ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН...

58
Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно. 1 ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СТАНДАРТ

Upload: buikhanh

Post on 05-Feb-2018

235 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

1

ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СТАНДАРТ

Page 2: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

2

АГУУЛГА

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ 2.1 Уул уурхайн үйл ажиллагаа 2.2 Хайгуулын болон Олборлох салбарын нягтлан бодох бүртгэлд ашиглагддаг гол

стандартуудын хураангуй ГУРАВ. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ БА ТАЙЛБАР

ДӨРӨВ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГОРИМ 4.1 I үе шат: Хайгуулын өмнөх – Урьдчилсан тандалт судалгаа 4.1.1 Үйл ажиллагааны хамрах хүрээ

4.1.2 Нягтлан бодох бүртгэл 4.2 II ба III үе шат: Хайгуул ба Үнэлгээний үе шат

4.2.1 Үйл ажиллагааны хамрах хүрээ 4.2.2. Нягтлан бодох бүртгэл 4.2.2.2 СТОУС 6 нь дараах зардлуудын хувьд ашиглагдахгүй 4.2.2.3 Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээтэй холбоотой гарсан

зардлыг НББ-д тусгах 4.2.2.4 Хайгуул үнэлгээний хөрөнгө 4.2.2.5 Хайгуул үнэлгээний хөрөнгийн дахин ангилал 4.2.2.6 Хайгуул үнэлгээний хөрөнгийг элэгдүүлэх 4.2.2.7 Илрүүлсэн нөөцөд тулгуурлан цаашид ашиглах эсэхийг тогтоох 4.2.2.8 Тайлагнал ба тодруулга 4.2.2.9 Хайгуул ба Үнэлгээний үе шатаас дараагийн үе шатанд шилжихдээ

заавал шалгах шалгалт

4.3 IV үе шат: Уурхай хөгжүүлэлт ба Бүтээн байгуулалтын үе шат 4.3.1 Үйл ажиллагааны хамрах хүрээ 4.3.2 Нягтлан бодох бүртгэл 4.3.2.1 Зарим ажил гүйлгээний бичилтүүд 4.3.2.2 Зээлийн өртөг 4.3.2.3Үйлдвэрийг ашиглалтад оруулахтай холбоотой туршилтын

үйлдвэрлэлийн борлуулалт ба холбогдох зардлууд 4.3.2.4 Уурхайн хөгжүүлэлт ба Бүтээн байгуулалтын үе шатанд гарсан хөрс

хуулалтын зардал 4.3.2.5 Тайлагнал ба тодруулга

4.4 V үе шат: Олборлолт ба Үйлдвэрлэлийн үе шат 4.4.1 Үйл ажиллагааны хамрах хүрээ 4.4.2 Нягтлан бодох бүртгэл

Page 3: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

3

4.4.2.1 Үйлдвэрлэлийн үе шат хэзээ эхлэх вэ? 4.4.2.2. Зарим ажил гүйлгээний холбогдох журналын бичилт 4.4.2.3 Үйлдвэрлэлийн үе шатны хөрс хуулалтын зардал 4.4.2.4 Хөрөнгийн засварын зардал 4.4.2.5 Олборлолт ба үйлдвэрлэлийн шатанд хийгдсэн хайгуулын зардал 4.4.2.6 Бараа материал 4.4.2.7 Бараа материалын үнэ цэнийн бууралт 4.4.2.8 Орлого 4.4.2.9 Тайлагнал ба тодруулга

4.5 VI үе шат: Уурхайг хаах болон Нөхөн сэргээх үе шат 4.5.1 Үйл ажиллагааны хамрах хүрээ 4.5.2 Нягтлан бодох бүртгэл

4.5.2.1 Уурхайн хаалт ба нөхөн сэргээлтэд зориулан нөөц сан байгуулах 4.5.2.2 Уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн нөөцийн өөрчлөлт 4.5.2.3 Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн итгэлцлийн сан /trust fund/ 4.5.2.4 Болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө 4.5.2.5 Нөхөн олговор 4.5.2.6 Ажиллагсдын тэтгэвэр, тэтгэмж

4.6 БУСАД ХОЛБОГДОХ НББ-ИЙН СТАНДАРТУУД 4.6.1 Үндсэн хөрөнгө 4.6.2 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт

4.6.3 Түрээс 4.6.4 Гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээ

4.6.5 Зарим татварын тухай 4.6.6 Хөрөнгө оруулалт ба Бизнесийн нэгдэл 4.6.7 НББ-ийн Бодлогын өөрчлөлт ба тооцооллын өөрчлөлт

ТАВ. ТАЙЛБАР, ЖИШЭЭ ЗУРГАА. ХАВСРАЛТУУД

ХАВСРАЛТ 1 Хайгуулын болон Олборлох салбарын компаниудад мөрдөх дансны үлгэрчилсэн жагсаалт ХАВСРАЛТ 2 Бусад стандартуудад орсон өөрчлөлтүүд ба тайлбарууд

ДОЛОО. ТОВЪЁОГ НАЙМ. ТОВЧИЛСОН НЭР ТОМЪЁО

Page 4: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

4

Өмнөх үг Дэлхийн Банкны Олон Салбарыг Хамарсан Техник Туслалцааны Зээлийн Төслийн

бүрэлдэхүүн хэсэг “А2.2 Нягтлан бодох бүртгэлийг сайжруулах” хүрээнд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас сонгон шалгаруулсан зөвлөх баг энэхүү стандартыг боловсрууллаа. Уг стандартад Хайгуулын болон Олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хэрхэн тусгах горимыг тодорхойлсон болно.

Энэхүү Хайгуулын болон Олборлох салбарын нягтлан бодох бүртгэлийн стандартыг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-ын дагуу тус салбарын онцлогт тохируулан боловсруулсан ба “Газрын тос, байгалийн хийн олборлолт”-ын тухай багтаагүй болно.

Page 5: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

5

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

Энэхүү стандарт нь Хайгуулын болон Олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг дунд аж ахуйн нэгжийн Хайгуулын болон Олборлох үйл ажиллагааны үе шатуудын хүрээнд үүссэн ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд бүртгэж, тайлагнах аргазүйг тодорхойлно. Тус стандартыг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-ын дагуу тус салбарын онцлогт тохируулан боловсруулсан ба “Газрын тос, байгалийн хийн олборлолт”-ын тухай багтаагүй. Стандартад тусгагдаагүй нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг бүртгэхдээ холбогдох СТОУС-ын заалтыг дагаж мөрдөнө

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ 2.1. Энэхүү стандартыг дараах уул уурхайн үйл ажиллагаанд хэрэглэнэ.

Уул уурхайн үйл ажиллагаа нь ашиг олох зорилгоор ашигт малтмалын нөөц бүхий гэж таамагласан газарт хайгуул болон үнэлгээ хийн олборлолт болон үйлдвэрлэл явуулах зорилгоор бүтээн байгуулалт гүйцэтгэн үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүнийг борлуулах үйл явцыг хамарна. 2.1.1. Уул уурхайн үйл ажиллагааг дараах үндсэн үе шатуудад хуваан үзнэ. Үүнд:

I үе шат: Хайгуулын өмнөх үе шат - Урьдчилсан тандалт судалгаа II үе шат: Хайгуулын үе шат III үе шат: Үнэлгээний үе шат IV үе шат: Уурхайн хөгжүүлэлт ба Бүтээн байгуулалтын үе шат V үе шат: Олборлолт ба Үйлдвэрлэлийн үе шат VI үе шат: Уурхайн хаалт ба Нөхөн сэргээлтийн үе шат

2.2. Хайгуулын болон Олборлох салбарын нягтлан бодох бүртгэлд ашиглагддаг гол

стандартуудын хураангуй:

№ Нэр Агуулга СТОУС 6 Ашигт малтмалын нөөцийн

хайгуул ба үнэлгээ Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээний хувьд санхүүгийн тайлагналыг тодорхойлох ба хүлээн зөвшөөрсөн аливаа хайгуул ба үнэлгээний хөрөнгөөс олох ирээдүйн мөнгөн урсгалын дүн, хугацаа ба боломжийг олгоход нь санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд туслах үүднээс нэмэлт тодруулга хийх удирдамжаар хангана.

СТОУСТХТ 20

Үйлдвэрлэлийн үе шат дахь хөрс хуулалтын зардал – Ил уурхай

Энэхүү стандарт нь ил уурхайн олборлолт болон үйлдвэрлэлийн шатанд хуримтлагдах уурхайн хаягдал зайлуулах (хөрс хуулалтын) зардлуудыг хэрхэн санхүүгийн тайланд тусгах, тодруулах удирдамжаар хангана.

НББОУС 2 Бараа материал

Бараа материалыг бүртгэх бүртгэлийн аргыг тодорхойлно. Энэ стандарт нь бараа материалын өртгийг тодорхойлох, ингэхдээ цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл нь бууруулах бичилтийг оролцуулан түүнийг дараагийн үеүдэд хэрхэн хүлээн зөвшөөрөх удирдамжаар хангана.

НББОУС 11 Барилгын Гэрээ (Урт хугацаат Барилгын Гэрээ (Урт хугацаат гэрээ)-нд хамаарах

Page 6: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

6

гэрээ) гэрээний орлого, зардлыг дэлгэрэнгүй орлогын тайланд хэрхэн орлого, зардлаар хүлээн зөвшөөрөх тухай нягтлан бодох бүртгэлийн хандлагыг тодорхойлно.

НББОУС 16 Үндсэн хөрөнгө

Энэхүү стандарт санхүүгийн тайлан хэрэглэгчид аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын өөрчлөлт, үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, тэдгээрийн дансны үнэ ба хүлээн зөвшөөрсөн холбогдох элэгдлийн дүн болон үнэ цэнийн бууралтын гарзыг тодорхойлно.

НББОУС 17 Түрээс

Түрээстэй холбоотойгоор түрээслэгч болон түрээслүүлэгчийн хэрэглэхэд зохистой нягтлан бодох бүртгэлийн бодлого, тодруулгыг зааварчилна.

НББОУС 18 Орлого

Санхүүгийн тайланг бэлтгэх, толилуулах үзэл баримтлалд хувьцаа эзэмшигчдийн оруулах хувь нэмэртэй ямар нэгэн холбоогүйгээр, хөрөнгө өсөх, эсвэл өр төлбөр буурах хэлбэрээр аж ахуйн нэгжийн эзэмшигчдийн өмчийг нэмэгдүүлэхэд хүргэсэн тайлант үеийн эдийн засгийн өгөөжийн өсөлтийг орлого гэж үзнэ. Энэ стандарт нь тодорхой ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд үүссэн орлогыг бүртгэх аргачлалыг тодорхойлно.

НББОУС 21 Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө

Аж ахуйн нэгжийн гадаад валютаарх ажил гүйлгээ болон гадаад үйл ажиллагааг санхүүгийн тайланд хэрхэн тусгах болон санхүүгийн тайланг хэрхэн толилуулгын валют руу хөрвүүлэхийг тодорхойлно.

НББОУС 23 Зээлийн өртөг

Бэлтгэл шаардагдах хөрөнгийн худалдан авалт, барилгын ажил эсвэл үйлдвэрлэлтэй шууд хамааралтай зээлийн өртгийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэг болгоно. Бусад зээлийн өртгийг зардал гэж хүлээн зөвшөөрнө.

НББОУС 32 Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга

Санхүүгийн хэрэглүүрийг өр төлбөр эсвэл өмчөөр толилуулах болон санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг нэгтгэж цэвэр дүнг гаргах зарчмыг тогтооно.

НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт Хөрөнгийн нөхөгдөх дүнгээс илүүгүй дүнгээр тусгах нөхцлийг баталгаажуулахад аж ахуйн нэгжийн мөрдөх горимыг тодорхойлно.

НББОУС 37 Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө

Энэхүү стандартын гол зорилго нь нөөц, болзошгүй өр төлбөр болон болзошгүй хөрөнгийг хүлээн зөвшөөрөх хамгийн тохиромжтой шалгуур ба хэмжилтийн суурийг ашигласан бөгөөд тэдгээрийн мөн чанар, цаг хугацаа ба дүнг хэрэглэгчдэд ойлгомжтой байлгах хангалттай

Page 7: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

7

.

мэдээллийг тодруулсан гэдгийг харуулна.

НББОУС 38 Биет бус хөрөнгө

Тусгайлсан шалгуурыг хангасан үед л биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, мөн биет бус хөрөнгийн дансны үнийг хэрхэн хэмжих, хэрхэн тодруулах тухай тайлбарлана. НББОУС 38 Биет бус хөрөнгө нь Хайгуул ба Үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт ба хэмжилтэнд хэрэглэгдэхгүй.

НББОУС 39 Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн зөвшөөрөлт ба Хэмжилт

Санхүүгийн өр төлбөр ба санхүүгийн бус зүйлсийг худалдан авах, худалдах зарим гэрээг хүлээн зөвшөөрч, хэмжих зарчимуудыг тогтооно.

СТОУС 3 Бизнесийн нэгдэл

Бизнесийн нэгдэл, түүний үр дагаварын талаар тухайн аж ахуйн нэгж санхүүгийн тайландаа тусгасан мэдээллийн хамааралтай, найдвартай, зэрэгцүүлэгдэх байдлыг сайжруулахыг тодорхойлно.

СТОУСТХ 5

Хөрөнгийг ашиглалтаас гаргах болон Байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулан байгуулсан сангаас ашиглах эрх

Аж ахуйн нэгж хөрөнгийг ашиглалтаас гаргах, сэргээн засварлах эсвэл нөхөн сэргээх зардал гарах үед зориулан сан байгуулдаг. СТОУСТХ 5 нь байгуулсан санд хувь нийлүүлэгчийн бүртгэлийг болон хувь нийлүүлэгч нь санг нэмэх тохиолдолд хэрхэн бүртгэлд тусгах тухай тодорхойлно.

СТОУСТХ 1

Хөрөнгийг ашиглалтаас хасах, нөхөн сэргээх болон хүлээсэн байгаа бусад үүргүүдтэй холбоотой өр төлбөрийн өөрчлөлт

Хөрөнгийг ашиглалтаас хасах, нөхөн сэргээх болон хүлээсэн байгаа үүргүүдтэй холбоотой өр төлбөрийг хүлээн зөвшөөрч бүртгэсэний дараа тухайн хүлээн зөвшөөрсөн тооцоолол өөрчлөгдөх, хөнгөлөлтийн хувийн өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгдсөн өр төлбөрийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах тухай тодорхойлсон.

Page 8: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

8

3. ГУРАВ. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ БА ТАЙЛБАР

3.1. Энэхүү стандартын хувьд дараах нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ. Үүнд: Ашигт малтмалын хөрөнгө: Хайгуул, олборлолт хийх зорилгоор газрын хөрсөн доорх ашигт малтмалыг хайх, олборлохтой холбоотой олж эзэмшсэн хөрөнгө юм. Ашигт малтмалын хөрөнгөнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, уурхай эрхлэх эрх, өөрийн хөрөнгөөр бий болгосон хөрөнгө (тоног төхөөрөмж, дэд бүтэц), олборлолтын эрх зэрэг биет болон биет бус хөрөнгийг оруулна.

Ашигт малтмалын хөрөнгийн ангилал: Ашиглагдаагүй/идэвхгүй (dormant) хөрөнгө, хайгуулын хөрөнгө, хөгжүүлэлтийн хөрөнгө, үйлдвэрлэлийн хөрөнгө эсвэл ажиллагаагүй хөрөнгө (defunct) гэж ангилна.

Хайгуул ба Үнэлгээний үе шат: Хайгуул ба үнэлгээний хөрөнгө –ААН-ийн НББ-ийн бодлогын дагуу хөрөнгөөр хүлээн зөвшөөрөгддөг хайгуул ба үнэлгээний зардал Хайгуул ба үнэлгээний зардал -Хайгуул хийх эрх авснаас хойш уг ордын ашигт малтмалын нөөц ашиглах боломжийг техник эдийн засгийн судалгаагаар тогтоох хүртэл гарч байгаа ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зардал

Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ-ашигт малтмал, газрын тос, байгалийн хий гэх мэт нөхөгдөхгүй нөөцийн тодорхой нэг чиглэлээр хайгуул хийх хууль эрх зүйн зөвшөөрөл авснаас хойш ашигт малтмалын нөөц олборлолтын техник эдийн засгийн үндэслэл ба арилжааны үр ашгийг тодорхойлох үеийн үйл ажиллагаа.

Дансны үнэ гэдэг нь аливаа хуримтлагдсан элэгдэл (хорогдол) ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассаны дараах хөрөнгийн хүлээн зөвшөөрөх дүн

Мөнгө бий болгогч нэгж гэдэг нь бусад хөрөнгө буюу хөрөнгийн бүлгээс орох мөнгөн орлогын урсгалаас хамааралтай мөнгөн орлого үүсгэгч хөрөнгийн хамгийн бага бүлэг

Нөхөгдөх дүн гэдэг нь хөрөнгө эсвэл мөнгө бий болгогч нэгжийн борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ ба ашиглалтын үнэ цэнийн аль ихээр илэрхийлэгдэх дүн

Ашиглалтын үнэ цэнэ гэдэг нь хөрөнгө эсвэл мөнгө бий болгогч нэгжээс үүсэхээр хүлээгдэж буй ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ.

Уурхайн хаалт ба Нөхөн сэргээлтийн үе шат Нөөц - Нөөц гэдэг нь цаг хугацаа эсвэл дүнгийн хувьд тодорхой бус өр төлбөр юм

Хариуцлага үүсгэх үйл явдал - Хариуцлага үүсгэх үйл явдал гэдэг нь аж ахуйн нэгж үүргийг биелүүлэхээс татгалзах боломжгүй хуулийн эсвэл үүсмэл хариуцлага юм

Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага - Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг нь аж ахуйн нэгжийн гэрээ (илэрхий эсвэл далд утгатай нөхцөлөөр), Хууль тогтоомж; эсвэл Хуулийн бусад үйл ажиллагааны үр дүнд үүссэн үүрэг хариуцлага юм

Үүсмэл хариуцлага - Yүсмэл хариуцлага гэдэг нь аж ахуйн нэгжийн дараах үйлдлийн үр дүнд үүссэн үүрэг хариуцлага юм:өнгөрсөн туршлага дээр үндэслэн авч хэрэгжүүлсэн үйлдэл, батлагдсан бодлого болон хангалттай хэмжээнд маш тодорхой хийгдсэн мэдэгдэл зэргээр

Page 9: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

9

дамжуулан аж ахуйн нэгж нь бусад этгээдэд тодорхой үүрэг хариуцлага хүлээн авахаа амласан ба үүний үр дүнд уг аж ахуйн нэгж бусад этгээдийн өмнө үүрэг хариуцлага хүлээх хүчин төгөлдөр хүлээлтийг үүсгэсэн

Олборлолт ба Үйлдвэрлэлийн үе шат Бараа материал Цэвэр боломжит үнэ цэнэ – бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад борлуулахаар тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгохоор тооцсон зардал ба борлуулахад шаардагдах тооцсон зардлыг хассан дүн

Бодит үнэ цэнэ – хэмжилтийн өдрөөр арилжаанд оролцогч талуудын хооронд хөрөнгийг борлуулснаар хүлээн авах буюу өр төлбөрөөр тооцож болох дүн.

Page 10: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

10

4. ДӨРӨВ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГОРИМ

4.1. I ҮЕ ШАТ. ХАЙГУУЛЫН ӨМНӨХ ҮЕ ШАТ – УРЬДЧИЛСАН ТАНДАЛТ СУДАЛГАА

4.1.1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:

Хайгуулын өмнөх буюу урьдчилсан тандалт судалгааны үе шатанд ашигт малтмал байх магадлал бүхий геологийн хэвийн бус тогтоц, бүтэцтэй газар болон бусад сонирхол татах газруудад геологийн болон геофизикийн урьдчилсан туршилт, судалгааг хийнэ. Тандалт судалгааны үр дүнд олж илрүүлсэн анхан шатны мэдээлэлд үндэслэн тухайн газарт нөөц байгаа эсэх нь тодорхой байвал аж ахуйн нэгж нь цаашид хайгуул болон судалгааг үргэлжлүүлэн хийх хууль ёсны эрх авч хайгуулын үе шатанд шилжинэ.

4.1.2. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ:

4.1.2.1. Хайгуулын өмнөх буюу урьдчилсан тандалт судалгааны үе шатанд гарсан урьдчилсан тандалт судалгаатай холбоотой зардлуудыг НББОУС 16 Үндсэн хөрөнгө стандарт, НББОУС 38 Биет бус хөрөнгө стандартуудад тодорхойлсон шаардлагатай нийцэж байвал хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Дараах ерөнхий шаардлага байна. (Дэлгэрэнгүйг НББОУС 16, НББОУС 38-аас харах)

(i) Хөрөнгийн тодорхойлолттой нийцэж байвал: аж ахуйн нэгжийн өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд ирээдүйн эдийн засгийн үр өгөөж өгөхөөр хүлээгдэж байгаа бол,

(ii) Хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгууртай нийцэж байвал: хэрэв тухайн хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн үр өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай, мөн хөрөнгийн өртгийг бодитойгоор хэмжих боломжтой бол,

Холбогдох журналын бичилт: Дт: Холбогдох биет хөрөнгө/ биет бус хөрөнгө ……………..xxxx

Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ………...........................……….xxxx

4.1.2.2. Дээрхээс бусад тохиолдолд урьдчилсан тандалт судалгаатай холбоотой зардлуудыг тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрч дэлгэрэнгүй орлогын тайланд тусгана.

Холбогдох журналын бичилт: Дт: Зардлын данс ………………………………..xxxx

Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ……………………………….xxxx

Page 11: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

11

4.2. II БА III ҮЕ ШАТ. ХАЙГУУЛ БА ҮНЭЛГЭЭНИЙ ҮЕ ШАТ

4.2.1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:

Хайгуулын үе шат –Хайгуул гэдэг нь ашиг олох зорилгоор олборлож болохуйц ашигт малтмалын нөөцийг хайх үйл ажиллагаа бөгөөд урьдчилсан тандалт судалгааны үр дүнд үндэслэн үргэлжлүүлэн хайх ба сонгосон талбай, бүсэд ашигт малтмалын орд байгаа эсэхийг нарийвчлан тодорхойлдог. Хайгуулын үйл ажиллагаа нь хайгуул хийх хууль ёсны эрх (хайгуулын лиценз) авснаар эхэлнэ. Хайгуулын талбайг тогтоох, тухайн газарт хайгуул хийсэн түүхэн мэдээ баримтыг олж судлан дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх; чичирхийллийн судалгаа, геологийн судалгаа, зураглал хийх, топографийн, геохимийн болон геофизикийн судалгаа шинжилгээ хийх; хайгуулын өрөмдлөг /баганат, цохилтот/, суваг татах болон дээж авах, сорьцлолт малталт хийх үйл ажиллагаа хамаарна (үүгээр хязгаарлагдахгүй). Мөн хайгуул хийх лицензийн худалдан авалт, бэлтгэл ажил /төлөвлөгөө зохиох, сансрын АСФЗ-ын тайлал/; эрлийн маршрут; гидрогеологийн ажил; топогеодезийн ажил; уулын ажил /копуш нэвтрэлт, шурф нэвтрэлт, булалт/, лабораторийн ажил; суурин боловсруулалт орно. Үнэлгээний үе шат –Хайгуулын үндсэн дээр ашигт малтмалын тухайн орд газрын баттай эсвэл бодитой нөөцийг тодорхойлсон техник эдийн засгийн үндэслэлийг бэлтгэх, үнэлгээг хийх үйл ажиллагааг хэлнэ. Нөөц олборлолтын техник эдийн засгийн үнэлгээ хийхэд нөөцийн хэмжээ болон чанарыг үнэлэх, олборлолтын арга болон металлургийн эсвэл баяжуулалтын процессыг судлах, тээвэрлэлт болон дэд бүтцэд тавигдах шаардлагыг судлах, зах зээлийн болон санхүүгийн судалгаа, эдийн засгийн урьдчилсан судалгаа, нарийвчилсан өрөмдлөг, арилжааны чадамжийн судалгаа, чичирхийллийн үнэлгээ болон орд газрын хэмжээ, чанарыг тодорхойлох бусад төрлийн судалгаа, олборлолтын аргыг шалгаж турших ажлууд, эцэслэсэн ТЭЗҮ, хөрөнгө оруулах шийдвэр зэрэг хамаарна (үүгээр хязгаарлагдахгүй). Тооцоологдсон нөөцөд тулгуурлан тус орд газрын эдийн засгийн үр өгөөжийг тооцох ба тооцооллын үр дүнд ашигтай байх тохиолдолд цаашид уурхай барьж байгуулах, олборлолт явуулах эсэхийг удирдлага шийднэ. Хайгуулын үе шат болон Үнэлгээний үе шатыг ихэвчлэн хамтад нь авч үздэг бөгөөд нягтлан бодох бүртгэлд заавал тусад нь салган бүртгэх шаардлагагүй.

4.2.2. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

4.2.2.1. Аж ахуйн нэгж ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээтэй холбоотой гарсан зардлыг СТОУС 6 “Ашигт малтмалын нөөцийн хайгуул, үнэлгээ” стандартад нийцүүлэн тусгай зөвшөөрөл бүрээр НББ-дээ хөрөнгөөр бүртгэх, эсвэл зардал гарсан үед ашиг/алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэх эсэх нь аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн бодлогоор тодорхойлогдох ба тайлант үеүдэд тогтвортой мөрдөнө. СТОУС 6 нь Хайгуул ба Үнэлгээний үе шатанд гарсан зардлыг хөрөнгийн болон зардлын аргаар бүртгэлд тусгах аль ч практикийг үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвшөөрдөг.

