НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН...

12

Upload: others

Post on 02-Feb-2020

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын
Page 2: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТНУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ, СУРГАХ, ТЭДНИЙ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН

БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага:

Байгууллагын зорилт, чиг үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хөгжил чухал үүрэгтэй тул “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл: Байгууллагын дүрэм хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг

үндэслэл болгосон. Түүнчлэн байгууллага нь зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд мэдлэг

чадвартай хүний нөөцөөр бэхжүүлэн, иргэдэд ойр, уян хатан, үр дүнд чиглэсэн чанартай үйлчилгээ үзүүлэх шаардлага, хариуцлагын шинэ тогтолцоог бий болгохыг шаардаж байна. Иймд үйлчилгээг чадварлаг, хөнгөн шуурхай явуулахад улам илүү их мэдлэг чадвар шаардагдах нь зүйн хэрэг бөгөөд энэ бүхэн нь уг хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Гурав. Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага Байгууллагын өөрийн өөрчлөлт, хөгжлийн бодлогоор тавигдсан зорилго,

зорилтуудаа хэрэгжүүлэхэд тоо, чанарын шаардлага хангахуйц хүний нөөцийг бүрдүүлэх, нөөцийг аль болох үр ашигтай ашиглах зорилгоор тодорхой, дэс дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай.

Тус хүрээлэн нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу, 5 хэлтэстэй, 48 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Тус хүрээлэнд ажиллаж байгаа албан хаагчдын 62 % нь эрэгтэй, 38 % нь эмэгтэй албан хаагч байгаа ба насны хувьд авч үзэхэд, 18 буюу 48 % нь 20-30 насны, 11 буюу 29 % нь 31-40 насны, 4 буюу 1 % нь 41-50 насны, 5 буюу 1.3 % нь 51-ээс дээш насныхан байна.

Албан хаагчдын 9 буюу 2.4 % нь 15 болон түүнээс дээш жил улсад ажилласан, мөн 5 буюу 1.3 % нь тус хүрээлэнд 8 болон түүнээс дээш жил ажилласан байна.

Ам бүлийн байдлыг авч үзвэл, 16 буюу 33.3 % нь 2-3 хүүхэдтэй, 7 буюу 14.5 % нь нэг хүүхэдтэй, 14 буюу 29.1 % нь хүүхэдгүй байгаа ба насны хувьд, 20 % нь буюу 10 хүүхэд цэцэрлэгт хамрагдах 0-5 насны, 79.9 % нь буюу 16 хүүхэд сургуулийн насны, 10 % буюу 5 хүүхэд 16-аас дээш насны их, дээд сургуульд суралцдаг,10 % нь 18-аас дээш насныхан эзэлж байна.

Цэцэрлэгт хамрагдах насны хүүхдүүдийн 90 % нь цэцэрлэгт хамрагдсан, үлдсэн 10 % буюу 2 хүүхэд нь харгалзах хүнгүйгээр гэртээ байдаг, цаашид цэцэрлэгт хамруулах шаардлагатай байна.

Нийт албан хаагчдын буюу 35 буюу 79.1 % орон сууцанд, 3 буюу 6.2 % нь гэр хороололд хашаа байшинд, 5 буюу 14.7 % түрээсийн орон сууцанд амьдарч байна. Сууцанд амьдардаг албан хаагчдын хувьд 38 % банкны зээлийн байранд, 5 % нь эцэг эх, хамаатан садны өмчлөлийн байранд, үлдсэн 57 % нь өөрийн болон дундын өмчлөлийн байранд амьдарч байна.

Байгууллагаас орон сууцны дэмжлэгт хамрагдсан албан хаагч байхгүй байгаа бөгөөд тухайн байгууллагад ажилласан жилийн дунджыг авч үзвэл, 35 жил байна.

