2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - ubinfo.mn...мөхөөлдөс авч иджээ...

24
2020.06.19, БААСАН~№107 (1386) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ Энэ дугаарт УЛС ТӨР Хар өдөр дахин давтагдах вий гэсэн айдас үүсжээ 2 ЦАГ ҮЕ Сонгуулийн золиос 4 НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН 5 Тууз хайчлах дон 2,819.86 398.40 40.52 2.33 НЕФТЬ 40.75 0.10% АМ.ДОЛЛАР ХУРАЛДАЙ БОНД 102.00 РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 610.00 6.15% САМУРАЙ БОНД 102.14 АЛТ 1,735.80 0.01% ЧИНГИС БОНД 99.24 ЮАНЬ ГЭРЭГЭ БОНД 93.54 ВОН ЗЭС 5,770.00 0.72% 01386 Өнөөдөр Маргааш 30° C 28° C 16° C 17° C 8 Гэрэл зургийг С.Батсайхан МАН төр барихдаа Монголыг гадаад өрийн дефолтод унагалаа 12 Улс орон дефолт зарлахад зовлонг нь ард түмэн үүрч, эдийн засгийг хэвтэрт оруулсан эрх мэдэлтнүүд хуурай үлддэг. Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ 7 Эрдэнэ суманд “Увс нуур”, “Хантайшир”, “Өлгийн хүчтэн” дэвжээ бэлтгэлд гарсан байв. Ц.Хүдэрчулуун: Ш.Даваахүү бид хоёрын товх харваа монгол наадмын түүхэнд үлдсэн 18 Одоо улсын наадамд түрүүлэхийн тулд 38-39 оноо авах шаардлагатай болсон. Ер нь 40 оноо их ойрхон байгаа шүү СҮХБААТАР ДҮҮРГИЙНХЭН ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛНО АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ Хашаандаа сайхан амьдарцгаая 21 Азийн мисс Ц.Аззаяа 17

Upload: others

Post on 12-Dec-2020

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

2020.06.19, БААСАН~№107 (1386) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ дугаарт

УЛС ТӨР

Хар өдөр дахин давтагдах вий гэсэн айдас үүсжээ

2

ЦАГ ҮЕ

Сонгуулийн золиос

4

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

5

Тууз хайчлах дон

2,819.86 398.40 40.52 2.33

НЕФТЬ

40.750.10%

АМ.ДОЛЛАРХУРАЛДАЙ БОНД

102.00

РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

610.006.15%

САМУРАЙ БОНД

102.14

АЛТ

1,735.80 0.01%

ЧИНГИС БОНД

99.24

ЮАНЬГЭРЭГЭ БОНД

93.54

ВОНЗЭС

5,770.000.72%

0 1 3 8 6

Өнөөдөр Маргааш

30°C 28°C

16°C 17°C

8

Гэр

эл з

урги

йг С

.Бат

сайх

ан

МАН төр барихдаа Монголыг гадаад өрийн дефолтод унагалаа

12

Улс орон дефолт зарлахад зовлонг нь ард түмэн үүрч, эдийн засгийг хэвтэрт оруулсан эрх мэдэлтнүүд хуурай үлддэг.

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

7Эрдэнэ суманд “Увс нуур”, “Хантайшир”, “Өлгийн хүчтэн” дэвжээ бэлтгэлд гарсан байв.

Ц.Хүдэрчулуун: Ш.Даваахүү бид хоёрын товх харваа монгол наадмын түүхэнд үлдсэн

18

Одоо улсын наадамд түрүүлэхийн тулд 38-39 оноо авах шаардлагатай болсон. Ер нь 40 оноо их ойрхон байгаа шүү

СҮХБААТАР ДҮҮРГИЙНХЭН ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛНО

АМЬДРАЛЫН ХЭМНЭЛХашаандаа сайхан амьдарцгаая

21

Азийн мисс Ц.Аззаяа

17

Page 2: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.06.19, БААСАН~№107 (1386)

УЛС ТӨРБ.Гарьд, ЗГМ сонин

Хар өдөр дахин давтагдах вий гэсэн айдас үүсжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, нарыг цагдан хорих шийдвэр гаргасныг Ардчилсан нам эрс эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

Энэ сарын 15-ны өдөр тус шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн хүрээнд дээрх гурван нэр дэвшигчийг барьцаа мөнгө байршуулах шийдвэр гаргасан. С.Баярцогт,

Д.Ганболд нарыг тус тус 10 тэрбум, Б.Бямбасайханыг хоёр тэрбум төгрөгийг барьцаа байршуулахыг даалгасан юм. Харин өчигдөр шүүх тэднийг барьцаа мөнгөө байршуулаагүй гэх шалтгаанаар цагдан хорих шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулж АН-аас мэдээлэл хийж, нэр дэвшигчдийг цагдан хорих шийдвэр гаргасан шүүхийн эсрэг намуудыг хамтран тэмцэх уриалга гаргав. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Үндсэн

хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчийг сонгуулийн бай-гуул лагын зөвшөө-рөлгүйгээр баривч-лах, гэмт хэрэгт хол богдуулан шал-гахыг хориглосон заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Манай нам сонгууль эхэлсэн

цагаас шударга өрсөлдөхийг эрх баригч намд уриалсан. Гэтэл манай намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа С.Баярцогт, Д.Ган-болд, Б.Бямбасайхан нараас гадна “Сахигтун! Үнд сэн хуулийн 19” эвс-лийн Х.Бат-Ялалт,

бие даагч Н.Номтойбаяр, МАН-ын Ж.Эрдэнэбат зэрэг

сонгуулийн рейтинг өндөртэй хүмүүсийг цагдан хорьж байгаа нь шударга бус байдлыг бий болгож, сонгуулийг будилуулах алхмыг эрх баригч нам хийж байгааг илтгэж байна. Тиймээс бусад нам, эвсэлд хандан Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн шүүхийн шийдвэрийг цуцлах, эрх баригч МАН-ын шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоохын тулд хамтран тэмцэхийг уриалж байна” гэв. █

Нэр дэвшигчдийг хорьсон шийдвэрийг АН эсэргүүцэв

Монголын түүхийн хар толбо болсон долдугаар сарын 1-ний үймээн давтагдах вий

гэсэн айдас сонгууль бүрийн өмнө сэдэрдэг. Энэ удаад ч иргэдийн саналыг луйвардах болов уу, сонгууль шударга явах уу гэсэн эргэлзээ байгааг ч үгүйсгэх аргагүй. Үүнд хариулт хайхын тулд 2008 онд гарсан үймээний шалтгаанаас дүгнэлт хайх ёстой.

2008 онд УИХ-ын сонгууль томсгосон мажоритар буюу өнөөгийнхтэй адил томсгосон тойрогт олон мандатын төлөө өрсөлдөх тогтолцоогоор болсон. Эл сонгууль 2005 оны 11 сард батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу болжээ. Гэвч тус хуульд зарим зүйлийг тодорхой тусгаагүйгээс сонгуулийн байгууллагатай холбоотой гурван ч маргаан гарч, шүүх түүнийг эргэлзээтэй байдлаар шийдвэрлэсэн байдаг. Үүний хамгийн ноцтой нь СЕХ-ны даргаар ажиллаж байсан Д.Баттулга сонгуулийн өмнөх өдөр “Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй ч иргэний үнэмлэхээ үзүүлж тухайн хэсгийн хороонд саналаа өгч болно” гэсэн нь том маргаан үүсгэж, хардлагыг өдөөсөн юм. Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” сэдэвт судалгаанд тодорхой дурдсан нь анхаарал татна. Сонгуулийн маргааш улс төрийн намууд санал хураалтын дүнтэй эвлэрэхгүй гэж жагсаал хийхдээ эл асуудлыг хөндөж, бухимдлаа илэрхийлснээс жагсаал үймээн болж өргөжсөн юм. Үр дүнд нь

СОНГУУЛИЙН ХОРОО, НЭР ДЭВШИГЧТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ОЛОН ГАРСАН НЬ ХАР ӨДРИЙН ӨМНӨХ СОНГУУЛЬТАЙ АДИЛ БАЙГАА ЮМ.

таван хүний амь эрсдэж, олон хүн хоригдож, хэлмэгдэж, ял авсан. Долдугаар сарын 1-ний хэргийг

шийдвэрлэсэн 244 хүнд холбогдох 45 шийтгэх тогтоол байна. Нийт ял шийтгүүлсэн 244 хүний 86.6 хувьд нь хорих, 8.9 хувьд нь баривчлах, 0.8 хувьд нь торгох ял оноож найман хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь хорих болон баривчлах ялын жилийн дунджаас хоёр дахин их тоо бөгөөд хуулийн байгууллагын түүхэнд бас нэгэн хар толбо, анти үзүүлэлт болжээ. Өнөөдөр сонгуультай холбоотой шүүх хурлууд, гомдол тасрахгүй байна. СЕХ-г ил тод, шударга ажиллахгүй байгаа, тодорхой бус шалтгаанаар нэр дэвшигчийг бүртгээгүй, үнэмлэх гардсан нэр дэвшигчдээ

хуулийн дагуу хамгаалж чадаагүй зэргээр маргаан үүсгэж шүүхэд хандсаар байгаа нь хар өдрийн өмнөх сонгуультай төстэй байгаа юм. Энэ бол сэрэмжлэх нэг сэжүүр мөн.

Үймээн гарах бас нэгэн шалтгааныг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбон тайлбарладаг. Жагсагчдын үйлдлийг хяналтаас алдаж, хожимдсон арга хэмжээ авсан талаар ч багагүй шүүмжилсэн. Гэвч тухайн үед хуулийн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил өнөөг хүртэл таван хүний амь, олон зуун залуус хэлмэгдсэн үймээнийг даамжруулсан буруу үйлдэлдээ

ард түмнээсээ уучлалт гуйгаагүй юм. Уг нь тэрбээр үл тоолгүй, улс төрийн соёл гаргавал хар өдөр дахин давтагдахгүй байхад чухал нөлөөтэй. Мөн тэрбээр Сүхбаатар дүүрэгт гарсан хамгийн дуулиантай хэрэгтэй нэр холбогддог атлаа өнөөдөр тус дүүргээс УИХ-д сонгогдохоор нэр дэвшин өрсөлдөж буй нь хоржоонтой.

2008 онд үймээн гарсан, сонгуулийн маргаан их байсны шалтгааныг улстөрчид, судлаачид сонгуулийн тогтолцоотой холбодог. Олон мандат бүхий том тойрог нь нам, эвсэл, бие даагчид хоорондоо өрсөлдөхөөс гадна нэг намынхан өвөр зуураа өрсөлдсөн нь сонгуулийг бохир болгосон гол үндэслэл гэдэгтэй санал нэгдэж байна. Өнөөдөр ч сонгуультай холбоотой янз бүрийн мэдээлэл сошиал орчинд түгээмэл байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, худал мэдээллийг хязгаарлах үүрэгтэй төрийн байгууллагуудын тодорхойгүй үйл ажиллагаа ч иргэдийг бухимдуулж эхлээд байгаа нь хар өдөр дахин давтагдах вий гэсэн болгоомжлолыг улам нэмж байна. Үүн дээр 2008 онд эрх барьж байсан нам өнөөдөр эрх баригчийн байр сууринаас сонгуульд оролцож олон тэгш бус байдлыг бий болгож байгаа нь эмзэглэл төрүүлнэ. Хөл хориогоор далимдуулж бусдын сонгуулийн үйл ажиллагааг хязгаарласан атлаа өөрсдөө халдварын эрсдэл бүхий үйлдэл гаргаж, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулалттай өдөөж буй нь шударга бусын ганц л жишээ юм.

Сонгуулийн байгууллага тоомжиргүй, эрх баригчид “том байгаа” ийм нөхцөлд долоон сарын нэгэн давтагдах вий гэсэн айдас ч нэмэгдсээр байна. █

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Сонгуулийн байгууллагын тоомжиргүй, эрх баригчдын шударга бус үйлдлүүд 2008 оны “хар өдөр”-ийг дахин давтахад хүргэх эрсдэлтэй байнэа

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн алба

Эдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаЭдитор Б.БаяртогтохУтас: 99901532

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Б.Энхжаргал

zgm.mn

ubinfo.mn

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

НАМУУД

Рейтинг өндөртэй нэр дэвшигчдийг хорьсон нь шударга бус байдлыг бий болгож байна гэв

Page 3: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

03ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 2020.06.19, БААСАН~№107 (1386)НИЙГМИЙН СОНИН

А ялан тоглолтынхоо үеэр Австрали улсад хэдэн сарын турш хөл хорионд байсан The Hu

хамтлаг эх орондоо ирээд хоёр сарын нүүрийг үзэж байна. Tус хамтлагийн залуус Австрали улсад гудамжинд гарахдаа тулж, арга ядаад буй талаар хамтлагийн продюсер МУГЖ Б.Дашдондог ярьж, хэвлэлээр мэдээлснээр The Hu хамтлагийнхан тусгай үүргийн нислэгээр Монголд ирсэн. Тэднийг ирсний дараахан олон нийт “Ардын хүүхдийг алагчиллаа” хэмээн бухимдаж байсан ч The Hu хамтлагийнхан хандивын тоглолт хийхээ амласнаар энэ бүх шуугианыг эцэслээд байв.

Тэд УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т энэ сарын 23-ны орой хийхээр болсон. Гэвч тэдний тоглолт хийхээр төлөвлөсөн өдөр бүх н и й т э э р с а н а л

Н.Сийлэн, ЗГМ сонин

Монголчууд $5.5 саяын мөхөөлдөс авч иджээ

Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ

ОХУ-ын ХАА-н яамны экспортын тайланд д у р д с а н а а р оны эхний гурван сарын б а й д л а а р о р о с мөхөөлдөсний экспорт 5.6 мянган тоннд хүрч, 10 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь ө н г ө р с ө н жилийн мөн ү е и й н х э э с 11.4 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Манай орон өнгөрсөн онд тус улсаас 5.5 сая ам.доллараар зайрмаг импор толсон нь хамгийн их худалдан авалт хийсэн орнуудаас хоёрдугаар байранд орох үзүүлэлт юм. Мөн манай улс зайрмагнаас гадна 322 мянган ам.доллараар шоколад импортолсон аж.

Тус улс 2019 онд гадаадын 38 оронд мөхөөлдөс экс-пор толсон бөгөөд хамгийн их худалдан авалт хийсэн

орнуудыг Казахстан 19.5 сая ам.долларын импортоор тэргүүлсэн бол Монгол, Украйн, Хятад, Беларус зэрэг орнууд удаалжээ.. Орос мөхөөлдөс Азийн зах зээлд тасралтгүй тэргүүлсээр байгаа бөгөөд хамгийн их зарагддаг зайрмаг бол Пломбир аж.

Жүжигчин Б.Янжиндуламын тоглосон солонгос кино нээлтээ хийлээ"Амьдралоги” киноны

дүрээрээ урлагийн салбарт хөл тавьж байсан жүжигчин Б.Янжиндулам Hot blooded detective нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд тогложээ.

Тус киног өчигдөр Солонгосын орон нутгийн телевизүүдээр цацсан

байна. Тэрбээр мөрдөгч Mong-heo гэх бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд киноны үйл явдал сураггүй алга болсон моделийг хайх болсноор эхэлдэг.

Инээдмийн, адал явдалт жанрын тус уран бүтээл 2018 оноос эхлэн зураг авалтаа хийсэн төдийгүй зарим

МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН Ч НАМЫН НЭР ХҮНД ХАНГАЛТГҮЙ БАЙГААГ ДУРДСАН АЛБАН БИЧИГТЭЭ THE HU ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫН ЗАРЫГ ОЛОН НИЙТЭД ИДЭВХТЭЙ ТҮГЭЭХ ТУХАЙ ДУРДСАН НЬ ДЭЭРХ ХАРДЛАГЫГ УЛАМ БҮР БАТАЛЖ БАЙНА.

Тоглолтын уриалгадаа тус намын сурталчилганы нэг хэсэг болоод буй #баярлалаа хаш тагийг хэрэглэж буй нь бүр ч сэжигтэй

The Hu хамтлаг “хаалгадаж” ирсэн төлбөрөө хандивын

тоглолтоор төлөх үү

Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, сонирхогчдын цуглуулгыг дэмжин, дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоож, алтаар бүрсэн “Хот мандал”, мөнгөөр

бүрсэн “Мажестик бүргэд” гэх хоёр зоосыг шинээр бүтээжээ. Алтаар бүрсэн “Хот мандал” мөнгөн зоос ₮1.5 саяын үнэтэй бол “Мажестик бүргэд” ₮350 мянгын үнэтэй.

хэсгийн зургаа Монголд авсан аж.

Б . Я н ж и н д у л а м н ь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд сургуулийнхаа шилдэг төгсөгчөөр шалгарч байсан ирээдүйтэй уран бүтээлч юм.

идэвхтэй түгээх тухай дурдсан нь дээрх хардлагыг улам бүр баталж байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу The Hu хамтлаг хандивын тоглолтын үеэр МАН-ыг сурталчилбал хууль бус үйлдэл болох нь тодорхой. Түүнчлэн тоглолтын уриалгадаа тус намын сурталчилганы нэг хэсэг болоод буй #баярлалаа хаш тагийг хэрэглэж буй нь бүр ч сэжигтэй.

Өвдөж зовсон, нялх нойтон хүүхэдтэй, өндөр настай, жирэмсэн гээд эх орондоо ирэх зайлшгүй шаардлагатай иргэдийн өмнүүр орж, тусгай нислэгт багтсан The HU “МАН-ын сонгуулийн сурталчилгааг хийж байна” хэмээн сэрдэгдэж, бүх нийтээр санал хураах өдрийн өмнө хандив цуглуулахын оронд сонгуулийн дараагийн өдөр тоглолтоо хийж, ард түмэндээ талархахад болохгүй зүйл үгүй. The Hu хамтлагийн хандивыг хоёр өдрийн хойно авлаа гээд УОК ч сүйрчихгүй нь лавтай.

өгөх өдөр буюу сонгуулийн өмнөх орой байгаа нь хардлага төрүүлж буй. Өдгөө засгийн эрхийг барьж буй МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч намын нэр хүнд хангалтгүй байгааг дурдсан албан бичигтээ The Hu хамтлагийн тоглолтын

зарыг олон нийтэд

Page 4: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

04 2020.06.19, БААСАН~№107 (1386) ЦАГ ҮЕ

Х арьд хаягдаж, х а р и х э р х э э хязгаарлуулсан монголчууд хүний нутагт хагас жил

тарчиллаа. Иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй эрх баригчид хаалгаа түгжиж, “чихээ таглачихаад” сонгуулийн сурталчилгаа хийж, сонгогчдоо тойглож явна. Тэднийг хөөрөг зөрүүлж, хөл гараа барилцаж, хорио цээрийн дэглэм умартаад завгүй явах зуур хүний нутагт олон хүн амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амссаар туйлдаа хүрлээ.

Эх орондоо ирэхийн тулд авлига өгөх ёстой юу

СОНГУУЛИЙН ЗОЛИОС

О.Даваасүрэн, ЗГМ сонин

БНСУ-д гацсан монголчууд өчигдөр Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дээр суулт хийсэн байна.

Энэ сарын 18-ны өдөр БНСУ-аас Монгол руу ирэх нислэгт мөн л таван шаардлага хангасан иргэд үлдэж, залуус нислэгт багтсан байна.

