2017 ОНЫ (2017 -...

51
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН (2017 оны бүтэн жил) 2018.01.3 Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга хэмжээ Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт Арга хэмжээ (гарц)-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх түвшин Хэрэгжүүлсэн ажил ажиллагаа Оноо 1 2 3 4 "Нэг.”Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын бодлого чиглэлийг хангах” байгууллагын стратегийн зорилтын хүрээнд: 1.1.Байгууллагын хөгжлийн бодлогыг хангах 1.1.1. “Хэнийг ч орхигдуулахгүй байя” Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны /2017-2021 он хүртэлх/ стратеги төлөвлөгөөг батлуулна. / I улиралд/ Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны буюу 2017-2021 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг ЭМГ-ын даргын 2017 оны 01 сарын 18-ны А/05 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг стратеги боловсруулахад шаардлагатай нөхцөл байдлын судалгаа гарган ЭМГ, Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдээр хэлэлцүүлгийг хийж, хэлэлцүүлэг, нөхцөл байдлын судалгаанд үндэслэн стратегийг боловсруулан гаргалаа. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны буюу 2017-2021 он хүртэлх стратегийг ДЭМБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Су Нюнт-у, ДЭМБ зөвлөх, төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд Говьсүмбэр, Дорноговь, Өмнгөговь аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүдийг хамруулан санал зөвлөмжийг тусгалаа. Говийн бүсийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэнд, ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” талаар ижил төстэй болон ялгаатай саналыг авч тусгасан Үр дүн: Байгууллагын хөгжлийн баримт бичиг боловсруулагдан гарч, 20 гаруй эмч мэргэжилтнүүдийн саналыг тусгасан. 100 1.2.Засгийн газрын тогтоол шийдвэрийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэн, үр дүнг тооцох. 1.2.1. МУЗГ, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, ЗГ-ын тогтоол шийдвэрийн хяналтанд авсан заалтуудыг холбогдох гэрээ, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. / хагас, бүтэн жилээр/ Mонгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, болон байгууллагын нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээнд тусган хэрэгжүүлэн ажиллалаа. Үр дүн: Жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 95,0 аймгийн Эдийн Засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 90%, Засгийн газрын тогтоолын шийдвэрийн хэрэгжилт 100% байна. 95 1.3.1. “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл 2017 оныг “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилтын хүрээнд жилийн үйл ажиллагааг зохион байгуулахаар 6 бүлгийн 29 ажлыг хийхээр төлөвлөгөө 95

Upload: others

Post on 26-Oct-2019

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН (2017 оны бүтэн жил)

2018.01.3

Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга

хэмжээ

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Арга хэмжээ (гарц)-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар,

хугацаа/-ийн хүрэх түвшин Хэрэгжүүлсэн ажил ажиллагаа

Он

оо

1 2 3 4

"Нэг.”Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын бодлого чиглэлийг хангах” байгууллагын стратегийн зорилтын хүрээнд:

1.1.Байгууллагын хөгжлийн бодлогыг хангах

1.1.1. “Хэнийг ч орхигдуулахгүй байя” Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны /2017-2021 он хүртэлх/ стратеги төлөвлөгөөг батлуулна.

/ I улиралд/

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны буюу 2017-2021 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг ЭМГ-ын даргын 2017 оны 01 сарын 18-ны А/05 тоот тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг стратеги боловсруулахад шаардлагатай нөхцөл байдлын судалгаа гарган ЭМГ, Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдээр хэлэлцүүлгийг хийж, хэлэлцүүлэг, нөхцөл байдлын судалгаанд үндэслэн стратегийг боловсруулан гаргалаа. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны буюу 2017-2021 он хүртэлх стратегийг ДЭМБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Су Нюнт-у, ДЭМБ зөвлөх, төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд Говьсүмбэр, Дорноговь, Өмнгөговь аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүдийг хамруулан санал зөвлөмжийг тусгалаа. Говийн бүсийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэнд, ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” талаар ижил төстэй болон ялгаатай саналыг авч тусгасан Үр дүн: Байгууллагын хөгжлийн баримт бичиг боловсруулагдан гарч, 20 гаруй эмч мэргэжилтнүүдийн саналыг тусгасан.

100

1.2.Засгийн газрын тогтоол шийдвэрийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэн, үр дүнг тооцох.

1.2.1. МУЗГ, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, ЗГ-ын тогтоол шийдвэрийн хяналтанд авсан заалтуудыг холбогдох гэрээ, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

/ хагас, бүтэн жилээр/

Mонгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, болон байгууллагын нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээнд тусган хэрэгжүүлэн ажиллалаа. Үр дүн: Жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 95,0 аймгийн Эдийн Засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 90%, Засгийн газрын тогтоолын шийдвэрийн хэрэгжилт 100% байна.

95

1.3.1. “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл

2017 оныг “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилтын хүрээнд жилийн үйл ажиллагааг зохион байгуулахаар 6 бүлгийн 29 ажлыг хийхээр төлөвлөгөө

95

Page 2: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

2

мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” жилийн үйл ажиллагааг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулан, үр дүнг тооцож тайлагнана. / I-IV улиралд/

боловсруулан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон удирдах ажилтнуудад “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалтыг зохион байгуулж салбарын нийт ажилчдад сургалт хийж мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулах даалгаварыг өглөө. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, ялангуяа илрүүлэг үзлэгийн чанарыг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарах чиглэлийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд онцгойлон зааж хэрэгжүүлж байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудын “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилтын хүрээнд боловсруулсан төлөвлөгөөний тайланг хүлээн авч дүгнэж, шалгарсан байгууллагуудыг 2018 оны эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний үед шагнаж урамшуулахаар болов. Үр дүн: 2017 оны байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 96 хувьтай байна.

1.3.Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага бодлогын хэрэгжилтийг хангах

1.3.2. Сумын Засаг дарга, эрүүл мэндийн төвийн дарга нарын үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд хамтран ажиллаж, үнэлгээний дүнг хүргүүлж ажиллана

/ хагас, бүтэн жилээр/

3 Өрх, 15 сумын эрүүл мэндийн төвүүдийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтэнд дүгнэлт хийн 2017 оны жилийн эцсийн байдлаарх эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг сумдын Засаг дарга нарт хүргүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа. Анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэж, санаачлагатай сайн ажилласан Эрүүл мэндийн төвийн дарга нарыг Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн дээр шагнаж урамшуулахаар болов. Үр дүн: Анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг хянах боломжоор хангагдсан.

85

1.3.3. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулна.

/ I улирал/

Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2017 оны 03 сарын 17-ны өдөр тусгай хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд АЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц. Эрдэнэсүрэн оролцсон. Зөвлөгөөнд 2016 онд Эрүүл мэндийн салбарт баримталж ажилласан бодлогын хэрэгжилт, ололт амжилт, алдаа дутагдал, цаашид баримталж ажиллах бодлогын талаар ЭМГ-ын дарга Ц.Энхсайхан илтгэл тавьж, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар хэрэгжүүлэх ажил, цаашид анхаарах асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн зөвлөгөөний үер удирдлага зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн талаар 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, эрүүл мэндийн газрын барьж байгаа бодлого чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өглөө. Мөн 2016 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, үнэлгээний дүнг илтгэлээр танилцуулж үнэлгээний явцад гарсан ололт амжилт, цаашид анхаарах асуудал, зөвлөмж зэргийг тусгаж танилцууллаа. Өөрөөр хэлбэл салбар 2016 оны жилийн ажлаа дүгнэлээ. Жилийн ажлаар аймгийн нэгдсэн эмнэлэг, Адаацаг, Өндөршил, Сайхан-овоо сумдын эрүүл мэндийн төвүүд сайн ажиллаж үйл ажиллагаагаар тэргүүлэн шалгарч шалгарсан байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

100

Page 3: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

3

2017 оныг “Эмч,эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилтыг тавьлаа. Үр дүн: 2016 оны ажлаа дүгнэж, 2017 оны зорилт, бодлогоо тодорхойлсон.

1.3.4. Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах бэлтгэл ажлыг хангана. / I-IV улиралд /

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 415 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/51 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газарт Нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтцийг 10 орон тоотой байгуулахаар батлуулж, төрийн сангийн зардлаар Халдвар судлаачийг нэмж бэлтгэлээ.

85

1.4.Хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох

1.4.1. Хүний нөөцийг 2017-2021 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж батлуулна.

/ II улирал/

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн суурь судалгааг хийж хөтөлбөрийг боловсруулан аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар батлуулан хэрэгжүүлж байна. Үр дүн: Суурь судалгаатай болж, хөтөлбөр боловсруулагдсан.

80

1.4.2 Төрийн албан хаагчийн стандартыг хангаж ажиллана.

/ I-IV улиралд/

Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТөв, УАУТөв, Эрүүл мэндийн газрын 2016 оны Төрийн албан хаагчийн 2016 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргаж Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд хугацаанд нь хүргүүлсэн. Жилийн эцсийн байдлаар төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв шинээр олгох болон ахиулах журмын дагуу 8 төрийн албан хаагчийн материалыг бүрдүүлж, төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлснээр зэрэг дэвийг нэмэгдүүлсэн. Тус онд ажилчдын 33,3% нь шинээр зэрэг дэв авсан буюу ахиулсан ба зэрэг дэвийн нэмэгдлийг 15-20%-аар олгож байна. Салбарын хэмжээнд ажилчдын хувийн хэргийн баяжилтыг тухай бүр тогтмол баяжуулалт хийж, шинээр орсон 9 ажилтны хувийн хэргийг журмын дагуу бүрдүүлсэн. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймгийн ЗДТГ-тай хамтран “Төрийн албаны стандартын хэрэгжилт” сэдвээр ЭМБ-уудын удирдах ажилтан, Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, ЭМГ-ын мэргэжилтэнүүд нийт 50 хүнд сургалт зохион байгуулсан. ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлаж, сумдын эмнэлэг, ЭМТөвийн дарга нарын ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг боловсруулан сумдын Засаг дарга нарт хүргүүллээ. Үр дүн: Төрийн албаны стандартын зөрчилгүй ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилт 97%-тай болж шинээр 9 хүн ажилд авч ажиллууллаа.

97

1.4.3. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн багц цаг олгох сургалтыг орон нутагт зохион байгуулж, тухай бүр

2017 оны байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдсан 233 удаагийн сургалтанд нийт давхардсан тоогоор 1452 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулж, 2.0-6.0 багц цаг олгож багц цагын бүрдэл 100% хүрч чадавхжууллаа. Ажлын байран дээр болон зайны сургалтанд 26 сэдвээр 12 удаа болж 215 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрууллаа. Нэгдсэн эмнэлэгт нь дотоодын сургалтыг 20

98

Page 4: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

4

багц цагийн баталгаажилтийг хийнэ.

/ хагас, бүтэн жилээр/

сэдвээр зохион байгуулж давхардсан тоогоор 1671 эмч, мэргэжилтэн хамрагдлаа. Мөн Телемедецинээр 43 удаа цахим хурлыг хийж мэдээлэл солилцон 206 хүн хамрагдсан байна. Орон нутагт дараах багц цагийн томоохон сургалтуудыг зохион байгуулсан байна. Үүнд: 1.Анагаахын шинжлэх ухааны их сургуультай хамтран “Багш шавийн эрдмийн уулзалт”-ыг аймгийн төвд зохион байгуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор эм зүй, дотор, нийгмийн эрүүл мэнд, эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, судалгааны арга зүй, сувилахуйн чиглэлээр нэгдсэн сургалтыг 165 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хийсэн байна. 2.Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй ба сэтгэлд шингэсэн үйлчилгээ" сэдэвт сургалтанд аймгийн төвийн сувилагч, тусгай мэргэжилтэн 132 хүнийг хамруулан зохион байгуулсан. 3.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Сум, өрхийн нийгмийн эрүүл мэндийн ажилтны чадавхижуулах” сургалтыг хийж, сургалтанд 60 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. 4.Халдварт өвчин судлалын төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Зонхилон тохиолдох агаар дуслын халдварын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт 90 эм зүйч, эм найруулагч, их эмч нарыг хамруулсан. 5.Эрүүл мэндийн яам, Монголын хүүхдийн анагаахын академитэй хамтран “Бага насны хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо, эмчилгээний асуудалд” сэдэвт сургалтыг төв хөдөөгийн 103 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зохион байгуулсан байна. Гадаад сургалт: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын 2 эмчийг Францад, НЭМХ-ийн дарга болон мэргэжилтэнг Сингапурт, эх барих эмэгтэйчүүдийн эмчийг Тайланд, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ хариуцсан сувилагчийг Хөх хотод, уламжлалт анагаах ухааны төвийн эмчийг Бээжинд, адаацаг сумын эрүүл мэндийн төвийн 7 эмч, сувилагч нарыг БНХАУ-ын Манжуур хотуудад 4-21 хоногийн хугацаагаар тус тус хамруулж мэргэжил, ур чадварыг дээшлүүллээ. Үр дүн: Салбарын төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн багц цагийн бүрдүүлэлт 100%-тай байна.

1.5. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх

1.5.1. Анхан шатны тусламж үзүүлэгч эмч нар болон шинээр төгссөн эмч, мэргэжилтнийг үндсэн 7 мэргэжлийн дагуу эмнэл зүйн тойрон сургалтанд хамруулна

/ II-IV улиралд/

Эрүүл мэндийн газрын даргын “Эмнэлзүйн тойрон сургалтын удирдамж”-ын дагуу анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх баригч нарыг 2017 оны 3 дугаар сарын 7-ноос 14-ны өдрийг хүртэл хугацаанд “Эх барихын эмнэлзүйн ажлын байрны дадлагажуулах сургалт”-нд, их эмч нарыг 5 дугаар сарын 25-наас ажлын 10 хоногийн хугацаанд “Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлзүйн тойрон сургалт”-нд тус тус хамруулж чадавхжууллаа. Эмнэлзүйн тойрон сургалтыг Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нарыг түшиглэн 40 цагийн онол, дадлагаар зохион

60

Page 5: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

5

байгуулсан ба тойрон сургалтанд 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл

мэндийн төвийн 16 их эмч, 6 сумын 6 эх баригч нарыг тус тус хамруулан чадавхжууллаа. Үр дүн: Сургалтанд хамрагдсан анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн их эмч нарын эх барихын мэдлэг, чадвар 86.7% болж 32%-иар, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний мэдлэг, ур чадвар 70% болж 40%-иар тус тус нэмэгдсэн.