Албан хаагчдаас ар гэртээ хөгжлийн бэрхшээлтэй болон зайлшгүй асран хамгаалах шаардлагатай хүнтэй хамт амьдардаг эсэхийг судлан үзэхэд, нийт 8 албан хаагч, үүнээс: 6 албан хаагч өндөр настай эцэг эхтэйгээ, 2 албан хаагч өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамт амьдардаг байна.

Page 3: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

Дээрх байдлаас үзэхэд, хүрээлэн нь тодорхой ажлын туршлагатай албан хаагчдаас бүрдсэн хэдий ч нийт ажилтнуудын 77 хувь нь залуучууд байгаа тул амьдрах нөхцөлийг сайжруулах, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх, хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх, зэргээр тодорхой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ нь албан хаагчдыг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, идэвх санаачлагчтай ажиллах гол нөхцөл болно.

Хөтөлбөрийн эрх зүйн үндэс:

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд: 18 дугаар зүйл.Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа 18.1.2.ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, түүнд шинэ мэргэжил эзэмшүүлэх болон ажлын байрны баталгааг хангах;

45 дугаар зүйл.Үйлдвэрлэл дээрх сургалт

45.1.Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана.

45.2.Үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулах үед онолын болон дадлагын хичээлийг ажлын цагаар явуулж болно.

Мэдээллийн ил тод байдал ба, мэдээллийн эрхийн тухай хууль: 8 дугаар зүйл.Хүний нөөцийн ил тод байдал 8.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол хүний нөөцийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ: 8.1.1.сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах; 8.1.2.албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх; 8.1.3.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх; 8.1.4.хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх; 8.1.5.албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх; 8.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх. УИХ-ын 2004 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”: 4.3.Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийн стратеги ...”-д “Шинэтгэлийн дунд хугацаанд сонгон шалгаруулах үйл ажиллагааг ирээдүйд шаардагдах ажилтны орон тоо, ур чадвар, мэдлэг чадвар ба зардлыг тусгасан байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх болно.

Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагын бизнесийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилт болон стратегид үндэслэсэн байх болно.

Байгууллагын бүтэц болон хөгжлийн стратеги нь хүний нөөцийн төлөвлөлтийн нэг хэсэг байх болно.” гэж тус тус заасан нь хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн эрх зүйн үндэс болж байна.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилго: Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь тухайн

байгууллагын зорилтын хүрээнд хүний нөөцийг сургах, хөгжүүлэх, хуваарилах,

Page 4: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

мэргэшсэн албан хаагчдыг сонгох болон тэдний мэргэжлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд аль болох бага зардал гарган байгууллагыг цомхон, чадварлаг аппарат бүхий мэргэшсэн албан хаагчдаар хангах, хөдөлмөрийн харилцаанд дахь урамшуулал, идэвхжүүлэлтийн аргад тулгуурласан олон талт үйл ажиллагаа тодорхойлох, хэрэгжүүлэх замаар албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Тав. Хөтөлбөрөөр дэвшүүлж буй зорилтууд: 1. Байгууллагын хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох, хүний

нөөцийн бодлогын ил тод, нээлттэй байдлыг хангах 2. Албан хаагчдын сурч, хөгжих боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх 3. Цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, тэтгэвэр тэтгэмж, тусламж дэмжлэгийг

хуулийн хүрээнд үзүүлэх 4. Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл

ажиллагааны үр дүнг сайжруулах 5. Албан хаагчдыг орон сууцаар хангахад нь дэмжлэг үзүүлэх 6. Ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх 7. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалж, эрүүл амьдрах дадлыг

хэвшүүлэх 8. Албан хаагчдын ажлын байран дээрх сэтгэл ханамжийг байгууллагын

соёл, хамт олны уур амьсгалыг өөрчлөх замаар сайжруулах 9. Албан хаагчийн гэр бүлийн хөгжлийг дэмжих

5.1.1. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох бодлого

Байгууллага нь 1 нөөцийн нэгж буюу ажилтантай байна. Хүний нөөцийн менежментийн гол зорилтуудын нэг болох хөдөлмөрийн

бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагын албан хаагчид хүний нөөцийн болон байгууллагын бодлого, төлөвлөлтийг боловсруулж, томьёолоход оролцдог, хариуцлагыг мөн хуваалцдаг байх.

