УЛС ТӨР zgm daily НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН...

24
2020.04.20, ДАВАА~№064 (1343) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 01342 Өнөөдөр Маргааш -2° C C -10° C -13° C 2783.67 393.38 37.60 2.29 АМ.ДОЛЛАР РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 610.00 6.15% АЛТ 1698.80 1.90% ЮАНЬ ВОН ЗЭС 5211.00 1.38% НЕФТЬ 20.19 66.93% ХУРАЛДАЙ БОНД 102.00 САМУРАЙ БОНД 102.20 ЧИНГИС БОНД 93.48 ГЭРЭГЭ БОНД 93.54 Энэ дугаарт УЛС ТӨР ZGM DAILY Засгийн газар НДШ-ээс бүх ААН-ийг чөлөөлөх үгнээсээ буцсан уу FULL ENGLISH PAGE INSIDE 2 20-21 НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ вэ 3 ЭДИЙН ЗАСАГ 11 БНХАУ-д коронавирусийн тархалтыг тогтоох тест эхэллээ Өдрийн хоолны мөнгөгүй иргэдэд өвчин тахал сонин биш байна Гудамж бүрийн үзүүрт согтуу хүмүүс цугларсан нь ажил, орлогогүй иргэд архинд “живж” байгааг гэрчилнэ. АНУ болон БНХАУ татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хувийн хэвшлээ “халамжилж” байна. Соёлын өвийг цоожтой хаалгаар хамгаалахгүй, нээлттэй мэдлэгээр дархлах хэрэгтэй А.Золжаргал: Эзэн хичээвэл заяа хичээнэ Манайхаас алдагдсан эд өлгийн зүйлүүд дотор судлагдаагүй өвүүд олон байгаа. Ийм нөхцөлд бид Монголынх гэж хэчнээн хашгираад ч нэмэргүй. 14 17 6 Улс орнууд ажлын байраа хадгалж, нийгмийн халамжaaр иргэдээ дэмжиж байна 8 Гэрэл зургийг С.Батсайхан 9 ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖИЙН ДИЙЛЭНХ НЬ НӨӨЦ ХАДГАЛАМЖГҮЙ БАЙНА МҮХАҮТ-ын судалгаанд хамрагдсан 10 мянга гаруй иргэд хэрвээ ажилгүй болчихвол 72 хувь нь хадгаламжгүй, 14 хувь нь 30 хоног, найман хувь нь гурван сар хүртэл амьдрах мөнгөтэй байна.

Upload: others

Post on 31-May-2020

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

2020.04.20, ДАВАА~№064 (1343) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

0 1 3 4 2

Өнөөдөр Маргааш

-2°C 0°C

-10°C -13°C

2783.67 393.38 37.60 2.29

АМ.ДОЛЛАР РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

610.006.15%

АЛТ

1698.80 1.90%

ЮАНЬ ВОНЗЭС

5211.001.38%

НЕФТЬ

20.1966.93%

ХУРАЛДАЙ БОНД

102.00

САМУРАЙ БОНД

102.20

ЧИНГИС БОНД

93.48

ГЭРЭГЭ БОНД

93.54

Энэ дугаарт

УЛС ТӨР ZGM DAILY

Засгийн газар НДШ-ээс бүх ААН-ийг чөлөөлөх үгнээсээ буцсан уу

FULL ENGLISH PAGE INSIDE

2

20-21

НИЙГМИЙН СОНИН

Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ вэ

3

ЭДИЙН ЗАСАГ

11

БНХАУ-д коронавирусийн тархалтыг тогтоох тест эхэллээ

Өдрийн хоолны мөнгөгүй иргэдэд өвчин тахал сонин биш байнаГудамж бүрийн үзүүрт согтуу хүмүүс цугларсан нь ажил, орлогогүй иргэд архинд “живж” байгааг гэрчилнэ.

АНУ болон БНХАУ татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хувийн хэвшлээ “халамжилж” байна.

Соёлын өвийг цоожтой хаалгаар хамгаалахгүй, нээлттэй мэдлэгээр дархлах хэрэгтэй

А.Золжаргал: Эзэн хичээвэл заяа хичээнэ

Манайхаас алдагдсан эд өлгийн зүйлүүд дотор судлагдаагүй өвүүд олон байгаа. Ийм нөхцөлд бид Монголынх гэж хэчнээн хашгираад ч нэмэргүй.

14

17

6

Улс орнууд ажлын байраа хадгалж, нийгмийн халамжaaр иргэдээ дэмжиж байна

8

Гэрэл зургийг С.Батсайхан 9

ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖИЙН ДИЙЛЭНХ НЬ НӨӨЦ ХАДГАЛАМЖГҮЙ

БАЙНА

МҮХАҮТ-ын судалгаанд хамрагдсан 10 мянга гаруй иргэд хэрвээ ажилгүй болчихвол 72 хувь нь хадгаламжгүй, 14 хувь нь 30 хоног, найман хувь нь гурван сар хүртэл амьдрах мөнгөтэй байна.

Page 2: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.04.20, ДАВАА~№064 (1343)

УЛС ТӨР

Б.Энхжаргал, ЗГМ сонин

Б.Сэлэнгэ, ЗГМ сонин

Зарим салбарын сайд Ерөнхий сайдын мэдэгдлээс зөрүүтэй мэдээлэл өгөв

Ерөнхий сайд У.Хүрэл-сүхийн зарласан Эдийн засгийг дэмжих Зас гийн газрын арга хэмжээ

21 хоногийн дараа албажив. Уг арга хэмжээнээс нийгэмд

хамгийн их хүлээлт үүсгэсэн нь дөрөвдүгээр сарын 1-нээс хойш нийт зургаан сарын хугацаанд бүх арга хэмжээг нийгмийн даатгал болон ХХОАТ-аас чөлөөлөх тухай шийдвэр байсан юм. Гэвч өнгөрсөн баасан гарагт уг арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар баталсанч, Ерөнхий сайдын

ахуйн нэгж компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх арга хэмжээг авч байна. 26 хувийн татварыг бүх аж ахуйн нэгж, зургаан сарын хугацаанд тэглэж байна” хэмээж байв.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт ХНХ-ын сайд С.Чинзориг болон Сангийн сайд Ч.Хүрэл-баатар нар дээрхээс зөрүүтэй мэдээлэл өгсөн нь нийгэмд эргэлзээ үүсгээд байна.

БАЙР СУУРЬ

“ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН АРАВДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС АЖ АХУЙН НЭГЖ КОМПАНИУДЫГ БҮРЭН ЧӨЛӨӨЛЖ БАЙНА”.

ТЕНДЕРИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн Үндэсний хөтөлбөр (ҮХ)-ийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шинэчлэн боловсруулсан хөтөлбөрт Хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн үр нөлөөний шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх.Санхүүжилтийн эх үүсвэр: “Тусгай хам-гаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төсөл1.1. Зөвлөх багийн ахлагч нь байгаль орчны салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, магистраас зэрэгтэй байх; 1.2. Багийн гишүүд нь экологи, биологи, газар зүй, хууль, эдийн засаг, компьютер график болон бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; 2. ТХГН-ийн ҮХ-ийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, Хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн үр нөлөөний шинжилгээ хийх, үр дүнгийн талаар богино хэмжээний видео

танилцуулга бэлтгэх бөгөөд гүйцэтгэх хугацаа захиалагч талтай гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Зөвлөх баг нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худална авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлд дурьдсан шаардлагыг хангасан байх; Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний 10:00 цагаас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 2020 оны 4 дүгээр сарын 24-ний 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн

газрын II байр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай

нутгийн удирдлагын газар 121 тоот, Утас: (976-51) 267283

Зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг 49.065.491 /дөчин есөн сая жаран таван

мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг.

Огноо: 2020.04.17 Огноо: 2020.04.17

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН ТУХАЙ ЗАРЛАЛ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН ТУХАЙ ЗАРЛАЛ

ТЕНДЕРИЙН ШАЛГАРУЛАЛТЫН НЭР: Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг (ОНТХГ)-ийн бодлогын стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх. Санхүүжилтийн эх үүсвэр: “Тусгай хамгаа-лалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төсөл1.1. Зөвлөх багийн ахлагч нь Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн олон талт хамгааллын менежментийн чиглэлээр баг ахлан 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, магистраас зэрэгтэй байх; 1.2. Багийн гишүүд нь экологи, газар зүй, хуульч болон бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; 2. ОНТХГН-уудын ангилалд дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулах, ОНТХГ-ийн хамгааллын менежментийг сайжруулах нэгдсэн бодлого боловсруулах аргачилсан зааварчилгаа, ОНТХГ-ийн хамгааллын менежментийг сайжруулах, олон талт хамгааллын менежментийг хэрэгжүүлэх арга

зүйн зөвлөмж боловсруулах бөгөөд гүйцэтгэх хугацаа захиалагч талтай гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Зөвлөх баг нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худална авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлд дурьдсан шаардлагыг хангасан байх;Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний 10:00 цагаас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 2020 оны 4 дүгээр сарын 24-ний 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн

газрын II байр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай

нутгийн удирдлагын газар 121 тоот, Утас: (976-51) 267283

Зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг 20.530.903 /хорин сая таван зуун гучин мянга есөн зуун

гурван/ төгрөг.

ЗГМ: ТОВЧХОН ПАРЛАМЕНТ

ЖДҮХС-гийн хэрэгтэй холбоотойгоор чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэн, хүсэлтийг нь хүлээн авав.

МЭДЭГДЭЛ 2018-2019 онд хилээр орж ирсэн газрын тосны дундаж ханш нэг тонн нь 650 ам.доллар байсан бол өнөөдөр 370 ам.доллар болсон. Энэ нь литр тутамд 930 төгрөгийн зөрүү гарч байна гэсэн үг. Тиймээс газрын тосны үнэ 600 төгрөгөөр буурах нөхцөл бий болсон гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдэв.

С.Чинзориг:

45 МЯНГАН АЖИЛ ОЛГОГЧ ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАНА

Үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгж дээрх хөнгөлөлтөд хамаарах хууль гарсан. Манайхны гаргаж буй тооцоогоор 45 мянга орчим ажил олгогч, 700 мянган даатгуулагч хөнгөлөлтөд хамрагдана. Нийт 800-900 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ гэсэн тооцоотой байгаа.

Ч.Хүрэлбаатар:

108 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖИЙН 99.99 ХУВЬ НЬ ШИМТГЭЛ ТӨЛӨХГҮЙ

Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Үлдэж байгаа 0.01 хувь нь алтны компаниуд юм. Алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд очсон. Сангийн яам, Татварын ерөнхий газар болон E-баримтад хуримтлагдсан мэдээллийг харахад аж ахуйн нэгжүүдийн бүх орлого буурсан. Ганцхан алт олборлодог аж ахуйн нэгжийнх буураагүй. Иймээс алтны компаниуд татвараа төлнө. █

ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгч төсөвт тодотгол хийхийг дахин санал болгов

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэгвэл нэг удаагийн хэмээн тодотгож буй уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч санал хүргүүлж буйгаа мэдэгджээ.

Юуны түрүүнд 2020 оны төсөвт тодотгол хийж, “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан

болон хураагдсан барилга, бай гуу ламж, эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, эмнэлгийн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах ажил-лагаанд зарцуулах, цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгахыг санал болгосон юм. █

байгуулах асуудлыг тусгахыг дахин санал болгож буй аж.

Цар тахлын уршгаар экс-портын, уул уурхайн, татварын, навига цийн, газрын тосноос олж болох байсан гээд бүх орлогууд хаагдаж, дэлхий нийтийг хамарсан томоохон хямрал болох нь нэгэнт тодорхой болсон ийм үед улсын төсөвт тодотгол хийх замаар эрсдэлийг даван туулах зайлшгүй шаардлага тулгарсан хэмээн тэрбээр үзэж байна.

Түүнээс гадна улсын орлого

хийсэн мэдэгдлээс зөрүүтэй мэдээллийг өгөв.

Ерөнхий сайд гуравдугаар сарын 27-нд танхимынхаа зарим гишүүний хамт мэдээлэл хийхдээ “. . .Ард иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 1-н хүр тэл нийгмийн даатгалын шимтгэлээс аж

Засгийн газар НДШ-ээс бүх ААН-ийг чөлөөлөх үгнээсээ буцсан уу

Page 3: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | НИЙГМИЙН СОНИН 03 2020.04.20, ДАВАА~№064 (1343)

Монгол хүн коронавирусээр нас бараагүй

Их мастеруудтай халз нүүх боломж

Монголын 13 иргэн энэхүү вирусээр халдварласныг а лбаныхан мэдээлэв. Ирландад дөрөв, ОХУ-д гурав, Швед, Швейцар, БНСУ-д тус бүр хоёр монгол иргэн коронавирусийн халдвар авч, гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж. Харин үүнээс гадна Туркт нэг монгол хүн коронавирусийн халдваар

нас барсан гэх мэдээлэл өчигдөр сошиал тархсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Т.Амаржаргалаас тодруулахад “Манай яаманд ийм мэдээлэл ирээгүй. Ташаа мэдээлэл” гэв. Түүнчлэн Гадаад харилцааны яамнаас “Баталгаатай бус мэдээлэл байна. Бидэнд мэдэгдээгүй” гэлээ. █

Дэлхий дахинд тархсан коронавирусийн голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад сэтгэл дэм өгч, урам хайрлах зорилготой шатрын онлайн халз тоглолт болох гэж байна. Тодруулбал, Монголын шатарчид энэ сарын 25-нд их мастеруудын хандивын онлайн зэрэг тоглоно. Зэрэг тоглолтод Монголоос төрсөн Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Б.Гүндаваа, Д.Шаравдорж тэргүүтэй 10 их мастер бүхий 15 шатарчин оролцох бөгөөд сонирхсон

хүн бүр улсынхаа сор болсон шатарчидтай онлайнаар халз нүүх боломжтой. Өмнө нь 10 их мастер нэг дор зэрэг

тоглож байгаагүй бөгөөд арга хэмжээнээс олсон мөнгийг 100 хувь ХӨСҮТ-д хандивлах гэнэ. █

бол харин одоо түүний санаа бодол эрс өөрчлөгдсөн бололтой. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Олон аймаг, сум түүх ой гэж хийдэг. Чадах ядахаараа нутаг орондоо хандив өргөдөг.

Э н э с а н а а г Х Ө С Ү Т - д

х э р э г -жүүлэх

хэрэгтэй мэт. ХӨСҮТ-ийн ой хэзээ болох вэ. ХӨСҮТ-д ө н г ө р ү ү л с э н б о д о л , хоногуудаа чадлаараа бичнэ. Чадахгүй бол Ганчимэгээр бичүүлнэ. Жинхэнэ эгэл бор амьдралтай, ард түмэн чинь энд байна. Сувилагч, эмч, баярлалаа ХӨСҮТ минь. Та бүгдийг мөнх хөх тэнгэр үргэлж ивээж байг” хэмээн

Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ вэ

бичжээ. Их аваргын хувьд коронавирусийн халдвар дэгдээд удаагүй байхад ХӨСҮТ-д олон улсын стандартад нийцсэн иж бүрэн хамгаалалтын хувцас 400 ширхгийг хандивлаж байсан билээ.

Түүнчлэн улаан бурхны дэгдэлтийн үед аппарат болон агаар шүүгчийг тусламж болгож өгч байсныг ч олон түмэн мартаагүй биз. Их аварга Д.Давгадорж энэ сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд түүнийг тусгаарлалтын хугацаа тав хоногийн дараа дуусах аж. Тэрбээр ХӨСҮТ-д элэгтэй байдаг ба дээр дурдсанаа түүхт ойгоор нь ажил хэрэг болгох буй за. █

Б.Мөнхзул, ЗГМ сонин

ТЭРБЭЭР ХӨСҮТ-Д ЭЛЭГТЭЙ БАЙДАГ БА ДЭЭР ДУРДСАНАА ТҮҮХТ ОЙГООР НЬ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ БУЙ ЗА.

Улаанбаатар, Монгол Улс Монгол дахь Америкийн Худалдааны

Танхим (АмЧам Монгол)-ын зохион байгуулсан цахим Бизнес уулзалтад БНХАУ дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Хятад)-ын Ерөнхийлөгч Алан Бииб зочин илтгэгчээр оролцож, COVID-19 цар тахлын учруулж буй эдийн засгийн хохирол болон БНХАУ-ын бизнесүүд хэрхэн даван туулж буй сайн туршлагуудын танилцуулга хийлээ.

Энэхүү цахим уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын бизнес эрхлэгчид оролцлоо. АмЧам Монголын ТУЗ-ийн гишүүн Ник Кузин тус уулзалтыг чиглүүлж, нээж хэлсэн үгэндээ, “АмЧам Монгол нь COVID-19 цар тахлыг даван туулахад бизнесүүдэд учруулж буй эдийн засгийн хохирлыг бууруулахад АмЧам Хятад шаардлагатай арга хэмжээг авч, тэргүүн эгнээнд манлайлан ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар энэхүү цар тахлын эдийн засгийн үр нөлөөг бууруулах зорилгоор таван их наяд төгрөгийн өртөг бүхий эдийн засгийг тэтгэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тийм боловч манай танхимын гишүүдийн хувьд БНХАУ дахь бизнесүүд цар тахлыг хэрхэн давж буй сайн туршлага, сургамжаас суралцах нь цагаа олсон, чухал ач холбогдолтой юм” хэмээлээ.

Уулзалтын үеэр ноён Алан Бииб БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдал,

бизнесүүдэд тулгарч буй бэрхшээлүүд болон АмЧам Хятадын зүгээс гишүүддээ цар тахлыг давахад нь хэрхэн дэмжлэг үзүүлж буй талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, бусад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Ноён Бииб хэлэхдээ, “АмЧам Хятад нь COVID-19 цар тахлын анхны голомт болсон Вухан хотын салбараа ашиглан, цар тахлын талаарх хамгийн бодит мэдээллийг хүлээн авч, технологи, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийг идэвхитэй ашиглан гишүүддээ өдөр тутам хүргэх, учруулж буй хор хохирлын судалгааг сар бүр хийх зэргээр гишүүддээ болон БНХАУ-ын Засгийн газарт цар тахал, эдийн засгийн хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлж, тэргүүн эгнээнд ажиллаж байна” гэв. Ноён Бииб БНХАУ нь АНУ шиг олон их наяд ам.долларыг бэлнээр тараахын оронд хэрэглэгчдийн хэрэглээг

нэмэгдүүлэх зорилгоор 750 сая юанийг жижиглэн худалдаа эрхлэгчдэд цахим урамшууллын тасалбар байдлаар олгосон нь их бүтээлч арга хэмжээ болсон тухай мэдээлэв. Ноён Бииб үргэлжлүүлэн БНХАУ дахь томоохон корпорацууд жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нөхцөл сайтай бизнесийн зээл олгож, хувийн банк шиг ажиллаж байна. Монголын компаниуд энэхүү хүнд нөхцөлд ЖДҮ эрхлэгчдэд үүнтэй төстэй байдлаар тусламж үзүүлж болох юм гэсэн саналыг хэлэв. Танилцуулгын төгсгөлд ноён Бииб, АмЧам Хятадын COVID-19 цар тахлыг хэрхэн даван туулах талаар гаргасан 20 зөвлөмжийг зарим жишээн дээр тулгуурлан танилцуулсан бөгөөд дэлхий даяар олон бизнес цахим салбарт шинэ бизнесийн боломжуудыг идэвхтэй

эрэлхийлж, тодорхойлж, ашиглаж байгааг онцоллоо.

Танилцуулгын дараа зочин илтгэгч цахим уулзалтад оролцож буй бизнесийн төлөөллүүдийн сонирхсон асуултад хариулсан бөгөөд уулзалтын төгсгөлд АмЧам Монголын ТУЗ-ийн гишүүн Ник Кузин зочин илтгэгчид COVID-19 цар тахлыг хэрхэн даван туулж буй сайн туршлагуудын талаар сонирхолтой танилцуулга хийсэнд талархлаа илэрхийлэв. АмЧам Монголын гишүүн 50 орчим бизнесийн төлөөлөл энэхүү цахим уулзалтад оролцсон бөгөөд маш үр дүнтэй цагаа олсон, уулзалт болж өнгөрлөө.

АМЧАМ МОНГОЛЫН ТУХАЙ ● АмЧам Монгол нь АНУ-Монгол

Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

● АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази, Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

COVID-19 цар тахлыг БНХАУ-ын бизнесүүд даван туулж буй сайн туршлага

Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д . Д а г в а д о р ж Х Ө С Ү Т - д

тусгаарлалтад байгаа билээ. Анх ирэхдээ сошиалаар нэг шуугиан тарьж, байраа голсон

Page 4: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2020.04.20, ДАВАА~№064 (1343) НИЙГЭМ

Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 18-нд хийсэн шин-жилгээгээр ОХУ-аас ирсэн нэг иргэнээс

коронавирус илэрснээр нийт тохиолдлын тоо 32 боллоо. Энэ өдөр хойд хөршөөс ирж тусгаарлагдсан 30 хүний дөрөвт нь давтан шинжилгээ хийхэд ийнхүү вирус илэрчээ. Өдгөө дэлхийн 213 улсад коронавирус бүртгэгдсэн бөгөөд 32 тохиолдолтой Монгол Улс 171-т бичигдэж байгаа юм.