1.5.2. Гадаад, дотоодын хамтын ажиллагааг эрчимжүүлж , нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг туршлага судлуулж, мэргэшүүлэн сургах, солилцоо хийж ажиллуулна. / I-IV улиралд /

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монголын Уламжлалт анагаах ухааны нийгэмлэг, БНХАУ-ын элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх газрын шугамаар хөгжиж буй орнуудын “Уламжлалт анагаах ухааны технологийн хамтын ажиллагаа” сэдэвт 2 сарын сургалтанд Хятад улсын Бээжин хотод УАУТөвийн 1 их эмчийг хамруулаад байна. Мөн эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийг Тайланд улсад 14 хоног, Хөх хотод Нэгдсэн эмнэлгийн эх баригчыг 1 сарын сургалтанд тус тус хамрууллаа. Үр дүн: Гадаад хамтын ажиллагаа өргөжиж, орон нутгийнхаа 3 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан мэдлэг, ур чадварыг дээшлүүлээ.

80

1.5.3. Эрдэнэдалай, Хулд, Луус, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил сумдын ЭМТ-ийн эм найруулагч нарыг богино хугацааны сургалтаар мэргэшүүлэн бэлтгэнэ.

Говь-Угтаал, Цагаандэлгэр, Хулд, Луус, Өндөршил, Эрдэнэдалай зэрэг сумдын Засаг дарга нарт тухайн сумдын эмийн эргэлтийн санд ажиллах эм найруулагч бэлтгэх богино хугацааны сургалтанд хамруулах, хүний нөөцийг ханган ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуульд захиалга өгч 2017-2018 оны хичээлийн жилд 1,5 жилийн хугацаатай эм найруулагчийн ангид эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг сургахаар сумдаас захиалга авсан. Одоогийн байдлаар Цагаандэлгэр сумаас суралцах хүн захиалгаа ирүүлээд байна. Үр дүн: АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуульд сургах тохиролцоог хийсэн.

75

1.5.4 Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэгт нэн шаардлагатай байгаа эх барих, эмэгтэйчүүдийн, дотрын, хүүхдийн зэрэг нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэх сургалтанд хамруулна

/ III улиралд /

Орон нутгийн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудыг шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнээр хангах төлөвлөлтийг 5 жилээр гарган хэрэгжилтыг ханган ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран шаардлагатай байгаа дотор, дүрс оношлогоо, мэдрэл, мэдээгүйжүүлэг, лаборатори, нүд, хүүхэд-2, эх барих эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10, эм зүйн удирдлага зохион байгуулалт, эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгооны төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр 2, дархлаажуулалт 2, нярай, сэтгэц, хүүхэд, эрүүл мэндийн бүртгэл мэдээлэл, мэдээгүйжүүлэг, эх барихын чиглэлээр 11 сувилагч, тусгай мэргэжилтэн буюу нийт 14 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сургалтыг төрийн сангийн зардлаар сургаж байна. Үр дүн: 2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу бүрэн хамруулж чадавхжуулж байна.

100

Page 6: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

6

1.5.5 Нэгдсэн эмнэлгийг хүүхэд, мэдрэл, арьс гоо засал, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийг мэс заслын эмчээр хангана.

/ III улиралд /

2017 онд Нэгдсэн эмнэлэгт арьс, мэдрэл, хүүхэд, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт мэс заслын эмчээр хангаснаар эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үүзүүлж, хөдөө орон нутаг нарийн мэргэжлийн эмчээр хангагдлаа. Үр дүн: Төлөвлөгөөний дагуу нарийн мэргэжлийн эмчээр 100% хангасан.

100

1.6 Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх

1.6.1 Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад орон сууцны дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж ажиллана.

/ II улиралд/

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас зүүн бүсийн Говь-Угтаал сумын эмч нарын байрны засварт 55.465.0 төгрөгийг шийдэж өглөө. Сумдын ЗДТГазар, ЭМТөвүүд нь эрүүл мэндийн төвд ажиллахаар ирж буй эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрахад нь дэмжлэг үзүүлэн, орон байраар хангах асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэн ажиллаж байна. Үүнд: Гурвансайхан суманд орон нутгийн харъяат их эмчийг урьж ажиллуулж байгаа ба орон сууцаар хангасан. Мөн Адаацаг суманд 2 эмчийг, Хулд суманд шинээр төгсөж ирсэн 2 эмчийг, Сайхан-Овоо суманд 1 эмчийг, Өлзийт суманд багийн 2 эмчийг тус тус орон байраар хангаж, нийгмийн баталгааг хангахад нь анхаарч дэмжлэг үзүүлсэн байна. Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмчийн орон сууцны хангалтанд судалгаа хийхэд хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын 93,3% нь орон байраар хангагдаад ажиллаж байна Үр дүн: 2017 онд 8 эмч мэргэжилтэнг орон байраар хангаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн.

93,3

1.6.2. Эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэргэжлийн зэргийг ахиулах, шинээр олгох, эрдмийн цолыг ахиулахад дэмжлэг үзүүлж ажиллана. / II-IV улиралд /

2017 оны байдлаар 1 статистикч эмч, 1 их эмч, 2 эх баригч, 1 лаборант, 4 сувилагч нийт 9 эмч мэргэжилтэн ахлах зэрэг, 1 сувилагч тэргүүлэх зэрэг хамгаалсан. Үр дүн: 2016 онд 94 буюу 13,3% нь мэргэжлийн зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн байсан бол 2017 онд 104 буюу 14.8% болж 1.5%-иар түрүү оноос өссөн байна.

100

1.6.3. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу судалгаанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийг мөнгөн тэтгэмж, урамшуулалд бүрэн хамруулна.

/I- IV улиралд/

Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу тэтгэвэрт гарч буй 12 хүнд 223958.1 мянган төгрөг, хуулийн 29.5 дахь заалтын дагуу хөдөө орон нутагт 3 жил, 2 дахь шатлалын эмнэлэгт 5 жил ажилласан 98 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нийт 347991.7 мянган төгрөгний тэтгэмжийг олгоод байна. Үр дүн: Эрүүл мэндийн тухай хуульд заагдсаны дагуу 2017 оны байдлаар тэтгэвэр, тэтгэмжийн эрх үүссэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 100% тэтгэвэр тэтгэмжид хамрагдсан.

100

Page 7: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

7

1.6.4. Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүлжилтийг тооцож ажиллана. /I- IV улиралд/

2017 оны байдлаар эмнэлгийн ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хуваарийн дагуу Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, УАУ-ны төв, ЗӨСТөв, 12 сумын эрүүл мэндийн төв, Боржгонмандал, Өлзийтмандал, Элбэрэл буян хувийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг хамрууллаа. Нийт 367 хүн хамрагдсан. Эмч, эмнэлгийн ажилчдын элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдалтын судалгааг 2017 оны байдлаар гаргахад аймгийн хэмжээнд нийт 699 ажилтнаас 615 эмнэлгийн ажилтанд В гепатитын эсрэг дарлаажуулалтанд хамрагдсан байгаа нь аймгийн хэмжээнд 88%-ийн хамрагдалттай байна. Он гарсаар Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд шинээр ажилд орсон 24 эмч, 7 эмнэлгийн тусгай мэргэжилтэн нийт 31 эрүүл мэндийн ажилтанг элэгний В вирусийн эсрэг дарлаажуулалтанд 100% хамрууллаа. Үр дүн: Урьдчилан сэргийлэх үзлэгт багцийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж, Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт 2016 оноос 20%-иар нэмэгдсэн.

80

1.6.5 Олон улсын Дэлхийн эмч нарын өдөр, ОУСувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний өдөр, эмнэлгийн ажилчдын өдрийг зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэх / 2017 он 1.2.3. улиралд /

Дэлхийн эмч нарын өдрийг салбарын хэжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гарган ажиллалаа. Энэ хүрээнд эмч нарын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зхион байгуулж 11 багийн 78 тамирчин оролцож Ц.Энхсайхан ахлагчтай баг 1-р байр, Батбилэг ахлагчтай баг 2-р байр, Б.Хос-Эрдэнэ ахлагчтай баг 3-р байрыг эзэллээ. Мөн МУ-ын гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит онол практикийн бага хурлыг уламжлал болгон зохион байгууллаа. Хуралд 4 эмч илтгэл тавьснаас “Дундговь аймгийн нутагт хачигын тархалт”сэдэвт илтгэл ТЭРГҮҮН байр, Өмнөговь аймаг дахь үр хөндөлтийн байдалд хийсэн судалгаа” сэдэвт илтгэл ДЭД байр эдэлсэн байна. Эмч нарын алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Эмч тандаа баярлалаа” талархлын аяныг цахимаар зарласан нь иргэд олон нийт эмч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж эмч нарт урам зориг сэтгэлийн дэм хайрласан сайхан үйл явдал боллоо. Энэ хугацаанд нийт 100 гаруй иргэн талархал хүргэсэн байна. 2017-3-30-нд баярын хурал зохион байгуулж аймгийн удирдлагууд оролцон баяр хүргэсэн бөгөөд ажил үйлсээрээ шалгарсан 3 эмч ЭМЯ-ны жуух бичиг, 5 эмч аймгийн хүндэт тэмдэг, 8 эмч АЗД-ын жуух бичиг, 5 эмч Сумын засаг даргын жуух бичиг, 1 эмч МЗХ-ны шагналаар шагнагдлаа. МУГавьяат эмч Ш. Готов, М.Баянсан нарын нэрэмжит шагналаар 3 эмч шагнагдлаа. Үр дүн: Дэлхийн эмч нарын өдрийг олон төрлийн үйл ажиллагаагаар тэмдэглэн өнгөрүүллээ. Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/51 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/14 тоот тушаалыг, удирдамжийн хамт эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэн, “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг аймгийн хэмжээнд 3 бүсийн арга хэмжээгээр зохион байгуулав. Эрдэнэдалай, Гурвансайхан, Сайнцагаан сумдад

100

Page 8: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

8

бүсчилэн Сувилагчийн нэг өдөр аян, Эрдэм шинжилгээний бага хурал, Гар бөмбөгийн тэмцээн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан бүс бүрээс аваргыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан илтгэлийг Улаанбаатар хотод болсон улсын нэгдсэн арга хэмжээнд оролцуулан улсад эхний 10 байранд багтаж шалгарлаа. “Сувилагчийн нэг өдөр” аяны хүрээнд аймгийн “Ард” телевизтэй хамтран сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний өдөр, ажлын онцлог, нөхцлийг тусгасан “Сайн үйлсийн аян” нэвтрүүлгийг бэлгэн гаргасан. “Сувилагчийн нэг өдөр” аяны хүрээнд орон нутаг дах ДЗОУБ-тай хамтран Сайнцагаан сумын гэр хорооллын 600 айл өрхийн ахуйн хог хаягдлын ангилал, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуй, аюулгүй байдал, стандарт, ундны усны хэрэглээ, гар угаах дадал хэвшлийг судалж үр дүнг орон нутаг болон ЭМГ-ын удирдлагуудад танилцууллаа. Уг судалгааны дагуу аймгийн төвийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар “Равжих” багийн өрх, өндөр настан Б. Норжмааг сонгон “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүлж мьдарч буй байшинд иж бүрэн засвар, угаалга цэвэрлэгээг хийж, ахуйн болон хүнсний 3 сарын хэрэглээний бараа материалаар хангалаа. Санхүүгийн боломж муугаас авч чадахгүй байгаа эд зүйлс болох унтлагын ор, гутлын тавиур, индүү, будаа агшаагчны залгуур, хүүхдийн хувцас зэргийг тус тус шинээр авч өглөө. Нийт 155000 мянган төгрөгийн хандив тусламж үйлчилгээг үзүүлсэн. . Үр дүн: Сувилагч нарын ажлын идэвхи санаачлага сайжирч, олон улсын сувилагчдын өдрийн зохион байгуулсан үйл ажиллагаа улсад 2-р байранд орсон амжилт үзүүллээ.

1.7 Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах

1.7.1. Эмч мэргэжилтнүүдийн ѐс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

/ II-IV улиралд /

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран “Багш шавь”-ийн уулзалтыг аймгийн төвд зохион байгуулж “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй” сэдэвт сургалтанд нийт 163 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамрууллаа. Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн салбар хороо”-ноос Өндөршил, Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд “Эмнэлгийн мэргэжилтнүүд мөрдөж буй хууль эрх зүй”, “Ёс зүйн зарим асуудлууд”, ЭМС-ын 446 дугаар тушаал “Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ѐс зүйн хэм хэмжээ” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, мэдлэг сорих тестийг сургалтын өмнө болон дараа авч дүгнэхэд эмч, эмнэлгийн ажилчдын сорилын оноо 35 хувиар өссөн үр дүнтэй байлаа. Олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн өдрийг тохиолдуулан Эрдэнэдалай, Гурвансайхан суманд бүсчилсэн “Харилцаа хандлага бол үйлчлүүлэгчийн толь мөн” сэдэвт сургалтыг “Сувилахуйн амьдрал” ТББ-тай хамтран зохион байгуулж, нийт 93 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулав. Нэгдсэн эмнэлгийн чанарын алба эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс авсан сэтгэл ханамжийн судалгаанд ирүүлсэн санал гомдлын мөрөөр Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн салбар хороотой хамтран “Эмч эмнэлгийн

100

Page 9: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

9

ажилтны эрх, ажлын хариуцлага, харилцааны соѐл”, “Байгууллагын нууцын тухай хууль”, “Хувь хүний нууцийн тухай хууль”, “Байгууллагын соѐл” зэрэг сэдвээр дотооддоо сургалт зохион байгуулж, нийт 23 эмч мэргэжилтнийг хамрууллаа. Ёс зүйн зөрчил хариуцлага хяналтыг сайжруулах урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМС 466 тоот тушаалаар 22 эмчид сургалт зохион байгуулж сургалтын дараах мэдлэгийн ахиц 17,4% байв. Эрүүл мэндийн газрын ѐс зүйн салбар хорооны орлогч дарга П. Цэцэгням АНЭ-ийн удирдах ажилтны сургалтанд “Удирдах ажилтны хариуцлага хандлага, харилцааны ѐс зүй”, МСҮТ-ийн сургалтын албаны менежер Ж. Эрхэмбаяраар “Манлайлал, багаар ажиллах” , “Цагийн менежмент” сэдвүүдээр эмч мэргэжилтэнгүүдэд сургалт зохион байгууллаа. Үр дүн: Сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтний тоо 2016 оны мөн үеэс 0.4 хувиар өссөн ба Өндөршил, Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, харьцаа, хандлага”-ын талаарх мэдлэг 35 хувиар нэмэгдсэн.