Тусгай хэрэгцээт иргэдийг тусгаарлах бус тусгай хэрэгцээг нь ойлгож, дэмждэг төрийг бий

тусламж авах боломжгүй болж, өрөөсөн хөл нь хавдаад, алхаж чадахгүй, сонсголгүй болчихсон байна. Гадаад харилцааны яамны ажилтан нь Чехээс хүн авахгүй байгаа гэсэн ч тус улсаас 10 хүн авчирсан байна лээ. Одоо арга бараад хахууль өгөөд ч хамаагүй авч ирэхээр шийдэж, мөнгөө бэлдэж байна” хэмээн ярив. Гэтэл Чехийн IOM төрийн бус байгууллагаас манай иргэдийн нутаг буцах, тэр ч байтугай тусгаарлалтын зардлыг нь хүртэл даая гэсэн санал тавьсан ч нөөц бололцоогүй гэх шалтгаанаар татгалзсан тухай мэдээлэл хөвөрч байна.

Хэрэв сонгууль болоогүй, төрийн албаны ажил хэвийн үргэлжилж байсан бол харьд буй иргэд эх орондоо ирэх ажил удаашрахгүй байсан биз. Тэгэхээр Монгол Улсын үнэт зүйл нь хүн биш сонгууль болж таарах нь. Чартер нислэгт багтах иргэдийг шударгаар сонгохгүй байгааг Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэддэг, мэдэрдэг гэсэн. “Авлига өгсөн баримтаа авчраад шалгуулаарай” гэж тавлаж суугаа төрийн албан хаагчдын ар өвөрт хүрч, авлигыг нь өгөөд хүнээ авчрах сан гэж ар-га ядсан иргэд гарц хайж сууна. █

Ж.Баясгалан: Төрийн ордон нь ард түмнээ тусгаарласан өндөр босготой

БАЙР СУУРЬ

Өчигдөр Японы Токио хотод байрлах элчин сайдын яамны гадна тус улсад гацсан монгол иргэд тайван жагсаал зохион байгууллаа.

болгох зорилгоор Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ж.Баясгалангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг талаар тодрууллаа.

-Тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн асуудал дээр төр төдийлэн анхаардаггүй. Үүний улмаас ажилтай, орлоготой байх боломж нь хязгаарлагдмал

юм шиг санагддаг?-Монгол улсад 117 мянган

тусгай хэрэгцээт иргэн бий. Энэ хүмүүсийн 90 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой ч ердөө 15 хувь нь л ажил хийдэг. Учир нь тэдэнд зориулсан зам талбай, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бөгөөд нийгмийн хандлага ч хөдөлмөр эрхлэхэд нь хүндрэл учруулдаг. Тусгай хэрэгцээт иргэдийн дуу хоолой, тэгш оролцоо нийгэмд

үгүйлэгдэж байна. Төрийн ордон нь ард түмнээ тусгаарласан өндөр босготой, тусгай хэрэгцээт иргэдийг тусад нь ялгадаг нийгэмтэй байхыг иргэд хүсэхгүй байна.

-Та тусгай хэрэгцээт хүмүүсийн эрх ашиг, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа юм байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ижил эрхтэй дуугарч, тэгш эрхтэй амьдрах эрхтэй. Тэд тусгаарлагдах бус тусгай хэрэгцээгээ мэдрүүлэх цаг болсон. 117 мянган иргэний эрх ашиг, тэдний ард буй гэр бүлийнхний асуудлыг шийдвэрлэхийн тулд Ардчилсан намд хандсан. Тэд миний хүсэл зорилгыг ойлгож, дэмжсэн учир тус намаас нэр дэвшиж байна. █

Хүүхэд өлсөж, хөгшид өвдөж, хүмүүс хоног өнгөрөөх газар, өл залгах хүнсгүй үхэл амьдралын зааг дээр амь тэмцэн тийчилж байна. Гэтэл албаныхан ажил хийж, алс байгаа иргэдээ асарч тойглож байгаа мэт сүржин мэдэгдэл хийчихээд ирэх иргэдийн нэрсийг далд байдлаар сонгож, чартерт багтаагүй шалтгааныг нь чанд нууцалж байна. “Таван шалгуураар бус таван сая төгрөгтэй, танил талтай нь гэртээ харьдаг болсон” гэж бухимдах хүн олон байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Бадамхатан “Чех улсад эрүүл мэндийн шалтгаанаар очсон ээж, эгч хоёр маань ирж чадалгүй зургаан сар боллоо. Эгч маань сахарын өвчтэй, эмчилгээ хийлгэхээр очсон ч хөл хорионы улмаас эмнэлгийн

ХҮҮХЭД ӨЛСӨЖ, ХӨГШИД ӨВДӨЖ, ХҮМҮҮС ХОНОГ ӨНГӨРӨӨХ ГАЗАР, ӨЛ ЗАЛГАХ ХҮНСГҮЙ ҮХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГ ДЭЭР АМЬ ТЭМЦЭН ТИЙЧИЛЖ БАЙНА. ГЭТЭЛ АЛБАНЫХАН АЖИЛ ХИЙЖ, АЛС БАЙГАА ИРГЭДЭЭ АСАРЧ ТОЙГЛОЖ БАЙГАА МЭТ СҮРЖИН МЭДЭГДЭЛ ХИЙЧИХЭЭД ИРЭХ ИРГЭДИЙН НЭРСИЙГ ДАЛД БАЙДЛААР СОНГОЖ, ЧАРТЕРТ БАГТААГҮЙ ШАЛТГААНЫГ НЬ ЧАНД НУУЦАЛЖ БАЙНА.

Page 5: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАНЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2020.06.19, БААСАН~№107 (1386)

1. Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн 126 км авто замын хоёр дахь 30 км-ийг хүлээн авлаа гэсэн мэдээ цацагдав. Эхний 30 км-ийг нь өнгөрсөн оны 11 дүгээр сард хүлээн авсныг энэ үеэр мэдээлж байв. Эндээс харахад 120 гаруй км замыг барьж, ашиглалтад оруулахдаа дөрвөн удаа тууз хайчилж, дөрвөн удаа нээлт хийх бололтой. Нээлтийн ёслолд Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Энх-Амгалан, Ш.Раднээсэд нар оролцож, тууз хайчлав.

2. “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км-ийг хүлээн авах нээлтийн ёслол гээчийг хийлээ. Уг нь төмөр замын нийт урт 414.6 км. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон бусад дарга нар оролцов.

ЗАМ ТЭЭВРИЙН САЙДЫН, ЕР НЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАРЬСАН ЭНЭ БАЛГИЙГ БАРУУН АЙМГИЙНХАН МЭДЭХГҮЙ ГЭЖ САНАСАН УУ, ХЭНЭГ Ч ҮГҮЙ ХУДЛАА ЯРЬЖ ЗОГСОХ САЙДЫН ӨМНӨӨС ИЧИХ Ч БАГАДААД БАЙНА.

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан 30 км замын нээлтийг хийхдээ “Бүх аймгийн төвийг нийслэлтэй холбож дууслаа” хэмээн бурсан. Хэрэв эрхэм сайд мартаагүй бол, Дархан-Улаанбаатарын замын хатуу хучилтыг ноднин хуулж хаяад одоо, нүүр нүдгүй бужигнасан шороо бүхий энхэл догол болсон там болчихоод байгаа бус уу.

С.Дөлгөөн, ЗГМ сонин

ТУУЗ ХАЙЧЛАХ ДОНЯмар сайндаа “хайч, чулуу, давуу” гэсэн хүүхдүүдийн тоглоомын хэлцийг “дарга, даавуу, хайч” болгож байхав

120 гаруй км урт авто замыг дөрөв удаа хуваан хүлээж авч, тууз хайчилж байгаа юм чинь 414 км төмөр замыг найм хувааж

болохгүй нь юу байх вэ хэмээн МАН-ын дарга У.Хүрэлсүх үзсэн бололтой. Эхний 50 км-ийг нь нээж, цагаан бээлий, улаан тууз боллоо гээд түүгээр нь вагон явахгүй, нүүрс зөөхгүй. Гэсэн атал дуусах яагаа ч үгүй ажлыг хүртэл сүр бадруулан, нээлт хийж байгаа нь сонгуульд зориулсан шоу гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан 30 км замын нээлтийг хийхдээ “Бүх аймгийн төвийг нийслэлтэй холбож дууслаа” хэмээн бурсан. Хэрэв эрхэм сайд мартаагүй бол, Дархан-

Улаанбаатарын замын хатуу хучилтыг ноднин хуулж хаяад одоо, нүүр нүдгүй бужигнасан шороо бүхий энхэл догол болсон там болчихоод байгаа билээ. Зам тээврийн сайдын, ер нь Монгол Ардын Намын Засгийн газрын тарьсан энэ

чиглэлийн замын нээлтийг мөн л хагас дутуу байхад нь нээж тууз хайчилчихаад, дарга нарыг явсных нь дараа буцаагаад хаачихаж билээ.Тэнд нь замын бордюр, явган хүний зам, тэмдэг тэмдэглэгээ хийхээс эхлээд өчнөөн дутуу ажил байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэр ажлууд хийгдээгүй байгааг энд сануулъя. Тууз л хайчилж байвал юуных ч хамаагүй хайчилдгаасаа болж баалуулсан дарга нарын түүх бишгүй бий. Монгол Ардын Намын дарга асан М.Энхболд 2016 онд Архангай аймагт шоронгийн нээлт хийж, сүр дуулиантай тууз хайчилсан нь буруудаж, хэвлэлээр тараасан мэдээгээ бушуухан буцаан татуулж байсан түүхтэй. УИХ-ын даргыг дагалдан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас эхлээд бас бус бөөн дарга шоронгийн нээлтээр баяр баясгалантай тууз хайчилсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, багагүй шүүмжлүүлснийг МАН-ын үр

120 гаруй км урттай авто замыг дөрөв хуваан хүлээж авч, тууз хайчилж болж байхад 414 км төмөр замыг найм хувааж болохгүй нь юу байх вэ гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх үзсэн бололтой.

балгийг баруун аймгийнхан мэдэхгүй гэж санасан уу, хэнэг ч үгүй худлаа ярьж зогсох сайдын өмнөөс ичих ч багадаад байна.

“Тууз хайчлах нь олдмол солиорлын нэг хэлбэр” хэмээн Канадын судлаач Хон Чень хэлсэн юм. Дон гэдгийг Кэмбрижийн толь бичигт тайлбарласнаар үр дүнгүй зүйлийг дахин давтаж, түүндээ итгэхийг хэлдэг. Харин манай дарга нарт ийм дон гэх үү солиорол гэх үү, ямар ч байсан төрмөл хомсдол байдаг бололтой. Ямар сайндаа “хайч, чулуу, давуу” гэсэн хүүхдүүдийн тоглоомын хэлцийг “дарга, даавуу, хайч” болгож байхав. Ер нь манай Ерөнхий сайд тууз хайчлах тун дуртай. Өмнө нь Налайх

сад мартсан юмдаг уу. “Ядаж хүнсний үйлдвэр нээчихээд тууз хайчилж зогсоо юм болов уу гэтэл хүн хорих шорон барьчихаад их баяр баясгалантай нээлт хийх гэж дээ” хэмээсэн шүүмжлэл хөвөрсөн юмдаг.

Мөн Хөвсгөл аймгийн Хатгал суманд жорлон барьчихаад тууз хайчилсан гээд боддоо. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг хийх ажлын шав тавих ёслол ч мөн болсон. Нийслэлээс сонгогдсон гишүүд бараг худаг барьчихаад тууз хайчилж нээх нь холгүй байдагсан. Доторх нь хоосрохын хэрээр гаднах нь гялгар болдог гэдэг. Юутай үнэн үг вэ гэж санагднам. █

Page 6: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

06 2020.06.19, БААСАН~№107 (1386) НИЙГЭМ

Зам там болжээ

Ул а а н б а а т а р ы н замын эвдрэл жолооч нарын уурыг барж байна. Улсын нийслэлийн

зам энд тэндгүй хагарч, хуурч, энхэл, донхол, өм цөм байдаг нь үнэхээр энэ хот эзэнгүйдсэний шинж гэлтэй. Сүхбаатар дүүргийн замууд л гэхэд сүүлийн жилүүдэд хүний гар хүрээгүй мэт хаа сайгүй хагархай. Дөрөвдүгээр дэлгүүрээс 32-ын тойрог хүрэх замыг жолооч нар хамгийн их эвдрэлтэй, энэ замаар явахад машины эд анги салж унах дөхдөг хэмээн халаглаж байна. Түүнчлэн тус дүүргийн удирдлагууд, сонгогдсон. Үүнээс гадна манай улсад зам, барилгын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалт шударга болж байсан түүхгүй. Ганц хүрзнээс өөр техникгүй хүн танил талтай бол замын тендер авчихаад улсын ажлыг олон жилээр гацаах нь энүүхэнд. Түүнчлэн энэ дүүрэгт сүүлийн үед барьсан шинэ хотхонуудад огт зам тавьсангүй. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барьсан “Хангай” хотхон зүй ёсоор орно. Барилгын материалын худалдааны жижиг павильонууд, дэлгүүр зайгүй шигсэн эндэхийн замд автомашин явахад үнэндээ хэцүүг оршин суугчид нь учирлаж байлаа. “Хангай” хотхоны зүүн хэсэгт хаяа залган орших

Б.Гантиг, ЗГМ сонин

БНСУ-ын Засгийн газар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилээр нэвтрүүлэх журамдаа өөрчлөлт оруулжээ. Тус улсад урт хугацаагаар албан ёсны зөвшөөрөлтэй оршин суух визтэй гадаадын иргэд БНСУ-ын хилээр гарахаасаа өмнө Гадаадын иргэн харьяатын газраас (Immigration office) дахин орох зөвшөөрөл (re-entry) авах шаардлагатай болж байна. Мөн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суугаа гадаадын иргэн гурван долоо хоногоос багагүй хугацаагаар бизнес, сурвалжилга хийх, сургалтын зорилгоор гадагш явахынхаа өмнө БНСУ-ын харьяа Гадаадын иргэн харьяатын газраас эмнэлгийн үзлэгээс чөлөөлөх бичиг ийг авах аж.

Европын холбоо дэлхийн улс орнуудын ардчилал, хүний эрхийн үзүүлэлтийн тайланг танилцууллаа.

Тус тайланд дурдсанаар,

Монгол Улс 2019 онд Ардчиллын 30 жилийн ойг тохиолдуулан хууль эрх зүйн салбарт хэд, хэдэн өөрчлөлт хийснийг онцолжээ.

Гэхдээ тайланд Монгол Улсын шүүх засаглалын хараат бус байдал 2019 онд тодорхойгүй байдалд байсныг дурджээ.

Зуны улиралд иргэд усанд осолдох нь нэмэгдэх хандлагатай байдаг тул нийслэлийн Аврах анги, Баянзүрх дүүргийн цагдаа болон Онцгой байдлын хэлтэс хамтран Туул голын эрэг дагуу завьт эргүүл ажиллуулж эхэллээ. Завьтай эргүүл Маршалын гүүрнээс Хар усан тохой, Минж үржүүлгийн газар хүртэл эргүүл хийх юм байна. Мөн иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч буй аж. Бага насны хүүхдээ гол уснаас хол байлгахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Түүнчлэн дахин орох зөвшөөрөл авч БНСУ-ын хилээр гарсан гадаадын иргэд буцаж нэвтрэхдээ өвчингүй гэдгийг баталсан сүүлийн 48 цагийн дотор авсан эмнэлгийн магадлагаатай байх юм байна. Эмнэлгийн магадлагаа англи

БНСУ хилээр нэвтрүүлэх журмаа өөрчилжээ

Европын холбоо Монголын ардчилал хүний эрхийн

тайланг гаргажээ

Завьтай аврагчид эргүүлд гарчээ

COVID-19 Эрүүл мэндийн яам ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 363 хүнд шинжилгээ хийснээс дөрвөөс нь COVID-19 илэрчээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочид шинжилгээ хийхэд дөрөвт нь вирус илэрсэн гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэв. Эдгээр дөрвөн хүн нь Беларусь улсын иргэд аж.

СТАТИСТИК

Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирчээ. Үүний 12 нь жолоочийн буруугаас болж эндсэн байна.

ТОО

98.9Мянган зорчигч. 2020 оны тавдугаар сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор нийт 98.9 мянган зорчигч хилээр нэвтэрчээ.

ДАРХЛААЖУУЛАЛТ

Орон даяар тарваган тахлын вакцинд иргэдийг хамруулах аян өрнөж байна. Тус аян энэ сарын 15-аас ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аж. Иргэд оршин суугаа газрынхаа эрүүл мэндийн төвд вакцинд хамрагдаарай.

СЭРЭМЖЛҮҮЛЭГЗӨСҮТ-өөс шувууны томуу өвчнөөс сэргийлэх зорилгоор нүүдлийн шувууд ирж нутагладаг нуур, голуудад ажиглалт, тандалт хийж байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй бөгөөд үхсэн шувуу харвал холбогдох газарт мэдэгдэхийг иргэдэд анхааруулж байна.

ЗГМ: ТОВЧХОН

Улсын нийслэлийн зам энхэл, донхол, өм цөм болсон нь өрөвдөлтэй

барилгын материалын худалдааны цэгүүдийн дундах энхэл донхолтой шороон замыг толийсон цардмал болгочихвол оршин суугчид, жолооч нарт хэрэгтэй байна

хотын удирдлагуудаа. Шинээр тавих замын

жагсаалтаас энэ хэсгийнхийг хайгаад олсонгүй. Тус дүүрэгт энэ жил ердөө 3700 ам.метр

газарт засвар, нөхөөс хийх төлөвлөгөөг Нийслэлийн авто замын хөгжлийн газар гаргасныг Сүхбаатар дүүргийг хариуцсан инженер Б.Басхүү хэллээ.

эсхүл солонгос хэл дээр боловсруулагдсан байх ба эрх бүхий эмнэлгийн байгууллагын эмч үзлэг хийж, гарын үсгээ зурж тамга дарсан, огноо тодорхой бичигдсэн байна гэж уг журамд заажээ.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Page 7: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

07ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 2020.06.19, БААСАН~№107 (1386)НААДАМ

Энэ жилийн наа-дам цомхон болно, үзэгч дийг очуу лах-гүй, зөвхөн теле-визээр шууд дам-

жуулна. Тэгвэл коронавирусээс сэр гийл сэн энэ шийдвэрийн эсрэг улсын аварга С.Мөнхбат хэв лэлд өгсөн ярилцлагадаа “Үзэгчгүй наадам бол наадам биш. Телевизийн үзвэр” хэмээн ярилаа. Гэсэн ч бөхчүүд Ардын хувьс галын 99 жилийн ойн баяр наадмын бэлтгэлд гарч эхэлжээ. Коронавирусийн хөл хорионоос үүдэд бөхчүүдэд бэлтгэлээ базаах амралтын газрын олдоц муу байгаа бололтой. Ингээд наадмын бэлтгэлд гарсан бөхийн гал хаагуур байгааг сонирхуулъя.

ЭРДЭНЭ СУМАНД “УВС НУУР”, “ХАНТАЙШИР”,

“ӨЛГИЙН ХҮЧТЭН” ДЭВЖЭЭ БЭЛТГЭЛД ГАРЧЭЭ

Жил бүрийн наадмын бэлтгэлээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт базаадаг хэдэн гал бий. Тэднийг Увс, Говь-Алтай, Баян-Өлгийн бөхчүүд манлайлна. Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, заан Н.Жаргалбаяр тэргүүтэй “Увс нуур” дэвжээний хүчтэнүүд улсын арслан Б.Ганбатын удирдлага дор Эрдэнэ сумын нутаг орших Харзтайн аманд бэлтгэлд гарчээ. Улс, аймаг, сумын цолтой болон залуу 80

Мэргэжлийн боксын “Ринг” сэтгүүлээс уламжлалт чан-сааг шинэчлэн гаргажээ. Шинэ чансаагаар гурван жин гийн эхний 10 байрт багагүй өөрчлөлт гарсан байна. Тэгвэл энэ чансаанд манай боксчин Н.Төгсцогт багтсан бөгөөд тэрбээр хагас хөнгөн жин буюу 57.2 кг-д зургадугаарт эрэмбэлэгдэв. Тэрбээр өмнө нь наймдугаарт жагссан бол ийнхүү хоёр

байраар урагшиллаа. Ма-най боксчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст орсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 12 тулаан хийхдээ нэг ялагдсан. 57.5 кг-ын жингийн чансааг АНУ-ын боксчин Гэри Рассел тэргүүлсэн хэвээр байгаа бол Английн гурван тамирчин араас нь жагсчээ. Харин Хятадын Сю Чань айргийн тавд багтсан байна.

