2014.1.20 Дугаар 7 - jica.go.jp · стратеги, бодлогын судалгаа/...

5
Сайн байцгаана уу. Жайка-гийн хэрэгжүүлдэг сургалт, хөтөлбөрүүдийн талаар сонирхон асуух хүний тоо сүүлийн 1 жилийн дотор эрс нэмэгдсэн. Тиймээс энэ удаагийн дугаартаа Жайка-гийн зүгээс Монголд хэрэгжүүлж байгаа сургалт болон хүний нөөцийг бэхжүүлэх хөтөлбөрийн талаар товч танилцуулахыг зорилоо. 1. Сэдэвчилсэн сургалт “Сэдэвчилсэн сургалт гэж юу вэ?” Япон улсад 1-ээс 2 хүртэлх сарын хугацаатайгаар очиж, Япон дахь бодит байдал болон техник технологийн ололтоос суралцах сургалт юм. Сүүлийн жилүүдэд зөвхөн үзэж танилцах бус өөрийн ажил мэргэжилтэй холбоотой байгууллагад очиж, ажлын байран дээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх практик сургалтанд оролцох явцдаа Action Plan боловсруулан Монголд эргэж ирсэнийхээ дараа хэрэгжүүлэх сургалт голлож байна. Сургалтанд яаж оролцох вэ?” Сургалт хэрэгжихээс 3-аас 4 сарын өмнө, сургалтын ерөнхий мэдээлэл нь ЭЗХЯамааар дамжин харьяаглагдах байгуулагуудад очно. (Нөхцөл байдлаас шалтгаалан Жайка-аас шууд сургалтын мэдээлэл зарлагдаж болно.) Сургалтанд хамрагдах хүсэлт, өргөдлийн маягтаа өөрийн байгууллагаар дамжуулан ЭЗХЯаманд хүргүүлнэ үү. “Ямар сургалтууд зохион байгуулагддаг вэ?” Жил бүр сургалтууд өөрчлөгдөж байдаг. 2014 онд хэрэгжих сургалтын мэдээллийг дараах цахим хуудаснаас үзнэ үү http://www.jica.go.jp/mongolia/office/index.html 2015 онд хэрэгжих сургалтын хүсэлтийг 2014.6-сард ЭЗХЯамаар дамжуулан авах болно. Гэхдээ Жайка-гийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг сургалтууд нь ЭЗХЯамаар дамжуулалгүйгээр хэрэгждэг. 2. Хүний нөөцийг бэхжүүлэх JDS буцалтгүй тусламжийн хөтөлбөр JDS гэж юу вэ?Эх орныхоо ирээдүйг удирдан жолоодох чадварлаг төрийн залуу албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад суралцуулах замаар хүний нөөцийг бэхжүүлэх зорилготой хөтөлбөр юм. Уг сургалт нь англи хэл дээр 2 жилийн хугацаатайгаар явагддаг магистрийн зэрэг олгох сургалт юм. JDS сургалтанд хүсэлт гаргагч нь Японы их дээд сургуульд суралцах сэдвээ урьдчилан гаргаж өгөх ба тухайн сэдэв нь Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж чадах эсэх нь гол шалгуур болдог. Тэтгэлэгт хамрагдсан хүн эх орондоо буцаж ирсний дараа батлан даагч болсон харъяа байгууллагад үргэлжлүүлэн ажиллах үүрэгтэй. Сургалтанд яаж оролцох вэ?” Жил бүрийн намар сонгогдсон салбарын харьяа байгууллагуудын хүний нөөцийн ажилтанд өргөдлийн маягтыг илгээдэг. Мөн цахим хуудас болон зарлалын самбарт зар гаргах хэлбэрээр явагддаг . “Ямар сургалтууд зохион байгуулагддаг вэ?” Одоогоор хэрэгжиж буй сургалтын талаарх мэдээллийг доорх цахим хуудаснаас харна уу. http://jds-scholarship.org/country/mongolia/framework.html 2014.1.20 Дугаар 7 Жайка-гийн хэрэгжүүлдэг сургалтуудын талаар Project E-News Улаанбаатар хотын Агаарын Бохирдлыг бууруулах - ТөсөлТөслийн удирдагч Канэда Кэйко Volunteer E-News Шастины төв эмнэлэгт томилогдон ажиллаж байгаа Хөдөлгөөн засалч Койзүми Юүичи сайн дурын гишүүний тэмдэглэлээсСайн дурынхныг хариуцсан ажилтан Ц. Орхонтуяа Сургалт төгсөгчдийн булан Эко аялал жуулчлалJAAM Сургалт Төгсөгчдийн Холбооны гишүүн Н.Молор БэлтгэсэнП. Алтансүх Жайка Монгол дахь төлөөлөгчийн газар Бодь цамхаг, 7 давхар, Сүхбаатарын талбай 3, Улаанбааатар хот Утас: 976-11-325939, 312393 Факс: 976-11-310845 E-mail: [email protected] http://www.jica.go.jp/mongolia/index.html