1.7.2. Ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой өргөдөл гомдолыг хүлээн авах, гомдлыг эвлэрүүлэн зуучлах аргаар шийдвэрлэнэ.

/ I-IV улиралд /

2017 оны байдлаар Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн салбар хороонд эмнэлгийн мэргэжилтний ѐс харилцаа хандлага, мэдлэг мэргэжилтэй холбоотой 9 өргөдөл, гомдол ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэн холбогдох хүмүүст хариуг хүргүүллээ. Шилжүүлсэн болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй болно. 2 өргөдлийг газар дээр очиж хуралдан эвлэрүүлэн зуучилсан. Нэгдсэн эмнэлгийн эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн хэсгийн хороонд 2 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэн холбогдох хүмүүст хариуг хүргүүллээ. Шилжүүлсэн болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй болно. 1 өргөдлийг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэлээ. Үр дүн: Өргөдөл гомдол гаргасан үйлчлүүлэгчийн санал, гомдлыг 100% барагдуулсан. Үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэн хоѐрын хоорондох зөрчлийг эвлэрүүлэн зуучилсан. 2016 оноос эвлэрүүлэн зуучилсан өргөдөл 3-аар өслөө.

100

1.7.3. “Эрүүл мэндийн ажилтны ѐс зүйг дээдлэгч хамт олон, байгуулага нь тусламж үйлчилгээний чанарын түлхүүр” сэдэвт 1 сарын аян зохион байгуулна / II улиралд/

“Эрүүл мэндийн ажилтны ѐс зүйг дээдлэгч хамт олон, байгуулага нь тусламж үйлчилгээний чанарын түлхүүр” сэдэвт 1 сарын аяныг 2017 оны 6 дугаар сарын 15-наас 7 дугаар 25-ныг хүртэл зарлан удирдамж, төлөвлөгөөг Эрүүл мэндийн газрын даргын албан бичгээр эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд хүргүүллээ. Аяны хүрээнд ажилтнуудад эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагын талаар лекц, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүйн салбар хорооноос 1 сургалт явууллаа. Ажилтан бүр ѐс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагын чиглэлээр өөрөө өөртөө дүгнэлт хийж, өөрсдийгөө хөгжүүлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулж, ойрын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, аянд оролцсон. Амбулаториор болон хэвтэн эмчлүүлж буй 193 үйлчлүүлэгчийн дунд “Талархалын аян” өрнүүллээ. Аян зохион байгуулах явцад “Талархалын нэг өдрийг” 193 үйлчлүүлэгчдийн дунд явуулж

95

Page 10: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

10

үйлчлүүлэгчдээс хамгийн их талархал эзэдийг шалгаруулсан. Аяны төлөвлөгөөний хэрэгжилт 99% биелэгдсэн. Аяны үр дүнгээр мэндчилгээний үг, ажилтнуудын дүрэмт хувцас, ѐс зүйн хэм хэмжээг багтаасан “Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хэмжээнд дагаж мөрдөх ѐс зүйн хэмжээ” журмыг боловсруулсан. Үр дүн: “Эрүүл мэндийн ажилтны ѐс зүйг дээдлэгч хамт олон, байгуулага нь тусламж үйлчилгээний чанарын түлхүүр” аяны хүрээнд 3 байгууллага шалгарсан.

1.7.4. Сэтгэл ханамжийн судалгаа буюу хэрэглэгчийн үнэлгээг авах ажлыг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж, улирал бүр дүнг нэгтгэн, үнэлгээний дагуу зөвлөмжийг хүргүүлж ажиллана. / I-IV улиралд /

Аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны хяналт үнэлгээний зөвлөмжийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн газраас аймгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулан эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээнд хөндлөнгийн үнэлгээг хийлгэж, дүгнэлтийн дагуу эрүүл мэндийн байгууллагын удирдлагаас эмч, эмнэлгийн ажилчдад чиглэсэн үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагаас үйлчлүүлэгчдэд хүрч буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. Мөн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2014 оны 13 тоот тушаалын аргачлалын дагуу тогтмол сар бүр сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллах талаар эмнэлэг эрүүл мэндийн төвүүдийн дотоод хяналтын багуудад үүрэг чиглэл өгч, 1000-2000 хүн амтай сумын эрүүл мэндийн төвүүд сар бүр 100 үйлчлүүлэгчид, 2000-3000 хүн амтай сумын эрүүл мэндийн төвүүд сар бүр 150 үйлчлүүлэгчид, 3000-аас дээш хүн амтай сум, аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлэг сар бүр 200 үйлчлүүлэгчдээс /амбулатори, хэвтэн эмчлүүлэгчид/ сэтгэл ханамжийн судалгааг авч тусламж үйлчилгээнийхээ сайжралт, өөрчлөлтийг дүгнэх нэгдсэн зохион байгуулалтыг хийж ажиллалаа. 2017 онд аймгийн хэмжээнд анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон аймгийн Уламжлалт анагаах ухааны төв, Нэгдсэн эмнэлгээс давхардсан тоогоор нийт 6600 хэвтэн эмчлүүлэгчид, 26400 амбулаторийн үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг авлаа. Эмч, эмнэлгийн ажилчид нийт 700 хүнээс сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэхэд: дэмжлэгт удирдлага 81% сайн, 19% дунд, хүний нөөцийн хөгжих боломж 87,5% сайн, 8,8% дунд, 3,7% муу, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй үйлчилгээний соѐл 92,4% сайн, 7,6% дунд, байгууллагын соѐл 87% сайн, 13% дунд. Ерөнхий сэтгэл ханамж: сайн-86,9, дунд-12,1%, муу-0,9% гэсэн судалгааны дүн гарсан.

95

Page 11: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

11

Үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны дүгнэлт 2017 он

Үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны дүгнэлт 2016/2017 он

71.1 59 63.8

84 69.5

91 87.2 83.8 96.6 89.7

020406080

100120

Байгууллагын соёл

Эмнэлгийн мэргэжилтний

ёс зүй, үйлчилгээний

соёл

Тусламж үйлчилгээний

чанар, аюулгүй байдал

Удирдлага зохион

байгуулалт

Ерөнхий сэтгэл ханамж

2017 оны эхний хагас жил 2017 оны сүүлийн хагас жил

89

82 81 85

83

91 87.2

83.8

96.6

89.7

70

75

80

85

90

95

100

Байгууллагын соёл

Эмнэлгийн мэргэжилтний

ёс зүй, үйлчилгээний

соёл

Тусламж үйлчилгээний

чанар, аюулгүй байдал

Удирдлага зохион

байгуулалт

Ерөнхий сэтгэл ханамж

2016 он 2017 он

Page 12: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

12

Дүгнэлт: Эдгээр ажлын үр дүнд оны сүүлийн хагас жилд үйлчүүлэгчдийн /амбулатори 13200, хэвтэн эмчлүүлэгч 3300/ санал, асуулгаар нэгдсэн дүгнэлтээр: Байгууллагын соѐлд: сайн-91%, дунд-9%, Эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, үйлчилгээний соѐлд: сайн-87,2%, дунд-9,1%, муу-3,7%, Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд: сайн-83,84%, дунд-14,1%, муу-2,1%, Удирдлага, зохион байгуулалт: сайн-96,6%, дунд-3,4% болж эхний хагас жилээс байгууллагын соѐлд сайн үнэлгээ 19,9%-иар, эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, үйлчилгээний соѐлд сайн үнэлгээ 28,2%-иар, тусламж үйлчилгээний чанар, авулгүй байдалд сайн үнэлгээ 20%-иар, удирлага зохион байгуулалтанд сайн үнэлгээ 12,6%-иар тус тус хэрэглэгчийн сэтгэл ханамж өсч, ерөнхий сэтгэл ханамж 89,7%-д хүрсэн байна. Ерөнхий сэтгэл ханамж “сайн” үнэлгээ өнмөх жилээс байгууллагын соѐлд 2%-иар, эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, үйлчилгээний соѐлд 5,2%-иар, удирдлага, зохион байгуулалтанд 11%-иар тус тус нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээ, үйл ажиллагаанд сайн гэх Ерөнхий сэтгэл ханамж 5%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сэтгэл ханамжийн судалгааны шийдвэрлэлт 89,7%-тай байна.

1.8. Байгууллагын ил тод байдлыг хангаж ажиллах

1.8.1. Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг хангаж, санхүү, төсөв болон мэдээ, мэдээллийг цаг хугацаанд байршуулна.

/ I-IV улиралд /

Санхүүгийн өр авлагагүй гарах талаар эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд албан бичгийг хүргүүлж, эргэж хянан, заавар зөвлөмжийг өгснөөр санхүүгийн өр авлагагүй гарч байна. Шилэн дансны хуулийн хүрээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 172 санхүүгийн мэдээллийг шилэн дансанд хугацаанд нь шивж оруулан, шивсэн тухай мэдээллийг Эрүүл мэндийн яаманд илгээсэн. ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ, УАУТөв, 2 сум дундын эмнэлгийн шилэн дансанд оруулсан мэдээллийг хянан үзэж, Эрүүл мэндийн яаманд нэгдсэн мэдээллийг гаргаж өгсөн. Өрх, сумдын эрүүл мэндийн төвүүдийн шилэн дансны мэдээлэл бүрэн орсон. Үр дүн: Шилэн дансны хуулийн дагуу шилэн дансанд салбарын санхүүгийн мэдээлэл бүрэн орсон. Санхүүгийн өр авлагагүй ажиллаж байна.

100

1.8.2. Сул ажлын байрны зарыг ил тод зарлах, сонгон шалгаруулалтаар ажилд авч томилгооны зөрчилгүй ажиллана. / I-IV улиралд /

Сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн сул ажлын байрыг зарлаж, сонгон шалгаруулалтыг зарлах тухай албан тоотыг сумдын Засаг дарга нарт хүргүүлж, Цагаандэлгэр, Гурвансайхан сумдын эрүүл мэндийн төвийн дарга, Говь-Угтаал сумын сум дундын эмнэлгийн дарга нар болон ЗӨСТ, УАУТөвийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлах захиалгыг аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүллээ. Захиалгын дагуу Цагаандэлгэр, Гурвансайхан сумдын эрүүл мэндийн төв, Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэг, УАУТөвийн дарга нар сонгон шалгаруулалтанд тэнцэж, томилгооны зөрчилгүй болсон.

100

Page 13: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

13

2017 оны байдлаар Эрүүл мэндийн салбарын сул орон тооны захиалгыг ЭМБайгууллагуудаас авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлсэн ба байгууллагын вэб сайтанд нийтэд нээлттэй байршууллаа. Эрүүл мэндийн газарт хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 16 ажлын байрны зарыг олон нийтэд зарлаж Нэгдсэн эмнэлэгт лаборант, тоног төхөөрөмжийн засварчин, сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч, Хулд, Өлзийт, Сайнцагаан, Гурвансайхан сумдын эрүүл мэндийн төв, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдэд их эмч ажиллуулаад байна Үр дүн: Хүний нөөцийн ил тод байдал хангагдаж, томилгооны зөрчилгүй байна.

1.8.3. Эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг хангасан байна

/ I-II улиралд /

Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, эм эргэлтийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх нээлттэй тендер”-ийг 46 багцаар зарлаж, 16 компани материал ирүүлснээс 35 багцад 12 компанитай гэрээ байгуулсан. Шалгарсан болон шалгараагүй компаниудад мэдэгдлийг албан тоотоор хүргүүлсэн ба e-procurument сайтад нийтэлсэн. Үлдсэн 11 багцад дахин хязгаарлагдмал тендер зарласнаас компаниудаас санал ирээгүй учир шууд гэрээг байгуулсан. Тендерийн талаарх нийт мэдээллийг байгууллагын ил тодын мэдээллийн самбарт байршуулсан. Үр дүн: 2017 онд тендерт санал ирүүлсэн компаниудын тоо харьцангуй нэмэгдсэнээр олон багц шалгарч илүү хямд үнээр эмийг худалдан авах боломжтой болсон. Тендерээр шалгарсан компаниудын гэрээний хэрэгжилт жилийн байдлаар 100% тай байна.

90

1.8.4. Байгууллагын ил тод байдлыг хангаж ажиллана.

/ I-IV улиралд /

“Ил тод байдлын илтгэх шалгуур үзүүлэлтийн 2017 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжилт 100%-тай хэрэгжсэн. 2017 оныг Эрүүл мэндийн яамнаас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”, аймгаас "Үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил", эрүүл мэндийн салбараас “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилтуудыг дэвшүүлэн зарлаж, бүх шатны эмнэлэг, ЭМТөвүүдэд хүрүүлэн, зорилтын дор үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” /Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан./ Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлийг ил тод байршуулсан болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байгаа ба төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ажил хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, харилцах утас зэрэг мэдээллийг шинэчлэн байгууллагын самбарт байршуулсан.

