2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн...

2
САР ТУТМЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ 2013 оны IX сар ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД: ДНБ, УЛСЫН ТӨСӨВ, ГАДААД ХУДАЛДАА, ВАЛЮТЫН ХАНШ, ИНФЛЯЦ Эх сурвалж: ҮСХ, МБ ДНБ 2013 оны 2 улиралд өсөлттөй байна ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2 дугаар улиралд өнгөрсөн оны мөн үеэс 14.3% өссөн. Энэ нь өмнөх улирлын 7.1% өсөлтийг бодвол сайжирсан дүн юм. Энэ оны эхний 2 улирлын байдлаар ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн оны мөн үеэс 11.3% өссөн. Харин оны үнээр 7,591 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.8% өсчээ. Засгийн газар Чингис бондын орлогоос зарцуулж эхэлсэн мөн ХАА салбарын гарц нэмэгдсэн зэрэг нь II улиралд эдийн засаг өсөлттөй гарахад нөлөөлөв. Улсын нэгдсэн төсөв алдагдалтай хэвээр 2013 оны эхний 9 сарын байдлаар Улсын нэгдсэн төсвийн орлого өссөн дүнгээр 3,937, зарлага 4,068 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 131 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад орлого 13%, зардал 0.6% өссөн дүн юм. Зардал буурахад татаас ба шилжүүлэг мөн дотоод эх үүсвэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт эрс багассан нь нөлөөлжээ. Гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбум ам.доллар 2013 оны эхний 9 сарын байдлаар нийт барааны эргэлт өмнөх оны мөн үеэс 6.5% буурч 7.9 тэрбум ам.доллар болжээ. Экспорт 4.1%, импорт 8% буурснаас гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрэв. Харин өмнөх сарынхтай харьцуулбал экспорт 12.9% өсөж, импорт 0.6% буурсан байна. Экспортолсон чулуун нүүрсний үнийн дүн эхний 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 45%, биет хэмжээгээр 20% буурсан үзүүлэлттэй хэвээр байна. Төгрөгийн ханш сулрав Төгрөгийн ам. доллартай харьцах ханш 9 сард суларч нэг ам.доллар дунджаар 1,662 байсан нь өмнөх сарынхтай харьцуулахад 5.9%, өнгөрсөн оны мөн үеэс 19.2% өндөр үзүүлэлт юм. 9 сарын дундуур Монгол банкны өдрийн зарласан ханш 1,723 хүрч байсан юм. Гадаад валютын нийт албан нөөц 2679.6 сая ам.доллар болсон нь өнгөрсөн сарынхаас 1.7%, оны эхнээс 35.1%, өмнөх оны мөн үеэс 7.7% буурсан үзүүлэлт боллоо. Инфляц 9.9% Хэрэглээний үнийн улсын индекс 9 дүгээр сард 9.9% болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.9 нэгжээр бага үзүүлэлт юм. Инфляц оны эхнээс 8.2%, өмнөх сарынхаас 1.4% өссөн байна. Энэ сард хувцас, бөс бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, түлш болон согтууруулах ундаа, тамхиний бүлгийн үнэ хамгийн их өссөн байна. 11.3 9.6 14.0 7.1 14.3 0 10 20 0 1 2 3 4 5 2У'12* 3У'12* 4У'12* 1У'13* 2У'13* Эдийн засгийн өсөлт ДНБ, оны үнээр (зүүн) ДНБ-ий өсөлт, улирлын дүнгээр, 2005 оны зэрэгцүүлэх үнээр (баруун) (их наяд төгрөг) 3.5 4.0 (0.6) 3.9 4.1 (0.1) -1 0 1 2 3 4 5 Орлого Зардал Тэнцэл Улсын нэгдсэн төсөв 09'12 09'13 (их наяд төгрөг, эхний 9 сарын байдлаар) 3.2 5.2 (2.0) 3.1 4.8 (1.7) -3 -2 -1 0 1 2 3 4 5 6 Экспорт Импорт Тэнцэл Гадаад худалдаа 09'12 09'13 1,662.45 1,150 1,250 1,350 1,450 1,550 1,650 1,750 09'12 10'12 11'12 12'12 01'13 02'13 03'13 04'13 05'13 06'13 07'13 08'13 09'13 Валютын ханш 1.0 12.2 14.8 1.4 8.2 9.9 0 4 8 12 16 Сарын Оны эхнээс Жилийн Инфляц 2012 2013 (1$=...₮, сарын дундаж) (тэрбум ам.дол, эхний 9 сарын байдлаар) (ХҮИ-ийн өсөлтийн хувь, улсын, IX сар) (%) - сулрах - чангарах ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ТӨВ www.ecrc.mn