4.2.2.2. СТОУС 6 нь дараах зардлуудын хувьд ашиглагдахгүй

A. Хайгуулын өмнөх шатны зардлууд: тодорхой орд газарт судалгаа хийх болон хайгуулын лиценз, болон хууль ёсны эрхийг авахын өмнөх зардлууд;

B. Үнэлгээ хийгдсэний дараах шатны зардлууд: техник эдийн засгийн үнэлгээг хийж орд газар дахь нөөцийн арилжааны үр ашгийг бодитоор илэрхийлэгдэхүйц болсноос хойш гарсан зардлуудын хувьд уг стандартыг ашиглахгүй. Тухайлбал

Page 12: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

12

ашигт малтмалын нөөцийг ашиглах, боловсруулахад гарсан зардлыг энэ стандартад хамааруулахгүй.

4.2.2.3. Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээтэй холбоотой гарсан зардлыг НББ-д тусгах

4.2.2.3.1. Зардлыг балансад хуримтлуулан (капиталжуулан) хөрөнгөөр бүртгэх

Нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо хайгуул ба үнэлгээтэй холбоотой гарсан зардлыг балансад хуримтлуулан бүртгэх буюу капиталжуулах* аргыг сонгосон бол тайлант үеийн зардлыг “Хайгуул, үнэлгээний хөрөнгө” дансанд бүртгэн санхүүгийн байдлын тайлангийн эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт тайлагнана. Хайгуул, үнэлгээний хөрөнгийг өртгөөр нь бүртгэнэ.

Холбогдох журналын бичилт: Дт: Хайгуул үнэлгээний Хөрөнгө ………………………………..xxxx

Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ………............……………………….xxxx

Дараах аргуудаас сонгон НББ-ийн бодлогодоо тусгана.

(i) амжилттай оролдлогын төрлийн арга (successful efforts type method) - энэ аргачлалд уурхайн нөөцийг илрүүлэх, олж эзэмших, эсвэл хөгжүүлэхтэй шууд холбогдон гарсан зардлуудыг ашигт малтмалын нөөц бүхий талбай тус бүрээр нөөц илэрсэн үеээс эхлэн капиталжуулна. Хэрэв нөөц илрээгүй, мөн нөөц илрэхээс өмнөх зардлуудыг гарах тухай бүрт нь Дэлгэрэнгүй орлогын тайланд зардлаар тусгана.

(ii) сонирхлын хүрээний арга (area of interest) – энэ аргачлалд ашигт малтмалын нөөц бүхий бие даасан геологийн талбайгаар зардлыг хуримтлуулан бүртгэнэ. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын нөөц байж болох газруудаа тодорхой хилээр зааглан зардлын төвийг тогтоох ба холбоотой гарсан бүх зардлуудыг эхнээс нь капиталжуулах ба гарсан зардлууд нь тухайн талбайг ашиглах, амжилттай хайгуул хийх эсвэл борлуулах тохиолдолд нөхөгдөхөөр хүлээгдэж байгаа болно. Бусад талбайн зардлыг тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.

4.2.2.3.2. Зардал гарсан үед ашиг/алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэх

Хэрэв нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо хайгуул ба үнэлгээтэй холбоотой гарсан зардлыг “зардлаар” хүлээн зөвшөөрнө гэж тусгасан бол тухайн тайлант үеийн “Хайгуулын зардал” дансанд бүртгэн дэлгэрэнгүй орлогын тайлангийн Үйл ажиллагааны зардлын хэсэгт тайлагнана.

Холбогдох журналын бичилт: Дт: Хайгуулын зардал ………………………………..xxxx

Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ……………………………….xxxx

4.2.2.4. Хайгуул үнэлгээний хөрөнгө

4.2.2.4.1. Хайгуул үнэлгээний хөрөнгийн ангилал:

Хайгуул ба Үнэлгээний үе шатанд гарсан зардлуудыг анхлан НББ-д тусгахдаа шинж чанараас нь хамааруулан НББОУС 16 Үндсэн хөрөнгө стандарт, НББОУС 38 Биет бус хөрөнгө стандартуудад тодорхойлсон шаардлагатай нийцэж байвал хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэх ба хайгуул үнэлгээний хөрөнгийг тусдаа хөрөнгийн ангилалд тусган санхүүгийн байдлын тайланд биет бус хөрөнгийн хэсэгт тайлагнана.

* Аливаа зардлыг капиталжуулахын тулд тухайн зардал нь байгууллагын хувьд ирээдүйн ямар нэг үр өгөөжтэй байх зарчмыг баримтална.

Page 13: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

13

Жишээ нь өрөмдлөг хийх эрхийг биет бус хөрөнгөөр, тээврийн хэрэгсэл ба өрмийн тоног төхөөрөмжийг биет хөрөнгөөр ангилна. Биет бус хөрөнгө боловсруулахад биет хөрөнгийг ашиглаж байвал ашигласан дүнг биет бус хөрөнгийн өртгийн нэг хэсэг гэж үзнэ. Гэхдээ, биет бус хөрөнгө боловсруулахад биет хөрөнгийг ашиглаж байгаа нь тухайн биет хөрөнгө биет бус хөрөнгө болон өөрчлөгдөж байгаа хэрэг биш юм.

4.2.2.4.2. Хайгуул, үнэлгээний хөрөнгөнд хуримтлуулан бүртгэх зарим зардлууд:

Аж ахуйн нэгж ямар зардлуудыг хайгуул үнэлгээний хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх тухай нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо тодорхойлох ба, уг бодлогоо цаашид тууштай хэрэгжүүлнэ. /НББОУС 8-д заасан санхүүгийн тайлангийн мэдээллийн хамааралтай ба үнэн зөв, найдвартай байх зарчмуудыг баримтална./

a. Хайгуул ба Үнэлгээний үе шаттай холбоотой гарсан шууд зардлууд:

Хайгуул ба Үнэлгээний үе шаттай холбоотой гарсан шууд зардлуудыг Хайгуул үнэлгээний хөрөнгөнд капиталжуулан бүртгэнэ. Тухайлбал: Хайгуул ба Үнэлгээний үе шатанд дурдсан Бэлтгэл ажил /Төлөвлөгөө зохиох, Сансрын АСФЗ-ын тайлал/, геологийн зураглал, эрлийн маршрут, талбайн сорьцлолт, геохимийн судалгаа, геофизикийн судалгаа, гидрогеологийн ажил, геоморфологийн ажил, топогеодезийн ажил, уулын ажил /копуш нэвтрэлт, шурф нэвтрэлт, булалт/, өрөмдлөг /баганат, цохилтот/, сорьцлолт /шурфын шлих/, лабораторийн ажил, муурин боловсруулалт, малталт хийх, дээж авах, мөн хайгуул ба үнэлгээтэй шууд хамааралтай ажилчдын тэтгэмж ,ашигласан материал, шатахуун, судалгаа болон өрөмдлөгийн зардал, гэрээт талуудад төлсөн төлбөр холбоотой гэх мэт үйл ажиллагаатай холбоотой зардлууд.

b. Хайгуул үнэлгээний хөрөнгөнд нийлмэл (томилолт гэх мэт) зардлыг хуваарилах Хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бол нийтлэг зориулалттай гарсан зардлыг тусгай зөвшөөрөл бүрээр хуваарилан Хайгуул үнэлгээний хөрөнгөнд бүртгэнэ. Нийлмэл зардлыг хуваарилахдаа аж ахуйн нэгж өөрсдийн онцлогт тохирсон суурийг мөрдөх ба НББ-ийн бодлогод тусгана. Жишээлбэл: Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр, хайгуулын зорилгоор өрөмдсөн тууш метрээр, тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой гарсан зардалд хувь тэнцүүлэн хуваарилах гэх мэт.

c. Хайгуул үнэлгээний хөрөнгөнд бүртгэх ерөнхий удирдлагын зардал Аж ахуйн нэгж ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй шууд холбоотой гарсан ерөнхий удирдлагын зардлыг хайгуул ба үнэлгээний хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэж болох ба нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо тусгана.

d. Зээлийн хүүгийн зардал Ашигт малтмалын хайгуулын ажлын явцад авсан зээлийн зардлыг НББОУС 23 “Зээлийн зардал”-стандартын дагуу бүртгэнэ. Бэлтгэл ажиллагаа, хугацаа шаардах хөрөнгөнд шууд хамааралтай зээлийн зардлыг капиталжуулна.

e. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрын улсад төлсөн нөхөн төлбөрийн зардлыг Хайгуул, үнэлгээний хөрөнгөнд бүртгэнэ.

f. Хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэл Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрөл худалдаж авсан үнэ, тусгай зөвшөөрлийн төлбөр орох ба тусгай зөвшөөрөл бүрээр Хайгуулын лиценз дансанд бүртгэж санхүүгийн байдлын тайланд Биет бус хөрөнгөөр тайлагнана. Хайгуулын лиценз дансыг тусгай зөвшөөрлийн

Page 14: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

14

хүчинтэй байх хугацаагаар элэгдүүлэх ба байгуулсан хорогдлын дүнгээр Хайгуул үнэлгээний хөрөнгөнд капиталжуулна.

Холбогдох журналын бичилт: 1. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үеийн бүртгэл:

Дт: Биет бус хөрөнгө- Хайгуулын лиценз ………………………..xxxx Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ………............……………………….xxxx

2. Хайгуулын лиценз дансыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаагаар элэгдүүлэх

үеийн бүртгэл: Дт: Хайгуул үнэлгээний хөрөнгө ………………………………..xxxx

Кт: Биет бус хөрөнгө- Хайгуулын лиценз ………...................….xxxx

Зарим тохиолдолд хайгуулын ажил нь хайгуулын лицензийн хугацаанаас өмнө дуусаж ашиглалтын лиценз авдаг. Энэ үед хайгуулын лицензийн хорогдуулж дуусаагүй үлдэгдлийг “Хайгуул үнэлгээний хөрөнгө” дансанд бүртгэнэ.

g. Хайгуулын үе шатны нөхөн сэргээлтийн бүртгэл

Хайгуул ба үнэлгээний үе шатны нөхөн сэргээлт болон талбайг сэргээн засварлах, хог хаягдлыг зайлуулах үүрэг хариуцлагыг НББОУС 37 “Нөөц, Болзошгүй Өр төлбөр ба Болзошгүй Хөрөнгө” стандартын дагуу хүлээн зөвшөөрнө.

4.2.2.4.3. Хайгуул үнэлгээний хөрөнгийг хүлээн зөвшөөрсний дараа үеийн хэмжилт:

Хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хүлээн зөвшөөрсний дараа байгууллага өртгийн загвар эсвэл дахин үнэлгээний загварын аль алиныг ашиглана. Хэрэв дахин үнэлгээний загварыг ашиглаж байгаа бол (НББОУС 16 Үндсэн хөрөнгө эсвэл НББОУС 38-д заасан загварын аль аль нь) уг стандартуудад заасан хөрөнгийн ангилалтай нийцэж байх ёстой. (i) Дахин үнэлгээний загвар: Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа үндсэн хөрөнгийг

түүний бодит үнэ цэнийг илтгэх дахин үнэлсэн дүнгээр хэмжих ба дахин үнэлсэн дүн нь дараа үеийн хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн байна. Дансны үнэ ба бодит үнэ цэнийн хооронд материаллаг зөрүү гаргахгүй байх үүднээс тайлагналын үеийн эцэс бүрт дахин үнэлгээг хийнэ. (Илүү дэлгэрэнгүйг 4.6.1 бүлгээс харах)

(ii) Өртгийн загвар: Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа үндсэн хөрөнгийг хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан өртгөөр нь үнэлэх ёстой.

4.2.2.4.4. Хайгуул үнэлгээний хөрөнгийн үнэ цэнийн бууралт:

Бодит нөхцөл байдлууд нь хөрөнгийн дансны үнэ нь тэдгээрийн нөхөгдөх дүнгээс хэтэрсэн байж болзошгүйг илтгэж байвал уг хөрөнгөнд үнэ цэнийн бууралт бий болсон эсэхийг үнэлнэ. Үнэ цэнэ нь буурсан байж болзошгүй хөрөнгийг илрүүлэх шалгалтыг хамгийн багадаа жилд нэг удаа хийх ба шалгалтын давтамжийг аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлийн бодлогоороо тодорхойлно.

4.2.2.4.4.1. Үнэ цэнийн бууралт байгаа эсэхийг шалгах:

Дор дурдсан бодит нөхцөл байдлуудаас нэг эсвэл хэд хэдэн нөхцөл биелбэл Хайгуул үнэлгээний хөрөнгөд үнэ цэнийн бууралтын тест хийнэ. (энэ жагсаалтаар хязгаарлагдахгүй) Үүнд:

a. Тухайн газар нутагт хайгуул хийх эрхийн хугацаа нь хайгуулын явцад дууссан эсвэл ойрын хугацаанд дуусах бөгөөд дахин шинэчлэгдэх боломжгүй, хугацааг сунгахаар төлөвлөгдөөгүй;

Page 15: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

15

b. Тухайн газар нутагт цаашид ашигт малтмалын Хайгуул ба Үнэлгээний ажлыг үргэлжлүүлэн хийх томоохон зардлууд нь төсөв болон төлөвлөгөөнд тусгагдаагүй;

c. Тухайн газар нутагт хийсэн ашигт малтмалын хайгуул болон үнэлгээгээр арилжааны үр ашиг өгөхүйц хэмжээний ашигт малтмалын нөөцийг илрүүлээгүй тул байгууллагын зүгээс тухайн газарт хийх үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн;

d. Тухайн газар нутагт боловсруулах үйл ажиллагаа үргэлжлэх боломжтой боловч тухайн уурхайг амжилттай ашигласнаар эсвэл борлуулалтаас хайгуул ба үнэлгээний хөрөнгийн дансны үнийг бүрэн нөхөгдөх магадлал байхгүй гэдгийг харуулах хангалттай тоон мэдээ байгаа

e. Бүтээгдэхүүний үнэ буурах эсвэл үйлдвэрлэлийн зардал өсөх; f. Засгийн газрын зүгээс байгаль орчны хуулийг шинээр батлах, үнэ бүрдэлтийн

зохицуулалт хийх болон татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах. g. Стандартад заасан дээрх нөхцөлөөс гадна бүртгэлийн бодлогодоо тодорхойлсон өөр

шалгуурыг авч үзэж болно. Хэрэв хөрөнгийн үнэ цэнэ буурч байгаа эсэх нь тодорхой байвал хөрөнгийн үнэ цэнийн бууралтын алдагдлын хэмжээг СТОУС 6-н 21-р зүйлд тодорхойлсноос бусад тохиолдолд, НББОУС 36 Хөрөнгийн Үнэ Цэнийн Бууралт стандартын дагуу хэмжин толилуулж санхүүгийн тайланд нэмэлт тодруулга хийнэ.

4.2.2.4.5. Үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцаах:

НББОУС 36 Хөрөнгийн Үнэ Цэнийн Бууралт стандартын 109-123-р зүйлд заасан тусгай шаардлагуудад нийцэж байгаа үед аж ахуйн нэгжийн бүх хөрөнгө (гүүдвил болон борлуулахад бэлэн гэж ангилсан өмчийн хөрөнгө оруулалтаас бусад)-ийн хувьд үнэ цэнийн бууралтын гарзыг буцаана.

Хамгийн сүүлд үнэ цэнийн гарзыг хүлээн зөвшөөрснөөс хойш хөрөнгийн нөхөгдөх дүнг тодорхойлоход хэрэглэсэн тооцоололд өөрчлөлт орсон бол өмнөх үед хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзыг буцаана. Үнэ цэнийн алдагдлын гарзыг буцаасны улмаас өсөх хөрөнгийн дансны үнэ нь үнэ цэнийн бууралт хүлээн зөвшөөрөөгүй байх үеийн дансны үнээс хэтрэх ёсгүй. Хэрэв хайгуул, үнэлгээний хөрөнгөнд үнэ цэнийн бууралт байхгүй хайгуул үнэлгээний хөрөнгийн дахин ангилал хийнэ.

4.2.2.5. Хайгуул үнэлгээний хөрөнгийн дахин ангилал:

Ашигт малтмалын нөөцийг олборлох техник эдийн засгийн үнэлгээ ба арилжааны үр ашиг нь тодорхой болсон, тухайн ордыг арилжааны зорилгоор ашиглах шийдвэр гарсан үед хайгуул ба үнэлгээний хөрөнгийг уурхайн хөрөнгөөр шилжүүлэн бүртгэнэ. Холбогдох журналын бичилт: Дт: Уул уурхайн хөрөнгө .............…………..xxxx

Кт: Хайгуул үнэлгээний хөрөнгө ...............…….xxxx

4.2.2.6. Хайгуул үнэлгээний хөрөнгийг элэгдүүлэх

Хайгуул үнэлгээний хөрөнгийг элэгдүүлэхдээ: (i) Хайгуул ба үнэлгээтэй холбоотой Биет бус хөрөнгөд ангилагдсан хөрөнгүүдийг

элэгдүүлэхдээ ашиглагдах хугацаагаар нь хорогдол байгуулах ба Хайгуул үнэлгээний хөрөнгөд бүртгэнэ.

(ii) Хайгуул ба үнэлгээтэй холбоотой худалдан авсан биет хөрөнгө (тухайлбал машин, тоног төхөөрөмж гэх мэт)-ийг ашиглалтын хугацаанд элэгдүүлэх ба Хайгуул үнэлгээний хөрөнгөд бүртгэнэ.

Page 16: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

16

(iii) Хайгуул үнэлгээний хөрөнгө дансанд холбоотой зардлуудыг хуримтлуулан бүртгэх ба элэгдүүлэхгүй.

4.2.2.7. Илрүүлсэн нөөцөд тулгуурлан цаашид ашиглах эсэхийг тогтоох:

4.2.2.7.1. Удирдлага ашигт малтмалын нөөцийн техник эдийн засгийн үнэлгээ ба арилжааны үр ашигт үндэслэн цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв удирдлага тухайн нэг лицензийн эсвэл нийтэд нь хайгуулын ажлыг зогсоох шийдвэр гаргавал хуримтлуулан бүртгэсэн Хайгуул, үнэлгээний хөрөнгийг тухайн тайлант үеийн алдагдлаар хүлээн зөвшөөрч Хайгуулын зардал дансанд хааж Дэлгэрэнгүй орлогын тайланд тусгана.

Холбогдох журналын бичилт: Дт: Хайгуулын зардал .............…..............………..xxxx

Кт: Хайгуул үнэлгээний хөрөнгө ...............…………….xxxx 4.2.2.7.2. Хэрэв тайлагналын өдрөөр бүртгэгдсэн хайгуулын төсөл нь тухайн тайлант өдрийн

дараа хийгдсэн өрөмдлөгийн үйл ажиллагаагаар олж илрүүлсэн баримт нотолгооны үр дүнд амжилтгүй болох нь тогтоогдвол энэ үйл явдлыг санхүүгийн тайланд тодруулна. Үүнийг НББОУС 10 “Тайлагналын үеийн дараах үйл явдал” стандартын дагуу зохицуулна. Тус стандартаар санхүүгийн тайланг залруулах, болон үл залруулах буюу тодруулах үйл явдлыг тодорхойлсон. Үүнд:

a) Тайлагналын өдөр бодитоор оршин байсан нөхцөл хэвээрээ байгааг нотлох үйл явдал - тайлагналын өдрийн дараах залруулагдах үйл явдал буюу санхүүгийн тайланг залруулах, өөрөөр хэлбэл залруулга хийх шаардлагатай үйл явдлууд гэдэгт тайлагналын хугацааны эцэст тухайн нөхцөл үүссэнийг нотлох баримт, нотолгоо байгаа үйл явдлууд хамаарна.

b) Тайлагналын өдрийн дараа үүссэн нөхцлийг илэрхийлэх үйл явдал – тайлагналын өдрийн дараах үл залруулагдах үйл явдал буюу санхүүгийн тайланд тодруулах, өөрөөр хэлбэл нөхцөл байдал нь тайланг тасалбар болгосноос хойш буюу тайланг бэлтгэсний дараа үүссэн бол тухайн үйл явдал нь залруулга хийх шаардлагагүй нөхцөл байдалд хамаарна.

4.2.2.8. Тайлагнал ба тодруулга:

Аж ахуйн нэгж санхүүгийн тайландаа хүлээн зөвшөөрсөн ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотой дүнг тодорхойлж, тайлбарласан нэмэлт тодруулга хийнэ. Үүнд:

a) Хайгуул, үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт болон түүний зарцуулалтын талаарх нягтлан бодох бүртгэлийн бодлого;

b) Ашигт малтмалын нөөцийн хайгуул, үнэлгээтэй холбоотой бий болсон хөрөнгө, өр төлбөр, орлого ба зардал, үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний дүн;

c) Хайгуул, үнэлгээний хөрөнгийг тусдаа хөрөнгийн ангилалд тусгах бөгөөд НББОУС 16 эсвэл НББОУС 38-д шаардсаны дагуу тэдгээр хөрөнгийг хэрхэн ангилсан тухай тодруулга;

d) Бусад холбоотой стандарт болон хуулийн шаардлагуудын дагуу тодруулга хийх;

4.2.2.9. Хайгуул ба Үнэлгээний үе шатаас дараагийн үе шатанд шилжихдээ заавал шалгах шалгалт:

СТОУС 6 Ашигт Малтмалын Нөөцийн Хайгуул ба Үнэлгээ стандартын дагуу Хайгуул ба Үнэлгээний үе шатыг ашигт малтмалын олборлолтын техник эдийн засгийн үнэлгээ ба арилжааны үр ашгийг бодитоор илэрхийлэгдэхүйц болсон үед дууссан гэж үздэг.

Page 17: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

17

Уурхайн хөгжүүлэлт ба бүтээн байгуулалтын шатанд шилжихийн өмнө дараахыг заавал шалгасан байна. Үүнд:

1. Хайгуул ба Үнэлгээний хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг үнэлэх буюу үнэ цэнийн бууралтаас үүдэлтэй алдагдлыг олж илрүүлсэн эсэх, үнэ цэнийн бууралтын алдагдлыг НББОУС 36 Хөрөнгийн Үнэ Цэнийн Бууралт стандартын дагуу бүртгэсэн эсэх

2. Биет бус хөрөнгө болон үндсэн хөрөнгөөр үнэн зөв ангилагдсан эсэх

Page 18: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

18

4.3. IV ҮЕ ШАТ. УУРХАЙН ХӨГЖҮҮЛЭЛТ БА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

4.3.1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:

Уурхай хөгжүүлэлт ба Бүтээн байгуулалтын үе шатанд техник эдийн засгийн үнэлгээ дууссан эсэх, удирдлага уурхайн хөгжүүлэлт ба бүтээн байгуулалтын үе шатыг эхлүүлэх шийдвэр гаргасан үеээс эхлэн шилжсэн гэж үзнэ. Уурхайн хөгжүүлэлт ба бүтээн байгуулалтын үе шатанд орд газраас нөөцийг олборлох, баяжуулах болон эцсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд шаардлагатай дэд бүтэц, үйлдвэрлэлийн байгууламжийг барих, машин тоног төхөөрөмж суурилуулах, болон үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай бусад бэлтгэл ажлууд хамаарна. Мөн үндсэн нөөцөд хүрэх далд уурхайн малталт; уурхайд зам болон туннель барих; хөрс болон хаягдал чулууг урьдчилан зайлуулах, уурхайн барилга байгууламж, уурхайд ажилчдын байрлах тосгоны бүтээн байгуулах, ажилчдын сургалт болон цахилгаан станц гэх мэт бусад зориулалтын барилга барих зэрэг ажлууд хийгддэг байна.

4.3.2. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ:

Уурхайн төслийн эдийн засгийн үр ашигтай байдал нь тогтоогдсон цагаас эхлэн ашигт малтмалын нөөцийг арилжааны зориулалтаар үйлдвэрлэлд оруулахад шаардагдах бүтээн босголтын болон уурхайг ашиглалтад бэлтгэхтэй холбогдон гарсан зардлуудыг капиталжуулна.

4.3.2.1. Зарим ажил гүйлгээний бичилтүүд

a) Уурхайг бүтээн босгох үе шатанд хийгдэж буй дэд бүтцийн зардлуудыг бий болгож буй биет хөрөнгийн ангиллын дагуу Дуусаагүй барилга дансанд хуримтлуулан бүртгэнэ. Дуусаагүй барилга дансанд хөрөнгийн ангиллын дагуу туслах дансыг нээж болно.

Дт: Дуусаагүй барилга ....................…………..xxxx Кт: Мөнгө/ Өр төлбөр ...............……………………….xxxx

b) Уурхайг ашиглахад бэлэн болсон үед Дуусаагүй барилга дансанд хуримтлуулан бүртгэсэн дэд бүтэц болон уурхайг ашиглалтад бэлтгэсэн зардлуудыг холбогдох биет хөрөнгө (барилга байгууламж, тоног төхөөрөмж гэх мэт), болон бусад хөрөнгөөр ангилан бүртгэнэ. Мөн энэ үеэс эхлэн элэгдүүлнэ:

Дт: Холбогдох үндсэн хөрөнгө ....................…………..xxxx Кт: Дуусаагүй барилга .......................……………………….xxxx

c) Баяжуулах үйлдвэрийг үйлдвэрлэлийн үе шатанд хүрсэн гэж үзсэн тохиолдолд өртгөөр нь Дуусаагүй барилга данснаас Үйлдвэр, тоног төхөөрөмж гэсэн ангилалд бүртгэх ба ашиглаж эхлэх үеэс бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргаар элэгдүүлнэ.

Дт: Үйлдвэр, тоног төхөөрөмж – Баяжуулах үйлдвэр .....……..xxxx Кт: Дуусаагүй барилга – Баяжуулах үйлдвэр ....................….xxxx

d) Үндсэн хөрөнгийн өртөг: Уурхайг бүтээн босгох үе шатанд үндсэн хөрөнгийн томоохон худалдан авалтууд хийгддэг бөгөөд үндсэн хөрөнгийн өртөгт дараах зүйлсийг оруулна.

1. Гаалийн татвар, буцаан олгогдохгүй худалдааны татварын дүнг багтаасан хөнгөлөлт, буцаалтыг хассаны дараах худалдан авсан үнэ.