95

Page 14: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

14

Төрийн албан хаагчийн ѐс зүйн эрхэмлэх 9 зүйлийг ажлын байрны тодорхойлолтонд оруулж, мөрдүүлэн ажиллаж байна. Нийт 21 байгууллагын дотоод журамд ажилтнуудын ѐс зүйн асуудал оруулан ажиллаж байна. НЭ, Өрх, сумын Эмнэлэг, ЭМТөв, УАУТөв, ЗӨСТөвийн дарга, ЭМГ-ын ажилтнуудын овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажлын чиг үүрэг, утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг өрөө бүрийн үүдэнд, www.dundgovi.mohs.mn сайтанд тус тус байршуулж иргэд үйлчилгээ авахад боломжтой боллоо. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах, Эмнэлэг, ЭМТөвийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох болон магадлан итгэлмжлэлд ороход бүрдүүлэх, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, 29.5 дахь заалтын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгоход бүртүүлэх материалын жагсаалтуудыг тус тус байгууллагын вэб сайтанд байршуулсан. Шинээр болон шинэчлэгдсэн гарсан хууль, тушаал шийдвэрийг тухай бүр уншиж судлан, Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангаж байна. Дагаж мөрдөх хууль, Засгийн газрын тогтоол, Их хурлын Байнгын хорооны тогтоол, ЭМ,Спортын сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамж, Байгууллагын дотоод журам, ЭМГ-ын даргын тушаал, зэргийг байгууллагын вэб сайтанд байршуулсан.

1.8.5. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллана.

/ I-IV улиралд /

Авилгатай тэмцэх үндсэний хөтөлбөрийн 2017-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 10 зүйл 28 хэрэгжүүлэх үйл ажиллагаатайгаар батлан, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудад албан бичгээр хүргүүлж жилийн эцсийн төлөвлөгөөний хэрэгжилт 97%-тай. Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр гарч байгаа тул уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмжийг өгч ажиллах учир Авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө гаргагүй байна. Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний талаар аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулж 40 гаруй хүмүүсийг хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогч зэрэг 8 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийн шивлээ. Уламжлалт анагаах ухаан, Зоонозын өвчин судлалын төвүүдийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нарын албан тушаалд нэр дэвшигдэн томилогдсон 3 удирдах албан ажилтны урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулан томилууллаа. Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтэс, эмнэлгийн тусламжын хэлтэс, ахлах мэргэжилтэн 4 хүний материалыг АТГ-т хүргүүлж дүгнэлтийг хүлээн аваад байна. Үр дүн: Авилга хувийн ашиг сонирхолоос сэргийлж ажилласан. Төлөвлөгөөний хэрэгжилт 97%тай.

90

Page 15: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

15

1.8.6. Иргэдээс ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж, мэдээг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

/ I-IV улиралд /

2017 оны байдлаар нийт 112 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснийг хуулийн хугацаанд 100% шийдвэрлэж хариуг эзэнд нь утсаар болон албан бичгээр хүргүүлэн ажилласан. Ирсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь авч үзвэл 25% нь гомдол, 85% нь хүсэлт, 2% нь санал байна. Засгийн газрын 11-11 төвийн нээлттэй утсанд 3 гомдол, аймгийн 7059106 төвд 14 годмол ирсэнийг холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн. Салбарын 2017 оны байдлаарх иргэдээс ирүүлсэн, өргөдөл, гомдлын шийдвэрлэлийн тайлан мэдээг гаргаж, ЭМЯам болон аймгийн ЗДТГазарт хүргүүлсэн. Үр дүн: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хуулийн хугацаанд 100% шийдвэрлэгдсэн.

100

1.8.7. Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана.

/ I-IV улиралд /

МУЗГ-ын 2009 оны 143 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын хүрээнд мэндчилгээ, танилцуулга, түүхэн замнал, Эрүүл мэндийн газрын бүтэц, харъяа байгууллагуудын мэдээлэл, Эрүүл мэндийн сайдын болон Эрүүл мэндийн газрын даргын тушаал, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, Монгол Улсын хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүд, хүний нөөц /хүний нөөцийн өнөөгийн байдал, хүний нөөцийн судалгаа, сул орон тооны зар, хүний нөөцийн хангалт гэх мэт/, статистик үзүүлэлт/, хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээ 2011-2017 оны сар тус бүрээр/, санхүүгийн тайлан гүйцэтгэл, өргөдөл гомдол, 7 хоногийн хийсэн ажлын мэдээ, жил улирлын төлөвлөгөө тайлан, цаг үеийн мэдээ, мэдээлэл, зарлал, сургалтын материал, санал асуулга, холбогдох байгууллагын холбоос зэрэг мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилж байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн газрын ДУНДГОЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР НЭРТЭЙ FACEBOOK цахим хуудсанд Эрүүл мэндийн газраас зохион байгуулан явуулж буй цаг үеийн мэдээлэл, эрүүл мэндийн зөвлөмж, мэдээлэл зэрэг 43 сэдвийн мэдээллийг бэлтгэн байршууллаа. Шилэн дансанд: Санхүүгийн ил тод байдал, 2017 оны жилийн санхүүгийн тайлан, 2017 оны 1-11-р сарын мэдээний төлөвлөгөө, гүйцэтгэл, 2016 оны аудитыг дуусгавар болгосон тайлан, 2016 оны авлагын тодруулга тайлан, 2016 оны өглөгийн тодруулга тайлан, 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2017 оны төсвийн төсөл, 2017 оны жилийн нийт 172 санхүүгийн мэдээллийг тус тус орууллаа. Үр дүн: Мэдээллийн ил тод байдал хангагдсан.

95

1.9. Баримт бичгийн стандарт, архив, албан хэрэг хөтлөлтийн зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах

1.9.1. Баримт бичгийн стандартыг мөрдлөг болгож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана

/ I-IV улиралд/

MNS5140-1-3:2011 стандартын дагуу баримт бичгийн нэр òºðºë, áàðèìò áè÷èãò зайлшгүй байх бүрдэл, байрлалд тавих нэгдсэн шаардлагыг бүрэн ханган ажиллаж áàéíà. Аймгийн ЗДТГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд болон байгууллагын мэргэжилтнүүдэд “Архив албан хэрэг хөтлөлтийн заавар, стандарт” сэдвээр сургалт хийж, заавар зөвлөмж өглөө. Сургалтанд Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын

95

Page 16: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

16

өвчин судлалын төв, 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төв, 2 ортой хувшийн хэвшлийн эмнэлгийн удирдлагууд нийт 30 хүн хамрагдсан. Үр дүн: Байгууллагын ажилчдын албан хэрэг хөтлөлт сайжирсан. Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, зааврын зөрчилгүй байна.

1.9.2. Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, хадгалах замаар цахим сан бүрдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулна.

/ I-IV улиралд/

Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 123 тушаалыг скайнердаж цахим сан бүрдүүлсэн ба байгууллагын үйл ажиллагааны 2016 оны тайлангуудыг цахимд оруулж, DVD-д бичиж хадгалав. Үр дүн: Цахим сан бүрдэн архивын баримтын эмх цэгч сайжирч, эргэн хайлт шуурхай болсон.

100

1.9.3. ORG-RMS архив, албан хэрэг хөтлөлтийн программын хэвийн үйл ажиллагааг хангаж, ашиглалтыг сайжруулна.

/ I-IV улиралд/

Архив, албан хэрэг хөтлөлтийн программыг өдөр тутамд тогтмол ашиглан, энэ онд Эрүүл мэндийн газрын даргын “А” тушаал 107, “Б” тушаал 22, явуулсан албан бичиг 679, èðñýí àëáàí áè÷èã 665, санал, өргөдөл гомдол 30-г тус тус программд бүртгэсэн. 2016 оны тоо бүртгэлийн байнга болон түр хадгалах баримтын бүртгэлийг программд орууллаа. Үр дүн: Архив, албан хэрэг хөтлөлтийн бүртгэл бүрэн хийгдэж, программ тогтмол үйл ажиллагаатай болсон.

100

Хоёр.Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож цахим мэдээллийг хөгжүүлэх зорилтийн хүрээнд:

2.1. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүн амын тайлан мэдээг авах нэгтгэх, хяналт үнэлгээ хийх

2.1.1. 2016 оны Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, тусгай мэргэжлийн төвүүдийн тайлангуудыг хүлээн авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төв, тусгай мэргэжлийн төвүүдэд хүргүүлнэ

/ I улиралд /

2016 оны эрүүл мэндийн байгууллагуудын жилийн эцсийн статистик тайлан мэдээг (ЭМТ101, 102, 201, 202, 401, 301, 302, 303, 304, 305, 306, 307, 308, 309, 310, 311, 312) Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, уламжлалт анагаах ухааны төв, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангуудаас хүлээн авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төв болон 16 тусгай мэргэжлийн төвүүдэд амжилттай тушаалаа. Үр дүн: ЭМХТ-ийн 2017 оны 5 сарын 2-ны үнэлгээний дүн хүргүүлэх тухай албан тоотоор Дундговь аймгийн статистик тайлан мэдээ өгөлт 90,1% “А” үнэлгээгээр үнэлэгдсэн байна.

100

2.1.2. Эрүүл мэндийн Сайдын А/450 дугаар тушаалын хэрэгжилтэнд хяналтыг тогтмол хийж, шинэчилсэн маягтын ашиглалт, мэдээ мэдээллийн бодит байдлыг хангаж ажиллана. (19 нэгжид хагас жил тутамд 1 удаа хяналт хийх)

/ I-IV улиралд/

Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 1 сарын 19 ны A/06 тоот тушаалын дагуу Аймгийн Нэгдсэн эмнэлэг, 15 сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүд, 2 өрхийн эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд 2016 оны үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт үнэлгээ хийж гүйцэтгэлээ. Хяналт үнэлгээний тайланг Эрүүл мэндийн газрын даргад тайлагнаж, 2016 оны удирдах ажилтны зөвлөгөөнд танилцуулсан. Эрүүл мэндийн сайдын 450 тоот тушаал шинэчлэгдэж байгаатай холбоотой танилцуулах сургалтанд эрүүл мэндийн цахим сан хариуцсан мэргэжилтэн Ё. Цэцэг-Өлзий хамрагдаж харьяа эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл өглөө. Үр дүн: Анхан шатны маягтууд бүрэн гүйцэт хөтлөгдөж, мэдээ, тайлан хугацаандаа нэгтгэгдэж, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон шийдвэр гаргагч нарыг мэдээллээр тогтмол хангасан.

100

Page 17: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

17

2.2. Эрүүл мэндийн салбарын хэмжээний цахим хуудсын ажиллагааг тогтмолжуулж мэдээ, мэдээллийг түргэн шуурхай болгох

2.2.1. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг www.dundgovi.mohs.mn аймгийн www.dundgovi.gov.mn зэрэг цахим хуудсанд тогтмол байршуулж, мэдээ, мэдээллээр хангаж ажиллана.

/ I-IV улиралд/

www.dundogovi.mohs.mn хаяганд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны цаг үеийн мэдээ, мэдээлэл 35, ЭМГ-ын даргын тушаал-15, ЭМБ-уудын 7 хоног бүр хийсэн ажлын мэдээ-42, ЭМГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан улирлаар, ѐс зүйн салбар хорооны төлөвлөгөө, танилцуулга, эрүүл мэндийн салбарын статистик үзүүлэлтүүд 1-12 сар, санхүүгийн 1-12 сарын төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл, хүний нөөцийн ил тод байдал, сул ажлын байрны захиалга зэрэг мэдээ мэдээллийг ил тодоор тавьлаа. Мөн иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг авахад зориулан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх материал, магадлан итгэмжлэлд орох байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалын жагсаалт, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн тэтгэмж олгоход бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг байршуулсан. 2017 онд 2637 хүн хандалт хийсэн байна. Байгууллагын facebook хуудсанд цаг үеийн шинж чанартай мэдээллийн мөн байршуулж нийт 111 мэдээ мэдээлэл эрүүл мэндийн зөвлөгөө байршуулсан байна.. Үр дүн: Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангагдсан. Цахим сайтанд хандагдах иргэдийн тоо өмнөх оноос нэмэгдсэн байна.

100

2.2.2. И-оффис программ ашиглалтыг эрүүл мэндийн салбарын хэмжээнд нэмэгдүүлж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд шинээр бүртгэл үүсгэн нэвтрүүлж, статистикч бага эмч нарт сургалт зохион байгуулан ашиглалтыг тогтмолжуулна.

/ I улиралд/

И-оффис программыг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төв, 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төв нийт 19 эрүүл мэндийн байгууллагын 2017 онд шинээр ашиглалтын эрх нээлгэж 1сард сумдын эрүүл мэндийн төвийн статистикч нарт программын сургалтыг зохион байгуулж салбарын хэмжээнд бүрэн ашиглан ажиллаж байна. Байгууллагын нийт ажилчид И-оффис программыг өдөр тутам үйл ажиллагаандаа тогтмол ашиглан, байгууллагын хэмжээнд нийт 21 хэрэглэгч бүртгэгдэн ашиглаж байна. Үр дүн: И-оффис программын ашигладаг эрүүл мэндийн байгууллага өмнөх оны мөн үеийнхээс 19-аар өсөж, мэдээ, мэдээлийн шуурхай байдал хангагдсан. Албан бичиг тоот дамжуулалт хялбар болсон.

100

2.2.3. Сумдын эрүүл мэндийн төвүүдтэй Skype программаар цахимаар холбогдох технологийг өргөжүүлэн, үйл ажиллагааг тогтмолжуулна. / I-IV улиралд/

2017 онд сумдын эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд Skype программаар холбогдон цаг үеийн байдал “Дархлаажуулалтын 10 хоног”, “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагаа”, “Бие бялдрын түвшин тогтоох сорилын нэгдсэн үйл ажиллагаа”, “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагаа” Томуу томуу төст өвчин түүнээс сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгч нийт 15 удаагийн цахим хурал зөвлөмж өгч ажиллалаа. Үр дүн: Цаг үеийн мэдээллийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд шуурхай өгч ажиллалаа.

100

Page 18: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

18

Гурав. Салбарын хэмжээнд дэд бүтэц, барилга, автомашин, тоног төхөөрөмжийн хангалтыг стандарт түвшинд хүргэж, засвар үйлчилгээг сайжруулан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдлыг бүрэн хангах зорилтийн хүрээнд:

3.1. Эрүүл мэндийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг сайжруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах

3.1.1. Эрдэнэдалай, Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэг, Хулд, Дэрэн, Өлзийт сумдын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газарт автомашины парк шинэчлэлт хийнэ.

/ I-IV улиралд /

Алслагдсан сум, багийн иргэдийн эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Угтаал, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэг, Луус, Хулд, Өлзийт, Баянжаргалан, Дэрэн сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, пургон автомашиныг тус тус олгосон. Үр дүн: Аймгийн хэмжээнд нийт 5 сумын эрүүл мэндийн төв, 2 сум дундын эмнэлэгт 201,2 сая төгрөгийн эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийгдсэн.

