Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/tusliinsanal/2019_04_04...1...

64
1 Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны ... дугаар Улаанбаатар сарын ...-ны өдөр хот ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь төмөр замаар зорчигч болон ачаа тээвэрлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, төмөр замын дэд бүтцийг байгуулах, дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж 2.1.Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль 1 , Иргэний хууль 2 , Хөдөлмөрийн тухай хууль 3 , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Энэ хуулиар өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр замын тээврийн бүх төрлийн харилцааг зохицуулна. 3.2.Энэ хуулийг тус хуулийн 3.1-д заасан харилцаанд оролцогч хүн, хуулийн этгээд дагаж мөрдөнө. 4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1.“ачаа” гэж тогтоосон журмын дагуу хүргэх, бүрэн бүтэн байдлыг нь хангаж төмөр замаар тээвэрлэхээр тээвэрлэлтэд хүлээж авсан эд зүйлийг; 4.1.2.“ачаа илгээгч” гэж өөрөө, эсхүл ачаа, тээш, ачаан тээшийн эзнийг төлөөлөн тээвэрлэлтэд оролцож байгаа тээвэрлэлтийн бичиг баримтад заасан хүн, хуулийн этгээдийг; 1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 3 Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

Upload: others

Post on 07-Jan-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

1

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны ... дугаар Улаанбаатар сарын ...-ны өдөр хот

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төмөр замаар зорчигч болон ачаа тээвэрлэх, төмөр

замын тээврийн аюулгүй байдлыг хангах, төмөр замын дэд бүтцийг байгуулах, дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж

2.1.Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2, Хөдөлмөрийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр замын тээврийн бүх төрлийн харилцааг зохицуулна.

3.2.Энэ хуулийг тус хуулийн 3.1-д заасан харилцаанд оролцогч хүн, хуулийн

этгээд дагаж мөрдөнө. 4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“ачаа” гэж тогтоосон журмын дагуу хүргэх, бүрэн бүтэн байдлыг нь хангаж төмөр замаар тээвэрлэхээр тээвэрлэлтэд хүлээж авсан эд зүйлийг;

4.1.2.“ачаа илгээгч” гэж өөрөө, эсхүл ачаа, тээш, ачаан тээшийн эзнийг

төлөөлөн тээвэрлэлтэд оролцож байгаа тээвэрлэлтийн бичиг баримтад заасан хүн, хуулийн этгээдийг;

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 3 Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

Page 2: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

2

4.1.3.“ачаан тээш” гэж зорчигчийн болон шуудан тээшийн галт тэргээр тээвэрлэж байгаа эд зүйлийг;

4.1.4.“ачаа хүлээн авагч” гэж ачаа, тээш, ачаан тээш хүлээн авах эрхтэй, тээвэрлэлтийн бичиг баримтад заасан хүн, хуулийн этгээдийг;

4.1.5.“галт тэрэг” гэж дэд бүтэц эзэмшигчийн замналаар явуулахаар найруулж холбосон, дохио бүхий нэг болон хэд хэдэн зүтгүүртэй бүлэг вагон, эсхүл вагонгүй зүтгүүр, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг;

4.1.6.“гол зам” гэж зэргэлдээ өртөөг хооронд нь холбосон зам, түүний

шууд үргэлжлэл буюу өртөөний хязгаарт орших замыг;

4.1.7.“диспетчерийн удирдлага” гэж тээвэрлэлтийн ажлыг цаг тухайд нь нэгдсэн удирдлагаар шууд хангаж, хянах үйл ажиллагааг;

4.1.8.“зорчигч” гэж галт тэргээр зорчиж байгаа зорчих тасалбартай хүнийг;

4.1.9.“зураг төсөл” гэж төмөр замын дэд бүтцийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, төмөр замын шугамын чигийн зураг, дагуу огтлолын зураг, дэвсгэр зураг, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;

4.1.10.“нийтийн бус хэрэглээний зам” гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах, эсхүл гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, ачилт, буулгалт хийхэд зориулагдсан салбар замыг;

4.1.11.“нийтийн бус хэрэглээний талбай” гэж эзэмшигчийн өөрийн, эсхүл гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, ачих, буулгах төхөөрөмжөөр тоноглогдсон агуулах, талбайг;

4.1.12.“нийтийн хэрэглээний зам” гэж галт тэрэг хүлээж авах, явуулах,

ялгах болон сэлгээний ажил гүйцэтгэх, ачих, буулгах, ачаа, ачаан тээш хүлээн авах, олгох зориулалттай нийтэд үйлчлэх өртөөний болон салбар замыг;

4.1.13.“нийтийн хэрэглээний талбай” гэж ачаа, ачаан тээшийг ачих буулгах, ялгах, хадгалахад ашиглаж байгаа төмөр замын дэд бүтцийн эзэмшлийн, төмөр замын өртөөний нутаг дэвсгэр дэх нийтэд үйлчлэхээр тусгайлан гаргасан агуулах, талбайг;

4.1.14.“овор” гэж хөдөлгөөний ба хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ачааг бүрэн бүтэн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсэг, салбар зам болон хөдлөх бүрэлдэхүүн, ачааны байршил хоорондын зайн хязгаарыг;

4.1.15.“өртөөний зам” гэж өртөөний хязгаарт орших хүлээн авах, явуулах, ялгах, ачих, буулгах, татах, холбох, тусгай зориулалттай замыг;

Page 3: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

3

4.1.16.“салбар зам” гэж өртөөний зам болон гол замд шууд болон өөр замаар дамжиж холбогдсон, ачаа илгээгч, ачаа хүлээн авагчид үйлчлэх зориулалттай замыг;

4.1.17.“салбар зам эзэмшигч” гэж салбар замыг өмчилж, эзэмшиж

байгаа этгээдийг;

4.1.18.“тариф хэрэглэх дүрэм” гэж вагон, чингэлэг ашиглах, зорчигч, тээш, ачаан тээш, ачаа тээвэрлэлтийн болон төмөр замын тээврийн бусад ажил үйлчилгээний тариф, хөлс, нэмэлт хураамжийн хэмжээ, тэдгээрийн бүтэц, тооцооллыг;

4.1.19.“төмөр замын байгууллага” гэж төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийг;

4.1.20.“төмөр замын гарам” гэж төмөр зам, авто болон явган хүний замтай нэг түвшинд огтлолцсон уулзварыг;

4.1.21.“төмөр замын дэд бүтцийн нэвтрүүлэх чадвар” гэж галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулах арга, хөдлөх бүрэлдэхүүн, техник, технологийн боломжоос хамаарч төмөр замын дэд бүтцийн хэсгээр хоногт нэвтрүүлж болох хос галт тэрэгний хамгийн их тоог;

4.1.22.“төмөр замын дэд бүтэц дэх хөдөлгөөний зурмаг” гэж хөдөлгөөний нэгдсэн зурмагт нийцүүлэн дэд бүтэц эзэмшигчийн баталсан тухайн дэд бүтэц дэх галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөлтийн баримт бичгийг;

4.1.23.“төмөр замын дэд бүтэц эзэмшигч” гэж өмчлөл буюу эзэмшилдээ

байгаа төмөр замын дэд бүтцээр дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;

4.1.24.“төмөр замын өртөө” гэж галт тэрэг хүлээж авах, явуулах, зөрүүлэх, зорчигчдод үйлчлэх, ачаа, тээш, ачаан тээшийг хүлээн авах, олгох болон сэлгээний ажлыг тасралтгүй, хэвийн гүйцэтгэх зам, төхөөрөмж, байгууламж бүхий төмөр замын дэд бүтцийн хэсгийг;

4.1.25.“төмөр замын тээвэр” гэж улсын болон хүн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгцээг хангахад зориулагдсан төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, бусад эд хөрөнгө бүхий тээврийн үйлдвэрлэл, технологийн иж бүрдлийг;

4.1.26.“төмөр замын тээврийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” гэж төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, тээвэрлэлтийн болон үйлдвэрлэлийн технологи, ажилтны статистик мэдээллийн бүртгэлийг; 4.1.27.”төмөр замын тээврийн норм, нормативын баримт бичиг” гэж төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний техникийн шаардлагыг агуулсан норм, норматив, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлалыг;

Page 4: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

4

4.1.28.“төмөр замын чиг /трасс/” гэж төмөр замын чиглэлийн дагуу барих төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлээр тогтоосон шугамыг; (Засгийн газраас тогтоосон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий, техник эдийн засгийн үндэслэлтэй шинээр байгуулах төмөр замын чиглэлийг)

4.1.29.“төмөр замын чиглэл” гэж төмөр замын эхлэх, дайран өнгөрөх, төгсөх цэгийг ерөнхийлөн заасан байршлыг;

4.1.30.“тээвэр зуучлагч” гэж тээвэр зуучлалын гэрээний үндсэн дээр

тээврийн хөлс төлөх үүрэгтэй, тээвэрлэлтийн бичиг баримтад заасан, ачаа тээвэрлэлт зохион байгуулах үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдийг;

4.1.31.“тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тээвэрлэлтийн бичиг баримтад заасан этгээдийг;

4.1.32.“тээвэрлэлт” гэж зорчигч, тээш, ачаан тээш болон ачааг илгээх

газраас хүрэх газарт шилжүүлэн зөөхтэй холбоотой ажил, үйлчилгээг;

4.1.33.“тээвэрлэлтийн бичиг баримт” гэж зорчих болон тээш, ачаан тээшийн тасалбар, төмөр замын тээврийн падаан зэрэг тээвэрлэлтийн гэрээ байгуулах үед үйлдэж байгаа бичиг баримтыг;

4.1.34.“тээвэрлэлтийн үйл ажиллагаа” гэж төмөр замын тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэлтийг гүйцэтгэх, дуусгах үед хийгдэх харилцан уялдаа бүхий зохион байгуулалт, технологийн ажилбаруудын нэгдлийг;

4.1.35.“тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч” гэж тээвэрлэлтийн үйлчилгээг авч байгаа этгээд, тээвэрлэгч, дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай, салбар зам эзэмшигч болон хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн операторыг;

4.1.36.“тээш” гэж зорчигчоос тээшийн вагонд тээвэрлүүлэхээр илгээж

байгаа, зорчих тасалбарт заасан хүрэх төмөр замын өртөөнд хүргэх эд зүйлийг;

4.1.37.“хатуу тооцоот багаж, хэрэгсэл” гэж ашиглах, хүлээлцэх ажиллагааг нь тусгай журмаар зохицуулдаг, хяналт, бүртгэлгүйгээр ашиглахад төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц, төмөр замын засвар, үйлчилгээний багаж, хэрэгслийг;

4.1.38.“хөдлөх бүрэлдэхүүн” гэж тээвэрлэлтэд ашиглаж байгаа зүтгүүр,

ачаа, зорчигчийн вагон, зорчигчийн өөрөө явагч галт тэрэг болон шуудангийн, тээшийн, зам хэмжигч, оношилгооны, хэмжлийн вагон, цас цэвэрлэгч, зам засварын машин, төмөр замаар явагч кран зэрэг төмөр замаар явдаг тусгай зориулалтын техникийг;

4.1.39.“хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор” гэж хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг өмчлөгч, эсхүл хууль буюу гэрээний дагуу эзэмшигч бөгөөд тээвэрлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг ашиглуулах үйлчилгээ үзүүлэхээр тээвэрлэлтэд оролцож байгаа тээвэрлэлтийн бичиг баримтад заасан хүн, хуулийн этгээдийг;

Page 5: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

5

4.1.40.“хөдөлгөөний нэгдсэн зурмаг” гэж төмөр замын дэд бүтцүүдийн техникийн нормчлолыг үндэслэн боловсруулж, баталсан, Монгол Улсын хэмжээнд мөрдөх хөдөлгөөн зохицуулалтын баримт бичгийг.

5 дугаар зүйл.Төмөр замын тээвэрт баримтлах зарчим 5.1.Төмөр замын тээвэрт дараах зарчмыг баримтална:

5.1.1.төвлөрсөн нэгдмэл удирдлагатай байх; 5.1.2.зурмагийн нэгдсэн зохицуулалттай байх; 5.1.3.тээврийн үйл ажиллагаа тасралтгүй, жигд байх; 5.1.3.байнгын хяналттай байх; 5.1.4.хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байх;

5.1.5.хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх; 5.1.6.эдийн засгийн үр ашигтай байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Улсын Их Хурал төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг

хэрэгжүүлнэ:

6.1.1.төмөр замын тээврийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;

6.1.2.төмөр замын тээврийн талаарх олон улсын гэрээнд Монгол Улс

нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;

6.1.3.Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах төмөр замын сүлжээ хөгжүүлэх төлөвлөгөө, үзэл баримтлалыг батлах;

6.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

7.1.Засгийн газар төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого батлах; 7.1.2.төмөр замын тээврийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион

байгуулах, биелэлтийг хангуулах;

7.1.3.төмөр замын тээврийн салбарын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн

Page 6: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

6

төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.төмөр замын тээврийн талаарх хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;

8.1.2.төмөр замын тээвэр дэх төрийн оролцоотой хуулийн этгээдэд

төрийн төлөөллийг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэх;

8.1.3.төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх;

8.1.4.төмөр замын тээвэрт Засгийн газраас хийсэн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;

8.1.5.төмөр замын олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх;

8.1.6.төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг

тодорхойлох, хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч, хэрэгжүүлэх;

8.1.7.төмөр замын тээвэрт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх

зорилгоор тариф хэрэглэх дүрмийг хянаж, санал, дүгнэлт гаргах;

8.1.8.төмөр замын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд тавих төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх;

8.1.9.төмөр замын тээврийн мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх, төрийн

бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа, мэдээ, материалыг салбарын байгууллагаас гаргуулан авч нэгтгэх;

8.1.10.төмөр замын норм, нормативын баримт бичгийг батлах; 8.1.11.төмөр замын тээврийн үндэсний стандартыг боловсруулж, эрх

бүхий байгууллагаар батлуулах;

8.1.12.төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн4 5.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтлах:

8.1.12.а.Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулах; 8.1.12.б.төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах; 8.1.12.в.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг

хамгаалах;

4 Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 47 дугаарт

нийтлэгдсэн.

Page 7: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

7

8.1.12.г.төмөр замын тээвэрт бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө

оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэх;

8.1.12.д.олон улсын төмөр замын тээврийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

8.1.12.е.нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтэц эд хөрөнгийн хувьд нэгдмэл байх;

8.1.12.ё.төмөр замын тээврийн салбарт импорт орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

8.1.12.ж.тээвэрлэлтэд ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх.

8.1.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

8.2.Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хяналтын нэгж, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ажиллана.

8.3.Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд төр, хувийн хэвшлийн

төлөөллөөс бүрдсэн зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллаж болох бөгөөд уг зөвлөлийн ажиллах журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.4.Төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ сургалт, судалгаа

шинжилгээний байгууллагатай байж болно.

9 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

9.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төмөр замын тээвэртэй холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.хот, дүүргийн зорчигч тээвэрт метро, хөнгөн галт тэрэг болон

тэдгээртэй адилтгах төмөр замын бусад хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах үйл ажиллагааг зохион байгуулах;

9.1.2.төмөр замын байгууллагатай хамтран төмөр замын зурвас газар,

хамгаалалтын бүсэд нийгмийн хэв журам сахиулах;

9.1.3.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ээлжээр ажилладаг галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг цэргийн албанд татахаас бусад дайчилгаанд хамруулахгүй байх;

9.1.4.гамшгийн улмаас төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд учирсан хор уршгийг арилгах, төмөр замын байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал, мод, ус зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээгээр ашиглуулах;

Page 8: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

8

9.1.5.гамшгийн хор уршгийг арилгах, аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшил, ашиглалтад байгаа тоног төхөөрөмжийг нөхөх олговортойгоор дайчлах, хүн хүчний туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.6.энэ хуулийн 20.2, 91.2-т заасан дэглэмийг төмөр замын байгууллагатай хамтран мөрдүүлэх.

10 дугаар зүйл.Төмөр замын тээвэр дэх төрийн захиргааны хяналт

10.1.Төмөр замын тээвэрт тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар,

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд тавих төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хяналтын нэгж байна.

10.2.Хяналтын нэгж нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчтай байна.

10.3.Төмөр замын тээврийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг

төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ерөнхий байцаагч олгоно.

10.4.Хяналтын нэгж төрийн захиргааны хяналтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

10.4.1.төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн биелэлтэд хяналт тавих;

10.4.2.төмөр замын тээвэрт мөрдөж байгаа захиргааны хэм хэмжээний

акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийг сайжруулах талаар санал гаргах;

10.4.3.төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, байгууламж,

төхөөрөмж, техник хэрэгсэл, гарам, салбар зам, ажил, үйлчилгээ, технологи нь төмөр замын тээврийн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг өмчийн хэлбэр, байршил харгалзахгүйгээр шалгах;

10.4.4.төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчид үүрэг, чиглэл, зөвлөмж өгч, биелэлтийг хангуулах;

10.4.5.төмөр замын дэд бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүнийг төмөр замын тээвэрт ашиглах эсэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргах;

10.4.6.төмөр замын тээвэрт гарсан сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлын шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, баримт мэдээлэл хадгалах;

10.4.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Page 9: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

9

10.5.Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч үйл ажиллагаандаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль6, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартыг баримтална.

10.6.Хяналтын нэгжийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд галт тэргээр

эрхийн үнэмлэхээр үнэ, төлбөргүй зорчино. 11 дүгээр зүйл.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, түүний чиг үүрэг

11.1.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв /цаашид “хөдөлгөөн зохицуулалтын төв” гэх/ нь төмөр замын дэд бүтэц хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмагаар зохицуулах үндсэн чиг үүрэгтэй.

11.2.Хөдөлгөөн зохицуулалтын төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.2.1.хөдөлгөөний нэгдсэн зурмагийг боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих, шинжилгээ хийх;

11.2.2.галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын оновчтой байдал, төмөр замын дэд бүтцийн нэвтрүүлэх чадвар ашиглалт, хөдлөх бүрэлдэхүүний хуваарилалт, зохицуулалтад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

11.2.3.галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэд бүтэц эзэмшигчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

11.2.4.төмөр замын тээврийн хүртээмжтэй байдлыг хянах, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор, тээвэр зуучлагчийн тэгш оролцоог хангуулах;

11.2.5.тээвэрлэлтийн статистикийн тайлан мэдээг улсын хэмжээнд нэгтгэх, дүн шинжилгээ хийх, Үндэсний Статистикийн Хороонд хүргүүлэх;

11.2.6.төмөр замын дэд бүтцүүдийн техникийн нормчлолын биелэлтэд хяналт тавих;

11.2.7.хилийн боомт, дэд бүтцүүдийн уулзварын өртөөнд галт тэрэг солилцох үйл явцад хяналт тавих;

11.2.8.хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг улсын нэгдсэн бүртгэлд

бүртгэж, дугаар, гэрчилгээ олгох;

11.2.9.Монгол Улсын хэмжээнд төмөр замын дэд бүтцүүдийн хооронд хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн харилцан хуваарилалтад зохицуулалт хийх;

11.2.10.төмөр замын дэд бүтцийн хориглолд ашиглах радио зурвасыг эзэмших, ашиглах, хуваарилах; 5 Төрийн хяналт шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 2 дугаарт нийтлэгдсэн. 6 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

Page 10: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

10

11.2.11.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11.3.Төмөр замын тээврийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж

хөтлөх, дүн шинжилгээ хийх журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ,

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ 12 дугаар зүйл.Төмөр замын тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, түүний төрөл, ангилал

12.1.Төмөр замын тээвэрт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн

тухай хуулийн7 15.15.1, 15.15.3, 15.15.11, 15.15.13-15.15.19-д заасан үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгоно.