2. Удирдлагын зорилгоор үйл ажиллагаа явуулахад бэлэн болгож түүнийг байршуулах болон шаардлагатай нөхцлийг хангахтай холбоотой шууд зардлууд. Шууд зардлуудад үндсэн хөрөнгийг худалдан авах барьж байгуулахтай шууд холбогдон гарсан ажилчдын тэтгэвэр, тэтгэмж, талбайг бэлтгэх зардал, анхны хүргэлт болон тээвэрлэлтийн зардал, суурилуулалт ба угсруулалтын зардал, хөрөнгийн

Page 19: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

19

шаардлагатай ашиглалтын нөхцлийг хангах хүртэл үйлдвэрлэсэн зүйлийг борлуулснаар олсон орлого ба зардал, мэргэжлийн үйлчилгээний төлбөр, зээлийн өртөг гэх мэт

3. Хөрөнгийг олж эзэмших үед эсвэл түүнийг тодорхой хугацааны туршид бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад зорилгоор ашигласны улмаас аж ахуйн нэгжид үүссэн үүрэгт хамаарах тооцоолол болон хөрөнгийг задлах, зайлуулах, талбайг сэргээн засварлахад гарах зардлын тооцооллыг хөрөнгийн өртөгт оруулна. Өөрөөр хэлбэл НББОУС 37 Нөөц, Болзошгүй өр төлбөр ба Болзошгүй хөрөнгө стандартын дагуу нөөцийг хүлээн зөвшөөрч тооцоолсон дүнг хөрөнгийн өртөгт оруулна.

4. Хөрөнгийн өртөгт капиталжуулах шаардлагыг хангасан зээлийн өртөг

e) Ашиглалтын лицензийн төлбөрийг Уул уурхайн хөрөнгө дансанд капиталжуулан бүртгэнэ.

Дт: Уул уурхайн хөрөнгө ....................…………..xxxx Кт: Мөнгө/ Өр төлбөр ...............……………………….xxxx

4.3.2.2. Зээлийн өртөг:

Аж ахуйн нэгж нь авсан зээлийн өртгийг НББОУС 23 Зээлийн өртөг стандартын дагуу тайлагнана. Бэлтгэл шаардах хөрөнгө буюу зориулалтын дагуу ашиглахад ихээхэн хэмжээний хугацаа зайлшгүй шаардагддаг хөрөнгийг олж бэлтгэх, барилгын ажил болон үйлдвэрлэлтэй шууд хамааралтай зээлийн өртгийг тухайн хөрөнгийн өртөгт капиталжуулна. Бусад зээлийн өртгийг зардалд бүртгэн тайлант үеийн ашиг алдагдалд тусгана. (i) Дараах нөхцлүүдийг бүгдийг нь хангасан өдрөөс эхлэн хүүг капиталжуулж эхэлнэ.

(a) аж ахуйн нэгж бэлтгэл шаардах хөрөнгөнд зардал гаргасан, (b) зээлийн өртөг үүссэн болон, (c) хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад бэлтгэх шаардлагатай үйл ажиллагааг эхлүүлсэн,

(ii) Зориулалтын дагуу ашиглах эсвэл борлуулах хөрөнгийг бэлтгэхэд шаардагдах бүх ажиллагаа дууссан үед зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсооно.

(iii) Бэлтгэл шаардагдах хөрөнгийн барилгын ажил хэсэгчлэн дууссан үед хэсэг бүрийг тухайн үед ашиглаж болох боловч бусад хэсгийн барилгын ажил үргэлжлэн хийгдэж байгаа үед зориулалтын дагуу ашиглах эсвэл борлуулах тэр хэсгийг бэлтгэхэд шаардагдах үндсэн ажиллагаа дууссан нөхцөлд зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсоох

(iv) Удирдлага уурхайн бүтээн байгуулалтыг түр зогсоох тухай шийдвэр гаргасан тохиолдолд хүүгийн капиталжуулалтыг түр зогсоож болох ба энэ үед хүүгийн зардлыг дэлгэрэнгүй орлогын тайланд санхүүгийн зардлаар хүлээн зөвшөөрнө.

(v) Капиталжуулах зээлийн өртгийн дүнг тооцоолохдоо байгууллагын ерөнхий зээлийн жигнэсэн дундаж (бэлтгэл шаардах хөрөнгөнд зарцуулсан зардлыг жигнэсэн дундаж хүүгийн өртгөөр үржүүлэн гаргасан дүн) өртгийг ашиглан тооцоолно.

(vi) Хайгуул ба Үнэлгээний үе шатанд авсан зээлийн өртгийг капиталжуулан бүртгэхийн тулд НББОУС 23 Зээлийн өртөг стандартад тодорхойлсон шаардлагад нийцэж байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй. Тухайлбал хайгуулын лицензийг худалдан авах болон зориулалтын дагуу ашиглахад ихээхэн хэмжээний хугацаа шаардахгүй тул зээлийн өртгийг капиталжуулан бүртгэх нь тохиромжгүй.

4.3.2.3. Үйлдвэрийг ашиглалтад оруулахтай холбоотой туршилтын үйлдвэрлэлийн борлуулалт

ба холбогдох зардлууд:

Page 20: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

20

Уул уурхайн салбарт үйлдвэрийг ашиглалтад бүрэн оруулах хугацаа нь ихэнхдээ 12-с дээш сар шаардлагатай байх тохиолдолууд байдаг бөгөөд үйлдвэрлэлийг аажмаар нэмэгдүүлж, төлөвлөсөн хүчин чадалд хүргэдэг.

4.3.2.3.1. Үйлдвэрийг ашиглалтад оруулахаас өмнө гарсан зардал: Үйлдвэрийг ашиглалтад оруулахаас өмнө гарсан зардлуудыг уурхай “ашиглахад бэлэн болох” (өөрөөр хэлбэл арилжааны түвшний хүчин чадалдаа хүрэх боломжтой болох) хүртэл тухайн хөрөнгийн өртөгт капиталжуулна.

Хэрэв уурхайг ашиглалтад оруулах хугацаа нь төлөвлөсөн хугацаанаас хэтэрсэн бол хэтэрсэн хугацаанд гарсан холбогдох зардлыг хөрөнгийн өртөгт капиталжуулах нь зохимжгүй. Мөн уурхай төлөвлөсний дагуу ажиллаагүйн улмаас (жишээлбэл: төлөвлөсөн хүчин чадлаар ажиллаж чадаагүй гэх мэт) үүссэн үйл ажиллагааны алдагдлыг хөрөнгийн өртөгт капиталжуулахгүй. Мөн удирдлагын зүгээс хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг харгалзаж үзэх шаардлагатай.

4.3.2.3.2. Үйлдвэрийг ашиглалтад оруулахаас өмнөх үеийн борлуулалт: Үйлдвэрийг ашиглалтад оруулахын тулд тодорхой хэмжээний хугацаанд туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэн түүнийг борлуулдаг. Энэхүү туршилтын борлуулалтыг орлого гэж хүлээн зөвшөөрөх нь зохимжгүй. НББОУС 16 Үндсэн хөрөнгө 17(д) стандартын дагуу үндсэн хөрөнгийн хэвийн ажиллагааг шалгах зардлыг хөрөнгийн өртөгт хамааруулна гэж үздэг.

Үйлдвэрийн шаардлагатай ашиглалтын нөхцлийг хангах хүртэл үйлдвэрлэсэн зүйлс (тоног төхөөрөмжийг шалгах үед үйлдвэрлэсэн дээж бүтээгдэхүүн)-ийг борлуулснаар олсон цэвэр орлогын дүнг тухайн хөрөнгийн өртөгт орох шууд зардлаас хасна. Өөрөөр хэлбэл туршилтын шатанд үйлдвэрлэсэн борлуулах боломжтой материалаас олсон орлогыг капиталжуулсан зардлаас хасна. Гэхдээ зөвхөн уурхайг менежментийн төлөвлөсөн түвшинд ажиллах боломжтой байдалд хүргэх явцтай шууд холбоотойгоор борлуулах боломжтой материалын үйлдвэрлэсэн\олборлосон гэдгийг тодорхой нотолсон тохиолдолд л ийнхүү хасаж болно. Хэрэв тодорхой харуулах боломжгүй бол ийм орлогыг (мөн борлуулах боломжтой материалыг үйлдвэрлэсэн зардлыг) дэлгэрэнгүй орлогын тайланд тусгана.

4.3.2.4. Уурхайн хөгжүүлэлт ба Бүтээн байгуулалтын үе шатанд гарсан хөрс хуулалтын

зардал:

Хүдрийн олборлолт эхлэхээс өмнө буюу уурхайн хөгжүүлэлт болон бүтээн байгуулалтын үе шатанд уурхайн талбайгаас өнгөн хөрс, хаягдал чулууг зайлуулах гэх мэт нөөцөд хүрэхэд зориулан ихээхэн хэмжээний хөрс хуулалтыг хийж гүйцэтгэдэг. Энэхүү хөрс хуулалтын зардал нь нөөцийг олборлох болон уурхайн бүтээн байгуулалтад ирээдүйд эдийн засгийн нэмэлт үр ашиг бий болгоно гэж үзэж байгаа бол капиталжуулна. Хөрс хуулалтын зардлыг уурхай тус бүрээр эсвэл хэд хэдэн уурхайг нэгтгэсэн хэлбэрээр бүртгэж болно. Тухайлбал бие даасан үйл ажиллагаа явуулах шаардлагатай, мөн хэд хэдэн ил уурхай хэлбэрээр олборлолт хийгддэг тохиолдолд уурхай тус бүрээс олборлож буй хүдрийн онцлогоос хамаарч хөрс хуулалтын зардлыг уурхай тус бүрээр бүртгэнэ. Хэрэв хоёр дахь болон дараа дараагийн уурхайн ашиглалтын төлөвлөгөө нь тэдгээрийг нэгтгэн цогцоор гүйцэтгэх боломжоос ихээхэн хамааралтай, мөн уурхайгаас олборлосон хүдрийг холих буюу хамтад нь боловсруулалт хийх боломжтой бол эдгээр уурхайнуудыг нэгдсэн үйл ажиллагаатай уурхай гэж үзнэ. Хөрс хуулалтын зардлыг уурхай тус бүрээр эсвэл нэгтгэн бүртгэх эсэхийг дараах хүчин зүйлүүдийг харгалзан тодорхойлно:

Page 21: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

21

a) Хоёр дахь болон дараа дараагийн уурхайн олборлолт нь эхний уурхайн олборлолттой зэрэгцэн хийгдэх боломжгүй буюу түүний үргэлжлэл хэлбэрээр хийгддэг,

b) Уурхай тус бүрийн хувьд тусад нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах шаардлагатай буюу бүгдийг цогцоор авч үзэх боломжгүй,

c) Уурхайн төлөвлөлт, хөрс хуулалт болон хүдэр олборлох үйл явц нь уурхай тус бүрийн хувьд тус тусад нь хийгддэг буюу цогцоор хийгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл

d) Хоёр дахь болон дараа дараагийн уурхайн үйл ажиллагаанд ашиглагдах дэд бүтцийн нэмэлт зардлууд нөлөө бүхий их дүнтэй мөн уурхайнууд нь нэг цогц хүдрийг бус тус тусдаа ялгарах хүдрийг олборлож байгаа бол,

Холбогдох журналын бичилт: 1. Уурхайн хөгжүүлэлт ба Бүтээн байгуулалтын үе шатанд гарсан хөрс хуулалтын үйл

ажиллагааг гэрээт компаниар гүйцэтгүүлж байгаа үед гарсан зардлын хэмжээгээр Уул уурхайн хөрөнгө дансанд бүртгэнэ. Уул уурхайн хөрөнгө дансанд Хөрс хуулалтын хөрөнгө гэсэн туслах данс нээж болно: Дт: Уул уурхайн хөрөнгө – Хөрс хуулалтын хөрөнгө.....………..xxxx

Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ...............……………….…….xxxx 2. Уурхайн хөгжүүлэлт ба Бүтээн байгуулалтын үе шатанд гарсан хөрс хуулалтын үйл

ажиллагааг аж ахуйн нэгж өөрийн дотоод нөөцөөрөө гүйцэтгэж байгаа үед тухайн холбоотой гарсан зардлуудыг Уул уурхайн хөрөнгө дансанд бүртгэнэ: Дт: Уул уурхайн хөрөнгө – Хөрс хуулалтын хөрөнгө..................…..xxxx

Кт: Өр төлбөр/ Мөнгөн хөрөнгө ...............…..............……….xxxx

4.3.2.5. Тайлагнал ба тодруулга:

Аж ахуйн нэгж санхүүгийн тайландаа уурхай хөгжүүлэлт болон бүтээн босголтын үе шаттай холбоотой аливаа дүнг тодорхойлж, тайлбарласан нэмэлт тодруулга хийнэ. Үүнд: a) Нягтлан бодох бүртгэлийн бодлого журам болон элэгдэл/ хорогдлын талаархи

журмууд; b) Капиталжуулсан бүтээн босголтын болон барилга угсралтын зардлын дүн; c) Арилжааны үйлдвэрлэлийн түвшинд хараахан хүрээгүй байгаа төслүүдийн

капиталжуулалтын хэмжээ; d) Бусад холбоотой стандарт болон хуулийн шаардлагуудын дагуу тодруулга хийх;

Page 22: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

22

4.4. V ҮЕ ШАТ. ОЛБОРЛОЛТ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЕ ШАТ

4.4.1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:

Олборлолт ба үйлдвэрлэлийн үе шатанд борлуулалтаас ашиг олохуйц хэмжээний бүтээгдэхүүнийг орд газраас олборлоход чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагаа явагдах бөгөөд олборлолт болон борлуулалтын өмнөх баяжуулах процесс, уурхайн ашиглалт болон ашигт малтмал боловсруулалтын үйл ажиллагаа хамаарна. Өөрөөр хэлбэл арилжааны зориулалтаар борлуулж болохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх байнгын үйл ажиллагаа энэ үе шатанд хийгдэх ба түүнтэй холбоотой зардлууд элэгдэл, хорогдол, борлуулалтаас өмнөх тээвэрлэлт ижил төрлийн бусад зардлуудыг хамруулна.

4.4.2. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ:

Уул уурхайн нягтлан бодох бүртгэлд уурхайг бүтээн босгох үе шат хэзээ дуусах, үйлдвэрлэлийн үе шат хэзээ эхлэхийг тасалбар болголт чухал. Учир нь уурхайг бүтээн босгох үе шатнаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэнээр зардлыг хөрөнгө хэлбэрээр хуримтлуулан бүртгэхгүй капиталжуулалтыг зогсоож үйл ажиллагааны зардлаар бүртгэнэ. Иймд тасалбар болголтыг тодорхойлох нь төвөгтэй байдаг. Үүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлтийг онцгой хянаж байх ёстой учир түүнтэй холбоотой зардлыг тусгайлан бүртгэх ёстой.

4.4.2.1. Үйлдвэрлэлийн үе шат хэзээ эхлэх вэ?

Бүтээн босголтын үе шат болон үйлдвэрлэлийн үе шатны хоорондын тасалбар хугацааг тодорхойлох гол хүчин зүйл нь тухайн хөрөнгийг ашиглахад бэлэн болсон эсэх юм. Уул уурхайн компаниудын хувьд энэ нь ихэвчлэн үйлдвэрлэлийн гарц арилжааны түвшинд хүрэх тэр цаг хугацаа байдаг. Гэхдээ энэ хугацаа нь үйлдвэрлэлийн зарим техникийг ашиглалтад оруулах хугацаатай тэр бүр давхацдаггүй. Үйлдвэрлэлийн гарц хэзээ арилжааны түвшинд хүрсэн бэ? гэдгийг тодорхойлохын тулд нягтлан бодогчид, инженерүүд болон уул уурхайн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний тоон болон чанарын үзүүлэлтүүдийг харгалзан гаргасан мэдээлэлд үндэслэн удирдлага арилжааны зориулалтаар үйлдвэрлэлийг эхлүүлэх эсэхийг дараах хүчин зүйлүүдийг (үүгээр мөн хязгаарлагдахгүй) харгалзан шийдвэр гаргана. Үүнд: a) уурхайд ашиглагдах гол тоног төхөөрөмж, дэд бүтцийг ашиглалтанд оруулсан эсэх, b) олборлолт, баяжуулалтын дараах бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд

хүрсэн эсэх, c) үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах буюу бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэх

боломжтой болсон эсэх, d) ашигт малтмалын олборлолт нь төлөвлөсөн хэмжээ эсвэл түүнтэй ойролцоо

хэмжээнд хүрсэн эсэх, Гадны хүчин зүйлийн улмаас бүтээн босголт удаан хугацаагаар саатах эсвэл үйлдвэрлэлийн хэмжээ урьдчилан тодорхойлсон арилжааны түвшинд хүрэхгүй байх зэрэг тохиолдлуудад дээрх хүчин зүйлсийг дахин тооцоолж шинэчлэх шаардлагатай. Үндсэн нөөцөд хүрэх зориулалтаар хаягдлыг зайлуулах явцад борлуулах боломжтой, бага чанартай ашигт малтмалыг гаргаж ирэхийг олборлолтын үйл явц эхэлсэнд тооцохгүй.

4.4.2.2. Зарим ажил гүйлгээний холбогдох журналын бичилт

a) Олборлолт ба бүтээн байгуулалтын үе шатнаас эхлэн Уурхайн хөрөнгө дансыг уурхайн ашиглалтын хугацаанд хорогдуулна.

Page 23: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

23

Хорогдуулалтыг бүртгэхдээ: Дт: Дуусаагүй үйлдвэрлэл .............….……..xxxx

Кт: Уул уурхайн хөрөнгө .......................………….xxxx

b) Ашиглалтын лицензийн төлбөрийг төлөх үеийн бүртгэл:

Дт: Дуусаагүй үйлдвэрлэл ………………………………..xxxx Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ………............…………….xxxx

c) Үйлдвэрлэлийн явцад ашиглагдаж байгаа сэлбэг хэрэгсэл тухайлбал баяжуулах үйлдвэрийн туузан дамжуулагч, химийн болон механик дамжлагуудын зардлуудыг Дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэнэ

Дт: Дуусаагүй үйлдвэрлэл .............….…..........…..xxxx Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр..........................………….xxxx

d) Мөн ил уурхайн олборлолтын үйл ажиллагааны явцад гарсан зардлууд тухайлбал тэсэлгээ, малталт, хөрс хуулалт, анхдагч бутлуурын зардлуудыг Дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэнэ

Дт: Дуусаагүй үйлдвэрлэл .............…...............…..xxxx Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ........................………….xxxx

4.4.2.3. Үйлдвэрлэлийн үе шатны хөрс хуулалтын зардал:

Үйлдвэрлэлийн үе шатанд хийгдэж байгаа хөрс хуулалтын үйл ажиллагаа нь ихэвчлэн уурхайн амны периметрийг өсгөх, түүнтэй холбоотойгоор хаягдал чулуу зайлуулах, уурхайн энгийн үйл ажиллагааны явцад үүссэн ихээхэн хэмжээний хаягдлыг уурхайн цооногоос зайлуулах гэх мэт үйл ажиллагаанууд хамарна. (i) Хөрс хуулалтын зардлыг СТОУСТХ 20 Үйлдвэрлэлийн үе шат дахь хөрс хуулалтын

зардал-Ил уурхай тайлбарын дагуу бүртгэж тайлагнана. СТОУСТХ 20-д зааснаар зөвхөн дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд хөрс хуулалтын зардлыг капиталжуулж бүртгэнэ. Үүнд: a) хөрс хуулалтын үйл ажиллагааны ирээдүйн үр өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх

магадлалтай байх; b) нөөцөд нэвтрэх нөхцөл боломжийг сайжруулсан хүдрийн ордны орцыг тухайн

аж ахуйн нэгж тодорхойлж чадаж байх; c) тухайн орцыг гаргаж авахтай холбоотой хөрс хуулалтын үйл ажиллагааны

зардал нь баттай хэмжигдэхүйц байх.

(ii) Хэрэв хөрс хуулалтаар бараа материал бий болсон, ойрын хугацаанд ил гаргасан хүдрийг олборлох бол НББОУС 2 Бараа материал стандартын дагуу материалын өртөгт бүртгэнэ.

(iii) Үйлдвэрлэлийн буюу олборлолтын үе шатанд гарсан хөрс хуулалтын зардлыг бараа материал ба хөрөнгөнд хуваарилахдаа дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзсэн коэффициентоор тооцно. 1. үйлдвэрлэсэн бараа материалын өртгийг тооцоолсон өртөгт харицуулах, 2. хуулсан хөрсний тоо хэмжээг тооцоолсон хүдрийн тоо хэмжээнд харицуулах, 3. олборлосон хүдэр дэх эрдсийн агуулгын хэмжээг олборлосон хүдрээс олохоор

тооцоолсон эрдсийн агууламжийн хэмжээнд харицуулна. Тайлант хугацаанд гарсан хөрс хуулалтын зардлыг хойшлуулахдаа тайлант хугацаанд тооцсон Коэффициент нь уурхайн насжилтын хугацааны Коэффициентээс давсан хэмжээгээр тооцно. Уурхайн ашиглалтын хугацааны Коэффициент нь уурхайн батлагдсан ба тодорхой нөөц дээр үндэслэнэ. Уурхайн

Page 24: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

24

ашиглалтын хугацааны хөрс хуулалтын хүдэрт харьцуулсан коэффициент нь уурхайн ашиглалтын төлөвлөлтөөс хамааралтай байдаг тул, уг төлөвлөлтөнд орсон өөрчлөлт нь коэффициент өөрчлөгдөхөд мөн хүргэдэг. Нөөцийн техникийн болон эдийн засгийн параметрүүд дахь өөрчлөлт нь уурхайн олборлолтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй байсан ч гэлээ, уурхайн насжилтын хугацааны Коэффициент-д мөн нөлөөлнө. Уурхайн насжилтын эсвэл тодорхой нэгэн уурхайн насжилтад хийгдсэн өөрчлөлтийг ухраан тооцохгүй. Хойшлуулсан хөрс хуулалтын зардлыг бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргаар хорогдуулна. Холбогдох журналын бичилт:

a) Тайлант хугацаанд гарсан нийт хөрс хуулалтын зардлыг Дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулан бүртгэнэ. Шаардлагатай бол Дуусаагүй үйлдвэрлэл дансны туслах дансуудыг зардлуудын нэр төрлөөр нь ангилж хяналтын зорилгоор нээж болно. Дт: Дуусаагүй үйлдвэрлэл .............….......………..xxxx

Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр ...............……………….xxxx b) Хөрс хуулалтын зардлаас хойшлуулан бүртгэх дүнг тусгай коэффициентээр

тооцоолон Уул уурхайн хөрөнгө дансанд ангилан бүртгэнэ. Хэрэв Дуусаагүй үйлдвэрлэл дансны туслах дансуудыг нээсэн бол холбогдох дансуудыг хаана. : Дт: Уул уурхайн хөрөнгө .............….......………..xxxx

Кт: Дуусаагүй үйлдвэрлэл...............…........………….xxxx c) Уул уурхайн хөрөнгөнд капиталжуулсан хөрс хуулалтын зардлыг үйлдвэрлэлийн

нэгжид ногдуулах аргаар хорогдуулан Дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэнэ: Дт: Дуусаагүй үйлдвэрлэл .............….......………..xxxx

Кт: Уул уурхайн хөрөнгө ...................................….xxxx d) Капиталжуулаагүй үлдсэн хөрс хуулалтын зардлыг үйлдвэрлэлийн зардал гэж

үзэн үйлдвэрлэсэн бараа материалын өртөгт шингээнэ. Энэ нь үйлдвэрлэлийн хувьсах зардал болно.

4.4.2.4. Хөрөнгийн засварын зардал:

Хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, томоохон шинэчлэлт болон сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэснээр ирээдүйд эдийн засгийн үр өгөөж өгөхүйц байвал тус зардлыг капиталжуулан тухайн хөрөнгийн элэгдлийн хувь хэмжээг дахин хянана. Хэрэв хөрөнгөд засвар хийсэнээр ашиглалтын хугацааг нь уртасгахгүй, хүчил чадал, бүтээмжийг нэмэгдүүлэхгүй бол урсгал засварын зардал гэж үзэн дэлгэрэнгүй орлогын тайланд тусгана. НББОУС 16 Үндсэн Хөрөнгө стандартын дагуу тухайн хөрөнгийг задлан газрыг чөлөөлж шинэ байршилд угсрах зардлын анхдагч үнэлгээг үндсэн хөрөнгийн өртөгт оруулан бүртгэдэг. Гэхдээ тодорхой хугацааны туршид бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгарсан шаардлагын улмаас уг хөрөнгийг задалж, өөр газар угсарч ашигласан бол үүнтэй холбогдох зардлыг НББОУС 2 Бараа материал стандартын дагуу бүртгэнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн шаардлагын улмаас гүйцэтгэсэн нэмэлт сэргээн засварлалт болон ажиллагааг зогсоох зэрэг ажлуудын зардлыг Дуусаагүй үйлдвэрлэлийн өртөгт оруулан тооцно.

4.4.2.5. Олборлолт ба үйлдвэрлэлийн шатанд хийгдсэн хайгуулын зардал:

Page 25: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

25

Олборлолт ба үйлдвэрлэл эхэлсний дараа үргэлжлэн ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, нөөцийг нарийвчлан тогтоох зорилгоор хийгдэж байгаа хайгуул, үнэлгээний зардал нь ирээдүйд хүчин чадлыг нэмэгдүүлэх магадлалтай бол тус хайгуулын ажлын зардлыг капиталжуулна. Хэрэв хайгуулын үр дүнд ашигт малтмалын нөөцийг олборлох техник эдийн засгийн үнэлгээ өөрчлөгдөөгүй ба арилжааны үр ашиг нь тодорхой бус болсон нь нотлогдвол удирдлага хуримтлуулан бүртгэсэн зардлыг тайлант хугацааны алдагдлаар зөвшөөрнө.