100

3.1.2. Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвд шинээр барилга барьж ашиглалтанд оруулна.

/ III улиралд /

Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвийн шинэ эмнэлгийн барилгын төсвийг улсын төсөвт суулгаж, энэ онд суурийн 120 сая төгрөгийг шийдвэрлүүлэн эмнэлгийн барилгын суурийн ажилын гүйцэтгэл 100%.

100

3.1.3 Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын их засварыг хийнэ.

/ I-IV улиралд /

Нэгдсэн эмнэлгийн хуучин амбулаторийн барилгын их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /89,2 сая/ тендерт ялсан “Тэргэн гүүр” ХХК-аар гүйцэтгүүллээ. Их засвараар 879,8 м2 дээврийн төмрийг шинээр сольж, 2113,8 м2 талбай дотор засвар, 196 м2 таазыг дүүжин таазаар сольж, 355,9 м2 шалыг хулдааслаж, 75м2 ханыг пильтадан, 2 ариун цэврийн өрөөг засварлаж, 16 тосгуур, 6 суултуурыг шинээр суурьлуулсан. Үр дүн: Амбулаторийн барилгын их засварын гүйцэтгэл 100%-тай байна.

80

3.1.4. Зүүн бүсийн сум дундын эрүүл мэндийн төвийн ажилчдын байрны их засварыг хийж гүйцэтгэнэ. / I-IV улиралд /

Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэгийн ажилчдын байрны их засварын 55 сая төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээс шийдвэрлүүлсэн. 3-р улиралд тендерийг зарлаж, их засварын ажлын хийсэн. Үр дүн: ОНХС-аас их засварын 55 сая төгрөгийг батлуулж шийдвэрлэсэн.

100

3.1.5. Нэгдсэн эмнэлэгт хэт авиан оношлогооны аппарат, мэс заслын гэрлийн хангалтыг хийнэ. / I-IV улиралд /

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Интерсайнс ХХK-аас Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны өрөөнд 19.250.000 төгрөгний үнэтэй мэс заслын хос лед гэрэл шинээр суурилагдлаа. Эрүүл мэндийн яаманд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ЭХО нэн шаардлагатай байгаа талаар албан бичгийг хүргүүлээд байна.

100

Page 19: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

19

3.1.6. Нэгдсэн эмнэлэгт зориулалтын тоноглогдсон түргэн тусламжийн автомашины хангалт хийнэ.

/ II улиралд/

Эрүүл мэндийн яам болон аймгийн Засаг даргын тамгын газарт Нэгдсэн эмнэлэгт зориулалтын тоноглогдсон түргэн тусламжийн автомашины хэрэгцээ нэн чухал шаардлагатай байгаа талаар албан бичиг хүргүүлээд байна.

80

3.1.7. Анхан шатны ЭМТ-үүдийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг сайжруулна. /өвчтөний монитор, соруулах аппарат, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, зөөврийн дефибрилятор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, судас тодотгогч, пульсоксиметр, электрокоагуляци, ЭХО аппарат, нярайн дулаацуулах ширээ/

/ I-IV улиралд/

Францын “Акшион Монголиа” ТББ-тай хамтран Хулд, Дэлгэрцогт, Баянжаргалан сумдын эрүүл мэндийн төвүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг үнэлэх судалгааг хийлээ. 2017 онд Эрүүл мэндийн яаманд нэн шаардлагатай Нэгдсэн эмнэлэгт 16 нэр төрлийн, Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг хүргүүлсэн. 2017 оны байдлаар Нэгдсэн эмнэлэгт иммунологийн , биохимийн бүрэн автомат анализатор, Si Ai Ti ХХК -наас амьсгалын аппарат, ургийн монитор нийлүүлэгдсэн. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Интерсайнс ХХK-аас Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны өрөөнд 19.250.000 төгрөгний үнэтэй мэс заслын хос лед гэрэл шинээр суурилагдлаа.

80

3.1.8. Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн барилгуудыг генератортай холбоход шаардлагатай цахилгааны утасны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж цахилгааны сааталгүй болгоно.

/ I-IV улиралд /

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, халдварт, поликлиникийн барилгуудыг цахилгааны нөөц үүсгүүр генераторт холбох холболтын утас, дагалдах хэрэгслийн худалдан авалтыг орон нутгийн хөрөнгө оруулалт 9,4 сая төгрөгөөр шийдвэрлүүлж, угсралт холболтын ажлыг Цахилгаан түгээх сүлжээ, Метронетворкс ХХК-аар гүйцэтгүүлсэн. Үр дүн: Цахилгааны тасалдалт, хязгаарлалтын үед эмнэлэг цахилгааны хуримтлалтай үйл ажиллагаа хэвийн явагдах боломж бүрдсэн.

100

3.1.9. Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайхан-Овоо, Адаацаг сумдын эрүүл мэндийн төвийн багийн эмч нарыг мотоциклиор хангана.

/ I-IV улиралд /

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайхан-Овоо, Адаацаг, Гурвансайхан сумдын эрүүл мэндийн төв болон Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн багийн эмч нар мотоцикль олгогдохоор шийдвэрлэгдэн, Эрүүл мэндийн яамнаас тус эмнэлэгүүдэд батламжийг олгосон. Үр дүн: Аймгийн хэмжээнд 6 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 10 багийн эмчид тус тус 1 мотоциклийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлсэн.

75

Page 20: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

20

3.1.10. 2018 онд аймгийн хэмжээнд засварлах, шинээр барих эмнэлгийн барилгын болон тоног төхөөрөмжийн судалгаа гаргах, хөрөнгийг 2018 оны төсөвт тусгах арга хэмжээг авч ажиллана. / III улиралд /

2018 онд Нэгдсэн эмнэлгийн угаалга, моргын барилгын засварын ажлын төсвийг хийлгэн Эрүүл мэндийн яаманд хянуулан тушаасан.

80

3.1.11. Элэгний В, С вирус, БЗДХ-ын илрүүлэг шинжилгээний оношилуурын хангалтыг нэмэгдүүлнэ.

/ I-IV улиралд /

“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн 2017 оны 11 дүгээр тогтоолын дагуу энэ онд 40-65 насны даатгуулагч 8118 иргэнийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах 22,7 сая төгрөгийн төсвийг батлуулан Нэгдсэн эмнэлгээр дамжуулан Монбиофарм ХХК-аас 10118 ширхэг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээний оношлуурыг татан авч, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 100% хангалаа. Тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуур болон TPHA, RPR баталгаажуулах шинжилгээний урвалж, туслах хэрэгслийн 45753662 төгрөгийн санхүүжилтийг Глобаль сангийн төсөлд тусган батлуулж Нэгдсэн эмнэлгийн бэлгийн замаар дамжих халдварын кабинет болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг БЗДХ-ын илрүүлэг шинжилгээний оношлуураар хангаж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс аймгийн хэмжээнд “Эрүүл цус” аяныг ажмгийн хэмжээнд зохион байгуулан 16-54 насны эрсдэлт бүлгийн иргэдийг ХДХВ, тэмбүүгийн илрүүлэг шинжилгээнд хамруулж ажиллалаа. Үр дүн: Эрүүл мэндийн даатгалын 22,7 сая төгрөгийн санхүүжилтээр 10118 ширхэг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээний оношлуур, Глобаль сангийн 45,7 сая төгрөгийн санхүүжилтээр 2400 хүн тун тэмбүүгийн баталгаажуулах урвалж, 8000 хүн тун ХДХВ, тэмбүүгийн хурдавчилсан оношлуурын хангалтыг авч Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шинжилгээний оношлуураар хангасан.

100

Дөрөв. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах , чанарын удирдлагын зорилтыг хангах” зорилтын хүрээнд:

4.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын хэрэгжилтийг сайжруулан “Шилэн эмнэлэг” төсөл хэрэгжүүлэх

4.1.1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлж, алслагдсан сум, багийн малчин иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.

/ I-IV улиралд /

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.1.11, явуулын амбулаторийн үзлэгийг зохион байгуулах 3.1.1 дэх заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор “Сумдад төрийн үйлчилгээг үзүүлэх” нээлттэй өдөрлөгийг Гурвансайхан, Өндөршил, Луус, Хулд сумдад зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд дээрх сумдад Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж нийт 954 иргэнд үзлэг, оношилгоо хийж, эмчилгээ зөвлөгөө өгч үйлчилсэн байна. Үүнээс:

Шүдний эмчийн үзлэгт 183 үйлчлүүлэгч хамрагдсанаас ломбо болон сувгийн эмчилгээ хийлгэсэн 79, шүд авхуулсан 58 байна.

100

Page 21: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

21

Дотрын эмчийн үзлэгт 229, дүрс оношилгооны эмчийн үзлэгт 265, эх барих,

эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 196, сүрьеэгийн эмчийнн үзлэгт 27, хавдрын эмчийн үзлэгт 21, лабораторийн шинжилгээнд 183 үйлчлүүлэгч хамрагдсан байна.

Сүрьеэгийн өвчлөл шинээр /2017 оны 9,10 сард/ оношлогдсон өвчтний хавьтал болох ар гэрийн 6 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 3 хүүхдэд туберкулины сорил тавиулахыг зөвлөсөн.

Шинээр 324 өвчлөлийг илрүүлж эмчилгээ, зөвлөгөөг өгч, 16 хүнийг онош тодруулахаар дараагийн шатлалд илгээсэн байна. Мөн элэгний В, С вирус 4 , хеликобактерийн 1 тохиолдол шинээр оношлогдсон.

Бруцеллѐзын тандалт, шинжилгээ судалгааг 73 хүнд хийсэн. “Элэгний хорт хавдараас сэргийлэх нь ”, “Элэгний В,С вирусын оношлогоо,

эмчилгээ” сэдэвт сургалтанд 345 иргэнийг хамруулсан.

Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны албан тоотоор “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”-ын удирдамжийг хүргүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 02-12-ны өдрүүдэд баруун бүсийн Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад, 2017 оны 11 дүгээр сарын 20-27-ны өдрүүдэд зүүн бүсийн Дэрэн, Цагаандэлгэр , Говь-угтаал , Баянжаргалан , Өндөршил , Гурвансайхан, Өлзийт сумдад нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллалаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг явуулын хэлбэрээр 1083 хүнд хүргэж үйлчилсэн байна.

Дотрын эмчийн үзлэгт 168 хүн хамрагдаж, дүрс оношилгооны эмчийн үзлэгт 868 хүн хамрагдсанаас дотор эрхтний ЭХО оношлогоонд-868, бамбай булчирхайн ЭХО оношлогоонд-868, умайн дайвар, түрүү булчирайн ЭХО оношлогоонд-384 хүнд тус тус хамрагдаж, оношилгоо хийлгэсэн байна. Үүнээс: Бамбай булчирхайн зангилаат хэлбэр 124, бамбай булчирхайн хордлогот хэлбэр 14, бамбай булчирхайн киста 29, бамбай булчирхайн дутмагшил 2, түрүү булчирхайн аденома 37, фибромиома 31, элэгний архаг үрэвсэл 25, элэгний киста 4, элэгний хатуурал 2, цөсний чулуу 52, бөөрний поликистоз 1, бөөрний үүсгэвэртэй 1, умайн хавдар 1 тохиолдол тус бүр оношилогдсон байна.

Эх барих эмэгтэйчүүд эмчйн үзлэгт 463 эмэгтэй хамрагдсанаас нөхөн үржихүйн насны 4 эмэгтэйд суулгац, 10 эмэгтэйд ерөндөг тавьж, ерөндөг авсан 7 байна. Сумдуудын жирэмсний хяналтын байдалд үнэлгээ хийж, өндөр өртөмхий бүлгийн 34 жирэмсэн эмэгтэйд үзлэг хийж, зөвлөгөө өгч ажилласан байна.

Шүдний эмчийн үзлэгт нийт 275 хүн хамрагдсанаас сувгийн эмчилгээ хийлгэсэн 143 хүн, шүд авхуулсан 135 хүн, ломбодсон шүдний тоо 229, эрүүлжсэн хүний тоо 81 байна.

Page 22: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

22

Нийт 19 хүнийг 3-р шатлалын эмнэлэг рүү илгээж, шинжилгээ хийлгэхийг зөвлөж,

эргэж хяналтанд үзүүлэхийг зөвлөсөн.

Үр дүн: Явуулын амбулаторийн үзлэгийн хамрагдалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 21%-иар, эрүүлжүүлэлтийн хувь 22%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

4.1.2. Албан байгуулага, аж ахуйн нэгжүүдтэй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар ЭМС-ын 340 дугаар тушаалын дагуу гэрээ байгуулж, хэрэгжүүлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байна. / I-IV улирал /

Эрүүл мэндийн сайдын 340 дугаар тушаалын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажилласнаар 2017 оны байдлаар 5 багцийн хүрээнд 7 байгууллагын 280 хүнд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, давхардсан тоогоор 699 өвчлөлийг илрүүлсэн байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байгууллагуудад гэрээний дагуу эрүүл мэндийн үзлэгийн дүн, мэдээллийг дэлгэрэнгүйгээр өгч, эрүүлжүүлэх ажлыг хамтран зохион байгуулахаар саналыг хүргүүлсэн. Урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн өвчлөлийн 36% нь хоол боловсруулах замын өвчлөл, 19% нь зүрх судасны өвчлөл, 12% нь нүдний өвчлөл, 10% нь шүдний өвчлөл, 0,3% нь сэтгэцийн өвчлөл, 6,9% нь мэдрэлийн өвчлөл, 11% нь эмэгтэйчүүдийн өвчлөл, 8% нь чих хамар хоолойн өвчлөл тус тус эзэлж, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаар нийт давхардсан тоогоор 799 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Үр дүн: Урьдчилан сэргийлэх үзлэгт багцын тусламж үйлчилгээг нэвтрүүлж, 1087 хүнийг хамруулж, 699 өвчлөлийг эрт илрүүлэн, эмчилгээ зөвлөгөөг өгсөн.

80

4.1.3. Эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэг, түүнд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийн талаар сургалт, сурталчилгаа хийх, кабенитийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулна.