Хүний нөөцийн менежментийн бас нэг чухал зорилт болох ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх арга замаа зөв сонгох, тодорхойлох, үр дүнд хүрэх

Төрийн болон төсөвт байгууллага нь харъяа дээд байгууллагаас нь баталсан бүтэц, орон тоогоор ажиллах буюу хэрэв зөвхөн орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн тохиолдолд түүнд таарсан бүтцийг баталж мөрдөнө.

Байгууллагын албан хаагчийн албан тушаалын чиг үүргийн хуваарилалтын байдал, ажлын давхардал, хийдэл байгаа эсэхэд хяналт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, ажлын байрны тодорхойлолт шинээр боловсруулах үүрэг бүхий байнгын, орон тооны бус ажлын хэсгийг байгуулж ажиллуулна.

Бүтэц, орон тоо тогтворгүй, ажлын байрны тодорхойлолт байнга өөрчлөгдөх нь байгууллагын стратеги бодлогын залгамж холбоо алдагдах, олон жилийн давтамж бүхий мэдээлэл, судалгааны сан тасалдах, улмаар үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэх, хувийн ашиг сонирхол давамгайлах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгодог тул ажлын байрны тодорхойлолтыг сайн боловсруулж тодорхой хугацааны турш мөрдөх.

Цаг үеийн өөрчлөлт, шинэ техник, технологийн хөгжил, дэвшил, эрх зүйн орчны шинэчлэлт зэргийг мэдэрч үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, албан тушаалын чиг үүрэгтээ тусгах талаар хамт олны саналыг үндэслэсэн уян хатан бодлого барих.

Ажиллах хүчний хэрэгцээг урьдчилан тооцож, боловсон хүчний нөөцийг бий болгох бөгөөд “хүний нөөцийн мэдээллийн сан”-тай байна.

Page 5: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

Байгууллага бүр боловсон хүчний хэрэгцээгээ урьдчилан төлөвлөж, уг төлөвлөгөөндөө тэтгэвэрт гарах, жирэмсний болон амаржсаны амралт, эмчилгээ сувилгаанд явуулах, сургууль, курст суралцах, ажлаас чөлөөлөгдөх, тушаал дэвших, буурах, өөр ажилд шилжих зэрэг хөдөлгөөн, өөрчлөлтийг тусгах.

Долоо. Албан хаагчдыг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангаж, сургаж, чадваржуулах бодлого:

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. 7.1.1 Албан хаагчийн сурч, хөгжих боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх

зорилтын хүрээнд:

Мэргэжлийн өндөр ур чадвартай өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг албан хаагч, хамт олныг бүрдүүлэхэд анхаарна.

Байгууллагын албан хаагчдын сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлт ажиллагааны төлөвлөгөөг баталж , түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг байгууллагын төсөвт тусгаж шийдвэрлэнэ.

Албан хаагчдыг ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр бодлогын баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөлт, төсөл боловсруулах чиглэлээр ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулна.

Ажилтнуудад гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, боловсрол олгоход анхаарч байгууллагаас зохин дэмжлэг үзүүлнэ.

7.2.1 Цалин хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал тэтгэвэр тэтгэмж тусламж дэмжлэгийг байгууллагын дүрэм, дотоод журмын хүрээнд үзүүлэх зорилтын хүрээнд:

Ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журмыг шинэчилж боловсронгуй болгох

Хууль тогтоомжид нийцүүлэн төрийн дээд одон медаль, салбарын болон байгууллагын шагналаар шагнах болон гадаад, дотоодын сургалтад хамруулах, мэргэжил дээшдүүлэх зэргээр урамшуулна.

Албан хаагчдын ээлжийн амралт, нөхөх төлбөр, тэтгэвэр тэтгэмж буцалтгүй тусламж олгох зэрэг асуудлыг хууль, бусад шийдвэр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ.