“Монгол Улс коронавирусийг дотроо алдчихсан юм биш үү гэж зарим хүн үймүүлээд байгаа. Бид үүнийг хянах зорилгоор хяналтын судалгааг давхар хийж байна. Тухайлбал, эмнэлгүүдэд уушгины хатгаагаар өвдсөн долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн ХСҮТ-д хавдраад өвчилж, хэвтэн эмчлүүлж байгаа, дархлаа нь буурсан 35 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй” хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэв.

Хэдийгээр Монгол Улс коронавирусийг бүрэн хянаж чадаж байгаа ч аюул холдох болоогүйг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл сануулсан. Ялангуяа хойд хөршид өвчний тархалт их байгаа нь санаа зовоох асуудал болж байна. “Сүүлийн 24 цагт ОХУ-д 1785 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 36,793 боллоо. Нийт нас барсан тохиолдол 313 болоод байна. Хил залгаа Эрхүү мужид 57 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тус мужид 15 хүртэлх насны 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйн хамгийн бага нь долоон сартай. Цаг агаар дулаарч, эцэг эхчүүд хүүхдээ дагуулан гадуур явах

Туркийн хоёр иргэн бүрэн эдгэрчээ

Б.Энхжин, ЗГМ сонин

болсон нь бага насны хүүхдүүд өвчлөх шалтгаан болсныг Оросын эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулсан. ОХУ-д илэрч буй өвчлөлийн 50 хувь нь балархай буюу ямар нэг шинж тэмдэггүй

байгаа нь түгшүүр төрүүлж байна” хэмээн тэрбээр хэлсэн.

Манай улсын хувьд ажиглалтад 1227 хүн байна. Бямба гарагт 226 хүн ажиглалтаас гарч, гэрийн хорионд шилжжээ. Сайн мэдээ гэвэл Туркийн хоёр иргэн бүрэн эдгэрсэн байна. Уг нь эдгэрсэн хүмүүс дүрэм ёсоор ХӨСҮТ-өөс гарч, өөр газар тусгаарлалтад орох ёстой. Гэвч тэд ХӨСҮТ-д үлдэх хүсэлт гаргасан тул тэнд нь үргэлжлүүлэн хянахаар болжээ. “Сүүлд ирсэн Туркийн хоёр иргэн харьцангуй хурдан эдгэрлээ. Вирус эдгэрэх эсэх нь тухайн хүний биеийн онцлогоос маш их шалтгаална. Франц иргэний хувьд нэлээд удчихлаа. Бид өдөр бүр таван төрлийн сорьцоор

вирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Одоо ганцхан сорил нь нэмэх буюу коронавирус илрээд байна. Удахгүй эдгэрээд гарах байх аа” хэмээн Д.Нямхүү захирал тайлбарлав.

Дөрөвдүгээр сарын 18-19-ний хоорондох 24 цагийн хугацаанд дэлхий дахинд коронавирусийн 81,930 тохиолдол шинээр бүртгэгдэж, 6505 хүн нас баржээ. Урьдын адил АНУ нас баралтын тоогоор тэргүүлсэн бөгөөд тэнд 1887 хүн 24 цагийн дотор өөд болсон байна. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө нэг өдөрт 6000 гаруй хүн нас барж байсантай харьцуулбал хамаагүй багасчээ. Их Британид 888 хүн хорвоог орхисон нь дээрээсээ

хоёрт орох үзүүлэлт боллоо. Ер нь тус улсад дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш нас баралтын тоо 700-900-гийн хооронд тогтмол хэлбэлзэж байна. Саяхан парламентын сонгуулиа явуулсан БНСУ-д 18 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улс нөхцөл байдлыг хяналтдаа оруулж чадсаны баталгаа. Нэг үе өдөрт 800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байсан улс шүү дээ. Харин Өмнөд Америкийн Перу улсад “түймэр” дөнгөж дэгдэж эхэлж буй бололтой. Сүүлийн 24 цагийн дотор 931 тохиолдол шинээр илэрч, 48 хүн нас барсан нь аюулын харанга дэлдлээ. Перу дээрх үзүүлэлтээр эхний 20-д бичигдэх болжээ. █

Туул зөрлөгийн ажилчдын орон сууцыг хийгээр халааж эхэллээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу олны хэлж занш-санаар Хонхорт байрлах төмөр замын Туул зөрлөгийн ажилтан, алба хаагчдын орон сууцыг хийгээр халааж эхэллээ. 1982 онд баригдсан хоёр давхар, 14 айлын орон сууцыг анх баригдсан цагаас нь хойш айлууд тус тусдаа зуухаар галлаж, утаагаа агааржуулалтын хоолой руу холбогдсон яндангаар гаргадаг байсан аж. Орон сууц атлаа өрх бүр яндантай зуухаар гэрээ халаана гэдэг гэр хороололд

амьдарч буйгаас ялгаагүй шахам байсныг тус байранд 27 жил амьдарсан Ж.Булганцэцэг хэлж байлаа. Тэднийх 70 ам метр гурван өрөө байраа халаахын тулд жилдээ 10 орчим тонн түүхий нүүрс түлдэг байжээ.

Харин “Газком” компани, УБТЗ-тай хамтран суурилуулсан газын бойлер айлуудын ра-диа торыг халаахад нэг өрх ид хүйтний үед 120-180 мян-ган төгрөгийн зардал л гаргах аж. Халаах төхөөрөмж суури-луулахад нам даралтын зуух шиг нүсэр байгууламж хэрэг-

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн алба

Эдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаЭдитор Б.БаяртогтохУтас: 99901532

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Э.Батцэцэг

zgm.mn

ubinfo.mn

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

ОХУ-Д ИЛЭРЧ БУЙ ӨВЧЛӨЛИЙН 50 ХУВЬ НЬ БАЛАРХАЙ БУЮУ ЯМАР НЭГ ШИНЖ ТЭМДЭГГҮЙ БАЙГАА НЬ ТҮГШҮҮР ТӨРҮҮЛЖ БАЙНА.

Шинэ коронавирусийн тохиолдол хамгийн олон бүртгэгдээд буй улсууд(2020 оны IV.19-ний 15 цагийн байдлаар)

Шинээр илэрсэн: 29,05724 цагт нас барсан: 1,867Нийт илэрсэн: 738,792 Нийт нас барсан: 39,014

АНУ

Шинээр илэрсэн: 3,57724 цагт нас барсан: 637Нийт илэрсэн: 194,416 Нийт нас барсан: 20,639

ИспаниШинээр илэрсэн: 3,49124 цагт нас барсан: 482Нийт илэрсэн: 175,925Нийт нас барсан: 23,227

Итали

Шинээр илэрсэн: 3,78324 цагт нас барсан: 121Нийт илэрсэн: 82,329Нийт нас барсан: 1890

Турк

Шинээр илэрсэн: 4,78524 цагт нас барсан: 40Нийт илэрсэн: 36,793Нийт нас барсан: 313

ОросШинээр илэрсэн: 50924 цагт нас барсан: 32Нийт илэрсэн: 10,296Нийт нас барсан: 222

Япон

Шинээр илэрсэн: 3,82424 цагт нас барсан: 642Нийт илэрсэн: 151,793Нийт нас барсан: 19,323

Франц

Шинээр илэрсэн: 4,53824 цагт нас барсан: 186Нийт илэрсэн: 143,724Нийт нас барсан: 4,538

Герман

Шинээр илэрсэн: 4,63224 цагт нас барсан: 0Нийт илэрсэн: 82,719Нийт нас барсан: 4,632

Хятад

Шинээр илэрсэн: 124 цагт нас барсан: 0 Нийт илэрсэн: 32Нийт нас барсан: 0

Монгол

Шинээр илэрсэн: 5,52524 цагт нас барсан: 888Нийт илэрсэн: 114,217Нийт нас барсан: 15,464

Их Британи

Дэлхий дахинд сүүлийн 24 цагт 81,930 тохиолдол бүртгэгдэж, 6,505 хүн нас барлаа. Нийт тохиолдол 2,330,793 болж, 160,643 хүн нас бараад байна.

“Франц иргэний хувьд нэлээд удчихлаа. Одоо ганцхан сорил нь нэмэх буюу коронавирус илрээд байна. Удахгүй эдгэрээд гарах байх аа” гэв.

гүй. Жижиг контейнерийг зориулалтын болгон өөрчилж, авсаархан байдлаар халаалтаа шийджээ.

“Газком” компанийн үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ “Одоо энэ 14 айл яг төвийн дулаанд холбогдсон юм шиг дулаан хангамжаар бүрэн хангагдлаа. 2020 онд манай компани Улаанбаатар хотын төвийн дулаанд холбогдох боломжгүй, алслагдсан барилга, байгууламжуудыг хийгээр халаах зорилт тавьсан. Улаанбаатар хот дулааны ганц эх үүсвэртэй

байсан бол одоо хоёр эх үүсвэртэй болсон гэсэн үг. Энэ нь хот төлөвлөлт, төвлөрлийг сааруулахад ихээхэн өөрчлөлт авчирна” гэсэн юм.

Хийн халаалтыг нэвтрүүлэхдээ аюулгүй байдлыг хангахын тулд Японы стандартыг мөрдөж байна. Энэ нь дэлхийд тэргүүлэх стандарт аж. █

Б.Сэлэнгэ, ЗГМ сонин

Эх сурвалж: ДЭМБ

Page 5: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2020.04.20, ДАВАА~№064 (1343)

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАНБ.Гарьд, ЗГМ сонин

“Гурилын хулгайчийн гуя нь цагаан” гэж ярьдаг нь гэмт хэрэгтнийг илрүүлэх сэжүүр ил байгааг нотолсон үг. Үүн лугаа хууль бусаар хил нэвтрүүлдэг алтны хэмжээг Монголбанкны мэдээлэл нэг талаар ил болголоо. Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлт байв. Харин 2020 оны эхний гурван сарын байдлаар Монголбанк 5.3 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оныхоос 4.5 тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний цаана коронавирусээс шалтгаалж хил хаасан үед хилээр хууль бусаар нэвтрүүлдэг алтны урсгал Монголбанк руу чиглэсэн гэсэн мэдээлэл “нуугдаж” байгаа юм.

Монголоос хуулийн дагуу нэвтрүүлсэн алтны хэмжээ 2019 онд есөн тонн байлаа. Тухайлбал, Их Британид 4.9, Сингапурт 2.4, Швейцарт 1.6 тонн алт худалджээ. Харин УУХҮЯ-ны мэдээлэлд өнгөрсөн оны 11 сарын гүйцэтгэлээр 14.8 тн алт олборлосон гэсэн бол мөн оны 11 дүгээр сарын төгсгөлд Монголбанк 14.4 тонн алт худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил олборлосон 400 кг алт хууль бусаар хил давсан байж магадгүй гэсэн таамаглал үлдээв. Эндээс алт хууль бусаар хил нэвтрүүлдэг бүлэглэл, “арын хаалга” баттай байгаа гэх хардлага эрхгүй төрж байгаа юм.

Өнгөрсөн онд алтыг хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан олон хэрэг бүртгэгдсэн. Томоос нь тоочвол, 2019 онд эрүүгийн цагдаагийнхан иргэн О, М нарыг гадуур болон дотуур хувцсандаа зургаан кг алт нууж Замын-Үүд боомтоор хил нэвтрэх гэж байхад нь баривчилсан, мөн нэгэн иргэн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр гарахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Энэ мэтчилэн хилийн хяналт болон цагдаагийн байгууллагын хараанд өртсөн гэмт хэргүүд хэд хэд бий. ЦЕГ-ын статистикт 2019 онд хилээр хориотой бараа нэвтрүүлэх гэж байгаад баригдсан 89 гэмт хэрэг бүртгэсний цөөнгүй нь алт, үнэт эдлэлтэй холбоотой гэмт хэрэг

АЛТ ТУШААЛТ “АРЫН ХААЛГЫГ” ИЛЧЛЭХ БОЛОМЖ МӨН ҮҮХилээр гаргаж амжаагүй гэсэн үндэслэлээр цагааддаг нь хууль бус үйлдлийг өөгшүүлдэг юм биш биз

байж. Алтыг иргэд хууль бусаар

хил давуулах олон арга хэрэглэж байгааг цагдаа, хилийн хяналтынхан гадарладаг болсон. Үүнээс улбаалж алтыг зохион байгуулалттай хил давуулах тохиолдол ч гарч байв. Тодруулбал, Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрч байсан 7814 дүгээр галт тэрэгний зүтгүүрийн эд ангид 15.5 кг алт нууж хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн улсын байцаагч

нар илрүүлж байсан удаатай. Харин хилээр хууль бусаар алт нэвтрүүлэх шалгарсан аргад автомашины эд ангид нуух, ачаа бараанд далдлах явдал орно. Үүний хэдийг нь хил гаалийн алба илрүүлж чадаж байгаа вэ гэдэг нь ч эргэлзээ төрүүлсэн хэвээр. Нөгөөтэйгүүр манай хил, гаалийн байгууллагад алт илрүүлэх рентген төхөөрөмж, “CT-40 KIT” маркийн шилэн дуран авианы иж бүрдэл багаж хангалттай байдаггүйтэй

холбоотой. Гаалийн байцаагч нар тоног төхөөрөмжөөр бус зөн билгээрээ ажлаа хийж байгаагаас энэ төрлийн гэмт хэргийг бүрэн хяналтдаа авч чаддаггүй талаар цагдаагийн холбогдох албаныхан ч ярьж байсан. Ийм нөхцөлд алт хууль бусаар хил нэвтрүүлж, азаа үзэхийг хүсэгчид о л ш р о х н ь тодорхой. Энэ нь “амташсан хэрээ арван гурав дахих” боломжийг олгодог байж болзошгүй. Мөн тэднийг шүүхээс цагаатгаж өөгшүүлдэг гэх хардлага ч бий.

Алт хууль бусаар хил давуулах гэмт хэрэг үйлдэгчдийг гаалийн байцаагчид барьдаг ч шүүхийн шатанд цагааддаг юм биш биз гэсэн хардлага төрүүлэх нэгэн хэрэг анхаарал татаж байна. Тухайлбал, хилийн хяналтын бүсэд автомашинтайгаа орсон этгээдээс хилийн хяналтынхан 6.8 кг алт илрүүлсэн боловч шүүхийн шатанд цагаатгасан тохиолдол бий. Тухайн хэргийн материалыг сөхөж үзвэл дөрвөн жилийн өмнө алт хууль бусаар хил давуулахыг завдсан үндэслэлээр шалгагдсан иргэн Д, Б нарыг шүүхээс цагаатгаж, зургаан кг алтны үнийг Монголбанкны ханшаар бодож олгожээ. Уг нь шүүгдэгч Б мэдүүлэгтээ “Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор дөрвөн ширхэг дөрвөлжин хэлбэртэй гадуураа хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон алтыг өөрийн фургон машины урд хэсэгт их гэрлийн дор нуусан... Тэр өдрийн 13:00 цагийн орчимд алт өгч явуулсан. Удалгүй Д “алтаа хил гаргаад хэрэггүй, буцаагаад манай дүүд өгөөд явуулчих, нөгөө авна гэсэн хүн утсаа авахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би эргээд явах гэтэл автомашин маань гааль руу орох машины дараалалд орчихсон байсан болохоор гарч чадаагүй. Гэтэл гаалийн байцаагч ирээд шалгасан” гэжээ. Мөн шүүгдэгч Д “Би хүмүүсээс алт авч үнэ өсөхөөр нь зардаг юм. Хужаа нар алт үнэтэй авдаг гэж дуулаад Хятад руу явж үзмээр санагдсан. Б-тэй 2014 оны тавдугаар сарын эхээр Гашуунсухайтын хил дээр танилцсан юм. Алт яаж урагш нь гаргадаг юм бол, таньдаг мэддэг хүн байна уу гэхэд Б болох байх гэж хэлсэн. Тэгээд надад утасны дугаараа өгсөн. Би өөрт байсан алтан дээрээ нэмж Бат-Эрдэнэ гэх хүнээс алт худалдаж аваад зургаан кг орчим болгож, Гашуунсухайт руу Б-д өгч явуулсан. Өмнө нь би Б-тэй танилцах үедээ хилийн цаана нэг хятад хүнтэй танилцаад ярилцсан байсан юм. Тэр хятад хүн надад хэлэхдээ Монголд авч байгаа

үнээс хамаагүй өндөр үнээр авдаг гэсэн” гэжээ. Харин хохирогчоор оролцсон Монголбанкны төлөөлөгч “Монгол Улсын хилээр алтыг аж ахуйн нэгж, байгууллага хилээр гаргахдаа холбогдох

яамдаас зөвшөөрөл авсны үндсэн дээр гаргадаг. Д, Б нар нь эрх бүхий б а й г у у л л а г а а с з ө в ш ө ө р ө л авалгүй, гаальд мэдүүлээгүй, нууж хууль бусаар авч гарахыг завдсан байна. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үнэт металл болох алтыг шүүхийн тогтоол гарсны дараа улсын

орлого буюу Монголбанкны Улсын эрдэнэсийн санд хүлээн авдаг” гэжээ. Харин шүүхээс Д, Б нарыг цагаатгасан тогтоолдоо “шүүгдэгч Б нь шүүгдэгч Д-гийн өгч явуулсан 6,884,70 грамм алтыг машиндаа нууж хилийн бүсэд авч очсон боловч гаалийн талбайгаас буцаж байхад нь гаалийн байцаагч саатуулж, шалгасан үйл баримт тогтоогдсон байна. Энэ нь шүүгдэгч нар алтыг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн мэт харагдахаар байна. Дээрх нөхцөл байдлууд нь нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, цугларсан баримт нь шүүгдэгч нарыг яллах биш цагаатгах талын нотлох баримт болжээ. Шүүгдэгч Д, Б нар урьдчилан үгсэн тохирч бүлэглэн алтыг хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна” гэсэн аж.

Энэ мэтчилэн хилээр алт гаргах санаархалтай хүмүүсийг цагаатгаж байгаа нь азаа үзэгч дийг олноор төрүүлж байна. Өнөөдөр ч алтыг хууль бусаар хил давуулах оролд-лого гарсаар байна. Энэ сарын 6-нд гэхэд Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр ачаа тээвэрлэж явсан иргэн П хүрэм ний хээ халаасанд 1.3 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвт рүүлэхийг завдаад баригдлаа.

Иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон энэ хорио цээрийн үед ачаа бараа тээвэрлэгчдийг алтны сүлжээнийхэн онилж байгааг ч энэ явдал харуулж байна. Цаашид алтыг хууль бусаар хил нэвтрүүлэх оролдлого хэдээр нэмэгдэхийг хэлж мэдэхгүй. Уг нь хил, гаалийн байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг энэ онд хэрэгжүүлж дуусна. Тэр болтол “буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй” байж чадвал улсын алтны нөөцөд хэрэгтэй юм даа. █

ТӨВ БАНКИНД АЛТ ТУШААЛТ НЭМЭГДСЭН Ч ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДСАН ХЭРЭГ ТАСРАХГҮЙ БАЙНА.

ЦЕГ-ын статистикт 2019 онд хилээр хориотой бараа нэвтрүүлэх гэж байгаад баригдсан 89 гэмт хэрэг бүртгэгдсэний цөөнгүй нь алт, үнэт эдлэлтэй холбоотой гэмт хэрэг байж.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 6: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2020.04.20, ДАВАА~№064 (1343) ЗГМ: СУРВАЛЖИЛГА

үйтний эрч суларч, хавсарга салхи хацар шилбүүрдээд хавар цаг хэдийн иржээ. Цаг агаар

дулаарахтай зэрэгцээд нийс-лэлчүүд “утаан хөнжлөөсөө” салж, уушги юугаа “шагнадаг” уламжлалтай. Гэхдээ энэ жил урь орж, улирал солигдох үеийг бид урьд урьдынхаас өөрөөр өнгөрөөж байна. Цар тахал дэлхий дахинд дэгдэж байгаа учир амны хаалт тогтмол хэрэглэж, алсын зайнаас бусадтай харилцахыг эрхэмлэж буй. Гэхдээ хотын төв, орон сууцны хорооллын орчимд амны хаалт зүүж, айж сандарсан хүмүүс холхих ч хотын захаар халдвар, хамгааллын дэглэм сахиж буй хүн цөөхөн байна. Амны хаалт зүүсэнгүй гэж тэднийг зэмлэхэд ч бэрх. “Өдрийн хоолны мөнгөө арай ядан олж, өлсөж үхэхгүй өл зогоож байхад амны хаалтад мөнгө зарцуулах арга алга” гэж халаглах нэгэнтэй ч таарлаа. Үнэхээр ч захын хорооллынхны амьдрал тартагтаа тулж, хоногийн хоолоо арай ядан залгуулж байна. Хүмүүс хоолны

ӨДРИЙН ХООЛНЫ МӨНГӨГҮЙ ИРГЭДЭД ӨВЧИН ТАХАЛ СОНИН БИШ БАЙНАГудамж бүрийн үзүүрт согтуу хүмүүс цугларсан нь ажил, орлогогүй иргэд архинд “живж” байгааг гэрчилнэ

О.Даваасүрэн, ЗГМ Сонин

ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо : 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх”

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202004668 Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.0 сая төгрөгөөс багагүй байх.Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2017, 2018, 2019 онуудын дундаж

борлуулалтын хэмжээ нь 100.0 сая төгрөгөөс багагүй байхАудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018, 2019 онСүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017,2018, 2019 оны аль нэг жилд 100.0 сая төгрөгөөс багагүй байхТусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”Тендерийн хамт Багц 1- 2’500’000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгБагц 2- 2’500’000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгтөгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Эрхгүй”Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцно”Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Налайх дүүрэг, 2-р хороо,Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба.

www.tender.gov.mn. Утас:7023-2788.

