ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН...

10
2017 оны 1 дүгээр улирлын байдлаар ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН СУДАЛГАА Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар p. 70483474 f. 70483374 [email protected] www.mongolbank.mn ХЯНАСАН: ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ МОНГОЛБАНКНЫ САЛБАРЫН ЗАХИРАЛ: Д. ЖАМБАЛДОРЖ ЭМХЭТГЭСЭН: ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ МОНГОЛБАНКНЫ САЛБАРЫН ХЯНАН ШАЛГАГЧ: Ц.ШАРАВ

Upload: others

Post on 28-Dec-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН

БАНКУУДЫН ҮНДСЭН

ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН СУДАЛГАА

Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар

p. 70483474 f. 70483374

[email protected] www.mongolbank.mn

ХЯНАСАН:

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ

МОНГОЛБАНКНЫ САЛБАРЫН ЗАХИРАЛ:

Д. ЖАМБАЛДОРЖ

ЭМХЭТГЭСЭН:

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ

МОНГОЛБАНКНЫ САЛБАРЫН

ХЯНАН ШАЛГАГЧ:

Ц.ШАРАВ

Page 2: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

АГУУЛГА

I. Орон нутаг дахь банкны салбарын

өнөөгийн байдал.

Зорилго

Оршил

II. Говь-Алтай аймгийн банкуудын ерөнхий

үзүүлэлтүүд

1.1 Актив

1.2 Зээл

1.2.1 Зээлийн бүтээгдэхүүн

1.2.2 Чанаргүй зээл

1.2.3 Нэг хүнд ногдох зээл

1.3 Аймгийн банкуудын нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө

1.3.1 Нэг хүнд ногдох хадгаламжийн үлдэгдэл

1.4 Говь-Алтай аймгийн банкны нийт ашиг, орлого, зарлага

III ДҮГНЭЛТ

Page 3: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКНЫ САЛБАР НЭГЖ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Говь-Алтай аймагт 2017 оны 1 дүгээр улирал буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ны

байдлаар ХААН банк 1 салбар, 22 тооцооны төв, 1 тооцооны касс, Төрийн банк 1 салбар, 20

тооцооны төв, 1 тооцооны касс, Хас банк 1 салбар, Капитал банк 1 салбар, нийт 48 нэгжийн

200 ажилтанаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, 24 цагийн 14 ширхэг АТМ, 96 пос

машин, 22 поб машин, 94 картаар үйлчлэгч байгууллага, давхардсан тоогоор 22089 зээлдэгч,

115589 харилцах данс эзэмшигч, 53959 хадгаламж эзэмшигчтэйгээр Говь-Алтай аймгийн төв,

18 сум, 2 тосгонд банкны бүх төрлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

ЗОРИЛГО

Энэхүү судалгааны зорилго нь Говь-Алтай аймаг дахь банкуудын үзүүлэлт, орон

нутгийн банкны хэмжээнд ямар түвшинд байгаа болон түүний өсөлт бууралт, цаашдын чиг

хандлагыг тодорхойлоход чиглэсэн юм.

ОРШИЛ

Говь-Алтай аймгийн банкны эдийн засгийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийн, хяналт

шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөд ашиглах, Монголбанк мэдээллийн сангаа баяжуулах,

судалгааны ажилд хэрэглэх зорилгоор аймгийн эдийн засаг, банк санхүүгийн талаарх

мэдээллийг улирал бүр нэгтгэн гаргаж байна.

НЭГ. ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.1 Актив

Орон нутаг дахь санхүүгийн салбарын нийт активын хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын

31-ний байдлаар 96,768.3 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар,

өмнөх улиралтай харьцуулахад 3.2 хувиар өссөн байна. 2014 оны 4 дүгээр улирлаас өсөлт нь

тогтвортой байсан банкуудын актив 2016 оны 3 дугаар улирлаас өсч эхлээд байна.

88,093,409.2

86,858,351.6

93,805,943.5

96,768,252.0

-

20,000,000.0

40,000,000.0

60,000,000.0

80,000,000.0

100,000,000.0

120,000,000.0

Нийт активын өсөлт /мянган төгрөг/

Page 4: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

Графикаас харахад Хаан банкны актив өсөлттэй байгаа бол Хас, Төрийн банкны актив

тогтвортой, Капитал банкны актив хөрөнгө буурсан байна. Эндээс үзэхэд тайлант улирлын

нийт активын өсөлт нь ХААН банкны актив өссөнтэй шууд холбоотой байна.

