1924 1928 onii-_____ix_angi_tuuh

19
Монголын түүх 9 БИД ӨМНӨХ ХИЧЭЭЛЭЭР: 1921-1924 оны нийгэм эдийн засгийн арга хэмжээнүүд Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэн тэмцэх үндэсний ухамсар сэргэсэн. 1911 онд гарсан ҮЭЧХ-өөр Олноо өргөгдсөн Монгол улс байгуулан улмаар гадаадын нөлөөллийн эсрэг 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялж төрийн эрх ард түмний гарт бүрэн шилжсэн. Тусгаар тогтнолоо улам бататган хөгжүүлэхийн тулд эдийн засаг нийгмийн олон арга хэмжээнүүдийг ардын засаг төрөөс авч явуулсан тухай судалж мэдсэн. Хичээлийн өмнөтгөл 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнг баталгаажуулан Монгол улсын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь Монголчуудын хойшлуулшгүй зорилт болон дэвшигдсэн. Ийм түүхэн нөхцөлд Монголын улс төрийн зүтгэлтнүүд улс орныхоо цаашдын хөгжлийн үзэл баримтлалын талаар янз бүрийн үзэл баримтлалтай байсан.

Upload: tulgaa14

Post on 18-Nov-2014

449 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Монголын түүх 9

БИД ӨМНӨХ ХИЧЭЭЛЭЭР:

1921-1924 оны нийгэм эдийн засгийн арга хэмжээнүүд

• Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэн тэмцэх

үндэсний ухамсар сэргэсэн.

• 1911 онд гарсан ҮЭЧХ-өөр Олноо өргөгдсөн Монгол улс байгуулан улмаар

гадаадын нөлөөллийн эсрэг 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялж

төрийн эрх ард түмний гарт бүрэн шилжсэн.

• Тусгаар тогтнолоо улам бататган хөгжүүлэхийн тулд эдийн засаг нийгмийн

олон арга хэмжээнүүдийг ардын засаг төрөөс авч явуулсан тухай судалж

мэдсэн.

Хичээлийн өмнөтгөл

• 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнг баталгаажуулан Монгол

улсын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь Монголчуудын

хойшлуулшгүй зорилт болон дэвшигдсэн.

• Ийм түүхэн нөхцөлд Монголын улс төрийн зүтгэлтнүүд улс орныхоо

цаашдын хөгжлийн үзэл баримтлалын талаар янз бүрийн үзэл

баримтлалтай байсан.

Монгол улсын хөгжлийн талаарх үзэл баримтлалууд

Суралцахуйн үйлийн алхам 1

Багшийн үзүүлсэн хүснэгтийг сайн ажиглан уншаад тухайн үед аль чиг хандлагыг

сонгосон бол гэж бодож буйгаа дэвтэртээ бичнэ үү.

Миний бодлоор ....

Яагаад гэвэл .....

Сэдэв: Монгол оронд Ардын бүгд Найрамдах засаг тогтон хөгжсөн түүхээс ...

1924-1928 он

• Улсын анхдугаар их хурал хуралдсан нь

• Үндэсний ардчилсан чиг шугамаа хамгаалан үргэлжлүүлсэн нь

Суралцахуйн үйлийн алхам 2

• Дараах хүснэгтийг дэвтэртээ зурна уу.

• Багшийн тайлбар яриаг анхааралтай сонсон дэвтэртээ зурсан хүснэгтээ

ашиглан товч тэмдэглэл бичнэ үү.

Ардын эрхт хэмжээт цаазат хаант засаг

тогтоох Д. Бодоо нар

Бүгд найрамдах засаг тогтоох С.

Данзан нар

Ардын эрхт хэмжээт цаазат засаг тогтоох

Д. Сүхбаатар нар

Социалист чиг баримжаагаар

хөгжүүлэх Коминтерний бодлого

Э. Ринчино, Рыскулов нар

Хүснэгтийн загвар

Таних тэмдэг Асуулт Агуулгын товч тэмдэглэлээ бичнэ үү...

Хэзээ

Хаана

Оролцсон түүхэн

зүтгэлнүүд хэн бэ?

Ямар үйл явдал

болсон бэ?

Сургамжтай зүйл юу

байв?

Улсын анхдугаар их хурал хуралдсан түүхээс ...

Улсын анхдугаар их хурал хэзээ, хаана болсон, ямар ямар асуудал хэлэлцсэн вэ?

1924 оны 11 сарын 8- 28 ны өдрүүдэд Улсын анхдугаар их хурал Нийслэл

хүрээнд хуралдсан. Хуралд халх 4 аймаг, их шавь, алтайн ба хөвсгөлийн

урианхайн, дарьганга, ховдын тариачин хошууд, ардын цэргийн ангиудаас

90 төлөөлөгч сонгогдсоны 77 хүн оролцсоны дотор тайж язгууртан 6, бусад

нь ардууд байжээ.

Хурлаар хэлэлцсэн асуудал

• Ардын Засгийн газар,түүний таван яамны ажлын тайлан

• Аймаг, шавь,тусгай хошуудын илтгэл

• Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлах

• Улсын бага хурлыг сонгон байгуулах зэрэг асуудал хэлэлцсэн.

• Улсын анхдугаар их хурлаар шийдвэрлэсэн хамгийн чухал асуудал юу вэ?

• Анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 сарын 26-ны өдөр 16 цаг 17

минутанд санал нэгтэй баталсан.

• Анхдугаар Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй.

Балингийн Цэрэндорж (1868-1928) БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Анхны Үндсэн хууль боловсруулах комиссын даргаар ажиллаж байсан. Хичээнгүй гүн цолтой Б.Цэрэндорж Монголын хар луу жилийн 4-р сарын 3 буюу Европын 1868 оны 5-р сарын 25 нд эдүгээгийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян – Улаанд төржээ. Манж заргачийн газарт бичээч,орчуулагч, түшмэлийн ажлаас эхлэн БНМАУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байлаа.

Анхдугаар Үндсэн хуулиар ямар ямар асуудал шийдвэрлэсэн вэ?

Монгол улсын түүхэнд хаант ѐсыг халж Бүгд Найрамдах засгийг

тогтоосоноороо өнөөгийн ардчилсан төрийн үндсийг тавьж Монгол улсын төрийн

байгууллагын тогтолцоог хуульчлан баталсан.

Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанаараа Монгол улсын сэргэн мандалтын

үйл явцыг үргэлжлүүлсэн.

.

СҮЛДНИЙ ТАЛААР

1924 ОНЫ АНХНЫ ҮНДСЭН

ХУУЛИЙН 48-Р ЗҮЙЛД ”УЛСЫН СҮЛД

ТЭМДЭГТ ДЭЭР

ДУРЬДСАН СОЁМБО ҮСЭГ

,ТҮҮНИЙ ДООД

ЭТГЭЭДЭД БАДАМЛЯНХУА

ЦЭЦГИЙН ЗУРАГ

БҮХИЙ СҮЛД ТЭМДЭГ

ХЭРЭГЛЭН ЯВУУЛБАЛ

ЗОХИНО” ХЭМЭЭН заасан буй.

Улсын нэрийг БНМАУ, улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэсэн.

Хүний эрх, эрх чөлөөг анх удаа хуульчлан баталгаажуулсан.

- Сонголт хийх өдөр 18 нас хүрсэгсэд

- Өөрийн хүчийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагсад

- Ардын хувьсгалт цэрэг сонгуульд саналаа өгөх эрхтэй.

Ãýâ÷ çàðèì õ¿ì¿¿ñèéí ýðõèéã õÿçãààðëàñàí áàéíà.

- Ямагт ашгийг эрхэмлэгч бусдыг зарж мөлжин амьдрагчид

- Худалдаачид, мөнгө хүүлэгчид

- Урьдын ван,гүн ба хутагт хувилгаад, санваартан лам нар

- Солиорсон ба ухаан эвдэрсэн нь зохих газраас батлагдагчид

- Нэр нь гутсан ба ял шийтгэгдэгсэдийн сонгуулийн эрхийг хассан.

Суралцахуйн үйлийн алхам 3 ҮНЭТ ЗҮЙЛИЙН ТЭНХЛЭГ

• Тухайн үед хүний эрхийн тухай ойлголт ямар түвшинд байв?

• Зарим хүмүүсийн эрхийг хязгаарласаны шалтгааныг ямар хүчин

зүйлтэй холбон тайлбарлаж болох вэ? гэсэн асуултын хариултаа ҮНЭТ

ЗҮЙЛИЙН ТЭНХЛЭГийн дээд талд эерэг сайн зүйлийг, доод талд сөрөг,

өөрийн санаанд үл нийцсэн зүйлээ бичнэ үү.

Анхдугаар Үндсэн хуулиар баталгаажсан Улсын Их Хурлын онцлог шинж юу вэ?

• Ард түмнээс сонгогдсон төлөөллийн ардчиллын анхны хэлбэр áàéñàí.

• Байнгын бус үйл ажиллагаатай байсан учраас хуралдаагүй үедээ Улсын

бага хуралд бүрэн эрхээ хадгалуулдаг байсан.

• УИХ, Засгийн газар, Яамд, Орон нутгийн хурлууд өнөөгийн төрийн

тогтолцоонд хадгалагдан үлдсэн байна.

1924 оны Анхдугаар Үндсэн хуульд төрийн тамгыг хуульчдан тогтоож “УИХ-аас дараалан ЗГ олон яамд, албан газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрний дунд нь соёмбо хэмээх эрхэм үсэг, нүүрний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдвэл зохино” хэмээн заасны дагуу Монголын төрийн тамга Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй болжээ.

• УИХ-ын чөлөө цагт Улсын Бага хурал төрийн эрхийг эрхэлж , Засгийн

газрын бүрэлдхүүнийг томилж байхаар шийдвэрлэжээ.

• Анхдугаар их хурлаас Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн даргаар одоогийн

Өвөрхангай аймгийн харъяат Пэлжидийн Гэндэнг, бусад гишүүнээр 30

хүнийг сонгосон байна.

ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН (1895-1937) 1924-1928 онд БНМАУ-ын Бага хурлын дарга,1932-1936 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд,Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. П.Гэндэнг 1936 онд үүрэгт ажлаас нь халж 1937 онд ЗХУ-д баривчилж, цаазалжээ. 1962 онд цагаатгагдсан.

1924 оны Монгол Ард Улсын Засгийн газрын тэмдэгний зураг

1925 оноос үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг гүйлгээнд гарч 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг нэг төгрөг гэж нэрлэжээ.

Эргэцүүлэн бодох цаг

• Өмнөх äýä сэдвээр бид Улсын анхдугаàр их хурлаа хуралдуулж Анхдугаар

Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласан тухай судалж

мэдлээ.

• БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ЦААШИД ХЭРХЭН ҮРГЭЛЖЛЭХ БОЛ ?

Суралцахуйн үйлийн алхам 4

• Дээрх 2 үзэл баримтлалын аль нэгийг сонгон авч “ Зэрэгцүүлсэн тэмдэглэл”

хөтөлнө үү.

Үндсэн эхээс авсан мэдээлэл

Өөрийн үнэлэлт дүгнэлт

Үндэсний ардчилсан чиг шугамаа хамгаалан үргэлжлүүлсэн түүхээс

Үндэсний онцлог, улс орны хөгжлийн түвшинг харгалзан нийгэм-эдийн засгийн

арга хэмжээг аажмаар болгоомжтой хэрэгжүүлэх

• 1925 оноос үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг гүйлгээнд гарч 900 сорьцын 18

грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг нэг төгрөг гэж нэрлэжээ.

• Хүн амын өргөн хэрэгцээг хангахадчиглэсэн энгийн гар үйлдвэрийг

дэмжихээс эхлээдмалын ноос, ангийн үс,түүхий эд боловсруулж, уул

уурхайн баялагийг гадаадын иргэдэд концессоор ашиглуулах болсон.

• 1924 онд Ардыг гэгээрүүлэх яам байгуулж аймгийн захиргаанд сургууль

хариуцсан түшмэл ажиллах болсон.

• Зарим аймгуудад клуб, хэд хэдэн суманд нүүдлийн улаан гэр байгуулан

ажиллуулж хүн амын дунд янз бүрийн сэдвээр ухуулга, яриа хийх,ном,

сонин уншуулах, кино үзүүлэх, уран сайхны бүлгэм ажиллуулах болсон.

• 1925 онд Ардыг эрүүлийг хамгаалах газар,1930 онд Ардыг эрүүлийг

хамгаалах яам ажиллаж эхэлсэн.

Ардчилсан ѐсыг тогтоох

Иргэн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй байх

• Ардчилсан ѐсыг тогтоон Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй

байх, эрдэм боловсролд суралцах, ард иргэд нь бүтээн байгуулах

хөдөлмөрийг дээдлэн улс орноо хөгжүүлэх

• Сонгуулийн эрх, эрх чөлөөг Анхны Үндсэн хуулиар баталгаажуулан

олгосон.