7.3.1 Албан хаагчдыг орон сууцаар хангах, амьдрах орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд:

Албан хаагчдын орон сууцны судалгааг төрөлжүүлэн гаргаж, түүнд үндэслэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Зуслангийн байр барихад нь байгууллагын зүгээс санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх арга хэлбэрийг эрэлхийлнэ.

Албан хаагчдыг амьдрах нөхцөлөө сайжруулах орон сууц хашаа байшин худалдаж авах шинээр барих нөхцөлийг нь сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ

Албан хаагчийг орон сууцны нөхцөлөө сайжруулах зорилгоор банкнаас зээл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ

7.4.1 Ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд:

Албан хаагчийн хөдөлмөрийн гэрээнд тухайн албан тушаалд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, техник хэрэгслийг тодорхой зааж, түүний хангалтыг хийнэ.

Дэвшилтэт технологи тоног төхөөрөмжийг ажил албандаа нэвтрүүлэх шинэ арга барилыг байнга эрэлхийлж хэрэгжүүлнэ.

Ажлын байрны тохижилт шинэчлэлтийг орчин үеийн стандартын жижигт нийцүүлэн тохижуулах ажлын үе шаттай хэрэгжүүлж, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Page 6: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

Албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай материаллаг баз, компьютер техник хэрэгслээр хангах асуудлыг ажилтнуудаас санал авч судалгаа хийсний үндсэн дээр байгууллагын төсөвт тусгах замаар шийдвэрлэнэ.

7.5.1 Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалж, эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх зорилтын хүрээнд:

Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулна.

Албан хаагчдыг жил бүр сорилд хамруулан чийрэгжүүлэх арга хэмжээ авна.

Албан хаагчдыг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, спорт зааланд тоглуулах, байгууллагын спорт биеийн тамирын арга хэмжээг тогтмолжуулна.

Эрүүл агаар эм сэдэвт идэвхтэй амралт, явган болон тойрон аяллыг жилд 2 хүртэл удаа зохион байгуулна.

Эрүүл мэндийн болон эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох сургалт зохион байгуулна

Эрүүл мэндээ хамгаалах, төрөл бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эхэд чиглэгдсэн ухуулга сурталчилгааны хуудсыг мэдээллийн самбарт байрлуулан сурталчилж ажиллана.

Ажлын байран дахь дасгал хөдөлгөөнийг тогтмол цагт хийж хэвшинэ. 7.6.1 Байгууллагын соёл, хамт олны уур амьсгалыг өөрчлөх замаар албан

хаагчдын ажлын байран дээрх сэтгэл ханамжийг сайжруулах зорилтын хүрээнд:

Удирдах албан тушаалтны манлайллын чадавхийг хөгжүүлнэ.

Байгууллага хамт олны дунд найрсаг, бие биеэ хүндэтгэсэн соёлыг төлөвшүүлэх, албан хаагчдын зөв харилцаа, хандлага, сайн туршлагыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Байгууллагын хэлтсүүд болон ажилтнуудын үйл ажиллагааны уялдаа холбоо нэгдмэл байдлыг хангана.

Албан хаагч бүр 1 шинэ санал санаачлага дэвшүүлэн ажиллах бөгөөд албан хаагчийн оюуны болон бүтээлч санал нь туршлага болохуйц ажил үнэлгээг бий болгосон бол урамшуулал олгоно.

Албан хаагч эрхэлсэн ажил, мэргэжлийнхээ дагуу оюуны бүтээл туурвихаар бол байгууллагын зүгээс эх бэлтгэх, хэвлэх, олшруулах, олон нийтэд сурталчлах зэрэгт нь дэмжлэг үзүүлнэ.

Баяр ёслол, амралтын өдрүүдийг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлэх, аялал зугаалга зохион байгуулах, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамт олны уур амьсгалыг зөв төлөвшүүлэх, албан хаагчдын үр бүтээлтэй амрах, алжаалаа тайлах нөхцөл бололцоогоор хангана.