/ I-IV улирал /

Осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр аймгийн Авто тээврийн газар, Цагдаагийн газар болон Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвтай хамтран “Зам тээврийн ослоос сэргийлэх” өдөрлөгийг зохион байгуулж, зам тээврийн ослоос сэргийлэх, авто машины бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар аймгийн төвд үйлчилгээ эрхэлж буй таксины жолооч нарт, мөн эрэгтэйчүүд олноор ажилладаг байгууллагууд болох Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨК, Цахилгаан түгээх сүлжээ ТӨК, Цахилгаан холбоо ТӨК, Цагдаагийн газар болон ”Жаргалтай гэр бүл” аяны оролцогч 40 гэр бүл, нийт 230 эрэгтэйд “Элэгний өвчний шалтгаан” сэдэвт сургалтыг зохион байгуулж эрүүл мэндийн боловсрол олголоо. Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 40-65 насны 3122 эрэгтэйг, “Багц” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд 40, 45, 50, 55, 60, 65 насны 481 эрэгтэйг, “Эрүүл цус” аяны хүрээнд БЗДХ халдварын илрүүлэг шинжилгээнд 2235 эрэгтэйг хамруулж, Нэгдсэн эмнэлэг, УАУТөв болон сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд энэ онд шаардлагтай 3557 эрэгтэйг хэвтүүлэн эмчилсэн байна. Эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг Гурвансайхан, Өндөршил сумдад хийгдэж шаардлагатай 56 хүнийг хамруулж эмчилгээ

85

Page 23: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

23

зөвөлгөөг өгсөн. “Хүйтний улирал болон Шинэ жилийн баяр”-ыг архигүй тэмдэглэх, эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд ажиллах чиглэл төлөвлөгөөг хүргүүлж ажиллалаа.Аюулаас сэргийлэх цогцолбороор “Архины хор уршиг”, “Тамхины хор хөнөөл” “Тамхины эдийн засагт учруулах хохирол”, “Мотоциклын осол гэмтэл” “Зам тээврийн ослоос сэргийлье” “Элэгний өвчний шалтгаан” зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ. Үр дүн: Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэг сайжирч, эерэг хандлага төлөвшиж байна.

4.1.4. 2016-2017 онд магадлан итгэмжлэлд хамрагдах 17 эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг магадлан итгэмжлэлд оруулна.

/ II-IV улиралд /

2016-2017 онд магадлан итгэмжлэлийн хугацаа дуусах 17 эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн материалын бүрдүүлэлтийг хянан үзэж, албан тоотыг ЭМЯаманд хүргүүлсэн. Хүргүүлсэн албан тоотын дагуу ЭМЯамнаас шинжээчдийг томилж, 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 07 дугаар сард эрүүл мэндийн байгууллагуудыг хөндлөнгийн байгууллагын үнэлгээнд хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг 17 эрүүл мэндийн байгууллага хангаж, “БАТЛАМЖ”-ийг ЭМСайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/353 тоот тушаалаар баталсан. Үр дүн: Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг 17 эрүүл мэндийн байгууллага хангаж, 100% магадлан итгэмжлэлд хамруулсан.

100

4.1.5. ЭМС-ын 2015 оны 495 дугаар тушаалын дагуу ЭМГ-ын дэргэд орон тооны бус “Сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжилтний тусламж үйлчилгээний алба”-ийг томилон ажиллуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна.

/ I улиралд /

Эрүүл мэндийн газрын дэргэд орон тооны бус “Сувилахуй эмнэлгийн тусгай мэргэжилтний тусламж үйлчилгээний алба”-ыг Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны А/08 дугаар тушаалаар 9 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг оролцуулсан орон тооны бус зөвлөл байгуулагдсан. Сувилахуйн, эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж үйлчилгээний алба байгуулагдснаар аймаг орон нутгийн хэмжээнд сувилахуйн боловсрол, хөгжил, тусламж үйлчилгээний чанар хүртээмж, удирдамж, стандартын хэрэгжилт, магадлан итгэмжлэл, мэргэжлийн алдааг хэлэлцэж, тусламж үйлчилгээний асуудлаар үнэлгээ дүгнэлт гаргахад оролцож, мэргэжил арга зүйгээр ханган, зөвлөн туслаж ажиллах боломж бүрдсэн. 2017 оны байдлаар 3 удаа хуралдан Олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн өдрийг тэмдэглэх тухай, сувилахуйн тусламж үйлчилгээний үйл ажиллагааны дүрэм, төлөвлөгөөг хэлэлцэн батлах, сувилахуйн тусламж үйлчилгээг 2018-2020 хүртэлх хөгжүүлэх стратегийн боловсруулахад санал хүргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Үр дүн: Сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжилтний албыг байгуулагдсанаар аймаг орон нутгийн хэмжээнд сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж үйлчилгээний асуудлаар үнэлгээ, дүгнэлт өгөх, зөвлөмжөөр хангахад оролцох боломж бүрдсэн. Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 95,3%.

100

Page 24: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

24

4.1.6. Үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэл, хүлээгдэлгүй авах нөхцлийг бүрдүүлж “Шилэн эмнэлэг” төслийг бүх шатандаа нэвтрүүлж ажиллана. / I-IV улиралд /

ЭМСайдын 2016 оны 01 албан даалгаврыг хэрэгжүүлэхээр ЭМГазрын даргын албан тоотоор хүрээнд 8 зорилтын хүрээнд 40 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар төлөвлөгөөний хэрэгжилт 93.4 хувьтай байна. Үүнд: • Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд өвчтөний ар гэрийнхэнд үйлчлүүлэгчдийн талаарх мэдээллийг дэлгэц, мэдээллийн самбараар эсвэл эмч өөрийн биеэр уулзаж тухай бүрт нь мэдээллийг өгч ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн төвүүд ¿éë÷ë¿¿ëýã÷èéã õ¿ëýýãäýëã¿é, ÷èðýãäýëã¿é ¿éë÷ëýõ àðãà õýìæýýíèé õ¿ðýýíä áàãèéí эмч нар хариуцсан багийн иргэдээ хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, èõ ýì÷èä ¿ç¿¿ëýõ øààðäëàãàòàé áàéãàà èðãýäèéã òóõàé á¿ð íü áàãèéí ýì÷ íàð танилцуулж цаг хугацаа алдахгүй тусламж үйлчилгээг үзүүлж байна. • Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээнд “Цаг товлох” үйлчилгээг нэвтрүүлснээр нийт 62800 хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг-7591, диспансерын хяналт-6103, өвчний учир-49106 байна. • Нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөө, төрөхийн хагалгааны өрөө, төрөх өрөө тус бүрд камераар тогтмол хяналт тавьж байна. • Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд интернетийн орчинд цахимаар мэдээ, мэдээллийг солилцох нөхцөл бололцоо бүрдсэн. • Байгууллага бүр шилэн дансанд жил, сар, улирлын мэдээ тайланг шилэн дансны календарчилсан хуваарийн дагуу мэдээллээ байршуулж хэвшсэн. Мөн санхүүгийн ил тодын самбарт сар бүрийн шилэн дансны мэдээг байрлуулж, иргэд ажилчдыг төсөв санхүүгийн зарцуулалтын талаарх мэдээллээр ханган ажиллаж байна. • Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, эрсдлийн баг, чанарын хяналтын багийн гишүүд 7 хоногт 2 удаа дотоодын хяналтыг хийж, тусламж, үйлчилгээ болон цэвэрлэгээ, үйлчилгээнд хяналт тавьж, эмчлүүлэгчийн санал сэтгэгдлийг сонсож тулгамдсан асуудлыг цаг тухайд шийдвэрлэн ажиллаж байна. • Хүнд өвчтөнд онош тодруулах, эмчилгээ хийх зорилгоор эмч нарын хамтарсан үзлэгийг 26 хүнд хийж үүнээс 8 өвчтөнг дараагийн шатлалын тусламж үйлчилгээнд шилжүүлсэн. • Эмнэлгүүдэд дуутай болон дуугүй хөтөчийг байнга ажиллуулж хэвшлээ. • ЭМС-ын тушаалын дагуу лабораторийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх зорилгоор 1-р шатлалын эмнэлэг, эрүүл мэндийн төвд хийгдэх боломжгүй шинжилгээний сорьцыг 2-р шатлалын эрүүл мэндийн байгууллага руу “Сорьц тээвэрлэх” гэрээ, журмын дагуу зөөвөрлөж байгаа ба сумаас 7665, нэдсэн эмнэлгээс 1102 нийт 8767 сорьцыг тээвэрлэсэн байна. Үр дүн: Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эмнэлгийн тусламжийн хүлээгдлийг 2016 онтой

95

Page 25: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

25

харьцуулахад амбулаторийн үзлэгийн тоо 1801 тохиолдолоор буурч, хүлээгдэлийн эзлэх хувь 6,2% буюу 4333 тохиолдолоор нэмэгдсэн байна. Түргэн тусламжийн 5636 дотор дуудлагын 90 %-д хүлээгдэлгүй үйлчлүүлсэн байна.

4.1.7. Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээнд “Цаг товлох” үйлчилгээг нэвтрүүлнэ. / II улиралд/

“Цаг товлох” үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор цахим программ хангамжийг нэвтрүүлэх ажлын хэсгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/13 тоот тушаалаар байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлэгийн очер дугаар авах үйлчилгээ цахимд шилжсэн. Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу нийт 16 модуль хэрэгжүүлэх ѐстойгоос 14 модулиар мэдээллийг оруулж, “Цаг товлох” үйлчилгээг цахим үйлчилгээгээр иргэдэд хүргэн ажиллаж байна. Цахим бүртгэлд 24960 үйлчлүүлэгч бүртгэгдэн үйлчилгээ авсанаас 18585 үйлчлүүлэгч лабораторийн, 7601 үйлчлүүлэгчдэд үйл оношийн шинжилгээ хийгдсэн байна. Үр дүн: Дугаар олгох үйлчилгээний зохион байгуулалт сайжирч, иргэдийн хүлээгдэл багассан.

95

4.1.8. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр нөхөн сэргээх эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх, үр дүнг тооцож ажиллана.

/ I-IV улиралд/

Уламжлалт анагаах ухааны төв нь 2017 оны 11 сарын байдлаар амбулаториор 2429, стационараар 833 хүнийг тус тус хүлээн авч, зүү эмчилгээ 6125, бариа 4300, хануур засал 3, самнуур засал 9, энгийн төөнө 152, цахилгаан төөнө 1425, монгол төөнө 17, бумба 1217, жин засал 5010, ороолт засал 47, дэвтээлгэ засал 10 тус тус хийсэн байна. Мэдрэлийн тогтолцооны өвчтэй 92, цусны эргэлтийн тогтолцооны өвчтэй 89, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчтэй 101, яс булчин, холбох нэхдэсийн өвчтэй 178, шээс бэлгэсийн тогтолцооны өвчтэй 53, амьсгалын тогтолцооны өвтэй 10 хүн тус тус хэвтүүлэн эмчилгээнд хамрууллаа. Нөхөн сэргээх эмчилгээнд цахилгаан зүү төөнүүр, нурууны олон үйлдэлт автомат татлагын ор, тогтмол болон хувьсах цахилгаан гүйдэлээр булчин мэдрэлийн ширхэгт цочирол өгөх замаар нөхөн сэргээх эмчилгээг тус тус хийж байна. Эмчилгээнд шинээр ультра звук шарлагын аппаратыг индомоны тосон түрхлэгтэй хавсруулан хэрэглэснээр үе мөчний өвдөлтийг намдаах үр дүнтэй эмчилгээний арга болж байна. Үр дүн: Нөхөн сэргээх эмчилгээний үр дүнд нийт эмчлүүлэгсэдийн 6,0% эдгэрсэн.

85

4.1.9. Алдаа зөрчлийн бүртгэлд дүн шинжилгээ хийх, алдаа давтагдахаас сэргийлэх арга зүйн зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж ажиллана. / I-IV улиралд /

2017 онд нийт 322 санамсаргүй алдаа эрсдэл бүртгэгдсэн. Үүнээс ноцтой эрсдэл 39, өндөр эрсдэл 126, дунд эрсдэл 107, бага эрсдэл 42 байна. Бүртгэгдсэн эрсдлийн 92,1% нь тасаг нэгжүүдэд засагдаж, 7.9% нь эмнэлгийн чанарын албанд шилжин ирснийг хэлэлцэн засаж цаашид дахин эрсдэл гарахаас сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээг авч ажилласан. Эмнэлзүйн 5 тохиолдол, тоног төхөөрөмжийн хүчин чадалтай холбоотой 2 нийт 7 алдаа эрсдэлийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд цахимаар мэдээлсэн. Алдаа эрсдэл дахин давтагдахаас сэргийлж эмнэл зүйн хэлэлцүүлэгийг зохион байгуулж хэлэлцүүлэгээс гарсан дүгнэлтийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүллээ

95

Page 26: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

26

Нийт бүртгэгдсэн алдаа зөрчил нь Нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн алдаа зөрчилд дүгнэлт хийхэд эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчсөн, эмнэлгийн тусламжийг оройтуулж өвчтөнг хүндрүүлсэн, эмч, эмнэлгийн мэргэжилтний хариуцлага алдсан, мэдлэг мэргэжил ур чадвартай холбоотой алдаа зөрчлүүд зонхилж байна. Алдаа зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг ЭМГ-ын даргын 2017 оны 10-р сарын 31-ны 598 тоот албан бичгээр хүргүүлж зөвлөмжийн хэрэгжилтийг тооцон ажиллаж байна. Эмч нарын алдаа эрсдлийг судлах явцад өвчтний түүхийн бичилт хангалтгүй байсан тул Дэлгэрцогт, Дэрэн сумын ЭМТөвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS4621:98 стандартын дагуу үнэлгээг хийхэд стандартыг мөрдөж ажиллахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хяналт үнэлгээгээр илэрсэн зөрчлийг өвчний түүх тус бүрээр бүртгэн холбогдох эмч нарт танилцуулж цаашид алдаа зөрчлөө арилгах дахин гаргахгүй ажиллах талаар зөвлөмжийг ЭМГ-ын даргын 2017 оны 642 тоот албан бичгээр хүргүүлж тухайн ондоо хэрэгжилтийг тооцлоо. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар эрсдэл аюулгүй байдлыг ханган ажиллах, дутагдалтай байгаа гол асуудал болох чанарын талаарх сургалтыг ЭХЭМҮТ-ийн чанарын албатай хамтран ажиллаж сургалт зохион байгуулах туршлага судлах ажлыг 2018 оны эхний улиралд хийхээр төлөвлөөд байна. Үр дүн: Өмнөх оноос алдаа эрсдэл 212 тохиолдолоор буурсан байна.