12.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.13-

т заасан төмөр замын дэд бүтэц байгуулах эрхийн тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно.

12.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.1,

15.15.3, 15.15.11, 15.15.14-15.15.19-д заасан төмөр замын тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.

13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага 13.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай

зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

13.1.1.шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл; 13.1.2.үйлдвэрлэлийн байр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж,

технологийн мэдээлэл;

13.1.3.санхүүгийн чадавхын мэдээлэл; 13.1.4.тусгай зөвшөөрлийн төрлөөс хамааран шаардлагатай

тохиолдолд зураг төсөл.

13.2.Төмөр замын дэд бүтэц байгуулах эрхийн тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:

13.2.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ; 13.2.2.хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр; 13.2.3.үйл ажиллагаа эхлэх хугацаа.

7 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001

оны 6 дугаарт нийтлэгдсэн.

Page 11: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

11

13.3.Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч дараах нөхцөл байдлыг шалгана:

13.3.1.төмөр замын тээврийн хууль тогтоомж, захиргааны хэм

хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангасан эсэх;

13.3.2.техник, технологитой холбоотой дүрэм, зааврын бүрдлийг хангасан эсэх;

13.3.3.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадвартай эсэх.

13.4.Төрийн захиргааны төв байгууллага төмөр замын дэд бүтэц байгуулах

эрхийн тусгай зөвшөөрөл хүсэгчийн ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч дараах нөхцөл байдлыг шалгаж, дүгнэлт гаргана:

13.4.1.Монгол Улсын Их хурлаас баталсан төмөр замын сүлжээ хөгжүүлэх төлөвлөгөө, үзэл баримтлалд нийцэж байгаа эсэх;

13.4.2.улс орны батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах,

нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд харшлах нөхцөл байдал байгаа эсэх;

13.4.3.хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эсэх;

13.4.4.Засгийн газрын үүрэг болгосон холбогдох бусад асуудал.

13.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.2-т зааснаас бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна.

13.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлсэн үйл

ажиллагааны тайланг төрийн захиргааны төв байгууллагад дараа жилийн нэгдүгээр сард багтаан ирүүлж байх үүрэгтэй.

13.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан тусгай зөвшөөрөл бүхий өөр хуулийн этгээдэд аливаа албан тушаал эрхлэхийг хориглоно.

13.8.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.18, 15.15.19-д заасан тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглоно.

13.9.Тусгай зөвшөөрлөөр эрхлэх хэд хэдэн үйл ажиллагааг нэг хуулийн этгээд хавсран эрхлэх тохиолдолд түүнд тавих шаардлагыг үйл ажиллагаа тус бүрд тавих шаардлагаар нэмэгдүүлэн тооцно.

13.10.Тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрийн ангилал, тавих нөхцөл, шаардлага болон тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийг бүртгэх, тайлагнах журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Page 12: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

12

14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг олгох, сунгах

14.1.Төрийн захиргааны төв байгууллага төмөр замын дэд бүтэц байгуулах эрхийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг 14 хоногийн дотор хянаж, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлнэ.

14.2.Засгийн газар төмөр замын дэд бүтэц байгуулах эрхийн тусгай

зөвшөөрөл олгох асуудлыг 45 хоногийн дотор шийдвэрлэнэ.

14.3.Төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 21 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.

14.4.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө гаргаж, эрх бүхий байгууллага хугацаа сунгах эсэх асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

14.5.Тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзсан тухай шийдвэрийг бичгээр мэдэгдэнэ. 15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

15.1.Төмөр замын тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу түдгэлзүүлнэ.

15.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг

гээсэн, үрэгдүүлсэн шалтгаанаар нөхөн олгуулах хүсэлт гаргасан бол гээсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулж, нотлох баримтын хамт нөхөн олгох хүсэлтийг эрх бүхий байгууллагад ирүүлнэ.

16 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

16.1.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ:

16.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд төмөр замын

тээврийн статистик мэдээ, үйл ажиллагааны тайланг энэ хуулийн 13.10-т заасан журмаар тогтоосон хугацаанд хоёр ба түүнээс дээш удаа төрийн захиргааны төв байгууллагад ирүүлээгүй;

16.1.2.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг нэг жилийн турш

эрхлээгүй.

16.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон нь тухайн хуулийн этгээдээс бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийг дуусгавар болгох буюу уг гэрээгээр хүлээсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Page 13: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

13

16.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд болон хүчингүй болгосны дараа тухайн хуулийн этгээдийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөс бусад аливаа гэрээ, хэлцэл хийхийг хориглоно.

17 дугаар зүйл.Төмөр замын тээвэр дэх гэрчилгээжүүлэлт

17.1.Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын үнэлгээнд заавал хамруулна.

17.2.Тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний

жагсаалтыг Засгийн газар батална. 17.3.Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүн,

үйлчилгээг техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцэж байгааг төмөр замын тээврийн тохирлын үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан байна.

17.4.Төмөр замын тээврийн мэргэжилтэй ажилтан ур чадвараа үнэлүүлж,

итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан байна. Баталгаажуулах ажил, мэргэжлийн жагсаалтыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.5.Төмөр замын тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч

болон тээвэр зуучлагч нь үйл ажиллагаандаа менежментийн тогтолцоог сайн дурын үндсэн дээр нэвтрүүлнэ.

17.6.Төмөр замын тээврийн тохирлын үнэлгээтэй холбоотой харилцааг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар8 зохицуулна.

17.7.Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хянах үйл ажиллагаанд

хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэлтэй холбоотой харилцааг Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиар 9 зохицуулна.

17.8.Төмөр замын тээврийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын үнэлгээнд

хамруулахад тавигдах шаардлага, баталгаажуулах, хэмжих хэрэгсэлийг ашиглах журмыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, захиргааны хэм хэмжээний актад нийцүүлэн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЗАР

18 дугаар зүйл.Төмөр замын тээврийн зориулалттай газар

8 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль “Төрийн

мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 10 дугаарт нийтлэгдсэн. 9 Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

Page 14: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

14

18.1.Төмөр замын дэд бүтэц, салбар зам, талбай байгуулах, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах болон төмөр замын байгууламжийг барьж ашиглах, төмөр замын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдсан төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийг төмөр замын тээврийн зориулалттай газарт тооцно.

18.2.Төмөр замын тээврийн зориулалттай газар төрийн өмчид байна. 18.3.Төмөр замын тээврийн зориулалттай газрыг Газрын тухай хууль10, энэ

хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана.

19 дүгээр зүйл.Төмөр замын зурвас газар, түүний өмчлөл, эзэмшил, ашиглалт

19.1.Төмөр замын тээврийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах

зориулалт бүхий төмөр замын чигийн дагуух зам, түүний байгууламж, төхөөрөмж, өртөө, эрчим хүч, усан хангамж, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбоо, мэдээллийн болон төмөр замын тээврийн бусад байгууламж байрласан, байрлахаар зориулагдсан газрыг төмөр замын зурвас газарт хамааруулна.

19.2.Төмөр замын зурвас газрыг төмөр замын дэд бүтэц эзэмшигч, ашиглагч тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгээр ашиглана.

19.3.Төмөр замын зурвас газрыг үндсэн болон хамгаалалтын нэмэлт гэж хоёр ангилна.

19.4.Төмөр замын үндсэн зурвас газарт төмөр замын ул шороо /далан/, ус

зайлуулах суваг, нөөцийн шуудуу, дэвсэг байрласан холбогдох стандартын дагуу тогтоосон газар хамаарна.

19.5.Төмөр замын хамгаалалтын нэмэлт зурвас газарт байгалийн болон

бусад аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс үндсэн зурвас газарт байрлаж байгаа төмөр замын дэд бүтцийг хамгаалах, сэргийлэх, өргөтгөх шаардлагыг харгалзан үндсэн зурвас газар дээр стандартын дагуу нэмж тогтоосон газар хамаарна.

19.6.Төмөр замын үндсэн зурвас газарт мал бэлчээх, төмөр замын тээвэрт холбогдолгүй ажил гүйцэтгэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, аюултай бодис үйлдвэрлэх, хадгалах, ачих, буулгах барилга, байгууламжийг барих, байгуулахыг хориглоно.

19.7.Төмөр замын зурвас газарт эрчим хүч, дохиолол холбооны шон, газар доорх инженерийн шугам, кабелийн сүлжээг холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартын дагуу байрлуулж болно.

19.8.Төмөр замын зурвас газар дахь эрчим хүч, дохиолол холбооны шон,

газар доорх инженерийн шугам, кабелийн сүлжээ эзэмшигч нь төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсгийг өөрчлөхгүй, өөрчилсөн тохиолдолд чанар, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй.

10 Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

Page 15: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

15

19.9.Төмөр замын зурвас газар дахь мод, бут, өвс, ургамал нь тээврийн аюулгүй байдалд саад учруулахаар бол төмөр замын байгууллага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тэдгээрийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох, хадах, түймэр гаргахгүйгээр шатаах зэрэг арга хэмжээ авна.

20 дугаар зүйл.Төмөр замын хамгаалалтын бүс

20.1.Төмөр замын дэд бүтцийг гадны сөрөг хүчин зүйл, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төмөр замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий орон зайг төмөр замын хамгаалалтын бүсэд хамааруулна.

20.2.Төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн дэглэмийг хот

байгуулалт, төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг харгалзан Засгийн газар батална.

20.3.Хот, тосгоны хилийн заагаас гадна орших хамгаалалтын бүсэд төмөр замын байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгж байрлах, иргэд оршин суухыг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЭЦ

21 дүгээр зүйл.Төмөр замын сүлжээ

21.1.Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхээр харилцан холбогдож,

ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг нэгдсэн зурмагаар үзүүлж байгаа төмөр замын дэд бүтэц бүхий төлөвлөлт, техник, эдийн засаг, удирдлага, зохицуулалтын нэгдмэл системийг төмөр замын сүлжээ гэж үзнэ.

21.2.Монгол Улсын Их Хурлаас баталсан төмөр замын сүлжээг хөгжүүлэх

үзэл баримтлалд нийцүүлэн төмөр замын сүлжээ байгуулахад дараах зарчмыг баримтална:

21.2.1.төмөр замын сүлжээг Монгол Улсын урт болон дунд хугацааны

хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх;

21.2.2.төмөр замын сүлжээг хөгжүүлэх, ашиглах, удирдлага, зохион байгуулалтын нэгдмэл бүтэц, тогтолцоотой байх.

21.3.Төмөр замын сүлжээ байгуулахад дараах хүчин зүйлийг харгалзана:

21.3.1.хүн амын суурьшил, хот суурины байршил, ирээдүйн хөгжлийн төлөв;

21.3.2.ашигт малтмалын орд газрын байршил, нөөц, ашиглах боломж;

21.3.3.олон улсын болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны

хэтийн төлөв;

Page 16: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

16

21.3.4.аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл, аялал жуулчлалын нөөц бүс, амралт, сувиллын гол бүс нутгийн байршил;

21.3.5.хүрээлэн байгаа орчныг хамгаалах нийтлэг зарчим, тусгай хамгаалалттай газар нутгийн байршил, ашиглалтын горим;

21.3.6.эрчим хүч, холбоожуулалтын нэгдсэн тогтолцоо, тэдгээрийн хөгжлийн хэтийн төлөв;

21.3.7.газрын гадаргын хэв шинж, газар зүйн байршил, бартаажилт, уул, даваа, ус, гол, горхи, элс, инженер-геологийн нөхцөл;

21.3.8.шаардлагатай бусад. 21.4.Төмөр замын дэд бүтцийг төмөр замын сүлжээ хөгжүүлэх төлөвлөгөө,

үзэл баримтлалын дагуу байгуулна.

22 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтэц

22.1.Төмөр замын дэд бүтэц дараах бүрдэл хэсэгтэй байна:

22.1.1.төмөр замын дээд байгууламж /зам төмөр, дэр, чигжээс, суман шилжүүлэг, гарам, зэрлэг амьтадын нүүдлийг саадгүй нэвтрүүлэх зам болон бусад/;

22.1.2.төмөр замын доод байгууламж /далан, гүүр, хоолой, ус

зайлуулах, чиглүүлэх төхөөрөмж, хамгаалалтын хана, өөр түвшний огтлолцол болон бусад/;

22.1.3.хашаа, хамгаалалтын байгууламж, ногоон байгууламж; 22.1.4.төмөр замын өртөө, хэсэглэх газар; 22.1.5.төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламж,

сум дохионы харилцан хамаарлын болон хөдөлгөөний удирдлага, зохицуулалтын зэрэг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууламж;

22.1.6.төмөр замын харилцаа холбоо, мэдээллийн сүлжээ;

22.1.7.агаарын болон газар доорх төмөр замын цахилгаан, ус хангамжийн шугам, тэжээлийн сүлжээ, хувиргагч хүчдэл болон татах дэд станц;

22.1.8.төмөр замын дэд бүтцийн байгууламжийн ашиглалт, засварын зориулалттай депо, үйлдвэр, барилга байгууламж;

22.1.9.төмөр замын зурвас газар, түүний дагуух агаарын орон зай. 23 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтцийн төрөл

23.1.Төмөр замын дэд бүтэц нийтийн хэрэгцээний ба нийтийн бус

хэрэгцээний гэсэн төрөлтэй байна. 23.2.Нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтцэд Монгол Улсын нийслэл,

аймгийн төв, улсын зэрэглэлтэй хот, аж үйлдвэрийн төв, хөрш орнуудын хилийн боомт руу чиглэсэн болон холбосон, түүнчлэн нийтэд улс, олон улс, орон нутгийн

Page 17: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

17

зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай төмөр замын дэд бүтцийг хамааруулна.

23.3.Нийтийн бус хэрэгцээний төмөр замын дэд бүтцэд нэг, эсхүл хэсэг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр тодорхой чиглэлд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай төмөр замын дэд бүтцийг хамааруулна.

23.4.Нийтийн болон нийтийн бус хэрэгцээний төмөр замын дэд бүтэц нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдсэн байна.

23.5.Нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтцийг чиг үүрэг, хүчин чадлыг харгалзан дараах байдлаар ангилна:

23.5.1.стратегийн ач холбогдолтой нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтэц;

23.5.2.бүс нутгийн ач холбогдолтой нийтийн хэрэгцээний төмөр замын

дэд бүтэц.

23.6.Стратегийн болон бүс нутгийн ач холбогдолтой нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтцийн ангиллыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

24 дүгээр зүйл.Төмөр замын дэд бүтцийн өмчлөл, эзэмшил

24.1.Нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтэц төрийн өмчид байх бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд эзэмшинэ.

24.2.Нийтийн бус хэрэгцээний төмөр замын дэд бүтэц төрийн, хувийн болон

холимог өмчийн аль ч хэлбэрийн байж болно.

24.3.Нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтцийг концессын гэрээний үндсэн дээр барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр барьж байгуулсан бол уг гэрээний хугацаанд концесс эзэмшигч нь тухайн дэд бүтцийн эзэмшигч байна.

25 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ

25.1.Төмөр замын дэд бүтэц өмчлөгч, эзэмшигч нь өмчийн хэлбэрээс үл хамааран тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор зэрэг этгээдэд гэрээний үндсэн дээр дэд бүтцийн үйлчилгээ үзүүлнэ.

25.2.Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ нь үндсэн болон нэмэлт

үйлчилгээнээс бүрдэнэ.

25.3.Төмөр замын дэд бүтцийн үндсэн үйлчилгээнд дараах ажил, үйлчилгээ орно:

25.3.1.төмөр замын дэд бүтцийн нэвтрүүлэх чадварыг ашиглуулах; 25.3.2.галт тэрэгний хөдөлгөөнд зам, суман шилжүүлэг ашиглуулах; 25.3.3.галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах

үйлчилгээ буюу харилцаа холбоо, дохиоллын системийг ашиглан хөдөлгөөнийг зохион байгуулах диспетчерийн удирдлага, түүнчлэн галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцох, дамжуулах;

Page 18: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

18

25.3.4.төмөр замын дэд бүтцийн нэвтрүүлэх чадварыг ашиглуулах

явцад тээвэрлэлтийн үйлчилгээтэй холбоотой мэдээллээр тээвэрлэгчийг хангах.

25.4.Төмөр замын дэд бүтцийн нэмэлт үйлчилгээнд дараах ажил, үйлчилгээ орно:

25.4.1.цахилгаан галт тэргийг гүйдлээр хангах; 25.4.2.зорчигчийн галт тэргийг халаах ; 25.4.3.шахмал түлш, шатахуун, ус, тоног төхөөрөмжөөр хангах,

сэлгээний ажил хийх, харуул хамгаалалтын;

25.4.4.аюултай ачааны тээвэрлэлт болон хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй, хэтрүү овортой хөдлөх бүрэлдэхүүн бүхий зэрэг онцгой нөхцөл шаардсан галт тэргэнд хяналт тавихтай холбоотой;

25.4.5.хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзлэг, магадалгаа; 25.4.6.харилцаа холбоо, мэдээллийн сүлжээний; 25.4.7.нэмэлт мэдээллээр хангах; 25.4.8.бусад.

25.5.Тээвэрлэлтийн эрэлт, хэрэгцээ төмөр замын дэд бүтцийн нэвтрүүлэх

чадвараас давсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу уралдаант шалгаруулалт явуулж тээвэрлэгчийг сонгоно.

25.6.Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг

журмаар зохицуулна. Журамд дараах зүйлийг тусгана:

25.6.1.төмөр замын дэд бүтцэд тээвэрлэгч нэвтрэх зарчим, дараалал; 25.6.2.хязгаарлагдмал нэвтрүүлэх чадвар бүхий төмөр замын дэд

бүтцэд тээвэрлэгч нэвтрэх зохицуулалт;

25.6.3.төмөр замын дэд бүтцийн нэвтрүүлэх чадварын хүрэлцээ, техник, технологийн боломж;

25.6.4.төмөр замын дэд бүтцийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл солилцох, дамжуулах;

25.6.5.бусад зохицуулалт.

25.7.Энэ хуулийн 25.6-д заасан журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

25.8.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь дэд бүтцийн үйлчилгээг тэгш эрхийн

зарчмыг баримтлан, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлнэ.

26 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээнд тавигдах шаардлага

26.1.Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх болон төмөр замын

тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглоно.

Page 19: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

19

26.2.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл

ажиллагаанд оролцогчийг ялгаварлан гадуурхах, давуу байдал олгох замаар өрсөлдөөнийг хязгаарлах, тэгш бус хандах, үйл ажиллагаанд нь саад учруулахыег хориглоно.

26.3.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчтой дэд бүтэц ашиглуулах гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.

26.4.Төмөр замын дэд бүтэц нь тухайн дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэн сайжруулалтын суурь судалгаа бүхий хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байна.

26.5.Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, технологи, стандартын шаардлагад нийцсэн байна.