Байгууллага хамт олноороо нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж, албан хаагчдын нийгмийн хүрээн дэх байр суурийг өргөжүүлнэ.

7.7.1 Албан хаагчийн гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд:

Албан хаагчийн амьдарч буй нөхцөл, гэр бүлийн гишүүдийнх нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг мэдээллийг агуулсан судалгаатай байна.

Гэр бүлийн гишүүдийн дотор тусгай арчилгаа шаарддаг хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бол тухайн ажилтанд гэр бүлийн гишүүнээ асрахад нь зориулсан ажлын цагийн хөнгөлөлтийг боломжит хэлбэрээр олгоно.

Шинээр гэр бүл болж байгаа болон залуу гэр бүлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Page 7: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

7.8.1 Албан хаагчийн материаллаг бааз, техник хэрэгслээр хангах төлөвлөгөөтэй байх, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах.

Цалин хөлс, урамшууллын системийг өрсөлдөх чадвартай болгох

Боловсон хүчнийг сургаж, чадваржуулах бодлогыг хөтөлбөрийн дагуу явуулах.

Ажиллагсдын дадлага, чадварын судалгаанд үндэслэн нэг талаас тэдгээрийн сул талыг харж, алдааг засах, нөгөө талаас давуу талыг нь ашиглан албан тушаалын өсөлт, карьерыг нь тооцож төлөвлөх, тэдэнд зориулсан сургалтын тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Байгууллагыг хөгжүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор өндөр чадвартай, мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн орон тооны бус, төрөлжсөн баг бий болгон ажиллах

Шаардлагатай чухал мэргэжлийн боловсон хүчнийг гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад сургаж бэлтгэх асуудлыг тусгаж хэрэгжүүлэх

Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа: Хөтөлбөрийг 2018-2020 он хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараах эх

үүсвэрээс бүрдүүлнэ. ▪ Байгууллагын төсөв ▪ Олон улсын байгууллагын дэмжлэг, төсөл хөтөлбөрийн санхүүжилт ▪ Бусад эх үүсвэр

Ес. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,

хяналт-шинжилгээ, үр дүн Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх, дүгнэх ажлыг Тамгын хэлтэс

хариуцан удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллана. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг байгууллагын дарга, удирдлагын баг хамтран гүйцэтгэнэ.

Арав. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр гаргана: o Хөтөлбөр хэдэн хувьтай хэрэгжиж байгаа o Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийж буй удирдлага, зохион

байгуулалтын ажил o Төрийн болон төсөвт байгууллагуудаас ирүүлсэн сургалт,

семинарын тоо, захиалга, тэдгээрийн хэрэгжилт, хамрагдсан хүний тоо

o Магистр, доктор бэлтгэгдсэн албан хаагчийн тоо o Хөтөлбөрийн үр дүнг жил бүрийн 12 дугаар сард дүгнэж хяналт

шинжилгээ, үнэлгээ хийнэ. o Хөтөлбөрийн хэрэгжилтэд хамаарах хууль, тогтоомж, дүрэм, журам

өөрчлөгдсөн тохиолдол бүрд нэмэлт тайлбар, тодруулга хийнэ. Арван нэг. Хөтөлбөрийн эцсийн үр дүн:

“Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” хэрэгжсэнээр: ▪ Албан хаагчид хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай

хэрэгжүүлж, ажлын үзүүлэлт, хөдөлмөрийн бүтээмжид нь ахиц өөрчлөлт гарна.

▪ Нийгмийн баталгаагаар хангагдана. ▪ Албан хаагчийн амьдрал ахуй орон байрны асуудал сайжирна. ▪ Хүний нөөцийн менежментийн ур чадвар бэхжинэ. ▪ Байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хуваарилалтад ахиц

өөрчлөлт гарч чадвартай боловсон хүчнээр хангагдана. ▪ Албан хаагчийн мэдлэг чадвар сайжирна.

Page 8: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

▪ Тэдний ажлын бүтээмж дээшилж, хүний нөөцийн хуваарилалт сайжирч, боловсон хүчин мэргэшсэн, тогтвортой болно.