Upload: the-business-council-of-mongolia

Post on 11-Feb-2017

111 views

Category:

Business


11 download

TRANSCRIPT

Page 1: 2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадвар Судалгааны Төв

САР ТУТМЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ

2013 оны IX сар

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД: ДНБ, УЛСЫН ТӨСӨВ, ГАДААД ХУДАЛДАА, ВАЛЮТЫН ХАНШ, ИНФЛЯЦ

Эх сурвалж: ҮСХ, МБ

ДНБ 2013 оны 2 улиралд өсөлттөй байна

ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2 дугаар улиралд

өнгөрсөн оны мөн үеэс 14.3% өссөн. Энэ нь өмнөх

улирлын 7.1% өсөлтийг бодвол сайжирсан дүн юм. Энэ

оны эхний 2 улирлын байдлаар ДНБ (2005 оны

зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн оны мөн үеэс 11.3% өссөн.

Харин оны үнээр 7,591 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн

оны мөн үеэс 18.8% өсчээ. Засгийн газар Чингис

бондын орлогоос зарцуулж эхэлсэн мөн ХАА салбарын

гарц нэмэгдсэн зэрэг нь II улиралд эдийн засаг өсөлттөй

гарахад нөлөөлөв.

Улсын нэгдсэн төсөв алдагдалтай хэвээр

2013 оны эхний 9 сарын байдлаар Улсын нэгдсэн

төсвийн орлого өссөн дүнгээр 3,937, зарлага 4,068

тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 131 тэрбум

төгрөгийн алдагдалтай гарлаа. Энэ нь өнгөрсөн жилийн

мөн үетэй харьцуулахад орлого 13%, зардал 0.6% өссөн

дүн юм. Зардал буурахад татаас ба шилжүүлэг мөн

дотоод эх үүсвэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт эрс

багассан нь нөлөөлжээ.

Гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбум ам.доллар

2013 оны эхний 9 сарын байдлаар нийт барааны эргэлт

өмнөх оны мөн үеэс 6.5% буурч 7.9 тэрбум ам.доллар

болжээ. Экспорт 4.1%, импорт 8% буурснаас гадаад

худалдааны алдагдал 1.7 тэрбум ам.долларт хүрэв.

Харин өмнөх сарынхтай харьцуулбал экспорт 12.9%

өсөж, импорт 0.6% буурсан байна. Экспортолсон

чулуун нүүрсний үнийн дүн эхний 8 сарын байдлаар

өмнөх оны мөн үеэс 45%, биет хэмжээгээр 20% буурсан

үзүүлэлттэй хэвээр байна.

Төгрөгийн ханш сулрав

Төгрөгийн ам. доллартай харьцах ханш 9 сард суларч

нэг ам.доллар дунджаар 1,662 байсан нь өмнөх

сарынхтай харьцуулахад 5.9%, өнгөрсөн оны мөн үеэс

19.2% өндөр үзүүлэлт юм. 9 сарын дундуур Монгол

банкны өдрийн зарласан ханш 1,723 хүрч байсан юм.

Гадаад валютын нийт албан нөөц 2679.6 сая ам.доллар

болсон нь өнгөрсөн сарынхаас 1.7%, оны эхнээс 35.1%,

өмнөх оны мөн үеэс 7.7% буурсан үзүүлэлт боллоо.

Инфляц 9.9%

Хэрэглээний үнийн улсын индекс 9 дүгээр сард 9.9%

болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.9 нэгжээр бага

үзүүлэлт юм. Инфляц оны эхнээс 8.2%, өмнөх

сарынхаас 1.4% өссөн байна. Энэ сард хувцас, бөс

бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, түлш болон

согтууруулах ундаа, тамхиний бүлгийн үнэ хамгийн их

өссөн байна.