шахам бөх энэ жил бэлтгэлээ базааж байна.

Тэгвэл улсын гарьд Н.Ган-баатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Соронзонболд, начин Ш.Тог-тох баяр, Ш.Шинэбаяр, Б.Хишиг-баатар тэргүүтэй Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний 50 орчим бөх “Мандал” амралтын баазад бэлтгэл хийж байна. Тэднийг улсын начин С.Багахүү, ардын багш Ч.Дамдиншарав дасгалжуулж байгаа аж.

Дээрх хоёр галтай Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн саахалтын зайтай бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Тэд тав дахь жилдээ “Хас Өргөө” амралтын газарт бэлтгэл хийж байгаа бөгөөд улсын начин

Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Н.Мустафа тэргүүтэй 40 орчим бөх бэлтгэлд гарчээ. Бөхчүүдийг улсын заан О.Одгэрэл, хурц арслан К.Ханат нар удирдаж байгаа аж.

БУЛГАНЫХАН БҮРЭГХАНГАЙДУлсын заан Д.Баасандорж,

М.Өсөхбаяр нараар магнай-луулсан Булганы бөхчүүд ну-тагтаа бэлтгэлд гарчээ. Тус галд улсын начин Д.Тамир, улсын цол горилж буй аймгийн арслан “Гоё” хэмээх А.Отгонбаатар, Б.Сумъяабат нарын тэргүүтэй

30 гаруй залуу бөх бэлтгэлээ базааж байна.

Харин гарьд И.Доржсамбуу тэргүүтэй “Булганхангай” дэв-жээнийхэн бэлтгэлд хараахан гараагүй аж.

СЭЛЭНГЭД ХОЁР ДЭВЖЭЭ БЭЛТГЭЛЭЭ БАЗААНА

Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүд нутгийнхаа Баруунбүрэн суманд Хараа голын хөвөөнд бэлтгэлээ базааж эхэлжээ. Улсын начин Б.Дэлгэр-сайхан энэ удаа галаа ахалж буй бөгөөд залуу начин Б.Орхонбаяр тэргүүтэй 30 гаруй бөх наадмын бэлтгэлд гарсан байна.

Харин улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ш.Мөнгөнбаатар тэр-гүүтэй Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон “Таван-толгой”-д бэлтгэл хийж байна.

“БӨХ БИЛЭГТ” БОЛОН “ИХ БОГД” ДЭВЖЭЭНИЙХЭН

НУТАГТАА ГАРЧЭЭБаянхонгорын бөхчүүд хоёр

тусдаа гал болж бэлтгэлд гараад хоёр жилийн нүүр үзэв. Энэ жил ч гэсэн тусдаа бэлтгэлээ гарчээ. Улсын харцага Д.Батболд шавь нараа дагуулан нутагтаа бэлтгэл хийж эхэлсэн бол “Хонгор нутаг” дэвжээнийхэн бэлтгэлд хараахан гараагүй байна. Д.Батболдын удирдлагад харцага Н.Золбоо, начин Ж.Чулуунбат тэргүүтэй 20 гаруй бөх бий.

Үүнээс гадна улсын наадмын 16 түрүүтэй Архангайн “Бөх-билэгт” дэвжээнийхэн хүчит

гарьд Д.Рагчаагаар удирдуулан нутагтаа бэлтгэл базааж эхэлсэн байна. Тус галд улсын арслан Р.Пүрэвдагва, харцага М.Бадарч тэргүүтэй 40 гаруй бөх байгаа аж.

“ИХ МОНГОЛЫН ХҮЧТЭН” БУГЫН САНГИЙН АЖ АХУЙД

БЭЛТГЭНЭӨвөрхангай аймгийн “Их

Монголын хүчтэн” дэвжээнийхэн улсын арслан Д.Ганхуяг, заан Т.Санчир, начин Б.Сангисүрэн нараар ахлуулан Түргэний гол, Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан байна. Нийт 50 гаруй бөх бий гэх.

Үүнээс гадна Дорноговь айм-гийн “Хутагтын хүчтэн” дэв-жээний 30 орчим бөх “Бугын сан гийн аж ахуй”-д наадмын бэлт гэлээ базааж эхэлжээ. Тус галыг аймгийн хурц арслан Ё.Эр-дэнэ жаргал ахалж байна.

“ТӨР ХУРАХ”-Д “СҮЛД”-ИЙН БӨХЧҮҮД ЦУГЛАРЧЭЭ

ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны хүчтэнүүдийг гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв ахалж “Төр хурах” баазад бэлтгэлд гардаг уламжлалтай. Энэ жил тус галд улсын арслан Ц.Содномдорж, харцага Т.Баа-сан хүү тэргүүтэй 30 орчим бөх бэлтгэл хийж байна.

Харин Ховд, Завхан, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр, Дорнод, Төв аймгийн бөхчүүд бэлтгэлийн мэдээлэл тодорхойгүй байна.

БӨХЧҮҮД НААДМЫН БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуу-лах Үндэсний бөхийн салбар хорооноос цар тахлын үеэр наадам зохион байгуулахтай холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ. Улсын наадамд зодоглох 512 бөхийг энэ сарын 26-28-нд цахимаар бүртгэх гэнэ. Түүнчлэн барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хоол хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувиараа бэлтгэх аж. Харин ажиллах цэц, засуул, жаяг

дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комисс гаргах юм байна. Мөн барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотны найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь зэрэг ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулж орохгүй байх чиглэл өгчээ. Нэг ёсондоо цүнхтэй гутал хувцас, зодог шуудгаа улсын цолтнууд өөрөө барьж явна гэсэн үг. Бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл өөрсдийн унаагаар очиж болох ч наадам болох XIII зуун цогцолбор руу тусгай автобусаар хүргүүлнэ.

Гавьяат тамирчин Н.Төгсцогт чансаагаа хоёр байр ахиулжээ

Бөхчүүд хоол хүнс, сандал зэргийг өөрсдөө бэлдэнэ

Б.Мөнхзул, ЗГМ сонин

Page 8: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.06.19, БААСАН~№107 (1386) СОНГУУЛЬ 2020

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Долгион, Р.Амаржаргал, С.Эрдэнэболд

Сүхбаатар дүүргээс хамгийн олон сэхээтэн төрөн гарч, улс орныхоо хөгжилд хүч хөдөлмөрөө зориулж ирсэн түүхтэй. Монголын тархи нь болсон сэхээтэнлэг, зүрх нь болсон төв дүүрэгт Ард чилсан намаас Р.Амаржаргал, Э.Долгион, С.Эрдэнэболд нарыг нэр дэвшүүлсэн билээ.

Нэр дэвшигчид тойргийн иргэд тэйгээ уулзалт хийж, бод -логоо танилцуулан, тэдний санал хүсэлтийг сонсож, захиа даал-гаврыг авсаар ирлээ.

Нэр дэвшигчид иргэдэд тэгш боломж олгохын чухлыг онцолдог. Өнөөдрийн буруу тогтолцоо иргэн бүр тэгш байдлаар хангагдаагүйтэй шууд холбоотой. Дарга, сайд нар жирийн иргэний хүүхдийн боловсрох эрхийг хулгайлдаг, тендер мэдээлэлтэй хүрээнд хуудуутай болж өнгөрдөг, хүүхдээс харамласан мөнгөө ямаанд олон тэрбумаар нь тусгадаг зэрэг тэгш бус байдлыг иргэд өөрчлөхийг хүсэж байна. Тиймээс үүнийг дэвшүүлэн тавьж, зоригтой өөрчлөлт хийх мэдлэг, чадвар, сэтгэл, зүтгэлтэй хүмүүсийг дэмжихээ илэрхийлсээр байна.

ГЭР ХОРООЛЛЫНХОН ХАЛАМЖ, ТЭТГЭВРЭЭС

ИЛҮҮТЭЙ ТЭГШ БАЙДЛЫГ ХҮСЭЖ БАЙНА

Сонгууль бүрээр улстөрчидтэй нүүр тулан уулздаг боломжоо ашиглаж, гэр хороололд оршин суудаг иргэд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас эхлээд худаг, ус, зам харгуйг гэртээ ойртуулахыг хүсдэг. Тэр бүү хэл золбин нохой устгах, дэлгүүрт тавьсан өр талийсан тухай ч гомдол мэдүүлдэг байв. Харин энэ удаад сонгогчид өөрөөр хардаг болжээ. Тэд

АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн сур-талчилгааны үеэр Ерөнхий сайдаар ажиллах хүний

нэрийг зарладаг улс төрийн соёлыг нэвтрүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Тэр Ерөнхий сайд нь ард түмний хүлээлтэд хүрсэн Р.Амаржаргал байх нь ч олон нийтийн төдийгүй Сүхбаатар дүүргийнхнийг баярлуулав. Монголын эдийн засгийг хямралаас гаргах Р.Амаржаргал болон түүний багт Засгийн эрхийг атгуулах, ирээдүйгээ даатгахын тулд сонгогчдын үүрэг чухал юм. Тэр дундаа Сүхбаатар дүүргийн сонгогчдын санал нэн чухал. Хямралаас гаргах Ерөнхий сайд, түүний багийг дэмжсэнээр Сүхбаатар дүүргийнхэн Монгол Улсын хувь заяаг шийдэх чухал алхам хийх билээ.

Цар тахлын улмаас хямрал нүүрлэж, сонгуулийн дараа

Сүхбаатар дүүргийнхэн Ерөнхий сайдтай болноулам дордох нь тодорхой байгаа эдийн засаг, бизнесийн орчныг мэргэжлийн эдийн засагч л авч гарна гэдгийг Ардчилсан нам зөв тооцоолсон нь энэ. Тухайлбал, АН мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа “Хямралын үеийн онцгой

бодлого” бүлгийн 10 амлалтыг эдийн засгийн аюулгүй байдлын сэдвээр докторын зэрэг хамгаалсан Р.Амаржаргал хэрэгжүүлж чадна гэж тооцсон нь энэ юм. Тэрбээр сонгуульд нэр дэвшихээсээ өмнө буюу

өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн цар тахлаас шалтгаалж эдийн засаг хямрах

болон түүнээс гарах арга замын талаар нийтлэл

бичсэн нь олон нийтийн анхаарлыг аль хэдийн татаад байсан юм.

Монголын топ ком па ниудаас эх-лээд жижиг, дунд үйлдвэр лэгчдийг эг нээн дээ нэгт-гэсэн улсын тэр -гүү лэх бай гуул-

лагын удирдлага ч Р.Амаржаргал бо лон

түүний багийг, Ард-чилсан намын хямралыг давах бодлогыг дэм-жихээ илэрхийллээ. Энэ бол хийсвэр үнэл-гээ биш бодит бай далд тохирсон шийд вэр, нүдээ олсон “то мил-гоо” болсны илрэл

юм.

ажилгүй, орлогогүй байгаагаа учирлаж, хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхэд тэгш

боломж олгохыг хүсэж байна. Эрх мэдэлтнүүд ЖДҮ зээл булааж, амьдралаа дээшлүүлэх

боломжийг хулгайлдаг улс-төрчдөд хариуцлага тооцохыг шаардаж, төрийн хуваарилалт

буруу явж байгаад бухимддагаа хэлж байна.

Нэр дэвшигчид боловс-ролтой иргэдэд тэгш боломж олгосноор дундаж орло готой өрхийн тоо өсөх тул юун түрүүнд жирийн айлын хүүхдийн тархийг цэнэглэхэд төрийн бодлого чиглэж, мэдээлэл ил тод, нээлт тэй, хүртээмжтэй байхын чухлыг учирласан. Энэ болом жийг олгохын тулд 10 мянган инженер гадаадын топ сургуулиудад бэлт гэх хө-төл бөрийнхөө тооцоо судал-гаа, шалгаруулалтын үйл явцыг мэдээлж явлаа. Олон улсын аудитын байгууллагаар хөндлөнгийн хяналт хийлгэж, чанартай боловсролыг зорилтот бүлэгт хүртээхээ баталсан юм.

СЭХЭЭТНИЙ ДҮҮРГЭЭСТОД ТӨЛӨӨЛӨЛ ГАРАХ ЁСТОЙГ ЧУХАЛЧЛАВ

Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо орон сууцны хорооллоос бүрддэг. Мөн газраа үнэд хүргэж, хүсвэл дэд бүтцэд холбон, хувийн эдлэндээ таатай амьдрах боломж бүрдүүлж өгөхийг хүсдэг дөрвөн ч хороо бий. Тэдгээр хорооны иргэдтэй уулзах үед амьдрах таатай орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ажилтай, орлоготой байх боломж олгохыг хүсдэгээ илэрхийлсэн юм. Орон сууцны подвальд оёдол, гутал засвар ажиллуулж амь зуулгаа залгуулдаг хэсгийг толгой өвдөхгүй амьдралаа авч явдаг болгосон цагт дундаж орлоготой иргэдийн тоо нэмэгдэх тул хамгийн түрүүнд түүнд чиглэсэн зохицуулалт хийж өгөхийг хүссэн. Сүхбаатар дүүргээс төрсөн үе үеийн сэхээтнүүд, тэдний үр хүүхэд амьдарч буй тойрог тул тохой илүү хүнийг л Их хуралд сонгож, парламентад тод төлөөллөө илгээхийг тэд хүсэж байна.

ИРГЭДЭД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХЫГ ЧУХАЛЧИЛЛАА

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 9: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 09 2020.06.19, БААСАН~№107 (1386)БОЛОВСРОЛЫН, МЭДЭЭЛЛИЙН, ХУВААРИЛАЛТЫН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ

АРДЧИЛЛЫН ТҮҮЧЭЭ БОЛСОН МУНДАГ ЗАЛУУГ ДЭМЖИЖ БАЙНА

Х.БаянмөнхХөдөлмөрийн баатар, дархан аварга

-Би Ардчилсан намыг анхнаас нь дэмжиж, ардчилсан үзлээр өөрийгөө жолоодож яваа хүн. Монголын алдар цолтой бөхчүүдээс ардчиллыг дэмжсэн анхны хүн нь би. Хэдийгээр бүдүүн ширхэгтэй бөх хүн ч гэлээ цагтаа түүхг зааж, эрдмийн зэрэг хамгаалж явсан багш хүн. Ардчилсан үзлийг дэмжсэнийхээ төлөө би хатуу бэрхийг туулж байсан. Гэхдээ түүгээрээ бахархдаг. Үзэл бодлынхоо төлөө тууштай амьдрах шиг сайхан юм байхгүй. Тиймээс ардчиллын түүчээ болсон энэ мундаг залууг дэмжиж байна.

ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДАХ ХҮН

Н.ЖанцанноровХөдөлмөрийн баатар, Төрийн хошой соёрхолт, АЖ, хөгжмийн зохиолч

-Социалист системээсээ салмаар байгаа бол эргэлт буцалтгүй салах хэрэгтэй. Дарга нар ижил байх гэдэг зүйлийг яагаад бодож чадахгүй, яагаад заавал илүү байхыг хүсээд байна вэ. Төр, төр шиг байхын тулд олонхын эрх ашигт нийцсэн байх ёстой. Даргын хүүхэд, жирийн иргэний хүүхэд хар тамхи татсан бол яг адилхан ял шийтгэлээ авсны маргааш эх оронч үзэл суух юм. Иргэний боловсрол тогтоод ирэхээр хүн, хог хоёрыг ялгаад өгчихдөг болно. Энэ шинэчлэлийг хийж чадах залууг би дэмжинэ.

АМЖИЛТ “ҮНЭРТСЭН” ЗАЛУУ

Б.СарантуяаЗууны манлай поп дуучин, МУГЖ

-Э.Долгион бол өөртөө итгэлтэй, маш их юм уншдаг, амжилттай яваа залуу. Түүнээс амжилт “үнэртдэг”. Шинэ санаа гаргадаг, дэлхийтэй хөл нийлүүлж явдаг хүмүүсийг би шүтдэг. “Аман хуур” киноны Соном өвгөн шиг аливаад уужуу ханддаг монголчууд хэр баргийн зүйлд адгаад сүйд болдоггүй. Хүмүүс амар тайван, хүссэнээ хийх боломжтой нийгэм байгаасай гэж хүсдэг. Энэ үүднээс сонголтоо хийнэ.

ШИНЭ ҮЕД Э.ДОЛГИОН ШИГ МЭДЛЭГ, ЧАДВАРТАЙ ЗАЛУУС Л АВЧ ЯВНА Т.ҮйтүмэнМУГТ

-Би нам бус хүн. Гэхдээ залуусаа дэмждэг. Шинэ үед биднийг мэдлэг, чадвартай залуус л авч явна. Тэдний төлөөлөл бол “Bloomberg-ийн Э.Долгион” мөн. Шинэчлэлийг авчрах боловсролтой, олон улсын хэмжээний мэдээллээс хоцордоггүй, тархиндаа хийсэн зүйлээ зөв гаргалгаа гаргаж, хэрэгжүүлэх чадвартайгаа цаг ямагт харуулдаг. Ийм зөв бодолтой, зөв залууг би дэмжинэ.

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ОЛОН БОЛГОХ ЗОРИЛГЫГ НЬ ДЭМЖДЭГ

Ц.Оюунгэрэл“Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч

-Гэр хорооллын газар, үл хөдлөх хөрөнгө бүрийн нэг буланд үнэ цэнийг нь бууруулж байгаа шүүр, шанага шиг нүх бий. Өөрөөр хэлбэл, жорлон. Үүнийг өөрчилчихвөл үнэ цэнтэй капитал болно. Э.Долгионы нэр дэвшиж байгаа Сүхбаатар дүүргийн тал хувь нь гэр хороолол. Дундаж давхаргыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг Э.Долгионы үзлийг дэмжиж, түүний ярьдаг хэмжээнд хүргэчихвэл экологийн маш том асуудал шийдэгдэх юм. Тиймээс би Э.Долгионыг дэмжиж байна.

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ “ШИНЭ ДОЛГИОН” ДЭЭР ТААРУУЛЪЯ

Б.ЦэнддооНийтлэлч

-Манай улс төрийг шинэ долгион дээр тааруулах залуусын нэг нь “Bloomberg-ийн Долгион” гэж боддог. Олон түмэн итгэл найдвараараа чөлөөт хэвлэл, мэдээллийн хөрөнгө оруулагчдын баталгаа болж байгаа энэ цаг үед сонин хэвлэл уншигчдын итгэлийг олж авахын тулд “зөвхөн үнэнийг шуурхай мэдээлэх”-ээс өөр гарцгүй. Энэ үзэл санааг манай Э.Долгион нийгэмд эрүүл итгэл үнэмшил болгохоор хэдэн жил зүтгэв. Одоо ч харин “Хэвлэл бол бизнес биш” гэх хүн нэн цөөрчээ. Тэр зөв алхам хийсэн байна.