Upload: others

Post on 05-Nov-2019

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2014.1.20 Дугаар 7 - jica.go.jp · стратеги, бодлогын судалгаа/ шийдвэр гаргалт 4. Шийдвэр гаргах процедурыг сайжруулах

Сайн байцгаана уу.

Жайка-гийн хэрэгжүүлдэг сургалт, хөтөлбөрүүдийн талаар

сонирхон асуух хүний тоо сүүлийн 1 жилийн дотор эрс нэмэгдсэн.

Тиймээс энэ удаагийн дугаартаа Жайка-гийн зүгээс Монголд

хэрэгжүүлж байгаа сургалт болон хүний нөөцийг бэхжүүлэх

хөтөлбөрийн талаар товч танилцуулахыг зорилоо.

1. Сэдэвчилсэн сургалт

“Сэдэвчилсэн сургалт гэж юу вэ?” Япон улсад 1-ээс 2 хүртэлх

сарын хугацаатайгаар очиж, Япон дахь бодит байдал болон техник

технологийн ололтоос суралцах сургалт юм. Сүүлийн жилүүдэд

зөвхөн үзэж танилцах бус өөрийн ажил мэргэжилтэй холбоотой

байгууллагад очиж, ажлын байран дээр тулгамдаж байгаа асуудлыг

шийдвэрлэх практик сургалтанд оролцох явцдаа Action Plan

боловсруулан Монголд эргэж ирсэнийхээ дараа хэрэгжүүлэх сургалт

голлож байна.

“Сургалтанд яаж оролцох вэ?” Сургалт хэрэгжихээс 3-аас 4

сарын өмнө, сургалтын ерөнхий мэдээлэл нь ЭЗХЯамааар дамжин

харьяаглагдах байгуулагуудад очно. (Нөхцөл байдлаас шалтгаалан

Жайка-аас шууд сургалтын мэдээлэл зарлагдаж болно.) Сургалтанд

хамрагдах хүсэлт, өргөдлийн маягтаа өөрийн байгууллагаар

дамжуулан ЭЗХЯаманд хүргүүлнэ үү.

“Ямар сургалтууд зохион байгуулагддаг вэ?” Жил бүр сургалтууд

өөрчлөгдөж байдаг. 2014 онд хэрэгжих сургалтын мэдээллийг дараах

цахим хуудаснаас үзнэ үү →

http://www.jica.go.jp/mongolia/office/index.html

2015 онд хэрэгжих сургалтын хүсэлтийг 2014.6-сард ЭЗХЯамаар

дамжуулан авах болно. Гэхдээ Жайка-гийн хэрэгжүүлж буй төсөл

хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг сургалтууд нь

ЭЗХЯамаар дамжуулалгүйгээр хэрэгждэг.

2. Хүний нөөцийг бэхжүүлэх JDS буцалтгүй тусламжийн хөтөлбөр

“JDS гэж юу вэ?” Эх орныхоо ирээдүйг удирдан жолоодох чадварлаг

төрийн залуу албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад

суралцуулах замаар хүний нөөцийг бэхжүүлэх зорилготой хөтөлбөр

юм. Уг сургалт нь англи хэл дээр 2 жилийн хугацаатайгаар явагддаг

магистрийн зэрэг олгох сургалт юм. JDS сургалтанд хүсэлт гаргагч нь

Японы их дээд сургуульд суралцах сэдвээ урьдчилан гаргаж өгөх ба

тухайн сэдэв нь Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж чадах эсэх

нь гол шалгуур болдог. Тэтгэлэгт хамрагдсан хүн эх орондоо буцаж

ирсний дараа батлан даагч болсон харъяа байгууллагад үргэлжлүүлэн

ажиллах үүрэгтэй.

“Сургалтанд яаж оролцох вэ?” Жил бүрийн намар сонгогдсон

салбарын харьяа байгууллагуудын хүний нөөцийн ажилтанд

өргөдлийн маягтыг илгээдэг. Мөн цахим хуудас болон зарлалын

самбарт зар гаргах хэлбэрээр явагддаг.