11.3 9.6

14.0

7.1

14.3

0

10

20

0

1

2

3

4

5

'12

*

'12

*

'12

*

'13

*

'13

*

Эдийн засгийн өсөлт

ДНБ, оны үнээр

(зүүн)

ДНБ-ий өсөлт,

улирлын дүнгээр,

2005 оны зэрэгцүүлэх үнээр

(баруун)

(их наяд төгрөг)

3.5 4.0

(0.6)

3.9 4.1

(0.1) -1

0

1

2

3

4

5

Орлого Зардал Тэнцэл

Улсын нэгдсэн төсөв

09'12

09'13

(их наяд төгрөг, эхний 9 сарын байдлаар)

3.2

5.2

(2.0)

3.1

4.8

(1.7) -3

-2

-1

0

1

2

3

4

5

6

Экспорт Импорт Тэнцэл

Гадаад худалдаа

09'12

09'13

1,662.45

1,1501,2501,3501,4501,5501,6501,750

09

'12

10

'12

11

'12

12

'12

01

'13

02

'13

03

'13

04

'13

05

'13

06

'13

07

'13

08

'13

09

'13

Валютын ханш

1.0

12.2

14.8

1.4

8.2 9.9

0

4

8

12

16

Сарын Оны эхнээс Жилийн

Инфляц

2012

2013

(1$=...₮, сарын дундаж)

(тэрбум ам.дол, эхний 9 сарын байдлаар)

(ХҮИ-ийн өсөлтийн хувь, улсын, IX сар)

(%)

- сулрах

- чангарах

ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ТӨВ

www.ecrc.mn

Page 2: 2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадвар Судалгааны Төв

САР ТУТМЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ

2013 оны IX сар

САНХҮҮГИЙН САЛБАР: МӨНГӨ, ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛ

Эх сурвалж: ҮСХ, МБ

Хураангуй

Олон улсын валютын сан нь 10 дугаар сард танилцуулсан Дэлхийн Эдийн засгийн төлөв тайландаа Монголын

эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан байна. 2013 оны ДНБ өсөлтийг өнгөрсөн 4 дүгээр сард 14%

хүрнэ гэж байсныг 11.8% болгосон бол, 2014 оны эдийн засгийн өсөлтийг 11.7% байсныг 11.6% болгож бага зэрэг

бууруулав. Харин 2015 болон 2016 оны ДНБ өсөлтийг эрс багасгав. 2015 онд 7.6% гэж байсныг 5.8% болгож, 2016

онд 9.5% байсныг 3.6% болно хэмээн таамагласан байна.

Дэлхийн эдийн засгийн тэр тусмаа Хятадын эдийн засгийн удаашрал мөн ирээдүйн тодорхой бус байдал нь

Монголын эдийн засгийн таамагласан өсөлтийг бууруулах үндэслэл болсон юм. ОУВС Хятадын эдийн засгийн

өсөлтийг 2013 онд 7.6% (7 дугаар сард 7.8% гэж байсан), харин 2014 онд 7.3% байх болно хэмээн сүүлийн

дугаардаа тэмдэглэжээ.

Түүхий эд түлхүү ашигладаг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ буурахад экспортлогч орнуудад сөргөөр нөлөөлнө

хэмээн ОУВС дүгнэсэн. Хятад улс хөрөнгө оруулалтанд суурилсан эдийн засгаас хэрэглээнд тулгуурласан эдийн

засаг руу шилжихэд Монгол Улсын хувьд хэрхэн нөлөөлж болох тухай бодолцох шаардлагатай болж байна.

2016 оны экспортын өсөлтийг өнгөрсөн 4 дүгээр сард 22.7% өсөлттөй байна гэж байсныг 3.9% буурна хэмээн

таамагласан нь хамгийн анхаарал татсан таамаглал байлаа. ОУВС тооцоолсноор Хятадын эдийн засгийн өсөлтийн

явц Монгол Улсад өнгөрсөн арван жилд 10% нөлөөлөлтөй байсан бол ирэх 10 жилд 7½ % нөлөөлөл үзүүлнэ гэв.