СЭТГЭЛТЭЙ, БАС МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮСЭЭ СОНГОЁ

Т.Мөнх-Эрдэнэ Рэппэр Gee

-Бид бахархам түүхтэй улс. Гэхдээ зөвхөн түүхээрээ бахархаад өнгөрөх биш, өөрсдөө бахархалт түүхээ үлдээх ёстой. Одоо бид оюун бодол, эрдэм боловсролоороо “дайтах” цагт буй. Гадаадад сурч, ажиллаж байгаа залуусыг жаргаж байна гэдэг ташаа ойлголт манайхны дунд байдаг. Гэтэл тэд хамгийн их хөдөлмөрлөж, зовж байж баялаг бүтээдэг хүмүүс шүү. Одоо энэ бөхчүүд дуучдаа больё оо, чаддаг мэддэг боловсролтой хүмүүсийг дэмжье. Сэтгэлтэй, бас мэдлэгтэй хүмүүсээ сонгоё.

Э.ДОЛГИОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨНДӨР МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ БИЙ

Ж.АмарсанааЭрүүл мэндийн дэд сайд асан

-Би Сүхбаатар дүүрэгт өссөн, энэ дүүрэгтэй салшгүй холбоотой. Эндээс Ардчилсан намын топ сэхээтнүүд нэр дэвшиж байна. Монголын төдийгүй дэлхийн хэмжээний эдийн засгийн бүхий л мэдээллийг Bloomberg нэвтрүүлдэг. Монголын хамгийн ухаалаг, мэдлэг агуулсан телевизийг удирдаж яваа Э.Долгионд Монголын эдийн засагт зайлшгүй хэрэгтэй мэдлэг, мэдээлэл байгаа гэдэгт итгэдэг. Англи хэл, боловсролын талаар бүр ярилтгүй, маш чамбай хүн.

БОЛОВСРОЛЫГ ЭРХЭМЛЭГЧ ЗАЛУУС ИЛГЭЭСЭНД ТАЛАРХАЖ БАЙНА

Д.АдилбишСүхбаатар дүүргийн 4-р хорооны иргэн

-Би насаараа эмч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Ардчилсан намыг анхнаас нь дэмжиж ирсэн хүн. Энэ удаа Ардчилсан нам ажилтай, орлоготой иргэн байх зорилго тавьсан. Ажилтай байж л амьдрал сайжирна шүү дээ. Чанаргүй олон дээд сургуультай, өрсөлдөх чадваргүй боловсон хүчин гаргаж байгаа нь хөгжлийг боомилж байна. Аж үйлдвэрүүд хаагдаж, архины үйлдвэрлэл хөгжиж ирсэн буруу тогтолцоог арилгах хэрэгтэй. Боловсролыг дэмжигч, эрхэмлэгч сэхээтэн залуусыг манай дүүрэгт илгээсэнд талархаж байна. Би дэмжинэ.

АН “10 МЯНГАН ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭЭСЭЙ

Б.БайгалмааСүхбаатар дүүргийн 5-р хорооны иргэн

-Энэ жил 18 нас хүрч, анхны сонгуульдаа оролцох гэж байна. Би инженер болохыг хүсдэг. Манай дүүргээс АН-аас нэр дэвшсэн Э.Долгионыг дэмжихээр шийдсэн. Учир нь өөрийн хүчээр гадаадад боловсрол эзэмшиж, бусдадаа энэ боломжийг нээж өгөхийг зорьж байгаа хүн. Ардчилсан нам ялалт байгуулж, 10 мянган инженер хөтөлбөрөө хэрэгжүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя.

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Долгион, Р.Амаржаргал, С.Эрдэнэболд

БИД Э.ДОЛГИОНЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Page 10: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

10 2020.06.19, БААСАН~№107 (1386) ЭДИЙН ЗАСАГ

Оны эхний улиралд эдийн засаг 10.7 хувиар агшсан. Төгрөгтэй харьцах а м . д о л л а р ы н

ханш өссөн хэвээр. Үүнтэй холбогдуулан эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Таны харж байгаагаар 2020 оны өндөр зарлагатай төсвийг тодотгохгүй байгаа нь ямар учиртай вэ?

-Бизнесийн хүлээлтийг харвал, төрөөс авч байгаа арга хэмжээ бодитоор мэдрэгдэхгүй, уялдаа холбоо нь сул байна гэж үзэж байна. Төсвийг тодотгохгүй гэдэг нь цэвэр улс төрийн шийдвэр. Эдийн засгийн шийдвэр биш. Цаг хугацаа, орчин нь хэвийн бус болсон байхад хэвийн үед батлагдсан төсвөөр сонгууль хүртэл явах нь. Дараагийн Засгийн газар төсөвтөө тодотгол хийхээс өөр аргагүй. Энэ төсөв цар тахал гарсан, хэвийн бус орчинд зориулж, хийгээгүй төсөв. Тиймээс төсвийн алдагдлыг нэмнэ гэдэг өр нэмж байна гэсэн үг. Мэдээж, өрийн асуудал тусдаа ч өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Үүнтэй

Т.Элиса, Шинжээч холбоотойгоор өрхийн орлого бодитоор ч, нэрлэсэн байдлаар ч өссөн. Гэхдээ цаашдаа өрхийн орлого тогтвортой байж чадах уу гэдэг нь өөрөө маш том асуудал. Бодит орлого орж ирж байж өрхийн зарлага хангагдах ёстой. Өрхийн, компанийн эдийн засгийг тэнцүү хэмжээнд хангахуйц бодлого хэрэгтэй.

-Өндөржүүлсэн бэлэн байдал, цар тахлын онцгой нөхцөл байдалд төрөөс ямар алхам хийх ёстой вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласны дараа ямар байвал зохих талаар би өмнө нь өгүүлэл бичсэн. Засгийн газар эдийн засаг, эрүүл мэндийн талаас нь бодолцсон бодлого хэрэгжүүлж байх шиг байна. Гэхдээ нөхцөл байдал хүндрээд нэлээд удчихлаа. Үр дүнг нь харвал, 2020 оны нэгдүгээр улирлын эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу гарсан. Одоо ДНБ нь хасах 10.7 хувьтай гарсан гэж яриад байгаагаас биш дотроо яаж задарч байгаа, нийт эрэлтэд ямар хүндрэл байна, нийлүүлэлтэд ямар бэрхшээл байна вэ гэдгийг тодорхой ярих ёстой. 2019 оны сүүлийн улирлаас эхлээд COVID-19 гарахаас өмнө эдийн засгийн бууралт агшилтынхаа мөчлөг рүү орох гэж байгаа дохиог Монголын эдийн засгийн тоонууд өгсөн. Цар тахал бол эдийн засгийн уналтын гол шалтгаан биш, харин

хурдасгагч

уу. Эдийн засгийн нийт эрэлт, нийлүүлэлтийн тал дээр ийм зүйл ажиглагдаж байна. Төсвийн алдагдал ДНБ-ий хасах 5.1 хувь гарахаар байна. Энэ алдагдлыг гадаад зээлийн өр төлбөртэй нийлүүлбэл цаашид 960 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнийг гадаад зээл болон бусад эх үүсвэрээр нөхөж болно. Гэхдээ эхний таван сарын байдлаар төсвийн алдагдал өсчихлөө шүү дээ. Шинээр бүрдэх Засгийн газар, УИХ нэлээд толгой өвтгөсөн эдийн засгийг хүлээж авахаар байна. Гэхдээ 2016 оных шиг Монголын эдийн засаг сүйрлээ, мөхлөө гээд ханшаа хөөрөгдөхгүй байх хэрэгтэй. Ийм ухаан шинэ Засгийн газарт байна гэж найдаж байна.

-Ам.долларын ханшийн өсөлт эдийн засгийн ээлжит дарамт төдийгүй томоохон сорилт болохоор байна. Үүнд хэрхэн хандах ёстой вэ?

-Сануулж хэлэхгүй бол ханш гэдэг маш эмзэг зүйл. Эдийн засаг хүндрэл туйлын эмзэг байна. Гэхдээ үүнийг даван гарч, 2021 оны эхний хагас жилд бага зэргийн гэрэл гэгээ гаргах талаас нь бодох ёстой. Хамгийн түрүүнд шинэ Засгийн газар, УИХ-аас эдийн засгийг сэргээх мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө батлах

хэрэгтэй. Үүнийгээ 2021 он дуустал үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал.

Учир нь глобал эдийн

засгийн төрх байдал, хандлага ч ийм байна. Монголын эдийн засаг ч бас үүний нэг хэсэг учраас гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаардаг.

-Улс орнууд төсвийн, мөнгөний бодлогын хосолсон аргуудыг сонгож байгаа. Монгол Улсын хувьд ямар арга илүү тохиромжтой вэ?

-Улс орнууд олон янзын оролдлого хийж байна. Бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаанд Засгийн газар, Монголбанк болон УИХ-ын холбогдох эрх зүйн баримт бичгүүд яг бодит аж ахуй нэгж, өрхүүддээ хүрэх талаасаа сул, хүмүүст мэдрэгдээгүй байна. Хүүхдийн мөнгийг эс тооцвол шүү дээ. 2020 оны эхний улирлын инфляцын хүлээлтийн судалгаагаар эдийн засгийн ойрын хугацааны байдал, хүлээлт бараан дүр зурагтай гарсан. Энэ нь хүмүүс төрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед авах арга хэмжээ нь аль болох өрх болон бизнестээ хүрсэн байгаасай гэж хүсэж байна. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлээр тогтохгүй, эдийн засгаа бүрэн утгаар нь харах хэрэгтэй. 2020-2021 оны төлөв байдлыг харж байж иж бүрэн төлөвлөгөө гаргахгүй бол өнөөгийн авч байгаа арга хэмжээнүүд хүрэхгүй байна. 2020 оны эхний улирлыг эдийн засгийн эрэлтийн талаас нь харахад өрхийн эцсийн хэрэглээний зардалын ДНБ-д эзлэх хувь нь арай илүү өндөр буюу 72 хувь байна. Гэсэн ч ерөнхийдөө эрэлт, нийлүүлэлтийн тал дээр царцсан

шинжтэй байна.

Дэмбэрэл: Өрхийн орлого цаашид тогтвортой байж чадах эсэх нь том асуудал

БОДИТ ОРЛОГО ОРЖ ИРЖ БАЙЖ ӨРХИЙН ЗАРЛАГА ХАНГАГДАХ ЁСТОЙ. ӨРХИЙН, КОМПАНИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭНЦҮҮ ХЭМЖЭЭНД ХАНГАХУЙЦ ТӨСВИЙН БОДЛОГОД ТОХИРСОН, УЯЛДСАН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ.

Азийн хөгжлийн банк шинэчилсэн төсөөлөлдөө Монгол Улсын эдийн засаг энэ онд 1.9

хувиар агшина гэж тооцоолжээ. Өмнө нь 2.1 хувиар өснө гэж тооцоолж байсантай харьцуулахад нөхцөл байдал дордсоныг илтгэж байна. Харин ирэх оноос сэргэж 4.6

хувиар өснө гэж төсөөлжээ. Хэдий тийм боловч цар тахлаас өмнөх жилийн өсөлтдөө хүрэхээргүй байна. Цаашдаа төсөөллөөр буурах хандлагатай. Учир нь цар тахал хэд

хэдэн давлагаатай байж болзошгүй, түүнчлэн Засгийн газрын өр болон санхүүгийн хямралын эрсдэлүүд бий гэдгийг дурджээ. Цар тахалтай зэрэгцээд АНУ, БНХАУ-

ын харилцаа дахин хурцадсан нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Тиймээс сэргэлтийн бодлого нь дараагийн Засгийн газрын гол ажилд тооцогдож байгаа юм.

АХБ Монгол Улсын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг буурууллаа

С.Шинээр бүрдэх Засгийн газар, УИХ нэлээд толгой өвтгөсөн эдийн засгийг хүлээж авахаар байна

ТӨЛӨВ

Б.Дашням, Шинжээч

өсөлтийн нөөц эдийн засагт харагдахгүй байна. Тиймээс 2020 ондоо сүүлийн улиралд харьцангуй гайгүй байх болов

хүчин зүйл болсон. Гол шалтгаан нь мөчлөгийн бууралтын үе тохиосонтой холбоотой.

-Эдийн засагчид нөхцөл байдлыг харилцан адилгүй дүгнэж байна. Цаашдын төлөв ямар байна вэ?

-Ерөнхийдөө 2020 оны эхний таван сарын хувьд эхний гурван сар дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах болсон. Хоёрдугаар улирал буюу сар хүрэхгүй хугацааны дараа эргээд сэргэчихнэ гэж үзэх хүн байна. Гэхдээ агшилт нь огцом V эсвэл U хэлбэрийн өсөлттэй болж ч а д а х г ү й . Ө ө р ө ө р х э л б э л , н ө х ө х

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 11: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

11ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 2020.06.19, БААСАН~№107 (1386)ДЭЛХИЙ

Хар арьст Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй, Миннеаполисын цагдаа-гийн ажилтан асан Дерек Шовин хүн амины хэрэгт ял эдэллээ ч тэтгэврийн насандаа нэг сая гаруй ам.долларын тэтгэвэр авах боломжтойг CNN мэдээлэв.

Флойдыг хөнөөсөн хэргийн

дараахан цагдаагийн хэлтэс Шовиныг 2001 оноос хойш хийж ирсэн ажлаас нь халсан юм. АНУ-ын зарим муж улсын хуульд ажил үүргээ гүйцэтгэж яваад хүнд гэмт хэрэгт ял шийт-гүүлсэн цагдаагийн ажилтны тэтгэврийг олгодоггүй. Харин Миннесота муж улсад олгодог байна.

Өдгөө 44 настай Шовин 50 хүрмэгцээ тэтгэврээ авах эрх нээлттэйг Миннесотагийн тэт-гэврийн холбоо нотолж байна. CNN-ийн тооцоогоор Шовин 55 наснаасаа тэтгэвэр авах тохиолдолд жилдээ 50 мянган ам.доллар авах юм. Энэ нь 30 жилийн хугацаанд нийт нэг сая гаруй ам.доллар болно.

Бээжинд дэгдсэн коронавирусийг зогсоож чадахгүй байнаБээжинд дэгдсэн корона-

вирусийн халдварын шинэ давалгааг тогтоон барихын тулд Бээжингийн эрх баригчид бөөний худалдааны “Шиньфади” захад байсан, бусдад халдвар тараасан байж болзошгүй бүх хүнийг шуурхай олж шинжилгээ авах ёстой хэмээн БНХАУ-ын Эрүүлийг хам гаалах төрийн хо рооны тусгай комис сын гишүүн, халдвар судлаач Ли Ланьчуань мэдэгд лээ.

Бээжингийн удирд лагаас авч буй цар тахлын халд вараас сэргийлэх арга хэмжээ хоёр зүйлд төвлөрөх ёстой. Нэгдүгээрт, бөөний худалдааны захын бүх

АНУ-ын хоригт БНХАУ эсэргүүцэл илэрхийллээ

Шиньжаан-Уйгурын өөртөө засах оронд уйгурууд болон исламын сүсэгт бусад иргэдийг шахан хавчиж буй БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг АНУ баталсанд Бээжин эрс эсэргүүцэл илэрхийллээ.

Цагаан ордонд гарын үсэг зурсан уг хуулийн төсөл олон улсын харилцаа, хууль зүйн үндсэн хэм хэмжээг шууд зөрчсөн, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хутгалдсан хэрэг хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

“Шиньжааны хэрэг зөвхөн Хятадын дотоод асуудал учраас бид гадаадын аливаа хөндлөнгийн оролцоог хэрхэвч тэвчихгүй” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэв.

БНХАУ-ын ашиг сонирхолд хохирол учруулах, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох үүднээс дээрх хуулийн төслийг ашиглах оролдлогоо нэн даруй зогсоохыг Вашингтонд уриаллаа. “Хэрвээ үл тоосон тохиолдолд БНХАУ шийдвэртэй хариу арга хэмжээ авах бөгөөд эцсийн үр дагаварыг Америк хүлээх ёстой” хэмээн санууллаа.

Шиньжаан-Уйгурын өөртөө засах оронд уйгур болон ислам шашинт иргэдийг хавчин гадуурхаж байгаатай уялдуулан БНХАУ-ын нэр бүхий албан тушаалтнуудад хориг тавих эрх олгож буй хуулийн төслийг АНУ-ын Конгрессын хоёр танхим урьд нь дэмжсэн. Уг хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 17-нд гарын үсэг зурж баталсан юм.

Хоёр хүрэхгүй жилийн өмнө Өмнөд ба Хойд Солонгосын хоорондын харил-цааны оффис нээг-

дэхэд Өмнөдийн Ерөн хийлөгч Мун Жэ Ин “Шинэ эриний үүр цайлаа” хэмээн тунхагласан. Гэвч агуу удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт 15 сая ам.долларын өртөгтэй байшинг үнс нурам болгосноор юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг Сөүлд ойлгуулав. Байшинг дэлбэлсэнд цочирдсон

КИМ ЖОН УН СӨҮЛИЙН ЭНХИЙН САНААЧЛАГЫГ НУРАМ БОЛГОЛОО

ноён Муны хэвлэлийн төлөөлөгч уг үйлдлийг “болчимгүй явдал” гэж тодорхойлжээ. Гэвч Пхеньяны цаад санаа нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид АНУ-тай харилцаагаа тасалж, Хойд Солонгосын эсрэг хоригийг цуцлахад дэмжлэг үзүүлэхийг тулгах оролдлого бололтой.

Уг явдал Солонгосын хойгт урт хугацааны энх тайван тогтоох ноён Муны арван жилийн хүчин чармайлтыг бодит утгаар нь дэлбэлж орхив. Үүгээр зогссонгүй лхагва гарагт Хойд Солонгосын цэргийнхэн 2018 онд

тохиролцсон хилийн маргаантай бүсийг дахин хяналтдаа авахаа мэдэгдсэн байна. Умардын албаныхан дээрх тохиролцоог “хогийн цаас” гэж нэрлээд амжилтад хүрээгүйд Мун гол буруутай хэмээн зарлав. Кимийн дэглэм ойрын ирээдүйд дахин өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй байгаа юм. Хойд Солонгосын түүхэнд дипломат ухралт олон гарсан боловч Ким, Мун нарын харилцааны дулаарал ба хүйтрэл шиг эрс тэс өөрчлөлт ховор байсныг ажиглагчид тэмдэглэжээ.

Жон ХерсковицХОЙД СОЛОНГОСЫН ТҮҮХЭНД ДИПЛОМАТ УХРАЛТ ОЛОН ГАРСАН БОЛОВЧ КИМ, МУН НАРЫН ХАРИЛЦААНЫ ДУЛААРАЛ БА ХҮЙТРЭЛ ШИГ ЭРС ТЭС ӨӨРЧЛӨЛТ ХОВОР БАЙСНЫГ АЖИГЛАГЧИД ТЭМДЭГЛЭЖЭЭ.

Флойдыг хөнөөсөн цагдаа $1 саяын тэтгэвэр авч болзошгүй

бараа бүтээгдэхүүнийг нарийвчлан шалгаж, халдвар илэрсэн бүтээг-дэхүүний гарал үүслийг тогтоох.

Хоёрдугаарт, захад байсан, халдвартай болон ойрын хавьтагч бүх хүнийг аль болох хурдан илрүүлж нэн даруй тусгаарлахын тулд их өгөгдлийн технологи ашиглах шаардлагатай. Хавьтлын бүх тохиолдлыг илрүүлэн тусгаарлаж чадвал энэ удаагийн тар хал тыг тогтоон барьж болно хэмээн Ли Ланьчуань үзэж байна.

Цар тахал дахин дэгдэх магадлал өндөр байгааг БНХАУ-ын удирдлага саяхан анхааруулсан. Бээжингийн “Шиньфади” захаас илэрсэн

коронавирусийн халдвар Уханьд дэгдсэнээс илүү халдвартай байж болзошгүйг тус улсын удирдлага зарласан.