▪ Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо төлөвшиж, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө сайжирна.

▪ Албан хаагчид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдэнэ.

▪ Түүнчлэн энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүний нөөцийн судалгаа боловсронгуй болно.

Page 9: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН “ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ”, “НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

“ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ”, “НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ” хөтөлбөр нь Удирдах зөвлөлийн хуралдаанаар батлагдсан бөгөөд

тус хөтөлбөр нь ажилтнуудын сургалт, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл бололцоо зэргийг хангахад чиглэгдсэн хөтөлбөр юм. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүрээлэнгийн зорилтын хүрээнд хүний нөөцийг сургах, хөгжүүлэх, хуваарилах, мэргэшсэн ажилтнуудыг

сонгох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг шийдвэрлэж чадварлаг мэргэшсэн хүний нөөц бүхий байгууллага бий болгоход оршино.

№ Хөтөлбөрийн зорилт Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа Хариуцах хэлтэс I улирал II улирал III улирал IV улирал

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

НЭГ. ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ

1.1.

Төрийн үйлчилгээний чанар, стандартыг дээшлүүлэхэд чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтаар хангах

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагчтай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулах

Тамгын хэлтэс

Үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жил, жилээр тайлагнаж, үнэлж дүгнэх

Тамгын

хэлтэс

Албан хаагчдын албан тушаалын чиг үүргийн хуваарилалт, ажлын давхардал байгаа эсэхэд хяналт шинжилгээ хийж ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах

Тамгын хэлтэс Ажлын хэсэг

Байгууллагын хэмжээнд дотоод удирдлагын системийн www.erp.ulaanbaatar.mn програмыг бүрэн нэвтрүүлж, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, мэдээ мэдээллийг тухай бүр хийж баяжуулах

Тамгын хэлтэс

1.2.

Ажилтнуудын хөгжлийг ахиулахад чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтаар хангах

Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үр дүнг тооцон ажиллах

Хэлтсүүд

Албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг үр дүнгээр тооцож, үнэлгээний дагуу урамшууллыг тогтмол олгох

Хэлтсүүд

1.3. Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар

Байгууллагын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөхгүйгээр сурах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдсан албан

Тамгын хэлтэс

Page 10: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

байгууллагын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах

хаагчдад суралцсан хугацаанд нь албан тушаалын нь цалин хөлсийг олгож, сурах бололцоогоор хангаж дэмжлэг үзүүлэх

Хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, төрийн захиргааны шинэчлэл, стандартын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах

Тамгын хэлтэс

Гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах, ажилтнуудыг харилцан туршлага судлуулах ажлыг зохион байгуулах

Тамгын хэлтэс

Дотоодын сургалтыг ажилтнуудын өөрсдийн нь хүчээр тогтмол зохион байгуулж, шинэ мэдлэг мэдээллээр тасралтгүй хангах ажлыг зохион байгуулах

Тамгын хэлтэс

Компьютерийн мэдээлэл, технологи, ажлын шаардлагатай программ хангамжийг нэмэгдүүлж, бүрэн эзэмшүүлэх сургалтыг ажлын байран дээр явуулах

Тамгын хэлтэс

Хувь хүний хөгжил-суралцагч байгууллагын харилцан

хамаарал, Сургалт хөгжил

Шинэ ажилтан, албан хаагчдыг ажлын байранд сургаж, дадлагажуулах

Тамгын

хэлтэс

Ажлын байранд дахь сургалтыг зохион байгуулах

Тамгын

хэлтэс

Мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах

Тамгын

хэлтэс

1.4. Хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох

Ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажиллаж, Ёс зүйн хорооны үйл ажиллагааг тогтмолжуулж, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллийг тухай бүр байгууллагын вэб сайтад байршуулах

Тамгын хэлтэс

Холбогдох дээд шатны байгууллагаас баталсан бүтэц, орон тоогоор бүтцийг батлуулж мөрдөн ажиллах

Тамгын

хэлтэс

Сул орон тоо гарсан тохиолдолд байгууллагад үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

Тамгын хэлтэс

Page 11: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

1.5.

