БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ...

83

Upload: others

Post on 01-Sep-2019

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн
Page 2: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Төсөл боловсруулсан:

Рэнцэндоржийн Ууганбаатар Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн

Хянан засварласан:

Маньбадарын Сайнбаяр

2018 он

Page 3: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн
Page 4: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

4 5

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛЬ.

Монголын ард түмэн бид: - Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт

байдлыг бататган бэхжүүлж, - хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,

үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, - төрт ёс, түүх, соёлынхоо үнэт зүйлсийг

сэргээн мандуулж, - хүн төрөлхтний нийтлэг ололт, шинжлэх

ухааны онол, зарчмуудыг ягштал баримталж,

- эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлж,

- шат ахин цэгцэрч хөгжсөн, Үндсэн хуулийн уламжлалыг хадгалж, ард түмний гарт засгийн бүх эрхийг атгуулах зорилгыг эрхэм болгож,

- бүх нийтийн сайн сайхан нь хүн бүрийн амь бие, эрх чөлөө, өмч хөрөнгөөс бүрддэг гэдгийг үл умартан, эдүгээ болон хойч үеийнхэндээ эрх чөлөөт орчин, орон зайг баталгаажуулахын төлөө Монгол улс даяар энэхүү Үндсэн хуулийг ёслол төгөлдөр тунхаглан зарлаж байна.

Page 5: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

4 5

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

Заалт 1. Монгол улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, ард нийтээр эрх тэгш, Бүгд найрамдах улс мөн.Таны санал..................................................................................................................

Заалт 2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь улсын сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.Таны санал..................................................................................................................

Заалт 3. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн орон нутгаа удирдах хуралд шууд оролцож, мөн Улсын Их Хуралд сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ. Таны санал..................................................................................................................

Заалт 4. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.

Page 6: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

6 7

Таны санал..................................................................................................................

Заалт 5. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг хуулиар бататгана. Таны санал..................................................................................................................

Заалт 6. Бүгд Найрамдах Монгол Ард Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Таны санал..................................................................................................................

Заалт 7. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны нэгж болон нутгийн удирдлагын нэгжид хуваагдана.Таны санал..................................................................................................................

Заалт 8. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхийг хорогдуулахыг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 9. Ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, өмчлөх эрхийг хамгаалж, үндэсний эв нэгдлийг хангаж, зөвхөн хуулиар олгосон эрх мэдлийг хэрэгжүүлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Page 7: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

6 7

Таны санал..................................................................................................................

Заалт 10. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангаж, мөнгөний ханшийг тогтвортой барьж, дэд бүтцийг байгуулж, амьдралын бололцоогүй хэсгээ халамжлах нь төрийн нэн тэргүүний үүрэг мөн. Таны санал..................................................................................................................

Заалт 11. Бүгд Найрамдах Монгол Ард Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна. Таны санал..................................................................................................................

Заалт 12. Бүгд Найрамдах Монгол Ард Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно. Таны санал..................................................................................................................

Заалт 13. Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно.

Page 8: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

8 9

Таны санал..................................................................................................................

Заалт 14. Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэгдэн орсон олон улсын гэрээний зүйл заалт бүрийг шударгаар сахин биелүүлнэ. Таны санал..................................................................................................................

Заалт 15. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. Таны санал..................................................................................................................

Заалт 16. Бүгд Найрамдах Монгол Ард Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.Таны санал..................................................................................................................

Заалт 17. Монгол хэл нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын албан ёсны хэл мөн. Энэ нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө. Таны санал..................................................................................................................

Page 9: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

8 9

Заалт 18. Төр нь шашны боловсрол олгохгүй бөгөөд шашны аливаа үйл ажиллагаанаас татгалзана. Таны санал..................................................................................................................

Заалт 19. Шашны аливаа байгууллага улс төрийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд хүнийг албадаж шашны зан үйл, баяр, үйл ажиллагаанд оролцуулж үл болно. Таны санал..................................................................................................................

Заалт 20. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн эрх барих байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ.Таны санал..................................................................................................................

Заалт 21. Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Таны санал..................................................................................................................

Page 10: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

10 11

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЭДИЙН ЗАСАГ

Заалт 22. Бүгд Найрамдах Монгол Ард Улс төрийн өмч, төвлөрсөн эдийн засаг, ажил олгогч төр, мөнгөний тогтмол ханш, хатуу үнэ, хамгаалах тариф, эдийн засгийг жолоодогч нам бүхий социалист эдийн засгийг эгнэгт халж, хувийн өмч, чөлөөт худалдаа, ардчилсан татвар, орон нутгийн корпорац, хувьцаат капитал, чөлөөт мөнгөний онол, бүрэн хөдөлмөр эрхлэлт, чөлөөт үнэ, төрөөс ангид бизнес, даяаршсан арилжааны хэрэгсэл бүхий зах зээлийн эдийн засгийг /капиталист/ хөгжлийн үндэс суурь болгоно. Таны санал..................................................................................................................

Заалт 23. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх капитал, үйлдвэрлэлийн хэрэгсэл хувь хүн, хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байна. Улсын бүх капиталыг төрийн өмчлөлөөс хувь хүний өмчлөлд шилжүүлэх ажлыг улам төгөлдөржүүлнэ.

Page 11: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

10 11

Таны санал..................................................................................................................

Заалт 24. Арилжааны хэрэгслийн /Капиталын/ даяаршлыг эрчимжүүлж, Монгол хүн бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэж, чинээлэг дундаж давхарга бүхий тогтвортой эдийн засгийг бий болгох нь төрийн үүрэг мөн. Таны санал..................................................................................................................

Заалт 25. Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлаж, ард иргэдийн нийтлэг эрх ашиг, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал хөндөгдөхөөс бусад тохиолдолд төрийн зохицуулалтыг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 26. Төрийн оролцоотой аж ахуйн нэгжид төрийн өмчлөлийн хувьцаа нэг хувиас хэтрэхээргүй байвал зохино. Таны санал..................................................................................................................

Заалт 27. Иргэн, хуулийн этгээд хэн боловч ашиг олоогүй тохиолдолд аливаа хөрөнгө, орлого, үйлдлээс татвар төлөхгүй байх салшгүй эрхтэй. Иргэн бүр улсад төлөх татварын хувь хэмжээ, татвар төлөх үндэслэлээ өөрсдөө болон

Page 12: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

12 13

Төлөөлөгчдийн Танхимаар уламжлан тогтооно. Ашгийн татварын хувь хэмжээг иргэн бүрийн бололцоог харгалзан тэгш тогтооно. Таны санал..................................................................................................................

Заалт 28. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг нь гагцхүү ард түмний өмчлөлд, төрийн хамгаалалтад байна. Таны санал..................................................................................................................

Заалт 29. Бэлчээр, нийтийн эдэлбэр газар нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын өмчлөлд байвал зохино. Таны санал..................................................................................................................

Заалт 30. Улсын тусгай хэрэгцээний болон дархан цаазат газрууд нь төрийн өмчлөлд байж болно. Таны санал..................................................................................................................

Заалт 31. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор авах, уг газрыг үндэсний аюулгүй байдалд харшаар ашиглавал хураан авч, өмчлөх эрхийг цуцалж болно.

Page 13: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

12 13

Таны санал..................................................................................................................

Заалт 32. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, нөхцөлтэйгээр ашиглуулж, элчин сайдын яамны эзэмшил газар болон уурхайн ашиглалтын талбайг тодорхой хязгаарлалтын дагуу өмчлүүлж болно. Таны санал..................................................................................................................