4.1.10. Эрүүл мэндийн байгууллагын ариутгалын аюулгүй ажиллагаа, чанарын хяналтыг сайжруулах, эмнэлгээс шалтгаалсан халдвар дамжих эрсдэлийг бууруулна.

/ I-IV улиралд /

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд ЭМС-ын 2014 оны 186 дугаар тушаалын дагуу “Халдварын сэргийлэлт хяналтын баг” ажиллаж байгаа ба эмнэлгээс шалтгаалах халдварын тандалтыг тогтмол хийн сар бүр мэдээллийг Эрүүл мэндийн газарт ирүүлэн ажиллаж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх журам”-ыг Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн А/03 тоот тушааалаар батлан гаргаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн, тасаг бүрт ХСХ-ын баг төлөвлөгөөт үнэлгээ хийн, мэс заслын тасгийн 2 эргэн хэвтэлт, төрөх тасгийн 4 халуурсан эхийн тохиолдлуудад тухай бүр тандалт хийж ХСХ-ын багийн хурлаар хэлэлцэн, эмч ажилчдаас эрүүл зүйн шинжилгээг хийсэн ба нян тээгч болон эмгэг төрөгч илрээгүй болно. 2017 оны байдлаар эрүүл зүйн шинжилгээг 3 удаа нийт 228 сорьцонд хийж хяналтыг баталгаажууллаа. Эрүүл мэндийн газраас хяналтын 2 баг гарч Нэгдсэн эмнэлэг, 2 сум дундын эмнэлэг, 13 сумын эрүүл мэндийн төвийн ариутгалын тасаг, хэсгийн өрөөний урсгал зохион байгуулалт, ариутгалын үйл ажиллагаа, ЭТҮХХ-ын сэргийлэлтэд ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаалуудын дагуу хяналт үнэлгээг хийн, эмнэлэг тус бүрт хяналтын багийн дүгнэлт зөвлөмжийг хүргүүлсэн. Үнэлгээгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ариутгалын тасгийн бохир, цэвэр хэсгийн урсгал журмын дагуу шийдэгдэж,

95

Page 27: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

27

ариутгалаас гарсан багаж хэрэгслийг хэрэглэх байдлаар нэг удаагийн цаасан уутанд пакетладаг болсон дэвшилтэт технологи нэвтэрч, ЭТҮХХ-ын тандалт тасаг нэгжүүдэд тогтмол бүрэн хийгдэж ариутгал, эмнэлгээс шалгаалсан халдварын сэргийлэлтийн үйл ажиллагааны хэрэгжилт 98,8%-тай байна. Эрүүл мэндийн газраас нийт эрүүл мэндийн байгууллагуудаас сар бүр ЭТҮХХ-ын тандалтын мэдээг авч, тогтмол хяналт тавин ажиллаж, тайланг ХӨСҮТ-д мэдээлж байгаа ба 2017 оны байдлаар ЭМҮХХ бүртгэгдээгүй байна. Үр дүн: ЭМБ-уудад ариутгалын мэргэшсэн мэргэжилтэн 100% хангагдаж, ариугалын тасаг, нэгж ажиллан, ЭТҮХХ-ын тандалт тогтмол хийгдэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар бүртгэгдээгүй байна.

4.2. 0-5 насны хүүхдийн хяналтыг тусламж үйлчилгээг сайжруулах

4.2.1. Хоол тэжээлийн хурц болон архаг дуталтай 06-36 сартай хүүхдийг ДЗОУБ-ын Дундговь ОНХХ-ийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Тараг” төсөлд хамруулан, үр дүнг тооцож ажиллана.

/ I-II улиралд/

Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Дундговь орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран “ТАРАГ” төслийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өждөр хүртэл 4 сарын хугацаанд хэрэгжүүлж, давхардсан тоогоор 80 хүүхдэд 1792 литр таргаар үйлчилсэн байна. Төсөлд хамрагдсан 06-36 ñàðòàé 20 õ¿¿хдийн өсөлт, хөгжлийг үнэлэхэд тураалын хүнд хэлбэртэй 1, тураалтай 2, туранхай 2, өсөлтийн хоцрогдолтой 5, нэн ядуу өрхийн 5, суурь өвчтэй 5 хүүхэд хамрагдсанаас байвал зохих жиндээ хүрсэн 3 хүүхэд байна. Хүүхдүүдийг долоо хоног бүр жин, өндөр/уртыг хэмжиж, өсөлт хөгжлийг үнэлж, үр дүнг тооцож ажилласан ба эцэг эх, асран хамгаалагч нарт “Хүүхдийн нэмэгдэл хооллолт”, “Хүүхдийн асаргаа, сувилгаа”, “Хүүхдийн түлэгдэлтээс сэргийлье”, “Осол гэмтлээс сэргийлье” зэрэг 10 гаруй сэвдээр сургалт зохион байгууллаа. Жингийн нэмэгдэл долоо хоногт дунджаар 100-400 ãð байсан. Үр дүн: Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн хоолны дуршил сайжирч, хөдөлгөөний идэвхи нэмэгдэж, бие бялдарын болон сэтгэхүйн хөгжил нэмэгдсэн. Мөн хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх хэвтэлтийн тоо буурсан.

100

4.2.2. 0-2 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхийг олон нийтэд түшиглэсэн ХӨЦМ-ийн сургалтанд хамруулж, аюултай ерөнхий шинжийг үнэлэх ур чадварыг эзэмшүүлнэ. / I-IV улиралд /

Олон нийтэд түшиглэсэн ХӨЦМ-ийн сургалтаар 0-2 хүртлэх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд өвдсөн тохиолдолд илрэх шинж тэмдэгийг хэрхэн үнэлэх ур чавдарыг олгох ялангуяа аюултай ерөнхий шинж хүүхдэд ямар байдлаар илрэх, түүнийг хэрхэн үнэлж эмнэлгийн тусламж авах талаарх мэдлэгийг эзэмшүүлэх сургалтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд тасралтгүй хэлбэрээр зохион байгуулж байна. Адаацаг, Сайнцагаан, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Баянжаргалан сумдууд 0-2 насны хүүхэдтэй 181 эцэг, эхчүүдэд “Хүүхдийн асаргаа, сувилгаа”, “Хүүхдийн нэмэгдэл хоолны ач холбогдол” сургалтыг зохион байгууллаа. Ийнхүү нялхас бага насны хүүхдийн хооллолтын зөв дадал эзэмшсэн эцэг эхийн тоо 181 хүрсэн нь хүүхдийн өвчлөлийг бууруулахад эцэг эхийн оролцоо, мэдлэг хандлагыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон. Хүүхдийн аюултай ерөнхий шинжийг

100

Page 28: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

28

үнэлэх ур чадварыг эзэмшүүлэх сургалтанд 184 эцэг эх асран хамгаалагч нарыг хамруулсанаас ур чадварыг эзэмшсэн нь 44 буюу 23,6% байна. Аймгийн хэмжээнд өрх, сумын эмчийн хяналтанд байгаа 0-2 насны 1972 хүүхэд байгаагаас 2017 оны байдлаар 1897 хүүхдэд жинлэлт, хэмжилт хийгдсэнээс өсөлтийн хоцрогдолтой 7 хүүхэд, тураалтай хүүхэд 3, туранхай хүүхэд 2 тус тус байна. Өсөлтийн хоцрогдолтой, тураалтай, туранхай хүүхдийн ээжүүдийг сургалтанд хамруулж, хүүхдийн нэмэлт хоолыг хэрхэн бэлтгэх, хооллолтын давтамж, эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэрийг хөтлөх аргачлал, өсөлтийг хянах зэрэг аргачлалыг зааж эзэмшүүллээ. Адаацаг сумын эрүүл мэндийн төв нээлттэй хаалганы өдрийг 2017.03.23 нд зохион байгуулж 0-2 насны хүүхэдтэй 21 эцэг эхэд, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн эмч нар 88 эхэд баяжуулсан бантан, ногооны зутан, махны нухаш, төмсний нухаш зэрэг хоолийг яаж бэлтгэх хийх талаар сургалтыг хийж эцэг эхчүүдээр гардаж хоол хийлгэн хүүхдүүдийг хооллож ажилласан нь үр дүнтэй сургалт болсон. Үр дүн: 0-5 хүртэлх насны үзлэгт хамрагдаж байгаа нийт хүүхдүүдэд ХӨЦМ-ийн дагуу аюултай ерөнхий шинжийг үнэлж хэвшлээ. 2017 оны байдлаар 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 14 тохиолдол бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үеэс 6 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

4.2.3. ХӨЦМ-ийн сургалтанд хамрагдаагүй эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, тандалтыг хийж ажиллана. / I-IV улиралд /

Өрх, сумын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан эмнэл зүйн ХӨЦМ-ийн сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 ээлжээр 30 эмч, мэргэжилтнийг хамруулан, мэдлэгийг сэргээж, ур чадварыг нэмэгдүүллээ. Эхний 2 ээлжийн сургагч багшаар нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Б.Ганхөлөг, 3 дах ээлжийн сургагч багшаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн амьсгалын эрхтэний эмгэгийн судалын тасгийн эмч Б.Ариунхишиг ажиллалаа. Сургалтын гол зорилго нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулж, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй амьсгалын замын цочмог халдвар, нярайн төрөлт тойрны үеийн эмгэг, сульдаа, цус багадалт, тураал зэрэг өвчтэй хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цогц байдлаар үзүүлэхэд оршино. Мөн эрүүл мэндийн ажилтнуудын бага насны хүүхдийн хооллолтын талаарх мэдлэгийг сайжруулах, гэр бүл эцэг эх, асрамжлагчдад бага насны хүүхдийн зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшүүлэх, хүүхдэд тогтмол хяналт тавин ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн. Сургалтыг доорх сэдвийн хүрээнд зохион байгуулж мэдлэг, дадлыг эзэмшүүллээ. Үүнд:

Хүүхдийн өвчний цогц менежмент яагаад чухал болохыг тайлбарлах Эмнэлзүйн хүснэгтийг ашиглан өвчтэй хүүхдийг үнэлж, ангилж, эмчилж

95

Page 29: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

29

сурах

Өвчний шинж тэмдгүүд, хооллолтын болон дархлаажуулалтын байдлыг үнэлэх

Зөвлөгөө өгөх ур чадвар /сонсох ба ойлгох, итгэл төрүүлж, дэмжлэг буюу бодит тусламж үзүүлэх/-ыг эзэмшиж, зөвлөгөө өгөх картын багцыг зөв ашиглах чадварт суралцах

Эхэд хүүхдийн хооллолтын талаар зөвлөх, хэзээ эргэж ирэхийг хэлэх Давтан үзлэгт ирсэн хүүхдэд дахин үнэлгээ хийж сурах

Сургалтанд оролцогцогчидоос ХӨЦМ-ийн үнэлгээгээр сургалтын өмнөх мэдлэгийг үнэлэхэд дундаж дүн 59.9 байсан бол сургалтын дараах дундаж дүн 86.4 болж оролцогчдын мэдлэгийн түвшин 15-55 хувиар өссөн байна. Сургалтын дараа оролцогч бүрийг хамруулан ярилцлага зохион байгуулж, санал хүсэлтийг авлаа. Үр дүн: Сургалтанд оролцогчдын мэдлэгийн түвшин 15-55 хувиар өссөн байна.

4.2.4. “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” стратегийн хэрэгжилтийг сайжруулж, төрсөн нярай бүрт “Анхны тэврэлт” тусламжийг үзүүлж ажиллана.

/ I-IV улиралд /

“Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” стратегийн хэрэгжилтийг үнэлэх, хүүхдийн тусламж, үйлчилгээний эмнэл зүйн удирдамж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх, хүүхдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарт “Дэмжлэгт хяналт” –ыг хийх удирдамжийг Эрүүл мэндийн газрын даргын А/06 дугаар тушаалаар батлуулан, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хяналт үнэлгээг хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллалаа. Зөвлөмжинд төрсөн нярай бүрт “Анхны тэврэлт” тусламжийг үзүүлэх, 0-1 хүртэлх насны хүүхдийн гэрийн эргэлт, идэвхитэй хяналтыг 95%-д хүргэх, 1-5 хүртэлх насны хүүхдийн идэвхитэй хяналтыг 80%-д хүргэх, 0-5 хүртэлх насны хүүхдийн дундах суурь өвчлөлийн илрүүлэлтийг сайжруулах, товлолт вакцинд 100 хувь хамруулах, осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бууруулах гэсэн заалтуудыг тусгаж өгч, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тооцон ажиллаж байна. “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” стратегийг 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилт 15 заалтын хүрээнд боловсруулж, Эрүүл мэндийн газрын даргын 44 албан бичгээр эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн. Стратегийн гол зорилт нь төрсөн нярай бүрт “Анхны тэврэлт” тусламжийг үзүүлэх явдал бөгөөд 2017 оны байдлаар аймгийн хэмжээнд 881 хүүхэд амьд төрсний 95.4 хувьд нь “Анхны тэврэлт” тусламжийг үзүүлсэн байна. “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 97.8 хувьтай байна. Жирэмсний хяналтанд шинээр орсон 960 эмэгтэйд жирэмсний 36 долоо хоногтойд нь “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” –аар сургалт, мэдээл өгч ажиллалаа. Сургалтанд жирэмсэн эхийн ар гэрийнхэн, хань нөхөр нийт 126 хүн хамрагдсан байна. Сайнцагаан, Адаацаг, Эрдэнэдалай сумдын эрүүл мэндийн төвүүд Дэлхийн Зөн-