4.4.2.6. Бараа материал:

(i) Бараа материалд бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, энэ борлуулалтын зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс, үйлдвэрийн дамжлага эсвэл үйлчилгээ үзүүлэхэд ашиглах гэж байгаа материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа хөрөнгийг хамруулна. Бараа материалыг НББОУС 2 Бараа материал стандартын дагуу бүртгэнэ. Бараа материалыг 1-ээс илүү жил ашиглагдах, 1 жилийн дотор ашиглагдах гэж ангилан санхүүгийн тайланд тусгана. Бараа материалыг дараах байдлаар ангилна. a) сэлбэг хэрэгсэл b) хангамжийн материал, c) бэлэн бүтээгдэхүүн. – зэс, нүүрс, баяжуулсан бүтээгдэхүүн, эрдэс (эдгээрээр

хязгаарлагдахгүй), d) дуусаагүй үйлдвэрлэл - бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад боловсруулж

байгаа бараа материал бөгөөд үүнд буталсан хүдэр, хүдрийн овоолго, нуруулдан уусгах материал, ба бага агуулгатай материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн (эдгээрээр хязгаарлагдахгүй) зэргээс бүрдэнэ.

(ii) Бараа материалыг өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь үнэлэн

бүртгэлд тусгана. Өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль нь бага байгаа эсэхийг тайлант үе бүрт шалгах ба хэрэв аливаа үнэ цэнийн бууралт үүссэн бол тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.

(iii) Бараа материалын өртгийг эхэлж авснаа эхэлж зарцуулах (ЭАЭЗ) эсвэл жинлэсэн

дундаж өртгийн (ЖДӨА) аргаар тооцох ба ямар аргыг ашиглах тухай НББ-ийн бодлогодоо тусгана. Жинлэсэн дундаж өртгийн аргын үед тайлант үеийн эхэнд байсан ижил төрлийн бараа материал болон тайлант үеийн туршид үйлдвэрлэсэн, эсвэл худалдан авсан ижил төрлийн бараа материалын жинлэсэн дундаж өртгөөр нэгжийн өртгийг тодорхойлно.

4.4.2.6.1. Уул уурхайн бараа материалын өртөг:

4.4.2.6.2. Бараа материалын өртөгт орох зардлууд

a) Худалдан авалтын өртөгт худалдан авсан үнэ, гааль, импортын татвар, хураамжууд, тээвэрлэлт, ачиж буулгахтай холбоотой зардлууд, бүтээгдэхүүн, материал, үйлчилгээг худалдан авахтай шууд холбоотой бусад зардлууд, худалдааны хөнгөлөлт, урамшууллыг худалдан авалтын өртгөөс хасч тооцно. Тухайлбал сэлбэг хэрэгсэл болон бусад материалын өртгийг худалдан авалтын өртөг дээр шууд холбогдож гарсан зардал буюу одоогийн байршил ба нөхцөлд авчрахтай холбоотой гарсан бүх зардлыг нэмсэн дүнгээр бүртгэнэ.

b) Үйлдвэрлэлийн зардалд материалыг бэлэн бүтээгдэхүүнд хувиргахтай холбоотой

хөдөлмөр болон бусад зардал орно.

Page 26: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

26

(i) Шууд материал болон шууд хөдөлмөрийн зардал - хүдрийг олборлох, бутлах, угаах болон бэлэн бүтээгдэхүүнийг боловсруулахтай шууд холбоотой гарсан хөдөлмөр, материалын зардлууд,

(ii) Шууд бус зардал - шууд зардлуудаас бусад уурхайн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдон гарсан бүх зардал, тухайлбал засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, үйлдвэрийн ажиллагсдын сургалтын зардал, цех тасгийн дарга болон үйлдвэрийн захиргаа ба удирдлагын цалин, мөн засварын ажилчдын цалин, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн элэгдэл, хөрс хуулалтын зардлаас хойшлуулсан хөрөнгийн хорогдол, уул уурхайн хөрөнгийн хорогдол, үйлдвэрлэлтэй холбогдсон түрээсийн зардал, мөн уурхайн дээр гарсан бусад нэмэгдэл зардлууд,гэх мэт. Холбогдох журналын бичилт: Хүдрийг олборлох болон боловсруулахад гарсан шууд ба шууд бус зардал, уурхай дээр гарсан нэмэлт зардлуудыг Дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулан бүртгэнэ. Дуусаагүй үйлдвэрлэл дансанд туслах дансыг нээж болно: Дт: Дуусаагүй үйлдвэрлэл .............…………..xxxx

Кт: Мөнгө/ Өр төлбөр ...............……………………….xxxx

4.4.2.6.3. Бараа материалын өртөгт орох зарим зардлуудын тайлбар:

a) сул зогсолт болон зогсолтын зардал - уурхайн тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл эсвэл сэлбэг хэрэгсэл, хөдөлмөр гэх мэт зүйлсийн хангамж түр хугацаагаар тасалдах үед уурхайг хэвээр авч үлдэхэд гарсан зардлуудыг сул зогсолтын зардалд хамруулан үйлдвэрлэлийн бараа материалын өртөгт бүртгэнэ. Харин сул зогсолт урт хугацаагаар үргэлжлэх бол уурхайг хэвээр авч үлдэхэд гарсан зардлуудыг дэлгэрэнгүй орлогын тайланд ерөнхий удирдлагын зардалд тусгана. Мөн хөрөнгө урт хугацаагаар сул зогссоноос болж элэгдлийг зогсоохгүй бөгөөд дэлгэрэнгүй орлогын тайланд удирдлагын зардал хэсэгт тайлагнана. Хэрэв элэгдлийг үйл ажиллагааны аргаар тооцоолдог бол сул зогсолтоос шалтгаалан үйлдвэрлэл явагдаагүй үеийн элэгдлийн зардал тэг байна.

b) Нуруулдан уусгах зардал (heap leaching): Нуруулдан уусгах процесс нь бага агуулгатай хүдрийг нунтаглан химийн бодисын нөлөөллөөр эдийн засгийн ашигтай нөөцийг гаргаж авахыг хэлэх ба нуруулдан уусгах дэвсгэр дээрх хүдрийг бараа материалд бүртгэн өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар илэрхийлнэ. Нуруулдан уусгахтай холбоотой бүх зардалыг нуруулдан уусгах дэвсгэр дээрх xүдрийн өртөгт бүртгэх ба хэрвээ нөөц илэрвэл нөөцийн дундаж өртөгт үндэслэн нуруулдан уусгах дэвсгэр дээрх хүдрийн зардлаас бууруулна.

c) Хүдрийн овоолго (stockpile): Хүдрийн овоолго нь олборлосон боловч хараахан боловсруулалт хийгдээгүй хүдэр юм. Хэрэв хүдэр нь балансын өдрөөс хойш 12 сарын дотор боловсруулалтад орохооргүй багаа бол эргэлтийн бус хөрөнгөөр ангилах ба үнэ цэнийн бууралтыг тооцно. Хүдрийн овоолгод хэзээ боловсруулалт хийгдэх нь тодорхой бус үед, уг хүдрийн овоолгын өртгийг зардалд шингээнэ. Хүдрийн овоолгыг ирээдүйд боловсруулна гэж итгэлтэйгээр тодорхойлсон бол овоолгыг өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар үнэлнэ. Хүдрийн овоолгын тоо хэмжээг ихэвчлэн хэмжилт болон дээжийн шинжилгээгээр тогтооно.

d) Боловсруулж буй буюу баяжуулах суваг дахь хүдэр: Тэсэлгээ хийсний дараа хүдрийн хэмжээ, чанар, өртөг зэргийг харьцангуй бодитойгоор үнэлэх боломжтой болсон цагаас эхлэн боловсруулж буй хүдэр гэж үзэх ба бараа материалд бүртгэнэ. Боловсруулж буй хүдрийг өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар үнэлнэ. Боловсруулж байгаа хүдэр буюу баяжуулалтын суваг дахь хүдрийн хэмжээг тайлант хугацааны эцэст хэмжихэд төвөгтэй байдаг. Иймд боловсруулж буй хүдрийн

Page 27: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

27

хэмжээг үнэлэхдээ хүдрийн оролт, үйлдвэрлэлийн процессын нийт хугацаа, болон хүдрийн чанарт үндэслэн тооцоолох нь зохимжтой.

e) Хагас боловсруулсан бүтээгдэхүүн: Бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад хагас боловсруулсан ба эрдэсжсэн хог хаягдал нь зайлшгүй давxар үйлдвэрлэгддэг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг борлуулсан тохиолдолд орлогын хэмжээгээр нийт өртгийг бууруулна. Хэрэв уг бүтээгдэхүүнийг борлуулахын тулд нэмэлт зардал гаргасан бол боловсруулсан зардлаар өртөг тооцно. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хамсарсан зардлаас хуваарилан өртөг тооцон дуусаагүй үйлдвэрлэл данснаас бичилт хийнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг дотооддоо хэрэглэх бол орлуулах өртгийн хэмжээг тооцно.

4.4.2.6.4. Бараа материалын өртөгт орохгүй зардал

Бараа материалын өртөгт ордоггүй бөгөөд тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрөгддөг зардлын жишээ: a) Хаягдал материал, хөдөлмөр буюу үйлдвэрлэлийн бусад зардлын хэвийн бус дүн b) Үйлдвэрлэлийн өмнөх дамжлагаас дараагийн шат дамжлага дунд зайлшгүй гарах

зардлаас бусад хадгалалтын зардлууд c) Бараа материалыг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдож гараагүй

удирдлагын нэмэгдэл зардал d) Борлуулалтын зардал e) Зээлийн зардал (НББОУС-23 Зээлийн өртөг-т бараа материалын өртөгт багтаадаг

хязгаарлагдмал нөхцлийг тодорхойлсон)

4.4.2.6.5. Бэлэн бүтээгдэхүүн –Бэлэн бүтээгдэхүүний өртөгт тухайн бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбоотой гарсан бүх хувиргалтын зардлууд, мөн түүхий эд материалын худалдан авалтын өртгийг оруулан бүртгэнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүнийг агуулах руу шилжүүлэх үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн хэмжээгээр бүртгэнэ.

Холбогдох журналын бичилт: Дт: Бэлэн бүтээгдэхүүн ………………………………..xxxx

Кт: Дуусаагүй үйлдвэрлэл ………............…………....…………….xxxx

4.4.2.6.6. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг – Бэлэн бүтээгдэхүүнийг борлуулах үед түүний дансны үнийг борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрсөн тайлант хугацааны зардал гэж хүлээн зөвшөөрнө.

Холбогдох журналын бичилт: Дт: Борлуулсан бүтээгдэхүүний өртөг ……………………..xxxx

Кт: Бэлэн бүтээгдэхүүн ………............…………....…………….xxxx Хэрэв аж ахуйн нэгж нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн олон цех, дамжлагатай, нэгж цехүүд нь бие биедээ харилцан үйлчилгээ үзүүлдэг гэх мэт үйлдвэрлэлийн зардал болон бүтээгдэхүүний өртгийг тооцоолоход хүндрэлтэй бол нягтлан бодох бүртгэлийн стандарт өртгийг хэрэглэж болно. Практикт энэ төрлийн үйл ажиллагааг НББ-ийн сайн системээр автоматаар тооцоолол хийдэг байна. Стандарт өртгөөр бүртгэлийг хийж байгаа тохиолдолд гүйцэтгэл болон стандарт өртгийн зөрүү үүсэх ба зөрүүг Борлуулсан бүтээгдэхүүний өртөгт бүртгэнэ.

4.4.2.7. Бараа материалын үнэ цэнийн бууралт:

(i) Бараа материалыг өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь санхүүгийн тайланд тусгана. Үүний тулд аж ахуйн нэгж бараа материалаар ангилагдсан

Page 28: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

28

хөрөнгөнд үнэ цэнийн бууралт байгаа эсэхийг шалгана. Бараа материалын цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь тухайн бараа материалын борлуулах үнээс борлуулах зардлыг хассан дүн. Бараа материалыг өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар хэмжих нь үнэ цэнийн бууралтын алдагдлыг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Бараа материалыг дараагийн тайлант үе бүрт цэвэр боломжит үнэ цэнийг шинэчлэн тогтооно. Тухайлбал агуулга багатай хүдрийн овоолгыг уурхайн ашиглалтын хугацааны сүүл хэсэгт боловсруулахаар төлөвлөж байвал хүдрийн овоолгын үнэ цэнийн бууралтыг тооцож бүртгэнэ. Мөн удаан хөдөлгөөнтэй сэлбэг хэрэгсэл болон бусад материалын үнэ цэнийн бууралтыг бүртгэнэ.

(ii) Хуучирсан (жишээ нь: уурхайд ашиглах боломжгүй болсон эсвэл "ашиглах хугацаа" нь өнгөрсөн тоног төхөөрөмж, гэх мэт) эсвэл эвдэрсэн, ашиглах боломжгүй бараа материалыг тодорхойлж зохимжтой, үр ашигтай байдлаар данснаас хасах ба дэлгэрэнгүй орлогын тайланд тусгана.

(iii) Бараа материалын өртгийг цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл нь бууруулахдаа

ихэвчлэн бараа тус бүрээр бууруулдаг боловч зарим тохиолдолд харилцан холбоотой бараа материалыг хамтад нь бүлэглэн бууруулна. Бараа материалыг ижил эцсийн хэрэглэгчтэй, ижил нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдэн борлуулагддаг, нэг үйлдвэрийн шугамд хамаардаг бөгөөд тэдгээрийг тухайн үйлдвэрлэлийн шугамын бусад бараа материалаас тусад нь үнэлэх боломжгүй бол бүлэглэнэ.

(iv) Цэвэр боломжит үнэ цэнийн тооцооллыг борлуулахаар хүлээгдэж байгаа бараа

материалын дүнг тооцох үеийн хамгийн найдвартай мөн бэлэн нотолгоонд үндэслэнэ. Цэвэр боломжит үнэ цэнийг тооцоолохдоо бараа материалыг ямар зорилгоор эзэмшиж байгааг харгалзана. Тухайлбал борлуулалтын гэрээгээ биелүүлэхээр эзэмшиж байгаа бараа материалын тоо хэмжээний цэвэр боломжит үнэ цэнийг гэрээний үнэд үндэслэнэ. Харин борлуулалтын гэрээ нь эзэмшиж байгаа бараа материалын тоо хэмжээнээс бага бол цэвэр боломжит үнэ цэнийн илүүдэл дүнг ердийн борлуулалтын үнээр тооцно. Аж ахуйн нэгж эзэмшиж буй бараа материалаас илүү их борлуулалтын гэрээ хийснээс нөөц үүсч болно. Үүнийг НББОУС 37 Нөөц, Болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө стандартаар авч үзнэ.

(v) Үйлдвэрлэлд ашиглахаар эзэмшиж байгаа бараа материал болон бусад хангамжийн

зүйлс орсон бэлэн бүтээгдэхүүнийг өртгөөр нь эсвэл өртгөөс нь их үнээр борлуулахаар тооцоолж байвал тус бараа материалыг өртгөөс нь бага болтол бууруулахгүй. Материалын үнийн бууралт нь бэлэн бүтээгдэхүүний өртөг цэвэр боломжит үнэ цэнээс илүү гарахыг илтгэж байвал материалын өртгийг цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл бууруулна. Бараа материалын үнэ цэнийн бууралт үүссэн үед дараах байдлаар бүртгэнэ: Дт: Үнэ цэнийн бууралтын алдагдал .............................................xxxx

Кт: Бараа материалын үнэ цэнийн бууралтын нөөц/хасагдуулга ........xxxx

4.4.2.7.1. Үнэ цэнийн бууралтын бичилтийг буцаах бүртгэл:

(i) Бараа материалд үнэ цэнийн бууралтын алдагдлыг хүлээн зөвшөөрсөн шалтгаан, нөxцөл нь үгүй болсон, эсвэл эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн цэвэр боломжит үнэ цэнэ өссөн бөгөөд энэ өсөлтийг тодорхой нотолж болохуйц бол үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцаана. Тухайлбал бараа материалын борлуулалтын үнэ буурсны улмаас цэвэр боломжит үнэ цэнэ буурсан бөгөөд дараагийн тайлант үед тухайн бараа материалын борлуулалтын үнэ өсвөл хорогдуулах бичилтийг буцаана. Үнэ цэнийн бууралтын бичилтийг буцаахдаа анх үнэ цэнийн бууралтыг

Page 29: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

29

бүртгэсэн бичилтийг буцаах ба ингэснээр дансны үнэ нь өртөг болон шинэчилсэн цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар тодорхойлогдоно.

(ii) Үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцаасан дүн, мөн буцаалтын бичилтийг хийхэд

хүргэсэн үйл явц болон нөхцөл байдлыг санхүүгийн тайланд тодруулна.

(iii) Тухайлбал нуруулдан уусгах дэвсгэр дээрх хүдрийн өртгийг цэвэр боломжит үнэ цэнийн бууралтаас шалтгаалан хорогдуулсан ба борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тусгасан. Үнэ цэнийн бууралтын шалтгаан нь үгүй болсон тул хорогдуулах бичилтийг буцаана. Холбогдох журналын бичилт: Дт: Бараа материалын үнэ цэнийн бууралтын нөөц .............…........xxxx

Кт: Үнэ цэнийн бууралтын алдагдал / ББӨ ................................хxxx

4.4.2.8. Орлого:

(i) Бараа материалыг борлуулах, хүү, эрхийн төлбөр, ногдол ашиг бий болгогч хөрөнгөө бусдад ашиглуулах үед орлого олж болох бөгөөд НББОУС 18 Орлого стандартын дагуу нягтлан бодох бүртгэлдээ тусгана.

(ii) Орлогыг хүлээн авсан эсвэл хүлээн авахаар хүлээгдэж буй төлбөрийг бодит үнэ

цэнээр хэмжинэ. Өөрөөр хэлбэл орлогын дүнгээс хямдрал, хөнгөлөлт, худалдааны татвар, барааны болон үйлчилгээний хураамж, НӨАТ гэх мэт гуравдагч талын өмнөөс цуглуулсан дүнг хасна. Хэрэв аж ахуйн нэгж нь зөвхөн агент хэлбэрээр ажиллаж байгаа бол, агент нь бараа борлуулалтаас тодорхой хэмжээний шимтгэл авах бөгөөд түүнийг “Шимтгэлийн орлого” гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

(iii) Дараах шалгуурыг бүгдийг нь хангасан гэдгийг нотлох баримт байгаа нөхцөлд

борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрнө. Үүнд: a) Бүтээгдэхүүний өмчлөлтэй холбогдон үүсэх нөлөө бүхий эрсдэл, өгөөжийг

худалдан авагч талд шилжүүлсэн; b) Компани нь худалдсан барааны өмчлөлтэй ихэвчлэн холбогдон гардаг

удирдлагын байнгын оролцооны болон үр ашигт хяналтын үүргийг аль алиныг нь өөртөө хадгалаагүй;

c) Орлогын дүнг үнэн бодитой хэмжих боломжтой байгаа; d) Борлуулалттай холбогдон гарах эдийн засгийн өгөөжийг компани хүртэх

магадлалтай байгаа; e) Борлуулалттай уялдан гарсан ба, эсвэл гарах зардлыг бодитойгоор хэмжин

тодорхойлж болохоор байгаа. Бараа материалын өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсэн үед дээрх нөхцөл бүгд хангагдана. Олон улсын практикт нүүрс борлуулалтын орлогыг нүүрсний хяналт болон нүүрсийг эзэмшихтэй холбоотой бодит эрсдэл нь худалдан авагч талд шилжсэн, мөн борлуулах үнэ мэдэгдэж байгаа буюу үндэслэлтэйгээр тооцоолж болохоор байгаа нөхцөлд хүлээн зөвшөөрдөг. (iv) Хөрөнгийн эрсдэл болон өмчлөлийг шилжүүлэх

Олон улсын Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимийн Олон улсын худалдааны гэрээний тухай журамд эрсдэл болон өмчлөлийг шилжүүлэх ойлголтыг тусгасан байдаг. Өргөнөөр ашиглагддаг олон улсын худалдааны нөхцлүүд нь: a) ФОБ-ачуулах цэг (FOB-free on board) нөхцөлтэйгөөр худалдан авсан бараа

материал нь борлуулагч талаас ачигдаж гарсан бол өмчлөгчийн бүх эрх нь худалдан авагч талд шилжих тул худалдан авагч хэзээ хүлээн авах байсан ч уг

Page 30: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

30

бараа материалыг үлдэгдэл бараа материалын дүнд оруулж тооцно. Энэ үед тээврийн зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.

b) ФОБ-хүрэх цэг Худалдан авагч барааг хүлээн авах хүртэл өмчлөлийн бүх эрх нь борлуулагч талд байх тул уг бараа материал нь борлуулагчийн бүртгэлд хэвээр байна. Энэ үед тээврийн зардлыг борлуулагч тал хариуцах бөгөөд үүнийг борлуулалтын зардалд оруулж тооцно.

c) Өртөг, даатгал, тээвэр (“CIF”) нөхцөл - Тогтсон нэг цэгт хүргэх ба өмчлөлийг шилжүүлэхээс өмнөх эрсдэлийг борлуулагч хүлээнэ. Өөрөөр хэлбэл борлуулж буй уул уурхайн компани нь барааг худалдан авагчид хүргэх хүртэл тээвэр болон даатгалыг хариуцах ба худалдан авагчид хүргэх хүртэл үүсч болох эрсдэлийг хүлээхийн зэрэгцээ өмчлөлийн үр өгөөжийг хүртэх боломжтой болно. Иймд орлогыг хүлээн зөвшөөрөх хугацаа нь хүргэлтийн нөхцөлөөс хамааран өөр өөр байна.

(v) Хэрэв аж ахуйн нэгж нь ачилт, даатгал, тээвэрлэлтийг хариуцаж байгаа бол

худалдан авагчаас нэхэмжилсэн ачилтын болон тээвэрлэлтийн хөлсийг борлуулалтын орлого гэж ангилна. Аж ахуйн нэгжийн гаргасан ачилтын болон баглаа боодлын зардлыг үйл ажиллагааны зардал гэж хүлээн зөвшөөрнө.

(vi) Борлуулалтын үнийг гэрээний үнээр тооцно.

(vii) “Урьдчилсан үнэ”-тэй борлуулалтын гэрээ: Уул уурхайн үйлдвэрлэлийн бараа материал нь ихэвчлэн урт хугацаат гэрээгээр борлуулагддаг ба борлуулалтын үнэ нь Лондонгийн Металлын Бирж зэрэг идэвхтэй бөгөөд чөлөөтэй арилжаалагддаг зах зээлд тогтоогдсон үнэ дээр үндэслэсэн байдаг. Аж ахуйн нэгж “Урьдчилсан үнэ”-ээр үнэлэгддэг борлуулалтын гэрээ хийсэн тохиолдолд борлуулалтын орлогыг холбогдох зах зээлийн үнэд суурилсан, хүлээн авах төлбөрийн бодит үнэ цэнийн тооцоололд үндэслэн хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлсэн хамгийн сайн тооцооллыг ашиглан борлуулалтын орлогыг урьдчилан тооцсон үнээр анх хүлээн зөвшөөрөх ба нэхэмжлэлүүдийн үнийн эцсийн залруулгыг заавал бүртгэх ба тайлант үеийн борлуулалтанд тусгана.

4.4.2.9. Тайлагнал ба тодруулга:

Аж ахуйн нэгж санхүүгийн тайландаа олборлолт ба үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой аливаа дүнг тодорхойлж, тайлбарласан нэмэлт тодруулга хийнэ. Үүнд: 1. Бараа материалын ашигласан өртгийн томъёолол, бараа материалыг хэмжихэд

баримталсан нягтлан бодох бүртгэлийн бодлого; 2. Орлогыг хүлээн зөвшөөрөхөд баримталсан нягтлан бодох бүртгэлийн бодлого, 3. Бусад холбоотой стандарт болон хуулийн шаардлагуудын дагуу тодруулга хийх;

Page 31: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

31

4.5. VI ҮЕ ШАТ. УУРХАЙГ ХААХ БОЛОН НӨХӨН СЭРГЭЭХ ҮЕ ШАТ

4.5.1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:

Нөөцийн шавхагдал эсвэл өөрчлөн байгуулах арга хэмжээ авах болон бусад шалтгаанаар уурхайг хаадаг. Уурхай хаагдах үед ихэвчлэн хаалтын дараах нөхөн сэргээлт, уул уурхайн хог хаягдал зайлуулах, барилга байгууламжийг нураах, ажилчдад нөхөн олговор олгох, нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэхийг шаарддаг. Мөн уурхай хаагдах үед техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээс гадна жил бүр байгаль орчны хяналт, шинжилгээ, мониторингийн ажил хэрэгжүүлдэг. Биологийн нөхөн сэргээлтийн хувьд техникийн нөхөн сэргээлт хийсэн гадаргууд ургамал, ногоо тарих, тогтмол усжуулах, арчилж бордох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг ба техникийн нөхөн сэргээлтийг уурхай дээр ажиллах тоног төхөөрөмжүүдийг ашиглан аж ахуйн нэгж ихэвчлэн өөрсдийн хүн хүчээр хийхээр төлөвлөдөг байна. Нөхөн сэргээлтийн үүрэг нь уурхайн олборлолтын төлөвлөгөөнөөс хамаарч сунгагдаж болно. Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн зардлыг Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлалын дагуу техникийн, биологийн болон хяналт мониторингийн зардал гэж үйл ажиллагаа тус бүрээр тооцно. Уурхайн үйлдвэрлэл, хайгуул, бүтээн байгуулалтын аль ч үед эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийг уурхайн төлөвлөлттэй уялдуулан үе шаттайгаар гүйцэтгэдэг.

4.5.2. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ:

Аж ахуйн нэгж нь хөрөнгийг олж бэлтгэх, барьж байгуулах, бүтээн байгуулах эсвэл хөрөнгийн энгийн үйл ажиллагааны үед түүнийг ашиглалтаас гаргах үүрэг хариуцлага, мөн хүрээлэн буй орчны хэвийн төрхийг алдагдуулах үед түүнийг нөхөн сэргээлттэй холбоотойгоор гэрээний, хуулийн эсвэл үүсмэл үүрэг хариуцлага үүсдэг. Үүний биелэлтэд зориулж нөөц сан байгуулна.