Дэлхийн ямарч улс оронтой харилцан бие биеэ хүндэтгэсэн хамтын ажиллагааг

хөгжүүлэх

• Гадаад харилцааны бодлогодоо дэлхийн улс оронтой харилцан бие биеэ

хүндэтгэсэн найрамдалт харилцаа тогтоох, тэдгээртэй улс төр, үзэл суртлын

ялгааг үл харгалзан нийгэм, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг

хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

Таних тэмдэг Асуулт Агуулгын товч тэмдэглэлээ бичнэ үү...

Хэзээ 1924 оны 11 сарын 26 ны өдөр Улсын Анхдугаар

их хурал хуралдаж Анхны Үндсэн хуулийг

баталсан. Үндсэн хуулиар

Бүгд найрамдах засаглалаа тунхаглаж, хүний эрх,

эрх чөлөөг анх удаа баталгаажуулсан.

Үндэсний ардчилсан хөгжлийн чиг шугамын

хандлагаа цаашид үргэлжлүүлэн хөгжүүлсэн.

Эдгээр түүхэн үйл явдалд Б.Цэрэндорж,

Хаана

Оролцсон түүхэн

зүтгэлнүүд хэн бэ?

П.Гэндэн, Ж.Цэвээн,Э.Ринчино,Т.Рыскулов нарын

түүхэн зүтгэлтнүүд оролцсон.

Хүний эрх, эрх чөлөөг анх удаа Үндсэн

хуулиндаа тунхагласан боловч зарим хүмүүсийн

эрхийг хязгаарласан нь өнөөгийн өндөрлөгөөс

харахад хүний эрхийн зөрчил юм.

Ямар үйл явдал болсон

бэ?

Сургамжтай зүйл юу

байв?

Ýðãýö¿¿ëýí áîäîõ öàã

• Энэ түүхэн үед үндэсний онцлог, түүхэн уламжлалаа харгалзан иргэн бүхэн

аж байдлаа дээшлүүлж, хүчирхэг улс болох байр суурийг баримталж байсан

боловч ЗХУ, Коминтерний нөлөө ихсэж, дээрх бодлогыг өөрчлөх хандлага ч

аажмаар бий болсон.

БИЕ ДААН МЭДЛЭГ, ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ, БҮТЭЭХ ДААЛГАВРУУД

• Асуултын самбар дээр ажиллах дасгал Судалсан агуулгатай холбоотой 3

асуулт зохиогоод хариулт бичих

НАДАД ТУСЛААЧ (асуулт)

НАЙЗ НЬ ТУСЛАЯ (хариулт)

• Судалсан агуулгатай холбоотой 3 үндсэн ухагдхуунд нэр томъѐоны тайлбар

хийнэ үү.

Жнь: Үндсэн хууль, Төрийн дээд эрх, Бүгд найрамдах засаг,

• Судалсан агуулгынхаа хүрээнд эргэцүүлэмж бичнэ үү.

Тухайлбал:

“Бид улс тунхагласаны баяраа тэмдэглэдэгийн учир нь”

“ Түүхийг эргэн сөхвөл ...”

“ Миний бодлоор Бүгд найрамдах засаг гэдэг нь ” гэх мэт

Зөвлөмж: Эргэцүүлэмжийн эхлэл хэсэгт яагаад энэ сэдвийг сонгон судлах болсон,

үндсэн хэсэгт түүхэн үйл явдалтай холбосон мэдээлэлийг, төгсгөл хэсэгт өөрийн

санаа бодол, байр сууриа үндэслэл, нотолгоо гарган бичихэд анхаарлаа

хандуулаарай.Үгийн тоо 80-100

• “Зураг түүх өгүүлнэ” нэртэй бүтээл хийнэ үү.

Зөвлөмж:( 1924-1928 оны Монгол орны түүхтэй холбоотой зураг мэдээлэлийн

хэрэгсэл ашиглан олж түүхэн үйл явдалтай холбон товч тайлбар хийх)

Сургалтын хэрэглэгдхүүн

• Т.Алтанцэцэг нарын Монголын түүх III, УБ 2006 он сурах бичиг

хуудас № 71-75

• З.Баасанжав нарын Монгол улсын түүх III, УБ 2006 он сурах бичиг

хуудас № 62-67

• www.google.mn вэб сайтаас (зураг хайх)