Заалт 33. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, улсын өр зээл, татвар, санхүүгийн төлөвлөгөөг Засгийн газар боловсруулж, Төлөөлөгчдийн Танхим болон Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 34. Мөнгөн тэмдэгт хэвлэх, мөнгөний ханш, төрөөс баримтлах мөнгөний бодлогыг Засгийн газар боловсруулж, Төлөөлөгчдийн Танхимаар хэлэлцүүлнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 35. Засгийн газар хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхээс өөр

Page 14: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

14 15

зорилгоор Улсын сан хөмрөгөөс ямар ч хөрөнгө мөнгө гаргаж үл болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 36. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газраас хараат бусаар эдийн засгаа удирдах эрхийг энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулбал зохино.

Таны санал..................................................................................................................

Заалт 37. Нутгийн өөрөө удирдах байгууллага үйл ажиллагаа явуулахдаа санхүүжилтийн бүх төрөл, хэлбэрийг ашиглах эрхтэй.

Таны санал..................................................................................................................

Заалт 38. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн олдвор, оюуны өв, эд өлгийн зүйлс төрийн хамгаалалтад байна. Таны санал..................................................................................................................

Заалт 39. Шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар, зохиогчийн эрх, патентыг төр бүртгэж, хамгаална. Таны санал..................................................................................................................

Page 15: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

14 15

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Заалт 40. Хүний эрх бол бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ, зарчим мөн. Таны санал..................................................................................................................

Заалт 41. Эрх чөлөө бол хүний эрх баталгаатай хэрэгжих нөхцөлийг хуульчилсан тодорхой орчин, орон зай мөн. Таны санал..................................................................................................................

Заалт 42. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэний харъяалал хийгээд харъяат болох, харъяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно. Таны санал..................................................................................................................

Заалт 43. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэнийг харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 44. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад

Page 16: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

16 17

хүний амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгө халдашгүй дархан байна. Хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 45. Хүн бүрийг хувь хүнийх нь хувьд хүндэтгэнэ. Хүн бүр амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх эрхтэй. Таны санал..................................................................................................................

Заалт 46. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.Таны санал..................................................................................................................

Заалт 47. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад хүн бүр эрх зүйн этгээд байна. Хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Таны санал..................................................................................................................

Заалт 48. Хүн бүрийн бие, гэр бүл, орон байр, бичиг баримт, эд хөрөнгө халдашгүй дархан байна. Хуульд заасан үндэслэл,

Page 17: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

16 17

журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, мөрдөн мөшгөх, орон байранд нь нэвтрэх, эд хөрөнгө битүүмжлэх, баривчлах, хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 49. Гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдсанаас бусад тохиолдолд яллагдаж байгаа гэмт хэргийн талаар бичсэн прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнийг баривчлахыг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 50. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүнд мэдэгдэлгүйгээр, прокуророос олгосон баривчлах зөвшөөрлийг үзүүлэлгүйгээр, нэн даруй өмгөөлөгч авах эрхийг нь олгохгүйгээр хэнийг ч баривчлах, хорихыг хориглоно. Баривчлагдсан хүний гэр бүлийнхэнд хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Таны санал..................................................................................................................

Заалт 51. Үндэслэлгүй баривчлагдсан болон цагдан хоригдож суллагдсан, хилсээр ял эдэлж цагаатгагдсан бол уг этгээд төрөөс нөхөн төлбөр авахаар

Page 18: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

18 19

нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрэв энэ үндэслэлээр иргэнд нөхөн төлбөр олгосон эсхүл ялтан цагаатгагдсан бол шүүхээс буруутай албан тушаалтанд тохирсон ял, шийтгэл оногдуулна. Таны санал..................................................................................................................

Заалт 52. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч буй гэрчтэй нүүрэлдэх, өөрт ашигтай мэдүүлэг өгөх гэрчийг албадан дуудан ирүүлэх, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчийн туслалцаа авах, шүүхийн аль ч шатанд мөн хэзээ ч нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр нээлттэйгээр нэн даруй шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.Таны санал..................................................................................................................

Заалт 53. Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах,

Page 19: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

18 19

мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 54. Албадлага, шахалт, эрүүдэн шүүлт, заналхийллийн үндсэн дээр бүрдүүлсэн нотлох баримт мөн нотлох баримт бүрдүүлэх хууль, журам зөрчиж цуглуулсан нотлох баримт нь хэргийг нотлох үндэслэл болохгүй. Таны санал..................................................................................................................

Заалт 55. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 56. Өөрөө хэргээ хүлээснээс өөр нотлох баримтгүй хэрэгт хэнийг ч яллан шүүж болохгүй. Таны санал..................................................................................................................

Заалт 57. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.

Page 20: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

20 21

Таны санал..................................................................................................................

Заалт 58. Монгол хүн бүр амьдралын наад захын нөхцөл, бололцоогоор бүрэн хангагдах эрхтэй. Энэхүү нөхцөл бололцоог амьдралын бүх хүрээнд хангахад төр хүчин чармайлт гаргах үүрэгтэй. Таны санал..................................................................................................................

Заалт 59. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Таны санал..................................................................................................................

Заалт 60. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хууль ёсоор олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, захиран зарцуулах, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.Таны санал..................................................................................................................

Заалт 61. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Гэмт хэрэгт оноосон ял, шийтгэлээс бусад тохиолдолд хүнийг албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно. Таны санал..................................................................................................................

Page 21: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

20 21

Заалт 62. Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.Таны санал..................................................................................................................

Заалт 63. Амь насанд шууд аюул занал учруулах бүхий л тохиолдол, өвчин, осол, гэмтэлд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол журмыг хуулиар тогтооно. Таны санал..................................................................................................................

Заалт 64. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Таны санал..................................................................................................................

Заалт 65. Шууд хурал ба төлөөлөгчдийн хурлаараа дамжуулан улсыг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Таны санал..................................................................................................................

Заалт 66. Төрийн эрх мэдлийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн эрх мэдэл бүхий зохих

Page 22: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

22 23

байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.Таны санал..................................................................................................................

Заалт 67. Ард түмэн төрийн эрх мэдэлтнийг сонгох болон огцруулах салшгүй эрхтэй. Эрх мэдэлтнийг огцруулах саналын хувь нь сонгосон саналын хуудасны олонход хүрвэл огцруулах санал хүчин төгөлдөр болно. Таны санал..................................................................................................................

Заалт 68. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Олон ургалч үзлийн үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Аль нэг нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийг намын гишүүнээс түдгэлзүүлж болно.Таны санал..................................................................................................................

Заалт 69. Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.

Page 23: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

22 23

Таны санал..................................................................................................................

Заалт 70. Төрийн эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн эрх мэдлийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Таны санал..................................................................................................................

Заалт 71. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. Заалт 72. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо

чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, гомдол гаргах, жагсах, цуглах эрхтэй. Энд дурдсан улс төрийн эрх, эрх чөлөөг нухчин дарах, хориглох, хязгаарлах, харилцааны нууцад халдах, хяналт тавих, хүсэл зоригийг нь тандах, хүндрэл саад учруулах зорилгоор аливаа хууль, журам гаргахыг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 73. Мэдээлэл хүлээн авах, хайх, эрэн сурвалжлах, нийтэд түгээхдээ хүчирхийллийн бус бүхий л аргыг хэрэглэж болно. Төрийн эрх мэдэл бүхий байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууц

Page 24: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

24 25

мэдээлэл алдагдсан хариуцлага нь зөвхөн уг мэдээллийг нууцалбал зохих албан тушаалтанд хамаарна. Төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. Таны санал..................................................................................................................

Заалт 74. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг зөвхөн хуулиар хязгаарлаж болно. Таны санал..................................................................................................................

Заалт 75. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй. Таны санал..................................................................................................................

Заалт 76. Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, хүний эрх, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах, хөдөлмөрлөх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

Page 25: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

24 25

Таны санал..................................................................................................................

Заалт 77. Бүгд Найрамдах Монгол Ард Улс нутаг дэвсгэр дээрээ байгаа харъяалалгүй хүний эрх, үүргийг Монгол Улсын хуулиар тогтооно. Таны санал..................................................................................................................