ногоогоо ширхэглэж, талхаа таллах дээрээ тулж байгаа тухай олон жилийн турш яригдсан ч хэн нэгэн, ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Үүний улмаас нөхцөл байдал улам хүндэрсээр л байна. Энэ талаар сурвалжлахаар хотын төвөөс алслагдсан Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийг зорилоо.

ХҮҮХДҮҮД ХӨРСНИЙ БОХИРДОЛ ДУНД ХҮНСНИЙ

ГАЧИГДАЛТАЙ ТОРНИЖ БАЙНА

“Хар ус” ууж, хөлчүүрхсэн хүмүүс хаа нэг тааралдахаас бусдаар гэр хорооллын гудамж эл хуль байлаа. Нам гүмийг эвдэх мэт үе, үе нохой боргуулах бөгөөд усны тэрэг түрсэн өсвөр насны хүүхдүүд ганц, нэг үзэгдэнэ. Орчин нөхцөлийг ажиглаж байтал уулын орой дээрх хашаагүй гэрийн гадна хүүхдүүд тоглож байгаа нь анхаарал татав. Хөл алдвал унах эрсдэлтэй өндөр шороон дээр 3-12 насны дөрвөн хүүхэд хөөцөлдөх бөгөөд ойр орчимд нь насанд хүрсэн хүн байсангүй. Жихүүн салхинд нимгэн цамцтай наадаж буй тэдэнд маск, малгай, бээлийний аль

нь ч байсангүй. Үд хэвийх үед тэдэнтэй уулзсан бид гадаа хэр удаан тоглож буйг нь лавлахад “Өглөө босоод л энд ирсэн. Хичээл орохгүй болохоор гэрт байхаар уйдаад байх юм” гэж ам уралдан хариулав. Нүүрсний үртэс, үнс, хог хаягдлаар наадах тэд тоостой хувцас, тортогтой гараа үл ажирна. Өглөөнөөс

өдий хүртэл энд байгааг нь сонсоод “өлсөхгүй байна уу” гэж асууж зүрхэлсэнгүй. Өлсөж, даарч, өлдөж, цангаж байгаа нь анзаарагдаж, бүлтгэр нүдээр тормолзох нь өрөвдөлтэй. Эндээс хөдлөөд, ойролцоох уулын цаана буй жалганд хүрлээ. Мөн л хашаагүй газар, бүрээс нь ноорхой гэр байх бөгөөд

гэрийн гадна бяцхан хүү хаягдал дугуй түрж үзэгдэнэ. Ээжээс нь вирусийн талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг асуухад “манайх тоггүй хоёр жил болж байна. Зурагт, утасгүй болохоор мэдэх юм алга” гэсэн товч хариулт өгсөн юм. Ийнхүү захын хорооллын эргэн тойронд хүүхдүүд олноор цугларч, хог,

Х

Page 7: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: СУРВАЛЖИЛГА 07 2020.04.20, ДАВАА~№064 (1343)

8001-1919, 9102-1919, 9522-2120

Сав цуглуулж, тушаах чинь хөдөлмөр л учраас амьдралд маань их дэм болдог байлаа. Харин энэ жил ёстой нам сууж байна. Тэтгэврийн 300 мянган төгрөг олон хүүхэдтэй надад хаана ч хүрэхгүй юм. Заримдаа ч гараад лаазаа цуглуулмаар л санагддаг. Олон хүний хаясан хог дотор өнөө вирус нь байх вий гэж айх юм

Дэлгүүрээс нэг ч хүүхэд өөртөө чихэр, амттан авсангүй. Бүгд л мөнгөндөө тааруулж, хүнсний ногоо, граммын мах, тос авч харагдана.

Гэрэл зургийг С.Батсайхан

хаягдлаар тоглож, хөрсний бохирдол дунд торниж байна. Өдрийг хоолтой, хоолгүй давж, хогоор тоглож байгаа бяцхан үрсийг анхаарахгүй бол сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосон энэ үед олон хүүхэд хүнс, тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Авч өгсөн тоглоомыг нь голж уурлах нэгэн байхад аав минь согтуу ирэх вий гэж эмээх хүүхэд ч олон бий. Томчуудын хариуцлагагүй үйлдэл, “хар ус”, харгис нийгмийн золиос нь хүүхэд бүү байгаасай.

УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ХҮМҮҮС Ч ОРЛОГОГҮЙ БОЛЖЭЭ

Амьдрал хэцүү байгааг уулзсан хүн бүхэн хэлж байлаа. Мах үнэд орж, гурил будаа, талх, ногооны ханш ч тогтмол нэмэгдэж байгааг иргэд онцолж байсан юм. Үнийн хөөргөдөл ажил, орлоготой хүмүүсийн хоногийн хоолны хэмжээнд нөлөөлөх нь бага ч арай ядан

өл зогоож байгаа иргэдэд 100 төгрөгийн нэмэгдэл ч хүнд тусдаг. Вирусийн улмаас ажил, орлогогүй болж буй салбарынхны төлөөлөл бол Улаанчулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг хүмүүс юм. Тэд вирусээс айгаад хаягдал түүхээс цэрвэж байгаа учир орлого буурч, амьдрал улам хүнд болж байгааг хэлж байсан юм. Сонгинохайрхан д ү ү р г и й н 2 6 дугаар хорооны иргэн Ч “Хуванцар цуглуулаад өдөрт дунджаар 20 мянган төгрөг олдог байсан. Би өдрийн турш түүдэг гүй л дээ. Оройхон гараад бүрий болтол цуглуулаад, тушаа хад хоолоо хүнээс гуйхгүй залгуулчихдаг л юм. Өвөл гар, хөл даараад жаахан хэцүү . Харин дулаан цагт ор лого сайн байдаг. Өнгөрсөн зун хуванцар түүгээд олсон мөнгөөрөө хүүхдэдээ гэр авч өгөөд, тусад нь гаргасан. Сав цуглуулж, тушаах чинь хөдөлмөр л учраас амьдралд маань их дэм болдог байлаа. Харин энэ жил ёстой нам сууж байна. Тэтгэврийн 300 мянган төгрөг олон хүүхэдтэй надад хаана ч хүрэхгүй юм. Заримдаа ч гараад лаазаа цуглуулмаар л санагддаг. Олон хүний хаясан хог дотор өнөө вирус нь байх вий гэж айх юм” гэлээ. Бараг гудамж бүрийн үзүүрт согтуу хүмүүс цугларсан нь ажил, орлогогүй иргэд архинд “живж” байгааг гэрчлэх мэт. Үйлдлээ хянах чадваргүй болсон тэд тоглоомын талбай, гудамжинд архидаж, шүлс, нус, цэр, ялгадсаа ил задгай гадагшлуулж, тэр хөрсөн дээр нь хүүхдүүд тоглож байна гэдэг хөндөхгүй орхиж боломгүй асуудал.

“КОРОНАТАЙ, КОРОНАГҮЙ ӨЛСГӨЛӨНГИЙН ИРМЭГТ

БАЙГАА ХҮМҮҮС ЭНҮҮГЭЭР НЭГ БАЙНА”

И р г э д и й н х у д а л д а н авах чадвар ямар байгааг

т о д р у у л а х а а р Чингэлтэй дүүр-гийн долоодугаар хороонд байр лах найман нэрийн хүнсний дэл-гүү рээр орлоо. Ажил тарах цаг таарсан учир хөл, хөдөлгөөн их байв. Орж ирсэн үйлч лүүлэгчийн ихэнх нь хүүхэд байсан бөгөөд мөн л амны хаалт зүүсэн хүн нүдний гэм байлаа. Дэл-гүүрээс нэг ч хүү-хэд өөртөө чихэр, амттан авсангүй. Бүгд л мөнгөн-дөө таа руулж, хүнсний ногоо, граммын мах, тос авч харагдана. Тус дэлгүүрийн х у д а л д а г ч

Ө.Чингүүн “Энэ хавийнхан төвийн -хөн шиг тансаг хүнс хэрэглэдэггүй юм. Бүгд л өдрийн хоолны хэрэгцээгээ арай ядан залгуулж буй хүмүүс. Халамж, тэтгэмж буух үеэр ганц нэг ундаа, жимс авна. Ер нь өдөр бүр тансагладаг амьдралтай хүн Монголд цөө хөн байх шиг байна. Ард иргэдийн амьдрал хэцүү байна шүү дээ. Энэ хавийн хүмүүс хүнсний ногоогоо өдөр, өдрийн идэх

хэмжээ гээрээ л авдаг. Тос, масло грамм-

лана. Манайд

жижиглэж, сав ласан таван цул 700 төгрөг гэдэг юм. Түүнийг авдаг хүн ч олон. Зарим нь нохой муураа хооллодог байх. Зарим нь бууз, хуушуур хийдэг биз. Мах үнэтэй байхад орлого багатай, мөнгөгүй хүмүүст үүнээс өөр арга байхгүй шүү дээ. Амны хаалт зүү гэж хэчнээн шаардаад ч нэмэргүй. Өдрийн хоолоо авах 1000 төгрөг байхгүй байхад яаж хоёр цаг зүүх маск тэр мөнгөөр авч чадах вэ дэ. Коронатай, коронагүй өлсгө лөнгийн ирмэгт байгаа хүмүүс энүүгээр нэг байна. Бараа, бүтээг дэхүүний үнэ ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цаанаасаа нэмэгдээд

ирэхээр бид ч

дагаад л өсгөнө. Тэрийг хараад зодож, нүдэхээс наагуур л юм болно. Бухимдал ихтэй, хэцүү амьдралтай хүмүүс юуханд л уурлах гээд байдаг юм. Үнэнийг хэлэхэд, хүн хэчнээн хичээгээд ч сайхан амьдрахад бэрх байна. Энэ хавийнхны мөрөөдөл нь Солонгосд очиж хар ажил хийх бол чихсон. Дөрвөн хүүхдээ орхиод харийн орныг зорьсон гэр бүл ч бий. Ямар сайндаа л ийм сон голт хийв гэж дээ” гэлээ. Эдийн засгийн хямрал, ажил-гүйдлийн талаарх тоо баримт энд дурдах нь илүүц биз. Иргэдийн амьд рал доройтож, хүмүүс туйл-даж байгаа нь нүд нээ ил байна.

Хүүхдүүд хөрс ний бохир дол дунд хүнсний га чиг далтай

торниж байна. █

Page 8: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.04.20, ДАВАА~№064 (1343)

ЭДИЙН ЗАСАГ

ЗГМ: ТОВЧХОН АРИЛЖАА

Монголын хөрөнгийн бирж баасан гарагийн 22 компанийн 355,817 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр дөрвөн компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийнх буурав.

ИНДЕКС

0.02 Хувь. ТОП 20 индекс 0.02 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 2.45 их наяд төгрөг боллоо.

ДОТООД ХУДАЛДАА

56.1Хувь. Худалдааны салбарын борлуулалтын 56.1 хувь нь бөөний худалдаа, 43.9 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Худалдааны салбарын нийт борлуулалтын 87 хувийг Улаанбаатар хот эзэлж байна.

АЖ ҮЙЛДВЭР

1.6 Их наяд төгрөг. Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулсан бүтээгдэхүүний 1.6 их наяд төгрөг буюу 54.2 хувийг гадаад зах зээлд энэ оны эхний улиралд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 1.4 их наяд төгрөг буюу 83.7 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

БИЗНЕСИЙН ОРЧИН

75.3 Хувь. Бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийг байршлаар авч үзвэл, нийслэл Улаанбаатар хотод нийт хуулийн этгээдийн 143.4 мянга буюу 75.3 хувь, Төвийн бүсэд 16.5 мянга буюу 8.7 хувь, Хангайн бүсэд 14.6 мянга буюу 7.6 хувь, Баруун бүсэд 10.5 мянга буюу 5.5 хувь, Зүүн бүсэд 5.5 мянга буюу 2.9 хувь нь бүртгэлтэй байна.

ИНФЛЯЦХэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 3.3-7.7 хувиар өсжээ.

ГАДААД ХУДАЛДААОХУ-аас импортоор оруулсан барааны 54.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 64.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.3 хувийг цахилгаан эрчим хүч, 3.8 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.

09

10

11

11

Жижиг дунд аж ахуйн нэгжийн дийлэнх нь нөөц хадгаламжгүй байна

Хэрэглээний уналтыг сааруулж, дампуурлаас сэргийлсэн макро бодлогоор хямралыг аргална

БНХАУ-д коронавирусийн жинхэнэ тархалтыг тогтоох тест эхэллээ

Кинотеатрын бизнес хүнд байдалд орлоо

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

Гэрэл зургийг С.Батсайхан

АНУ-Д СҮҮЛИЙН ХОЁР ДОЛОО ХОНОГТ ГЭХЭД 10 САЯ ИРГЭН АЖЛАА АЛДАЖ БҮРТГҮҮЛСЭН БОЛ ЭНЭ САРД АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ДАРУЙ ХОЁР ОРОНТОЙ ТООНД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ.

АНУ болон БНХАУ татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хувийн хэвшлээ “халамжилж” байна

Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь сульдаах COVID-19 цар тахлын эсрэг өөрсдийн хамаг байдаг нөөц боломжоо хүн төрөлхтөн шав хаж буй. Хүмүүс олноор ажил гүй болж, өрхийн орлого буурч, бараа таваарын эрэлт эрс багасаж байгаа учраас эдийн засгаа дэмжих бодлого дэлхий нийтийн чиг хандлага боллоо. Засгийн газрууд өндөр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдэж, түүхэнд байгаагүйгээр улс орнууд мөнгөний бодлогоо зөөл рүүлж байна. Тэр жишгээр манай улсын төв банк бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар бууруулж, ес болгосон. Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжихээ илэр хийлсэн ч тодорхой болсон нь цөөн байна.

Тэгвэл дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын Засгийн газ раас COVID-19 цар тахлын тар халтын үед жижиг, дунд бизне сээ аварч үлдэхийн тулд чек хэл бэрээр олгох 350 тэрбум ам.дол ларын нөөц өнгөрсөн пүрэв гарагт дууссан байна. Зээлдэгчийг 14 жил хангаж чадах хэмжээний мөнгө 14 хоногт дууссан ч зээлэнд хамрагдах хүсэлттэй хүмүүс эсвэл

Улс орнууд ажлын байраа хадгалж, нийгмийн халамжaaр иргэдээ дэмжиж байна

хүсэлтээ илгээсэн ч хамрагдаж чадаагүй бизнес эрхлэгчид зээ-лийн хүсэлтээ цахимаар ил-гээсээр. Энэхүү санхүүжилт нь ажлын байраа авч үлдсэн, цом хотгол хийгээгүй, цалингаа тогтмол өгч байсан 500-гаас цөөн тооны ажилчинтай жижиг бизнес эрхлэгчдэд нэг удаагийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдох юм байна.

АНУ-ын Сангийн сайд 250 тэр-бум ам.долларын нэмэлт санхүү-жилт авах талаарх асуудлаар конг ресст мэдэгдэл хэдийн хүр гүүл жээ. Мухардалд ороод байгаа ард иргэдэд, ялангуяа бизнес нь маш хүнд байдалтай байгаа, мөн жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дээрх хө рөнгөнөөс санхүүжилт олго-

хоо илэрхийлжээ. Эдийн засгийн хямралд хамгийн их өртөж буй хэсэг бол жижиг, дунд бизнес эрх лэгчид. Үйл ажиллагаа нь ха раахан тогтворжиж чадаагүй, хө рөнгө оруулалтаа нөхөж ам-жаагүй, тодорхой хэмжээний сан хүүгийн хуримтлалгүй ши-нэ бизнесүүд ташраараа хүнд байдалд ордог. Үүнээс сэр гийлэх үүднээс АНУ дээрх арга хэмжээг аваад байна.

АНУ-ын Холбооны нөөцийн банк зах зээлийг тогтворжуулах, сан хүүжилтийн нөхцөлийг зөөл-рүүлэх үүднээс бондын худалдан авалтаа эрчимжүүлж, 1.5 их наяд ам.доллараар нэмэгдүүлж 5.8 их наяд ам.долларт хүргэжээ. Энэ нь түүхэн дээд түвшинд тооцогдох аж. Бондын худалдан авалтаа нэмэг дүүлсэн нь эдийн засгийн уналтыг сааруулж, хувийн хэвшлээ дэмжсэн алхам гэж үзэж байна. Улс орнуудад ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байгаа. Тухайлбал, АНУ-ын ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сард 7.1 сая давж, ажилгүйдлийн түвшин 4.4 хувьд хүрсэн. Зөвхөн сүүлийн хоёр долоо хоногт гэхэд 10 сая иргэн ажлаа алдаж бүртгүүлсэн бол энэ сард ажилгүйдлийн түв-шин даруй хоёр оронтой тоонд хүрч болзошгүй байна.

Дэлхийн гурав дахь том эдийн засаг Япон ДНБ-ийхээ 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийг дэмжих багц хө-төл бөр хэрэгжүүлж байна. Мөн-гөн дүнгээр 989 тэрбум ам.дол лар бөгөөд тус багц ар га хэмжээний хүрээнд бага ор логотой өрхүүдэд 300 мянган иен буюу 2800 ам.доларын мөнгөн туслалцаа үзүүлэхээр болсон байна.

БНХАУ-ын хувьд COVID-19 цар тахалтай холбоотойгоор татварын хөнгөлөлт, нийгмийн халамжийн бодлогоос гадна тус гай зориулалттай бондын хэм жээ нэмэгдэж, төсвийн алдагдал нь энэ онд 6.4 хуь буюу түүхэн дээд хэмжээнд хүрэхээр байна. Тус улсын Засгийн газраас нэмэлт төсвийн дэмжлэг зарлах тохиолдолд төсвийн алдагдал нь оны эцэст ДНБ-ий 9.5 хувьд хүрч нэмэгдэхээр байгаа аж. Дотоод эрэлтийг дэмжих татварын хөнгөлөлтүүд болон нийгмийн халамжийн бодлогын хүрээнд төсвийн орлого нь 900 тэрбум юань буюу ДНБ-ий 0.8 хувьтай тэнцэх хэмжээгээр тасрах нь. Хятадын Ардын банк жижиг банк-ны заавал байлгах нөөцийн хувийг нэг хувиар бууруулсан. Цаашид ч заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж магадгүй байна.

Page 9: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

Жижиг дунд аж ахуйн нэгжийн дийлэнх нь нөөц хадгаламжгүй байна

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 09 2020.04.20, ДАВАА~№064 (1343)ЭДИЙН ЗАСАГ

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМ РАЛЫГ ТУУЛААД ГАРАХ ХЭМЖЭЭНИЙ ЭРСДЭЛ ДААХ БЭЛЭН МӨНГӨНИЙ ХУРИМТЛАЛГҮЙ БАЙНА.

Б.Баяртогтох, ЗГМ сонин

Та эсвэл танай гэр бүлийн аль нэг гишүүн ажлаас халагдсан тохиолдолд танай гэр бүл өөрсдийн хадгаламжаар ямар хугацаанд амьдрах вэ?(орлого, төгрөгөөр)

700к хүртэл

701к-1 сая

1-2 сая

2-5 сая

5 сая дээш

Хадгаламж байхгүй

1 хүртэл сар

2-3 сар 3-6 сар

82%

72%

11%

16%

5%

8%

1%

2%

57%

41%

43%

18%

15%

0%

15%

19%

10%

4%

11%

22%

МҮХАҮТ-ын судалгаанд хамрагдсан 10 мянга гаруй иргэд хэрвээ ажилгүй болчихвол 72 хувь нь хадгаламжгүй, 14 хувь нь 30 хоног, найман хувь нь гурван сар хүртэл амьдрах мөнгөтэй байна

Xумигдаж буй эдийн засгийн уналт ху-вийн хэвшилд хам-гийн том сорилт да гуулж байна. Аж

ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зог соож, зардлаа бууруулж, ажилт наа цомхотгож, хөрөнгө оруу лалтаа хойшлуулж эхэллээ.

Нөх цөл байдал өдөр ирэх тусам энэ эрчээр уруудсаар байвал Мон голын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хий-сэн судалгаагаар, 260 мянган аж лын байр салхинд хийсэх нь. Өөрөөр хэлбэл, 260 мянган өрх ажил гүй, орлогогүй болно гэсэн үг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид өнөө дөр эргэлтийн хөрөнгөгүй болж, бараа, бүтээгдэхүүний

бор луулалт сүүлийн хоёр сарын ху га цаанд огцом буурчээ. Үүнээс үүдэн түрээс болон банкны зээлээ цаг хугацаанд төлж чадахгүй, өр зээ лийн дарамтад хэдийн орсон байна.

Улсад төлөх учиртай татвар, ху раамжаа өгч дийлэхгүйд хүрч, ажилт ныхаа цалинг олгох мөнгөгүй болт лоо зарим нь дампуурлын ир мэгт тулжээ. Бизнесүүд хямарч, эдийн засаг тэр хэрээр агш саар. МҮХАҮТ-ын судалгаанд хам рагд сан 10 мянга гаруй иргэд хэрвээ ажил-гүй болчихвол 72 хувь нь хад-галамжгүй, 14 хувь нь 30 хоног, найман хувь нь гурван сар хүртэл амьдрах мөнгөтэй байна. Хад галамжгүй, хуримтлалгүй ир-гэн, аж ахуйн нэгж хямрал хүнд-рэлийг тэсэхэд бэрх. Хувийн хэвшлийг төлөөлөх танхимын

зүгээс Засгийн газарт хандаж, ир гэдээ ялгаварлалгүй ажилтай, орлоготой байлгах бүхий л арга хэм жээг авч хэрэгтэй байгааг сануулсан.

Нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч, төсвийн орлогыг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлд хамгийн том ажил олгогч байж ирсэн хувийн хэвшлийн дийлэнх нь хураасан хадгаламжгүй. Өөрөөр хэлбэл, дунд болон урт хугацааны эдийн засгийн хям ралыг төвөггүйхэн туулаад гарах хэмжээний эрсдэл даах бэлэн мөнгөний хуримтлалгүй байна. Өглөг, авлага, өр зээлийн

хооронд санхүү нь эргэлдэнэ. Үндэсний статистикийн хорооны энэ оны гуравдугаар сарын судалгаагаар, банкны салбар дахь төгрөгийн хадгаламжийн 88.1 хувь нь иргэдийн хадгаламж, үлдсэн 11.9 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж байна. Мөнгөн дүнгээр 1.3 их наяд төгрөгийн хадгаламж цөөн тооны аж ахуйн нэгж, байгууллагын нэрээр байршжээ. Харин иргэдийн хадгаламж 9.4 их наяд төгрөгөөр хэмжигдэх аж. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн хадгаламж ир гэдийнхээс ес дахин бага байна.

Page 10: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2020.04.20, ДАВАА~№064 (1343) ЭДИЙН ЗАСАГ

Огноо: 2020.04.20Тендер шалгаруулалтын нэр: Ус сувгийн удирдах газарт бичгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.Тендер шалгаруулалтын дугаар/гэрээний дугаар: УСУГ-БМ-2020-08

Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос бичгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тухайн тендерт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгний цахим тендерийн хураамж төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан

ирүүлнэ. Сүүлийн 2 жилд буюу 2018, 2019 онуудад тус бүр ижил төстэй гэрээ хийсэн тухай

мэдээлэл ирүүлнэ. Борлуулалтын орлого нь сүүлийн 2 жил буюу 2018,2019 онд тус бүр тухайн багцын төсөвт

өртгийн 100%-с дээш байх. Тендерийн хамт

Багц-2 667,800 /зургаан зуун жаран долоон мянга найман зуун/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал.Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системээр

тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 10 цаг 30 минут-аас нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхгүй.Багц-2 дэээр дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5

өөрийн байр, С.Чинбаатар Утас: 70157018-121

Огноо: 2020.04.20Тендер шалгаруулалтын нэр: Барилга байгууламжийн урсгал засварынажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.Тендер шалгаруулалтын дугаар/гэрээний дугаар: УСУГ-АҮ-2020-76

Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос Барилга байгууламжийн урсгал засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.Тухайн тендерт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгний цахим тендерийн хураамж төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ. Сүүлийн 2 жилд буюу 2018, 2019 онуудад ижил төстэй гэрээ хийсэн тухай мэдээлэл ирүүлнэ. Борлуулалтын орлого нь сүүлийн 2 жил /2018, 2019/ тус бүр тухайн багцын төсөвт өртөгөөс

100%-с дээш байх. Нэг оролцогч тухайн тендерийн 2 багцад санал ирүүлж болно. Хэрэв 3 дахь багцад санал

ирүүлсэн тохиолдолд түүнийг үнэлэхгүй болохыг анхаарна уу. Тендерийн хамт

Багц-1 960,000 /есөн зуун жаран мянган/ төгрөг, Багц-2 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, Багц-3 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг, Багц-4 300,000 /гурван зуун мянган/ төгрөгний тендерийн баталгаа тус тус ирүүлнэ. Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал.

Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 11 цаг 30 минут-аас нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.Дотоодын давуу эрх тооцно. Гадаадын этгээд оролцох эрхтэй.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5, өөрийн байр, С.Чинбаатар Утас: 70157018-121

ТЕНДЕРИЙН УРИЛГА ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хэрэглээний уналтыг сааруулж, дампуурлаас сэргийлсэн макро бодлогоор хямралыг аргална

Иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж, эдийн засгийн эргэлтээ дэмжихэд дээрх бодлогын шийдлүүд чиглэх учиртай

Д.Хулан, ЗГМ сонин

Д элхийн эдийн засаг 2020 онд амаргүй сорилттой тулгарлаа. Америк-Хятадын худалдааны

маргаанаас үүдэлтэй тодорхойгүй байдлыг залгуулаад COVID-19 вирус дэлгэрсэн нь өмнөх томоохон хямралуудаас ч хүнд байж мэдэх түгшүүрт байдалд хүргээд байна. Хамгийн сүүлд мэдээлснээр өнөөдөр дэлхийд гурван тэрбум хүн хөл хорионд байна. Дэлхийн эдийн засаг бараг анх удаа зогсолт хийлээ гэж шинжээчид дүгнэж байгаа бол ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ онд гурван хувиар саарна гэсэн төсөөлөлтэй байгаагаа саяхан мэдэгдлээ.

Тэгвэл манай улсын эдийн засгийн нөхцөл байдал мөн ялгаагүй амаргүй байна. Хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 83 сая ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын орох урсгал 20 орчим хувиар тасалдсан. Чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувь болж нэмэгдсэн зэрэг эдийн засгийг хэмжих гол үзүүлэлтүүд суларчээ. Энэ байдлаар бол 2020 онд манай улсын эдийн засгийн өсөлт хамгийн сайндаа хоёр хүрэхгүй хувиар өснө гэсэн таамаглалыг Монголбанкнаас дэвшүүлээд байна. Энэ удаагийн дэлхий нийтэд тулгарсан хямралын гол шалтгаан бол цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос болж “хөдөлгөөн” зогссонтой холбоотой. Өөрөөр хэлбэл эрэлт нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаад байна. Эдийн засгийн

байснаас буурах ч нэмэх нэг хувийн өсөлттэй байх төлөвтэйг ОУВС мэдээлсэн. Гэсэн ч COV-ID-19 вирусийн тархалт тодорхой бус байдлыг бий болгож байгаа тул цаг үетэйгээ нийцсэн бодлогын арга хэмжээнүүд дэлхий нийтэд хэрэгжиж байна. Одоо бол урт дунд хугацааны гэхээсээ илүү богино хугацааны буюу түргэн тусламжийн санхүүгийн зохицуулалтууд ААН, өрхүүдийн хувьд юунаас ч чухал байгаад юм. Тийм ч учраас ялангуяа бизнесийнхний хувьд ашиг олох үе биш тул урт хугацаандаа тогтвортой үлдэх боломж нь илүүдэл бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж, богино хугацааны шокийг давж, эрсдэлээ бууруулах, банкууд харин тодорхой хэмжээний эрсдэл гаргаж бизнесийн зээлээ ахиу гаргах шаардлага үүсч байна.

Ингээд бизнесийг дэмжсэн мөнгөний зөөлөн бодлого, хэрэглээг дэмжсэн макро зохистой бодлого манай улсад хэрэгжиж байна. Цаашид цагийн байдал хэрхэхийг тааварлах аргагүй бөгөөд хүн төрөлхтөнд тулгараад байгаа өнөөгийн том хямралыг эдийн засгийн бодлогын арга хэмжээ гэхээсээ илүү вирусийн халдварын тархалтыг дарж чадсанаар зогсоож чадна. Ингэснээр хөл хорио тавигдаж, иргэд, өрхийн худалдан авалт хэвийн байдалдаа эргэн орсноор бизнес сэргэж, эдийн засаг гольдролдоо орно. Тийм учраас цар тахлаас сэргийлж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг ягштал дагах нь хямралаас гарах хамгийн амархан бөгөөд хялбар арга юм.

өсөлтийн 60 хувийг өрхийн хэрэглээ хангадаг. Гэтэл цар тахлын эрсдэлээс хамгаалах өндөр хариуцлага, үүргийг хүн бүрт ноогдуулж, хорио цээр тавигдаж байгаа нь өрхийн зардал зөвхөн амин чухал хэрэглээндээ зориулагдах болсон. Тиймээс энэ удаагийн хямралын гол шалтгаан болоод байна. Бусад бараа, үйлчилгээний эрэлт энэ хэрээр унаж, үйл ажиллагааны доголдол үүссэнээр тухайн аж ахуйн нэгжийн орлого тасалдаж, ажлын байрны цомхтгол хийх, зээл, төлбөрийн хүндрэлд орох зэрэг дарамт үүсч байна. Энэ бол цар тахал дэлгэрсэн улс орон бүрт тохиож байгаа бэрхшээл бөгөөд тус бүртээ бизнесийн орчноо дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.

Манай улс бусад улс орны авч хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлого болоод мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлж байна. Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаа

хуралдуулж мөнгөний бодлогын хүүгээ нэг нэгж хувиар буулган есөн хувьд хүргэж, хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах шийдвэр гаргасан. Ингэж ойрхон бодлогын хүүг бууруулж байгаа нь банкуудын зээл гаргах идэвхжлийг нэмэгдүүлэх гэсэн бодлогын зохицуулалт юм. Магадгүй эрэлт буурсан энэ цаг үед аж ахуйн нэгжүүд зээл авлаа ч үйл ажиллагаа нь сэргэх магадлал санаснаас сайнгүй байж мэдэх эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талд эрэлт нь сулраагүй, идэвхжил нь сэргэж буй бизнесийг банкууд дэмжих боломжтой. Тэгээд ч өдийд хаврын тариалалт, уул уурхайн бүтээн байгуулалт, шатахууны импорт гээд бизнест томоохон хөдөлгөөн орж эхлэх үе тул цагаа олсон шийдвэрийг төв банкнаас гаргалаа. Эдийн засагт бодит мөнгөний нийлүүлэлт хийх боломжийн суурийг хүү ийнхүү бүрдүүлж өгсөн тул одоо банкуудад зээлийн өрсөлдөөн өрнөх нөхцөл үүснэ гэсэн

хүлээлт үүсгэж байна. Хэдийгээр нийлүүлэлтийг

дэмжих орон зай бүрдэж байгаа ч нөгөө талд хамгийн чухал хүчин зүйл бол хэрэглэгч. Хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлснээр мөнгөний нийлүүлэлтийн бодлогын үр өгөөж бий болох учир төрөөс ажлын байрыг хадгалж үлдэх, орлогын тасалдлаас үүдсэн зээлийн эргэн төлөлтөд уян хатан хандах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх боллоо. Ингэснээр иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж, эдийн засгийн эргэлтээ дэмжихэд дээрх бодлогын шийдлүүд чиглэх учиртай.

БИЗНЕСИЙГ ДЭМЖСЭН МӨНГӨНИЙ ЗӨӨЛӨН БОДЛОГО, ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖСЭН МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГО МАНАЙ УЛСАД ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Харин аж ахуйн нэгжүүд хямралын шалгарлыг даван туулж, тогтож үлдэх эсэхээ шийдвэрлэх цаг ирээд байна. Том эдийн засгууд сэргэлтийн арга хэмжээнүүд аваад эхэлсэн нь эдийн засгийн бүтцийх нь 50 хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсад өөдрөг хүлээлт үүсгэж байна. Ялангуяа Хятад хөл хориогоо тавьж үйлдвэрлэлүүдээ сэргээж эхэлсэн нь манайд сайн дохио бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд төсөөлж

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 11: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 11 2020.04.20, ДАВАА~№064 (1343)ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн дулаарлын улмаас манай гарагийн далай тэн-гисийн ус үнэмлэхүй бүлээс-сэн нь энэ оныг байгал, цаг уурын гамшигт үзэгдлийн жил болгож болзошгүй.

Атлантын, Номхон, Энэт-хэгийн далайн зарим хэсэг өнгөрсөн сард түүхэндээ байгаагүйгээр бүлээссэнийг АНУ-ын Хүрээлэн буй орчны мэдээллийн үндэсний төв бүртгэлээ. Усны температур өссөн нь Атлантын далайн хар салхины улирлыг илүү догшин болгож, Амазон мөрнөөс Австрали хүртэлх асар уудам бүсэд түймэр дэгдэх нөхцөл бүрдүүлж, АНУ-ын өмнөд муж улсуудад урьд хожимд дуулдаагүй аагим халуун шатаж, аянга цахилгаан ихсэхэд хүргэнэ.

АНУ-ын газрын тос ол бор-лолтын 17 хувь нь оногд-дог Мексикийн буланд усны температур Фарен гейтийн 76.3 градус буюу Цель-

сийн 24.6 градус хүрсэн нь олон жилийн дунд жаас 1.7 градусаар их бай гааг Колорадогийн их сур гуулийн эрдэмтэн Филл Клотцбах анхааруулав. Усны температур энэ хэвээрээ үргэлжлэх юм бол Мексикийн буланд үүсэх ямар ч хар салхины эрч ширүүн догшин байх болно хэмээн Клотцбах тайлбарлав. “Тропикийн бүсийн далайн ус нийтдээ олон жилийн дундаж түвшнээсээ дээшилсэн”-ийг АНУ-ын уур амьсгал тооцоолох төвийн шинжээч Мишель Лерю ч мөн анхааруулсан юм.

“Далайн ус нь агаар мандлаас илүүгээр халуун дулааныг хязгаарлагч бол-дог”-ыг Эшвилл дэх тоо-цоолох төвийн захирал Дек Арндт тайлбарлаж байна. Сүүлийн зургаан жил далай тэнгис хамгийн “халуун”-аар бүрт гэгд сэн Далай тэнгисүүд хүлэмжийн хийн ялгарлаас үүсэж буй халууны 90 хувийг өөртөө шингээдэг.

Брайан К.Салливан

Bloomberg NewsЦАР ТАХЛЫН ХАЛДВАРЫН ҮНЭН БОДИТ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ НЬ ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ДАХИН НЭЭЛТТЭЙ БОЛГОХОД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ.

БНХАУ-д коронавирусийн тархалтыг тогтоох

тест эхэллээСерологийн сорил авах судалгаа хүн амын дунд

тогтсон дархлааг тодорхойлох юм

Тайгер Йед энэ оны нэгдүгээр сард коронавирус халдварлаж бие нь муудахад ээж, эмээ

хоёр нь асарчээ. Хожим тэд бас халуурсан ч Уханийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байсантай уялдан гэртээ тусгаарлахаас өөр арга байсангүй.

Хэдэн сар өнгөрч Хятад оронд цар тахлын тархалтыг хязгаарлаж чадах шиг болсны дараа энэ айлынхан цусны шинжилгээ өгөхөд бүгд COVID-19-өөр өвдөж вирусийн эсрэг дархлаа тогтсон нь илэрчээ. БНХАУ-д 82 мянга гаруй хүн халдварлаж, 5000 орчим хүн эндсэн коронавирусийн статистикт ийм хүмүүсийг огт оруулдаггүй. “Өвдөөд өөрсдөө эдгэсэн бүх хүн азтай” хэмээн Йе өгүүлсэн юм.

Вирусийн статистикаа дарж мэдээлсэн хэрэгт буруутаад буй БНХАУ цар тахлын тархалтын жинхэнэ бодит хэмжээг тогтоох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Ийм арга хэмжээг дэлхий даяар хэрэгжүүлбэл одоогоор илрээд буй 2.1 сая халдвартай хүний

тоо дахиад хэдэн саяар өсөж болзошгүй.

Серологийн судалгаа буюу ийлдсийн шинжилгээгээр судлаачид хүн амын тодорхой бүлгийг төлөөлж чадах хэсгээс цусны шинжилгээ авч бие махбодид нь вирустэй тэмцэх эсрэг бие үүссэн эсэхийг тодорхойлно. Дараа нь судлаачид судалгаандаа түшиглэн хүн амын дундах халдварт өвчний жинхэнэ тархалтын хэмжээг тооцоолно. Ийм судалгаа нь вирус хүн амын дунд хэрхэн тархдаг, хүүхэд зэрэг бага эрсдэлтэй бүлэг өвчний тархалтад ямар үүрэг гүйцэтгэж буйг тогтооход ч тустай.

БНХАУ өвчний тархалтын хэмжээг дарж мэдээлсэн хэмээн

АНУ-ын тагнуулын албаны шүүмж хүлээгээд буйн зэрэгцээ цар тахлын статистиктаа удаа дараа өөрчлөлт оруулсан нь дотооддоо төдийгүй гадаад улсуудын эргэлзээ сэжгийг ихэсгэх шалтгаан болсон юм.

Сорил шинжилгээ хийлгэж амжилгүй гэртээ эндэж, ачаалалтай эмнэлгүүдэд хожуу бүртгэгдэгсдийг оролцуулаад нийт 1,200 орчим хүнийг өнгөрсөн долоо хоногт тус улс цар тахлаар нас барагсдын албан ёсны статистиктаа нэмж орууллаа. Цар тахлын халдварын үнэн бодит хэмжээг тодорхойлох нь Хятадын эдийн засгийг дахин нээлттэй болгоход чухал үүрэгтэй.

БНХАУ-ын эдийн засгийн статистик эртнээс эргэлзээ төрүүлсээр ирсэн ч корона-вирустай холбогдох тохиолдолд албан ёсны тооцоо бодит байдлаас доогүүр байх нь дэлхий даяар нийтлэг. Нью-Йорк хот саяхан статистиктаа урьд нь тооцоогүй 3,700 хүний эндлийг нэмж орууллаа. Дэлхийн өөр бусад улс орнууд ч статистиктаа өөрчилж оруулж таарна хэмээн НҮБ үзэж байна.

Хятадад ердийн амьдрал аажим эргэн ирж байна. Хүмүүс ажилдаа явж, дэлгүүр хэсэн, коронавиурс анх дэгдсэн газрын махны захад хүртэл наймаа хийцгээнэ. Харин хүн цуглардаг нэг л газар хаалттай хэвээр.

Дэлхий даяар хаалгаа барьсан кинотеатруудад хүнд бэрх цаг үе хөл хорио тавигдсанаас хойш ч үргэлжлэх төлөвтэй.

Зуны блокбастерууд дэл-гэц нээ гарч эхлэх угтвар үе-хоёрдугаар улиралд АНУ-ын кинотеатруудын тасал барын орлого 96 хувиар унах тооцоог кино үйлдвэрлэлийн салбарын мэдээллийн эх сурвалж Box-office Pro гаргалаа. Bloomberg Intelligence-ийн судалгаагаар, оны эхний гурван сард 23 хувиар буурсаны дараа уг ноцтой уналт тохиох гэж байна.

Энэ бүхэн нь дэлхийн кино театруудын хамгийн аварга сүлжээний нэгийг байгуулахад олон тэрбум ам.доллараа зарцуулсан, Хятадын үл хөдлөх хөрөнгийн магнат Ван Жяньлинд маш муу мэдээ. Түүний мэдлийн Wanda Group нь БНХАУ-ын кино театрын гол сүлжээ Wanda Film Holding-ийг эзэмшдгийн зэрэгцээ, АНУ-ын тэргүүлэх аварга сүлжээ AMC Entertainment Holdings Inc-ийн хяналтын хувийг гартаа атгадаг.

Цар тахлын үед бүх кино-театрыг хаасны улмаас Wan-da Film нэгдүгээр улиралд 550-650 сая юанийн (92 сая ам.доллар) алдагдал хүлээсэн тухай урьдчилсан тооцоог лхагва гарагт гаргалаа. Ердөө жилийн өмнөх мөн үед тус холдинг 400 сая юанийн цэвэр ашигтай ажилласан юм.

Далай тэнгис хэт бүлээссэн нь байгалийн

гамшиг ёрлож байна

Кинотеатрын бизнес хүнд байдалд орлоо

Хятадын Чанжоуд цусны шинжилгээ шалгаж буй лабораторийн ажилтан

Page 12: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.04.20, ДАВАА~№064 (1343) ЦАГ ҮЕ

УИ Х - ы н 2 0 2 0 оны сонгуулийг хойш лу ула хг үй, х у г а ц а а н д н ь явуулах талаар

яригдаж байна. Улс төрийн нөхцөл байдал, улс төрийн с о н г у ул и й н с уд а л г а а , судалгааны арга зүй, чанар зэрэг асуудлаар Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Амгаланбаатартай ярилцлаа.

-Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Танай байгууллага улс төрийн судалгааны чиглэлээр хэрхэн ажилладаг вэ?

-Манай байгууллага 2004 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн ээлжит болон нөхөн сонгуультай холбоотой суд а лга а ны төслүүдийг нам эвсэл, улс төрчид, хувь хүмүүсийн захиалгаар гүйцэтгэж ирсэн. Дотоодын нам эвсэл, улс төрчид, төдийгүй гаднын томоохон судалгаа, ПиАр(PR)-ийн зөвлөх үйлчилгээний агентлагуудтай хамтран улс төрийн судалгааны чиглэлээр ажилласан туршлагатай. Д э л х и й н х э м ж э э н и й томоохон байгууллагуудтай хамтран ажилласнаар энэ төрлийн судалгааны олон улсын чиг хандлага, арга аргачлалыг компанийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайжруулсаар байна.

-Судалгаагаар улс төрийн нөхцөл байдал ямар байна. Сонгогчид шийдвэр гаргахад юу хамгийн чухал нөлөө үзүүлж байна вэ?

-Манай байгууллага сүүлийн хоёр жилийн турш сар бүр үндэсний хэмжээнд “Нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх олон нийтийн санаа бодлыг тодорхойлох судалгаа”-г хийж байна. Улс төрийн шийдвэр гаргалтад намууд хэнийг сонгож нэр дэвшүүлэх вэ гэдэг нь маш чухал. Судалгаанаас харахад сонгогчид тухайн нэр дэвшигчийн мэдлэг, туршлага, хувийн зан чанарыг илүүтэй чухалчилж үзэж байна. Жишээ нь мэдлэг боловсролтой, шударга, зарчимч, авлига, ёс зүйн хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч чанар, иргэдээ сонсож, тэдний дуу хоолой болж чадах эсэх нь шийдвэр гаргалтад нэлээд чухал байр суурийг эзэлж байна.