Орон нутаг дахь банкуудын нийт активын 58.9 хувийг Хаан банк, 28.3 хувийг Төрийн

банк, 11.7 хувийг Хас банк, 1.1 хувийг Капитал банк тус тус бүрдүүлж байна. Өмнөх

улиралтай харьцуулахад Хас, Төрийн банкны нийт активт эзлэх хувь 0.3-0.6 хувиар өссөн,

Капитал банкны эзлэх хувь 1.0 хувиар буурчээ.

58.9%11.1%

28.0%

2.1%

Нийт активт банкуудын эзлэх хувь 2016

оны 4-р улирлын байдлаар

ХААН банк Хас банк Төрийн банк Капитал банк

-

10,000,000.0

20,000,000.0

30,000,000.0

40,000,000.0

50,000,000.0

60,000,000.0

ХААН банк

Хас банк

Төрийн банк

Капитал

банк

Активын өсөлт банк тус бүрээр

58.9%11.7%

28.3%

1.1%

Нийт активт банкуудын эзлэх хувь 2017

оны 1-р улирлын байдлаар

ХААН банк Хас банк

Төрийн банк Капитал банк

Page 5: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

1.2 Зээл

Орон нутаг дахь банкуудын зээлийн үлдэгдэл тайлант улирлын байдлаар 92,251.7 сая

төгрөгт хүрч өмнөх оны мөн үеээс 13.2 хувиар, өмнөх улирлаас 4.4 хувиар өссөн үзүүлэлттэй

байна. Зээлийн үлдэгдэл нь нийт актив хөрөнгийн 95.3 хувийг эзлэж байна.

Орон нутаг дахь банкуудын зээлийн багц 2009 оноос 2014 оны 4 дүгээр улирал хүртэл

тотмол өсч байсан бол 2015 оны эхнээс зарим улиралуудад буурч өсөлтийн хурд саарсан хэдий

ч 2016 оны 3 дугаар улиралаас эхлэн өсөлттэй байна.

Эдийн засгийн тогтворгүй байдал, хямрал, Төв банкны бодлого, банкуудын зээлийн

талаар баримтлах бодлого зэрэг нь орон нутгийн банкуудын зээл олголтод тодорхой

хэмжээгээр нөлөөлж байна.

1.2.1 Зээлийн бүтэц салбараар

Зээлийг салбараар үзэхэд нийт зээлийн 10.0 хувийг хөдөө аж ахуйн, 13.0 хувийг бөөний

болон жижиглэн худалдаа, машин, мотоцикийн засвар үйлчилгээ, 13.0 хувийг үл хөдлөх

хөрөнгийн үйл ажиллагааны салбарт олгосон бол 65.0 хувийг банкууд бусад салбарт олгосон

байна.

81,526.2

88,328.2

92,251.7

2009.12.31 2011.12.31 2013.12.31 2015.03.31 2015.09.30 2016.03.31 2016.09.30 2017.03.31

ХААН

БАНК

ТӨРИЙН

БАНК

ХАС БАНК

НИЙТ

КАПИТАЛ

БАНК

Банкуудын зээлийн өсөлт

10%0%

13%

12%

65%

Зээлийн бүтэц салбараар

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС БАРИЛТ, АН АГНУУР

БАРИЛГА

БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА, МАШИН, МОТОЦИКЛИЙН ЗАСВАР

ҮЙЛЧИЛГЭЭҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

БУСАД

Page 6: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

1.2.2 Чанаргүй зээл

Тайлант улиралд чанаргүй зээлийн хэмжээ өссөн байна. Үүнийг дагаад мөн нийт зээлд

эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 0.1 хувиар мөн өсчээ. Тайлант улирлын байдлаар нийт зээлийн

багцын 1.7 хувь нь чанаргүй зээлд бүртгэгдээд байна.Чанаргүй зээлийн нийт зээлийн багцад

эзлэх хувь 2013, 2014 оны сүүлээр 0.2-0.3 хувийн хооронд хэлбэлзэж байсан бол 2015 оноос

эрс өссөн, мөн 2015 оны 4 дүгээр улираас чанаргүй зээл огцом өссөн, 2016 оны 2 дугаар

улирлаас өсөлт саарсан байна.