27 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтэц эзэмшигчийн эрх, үүрэг

27.1.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч дараах эрхтэй:

27.1.1.төмөр замын дэд бүтцийг гэрээний үндсэн дээр тээвэрлэгч,

тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчид ашиглуулах;

27.1.2.төмөр замын дэд бүтэц ашиглуулсны төлбөр, засвар, үйлчилгээний хөлс авах;

27.1.3.тээвэрлэгчийн тээвэрлэлтийн ажлын технологи, хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзүүлэлт, хүчин чадал нь төмөр замын дэд бүтцийн нэвтрүүлэх чадварыг бүрэн ашиглахад сөргөөр нөлөөлөхүйц байвал тээвэрлэгчид дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

27.1.4.тээвэрлэлтэд оролцож байгаа хөдлөх бүрэлдэхүүний засвар хоорондын хугацаа, техникийн байдалд хяналт тавьж, зөрчлийг арилгуулахыг шаардах, шаардлагатай тохиолдолд дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

27.1.5.аюултай ачааны тээвэрлэлт болон хүнд жинтэй, хэтрүү овортой, урт бүрэлдэхүүнтэй зэрэг онцгой нөхцөл шаардсан галт тэргэнд тээвэрлэгчийн зүгээс хяналт тавьж тээвэрлэлтийн явцад аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг шаардах;

27.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.

27.2.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч дараах үүрэгтэй:

27.2.1.тусгай зөвшөөрөл, тохирлын үнэлгээний гэрчилгээтэй байх; 27.2.2.төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх тариф хэрэглэх

дүрмийг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу энэ хууль болон Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэн тогтоох;

27.2.3.төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, холбогдох бусад

хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартыг дагаж мөрдөх;

Page 20: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

20

27.2.4.хөдөлгөөний нэгдсэн зурмагийг биелүүлж, өөрийн дэд бүтцийн

хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах;

27.2.5.холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцээгүй хөдлөх бүрэлдэхүүнийг өөрийн дэд бүтцэд нэвтрүүлэхгүй байх;

27.2.6.өөрийн дэд бүтэцтэй холбогдсон төмөр замын дэд бүтэц, салбар

зам эзэмшигчтэй гэрээ байгуулж, галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах;

27.2.7.төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу өөрийн дэд бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг боловсруулж, батлах;

27.2.8.галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагт санал өгөх; 27.2.9.эзэмшиж, ашиглаж байгаа хатуу тооцоот багаж хэрэгслийг

тагнуулын байгууллагад бүртгүүлэх;

27.2.10.шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх; 27.2.11.эзэмшиж байгаа төмөр замын дэд бүтцийн тасралтгүй, хэвийн,

жигд, аюулгүй байдлыг хангах;

27.2.12.тогтоосон журам, технологийн дагуу дэд бүтцийг засварлах, арчлах;

27.2.13.энэ хууль, холбогдох захиргааны хэм хэмжээний актын дагуу эрх бүхий байгууллагад шаардлагатай мэдээ, тайлан гаргаж хүргүүлэх;

27.2.14.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

28 дугаар зүйл.Төмөр замын өртөө, зорчигчид үйлчлэх цогцолбор, ачих, буулгах зам, талбай, жинлэх хэрэгсэл 28.1.Тээвэрлэгч нь зорчигчид үйлчлэх, тээш, ачаан тээш, ачааг хүлээж авах,

олгох, галт тэрэг хүлээж авах, явуулах, зөрүүлэх, гүйцэж түрүүлэх үйл ажиллагааг явуулах зориулалт бүхий нээлттэй өртөө, хэсэглэх газрын хооронд тээвэрлэлт хийнэ.

28.2.Төмөр замын өртөөг ажлын зориулалт, шинж чанараас нь хамааруулан зорчигчийн, ачааны, ялгах, хэсгийн, завсрын гэж ангилна.

28.3.Төмөр замын өртөө нь галт тэрэг хүлээж авах, явуулах, найруулах, сэлгээний ажил хийх, хөдлөх бүрэлдэхүүнд үзлэг, засвар хийх зориулалт бүхий замтай байна.

28.4.Төмөр замын өртөөнд шаардлагатай тохиолдолд тээврийн үйл ажиллагааны технологид нийцүүлэн хил, гааль, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн зэрэг хяналтын байгууллага үйл ажиллагаа явуулна.

28.5.Өртөө нь зорчигч, тээш, ачаан тээш, ачаа тээвэрлэх үйлчилгээг хэрэглэгчид тэгш, хүртээмжтэйгээр хүртээх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Page 21: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

21

28.6.Зорчигчийн өртөө нь зорчигчид үйлчлэх цогцолбортой байна.

28.7.Зорчигчид үйлчлэх цогцолбор нь тасалбар түгээвэр, хүлээлгийн танхим,

ариун цэврийн /хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон иргэдэд зориулсан тусгай тоног төхөөрөмж/ болон эх, хүүхдийн өрөөтэй, эрүүл мэнд, нийтийн дэг журмыг сахиулах, шаардлагатай тохиолдолд гаалийн хяналт, шалгалт зэрэг үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

28.8.Зорчигчид үйлчлэх цогцолборыг тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч гэрээний үндсэн дээр ашиглана.

28.9.Зорчигчид үйлчлэх цогцолбор нь галт тэрэгний цагийн хуваарь, тээвэрлэлтийн тариф, үйлчилгээний цагийн хуваарь, иргэдэд үзүүлэх үйлчилгээний газрын байршил зэрэг мэдээллийг нээлттэй байршуулсан байна.

28.10.Энэ хуулийн 28.9-д заасан мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулалтын бичвэр, дохио, цахим хэрэгслийг ашиглан хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.

28.11.Зорчигчийн тавцан, шилжих тавцангийн орц, гарц нь хөгжлийн бэрхшээлтэй, хязгаарлагдмал хөдөлгөөнтэй иргэд хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлсэн тусгай цахилгаан болон явган шатаар тоноглогдсон байна.

28.12.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь зорчигчид үйлчлэх цогцолборын орчны тохижилт, арчлалт, засвар, үйлчилгээг хариуцна.

28.13.Төмөр замын өртөөг ангилах, нээх, хаах, түүнд зэрэглэл тогтоох болон өртөөтэй холбоотой журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28.14.Нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай нь ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж, вагон, чингэлгийг тасралтгүй, аюулгүй ачих, буулгах шаардлагыг хангасан байгууламж, төхөөрөмжөөр тоноглогдсон, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна.

28.15.Энэ хуулийн 28.14-т заасан шаардлагыг хангахтай холбоотой зардлыг нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай эзэмшигч хариуцна.

28.16.Их хэмжээгээр ачаа ачих, буулгах зориулалтын нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай нь тусгай зориулалтын байгууламж буюу өндөрлөсөн тавцан, тусгай зориулалтын талбай, агуулах, цэвэрлэх, халдваргүйжүүлэх, мал, амьтан услах төхөөрөмжтэй байна.

28.17.Нийтийн бус хэрэглээний ачих, буулгах талбай нь ачилт, буулгалтын ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, вагон, чингэлгийг цэвэрлэх, бүрэн бүтэн байдлыг хангах, хөлдөх ачааг буулгах зориулалтын тоног төхөөрөмжтэй байна.

28.18.Нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай нь ачаа, вагон, чингэлэг жинлэх, хэмжих хэрэгсэлээр тоноглогдсон байна.

29 дүгээр зүйл.Төмөр замын дэд бүтцийг өөр тээврийн

Page 22: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

22

дэд бүтэц, байгууламжтай огтлолцуулах

29.1.Төмөр замын дэд бүтэц нь өөр төмөр замын дэд бүтэц, авто замтай ижил бус түвшинд огтлолцсон байна.

29.2.Төмөр замын дэд бүтэц нь авто замтай огтлолцох тохиолдолд төмөр замын дэд бүтэц давуу эрхтэй бөгөөд түүний чигийн дагуу өндөржилтийг өөрчлөхгүй байх зарчим баримтална.

29.3.Төмөр замын дэд бүтэц авто замтай огтлолцох байршлыг төмөр замын болон барилгын холбогдох норм, нормативын баримт бичгээр тогтооно.

29.4.Ашиглагдаж байгаа гармаар хоногт өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо

40000-аас их болсон тохиолдолд авто болон төмөр замыг хоёр өөр түвшинд огтлолцуулна.

29.5.Төмөр замын гармын байршлыг тогтоохдоо нутгийн захиргааны байгууллага, төмөр замын дэд бүтэц эзэмшигч, төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.

29.6.Төмөр замын дэд бүтцийг авто замтай ижил түвшинд огтлолцуулах асуудлыг хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын гармаар нэвтрэх явган зорчигч, авто замын хөдөлгөөний нягтралыг харгалзан төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

29.7.Төмөр замын гармыг нээх, хаах, ашиглах, хамгаалалтын дохио тэмдэг, төхөөрөмж суурилуулах, тоноглох, засварлах, арчлахтай холбоотой журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цагдаагийн байгууллагатай зөвшилцөн батална.

29.8.Төмөр замын гармын хэвийн ажиллагаа, ашиглалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг дэд бүтэц, нийтийн болон нийтийн бус хэрэглээний талбай, салбар зам эзэмшигч хариуцна.

29.9.Гинжит машин механизм, овортой ачаа бүхий авто тээврийн хэрэгслийг төмөр замын гармаар өнгөрүүлэхдээ тухайн гармыг хариуцсан дэд бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр, түүний томилсон ажилтны хяналт доор гүйцэтгэнэ.

29.11.Төмөр замын дэд бүтцийг авто замтай ижил бус түвшинд огтлолцуулах зардлыг шинээр буюу сүүлд зам тавьж байгаа этгээд хариуцна.

29.12.Төмөр замын дэд бүтэцтэй огтлолцож байгаа, эсхүл түүнд ойрхон оршиж байгаа хий, газрын тос дамжуулах хоолой, цахилгааны болон дулааны зэрэг шугам сүлжээ, авто зам, барилга байгууламж бусад төхөөрөмжийг барих, ашиглах үед холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичгийг мөрдөх үүргийг тэдгээрийг эзэмшигч хүлээнэ.

29.13.Төмөр замын дэд бүтэцтэй огтлолцож байгаа, эсхүл түүнд ойрхон

оршиж байгаа хий, газрын тос дамжуулах хоолой, цахилгааны болон дулааны зэрэг шугам сүлжээ, авто зам, барилга байгууламж барих этгээд нь төмөр замын дэд

Page 23: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

23

бүтцийн ус зүйн тооцоог өөрчлөхгүй, өөрчилсөн тохиолдолд аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй.

29.14.Төмөр замын дэд бүтцийг өөр тээврийн дэд бүтэц, бусад байгууламжтай огтлолцуулахтай холбоотой журамд дараах зүйлийг тусгана:

29.14.1.нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтэц хүртэлх хамгийн бага зай;

29.14.2.газрын тос, хий, цахилгаан, дулаан, цэвэр ус, холбооны шугам

бусад байгууламжтай огтлолцсон болон ойртсон цэг;

29.14.3.огтлолцох байршилд объект барих, засварлах, арчлах норм; 29.14.4.холбогдох бусад.

29.14.Энэ хуулийн 29.4-т заасан журмыг төмөр замын тээврийн асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтцийн зураг төсөл

30.1.Төмөр замын дэд бүтцийг энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичигт нийцүүлэн, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу байгуулна.

30.2.Төмөр замын дэд бүтцийн зураг төслийг боловсруулах үйл явц дараах гурван үе шаттай байна:

30.2.1.төмөр замын техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэл; 30.2.2.төмөр замын техник эдийн засгийн үндэслэл; 30.2.3.ажлын зураг.

30.3.Салбар замын зураг төсөл нь ажлын зураг гэсэн нэг үе шаттай байж

болно. 30.4.Төмөр замын дэд бүтэц, салбар замын зураг төсөл Монгол Улсын хууль

тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байна.

30.5.Төмөр замын төсөл хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулах, магадлал хийх журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.6.Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага төмөр замын зураг төслийг боловсруулж, эрх бүхий этгээд магадлал хийж, баталгаажуулна.

30.7.Төмөр замын дэд бүтцийн зураг төсөлд магадлал хийх хугацаа ажлын 30 хүртэл өдөр байна.

Page 24: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

24

30.8.Гадаад улсын эрх бүхий хуулийн этгээдийн боловсруулсан төмөр замын дэд бүтцийн зураг төслийн баримт бичгийг Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээд хамтран баталгаажуулж, монгол, англи хэлээр үйлдсэн байна.

30.9.Гадаад улсын эрх бүхий хуулийн этгээдийн боловсруулсан төмөр замын дэд бүтцийн зураг төслийг баталгаажуулахад тавих шаардлагыг энэ хуулийн 30.5-д заасан журамд тусгана.

30.10.Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын явцад төмөр замын дэд бүтцэд хийц, бүтээцийн шинжтэй өөрчлөлт оруулсан бол зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ.

30.11.Магадлалын дүгнэлт нь татгалзсан, зөвшөөрсөн гэсэн хэлбэртэй байна.

30.12.Магадлалын татгалзсан дүгнэлт төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно.

30.13.Энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг зөрчсөн нь магадлалын

татгалзсан дүгнэлт гаргах үндэслэл болно. 31 дүгээр зүйл.Төмөр замын дэд бүтцийн барилгын ажил

31.1.Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий

хуулийн этгээд гэрээний үндсэн дээр холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичгийн

дагуу гүйцэтгэнэ.

31.2.Төмөр замын дэд бүтцийн барилгын ажил гүйцэтгэгч нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан зураг төслийн дагуу төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэнэ.

31.3.Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

31.4.Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын техник, технологийн хяналт хэрэгжүүлэх журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

31.5.Техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг тухайн төмөр замын дэд бүтцийн төсөвт өртөгт тусгана.

32 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах, нийтэд зарлах

32.1.Төмөр замын дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг

төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. 32.2.Төмөр замын дэд бүтцийн барилга угсралтын ажил дууссаны дараа

улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө захиалагч нь барилга угсралтын ажил дууссан тухай гүйцэтгэгчийн албан ёсны мэдэгдлийн дагуу дараах үүрэг бүхий урьдчилсан комиссыг томилон ажиллуулна:

Page 25: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

25

32.2.1.тухайн төмөр замын дэд бүтэц батлагдсан зураг төсөл болон түүнд оруулсан өөрчлөлтийн дагуу баригдсан, суурилуулагдсан эсэхийг шалгах;

32.2.2.гүйцэтгэлийн зураг төсөл хийгдсэн эсэхийг шалгах; 32.2.3.төмөр замын дэд бүтэц, түүний бүрдлийг шалгах, турших, акт,

баримт, тайлан бүрдүүлж дүгнэлт гаргах.

32.3.Төмөр замын дэд бүтцийг байнгын ашиглалтад оруулахдаа “Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм“-ийг баримтална. Энэ дүрмийг Засгийн газар батална.

32.4.Ашиглалтад хүлээн авах төмөр замын дэд бүтэц нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан байна.

32.5.Төмөр замын дэд бүтцийг хэсэгчлэн хүлээн авч, байнгын ашиглалтад оруулж болно.

32.6.Урьдчилсан комиссын шийдвэрийг үндэслэн захиалагч нь энэ хуулийн 32.1-д заасан эрх бүхий байгууллагад төмөр замын дэд бүтцийг ашиглалтад оруулах хүсэлтийг дараах баримт бичгийн хамт ирүүлнэ:

32.6.1.төмөр замын дэд бүтцийн барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тайлан;

32.6.2.барилгын ил, далд ажлын акт; 32.6.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт; 32.6.4.захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт; 32.6.5.төмөр замын дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний

холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;

32.6.6.төмөр замын дэд бүтцийн өөрчлөлтийн зураг төсөл; 32.6.7.төмөр замын дэд бүтцийн гүйцэтгэлийн зураг; 32.6.8.энэ хуулийн 22.1-д заасан төмөр замын дэд бүтцийн бүрдэл

хэсгийг угсарсан акт, туршилтын дүгнэлт.

32.7.Төрийн захиргааны төв байгууллага төмөр замын дэд бүтцийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 32.6-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 15 өдрийн дотор багтаан тухайн төмөр замын дэд бүтцийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссыг томилно.

32.8.Төмөр замын дэд бүтцийг дараах тохиолдолд ашиглалтад оруулахаас

татгалзана:

32.8.1.энэ хуулийн 32.6-д заасан баримт бичиг дутуу; 32.8.2.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл,

шаардлагыг зөрчсөн.

32.9.Төмөр замын дэд бүтэц, түүний бүрдэл хэсгийг энэ хуульд заасны дагуу хүлээн авсны дараа олон улсад болон орон нутагт зарлахтай холбоотой харилцааг олон улсын төмөр замын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, дүрэм, журамд

Page 26: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

26

нийцүүлэн, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.

33 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтцийн хувийн хэрэг

33.1.Төмөр замын дэд бүтэц нь төмөр замын дэд бүтцийн зураг төсөл, барилгын ил, далд ажлын акт, гүйцэтгэлийн зураг, дэд бүтэц барих ажлын явц, чанарт холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгээс бүрдсэн хувийн хэрэгтэй байх бөгөөд хувийн хэргийг төмөр замын дэд бүтэц өмчлөгч, эзэмшигч хадгална.

33.2.Төмөр замын дэд бүтэц, салбар замын хувийн хэрэг хөтлөх, төмөр замын

тээврийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

34 дүгээр зүйл.Төмөр замын дэд бүтцийн санхүүжилт

34.1.Төмөр замын дэд бүтэц шинээр барих, шинэчлэн сайжруулах, түүнд

засвар үйлчилгээ хийх ажлыг эзэмшигчийн, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

34.2.Төмөр замын дэд бүтцийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, магадлахад

дараах зарчмыг баримтална:

34.2.1.магадласан зураг төсөлд үндэслэсэн байх; 34.2.2.төмөр замын дэд бүтцийн чиг, байгаль, цаг уурын нөхцөл, зурвас

газартай холбоотой асуудлыг тусгасан байх;

34.2.3.төмөр замын дэд бүтцийн үнэ бүрдэл, төсөвтэй холбоотой захиргааны хэм хэмжээний акт, норм нормативын баримт бичгийг удирдлага болгосон байх;

34.2.4.хараат бус байх.

34.3.Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр

санхүүжүүлэх төмөр замын дэд бүтцийн төсвийн тооцоог эрх бүхий мэргэшсэн төсөвчнөөр хийлгэсэн байна.

34.4.Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр

санхүүжүүлэх төмөр замын дэд бүтцийн материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран төмөр замын дэд бүтцийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд эдийн засаг, санхүүгийн болон төрийн захиргааны төв байгууллага хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

34.5.Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр

санхүүжүүлж байгаа төмөр замын дэд бүтцийг холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэсэн, зохих журмын дагуу магадласан бол төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.

Page 27: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

27

34.6.Төмөр замын дэд бүтцийн үнэ бүрдлийн дүрэм, төсөв зохиох аргачлалыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

35 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтцийг хаах 35.1.Галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт, төмөр замын дэд бүтцийн

нийгэм, эдийн засгийн ач холбогдол буурсан тохиолдолд эзэмшигчийн хүсэлтээр төмөр замын дэд бүтцийг хаах эсэх асуудлыг төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

35.2.Төмөр замын дэд бүтцийг хаах, нээхтэй холбоотой харилцааг төмөр

замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.