-Нэр дэвшихээр горилж байгаа улстөрчдөд танай байгууллага ямар судалгаа санал болгодог вэ?

-Сонгуулийн санал хураах өдөр хэр дөхсөн, тухайн улс

Иргэдийн улс төрийн сонголтын шалгуур өндөрсөж байна

Б.Гарьд, ЗГМ сонин

Нэр дэвшигчдийн уриа үг, сурталчилгааны материал, зурагт хуудас, видео шторк зэргийг EYE TRACKING болон NEORO-LAB гэсэн шинэ технологи ашиглаж урьдчилан тестэлж байна

ӨМНӨХ ТУРШЛАГААС НЭР ДЭВШИГЧИД ӨӨРИЙН СОНГУУЛИЙН БАГ БОЛОН ЭРГЭН ТОЙРНЫХОО ХҮМҮҮСИЙН ЯРИА, ТӨСӨӨЛӨЛД ҮНДЭСЛЭЖ РЕЙТИНГЭЭ БУРУУ ТААМАГЛАЖ ВАКУМЖСАН БАЙГАА НЬ АЖИГЛАГДДАГ.

төрч тойрогтоо хэр ажилласан зэргээс шалтгаалан өөр өөр чиглэлийн судалгаа санал болгодог. Тухайн нэр дэвшигч нь тойрогтоо ажиллаж эхлээгүй, тойргийнхоо нөхцөл байдал онцлогийг нарийвчлан мэдэх шаардлагатай бол суурь судалгааг санал болгодог. Харин хэдийнээ тойрогтоо танигдсан, тойргийнхоо нөхцөл байдлыг сайн мэддэг улстөрчдийн хувьд суурь судалгаанаас цар хүрээний хувьд арай бага рейтингийн судалгаа хийлгэж, өөрийгөө хаана яваа, юунд анхаарах ёстойг мэдэх боломжтой. Өмнөх туршлагаас нэр дэвшигчид өөрийн сонгуулийн баг болон эргэн тойрныхоо хүмүүсийн яриа, төсөөлөлд үндэслэж рейтингээ буруу таамаглаж вакумжсан байгаа нь ажиглагддаг. Ийм үед сонгогчдынхоо дунд хөндлөнгийн судалгаа явуулснаар үнэн бодит байдлыг

Page 13: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЦАГ ҮЕ 2020.04.20, ДАВАА~№064 (1343) 13

тодорхойлж, цаашдын пи-арын оновчтой чиглэлүүдийг тодорхойлох гол суурь болдог.

-Судалгааны үнэн, бодит байдалд олон нийтийн итгэл үнэмшил бага байдаг. Ямар шалгуураар хандах ёстой вэ?

-Манайх үнэн зөв мэргэжлийн түвшинд судалгааг хийдэг гээд ярих амархан. Ямар түүврээр хийв, мэдээлэл цуглуулалтын алдаагаа хэрхэн хянав гээд олон шалгуураар харах ёстой. Судалгаа бол олон хяналтын шаттай, том багаар ажилладаг процесс. 2019 онд АНУ-ын Вашингтон хотноо төвтэй, олон улсын гэрчилгээ жүү лэлтийн CIRQ байгууллагаас “Эм Эм Си Жи” компанийн судал-гааны түүвэрлэлт, мэдээлэл цуг-луулалт, анализ боловсруулалтын үйл ажиллагаанд а у д и т х и й ж , ISO 20252:2019 стандартын судал-гааны процессын ш а а р д л а г ы г “Бүрэн” хангаж б а й г а а у ч и р гэрчилгээ олгосон. “Эм Эм Си Жи” Х ХК нь олон улсын стандартын гэрчилгээ авснаар тус компанийн хэрэгжүүлсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлын үр дүн дотоодын төдийгүй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгааг илтгэх юм.

-Улс төрийн судалгаанд өөр ямар технологи, арга аргачлалыг ашиглаж байна вэ?

-Улс төрийн судалгааны хүрээнд тоон болон чанарын судалгааг хослуулан хийх нь илүү үр дүнтэй байдаг. Манай байгууллага чанарын

судалгааны нэг хэлбэр болох фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах олон улсын стандартад нийцсэн, орч и н үе и й н тех н и к , технологиор хангагдсан өрөө, танхимтай. Уг өрөө, танхимыг ашигласнаар захиалагчид маань сонгогчдынхоо санаа бодол, улс төрийн шийдвэр гаргалтын зан төлөв зэргийг ямар нэгэн нөлөөгүйгээр газар дээр нь өөрөө сонсох боломжтой болдог. Мөн бид нэр дэвшигчдийн уриа үг, сурталчилгааны материал, зурагт хуудас, видео шторк зэргийг EYE TRACKING болон

NEOROLAB гэсэн шинэ технологи ашиглаж урьдчилан тестэлж байна. Уг технологи нь сурта лчилгааны м а т е р и а л у уд ы н анхаарал татах байдал, шинэлэг б а й д а л , г о л мессежээ хүргэж чадаж буй байдал, шийдвэр гаргалтад нөлөөлж чадахуйц байдал зэргийг х э м ж и ж , ү р өгөөжийг илү ү н э м э г д ү ү л э х э д тусалдаг. Зарим улстөрчид уриа үг,

сурталчилгааны материалаа урьдчилан тестлээгүйн улмаас өрсөлдөгчид нь овжиноор сөрөг пи-ар болгон ашиглах тохиолдлууд элбэг гардаг.

-Одоогоор намууд сон-гуульд хэрхэн оролцохоо тодорхойлоод байна. Гэхдээ нэр дэвшигчид нь тодроогүй байгаа. Энэ үед ямар судалгаа хийх вэ?

-Сонгуулийн тухай хуульд хэрхэн зааснаас хамаараад маш олон төрлийн судалгаа хийх боломжтой байдаг. Жишээ

нь, PUSH POLL гэх судалгааны төрөл байна. Энэ судалгааны гол зорилго нь улстөрчид өөрийн танигдсан байдал, эерэг сэтгэгдлээ нэмэгдүүлэх, тойргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа хүргэх зэргээр сонгогчдын санаа бодол, шийдвэр гаргалтад нөлөөлөхөд чиглэгд дэг. COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа учраас илүүтэй CATI center буюу утсаар судалгаа авах төвөөр дамжуулан судалгаанд оролцогчтой холбогдож, судалгааны мэдээлэл цуглуулж байна. CATI төв нь Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн 3.2 сая идэвхтэй гар утас хэрэглэгчдийн мэдээллийн сантай тул үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бүхий л цэгт нэг зэрэг хүрч, богино хугацаанд мэдээллийг цуг-

Зарим улстөрчид уриа үг, суртал-чилгааны материалаа урьдчилан тестлээгүйн улмаас өрсөлдөгчид нь овжиноор сөрөг пи-ар болгон ашиглах тохиолдлууд элбэг гардаг.

ИРГЭДИЙН ЦАХИМ ОРЧИНД МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭ ШАЛГАХ, НЯГТЛАХ СОЁЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ НЬ ЧУХАЛ ЮМ.

залуу үеийнхний телевиз үзэлт 18 хувиар буурч 62 хувь болсон нь голлон нөлөөлсөн. Энэ өөрчлөлт бол залуучуудын хувьд медиа хэрэглээний томоохон өөрчлөлт гарч буйг илэрхийлж байгаа юм. Харин Z үеийнхний интернэт болон сошиал сүлжээний хэрэглээ өндөр буюу 98 хувьтай байна. Өөрөөр хэлбэл тэд өдөрт 7-9 цагийг сошиал сүлжээнд зарцуулж байна. Мөн тэдний Instagram, Youtube-ийн хэрэглээ огцом нэмэгдсэн. Мөн Podcast-ийн хэрэглээ сүүлийн гурван жилд 13 хувиар нэмэгдсэн бөгөөд гол сонсогч нь Z үеийнхэн. Сүүлийн жилүүдэд 40-өөс дээш насны иргэдийн сошиал медиа хэрэглээ нэмэгдэж байна.

-Иргэд нийгмийн сүлжээ рүү шилжиж байгаа юм байна. Гэхдээ нийгмийн сүлжээнд зориудаар хуурамч мэдээлэл тараах, хэн нэгнийг гүтгэх хандлага нэлээд гардаг?

-Иргэдийн хамгийн түрүүнд мэдээлэл авдаг эх үүсвэр нь нийгмийн сүлжээ болсон боловч түүнд нийтлэгдсэн мэдээллийн дийлэнх нь худал байдаг гэж 70 хувь нь дүгнэсэн. Гэсэн хэдий ч иргэд мэдээллийн үнэн зөвийг нь нягтлахгүй нийгмийн сүлжээнд тавигдсан хэн нэгний мэдээлэлд итгэн цааш түгээх хандлага өндөр байна. Үүнийг илрүүлэх зорилгоор худал мэдээлэл зохиож, туршилт хийж үзэхэд иргэдийн 20 хүртэлх хувь нь мэдээллийн төрлөөс хамаарч, үнэн зөв гэдгийг нягтлахгүй цааш түгээх хандлагатай байна. Тиймээс иргэдийн цахим орчинд мэдээллийн эх үүсвэрээ шалгах, нягтлах соёлыг нэмэгдүүлж хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэх нь чухал юм. █

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Уг өрөө, танхимыг ашигласнаар захиалагчид маань сонгогчдынхоо санаа бодол, улс төрийн шийдвэр гаргалтын зан төлөв зэргийг ямар нэгэн нөлөөгүйгээр газар дээр нь өөрөө сонсох боломжтой болдог.

COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа учраас илүүтэй CATI center буюу утсаар судалгаа авах төвөөр дамжуулан судалгаанд оролцогчтой холбогдож, судалгааны мэдээлэл цуглуулж байна.

луулах боломжтой.-Танай компанийн 2020

оны медиа хэрэглээний судалгааны тайлан бэлэн болсон гэж сонссон. Энэхүү судалгаанаас монголчуудын медиа хэрэглээнд ямар томоохон өөрчлөлт гарсан байна вэ?

-Сүүлийн зургаан жил дараалан есөн төрлийн 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн хэрэглээ, рейтинг гаргахаар үндэсний медиа хэрэглээний судалгааг хийж ирсэн. Энгийнээр хэлбэл, Монголчууд хэвлэл мэдээллийн аль сувгаас мэдээлэл авч, итгэж, ямар давтамжтайгаар ашигладгийг, мөн амьдралын хэв маяг нь ямар байгааг судалдаг гэсэн үг. Компаниуд зорил тот хэрэглэг чээ, улстөрчид сонгогчдоо ойлгох, мэдээллээ оновчтой хүргэх, төлөвлөлт хийх гэх мэт олон зорилгоор ашигладаг. Энэ жилийн судалгааны онцлог үр дүнгээс дурдвал Монголчуудын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 2014 оноос хойш өндөр өсөлттэй байсан бол энэхүү өсөлт сүүлийн хоёр жилд саарч, тогтворжиж байна. Уламжлалт медиа хэрэглээнээс телевиз үзэлт долоон хувиар буурч, 81 хувьд хүрсэн. Үүнд Z generation

Уламжлалт медиа хэрэглээнээс телевиз үзэлт долоон хувиар буурч, 81 хувьд хүрсэн. Үүнд Z generation залуу үеийнхний телевиз үзэлт 18 хувиар буурч 62 хувь болсон нь голлон нөлөөлсөн.

Z үеийнхний интернэт болон сошиал сүлжээний хэрэглээ өндөр буюу 98 хувьтай байна.

Тэд өдөрт 7-9 цагийг сошиал сүлжээнд зарцуулж байна. Мөн тэдний Instagram, Youtube-ийн хэрэглээ огцом нэмэгдсэн байна.

Podcast-ийн хэрэглээ сүүлийн гурван жилд 13 хувиар нэмэгд сэн бөгөөд гол сонсогч нь Z үеийнхэн.

Page 14: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.04.20, ДАВАА~№064 (1343) ЗГМ: ЗОЧИН

Одоогоос найман жилийн өмнө хууль бусаар АНУ-д зарагдсан үлэг гүрвэлийн чулуужсан

олдвор Тарбозавр батаарын дуулиан монголчуудын чихийг сортойлгож, палеонтологийн үнэт олдворуудаа хамгаалах хэрэгтэй болсныг сануулж байв. Батаар болон хууль бусаар хил давсан 30 гаруй үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо авчрахад чухал хувь нэмэр оруулж, Монгол Улсын өмч болохыг нотлоод зогсохгүй, өнөөг хүртэл энэ үйл хэргээ үргэлжлүүлсээр яваа “Монголын динозавр судлалын институт”-ийг үүсгэн байгуулагч, Америкийн байгалийн түүхийн музейн палеонтологич, доктор М.Болорцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлд холбогдоход олд-ворууд хүлээн авахаар бэлтгэж байсан. Энэ ажлынх нь талаар ярилцлагаа эхэлье. Ямар үр дүнд хүрсэн бэ?

-Одоогийн байдлаар Монгол руу 30 орчим динозавр илгээсэн. Дөрөв дэх удаагийн олдвор буцаан авах ажиллагаа амжилттай боллоо. Мөн АНУ-ын засгийн газар хурааж авсан, буцаахын тулд 2-3 жил хүлээх шаардлагатай динозаврууд бий. Яг одоо ажиллаж буй олдворыг гуравдугаар сард буцаахаар төлөвлөж, бүх зүйл бэлэн болсон ч нислэг байхгүйн улмаас хүлээгдэж байна.

-Хууль бусаар хил давсан олдворууд 30-аар тогтохгүй байгаа нь ил болсон. Үлэг гүр-вэлийн чулуужсан олдворууд том хэмжээтэй, хил давуулахад хүний анхаарал татахгүй байх боломжгүй санагдах юм. Эдгээр олдворыг хууль бусаар хил гаргаж байгаа хүмүүсийн талаар танд таамаг, сэжиг бий юу?

-Би энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлэх дургүй. Яагаад гэвэл энэ бол цагдаа болон гаалийн байгууллагын шалгах ёстой хэрэг. Би олдвортой холбоотой асуудалд зөвхөн судлаач хүний үүднээс л оролцдог. Батаарын хэрэгт Монголын талаас хувь хүмүүс оролцсон гэсэн мэдээлэл бий. Нэрс нь хуулийн байгууллагад байгаа байх.

-Олон улсын судалгааны экспедицүүд Монголд ирж ажилладаг. Гаднын зарим судлаачдыг хардах боломжтой юу?

-Манайд палеонтологийн судалгаа хийж, хариуцдаг газар бол Шинжлэх ухааны академийн Палеонтологи геологийн хүрээлэн. Энэ байгууллага олон улсын экспедицүүдтэй хамтарч ажилладаг. Тэдгээр байгууллагуудын хувьд БСШУСЯ-аас зөвшөөрөл авч ажилладаг учраас үйл ажиллагаанд нь яам болон хүрээлэн хяналт тавих ёстой. Гаднын экспедицүүдийн судалгааны хүрээнд олдсон олдворууд судалгааны

тогтоомжийг хүлээн зөвшөөрдөг болсон. Тиймээс олдворуудтай холбоотой онлайн болон дуудлага худалдаанд анхаарал хандуулж, хууль бус ажиллагаа гэдгийг олж тогтоон, тусламж үзүүлдэг. Одоо Монгол руу буцааж буй олдворууд батаарыг хил давуулсан америк иргэнтэй шууд холбоотой. Тэр хүн маш олон олдвор хил давуулсан байсан.

дутагдалтай. Яг тодорхой төрөл зүйлийг яаж хамгаалах тал дээр нарийвчилсан заалт оруулах хэрэгтэй. Археологийн олдвор гэж юу юм, палеонтологи юугаараа ялгаатай юм гэхчлэн. Бид үр дүнтэй нь ажиллаад байгаагаас эх үүсвэртэй нь ажиллаж чадахгүй байна. Долоон жилийн хугацаанд хулгайлагдсан динозавруудын асуудал дээр ажиллаж байхад ахиц дэвшил бараг гарсангүй. Эрх зүйн заалтуудаа тодорхойлж өгөхгүй бол бид эртний олдворуудаа алдсаар байх болно. Манайд амьдарч байсан хирс, анааш гээд олон төрлийн амьтны тухай сонирхолтой олдворууд олддог. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүстэйгээ хамтран ажиллах нь чухал. Соёлын өвийн хууль бус ажиллагаатай холбоотой мэргэжилтэн бэлтгэх ч шаардлагатай. Өмнө нь Засгийн газарт хүсэлт хүргүүлж байсан. Яг энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын хуулийн талаар мэдлэгтэй, хүн байвал алдагдсан олдворуудаа буцааж авчрахад хялбар байх болно. Батаараас хойш Засгийн газар таван удаа солигдлоо. Энэ хугацаанд ажиллаж буй хүмүүс байнга солигддог. Шинэ хүн учраас олдворууд буцаах процессийн талаар мэдэхгүй байх нь тодорхой. Энэ мэтчилэн хүндрэлтэй зүйлс олон бий. Би судлаач хүн болохоос хуульч хүн биш шүү дээ.

-Саяхан Байгалийн түүхийн музейг нураасан. Үнэнийг хэ-лэхэд Монголд музейн хөгжил хангалтгүй хэмжээнд байна. Хүмүүс ордоггүй. Нураалаа гэж шуугихаас биш очиж үзэж,

үнэ цэнийг ойлгож хайрлах нь цөөхөн байх шиг?

-Олон нийтийг музей сонирхох хэмжээний мэдээллээр хангаж ажилладаг эсэх нь музейн хөгжлийг илэрхийлэх үзүүлэлт болно. Монгол Улсад музей 1920 оноос хойш үүсэж, 100 жилийн турш түүхэн цаг хугацааны өөрчлөлтийг давж ирсэн. Байгалийн түүхийн музейг нураасан нь олон нийт болон шийдвэр гаргагчдын музейн талаарх мэдлэг, ач холбогдлын тухай ойлголт хангалтгүй байгааг харуулсан явдал боллоо. Засгийн газар, хууль тогтоох байгууллагад ажиллаж, шийдвэр гаргаж буй хүмүүс соёлын өвийн тухай өндөр хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Харин энэ мэдлэг мэдээллийг олгох ёстой хүмүүс бол музейн салбарынхан. Музей зөвхөн соёлын өвийг хадгалдаг байгууллага биш. Түүнийг хэрхэн хадгалах, олон нийтэд сурталчлахын тулд юу хийх вэ, үзэгчдийг хэрхэн татах вэ гэх цогц бодлогын хүрээнд ажиллах нь чухал. Тиймээс шийдвэр гаргагчид ач холбогдлыг нь ойлгож, чанартай дэмжлэг үзүүлэн, боловсон хүчнийг бодлогоор хангах ёстой. Ядаж олон нийтээс санал асуулга авах хэрэгтэй байсан. Асуудлыг шийдвэрлэх олон арга зам байхад хангалттай хэмжээнд судлаагүй. Ер нь музейг олон талаас нь төлөвлөж барих хэрэгтэй. Жишээ нь, Байгалийн түүхийн музей гэхэд байшингаар л хязгаарлагддаг байсан. Нийтийн тээвэр, машины зогсоол зэрэг наад захын асуудлаа шийдвэрлэх боломжтой байрлалд байх хэрэгтэй.

Манайхаас алдагдсан эд өлгийн зүйлүүд дотор судлагдаагүй өвүүд олон байгаа. Ийм нөхцөлд бид Монголынх гэж хэчнээн хашгираад ч нэмэргүй

Т.Намуунболор, ЗГМ сонин

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААСАН НЬ ОЛОН НИЙТ БОЛОН ШИЙДВЭР ГАРГАГЧДЫН МУЗЕЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙГААГ ХАРУУЛСАН ЯВДАЛ БОЛЛОО. ШИЙДВЭР ГАРГАЖ БУЙ ХҮМҮҮС СОЁЛЫН ӨВИЙН ТУХАЙ ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ МЭДЛЭГТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

зорилгоор хил давах нь бий. -Батаарыг хууль бусаар

хил давуулсан АНУ-ын иргэн ямар хариуцлага хүлээсэн бэ. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа гэх мэдээлэл явж байсан.

-Тэр хүн Америкийн хуулийн дагуу гаалийн мэдүүлгээ хуурамчаар бөглөсөн гэсэн асуудлаар шийтгэл хүлээж, шоронд орсон. Монголоос хууль бусаар олдвор гаргасантай холбоотой ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх боломжгүй.

Түүний хувьд засгийн газартайгаа ярьж тохироод ял эдлэх хугацаагаа багасгахын тулд хэн хэнд ямар олдвор зарсан, ямар цуглуулгад өгсөн зэрэг мэдээллүүдээ өгсөн. Энэ мэдээллийн мөрөөр Дотоодыг аюулаас хамгаалах яам хууль бус олдворуудыг хураан авч бидэнд буцаан өгч байна. Өөр бусад хулгайн замаар худалдаалагдсан миний мэдэхгүй олон олдвор байгаа болов уу.

-АНУ-ын хууль хүчний байгууллагатай хэрхэн хамтарч байна. Эх орондоо ирээд байгаа 30 гаруй олдворууд тэр хүнтэй холбоотой юу. Олдвор буцаах үйл ажиллагааны тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Батаарын асуудал 2012 оны тавдугаар сараас эхэлсэн. Буцаасан динозавруудын ихэнх нь энэ америк иргэнтэй холбоотой. АНУ-ын засгийн газартай 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа учраас Америкийн дотоодыг хамгаалах байгууллага палеонтологийн олдвор бол улсын өмч, борлуулах хориотой гэхчилэн манай улсын хууль

Соёлын өвийг цоожтой хаалгаар хамгаалахгүй, нээлттэй мэдлэгээр дархлах хэрэгтэй

Тэрбээр Nation-al Geography-д намтраа бичүүлсэн анхны монгол хүн бөгөөд түүний өсвөр үеийнхэнд зориулан хийж буй “Өсвөрийн судлаач” төсөл, Үлэг гүрвэлийн нүүдлийн музей, хулгайлагдсан олдворуудыг эх орондоо буцаах үйл хэргийг нь BBC онцолсон юм.

-BBC Монголд эртний олдворын хулгай ихтэйг онцолж байсан. Монголд соёлын өвтэй холбогдох хуулийн зохицуулалт ямар хэмжээнд байна вэ?

-Манай соёлын өвийн хууль хэтэрхий ерөнхий байгаа нь учир

Page 15: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ НАЙМАН ЖИЛ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА УЧРААС МАНАЙ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БОЛСОН. ТИЙМЭЭС ОЛДВОРУУДТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААНУУД АНХААРАЛ ХАНДУУЛЖ, БУЦААХАД ТУСАЛДАГ.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: ЗОЧИН 15 2020.04.20, ДАВАА~№064 (1343)

-Жишээлбэл АНУ-д ийм асууд-лыг хэрхэн шийдвэрлэдэг бол?

-Ямар ч улсад очсон хүмүүс хамгийн түрүүнд байгалийн түүхийн музейг үздэг. 2013 онд Байгалийн түүхийн музей барилгын асуудлаас болоод хаагдаж байсан. Энэ долоон жилийн хугацаанд хэчнээн жуулчин ирж байгалийн түүхийн музейг үзэх байсныг, олон нийтэд хэдий хэмжээний мэдээлэл өгөх байсныг тооцож үзвэл харамсалтай тоо гарна.

Музейн хаалга татаж, орж үзсэн хүн бүрийн сэтгэлд үзмэрүүдийн тухай дурсамж үлдсэн байдаг. Жишээ нь Смитсонианы хүрээлэнгийн байгалийн түүхийн музей зөвхөн нэг танхимаа өөрчлөх шийдвэр гаргахдаа тэр музейг үзэж байсан хүмүүсийн дурсамжийг устгахгүйн тулд тэнд байсан бүх үзмэрүүдээ сканердаж, танхимаа онлайн болгосон. Хүмүүсийн хувьд тэр үзмэрүүд хэдэн үеэрээ үзсэн дурсамж болсон байдаг. Үүнийг хараад тэр хүмүүс хүүхэд байхдаа үзэж байсан дурсамжаа санана шүү дээ.

-Төрийн зүгээс энэ салбарт ямар зохицуулалтууд хийх хэрэгтэй гэж харж байна?

-Монгол дахь музейнүүд бүгд төрийн санхүүжилттэй. Америкт улсын музей гэж байдаггүй бөгөөд ашгийн бус статустай явдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй гэсэн үг. Тиймээс музейнүүд компаниудаас дэмжлэг авах, тасалбарын орлого, нас насны хүмүүст зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр хөрөнгө босгодог. Манай Үндэсний түүхийн музей барууны жишгээр ажиллах гэж хичээж байгаа нь харагдаж байна. Төрөөс музейн үйл ажиллагааг хянаж байгаа нөхцөлд хөгжихөд харьцангуй бэрхшээлтэй.

Түүнчлэн музейн хувьд хамгийн чухал зүйл нь сан хөмрөгөө эрдэмтэн судлаачдадаа нээлттэй байлгах. Эд өлгийн зүйл хулгайлагдлаа гэхэд тухайн сан хөмрөгт байгаа өв соёлыг эрдэмтэд судалж, бүтээл болгож нийтэлсэн тохиолдолд шүүхээс гарал үүслийг нь Монголынх гэж тодорхойлоход хялбар болно. Судлагдсан бүтээл учир эзэмшигч, ямар ч гарал үүслийн маргаангүйгээр буцаан авах жишээний. Манайхаас алдагдсан эд өлгийн зүйлүүд дотор судлаг даагүй өвүүд олон байгаа. Ийм

нөхцөлд бид Монголынх гэж хэчнээн хашгираад ч нэмэргүй. Зана базарын бүтээлүүд дуудлага худалдаагаар зарагдаж байна. Гэтэл түүний бүтээлийн судалгааг Монголд хэн хийж байна. Судалгаа нь олдохгүй байгаа тэр өв соёлоо бид буцааж авах арга алга. Тиймээс музейн менежментэд баримтлах нэг арга зам нь судлаачид, эрдэмтэдтэй хамтран ажиллаж, тэдэнд сан хөмрөгөө нээлттэй байлгах юм. Хаалгаа мянга давхарлаж цоожлоод ч бид хамгаалж чадахгүй.Тэр хаалгыг эвдлээд л орно шүү дээ. Соёлын өвийг хамгаалах гол зүйл бол мэдлэг. Эрдэмтдийн судалгаанд үндэслээд Монголыг сурталчлах хэмжээний сонирхолтой мэдээлэл, хичээл бэлтгэж, хүүхдүүдэд, жуулчдад гэхчлэн зорилтот бүлгүүдэд төрөл бүрээр хүргэх боломжтой.

-Магадгүй тань шиг боловсон хүчнийг бид эх орондоо ажиллуулах ёстой байх. Палеонтологич мэргэжилтэй хүмүүс Монголд ажиллах боломж хэр байдаг вэ?

-Түрүүн хэлсэнчлэн манайд Шинжлэх ухааны академийн Палеонтологи геологийн хүрээлэн гэсэн ганцхан байгууллага байна. Цаашдаа хэд хэдэн хүрээлэнтэй болох хэрэгтэй. Хэд хэдэн байгууллагууд судалгаа хийж байж, шинжлэх ухаан урагшилдаг, хөгждөг. Нэг байгууллага л дагнаж ажиллаад байвал тэдний үйл ажиллагаанд хэн хяналт тавьж, ямар судалгаатай харьцуулах нь тодорхой бус. Хэрвээ олон хүрээлэн ажиллаад эхэлбэл өрсөлдөөн нэмэгдэж, судалгаа нь ч тэр хэрээрээ сайжирна. Монголд олон тооны судалгааны хүрээлэн ажиллах судлагдахуун, маш олон төрлийн олдворууд байна. Харин орчны хувьд боловсон хүчний дутагдал бий. Чанартай, олон улсын хэмжээнд ажиллах залуу судлаачдыг бэлтгэж, тэднийг хөгжүүлэх орчноор хангах хэрэгтэй. Монголд палеонтологийн салбар хөгжиж байгаа. Гэхдээ алгуурхнаар.

-Залуу судлаачид гэснээс та яг энэ чиглэлээр ажиллаж байгаа шүү дээ. Монголын палеонтологийн ирээдүйг та хэрхэн харж байна?

-Манай байгууллага Монголд “Өсвөрийн судлаачид” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 6-12дугаар ангийн хүүхдүүдтэй ажилладаг. Байгалийн шинжлэх ухааны сонирхол маш бага наснаас эхлэх нь чухал ач холбогдолтой. Америкт энэ сонирхлыг хоёр наснаас эхэлдэг гэж үздэг. Хоёр наснаас эхлэн хүн ойр орчноо таньж мэдэн, сонирхож эхэлдэг учир энэ насанд нь шинжлэх ухааны талаар таниулах нь үр дүнтэй.

мөрөө дөлтэй. Энэ ажил нь ямар шатанд явж байна вэ?

-Энэ бол маш том хэмжээний төсөл. Олон жилийн турш мөрөөдөж, зорьж байна. Энэ төсөл дээр ажиллах сонирхолтой гурван архитекторчтой холбогдож, анхны загвараа гаргасан. Орон нутгийн удирдлагууд ойлгож, дэмжихгүй байгаа нь бидний хувьд бэрхшээл болж байна. Төслөө түр хугацаанд завсарласан байгаа. Олон жил хичээж ирсэн учраас яаралгүйгээр ул суурьтай хандана. Монголд Үлэг гүрвэлийн музей байсныг хааж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэсэн. АНУ-д жилд нэг удаа хот, орон нутаг гээд бүх музейн салбар нэгдэж, шийдвэр гаргагчидтай уулзан, музейгээ танилцуулж, ач холбогдол, үйл ажиллагаа, үнэ цэнийх нь талаар мэдээлэл өгдөг. Манайд ч бас энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Вирусийн халдварын улмаас үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа зогсоод байна. Америкийн байгалийн түүхийн музей яг одоо халдварын голомт болоод байгаа Нью-Йорк хотод байрладаг. Энэ нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллаж байна?

-Манай музей онлайнаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ зөвхөн хөл хорионы үед ч бус жирийн үед ч онлайнаар ажилладаг. Мөн сошиал сувгуудаар ч бас маш идэвхтэй ажиллаж, нас насны бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөр боловсруулж ажилладаг. Одоо яг энэ зарчмынхаа дагуу ажиллаж байна. Ямар ч ажилтныг ирж ажиллахыг зөвшөөрөхгүй байгаа.

-Таны мэргэжлийг ихэвчлэн эрэгтэйчүүд эзэмшдэг. Мэргэж-лээрээ ажиллах явцад хүйсээс хамаарсан бэрхшээлүүд тулгардаг уу?

-Би хэзээ ч тэгж бодож, бэрх-шээж байгаагүй. Гэхдээ эргээд

харахад эмэгтэй байсан учраас тулгарсан

бэрхшээлүүд байсан.

Мэргэж лээсээ шалтгаалж, байнга судалгааны ажлаар хээр хөдөө явна. Эмэгтэй хүн маш цөөхөн. Бааз дээрээ очоод ажиллах үед хамгийн наад зах нь тогоо шанага бариулна. Хоол хийхийнхээ хажуугаар геологийн зураглал хийж, ажлаа амжуулна гэсэн үг. Геологийн тал дээр чулуу цуглуулаад олон км газар алхдаг учир их ядардаг. Би чулуугаа цуглуулахдаа аль болох жижгийг нь авдаг байсан. Булчингийн хувьд ялгаатай ч тархины хувьд ялгаагүй учраас даваад, зохицуулаад л ирсэн дээ.

-Таныг мастерын ажил хийж байх үедээ судалгааны багийн тогоочоос судлаач болон дэвшсэн гэж онцолсон байсан. Энэ түүхээсээ хуваалцахгүй юу?

-Мастерын ажлын удирдагчаа авах гэтэл ШУТИС-д ааваас өөр палеонтологийн чиглэлээр удирдах хүн байгаагүй. Тэр үед Америкийн байгалийн түүхийн музейн баг аавыг геологийн зураг хийж өгөхийг урьсан юм. Энэ судалгаанд хамт явахаар болтол Монголын талаас намайг тогоочоор яв гэсэн. Дургүй байсан ч гэсэн тогоочоор явсан хэр нь очсон өдрөөсөө эхлээд тэднийг дагаж, ажиллаж эхэлсэн. Монгол талаас намайг зэмлэж, “дараа жил авч явахгүй шүү” гэж анхааруулсан ч би тогооч хийгээгүй. Тэр зун Америкийн судлаачдыг дагаж, олон зүйл сурсан. Дараа жил нь Америкийн талаас намайг урьж, би тэр экспедицэд зургаан жил ажилласан. Энэ боломжийг дагаж, Америкт доктор хамгаалах боломжтой болсон.

-Тэр үеийн залуухан М.Болор-цэцэгийн мөрөөдөл одоо өөрчлөгдсөн үү?

-20 жилийн өмнө Америкийн байгалийн түүхийн музейн хаалгыг татаж ороод, би ийм музей эх орондоо байгуулна гэж мөрөөдсөн. Энэ мөрөөдөлдөө тун ойрхон ирсэн байна. Байшин маань босоогүй ч 2009 оноос хойш судалгаа, сургалтын ажлаа тасралтгүй хийж ирсэн.

-Халдвар гарсан энэ өдрүүдэд хүн бүхэн л эх нутагтаа тэмүүлж байна. Хөдөө очвол бүх зүйл яг хэвээрээ огтхон ч өвчин гараа гүй юм шиг Монголын тал нутаг налайж байгаа байх. Та эх орныхоо юуг хамгийн их санаж байна вэ?

-Дотроосоо вирусийн халдвар гараагүйд маш их баяртай байна. Засгийн газар хариуцлагатай, шуурхай ажиллаж байгаа нь харагдлаа. Зургаан сард Монголд очиж хэрэгжүүлэх төслүүд бий. Үлэг гүрвэлийн нүүдлийн музейгээ аваад баруун аймгуудаар явах төлөвлөгөөтэй байсан. Мөн АНУ-руу палеонтологийн чиглэлээр зуны зусланд хамрагдах дөрвөн хүүхэд бий. Бүх зүйл бэлэн болсон учраас энэ ажлууддаа сэтгэл зовж байна. Би говьд дуртай. Нүдээ бэлчээгээд харахад холын уулс, элсэн тал нь сэтгэл уужруулдаг. Тийм болохоор говио маш их санаж байна.

Динозаврын ихэнх олдворууд Өмнөговь аймгаас олддог учраас төслөө энэ бүс нутагт хэрэгжүүлж байна. Салбараа хөгжүүлэх ажил залуу үеэс, олон нийттэй харилцах ажлаас л эхэлнэ. Тэд л Монголын палеонтологийн ирээдүйг тодорхойлно шүү дээ. Шинжлэх ухааныг ойлгодог, сонирхдог хүмүүс байж гэмээнэ хөгжих боломжтой. Өнөөдөр манайд энэ салбарыг ойлгодог, мэддэг хүн тун цөөн байна.

-Та олон улсын стандартад нийцсэн музей барих

Өдгөө Тарбозавр батаарын араг ясыг дагаж 30 гаруй олдвор эх орондоо ирсэн байна.

Page 16: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2020.04.20, ДАВАА~№064 (1343) СЭТГЭЛ ЗҮЙ

ХӨДӨӨ АЖИЛЛАДАГ НӨХРӨӨСӨӨ ХӨНДИЙРӨӨД

БАЙНА -Манай нөхөр 28 хоног

ажиллаад, 14 хоног амардаг. Сар гэртээ байдаггүй болохоор сэтгэл холдоод, хөндийрөөд байх юм. Эхний хэдэн сар өдөрт 2-3 удаа ярьдаг байлаа. Гэтэл одоо долоо хоногт нэг удаа ярьж, гэртээ ирэхийг нь хүлээхээ ч байсан. Харилцаагаа яаж хэвийн болгох вэ?

-Ийм нөхцөл байдал удаан үргэлжлэх нь олон сөрөг талтай. Тиймээс та нөхөртэйгөө аль болох олон удаа ярьж, харилцаагаа хөндийрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Бие холдвол сэтгэл холддог гэсэн сөрөг бодлоо орхихыг зөвлөх байна. Үүний оронд нөхрөө ирэхэд нь хэрхэн халуун дулаан уур амьсгалтай угтан авах талаар бодоорой. Гэртээ ирэх үедээ хайр халамж, тав тухыг мэдэрдэг нөхөр тань ажил дуусаад хурдан харих юмсан гэх бодол тээн яардаг болно. Ингэснээр та хоёрын харилцаа улам дотно болох боломжтой.

НАЙЗ ЗАЛУУ МААНЬ ХҮҮХДЭЭ АВАХУУЛ ГЭСЭН -Би дөрвөн сартай жирэмсэн.

Найз залуутайгаа хараахан т у с д а а

г а р а а г ү й байсан юм. Гэтэл саяхан хүүхдээсээ биш надаас залхаж байгаагаа хэлээд салъя гэсэн. Нэг бол хүүхдээ авахуул, эсвэл төрүүлээд надад өг гэсэн. Би яах вэ?

-Гэр бүл төлөвлөлт гэдэг ямар чухал зүйл гэдгийг залуу хосууд ойлгох хэрэгтэй. Энэ талаар ямар ч ойлголтгүйгээс болж хэн нэг нь хохирдог. Та хэт их үглэж, өөрийнхөө асуудлыг нөхөртөө тулгаж байгаа учраас ийм нөхцөл байдал үүссэн байж магадгүй. Тиймээс та найз залуутайгаа харьцах арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Хүүхэд тоглоом биш учраас асуудлаа аль болох зөвөөр шийдэхийг хичээгээрэй. Найз залуутайгаа сайн ярилцаад, болж бүтэхгүй байгаа асуудлаа шийдэж эвлэрэх нь зөв шүү.

ХЯНАЖ ЦАГДАХААС ИЛҮҮ ТЭВЧЭЭРТЭЙ ХАНД

-Нөхөр маань өөр эмэгтэйтэй болоод салах дээрээ туллаа. Гэтэл хадам ээж хүүгээ ятгасаар байгаад болиулсан юм. Жилийн хугацаанд ямар ч асуудал үүсгээгүй нөхөр маань гэнэт дахин сална гээд гэрээсээ яваад өгсөн. Би энэ хүнийг яах ёстой вэ?

-Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө өөрийгөө тайвшруулаад, харилцааныхаа талаар эргэцүүлэн бодоорой. Өөрөө өөртөө цаг зав гаргаж, улам сайхан болохыг хичээх хэрэгтэй. Мөн нөхөртөө өмнө нь үзүүлж байгаагүй хайр халамжийг мэдрүүлж, одоо

үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцаж, асуудлаа шийдэхийг зөвлөе. Учир нь хянаж цагдахаас илүү тэвчээртэй хандаж байж асуудал шийдэгддэг гэдгийг бүү мартаарай.

ХҮҮХЭД ИРЭХ ҮЕДЭЭ Л

ИРДЭГ -Нөхөр бид хоёр ганц охинтой.

Дахиж хүүхэдтэй болох гэсэн боловч хоёр ч удаа зулбачихсан. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн боловч өөрчлөлт орсонгүй. Үүнээс болоод хадмууд маань хүүгээсээ салгана гэсэн. Надад туслаач?

-Хүүхэд ирэх үедээ л ирдэг. Тиймээс янз бүрийн зүйлд санаа зоволгүй, тайван, өөдрөг байх хэрэгтэй. Эхлээд нөхөртэйгөө сайн ярилцаарай. Дараа нь нөхөртэйгөө хамт хадам аав, ээжтэйгээ ярилцаж, асуудлыг ойлгуулахыг зөвлөе. Хүүхэдтэй болох нь цаг хугацааны асуудал тул зөвөөр ойлгох хэрэгтэй. Үүнийгээ хадмууддаа ч мөн ойлгуулаарай. Ийм зүйлээс болж охиноо өнчрүүлэх нь байж болохгүй зүйл гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

НӨХРӨӨ НУУЦ ХҮҮХЭДТЭЙ ГЭДГИЙГ МЭДСЭН

-Нөхөр бид хоёр хамт ажилладаг юм. Сүүлийн хэдэн сар нөхрийн цалин багасаад байхаар нь нягтлангаас асуутал “шүүхийн шийдвэрийн мөнгө төлж байгаа” гэсэн. Гэнэт нөхрөө нууц хүүхэдтэй гэдгийг мэдээд шоконд орлоо. Би яах ёстой вэ?

-Ийм нөхцөлд тэвчээртэй хандаж, мэдсэн ч мэдээгүй юм шиг байх нь маш чухал. Ямар нэгэн шалтгаантай учраас танд хэлж чадаагүй байх. Тиймээс та хүлээцтэй хандах хэрэгтэй. Үүнийг нь асуудал болгон дэвэргэж, хэрүүл үүсгэвэл хэн хэнд нь хэцүү байх болно. Тиймээс хэсэг хугацааны дараа энэ асуудлын талаар сайхан дотно яриа өрнүүлэн ярилцвал хормын төдий шийдэгдэх болно.

Нөхөр маань хүүхэдтэй гэдгээ нууж байсан

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн

сэтгэлзүйчтэй хамтран бэлтгэдэг ээлжит

зөвлөгөөгөө хүргэж байна. Энэ удаа “Улаанбаатар

Эрдэм” их сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэлзүйч

Б.Батцэцэг уншигчдын асуултад хариуллаа. Хэрэв

танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай

сонинд хаяглан ирүүлээрэй.

Г.Санжааханд, ЗГМ сонин

1. Амралтын өдөр өглөөний цайгаа хэзээ, хаана уудаг вэ?а. Ганцаараа, бид зэрэг босох тохиолдол ховор байдаг юм.б. Орондоо кофе уунав. Хэрвээ боломжтой бол хамт уудаг2. Хэрэв таны гэр бүлийн амьдралыг кино гэж үзвэл ямар нэр

өгвөл зохимжтой вэ?а. Эцэс төгсгөлгүй зовлонб. Тэнгэрийн хишигв. Тэсвэр хатуужлын шалгуур3. Хэрвээ бүх үйл явдал дахин эхлэх болбол та хоёр урьдынх

шигээ хосууд байж чадах уу? а. Чадах байх аа. Алдаанаасаа суралцдаг гэдэг шүү дээ.б. Мэдээж, чадалгүй яах вэ.в. Бидний харилцаанд ямар нэг тааламжгүй юм тохиолдохгүй л

бол чадна.4. Нөхөр чинь сэтгэлээ буруулбал та өршөөх үү?а. Үнэнийг хэлэхэд би үүнийг нь эс тооно.б. Яасан ч тэвчихгүй байх в. Хэлэхэд хэцүү л байна, гэхдээ бүхнийг эхнээс нь эхэлж болно.5. Та гэр бүлийнхээ амьдралын талаар танилуудтайгаа зөвлөдөг

үү?а. Зөвлөдөг, ярих хэрэг зайлшгүй гардаг.б. Үгүй, тийм асуудал гардаггүй.в. Ховорхон, бүхнийг бид хоёр хоорондоо ойлголцдог.6. Хурим хийсэн өдрөө тэмдэглэдэг үү?а. Сайн санахгүй байна.б. Бид үргэлж тэмдэглэдэг.в. Урьд нь тэмдэглэдэг байсан, одоо үгүй.7. Танд ээлжийн амралтаа ганцаараа өнгөрүүлмээр санагддаг

уу?а. Энэ бол миний мөрөөдөл.б. Хэзээ ч үгүй.в. Хүсдэг, гэвч хүслээр болдоггүй юм.8. Ямар асуудал танд оньсого мэт нууц байдаг вэ?а. Намайг аз жаргалтай байгаад тэр инээмсэглэх болов уу.б. Бид одоогийнхоосоо илүү аз жаргалтай байж чадах болов уу.в. Өнгөрсөн жилүүдэд бид аз жаргалыг олж чадаж уу, цаашид бие

биенээ ойлгох болов уу.9. Та хайр дурлалтай үргэлж учирдаг уу?а. Түүнийг аль хэдийн мартсанб. Үргэлж в. Хааяа10. Та хоёрт нийтлэг сонирхол бий юу?а. Бараг үгүй.б. Бид бүхнийг голдуу хамтарч хийдэг.в. Урьд нь байсан юм, одоо ч тус тусдаа.11. Гэр бүлийн чинь хүн оройтвол яах вэ?а. Юм бодохгүй.б. Сэтгэл зовож, бухимдаж, байн байн цагаа харна.в. Ажил явдал гарвал утасдаарай гэж гуйна.12. Нэлээд хурц хэрүүл маргааны дараа та хоёр хэр удаан

дуугүй байдаг вэ?а. Хэдэн өдөр хэн нь ч ам нээдэггүй.б. Таван минут ч тэсдэггүй.в. Хэрүүл маргаан минь эв зүйгээр төгсдөг.

Хариулт: “А” олон байвал: Гэр бүл чинь уйтгартай. Хэн хэн нь өөрийн гэсэн

замаараа явцгааж, итгэл найдвар, хайр сэтгэл, хамтын төлөвлөгөөгөө бүрмөсөн умартжээ. Та хоёр хэсэг хугацаанд тусдаа амьдарсан ч болох юм. Харин тусдаа байх хугацаагаа л хамтдаа зөвшилцөж тохирох хэрэгтэй.

“Б” олон байвал: Та хоёр бие биендээ ухаангүй хайртай, эелдэг найрсаг ханддаг. Танай гэр бүл бол энэ дэлхий дээрх диваажин. Гэвч болгоомжлох нэг зүйл байна. Бодит байдлыг бага ч атугай мэдрэх нь та нарт саад болохгүй.

“В” олон байвал: Аюулын улаан гэрэл, урьдчилан сануулж буй шар гэрэл хоёр зэрэг асаж, та хоёрт дохио өгч байна. Гэвч бүх зүйл хараахан өнгөрөөгүй байна. Та эхнэр байхын тулд суралцах хэрэгтэй.

СОНЖОО

Аз жаргалтай хос мөн үү

Page 17: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 17 2020.04.20, ДАВАА~№064 (1343)ГОО САЙХАН

ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ

Биеийн өндөр: 173см Биеийн жин: 49кг Төрсөн он, сар, өдөр: Нууц Орд: Хилэнц Үсний өнгө: Хар Нүдний өнгө: Бор Төгссөн сургууль: БНСУ-ын Гимчеон их сургууль

Ажил: БНСУ, Монголд модель хийдэг

Мэргэжил: Шүдний техникч Идэх дуртай хоол: Амттай бол бүх хоолонд дуртай

Үзэх дуртай кино: Инээдмийн, адал явдалт, Америкийн олон ангит кинонд дуртай

Дуртай өнгө: Саарал Хобби: Спортоор хичээллэх Зорилго: Маш олон зорилго бий Баримталдаг зарчим: Үнэн байх, өөрийгөө хайрлах

Багийн хоч: Хочилдоггүй байсан Дуртай сүрчиг: Miss dior, Gucci flora

Дуртай брэнд: Badblood korea Хэлэх дуртай үг: Эзэн хичээвэл заяа хичээнэ

Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ: Бусдын адил л эхлүүлдэг

Жингээ хэрхэн барьдаг вэ: Дэглэм барьдаггүй

Гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ: Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү арьсандаа тохирсон энгийн бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг. Мөн дотроосоо эрүүл байхыг чухалчилдаг.

Instagram: zoljargal

А.ЗОЛЖАРГАЛ:БНСУ-ын бэлэн хувцасны Badblood компанид моделиор ажилладаг А.Золжаргалыг энэ удаагийн “Гоо сайхан” буландаа онцолж байна. Тэрбээр Солонгосын алдарт модель Kiireel-тэй усны дусал мэт адилхан гэдгээрээ тус улсад болон эх орондоо алдаршаад буй. Түүнчлэн дотоодын болон гаднын олон брэндийн нүүр царайгаар ажилладаг авьяаслаг нэгэн юм.

Э.Энхлүүн, ЗГМ сонин

Page 18: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.04.20, ДАВАА~№064 (1343) СПОРТ

Өнгөрсөн зууны 60-аад оныг хүртэл хүмүүс боди-билдинг төдийлэн сайн мэддэггүй, телевиз, хэвлэлийнхэн ойшоодоггүй байлаа. Харин ах дүү Жо, Бен Уайдеруудын ачаар энэ спорт дэлхий дахинд алдаршсан юм. Баргийн юманд цочирдохоо больсон америкчуудын анхаарлыг татаж, тэрхүү асар том зах зээлд хөлөө олох зорилго өвөрлөсөн залуус бизнесээ бодибилдингээр эхэлжээ. Тэд Лондонд болсон

Хака дуулах ханхар залуусаас хэн ч сүрдэнэ

Эртний маори омгийнхон ан авд мордох, дайн тулаанд оролцохын өмнө үйлддэг байсан дуут бүжгээс санаа аван хака хийх болжээ

Одоогоос зуу хол илүү жилийн өмнө байгуулагдсан Шинэ Зеландын регбийн шигшээ

бол дэлхийн шилдэг багуудын нэг билээ. Хар хувцастнууд 1905 онд тухайн үедээ маш хүчирхэгт тооцогдож байсан Английн “Хартлепул” багийг 63:0-ээр буулган авч дэлхий дахинд All Blacks хэмээн алдаршсан юм. Өдгөө тэд олон улсын чансааг тэргүүлэхийн зэрэгцээ 14 удаа зохиогдсон Гурван үндэстний цом тэмцээнд арвантаа аваргалаад байна. Гэхдээ шинэ зеландчуудыг дан ганц спортын амжилт нь бус хака хэмээх

тоглолтын өмнөх ёслол гадаад ертөнцөд таниулсан юм. Спорт сонирхдоггүй хэнбугай ч гэсэн булчинлаг залуусын өрсөлдөгч рүүгээ өндөр дуугаар хашгичиж, нүүр амаа хачин сонин болгон цээжээ дэлдэх өвөрмөц бүжгийг ахин дахин үзэх дуртай байдаг.

Хака гэж юу вэ, хаанаас гарал үүсэлтэй юм бол? Түүхийн хуудас сөхвөл Шинэ Зеландын арал дээр эрт дээр үеэс өнөөг хүртэл аж төрж буй маори омгийнхон ан авд мордох, дайн тулаанд оролцохын өмнө өөрсдийн шүтээн нарнаас аз хийморь, амжилтыг гуйсан дуут бүжиг хийдэг байжээ. Үүнийг хамгийн түрүүнд регбичид тусган авч, өрсөлдөх багийнхаа тоглогчид руу сэтгэл зүйн дайралт хийхэд

ашиглах болжээ. Тэд 1903 онд Австралитай хийсэн нөхөрсөг тоглолтод хакаг анхлан хийснээс хойш уламжлал болон, өдгөө Шинэ Зеландын регбийн салшгүй нэгэн хэсэг болоод байна.

Хака нь дотроо уламжлалт Ka Mate, сүүлд гарсан Kapa o Pango гэсэн үндсэн хоёр төрөлтэй. Бүтэн зууны турш оршин тогтносон Ka Mate-г багийн ахлагч гоцлон дуулж, бусад нь даган бүжиглэдэг бол Kapa o Pango нь онцгой тоглолтод л зориулагдсан. 2005 онд болсон Дэлхийн цомын финалд ӨАБНУ-тай тоглохын өмнө All Blacks энэхүү шинэ төрлийн хакагаа сонирхуулсан юм. Орчин үед спортын олон төрөл хөгжих тусам хака хийгсэд олширч буй.

Шинэ Зеландын хөлбөмбөгчид (All Whites), хоккейчид (Ice Blacks), сагсчид (Tall Blacks), тэр ч байтугай цэрэг армийнхан, бүр эмэгтэйчүүд хүртэл хакадах болсон байна.

Мэдээж өрсөлдөгчид нь All Blacks-т дандаа хэл амаар дайруулж, дарамтлуулаад байхыг хүссэнгүй, өөр өөрсдийн онцлогт тохирсон хакаг зохиосон аж. Ялангуяа Номхон далай, Полинезийн ольтригийн орнуудынхан үндэснийхээ бүжгээр регби сонирхогчдын анхаарлыг татах гэж оролдох болов. Тухайлбал, Самоа арлынхан ману, Фижигийнхэн тимби, Тонгогийн регбичид каилао хэмээх өөрсдийн хакаг бий болгожээ. █

Б.Энхжин, ЗГМ сонин

СОНИРХУУЛАХАД Бодибилдингийн “загалмайлсан эцгүүд”

Хоккейн тоглолт болохоос хэдэн цагийн өмнө шайбыг хөргөгчинд хийдэг бичигдээгүй хууль бий. Яагаад? Учир нь ердийн тасалгааны температурт байсан шайб нь хэтэрхий уян зөөлөн болчихдог учраас яаж ч хүчтэй цохиод хол явдаггүй аж. Тэгвэл бага зэрэг хөлдсөн шайб нь мөсөн дээр сайн гулгадаг бөгөөд цохиур модтой шүргэлцэх агшинд үрэлт бага үүсгэдэг байна.

Шайбын талаар бас бус

зүйлийг сонирхуулахад, Хойд Америк, Европт бэлтгэлийн үеэр тоглогчид улбар шар, хаалгачид хөх өнгөтэй шайб ашигладаг аж. Шайбын стандарт хэмжээ нь 7.62 см диа метр тай, 2.54 см зузаан, 105-185 грамм жинтэй байдаг аж. Ийм шайбыг 190 км/ цагийн хурд тай цохих боломжтой. Бараг бүх улс оронд шайб дээр рек лам, багийн бэлгэ тэмдэг, тэм цээний логог хэвлэдэг юм. █

Шайбыг яагаад хөлдөөдөг вэ

“Мистер олимп”-д аваргалсан Арнольд Шварценеггерт санал тавьсан ч татгалзсан хариу сонсов. Гэвч нутагтаа ц а г д а а г и й н х а н т а й таагүй асуудлаар

орооцолдох болсон австри эр удалгүй Калифорнид очихыг зөвшөөрчээ. Арнольд Америкийн бодибилдингийн нүүр царай болох үүргээ сайн гүйцэтгэсний ачаар Уайдерууд тэрбумтны эгнээнд орж чадсан бөгөөд эдийн засаг, санхүүгийн чадавх дээрээ тулгуурлан Олон улсын бодибилдинг, фитнессийн холбоог байгуулсан түүхтэй. █

Page 19: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 19 2020.04.20, ДАВАА~№064 (1343)ШИНЖЛЭХ УХААН

О.Мишээл, ЗГМ сонинХҮН АМЫН ДУНД ЭСРЭГ БИЕТ ИЛРҮҮЛЭХ ТЕСТ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ЯВУУЛЖ ЧАДВАЛ КОРОНА ВИРУСИЙН ЦААШДЫН ХӨНӨӨЛ, ТАРХАЦ ЭРДЭМТ ДЭД ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛНО.

COVID-19 өвчин үүс-гэгч SARS-CoV-2 шинэ корона-ви русийн эсрэг биетийг илрүүлэх

цусны анализ шинжилгээ хийх “нэн шуурхай явуулах зөвшөөрөл”-ийг АНУ-ын Хүнс, Эмийн Бүтээгдэхүүний Чанарын Хяналтын Алба (FDA) саяхан холбогдох байгуул лагуудад олголоо. Эрүүлийг хамгаалах салбарын экспертүүд цар тахлыг эцэслэх гол арга нь дархлаа гэж үзэж буй энэ цаг үед АНУ-ын зах зээлд анх удаа уг зөвшөөрлийг олгов.

Колорадо муж улсад төвтэй компани коронавирусийн эсрэг биет илрүүлэх тестийн бүрдлийг тус муж улсын Сан

SARS-CoV-ындархлаа 2-3 жилийн турш хүний бие махбодийг хамгаалдаг

Энэхүү тест нь тухайн хүн урьд өмнө корона вирусээр халд варлаж байсан эсэхийг тодорхойлдгоороо халдвар илрүүлэх ердийн тестээс ялгаатай

Мигел тойргийн эмнэлэгт шилжүүлжээ. Италийн бодлого тодорхойлогчид ямар хүмүүст ажилдаа эргэн орох зөвшөөрөл өгч болохыг шийдэх үүднээс эсрэг биет илрүүлэх судалгааг идэвхтэй явуулж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) ч хэд хэдэн улсад эсрэг биетийн нарийвчилсан мэдээ цуглуулах судалгаа хийж байгаа. Нью-Йорк, Сиэтл, Миннеаполис зэрэг АНУ-ын гол зургаан хотод ч мөн эсрэг биет илрүүлэхээр цусны дээж цуглуулж эхэлжээ. Цаашид FDA-гийн дэмжлэгтэйгээр нийт АНУ даяар эсрэг биет илрүүлэх туршилтыг энэ намар, бүр ирэх жил өрнүүлэхээр эрх баригчид төлөвлөж байна.

Эсрэг биет илрүүлэх тест нь тухайн хүн урьд өмнө корона-

вирусээр халд варлаж байсан эсэхийг тодорхойлдгоороо халд-вар илрүүлэх ердийн тестээс ял-гаатай. Хүн амын дунд ийм тест өргөн хүрээтэй оношилж чад-вал коронавирусийн цаашдын хөнөөл, тархац эрдэмт дэд илүү тодорхой болно.

Коронавирусийн дархлаа байнгын тогтдог эсэх нь одоо-гоор тодорхойгүй тул эсрэг биет илрүүлэх тест амьдралд хэр их ач холбогдолтойг үнэлэхэд эрт байна. Нөгөө талаар, жишээ нь дархлал хомсдолын вирустэй хүмүүст эсрэг биет их үүсдэг ч өвчний явцад нөлөөгүй.

SARS-CoV-2 вирустэй ихэнх хүмүүсийн бие махбод эсрэг биет үүсгэдэг ч “халдвараас хам гаа лахад юу хэрэгтэйг бид мэдэхгүй” хэмээн Онтариогийн их сургуулийн патологи, моле-куляр анагаах ухааны профес-сор Дон Боудиш тайлбарлав. Эрдэмтэд одоогоор SARS-CoV-2 вирусийн эсрэг биет хэр удаан хадгалагддаг, вирус дахин халдварлахаас сэргийлж чаддаг эсэхийг тодорхойлохыг чармайж байна.

COVID-19-өөр өвдөөд эдгэ сэн хүмүүсийн эсрэг биет доод тал нь хоёр долоо хоног бие махбодод нь хадгалагдаж буй нь тодорхой болсон ч урт хугацааны судалгаа одоогоор дутагдалтай байна. Эрдэмтэд асуултын хариуг оло-хын тулд бусад төрлийн корона-вирусийг давхар судалж байна.

SARS өвчин үүсгэдэг SARS-CoV вирусийн генийн материал SARS-Cov-2-ынхтой олон талаар төстэй. Эсрэг биетийн тестээс үзвэл SARS-CoV-ын дархлаа дөрвөн сарын дараа оргилдоо тулж, 2-3 жилийн турш хүний бие махбодийг хамгаалдаг аж. Ийм хугацаа COVID-19 өвчнийг эмчлэх арга нэвтрүүлэх, вакцин бүтээхэд хангалттай хэмээн Мичиганы их сургуулийн анагаах ухааны профессор Прити Малани (Preeti Malani) үзэж байна.

Германы эрдэмтдийн шинэ судалгаа COVID-19 халдварлах арга замын тогтсон төсөөллийг өөрчлөх бололтой. Бонны Их Сургуулийн эмнэлгийн харьяа Вирологийн хүрээлэнгийн захирал, вирус судлаач Хендрик Штрек тэргүүтэй судлаачид тус улсад коронавирусийн халдвар тархсан анхны том голомт болох

ОХУ-д шинэ төрлийн коро-навирусийн халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 40 хувь нь өвчний гадаад илрэл, шинж тэмдэггүй байгааг тус улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хяналтын алба Роспотребнадзор-ын тэргүүн Анна Попова мэдээллээ. “Өвчтэй хүмүүс бус, халдвартай хүмүүсийн тухай яриа болж байгаа”-г Тэрбээр онцлон анхааруулсан юм. Нийт илэрсэн халд варын тайлбараас үзвэл Рос пот-ребнадзор-ын лабораториос хийж буй коронавирусийн анализ тестийн халдвар илрүүлэх чадвар 98 хувьтай, Эрүүлийг хамгаалах яамны лабораторынх 80 хувь-

тай байгаа юм. 20 хувь нь эмнэлгээс гадуур тус-сан хатгаа (Community-ac-quired pneumonia), 25 хувь нь амьсгалын замын хурц үрэвсэл хэлбэрээр илэрс-нийг Роспотребнадзор-ын тэр гүүн тайлбарласан юм. Халд варын тал хувь нь эм-нэл гийн байгууллагуудад илэрчээ.

Тус албанаас Москвагийн эмнэлгийн ажилтнууд дунд явуулсан судалгаагаар ажилтнуудын долоон хувь нь вирусийн дарх лаа тай гэсэн дүгнэлт гар чээ. ОХУ-д нийт 254 лабо ратори шинэ төрлийн коронавирусийн халдвар илрүүлэх сорил явуулж байна.

Эрдэмтэд зарим гадаргуу дээр вирус тархдаггүйг илрүүлжээ

ОХУ-д COVID-19-ийн халдвартай хүмүүсийн

40% нь шинж тэмдэггүй байна

хэмээн дүгнэсэн нь хуванцар, зэвэрдэггүй ган зэрэг гадаргууд вирус долоо хүртэл хоног оршино гэсэн судалгааны дүнтэй зөрлөө.

Тиймээс вирус үндсэндээ

агаар дуслын замаар бусдад халдварлаж байгаа тул амны хаалт, маскаа байнга зүүхийг эмч зөвлөж байна.

ХБНГУ-д коронавирусийн халдварын улмаас нас барж буй хүмүүсийн тоо харь цангуй цөөн. Шинэ төр лийн короноавирусээр халд варласан хүмүүсийн зарим нь өөрсдөө ч мэдэлгүй хэдийн дархлаатай болсон бололтой гэсэн таамгийг Штрек хэв лэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Эрдэмтэд судалгаандаа тулгуурлан Хайнсбергийн Гангельт коммуны иргэдийн 15 хувь нь COVID-19-ийн дархлаатай болсон байж болзошгүй хэмээн үзэж байна. Нийт 250 мянга орчим оршин суугчтай Хайнсберг орчмын бүс нутагт COVID-19-ийн 1,302 тохиолдолд батлагдсанаас 37 нь эндсэн юм.

Хайнсберг дүүрэг дэх халдвартай хүмүүс амьдарч байсан байр сууцанд нарийвчилсан судалгаа явуулав. Судалгаагаар эрдэмтэд хаалганы бариул, гоожуурын крант зэрэг гадаргуугаас төдийгүй тэжээвэр амьтдын үснээс ч “тархах чадвартай” вирус илрүүлж чадаагүй юм. Эд зүйлсийн гадаргуугаас судлаачдын илрүүлсэн вирус бүгд “тархах чадваргүй патоген”

Page 20: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.04.20, MONDAY~№064 (1343)

Image by Batsaikhan.S

One more imported case of COVID-19 registeredAs of April 18, 2020, no suspicious cases were reported. A total of 104 people were tested in the NCCD laboratory.

Revenues from mineral resources drop by 33.8 percent in Q1According to the National Statistics Office (NSO), state budget revenue declined by 8.6 percent to MNT 2.2 trillion in the first quarter from a year ago.

TRQ: Definitive estimate of OT project schedule to be provided in Q2

The underground project remains within the range of a 16 to 30-month delay in schedule

Aminaa.U, ZGM Daily

Тurquo ise H i l l Resources Ltd. (TRQ) on Thursday announced the first quarter 2020

production for Oyu Tolgoi and provided an update on underground development, COVID-19, and power. Work continues on the mine design and we still expect this to be completed in the first half of 2020 with the Definitive Estimate of project cost and schedule to be

provided in the second half of 2020, the company said in a report.

Based on current information, the underground project remains within the range announced in July 2019 of a 16 to 30-month delay in schedule, and an increase of USD 1.2-1.9 billion in development capital, with indications of the preferred technical solution falling in the upper half of the schedule delay range and the development capital overrun trending away from the lower end of the range.

On February 14, 2020, Oyu

Tolgoi LLC and the Government of Mongolia (GoM) commenced a negotiation process under the PSFA to confirm a mutually acceptable pathway to secure long term domestic power supply for Oyu Tolgoi. Under Phase 1 of this process, the parties had until April 14, 2020, to agree on a way forward for a Tavan Tolgoi-based power plant (TTPP). As the parties have yet to be able to do this, they are now also considering the alternatives specified in the PSFA, an Oyu Tolgoi mine site-based power

plant; a primary renewables solution; and grid supply.

Under the PSFA, Oyu Tolgoi and GoM currently have until June 14, 2020, to consider these alternatives, failing which Oyu Tolgoi has the right to choose one or a combination of these options to pursue.

“The first quarter of 2020 was another notable effort from the Oyu Tolgoi team as we continue to mine through the lower grade material on the periphery of the

South West pit. As we progress through 2020, Phase 4b will sink towards the higher gold and

copper grades which is expected to result in a s i g n i f i c a n t increase in gold production in 2021,” stated Ulf Quellmann, Chief Executive Off ice r o f Turquoise Hill.

Page 21: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM DAILY 21 2020.04.20, MONDAY~№064 (1343)

MININGSOCIETY

Revenues from mineral resources drop by 33.8

percent in Q1

Regulation on exempting social insurance to be implemented

One more imported case of COVID-19 registered

STOCK MARKET

APU JSC(one month to date)

Mar 16 Mar 28 Apr 06 Apr 13, 2020

536.07

650

600

550

500

Erdene Resource Development Corp. (one month to date)

Mar 17 Mar 29 Apr 04 Apr 14, 2020

490

540

520

500

480

460

Gobi JSC(one month to date)

Mar 18 Mar 30 Apr 05 Apr 15, 2020

200

180

160

180.25

Bayartsetseg.D, ZGM Daily

According to the National Statistics Office (NSO), state budget revenue declined by 8.6 percent to MNT 2.2 trillion in the first quarter from a year ago. In particular, revenue from mineral resources dropped by 33.8 percent to MNT 483 billion compared to the same period of the previous year.

Ministry of Mining and Heavy Industry reported that the mining sector comprises 21.7 percent of state budget revenue. Gold, iron ore and fluorspar industries’ contribution to taxes and fees have increased. Specifically, gold rose by 2.3 times, iron by 3.6 times and fluoride by 11.4 percent. In addition, the crude oil sector accumulated MNT 21.3 billion to the mining general budget in the first three months.

Moreover, Iron ore prices

in the global market were relatively stable compared to the same period of the previous year, which can be influenced by the increase in exports of these products.

Mongolia mainly exports fluoride to Russia and China. According to the fluoride exporter, Baylag Jonsh LLC, exports to the Russian market in the Q1 continued normally. Besides, Mongolia exported 3.1 million tons of coal, downturned by 59.8 percent year on year. In monetary terms, it fell by 39 percent to USD 250.6 million. Exports are recovering; however, the target to export 42 million tons of coal this year is likely to decline.

Furthermore, copper concentrate export lowered by 15.2 percent to 306,600 tons. It dropped by 68 percent to USD 351.2 million notably due to the COVID-19 pandemic.

The Government of Mongolia adopted the regulations regarding the exemption of citizens and entities from social insurance contributions and a monthly incentive of MNT 200,000 for three months to each employee of the companies that had more than 50 percent revenue drop from a year ago.

The Cabinet c o n v e n e d an irregular session to have a n urgent

discussion to approve regulations to implement the aforementioned law in practice on April 17.

The three-month exemption applies to all organizations excluding state-owned and local-owned entities; it includes nongovernmental organizations and all schools. In doing so, a monthly payment equal to a three-month average of social insurance

contributions paid in Q1 will be recorded on an insurance book of each eligible employee for six months, said Minister of Labour and Social Protection.

Moreover, citizens who

voluntarily pay social

insurance will be considered to have paid monthly contributions equal to the monthly minimum wage. According to preliminary estimation, the exemptions will benefit 45,300 employers and 704,600 insured employees and the exemptions and money incentives will cost MNT 940.6 billion from the state budget.

The Ministry of Health (MoH) on Sunday released new information on new coronavirus infections during its daily briefing. According to the report, one more COVID-19 case has been recorded in Mongolia, as the citizen who was evacuated from Russia tested positive, increasing the number of infected people.

“Two Turkish nationals have recovered but are still being treated at the hospital at their request. In other words,

confirmed cases in Mongolia totaled 32. One of them is French, two are Turkish people and 29 are Mongolians. All these cases have been imported,” said the spokesperson for the MoH.

As of April 18, 2020, no suspicious cases were reported. A total of 104 people were tested in the NCCD laboratory. One person with suspicious symptoms was isolated in Zamiin-Uud, and the test results of 58 people who came with the citizen were negative.

POLITICSThe President of Mongolia Battulga Khaltmaa proposes to amend the 2020 budget. He recommended including the draft law against the pandemic, which is expected to be discussed and approved by the Parliament. Mr. Battulga also submitted a proposal to the Parliament to take measures such as establishing a special anti-crisis fund.

Parliament approves the resignation of MP Batzorig Batjargal at the plenary meeting on April 17 in line with the allegation over the Small and Medium Enterprises Fund. Mr. Batjargal submitted his resignation letter on March 30, 2020, taking an ethical responsibility on this matter as for a former Minister of Food, Agriculture and Light Industry.

ECONOMYTop 20 index up 0.02 percent, to 16,715.26 points. MSE A index increases 0.07 percent, to 7,852.7 points. MSE B index decreases 0.01 percent, to 7,503 points. Market cap stands at MNT 2.45 trillion.

SOCIETYThe State Emergency Commission decides to fine people who do not wear masks in public transportation during risky times, encouraging the public to wear masks regularly and clean their hands. Citizens who do not wear masks will be fined MNT 150,000 for intentionally causing harm to human health.

MIAT Airlines delivers the necessary medical equipment and medicines by the government order. Approximately 50 tons of products including COVID-19 test kits, medical reagent, disposable face masks, and protective clothes, have been transported to Mongolia. The company is taking precautionary measures by disinfecting the aircraft after each flight and replacing the ventilation system filters.

As of the first quarter of this year, a total of 516 emergency calls on the disastrous occurrence and technical issues have been recorded in the capital city. Of these calls, 465 or 90.1 percent were household fires and 51 or 9.9 percent were households and technical accidents.

ZGM: HIGHLIGHTS

Top 20 index(by units)

16,715.2610k

15k

20k

25k

30k

Page 22: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2020.04.20, ДАВАА~№064 (1343) ЗГМ ЗӨВЛӨГӨӨ

ГАДУУР ГАРАХДАА ДААВУУН АМНЫ ХААЛТЫГ ДАВХАРЛАЖ ЗҮҮГЭЭРЭЙ

элхийн дахинд COVID-19 вирусийн тархалт намжихгүй байгаа тул улс

орнуудад амны хаалт өдөр тутмын хэрэглээ болсон хэвээр байна. Иймд амны хаалтыг гэрийн нөхцөлд хэрхэн ариутгах талаар зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ.

Б.Ганаа, ЗГМ Сонин

Д

1. Даавуун амны хаалтыг 2-4 цаг зүүсний дараа заавал ариутгах хэрэгтэй. Амны хаалтыг гэрийн нөхцөлд ариутгахдаа бактерийн эсрэг савангаар 2-3 удаа савандаж угаана. Дараа нь халуун уураар хуурай болтол нь индүүднэ. Амны хаалтыг чийгтэй зүүж болохгүй. Бага зэргийн чийгтэй байвал бактери үржих таатай нөхцөл бүрдэнэ. Спиртийн төрлийн ариутгагч амны хаалтны чанарыг бууруулдаг тул хэрэглэхэд тохиромжгүй гэж эмч нар зөвлөж байна. Харин бактерийн эсрэг савангаар савандаж угаах нь илүү үр дүнтэй аж.

2. Даавуун материалтай амны хаалт вирусээс хамгаалах чадвараар стандарт буюу шүүлтүүртэй төрлийнхийг гүйцэхгүй гэдгийг эрүүл мэндийн

байгууллагынхан хэлж байна. Гэхдээ амны хаалт ховордсон үед давуун амны хаалт хэрэглэж болно. Эдийн засгийн боломжгүй үнэтэй амны хаалт худалдаж авч чадахгүй иргэд гадуур гарахдаа даавуун амны хаалтыг хоёр давхарлаж зүүхийг зөвлөж байна.

3. Хэрэглэсэн амны хаалтыг хаях дараалал

✓ Амны хаалтыг хаяхдаа бохирдолтой хэсгээс барьж, боож, нугалж болохгүй.

✓ Амны хаалтыг зүүхээсээ өмнө гараа заавал угаах эсвэл халдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгах хэрэгтэй.

✓ Амны хаалтын хамгийн эрсдэл багатай буюу бохирдоогүй хэсэг бол чихний арын хэсгийн зүүлт юм. Тиймээс чихний арын

хэсгээс барьж тайлан, ойр байгаа хогийн саванд нугалалгүйгээр шууд хаяна.

✓ Хэрэв ойр хавьд хогийн сав байхгүй тохиолдолд мөн чихний арын бохирдол бага хэсгээс тайлж, эвхэж нугалалгүйгээр гялгар уутанд хийж хаях.

✓ Нэг удаагийн амны хаалтыг хоёр цагаас дээш хугацаагаар хэрэглэхгүй байх.

✓ Маск зүүж байх хугацаандаа гараараа хүрэхгүй байх.

✓ Шинэ төрлийн коронавирус чийгтэй орчинд түргэн үрждэг тул амны хаалтыг норсон даруйд нь солих хэрэгтэй.

ХЛОРМИНААР ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСНИЙ ДАРАА F

ВИТАМИНТАЙ ТОС ХЭРЭГЛЭХалдварт өвчний тархал-

тын үед эрүүл мэндийн

түлхүү хэрэглэхийг зөвлөж байгаа. Мөн агаар цэвэршүүлж, цонхоо онгойлгож агаар сэлгэхийг сануулж буй. Гэвч эдгээр бүтээгдэхүүн зүрх, судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэхэд нөлөөлнө. Улмаар өдөр болгон хлортой усаар цэвэрлэгээ хийх нь арьс ба үсний байдалд ч таагүй нөлөө үзүүлдэг тул аль болох сөрөг нөлөөгүй био ариутгагч хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэв хлормины уусмал байнга хэрэглэдэг бол F витамины найрлагатай гарын тос хэрэглэж, арьсаа

хамгаалаарай. █

ДААВУУН АМНЫ ХААЛТЫГ 2-4 ЦАГ ЗҮҮСНИЙ ДАРАА ЗААВАЛ АРИУТГАХ ХЭРЭГТЭЙ. АМНЫ ХААЛТЫГ ГЭРИЙН НӨХЦӨЛД АРИУТГАХДАА БАКТЕРИЙН ЭСРЭГ САВАНГААР 2-3 УДАА САВАНДАЖ УГААНА.

Био агаар цэвэршүүлэгч хийх аргаГар доорх материал ашиглан өөрийнхөө дуртай үнэрээр агаар цэвэршүүлэгч хийх жорыг хуваалцахаар бэлтгэлээ.

ОРЦ:

● 2 аяга ус (500 мл)

● 15 дусал эфирийн тос (жүрж, лаванда, лемон, еукалиптус-сонголтоор)

● 1 халбага сод (15 гр)

НАЙРЛАГА:

Эфирийн тосоо содтойгоо сайн холиод, дараа нь усанд сайн уусгаж найруулаад цацдаг савандаа хийгээд боллоо. Энэхүү химийн элдэв орцгүй агаар цэвэршүүлэгчийг хүссэн газраа дуртай үедээ хэрэглэх боломжтой. █

байгууллагаас хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 23: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ

ХӨНДЛӨНГӨӨР:

ТАШУУГААР:

1. Сүүлд хожим8. Хятадын зохиолч Зян Руны

зохиолоос сэдэвлэсэн, монгол жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглосон кино

11. Олон сая жилийн өмнө газарт унаж чулуужсан шилмүүст модны давирхай болох гоёлын чулуу

12. Ховд аймагт хөшөөгөө

босгуулсан бие биелгээний нэр13. 10 цэн буюу 37.3 гр-тай тэнцэх

хүндийн хэмжээ14. Хөгжмийн нот 17. Арьсан дээр гардаг, вирусийн

гаралтай өвчин19. Хайр сэтгэл, гоо сайхны

бэлгэдэл үзэсгэлэнт цэцэг20. Үхрийн зүс

2. Мэргэжлийн сүмогийн ёкозүна болон улсын начин нарын аав, улсын хүчит заан агсан

3. "Аварга" БТДС-ийн багш дасгалжуулагч, улсын начин

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

Нумынхан ойр дотныхондоо буулт хийгээрэй

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэНаран ургах, шингэх: 05:53-19:49 цагБарилдлага: РашаанШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Шороо

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын 28, Могойг хүлэглэгч одтой, харагчин могой өдөр.

Өдрийн наран 05:53 цагт мандаж, 19:49 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн

Өмнөх дугарын хариу 04.17

ЗГМ: СҮДОКҮ

1 2 9 5 3 6

2 9 6 1 5 8 7 3 4

1 2 3

6 7 8 9 4 3 2 1 5

6 9 7 2

3 7 1

7 5 1 4 3 6 8 9 2

6 5 1

9 1 2 8 7 5 3 4 6

4 6

8 3 4 2 9 7 5 6 1

3 2 1 6

3 4 5 6 2 1 9 8 7

8 4 7 6

5 6 3 7 8 4 1 2 9

4 2 7 3 1 9 6 5 8

9 8 4

1 8 9 5 6 2 4 7 3

Өмнөх дугаарын хариу

БОСООГООР:

1. Найрамдлын гэгдэж ирсэн хотын товчилсон нэр

2. Хөгжмийн хоёр дахь нот3. Эгшиг4. Тамга зэрэгт хэрэглэх эвхмэл

үсэг5. Эдмонд Хиларитай цуг дэлхийн

зулай Эверестэд анх удаа хөл тавьсан монгол угсаат уулчин (Дэнзэн...)

6. Хэнтийн нурууны ноён оргил

хайрхан7. Үнэт металл9. Монголчуудын эртнээс тоглож

ирсэн ан агнуурын соёлыг тусгасан хөлөгт тоглоом

10. Цасны зандан хүлэг14. Хятадын бутархай мөнгөний нэгж15. Монгол Улсын нэгэн томоохон

нам (товчилсон нэр)16. Модны гишүүний язгуур18. Өдөр дунд болж, нар голлох цаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2020.04.20, ДАВАА~№064 (1343)

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Таны ухаалаг, хүлээцтэй байдал

нь аливаа асуудлыг шийдвэрлэх, бусдын маргааныг зогсооход тун нөлөөтэй байна. Амьдралын эрч хүч дунд зэрэг байна. Энэ нь ажил хэргээ явуулахад бага зэрэг садаа болж, муугаар нөлөөлж болзошгүй. Хайр дурлалын асуудалд амжилттай байх бөгөөд хэлсэн бүхий л амлалтад итгэх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө барихыг зөвлөж байна.

Бүтээлч байдал өндөр байх ч олон асуудал үүсэх бололтой. Боломжтой бол буруугүй байсан ч ойр дотнын хамтран ажилладаг хүмүүстээ буулт хий. Энэ нь таны цаашдын ажилд сайнаар нөлөөлөх болно. Таны хүлээцтэй байдал дарга удирдлагуудад таалагдах болно. Ихэнх хүмүүст аз ирж, магадгүй тул шинэ зүйл үзээд алд. Цаг зав гарган гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт байхыг хичээ.

Өнөөдөр та юу ч хийсэн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Албан ажил дээр асуудал үүсч магадгүй. Нөхцөл байдал буруугаар эргэх магадлал өндөр. Үүнийг та өөртөө хэт хүндээр тусган, хүлээж авах хэрэггүй. Ажил хэргийн холбоогүй, хөндлөнгийн хүмүүсийн тусламжийг авна. Уран бүтээлч, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нэлээн их хүчин чармайлт гаргаж, шинэлэг арга барилаар ажиллахыг хүснэ.

Та хэн нэгний хувьд өөрийгөө чухал хэрэгтэй хүн нь гэж итгэх ч эсрэгээрээ түүнд хор хүргэж болохуйц зөвлөгөө өгснөө мэдэхгүй. Бүх хүнд биш, зөвхөн тэр хүнд л тохироогүй байж болно. Шинээр мөнгөний эх үүсвэр бий болгох тал дээр яаравчлан арга хэмжээ ав. Туршлагатай нэгэнтэй уулзаж, санал бодлоо хуваалц. Та бусдын шүүмжлэлийг баяртайгаар хүлээн ав. Энэ нь танд томхон сургамж болох юм.

Сайхан муухай зүйл хосолсон өдөр болно. Ажилтай холбоотой зүйлүүд гарын аясаар бүтэж, танд урам зориг нэмэх болно. Ачаалал ихтэй өдөр байх ч та түүртэлгүй ард нь гарч чадна. Зарим нэг харилцаан дээрээ анхааралтай байвал үүсэх таагүй асуудлаас холдож чадна. Уур уцаараа барьж, тэвчээртэй ухаалаг хандахыг сануулж байна.

Бодсон санасандаа хүрэх аз тохиох аль эсвэл эсрэгээрээ өнгөрсөн хугацаанд гаргасан бүхий л итгэл найдвар, хичээл зүтгэл тань үр дүнгүй, талаар өнгөрч мэднэ. Үүссэн бүхий л асуудлыг ганцаар шийдвэрлэх гэсний хэрэггүй. Ойр дотнын хүнээсээ дэмжлэг аваарай. Болж буй бүхий л зүйлийг гэнэтийн санаандгүй тохиолдол гэж хүлээж авах хэрэггүй.

Энэ ордны удирдах ажилтай хүмүүс мэргэжлийн хүрээнд болох чухал үйл явдлыг шийдвэрлэх болно. Од гаригс эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Эрүүл байвал таны замд хөндөлсөх ямар ч асуудлыг хялбар шийдэж, амжилтад хүрнэ. Бухимдлаас хол, тайван байхыг хичээ. Үдээс хойш сэтгэл санаа сайжирч, ажлын бүтээмж өндөр байна.

Алба ажлаа эхлүүлэх урам зориг арвинтайгаас гадна таны бодож олсон шинэ санаа бусдын сонирхлыг татаж чадна. Олон нийтийн хандлага таны талд байгаагаас үүдэн танд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломж олдоно. Албаны ажил гэхээсээ илүүтэй хувийн ажил төрлөө амжуулах, эрүүл мэндийн байдлаа дээшлүүлэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авна.

Өнөөдөр таны хувьд жаахан ачаалал ихтэй өдөр болж өнгөрнө. Зарим нэг асуудал толгой өвтгөнө. Та өнөөдөр хэний ч нөлөө, оролцоогүйгээр бие даан шийдвэрлэх хэд хэдэн зүйл байгаа тул анхаарал хянамгай байгаарай. Ажил хэргийн уулзалтууд ар араасаа гарч ирсээр байна. Та өөртөө цаг гаргах завгүй өдрийг өнгөрүүлнэ.

Юу ч хийсэн бүтэлгүйтэж, хийж буй ажил урагш муутай үед та хий бухимдаж эд эсээ үхүүлэх хэрэггүй. Хэсэг хугацааны ээлжийн амралт гэж ойлгоод тайван амраад авахыг хичээ. Үгүй бол алдаатай шийдвэр гаргахад хүрнэ. Шинэ төсөл үйлчилгээг яарах хэрэггүй. Үүссэн хямралыг амжилттай давж чадвал ард нь үүсэх үр дүн таны гарт, амжилт таныг дагах болно.

Сүүлийн олон өдрүүдийн турш бодол болж, нойр хоолоо умартан зүтгэсний үр дүнд санхүүгийн хувьд нэлээдгүй ахиц дэвшил гарах бололтой. Бизнес эрхлэгчид хамтрагчийнхаа санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг үл тоож болохгүй. Сайтар нягталж, дахин дахин уншиж танилц. Танд боломж өгч магадгүй юм. Гэхдээ хэт их эрсдэл дагуулах ажлаас эртхэн зайгаа барьсан нь дээр.

Өнөөдөр эргэн тойрны уур амьсгал таныг эвгүй байдалд оруулж магадгүй юм. Таагүй уур амьсгал тодорхой цаг хугацаанд л үргэлжилнэ. Иймээс хатуу үг хэлэхээ тэвч. Энэ үед үүссэн гоморхол мартагдахад хүнд байх болно. Ойр дотнын найз нөхөд таагүй байдлаа холдуулахад тань тусална. Шинэ сонирхолтой танилтайгаа удаан хугацааны нөхөрлөл үүсгэхийг хичээх болно.

Р

К

М

Л

И

О

Ч

Р

У

СН

И

И

О

Х

У

ОЛ

О

О

О

И

И

И

А

С

Р

А

А

НС

А

М

Л

Т

И

Г

Д А

А

М

Р

К

А

И

Т

В

Ф

О

А

А

О

К

А

Ч

А

ГМУ

Л

М

Н

О

О

1

10

18

19 20

11 12 13

171514 16

2

8

9

3

4 5 6 7

Page 24: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН ЭДИЙН ЗАСАГ … · НИЙГМИЙН СОНИН Асашёорюү Д.Давгадорж: ХӨСҮТ-ийн ой хэзээ