Норвегиос импортолдог яргай загас хэрчдэг тавцангаас SARS-CoV-2 вирус илэрснийг бөөний захын захир гаа тайлбарлав. Уг

яргай загасыг коронавирусийн шинэ голомт болоод буй далайн бүтээгдэхүүний “Чиньшэнь” захаас зөөвөрлөсөн нь тогтоосон байна. Коронавирусийн цар тахал анх дэгдсэн Ухань хотод хэрэгжүүлсэн шиг хотыг бүхэлд нь хаах арга хэмжээ авахгүй гэдгийг Бээжингийн нийгмийг хамгаалах албаны орлогч дарга Пань Шьютун мэдэгдлээ. Бээжингээс такси болон нийтийн тээврийн хэрэгсэл гадагш гара хыг хоригложээ. Халдвар тарах аюулаас сэргийлэн БНХАУ-ын нийслэлийн хоёр нисэх буудлын 1255 нислэгийг зогсоогоод байна.

Page 12: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.06.19, БААСАН~№107 (1386)

ЭДИЙН ЗАСАГ

ЗГМ: ТОВЧХОН

ДУУДЛАГА ХУДАЛДАА

26 Сая ам.доллар. Гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк зах зээлд 26 сая ам.доллар нийлүүллээ. Энэ долоо хоногт нийт 116.3 сая ам.доллар арилжсан байна.

МӨНГӨНИЙ БОДЛОГО

9 Хувь. Мөнгөний бодлогын хороо энэ долоо хоногт хуралдах ёстой байсан ч хойшлуулж, ирэх долоо хоногт бодлогын хүүг хэлэлцэхээр боллоо. Бодлогын хүү есөн хувьтай тэнцэж байна.

ӨР

21.2 Их наяд төгрөг. Засгийн газрын нийт өрийн 21.2 их наяд төгрөг буюу 86.3 хувь нь гадаад өр, 1.4 их наяд төгрөг буюу 5.5 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.3 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, нэг их наяд төгрөг буюу 3.9 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

НИЙГМИЙН ДААТГАЛ

47.6 Тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 903.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.6 тэрбум төгрөгөөр буурчээ.

ХАДГАЛАМЖ

10.6 Их наяд төгрөг. Төгрөгийн хадгаламж 2020 оны тавдугаар сарын эцэст 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 678.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ

367.8 Сая ам.доллар. Үйлчилгээний худалдааны тэнцэл 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 367.8 сая ам.долларын алдагдалтай байна.

10 11

11

Дэмбэрэл: Өрхийн орлого цаашид тогтвортой байж чадах эсэх өөрөө том асуудал

Ким Жон Ун Сөүлийн энхийн санаачлагыг нурам болголоо

Бээжинд дэгдсэн коронавирусийг зогсоож чадахгүй байна

АНУ-ын хоригт БНХАУ эсэргүүцэл илэрхийллээ

11

Т усгаар тогтносон төрт улс хэний ч өмнө хамгийн найдвартай, хариуцлагатай байх учиртай ч авсан

зээлээ эргүүлж төлдөггүй шившигт явдал сүүлийн жилүүдэд дайн дажин, популизм, увайгүй, ухаангүй улстөрчдөд эзлэгдсэн орнуудад тодоос тод ажиглагдах болов.

Олон улсын санхүүгийн инсти-туцийн үнэлгээгээр Монгол Улс 1997 онд дотоод өрийн төлбөрөө төлөх чадваргүй болж, дефолт зарлаж байлаа. Харин олон улсад дампуурлаа зарлалгүй явсаар өдий хүрсэн ч өнгөрсөн дөрвөн жилийн Монголын эдийн засгийг багалзуурдсан бодлогын улмаас манай улс дефолтын ирмэг дээр дахин тулж ирлээ.

Буурай хөгжилтэй орнууд цар тахлын үеэр дефолт зарлах эрс-дэлтэйг ОУВС-гаас аль хэдийн анхаа руулсан. Хөгжиж буй орнуу-дын нийт гадаад өр 11 их наяд ам.долларт хүрснээс энэ онд 3.9 их наяд ам.долларыг тэд эргүүлэн төлөх үүрэгтэй. Өрөнд хүлэгдэж, гарах гарцгүй болсон орны тоонд Мон гол Улс яах аргагүй багтаж байна.

Манай улсын гадаад өр үр-жихийн хүрдээр өссөөр 2020 оны эхний улирлын байдлаар 30.5 тэрбум ам.долларт тулсныг Төв банкнаас мэдээлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд одоогийн эрх баригчид улсын өр зээлийг хумих бус харин ч урьд өмнө нь байгаагүйгээр өсгөж, төрийн мөнгөөр туйллаа. 2016 онд Монгол Улсын нэг иргэнд 15 сая төг рөгийн өр ногдож байсан бол өнөөдөр энэ дүн хоёр дахин нэмэг-

Г.Байгал, ЗГМ сонин

доройтсоор, дампуурлын өмнө хариугүй сөхрөх нь. Дефолт зарласан орнуудын нийтлэг шинж Монгол Улсад хэдийн бүрэлдсэн. Засгийн газарт өр төлөх оновчтой стратегигүй, “өрийг өрөөр төлнө” гэж Сангийн сайд мэдэгдсэнээс хойш таг чиг. Өмнөх зээлээ дарахын тулд шинээр зээлэх нь өрийн дарамтыг бууруулах бус харин ч монголчуудыг мөнхийн занганд унагах урхи.

МАКРО ЭДИЙН ЗАСАГ

2016 ОНД МОНГОЛ УЛСЫН НЭГ ИРГЭНД 15 САЯ ТӨГРӨГИЙН ӨР НОГДОЖ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР ЭНЭ ДҮН ХОЁР ДАХИН НЭМЭГДЭЖ, 28.3 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН БАЙНА.

Төгрөгтэй харьцах ам.долларын албан ханш (сүүлийн дөрвөн жилд, төгрөгөөр)

Монгол Улсын нийт гадаад өр (тэрбум ам.доллар)

2011

7.1

2012

10.9

2013

17.2

2014

19.8

2015

21.9

2016

22.7

2017

24.6

2018

27.5

2019

28.7

2020

30.7

Эх сурвалж: Монголбанк

2700

2600

2500

2400

2017 2018 2019 2020

Ирэх 4 жилд төлөх Засгийн газрын өр (ам.доллараар)

2021он 2022 он 2023 он 2024 онМазаалай бонд Самурай бонд Хуралдай бонд

Гэрэгэ бонд

Чингис бонд500 сая 500 сая 600 сая

800 сая

1 тэрбум

МАН ТӨРБАРИХДАА МОНГОЛЫГ ГАДААД ӨРИЙН ДЕФОЛТОД УНАГАЛААУлс орон дефолт зарлахад зовлонг нь ард түмэн үүрч, эдийн засгийг хэвтэрт оруулсан эрх мэдэлтнүүд хуурай үлддэг

дэж, 28.3 сая төгрөгт хүрсэн байна. Манай жижигхэн эдийн засгийг

хэд дахин залгих энэ их өрийг бид ирэх оноос эргүүлэн төлж эхэлнэ. Он гараад Засгийн газрыг 500 сая ам.долларын “Мазаалай” бондын эргэн төлөлт хүлээж буй бол удаах жил нь үүнийг хоёр нугалсан “Чингис” бондын нэг тэрбум ам.долларыг төлөх үүрэгтэй. Ингээд 2023 онд “Самурай” бондын 500 сая, “Гэрэгэ”-гийн 800 сая ам.доллар гэсээр монголчууд амсхийх чөлөөгүй их өрийн эргэн төлөлтөд даруулах нь.

Өр төлөх хугацаа хоног хоно-гоор ойртож, дефолтын сүүдэр Монголын эдийн засгийг нөмөрч байхад манай эрх баригчид үүнийг хэрхэн төлөх нь бүү хэл өр зээл гэдэг үг амнаасаа унагахаа больсон. Зориудаар мартагнуулж, болж бүтэж байгаа мэт ярьж иргэдийн тархийг угаасаар. Бүр болоогүй хөрөнгө мөнгөөр бялхаж буй чинээлэг орон шиг төсвөө тэлж тансаглаад, тэнд ч усан оргилуур барьж, энд ч соёлын төв нээгээд цацаж явна. Гэтэл ядарсан эдийн засаг маань улам

Гадаадаас валютаар авсан зээлээ бид ам.доллараар эр-гүүлэн төлнө. Гэтэл ам.долларын ханш тэнгэрт тулж, төгрөгийн ханш газар шүргээд байна. “Ногоон”-ы ханш чангарахын хэрээр Монголын төлөх өрийн хэмжээ автоматаар нэмэгдэж, нэг ам.долларын өрийг хоёр болгон үржүүлдэг ханшийн дарамт ядарсан эдийн засгийг маань сөхрүүлэх нь. Засгийн газар ам.долларын бүх сувгийг хааж, эрх мэдлээр далайлгаж, хувийн хэвшлийнхнийг айлгасаар сүүлийн дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Хөрөнгө оруулагчдыг ийн хашраасан атлаа авлига, хууль бус наймааг өөгшүүлж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад гутаан хар, саарал жагсаалтад оруулсан ч үл тоон, сонгуульд улайран зүтгэж байна. 13

Page 13: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 13 2020.06.19, БААСАН~№107 (1386)ЭДИЙН ЗАСАГ

“Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдаар зарласан нь хямралын эсрэг

шийдэмгий төлөвлөгөө”Б.Энхжаргал, ЗГМ сонин

МҮ Х А Ү Т - ы н Ерөнхийлөгч О.Амартүвшин цаг үеийн а с у у д л а а р

мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын 2020 оны эдийн засгийн нөхцөл байдал Covid-19 вирустэй холбоотой улам хүндэрч байгаа. Хэдийгээр дөрвөөс аравдугаар сар сэргэлтийн цикл боловч гол салбаруудын үзүүлэлтүүд тааруу байсаар байгаа. Сонгууль гээд Засгийн газар эдийн засагтай холбоотой арга хэмжээг орхигдуулсан хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногт Монгол банк болон МҮХАҮТ хамтран инф ляцийн хүлээлтийн судалгаа хийсэн. Аж ахуйн нэгж болон иргэ-дийн ирэх гурван сарын хүлээлт, ирэх 12 сарын хүлээлт маш хан-галтгүй гарсан. Монголын эдийн засгийн эхний улирлын үзүүлэлт хасах 10.7 хувиар агшчихлаа. Дээр нь дэлхий даяар 2008, 2009 оны хямралаас гурав дахин хүнд нөхцөл байдалтай нүүр туллаа гэж ярьж байгаа. Энэ бүхнээс харахад шинэ сонголтоор бий болох Их хурлын өмнө маш том сорилт байгаа. Одоо хямралд өртчихсөн байгаа эдийн засгийг хэрхэн сэргээх, ажлын байрыг яаж хадгалж үлдэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах зэрэг асуудал байна.

Бид өмнө нь эдийн засгийг яаралтай эрчимжүүлэх арга

СОНГОГЧДЫН САНАЛЫГ ТАТАХ ГЭСЭН ХИЙ ХООСОН ОЛОН АМЛАЛТААС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙГ ЯАЖ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ХЯМРАЛААС ГАРГАХ ЮМ ГЭСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Гэрэл зургийг С.Батсайхан

Монголын эдийн засгийг аврахын тулд тооцоотой судалгаатай мэргэжлийн төвшинд Засгийн газар болоод хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа хэрэгтэй. Үүнийг ойлгодог хүнд Засгийн эрхийг атгуулах хэрэгтэй.

Хамгийн их өссөн зардал(өнгөрсөн 3 сард)

COVID-19 цар тахлын ААН-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн байдал

Борлуулалтын орлого буурах байдал (Эхний хагас сар, хувиар)

COVID-19 холбоотойгоор зардлаа танасан байдал

0% 10 20 30 40

Нөлөөлөхгүй10 хүртэл

10-3030 ба түүнээс дээш

Одоо хэлэхэд эрт байна 2637

923

5

0% 10 20 30

Ажиллах хүчинХарилцаа холбоо, маркетинг

Түүхий эд, материалҮл хөдлөх хөрөнгө

Бусад зардалТоног төхөөрөмжТээврийн зардал

Татвар, хураамж, шимтгэлЦахилгаан, дулаан, ус

Зээл, зээлийн хүү 555

7788

1219

24

Эх сурвалж: Монгол банк, МҮХАҮТ, ҮСХ

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

0% 10 20 30

Үйл ажиллагааныТүүхий эд материал

Ажиллах хүчЗээл, зээлийн хүү

Тээвэр, харилцаа холбооЦахилгаан, дулаан

Татвар, шимтгэл хураамжТөнөг төхөөрөмж 6

799

131516

25

хэмжээг авах хэрэгтэйг сануул-саар ирсэн. Бидний саналын дагуу шинэ Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх нэгжийг зайлшгүй байгуулах шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар нийт ААН-ийн 80 гаруй хувьд эдийн

засгийн хямрал нөлөөлчихөөд байна. Ажиллах хүчнээ хадгалж үлдэж байгаа нь 37 хувь л байна. Тиймээс сонгогчдын саналыг татах гэсэн хий хоосон олон амлалтаас илүү эдийн засгийг яаж эрчимжүүлэх, хямралаас хэрхэн гаргах төлөвлөгөө л хэрэгтэй байна. Тухайлбал, өчигдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэрвээ бид ялалт байгуулж чадвал Р.Амаржаргал Ерөнхий сайд болно гэж мэдэгдсэн. Энэ мэт эдийн засгийн хямралыг даван туулах шийдэмгий алхам хэрэгтэй байна. Монголын эдийн засгийг аврахын тулд тооцоо, судалгаатай мэргэжлийн түвшинд, Засгийн газар болоод хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа хэрэгтэй. Үүнийг ойлгодог хүнд Засгийн эрхийг атгуулах хэрэгтэй” гэлээ. █

МАКРО ЭДИЙН ЗАСАГ

МАН төр барихдаа Монголыг гадаад өрийн дефолтод унагалааГэтэл өр төлөх улсын данс

улайж, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрээд байна. Улсын төсөв өр зээлээ дарах нь бүү хэл өөрийн зарлагаа ч дийлэхээ больж, төсвийн алдагдал энэ оны тавдугаар сар буюу эхний хагас жил ч дуусаагүй байхад 1.6 их наяд төгрөгт хүрлээ. Энэ он дуусахад төсвийн цоорхой

хэдэд хүрэхийг таашгүй. Гадаад зах зээл дэх Монголын нэрийн хуудас болсон зээлжих зэрэг-лэл дордлоо. Хөрөнгө оруу лагч-дын хүлээн зөвшөөрч, итгэдэг Moody’s агентлагийн үнэлгээгээр Монгол Улс “В3” ангилал буюу дам пуурлын өмнө дэнжигнэж буй орнуудын тоонд багтсан. Гэтэл энэ ангилал дахь бидний ирээ дүйн төлөв нь сөрөг буюу

буурах эрсдэлтэй болохыг хэдхэн хоногийн өмнө Moody’s агентлаг анхааруулав.

Саарал, хар жагсаалтад багт сан, зээлжих зэрэглэл “сөрөг” болсон ийм улсад итгэх тэнэг хөрөнгө оруулагч байх уу. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого дефолт зарласан Ливан, өдгөө өндөр

эрсдэлтэй буй Аргентины сүйрэл рүү биднийг аваачлаа. Эрх баригчид олон улсад дефолт зарлах бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Өрийг өсгөж, халамжийг хавтгайруулж, хувийн өмчийг булааж, хөрөнгө оруулагчдыг хөөж, валютын ханшийг алдаж, төсвийг тэллээ.

Энэ зууны анхны дефолтын өмнө Монгол Улсыг авчирч,

түүхэнд үлдэх хар толбын эхлэлийг МАН тавилаа. Хамгийн гаслантай нь улс орон дефолт зарлахад зовлонг нь ард түмэн үүрч, эдийн засгийг хэвтэрт оруулсан эрх мэдэлтнүүд хуурай үлддэг. Тэд чихэнд чимэгтэй үгээр хуурч, өөрсдөө “уснаас хуурай гардаг” ч үр дагаварт нь монгол хүн хохирч, монголчууд дэлхийд шившиглэгдэх нь. █

12

45%Маш их

1%Нөлөөлөхгүй

28%Дунд зэрэг

15%Бага зэрэг

11%Одоо хэлэхэд эрт байна

Page 14: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.06.19, БААСАН~№107 (1386) ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

ЧИЛИД ХООЛЫГ ГАРААРАА

ИДЭЖ БОЛОХГҮЙ

ЭНЭТХЭГТ ЗҮҮН ГАРААРАА

ХООЛ ИДЭЖ БОЛОХГҮЙ

ХЯТАДАД ХЭХРЭХ НЬ ТОГООЧИЙГ

МАГТСАНТАЙ АДИЛ

ИТАЛИЧУУД ХООЛНЫ ДАРАА

СҮҮ УУДАГГҮЙ

ФРАНЦУУД ТӨЛБӨР ХУВААЖ

ТӨЛДӨГГҮЙ

ЯПОНД ГОЙМОНГОО ЧАНГА СОРЖ

ИДЭХ НЬ ХООЛ АМТТАЙН ШИНЖ

Өмнөд Аме рикийн хөрш зэргэлдээ орнууд-тай харьцуулахад Чили улсын хооллох хэв маяг илүү албан ёсны байдаг. Чили хүмүүс их зочломтгой тул таныг оройн зоог эсвэл хувийн арга хэмжээнд урих магадлал өндөр. Хэрэв энэ улсад хооллохоор бол санаж явах ёстой хамгийн чухал заншил нь талхнаас бусад бүх хоолыг халбага, сэрээ болон хутга ашиглаж иддэг хэв маягтай. Гараараа идэх боломжтой шарсан төмс, пицца гэх мэт хоолыг ч гэсэн сэрээ, хутгаар иддэг. Эдгээрийг гараар идэх гэж оролдох нь тун бүдүүлэг, соёлгүй үйлдэлд тооцогддог.

Энэтхэг хоолны өнгө үзэмж, тансаг үнэр, гайхалтай амт нь тухайн улсын соёлыг тодорхойлдог. Тус улсын хооллох хэв маяг нь нэг үгээр мэдрэхүйн туршлага болдог бөгөөд хоол идэх хэмжээг ч нэмэгдүүлдэг. Энэтхэгийн уламжлалт хоол болох нан нь ихэвчлэн хоолоо хутгаж идэхэд зориулагдсан бөгөөд дали (сэвэг зарамт шөл) гэх мэт шөлтэй хоолыг энэтхэг талх ашиглан гараараа авч иддэг. Мөн зүүн гараараа юм идэж болдоггүй. Учир нь энэтхэг хүмүүс баруун гараа хоолонд хүрэх, зүүн гараа хувийн ариун цэврийн шаардлагад ашигладаг.

Хятадад ширээний ард боловсон хооллох нь эрүүл мэнд болон аз авчирдаг гэж үздэг. Тус улсад хооллохдоо анхаарах хэд хэдэн ёс заншил байдаг. Нэгдүгээрт, савхаар хоолоо иддэг байх нь чухал. Савхыг хэзээ ч зөрүүлж эсвэл долоож болохгүй. Мөн хоол идэхдээ үргэлж бага хэмжээний хоол хүнсийг өөрийн тавган дээр үлдээх хэрэгтэй. Хоосон тавагтай суух нь бүдүүлэг гэж тооцогддог бөгөөд таныг хангалттай цадаагүй байна гэсэн утгыг илтгэнэ. Мөн бусад орноос ялгаатай нь хэхрэхийг сэтгэл ханамжтай хооллосны шинж гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тогоочийг магтсантай адил гэж боддог.