36 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсэг, түүний эд анги, эдэлхүүнийг үйлдвэрлэх угсрах, засварлах

36.1.Төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсэг, түүний эд анги, эдэлхүүнийг

зохион бүтээх, үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг энэ хуулийн 12.2-т заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

36.2.Төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсэг, түүний эд анги, эдлэхүүнийг

зохион бүтээх, үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагаа нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль11, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, төмөр замын олон улсын гэрээ, стандартын шаардлагад нийцсэн байна.

37 дугаар зүйл.Төмөр замын тээвэр дэх галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалт

37.1.Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа хоногийн 24 цагийн туршид

тасралтгүй явагдана. 37.2.Галт тэрэгний хөдөлгөөнийг техникийн нормчлолоор тогтоосон галт

тэрэгний бодит хэмжээг баримтлан зохиосон зурмагаар зохицуулна. 37.3.Техникийн нормчлолоор галт тэрэгний хэмжээг доор дурдсанаар

боловсруулж мөрдөх:

37.3.1.төмөр замын дэд бүтэц нь өөрийн дэд бүтцийн хэмжээнд жилийн турш мөрдөх галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг техникийн нормчлолоор тогтоосон галт тэрэгний бодит хэмжээгээр боловсруулан баталж, тухай бүр тодотгож мөрдөнө.

37.3.2.төмөр замын дэд бүтцүүдийн техникийн нормчлолын боломжит

дээд хэмжээгээр тогтоосон галт тэрэгний зурмагийг галт тэрэгний бодит хэмжээ бүхий зурмагтай харьцуулан хөдөлгөөний нэгдсэн зурмагийг боловсруулах.

11 Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 29 дугаарт

нийтлэгдсэн.

Page 28: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

28

37.4.Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийг төмөр замын тээврийн

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 37.5.Галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмагаар зохицуулахтай

холбоотой журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

37.6.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын төвтэй байна.

37.7.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь төмөр замын дэд бүтцийн

нэвтрүүлэх чадвар болон хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах үүрэгтэй.

37.8.Галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний ажлыг зохион байгуулахтай

холбоотой журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

37.9.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний үед хэрэглэх үзэгдэх болон

дуут дохио, тэмдэгийн төрөл, заалт, тэдгээрт тавих шаардлага, ашиглах журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

38 дугаар зүйл.Галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах, хаах

38.1.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч дараах тохиолдолд галт тэрэгний

хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах, хаах арга хэмжээг авч болно:

38.1.1.төмөр замын дэд бүтцийг арчлах, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэх;

38.1.2.төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний техникийн

байдлаас шалтгаалан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгөд учрах аюулыг арилгах;

38.1.3.сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдал, цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, бусад хүчин зүйлийн нөлөөллөөс болж төмөр замын хөдөлгөөн саатсан, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөлийг арилгах;

38.1.4.бусад үндэслэл бүхий нөхцөл байдал үүсэх.

38.2.Галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах, хаах асуудлыг

төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН, ЧИНГЭЛЭГ

39 дүгээр зүйл.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг

Page 29: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

29

39.1.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг нь ялгах өнгө, тэмдэг, үйлдвэрлэгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээллийг агуулсан бичвэртэй байна. Ялгах өнгө, тэмдэг, бичвэр хийх журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

39.1.Хөдлөх бүрэлдэхүүний паркийг бүрдүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх, засвар, ашиглалтын технологийн нийцлийг хангасан байх зарчмыг баримтална.

40 дүгээр зүйл.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг ашиглуулахад тавигдах шаардлага

40.1.Төмөр замын тээвэрт ашиглаж байгаа хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг нь

төмөр замын олон улсын гэрээ, хэлэлцээр, дүрэм, журам, энэ хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн байна.

40.2.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг нь Монгол Улсын хөдлөх бүрэлдэхүүн,

чингэлгийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байна.

40.3.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн улсын нэгдсэн бүртгэлийг Хөдөлгөөн зохицуулалтын төв гүйцэтгэнэ.

40.4.Хөдлөх бүрэлдэхүүн нь техникийн болон ашиглалтын шинж байдлыг тодорхойлсон бичиг баримттай байна.

40.5.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж дугаар, гэрчилгээ олгоно.

40.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдлөх бүрэлдэхүүнийг аж ахуйн нэгж,

иргэнд шилжүүлсэн бол Хөдөлгөөн зохицуулалтын төвд мэдэгдэж, нэгдсэн бүртгэлээс хасуулж, шинээр бүртгүүлнэ.

40.7.Дараах хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй:

40.7.1.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;

40.7.2.зохих хууль тогтоомжийн дагуу баримт бичгийн бүрдүүлэлт

хийгээгүй;

40.7.3.үйлдвэрлэгч, ашиглагч улсад төмөр замын тээвэрт явуулахыг хориглосон, улсын бүртгэлээс хассан;

40.7.4.ашиглалтын хугацаа нь олон улсын гэрээ, дүрэм, журамд заасан шаардлагад нийцээгүй;

40.7.5.техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичигтэй зөрсөн, хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдсон.

Page 30: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

30

40.8.Энэ хуулийн 40.2-т заасан улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болон

ашиглалтын хугацаа дууссан хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг төмөр замын тээвэрлэлтэд ашиглахыг хориглоно.

40.9.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, дугаар

олгох, бүртгэлээс хасах болон зохион бүтээх, үйлдвэрлэх, ашиглах, засварлах, арчлах, оношлох, сэргээн засварлах, устгах журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

40.10.Үйлдвэрлэгчээс тогтоосон хөдлөх бүрэлдэхүүний хувийн жинг их засвар

хийсний дараа баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгсэл ашиглан шинэчлэн тогтооно.

40.11.Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзүүлэлт, оношилгоо, засвар,

ашиглалтын талаарх техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтэд Хөдөлгөөн зохицуулалтын төв хяналт тавина.

41 дүгээр зүйл.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн операторын эрх, үүрэг

41.1.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор дараах эрхтэй:

41.1.1.хөдлөх бүрэлдэхүүнийг гэрээний үндсэн дээр тээвэрлэгч,

тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчид ашиглуулах;

41.1.2.хөдлөх бүрэлдэхүүн ашиглуулсны болон засвар, үйлчилгээний хөлс авах;

41.1.3.тээвэрлэгчийн тээвэрлэлтийн ажлын технологи, төмөр замын дэд бүтцийн техникийн байдал нь хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд сөргөөр нөлөөлөхүйц байвал тээвэрлэгчээс татгалзах;

41.1.4.аюултай ачааны тээвэрлэлт болон хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй онцгой нөхцөл шаардсан галт тэргэнд тээвэрлэгчийн зүгээс хяналт тавьж, тээвэрлэлтийн явцад аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг шаардах;

41.1.5.хууль тогтоомжид заасан бусад эрх.

41.2.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор дараах үүрэгтэй: 41.2.1.хөдлөх бүрэлдэхүүн ашиглуулах тарифыг энэ хуулийн 102.4-т

заасан аргачлалын дагуу, энэ хууль болон Өрсөлдөөний тухай хуульд12 нийцүүлэн тогтоох;

41.2.2.төмөр замын тээврийн хууль тогтоомж, захиргааны хэм

хэмжээний техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөх;

12 Өрсөлдөөний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

Page 31: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

31

41.2.3.холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний акт, стандартын шаардлагад нийцээгүй төмөр замын дэд бүтцэд хөдлөх бүрэлдэхүүнээ нэвтрүүлэхгүй байх;

41.2.4.эзэмшиж байгаа хөдлөх бүрэлдэхүүний тасралтгүй, хэвийн, аюулгүй ажиллагааг хангах;

41.2.5.тогтоосон журмын дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг засварлах, арчлах;

41.2.6.энэ хууль, холбогдох захиргааны хэм хэмжээний актын дагуу эрх бүхий байгууллагад холбогдох мэдээ, тайлан гаргах;

41.2.7.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

42 дугаар зүйл.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, тэдгээрийн эд анги, эдлэхүүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, угсрах, сэргээн засварлах

42.1.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, тэдгээрийн эд анги, эдлэхүүнийг зохион

бүтээх, үйлдвэрлэх, угсрах, сэргээн засварлах ажлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

42.2.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, тэдгээрийн эд анги, эдлэхүүнийг зохион

бүтээх, үйлдвэрлэх, угсрах, сэргээн засварлах үйл ажиллагаа нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, төмөр замын олон улсын гэрээ, стандартын шаардлагад нийцсэн байна.

42.3.Монгол Улсад шинээр хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг нэвтрүүлж, ашиглах журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТ

43 дугаар зүйл.Төмөр замын тээвэрлэлтийн төрөл

43.1.Төмөр замын тээвэрлэлт дараах төрөлтэй байна:

43.1.1.зорчигч тээвэрлэлт; 43.1.2.ачаа тээвэрлэлт; 43.1.3.тусгай тээвэрлэлт.

Нэгдүгээр дэд бүлэг Зорчигч тээвэрлэлт

44 дүгээр зүйл.Зорчигч тээвэрлэлтийн бодлого, зохицуулалт

Page 32: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

32

44.1.Олон улсад болон Монгол Улсын нутаг дэвсгэрт зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх асуудлыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

45 дугаар зүйл.Зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэлт 45.1.Зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг тээвэрлэгчээс зорчигчид олгосон

/цаасан болон цахим/ зорчих тасалбарын үндсэн дээр үзүүлнэ. 45.2.Зорчих тасалбар нь зорчигч болон тээвэрлэгчийн хооронд

тээвэрлэлтийн гэрээ байгуулсныг нотлох баримт бичиг мөн.

45.3.Зорчигч тээвэрлэх гэрээний дагуу зорчигч нь зорчих тасалбарын үнийг төлөх, тээвэрлэгч нь зорчигчийг хүрэх газарт хүргэх, галт тэргэнд зорчих тасалбарт заасан суудлаар хангах үүрэгтэй.

45.4.Тээш, ачаан тээш тээвэрлэх гэрээний дагуу тээвэрлэгч нь тээш, ачаан тээшийг хүрэх газарт хүргэх, илгээгч ачаа хүргэлтийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

45.5.Тээш, ачаан тээшийн төлбөрийн баримт нь тээш, ачаан тээш тээвэрлэх гэрээ байгуулсныг нотлох баримт бичиг болно.

45.6.Тээвэрлэгч зорчих тасалбарыг тасалбар худалдаалах төв, цахим терминал, интернетээр болон бусад аргаар худалдаалах ажлыг зохион байгуулна.

45.7.Тээвэрлэгч зорчих тасалбарын дагуу зорчигчийг хүрэх газарт хүргээгүй,

эсхүл тээвэрлэлтийг үргэлжлүүлэхээс татгалзсан бол очих газар хүртэл гарч болох бүхий л зардлыг гэрээний дагуу зорчигчид төлөх үүрэгтэй.

46 дугаар зүйл.Зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэм 46.1.Зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэмд дараах зүйлийг тусгана:

46.1.1.зорчигчийн тасалбар, түүнийг худалдаалах, хугацаа сунгах; 46.1.2.зорчигчийн вагоны зэрэглэл тогтоох; 46.1.3.зорчигч үйлчилгээний цогцолбор болон зорчигчийн галт тэргэнд

заавал үзүүлэх үйлчилгээний жагсаалт;

46.1.4.галт тэргэнд зорчих нөхцөл, түүнийг өөрчлөх, зорчигчид үндсэн болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх;

46.1.5.зорчигч гар тээш авч явах; 46.1.6.тээш, ачаан тээш хүлээж авах, олгох; 46.1.7.тээш, ачаан тээш тээвэрлэлтийн бичиг баримтын маягт, түүнийг

бүрдүүлэх; 46.1.8.зорчих тасалбар ашиглаагүй тохиолдолд буцаалт хийх; 46.1.9.насан хүрээгүй зорчигч тээвэрлэх;

46.1.10.зорчигчийн галт тэргээр амьтан тээвэрлэх; 46.1.11.тээш, ачаан тээшийг тээвэрлэлтийн явцад шилжүүлэн

зөөвөрлөх;

Page 33: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

33

46.1.12.тээш, ачаан тээшийг хадгалах, саатуулах, дамжуулах; 46.1.13.аюултай бодис, эд зүйл тээвэрлэх; 46.1.14.зорчигчийн тавцан ашиглах; 46.1.15.хууль тогтоомжид заасан бусад.

46.2.Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрмийг Засгийн

газар батална.

47 дугаар зүйл.Зорчигчийн эрх, үүрэг 47.1.Зорчигч дараах эрхтэй:

47.1.1.бүх төрлийн галт тэрэг, вагонд зорчих тасалбар худалдан авах; 47.1.2.худалдан авсан тасалбарын дагуу галт тэрэгний вагонд суудал

авах; 47.1.3.тав хүртэлх насны тусдаа суудал эзлэхгүй нэг хүүхдийг үнэ

төлбөргүй харгалзан авч явах;

47.1.4.таваас арван хоёр насны хүүхдийг хөнгөлттэй үнээр хамт харгалзан авч явах;

47.1.5.хөгжлийн бэрхшээлтэй болон хязгаарлагдмал хөдөлгөөнтэй зорчигч нь туслах хэрэгсэл /тэргэнцэр, таяг зэрэг/-ийг үнэ төлбөргүй авч явах;

47.1.6.зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэмд заасан ёсоор тасалбарыг буцаах, тээвэрлэгчээс тасалбарын болон тээш тээвэрлэлтийн үнийг буцааж авах, тасалбарын хугацааг сунгах;

47.1.7.аяллын зам зуурт буух /зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэмд заасны дагуу/;

47.1.8.өмнөх галт тэргээр зорчих тасалбар /сул суудалтай тохиолдолд

тасалбарт өөрчлөлт оруулан/-аар дараагийн галт тэргээр аялах;

47.1.9.зорчих тасалбарыг хаясан, үрэгдүүлсэн бол зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэмд заасны дагуу тасалбар авах.

47.2.Зорчигч дараах үүрэгтэй:

47.2.1.тасалбар худалдаж авах, галт тэргэнд суух, эсхүл аяллын үед тасалбар шалгуулахдаа хувийн бичиг баримтаа үзүүлэх;

47.2.2.галт тэргэнд суух болон аяллын хугацаанд зорчих тасалбарыг

биедээ авч явах; 47.2.3.зорчигч үйлчилгээний цогцолборын болон зорчигчийн вагон

ашиглах журам, нийтийн хэв журмыг сахин биелүүлэх;

47.2.4.тээвэрлэгчийн эд хөрөнгөд ариг гамтай хандаж, эвдэж гэмтээхгүй байх;

Page 34: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

34

47.2.5.галын аюулгүй байдлыг хангах.

48 дугаар зүйл.Тээш, ачаан тээш тээвэрлэлт

48.1.Тээвэрлэгч нь зорчигч болон ачаа илгээгчээс тээш, ачаан тээшийг хүлээн авч төмөр замын өртөө /уг ажиллагаанд нээлттэй/ хүртэл тээвэрлэх үүрэгтэй.

48.2.Тээш, ачаан тээшийн төлбөрийн баримт нь тээвэрлэлтийн гэрээ байгуулсныг нотлох бичиг баримт мөн. Ачаан тээш тээвэрлэхэд зорчигчийн тасалбар шаардахгүй.

48.3.Тээвэрлэгч нь илгээгчийн тээш, ачаан тээшийг тээшийн вагон

холбогдсон хамгийн эхний галт тэргээр явуулах боловч зорчигчийн тээш, ачаан тээшийг тэргүүн ээлжид илгээх зарчим баримтална.

48.4.Зорчигчийн тасалбарт заасан замналаар явуулах тээш, ачаан тээшийг зорчигчийн зорчиж байгаа галт тэргээр, эсхүл тээшийн вагон холбогдсон эхний галт тэргээр явуулна.

48.5.Зорчигч /илгээгч/ тээшийг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөхдөө үнэ зарлаж болно.

48.6.Тээвэрлэлтэд тээш, ачаан тээшээр хүлээлгэн өгч байгаа эд хөрөнгө нь

хэмжээ, сав, баглаа боодол, шинж чанарын хувьд тээшийн вагонд ачиж буулгахад хүндрэл үүсгэхгүй, тээвэрлэгчийн эд зүйл, бусад зорчигчийн тээш, ачаан тээшийг гэмтээхээргүй байна.

Хоёрдугаар дэд бүлэг Ачаа тээвэрлэлт

49 дүгээр зүйл.Ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт 49.1.Ачаа тээвэрлэлтийг дор дурдсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ:

49.1.1.ачаа тээвэрлэлтийн гэрээ /падаан/; 49.1.2.ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээ.

49.2.Ачаа тээвэрлэлтийн гэрээг илгээгчээс өгөгдсөн тээвэрлэлтийн

захиалгад үндэслэн байгуулна.

49.3.Олон улсын харилцаанд ачаа тээвэрлэх захиалга өгөх ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.

49.4.Энэ хууль болон ачаа тээвэрлэх дүрэмд заасны дагуу тээвэрлэгч нь ачаа тээвэрлэх захиалгыг хүлээн авахаас татгалзаж болно.

50 дугаар зүйл.Ачаа тээвэрлэлтийн гэрээ 50.1.Ачаа тээвэрлэлтийн гэрээнд заасны дагуу тээвэрлэгч нь хүлээн авсан

ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж, тээвэрлэлтийн нөхцөлийг мөрдөх, хүрэх

Page 35: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

35

өртөөнд ачаа хүлээн авагчид хугацаанд нь хүргэх, ачаа илгээгч /хүлээн авагч/ нь ачаа тээвэрлэлтийн хөлс төлөх, ачаа хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

50.2.Төмөр замын ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсныг нотлох баримт нь

төмөр замын тээврийн падаан байна.

50.3.Падааныг ачаа илгээгч үйлдэж, тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.

50.4.Илгээх өртөөний хуанлийн тэмдгийг төмөр замын тээврийн падаанд дарж, ачааг тээвэрлэлтэд хүлээн авч төлбөрийн баримтыг ачаа илгээгчид хүлээлгэн өгснөөр тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсанд тооцно.

51 дүгээр зүйл.Тээвэрлэлтийн гэрээний нөхцөлийг өөрчлөх /хаяг солих/

51.1.Ачаа тээвэрлэлтийн гэрээний нөхцөлийг өөрчлөх, ачааны хаяг солих

ажиллагааг ачаа тээвэрлэх дүрэмд заасны дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хийнэ.

51.2.Хаяг солих эрхийг ачаа илгээгч эдлэх ба ачаа тээвэрлэх дүрмийн дагуу

тээвэрлэгчид хүсэлт гаргаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

51.3.Ачааг үргэлжлүүлэн тээвэрлэх нь ачааны бүрэн бүтэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тохиолдолд илгээгч /хүлээн авагч/-ийн хүсэлтээр тээвэрлэгч ачааг шилжүүлэн ачих эрхтэй.

51.4.Ачаа илгээгчийн ломботой ачааг хөдлөх бүрэлдэхүүний гэмтлээс шалтгаалан тээвэрлэлтийн явцад шилжүүлэн ачиж, тээвэрлэгчийн ломбоор ломбодсон тохиолдолд хүрэх өртөөнд тээвэрлэгчийн төлөөлөгчийг байлцуулан ачааг хүлээлгэн өгнө.