Иймд Хятадын нүүрс, төмрийн хүдэр болон зэсийн эрэлт багассанаас үүдэж Монгол Улсын ДНБ түвшин 2025 онд

зохистой хэмжээнээсээ 7% буурна хэмээн үзжээ.

Валютын хадгаламж өсөв

Нийт хадгаламжийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад

16.3% өссөн хэдий ч, өмнөх сарынхаас 0.8% буурч 5.3

их наяд төгрөг ( 3.2 тэрбум ам.доллар) хэвээр байна.

Үүнээс төгрөгийн хадгаламж 4.1 их наяд, валютынх 1.2

их наяд төгрөг байна. Төгрөгийн хадгаламж өмнөх оны

мөн үеэс 32.5% өсөж, валютынх 17.2% буурсан бол

өмнөх сарынхтай харьцуулахад төгрөгийн хадгаламж

2.9% өсөж, валютынх 11.4% буурав.

Чанаргүй зээлийн хэмжээ өсөв

Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сарынхаас 15.6%,

өнгөрсөн оныхоос 75.4% өсөж 537 тэрбум төгрөгт

хүрлээ. Энэ нь нийт зээлийн 5.3%-ийг эзэлж байна.

Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сарынхаас 3.8%,

өнгөрсөн оны мөн үеэс 47.9% тус тус нэмэгдэж, 10.2 их

наяд төгрөг ( 6.1 тэрбум ам.доллар) боллоо. Банкуудын

зээлийн хүү (жилийн, жигнэсэн дундаж) жилийн

өмнөхөөс төгрөгийнх 0.4 нэгжээр өсөж, валютынх 2.1

нэгжээр буурч, жилийн хүү төгрөгийнх 19%, валютынх

12.1% болжээ.

Сарын онцлох үйл явдал

> "Эрдэнэс Тавантолгой" компани Тавантолгой ордын Цанхийн баруун хэсгээс нүүрс экспортлож эхлэв. Цанхийн

зүүн хэсгээс энэ жил 4.5, баруун хэсгээс нь 3.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.

> Монголбанк, Сангийн яам болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк Европын сэргээн босголт, хөгжлийн

банкны шилжилтийн эхэн үеийн улсуудад зориулан хэрэгжүүлж буй Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөрийн

санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хандивлагчид зээлийн эрсдэлийг хуваан үүрэлцэж,

харьцангуй хямд өртөг бүхий төгрөгийн зээлийг олгож эхлэх юм.

> Азийн Банкны Холбооны 30 дугаар чуулган "АЗИ ТИВ: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр" сэдэв дор

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдлаа.

Мөнгөний нийлүүлэлт (М2) 8.5 их наяд төгрөг

М2 мөнгө өмнөх оны мөн үеэс 19.3% нэмэгдэж,

өнгөрсөн сарынхаас 0.9% өсөж 8.5 их наяд төгрөг ( 5.1

тэрбум ам.доллар) болжээ. Гүйлгээнд байгаа бэлэн

мөнгө өнгөрсөн оныхоос 17.3%, өмнөх сарынхаас 0.8%

өсөж 875 тэрбум төгрөг болсон нь нийт мөнгөний 10.3%-

ийг эзэлж байна.

11.6

10.5 10.3 10.3

10

11

12

13

14

0

2

4

6

8

10

08'12 09'12 08'13 09'13

Мөнгө

M2 (зүүн)

(их наяд төгрөг, сарын эцэст)

0

2

3

5

6

08'12 09'12 08'13 09'13

Хадгаламж

Нийт

Валютын

Төгрөгийн

4.7 4.5 4.8 5.3

3

6

9

0

2

4

6

8

10

12

08'12 09'12 08'13 09'13

Зээл

Зээлийн өрийн

үлдэгдэл (зүүн)

Чанаргүй

зээлийн эзлэх

хувь (баруун)

(их наяд төгрөг, сарын эцэст)

(их наяд төгрөг, сарын эцэст)

(%)

(%)

ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ТӨВ

www.ecrc.mn