Италичуудын хооллох соёл бүх мужуудад харилцан адилгүй байдаг ч хооллохоос үл харгалзан нийтдэг байдаг хэдэн заншил бий. Италичууд хоол идэх нь сайтар амрахтай адилтгаж үздэг. Ихэнхдээ хоол бэлтгэхэд хэт их цаг зарцуулдаг, үйлчилгээ удаан, олон шат дараалалтай тул хоолны газруудад хооллохдоо аль болох орчин, амтыг нь мэдэрч тухтай үйлчлүүлэхийг зөвлөж байна. Сүү уух нь хоол боловсруулалтыг удаашруулдаг гэж үздэг тул Италид хоолны дараа хэзээ ч капучино захиалж болохгүй. Мөн пармезан бяслагийг далайн хоолтой хамт идэх нь төдийлэн тохиромжтой сонголт биш. Bucatini аmatriciana гэх мэт Ромын сонгодог пастанууд пармезан гэхээсээ илүүтэй рecorino бяслагыг агуулдаг.

Оройн хоолноос гадна кафе дахь энгийн үдийн хоол хүртэл Францын хооллох соёлын гүнд бий болсон хүндэтгэлтэй уламжлал юм. Францад хооллохдоо сэрээ, хутга эсвэл сэрээ, талх зэргийг ашиглан хоёр гараараа хооллох нь чухал. Өөрөөр хэлбэл, эмтэлж авсан талхаараа хоол сэрээдэхдээ хавсарч өгдөг. Мөн хоол идэх нь нийгмийн харилцааны нэг хэсэг учраас тооцоог хуваахад тохиромжгүй гэж үздэг. Иймд хоолонд урьсан тал төлбөр төлдөг бөгөөд ингэснээр зочдод илүү тааламжтой байдаг аж.

Японд албан болон албан бус ямар ч үед хоол идэхдээ уламжлалт ёс заншил, зохих ёс зүйтэй байхыг шаарддаг. Хятадын уламжлалтай адилаар Японд савхыг хоолондоо зоож болохгүй. Тийм дүр зургийг зөвхөн оршуулгын ёслолын үеэр л харж болно. Хэрэглэж дууссан савхаа аяга, тавган дээр тавих ёсгүй бөгөөд хасиоко гэх зориулалтын савхны тавиурт тавьдаг.

Мөн Японд гоймонг чангаар сорж идэхийг илүүд үздэг. Энэ нь амтыг сайжруулж, оройн хоолонд халуун хоолыг хурдан идэхэд хялбар болгодог гэж үздэг байна. Нэг ёсондоо тогоочдод талархаж буйн шинж ч гэж тооцдог. Мөн шөлийг аягаар нь шууд уух нь элбэг бөгөөд хооллох үед халбагыг төдийлэн хэрэглэдэггүй.

ДЭЛХИЙН ӨВӨРМӨЦ ХООЛЛОХ СОЁЛУУД

Сүү уух нь хоол боловсруулалтыг

удаашруулдаг гэж үздэг тул Италид хоолны

дараа хэзээ ч капучино захиалж болохгүй

Дэлхийн улс орнуудын соёл өөрсдийн өвөрмөц хоолны уламжлал, зан заншлыг хойч үедээ дамжуулж ирсэн байдаг. Энэхүү уламжлалт хоол, хоолны ёс заншил баялаг түүх, амьдралын хэв маяг, үнэт зүйл, итгэл үнэмшил болон соёлын өвөрмөц байдлыг илэрхийлдэг. Та гадаадын бизнес түнштэйгээ хамт хооллохдоо эсвэл гадаадад аялах үедээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд дараах орон орны энгийн хооллох уламжлал, соёлтой танилцаарай.

Ү.Аминаа, ЗГМ сонин

Page 15: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

ХАМГИЙН, ХАМГИЙН

Амьдралынхаа сүүлийн мөчид хайртай

хүмүүстэйгээ хамт байна

“Алжаал тайлах 18 асуулт” бу-лан гийн энэ удаагийн дугаарт жүжигчин Г.Золзаяаг урилаа. Анх Sound of kiss хамтлагийн дуу чин гэдгээрээ олонд танигд-сан тэрбээр “Хувь тавилангийн

ээдрээ”, “Шүрэн бугуйвч”, “Амьд -ралд тавтай морил”, “Бүтэн амьд рал” зэрэг дэлгэ цийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн. Түүнчлэн хошин урлагийн “Маск” продакшнд жү жигч нээр ажиллаж, дэлгэ цийн урлагт ч хүч сорьж байсан авьяас лаг бүсгүй юм.

О.Даваа, ЗГМ сонин

1357911131517

2468

1012141618

-Сэтгэлээр унасан үедээ юу хийдэг вэ? -Унтдаг

-Алдаанаасаа ямар сургамж авсан бэ?-Өөрийгөө ойлгож, хатуу байхад суралцсан

-Таныг цухалдуулдаг зүйл?-Тодорхойгүй байдал

-Амьдралын чинь хамгийн анхны дурсамж? -Хүүхэд байхдаа талбайн теннисээр хичээллэдэг байсан юм. Тэмцээнд ялалт байгуулж, албан ёсны тамирчин болж байсан үеийн дурсамж сэтгэлд үлдсэн байна

-Маргааш дэлхий сүйрнэ гэвэл юу хийж үзэх вэ?-Амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид хайртай хүмүүстэйгээ хамт байна

-Өөрийгөө гурван үгээр тодорхойлно уу?-Тэвчээртэй, тайван, эрч хүчтэй

-Юунд амархан донтдог вэ?-Нэг кино эхлүүлсэн л бол төгсгөлийн ангийг нь үзэж дуусгаж байж л санаа амардаг

-Бүх л амьдралынхаа турш ганцхан хувцас өмс гэвэл юу сонгох вэ?-Биед эвтэйхэн хувцас

-10 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна?-Өнөр өтгөн гэр бүлтэй болсон байх болов уу

-Олны танил хүнтэй оройн зоог барих боломж олдвол хэнийг сонгох вэ?-Анжелина Жоли

-Таны хамгийн том алдаа?-Зөөлөн зан

-Хэзээ ч орхиж чадахгүй хобби?-Кино үзэх

-Биедээ байнга авч явдаг зүйл?-Гар утас

-Өөрийгөө амьтантай зүйрлэвэл?-Туулай

-Хамгийн их хэрэглэдэг апп?-Instagram

-Таны мэдэх хамгийн загварлаг нэгэн?-Хейли Бибер

-Цүнхэндээ ганцхан зүйл үлдээгээд бусдыг нь хая гэвэл юу авч үлдэх вэ?-Card holder

-Өөртөө авсан хамгийн үнэтэй зүйл?-Охин маань

АЛЖААЛ ТАЙЛАХ 18 АСУУЛТ

Фусаики Пегасус нэртэй цэвэр цусны орос адуу 2011 онд 75 сая ам.доллараар зарагдсан рекорд өнөөг хүртэл эвдэгдээгүй байна. Тус хүлгийг Coolmore Stud гэх үржүүлгийн компани худалдан авсан юм. Энэхүү цуут хүлэг карьерынхаа турш нийт есөн уралдаанд хурд сорихдооо долоод нь түрүүлж байжээ. Уралдааны шагналаас эзэндээ 1,994,400 ам.долларын ашиг авчирсан аж. Фусаики Пегасус 2000 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй

уралдаан Кентаккигийн дербид түрүүлж, олонд алдаршсан юм.

Манай улсын хамгийн өндөр настай барилга бол мянга гаруй жилийн өмнө баригдсан “Хэрлэн бар” цайз юм. Тус цайзыг X-XI зуунд баригдсан гэж эрдэмтэд таамагладаг. Монгол угсааны киданчуудын барьж үлдээсэн

Дэлхийн хамгийн үнэтэй

морь $70 сая

Монголын хамгийн эртний барилга 1000 жилийн настай

цэргийн зориулалттай цай-зын туурь өдгөө Дорнод айм гийн Цагаан-Овоо сумын Баруун Дөрөө нуурын зүүн урд оршдог байна. Тус байгууламжийг чулуугаар барьсан бөгөөд дотор нь олон төрлийн хээ угалзаас гадна хүн, мал, луу зэргийн дүрс байдаг аж.

15ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 2020.06.19, БААСАН~№107 (1386)АМРАЛТ

Page 16: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2020.06.19, БААСАН~№107 (1386) СУРТАЛЧИЛГАА

Page 17: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

17ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО САЙХАН 2020.06.19, БААСАН~№107 (1386)

Ц.АЗЗАЯА Ц.АЗЗАЯА АЗИЙН МИСС

» Биеийн жин: 55 кг » Биеийн өндөр: 173 см » Биеийн харьцаа: 88:58:93» Орд: Ихэр » Төрсөн он, сар,

өдөр:1995.05.23» Үсний өнгө: Хар » Нүдний өнгө: Бор » Төгссөн сургууль: СУИС » Ажил: Андра академийн модель » Мэргэжил: Жүжигчин » Идэх дуртай хоол: Ногоотой

шөл » Дуртай сүрчиг: Chanel » Дуртай өнгө: Цэнхэр » Хобби: Миссийн тэмцээн » Зорилго: Нууц » Дуртай брэнд: Versace» Баримталдаг зарчим: Ямар

ч үед шударга, өөрийнхөөрөө байх

» Нууц авъяас: Бүжиглэх » Багын хоч: Бүлтгэр » Үзэх дуртай кино: The devil

wears prada» Хэлэх дуртай үг: Өөртөө итгэ » Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ:

Ус ууж » Утасны дэлгэцэн дээрх зураг:

Miss world тэмцээний титмийн зураг

» Instagram хаяг: azzayaneenaa» Гоо сайхны ямар бүтээгдэхүүн

хэрэглэдэг вэ: Bojis брэнд » Жингээ хэрхэн барьдаг вэ: Ус

сайн уудаг

Н.Сийлэн, ЗГМ сонин

Энэ удаагийн “Гоо сайхан” буланд 2015 оны Монголын мисс, 2018 оны Азийн мисс, жүжигчин Ц.Аззаяаг онцолж байна. Тэрбээр урлагийн гэр бүлд өсч торнисон бөгөөд түүний ээж нь МУГЖ дуучин Д.Ширмэнтуяа бол, эмээ нь МУГЖ Л.Чаминчулуун юм. Түүний гоо сайхны нууц нь ус уух гэнэ.

Бүтээлч Гоо Бүсгүйчүүд сургалтын төвМэргэжил бүхэн сайхан. Гагцхүү тэр мэргэжлийг та л эзэн нь болж, эзэмшин амжилтад хүргэж чадна гэдэг амжилт юм. Манай сургалтын төв нас хүйс харгалзахгүйгээр сургалтандаа таныг урьж байна. Таны зурдаг болон бүтээлч үйлийг бид хөгжүүлье. Мөн манай сургалтын төвийг төгссөн тохиолдолд ажлын байранд зуулчилж өгөх ба мэргэжлээрээ ажиллах хүртэл бид танд туслах болно.

Маникюр, Педикюр /7, 14, 21 хоног/ Сормуус суулгалт, хими /7, 14 хоног/Нүүр иллэг массаж, арьс арчигаа /14, 21,хоног/Вакс зөв хийж сурах сургалт /7 хоног/Нүүр будалт /14, 21, хоног /Косметик шивээсний сургалт /21 хоног/Мөн багц сургалт явуулж байна.

88016793Гоо сайхны сургалтЛиза салон[email protected]

Өглөө 09:00- 12:00Өдөр 13:00- 15:00Орой 17:00-20:00 ажиллана.

Page 18: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.06.19, БААСАН~№107 (1386) ЗГМ: ЗОЧИН

Г.Баярсайхан, ЗГМ сонин

УЛСАД ТҮРҮҮЛСЭН БӨХ 15 САЯ ТӨГРӨГИЙН БАЙ ШАГНАЛ АВДАГ БОЛ ХАРВААЧДАД НАЙМАН САЯЫГ ӨГДӨГ. АДИЛХАН Л НААДАМД ТҮРҮҮЛЖ БАЙГАА Ч БАЙ ШАГНАЛ ХОЁР ДАХИН БАГА.

Харин долоо хоногийн дараа улсын наадамд 36 онон түрүүлж байлаа. Хамгийн сайн бэлтгэл хийсэн жил гэвэл 2012 он. 47 настай хүн хараа хурц, оноо мэргэн, бяр тэнхээ ихтэй залуу харваачидтай өрсөлдөхөд хэцүү шүү дээ. Тэр жил ёстой л өдөр алгасалгүй бэлтгэл хийсний хүчинд 40 сумнаас 38 онож түрүүлэн аавынхаа цолд хүрсэн. Тэр үед аав минь л их баярласан даа.

-1980-аад оны сур харвааг одоогийнхтой харьцуулаад хэр өөрчлөлт гарсан бэ?

-1970, 1980-аад онд эртний уламжлалтай ойрхон харваачид байсан. Гэхдээ тоо нь цөөхөн. Улсын наадамд 200-300 харваач л орно. Одоо бол сорилт хийж хасан байж 540 харваач оруулж байна. Бай хуучнаасаа жижгэрсэн. Өмнө нь бай өргөн, том байсан болохоор оноход арай хялбар байсан байх. Сүүлийн үеийн харваачид нумаа хамгийн сайн цавуугаар нааж байна. Цавуу сайн болохоор нумны чанар сайжирч, нарийвчлал сайтай тусдаг болсон. Сум бас л ойлгомжтой, улам

Ц.Хүдэрчулуун: Ш.Даваахүү бид

хоёрын товх харваа монгол наадмын

түүхэнд үлдсэнОдоо улсын наадамд түрүүлэхийн тулд 38-39 оноо авах шаардлагатай болсон.

Ер нь 40 оноо их ойрхон байгаа шүү

Х өдөлмөрийн баатар А.Цэвээн, түүний хүү гавьяат тамирчин Ц.Хүдэрчулуун нар үндэсний сурын

түүхэнд мөнхрөн үлдсэн алдарт-нууд. А.Цэвээн мэргэн улсын наадамд дөрвөнтөө түрүүлж, Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртсэнээс гадна найман удаа аман хүзүүдэж, хожим эвдэхэд бэрх амжилт тогтоож байв. Тэгвэл түүний хүү Ц.Хүдэрчулуун мөн л дөрвөн удаа наадамд манлайлж, аавыхнаа цолд хүрсэн билээ. Тэрбээр нас тавь гарсан ч улсын наадамд дахин нэг түрүүлэх бодол тээн залуустай уралдан бэлтгэлээ базаасаар байна. Ц.Хүдэрчулуун мэргэнийг сурын талбайд наад-мын бэлтгэлээ базааж байхад нь уулзаж ярилцлаа.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХАСАГДАХ СИСТЕМИЙГ СУР

ХАРВААНД НЭВТРҮҮЛЖ БОЛНО

-Таны оноо мэргэн үү. Бэлт-гэлдээ хэзээнээс оров?

-Үндсэн бэлтгэлдээ гараад сар гаруй болж байна. Манай Баян-зүрх дүүргийн “Бурхан Халдун” баг насанд хүрэгчдийн 48 хар-ваач тай. Залуучууд голдуу. Би дээ рээ сээ гуравт орж байна уу даа.

-Коронавирусийн хөл хорио-ноос болж тэмцээн урал даан зохион байгуулахыг хориг лосон. Хөл хорио харваачдын бэлтгэлд нөлөөлж байна уу?

-Мэдээж төр засгийн шийд-вэрийг дагаад аль болох олуулаа цугларахгүй байгаа. Цөөхүүлээ харваж байгаа гэдэг утгаараа бэлтгэлийн байдал өмнөхөөсөө арай сул байгаа болов уу. Манай сурын хувьд хоорондоо зай барьж харвадаг, үзэгч цөөтэй учраас тэмцээн зохиож болмоор л санаг даад байгаа юм. Уг нь улсын наадмаас өмнө олон сорилт харваа болдог. Гэвч энэ бүхэн зохиогдохгүй болохоор зарим хүнд, ялангуяа туршлага бага тай залуу харваачдад хэцүү байж магадгүй. Харин ахмадууд, мэргэ чүүдэд айхтар нөлөөлөхгүй биз дээ.

-Наадамд гайгүй харвачих болов уу гэсэн ерөнхий хана бэлт гэлийн үеэр мэдрэгдэнэ биз?

-Мэдрэгдэлгүй яахав. Бэлтгэл сур гуулилт жигдрээд ирвэл андаш гүй л дээ. Миний хувьд бэлт гэл дээр 40 сумнаас 30 нэлээн гаргаад, 35-36 оноод эхэлбэл гайгүй болж байна даа гэж бодно. Гэхдээ бэлтгэл дээр 39, 40 онож байгаа хэрнээ яг тэмцээн болохоор амжилт гаргаж чаддаггүй хүн ч байна. Нэгдүгээрт туршлага дутдаг байх. Хоёрдугаарт сэтгэл зүйн бэлтгэл таараагүй байна гэсэн үг л дээ.

-Таны хувьд улсын наадамд томчуудтай харваж эхлээд хэдэн жил болж байна вэ?

өөрчлөлт оруулж болно. Одоо харваачид бүгдээрээ 40 сум тавьж байна. Энэ нь цаг хугацааны хувьд удаашралтай, нөгөө талаар үзэгчдэд сонирхолгүй. Тиймээс онооны босго тогтоож байгаад 20 сумнаас тэд оносон нь дараагийн хасаа харваанд орно гэх мэтээр илүү чангаруулмаар санагддаг. Үндэсний бөхөд унасан нь тахимаа өгч, давсан нь цааш барилдаад явдаг. Үндэсний сурыг ч ийм системд оруулж болно. Даян мэргэн Б.Ёндонгийн санаачилсан “Есүнхэй 335” холбоо бий. Энэ холбоо үндэсний сурыг бөхчилсөн системээр буюу арав, арван сум халз тавиад хасагдах журмаар цааш явах тэмцээн зохион байгуулдаг. Энэ бол маш сонирхолтой хувилбар. Энэ хэрээр ард түмэн илүү сонирхох байх. Гэхдээ сүүлийн үед дэвшилттэй тал гарч л байна. Жишээ нь шигшээ 16, шигшээ найман харваачийг зарлаж гаргадаг болсон. Тэгээд сүүлийн дөрвөн суман дээр эрч хүчээ үзэж байгаа нь сонирхолтой болгосон. Үүнийг улам сонирхолтой болгож болно.

нарийн болж байгаа. Тэр утгаараа оноо өндөр болсоор байна. Улсын наадамд түрүүлэхийн тулд 38-39 оноо авах шаардлагатай. Ер нь 40 оноо их ойрхон байгаа шүү.

-Үндэсний уламжлалт спорт ч гэсэн цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөх ёстой байх. Тэгвэл үндэсний сурд ямар өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй гэж та боддог вэ?

-Монгол үндэсний харвааг улам сайжруулж, боловсронгуй болгох хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл, байг дахиад ч багасгавал зүгээр. Мөн системд

Аав, хүү гарамгай мэргэн хамтдаа улсын наадмын найман түрүү хүртжээ.

-1984 оноос хойш гэж тооцвол 36 жил болж байна уу даа. 1983 онд нийслэлийн 42-р сургуулийг төгсөөд Политехникийн сургуульд элсэн орсон. Оюутан байхаасаа л насанд хүрэгчидтэй харваж эхэлсэн дээ.

-Өнгөрсөн жилүүдэд бэлтгэл сургуулилт үнэхээр сайн байгаад тэр жилдээ наадамд түрүүлсэн тохиолдлоо дурсахгүй юу?