52 дугаар зүйл.Ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээ 52.1.Ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээний дагуу ачаа илгээгч нь

ачааг тээвэрлэгчид хүлээлгэн өгөх, тээвэрлэгч нь ачааг хүлээж авах, хүргэх үүрэгтэй.

52.2.Ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээгээр тусгай тээвэрлэлтийн

гэрээнээс бусад тохиолдолд тээврийн хэмжээ, хугацаа, тээвэрлэлтийн чанар, ачааг тээвэрлэлтэд бэлтгэх нөхцөл болон энэ хуульд заагаагүй бусад нөхцөл зэргийг тусгана.

52.3.Тээвэрлэгч болон ачаа илгээгч нь байнгын тээвэрлэлт хийх зорилгоор

тээвэрлэлтийг зохион байгуулах урт хугацааны гэрээ байгуулж болно. 53 дугаар зүйл.Эрх, үүргээ шилжүүлэх 53.1.Ачаа ирсэн тухай ачаа хүлээн авагчид мэдэгдсэн үеэс тээвэрлэлтийн

гэрээнд заагдсан ачаа илгээгчийн эрх, үүрэг ачаа хүлээн авагчид шилжинэ. 53.2.Ачаа илгээгчийн буруутай үйл ажиллагаанаас тээвэрлэгчид төлсөн

зардлыг ачаа хүлээн авагч ачаа илгээгчээс шаардах эрхтэй.

Page 36: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

36

54 дүгээр зүйл.Ачаа тээвэрлэх дүрэм 54.1.Ачаа тээвэрлэх дүрэмд дараах зүйлийг тусгана:

54.1.1.тээвэрлэлтийн ажлыг төлөвлөх; 54.1.2.ачаа тээвэрлэх захиалгын маягт, маягтыг бүрдүүлэх, бөглөх,

өөрчлөлт оруулах, бүртгэх; 54.1.3.тээвэрлэлтийн төлөвлөгөө, гэрээний биелэлтийн тооцооны карт

хөтлөх; 54.1.4.ачааг тээвэрлэлтэд хүлээн авах; 54.1.5.ачааг олгох; 54.1.6.вагон, чингэлгийг битүүмжлэх, тэдгээрт ломбо тавих; 54.1.7.тээвэрлэлтийн бичиг баримтын иж бүрдлийг бүрдүүлэх; 54.1.8.ачааг замналаар, бүлэг вагоноор, нэг падаанаар тээвэрлэх; 54.1.9.үнэ зарласан ачаа тээвэрлэх; 54.1.10.вагон жинд ачааг жинлэх; 54.1.11.ачааны жингийн хэвийн хорогдлын хэмжээг тодорхойлох

аргачлал; 54.1.12.вагон тавих, татах гэрээ байгуулах; 54.1.13.ачаа ачиж, буулгах ажлын нормт хугацааг тогтоох; 54.1.14.ачаа хүргэх хугацаа болон ачаа хүргэх хугацааг тооцох; 54.1.15.ачааг хадгалах; 54.1.16.ачааг саатуулах, худалдах, эрх бүхий төрийн байгууллагад

шилжүүлэх; 54.1.17.ачааны хаяг солих, илгээгч рүү буцаах; 54.1.18.нурмаг, нунтаг овоолмог ачааг тээвэрлэх; 54.1.19.задгай хөдлөх бүрэлдэхүүнээр ачаа тээвэрлэх; 54.1.20.ачаа хүргэгчтэйгээр тээвэрлэх; 54.1.21.илгээгчийн замналаар тээвэрлэх; 54.1.22.жижиг /түүвэр/ илгээлтээр тээвэрлэх; 54.1.23.чингэлгээр болон баглаа боодолтойгоор тээвэрлэх; 54.1.24.дулааны болон агааржуулалтын горим баримтлан тээвэрлэх; 54.1.25.түргэн муудах ачаа тээвэрлэх; 54.1.26.мал, амьтан, шувуу тээвэрлэх; 54.1.27.мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтад байгаа ачаа

тээвэрлэх; 54.1.28.тээвэрлэлттэй холбоотой акт үйлдэх; 54.1.29.тээвэрлэлттэй холбоотой гомдол гаргах, шалгаж шийдвэрлэх; 54.1.30.тусгай вагонд ачаа тээвэрлэх; 54.1.31.аюултай ачаа тээвэрлэх; 54.1.32.онцгой нөхцөлд ачаа тээвэрлэх; 54.1.33.ачааг буулгасны дараа вагон, чингэлгийг цэвэрлэх, угаах,

ариутгах; 54.1.34.хуульд заасан бусад нөхцөл.

54.2.Ачаа тээвэрлэх дүрмийг Засгийн газар батална.

Page 37: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

37

55 дугаар зүйл.Ачаа ачих, буулгах үйл ажиллагаа 55.1.Тээвэрлэгч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч нь ачааны ачилт,

буулгалтын ажлыг Ачаа тээвэрлэх дүрэм, гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ.

55.2.Ачаа илгээгч нь ачаа ачих явцад ачааг зөв байрлуулах, бэхлэх, зохих тээврийн хэрэгсэл, задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачих машин механизм, хүнд жинтэй болон хэтрүү овортой ачааны ачилтын норм, техникийн нөхцөлийг хангах болон тээвэрлэгчийн баталсан ачилтын схемд нийцүүлэн ачих үүрэгтэй.

55.3.Тээвэрлэгч ачааг явуулахын өмнө ачааны бүрэн бүтэн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тогтоосон норм, схемийн дагуу зөв ачигдаж бэхэлсэн эсэхийг шалгах үүрэгтэй.

55.4.Ачаа илгээгч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа болон хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангахуйцаар ачааг тээвэрлэлтэд бэлтгэх үүрэгтэй.

55.5.Ачаа хүлээн авагч түүний хаягаар ирсэн ачааг хүлээн авах, хөдлөх бүрэлдэхүүнийг суллаж, цэвэрлэх үүрэгтэй.

56 дугаар зүйл.Тээвэрлэлтийн бичиг баримтыг шалгах 56.1.Тээвэрлэгч нь төмөр замын тээврийн падаанд заасан мэдээллийн үнэн

зөвийг шалгах үүргээ хэрэгжүүлэхдээ дараах эрхийг эдэлнэ:

56.1.1.ачааг шалгах; 56.1.2.ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагч, хөдлөх

бүрэлдэхүүн, чингэлгийн оператор болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн магадалгаа /дахин бүртгүүлсэн/-г гаргуулан авах;

56.1.3.ачаа тээвэрлэгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагч болон

хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн операторын бичиг баримт, итгэмжлэл, бусад нотлох баримтыг шалгах.

56.2.Ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагчийн төлөөлөгч нь ачааг хүлээн авах, илгээх эрхийг баталгаажуулсан эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлтэй байна.

56.3.Ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагч энэ хуулийн 56.2-т

заасан мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай тээвэрлэгчид ачаа хүлээн авах, олгохоос өмнө мэдэгдэх үүрэгтэй.

57 дугаар зүйл.Вагон, чингэлгийг тавьж өгөх, татаж авах 57.1.Тээвэрлэгч нь гэрээ болон захиалгад заасан хугацаанд ачаа илгээгчид

вагон, чингэлгийг ачилтад тавьж өгөх, татаж авах үүрэгтэй.

Page 38: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

38

57.2.Вагон, чингэлгийг ачилтад өлбөр холбоотой гарсан төлбөрийг гэрээний дагуу ачаа тээвэрлэх дүрэмд заасан хугацаанд тухайн вагон, чингэлгийг өмчлөгч, эсхүл эзэмшигчид төлнө.

57.3.Ачаа илгээгч нь тээвэрлэгчийн хүч хэрэгслээр ачилтыг гүйцэтгэхээс

бусад тохиолдолд захиалсан ачааны тээвэрлэлтэд вагон, чингэлэг коммерын хувьд тохирох эсэхийг тодорхойлно.

57.4.Ачаа илгээгч тухайн ачааг тээвэрлэхэд тэнцэхгүй вагон, чингэлгийг ашиглахаас татгалзах эрхтэй.

58 дугаар зүйл.Салбар зам

58.1.Салбар зам, түүний байгууламж, төхөөрөмж нь ачаа эргэлтэд нийцсэн ачилт, буулгалт, сэлгээний ажлын тогтмол, жигд үйл ажиллагааг хангаж, хөдлөх бүрэлдэхүүнийг оновчтой ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.

58.2.Салбар зам барих, ашиглах, нээх, хаах, шинэчлэх, засварлах журмыг

төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

58.3.Салбар замыг нийтийн хэрэглээний замд холбох асуудлыг төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, төмөр замын дэд бүтэц эзэмшигчтэй хамтран шийдвэрлэнэ.

58.4.Энэ хуулийн 58.3-т заасны дагуу салбар замыг нийтийн хэрэглээний замд холбох асуудлыг шийдвэрлэхдээ төмөр замын дэд бүтцийн болон нийслэл, сум, дүүргийн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн ажлын технологид үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзана.

58.5.Салбар замыг шинээр барих, өргөтгөхтэй холбогдуулан уг замыг холбох нийтийн хэрэглээний замд нэмэлт, өөрчлөлт хийх зардлыг салбар зам холбох хүсэлт гаргасан этгээд хариуцна.

58.6.Салбар зам, түүний байгууламж, төхөөрөмж нь галт тэрэгний

хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага, холбогдох захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн байна.

58.7.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, салбар зам эзэмшигч

хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

58.8.Салбар зам эзэмшигч хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

58.9.Өөр хоорондоо холбогдсон салбар зам, талбай эзэмшигчдийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг үндэслэн төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь салбар зам, талбай эзэмшигчид үйлчилгээ үзүүлнэ.

58.10.Салбар замын аюулгүй байдлын хяналтыг энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан хяналтын нэгж хэрэгжүүлнэ.

Page 39: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

39

58.11.Салбар зам нь зам, ачих, буулгах төхөөрөмжийн техникийн паспорт,

замын дагуу огтлолын гүйцэтгэлийн зураг, хиймэл төхөөрөмжийн зураг, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан дүгнэлт, байнгын ашиглалтад хүлээж авсан акт зэрэг бичиг баримтаас бүрдсэн хувийн хэрэгтэй байна.

59 дүгээр зүйл.Вагон, чингэлгийг ломбодох

59.1.Ачааг тээвэрлэгчийн хүч хэрэгслээр ачсан тохиолдолд тээвэрлэгчийн ломбо, ачаа илгээгч ачааг ачсан тохиолдолд ачаа илгээгчийн ломбоор вагон, чингэлгийг ломбодно.

59.2.Гаалийн үзлэг, шалгалт хийх зорилгоор вагон, чингэлгийг нээсний дараа

ачаа тээвэрлэх дүрэмд заасны дагуу тухайн вагон, чингэлгийг төрийн эрх бүхий байгууллагаас дахин ломбодно. Энэхүү ломбыг тээвэрлэгч болон ачаа илгээгчийн ломботой адилтган үзнэ.

60 дугаар зүйл.Тээвэрлэлтийн хөлс 60.1.Ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол

ачаа илгээгч, тээвэр зуучлагч нь ачаа тээвэрлэлтийн хөлсийг ачааг илгээхээс өмнө төлнө.

60.2.Төмөр замын дэд бүтцийн техникийн боломж, нэвтрүүлэх чадварыг

харгалзан овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй ачааг тээвэрлэх хамгийн богино зайг тодорхойлно.

60.3.Ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагч нь ачаа тээвэрлэлтийн хөлсийг цаг тухайд нь төлж барагдуулаагүй бол хууль, гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд хөлс төлөх хүртэл дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч тээвэрлэлтийн дараагийн гэрээ байгуулахаас татгалзаж болно.

60.4.Тээвэрлэгч ачаа илгээгчийн төлбөл зохих тээвэрлэлтийн хөлс болон бусад төлбөрийг төлүүлэх зорилгоор түүний ачааг өөртөө үлдээж, саатуулах эрхтэй.

61 дүгээр зүйл.Ачаа хүргэх хугацаа 61.1.Тээвэрлэгч ачаа тээвэрлэх дүрмийн дагуу тээвэрлэлтийн гэрээнд заасан

хугацаанд ачааг төмөр замын хүрэх өртөөнд хүргэх үүрэгтэй. 61.2.Хэрэв ачаа хүргэх хугацаа дуусахаас өмнө ачаа хүрэх өртөөнд хүрч

хүлээн авагчид хүлээлгэн өгсөн, эсхүл ачаа хүлээлцэх зам дээр тавигдсан бол уг ачааг хугацаанд нь хүргэсэн гэж үзнэ.

61.3.Ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, салбар зам эзэмшигчийн буруутай үйлдэл /ачаа буулгах зам эзэлгээтэй, ачаа тээвэрлэлттэй холбоотой хөлсийг бүрэн төлөөгүй/-ээс ачаа хүлээлцэх замд тавих ажил саатсан тохиолдолд уг ачааг хугацаанд нь хүргэсэн гэж тооцно.

62 дугаар зүйл.Ачаа гэмтсэн, дутсан хэмжээг тодорхойлох

Page 40: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

40

62.1.Тээвэрлэж байгаа ачаа дутсан, гэмтсэн, муудсан, алдагдсаныг илрүүлсэн тохиолдолд ачаа хүлээн авагч, тээвэрлэгч нар хамтран бодит хохирлын хэмжээг тодорхойлно.

62.2.Тээвэрлэгч, ачаа хүлээн авагчийн санаачилгаар ачааны бодит хохирлыг

тодорхойлох шинжилгээ, судалгаа хийж болно.

62.3.Шинжилгээ болон судалгааны зардлыг буруутай этгээд хариуцна. 62.4.Импорт, экспорт дамжин өнгөрч байгаа бараа, тээврийн хэрэгслийн

хувьд энэ хуулийн 62.1-д зааснаар бодит хохирлыг тодорхойлсны дараа энэ тухай гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

63 дугаар зүйл.Урьдчилсан мэдээлэл өгөх 63.1. Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу төрийн байгууллагад

урьдчилан хүргэх шаардлагатай мэдээллийг ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагч, гаалийн зуучлагч болон тээвэрлэлтэд оролцож байгаа бусад этгээд нь тогтоосон хугацаанд тээвэрлэгчид өгөх үүрэгтэй.

64 дүгээр зүйл.Тээвэрлэх үүргээ зөрчсөний хариуцлага 64.1.Тээвэрлэлтийн үед хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор

биелүүлээгүй тохиолдолд талууд Иргэний хууль, энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, ачаа тээвэрлэх дүрэм, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй талд хариуцлага хүлээлгэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талын шаардлагыг үндэслэнэ.

64.2.Энэ хуулиар тогтоосон хариуцлагыг тооцохгүй байх, хязгаарлах зорилго

агуулсан талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Талууд харилцан зөвшилцөж хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх буюу тээвэрлэлтийн гэрээгээр нэмэлт хариуцлагыг хүлээж болно.

64.3.Тээвэрлэлтийн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн төлөө үүсэх тээвэрлэгч хоорондын хариуцлагыг энэ хууль, ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, тээвэрлэгч нарын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлно.

64.4.Тээвэрлэлтийг хэд хэдэн тээвэрлэгч гүйцэтгэсэн тохиолдолд тэдгээр нь ачаа илгээгч, эсхүл ачаа хүлээн авагчийн өмнө ачаа, тээш, ачаан тээшийг үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээж муутгасан болон хүргэх хугацааг нь хожимдуулсны хамтын хариуцлага хүлээнэ.

64.5.Хэрэв өөр тээвэрлэгч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, салбар зам эзэмшигч, тээвэр зуучлагчийн буруугаас үүссэн хариуцлагыг тээвэрлэгч хүлээсэн бол хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй.

65 дугаар зүйл.Торгууль

65.1.Ачаа тээвэрлэх үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй буруутай

тал хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол торгууль төлнө.

Page 41: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

41

65.2.Тээвэрлэгчид хөлс төлөх хугацаа хоцроосон тохиолдолд хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол торгууль төлнө.

65.3.Хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөгдсөн төлбөрийн нийт дүнгээс эхний ээлжид торгуулийг төлж барагдуулна.

65.4.Энэ хуулийн 69.2, 70.2, 70.3, 71.1, 71.2, 72.1, 73.1, 76.1-д заасан торгуулийн хэмжээг талуудын хооронд байгуулсан гэрээгээр тогтооно. Тайлбар:Энэ хуульд заасан торгууль гэдгийг Иргэний хуулийн 232.5 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

66 дугаар зүйл.Зорчигчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан үед тээвэрлэгчид үүсэх хариуцлага 66.1.Тээвэрлэгч зорчигчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулснаас

үүсэх хариуцлагыг хуульд заасны дагуу хүлээнэ. 66.2.Зорчигч галт тэргэнд суух, буух, галт тэргэнд зорчиж явах, зорчигчид

үйлчлэх цогцолборын нутаг дэвсгэрт байх үед, түүний амь нас, эрүүл мэндэд тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан нь тогтоогдсон бол хохирлыг тээвэрлэгч хариуцна.

67 дугаар зүйл.Ачаа, тээш, ачаан тээш алдсан, дутаасан, муутгаж гэмтээсэн тохиолдолд тээвэрлэгчийн хүлээх хариуцлага 67.1.Тээвэрлэгч нь ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэлтэд хүлээн авсан

мөчөөс хүлээн авагчид олгох үе хүртэл түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. 67.2.Ачаа, тээш, ачаан тээш алдсан, дутаасан, муутгаж гэмтээсний эд

хөрөнгийн хариуцлага тэдгээрийг тээвэрлэлтэд хүлээн авсан мөчөөс тээвэрлэгчид шилжинэ.

67.3.Үнэ зарлалгүйгээр тээвэрлэлтэд хүлээн авсан ачааг алдаж үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээж муутгасны хариуцлагыг тээвэрлэгч дор дурдсан хэмжээгээр хариуцна. Үүнд:

67.3.1.алдаж үрэгдүүлж, дутаасан бол алдаж үрэгдүүлж, дутаасан ачааны өртгийн хэмжээгээр;

67.3.2.гэмтээж, муутгасан бол ачааны өртөг буурсан үнийн дүнгийн

хэмжээгээр;

67.3.3.ачааны өртгийг тодорхойлохдоо худалдаж авсныг нотлох баримт, эсхүл харьцуулж болохуйц ижил төрлийн барааны жишиг үнийг тус тус үндэслэл болгоно.

67.4.Үнэ зарлаж тээвэрлэлтэд хүлээн авсан ачаа, тээш, ачаан тээшийг алдаж

үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээж муутгасан бол тээвэрлэгч зарласан үнийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Page 42: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

42

67.5.Тээвэрлэгч нь энэ хуулийн 67.3, 67.4-т заасан хохирлыг нөхөн төлснөөс гадна алдсан, дутаасан, муутгаж гэмтээсэн ачааг тээвэрлэхэд авсан тээврийн хөлсийг /хэрэв тээврийн хөлс нь тэдгээр ачааны үнэд багтаагүй бол/ тээвэрлэгч ачаа илгээгч /ачаа хүлээн авагч/-д буцаан төлнө.

68 дугаар зүйл.Ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөний захиалгыг биелүүлээгүйн хариуцлага 68.1.Тээвэрлэгч хүлээн авсан захиалгын дагуу вагон, чингэлэг тавьж

өгөөгүйн, ачаа илгээгч ачааг тээвэрлэлтэд өгөөгүйн болон өгсөн вагон, чингэлгийг ашиглаагүйн эд хөрөнгийн хариуцлагыг харилцан хүлээнэ. Хариуцлагын хэмжээг ачаа тээвэрлэх дүрмээр тогтооно.

68.2.Ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөний захиалгыг биелүүлээгүйн торгуулийг

вагон, чингэлэг ашигласны төлбөрөөс үл хамааруулан суутгаж авна. 69 дүгээр зүйл.Вагон, чингэлгийг дур мэдэн ашигласан, гэмтээсэн, алдагдуулсны хариуцлага 69.1.Тээвэрлэгч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч нь /хэрэв зохих гэрээнд

заагаагүй бол/ бусдын эзэмшлийн вагон, чингэлгийг түүний эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээвэрт ашиглах, ачилтад авах эрхгүй.

69.2.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 69.1-д заасан

шаардлагыг биелүүлээгүй буруутай тал вагон, чингэлэг ашигласны хөлснөөс гадна торгууль төлнө.

70 дугаар зүйл.Ачаа хүргэх хугацаа зөрчсөний хариуцлага 70.1.Ачаа хүргэх хугацааг ачаа тээвэрлэх дүрмийн дагуу тооцно.

70.2.Ачаа хүргэх хугацаа хожимдуулсан тохиолдолд тээвэрлэгч нь /өөрийн

буруугаас болоогүй гэдгээ нотолж чадаагүй бол/ ачаа хүлээн авагчид торгууль төлнө.

70.3.Тээвэрлэгч нь бусдын эзэмшлийн хоосон вагоныг хүргэх хугацааг

хожимдуулсан бол торгууль төлнө.

70.4.Экспорт, импорт, шууд дамжин өнгөрөх ачааны баримт бичиг бүрдүүлэх талаарх Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагч зөрчсөнөөс вагон, чингэлэг саатсан бол тээвэрлэгч буруутай этгээдээс вагон, чингэлэг ашиглалтын хөлс, торгууль шаардах эрхтэй.

71 дүгээр зүйл.Зорчигч, тээш, ачаан тээшийн хүргэх хугацааг зөрчсөний хариуцлага

71.1.Зорчигч, тээш, ачаан тээш хүргэх хугацаа хожимдуулсан тохиолдолд

тээвэрлэгч нь /өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотолж чадаагүй бол/ зорчигчид торгууль төлнө. Хүргэх хугацаа хожимдуулсан хугацааг зорчигч, тээш, ачаан тээш ирэх ёстой хоногийн 24.00 цагаас тоолж эхэлнэ.

Page 43: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

43

71.2.Зорчигч, тээш, ачаан тээш хүргэх хугацаа зөрчсөний торгуулийг зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэмд заасны дагуу тээш, ачаа тээшийг хүлээн авагч, зорчигчийн гаргасан өргөдөл, эрх бүхий этгээдээс тогтоосон актын дагуу төлнө.

71.3.Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс бусад тохиолдолд зорчигч

тээвэрлэж байгаа зорчигчийн галт тэрэг явах өртөөнөөс хоцорч явсан, хүрэх өртөөнд хоцорч ирсэн тохиолдолд тээвэрлэгч нь /өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотолж чадаагүй бол/ зорчигчид торгууль төлнө. Зорчигчийн галт тэрэг хоцроосны торгуулийг зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэмд заасны дагуу зорчигчийн өргөдлийг үндэслэл болгоно.

72 дугаар зүйл.Тээвэрлэлтийн нөхцөлийг зөрчиж ачаа, ачаан тээш, тээшийг тээвэрлэлтэд өгсний хариуцлага 72.1.Төмөр замын тээврийн падаанд ачааны нэр болон онцлог шинж чанар,

харгалзах нөхцөл, арга хэмжээг буруу заасан, тээвэрлэхийг хориглосон ачаа явуулсан бол ачаа илгээгч нь тээвэрлэгчид торгууль төлнө.

72.2.Тээш, ачаан тээшийг илгээгч нь Монгол Улсын хууль тогтоомжид

зааснаар тээвэрлэхийг хориглосон ачаа тээвэрлэсэн /тээвэрлэхийг оролдсон/ бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

72.3.Ачаа илгээгч нь вагон, чингэлэгт ачаа ачихдаа Монгол Улсын хуулиар хориглосон ачаа ачсан, ачаанд нуусан бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

73 дугаар зүйл.Вагон, чингэлгийн даац хэтрүүлсний хариуцлага 73.1.Ачаа илгээгч нь вагон чингэлгийн даац /багтаамж/-ыг хэтрүүлэн ачсан

бол тээвэрлэгчид торгууль төлнө. Ачаа илгээгч вагон, чингэлгийн даац хэтрүүлснээс үүдэж учирсан хохирлыг тээвэрлэгчид нөхөн төлнө.

74 дүгээр зүйл.Ачаа буулгалтын дараах вагон, чингэлгийн цэвэрлэгээ 74.1.Ачаа хүлээн авагч нь ачаагаа буулгасны дараа вагон, чингэлгийг

цэвэрлэж, тээвэрлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. 74.2.Тээвэрлэгч нь цэвэрлээгүй вагон, чингэлгийг хүлээн авахаас татгалзах

эрхтэй. 74.3.Ачаа хүлээн авагч вагон, чингэлгийг цэвэрлэхээс татгалзсан тохиолдолд

вагон, чингэлгийг цэвэрлэх газарт хүргэсэн зардал болон цэвэрлэгээний хөлсийг ачаа хүлээн авагч нь тээвэрлэгчид төлөх үүрэг хүлээнэ.

74.4.Вагон, чингэлгийг цэвэрлэхээр зогсоосон хугацаанд ачаа хүлээн авагч тээвэрлэгчид ачаа тээвэрлэх дүрэмд заасны дагуу вагон, чингэлэг ашигласны хөлс төлнө.

75 дугаар зүйл.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, авагддаг тоноглол

Page 44: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

44

75.1.Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, авагддаг тоноглол, баглаж боох хэрэгслийг гэмтээсэн, үрэгдүүлсэн буруутай этгээд нь ачаа тээвэрлэх дүрэмд заасны дагуу тэдгээрийн эзэмшигч /өмчлөгч/-д тухайн эд хөрөнгийн үнэ, засварын зардлыг төлнө.

76 дугаар зүйл.Салбар замд вагон тавьж өгөөгүй, татаж аваагүй саатуулсны хариуцлага 76.1.Салбар зам ашиглах, вагон тавьж өгөх, татаж авах гэрээнд зааснаар

тээвэрлэгч нь салбар замын ачилт буулгалтын газарт вагон тавих, татах, хүлээн авах ажлыг саатуулсан тохиолдолд торгууль төлнө.

77 дугаар зүйл.Хариуцлагаас чөлөөлөгдөх 77.1.Тээвэрлэлтийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор

биелүүлээгүйн хариуцлагаас Иргэний хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан үндэслэлээр гэрээний талуудыг чөлөөлнө.

77.2.Доор дурдсан нөхцөл шалтгааны улмаас үүргээ биелүүлээгүй, зохих

ёсоор биелүүлээгүй бол талуудыг хариуцлагаас чөлөөлнө:

77.2.1.давагдашгүй хүчин зүйл, байгалийн, техногений шинж чанартай онцгой байдал;

77.2.2.цэрэг дайны ажиллагаа, онц байдал тогтоосон; 77.2.3.энэ хуулиар тогтоосон журмаар зарласан галт тэрэгний

хөдөлгөөн, ачаа шилжүүлэх үйл явцыг хязгаарласан, хориглосон.

78 дугаар зүйл.Тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх

78.1.Тээвэрлэгч дараах тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө:

78.1.1.зорчигч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагчийн буруугаас үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй;

78.1.2.энэ хуульд заасан үндэслэлээр ачаа явуулахыг саатуулсан, вагон чингэлгээр хангахыг хориглосон;

78.1.3.ачаа хүлээн авагч ачаагаа цаг тухайд буулгаагүй, зөөж

тээвэрлээгүйн улмаас ачаа муудаж гэмтсэн;

78.1.4.ачаа, тээш, ачаан тээш гэмтэлгүй вагон, чингэлэгт /ачаа илгээгчийн тавьсан гэмтэлгүй ломботой/ ирсэн, замдаа шилжүүлэн ачилт хийгдээгүй, гэмтэлгүй хөдлөх бүрэлдэхүүнд, гэмтэлгүй хамгаалалтын тэмдэг, тэмдэглэгээ, гэмтэлгүй бэхэлгээтэй ирсэн, түүнчлэн ачаа, тээш, ачаан тээшийн бүрэн бүтэн гэдгийг нотлох бусад шинж тэмдэг байгаа тохиолдолд;

78.1.5.ачааг хадгалах, тээвэрлэх үед ачааны шинж байдал, тусгай нөхцөл шаардсан онцлог чанар, баримтлах горим, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тээвэрлэлтийн бичиг баримтад заахгүйгээр тээвэрлэлтэд өгсний улмаас ачааны бүрэн бүтэн байдал алдагдсан;

Page 45: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

45

78.1.6.ачааг битүү вагон, чингэлэгт ачсан, ачилт буулгалтыг ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн хүч хэрэгслээр хийж гүйцэтгэсэн;

78.1.7.задгай хөдлөх бүрэлдэхүүнд тээвэрлэх үед байгаль цаг уурын

нөлөөллийн улмаас ачааны бүрэн бүтэн байдал алдагдсан;

78.1.8.ачааг ачаа илгээгчийн болон ачаа хүлээн авагчийн хүргэгч дагалдсан;

78.1.9.ачаа илгээгч төмөр замын тээврийн падаанд заасан мэдээллийг буруу, эсхүл дутуу бичсэн;

78.1.10.тээвэрлэгчийн оролцоогүйгээр ачаа илгээгч жинлэж

тодорхойлон тээвэрлэлтэд хүлээн авсан ачааны жин зөрүүтэй, хэвийн хорогдлын норм, чийгшлийн бууралт зэрэг нь ачааны жин дутсанд хүлээх хариуцлагын хувиас хэтрээгүй, жингийн заалтуудын норм зөрүүтэй;

78.1.11.тээвэрлэлтийн температурын горим, ачаа хүргэх хугацаа зөрчигдөөгүй боловч хялбар муудах ачаа муудаж, гэмтсэн;

78.1.12.тээвэрлэлтийн сав баглаа, боодлын далд гэмтэл, дутагдал, эсхүл тэдгээрийн далд шинж чанарын улмаас ачаа, тээш, ачаан тээшийн бүрэн бүтэн байдал алдагдсан;

78.1.13.ачаа илгээгч тухайн ачааг тээвэрлэхэд тохирохгүй вагон болон чингэлэгт ачааг ачсан;

78.1.14.ачаа илгээгч хялбар муудах ачааны тээвэрлэлтийн буруу арга

хэрэглэсэн ба вагон, чингэлгийн төрлийг буруу сонгосон;

78.1.15.эрх бүхий байгууллага тээвэрлэгчээс үл хамаарах шалтгаанаар ачаа, тээш, ачаан тээшийг шалгасан, саатуулсан, эсхүл хураасан.

78.2.Тээвэрлэгчийн буруугаас тээш гэмтэх тохиолдлоос бусад үед тээвэрлэгч зорчигчийн гар тээш, зорчигчтой хамт яваа тээшийн бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй.

79 дүгээр зүйл.Ачаа илгээгч, ачаа хүлээн авагч хариуцлагаас чөлөөлөгдөх 79.1.Ачаа илгээгч, ачаа хүлээн авагч дараах тохиолдолд хариуцлагаас

чөлөөлөгдөнө:

79.1.1.ачаа илгээгч, ачаа хүлээн авагчтай урьдчилан тохиролцолгүй тавьж өгсөн вагон, чингэлгийг ашиглаагүй бол;

79.1.2.ачилтын хэмжээг нягтруулснаар захиалгад зааснаас цөөн тооны вагон, чингэлэг ашигласан;

79.1.3.ачилт эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд вагон, чингэлгийг ашиглахгүй болохоо тээвэрлэгчид урьдчилан мэдэгдсэн.

Page 46: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

46

80 дугаар зүйл.Гомдол гаргах журам

80.1.Тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн гомдлыг зорчигч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч тээвэрлэгчид гаргах эрхтэй.

80.2.Вагон, чингэлгийг алдсан, гэмтээсэн тохиолдолд вагон, чингэлгийн

өмчлөгч, эзэмшигч тээвэрлэгчид гомдол гаргах эрхтэй.

80.3.Тээвэрлэлтийн гэрээгээр харилцан тохиролцсон тохиолдолд иргэн, хуулийн этгээд энэ хуульд заасан гомдол гаргах эрхтэй этгээдийн нэрийн өмнөөс тээвэрлэгчид гомдол гаргах эрхтэй.

80.4.Гомдол гаргагч гомдолдоо гомдол гаргах эрхтэйг нотолсон баримтыг хавсаргасан байна.

80.5.Дараах тохиолдолд гомдол гаргагч гомдлын шаардлагыг нотлох дараах баримт бичгийг эх хувиар гомдолд хавсаргана:

80.5.1.зорчигчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардсан бол:

80.5.1.а.зорчих тасалбар; 80.5.1.б.ослын акт.

80.5.2.зорчигчийн галт тэрэг цагтаа яваагүй, хоцорсон үед зорчсон

үнийг буцаах шаардлага гаргасан бол зорчих тасалбар;

80.5.3.тээш, ачаан тээш алдагдсан, хүргэх хугацаа хэтрүүлснээс ачаа, тээш, ачаан тээшийн тээврийн хөлсийг буцаах шаардлага гаргасан бол тээш, ачаан тээшийн төлбөрийн баримт;

80.5.4.тээш, ачаан тээш дутсан, гэмтсэн /муудсан/ бол тээш, ачаан

тээшийн төлбөрийн баримт ба тээврийн акт;

80.5.5.зорчигч, тээш, ачаан тээшийн тээврийн хөлсийг буруу бодсон, тээш, ачаан тээшийн жинг буруу тодорхойлсон, тээврийн хөлсийг буруу тооцоолсон бол зорчих тасалбар, тээш, ачаан тээшийн төлбөрийн баримт;

80.5.6.ачаа бүрэн алдагдсан бол ачаа хүрэх өртөөнд хүлээн авагч

тээврийн падааны “Ачаа олгосон тухай тэмдэглэл” хүснэгтэд ачаа ирээгүй тухай тэмдэглэлийг тээвэрлэгч хийсэн падаан, тээвэрлэгчийн тогтоосон тээврийн акт, ачааны үнэ болон тоо, ширхэгийг баталсан үнийн баримт;

80.5.7.ачаа дутсан, гэмтсэн /муудсан/ бол төмөр замын тээврийн

падаан, хүрэх өртөөнд өгсөн тээврийн акт, дутсан, гэмтсэн /муудсан/ ачааны тоо ширхэг, үнийг баталсан ачаа бараа нийлүүлэгчтэй хийсэн гэрээ, төлбөрийн бичиг баримт.

80.5.8.ачааг олгох үед ачаа гэмтэж, муудсанаас ачааны үнэ болон чанар, ангилал буурсан бол гомдолд магадлан шинжилгээний акт.

Page 47: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

47

80.5.9.ачаа хүргэх хугацааг хэтрүүлсэн бол төмөр замын тээврийн падаан;

80.5.10.илүү төлөлт хийсэн бол:

80.5.10.а.төмөр замын тээврийн падаан;

80.5.10.б.төлбөр төлснийг нотолсон бичиг баримт;

80.5.11.тээврийг гүйцэтгээгүй бол ачааг буцаасан тээвэрлэгчийн тэмдэглэл бүхий ачааг тээвэрт хүлээн авсан орлох падаан;

80.5.12.ачааг тээвэрлэхтэй холбоотой хураамж ба торгуулийг илүү

төлсөн бол тээврийн падаан, төлбөрийн бичиг баримт;

80.5.13.иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн вагон, чингэлгийг тээвэрлэгч алдсан, гэмтээсэн бол:

80.5.13.а.тээвэрт хүлээн авсан падаан /хүрэх өртөөнд вагон,

чингэлэг ирээгүй тухай тээвэрлэгчийн тэмдэглэл бүхий/, тээвэрлэгчийн тогтоосон акт;

80.5.13.б.техникийн паспорт, эзэмшигч буюу түрээслэгчийг

баталсан бичиг баримт.

80.6.Энэ хуулийн 80.5-д заасан тохиолдол тус бүрд гомдол гаргана. 80.7.Ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, муудсаныг нэхэмжилсэн гомдлыг

илгээлт тус бүрээр гаргана.

80.8. Илгээх өртөөнөөс нэг ачаа илгээгчийн ачсан нэг төрлийн ачааг нэг хүрэх өртөө хүртэл нэг хүлээн авагчтайгаар тээвэрлэлтийг гүйцэтгэж, тээвэрлэгч нэг тээврийн акт үйлдсэн бол бүлэг ачаа илгээлтэд нэг гомдол гаргаж болно.

80.9.Замналаар болон бүлэг илгээлтээр явж байгаа ачаанд тээврийн актад заагдсан вагоны тоогоор гомдлыг гаргана.

80.10.Нэг өдөр ирсэн хэд хэдэн илгээлтийн ачаа хүргэх хугацаа хэтэрсэн тохиолдолд хамтатган нэг гомдол гаргаж болно.

80.11.Гомдол, түүнд хавсаргах баримт бичиг, гомдлыг баталгаажуулах,

шалгаж хүлээж авахтай холбоотой харилцааг ачаа тээвэрлэх дүрмээр зохицуулна. 81 дүгээр зүйл.Гомдол гаргах хугацаа 81.1.Тээврийн гэрээнээс үүдэлтэй гомдлыг гомдол гаргах хөөн хэлэлцэх

хугацаанд тээвэрлэгчид гаргана. 81.2.Гомдолыг дараах хугацаанд гаргана:

81.2.1.ачаа, тээш, ачаан тээш үрэгдсэн нөхөн олговрын гомдлыг ачаа

хүргэх хугацаа хэтэрснээс хойш ачаа тээвэрлэх дүрэмд заасан хугацаанд;

Page 48: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

48

81.2.2.ачаа, тээш, ачаан тээш дутсан, гэмтсэн, муудсан, хүргэх хугацаа хэтэрсэн нөхөх олговрыг ачаа, тээш, ачаан тээшийг олгосон өдрөөс;

81.2.3.ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэхэд илүү төлсөн тээврийн

хөлсийг буцаахад эдгээрийг олгосон өдрөөс;

81.2.4.тээш, ачаан тээшийн хүргэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд олгох өдрөөс;

81.2.5.ачаа тээвэрлэх захиалгыг биелүүлээгүйн улмаас торгууль

ногдуулах тохиолдолд ачаа тээвэрлэх дүрэмд захиалгыг биелүүлэхээр заасан хугацаа дуусгавар болмогц;

81.2.6.бусад тохиолдолд шаардлага гаргах үндэслэл болох нөхцөл бий болсон өдрөөс.

81.3.Гомдол гаргасан өдрийг гомдлыг шуудангаар илгээсэн өдрөөр, эсхүл тээвэрлэгчид хүргэж өгсөн өдрөөс тооцно.

81.4.Хэрвээ гомдол гаргах сүүлийн өдөр ажлын бус өдөр таарвал гомдол өгөх

хугацаа дууссан өдрийн дараагийн ажлын өдрөөр тооцно.