Хүний нөөцийн бодлогын ил тод нээлттэй байдлыг хангах

Албан хаагчдын ажлын үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан нэмэгдэл олгох, цалингийн шатлал ахиулах асуудлыг шийдвэрлэх

Тамгын хэлтэс

Хүний нөөцийн бодлоготой холбогдолтой асуудлаар гарсан дүрэм журам, зааврыг тухай бүр дүүргийн вэб сайтад байршуулах

Тамгын

хэлтэс

ХОЁР. НИЙГМИЙН БАТАЛГАА

2.1.

Ажиллах таатай орчинг бүрдүүлэх

Албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн өрөө, тасалгааг үе шаттайгаар засч тохижуулах

Тамгын

хэлтэс

Ажилтан, албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж шаардлагатай техник хэрэгслээр ханган ажиллах

Тамгын

хэлтэс

Албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангаж ажиллах, ХАБ-ын Ажлын хэсэг байгуулан улмаар нэгжтэй болох

Тамгын хэлтэс

2.2. Нийгмийн баталгааг хангах, тусламж дэмжлэг үзүүлэх

Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг орон сууц, хашаа байшин худалдан авахад хөнгөлөлттэй зээлд хамруулах, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх

Тамгын хэлтэс

Ажилчдын орон сууц барих зураг төсөл боловсруулах, улмаар байгууллагын ажилтнуудын орон сууцтай болох зорилт тавин ажиллах

Тамгын хэлтэс

Албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад өөрөө амь эрсдэх

Байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад настан нас барах

Ажилтнуупын эхнэр, нөхөр нас барах

Албан хаагч өөрөө эсвэл ажилтнуудын эхнэр нь амаржих зэрэг тохиолдолд мөнгөн тэтгэмж олгох асуудлыг дотоод журамд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх

Тамгын хэлтэс

Page 12: НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН …updi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/Хүний нөөцийн-хөгжил...Байгууллагын

2.3. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах

Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудыг жилд тогтмол 1-ээс доошгүй удаа нарийн мэргэжлийн оношлогоо шинжилгээнд хамруулж, архаг өвчтэй ажилтнуудыг эмчийн болон эмнэлгийн хяналтанд авч рашаан сувилалд сувилуулах, эмнэлгийн тусламж дэмжлэг үзүүлэх

Тамгын хэлтэс

Албан хаагчдын эрүүл мэнд чийрэгжилтэнд анхааран спортын уралдаан тэмцээн зохион байгуулах

Тамгын

хэлтэс

Цасны баяр, явган болон тойрон аяллыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулах

Тамгын

хэлтэс

2.4.

Чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангах

Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх талаар соёл, урлаг, спортын ажлыг улиралд 1-ээс доошгүй удаа зохион байгуулах

Тамгын хэлтэс

2.5.

Албан хаагчдыг үр бүтээлтэй, тогтвор, суурьшилтай ажиллуулах

Ажлын үр дүнгээр албан хаагчдад холбогдох журмын хүрээнд мөнгөн урамшуулал олгох

Тамгын

хэлтэс

Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, үүргээ бүрэн биелүүлж, өндөр амжилт гаргасан албан хаагчдыг төрийн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын шагналаар шагнаж урамшуулах

Тамгын хэлтэс

Жил бүрийн 1 дүгээр улиралд ажилтан, албан хаагчдаас ээлжийн амралтын хуваарийн саналыг авч, даргын тушаалаар ээлжийн амралтын хуваарийг батлуулж, ээжлийн амралтын мөнгийг тухай бүр олгох

Тамгын хэлтэс

НЙИТ 32 АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

ХЯНАСАН: ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЭРДЭНЭБАТ

БОЛОВСРУУЛСАН: МЭРГЭЖИЛТЭН Б.ТЭНГЭРЦЭЦЭГ