Заалт 78. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Бүгд Найрамдах Монгол Ард Улсад орогнох эрх олгож болно.Таны санал..................................................................................................................

Заалт 79. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.Таны санал..................................................................................................................

Заалт 80. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах

Page 26: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

26 27

эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө. Таны санал..................................................................................................................

Заалт 81. Хүний эрхийг дордуулсан аливаа үйлдэл гаргах, тайлбар хийх, хууль гаргахыг төрийн бүх эрх мэдэлд хориглоно.Таны санал..................................................................................................................

Page 27: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

26 27

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ. ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛ.

УЛСЫН ИХ ХУРАЛ

Заалт 82. Төлөөлөгчдийн Танхим болон Хууль Тогтоох Танхимаас бүрдэх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурал гагцхүү хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Таны санал..................................................................................................................

Заалт 83. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлыг бүрдүүлэх Танхимууд байнгын ажиллагаатай байна. Таны санал..................................................................................................................

Заалт 84. Улсын Их Хурал, Төлөөлөгчдийн Танхим, Хууль Тогтоох Танхимын анхдугаар чуулганыг сонгуулийн санал хураалт дууссан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Танхим бүрийн дарга нар товлон зарлана. Таны санал..................................................................................................................

Заалт 85. Танхим бүр бүрэн эрхээ чуулган,

Page 28: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

28 29

зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд Танхим бүрийн ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр хуралдана. Таны санал..................................................................................................................

Заалт 86. Улсын Их Хурлын чуулганы болон Танхим бүрийн чуулганы мөн Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Чуулганы хуралдаанд хүний талаархи саналыг нууцаар, бусад асуудлын талаархи саналыг илээр гаргана. Таны санал..................................................................................................................

Заалт 87. Танхим бүр үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг танхимын хурлаар тогтооно. Таны санал..................................................................................................................

Заалт 88. Танхим бүр хуралдааныхаа дэгийг тогтоож, дүрэм, журам зөрчсөн үйлдлийнх нь төлөө гишүүндээ

Page 29: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

28 29

хариуцлага тооцож, мөн гуравны хоёрын саналаар бүрэлдэхүүнээсээ хасаж болно. Таны санал..................................................................................................................

Заалт 89. Танхим бүр хуралдааныхаа тухай протокол хөтөлж, нууц хадгалах шаардлагатайгаас бусад хэсгийг нийтэд мэдээлнэ. Таны санал..................................................................................................................

Заалт 90. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдааныг Хууль Тогтоох Танхимын дарга удирдана. Таны санал..................................................................................................................

Заалт 91. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үеэр аль ч Танхим нь нөгөөтэйгээ зөвшилцөхгүйгээр хуралдааныг өөр өдөр шилжүүлэхийг хориглоно.Таны санал..................................................................................................................

Заалт 92. Элч болон төлөөлөгчдийг Танхимын хуралдаанд үг хэлж, санал шүүмжлэл гаргасны төлөө хаана ч байцааж, хариуцлагад татаж болохгүй. Таны санал..................................................................................................................

Page 30: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

30 31

Заалт 93. Элч болон төлөөлөгчид нь Танхимын гишүүний сонгуульт хугацаанд төрийн болон иргэний аливаа албан тушаал давхар хашихыг хориглоно. Таны санал..................................................................................................................

Заалт 94. Хууль Тогтоох болон Төлөөлөгчдийн Танхимын гишүүдийн аль алины нь зөвшөөрөл шаардлагатай, хууль, тогтоол, захирамж, шийдвэр гаргахад Улсын Их Хурлын Нэгдсэн Чуулганыг зарлан хуралдуулна. Улсын Их Хурлын Нэгдсэн Чуулганд дараахь эрх мэдэл хадгалагдана.

1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэдийн дархан эрх, эрх чөлөөтэй холбогдох бүхий л асуудал, төсөв, татвар, өр зээл, сонгуультай холбогдсон бүхий л асуудал, улсын дотоод гадаад бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэх, баталгаажуулсан хууль гаргах:

Таны санал..................................................................................................................

2. Зэвсэгт хүчнийг хөдөлгөх, онц байдал зарлах, дайны байдал зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжсэн эсвэл цуцалсан хууль гаргах:

Page 31: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

30 31

Таны санал..................................................................................................................

3. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх мэдлийнхээ ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь насанд шууд аюул учруулахуйц нөхцөл байдал бий болсон үед үр дагаврыг нь арилгахын тулд онц байдал зарлаж болно.

Таны санал..................................................................................................................

4. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.

Таны санал..................................................................................................................

5. Улсын хил тогтоох:

6. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох:

Таны санал..................................................................................................................

Page 32: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

32 33

7. Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх:

Таны санал..................................................................................................................

8. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг захиргааны нэгжийг батлах өөрчлөх:

Таны санал..................................................................................................................

9. Нутгийн өөрөө удирдах байгууллагын өргөн мэдүүлснээр нутаг дэвсгэрийн хил тогтоох, өөрчлөх:

Таны санал..................................................................................................................

10. Улсын цол, одон, медаль, цэргийн цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох:

Таны санал..................................................................................................................

11. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах:

Таны санал...............................................

Page 33: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

32 33

...................................................................

12. Ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзэх:

Таны санал..................................................................................................................

13. Улсын Их Хурал ямар нэг шашныг албан ёсны болгон тунхагласан, үг хэлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан, орон нутгийн өөртөө засах эрхэд халдсан, төрийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн, эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан, шүүхийн бус шийдвэрээр ял, шийтгэл оногдуулсан, хүний эрхийг дордуулсан, хууль буцаан хэрэглэсэн аливаа хууль гаргахыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 95. Аль нэг танхимын хурлаар хэлэлцүүлэхээр эрх мэдэл шилжүүлсэн асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар давхар хэлэлцэхгүй байж болно. Таны санал...............................................

Page 34: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

34 35

...................................................................

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМ

Заалт 96. Төлөөлөгчдийн Танхим нь гучин мянган сонгогч тутмаас нэг төлөөлөгч сонгогдох байдлаар тооцож, танхимын гишүүдээ бүрдүүлнэ. /Энэ удаагийн Төлөөлөгчдийн Танхим нь нэг сая есөн зуун мянган сонгогчдыг төлөөлсөн жаран гурван гишүүнээс бүрдэнэ./ Хүн амын өсөлттэй шууд хамааралтайгаар Төлөөлөгчдийн Танхимын гишүүдийн тоог өсгөнө. Таны санал..................................................................................................................

Заалт 97. Төлөөлөгчдийн Танхимын гишүүнийг, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Таны санал..................................................................................................................

Заалт 98. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын уугуул иргэн биш, хорин таван нас хүрээгүй, тухайн сонгуулийн тойрогт амьдардаггүй, сонгогдох эрх нь хязгаарлагдсан хүнийг төлөөлөгчөөр сонгохгүй.

Page 35: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

34 35

Таны санал..................................................................................................................

Заалт 99. Улсын Их Хурлын сонгууль явуулах хугацаа, газар, журмыг хуулиар тогтооно.

Таны санал..................................................................................................................

Заалт 100. Аливаа сонгууль зарлагдахаас зургаан сарын дотор тухайн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 101. Улсын Их Хуралд хадгалагдах төрийн эрх мэдлийн байгууллагуудын дарга, албан тушаалтныг томилох эрх мэдлийг Төлөөлөгчдийн Танхим хэрэгжүүлэх бөгөөд гагцхүү энэ Танхим /импичментийн/ төрийн өндөр эрх мэдэл бүхий албан тушаалтныг огцруулах эрх мэдэл эдэлнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 102. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын Танхимуудын дарга, гишүүд, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгч

Page 36: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

36 37

болон шүүгчид, төрийн бүх өндөр эрх мэдэл бүхий албан тушаалтныг төрд тэрсэлсэн, авилга болон бусад хүнд, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрх зүйн бусад зөрчил гаргасны төлөө албан тушаалаас нь огцруулж \импичментээр\ болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 103. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар импичментийн асуудлыг хянан хэлэлцэх бол хуралдааныг Улсын Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгч даргална. Хэрэв Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчид холбогдох асуудлыг хянан хэлэлцэх бол хуралдаанд оролцох бүх хүн тангараг өргөх бөгөөд хуралдаанд оролцсон бүх гишүүдийн гуравны хоёрын саналаар Ерөнхийлөгчийг огцруулна.