“Ямар сургалтууд зохион байгуулагддаг вэ?” Одоогоор хэрэгжиж

буй сургалтын талаарх мэдээллийг доорх цахим хуудаснаас харна уу.

http://jds-scholarship.org/country/mongolia/framework.html

2014.1.20 Дугаар 7

Жайка-гийн хэрэгжүүлдэг сургалтуудын

талаар

Project E-News

【Улаанбаатар хотын Агаарын Бохирдлыг

бууруулах - Төсөл】

Төслийн удирдагч Канэда Кэйко

Volunteer E-News

【Шастины төв эмнэлэгт томилогдон

ажиллаж байгаа Хөдөлгөөн засалч Койзүми

Юүичи сайн дурын гишүүний тэмдэглэлээс】

Сайн дурынхныг хариуцсан

ажилтан Ц. Орхонтуяа

Сургалт төгсөгчдийн булан

【 Эко аялал жуулчлал】

JAAM Сургалт Төгсөгчдийн Холбооны гишүүн

Н.Молор

Бэлтгэсэн:П. Алтансүх

Жайка Монгол дахь төлөөлөгчийн газар

Бодь цамхаг, 7 давхар, Сүхбаатарын талбай 3,

Улаанбааатар хот

Утас: 976-11-325939, 312393

Факс: 976-11-310845

E-mail: [email protected]

http://www.jica.go.jp/mongolia/index.html

Page 2: 2014.1.20 Дугаар 7 - jica.go.jp · стратеги, бодлогын судалгаа/ шийдвэр гаргалт 4. Шийдвэр гаргах процедурыг сайжруулах

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын

хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл” 2-р шат

ЖАЙКА “Улаанбаатар хотын агаарын бохирдлын

хяналтын чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын

ажиллагааны төслийн 1-р үе шатыг 3 жилийн

хугацаатай (2010.3- 2013.3) хэрэгжүүлсэн. 1-р шатны

төслийн хүрээнд Нийслэлийн Агаарын Чанарын Алба

болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран

ажиллаж, агаар бохирдуулах бодисын эх үүсвэрийн

инвентор боловсруулалт, агаар орчны тархалтын

загварчлал, утааны хийн хэмжилт, халаалтын

зуухнуудын бүртгэл хяналтын тогтолцоог нэвтрүүлэх,

дулааны цахилгаан станц болон халаалтын зуухнууд

дахь хэмжилт, агаарын бохирдлын эсрэг авах арга

хэмжээг сайжруулахад техникийн дэмжлэг үзүүлсэн.

Тус төслийг Монгол улсын Засгийн газраас хүсэлт

гаргасны дагуу хэрэгжүүлэх болсон бөгөөд 2013 оны

9 сарын 24-нд Улаанбаатар хот, БОНХЯ, ЭЗХЯ,

ЖАЙКА 4 тал хамтран Хэлэлцүүлгийн тэмдэглэлд

гарын үсэг зурсан.

Төслийн үйл ажиллагааны агуулга

① Агаар орчин, бохирдуулах эх үүсвэрийн дүн

шинжилгээ, арга хэмжээний үнэлгээ

1. Ялгарлын эх үүсвэрийн мониторинг

2. Агаар орчны мониторинг

3. Эх үүсвэрийн инвентор, тархалтын

загварчлал

② Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээ,

стратеги, бодлогын судалгаа/ шийдвэр гаргалт

4. Шийдвэр гаргах процедурыг сайжруулах

5. Агаар орчны мэдээллийг нээлттэй, олон

нийтийн хүртээл болгох, ард иргэдэд

агаарын бохирдлын талаарх мэдлэг,

ойлголтыг олгоход чиглэсэн үйл ажиллагаа

болон сэрэмжлүүлэх систем

a. Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний

үнэлгээ, аудит

6. Хэрэгжүүлэх арга хэмжээний үнэлгээ, аудит

b. Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний

хэрэгжилт

7. Ялгарлын эх үүсвэрт хэм хэмжээ тогтоож

журамлах, хяналтын чадавхийг сайжруулах

8. Үйл ажиллагаа эрхлэгч талын АБ-ын эсрэг

авах арга хэмжээг идэвхжүүлэх

c. Агаар орчны хяналтын мөчлөг (шат

дараалал)-ийн тогтолцоог бүрдүүлэх

9. Агаар орчны хяналтын мөчлөг (шат

дараалал)-ийн зохих тогтолцоог бүрдүүлэх

ЖАЙКА- гийн зүгээс энэхүү төсөлд оруулж буй

хөрөнгө оруулалт

Мэргэжилтэн томилох

Тоног төхөөрөмж

Сургалт, семинар зохион байгуулах

2-р үе шатны төсөл (2013.12-2017.5)-ийн хүрээнд

1-р үе шатны төслийн үр дүнд тулгуурлан, Монгол

талын бие даасан үйл ажиллагааг бэхжүүлэхийн тулд

шат дараалсан дэмжлэг үзүүлж, техникийн чадавхийг

дээшлүүлэх, бодитой бодлого, арга хэмжээг

хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог

бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Page 3: 2014.1.20 Дугаар 7 - jica.go.jp · стратеги, бодлогын судалгаа/ шийдвэр гаргалт 4. Шийдвэр гаргах процедурыг сайжруулах

Энэ удаагийн сайн дурын гишүүний буланд

Койзүми Юүичи сайн дурын гишүүний Хятад дахь

Жайкагийн төлөөлөгчийн газрын зохион

байгуулсан “Нөхөн сэргээх эмчилгээний ICF

үнэлгээг өвчтөнд хэрхэн тохируулан хийх тухай

аргачлал” сургалтанд өөрийн хамтран ажиллагч

Шастины төв эмнэлэгийн хөдөлгөөн засалч

Мөнхжаргалын хамт оролцоод ирсэн юм.

Энэ удаагийн сургалтын онцлох зүйлийг дурьдвал:

①. ICF үнэлгээний үндсэн ухагдахуунаас эхлэн

эмчилгээнд хэрхэн хийх аргачлалыг сурч

авсан. Ялангуяа хамгийн их ач

холбогдолтой байсан зүйл нь хамтран

ажиллагчтайгаа хамтран тухайн өвчиний

онцлог тус бүрт хэрхэн эмчилгээ үнэлгээ

хийх тухай санал бодолоо солилцсон явдал

юм. Сургалтын эхэнд өвчтөний оношийг

зөвхөн энгийн аргаар тодорхойлж байсан

бол сургалтын төгсгөлд олон өнцгөөс

харж чаддаг болсон. Мөн гадаад орны

нөхцөл байдал болон соёл ёс заншлаас

шалтгаалдаг олон зүйлс байдагийг олж

мэдсэн нь өнөөг хүртэл байгаагүй шинэ

өнцгөөс харах боломжийг олгосон.

②. Олон улсын нөхөн сэргээх эмчилгээний

форумд хамтран ажиллагч маань англиар

монголын өнөөгийн нөхөн сэргээх

салбарын тухай илтгэл тависан. Энэ бол

монголын хөдөлгөөн засалч олон улсын

зөвөлгөөнд илтгэл тависан анхны

тохиолдол байсан бөгөөд үүний үр дүнд

хамтран ажиллагч маань өөрийн ажлын үр

дүн болон амжилт мөн судалгааны ажлын

үр дүнгээ бусдад илтгэн мэдээлэл

солилцохын чухлыг ойлгож мэдэрсэн

төдийгүй уг сургалтанд оролцож илтгэл

тависанаар улам өөртөө итгэлтэй болсон

сайн талтай гэж бодож байна. Цаашид

семенарын төгсгөлд хийсэн үйл

ажиллагааны төлөвлөгөөнийхөө дагуу

ажиллах бодолтой байна.

Энэ удаагийн сургалтанд Монгол, Малайз,

Хятад, Узбекстан, Шриланка, Папуа Шинэ Гвиней

зэрэг нийт 6 орны эмч мэргэжилтэн болон

Жайкагийн сайн дурын гишүүд оролцсон бөгөөд

Койзүми сайн дурын гишүүн хувьд Монголд

сэргээн засах салбарын эмч мэргэжилтэн дутмаг

байдаг, ялангуяа хөдөлгөөн засалч, ахуйн засалч

гэх мэт нарийн мэргэжлийн эмч хомс байдаг тул

сэргээн засах эмчилгээний сургалтанд оролцсоноор

бусад орны сэргээн засах эмчилгээний мэдээлэл,

туршлага солилцох маш үр дүнтэй сургалт байсан

тухайгаа онцолж байсан юм.

Page 4: 2014.1.20 Дугаар 7 - jica.go.jp · стратеги, бодлогын судалгаа/ шийдвэр гаргалт 4. Шийдвэр гаргах процедурыг сайжруулах

2010 оны төгсөгч Н.Молор

Миний бие 2010 онд Аялал жуулчлалын

үндэсний төвийн дэд захиралаар ажиллаж байхдаа

тус сургалтанд хамрагдсан бөгөөд 2012 оноос Соёл,

Спорт, Аялал Жуулчлалын Яамны Стратегийн

Бодлого, Төлөвлөлтийн Газрын мэргэжилтэнээр

ажиллаж байна.

Сургалтанд явахаас өмнө Экотуризмыг Япон шиг

газар нутаг бага, хотожсон оронд хөгжүүлж болдог

гэхэд гайхаж байсан. Японд очоод онолын

мэдлэгийг практик туршлагатай хослон судлаад эко

аялал жуулчлалын талаар өргөн мэдлэгтэй болсон

бөгөөд манай оронд эко аялал жуулчлал хөгжих

боломжтой юм гэсэн итгэл үнэмшилтэй болсон.

Төгсөж ирсэнийхээ дараа дараах ажлуудыг хийж

гүйцэтгэв. Үүнд:

- 2010 онд Аялал жуулчлалын үндэсний төвийн

мэргэжилтэнүүд, 21 аймгийн аялал жуулчлал

хариуцсан мэргэжилтэнүүдэд “Эко аялал

жуулчлал” сургалтыг зохион байгуулж онолын

мэдлэгийг Улаанбаатар хотод, практик

мэдлэгийг Архангай аймгийн Өгий нуурт

орших Мэдээлэл судалгааны төвийг түшиглэн

шувуу ажиглах аялал, эсгийгээр гар урлалын

бүтээгдэхүүн хийх аялалд оролцуулж нийт 31

хүн хамрагдав.

- Японы төрөөс эко аялал жуулчлалын үйл

ажиллагаа явуулж буй байгууллага, иргэнийг

урамшуулдаг тогтолцоо бүрдсэнтэй танилцаад

Монголдоо хэрэгжүүлэх зорилгоор

Монголын шилдэг эко жуулчны бааз

шалгаруулах уралдааны болзол,

шалгаруулалтыг боловсруулан 2010 оноос

эхлэн зарласан. Эко шилдэг жуулчны бааз

шалгаруулах мэргэжлийн зөвлөлийг

байгуулсан бөгөөд шилдэг жуулчны баазад

Монголын аялал жуулчлалын албан ёсны вэб

хуудас www.mongoliatourism.gov –д бүтэн

жилийн турш сурталчилгааны баннер

байршуулах, жил бүрийн 12 дугаар сард

Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг

аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд үнэ

төлбөргүй талбай авч оролцох эрх олгох

урамшууллыг бий болгосон. Үүний үр дүнд

Монгол оронд эко жуулчны баазын тоо

нэмэгдэж, үйлчилгээний чанар сайжирна гэсэн

зорилт тавьсан.

- 2010 оны шилдэг эко жуулчны баазаар

Хөвсгөл аймагт орших “Ар давхар хойг”.

- 2011 оны шилдэг эко жуулчны баазаар

Тэрэлжид орших “Гүрү” жуулчны бааз

шалгарсан бөгөөд жил ирэх бүр тус

шалгаруулалтанд материалаа ирүүлж байсан

баазуудын тоо нэмэгдэж байсанд баяртай

байдаг.

- 2012 онд ЖАЙКА төгсөгчдийн дунд

явуулдаг Follow up төслийн шалгаруулалтанд

оролцон тэнцэж “Экотуризм” сэдэвт сургалтыг

Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэхүү

сургалтанд аймаг орон нутгийн байгаль орчин,

аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнүүд,

мэргэжлийн хяналтын аялал жуулчлалын

байцаагч нар, Нийслэлийн аялал жуулчлалын

газрын мэргэжилтэнүүд зэрэг нийт 68 хүн

хамрагдав.

Page 5: 2014.1.20 Дугаар 7 - jica.go.jp · стратеги, бодлогын судалгаа/ шийдвэр гаргалт 4. Шийдвэр гаргах процедурыг сайжруулах

- 2013 онд ЖАЙКА сургалт төгсөгчдийн

холбооноос зохион байгуулсан мэдлэг,

туршлага хуваалцах уулзалт сургалтанд

“Монгол дахь Экотуризмын өнөөгийн байдал,

экотуризмыг хөгжүүлэхийн төлөө хийгдэж буй

үйл ажиллагааны талаар” илтгэл тавьсан.