-Бэлтгэл янзын таарч, бусад тэмцээний ихэнхэд нь түрүүлсэн хэрнээ улсын наадамд тааруухан харвасан тохиолдол олон бий. Бас энэ жил шалихгүй болов уу гэж бодсон жилдээ түрүүлж, үзүүрлэсэн үе ч байна. Жишээ нь, 2006 оны наадмын өмнө морин дээрээс харваж байгаад унаж хөлөө бэртээчихсэн. Энэ жил олигтой харвахгүй нь гэж бодсон ч Ц.Баасанхүү мэргэнтэй үлдэж, хоёрдугаар байр эзэлж байлаа. Ёстой санаандгүй тохиолдол болсон. Харин анх мэргэн болдог жилдээ бол түрүүлнэ гэсэн бодол ер байгаагүй. 1987 онд 22-хон настай залуу ч байж. Спартакиадад дөнгөж 31 онож, спортын мастер болсон юм.

Page 19: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

МИНИЙ ХУВЬД ААВЫН ХЭМЖЭЭНД ЯАГААД Ч ХҮРЧ ЧАДАХГҮЙ. ГЭХДЭЭ 60 ХҮРТЛЭЭ САЙХАН НААДНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 19 2020.06.19, БААСАН~№107 (1386)ЗГМ: ЗОЧИН

ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ БАГТААД ТАВ ДАХЬ

ТҮРҮҮГЭЭ АВАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

-Таны хувьд улсын наадамд дахиад нэг түрүүлчих бодол байна уу?

-Аав маань 60 настайдаа улсын наадамд гурав дахь удаа-гаа түрүүлж байсан. 1988 онд 64 настайдаа дахин түрүүлж, гарам гай мэргэн болсон. Миний хувьд аавын хэмжээнд яагаад ч хүрч чадахгүй. Гэхдээ 60 хүртлээ сайхан наадна гэж бодож байгаа. Энэ жил гэж амлаж чадахгүй, гэхдээ ойрын хэдэн жилдээ багтаад тав дахь түрүүгээ авна гэж зорьж байгаа. Барил нь таарч, тухайн үед оноо ороод, бяр хүч, бүх юм таарсан тохиолдолд түрүүлэх боломж байгаа гэж боддог. Харин аав шигээ 60 гарсан хойноо түрүүлнэ гэж санаанд огт буухгүй байна.

-Та хамгийн сүүлд 2012 онд түрүүлсэн. Үүнээс хойш түрүү байр руу дөхөж очсон ямар тохиолдол байна вэ?

-2017 оны наадамд Б.Ёндон мэргэн, Баян-Өлгийн Б.Бумцэнд бид гурав их ойрхон оноотой шигшээ наймд үлдсэн. Сүүлийн дөрвөн сумаа бүрэн оновол түрүү байрын төлөө өрсөлдөж болох байлаа. Гэвч тухайн үеийн цаг агаарын байдалд буруу дүн шинжилгээ хийснээс болж алдсан даа. Тэр үед би 27 градуст 36 сум харвасны дараа шигшээ найм эхлэхэд 31 градус болсон байв. Гэвч температурын өөрчлөлтийг буруу тооцож, эхний хоёр сумаа давуулж алдсан. Энэ алдаа миний хувьд том сургамж болсон доо. Хүн ер нь нас ахиж байгаа ч гэсэн алдаанаасаа байнга суралцдаг юм билээ. Гэхдээ тэр үед түрүүлж чадаагүйдээ харамсдаггүй ээ. Төрийн наадамд дөрөв түрүүлнэ гэдэг хэн бүхэнд олдох завшаан биш шүү дээ.

-Улсын наадамд дөрөв түрүүлсэн бөхийн ахуй нөхцөл

анхны улсын мэргэн. Гэтэл Төв аймгийнхан Э.Цогтбаярыгаа бараг тоогоогүй. Харин дундговьчууд Ө.Хатанболор гээд эмэгтэй мэргэнээ хоёр өрөө байраар шагнаж байгаа юм. Энэ чинь нөгөө хүнээ харвах нөхцөлөөр нь хангаад өгчихлөө гэсэн үг шүү дээ. Үүнээс өмнө Говь-Алтайнхан Б.Дашзэвэг харваачаа хоёр өрөө байраар урамшуулж байсан. Энэ мэтээр харваачдыг урамшуулах нь нэмэгдэж л байна. Манай сур харваанаас төрсөн гавьяат тамирчин гэвэл Ч.Мөнхцэцэг мэргэн, Ш.Даваахүү мэргэн, бид гурав л байна. Уг нь болзлыг нь аль хэдийн хангачихсан, олон

шавь төрүүлсэн Х.Оюунчимэг, Х.Даваажаргал, Ж.Баттөмөр, Л.Отгонбаяр мэргэн гээд мундаг харваачдад гавьяат цолыг нь харамлалгүй өгөх ёстой юм. Ерөнхийлөгч маань энэ бүг дийг ойлгож, дэмжих байх гэж найдаж байна. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч манай аавд Хөдөлмөрийн баатар, надад гавьяат цол олгосон. Үүнд нь манай харваачид, Дорнод нутгийн-хан маань их талархаж явдаг.

ХЭН САЙН БЭЛТГЭЛ ХИЙСЭН НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ

БОЛДОГ ЮМ -Үе үеийн Ерөнхийлөгч нар

сурын талбайд ирж, сум тавьдаг. Хамгийн эвсэлтэй, мундаг харвадаг Ерөнхийлөгч хэн байв?

-Намайг хүүхэд байхад Ю.Цэдэнбал дарга ирж сум тавь-даг байлаа. Тэр үеийн нум ямар хатуу байсан нь ойлгомжтой. Бал дарга хэдийгээр нумаа дийлэхгүй ч гэсэн гэдийж байгаад л харвана. Х.Чойбалсан дарга, Д.Сүхбаатар жанжин бүгд улсын наадамд харваж байсан шүү дээ. Сүхбаатар жанжин гэхэд наадамд хоёр удаа түрүүлсэн хүн. Төрийн тэргүүнүүд онох, онохгүй нь чухал биш шүү дээ. Хамгийн гол нь харваачдаа, наадамчин олноо хүндэтгээд сум тавих нь чухал. Хамгийн эвсэлтэй, хамгийн сайн харвасан Ерөнхийлөгч гэвэл Н.Энхбаяр гуай. Угаас бие бялдрын хувьд спортлог хүн. Би Их тэнгэрийн аманд тэр хүнд сур харвааг зааж өгч байсан юм. Заасан бүхнийг маш хурдан тусгаж авсан. Улсын наадмаар эхний сумаа ханан дээр онож, дараагийн сумаа хасааны голын улаан дээр онож байсан санагдаж байна.

-Сурынхантай холбоотой сонир холтой түүхээс хуваал-цаач…

-Сонин түүх байлгүй яахав. Сур харваа бол сэтгэл зүйтэй холбоотой, их аархаж болдоггүй

сайжирч, хэнээс ч дутахгүй хангалуун амьдарна. Улсын наадамд морио дөрвөн удаа түрүүлгэсэн уяач ч ялгаагүй. Тэгвэл наадамдаа дөрөв түрүүлсэн харваачийн хувьд байдал ямар байдаг бол?

-Шагнал урамшууллыг морь, бөхтэй яаж харьцуулах вэ дээ. Улсад түрүүлсэн бөх 15 сая төгрөгийн бай шагнал авдаг бол харваачдад найман саяыг өгдөг. Адилхан л наадамд түрүүлж байгаа ч бай шагнал хоёр дахин бага. Наадам зохион байгуулахад тэдэн тэрбумын зардал гаргалаа л гэх юм. Үүнээсээ харваачдын бай шагналыг нэмчихэж болдоггүй юм байх даа. Заавал ялгавартай тогтоох ямар шаардлагатайг ах нь сайн ойлгохгүй л байна. УИХ-ын гишүүд нь ч морь, бөх л яриад сур харвааг тоодоггүй шүү дээ. Манай сурынхан ч хэт даруухан, сурталчилгаа муутай байж магадгүй.

Улсын начин цолтой бөх, улсын мэргэн цолтой харваачтай харьцах харьцаа тэс өөр. Өнгөрсөн жил Э.Цогтбаяр мэргэн 39 онож, улсын наадамд түрүүллээ. Төв аймгаас сүүлийн хэдэн жилд төрсөн

төрөл. 1991 оны наадамд Ш.Даваахүү мэргэн эхний 36 сумнаас 35 оносон юм. Сүүлийн дөрвөн сумандаа ганц оноход л түрүүлэх байв. Ард нь 31 оноотой дөрвөн харваач байсан. Гэтэл Ш.Даваахүү мэргэн дөрвөн сумаа дөрвүүлэнг нь алдчихлаа. Энэ хооронд Д.Нямсүрэн мэргэн бүгдийг нь онож, оноо тэнцээд товх харван түрүүлсэн сонин тохиолдол бий. Маш сонирхолтой харваа болсон. Ш.Даваахүү тэр үед залуу мэргэн байсан. Учиргүй аархсан гэж бодохгүй байна. Сур харваанд сэтгэл зүй ямар чухал гэдгийг эндээс харж болно.

Өөр сонин тохиолдол гэвэл Ш.Даваахүү бид хоёрын товх харваа байна. 1994 оны улсын наадамд би нэг оноо дутуу явж байгаад хөөж гүйцэн оноо тэнцсэн. Товх харваан дээр хоёулаа оночихвол хойшоо ухардаг дүрэмтэй. Тухайн үед бид хоёр тав, зургаа ухарч, 81 дэх мерт дээрээс би ялалтаа авч байлаа. Товх харваанд зургаан удаа ухарч харвасан тохиолдол улсын наадмын түүхэнд байдаггүй юм. Би тэр үед өрсөлдөгчөө үнэхээр мундаг харваач юм байна гэдгийг мэдсэн. Залуу байсан болоод ч тэр үү, ганц хоёр ухраад л ялчих байх гэж бодож байлаа. Гэтэл нөгөөх маань бас оноод л байдаг. Хоёулаа ингэж сайхан харваж байхад алдсан ч харамсахгүй юм байна гэх бодол төрж билээ. Алдах юмгүй сайхан харвасан даа.

-Улсын наадам хаяанд ирлээ. Наадам болтол бэлтгэлээ ямар дарааллаар хийх вэ?

-Ер нь бэлтгэлийг наадмын өмнөх долоо хоног хүртэл маш эрчимтэй хийх ёстой. Харин наадам ойртох тусам биеийн ядаргаагаа тайлсан байх нь чухал. Сэтгэл санааны хувьд бас өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь тэгээд хэн сайн бэлтгэл хийсэн нь сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлтэй болдог юм.

-Ярилцсанд баярлалаа. █

Энэтхэгийг иогийн Мастер Шри Сохам Гуру нь Yoga Alliance-н RYS200, RYS300 БНЭУ-ын QCI байгууллагын итгэмжлэл бүхий “Сохам Аюур Иог Ашрам”-ийг үүсгэн байгуулагч бөгөөд 2018 оноос хойш Монгол Улсад багш бэлтгэх сургалтууд зохион байгуулж, олон арван шавьтай болсон Монголд элэгтэй нэгэн билээ. Түүний сургалтын онцлог нь иогийн уламжлалт гүн ухааныг хувиршгүй байдлаар нь энэтхэг багшаас шавьд уламжлуулахад оршдог. Шри Сохам багш олон улсад алдартай Гуру багш нарын нэг бөгөөд иогийн цэвэрлэгээнээс эхлэн иогийн эрүүл зохист хоол хүнс, иогийн онол, дадлагын хичээлийг гүнзгий түвшинд зааж сургадаг хатуу зарчимтай бөгөөд дэлхийн олон улс

орноор айлчлан сургалт зохион байгуулдаг арвин туршлагатай.

Тэрбээр энэ оны 3-р сард Энэтхэг улсын Бангалор хотоос холгүй орших өөрийн Иогийн Ашрамдаа олон улсын иогийн багш бэлтгэх сургалт зохион байгуулж, найман орны суралцагчид оролцож амжилттай төгссөн.

Сургалт дуусах үеэс дэлхий даяар аюулын харанга дэлдсэн коронавирусийн халдвар Энэтхэг улсад хурдацтай тархаж, гэнэт хөл хорио тогтоосноос эх орон руугаа буцаж чадахгүй гацсан монголчууд болон бусад улс орны шавь нартаа тэрбээр тусгай үүргийн онгоц ирж авах цаг мөч хүртэл нь Ашрамдаа аюул эрсдэлгүй байлгахын сацуу, хоол ундыг нь зохицуулж, виз сунгуулах, эрүүл мэндийн шинжилгээ өгөх, хувийн хэрэгцээний зүйлсээ дэлгүүрээс худалдан авах, хөл хорионы үед тусгай нислэгт хамрагдахаар муж хооронд зорчиход шаардлагатай автобус унаа олж өгөх, бичиг баримт бүрдүүлэх, эрэлт ихтэй тусгай галт тэрэгний билет захиалж авч өгөх зэргээр гадаад иргэдэд тулгарсан яаралтай шаардлагатай бүхий л ажилд халуун

сэтгэлээр зөвлөж, чин сэтгэлээсээ тусалж дэмжиж ирсэн юм.

Хүнд хэцүү цагт сэтгэл түгшиж, шаналсан олон хүмүүст нөмөр нөөлөг, түшиг тулгуур болж, иогчин хүний бусдын төлөөх өгөөмөр энэрэнгүй сэтгэлээр үлгэрлэн, нутаг руугаа буцах өдөр хүртэл нь жаргал зовлонг нь хуваалцаж, нэгэн гэр бүл болж, элэгсэг дотно хандаж эх орондоо эрүүл саруул буцаж ирэхэд гүүр болсон түүнд Карма иога студийн зүгээс талархал илэрхийлж байна.

Карма иог студи нь Энэтхэг улсын Сохам Аюур Иога Ашрамтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж иогийн олон чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Энэтхэгийн найрамдалт харилцааны хүрээнд олон хүнд иогийн гайхамшиг, сайн сайхныг мэдрүүлэн таниулж, бэлтгэсэн багш нараараа уламжлуулан олон монгол хүний эрүүл мэнд, оюун санаанд эерэг өөрчлөлт хийхэд зохих хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Шри Сохам багшдаа болон нийт иогч нартаа Олон Улсын Иогчдын өдрийн мэнд хүргэе!

“КАРМА ИОГ СТУДИ”

Талархлын зурвас

Page 20: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.06.19, БААСАН~№107 (1386) АЯЛЛЫН ХӨТӨЧ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга хэмээх газрыг уншигчдадаа санал болгоё. Цагаан суварга нь эрт цагт хэдэн сая жилийн өмнө далайн ёроол байсан гэх бөгөөд он цагийн эрхээр ширгэж, үлдсэн шаварлаг хурдас хөрс нь салхи, бороо ус гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөр эрэг, мөргөцөг үүсгэсэн нь өнөөгийн үзэсгэлэнт дүр зургийг бүтээжээ. Тус газарт очсоноор аялагчдад Марс гариг дээр очсон мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. Алсаас харахад суварга мэт харагддаг энэхүү хосгүй үзэсгэлэнтэй газар нийт 500 гаруй метрийн урттай, 90 хэмийн эгц эрэг бүхий мөргөцгүүдээс тогтох бөгөөд хамгийн өндөр хэсэг нь 40 метр хүрдэг аж. Тус газар нийслэлээс 400 км-ийн зайтай ба засмал замаар холбогдсон.

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос 150 км-ийн зайд оршино. 1668 мерт өндөртэй тус уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт хэмээн нэрлэдэг. Мөн хайрхны чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэх бөгөөд жил бүр бэсрэг наадам болж, хурдан морьтой хүмүүс морин эрдэнийнхээ хийморийг нь сэргээдэг аж. Эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан уруудахад хамгийн сүүлд сульдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан болсон гэх домогтой аж.

Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны уулсын дундах тусгай хамгаалалттай бүсэд орших Хагийн хар нуурыг тайгын сувд хэмээн өргөмжилдөг. Эл нуур нь хөлгүй нуур бөгөөд тус нуураас эх авч урсдаг голыг Хагийн гол хэмээнэ. Хагийн хар нуурыг зорьсноор та байгалийн гоо үзэсгэлэнг морин дэл дээрээс тольдож, сарьдаг уулсын дунд, гайхамшгийг мэдрэх боломжтой. Мөн зэрлэг ан амьтдыг ч ойроос харах боломжтой аж. Хагийн хар нуур нь Төв аймгийн Эрдэнэ суманд Улаанбаатар хотоос 180 км-т оршино. Тус нуур руу туршлагатай хөтөч болон мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгүйгээр аялах эрсдэлтэй ба бартаатай, машин явах боломжгүй замтай тул аялагчид тодорхой хэсэг хүртэл машинаар зорчоод үлдсэн зайг, морь болон явганаар туулдаг аж. Одоогоор Монголд Хагийн хар нуурын аяллыг Vivid Travel Club тогтмол зохион байгуулдаг.

Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Монголын Довдондорж ноёнд Манжийн хаан өөрийн зургадугаар гүнжээ 1697 онд хатан болгон өгчээ. Манжийн хаан охиндоо монголчуудын тухай мэдээлж байх хатуу үүрэг өгсөн ч гүнж уг даалгаврыг үл биелүүлэн үүрд монгол хүн болон үлдсэн байна. Тэрбээр 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон бөгөөд “Миний цогцсыг хятад газар бүү аваач. Би монгол хүний эхнэр учир монгол хүн болсон. Иймд намайг Монголын хөрсөнд нутаглуулаарай” хэмээн захисан гэдэг. Гүн-жийн онгоны үлдэгдэл чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэх бөгөөд эргэн тойронд нь байгалийн үзэсгэлэн цогцолжээ. Тус газар хотоос 96 км зайтай.

Амралтын өдрүүдээр

аялах үзэсгэлэнт

газрууд Урин дулаан цаг ирсэнтэй

холбогдуулж бид эх орондоо аялах боломжтой, байгалийн үзэсгэлэнт

газруудын тухай цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаа хол замд, урт хугацаагаар явах

боломжгүй аялагчдадаа зориулан, Улаанбаатар хоттой ойрхон,

хүмүүсийн төдийлөн мэддэггүй байгалийн үзэсгэлэнт газруудын

тухай нийтлэл бэлтгэлээ.

ЦАГААН СУВАРГЫГ ҮЗЭЖ, ӨӨР ГАРИГТ ОЧСОН МЭТ

МЭДРЭМЖ АВААРАЙ

ЗОРГОЛ ХАЙРХНЫГ ЗОРЬЖ, АЛЖААЛАА ТАЙЛ

ХАГИЙН ХАР НУУР РУУ

МОРЬТОЙ АЯЛААРАЙ

ГҮНЖИЙН СҮМДСААТАЖ, ЭРТНИЙ ТҮҮХЭЭР АЯЛЪЯ

Н.Сийлэн, ЗГМ сонин

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 21: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ 21 2020.06.19, БААСАН~№107 (1386)

Хэрвээ та зүлэг тарихаар шийдсэн бол цаг хугацааны хувьд зургадугаар сарын эхний долоо хоногоос оройтохгүйгээр тарих нь хамгийн зөв. Учир нь тарьсан зүлэг аль болох эрт ургавал төдий чинээ үндэсний хөгжил илүү сайжран ургадаг. Ингэснээр таны тарьсан зүлгийн үндэс өвлийн хүйтнийг давах хэмжээнд хүрнэ гэсэн үг. Хэрэв та тохиромжтой үеэс оройтож зүлэг таривал технологийн дагуу үндэс дэмжих бордоо зайлшгүй хийх ёстойг анхаараарай. Мөн усалгааг шийдсэн байх ёстой.