Таны санал..................................................................................................................

Заалт 104. Импичментийн журмаар хариуцлага тооцож, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нэр хүндтэй, хариуцлагатай, өндөр цалинтай албан тушаалаас хөөхөөс бусад хариуцлагыг Төлөөлөгчдийн Танхим оноож болохгүй. Ийнхүү албан тушаалаас

Page 37: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

36 37

огцорсон этгээдийг шүүхэд татаж болох ба ял, шийтгэл нь хуульд нийцэх ёстой.

Таны санал..................................................................................................................

Заалт 105. Төлөөлөгчдийн Танхим нь Хууль Тогтоох Танхимын баталсан хуулийн төсөл бүрийг давхар хэлэлцэн баталж болно. Ерөнхийлөгч баталсан хуулийн төслийг сайшааж, гарын үсэг зурвал шууд хүчин төгөлдөр хууль болно. Аль нэг танхимын баталсан хуулийн төслийг Ерөнхийлөгч батламжлахаас татгалзвал, уг батлагдсан хуулийн төслийг Улсын Их Хуралд эсэргүүцлийн хамт буцаана. Улсын Их Хурал хуулийн төслийг дахин авч хэлэлцээд, нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар хэвээр нь баталбал уг төсөл хүчин төгөлдөр хууль болно. Улсын Их Хурлын чуулганаар дэмжигдээгүй хуулийн төсөл нь анх хэлэлцэн баталсан Танхимдаа Ерөнхийлөгчийн эсэргүүцлийн хамт буцна.

Таны санал..................................................................................................................

Заалт 106. Төлөөлөгчдийн Танхим нь улсын дотоод, гадаад бодлогын аль ч

Page 38: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

38 39

асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн бүрэн эрх мэдэлд хадгалж шийдвэрлэнэ.

1. Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах, сонгуулийн дүнг үндэслэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргах:

Таны санал..................................................................................................................

2. Хууль Тогтоох Танхимын тогтоосон хуулийг хянан хэлэлцэх:

Таны санал..................................................................................................................

3. Сонгуулийн тухай хууль, Улсын төсвийн тухай хууль, Татварын тухай хуулийг батлах:

Таны санал..................................................................................................................

4. Засгийн газрын боловсруулсан улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын өр зээл, санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэж хууль гаргах:

Таны санал..................................................................................................................

5. Засгийн газрын өргөн барьсан мөнгөн тэмдэгт хэвлэх, мөнгөний

Page 39: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

38 39

ханш, төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэх:

Таны санал..................................................................................................................

6. Улсын Дээд Шүүхээс бусад шүүхийг байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг хэлэлцэх:

Таны санал..................................................................................................................

7. Улсын Дээд Шүүхийн шүүгчид болон бусад шүүхийн ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Төлөөлөгчдийн Танхим зургаан жилийн хугацаагаар томилно.

Таны санал..................................................................................................................

8. Улсын Их Хурлын өмнө ажлаа хариуцах төрийн эрх мэдлийн байгууллагуудыг байгуулах, татан буулгах, өөрчлөх, бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх:

Таны санал..................................................................................................................

9. Улсын Их Хуралд томилгоо нь хадгалагдах төрийн эрх мэдлийн байгууллагуудын дарга, албан тушаалтныг томилох, огцруулах.

Page 40: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

40 41

Таны санал..................................................................................................................

ХУУЛЬ ТОГТООХ ТАНХИМ

Заалт 107. Хууль Тогтоох Танхимын гишүүн бол ард түмний элч, улс төрийн намын төлөөлөгч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

Таны санал..................................................................................................................

Заалт 108. Хууль Тогтоох Танхим нь хорин таван гишүүнээс бүрдэнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 109. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн эрх бүхий иргэд Хууль Тогтоох Танхимын гишүүнийг харъяалах улс төрийн намын нэрийг сонгон тэмдэглэх байдлаар, саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар, дам сонгуулийн зарчмаар сонгоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 110. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын уугуул иргэн биш, гучин таван нас хүрээгүй, сонгогдох эрх

Page 41: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

40 41

нь хязгаарлагдсан хүнийг өөрийн намаас төлөөлөгчөөр сонгож, Хууль Тогтоох Танхимын гишүүн болгохыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 111. Хууль Тогтоох Танхимын гишүүнд нэр дэвшигчийг тодруулах ажиллагааг улс төрийн намын тухай хуулиар зохицуулна.

Таны санал..................................................................................................................

Заалт 112. Хууль Тогтоох Танхимын дарга гагцхүү санал тэнцүү хуваагдахаас бусад тохиолдолд санал хураалтад оролцохгүй.

Таны санал..................................................................................................................

Заалт 113. Ерөнхийлөгч нас барах, огцрох, чөлөөлөгдөх, эрх мэдлээ хэрэгжүүлэх чадвараа алдсан тохиолдолд нөхөн сонгуулиар тодорсон шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл, Хууль Тогтоох Танхимын дарга Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд Хууль Тогтоох Танхим нь чуулганы даргыг түр хугацаагаар сонгоно.

Таны санал...............................................

Page 42: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

42 43

...................................................................

Заалт 114. Хууль Тогтоох Танхим нь улсын дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн бүрэн эрх мэдэлд хадгалж шийдвэрлэнэ.

1. Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох.

Таны санал..................................................................................................................

2. Хууль тогтоох, нэмэлт, өөрчлөлт оруулах.

Таны санал..................................................................................................................

3. Засгийн газарт хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай хууль гаргах:

Таны санал..................................................................................................................

4. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг захиргааны нэгжийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, өөрчлөх:

Таны санал..................................................................................................................

5. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын

Page 43: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

42 43

нэрийн өмнөөс гадаад оронтой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, Ерөнхийлөгчийн байгуулсан гэрээ, хэлэлцээрийг чуулганаар хэлэлцэж батлах, эсвэл цуцлах:

Таны санал..................................................................................................................

6. Олон улсын гэрээ, конвенц, харти, пактад нэгдэн орох:

Таны санал..................................................................................................................

7. Өршөөлийн хууль батлах: Таны санал..................................................................................................................

Заалт 115. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар, Дээд Шүүх хууль санаачлах эрх эдэлнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 116. Иргэд байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.

Таны санал..................................................................................................................

Заалт 117. Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Цалин, нөхөн олговрын

Page 44: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

44 45

хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр нь дараагийн сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлын гишүүнд хамаарна.

Таны санал..................................................................................................................

Заалт 118. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

ХОЁР. ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ

ЕРӨНХИЙЛӨГЧ

Заалт 119. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгч Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг бүрдүүлж, удирдана.

Таны санал..................................................................................................................

Заалт 120. Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 121. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол

Page 45: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

44 45

Улсын уугуул иргэнийг сонгоно. Таны санал..................................................................................................................

Заалт 122. Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангасан, сонгууль зарласнаас нэр дэвшигчийг бүртгэх хугацаанд таван мянган сонгогчийн дэмжлэг авсан, Монгол Улсын уугуул иргэн бүр ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй.

Таны санал..................................................................................................................

Заалт 123. Нэг улс төрийн нам, эвслээс нэг нэр дэвшигч сонгуульд оролцоно. Нэгээс илүү нэр дэвшигч тодорсон улс төрийн нам, эвсэл нь дотоод сунгаа явуулж, зөвхөн нэг нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулна.

Таны санал..................................................................................................................

Заалт 124. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

Таны санал..................................................................................................................

Заалт 125. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн

Page 46: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

46 47

нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

Таны санал..................................................................................................................

Заалт 126. Хэрэв дахин санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна.

Таны санал..................................................................................................................

Заалт 127. Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно. Нэг хүн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 128. Ерөнхийлөгч сонгуульт албан тушаалд байх хугацаанд болон уг албан тушаалаас бууснаас хойш албан тушаалын нөхвөр, цалин,

Page 47: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

46 47

хангамжтай байна. Энэхүү цалин, хангамж, нөхвөр нь Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөрт байна.

Таны санал..................................................................................................................

Заалт 129. Сонгуульт хугацаа нь дууссан Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны гишүүн байж болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 130. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 131. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Таны санал..................................................................................................................

Page 48: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

48 49

Заалт 132. Ерөнхийлөгч дараахь эрх мэдлийг хэрэгжүүлнэ.

1. Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

Таны санал..................................................................................................................

2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.

Таны санал..................................................................................................................

3. Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нар болон албан тушаалтныг өөрийн үзэмж санаачилгаар томилох, чөлөөлөх эрхтэй:

Таны санал..................................................................................................................

4. Засгийн газрын хуралдааныг даргалах бөгөөд хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд Засгийн газрын албан тушаалтны эрх мэдлийг тодорхойлох:

Таны санал..................................................................................................................

5. Улсын Их Хурлын Танхимуудын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт

Page 49: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

48 49

гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр болно.

Таны санал..................................................................................................................

6. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Хууль Тогтоох Танхимтай зөвшилцөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нэрийн өмнөөс гэрээ байгуулах, хэлэлцээр хийх:

Таны санал..................................................................................................................

7. Хууль Тогтоох Танхимын хэлэлцэн баталж, нэгдэн орсон олон улсын гэрээг соёрхон батлах:

Таны санал..................................................................................................................

8. Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Төлөөлөгчдийн Танхимтай зөвшилцөн томилох буюу эргүүлэн татах:

Таны санал..................................................................................................................

9. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг итгэмжлэх, эргүүлэн татах жуух бичгийг хүлээн авах:

Таны санал..................................................................................................................

Page 50: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

50 51

10. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон медалиар шагнах:

Таны санал..................................................................................................................

11. Төлөөлөгчдийн Танхимаас хариуцлага тооцогдсон \Импичментийн журмаар\ төрийн өндөр эрх мэдэл бүхий албан тушаалтнаас бусад гэмт хэрэгтэнд уучлал үзүүлэх, ялын тогтоол гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах.

Таны санал..................................................................................................................

12. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах:

Таны санал..................................................................................................................

13.Үндсэн хуулийн ерэн дөрөвдүгээр заалтын гурав, дөрөв дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрдвэл онц болон дайны байдал зарлах:

Таны санал..................................................................................................................

14. Онц болон дайны байдал зарласан, эсхүл үндэсний аюулгүй байдлын зөвлөл сайшаан дэмжсэн нөхцөлд Улсын Их Хурлын нэгдсэн чуулган болон аль ч Танхимын чуулганыг зарлан хуралдуулж болно.

Таны санал..................................................................................................................

Page 51: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

50 51

15. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

Таны санал..................................................................................................................

16. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат болох, харъяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх

Таны санал..................................................................................................................

Заалт 133. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.

Таны санал..................................................................................................................

Заалт 134. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Дээд Шүүх хүчингүй болгоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 135. Ерөнхийлөгч өргөсөн тангаргаасаа няцсан, эх орноосоо урвасан, Үндсэн хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан, гэмт хэрэгт холбогдсон, ёс суртахууны ноцтой алдаа гаргасан тохиолдолд Төлөөлөгчдийн Танхимаар

Page 52: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

52 53

хэлэлцэж, \импичментийн журмаар\ төрийн өндөр эрх мэдэл, нэр хүнд бүхий албан тушаалаас хөөнө

Таны санал..................................................................................................................

ЗАСГИЙН ГАЗАР

Заалт 136. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар гагцхүү гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 137. Засгийн газар Ерөнхийлөгч, Шадар сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын гишүүд есөөс хэтэрч болохгүй.

Таны санал..................................................................................................................

Заалт 138. Засгийн газар нь Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Дэд бүтцийн яам, Нийгмийн хамгааллын яам гэсэн бодлогын яамтай байна.

Таны санал..................................................................................................................

Заалт 139. Засгийн газар хуульд нийцүүлэн тогтоол, захирамж гаргах бөгөөд

Page 53: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

52 53

түүнд Ерөнхийлөгч болон тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.

Таны санал..................................................................................................................

Заалт 140. Засгийн газрын тогтоол Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй бол Засгийн газар өөрөө эсхүл Улсын Дээд Шүүх хүчингүй болгоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 141. Засгийн газар дараахь эрх мэдлийг хэрэгжүүлнэ:

1. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангуулах:

Таны санал..................................................................................................................

2. Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах:

Таны санал..................................................................................................................

3. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх:

Таны санал..................................................................................................................

Page 54: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

54 55

4. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, улсын өр зээл, татвар, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах:

Таны санал..................................................................................................................

5. Мөнгөн тэмдэгт хэвлэх, мөнгөний ханш, төрөөс баримтлах мөнгөний бодлого боловсруулж, Төлөөлөгчдийн Танхимаар батлуулж, хэрэгжүүлэх:

Таны санал..................................................................................................................

6. Улсын хэмжээнд шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах:

Таны санал..................................................................................................................

7. Халамжийн бодлогыг хэрэгжүүлэх: Таны санал..................................................................................................................

8. Засгийн газар хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор Улсын Сан Хөмрөгөөс ямар ч хөрөнгө мөнгө гаргаж үл болно.

Таны санал..................................................................................................................

Page 55: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

54 55

Заалт 142. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

Таны санал..................................................................................................................

Заалт 143. Засгийн газрын бүрэн эрх шинэ Ерөнхийлөгч танхимаа бүрдүүлснээр эхэлж, дараагийн Ерөнхийлөгч танхимаа бүрдүүлснээр дуусгавар болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 144. Засгийн газрын гишүүдийн олонхи сайн дураар огцорвол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх тухай хэлэлцэнэ. Энэхүү чуулганы хуралдаан импичментийн журмаар явагдана.

Таны санал..................................................................................................................

ГУРАВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Заалт 145. Шүүхийн эрхэм зорилго бол хүний амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгийг төрийн эрх мэдэлтэн болон гэмт хэрэгтнээс хамгаалах, эдийн ба эдийн бус харилцаанаас үүсэх хэрэг, маргааныг таслан шийдвэрлэх,

Page 56: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

56 57

хүний эрх, ардчилал, тусгаар тогтнол, хууль ёс, шударга ёс, ёс суртахууныг бэхжүүлэх явдал мөн.

Таны санал..................................................................................................................

Заалт 146. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад шүүх эрх мэдэл нь санхүү, зохион байгуулалт, зэрэг дэв, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны хувьд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас хараат бус, бие даасан байна.

Таны санал..................................................................................................................

Заалт 147. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Улсын Дээд Шүүх, Давж заалдах шатны шүүх, Анхан шатны шүүх хэрэгжүүлнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 148. Ямар ч нөхцөлд Үндсэн хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлэхийг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 149. Шүүгч хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүний зарчимд нийцсэн бусад хуульд захирагдана.

Page 57: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

56 57

Таны санал..................................................................................................................

Заалт 150. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад шүүгчийг бүх насаар нь томилох бөгөөд аливаа хуулийг үл зөрчихөөс гадна, зан төлөв, сахилга, ёс зүйн хувьд үлгэр жишээч байж л шүүгчийн ажил мэргэжилдээ тэнцэнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 151. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгон шалгаруулсан хуульчийг Ерөнхийлөгч батламжилснаар насан туршдаа шүүгчээр томилогдож, тангараг өргөнө.

Таны санал..................................................................................................................

Заалт 152. Шүүгч аливаа хэрэг, маргааныг шүүн таслахдаа баримталсан хуулийн зүйл, заалтыг тайлбарласан байвал зохино.

Таны санал..................................................................................................................

Заалт 153. Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын Танхимуудын дарга болон гишүүд, Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгч болон бусад шүүгчид, төр, нам, олон нийтийн байгууллагын албан тушаалтан, иргэн

Page 58: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

58 59

хэн боловч шүүгчээс шүүн таслах эрх мэдлээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг хатуу хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 154. Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.

Таны санал..................................................................................................................

Заалт 155. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 156. Бүх шатны шүүх хуралдаан хэрэг, маргааныг эрх тэгш талуудын мэтгэлцээний үндсэн дээр таслан шийдвэрлэнэ. Шүүгч мэтгэлцээнээс өмнө аль нэг талын байр суурийг баримтлахыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 157. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 158. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад

Page 59: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

58 59

хүний амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгө халдашгүй дархан байна. Хувь хүн, гэр бүл, орон байр, бичиг баримт, эд хөрөнгө халдашгүй байх ард түмний дархан эрхэнд гагцхүү шүүгчийн шийдвэрээр халдаж болно. Шүүгч үндэслэлгүй нэгжлэг хийх, үндэслэлгүй баривчилгаа явуулах зөвшөөрөл олгохыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 159. Онц хүнд гэмт хэрэг буюу гутамшигт бусад гэмт хэрэгт прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг үндэслэсэн шүүх бүрэлдэхүүний зөвшөөрөлгүйгээр хэнийг ч хариуцлагад татаж болохгүй.

Таны санал..................................................................................................................

Заалт 160. Хууль дордуулан буцаан хэрэглэх, цагаатгагдсан хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, давхар ял шийтгэл оногдуулахыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 161. Шүүн таслах ажиллагааг Монгол хэл дээр явуулна.

Таны санал..................................................................................................................

Page 60: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

60 61

Заалт 162. Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 163. Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум дундын шүүх, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тангарагтны шүүх, эрүүгийн хэргийн шүүх, иргэний хэргийн шүүх, захиргааны хэргийн шүүх, арбитрын шүүх байгуулахын зэрэгцээ тусгай шүүх байгуулж болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 164. Улсын Дээд Шүүхээс бусад шүүхийг байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн санал болгосноор Төлөөлөгчдийн Танхим хэлэлцэж шийдвэрлэнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 165. Хүнд, онц хүнд эрүүгийн гэмт хэргийг Тангарагтны шүүх таслан шийдвэрлэнэ.

Таны санал...............................................

Page 61: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

60 61

...................................................................

Заалт 166. Тангарагтны шүүх нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг гагцхүү санал нэгтэйгээр эцэслэн шийдвэрлэнэ. Шүүгч нь гагцхүү шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосон тангарагтны шийдвэрийн дагуу ял оногдуулах, эсвэл цагаатгах шийдвэр гаргана.

Таны санал..................................................................................................................

Заалт 167. Улсын Дээд Шүүх нь Тангарагтны шүүхийн шийдвэрийг гагцхүү эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хянана.

Таны санал..................................................................................................................

Заалт 168. Онц их хэмжээний нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний болон захиргааны хэрэг, маргааныг Тангарагтны шүүхээр хэлэлцүүлэх эрхтэй бөгөөд уг хэргийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аль ч шатны шүүх дахин авч хэлэлцэхгүй.

Таны санал..................................................................................................................

Заалт 169. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг, нэхэмжлэлийн дүн багатай иргэний

Page 62: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

62 63

болон захиргааны хэргийг засаг захиргааны нэгжийн харъяаллын дагуу эрүү, иргэн, захиргааны Анхан шатны шүүхэд хуваарилна.

Таны санал..................................................................................................................

Заалт 170. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд Шүүхийн шүүгч болон бусад шүүгч, Улсын Ерөнхий прокурор, төрийн өндөр эрх мэдэл бүхий бусад албан тушаалтанд холбогдох хэрэг, маргаан, мөн гадаадын Элчин сайд, дипломат албаны тэргүүнд холбогдох бүх хэрэг, маргаан, мөн оролцогч талын аль нэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Засгийн газар, Улсын Их Хурлын Танхимууд, бүх шатны шүүхүүд болох хэрэг, маргааныг Улсын Дээд Шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 171. Үндсэн хуулиар Улсын Дээд Шүүх болон Анхан шатны шүүхэд харъяалуулснаас бусад хэрэг, маргааныг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

Page 63: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

62 63

Таны санал..................................................................................................................

Заалт 172. Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Таны санал..................................................................................................................

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Заалт 173. Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд улсын төсөвт тодорхой хувь тогтоож, шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн хараат бус байдлыг хангасан байвал зохино.

Таны санал..................................................................................................................

Заалт 174. Шүүхийн зохион байгуулалт, зэрэг дэв, бүтэц, бүрэлдэхүүний хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.

Таны санал..................................................................................................................

Заалт 175. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх, шүүгчийн шүүн таслах эрх мэдэлд нөлөөлөхгүйгээр, гагцхүү шүүгчдийн эвлэлдэн нэгдэх, эрх

Page 64: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

64 65

ашгаа хамгаалах, мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх, зохион байгуулалтад орох, шүүгчийг сонгон шалгаруулах зэрэг шүүхийн бие даасан үйл ажиллагааг хангах зорилготой, Үндсэн хуулиар хамгаалагдсан төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага мөн.

Таны санал..................................................................................................................

Заалт 176. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Таны санал..................................................................................................................

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Заалт 177. Улсын Дээд Шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн. Улсын Дээд Шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 178. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг хуульчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, зургаан жилийн хугацаагаар сонгоно.

Page 65: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

64 65

Таны санал..................................................................................................................

Заалт 179. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид хууль зүйн дээд боловсролтой, өмгөөлөгч, прокурор, шүүгчээр нийтдээ арван таваас доошгүй жил ажилласан, дөчин таван насанд хүрсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын уугуул иргэн нэр дэвших эрхтэй.

Таны санал..................................................................................................................

Заалт 180. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгуулийг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулах бөгөөд сонгуультай холбогдсон аливаа зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцна. Нэр дэвшигч хувиасаа болон хувь хүн, аж ахуйн нэгжээс сонгуулийн аливаа зардал гаргахыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 181. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдсонд тооцож, эрх мэдлээ хэрэгжүүлэхийг нь хүлээн зөвшөөрнө.

Page 66: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

66 67

Таны санал..................................................................................................................

Заалт 182. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдсон тооцож, эрх мэдлээ хэрэгжүүлэхийг нь хүлээн зөвшөөрнө.

Таны санал..................................................................................................................

Заалт 183. Хэрэв дахин санал хураалтаар Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна.

Таны санал..................................................................................................................

Заалт 184. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч сонгуульт албан тушаалд байх хугацаанд албан тушаалын цалин, хангамжтай байна. Энэхүү цалин

Page 67: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

66 67

Монгол Улсын Ерөнхийлөгчид олгох цалинтай адил хэмжээтэй байна.

Таны санал..................................................................................................................

Заалт 185. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, Улсын Дээд Шүүхийн шүүгчид болон бусад шүүхийн ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн, Төлөөлөгчдийн Танхим баталснаар зургаан жилийн хугацаагаар томилно.

Таны санал..................................................................................................................

Заалт 186. Улсын Дээд Шүүхийн шүүгчид хорин дөрвөөс олон байвал зохино.