4.5.2.1. Уурхайн хаалт ба нөхөн сэргээлтэд зориулан нөөц сан байгуулах:

(i) НББОУС 37 Нөөц, Болзошгүй Өр Төлбөр ба Болзошгүй Хөрөнгө стандартын дагуу нөөц санг байгуулж бүртгэлд тусгана. Нөөц гэдэг нь цаг хугацаа эсвэл дүнгийн хувьд тодорхой бус өр төлбөр юм. Нөөц санг ирээдүйд зардал гарах валютаар байгуулах шаардлагатай.

(ii) Нөөцийг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө.

1. Өнгөрсөн үйл явдлын үр дүнд өнөөгийн үүрэг хариуцлага (хуулийн дагуу эсвэл үүсмэл) хүлээсэн

2. Уг үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн урсгал гарна гэдэг нь магадлалтай болсон

3. Үүргийн дүнг найдвартай тооцоолох боломжтой (iii) Нөөцөөр хүлээн зөвшөөрөх дүн нь тайлангийн өдрөөрх өнөөгийн үүрэг

хариуцлагыг биелүүлэхэд шаардлагатай зарлагын хамгийн сайн тооцоолол байх ёстой. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж нь тайлангийн өдрөөр тухайн үүргийг биелүүлэх эсвэл зохих ёсоор гуравдагч талд шилжүүлэхийн тулд төлөх дүн байна.

(iv) нөөцийг хэмжихдээ аж ахуйн нэгж:

a. эрсдэл ба тодорхой бус байдлыг авч үзэх ёстой. Гэвч тодорхой бус байдал нь илүүдэл нөөц байгуулах буюу өр төлбөрийг санаатайгаар илүү илэрхийлэх шалтгаан болохгүй

Page 32: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

32

b. хэрэв мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн нөлөө материаллаг байвал уг мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн одоогийн зах зээлийн үнэлгээ болон зарлагын хамгийн сайн тооцоололд тусгаагүй тухайн өр төлбөрт онцгойлон хамаарах эрсдлийг тусгадаг татварын өмнөх дискаунтын түвшин (буюу түвшингүүд)-ийг ашиглан нөөцийг дискаунтчилна. Дискаунтчиллыг ашигласан бол өнгөрсөн цаг хугацааны улмаас нөөцөд гарсан өсөлтийг хүүний зардал гэж хүлээн зөвшөөрнө

c. хуулийн болон технологийн өөрчлөлт гэх мэт үйл явдал ирээдүйд тохиолдоно гэсэн хангалттай бодит нотолгоо байгаа бол тэдгээр ирээдүйн үйл явдлыг авч үзэх ёстой

d. хөрөнгийг данснаас хасах хүлээгдэж буй үйл явдал нь нөөц бий болгохтой нягт холбоотой байсан ч уг хүлээгдэж буй данснаас хасалтын үр дүнд үүсэх олзыг авч үзэхгүй

(v) Нөөц санг холбогдох хөрөнгийн өртөгт капиталжуулах ба хөрөнгийн ашиглагдах

хугацаанд бүтээгдэхүүний нэгжид, эсвэл шулуун шугамын аргын аль нэг тохиромжтойг ашиглан хорогдуулна.

Холбогдох журналын бичилт: 1. Уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн санг анх хүлээн зөвшөөрөхдөө ирээдүйд

гарч болох нийт хаалт ба нөхөн сэргээлтийн зардлын өнөөгийн үнэ цэнийг тооцож уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн хөрөнгийг бүртгэнэ:

Дт: Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хөрөнгө ……….............xxxx Кт: Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн сан........……….........…….xxxx

2. Байгуулсан уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хөрөнгийг уурхайн ашиглалтын хугацаанд бүтээгдэхүүний нэгжид, эсвэл шулуун шугамын аргын аль нэг тохиромжтойг ашиглан хорогдуулна:

Дт: ДҮ ……….....................................................................xxxx Кт: Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хөрөнгө.........………….xxxx

3. Хуулийн дагуу Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд мөнгөн хөрөнгийг байршуулсан тохиолдолд барьцааны хөрөнгө, эсвэл урьдчилж төлсөн зардал гэж бүртгэнэ.

4.5.2.2. Уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн нөөцийн өөрчлөлт:

(i) Уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн нөөц сан, хөрөнгийг ашиглалтаас гаргах зардлын нөөц санг анх хүлээн зөвшөөрсний дараа, өр төлбөрийн дансны үнэ нь цаг хугацааны явцад өөрчлөгддөг. Мөн үүрэг хариуцлагийг шийдэхэд зарцуулагдах мөнгөн гүйлгээний дүн болон хугацаа, дискаунтын хувьд орсон өөрчлөлтөөр өр төлбөрийн дүнг тохируулна. Тохируулгыг СТОУСТХ 1 “Хөрөнгийг ашиглалтаас хасах, нөхөн сэргээх болон хүлээсэн байгаа бусад үүргүүдтэй холбоотой өр төлбөрийн өөрчлөлт”-ийн дагуу нөөц санг тайлант хугацааны эцэс бүрт шалгах ба хамгийн сайн тооцооллоор байх ёстой.

(ii) Дискаунтын хувь хэмжээ (эсвэл хувь хэмжээнүүд) нь мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн тайлангийн үеийн зах зээлийн үнэлгээ болон тухайн өр төлбөртэй холбоотой эрсдлийг тусгадаг татварын өмнөх хувь хэмжээ байх ёстой. Дискаунтын хувь хэмжээ (эсвэл хувь хэмжээнүүд)-г ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцооллоор тохируулсан эрсдлийг тусгах ёсгүй. Дискаунтчилал ашиглаж байх үед нөөцийн дансны үнэ нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тайлангийн үе бүрт өсч байдаг. Энэ өсөлтийг зээлийн зардал гэж хүлээн зөвшөөрнө.

(iii) Нөөцийг ашиглахдаа тухайн нөөцийг анх хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн зарлагад ашиглана.

Page 33: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

33

(iv) Хэрэв үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад шаардагдах эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн урсгал гадагшлах магадлал байхгүй болбол нөөцийн дүнг буцаан бичнэ.

(v) Хэрэв нөхөн сэргээлтийн нөөц хүлээн зөвшөөрсөн хөрөнгийг зарсан эсвэл гуравдагч талд шилжүүлсэн тохиолдолд аж ахуйн нэгж нь байгуулсан нөөцийг үл хүлээн зөвшөөрч болно. Мөн гэрээ, хууль эрхзүй ба зарим хуулийн бусад үйл ажиллагаа зэргийн өөрчлөлтийн нөлөөгөөр өмнө нь хүчин төгөлдөр байсан хуулийн болон үүсмэл үүрэг хариуцлага нь үгүй болсон тохиолдолд байгуулсан нөөцийг үл хүлээн зөвшөөрнө.

Холбогдох журналын бичилт: 1. Дискаунтчилал ашиглаж байх үед нөөцийн дансны үнэ нь цаг хугацаа

өнгөрөхийн хэрээр тайлангийн үе бүрт өсч/ буурч байдаг. Холбогдох зөрүү дүнгээр санхүүгийн зардал, эсвэл санхүүгийн орлого-г хүлээн зөвшөөрнө. Хэрэв өссөн бол: Дт: Санхүүгийн зардал ………....................................xxxx

Кт: Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн сан.........…….......…….xxxx Хэрэв буурсан бол: Дт: Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн сан ………...............xxxx

Кт: Санхүүгийн орлого.........…….....………........................…….xxxx 2. Аж ахуйн нэгж өмнөх жилүүдэд үүссэн үүрэг хариуцлагыг тухайн жилд нөхөн

сэргээсэн бол дараах журналын бичилтийг хийнэ. Дт: Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн сан…….......................………xxxx

Kт: Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, авлага.......................................xxxx 3. Хэрэв аж ахуйн нэгж нь олборлолт хийх явцдаа тухайн газраа тэр дор нь нөхөн

сэргээсэн бол холбогдох нөхөн сэргээлтийн зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт бүртгэнэ.

4.5.2.3. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн итгэлцлийн сан /trust fund/:

Уурхайн ирээдүйн хаалт болон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг тооцоолсон дүнг төлж барагдуулах зориулалтаар нөхөн сэргээлтийн итгэлцлийн санг байгуулж болно. Ихэвчлэн энэ сан хөрөнгийг бие даасан этгээдэд хариуцуулдаг ба энэ нь хөрөнгө оруулалт юм. Тус сангийн хөрөнгийг СТОУСТХ 5 “Уурхайг ашиглалтаас гаргах болон Байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулан үүсгэсэн сангаас ашиглах эрх”-ийн дагуу аж ахуйн нэгж НББ-дээ тусгана. Хэрэв сангийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт тавьж байгаа бол хөрөнгө оруулалтын хэмжээг нөхөн сэргээлтэд уг сангаас шаардагдах хөрөнгийн дүн ба тухайн сангийн цэвэр хөрөнгөд аж ахуйн нэгжийн эзлэх хувиар тогтоосон дүнгийн аль багаар тайлагнана. Хэрвээ уг сан хөрөнгө нөхөн олголтоор бүртгэгдсэн тохиолдолд дэлгэрэнгүй орлогын тайланд санхүүгийн орлого болон зардлаар тусгана. Сангийн хөдөлгөөнийг нь СТОУСТХ 5-аар бус НББОУС 37-ын дагуу хэмжинэ.

4.5.2.4. Болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө:

(i) Аж ахуйн нэгжийн хяналтаас гадуурх нэг болон түүнээс дээш ирээдүйн үйл явдал тохиолдох, эс тохиолдохоос хамаарч үүсэх эсэх нь тодорхойлогддог тул болзошгүй өр ба болзошгүй хөрөнгийг хүлээн зөвшөөрч бүртгэдэггүй. Эдийн засгийн өгөөжийг агуулсан нөөцийн гадагш урсгал гарах магадлал маш бага биш л бол бүх тохиолдолд болзошгүй өр төлбөрийг НББОУС 37 Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө стандартын дагуу санхүүгийн тайланд тодруулна. Болзошгүй өр төлбөрийн жишээ нь: Татварын төлбөр тооцоо, торгууль, хууль, эрх зүйн асуудлууд, гомдол нэхэмжлэл, ба тооцоолоогүй зардал гарах магадлал бүхий бусад

Page 34: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

34

хуулийн нэхэмжлэлүүд, байгаль орчны үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх эсвэл хөрөнгийн одоо байгаа хэлбэр/байршлыг солих хариуцлага

(ii) Болзошгүй өр төлбөр гэдэг нь:

a) өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүсдэг бөгөөд аж ахуйн нэгж бүхэлд нь хянах боломжгүй зөвхөн ирээдүйн нэг буюу түүнээс олон тодорхой бус үйл явдал тохиолдсоноор, эсвэл үл тохиолдсоноор оршин байх нь батлагдах боломжит үүрэг хариуцлага.;

b) дараах шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөөгүй байгаа: (a) үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн урсгал гадагшлах магадлал байхгүй; (б) үүрэг хариуцлагын дүнг хангалттай хэмжээнд найдвартай хэмжих боломжгүй байгаа

(iii) Хэрэв болзошгүй өр төлбөр нь баталгаажин ахуйн нэгж нь үүрэг хариуцлагын

төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн гадагш урсгал зарцуулах мөн зарцуулах нөөцийн дүнг найдвартай хэмжих боломжтой үед нөөцийг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрнө. Холбогдох журналын бичилт: Дт: Болзошгүй өр төлбөрөөс үүссэн гарз ………..........................xxxx

Кт: Болзошгүй өр төлбөр .............………............................…………….xxxx (iv) Болзошгүй хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүсдэг бөгөөд аж ахуйн

нэгж бүхэлд нь хянах боломжгүй ирээдүйн нэг буюу түүнээс олон тодорхой бус үйл явдал тохиолдсоноор, эсвэл үл тохиолдсоноор оршин байх нь батлагдах боломжит хөрөнгө.

(v) Болзошгүй хөрөнгийг хүлээн зөвшөөрдөггүй, ба эдийн засгийн өгөөж орж ирэх өндөр магадлалтай үед л болзошгүй хөрөнгийг тодруулна. Орлого орж ирэх нь баталгаатай бол холбогдох хөрөнгө нь болзошгүй хөрөнгө байхаа больж түүнийг хөрөнгөөр хүлээн зөвшөөрнө. Холбогдох журналын бичилт: Болзошгүй хөрөнгө нь баталгаажсан үед. Дт: Болзошгүй хөрөнгө …….......................…..xxxx

Кт: Болзошгүй Олз ……………………….........……….xxxx

4.5.2.5. Нөхөн олговор:

(i) Нөөцийн төлбөрийг барагдуулахад шаардагдах зарлагыг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь гуравдагч талаас нөхөн авахаар (жишээлбэл, даатгалын гэрээ, нөхөн олговортой холбоотой зүйл эсвэл бэлтгэн нийлүүлэгчийн баталгаагаар дамжуулан) хүлээгдэж байгаа үед, хэрэв аж ахуйн нэгж үүрэг хариуцлагынхаа дагуу төлбөрийг барагдуулчихвал нөхөн олговор хүлээн авах нь тодорхой байх нөхцөлд л нөхөн олговрыг хүлээн зөвшөөрнө. Нөхөн олговрыг тусад нь хөрөнгө гэж үзнэ. Нөхөн олговор гэж хүлээн зөвшөөрсөн дүн нь нөөцийн дүнгээс хэтрэх ёсгүй.

(ii) Нөхөн олговор гэж хүлээн зөвшөөрсөн дүнг хассан цэвэр дүнгээр нөөцтэй холбоотой зардлыг дэлгэрэнгүй орлогын тайланд тусгана.

(iii) Аж ахуйн нэгж маргаантай байгаа дүнг бүхэлд нь төлөх хариуцлага хүлээсэн хэвээр байгаа үед гуравдагч тал ямар нэг шалтгаанаар төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл төлбөрийн дүнг аж ахуйн нэгж бүрэн барагдуулах ёстой. Энэ нөхцөлд, өр төлбөрийн нийт дүнгээр нөөцийг байгуулах бөгөөд аж ахуйн нэгж өр төлбөрийг барагдуулбал нөхөн олговор хүлээн авах нь тодорхой болно. Энэ үед хүлээгдэж буй нөхөн олговрыг тусад нь хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

(iv) Зарим тохиолдолд, хэрэв гуравдагч тал төлбөрөө төлж чадахгүй үед аж ахуйн нэгж маргаантай байгаа зардлыг төлөх хариуцлага хүлээхгүй байж болно. Энэ үед аж

Page 35: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

35

ахуйн нэгж нь тэдгээр зардалтай холбоотой өр төлбөрийг нөөцийн дүнд оруулахгүй.

4.5.2.6. Ажиллагсдын тэтгэвэр, тэтгэмж:

(i) Уурхайн хаалтын үед хуулиар хүлээсэн үүрэг болон аж ахуйн нэгжийн практикаас үүсэх аливаа үүсмэл үүргийг (тухайлбал: ажилчдад төлөх төлбөрүүд, ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн төлөвлөгөө, олон тооны ажил олгогчийн төлөвлөгөө) НББОУС 19 Ажилчдын Тэтгэвэр Тэтгэмж стандартын дагуу хүлээн зөвшөөрч тайлагнана. Энэ стандарт нь ирээдүйд төлөх ажилчдын тэтгэвэр, тэтгэмжийн төлөө ажилчид үйлчилгээ үзүүлсэн бол өр төлбөрийг, мөн ажилчдад төлөх тэтгэвэр, тэтгэмжийн хариуд тэдгээрийн үзүүлсэн үйлчилгээнээс бий болох эдийн засгийн өгөөжийг аж ахуйн нэгж зарцуулсан бол зардлыг хүлээн зөвшөөрнө.

(ii) Олон тооны ажил олгогчийн төлөвлөгөөний хувьд төлөвлөгөөнд оролцдог аж ахуйн

нэгж бүр бусад бүх оролцогч аж ахуйн нэгжүүдийн актуар эрсдэлийг хуваалцдаг учраас бусад оролцогч аж ахуйн нэгжид хамаарах актуар гарз; эсвэл бусад аж ахуйн нэгж оролцохоо больсон үед төлөвлөгөөнд ямар нэгэн дутагдал гарвал түүнийг санхүүжүүлэх тухай төлөвлөгөөний нөхцөлийн дагуу хүлээх аливаа хариуцлага байгаа бол болзошгүй өр төлбөр үүсч болно. Үүнийг НББОУС 37 Нөөц, Болзошгүй Өр Төлбөр ба Болзошгүй Хөрөнгө стандартын дагуу тодруулна.

(iii) Уурхайн нөөц дуусах нь тодорхой болоход ихэвчлэн орон тооны цомхотголын

зардал нэмэгдэг тул үүнтэй холбоотой орон тооны цомхотголын үүрэг нь уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн үүрэгтэй ижил байдаг. Мөн аж ахуйн нэгж тэтгэвэрт гарсан ажилчдадаа тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлэх үүсмэл хариуцлага хүлээдэг байж болно. Тус хариуцлагыг НББОУС 19 Ажилчдын Тэтгэвэр Тэтгэмж стандартын дагуу хүлээн зөвшөөрч тайлагнана.

(iv) Аж ахуйн нэгж тайлант хугацааны цалингийн өр болон ойрын хугацаанд мөнгөн

шагнал олгох, ашиг хуваах хөтөлбөрийн хүрээнд төлөх дүнгээр өр бүртгэдэг. Ингэхдээ ажилчдынхаа үзүүлсэн өнгөрсөн үеийн үйлчилгээний үр дүнд ийнхүү төлөхөөр хуулиар хүлээсэн эсвэл үүсмэл үүрэг хүлээсэн бөгөөд холбогдох өрийн дүнг найдвартайгаар тооцоолох боломжтой бол өрийг бүртгэнэ. Богино хугацаат тэтгэвэр, тэтгэмжийг ажилчид үйлчилгээ үзүүлсэн үед дискаунтлаагүй сууриар хэмжиж, зардлаар хүлээн зөвшөөрдөг.

Page 36: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

36

4.6. БУСАД ХОЛБОГДОХ НББ-ИЙН СТАНДАРТУУД

4.6.1. Үндсэн хөрөнгө:

4.6.1.1. Үндсэн хөрөнгийг анх өртгөөр нь бүртгэх ба өртөгт дараах зардлуудаас бүрдэнэ. Үүнд:

(i) Хөнгөлөлт урамшууллын дараах худалдан авсан үнэ, гаалийн татвар болон худалдан авалттай холбоотой буцаан олгогдохгүй татвар;

(ii) Үйл ажиллагаа явуулахад бэлэн болгож түүнийг байршуулах болон шаардлагатай нөхцөлийг хангахтай холбоотой гарсан аливаа шууд зардлууд.

(iii) Үндсэн хөрөнгийн өртөг нь худалдан авах болон барьж байгуулах үнэ урьдчилгаа төлбөрүүд, хөрөнгийг төлөвлөгөөт ашиглалтын талбай болон орчинд авчрахтай холбоотой аливаа шууд зардлууд, тухайн үндсэн хөрөнгийг анхны зориулалтынх нь дагуу ажиллуулахад бэлэн болгохтой холбоотой зардал мөн зээлийн өртөг зэрэг зардлуудаас бүрддэг.

(iv) Мөн гадаад валютаар худалдан авсан хөрөнгөтэй холбоотойгоор үүсч болзошгүй ханшийн өөрчлөлтийн эрсдэлээс хамгаалахын тулд хийгдсэн мөнгөн гүйлгээний хамгаалалтын хэрэгслийн улмаас үүссэн ашиг алдагдлыг бусад иж бүрэн орлогын хэсгээс шилжүүлж үндсэн хөрөнгийн өртөгт оруулж болно.

(v) Засвар үйлчилгээний зардлыг гарсан үед нь зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэдэг. Үндсэн хөрөнгийн үндсэн сэлбэг хэрэгсэл эсвэл эд ангийг солих зардлыг капиталжуулах ба солигдсон хэсгийг данснаас хасна. Данснаас хассаны олз ба гарзыг бүртгэлийн дүнтэй харьцуулах бөгөөд тайлант жилийн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө.

(vi) Худалдаж авсан программ хангамж нь холбогдох тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой бол тухайн тоног төхөөрөмжийн нэг хэсэг байдлаар капиталжуулна.

4.6.1.2. Үндсэн хөрөнгийг мөнгөн бус хөрөнгө эсвэл мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн багцын

солилцоогоор олж эзэмшсэн бол дор дурдсанаас бусад тохиолдолд тэдгээрийн бодит үнэ цэнээр нь бүртгэнэ. Үүнд:

(i) Солилцооны ажил гүйлгээ нь арилжааны зорилгогүй байх (ii) Солилцоонд өгсөн болон авсан хөрөнгийн аль алиных нь бодит үнэ цэнийг хэмжих

боломжгүй байх.

4.6.1.3. Үндсэн хөрөнгийн үнэ цэнэ буурсан шинж тэмдэг илэрсэн эсэхийг удирдлага тайлант үе бүрийн эцэст үнэлнэ. Тийм шинж илэрсэн тохиолдолд удирдлага хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулах зардлыг хассан дүн болон ашиглалтын үнэ цэнийн аль ихээр илэрхийлэгдэх нөхөгдөх дүнг тооцож, бүртгэлийн дүнг нөхөгдөх дүн хүртэл бууруулан алдагдлыг тухайн жилийн орлого, зарлагад бүртгэнэ. Хөрөнгийн ашиглалтын үнэ цэнэ, бодит үнэ цэнэ эсвэл борлуулах зардлын тооцоололд өөрчлөлт орсон бол өмнөх жилүүдэд хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцаах бичилт хийнэ.

4.6.1.4. Худалдан борлуулсан юм уу аль эсвэл цаашид эдийн засгийн үр ашиг өгөхөө больсон

үндсэн хөрөнгийг данснаас хасдаг. Үндсэн хөрөнгийг данснаас хассанаас үүсэх олз болон гарзыг тодорхойлохдоо борлуулалтаас орж ирэх дүнг бүртгэлийн дүнтэй харьцуулж тайлант үеийн ашиг алдагдалд хүлээн зөвшөөрнө. Дахин үнэлсэн хөрөнгийг борлуулах эсвэл данснаас хасах үед тухайн хөрөнгөд ногдох дахин үнэлгээний нөөцийг шууд хуримтлагдсан ашиг руу ангилна

4.6.1.5. Үндсэн хөрөнгийн ашиглах хугацаа:

Үндсэн хөрөнгийн ашиглах хугацааны тооцоолол нь ижил төстэй хөрөнгийг ашигласан жилийн туршлага, удирдлагын үнэлэлт, хөрөнгөд агуулагдсан ирээдүйд олох эдийн

Page 37: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

37

засгийн үр өгөөж дээр үндэслэнэ. Хөрөнгийн ашиглагдах хугацааг дараах шаардлагад үндэслэн тооцоолно (НББОУС 16). (i) хөрөнгийн ашиглагдах боломжтой хугацаа; эсвэл (ii) тухайн хөрөнгийг ашиглаад бий болгох бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ,

түүнтэй адилтгах зүйлсийн нэгж байна

Ихэнх тохиолдолд хөрөнгийн эдийн засгийн үр өгөөж нь техникийн хоцрогдол болон элэгдэл хуучралт зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалан хөрөнгө сул зогссоны улмаас буурдаг. Иймд хөрөнгийн ашиглалтын хугацааг тодорхойлохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ. a. аж ахуйн нэгжийн хүлээгдэж буй хөрөнгийн ашиглалтын хэмжээ.Ашиглалтын

хэмжээг хөрөнгийн хүлээгдэж буй хүчин чадал буюу бодит гарцтай холбож үнэлнэ, b. ашиглах хөрөнгийн ээлжийн тоо, аж ахуйн нэгжийн засвар үйлчилгээний хөтөлбөр

болон хөрөнгө сул зогсолтод байх үеийн засварын ажиллагаа зэрэг үйл ажиллагааны хүчин зүйлсээс хамаарах хүлээгдэж буй биет элэгдэл, хуучралт,

c. үйлдвэрлэлд өөрчлөлт буюу сайжруулалт хийгдсэнээс эсвэл тухайн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний буюу үйлчилгээний гарцын зах зээлийн эрэлтэд өөрчлөлт гарсны улмаас үүссэн техникийн хоцрогдол;

d. холбогдох түрээсийн ашиглалтын хугацаа дуусах зэрэг хөрөнгийн ашиглалттай холбоотой хууль эрх зүйн эсвэл түүнтэй адилтгах эрхийн хязгаарлалт зэргийг харгалзан тооцно.

4.6.1.6. Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөлтийн дараа үеийн хэмжилт

Аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо өртгийн загвар эсвэл дахин үнэлгээний загварын аль нэгийг сонгон хэрэглэх бөгөөд энэ бодлогыг үндсэн хөрөнгийн аль нэг ангиллын хувьд бүрэн мөрдөнө.

a) Дахин үнэлгээний аргачлал: Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа үндсэн хөрөнгийг түүний бодит үнэ цэнийг илтгэх дахин үнэлсэн дүнгээр хэмжих ба дахин үнэлсэн дүн нь дараа үеийн хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн байх шаардлагатай. Дансны үнэ ба бодит үнэ цэнийн хооронд материаллаг зөрүү гаргахгүй байх үүднээс тайлагналын үеийн эцэс бүрт дахин үнэлгээг хийх шаардлагатай.

b) Өртгийн аргачлал: Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа үндсэн хөрөнгийг хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан өртгөөр нь үнэлэх ёстой.

4.6.1.6.1. Газар, барилга байгууламжийн бодит үнэ цэнийг ихэвчлэн хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэлгээчний тодорхойлдог зах зээлийн нотолгоонд суурилсан хөрөнгийн үнэлгээгээр тогтоодог. Үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ гэдэг нь ихэвчлэн үнэлгээгээр тогтоосон зах зээлийн үнэ байна.

4.6.1.6.2. Дахин үнэлгээ хийх давтамж нь дахин үнэлж буй хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс шалгаална. Хэрэв дахин үнэлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь түүний дансны үнээс ихээхэн ялгаатай бол дахин үнэлгээг зайлшгүй хийнэ. Зарим биет бус хөрөнгийн бодит үнэ цэнэ нь мэдэгдэхүйц хувирамтгай, байнга өөрчлөгдөж байдгаас жил бүр дахин үнэлгээ хийх шаардлагатай болдог.

4.6.1.6.3. Хэрэв үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол дахин үнэлгээний өдрөөрх хуримтлагдсан элэгдлийг дор дурдсан аргын аль нэгээр бүртгэнэ:

(а) хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлж дахин тооцох ба ингэснээр дахин үнэлгээний дараах хөрөнгийн дансны үнэ нь дахин үнэлсэн дүнтэй тэнцүү болно. Энэ аргыг ихэвчлэн элэгдүүлсэн орлуулалтын өртгөөс индексийн тусламжтайгаар хөрөнгийг дахин үнэлэх үед хэрэглэдэг ; эсвэл

Page 38: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

38

(б) хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны нийт үнээс хасах ба гарсан цэвэр дүнг хөрөнгийн дахин үнэлсэн дүн гарах хүртэл тооцно. Энэ аргыг ихэвчлэн барилга, байгууламжид хэрэглэдэг.

4.6.1.6.4. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харъяалагдаж байгаа үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай.

4.6.1.6.5. Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн байвал өсөлтийг бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрч, өмчийн хэсэгт дахин үнэлгээний нэмэгдэл нэрээр хуримтлуулан бүртгэнэ. Гэхдээ дахин үнэлгээний өсөлтийг тухайн хөрөнгийн дахин үнэлгээний бууралтыг өмнө нь ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бол тэр хөрөнгийн дахин үнэлгээний өсөлтийг мөн адил ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө.

4.6.1.6.6. Хэрэв үндсэн хөрөнгийн дансны үнэ дахин үнэлгээний үр дүнд буурсан байвал энэ бууралтыг ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дахин үнэлгээний бууралтыг өмнөх дахин үнэлгээний нэмэгдлийн кредит дүнгийн хэмжээгээр бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрч болно. Бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт хүлээн зөвшөөрсөн бууралт нь өмчийн хэсэг дэх дахин үнэлгээний нэмэгдэл дансны хуримтлагдсан дүнг бууруулна.

4.6.1.7. Элэгдэл ба хорогдол:

(i) Аж ахуйн нэгж үндсэн хөрөнгийн нийт зүйлийн өртөгтэй мэдэгдэхүйц хэмжээтэй хэсгийн дүнтэй холбогдуулан хэсэг тус бүрийг анх хүлээн зөвшөөрсөн бол эдгээр хэсэг тус бүрийг тусад нь элэгдүүлнэ.

(ii) Үндсэн хөрөнгийн мэдэгдэхүйц хэсэг нь тусдаа ашиглалтын хугацаатай ба элэгдүүлэх аргатай байвал энэ нь ижил хөрөнгийн бусад мэдэгдэхүйц хэсгийн ашиглалтын хугацаа ба элэгдэл тооцох хугацаатай адил байж болно. Ийм хэсгийн элэгдлийн зардлыг тооцохдоо тэдгээрийг бүлэглэнэ.

(iii) Үндсэн хөрөнгийн зарим хэсгийг тусад нь элэгдүүлсэн бол уг үндсэн хөрөнгийн үлдэх хэсгийг мөн тусад нь элэгдүүлнэ. Үлдэх хэсэг нь дангаараа мэдэгдэхүйц дүнтэй бус хэсгүүдээс бүрдэнэ. Хэрэв эдгээр хэсэг бүрээс хүртэх өгөөжийг өөр өөр байна гэж аж ахуйн нэгж тооцоолж байвал, ашиглалтын хэв шинж болон хугацааг үнэн зөв илэрхийлсэн байдлыг харгалзан, үлдэх хэсгийн элэгдлийг тооцоолж болно.

(iv) Тайлант үе бүрийн элэгдлийн зардлыг, түүнийг бусад хөрөнгийн дансны үнэд хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд, ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Гэхдээ зарим тохиолдолд, хөрөнгөд биеллээ олсон эдийн засгийн өгөөж нь зардлыг өсгөхөөсөө илүү аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй бусад хөрөнгийн үйлдвэрлэлд зарцуулагддаг. Энэ тохиолдолд, элэгдлийг бусад хөрөнгийн өртөгт оруулах замаар тэдгээрийн дансны үнэд шингээдэг. Жишээлбэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг бараа материалыг хувиргах зардалд оруулдаг (НББОУС 2-ыг үз). Үүний нэгэн адил, боловсруулалт буюу хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдлийг НББОУС 38 Биет Бус Хөрөнгө-д заасны дагуу биет бус хөрөнгийн өртөгт оруулж болно.

(v) Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааны туршид системтэйгээр хуваарилна.

(vi) Хөрөнгийн бодит үнэ цэнэ дансны үнээсээ хэтэрсэн байсан ч гэсэн үлдэх өртөг нь дансны үнээс хэтрээгүй байх хүртэл элэгдлийг хүлээн зөвшөөрнө. Хөрөнгийн элэгдүүлэх дүнг хөрөнгийн үлдэх үнэ цэнийг хасаж тодорхойлно.

(vii) Хөрөнгийн үлдэх өртөг нь хөрөнгийн дансны үнэтэй тэнцэх эсвэл дансны үнээс давж өсч болно. Хэрэв ийм тохиолдол гарвал, үлдэх өртөг нь дараагийн үеүдэд хөрөнгийн дансны үнээс бага байхаас бусад үед элэгдлийн зардал тэг байна.

Page 39: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

39

(viii) Үндсэн хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үеэс буюу өөрөөр хэлбэл, түүнийг удирдлагын зорилгоор үйл ажиллагаа явуулахад бэлэн болгож байршуулах болон шаардлагатай нөхцөлийг хангасан үеэс эхлэн элэгдэл тооцно. Хөрөнгийг СТОУС 5-ын дагуу борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан (эсвэл борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан данснаас хассан бүлэг хөрөнгийн ангилалд багтсан) өдөр болон хөрөнгийг үл хүлээн зөвшөөрөх буюу данснаас хассан өдрийн аль эхнийх болох өдрөөс хөрөнгийн элэгдүүлэлтийг зогсооно. Иймд хөрөнгийг бүрэн элэгдүүлснээс бусад тохиолдолд, хөрөнгө сул зогссон эсвэл хуучирсан гэдгээс болж элэгдлийг зогсоохгүй. Гэхдээ элэгдэл тооцох үйл ажиллагааны аргын дагуу үйлдвэрлэл явагдаагүй үед элэгдлийн зардал тэг байж болно.

(ix) Хамтад нь худалдан авсан байсан ч гэсэн газар ба барилга нь салангид хөрөнгө бөгөөд нягтлан бодох бүртгэлийн зорилгоор тус тусад нь бүртгэнэ. Хайрга бэлтгэх болон хог хаях зэрэг зарим ялгаатай нөхцөлийг эс тооцвол газар нь ихэвчлэн хязгааргүй ашиглалтын хугацаатай байдаг учраас түүнд элэгдэл байгуулахгүй. Барилга нь ашиглалтын хязгаарлагдмал хугацаатай байдаг тул элэгдүүлэх хөрөнгө юм. Барилга барьсан газрын үнэ цэнэд гарсан өсөлт нь барилгын элэгдүүлэх хугацаанд нөлөөлөхгүй.

(x) Хэрэв газрын өртөгт барилгыг нураах, зөөх, эсвэл сэргээн босгох зардлыг оруулсан бол тухайн газрын дээрх хэсгийг эдгээр зардлыг гаргасны үр дүнд өгөөж хүртэх хугацааны туршид элэгдүүлнэ.

(xi) Уул уурхайн аж ахуйн нэгжүүд элэгдэл болон хорогдлыг үндсэн хөрөнгийн анхны өртгөөс үлдэгдэл өртгийг хассан дүнгээс шулуун шугамын арга, аль эсвэл үйлдвэрлэсэн нэгжид ноогдуулах аргаар тооцоолж бүртгэдэг. Уул уурхайн хөрөнгүүдийг НББ-ийн зорилгоор дараах байдлаар элэгдүүлж болно.

Хөрөнгийн ангилал Ашиглалтын хугацаа жилээр: Өөрөө явагч тоног төхөөрөмжүүд 5 -7 жил Бусад тоног төхөөрөмж 1 -10 жил Уурхайн зам, ажилчдын байр зэрэг уурхайд ашиглагдаж байгаа байшин барилгууд, 5 -20 жил Тавилга, эд хогшил, тээврийн хэрэгсэл болон компьютер 3-5 жил Дуусаагүй барилга Элэгдэхгүй Ашигт малтмалын хөрөнгө (Уул уурхайн хөрөнгө, хөрс хуулалтын хойшлуулсан зардал, баяжуулах үйлдвэр, бусад тоног төхөөрөмж)

Эдийн засгийн хувьд ашигтай нөөцийн тоо хэмжээнд үндэслэн бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргаар

(xii) Санхүүгийн түрээсээр худалдан авсан үндсэн хөрөнгийг бусад үндсэн хөрөнгийн

адил тэдгээрийн тооцоолсон ашиглалтын жилээр нь элэгдүүлэх ба бусад тохиолдолд тухайн үндсэн хөрөнгийг тухайн хөрөнгийн ашиглалтын жил ба түрээсийн хугацааны аль багаар нь элэгдүүлнэ.

(xiii) Бүтээгдэхүүний нэгжид ноогдох аргаар элэгдүүлэх - Уул уурхайн хөрөнгө болон зарим нэгэн уул уурхайн тоног төхөөрөмж, түүний түрээсийн хувьд, уг хөрөнгийн ашиглалтын эдийн засгийн үр ашиг нь үйлдвэрлэлийн түвшинтэй нягт уялдаатай байдаг. Бүтээгдэхүүний нэгжид ноогдох аргаар хорогдлыг тооцохдоо, хүдрийн нөөцийн батлагдсан болон боломжит дүн дээр үндэслэн, ирээдүйн болон тайлант хугацаанд олборлох хүдрийн нөөцөд эзэлж буй олборлосон хүдрийн дүнгийн хувийг ашигладаг бол зарим уурхайд бусад батлагдаагүй нөөцийг үндэслэн тооцдог. Үүнд: Зөвхөн хязгаарлагдмал нөхцөлд буюу уг нөөцийн олборлолт нь эдийн засгийн үр ашигтай байх болно гэдэг нь тодорхой болсон үед, хорогдлын тооцоололд бусад батлагдаагүй нөөцийг оруулан тооцож болно.

(xiv) Хүдрийн биетийн тодорхой нэг хэсэгт шууд хамааралтай, уг хүдрийн нөөцийн ашиглалтын хугацаанд үр ашиг авчрах уурхайн капиталжуулсан зардлыг тухайн

Page 40: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

40

ашиглалтын хугацаанд хорогдуулна. Хүдрийн биетэд бүхэлд нь шууд хамааралтай уурхайн капиталжуулсан зардлыг тухайн хүдрийн биетийн тооцоолсон ашиглалтын хугацаанд хорогдуулна.

4.6.1.8. Хүдрийн нөөцийн тооцооллыг тодорхойлох:

(i) Мэргэшсэн мэргэжилтнүүд нөөцийн тооцооллыг хийх ба тооцооллын бодитой байдал

нь нүүрсний үнэ, үйл ажиллагааны зардал, уурхайн төлөвлөгөө болон уурхайн ашиглалтын хугацаа, нүүрсний чанар, олборлолт, валютын ханш, инфляци, хүчин зүйлүүдийн нөлөөллийг агуулж байдаг. Нөөцийн тооцоолол нь ашигт малтмалын хөрөнгийн хорогдол тооцох, үнэ цэнийн бууралтын зардлыг тооцох, уурхайн хөрс хуулалтыг бүртгэх, уурхайг хаах, нөхөн сэргээх болон ижил төстэй зардлын төлбөрийг төлөх хугацааны баримжааллыг тооцох болон бусад төстэй зардлуудыг тооцоход ашиглагддаг. Тиймээс ашиглаж болох нөөцийн тооцоололд нөлөөлсөн таамаглал, хүчин зүйлүүд өөрчлөгдвөл энэ нь хөрөнгийн дансны үнэ, ашиг алдагдлын тайланд тусгагдсан хорогдуулгын зардал болон үнэ цэнийн бууралтын алдагдал, уурхайг хаах, нөхөн сэргээх болон түүнтэй ижил төстэй нөөцийн төлбөрийн өглөг зэрэгт нөлөө үзүүлнэ.

(ii) Хүдрийн нөөцийн тооцооллыг шинэ мэдээлэл, таамаглалууд гарч ирсэн үед дахин тооцоход хүргэж болно. Тухайлбал түүхий эдийн үнийн өөрчлөлт, валютын ханшийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн зардал эсвэл түүнийг нөхөн олох хувь зэргийн урьдчилсан таамаглалууд өөрчлөгдөх гэх мэт

(iii) Уурхайн насжилтыг нягтлан бодох бүртгэлийн зорилгоор тооцоолоход ашигт малтмалын нөөцийг эдийн засгийн хувьд үр ашигтай олборлох өндөр магадлал байгаа тохиолдолд л авч үзнэ.

4.6.2. Хөрөнгийн үнэ цэнийн бууралт

4.6.2.1. НББОУС 36 Хөрөнгийн Үнэ Цэнийн Бууралт стандартын хамрах хүрээ нь дараах байдалтай байна.

НББОУС 36 стандардаар зохицуулагдахгүй НББОУС 36 стандардаар зохицуулагдана Бараа материал (НББОУС 2) Газар, барилга, тоног төхөөрөмж (НББОУС 16

Үндсэн хөрөнгө) Санхүүгийн хөрөнгүүд (СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр-ийн хамрах хүрээнд багтсан)

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө- өртгөөр (НББОУС 40)

Хойшлогдсон татварын хөрөнгө (НББОУС 12) Биет бус хөрөнгө (НББОУС 38) Ажилчдын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой үүссэн хөрөнгө (НББОУС 19)

Гүүдвил

Барилгын гэрээгээр бий болсон хөрөнгө (НББОУС 11) НББОУС 27 Нэгтгэсэн ба Тусдаа Санхүүгийн тайланд тодорхойлсон охин компани

Бодит үнэ цэнээр хэмжигддэг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө (НББОУС 40)

НББОУС 28 Хараат компани дахь Хөрөнгө Оруулалт-д тодорхойлсон хараат компани

Борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжигддэг хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө (НББОУС 41)

НББОУС 31 Хамтарсан Үйлдвэх дэхь Хувь Оролцоо-д тодорхойлсон хамтарсан үйлдвэр

Даатгалын гэрээ (СТОУС 4)-ний хамрах хүрээнд багтах даатгалын гэрээний дагуу даатгагчийн гэрээний эрхээр үүсч болох биет бус хөрөнгө ба хойшлуулсан эзэмшлийн өртөг

Дахин үнэлэгдсэн дүнгээрх хөрөнгүүд

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө – бүлгээрх данснаас хасалт (СТОУС 5)

4.6.2.2. НББОУС 36 Хөрөнгийн Үнэ Цэнийн Бууралт стандартад тусгасаны дагуу хөрөнгийн

дансны үнэ нь тэдгээрийн нөхөн төлөгдөх дүнгээс хэтэрсэн байвал үнэ цэнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрч дэлгэрэнгүй орлогын тайланд тусгана.

Page 41: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

41

(i) Хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоолохдоо ашиглалтын үнэ цэнэ ба хөрөнгө эсвэл мөнгө бий болгогч нэгжийн борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн аль ихийг авна.

(ii) Ашиглалтын үнэ цэнийг хөрөнгө эсвэл мөнгө бий болгогч нэгжээс үүсэхээр хүлээгдэж буй ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнээр тооцно.

4.6.2.3. Тайлант хугацааны эцэс бүрт удирдлага нь үнэ цэнэ буурсан шинж тэмдэг илэрсэн эсэхийг тодорхойлдог. Дараах шинж тэмдгүүд байх ба үүгээр хязгаарлагдахгүй:

a. тайлант үеийн туршид, хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь хэвийн ашиглалт эсвэл цаг хугацаа өнгөрсний үр дүнд үүснэ гэж хүлээж байснаас мэдэгдэхүйц илүүгээр буурсан

b. аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явагддаг технологи, зах зээл, эдийн засгийн эсвэл хуулийн орчинд эсвэл тухайн хөрөнгө зориулагдсан зах зээлд аж ахуйн нэгжид сөрөг нөлөө үзүүлэх мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан эсвэл ойрын ирээдүйд гарахаар бол;

c. зах зээлийн хүүний түвшин эсвэл хөрөнгө оруулалтын өгөөжийн зах зээлийн түвшин тайлант үеийн туршид өссөн ба эдгээр өсөлт нь хөрөнгийн ашиглалтын үнэ цэнийг тооцоолоход ашиглах дискаунтын хувьд нөлөөлөхөөс гадна хөрөнгийн нөхөгдөх дүнг материаллагаар бууруулах магадлалтай;

d. аж ахуйн нэгжийн цэвэр хөрөнгийн дансны үнэ нь түүний зах зээлийн капиталжуулалтаас их байвал.

e. хөрөнгийн хуучрал эсвэл биет эвдрэлийн талаар нотолгоо байгаа; f. хөрөнгийг ашиглаж байгаа эсвэл ашиглахаар хүлээж байгаа арга хэлбэрт эсвэл

хамрах хүрээнд аж ахуйн нэгжид сөрөг үр дагавар учруулах мэдэгдэхүйц өөрчлөлт тайлант үеийн туршид гарсан эсвэл ойрын ирээдүйд гарахаар хүлээгдэж байгаа. Эдгээр өөрчлөлтөнд хөрөнгийн сул зогсолт, уг хөрөнгийн хамаарах үйл ажиллагааг зогсоох буюу бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө, өмнө нь хүлээгдэж байсан өдрөөс өмнө хөрөнгийг данснаас хасах төлөвлөгөө, хөрөнгийн тооцоолсон ашиглалтын хугацааг тодорхой бусаас хязгаарлагдмал болгосон дахин үнэлгээ хамаарна

g. хөрөнгийн эдийн засгийн гүйцэтгэл нь хүлээгдэж байснаас бага эсвэл бага болно гэдгийг заасан нотолгоог дотоод тайлагналаас харж болох

Хэрэв тийм шинж тэмдэг илэрвэл, удирдлага хөрөнгө болон хөрөнгийн бүлгүүдийн хамгийн том буюу Мөнгө Бий Болгох Нэгж (“МББН”)- ийн нөхөн олох өртгийг хөрөнгийн бодит үнэ цэнээс борлуулахад гарах зардлыг хассан дүн болон түүний ашиглалтын үнэ цэнийн аль ихээр нь тодорхойлдог. МББН нь бусад хөрөнгүүд болон хөрөнгийн бүлгүүдийн мөнгөн урсгалаас ихээр хамааралгүйгээр, мөнгөн урсгалыг бий болгодог, тодорхойлж болохуйц хөрөнгийн хамгийн жижиг бүлэг болно. Дансны дүнг нөхөгдөх өртөг хүртэл бууруулж, холбогдох үнэ цэнийн гарзыг тухайн жилийн орлого, зарлагад бүртгэнэ.

4.6.2.4. Өмнөх жилүүдэд бүртгэгдсэн үнэ цэнийн бууралтыг хөрөнгийн ашиглалтын үнэ цэнэ эсвэл бодит үнэ цэнээс борлуулахад гарах зардлыг хассан дүн өөрчлөгдсөн тохиолдолд үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцаана. Хэрэв үнэ цэнийн бууралт бүртгээгүй байсан бол элэгдэл хорогдлыг хассан хөрөнгийн дансны үнийг бууруулахгүй байхаар тооцоолон үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцаана.

4.6.3. Түрээс:

4.6.3.1. Үйл ажиллагааны түрээс: Компани түрээсийн хэлцэлд түрээслэгчээр оролцсон ба түрээслүүлэгч тал өмчлөлтэй дагалдах бүхий л эрсдэл болон өгөөжийг үндсэнд нь шилжүүлээгүй тохиолдолд түрээсийн нийт төлбөрийг түрээсийн хугацаанд шулуун шугамын аргаар хуваарилан тухайн Дэлгэрэнгүй орлогын тайланд тусгана. Түрээсийн хугацаа нь түрээслэгч гэрээг цуцлах боломжгүй хугацаа түүнээс цааш түрээслүүлэгч

Page 42: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

42

түрээсийг сунгах эрхтэй бол энэхүү эрхээ эдлэх нь гэрээ байгуулах үед нэмэлт төлбөр төлөх эсэхээс үл хамааран тодорхой гэж үзсэн сунгах хугацаанаас бүрдэнэ.

Холбогдох журналын бичилт:

(i) Түрээслүүлэгчийн бүртгэл/ түрээсийн төлбөр хүлээн авах үед. Дт: Мөнгө …….......................…..xxxx

Кт: Түрээсийн орлого ………………......……….xxxx (ii) Түрээслэгчийн бүртгэл/ түрээсийн төлбөр төлөх үед.

Дт: Түрээсийн зардал …….......................…..xxxx Кт: Мөнгө ……………................................……….xxxx

4.6.3.2. Санхүүгийн түрээс: Түрээсээр уг хөрөнгийг өмчлөхтэй холбоотойгоор эрсдэл болон үүргүүдийн ихэнхийг Компанид шилжүүлэх тийм түрээсийн гэрээний түрээслэгч тал нь Компани байгаа тохиолдолд, уг түрээсэлсэн хөрөнгийг Компани түрээс эхлэх өдөр үндсэн хөрөнгөнд капиталжуулах ба уг хөрөнгийн бодит үнэ ба түрээсийн хамгийн бага төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн аль багаар бүртгэнэ. Түрээсийн төлбөр болгон нь өр болон санхүүгийн зардлын хооронд хуваарилагдана. Түрээсийн өр нь ирээдүйн санхүүгийн зардлыг хассан цэвэр дүнгээр бусад өр төлбөр хэлбэрээр тусгагдана.

Хүүгийн зардлыг түрээсийн үргэлжлэх хугацаанд үр ашигт хүүгийн аргаар ашиг алдагдалд тусгана. Санхүүгийн түрээсээр олж авсан хөрөнгийг түүний ашиглах хугацаа эсвэл, хэрвээ Компани түрээсийн хугацааны эцэст уг хөрөнгийг өмчлөх эсэх нь тодорхой бус бол, түрээсийн гэрээний хугацаанд элэгдэл тооцно.

Холбогдох журналын бичилт: (i) Түрээслэгчийн бүртгэл/ Түрээсийн гэрээгээр хөрөнгийг хүлээн авах үед.

Дт: Түрээслэн авсан хөрөнгө …….......................…..xxxx Кт: Түрээсийн өглөг ……………….......................……….xxxx

(ii) Түрээсийн төлбөр төлөх үед. Дт: Түрээсийн өглөг …….......................…..xxxx Дт: Хүүгийн зардал ……..........................…xxxx

Кт: Мөнгө ……………….......................……….xxxx (iii) Түрээслэн авсан хөрөнгөнд элэгдэл байгуулах үед.

Дт: Элэгдлийн зардал …….......................…..xxxx Кт: Хуримтлагдсан элэгдэл ……………….......................……….xxxx

4.6.4. Гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээ

4.6.4.1. Аж ахуйн нэгж нь гадаад валютаарх ажил гүйлгээг НББОУС 21 Гадаад Валютын Ханшийн Өөрчлөлтийн Үр Нөлөө стандартаар санхүүгийн тайланд хэрхэн тусгах болон хэрхэн толилуулгын валют руу хөрвүүлэхийг тодорхойлно.

4.6.4.2. Бүртгэлийн валют гэдэг нь үйл ажиллагаагаа явуулдаг эдийн засгийн анхдагч орчны валют, толилуулгын валют гэдэг нь санхүүгийн тайланг толилуулахад ашиглаж байгаа валют юм. Бүртгэлийн валютыг тодорхойлох шаардлагууд нь: (i) бараа материал борлуулах үнэд хэрэглэгддэг валют (ii) өрсөлдөхүйц хүчин чадал болон хууль эрх зүйн зохицуулалтаар уул уурхайн бараа

материалын борлуулалтын үнийг тодорхойлдог валют (iii) уул уурхайн бараа материалыг бэлтгэхэд нөлөөлдөг ажилчдын цалин, материал ба

бусад зардлуудад ашиглагддаг валют

4.6.4.2.1. Бүртгэлийн валютаас бусад мөнгөн тэмдэгт нь гадаад валют гэж тооцно. Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгөн бус зүйлсийн хөрөнгө ба өр төлбөр нь тухайн гүйлгээний өдрийн зах зээлийн ханшаар хөрвүүлэгдэнэ. Мөнгөн зүйлсийн хөрөнгө ба

Page 43: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

43

өр төлбөрийн дахин хөрвүүлэлтээс үүссэн ханшийн зөрүүгийн олз, гарзыг тухайн жилийн ашиг алдагдлаар бүртгэх ба мөнгөн бус зүйлсийн хөрөнгө болон өр төлбөрийн хөрвүүлэлттэй холбоотой үүссэн гадаад валютын ханшийн өөрчлөлтийг шууд эздийн өмчийн хэсэгт тусгана. Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгөн бус зүйлсийн хөрөнгө ба өр төлбөр нь түүхэн ханшаараа хэмжигдэх бөгөөд дахин хөрвүүлэлт хийдэггүй.

4.6.4.2.2. Өмч буюу оруулсан хөрөнгө оруулалтыг болон бодит үнэ цэнэ нь гадаад валютаар хэмжигдэх мөнгөн бус зүйлүүдийг бодит үнэ нь тодорхойлогдсон өдрийн ханшаар хөрвүүлнэ. Бодит үнэ нь гадаад валютаар хэмжигдэх мөнгөн бус зүйлүүдийн ханшийн өөрчлөлтийг үнэ цэнийн олз эсвэл гарз болгон хүлээн зөвшөөрнө.

4.6.4.3. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд бүртгэлийн валютыг

тодорхойлохдоо Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийг дагаж мөрдөнө. Тус хуульд аж ахуйн нэгж байгууллага болон төлөөний газар нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн тохиолдолд ажил, гүйлгээгээ гадаад валютаар бүртгэж болно. Энэ тохиолдолд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлж, тайлагнана гэж заасан.

4.6.4.4. Бүртгэлийн валютыг өөрчлөх:

Бүртгэлийн валют нь тогтвортой хэрэглэгдэх бөгөөд эдийн засгийн болон бусад нөлөөлөхүйц хүчин зүйл, нөхцөл байдлаас хамааран өөрчлөлт оруулах шаардлага тулгарч болно. Бүртгэлийн валютад гарсан өөрчлөлтийг дагаад санхүүгийн тайлан, баланс зэрэгт өөрчлөлт орох ба ингэхдээ валютын ханшийг тухайн өөрчлөлт орсон өдрийн ханшаар тооцон бүртгэнэ. Бүртгэлийн валют өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тайлагналын валют өөрчлөгдөх шаардлага гарч болох тул НББ-ийн бодлогодоо тусгана.

4.6.5. ЗАРИМ ТАТВАРЫН ТУХАЙ:

4.6.5.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнах:

Ашигт малтмалын нөөц ашигласны татвар (роялти) нь ихэвчлэн борлуулалтад ногддог татвар юм. Роялтигийн хувь хэмжээ, тодорхойлолтыг тухайн үеийн хүчин төгөлдөр хууль журмын дагуу тодорхойлно. Роялти нь НББОУС 12 Орлогын албан татвар стандартад хамаарахгүй ба хойшлогдсон татварын өглөгийг үүсгэх шаардлагагүй. Роялтиг тайлагнах: НББОУС 18 Орлого стандарт нь ногдуулсан роялтиг орлогоос хасаж цэвэр дүнгээр тайлагнах эсвэл тусад нь тайлагнах эсэхийг тодорхой тусгаагүй байдаг тул аж ахуйн нэгж НББ-ийн бодлогоор тодорхойлно. Ногдуулсан роялтигийн дүнг үйл ажиллагааны зардалд бүртгэх ба борлуулалтаас тусад нь тайлагнан харуулна.

4.6.5.2. Орлогын татварын тайлагнал:

Орлогын татварын зардал нь тухайн жилд төлөхөөр тооцсон татвар ба хойшлогдсон татварын нийлбэрээс бүрдэнэ. (i) Тухайн жилийн орлогын албан татвар - Аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлогын

татварын өрийг тайлангийн өдрөөр хүчин төгөлдөр байгаа эсвэл хүчин төгөлдөр болох нь тодорхой хувь хэмжээгээр тооцно. Тухайн жилийн татварын өглөг нь тухайн жилийн татвар ногдуулах орлогод суурилсан байна.

(ii) Хойшлогдсон татвар - Хойшлогдсон татварыг балансын аргаар бүртгэх бөгөөд хөрөнгө болон өр төлбөрийн санхүүгийн тайлагналын бүртгэлийн дүн ба татварын тайлагналын сууриарх дүн хооронд үүссэн түр зөрүүнд хүлээн зөвшөөрнө. Татварын хувийг тайлангийн хугацаа бүрийн эцэст тухайн өдрөөр хүчин төгөлдөр эсвэл хүчин төгөлдөр болох нь тодорхой хэмжээгээр тооцно.

Page 44: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

44

a) Татвар ногдох түр зөрүүгээр хойшлогдсон татварын өрийг бүртгэдэг ба аж ахуйн

нэгж энэхүү түр зөрүүгийн нөхөлтийг хянах боломжтой мөн ирээдүйд уг түр зөрүү нь нөхөгдөх магадлалтай үед хойшлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрнө.

b) Татвараас хасагдах түр зөрүүнээс үүссэн хойшлогдсон татварын хөрөнгийг ирээдүйд тэдгээр хасагдах түр зөрүүг шингээхэд хүрэлцэхүйц татвар ногдуулах ашигтай байх мөн уг түр зөрүү нь нөхөгдөх магадлалтай үед хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Хойшлогдсон татварын хөрөнгийн дансны үнийг тайлант хугацааны эцэст хянаж үздэг ба уг хөрөнгийг болон хөрөнгийн зарим хэсгийг нөхөхөд хүрэлцэхүйц татвар ногдуулах ашигтай байх магадлал бага болсон бол дансны үнийг бууруулдаг.

c) Гүүдвилл (бизнесийн нэгдлээс бусад) эсвэл хөрөнгө болон өр төлбөрийг анх бүртгэлд тусгах гэх мэт татварын болон санхүүгийн тайлангаарх ашигт нөлөөгүй ажил гүйлгээнүүдээс үүссэн түр зөрүүгээр хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөр бүртгэдэггүй.

4.6.6. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ба бизнесийн нэгдэл

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг дараах СТОУС болон НББОУС дагуу бүртгэлд тусгана. a) СТОУС 3 Бизнесийн Нэгдэл b) СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан c) СТОУС 11 Хамтарсан хэлцэл d) СТОУС 12 Бусад аж ахуйн нэгжүүд дэхь хувь оролцоо e) НББОУС 3 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлагнал f) НББОУС 22 Бизнесийн нэгдэл g) НББОУС 27 Нэгтгэсэн болон Тусдаа Санхүүгийн Тайлан h) НББОУС 28 Хараат Компани дахь Хөрөнгө Оруулалт

4.6.6.1. Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалт

Аж ахуйн нэгж нь аливаа компанийн саналын эрхийн 20-50 хувийг эзэмшдэг, түүнд мэдэгдэхүйц нөлөөтэй (шууд болон шууд бус) боловч хянах эрхгүй бол тус компанийг аж ахуйн нэгжийн хараат компани гэнэ. Хараат компанийн хөрөнгө оруулалтыг бүртгэхдээ өмчийн аргыг ашиглах ба анх өртгөөр нь хүлээн зөвшөөрнө.

(i) Хараат компаниудаас авсан ноогдол ашиг нь хараат компанийн хөрөнгө оруулалтын дансны үлдэгдлийг бууруулдаг. Анхны хөрөнгө оруулалтаас хойших хараат компанийн цэвэр хөрөнгө дэх аж ахуйн нэгжид ногдох хэсгийн өөрчлөлтийг дараах байдлаар бүртгэнэ. (i) Хараат компанийн ашиг алдагдал дахь аж ахуйн нэгжийн хувь нь тухайн жилийн нэгтгэсэн нийт ашиг алдагдалд хараат компаниас хуваарилагдсан ашиг байдлаар бүртгэгдэнэ. (ii) Аж ахуйн нэгжид ногдох бусад хэсгийг Дэлгэрэнгүй орлогын тайланд тусгах ба орлогыг тусад нь тайлагнана. (iii) Хараат компанийн цэвэр хөрөнгийн дансны үнэ дэх аж ахуйн нэгжид ногдох хэсгийн өөрчлөлтийг хараат компаниас хуваарилагдсан ашиг алдагдалд оруулан бүртгэнэ.

(ii) Аж ахуйн нэгж болон түүний хараат компаниудын хооронд гарсан бодит бус ашгаар хараат компани дахь аж ахуйн нэгжийн хувь эзэмшлийн хэмжээг залруулна. Мөн бодит бус алдагдал нь шилжүүлсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралттай холбоотойгоос бусад тохиолдолд мөн адил залруулагдана.

4.6.6.1.1. Зохион байгуулалттай аж ахуйн нэгж: Хэрэв авах буюу төлөх гэрээ нь уурхай болон нефтийн ордны боловсруулалтаас үүдсэн эрсдэлийн ихэнхийг хэрэглэгчид шилжүүлбэл тухайн хэрэглэгчийн аж ахуйн нэгж эсэхийг авч үзэх шаардлагатай.

Page 45: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

45

4.6.6.2. Бизнесийн нэгдэл

Бүх төрлийн бизнесийн нэгдлийн бүртгэлийг СТОУС 3 Бизнесийн Нэгдэл-ийн дагуу бүртгэнэ.

4.6.6.2.1. Нэгдсэн хяналтад байдаггүй аж ахуйн нэгжүүдийн бизнесийн худалдан авалтыг бизнесийн нэгдлийн худалдан авалтын аргаар бүртгэдэг. Бизнесийн нэгдлээр худалдан авсан зүйлсийг бодит үнэ цэнээр нь хэмжих ба худалдан авалтын өдрөөрх шилжсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ, олж эзэмшсэн зүйлийн өмнөх эзэмшигчээс шилжсэн өр төлбөр болон олж эзэмшсэн зүйлийн хяналтыг авахын тулд гаргасан өмчийн хэрэгслийн нийлбэрээр хэмждэг. Худалдан авалттай холбоотой зардлыг ашиг алдагдлын тайланд тусгадаг.

4.6.6.2.2. Худалдан авалтын өдөр дараахаас бусад хөрөнгө ба өр төлбөрийг бодит үнэ цэнээр хүлээн зөвшөөрдөг. Үүнд:

(i) НББОУС 12 Орлогын татвар –ын дагуу хүлээн зөвшөөрч, бүртгэсэн хойшлогдсон татварын хөрөнгө ба өр төлбөр, мөн НББОУС 19 Ажилчдын тэтгэвэр тэтгэмж-ийн дагуу хүлээн зөвшөөрч, бүртгэсэн ажилчдын тэтгэвэр, тэтгэмжийн гэрээтэй холбоотой хөрөнгө ба өр төлбөр

(ii) СТОУС 2 Хувьцаанд суурилсан төлбөр –ийн дагуу худалдан авалтын өдрөөрх хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцэлтэй холбоотой өрийн ба өмчийн хэрэгсэл

(iii) СТОУС 5 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа –ийн дагуу тодорхойлогдсон худалдан борлуулах зорилготой хөрөнгө

4.6.7. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт ба тооцооллын өөрчлөлт

Аж ахуйн нэгж НББОУС 8 Нягтлан бодох бүртгэлийн бодлого, Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт ба Алдаа стандартын дагуу НББ-ийн бодлого болон тооцооллыг өөрчлөх, өмнөх тайлант үеийн алдааны залруулгыг бүртгэнэ.

4.6.7.1. НББ-ийн бодлогын сонголт ба хэрэглээ – Аль нэг СТОУС-г ямар нэг ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдалд тусгайлан ашигласан бол уг зүйлд баримтлах НББ-ийн бодлогыг тухайн СТОУС-д ашиглах замаар тодорхойлно. Харин ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдлыг бүртгэхэд тусгайлан хэрэглэх СТОУС байхгүй тохиолдолд удирдлага мэдээлэлд нөлөө үзүүлэх НББ-ийг боловсруулах болох хэрэглэхдээ өөрсдийн мэргэжлийн шийдлийг ашиглана. (НББОУС 8 [10])

4.6.7.2. НББ-ийн бодлогын өөрчлөлт – Аж ахуйн нэгж аль нэг СТОУС-аар шаардсаны улмаас эсвэл аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн гүйцэтгэл, мөнгөн гүйлгээнд үзүүлэх ажил гүйлгээ, бусад үйл явдал эсвэл нөхцөл байдлын нөлөөний талаар илүү найдвартай бөгөөд хамааралтай мэдээлэл санхүүгийн тайланд бий болохоор бол НББ-ийн бодлогыг өөрчилнө.

(i) Аж ахуйн нэгж СТОУС-ыг анх удаа хэрэгжүүлснээс үүссэн НББ-ийн бодлогын өөрчлөлтийг тусгай шилжилтийн нөхцөлд нийцүүлэн, хэрэв аль нэг СТОУС-д заасан байвал түүний дагуу бүртгэнэ.

(ii) Аж ахуйн нэгж НББ-ийн бодлогын өөрчлөлтөд хэрэглэх шилжилтийн тусгай нөхцөлгүй, СТОУС-ыг анх удаа хэрэгжүүлэх эсвэл НББ-ийн бодлогоо сайн дураар өөрчилсний улмаас НББ-ийн бодлогыг өөрчилбөл энэ өөрчлөлтийг өмнөх үе рүү буцаан мөрдөнө. Өмнөх үе рүү буцаан мөрдвөл НББ-ийн шинэ бодлогыг анхнаас нь хэрэглэж байсан мэтээр хамгийн эхний өмнөх тайлант үед толилуулсан өмчийн дансны бүрэлдэхүүн бүрийн эхний үлдэгдэл ба өмнөх тайлант үе бүрт тохируулсан бусад зэрэгцүүлэгдэх дүнг тохируулна.

Page 46: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

46

(iii) Хэрэв аж ахуйн нэгж НББ-ийн шинэ бодлогыг өмнөх үе рүү буцаан мөрдвөл практик боломжтой хамгийн эхний өмнөх үеүдээс НББ-ийн бодлогыг шинээр хэрэглэсний зэрэгцүүлэгдэх мэдээллийг бэлтгэнэ. Тухайн хугацааны санхүүгийн байдлын эхний ба эцсийн тайлан дахь дүнгийн хуримтлагдсан нөлөөг тодорхойлох практик боломжтой бусад тохиолдолд өмнөх тайлант үеүд рүү буцаан мөрдөх горимыг хэрэглэх нь практик боломжтой гэж үзэхгүй. Толилуулсан санхүүгийн тайланд тохируулах тэдгээр өмнөх үеийн тохируулгын дүнг хамгийн эхний өмнөх үед толилуулсан эздийн өмчийн дансны бүрэлдэхүүн хэсгийн эхний үлдэгдэлд хийнэ. Ихэнх тохиолдолд хуримтлагдсан ашгийн дансны дүнг тохируулдаг. Гэхдээ тохируулгыг өмчийн бусад бүрэлдэхүүн хэсэгт хийж болно. (жишээ нь, СТОУС-д нийцүүлэн) Өмнөх тайлант үеийн санхүүгийн түүхэн мэдээллийн нэгтгэл гэх мэт аливаа бусад мэдээллийг мөн адил практик боломжгүй үе рүү буцаан тохируулна.

(iv) Аж ахуйн нэгж НББ-ийн шинэ бодлогыг бүх өмнөх тайлант үед ашигласнаар бий болох хуримтлагдсан нөлөөг тодорхойлж чадахгүй учраас НББ-ийн шинэ бодлогыг өмнөх үе рүү буцаан мөрдөх боломжгүй гэж үзвэл практик боломжтой хамгийн эхний тайлант үеэс эхлэн НББ-ийн бодлогыг гүйцээн мөрдөнө.

(v) Бүртгэлийн тооцооллын өөрчлөлт - Аж ахуйн нэгж нь үйл ажиллагааны тодорхойгүй, хоёрдмол байдлаас шалтгаалж санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг нарийн хэмжиж чадахгүй ч зөвхөн тооцоолж болдог. Тооцооллыг хамгийн сүүлийн үеийн бодит, ашиглахад бэлэн байгаа мэдээлэл дээр үндэслэн хийнэ.

(vi) НББ-ийн тооцооллын өөрчлөлтийн хэмжээгээр хөрөнгө ба өр төлбөрийн дансны үнэ, эсвэл холбогдох эздийн өмчийн зүйлийн дансны үнэ өөрчлөгдөх бөгөөд үүнийг өөрчлөлт гарсан тайлант үед холбогдох хөрөнгө, өр төлбөр буюу өмчийн дансны үнийг тохируулах замаар бүртгэнэ. Үүнээс бусад тооцооллын өөрчлөлтийн нөлөөг тухайн тайлант үед болон хэрэв ирээдүйн тайланд үед нөлөөлөх бол холбогдох тайлант үеүүдэд ашиг алдагдлаар хүлээн зөвшөөрнө.

Page 47: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

47

5. ТАВ. ТАЙЛБАР, ЖИШЭЭ

5.1. Хайгуулын өмнөх тандан судалгааны үе шат - Жишээ

a. А компани өмнө нь судлагдаж байгаагүй ХХХ талбайд ашигт малтмалын нөөц байгаа эсэхийг тогтоох зорилгоор урьдчилсан байдлаар тандалт судалгаа хийж байгаа. Тайлант үед тухайн судалгааны ажилтай холбоотой геологичийн цалин болон геофизикийн анхны туршилт хийлгүүлэхээр гэрээ хийсэн Б туслах компанид төлсөн төлбөр, бусад холбогдох зардлууд тухайлбал машины түрээс, түүнд хийсэн түлш шатахууны зардал гарсан. Компани НББ-ийн бодлогодоо хайгуулын өмнөх тандан судалгааны үе шатанд гарсан зардлыг зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ гэж тусгасан. Нягтлан бодогч гарсан зардлыг холбогдох зардлын дансанд бүртгэн Дэлгэрэнгүй орлогын тайлангийн Үйл ажиллагааны зардал хэсэгт тайлагнасан. Холбогдох журналын бичилт нь: Дт: Зардлын данс........................................................xxxxx

Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр.............................................xxxxx b. Ашигт малтмалын нөөцийн урьдчилсан хайгуулын ажлыг хийхэд шаардлагатай

тухайн нөөц бүхий газар хүртэл тавьсан замыг НББОУС 16 Үндсэн хөрөнгө-ын дагуу бүртгэлд тусгана.

5.2. Хайгуулын ба Үнэлгээний үе шат - Жишээ

А компани XXX1 ба XXX2 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүд авсан бөгөөд хайгуул ба үнэлгээтэй холбоотой гарсан зардлыг “хөрөнгө”-ийн аргаар бүртгэх тухай нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо тусгасан ба удирдлагын шийдвэр гарсан гэвэл дансны бичилт нь; Холбогдох журналын бичилт нь: Дт: XXX1 талбайн хайгуул, үнэлгээний хөрөнгө.................................xxxxx Дт: XXX2 талбайн хайгуул, үнэлгээний хөрөнгө.................................xxxxx

Кт: Мөнгөн хөрөнгө/ Өр төлбөр...............................................................xxxxx

5.3. Хөрс хуулалтын зардлыг капиталжуулах – Жишээ

Аж ахуйн нэгж нь дараах зардлын мэдээлэл ба олборлолтын мэдээлэлтэй байна. 1. Тайлант хугацааны хөрс хуулалттай холбоотой гарсан шууд зардал = 10,000,000ТН 2. Хөрс хуулалтын нэмэлт зардал = 2,000,000ТН 3. Нийт гарсан хөрс хуулалтын зардал = 12,000ТН 4. Тайлант хугацааны хүдрийн олборлолтын хэмжээ– 500 тонн 5. Тайлант хугацааны хөрс хуулалтын хэмжээ – 3,000 тонн 6. Нийт олборлохоор тооцоолсон хүдэр – 2,300 тонн 7. Дээрх тооцоолсон хүдрийг олборлохын тулд тооцоолсон хөрс хуулалтын хэмжээ –

8,000 тонн a) Тайлант хугацаанд гарсан нийт зардлыг капиталжуулах болон үйлдвэрлэлийн бараа

материалд хуваарилах: • Алхам 1: 1 тонн хүдэр боловсруулахад гарах хөрс хуулалтын харьцааг тооцохдоо =

тооцоолсон хүдрийг олборлохын тулд гарах хөрс хуулалтын хаягдалыг / Нийт олборлохоор тооцоолсон хүдэрт харицуулна = 8,000тонн/2,300тонн= 3.48 ( одоогийн уурхайн үе шатны хөрс хуулалтын харьцаа)

• Алхам 2: Тайлант хугацаанд олборлосон хүдэрт ногдох хөрс хуулалтын тооцоолсон хэмжээ = 500тонн*3.38= 1,740 тонн

• Алхам 3: Тайлант хугацааны хөрс хуулалтын хэмжээ = 3,000 тонн

Page 48: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

48

Тайлант хугацаанд гарсан нэмэлт хөрс хуулалт= 3,000тонн-1,740тонн= 1,260 тонн

• Алхам 4: Хөрс хуулалтын зардлаас капиталжуулах харьцааг тооцоолох = Тайлант хугацаанд гарсан нэмэлт хөрс хуулалт / (Тайлант хугацааны хөрс хуулалт + Тайлант хугацааны хүдрийн олборлолт) = 1,260тонн / (3,000тонн+ 500тонн)= 36 %

• Алхам 5: Тайлант хугацааны нийт зардлыг капиталжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн бараа материалд хуваарилах дүнг тодорхойлох Капиталжуулах хөрс хуулалтын зардал= 12,000,000ТН*36%= 4,320,000ТН Бараа материалд хуваарилагдах хөрс хуулалтын зардал = 12,000,000ТН- 4,360,000ТН= 7,640,000ТН

b) Бүртгэлд тусгах:

1. Нийт гарсан зардлын хэмжээгээр Дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэнэ: Дт: Дуусаагүй үйлдвэрлэл .............….....….....…….. 12.000.000ТН

Кт: Өр төлбөр/ Мөнгө ......................................................…. 12.000.000ТН 2. Уул уурхайн хөрөнгөнд хуваарилах хөрс хуулалтын зардлын тохируулгын

бүртгэл Дт: Уул уурхайн хөрөнгө – Хөрс хуулалт .............……… 4,320,000ТН Кт: Дуусаагүй үйлдвэрлэл ...................................…........................ 4,320,000ТН

5.4. Бараа материалыг өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар үнэлэх – Жишээ

А компанийн бараа материалын мэдээлэл: Бараа Өртөг Борлуулах

үнэ Борлуулалтын зардал

ЦБҮЦ БМ-ын үнэлгээ

A 80ТН 135ТН 15ТН 120ТН 80ТН B 90ТН 100ТН 28ТН 72ТН 72ТН C 95ТН 105ТН 13ТН 92ТН 92ТН Нийт 265ТН 340ТН 56ТН 284ТН 244ТН

a) ЦБҮЦ-ийг тооцохдоо борлуулах үнээс борлуулалтын зардлыг хасч тооцно.

1. А барааны хувьд өртөг нь ЦБҮЦ-ээс доош ороогүй тул барааг өртгөөр нь буюу 80ТН үнэлнэ. Харин B болон C барааны хувьд өртөг нь ЦБҮЦ-ээс бага болсон тул ЦБҮЦ-ээр үнэлнэ. Холбогдох журналын бичилт нь: Дт. БМ-ын үнэ цэнийн бууралтын алдагдал (265ТН-244ТН) – 21ТН Кт. БМ-ын үнэ цэнийн бууралтын нөөц/ хасагдуулга – 21ТН

2. Тайлагнал: Бараа материал 244ТН дүнгээр Баланс дээр тусгана. 2.1 Бараа материалын тодруулга:

Бараа материал 265ТН БМ-ын ҮЦБ-ын хасагдуулга (21ТН) БМ цэвэр дүнгээр 244ТН

2.2 Дэлгэрэнгүй орлогын тайлан:

Борлуулалтын орлого 450ТН ББӨ (270ТН) Нийт ашиг 180ТН БМ-ын ҮЦБ-ын зардал 159ТН

Page 49: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

49

5.5. Нөхөгдөх дүнг тооцоолох - жишээ

Хөрөнгийн дансны үнэ 6,500ТН, бодит үнэ цэнэ 9,000ТН, борлуулахтай холбоотой гарах зардал 2,300ТН. Тооцоолол: 1. Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ = 9,000ТН - 2,300ТН = 6,700ТН 2. Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ 6,700ТН > Хөрөнгийн дансны үнэ

6,500ТН тул хөрөнгийн үнэ цэнэ буураагүй ба ашиглалтын үнэ цэнийг тооцох шаардлагагүй.

3. Хэрэв борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ нь хөрөнгийн дансны үнэ цэнээс бага байсан тохиолдолд ашиглалтын үнэ цэнийг тооцоолно.

5.6. Ашиглалтын үнэ цэнийн тооцоолол – жишээ

Компанийн удирдлага тухайн хөрөнгийг ашиглахаар тооцсон ирээдүйн 5 жилийн хугацаанд 11,500ТН мөнгө хүлээн авна хэмээн төсөөлсөн.

Жил Ирээдүйн мөнгөний урсгал

Хөнгөлөлтийн хувь 10%

Өнөөгийн үнэ цэнэ

1 3,000 0.909 2,727 2 2,800 0.826 2,314 3 2,500 0.751 1,878 4 2,000 0.683 1,366 5 1,200 0.621 745 Нийт 11,500

9,031

Ирээдүйн мөнгөний урсгал: хөрөнгийн ашиглахаар тооцсон үлдсэн хугацааны туршид оршин байх эдийн засгийн нөхцөл байдлын талаарх удирдлагын хамгийн сайн тооцоолол Хөнгөлөлтийн хувь: энэ хувь нь балансын тайлангийн өдрийн мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн зах зээлийн өнөөгийн үнэлгээнд нөлөөлөх татварын өмнөх хөнгөлөлтийн хувь байна.

5.7. Хөрөнгийн Үнэ Цэнийн бууралт - Жишээ

Уул уурхайн компани олборлолт хийж орлого олж байгаа А ба Э гэсэн хоёр уурхайтай (мөнгө бий болгогч нэгж), мөн Б ба Г гэсэн хоёр талбайд хайгуулын ажил хийж байгаа. Б талбайн ашигт малтмалын нөөц харьцангуй бага болохыг тодорхойлсон геологийн судалгаатай удирдлага танилцан уг талбайн хайгуул үнэлгээний хөрөнгөд үнэ цэнийн бууралт хийх буюу өмнө гарсан зардлыг алдагдалд тооцох шийдвэр гаргасан. Энэ нөхцөлд удирдлага нэг бол тухайн хайгуулын ажлын талбайн хэсгийг дангаар авч үзэн зарцуулсан бүх хөрөнгөд бүрэн хэмжээгээр нь бууралт тооцон алдагдал бүртгэнэ. Эсвэл хайгуулын ажил хийж байгаа талбайн хэсгийг олборлолт хийж байгаа хоёр уурхайтай (аль эсвэл нэгтэй нь) нэгтгэн бүлэглэж тэдгээр мөнгө бий болгогч нэгжүүдийн өртөгт хуваарилна. Уул уурхайн үйлдвэрлэлд илүү нийтлэг тохиолддог туршлага бол хайгуулын хэсэг нь уурхайн дэд бүтцийн зориулалттай хөрөнгө эсвэл боловсруулах үйлдвэрийн шууд харъяа талбай байхаас бусад тохиолдолд хайгуулын хөрөнгийг олборлолт хийж байгаа уурхайнуудад шилжүүлэн тооцохгүйгээр хөрөнгийн бууралтыг шууд тооцдог.

5.8. Үндсэн хөрөнгөд үнэ цэнийн бууралтыг тооцоолох - Жишээ

2010 оны 12 сарын 31-ны байдлаарх хөрөнгийн ашиглалтын үлдэх хугацаа 5 жил, ба хөрөнгийн анхны өртөг 240,000ТН. Хөрөнгийг худалдан авснаас хойшхи ашиглалтын нийт хугацаа 7 жил ба компани элэгдлийг шулуун шугамын аргаар байгуулдаг.

Page 50: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

50

Компанийн тухайн хөрөнгийн ирээдүйн 5 жилийн бий болгох мөнгөний орох урсгал нь жилийн 50,000ТН (татвараас өмнөх) гэж тооцоолсон ба удирдлага баталсан. Мөн хөрөнгийг ашиглалтын хугацааны эцэст 15,000ТН-ээр борлуулах боломжтой. Энэ төрлийн хөрөнгийн татварын дараах холбогдох хөнгөлөлтийн хувь нь жилийн 14% ба тухайн жилийн татварын хувь 30%. Хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэ 170,000ТН бөгөөд борлуулалтын зардал 15,000ТН. Дараах байдлаар үнэ цэнийн бууралтын алдагдлыг бүртгэх дүнг тооцоолно. A. 2010 оны 12 сарын 31-рх нөхөгдөх дүнг тооцно 1. Ашиглалтын үнэ цэнийг тооцох

Тооцоолсон цэвэр мөнгөний орж ирэх урсгал= 50,000ТН Ирээдүйд ашиглах хугацаа = 5 жил Хүү= 20% татварын өмнөх (14% x 100/70) Ирээдүйн үнэ цэнэ= 15,000ТН Хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ буюу ашиглалтын үнэ цэнэ нь =155,559ТН ()

2. Хөрөнгийн борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийг тооцох 170,000ТН- 15,000ТН= 155,000ТН

3. Нөхөгдөх дүнг тооцох борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэ ба ашиглалтын үнэ цэнийн аль ихээр илэрхийлэгдэх дүн= 155,559ТН

B. Хөрөнгийн дансны үнийг тооцох (үнэ цэнийн бууралтаас өмнөх) 240,000ТН- (240,000ТН/7 x 2) = 160,000ТН

C. 2010 оны 12 сарын 31-рх үнэ цэнийн бууралтын гарзын тооцоолол ба журналын бичилт 2010 оны 12 сарын 31-рх Дансны үнэ = 160,000ТН (тооцоолол 2) 2010 оны 12 сарын 31-рх Нөхөгдөх дүн = 155,559ТН 2010 оын 12 сарын 31-рх үнэ цэнийн бууралтын гарз = 4,441ТН Холбогдох журналын бичилт: Дт: Үнэ цэнийн бууралтын гарз ...............................4,441ТН Кт: Хуримтлагдсан элэгдэл ...................................... 4,441ТН

D. 2010 оны 12 сарын 31-рх Дансны үнэ (үнэ цэнийн бууралтын дараах) Дансны үнэ = 160,000ТН- 4,441ТН = 155,559 ТН

5.9. Бүртгэлийн валютыг өөрчлөх - Жишээ

Тухайлбал, өмнө нь санхүүгийн тайлангаа бүртгэлийн валюттайгаа ижил валют буюу еврогоор тайлагнадаг байсан уул уурхайн компани тодорхой нөхцөл байдлын улмаас бүртгэлийн валютаа доллар болгосон. Үйл ажиллагаа явуулж буй улсынх нь валют евро тул компанийн удирдлага тайлагналын валютаа өөрчлөхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд бүртгэлийн валют өөрчлөгдөх хүртэлх тайланд тусгагдсан тоо баримтууд тайлагналын валютын хувьд өөрчлөгдөхгүй хэвээр байх бөгөөд харин бүртгэлийн валют өөрчлөгдсөн мөчөөс эхлэн бүртгэлийн валютаар тооцон бүртгэсэн бараа материалыг тайланд тусгах явцад валютын зөрүү үүсч эхэлнэ.

Page 51: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

51

ЗУРГАА. ХАВСРАЛТУУД

ХАВСРАЛТ 1 Олборлох болон Хайгуулын салбарын компаниудад мөрдөх дансны үлгэрчилсэн жагсаалт нь энэхүү стандартын хамт хэрэглэгдэх баримт бичиг боловч, түүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг биш юм.

А.1 Аж ахуйн нэгж энэхүү журамд заасан дансны кодын эхний хоёр оронг заавал хэрэглэх ба

дараагийн оронг өөрийн сонголтоор ашиглах боломжтой. Зөвхөн биологийн хөрөнгө, хөдөө аж ахуйн хөрөнгөтэй холбоотой хөрөнгө, өр төлбөр, орлого, зардлын дансдыг үүлдэр, цус, байршил зэргээр ангилан кодлоно.

Дансны дугаар Дансны нэр Тайлбар

ХӨРӨНГӨ Эргэлтийн хөрөнгө .......... 13 Бусад санхүүгийн хөрөнгө 14 Бараа материал Түүхий нүүрс Аж ахуйн нэгж өөрийн үйлдвэрлэж байгаа

бэлэн бүтээгдэхүүн тус бүрээр данс нээж болно

Борлуулах боломжтой нүүрс Алт Зэс Бараа материалын Үнэ цэнийн бууралтын нөөц Сөрөг тохируулгат данс Дуусаагүй үйлдвэрлэл Дуусаагүй үйлдвэрлэл -туслах данс Шууд зардал, Шууд бус зардал, сул зогсолт

болон зогсолтын зардал, нуруулдан уусгах зардал тус бүрээр Дуусаагүй үйлдвэрлэлийн туслах данс нээж болно.

Дуусаагүй үйлдвэрлэл -туслах данс

Дуусаагүй үйлдвэрлэл -туслах данс

Хүдрийн овоолго

Хүдрийн овоолго, Боловсруулж буй буюу баяжуулах суваг дахь хүдэр гэх мэт нэршлээр данснууд нээж болно

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн Замд яваа бараа, бэлэн бүтээгдэхүүн

Сэлбэг хэрэгсэл болон бусад хангамжийн материал

Кэмпийн материал, түлш шатахуун болон бусад материал орно.

............. Эргэлтийн бус хөрөнгө 20 Үндсэн хөрөнгө Газрын сайжруулалт Явган хүний зам Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Бусад газрын сайжруулалт Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Барилга байгууламж Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Авто зам Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Тусгай зориулалттай талбай Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Гүүр Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Машин, тоног төхөөрөмж Хуримтлагдсан элэгдэл

Page 52: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

52

Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Тээврийн хэрэгсэл Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Тавилга, эд хогшил Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Компьютер, дагалдах хэрэгсэл Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Дуусаагүй барилга 21 Биет бус хөрөнгө Техник эдийн засгийн үндэслэл Хуримтлагдсан хорогдол Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Хайгуул Үнэлгээний хөрөнгө Хайгуулын лиценз - XXXX1 Хайгуулын лиценз - XXXX2 Хайгуулын лиценз - XXXX3

Хөгжүүлэлтийн явцад бий болсон биет бус хөрөнгө

Хуримтлагдсан хорогдол Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт Программ хангамж Хуримтлагдсан хорогдол Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт .................. 22 Урт хугацаат хөрөнгө оруулалт 23 Хайгуул ба үнэлгээний хөрөнгө Хуримтлагдсан хорогдол Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт 24 Биологийн хөрөнгө 25 Хойшлогдсон татварын хөрөнгө

26 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Хуримтлагдсан элэгдэл Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт 27 Бусад эргэлтийн бус хөрөнгө ................ ӨР ТӨЛБӨР Богино хугацаат өр төлбөр 31 Дансны өглөг Туслан гүйцэтгэгчид өгөх өглөг 32 Урьдчилж орсон орлого 33 Цалингийн өглөг 34 Татварын өглөг Роялти болон бусад татварын өглөг ............ 35 Богино хугацаат зээлийн өглөг Хүүгийн өглөг 36 Ногдол ашгийн өглөг 37 Нөөц (өр төлбөр) Нөхөн сэргээлтийн нөөц Нөхөн олговрын нөөц 38 Бусад богино хугацаат өр төлбөр

39 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгөнд хамаарах өр

.............

Page 53: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

53

Урт хугацаат өр төлбөр 40 Урт хугацаат өр төлбөр Урт хугацаат зээл Урт хугацаат нөөц (өр төлбөр) Нөхөн сэргээлтийн нөөц Ажилчдын тэтгэврийн нөөц Тэтгэмжийн нөөц Хойшлогдсон татварын өр төлбөр Бусад урт хугацаат өр төлбөр Өрийн бичиг Холбоотой талд төлөх төлбөр Санхүүгийн түрээсийн өглөг ............ ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧ 41 Өмч 42 Нэмж төлсөн капитал 43 Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл 44 Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц 45 Тусгай зориулалтын нөөцийн сангууд 46 Хуримтлагдсан ашиг, алдагдал

А.3 Орлогын тайлангийн дансд

Дансны дугаар Дансны нэр Тайлбар

Орлого 51 Борлуулалтын орлого Роялти Түрээсийн орлого Хүүгийн орлого Ногдол ашгийн орлого Эрхийн шимтгэлийн орлого 52 Бусад орлого 53 Гадаад валютын ханшийн зөрүүний олз, гарз 54 Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз, гарз 55 Биет бус хөрөнгө данснаас хассаны олз, гарз 56 Хөрөнгө оруулалт борлуулсны олз, гарз 57 Бусад ашиг, алдагдал 60 Борлуулалтын хөнгөлөлт, буцаалт Борлуулалтын өртөг 61 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 70 Ерөнхий ба удирдлагын зардал Ажиллагчдын цалингийн зардал Аж ахуйн нэгжээс төлсөн НДШ-ийн зардал Албан татвар, төлбөр, хураамжийн зардал Томилолтын зардал Бичиг хэргийн зардал Шуудан холбооны зардал Мэргэжлийн үйлчилгээний зардал Сургалтын зардал Сонин сэтгүүл захиалгын зардал

Page 54: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

54

Даатгалын зардал Ашиглалтын зардал Засварын зардал Элэгдэл, хорогдлын зардал Түрээсийн зардал Харуул, хамгааллын зардал Цэвэрлэгээ, үйлчилгээний зардал Тээврийн зардал Шатахууны зардал Хүлээн авалтын зардал Зар сурталчилгааны зардал 71 Борлуулалт, маркетингийн зардал 72 Санхүүгийн зардал 73 Хайгуул үнэлгээний зардал

74

Бусад зардал

Алданги, торгуулийн зардал, Хандив, тусламжийн, Найдваргүй авлагын, Хөрөнгө акталж устгасны зардал, Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын зардал, Болзошгүй өр төлбөрөөс үүссэн гарз, Үнэ цэнийн бууралтын гарз гэх мэт

75 Уурхайн нөхөн сэргээлтийн сангийн бууралт

Нөөц шавхагдсан уурхайн хэсэгт ногдох нөхөн сэргээлтийн сангийн өөрчлөлт

91 Орлогын албан татварын зардал

- Тайлант үеийн орлогын албан татварын зардал

- Хойшлогдсон татварын зардал 92 Орлого, зарлагын нэгдсэн данс

Page 55: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

55

ХАВСРАЛТ 2 СТОУС-д орсон өөрчлөлтүүд, тайлбар

1. НББОУС 32 Санхүүгийн хөрөнгө болон санхүүгийн өр төлбөрийг цэвэр дүнгээр тайлагнах-д

орсон өөрчлөлт Шинэчлэгдсэн НББОУС 32 Санхүүгийн хөрөнгө болон санхүүгийн өр төлбөрийг цэвэр дүнгээр тайлагнах-аар санхүүгийн хөрөнгө болон санхүүгийн өр төлбөрт цэвэр дүнгээр тайлагнах шаардлагуудыг тодорхой болгосон. Тухайлбал, “цэвэр дүнгээр нь хүлээн зөвшөөрч болохуйц хууль ёсны эрх үүссэн” мөн “цэвэр дүнгээр нь төлж барагдуулах зорилготой эсвэл нэгэн зэрэг хөрөнгө бүртгэж, өр төлөх” тодорхойлолтыг тодорхой болгосон. Уг өөрчлөлт нь өмнөх үеүдэд нөлөөлнө. Аж ахуйн нэгжид санхүүгийн хөрөнгө болон санхүүгийн өр төлбөрт цэвэр дүнгээр тайлагнах зүйл байхгүй учраас санхүүгийн тайланд тайлагнасан эсвэл тодруулсан дүнд НББОУС 32-ын өөрчлөлтүүд нөлөө үзүүлэхгүй.

2. НББОУС 36 Санхүүгийн бус хөрөнгүүдийн нөхөн төлөгдөх дүнгийн тодруулга -д орсон

өөрчлөлт Уг шинэчлэгдсэн НББОУС 36 Санхүүгийн бус хөрөнгүүдийн нөхөн төлөгдөх дүнгийн тодруулга-ын өөрчлөлтөөр холбогдох мөнгө үүсгэгч нэгжид үнэ цэнийн бууралт гараагүй эсвэл үнийн цэнийн бууралтын буцаалт гараагүй үед гүүдвил болон тодорхойгүй ашиглах жилтэй бусад биет бус хөрөнгийн хуваарилагдсан мөнгө үүсгэгч нэгжийн нөхөгдөх дүнг тодруулах шаардлагыг хассан. Мөн бодит үнэ цэнээр хэмжигдсэн хөрөнгө эсвэл мөнгө үүсгэгч нэгжүүдийн нөхөн төлөгдөх дүн нь данснаас хасахад гарах өртгөөс доогуур байсан бол нэмэлт тодруулгын шаардлагуудыг энэхүү өөрчлөлтөд танилцуулсан. Эдгээр нэмэлт тодруулгад бодит үнэ цэнийн шатлал, гол тооцооллууд болон СТОУС 13 Бодит Үнэ Цэнийн Хэмжилт-ийн шаардлагын дагуу үнэлэх аргачлалууд орсон.

3. НББОУС 39 Деривативын шилжүүлэлт ба хейджийн нягтлан бодох бүртгэлийг

үргэлжлүүлэх-д орсон өөрчлөлт НББОУС 39 Деривативын шилжүүлэлт ба хейджийн нягтлан бодох бүртгэлийг үргэлжлүүлэх -ийн өөрчлөлтөөр тодорхой шаардлагаар дериватив нь хейджийн хэрэгсэл рүү шилжсэн тохиолдолд хейджийн нягтлан бодох бүртгэлийг зогсоох шаардлагагүй гэж заасан. Уг өөрчлөлтүүд нь деривативын хейджийн хэрэгсэл рүү шилжүүлэлтээс үүссэн бодит үнэ цэнийн өөрчлөлтийг тухайн хейджийн үр ашгийн хэмжилт болон үнэлэлтэд орох ёстой шаардлагыг илүү ойлгомжтой болгож өгсөн.

4. СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр 2009 оны 11 сард гарсан СТОУС 9-д санхүүгийн хөрөнгийн ангилал болон хэмжилтийн шинэ шаардлагуудыг танилцуулсан. СТОУС 9-г 2010 оны 10 сард шинэчилж, санхүүгийн өр төлбөрийн ангилал болон хэмжилт, түүнийг бүртгэлээс хасах шаардлагуудыг багтаасан ба 2013 оны 11 сард ерөнхий хейджийн нягтлан бодох бүртгэлийн шинэ шаардлагуудыг нэмж өөрчилсөн. Мөн 2014 оны 7 сард дахин шинэчилсэн бөгөөд үүнд санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг бүртгэх шаардлага болон энгийн өрийн хэрэгслийн шинэ ангилал болох “бодит үнэ цэнээр бүртгэгдэж, өөрчлөлтийг нь бусад иж бүрэн орлогоор тайлагнадаг” санхүүгийн хэрэгслийн ангилал болон хэмжилтийн шаардлагуудыг багтаасан. СТОУС 9-н нөлөөг аж ахуйн нэгжийн удирдлага хянан үзэх шаардлагатай.

5. СТОУС 15 Худалдан авагчтай байгуулсан гэрээнээс орох орлого

Аж ахуйн нэгжүүд худалдан авагчтай байгуулсан гэрээнээс үүссэн орлогыг бүртгэхэд хэрэглэгдэх цорын ганц иж бүрэн загвар болгох зорилгоор СТОУС 15-ыг 2014 оны 5 сард батлан гаргасан. СТОУС 15 хүчин төгөлдөр болох үеэс эхлэн одоогийн орлого хүлээн зөвшөөрөхөд ашиглагдаж буй НББОУС 18 Орлого, НББОУС 11 Барилгын гэрээ болон тэдгээртэй холбоотой Тайлбарууд хүчингүй болно.

СТОУС 15-ын үндсэн зарчим нь аж ахуйн нэгжүүд худалдан авагчид амласан бараа, үйлчилгээнийхээ шилжүүлсэн хэсэгт ногдох, тэдгээр бараа үйлчилгээг хүргэснийхээ хариуд авах эрхтэй болсон дүнгээр орлого хүлээн зөвшөөрөх юм. Тухайлбал, энэхүү стандарт нь орлого хүлээн зөвшөөрөх 5 алхамт загварыг тусгасан:

Page 56: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

56

Алхам 1: Худалдан авагчтай хийсэн гэрээ(нүүд)-г тодорхойлох Алхам 2: Гэрээгээр үүрэг хариуцлагын гүйцэтгэлийг тодорхойлох Алхам 3: Ажил гүйлгээний үнийг тогтоох Алхам 4: Ажил гүйлгээний үнийг гэрээгээр үүрэг хариуцлагын гүйцэтгэлд хуваарилах Алхам 5: Аж ахуйн нэгж үүрэг хариуцлагын гүйцэтгэл хангагдсан үед орлого хүлээн зөвшөөрөх

СТОУС 15-ын дагуу, аж ахуйн нэгжүүд үүрэг хариуцлагын гүйцэтгэл хангагдсан үед орлого хүлээн зөвшөөрдөг өөрөөр хэлбэл гэрээгээр заасан тодорхой үүрэг хариуцлагын гүйцэтгэлтэй холбогдох бараа эсвэл үйлчилгээний хяналт нь худалдан авагчид шилжсэн үед орлого хүлээн зөвшөөрдөг. Цаашлаад тодорхой тохиолдлуудад орлого хэрхэн хүлээн зөвшөөрөхийг зааварласан жишээнүүдийг уг стандартад нэмж оруулж өгсөн. Мөн СТОУС 15-аар дэлгэрэнгүй тодруулгуудыг шаардсан.

6. СТОУС 11 Хамтарсан үйл ажиллагааны хувь оролцоог олж эзэмших үеийн нягтлан бодох

бүртгэл-д орсон өөрчлөлт СТОУС 11-т орсон өөрчлөлтөөр СТОУС 3 Бизнесийн нэгдэл-д тодорхойлсон бизнесийн хамтарсан үйл ажиллагааг олж эзэмших ажил гүйлгээг хэрхэн бүртгэх удирдамжаар хангасан. Тухайлбал, уг өөрчлөлт нь СТОУС 3-т тодорхойлсон бизнесийн нэгдлийн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой зарчмууд болон бусад стандартуудыг(жишээлбэл НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт-тай холбоотой үнэ цэнийн бууралтыг хамтарсан үйл ажиллагааг олж эзэмших үед хуваарилагдсан гүүдвиллийг мөнгө үүсгэгч нэгжээр тестлэх) мөрдөх шаардлагатайг тусгасан. Хэрэв одоогийн бизнест хамтарсан үйл ажиллагаанд оролцогч аль нэг тал нь хувь нийлүүлсэн тохиолдолд л хамтарсан үйл ажиллагааны загварт мөрдөгдөх шаардлагууд хэрэгжинэ. Хамтарсан үйл ажиллагаанд оролцогч тал нь мөн СТОУС 3 болон бизнесийн нэгдэлтэй холбоотой бусад стандартуудаар шаардсан холбогдох мэдээллийг тодруулахыг шаардсан.

7. НББОУС 16 ба НББОУС 38 Элэгдэл ба хорогдлын зохистой аргачлал-д орсон өөрчлөлт

НББОУС 16-гийн нэмэлт өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүд үндсэн хөрөнгийн орлогод суурилсан элэгдлийн аргыг ашиглахыг хориглосон. НББОУС 38-ын нэмэлт өөрчлөлтөд орлогод үндэслэн биет бус хөрөнгийн хорогдлыг тооцох нь зохистой суурь биш гэсэн зарчмыг агуулсан. Энэхүү таамаглал нь зөвхөн дараах хоёр хязгаарлагдмал нөхцөл биелсэн тохиодолд хүчингүй болно: (i) Хэрэв биет бус хөрөнгө нь орлогыг хэмжих илэрхийлэл бол; эсвэл (ii) Хэрэв биет бус хөрөнгийн эдийн засгийн үр өгөөжийн хэрэглээ ба орлого нь өндөр

хамааралтай гэдгийг харуулж байвал.

8. НББОУС 19-ийн Тодорхойлогдсон Тэтгэвэр Тэтгэмжийн Төлөвлөгөө: Ажилчдын Хувь Нэмэр-д орсон өөрчлөлт НББОУС 19-ийн нэмэлт өөрчлөлт нь ажилчдын үзүүлсэн үйлчилгээний хугацаанаас хамааран тэтгэвэр тэтгэмжийн төлөвлөгөөг тодорхойлон, ажилчид эсвэл гуравдагч этгээдийн хувь нэмрийг хэрхэн бүртгэх талаар тодруулсан байна. Үзүүлсэн үйлчилгээний хугацаанаас хамаарахгүй хувь нэмрийг аж ахуйн нэгж нь үйлчилгээ үзүүлсэн тайлант үеийн үйлчилгээний өртгийг бууруулж эсвэл төсөвлөсөн нэгжийн зээлийн аргыг ашиглан ажилчдын үзүүлэх үйлчилгээний хугацаанд хамааруулан бүртгэнэ. Ажилтны үзүүлсэн үйлчилгээний хугацаанаас хамаарсан хувь нэмрийг аж ахуйн нэгж нь ажилчдын үзүүлэх үйлчилгээний хугацаанд хамааруулан бүртгэхийг шаардана.

9. Хэрэгжих хугацаа

Page 57: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

Энэхүү баримт бичиг нь зөвхөн хэлэлцүүлэгт зориулсан төсөл болно.

57

(i) СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр, 2018 оны 1-р сарын 1-нээр эхэлсэн эсвэл түүнээс хойших тайлант жилээс мөрдөж эхэлнэ;

(ii) СТОУС 15 Худалдан авагчтай байгуулсан гэрээнээс орох орлого, 2017 оны 1-р сарын 1-нээр эхэлсэн эсвэл түүнээс хойших тайлант жилээс мөрдөж эхэлнэ;

(iii) СТОУС 22-ийн өөрчлөлтүүд Хамтарсан үйл ажиллагааны хувь оролцоог олж эзэмших үеийн нягтлан бодох бүртгэл, 2016 оны 1-р сарын 1-нээр эхэлсэн эсвэл түүнээс хойших тайлант жилээс мөрдөж эхэлнэ;

(iv) НББОУС 16 ба НББОУС 38-ийн өөрчлөлтүүд Элэгдэл ба хорогдлын зохистой аргачлал, 2016 оны 1-р сарын 1-нээр эхэлсэн эсвэл түүнээс хойших тайлант жилээс мөрдөж эхэлнэ;

(v) НББОУС 19 -ийн өөрчлөлтүүд Тэтгэвэр Тэтгэмжийн Төлөвлөгөө: Ажилчдын Хувь Нэмэр, 2014 оны 7-р сарын 1-нээр эхэлсэн эсвэл түүнээс хойших тайлант жилээс мөрдөж эхэлнэ;

(vi) СТОУС-ийн өөрчлөлтүүд СТОУС-ын 2010-2012-ын мөчлөгт хийгдсэн Жилийн шинэчлэлүүд (СТОУС 2, СТОУС 3, СТОУС 8, СТОУС 13, НББОУС 16, НББОУС 38, НББОУС 24-д хийгдсэн өөрчлөлтүүд), 2014 оны 7-р сарын 1-нээр эхэлсэн эсвэл түүнээс хойших тайлант жилээс мөрдөж эхэлнэ;

(vii) СТОУС 11-ийн өөрчлөлт нь 2016 оны 1 сарын 1-нээс хойш эсвэл тухайн өдрөөр санхүүгийн жил нь эхлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

(viii) СТОУС-ийн өөрчлөлтүүд СТОУС-ын 2011-2013-ын мөчлөгт хийгдсэн Жилийн шинэчлэлүүд (СТОУС 3, СТОУС 13, НББОУС 40-д хийгдсэн өөрчлөлтүүд), 2014 оны 7-р сарын 1-нээр эхэлсэн эсвэл түүнээс хойших тайлант жилээс мөрдөж эхэлнэ.

Page 58: ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРЫН …mram.gov.mn/wp-content/uploads/2017/01/Хайгуулын... · Энэхүү баримт бичиг нь зөвхөн

58

ДОЛОО. ТОВЪЁОГ MNS -1.2-т “Товъёог танилцуулах хүсэл бүхий нэр томъёоны биш стандарт боловсруулагчидыг СХҮТ-ийн холбогдох газартай холбоо барьж тэдгээрийг автоматжуулан гаргах хамгийн сайн арга замыг авч хэлэлцэхийг урьж байна.” Гэж заасан учир энэ хэсгийг хэлэлцээрийн хэсэгт үлдээж байна.

НАЙМ. ТОВЧИЛСОН НЭР ТОМЪЁО НББОУС Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт БҮЦ Бодит үнэ цэн БМ Бараа материал НДШ Нийгмийн даатгалын шимтгэл ДҮ Дуусаагүй үйлдвэрлэл ҮНЗ Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал ҮХ Үндсэн хөрөнгө ТН Төлбөрийн нэгж ШХ Шууд хөдөлмөр ШМ Шууд материал НББ Нягтлан Бодох Бүртгэл НБББ Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого СТОУС Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт НББОУС Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт НББОУСЗ Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл СТОУСТХ/IFRIC Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Тайлбарын Хороо