Хашаандаа сайхан амьдарцгаая

Урин дулаан цаг ирэхээр “зүлгэн дээр гэрээ бариад амьдармаар байна” гэдэг

шиг санагдах үе олон гардаг. Тиймдээ ч зуслан руугаа яарах иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгддэг байх. Хөдөө талын нүд баясгам сайхан ногоон байгалийг өдөр бүр харахыг хүсэж байгаа бол та тухайн орчинг бүрдүүлэхэд л хангалттай шүү дээ. Тав тухыг мэдрүүлэх ногоон байгууламжийг хэрхэн бүрдүүлж, хашаагаа тохижуулах санаануудыг уншигч та бүхэндээ

сонирхуулж байна. Хамгийн эхлээд

цэцэрлэгжүүлэх талбайн хэмжээг гаргах хэрэгтэй. Аль хэсэгт нь явган хүний зам, зүлэг, сүүдрэвч, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, цэцгийн мандал зэргийг байршуулахаа төлөвлөж, зурна. Ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан бол газраа цэвэрлэж, цэгцлээрэй. Ингэхдээ хашаандаа байгаа хуучин хог хаягдал болон зэрлэг ургамлын үндсийг авах ёстой. Харин газрын хотгор, гүдгэрийг заавал тэгшлэх шаардлагагүй бөгөөд таны төлөвлөсөн зүйлд саад болоогүй л бол хэвээр үлдээх нь илүү донжтой харагдаж болох талтай.

Ногоон байгалийг өдөр бүр харахыг хүсэж байгаа бол тухайн орчныг бүрдүүлэхэд л хангалттай

С.Дөлгөөн, ЗГМ сонин

Хамгийн чухал нь зүлэгжүүлэлт

Соруулдаг жорлон

Зөөх боломжтой цэцгүүд

Та хашаандаа хүссэн газраа тавих боломжтой цэцгийн мандалтай

болохыг хүсэж байгаа бол хэрэглэхээ больсон дугуй ашиглаарай. Зөөхөд амраас гадна хашаандаа өлгөхөд ч тохиромжтой. Мөн хэлбэр дүрсийг нь өөрчилж, өнгө оруулж будахдаа эхлээд дугуйг сайтар угааж тосыг

нь арилгах ёстой ба хэд давхарлаж будна. Тарьсан цэцгээ хүссэн газраа

зөөх учир дугуйнд шууд хөрсөө хийлгүй уутанд хийх нь

тохиромжтой.

Гэр хороолол болон зуслангийн хашаанд хамгийн их асуудал үүсгэдэг зүйл бол

мэдээж бие засах газар. Модон жорлон тав тух муутайгаас гадна хөрсний

бохирдол их үүсгэдэг. Тэгвэл хашаандаа сайхан амьдрахыг хүсдэг хүмүүс соруулдаг жорлонг сонгодог болсон. Бохир нь дүүрэх

дөхөөд ирэхээр соруулагч машинаар соруулдаг гэсэн үг. Энэхүү жорлонг

сонгосон шалтгаан нь хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой бөгөөд өнгө

үзэмж сайтай, цэвэрхэн байдаг.

Элсэн талбайГэр бүлээрээ тухлан суух саравчийг

өөрөө урлаарай. Үүнээс гадна хүүхдүүддээ зориулан элсэн талбай бий болгох нь чухал. Зуслан болон

хашаандаа хүүхэд тоглох элсний талбай хийхээр бол газар ухаад элс асгаад болчихдог гэж ойлгодог. Гэвч энэ нь

ганц удаа бороо орох төдийд хамаг элс нь урсаж, эргэн тойрондоо тардаг учир хийсэн талбай маань алга болно гэсэн үг. Тиймээс доорх байдлаар шийдвэл цэвэрхэн бас элс нь тараад байхгүй

үзэмжтэй байгаа биз.

Page 22: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

22 2020.06.19, БААСАН~№107 (1386) ЕРТӨНЦИЙН СОНИН

Бидний биологийн өрсөлдөгч болох неандерталь хүн нь хуманойд буюу ухаалаг хүнээс илүү

хүчтэй, том тархитай байсан. Гэвч манай төрөл зүйл амьд үлдсэн атал тэд мөхөж дуусчээ. Испанийн АВС сэтгүүлд хүн төрөлтөн тэрхүү хүчирхэг өрсөлдөгчөө хэрхэн ялсныг тайлбарлан бичсэн байна. Неандертальчууд өөрийн төрөл зүйлийг устгахад эрч хүчээ зарцуулж байсан бол ухаалаг хүн зөвхөн эцсийн тохиолдолд

У.Насан, ЗГМ сонин каннибализм буюу бие биенээ идэхийг зөвшөөрдөг байв.

Гэмт хэргийн түүхч Питер Вронский саяхан “Каины хөвгүүд” нэртэй номоо Испанид хэвлүүлсэн. Тэрбээр түүхэнд анхны цуврал алуурчин хэн байсан, Каин дүүгээ алаад, яагаад бусад хүмүүсийг хөнөөсөөр байсан, хүний амийг хөнөөх буюу алуурчин болох үед хүний тархинд юу болдог гэх мэт асуултад хариулахыг оролдсон байна. Номонд өгүүлснээр 40 мянган жилийн өмнө ухаалаг хүнд харийнханд түрэмгий хандахыг зөвшөөрдөг тархи хэрэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл,

өрсөлдөгч болох хоминидийн бусад төрөлд хайр найргүй хандах ёстой байв.

Дайн тулааны явцад хүн төрөлтөн неандертальчуудыг өршөөлгүйгээр хөнөөдөг цуврал алуурчин болжээ. Амьд үлдэх байгалийн шалгарлын хуулиар дайснаа иддэг байсан нь тодорхой. Неандертальчууд ухаалаг хүнээс том тархитай, хүчирхэг бөгөөд жад, хутга гэх мэт хүйтэн зэвсгийг сайн урлаж, эзэмшдэг байв. Иймээс Вронскийн таамгаар эцэстээ хүн неандертальчуудыг ялж гарсан үндсэн шалтгаан нь өөрийн төрлөө

хөнөөхөөс татгалзсан явдал юм. Энэ механизм өөрийгөө устгах аюулаас аварчээ.

Харин неандертальчууд бие биесээ хөнөөж, өөрийн төрлөө устахад дэмжлэг үзүүлсэн бол ухаалаг хүн гарцгүй өлссөн үедээ л каннибализм хийдэг байв. Үүнийг некрофоби буюу үхэгсдээс айх сэтгэцийн үзэгдлээр тайлбарладаг. Хүмүүс онцын учир шалтгаангүйгээр үхэгсдээс ихэд эмээдэг. Энэхүү жижиг мэт боловч маш чухал сэтгэцийн давуу тал нь хүн төрөлхтөн амьд үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж доктор Вронскийн номд бичсэн байна. █

Зарим байгалийн үзэгдлийг бид байнга ийм байх ёстой мэтээр хардаг. Нар бидэнд илч гэрлээ илгээж, олон эст организмын амьдрах нөхцөл нь ус, хүчилтөрөгчөөр хангагддаг гэх мэт. Харин өнөөдөр

эдгээр зүйлийн зарим нь тухайлбал, амьд организм ба хүчилтөрөгчийн хамаарлыг эргэн харах хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл саяхан эрдэмтэд митохондрийн геномгүй анхны олон эст организм болох медуз хэлбэртэй паразитыг илрүүлсэн. Энэ организм амьсгалдаггүй буюу ямар

ч хүчилтөрөгчгүй амьдралаар амьдардаг гэсэн үг юм.

Уг нээлт манай гараг дээрх амьдралын тухай төсөөллийг өөрчлөөд зогсохгүй харь гарагийн амьдралыг

эрж хайхад ч у х а л а ч холбогдолтой. О д о о н о о с э р д э м т э д гаднын од эрхэс дээр амьдрал б а й г а а г нотлохын тулд х ү ч и л т ө р ө г ч байгаа эсэхийг м а г а д л а х шаардлагагүй болж байгаа нь хайгуулын а ж л ы г

үндсээр нь өөрчилнө. Энэхүү нээлтийн жинхэнэ ач холбогдол нь амьдрал яаж тогтсоныг ойлгоход тусалж болох юм. Хүчилтөрөгчөөс энерги авдаггүй амьдралын нарийн түвэгтэй хэлбэрүүд оршин байх магад лалтайг эрдэмтэд эндээс таамаглаж байна. █

Оросын нийтийн эрүүл мэндийн холбооны ерөн хийлөгч Андрей Демин “Спутник” радиогоор ярихдаа ус тамхинаас гарахад тусалж болохыг тэмдэглэв. Тэрбээр “Савтай ус хүнд гараа завгүй байлгахад тусална. Тамхидалт бол гараар хийдэг үйлдэл. Иймээс усыг балга балгаар уух нь тамхидалтыг орлож болох юм” хэмээн тайлбарлав. Түүнчлэн тамхинаас гарсны дараах толгой өвдөлтөөс с э р г и й л эхэ д ус т у с а л н а . М ө н тамхидалтаас үүссэн хорт бодисыг биеэс усаар угаан гаргаж болно.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-д 2035 он х ү р т э л х тамхины эсрэг үзэл баримт лалыг баталсан. Үүнийг хэрэгжүүлснээр 2035 он гэхэд насан хүрэгчдийн тамхи-далтыг 21 хувь хүрэх гүй түвшинд

хүргэж бууруу лахаар төлөвлөжээ. Хүүхдийн дунд тамхи татах явдлыг нэг хувиас дээш гаргахгүй байхаар тооцсон байна. Тамхидалт зүрх судасны өвчлөлийн шалтгааны 90 хувийг бүр дүүлдгээс гадна бронхит мэтийн амьс галын замын болон судас-н ы өвчлөл үүсгэдгийг

эмч нар х э д и й н нотолсон.

Хүчилтөрөгчгүй амьдрах чадвартай анхны организмыг нээв

Тамхинаас гарахад ус тусалж болно

ВРОНСКИЙН ТААМГААР ЭЦЭСТЭЭ ХҮН НЕАНДЕРТАЛЬ-ЧУУДЫГ ЯЛЖ ГАРСАН ҮНДСЭН ШАЛТГААН НЬ ӨӨРИЙН ТӨРЛӨӨ ХӨНӨӨХӨӨС ТАТГАЛЗСАН ЯВДАЛ ЮМ.

Хуманойдууд төрлөө иддэг

байсан нь устах шалтгаан

болжээ

Page 23: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

23ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 2020.06.19, БААСАН~№107 (1386)ӨДРИЙН ХЭМНЭЛ

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ӨРНИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

Охины ордынхон ажлын ярилцлагад ороход тохиромжтой

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэНаран ургах, шингэх: 04:53-20:54 цагБарилдлага: ШидШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал: Уул

Аргын тооллын зургадугаар сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 28, Чөлөөт эх одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс засуулахад тохиромжгүй

ЗГМ: СҮДОКҮ

Өмнөх дугаарын хариу

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Өөртөө итгэлтэй байдлаа хадгалж,

үзэл бодолдоо үнэнч байснаар ажил үйлсээ урагшлуулж амжилтын хаалгыг тогших болно. Байр сууриа баттай болгож, нэр хүндээ өсгөнө. Од гараг таныг ивээж байна. Та өөртөө байж болох бүхий л сайхан боломжийг нээж өг. Бусдад сайхан сэтгэлээр хандаж, тэдэнд боломжийн хэрээр туслах нь таныг улам тодруулж хүндлэл хүлээнэ.

Таны товлосон зүйл тань бусдын ч сонирхлыг татах бөгөөд энэ худалдан авалт нь оновчтой, зөв шийдэл байх болно. Бүтээлч хөдөлмөрч зан, дур булаам байдал хослон таны ажлыг амжилттай болгож үр дүн нь ч гарт баригдахуйц тааламжтай байх болно. Амьдралын чадамж, эрч хүч нэлээн дээгүүр байна. Өнгөрсөнд болсон бүхий л таагүй зүйлээсээ ангижрахыг зөвлөж байна.

Олон үйл явдал тохиолдохын зэрэгцээ шинээр танилцсан хүн тань итгэл даахаар биш байж мэдэх юм. Та ажил хэрэгтээ татан оролцуулах гэж байгаа бол сайн судалж, таниарай. Гэнэтийн ирсэн мэдээ нь таны төлөвлөгөөг өөрчилж магадгүй. Гадуур явж, дэлгүүр хэсэх зэрэг нь таны хувьд удаан хийгээгүй ажлын нэг болсон байна. Тархиа сэргээнгээ хүссэн худалдан авалтаа хийхэд буруудахгүй.

Таны амжилт нь итгэж зорьж байгаа хүсэлдээ хүрэх гэсэн тэвчээр хатуужлаас бүрэн хамаарахыг анхаараарай. Ачаалал өндөртэй мөн эсрэг тэсрэг байх бөгөөд энэ нь ямар нэгэн тэмцэлтэй холбоотой. Гэнэтийн үйл явдал таныг ихээхэн ядраах тул амрахаа бүү мартаарай. Өөрийн ажлын байр сууриа бататгах арга хайх, сонголт хийхэд хүнд байна. Энэхүү үйлдлээс хамаарч таны цаашдын үйл ажиллагаа хамаарна.

Бусадтай үл ойлголцох нөхцөл байдал үүсч болзошгүй. Гэхдээ түүнд хэт улайран тэмцэлдэх хэрэггүй. Танд эерэг таатай нөхцөлийг авчрахгүй нь тодорхой тул холхон байсан нь дээр. Амьдралын чадамж, сэтгэл санааны сэргэлт нь зөв шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлнө. Тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөөг эртнээс гаргах шаардлагатай.

Та ажил дээр үүссэн нөхцөл байдлыг өнгөц харснаараа дүгнэн шийдвэр гаргах дээрээ тулна. Тэгсэн ч таны үнэнч зөвлөхийн тусламжтайгаар бодит байдал ямар байгааг нүдээр харна. Идэвхтэй, тууштай зан чанар тань олон хүний амьдрах нөхцөл, урам зоригоор тэтгэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хувийн амьдрал болон ажилдаа чухал биш өөрчлөлт гаргах хэрэггүй.

Оюуны хөдөлмөр эрхлэгчид шинэ содон зүйлийн хойноос мөшгөн, түүх соёл гаднын урлагийг сонирхох болно. Машин техник сонирхдог хүмүүсийн хувьд хоббигоо хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болохуйц хүнтэй уулзаж хамгийн таатай цагийг өнгөрүүлнэ. Албан тушаалын өөрчлөлт, амьдралын зарим шинэчлэл нь таны хувьд гэнэтийн байх бөгөөд энэ нь танд муугаар нөлөөлөхгүй.

Өнөөдөр танд өөрийн авьяас чадвараа таниулах, авхаалж самбаатай зангаа бусдад таниулах боломж олдоно. Энэ өдөр таны сэдсэн шинэлэг санаа, бодол тань ойрын хугацаанд биелэх болно. Гэхдээ өөрийн бүрэн дүүрэн мэдэхгүй ажлаа бүү эхлээрэй. Таны сэтгэл санааны байдал дээшилнэ. Дотны хүнээс сэтгэлд дулаан үгийг сонсоно.

Найз нөхдийн зүгээс өгөх зөвлөгөө, дэмжлэг нь танд маш их ашиг тусыг өгөх болно. Ажлын нөхцөл байдлын улмаас зарим нэг хүний чадварыг ашиглах, мэргэжилтэнд хандах, өрсөлдөгч байгууллагаас туршлага судлах шаардлага гарч магадгүй. Хувь хүнийхээ хувьд гар татсан харамч зангаа хааяа ч болов гээж, өгөөмөр нинжин сэтгэлийг харуулаарай.

Төр засгийн байгууллагад хандах, хувийн болон ажил хэргийн холбоотой шийдвэрлэх асуудлууд амжилттай шийдвэрлэгдэнэ. Хэн нэгний өмнө амлалт өгсөн бол түүнийг хий хоосон орхиж болохгүй. Энэ нь цаашлаад таны нэр хүндтэй шууд хамаатай. Ажил хэрэгт чинь нөлөөлж болзошгүй. Хамтран зүтгэгчтэйгээ эе эвийг эрхэмлэн, урт хугацааны хамтын гэрээ байгуулах тал дээр ажиллах хэрэгтэй.

Итгэл найдвараа алдахуйц бүтэлгүйтэлтэй учирч магадгүй. Сэдсэн бүхнээ, байгаа мөнгөө алдахад хүрч болзошгүй юм. Ашиг орлого авчрах сайхан санаа ойрдоо орж ирэхгүй л бололтой. Шинээр ажилд орох хүсэлтэй байгаа хүмүүс өнөөдөр уулзалтад орвол амжилттай байна. Харин албан тушаал ахих, шагнал авах зэрэг нь бүтэхгүй.

Өндөр настай хүмүүс, эсвэл удаан хэвтэрт байсан өвчтэй хүмүүст сэтгэл санааны болон эд материалын тусламж дэмжлэг ирж магадгүй. Сурч боловсрох, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд ихэнх цагийг зарцуулна. Эрчүүд зайлшгүй шалтгааны улмаас өөрийн огт мэдэхгүй салбарт ажиллана. Ямар ч ажлыг түвэггүй гартаа оруулж амжилттай хийнэ.

5 3 4 9 6 8 7 1 2

5 6 7

1 2 8 4 3 9 6 5 7

3 7 1

9 7 2 3 1 4 5 6 8

4 5 1

6 8 1 7 2 5 3 4 9

3 2 5 6

3 5 6 8 7 1 9 2 4

4 7 3 2

4 9 7 2 5 6 8 3 1

2 6 9 4 3

8 6 9 1 4 3 2 7 5

5 3 7

7 1 5 6 9 2 4 8 3

4 5 1

2 4 3 5 8 7 1 9 6

8 2 4 6

Өмнөх дугаарын хариу 06.18

БОСООГООР:

1. Социалист системийн бүрэлдэхүүнд байсан Зүүн өмнөд Азийн улс

2. "Алтан шар зам", "Таван эрдэнэ" зэрэг олон алдарт хит дуунуудыг зохиосон нэрт хөгжмийн зохиолч

3. Монголын армийн зэвсэглэлд байдаг явган цэргийн байлдааны хуягт

машин (ОХУ)4. Таних тэмдэг5. Америк долларын хамгийн

том дэвсгэрт дээрх тоо6. Орогнох газар 8. Ааштай догшин14. Европын орнуудын

хамгийн том байгууллага (товчилсон нэр)

7. Хамгийн том биетэй мал9. Шилдэг сайн дарс10. Монголын хэсэг ноёд

язгууртнууд Жамухыг Чингисийн эсрэг турхиран түүнийг хаанд өргөмжлөн олгосон цол хэргэм ... хаан

11. Хүнсний томоохон сүлжээ дэлгүүр

12. Уйгар дуу дуулдаг, уйгар судлаач Америк эмэгтэйн

нэр ... Андерсон13. Социа лизмын үед

Монголын Пионерын ордон гэдэг нэртэй байсан өргөө (товчилсон нэр)

15. "Voice Mongolia" телевизийн шоу уралдааны шүүгч

16. Алдарт Сорхогтани бэхи хатны эцэг

ХӨНДЛӨНГӨӨР:

У

Х

У

Р

Э

Ө

Л

У

Э

МАЗ Н

АГ ЙЭМРУ

ЬРД Х

И

З

ТХ

ЗО

Ө

АА ЭГ

А

ГТ

Б

Г

Л

ГА

ӨАА

Х

ХО ОАЭ Н Л

НО

ГЬ

Н

1 2 3 4 5

6 7 8

9 10

11 12

13 14 15

16

Page 24: 2 4 5 21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ - UBinfo.mn...мөхөөлдөс авч иджээ Шинээр дурсгалын алтан зоос бүтээжээ ОХУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2020.06.19, БААСАН~№107 (1386) СОНГУУЛЬ 2020

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Долгион, Р.Амаржаргал, С.Эрдэнэболд

ХЯМРАЛЫГ БИД ЯЛНА

Ринчиннямын АМАРЖАРГАЛ

Эрдэнэбаатарын ДОЛГИОН

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД