УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН Т ГЧДИЙН ХУРАЛ...

2
УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ № 7 ШИНЭ МЭДЭЭ АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА Аймгийн ИТХ- ийн ээлжит хуралдаан 2015 оны 07-р сарын 03-нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв 1. Орон нутгийн өмчийн асуудал: Иргэн Б.Бат-Өлзийгийн санаачилгаар Тод номын уншлагатай "Наранбуянт" хийд байгуулах зөвшөөрөл олгох хүсэлт. 2. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай тогтоолын төслийг ИТХ-д хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр дэмжив. 3. Малчин суманд ойн анги байгуулах тухай асуудал. 4. Шинэ наадмын талбайн бүтээн байгуулалтын ажил дуусч улсын комисс хүлээн авч байгаатай холбогдуулан хөрөнгийг Улаангом сумын ЗДТГ-т хариуцуулж эзэмшүүлэх. 5. Төрийн дээд шагналд тодорхойлох 6. Аймгийн 90 жилийн ойд ИТХ-ын төлөөлөгчдийн үүрэг оролцооны асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв. 6 СУМДЫН 90 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО. 2015 оны 07-р сарын 17-19 өдрүүдэд Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Тариалан, Малчин, Завхан сумдын 90 жилийн ой Хяргас сумын М.Парчины нэрэмжит ахлах сургуулийн 90 жилийн ой тус тус амжилттай зохион байгуулагдлаа. Ойн нээлтэнд Увс аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Засаг дарга, сумдын удирдлагууд оролцож баяр хүргэж, Төрийн дээд одон медаль шагналаар шагнагдсан хүмүүст шагналыг нь гардууллаа. Сумын удирдлага болон ард иргэд сумынхаа ойд өндөр ач холбогдол өгч, сэтгэл гарган бэлдсэн нь нүднээ бэлхэн харагдаж байлаа. УВС АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ БӨХИЙН ИХ БАЯР, БАРУУН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ "УВС ХУРД 2015" ДАНШИГ НААДАМ 07 сарын 23-25-ны өдрүүдэд Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины "Увс хурд 2015" даншиг наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. МУ-ын дархан аварга А.Сүхбат, Улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй хүчит 256 бөх барилдан, хол ойроос ирсэн шандаст хурдан хүлгүүд уралдан, цэц мэргэн харваачид нь онч мэргэнээ сорьсон сайхан наадам боллоо. Наадмын үеэр Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУлсын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолбор, 1985-1995 оны Увс аймгийн нийт төгсөгчдийн санаачлан байгуулсан "Увс залуусын амьдрал" ТББ-c 90 жилийн ойдоо зориулан бүтээлгэсэн "Чандмань Эх" цогцолборын нээлт боллоо. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.БАТСУУРЬ УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан, Монголын Нутгийн удирдлагын холбооны ажлын албаны дарга, зөвлөх П.Янжинлхам, эдийн засгийн байнгын хорооны зөвлөхүүд зэрэг бусад албаны Увс аймагт ажиллалаа. Тэрээр Монгол Улсын Эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар болон бусад тулгамдсан асуудлаар аймгийн ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын ажилтнуудад мэдээлэл хийж харилцан санал бодлоо солилцлоо. Мөн сүүлийн жилүүдэд Увс аймагт хийгдсэн бүтээн байгуулалттай танилцлаа. 2015.08.08

Upload: others

Post on 13-Aug-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН Т ГЧДИЙН ХУРАЛ …uvs.khural.mn/medias/96c60970-6dbd-4a5f-847f-0b2ca397d3...2. Аймгийн газар зохион байгуулалтын

УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ № 7 ШИНЭ МЭДЭЭ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-

ийн ээлжит

хуралдаан 2015

оны 07-р сарын

03-нд хуралдаж

дараах

асуудлуудыг

хэлэлцэж

шийдвэрлэв

1. Орон

нутгийн өмчийн

асуудал: Иргэн Б.Бат-Өлзийгийн санаачилгаар Тод номын

уншлагатай "Наранбуянт" хийд байгуулах зөвшөөрөл олгох

хүсэлт.

2. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт

оруулахыг дэмжих тухай тогтоолын төслийг ИТХ-д

хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр дэмжив.

3. Малчин суманд ойн анги байгуулах тухай асуудал.

4. Шинэ наадмын талбайн бүтээн байгуулалтын ажил дуусч

улсын комисс хүлээн авч байгаатай холбогдуулан хөрөнгийг

Улаангом сумын ЗДТГ-т хариуцуулж эзэмшүүлэх.

5. Төрийн дээд шагналд тодорхойлох

6. Аймгийн 90 жилийн ойд ИТХ-ын төлөөлөгчдийн үүрэг

оролцооны асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

6 СУМДЫН 90 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО.

2015 оны 07-р сарын 17-19 өдрүүдэд Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Тариалан, Малчин, Завхан сумдын 90 жилийн ой Хяргас сумын М.Парчины нэрэмжит ахлах сургуулийн 90 жилийн ой тус тус амжилттай зохион байгуулагдлаа. Ойн нээлтэнд Увс аймгаас

сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Засаг дарга, сумдын удирдлагууд оролцож баяр хүргэж, Төрийн дээд одон медаль шагналаар шагнагдсан хүмүүст шагналыг нь гардууллаа.

Сумын удирдлага болон ард иргэд сумынхаа ойд өндөр ач холбогдол өгч, сэтгэл гарган бэлдсэн нь нүднээ бэлхэн харагдаж байлаа.

УВС АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ БӨХИЙН ИХ БАЯР, БАРУУН БҮСИЙН ХУРДАН

МОРИНЫ "УВС ХУРД 2015" ДАНШИГ НААДАМ

07 сарын 23-25-ны өдрүүдэд Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины "Увс хурд 2015" даншиг наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. МУ-ын дархан аварга А.Сүхбат, Улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй хүчит 256 бөх барилдан, хол ойроос ирсэн шандаст хурдан хүлгүүд уралдан, цэц мэргэн харваачид нь онч мэргэнээ сорьсон сайхан наадам боллоо.

Наадмын үеэр Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУлсын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны

манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолбор, 1985-1995 оны Увс аймгийн нийт төгсөгчдийн санаачлан байгуулсан "Увс залуусын амьдрал" ТББ-c 90 жилийн ойдоо зориулан бүтээлгэсэн "Чандмань Эх" цогцолборын нээлт боллоо.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.БАТСУУРЬ УВС АЙМАГТ

АЖИЛЛАЛАА

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан, Монголын Нутгийн удирдлагын

холбооны ажлын албаны дарга, зөвлөх

П.Янжинлхам, эдийн засгийн байнгын хорооны зөвлөхүүд зэрэг бусад албаны Увс аймагт ажиллалаа. Тэрээр Монгол Улсын Эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар болон бусад тулгамдсан асуудлаар аймгийн ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын ажилтнуудад мэдээлэл хийж харилцан санал бодлоо солилцлоо. Мөн сүүлийн жилүүдэд Увс аймагт хийгдсэн бүтээн байгуулалттай танилцлаа.

2015.08.08

Page 2: УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН Т ГЧДИЙН ХУРАЛ …uvs.khural.mn/medias/96c60970-6dbd-4a5f-847f-0b2ca397d3...2. Аймгийн газар зохион байгуулалтын

2015.08.08

2015 оны 08-р сар

"ЖАНГАР СУДЛАЛ" ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

"Жангар судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Улаангом хотноо боллоо. Эрдэм шинжилгээний хурлаар Монгол улс болон ОХУ-ын

Халимаг улс, Өвөр Монголд Жангар судлал хир түвшинд байгаа, цаашид судлагдах асуудлын талаар дээрх орнуудын эрдэмтэд илтгэл тавьж оролцож

байна. Уг бага хурлыг Увс аймаг, Улаангом сумын ИТХ, ЗДТГ, Түүх, соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв, ШУА-ийн Хэл уран зохиолын хүрээлэн, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль болон Оросын ШУА-ын Халимагийн хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгууллаа. АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2015 оны 08-р сарын 03-ны өдөр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дараах 4 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: 2016 оны төсвийн төсөл, төсөл хөтөлбөр - Ч.Энхбаяр /АЗДТГ-ын СТС-ийн хэлтсийн

дарга/, Ж.Эрдэнэсүрэн /АЗДТГ-ын СТСХ-ийн ахлах мэргэжилтэн/ Концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэмжих тухай - З.Ганболд /АЗДТГ-ын ХБХ-ийн дарга/ Хүнсний худалдааны "Мини зах"-ыг менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах "Менежментийн гэрээ"-ний үүргийн биелэлтэнд дүгнэлт хийсэн ажлын хэсгийн тайлан - Б.Баярсайхан /ИТХ-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн/, Г.Тунгалаг /ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн/, Мягмар /Ус рашаан-Эрдэнэ ХХК-ны төлөөлөл/, Батболд /ГХБХБГазарын мэргэжилтэн/, МИНИ захын түрээслэгчдийн төлөөлөл ОНӨ-ийн асуудал, худалдах хөрөнгө /Түргэн сумын ЗДТГ-ын УВАЗ-31512 маркийн авто машин, НХҮХ-ийн пургон, Цагдаагийн газрын креста машин / - Р.Соёлмаа /ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн/

ОРОН НУТГИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ - 4 ТАЛЫН ТҮНШЛЭЛ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Увс аймгийн ЗДТГ-ын хамтран зохион байгуулж байгаа "ОРОН НУТГИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ - 4 ТАЛЫН ТҮНШЛЭЛ" төслийн туршлага солилцох УВС, БАЯНХОНГОР, СЭЛЭНГЭ, ӨВӨРХАНГАЙ аймгуудын уулзалт хэлэлцүүлэг Улаангом хотноо 2015.08.13-15-ны өдрүүдэд явагдаж байна. Хэлэлцүүлэгт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн захирал Др. Ш. Ханселманн, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал О.Батболд болон

Увс, Баянхонгор, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн төлөөлөл бусад албаны хүмүүс оролцож байна.

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2015 оны 08 сарын 15-18-ны өдрүүдэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс Увс аймагт ажиллалаа. Тэрээр 15-16-нд болсон "Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш" сэдэвт Ардчилсан намын баруун бүсийн чуулга уулзалтанд оролцоод 17-ны өдөр БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, Увс аймаг хийгдсэн бүтээн байгууллалт болон аймгийн албан газар, агентлаг хэлтэсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн ард иргэдтэй уулзалт хийж төрийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэх үйл

ажиллагааны талаар танилцуулан, Увс аймагт хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг

танилцуулав. СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА БОЛОН НАРИЙН

БИЧГИЙН ДАРГА НАР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО 08 сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд ажиллаж Тариалан сумын ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийн аж ахуй нэгж, албан газруудтай танилцлаа. Увс аймгийн сумдын ИТХ-ын дарга болон Нарийн бичгийн дарга нарын туршлага судлах уулзалт сургалт Өндөрхангай суманд 2015 оны 08 сарын

20-21-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уулзалт, сургалтын зорилго нь Сумдын ИТХ-ын бодлого

боловсруулах, Монгол улсын хууль, аймаг, сумын ИТХ-аас баталсан дүрэм журмын хэрэгжилтийг хангах нутгийн захиргааны байгууллагууд, ИТХ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хяналт үнэлгээний чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа сумдын сайн туршлагыг судлан хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, сумдын ИТХ, НБДарга нарын мэдлэг ур чадварын нэмэгдүүлэхэд оршино.

Хаяг

Увс аймаг, Улаангом

хот, 3-р баг

Ө.Бадрахын гудамж,

ЗДТГ-ын байр 210тоот

Утас :70453627

Факс :70452214

И Mэйл:

[email protected]

Вэб сайт:

http://uvs.khural.mn/

Facebook:

www.facebook.com/

groups/uvs.ith