Таны санал..................................................................................................................

Заалт 187. Улсын Дээд Шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, шүүгчээр арваас доошгүй жил ажилласан дөчин нас хүрсэн иргэнийг, Давж заалдах шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, шүүгчээр таваас доошгүй жил ажилласан гучин таван нас хүрсэн иргэнийг, Анхан шатны шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ таваас

Page 68: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

68 69

доошгүй жил ажилласан гучин насанд хүрсэн иргэнийг тус тус томилж болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 188. Аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд Шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 189. Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 190. Улсын Дээд Шүүх дараахь эрх мэдлийг хэрэгжүүлнэ.

1. Үндсэн хууль, бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах: Ийнхүү тайлбарлахдаа Үндсэн хуулиар хамгаалагдсан ард түмний дархан эрхийг үгүйсгэх буюу багасгах байдлаар тайлбарлаж болохгүй.

Таны санал..................................................................................................................

Page 69: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

68 69

2. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, шүүхийн тогтоол, шийдвэр Үндсэн хууль, бусад хуульд нийцэж байгаа эсэхийг өөрийн санаачилга болон иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу хянан шийдвэрлэх:

Таны санал.................................................................................................................. 3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын

гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд Шүүхийн шүүгч болон бусад шүүгч, Улсын Ерөнхий прокурор, төрийн өндөр эрх мэдэл бүхий бусад албан тушаалтан Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн эсэх:

Таны санал..................................................................................................................

4. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавих:

Таны санал..................................................................................................................

5. Энэхүү Үндсэн хуулийн зуун дал дахь заалтад хамаарах хэрэг, маргааныг Улсын Дээд Шүүх давж заалдах болон хяналтын журмаар хэлэлцэх:

Page 70: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

70 71

Таны санал..................................................................................................................

6. Шүүх хурлын оролцогч талын өргөдөл, гомдлын дагуу доод шатны шүүхийн тогтоол, шийдвэрийг Улсын Дээд Шүүх хянан шийдвэрлэх:

Таны санал..................................................................................................................

ПРОКУРОР

Заалт 191. Прокурорын байгууллага нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсад эрүүгийн хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагааг чиглүүлж хяналт тавих, гэмт хэрэгт ял оноох, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй.

Таны санал..................................................................................................................

Заалт 192. Прокурорын шийдвэр, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа хараат

Page 71: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

70 71

бус, бие даасан байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд албан тушаалтан, хүн, хуулийн этгээд хууль бусаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 193. Прокурорын байгууллагын тогтолцоо нь Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрдэнэ.

Таны санал..................................................................................................................

Заалт 194. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Таны санал..................................................................................................................

Заалт 195. Прокурорын байгууллага нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд прокурор дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцна.

Таны санал..................................................................................................................

Заалт 196. Прокурорын газрын бүтэц, орон

Page 72: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

72 73

тоог Улсын ерөнхий прокурор бие даан шийдвэрлэх эрхтэй.

Таны санал..................................................................................................................

Заалт 197. Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг Прокурорын байгууллагын санал болгосноор Төлөөлөгчдийн Танхим зургаан жилийн хугацаагаар томилно.

Таны санал..................................................................................................................

Заалт 198. Улсын ерөнхий прокурорын дэргэд мөрдөн байцаах алба ажиллаж, төрийн өндөр албан тушаалтанд холбогдох гэмт хэргийн анхан шатны мөрдөн байцаалтыг явуулна.

Таны санал..................................................................................................................

Заалт 199. Прокурорын байгууллага хавтаст хэрэгт дугаар олгож, гэмт хэрэгт ангилал тогтоож, Улсын мөрдөн байцаах газар, нийслэл, дүүргийн мөрдөн байцаах газарт хуваарилна.

Таны санал..................................................................................................................

Page 73: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

72 73

ТАВДУГААР БҮЛЭГ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,

ТҮҮНИЙ УДИРДЛАГА

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ

Заалт 200. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж болон нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдана. Засаг захиргааны нэгжийн хувьд аймаг, нийслэл, хот, дүүрэгт, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд сум, хороонд хуваагдана.

Таны санал..................................................................................................................

Заалт 201. Засаг захиргааны нэгжийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Таны санал..................................................................................................................

Заалт 202. Төрийн үйлчилгээ, эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан засаг захиргааны нэгж байгуулах саналыг Засгийн газар гаргаж, Хууль Тогтоох Танхим хэлэлцэнэ.

Таны санал..................................................................................................................

Page 74: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

74 75

Заалт 203. Аймаг, нийслэл, хот, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Хууль Тогтоох Танхим батална.

Таны санал..................................................................................................................

Заалт 204. Аймаг, нийслэл, хот, дүүрэг бол хуулиар тусгайлан олгогдсон чиг үүрэг бүхий засаг захиргааны нэгж, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

Таны санал..................................................................................................................

Заалт 205. Аймаг, нийслэл, хот, дүүргийн засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн.

Таны санал..................................................................................................................

Заалт 206. Засаг дарга Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдахыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 207. Аймаг, нийслэл, хот, дүүрэгт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэлийн засаг дарга хэрэгжүүлнэ.

Таны санал..................................................................................................................

Page 75: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

74 75

Заалт 208. Аймаг, нийслэл, хот, дүүргийн засаг даргыг Ерөнхийлөгч томилно.

Таны санал..................................................................................................................

Заалт 209. Аймаг, нийслэл, хот, дүүрэг нь Засгийн газрын шаталсан удирдлагын бүтцэд хамаарна.

Таны санал..................................................................................................................

Заалт 210. Засаг дарга нь төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тогтоолын гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газрын өмнө хариуцна.

Таны санал..................................................................................................................

НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ

Заалт 211. Иргэд эвлэлдэн нэгдэж, нутгийн өөрөө удирдах байгууллага үүсгэх, татан буулгах, нэгтгэх эрхтэй.

Таны санал..................................................................................................................

Заалт 212. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад энэхүү Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийн байгууллагад олгогдсон,

Page 76: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

76 77

хувь хүнд хориглогдсоноос бусад бүрэн эрх нь ард түмэнд буюу Нутгийн өөрөө удирдах байгууллагад хадгалагдана.

Таны санал..................................................................................................................

Заалт 213. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хараат бус зарчимд \автономын зарчимд\ нийцүүлэн хуулиар тогтооно.

Таны санал..................................................................................................................

Заалт 214. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх барих дээд байгууллага нь Иргэдийн нийтийн хурал мөн.

Таны санал..................................................................................................................

Заалт 215. Иргэдийн нийтийн хурлаас дарга, албан тушаалтныг нийтээрээ, шууд, нууц явагдах сонгуулиар тодруулна.

Таны санал..................................................................................................................

Заалт 216. Иргэдийн нийтийн ээлжит хурал улирал тутам зохион байгуулагдана.

Заалт 217. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон түүний бүтцэд хамаарах бүх

Page 77: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

76 77

байгууллага нь Засгийн газрын шаталсан удирдлагын бүтцэд хамаарахгүй.

Таны санал..................................................................................................................

Заалт 218. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон түүний бүтцэд хамаарах бүх байгууллага нь төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжийн статустай байх бөгөөд газар нутаг, байгалийн баялаг, өөрийн бүх хөрөнгө, мөнгөө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

Таны санал..................................................................................................................

Заалт 219. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн асуудлыг засаг захиргааны нэгж болон төрийн эрх мэдлийн байгууллага шийдвэрлэж үл болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 220. Нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг, тухайн нутгийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн Төлөөлөгчдийн Танхим хэлэлцэн батална.

Таны санал..................................................................................................................

Page 78: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

78 79

Заалт 221. Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн эрх мэдэлд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр сум, хорооны Иргэдийн Хуралд шилжүүлж болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 222. Нутгийн өөрөө удирдах байгууллагын дэргэд улс төрийн нам болон төр засгийн бүтцийн байгууллага байгуулахыг хориглоно.