82 дугаар зүйл.Гомдол судлах журам 82.1.Тээвэрлэгч гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ачаа тээвэрлэх дүрэмд

заасан хугацаанд судална. 82.2.Гомдлыг бүрэн барагдуулсан тохиолдолд тээвэрлэгч гомдол гаргагчийн

ирүүлсэн баримт бичгийг буцаахгүй.

82.3.Гомдлоос бүрэн буюу хэсэгчлэн татгалзсан тохиолдолд гомдолтой хамт ирүүлсэн баримт бичгийг гомдол гаргагчид буцаана.

82.4.Хэрвээ гомдлоос татгалзах үндэслэл болсон баримт бичиг гомдол

гаргагчид байхгүй бол уг баримт бичгийг түүнд илгээнэ. 82.5.Энэ хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй гомдлыг хүлээн авсан

өдрөөс хойш ачаа тээвэрлэх дүрэмд заасан хугацаанд шалтгааныг зааж гомдол гаргагчид буцаана. Гомдлыг буцаах нь гомдлыг барагдуулахаас татгалзах үндэслэл болохгүй.

82.6.Алдсан болон гэмтсэн ачааны нөхөн төлбөрт төлөх үнийг тус ачааг худалдаж авсныг нотлох баримт, эсхүл гэрээнд заасан үнийг үндэслэн тодорхойлно. Гэрээнд үнэ заагаагүй, худалдаж авсныг нотлох баримтгүй тохиолдолд харьцуулж болохуйц ижил төрлийн барааны жишиг үнээр тооцоолно.

82.7.Хэрэв ачааны үнийн дүнд алдагдсан, дутсан, муудсан буюу гэмтсэн ачааны тээвэрлэлтийн хөлс ороогүй бол тээвэрлэлтийн хөлсийг бусад нөхөн төлбөрийн хамт буцааж төлнө.

82.8.Хэрэв ачааг үнэ зарлаж тээвэрт хүлээлгэн өгсөн бол ачаа алдагдсан тохиолдолд тээвэрлэгч зарласан үнийн хэмжээгээр төлбөр төлнө. Ачааны зарим

Page 49: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

49

хэсэг алдагдсан бол алдагдсан хэсэгт ногдох зарласан үнийн хувь хэмжээгээр төлбөр төлнө.

82.9.Хэрэв гомдлыг судлах явцад ачааны хаяг солигдсон, эсхүл ачаа илгээгч болон анхны ачаа хүлээн авагчийн хүсэлтээр өөр хүлээн авагчид олгосон нь нотлогдвол гомдлыг гомдол гаргагчид буцаах ба гомдлыг буцаахдаа ачааг авсан ачаа хүлээн авагч, эсхүл ачаа олгох хаяг солиулах өргөдөл гаргасан этгээдийн нэрийг заасан байна.

83 дугаар зүйл.Тээврийн акт 83.1.Тээвэрлэлтийн явцад тээвэрлэгч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч,

тээвэр зуучлагч, зорчигчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл, байдлыг тээвэрлэгчийн тогтоосон тээврийн актаар баталгаажуулна.

83.2.Тээврийн актын загвар, түүнийг үйлдэх зааврыг ачаа тээвэрлэх дүрмээр

тогтооно.

83.3.Ачаа, тээш, ачаан тээшийг олгох үед дараах нөхцөл, байдлыг баталгаажуулах зорилгоор тээвэрлэгч тээврийн акт тогтооно:

83.3.1.тээвэрлэлтийн бичиг баримтад заасан жин, байрын тоо,

нэр зөрсөн; 83.3.2.гэмтсэн, муудсан; 83.3.3.бичиг баримтгүй ачаа, тээш, ачаан тээш илэрсэн; 83.3.4.ачаа, тээш, ачаан тээшгүй тээвэрлэлтийн бичиг баримт

илэрсэн; 83.3.5.хулгайлагдсан ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэгчид

буцаан өгсөн; 83.3.6.ачаа олгох бичиг баримт үйлдсэнээс хойш 24 цагийн

дотор тээвэрлэгч ачааг буулгалтын замд тавиагүй тохиолдолд зөвхөн ачаа хүлээн авагчийн шаардлагаар;

83.3.7.ачаа, тээш, ачаан тээшийг худалдах болсон.

83.4.Тээвэрлэгч тээвэрлэлтийн бичиг баримтад тээврийн акт тогтоосон тэмдэглэгээг заавал хийх үүрэгтэй.

83.5.Энэ хуулийн 83.3-т зааснаас бусад ачаа тээвэрлэх дүрэмд заасан

нөхцөл, байдлыг баталгаажуулахад ерөнхий маягтын акт тогтооно. 84 дүгээр зүйл.Нэхэмжлэл гаргах

84.1.Гомдлыг хүлээн авахаас бүрэн болон хэсэгчлэн татгалзсан, эсхүл

гомдлыг судлах хугацаанд тээвэрлэгч хариу өгөөгүй бол тээвэрлэгчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Гуравдугаар дэд бүлэг Тусгай тээвэрлэлт

Page 50: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

50

85 дугаар зүйл.Тусгай тээвэрлэлт

85.1.Төмөр замын дэд бүтэц эзэмшигчийн болон хөдөлгөөний нэгдсэн

зурмагт тусгагдаагүй, зорчигч, ачаа тээвэрлэх дүрмээр зохицуулагдаагүй тусгай тээвэрлэлтийг төрийн болон холбогдох байгууллагын захиалгаар гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

85.2.Тусгай тээвэрлэлттэй холбоотой харилцааг төмөр замын тээврийн

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эрх бүхий байгууллагатай зөвшилцөн баталсан журмаар зохицуулна.

86 дугаар зүйл.Цэргийн тээвэрлэлт

86.1.Цэргийн тээвэрлэлт гүйцэтгэхтэй холбоотой харилцааг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрх бүхий байгууллагатай зөвшилцөн баталсан тусгай журмаар зохицуулна.

НАЙМДУГААР БҮЛЭГ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

87 дугаар зүйл.Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах үндэслэл

87.1.Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь хүний

амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ачаа, тээш, ачаан тээшийг цаг хугацаанд нь бүрэн бүтэн тээвэрлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдод аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, байгууламж, тоног төхөөрөмж, машин механизмыг гэмтэл, сааталгүй ашиглах, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр дагаврыг арилгахад чиглэсэн техник, технологи, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилготой.

87.2.Төмөр замын тээвэрт дараах чиглэлээр аюулгүй байдлын нөхцөлийг

бүрдүүлсэн байна.

87.2.1.зорчигчийн амь нас, эрүүл мэнд; 87.2.2.ачаа, тээш, ачаан тээш тээвэрлэлт; 87.2.3.галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, төмөр замын

тээврийн бусад хэрэгслийн хөдөлгөөн;

87.2.4.төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл;

87.2.5.төмөр замын ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй;

87.2.6.хүрээлэн байгаа орчны хамгаалалт.

Page 51: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

51

87.3.Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдалд дараах зүйл багтана:

87.3.1.аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт; 87.3.2.аюулгүй байдалтай холбоотой захиргааны хэм хэмжээний актыг

зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх бодлого;

87.3.3.аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийн хяналт.

88 дугаар зүйл.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын

тогтолцоо

88.1.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тогтолцоо нь төмөр замын

тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төмөр замын байгууллага гэсэн бүтэцтэй байна.

88.2.Төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага

болон төмөр замын тээврийн төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх нэгж нь энэ хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

88.3.Төмөр замын байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдалтай

холбоотой дараах эрх, үүрэгтэй:

88.3.1.төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг төмөр замын байгууллагын дарга, захирал шууд хариуцах;

88.3.2.төмөр замын тээврийн аюулгүй байдлын хяналтын доор

дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байна:

88.3.2.а.төмөр замын байгууллагын төмөр замын аюулгүй байдлыг хангах болон сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлаас урьдчилан сэргийлэх бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

88.3.2.б.төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж,

захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартын шаардлага болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх, дүрэм, журмын хэрэгжилтэд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;

88.3.2.в.төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж,

захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчилд эрх бүхий этгээдийн шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авах.

88.3.3.Төмөр замын байгууллага нь аюулгүй байдлыг хангах арга

хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж зориулалтаар нь зарцуулах үүрэгтэй.

88.4.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, нийтийн болон нийтийн

бус хэрэглээний зам, талбай, салбар зам эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн,

Page 52: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

52

чингэлгийн оператор болон төмөр замын тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативыг хэрэгжүүлэх зорилгоор дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг баталж, мөрдүүлнэ.

89 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын

шаардлага

89.1.Төмөр замын дэд бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг,

техник хэрэгсэл, технологи нь энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцээгүй бол төмөр замын тээвэрт ашиглахыг хориглоно.

89.2.Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, байгууламж,

техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, засвар, үйлчилгээнд тавигдах шаардлага, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын болон дохиоллын зарчим, эдгээртэй холбоотой ажилтны үүргийг төмөр замын тээврийн техник ашиглалтын дүрмээр тогтоох бөгөөд уг дүрмийг Засгийн газар батална.

89.3.Төмөр замын тээвэрт дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний техникийн

зохицуулалтыг мөрдөнө. 89.4.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны эрүүл мэндийн

байдал нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран тогтоосон шаардлагад нийцсэн байна. Эрүүл мэндийн шаардлага нь төмөр замын тээврийн ажилтан хүлээсэн үүргээ аюулгүй биелүүлэх боломжит түвшинг хангасан байна.

89.5.Төмөр замын байгууллага төмөр замын тээвэрт хөдөлмөрийн аюулгүй

байдал, эрүүл ахуй, экологи, гал, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийн асуудлыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцүүлэн хэрэгжүүлнэ.

89.6.Хий, газрын тосны хоолой, цахилгаан, дулааны шугам, бусад

байгууламжийг төмөр замтай огтлолцуулах, эсхүл төмөр замын дэргэд барих ашиглахад холбогдох техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, норм, нормативын баримт бичгийг биелүүлээгүйн хамтын хариуцлагыг тэдгээрийг өмчлөгч, эзэмшигч хүлээнэ.

89.7.Энэ хуулийн 89.6-д заасан байгууламж, төхөөрөмж эзэмшигч нь төмөр замын тээврийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй байдал үүссэн тухай төмөр замын дэд бүтэц эзэмшигчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

90 дүгээр зүйл.Хатуу тооцоот багаж, хэрэгсэл

90.1.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, салбар зам, нийтийн

болон нийтийн бус хэрэглээний зам эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор болон дэд бүтэц, салбар зам барих, засварлах, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах эрх бүхий этгээд нь тэмдэг, дугаар бүхий хатуу тооцоот багаж, хэрэгслийг ашиглана.

Page 53: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

53

90.2.Энэ хуулийн 90.1-д заасан этгээд нь өөрийн ашиглаж байгаа хатуу

тооцоот багаж, хэрэгслийн жагсаалтыг тагнуулын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

90.3.Төмөр замын тээвэрт ашиглах хатуу тооцоот багаж, хэрэгслийн төрлийг тогтоох, үйлдвэрлэх, тэмдэг, дугаар тавих, ашиглах болон хадгалах, хүлээлцэх, хяналт тавих журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

91 дүгээр зүйл.Төмөр замын аюултай бүс

91.1.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил

явагддаг, тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий, тусгай дэглэмээр үйл ажиллагааг нь зохицуулдаг төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсгийг төмөр замын аюултай бүсэд хамааруулна.

91.2.Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг төмөр замын тээврийн асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 91.3.Хүн, хуулийн этгээд аюултай бүсэд энэ хуулийн 91.2-т заасан дэглэмээр

зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглоно.

92 дугаар зүйл.Төмөр замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдал

92.1.Төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсанаас үүссэн хэвийн бус

нөхцөл байдлыг доор дурдсанаар ангилна:

92.1.1.сүйрэл; 92.1.2.осол; 92.1.3.аюулгүй байдал алдагдсан үйл явдал.

92.2.Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн өөр хоорондоо болон өөр тээврийн

хэрэгсэлтэй мөргөлдөх, галт тэрэгний, сэлгээний болон бусад хөдөлгөөний үед өртөөний, хоорондын замд хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас дараах хор уршиг, үр дагавар бий болсон тохиолдолд сүйрэлд тооцно:

92.2.1.нэг, түүнээс олон хүний амь эрсэдсэн; 92.2.2.тав, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан; 92.2.3.онцгой аюултай нөхцөл /түймэр, хүрээлэн байгаа орчин

бохирдох г.м/ үүсэж 10, түүнээс олон хүн өртсөн;

92.2.4.төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон;

92.2.5.тодорхой газар, нутаг дэвсгэрт эд зүйл, объект эвдэрч сүйдсэнээс 100 болон түүнээс олон хүний эрүүл мэнд, амь насанд аюул занал учирч тухайн газар, нутагт амьдрах боломжгүй болсон.

Page 54: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

54

92.3.Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн өөр хоорондоо болон өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, галт тэрэгний, сэлгээний болон бусад хөдөлгөөний үед өртөөний, хоорондын замд хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас дараах хор уршиг, үр дагавар бий болсон тохиолдлыг осолд тооцно:

92.3.1.тав хүртэлх хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан; 92.3.2.онцгой аюултай нөхцөл /түймэр, хүрээлэн байгаа орчин

бохирдох г.м/ үүсэж 10 хүртэлх хүн өртсөн;

92.3.3.тодорхой газар, нутаг дэвсгэрт эд зүйл, объект эвдэрч сүйдсэнээс 100 хүртэлх хүний эрүүл мэнд, амь насанд аюул, занал учирч амьдрах боломжгүй болсон;

92.3.4.төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эвдэрч, түүнийг сэргээн

ашиглахын тулд урсгал, депо, их засвартай дүйцэх хэмжээний засвар хийх шаардлагатай болсон;

92.3.5.төмөр замын гарам дээр хөдлөх бүрэлдэхүүн бусад төрлийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж эвдэрч, түүнийг сэргээх, ашиглахын тулд урсгал, депо, их засвартай дүйцэх хэмжээний засвар хийх шаардлагатай болсон.

92.4.Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам зөрчсөнөөс үүдэлтэй дараах тохиолдлыг аюулгүй байдал алдагдсан үйл явдал гэж тооцно:

92.4.1.бэлэн бус замналаар галт тэрэг хүлээн авах, явуулах; 92.4.2.гал түймэр, байгалийн гамшгийн улмаас төмөр замын дэд

бүтцийн бүрдэл /төхөөрөмж, байгууламж/-ийн бүрэн бүтэн байдал алдагдаж, галт тэрэгний хөдөлгөөн нэг болон түүнээс дээш цагаар бүрэн зогсох;

92.4.3.хөдлөх бүрэлдэхүүн доор сум эргэх; 92.4.4.хүрэх өртөөнд ирэхээс өмнө техникийн гэмтлийн шалтгаанаар

зорчигчийн вагоныг галт тэрэгнээс салгах;

92.4.5.галт тэргэн дэх хөдлөх бүрэлдэхүүний тоормосны гол хоолойн төгсгөлийн краныг хааж явуулах;

92.4.6.хөдлөх бүрэлдэхүүн доор зам төмөр хугарах; 92.4.7.галт тэрэгний бүрэлдэхүүнд байгаа вагоны авто угсраа өөрөө

салах;

92.4.8.хоорондын замд болон завсрын өртөөнд гүүшин халсан шалтгаанаар ачааны галт тэрэгнээс вагон салгах;

92.4.9.ачаа ачих, бэхлэх техникийн нөхцөл зөрчсөн шалтгаанаар завсрын өртөөнд галт тэрэгнээс вагон салгах;

92.4.10.хөдлөх бүрэлдэхүүний авто угсраа тасрах; 92.4.11.хөдлөх бүрэлдэхүүний эд анги зам дээр унах; 92.4.12.завсрын өртөө болон хоорондын замд зорчигчийн галт

тэрэгний бүрэлдэхүүнд байгаа зүтгүүр эвдрэх /энэ шалтгаанаар тусламж авч нэмэлт зүтгүүр шаардсан бол/;

Page 55: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

55

92.4.13.зам дээр байсан болон төмөр замын барилга ойртолтын оврын

хязгаарт байсан механизм, багаж хэрэгсэл, эд зүйл, бод мал, биеэр том ан амьтныг хөдлөх бүрэлдэхүүн дайрах, мөргөх;

92.4.14.галт тэрэг хүлээн авах, явуулах замнал руу, эсхүл хоорондын зам руу болон хөдлөх бүрэлдэхүүн өөрөө өнхөрч гарах;

92.4.15.хоорондын замаас болон салбар замаас галт тэрэг хүлээн авах, явуулах замнал руу хөдлөх бүрэлдэхүүн өөрөө өнхөрч орох;

92.4.16.хориглосон заалттай дохио болон хязгаарын шонг хөдлөх

бүрэлдэхүүн өнгөрч гарах;

92.4.17.эзэлгээтэй зам дээр галт тэрэг хүлээн авах; 92.4.18.эзэлгээтэй хоорондын замд галт тэрэг явуулах; 92.4.19.зам зуурт ачаа /чингэлэг/ унах, бэхэлгээ гэмтэх; 92.4.20.хөдлөх бүрэлдэхүүний цутгамал эд анги /дугуй, голын хүзүү,

рам, ноён нуруу/ хугарах, тасрах;

92.4.21.гэрлэн дохионы хориглосон заалтын оронд зөвшөөрсөн заалт хуурамчаар асах.

92.5.Төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл

явдлыг тогтоохдоо ангилал бууруулах, энэ хуульд зааснаас өөрөөр тогтоохыг хориглоно.

92.6.Төмөр замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл

явдлыг судлах, бүртгэх, мэдээлэх, тайлагнах /тайлангийн маягт/, үр дагаврыг арилгах, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

92.7.Төмөр замын сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдал бий

болоход төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь хамгийн бага хугацаанд үр дагаврыг арилгах, сэргээн босголтын ажил гүйцэтгэх, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх арга хэмжээг авах үүрэгтэй.

92.8.Энэ хуульд заасан төмөр замын сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдал болсон тохиолдолд төрийн болон нутгийн захиргааны байгууллага Гамшгаас хамгаалах тухай хууль13, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу ослын үр дагаврыг арилгах, төмөр замын хөдөлгөөнийг богино хугацаанд сэргээхэд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

93 дугаар зүйл.Төмөр замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй байдал

алдагдсан үйл явдлыг мэдэгдэх

93.1.Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, тээвэрлэгч болон төмөр замын салбарт үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь сүйрэл, осол, аюулгүй

13 Гамшгаас хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

Page 56: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

56

байдал алдагдсан үйл явдал бий болсон үед төрийн захиргааны төв болон хууль, хяналт, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагад нэн яаралтай мэдэгдэнэ.

93.2.Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, тээвэрлэгч

болон төмөр замын тээвэрт үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлын шалтгааныг илрүүлэх бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.

94 дүгээр зүйл.Төмөр замын сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлыг шинжлэн шалгах

94.1.Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан

сэргийлэх, сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлыг шалгах, шалтгаан нөхцөлийг тогтоох, дүгнэлт гаргах, тухайн шалтгаан нөхцөлөөр дахин осол гаргахгүй байх аюулгүй байдлын зөвлөмж өгөх зорилгоор шинжлэн шалгах ажиллагааг явуулна.

94.2.Шинжлэн шалгах ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомжид нийцүүлэн явуулна.