Чанаргүй зээлийн үлдэгдэл 2017 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар 1,622.5 сая

төгрөгт хүрчээ. Тайлант улиралд чанаргүй зээлийн хэмжээ өмнөх улирлаас 127.8 сая

төгрөгөөр буюу 8.9 хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх улирлаас ихээхэн

буюу 8.9 хувиар өссөн байгаа ч зээлийн багц мөн өмнөх улирлаас 4.4 хувиар өссөн нь нийт

зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ бага буюу 0.1 хувь байх нөхцлийг бүрдүүлсэн байна.

0.2 0.2 0.3 0.3

0.2 0.3

0.6

0.8 0.9

1.4

1.8 1.8 1.7 1.8

-

0.2

0.4

0.6

0.8

1.0

1.2

1.4

1.6

1.8

2.0

2013

оны 4-

р

улирал

2014

оны 1-

р

улирал

2014

оны 2-

р

улирал

2014

оны 3-

р

улирал

2014

оны 4-

р

улирал

2015

оны 1-

р

улирал

2015

оны 2-

р

улирал

2015

оны 3-

р

улирал

2015

оны 4-

р

улирал

2016

оны 1-

р

улирал

2016

оны 2-

р

улирал

2016

оны 3-

р

улирал

2016

оны 4-

р

улирал

2017

оны 1-

р

улирал

Нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хувь

- 200.0 400.0 600.0 800.0

1,000.0 1,200.0 1,400.0 1,600.0 1,800.0

112.9 109.5 190.8 226.2 164.8 269.2

466.1 661.9 678.6

1,131.66

1,475.5 1,573.3 1,494.7

1,622.5 Нийт Чанаргүй зээлийн үлдэгдэл

Page 7: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

1.2.3 Нэг хүнд ногдох зээлийн хэмжээ.

Нэг хүнд ногдох зээлийн үлдэгдлийг дээрх хүснэгтээс харахад аймгийн дундаж 1.627.1

мянган төгрөг байна. Аймгийн төв болох Есөнбулаг сумыг оруулалгүйгээр харахад Алтай сум

нэг хүнд ногдох зээлийн хэмжээгээр хамгийн их буюу нэг хүнд 1,991.3 мянган төгрөг ногдож

байгаа бол Баян-уул сумын нэг хүнд 921.1 мянган төгрөг ногдож байгаа нь хамгийн бага байна. Сумдын нэр 2014.12.31 2015.12.31 2016.06.30 2016.09.30 2016.12.31 2017.03.31

Есөнбулаг

(аймгийн төв) 2,635.3 2,354.5 2,351.22 2,417.70 2,486.81 2,540.93

Алтай 1,547.7 1,589.3 1,743.91 1,844.93 1,899.47 1,991.33

Баян-Уул 605.6 592.7 570.29 669.97 677.25 721.13

Бигэр 532.0 889.7 857.52 941.12 954.30 1,058.56

Бугат 900.1 768.0 790.64 914.75 930.56 969.89

Дарви 929.1 864.7 1,030.67 1,257.38 1,247.59 1,248.78

Дэлгэр 404.9 726.6 830.45 1,338.11 1,403.33 1,508.49

Жаргалан 853.0 915.9 894.16 1,043.00 1,066.74 1,141.02

Тайшир 1,553.6 814.6 984.76 1,116.95 1,078.06 1,190.53

Тонхил 770.2 730.3 846.54 929.77 961.32 953.42

Төгрөг 616.0 891.0 940.81 1,052.66 1,086.49 1,205.72

Халиун 668.2 764.2 799.01 953.89 985.69 1,069.95

Хөхморьт 726.7 768.0 912.09 998.82 1,029.14 1,090.29

Цогт 533.3 510.8 513.58 1,010.21 1,045.94 1,132.20

Цээл 945.4 705.4 862.86 894.79 937.14 1,007.15

Чандмана 922.3 951.4 941.93 1,135.77 1,186.98 1,278.23

Шарга 771.7 899.7 898.52 1,030.65 1,039.43 1,130.81

Эрдэнэ 947.5 964.7 1,034.76 1,293.96 1,350.14 1,489.17

Аймгийн дундаж 936.8 1,367.2 1,409.63 1,515.70 1,557.87 1,627.07

1.3 Говь-Алтай аймгийн банкны нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө:

Аймгийн банкуудад 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 66,556.5 сая төгрөгийн татан

төвлөрүүлсэн хөрөнгө байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн 14.1 хувийг харилцах, 85.9 хувийг

хадгаламж эзэлж байна. Хадгаламжийн 79.1 хувийг хугацаатай хадгаламж эзэлж байгаа бол

20.9 хувийг хугацаагүй хадгаламж эзэлж байна.

Банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ өмнөх улирлаас 3,048.7 сая төгрөгөөр

буюу 4.4 хувиар буурсан байна.

10,778.5 9,383.6

58,826.8 57,172.9

69,605.2 66,556.5

-

10,000.0

20,000.0

30,000.0

40,000.0

50,000.0

60,000.0

70,000.0

80,000.0

Харилцах Хадгаламж Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө

Page 8: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

Хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 1,653.9 сая төгрөгөөр буюу 2.8 хувиар,

харилцахын үлдэгдэл 1,394.9 сая төгрөгөөр буюу 12.9 хувиар тус тус буурсан байна.

1.3.1 Нэг хүнд ногдох хадгаламжийн үлдэгдэл

Нэг хүнд ногдох хадгаламжийн хэмжээ дунджаар 1,008.4 мянган төгрөг байна. Энэ нь

өмнөх сараас 29.1 мянган төгрөгөөр буюу 2.8%-иар буурсан байна.

Нэг хүнд ногдох хадгаламжийн хэмжээг Есөнбулаг сумыг оруулалгүйгээр бусад

сумдаас үзэхэд Тонхил сумд 1,391.3 мянган төгрөг байгаа нь бусад сумуудтай харьцуулахад

хамгийн өндөр, Халиун сумд 327.2 мянган төгрөгийн хадгаламж ногдож байгаа нь бусад

сумуудтай харьцуулахад хамгийн бага байна.

Сумдын нэр 2014.12.31 2015.12.31 2016.06.30 2016.09.30 2016.12.31 2017.03.31

Есөнбулаг

(аймгийн төв) 1,061.4 1,507.7 1,465.6 1,433.2 1,592.3 1,582.7

Алтай 563.0 928.9 960.3 912.2 923.3 933.4

Баян-Уул 607.7 727.5 851.1 824.6 852.4 825.2

Бигэр 219.6 648.3 643.3 634.5 643.2 612.7

Бугат 511.9 973.1 972.9 904.4 918.2 879.4

Дарви 1,017.5 765.1 832.4 778.3 885.2 832.0

Дэлгэр 194.2 517.4 518.6 714.9 698.1 670.0

Жаргалан 632.5 773.7 760.5 715.2 791.5 621.3

Тайшир 928.8 378.5 340.4 330.1 358.3 353.8

Тонхил 450.3 1,253.3 1,447.8 1,318.6 1,424.7 1,391.3

Төгрөг 200.2 931.5 972.9 949.6 964.0 939.1

Халиун 1,045.5 384.3 389.3 332.1 349.5 327.2

Хөхморьт 630.3 557.2 605.4 595.2 606.5 586.8

Цогт 177.3 381.2 388.2 651.4 651.4 611.9

Цээл 468.7 959.3 927.8 969.6 1,028.4 953.3

Чандмана 522.8 664.0 703.6 730.8 705.9 705.0

Шарга 897.1 470.4 511.9 499.8 506.4 443.9

Эрдэнэ 439.4 555.3 705.3 650.6 676.2 611.9

Аймгийн дундаж 587.1 978.6 996.1 967.4 1,037.5 1,008.4

Page 9: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

1.4 Говь-Алтай аймгийн банкны нийт ашиг, орлого, зарлага:

Аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар банкууд нийт 4,315.1 сая

төгрөгийн орлого олж, 3,010.3 сая төгрөгийн зардал гаргаж, 1,304.8 сая төгрөгийн ашигтай

ажилласан байна.

Банкуудын орлого өмнөх оны мөн үеэс 196.4 сая төгрөгөөр буюу 4.8 хувиар, зардал

385.3 сая төгрөгөөр буюу 14.7 хувиар тус тус өссөн байна. Орлого нэмэгдсэн ч зардал

өссөнтэй холбогдуулан ашиг188.9 сая төгрөгөөр буюу 12.6 хувиар буурчээ. Зардал өссөн

шалтгаан нь банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ өсч түүнд байгуулах эрсдэлийн сангийн

зардал нэмэгдэж байгаатай холбоотой байна.

1,493.71

4,118.71 3,862.75

2,625.00

1,506.76 1,304.77

4,315.10 4,022.27

3,010.33

1,855.57

-

500.00

1,000.00

1,500.00

2,000.00

2,500.00

3,000.00

3,500.00

4,000.00

4,500.00

5,000.00

Ашиг/алдагдал Нийт орлого Хүүгийн орлого Нийт зардал Хүүгийн зардал

Банкуудын орлого, зардал, ашиг /сая төгрөгөөр/

2016.03.31 2017.03.31

0

500

1000

1500

2000

2500

3000

3500

4000

4500

5000

2011.03.31 2012.03.31 2013.03.31 2014.03.31 2015.03.31 2016.03.31 2017.03.31

Банкуудын ашиг, орлого, зардалын өсөлт /сая төгрөгөөр/

Ашиг Орлого Зардал

Page 10: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАНКУУДЫН ҮНДСЭН …govi-altai.gov.mn/upload/files/Table of Contents.pdf · Орон нутаг дахь банкуудын нийт

Банкуудын ашиг, орлого, зардлыг өмнөх онуудтай харьцуулж үзэхэд ашиг 2015 оноос

буурсан, орлого 2015 оноос өсөлт саарсан, зардал 2015 оноос өсөлт нь нэмэгдсэн байна.

ДҮГНЭЛТ

Орон нутаг дахь санхүүгийн салбарын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үетэй

харьцуулахад 11.4 хувиар, өмнөх улиралтай харьцуулахад 3.2 хувиар өссөн байна.

Үйл ажиллагаа нь тогтворжсон хуучин банкуудын хувьд актив хөрөнгө нь тогтвортой

/ХААН банк өссөн, Хас, Төрийн банкны хувьд тогтвортой/ байх бөгөөд үйл ажиллагаагаа

явуулаад удаагүй байгаа Капитал банкны хувьд актив хөрөнгө буурчээ.

Банкууд дахь зээлийн багц 2015 оны эхнээс зарим улиралуудад буурч өсөлтийн хурд

саарч байсан бол 2016 оны 3-р улирлаас өсөлт нэмэгдсэн байна.

Эдийн засгийн тогтворгүй байдал, хямрал, Төв банкны бодлого, банкуудын зээлийн

талаар баримтлах бодлого зэрэг нь орон нутгийн банкуудын зээл олголтонд тодорхой

хэмжээгээр нөлөөлж байна.

Тайлант улиралд чанаргүй зээл өмнөх улирлаас өссөн боловч нийт зээлд эзлэх чанаргүй

зээлийн хэмжээ 0.1 хувиар нэмэгдсэн харагдаж байна. Бага хувийн нөлөө үзүүлсэн нь тайлант

улиралд зээлийн багц өмнөх улирлаас мөн өссөнтэй холбоотой байна. Чанаргүй зээлийн

хэмжээ 2015 оны дунд үеээс эхлэн хурдацтай өссөөр байна.

Банкуудын зээлийн багц өсөхийн хэрээр аймгийн нэг хүнд хогдох зээлийн хэмжээ мөн

өсч 1,627.1 мянган төгрөгт хүрлээ.

Тайлант улиралд хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 2.8 хувиар, харилцахын

үлдэгдэл 12.9 хувиар буурч татан төвлөрүүлсэн хөрөнгө нийт дүнгээрээ 4.4 хувиар буурсан

байна.

Мөн нийт иргэдэд ногдох хадгаламжийн хэмжээ өмнөх улираас буурч 1,008.4 мянган

төгрөг ногдож байна.

Банкуудын орлого өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар их байгаа боловч зардал өмнөх оны

мөн үеэс 14.7 хувиар өсч ашиг 12.6 хувиар буурсан байна.

Банкуудын зардал өсч байгаа нь чанаргүй зээлийн хэмжээ өсч түүнд байгуулж байгаа

эрсдэлийн сангийн зардал өссөнтэй холбоотой байна.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ МОНГОЛБАНКНЫ САЛБАР