Таны санал..................................................................................................................

Заалт 223. Аймаг, нийслэл, хот, дүүргийн засаг дарга захирамж гаргана. Сум, баг, хорооны Иргэдийн Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Иргэдийн Хурлын дарга тушаал гаргана.

Таны санал..................................................................................................................

Заалт 224. Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцсэн байна.

Таны санал..................................................................................................................

Заалт 225. Иргэдийн Хурлын тогтоол,

Page 79: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

78 79

Иргэдийн хурлын даргын тушаал, албан тушаалтны шийдвэр хууль зөрчөөгүй бүх тохиолдолд хүчин төгөлдөр байна.

Таны санал..................................................................................................................

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Заалт 226. Улсын Их Хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй. Энэхүү хязгаарлалт нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх болон зарим зарчим, институцийг өөрчлөхөд нэгэн адил хүчинтэй.

Таны санал..................................................................................................................

Заалт 227. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх эсвэл зарчим болон институцэд хийх өөрчлөлтийг гагцхүү ард нийтийн санал асуулгын дүнг хуульчлах байдлаар хийж болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 228. Улсын Их Хурал Үндсэн хуульд

Page 80: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

80 81

зөвхөн нэмэлт оруулж болох бөгөөд уг нэмэлтийг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргаж болно. Мөн нэмэлтийн саналыг Улсын Дээд Шүүх Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 229. Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 230. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.

Таны санал..................................................................................................................

Заалт 231. Үндсэн хуульд оруулах нэмэлтийг Улсын Их Хурал хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй.

Таны санал...............................................

Page 81: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

80 81

...................................................................

Заалт 232. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт оруулж үл болно.

Таны санал..................................................................................................................

Заалт 233. Үндсэн хуульд оруулсан шинэ нэмэлтийг хавсралт байдлаар, үндсэн эхийн арын хуудсанд нийтлэх бөгөөд Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.

Таны санал..................................................................................................................

Заалт 234. Үндсэн хуулийн шинэ нэмэлтийг дараагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал дахин хянан хэлэлцэж баталгаажуулбал Үндсэн хуулийн салшгүй хэсэг болсонд тооцно.

Таны санал..................................................................................................................

Заалт 235. Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.

Заалт 236. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг .......оны .... сарын .... өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдөнө.

Page 82: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

82 83

хуул

ьчил

бал

1990

оно

ос х

ойш

хи М

онго

л Ул

сын

төри

йн б

айгу

улам

ж ү

үсэх

бө

гөөд

үүн

ийг о

лонх

ийн

дара

нгуй

лал

гэдэ

г.

Лени

ний

“Пар

лам

ент

заса

глал

аас”

130

жил

ийн

өмнө

178

7 он

д ий

мэр

хүү

“Пар

лам

енти

йн з

асаг

лал”

гэх

дар

ангу

йлал

д ор

ох в

ий х

эмээ

н са

наа

зовж

ба

йсна

ас,

АН

У-ы

н Үн

дсэн

ху

улий

н ху

ралд

айнх

ан

парл

амен

тийн

эр

х м

эдли

йг

хоёр

та

нхим

д ху

вааж

, за

сгий

н эр

х м

эдли

йг

хува

арил

ж,

Ерө

нхий

лөгч

ид г

үйцэ

тгэх

эрх

мэд

лийг

өгч

, үнд

эсни

й тэ

нцвэ

ртэй

төр

зас

аг

байг

уулж

ча

джээ

. “Ү

ндсэ

н ху

улий

н ху

ралд

айн

төлө

өлөг

чид

олон

хийн

за

сагл

алд

итгэ

л тө

гс б

айса

н хэ

дий

ч тэ

д ол

онхи

йн ш

удар

га б

ус б

айдл

аас

цөөн

хийг

ха

мга

алах

ыг

хүсч

ээ.

Засг

ийн

эрх

мэд

лийг

за

агла

н,

тэнц

вэрж

үүлэ

х за

маа

р тэ

д эн

э зо

рилг

одоо

хүр

сэн

юм

”3 С

удла

ачид

энэ

дэ

глэм

ийг “

Ерө

нхий

лөгч

ийн

заса

глал

” гэж

нэр

лэж

зан

шса

н бо

ловч

үнэ

ндээ

“И

ргэн

ий з

асаг

лалы

н” а

нхны

хув

илба

р м

өн. Т

эгээ

д ч

дэлх

ийн

буса

д ор

ны

“Ерө

нхий

лөгч

ийн

заса

глал

аас”

эрс

ялг

аата

й ю

м.

Шин

э Үн

дсэн

хуу

лийн

төс

өл (И

ргэн

ий з

асаг

лал.

)

Дэл

хийн

хө

гжил

дэ

вшли

йг

өнгө

лж

яваа

эр

тний

ар

дчил

алта

й ул

сууд

Е

рөнх

ийлө

гчий

н за

сагл

ал э

свэл

Ерө

нхий

сай

дын

заса

глал

ыг с

онго

сон.

3 АНУ

-ын

Үндс

эн ху

уль.

УБ

хот.

2000

он.

Орч

. Д.Ц

олм

он, Ч

.Лха

гваж

ав. Х

.13

Нийт

ийн

хура

л

Хуул

ь то

гтоо

х за

сагл

ал

Гүйц

этгэ

х за

сагл

ал

Шүү

х за

сагл

ал

Засг

ийн

бүх э

рх а

рд тү

мни

й мэ

дэлд

Иргэ

ний

заса

глал

70%

Тө

рийн

за

сагл

ал 3

0%

Хурлын дарга, түүний ажлын алба

Нэгдсэн оршин суугчдын холбоо

Хөршийн холбоо

Төрийн бус байгууллага

Нутгийн хөгжлийн корпораци

Төлөөлөгчдийн танхим

Хууль тогтоох танхим

Ерөнхийлөгч

Засгийн газар

Дээд шүүх

Бусад шүүх

Үндс

эн х

уули

йн т

өсөл

дэх

зас

агла

лын

схем

. (И

ргэн

ий з

асаг

лал)

ХАВСРАЛТ

Нэгдсэн оршинсуугчдын холбоо

Хурлын дарга, түүнийажлын алба

Нутгийн хөгжлийнкорпораци

Page 83: БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД - capparty.mn file4 5 БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Монголын ард түмэн

82 83

ХАВСРАЛТ

Бид энэхүү Үндсэн хуулийн төслөөр: • Засгийн бүх эрхийг ард түмний гарт атгуулж

чадсан,• “Парламент засаглал”, “Ерөнхийлөгчийн

засаглал”, “Ерөнхий сайдын засаглал” хэмээн дарангуйлал тогтоохоос сэргийлж, “Иргэний засаглал” тогтоож чадсан,

• Төрийн эрх мэдлийн байгууллагуудыг ард түмний бүрэн хяналтад оруулж, хүчирхэг, бие даасан, хараат бус, тогтвортой, тэнцвэртэй, цомхон, нээлттэй, үндэсний төр, засгийг эмхлэн байгуулж чадсан,

• Ардчиллыг гүнзгийрүүлж, эрх чөлөөг тэлж, Монгол хүн бүрийг капиталист болох нөхцөл бололцоогоор бүрэн хангаж чадсан хэмээн бид итгэж байна.

Манай төсөлд тунхаглагдсан зарчим, онол, философийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бүхэн “Капиталист Намын Тунхаг” номыг уншаарай, мөн бидэнтэй биечлэн уулзаарай.

Энэхүү Үндсэн хуулийн төслийн талаархи та бүхний санал шүүмжлэлийг

9999-1268 дугаартай гар утас болон “Капиталист намын тунхаг”

page хуудсаар хүлээн авахдаа баяртай байх болно.