94.3.Төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд төмөр замын тээвэрт

гарсан сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлыг шинжлэн шалгах нэгж ажиллана.

94.4.Шинжлэн шалгах нэгжийн дүрмийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

94.5.Шинжлэн шалгах ажиллагааг төмөр замын тээврийн мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ 10 болон түүнээс дээш жил ажилласан, төмөр замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлыг шинжлэн судлах дадлага туршлагатай шинжлэн шалгагч гүйцэтгэнэ.

94.6.Шинжлэн шалгах ажиллагаанд бие даасан, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтална.

94.7.Шинжлэн шалгах нэгж нь төмөр замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлын талаар дүгнэлт гаргахдаа төмөр замын тээврийн захиргааны хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагын санал, бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

94.8.Шинжлэн шалгагч нь сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдал болсон газарт болон сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдалтай холбоотой /өртсөн/ дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, дохиоллын ажиллагаа, хөдөлгөөнийг хянах, удирдах зориулалт бүхий тоног төхөөрөмжид шууд нэвтрэх эрхтэй.

94.9.Шинжлэн шалгагч нь сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлыг судалсан тайлан үйлдэж, холбогдох төр засгийн байгууллага, хуулийн этгээдэд хүргүүлнэ. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой санал, зөвлөмжийг сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлыг судалсан тухай тайланд зайлшгүй тусгана.

Page 57: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

57

94.10.Шинжлэн шалгах нэгж нь төмөр замын тээвэрт гарсан сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлын талаар жил бүр олон нийтэд тайлагнана.

94.11.Шинжлэн шалгах нэгжээс ирүүлсэн зөвлөмжийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй.

94.12.Холбогдох байгууллага тайлан, зөвлөмжийг хүлээн авсан тохиолдолд тухайн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлын шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, биелэлтийг шинжлэн шалгах нэгжид эргэж тайлагнах үүрэгтэй.

94.13.Шинжлэн шалгах нэгж, түүний шинжлэн шалгагчаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

95 дугаар зүйл.Онцгой нөхцөлийн үед төмөр замын тээврийг зохион байгуулах 95.1.Олон нийтийн эсэргүүцэл, байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, төмөр

замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдал зэрэг нийгэм, байгаль, техник технологиос шалтгаалан төмөр замын тээвэрлэлтийг хэвийн явуулах боломжгүй болсон, улс орны хэмжээнд онц байдал зарласан зэрэг шалтгаанаар төмөр замын тээвэрлэлт, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах, саатуулах, хаах зайлшгүй тохиолдлыг онцгой нөхцөл гэж үзнэ.

95.2.Эрх бүхий төрийн байгууллагаас өгсөн шуурхай үүргийн дагуу төрийн

захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн онцгой нөхцөлийн үед төмөр замын тээвэрлэлтийг түр зогсоож болно.

95.3.Төмөр замын тээвэрт төмөр замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй

байдал алдагдсан үйл явдлын үр дагаврыг арилгах, сэргээн босгох чиг үүрэг бүхий нэгж байх бөгөөд уг нэгжийн дүрмийг төрийн захиргааны төв байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран батална.

95.4.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч онцгой нөхцөлийн үед үүссэн хор уршгийг арилгаж, хэвийн байдалд оруулах хойшлуулшгүй арга хэмжээг авах үүрэгтэй.

95.5.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч өөрийн зардлаар онцгой нөхцөлийн үед үүссэн хор уршгийг арилгах үүрэг бүхий бүтцийн нэгжтэй байна. Нэгж нь онцгой нөхцөлийн үед ашиглах материал, техник хэрэгсэл /сэргээн босгох галт тэрэг/-ийн нөөцтэй байна.

95.6.Онцгой нөхцөлийн үед үүссэн хор уршгийг арилгах болон тус зорилгоор материал, техник хэрэгслийн нөөц бүрдүүлэх ажлыг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

95.7.Онцгой нөхцөл үүссэн үед төмөр замын тээвэрлэлтэд оролцогчдын эрх, үүрэг, ажиллах журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай

Page 58: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

58

зөвшилцөж баталсан журмаар зохицуулна. Онцгой нөхцөлийн үед ашиглах нөөц материал, техник хэрэгслийн жагсаалтыг энэхүү журамд заана.

95.8.Төмөр замын тээврийн онцгой нөхцөлийн үед газар нутаг, хүн амыг хамгаалах явдлыг Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллага хүний амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, ачаан тээшийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулсан нөхцөлийн хор уршгийг арилгахад төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгчид туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

96 дугаар зүйл.Төмөр замын тээврийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл, гамшгаас хамгаалах дайчилгаа

96.1.Энхийн цагт төмөр замын тээвэрлэлтийг дайны байдалд шилжүүлэх

бэлтгэлийг хангах болон гамшгаас хамгаалах дайчилгааг хуульд нийцүүлэн зохион байгуулна.

96.2.Төмөр замын тээвэрлэлтийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл хийх

арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар зохицуулна.

96.3.Төмөр замын тээвэрлэлтийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах болон гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт явуулах ажлыг удирдлагаар хангах арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

96.4.Төмөр замын байгууллага өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран энэ хуулийн 96.3-т заасан арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад заасны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.

97 дугаар зүйл.Төмөр замын дэд бүтэц, байгууламжийг хамгаалах, тээвэрт нийтийн хэв журмыг сахиулах

97.1.Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, ачаа болон эд хөрөнгө,

байгууламжийг хамгаалах, аюулт үзэгдэл, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих асуудлыг төмөр замын байгууллагын хамгаалалтын нэгж гүйцэтгэнэ.

97.2.Хамгаалалтын нэгжийн нийтлэг дүрмийг төмөр замын тээврийн асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цагдаагийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн батална.

97.3.Энэ хуулийн 97.1-д заасан ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

97.4.Төмөр замын тээвэрт нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг цагдаагийн болон төмөр замын байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

97.5.Зайлшгүй хамгаалах болон хүргэгчтэй тээвэрлэгдэх ачааны жагсаалт, тээвэрлэх журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

98 дугаар зүйл.Аюултай ачааны тээвэрлэлт

Page 59: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

59

98.1.Төмөр замаар аюултай ачаа илгээгч болон хүлээн авч байгаа эзэн нь

тухайн ачааны тээвэрлэх, ачих, буулгах үеийн аюулгүй байдлын баталгааг гаргаж, халдваржилтын зэрэглэл тогтоох, хэмжих багаж, хэрэгсэл, ослын үр дагаврыг арилгах явуулын нэгжтэй байна.

98.2.Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь аюултай, тусгай ачааны

тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, өөрийн техникийн боломжийг ашиглан аюулын хор уршгийг арилгахад оролцох үүрэгтэй.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛЛАГА

99 дүгээр зүйл.Төмөр замын байгууллагын үйл ажиллагаа

99.1.Төмөр замын байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран сайн засаглал,

нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчныг хамгаалах бодлоготой байна. 99.2.Төмөр замын байгууллагын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа дараах

зарчимд тулгуурлана:

99.2.1.төрийн зохицуулалтыг зах зээлийн үйл ажиллагаатай уялдуулах; 99.2.2.тээврийн өөрийн өртөг хамгийн бага байх; 99.2.3.зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоотой байх; 99.2.4.хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх.

100 дугаар зүйл.Тариф хэрэглэх дүрэм 100.1.Төмөр замын байгууллага тариф хэрэглэх дүрэмтэй байна. 100.2.Тариф хэрэглэх дүрмийн зорилго нь төмөр замын дэд бүтэц, хөдлөх

бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээний зардал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, онцгой нөхцөлд ашиглах нөөцийн зардлыг бүрдүүлэхэд шаардагдах зорчигч, ачаа, тээш, ачаан тээш тээвэрлэх тээврийн хөлс, түүнтэй холбоотой ажил үйлчилгээний нэмэгдэл хөлс хураамжийг тодорхойлоход оршино.

100.3.Тариф хэрэглэх дүрмийг төмөр замын тээврийн тариф тогтоох аргачлал, тариф хэрэглэх журмыг баримтлан энэ хууль, Өрсөлдөөний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн төмөр замын байгууллага баталж мөрдөнө.

100.4.Төмөр замын тээврийн тариф тогтоох аргачлал, тариф хэрэглэх

журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 100.5.Тариф тогтоох аргачлалыг боловсруулахад дараах зарчмыг

баримтална:

100.5.1.үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах; 100.5.2.ачаа болон зорчигч тээврийн тарифын ангилал тус бүрээр

өртөг, зардлыг хуваарилах;

100.5.3.тарифыг инфляцтай уялдуулан тооцох;

Page 60: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

60

100.5.4.төмөр замын тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавхи хэвийн байлгахуйц хэмжээнд байх;

100.5.5.төмөр замын байгууллагын тогтоосон тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх;

100.5.6.хамгийн бага өртгийн зарчмыг баримтлах; 100.5.7.ашгийн түвшин хөрөнгийн өртгийн жигнэсэн дундаж

хэмжээнээс хэтэрч болохгүй.

100.6.Төмөр замын олон улсын харилцааны тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрмийг төмөр замын тээврийн олон улсын гэрээ, хэлэлцээрээр тогтооно.

100.7.Тээвэрлэгч нь зорчигч болон ачаа тээвэрлэлтийн тарифийн

өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос нэг сарын өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

101 дүгээр зүйл.Тарифын хөнгөлөлт

101.1.Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн

тарифын хөнгөлөлтийг олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн Засгийн газар тогтооно.

101.2.Нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтцийн зорчигч тээвэрлэлтэд

Засгийн газрын шийдвэрээр хөнгөлөлттэй тариф хэрэглэж болно.

101.3.Төсвийн хөрөнгөөс зорчигч тээврийн алдагдлыг нөхөх журмыг Засгийн газар батална.

102 дугаар зүйл.Төрөөс төмөр замын тээвэрт үзүүлэх дэмжлэг

102.1.Нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, хөдлөх

бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, хэмнэлттэй, аюулгүй технологи нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төмөр замын тээврийн төсөл, хөтөлбөрт төрөөс дэмжлэг үзүүлж болно.

103 дугаар зүйл.Төмөр замын тээвэр дэх даатгал

103.1.Төмөр замын байгууллагын дараах ажилтныг гэнэтийн осол, эмчилгээний даатгалд хамруулна:

103.1.1.галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан; 103.1.2.төмөр замын аюултай бүсэд ажиллаж байгаа ажилтан; 103.1.3.галт тэргэнд хяналт, шалгалт хийж байгаа ажилтан; 103.1.4.төмөр замын техник хэрэгслийг турших ажилд оролцогч

ажилтан.

103.2.Энэ хуулийн 103.1-д заасан даатгалын зардлыг ажил олгогч хариуцна. 103.3.Зорчигч нь галт тэргээр зорчих хугацаанд гэнэтийн ослын даатгалд

даатгуулах үүрэгтэй.

Page 61: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

61

103.4.Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, төмөр замаар

тээвэрлэх ачааг хууль тогтоомжид заасан журмаар даатгалд хамруулж болно. 103.5.Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь холбогдох

хууль тогтоомжийн дагуу хариуцлагын даатгалд хамрагдаж болно.

103.6.Төмөр замын байгууллагад ажилладаг барилга, эрүүл мэнд, харилцаа холбоо, эрчим хүчний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ажилтны болон хариуцлагын даатгалыг холбогдох хуулиар зохицуулна.

103.7.Даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээг Даатгалын тухай хууль14, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актаар зохицуулна.

АРАВДУГААР БҮЛЭГ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТАН

104 дүгээр зүйл.Төмөр замын ажилтны хөдөлмөрийн харилцааны онцлог

104.1.Төмөр замын тээвэрт ажилтны талаар дараах зарчмыг баримтална:

104.1.1.зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; 104.1.2.нийгмийн түншлэлд суурилсан харилцан үр ашигтай,

тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх.

104.2.Ажилтны хөдөлмөр зохицуулалт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон хамтын гэрээгээр зохицуулна.

104.3.Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, түүнд тавих хяналтыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартаар зохицуулна.

104.4.Ажилтныг ажил үүргээс нь хамааруулан галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ба галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд бус холбоотой гэж ангилна.

104.5.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалт, тэдгээрийн ажлын дэглэм, амралтын горим, хөдөлмөрийн нөхцөлийн онцлог, шагнал урамшуулал, сахилгын шийтгэлтэй холбоотой журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

104.6.Энэ хуулийн 104.5-д заасан журмыг боловсруулахад төмөр замын

тээврийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын саналыг харгалзана.

104.7.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан анх ажилд орохдоо эмнэлгийн урьдчилсан үзлэгт, ажил гүйцэтгэх явцад хугацаат үзлэгт хамрагдсан байна.

14 Даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2004 оны 20 дугаарт нийтлэгдсэн.

Page 62: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

62

104.8.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг эмнэлгийн урьдчилсан болон хугацаат үзлэг, аялал ба ээлжид гарахын өмнөх үзлэгт хамруулах журмыг төмөр замын тээврийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

104.9.Энэ хуулийн 89.4-т заасан шаардлагыг тус хуулийн 104.8-д заасан

журмаар тогтооно.

104.10.Зорчигчийн галт тэрэгний болон зүтгүүрийн бригадын эргэлтийн амрах байранд амрах хугацаа нь өмнөх аяллын үргэлжлэх хугацааны 50 хувиас багагүй буюу гурван цагаас доошгүй байна.

104.11.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг шөнийн ээлжид хоёроос илүү удаа дараалан ажиллуулахыг хориглоно.

104.12.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ тусгай хувцас хэрэглэх бөгөөд тусгай хувцас хэрэглэх нийтлэг журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

104.13.Энэ хуулийн 104.12-т заасан журамд нийцүүлэн төмөр замын

байгууллага тусгай хувцасны загвар, хэрэглэх журмыг баталж, мөрдөнө.

105 дугаар зүйл.Төмөр замын тээврийн мэргэжилтэй ажилтан болон мэргэжилтний мэргэжлийн боловсрол, сургалт

105.1.Төмөр замын тээврийн мэргэжилтэн дараах мэргэшлийн зэрэгтэй

байна:

105.1.1.мэргэшсэн инженер, зөвлөх инженер; 105.1.2.мэргэшсэн төсөвчин, тэргүүлэх төсөвчин.

105.2.Төмөр замын тээврийн мэргэжилтэй ажилтан болон мэргэжилтний

тасралтгүй сургалтын тогтолцоо, мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль15, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль16 болон бусад хууль тогтоомж, холбогдох захиргааны хэм хэмжээний актад нийцүүлэн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан журмаар зохицуулна.

105.3.Төмөр замын тээврийн мэргэжилтэй ажилтан болон мэргэжилтний

сургалтыг гэрээний үндсэн дээр төрийн болон төрийн бус мэргэжлийн сургалтын байгууллагаар гүйцэтгүүлж болно.

105.4.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг тасралтгүй сургах, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг ажил олгогч хариуцна.

105.5.Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажилтныг тасралтгүй сургах,

мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, үнэлгээ

15 Боловсролын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 19 дугаарт нийтлэгдсэн. 16 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2009 оны 10

дугаарт нийтлэгдсэн.

Page 63: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

63

хийх, үнэмлэхжүүлэх асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран Хөдөлгөөн зохицуулалтын төв зохион байгуулна.

106 дугаар зүйл.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөрийн сахилга

106.1.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтанд Хөдөлмөрийн

хуульд зааснаас гадна галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд бус холбоотой ажилд нэг жил хүртэл хугацаагаар шилжүүлэх сахилгын арга хэмжээг ногдуулж болно.

107 дугаар зүйл.Ажилтны нийгмийн баталгаа

107.1.Төмөр замын байгууллагын ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:

107.1.1.төмөр замын байгууллагад 25-аас доошгүй жил ажилласан

эрэгтэй, 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэй төмөр замын байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах; /шатлалтай байх/

107.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотор төмөр замаар аялах

тохиолдолд жилд нэг удаагийн аяллын ирэх, очих замд галт тэргээр үнэгүй зорчих. 107.2.Энэ хуулийн 107.1-т заасан нийгмийн баталгаатай холбогдон гарах

зардлыг ажил олгогч хариуцна.

107.3.Төмөр замын байгууллагын ажилтан Нийгмийн даатгалын тухай хуулийн17 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах ба Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол, нөхцөлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал авах эрхтэй.

107.4.Төмөр замын байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран өндөр насны

тэтгэвэрт гарсан ахмад настанд дэмжлэг үзүүлнэ. 107.5.Төмөр замын байгууллагын ажилтан сайн дурын үндсэн дээр, төлсөн

шимтгэлтэйгээ уялдаатай хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоонд хамрагдаж, нэмэгдэл тэтгэвэр авах эрхтэй.

107.6.Ажилтан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд сайн дураар хамрагдахад

төмөр замын байгууллага зохих журмын дагуу сан байгуулж, сангийн үйл ажиллагаа эрхлэх замаар дэмжлэг үзүүлж болно.

107.6.Төмөр замын алслагдсан цэгт байнга болон явж ажилладаг ажилтанд

дэмжлэг олгох журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН БУСАД АСУУДАЛ

108 дугаар зүйл.Хот, дүүргийн төмөр замын зорчигч тээвэр

17 Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

Page 64: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬmrtd.gov.mn/upload/files/TusliinSanal/2019_04_04...1 Монгол Улсын Үндсэн хууль“Төрийн мэдээлэл”

64

108.1.Хот, дүүргийн зорчигч тээвэрт метро, хөнгөн галт тэрэг болон

тэдгээртэй адилтгах төмөр замын бусад хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан тээвэрлэлт хийх үйл ажиллагааг Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна.

109 дүгээр зүйл.Төмөр замын тээвэрт баримтлах цаг

109.1.Төмөр замын тээвэрлэлтийн ажиллагааг харилцан уялдуулан,

тасралтгүй удирдлагаар хангах зорилгоор Монгол Улс дахь төмөр замын тээвэрт нийслэл Улаанбаатар хотын цагийг нэгдсэн журмаар баримтална.

110 дугаар зүйл.Төмөр замын тээвэрт хэрэглэх хэл

110.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төмөр замын байгууллага өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үйл ажиллагаа, албан хэргийг төрийн албан ёсны хэлээр хөтлөн явуулна.

110.2.Төмөр замын өртөө, зорчигчид үйлчлэх цогцолбор, бусад газарт

зорчигч болон ачаа илгээгч, ачаа хүлээн авагчид шаардлагатай мэдээллийг төрийн албан ёсны хэлээс гадна өөр хэлээр хүргэж болно.

111 дүгээр зүйл.Төрийн бус байгууллагын оролцоо

111.1.Төрийн бус байгууллага төрийн захиргааны төв байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно.

111.2.Төрийн захиргаан төв байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн

дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

112 дугаар зүйл.Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд бусад иргэн, хуулийн этгээд дэмжлэг үзүүлэх

112.1.Хүний амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, ачаан тээш, хөдөлгөөний

аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдлын үр дагаврыг арилгахад холбогдох төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэн төмөр замын байгууллагад туслах үүрэгтэй.

113 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

113.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль18, иргэн, хуулийн этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль19, Эрүүгийн хуульд20 заасан хариуцлага болон Иргэний хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

Гарын үсэг

18 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 19 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн. 20 Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 7 дугаарт нийтлэгдсэн.