100

Page 30: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

30

Дундговь ОНХХ-тэй хамтран жирэмсэн эхийн хань нөхөр болох 30 аавуудад Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжаар гардан үйлдлийн сургалтыг амжилттай зохион байгуулж, аавуудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийсэн байна. Эрүүл мэндийн газраас санаачлан орон нутгийн ДЗОУБ-тай хамтран “Нярайн эрт үеийн тусламж үйлчилгээнд эх баригчдын оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг зохион байгуулж, сургалтанд 25 эх баригч хамрагдаж эх, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжрууллаа. Олон улсын Эх баригчдын өдрийг угтаж “Нярай эрт нэн шаардлагатай тусламжийг сайжруулах нь” туршлага судлах өдөрлөгийг Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвд амжилттай зохион байгууллаа. Үр дүн: Төрөөд 1 цагийн дотор хөхөө амласан хүүхдийн эзлэх хувь 97.6 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

4.3. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, жирэмсэн эхийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх,

4.3.1. Жирэмсэн эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулан жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс сэргийлж ажиллана. / I-IV улиралд /

Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чиглэлээр гарсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний эмнэл зүйн удирдамж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх барих, эмэгтэйчүүдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарт “Дэмжлэгт хяналт” –ыг хийх удирдамжийг Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/06 дугаар тушаалаар батлуулан, хяналт, шинжилгээ үнэлгээг хийж, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, эрсдэлт бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, нэн ядуу эмзэг бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг гаргах загвар хүснэгтийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, үр дүнг тооцон ажиллах талаар арга зүйн зөвлөмжийг хүргүүлсэн. Багийн эмч нарын ажлын байрны тодорхойлолтонд жирэмсэн эмэгтэй бүрийг жирэмсний эрт хяналтанд авах, өндөр эрсдэлт бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг ЖСАХ-д хамруулах зэрэг заалтыг тусгаж өгснөөр эх баригчтай хамтран ажиллах уялдааг сайжруулж өглөө. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 14 хоног тутамд эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газартай жирэмсэн эхчүүдийн хяналтыг тулгаж, жирэмсний хөтчийг “Гараас гарт” гэсэн журмаар солилцон ажиллаж байна. Анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн жирэмсэн эхчүүдийн хяналтын чанарт онцгойлон анхаарч, шинээр хяналтанд орсон жирэмсэн эмэгтэй, үүнээс өндөр өртөмтгий жирэмсэн эмэгтэй, анхаарал татсан онцгой хяналтанд байгаа жирэмсэн эмэгтэй, дараагийн шатлалд илгээсэн жирэмсэн эмэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийн шинжилгээний хамрагдалт, эхчүүдийн амрах байраар үйлчлүүлсэн эхчүүд, мэдээлэл сургалт сурталчилгаа хийсэн жирэмсэн эмгэтэй, төрсөн эхийн талаарх мэдээлэл,

100

Page 31: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

31

төрсөн эх, нярайн гэрийн идэвхитэй эргэлт, төрөх эхчүүдийн нэрс зэргийг сар бүрийн ажлын сүүлийн өдөр авч нэгтгэн, хүндрэлтэй төрөх эхчүүдийг 2,3-р шатлалын эмнэлгүүдэд илгээж ажилласнаар, 706 эмэгтэйг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд шилжүүлэн төрүүлж, тусламж үйлчилгээг тасралтгүйгээр чанартай хүргэснээр жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хүндрэлээс сэргийлж, нийт төрсөн эхчүүдийн 95.2 хувь нь эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг авч төрсөн байна. Үүнээс 3-р шатлал руу жирэмсэн эх 4, төрсөн эх 1 тус бүр шилжүүлж, хүндрэлээс сэргийлж ажиллалаа. Нэгдсэн эмнэлгийн ЭЗӨГ-ын жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор ЭЗӨГ-1 хэсэгт аймгийн төвийн өндөр өртөмтгий жирэмсэн эмэгтэйчүүдийг, ЭЗӨГ-2 хэсэгт хөдөөгийн өндөр өртөмтгий жирэмсэн эхчүүдийг хянахаар зохицуулалтыг хийж, одоогоор нийт 174 жирэмсэн эмэгтэй эх барих эмэгтэйчүүдийн хяналтанд хянагдаж байна. Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчийн тойрон үзлэгийг долоо хоног бүрийн Пүрэв гариг бүрт хийж хэвшсэн ба 28 удаагийн тойролтоор 48 хүний оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэсэн. Ургийн гажиг илрүүлэх дүрс оношлогооны шинжилгээг давхардсан тоогоор 560 жирэмсэн эхчүүдэд 13, 20, 32 долоо хоногтойд хийсэн ба одоогоор 4 /нуруу нугас-1, гастрошизис-1, уушиг-2/ гажгийг илрүүлсэн байна. Жирэмсэн эхчүүдийн сургалтыг хань нөхөр, ар гэрийнхэнтэй нь хамт зохион байгуулснаар 678 удаагийн сургалтанд 1401 эх хамрагдсанаас 139 нь гэр бүлийн хамт хамрагдаж, жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс сэргийлж ажиллалаа. Дэлхийн зөн-Дундговь ОНХХөтөлбөрөөс хөрөнгө оруулалтаар жирэмсэн эхчүүдэд хүчилтөрөгчийн коктейл найруулж өгөх тоног төхөөрөмжийг шийдвэрлэснээр 567 жирэмсэн эмэгтэйд хүчилтөрөгч эмчилгээгээр үйлчилсэн байна. Эрүүл мэндийн газраас санаачлан Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Дундговь ОНХХ-тэй хамтран “Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтний эх, нярайн тусламж, үйлчилгээний мэдлэг, ур чадварыг сайжруулах нь” сургалтыг зохион байгуулж, сургалтанд анхан шатны эх барихын тусламж үзүүлэгч 49 эмч, мэргэжилтэн хамрагдсанаар эх, нярайд үзүүлэх тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулахад нэг арга хэрэгсэл боллоо. Жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор анхан шатны тусламж үзүүлэгч өрх, сумын эмч нартай байгуулах гэрээний төслийг боловсруулж, одоогоор санал авах үйл ажиллагаа явагдаж байна. Үр дүн: 2017 оны байдлаар эхийн эндэгдэл болон эхийн ноцтой хүндрэлгүй ажиллалаа. Жирэмсний эрт хяналт 88.5 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 хувиар нэмэгдэж, жирэмсэн эхчүүдийн цусны шинжилгээний хамрагдалт 96.0 хувьтай байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдээгүй.

Page 32: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

32

4.3.2. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулна. / I-IV улиралд /

Энэ онд 5203 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан нь нийт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 43.7 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн 69.4 хувьд нь өвчлөл илэрсний 71.8 хувийг эмчлэн эрүүлжүүлж, 28.2 хувийг хяналтанд авсан байна. Үр дүн: Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтын хувь өмнөх оноос 13.8 хувиар нэмэгдэж, сумдад бүртгэл мэдээллийн тогтолцоо сайжирч, үр дүнг тооцон ажиллаж байна.

95

4.3.3. Эхчүүдийн амрах байрны үйл ажиллагааны ашиглалтыг сайжруулж, хүндрэлээс сэргийлж ажиллана.

/ I-IV улиралд /

Нэгдсэн эмнэлгийн эхийн амрах байранд сумдын эрсдэлт бүлгийн жирэмсэн эхчүүдийг төрөхийн өмнө амрааж, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд төрүүлж байгаа ба эхчүүдийн амрах байраар 71 эх амарч 564 ор хоног, сумдын эрүүл мэндийн төвүүдийн эхчүүдийн амрах байраар 138 эх амарч 693 ор хоног ашиглаж нийт 209 эх 1257 ор хоног ашигласан байна. Үр дүн: эхийн амрах байраар амарсан эхчүүдийн тоо өмнөх оноос 5 хувиар өссөн байна.

80

4.3.4. Өсвөр үеийн кабинетийн үйл ажиллагааг сайжруулж, эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна.

/ I-IV улиралд /

Эрүүл мэндийн сайдын 338 дугаар тушаалын дагуу өсвөр насны охид хөвгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад хийлээ. Үзлэгт нийт 686 охид хамрагдсанаас 249 өвчлөлийг илрүүлж, 83.9%-ийг эрүүлжүүлсэн байна. Нийт 686 охидоос жирэмсэн-7, БЗДХ-2 илрүүлж, зохих арга хэмжээг авч ажиллалаа. Нийт хүүхдүүдэд “Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх нь” сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа. Үр дүн: Өсвөр насны 686 охидыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, өвчлөлтэй гарсан хүүхдүүдийн 83.9%-ийг эрүүлжүүллээ

80

4.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, ээлтэй орчин бүрдүүлэх, асаргаа сувилгааг сайжруулан, 2012 оны 375 дугаар тушаалыг хэрэгжилтийг хангах

4.4.1. Эмнэлгийн зохион байгуулалт, тасаг, кабинетийн байршил, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ойлгомжтой байдлаар гэрлэн самбар, брайль, болон аудио хэлбэрээр үзүүлж дэмжлэг үзүүлж ажиллана.

/ I-IV улиралд /

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл бүхий гэрлэн самбар 11 шинэчилэн , шинээр амбулаторийн тасгийн 22 кабинетад цахим үйлчилгээний програм суулгаж, эмч, сувилагч нарыг нэг бүрчлэн сургалтанд хамруулж мэдлэг мэдээллээр хангасан байна. Цахим үйлчилгээнд орсноор эмч нарын цаг ашиглалт сайжирч, хүлээгдэл, чирэгдэл буурсан, цахим орчинд ажиллах эмч нарын мэдлэг чадвар дээшилсэн, хэрэглэгчдийн сэтгэл ханамж амаар сайн гэж талархаж байгаа зэрэг эерэг үр дүнтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойлгомжтой хэлбэрээр үзүүлэх болон аудо хэлбэрээр мэдээллийг хүргэх боломжийг судлан ажиллаж байна. Үр дүн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг сайжирч тэргэнцэр, шатны бариул, 00 суултуур, гэрлэн самбар зэрэгтэй болсон.

80

Page 33: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

33

4.4.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах тусламж үйлчилгээг ЭМГ-н дэргэдэх “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагаанд тулгуурлан хийнэ. / I-IV улиралд /

ЭМГ-ын дэргэдэх “Гэрэлт ирээдүй сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааг 7 хоног бүрийн 2 өдөр тогтмол ажиллуулж байна. Тус төв”-өөр 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 20 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үйлчлүүлснээс сэргээн засах, нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын үйчилгээнд 12, оюун ухааны сэргээн засал эмчилгээнд 3, Иньфра улаан туяаны эмчилгээнд 14, оюун ухааны бэрхшээлтэй 5 хүүхдийг өнгө ялгах, тоо тоолуулах хичээлд тус тус хамруулсан байна. Сургалтын гарын авлагыг бэлтгэн нийт давхардсан тоогоор 26 хүүхэд, 35 эцэг, эх асран хамгаалагч нарт тарааж, хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, хэрхэн хамтран ажиллах талаар 62 эцэг, эх асран хамгаалагч нарт сургалтыг хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нартай 4 удаагийн дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж, тэдний тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, ажлын төлөвлөгөөг боловрууллаа. Улаанбаатар хотын “Энэрлийн түүчээ” ТББ-ын багш нарыг урьж “Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй”-н сургалтыг зохион байгуулж, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн нийт 22 эмч мэргэжилтнүүдийг хамрууллаа. Тус төвийн хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч эмч нар хөгжлийн бэрхшээлтэй 26 хүүхдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч 2 хүүхдэд тэргэнцэрийг гардуулав. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны тэргүүн Ц.Батсайханыг Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Эцэг эх асран хамгаалагч” нарын чуулга уулзалтанд оролцууллаа. Үр дүн: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан үйлчилж, тэдэнд хүрэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж дээшилсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн үйл ажиллагаа тогтмолжиж байна.

100

4.5. Эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж стандартын хэрэгжилтийг сайжруулан эмийн санд тавих нийтлэг шаардлага МNS 5260:2015 стандартыг мөрдүүлэх

4.5.1 Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийн хэрэгжилтийг сайжруулж ажиллана.

/ I-IV улиралд/

Аймгийн хэмжээнд “Антибиотикийн болон нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нян тэсвэртэй болохоос сэргийлэх, тандалтыг сайжруулах, нянгаар үүсгэгдсэн аливаа халдварын оношилгоо, эмчилгээг боловсронгүй болгож, эмнэлгийн тусламжийн чанар, үр дүнг дээшлүүлэх” зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын дунд 1 сарын аянг зохион байгууллаа. Бактериологи лабораториор нийт 2200 антибиотик мэдрэг чанарыг үзэх шинжилгээ хийгдэж үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгээр 1500, амбулаторийн үзлэгээр 520, хэвтэн эмчлүүлсэн өвчтөнөөс 650 шинжилгээ тус тус хийгдсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдээс 590 антибиотик мэдрэг чанарын шинжилгээ өгөгдсөн нь нийт антибиотик эмчилгээ хийлгэсэн өвчтөний 90.7% байна. “Антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулж, нянгийн тэсвэржилтээс сэргийлье” аяны хүрээнд УХТЭ-ийн эмч, эм зүйчид, ХХААХҮЯамны мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулж, сургалтанд нийт 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд, малчид хамрагдаж, 2000 гаруй тараах материалыг тарааж, 400 гаруй иргэд, малчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд витаминжуулалт хийгдлээ. Сургалтанд

100

Page 34: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

34

хамрагдсан нийт иргэд “Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэнэ” гэдгээ андгай өргөсөн. Мөн аймгийн төвийн төр болон хувийн хэвшлийн 36 албан байгууллагыг хамруулан Антибиотик эмийг зохистой хэрэглэх аман андгайг 1350 хүнээр өргүүлсэн. Үр дүн: Иргэд, эмч, эмнэлгийн мэргэжилтний нянгийн тэсвэржилтийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага дээшилсэн. 2017 оны байдлаар антибиотик эмийн эмчилгээ хийлгэсэн өвчтөний эзлэх хувь 73,45% байгаа нь өмнөх онтой харьцуулахад антибиотик эмийн эмчилгээ хийлгэсэн өвчтөний эзлэх хувь өсөөгүй өмнөх оны түвшиндээ байна.

4.5.2. Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана. / I-IV улиралд /

Монгол улсын Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 4-р сарын 20-ны өдрийн 129/100 тоот тушаалын дагуу төлбөрийг нь төр хариуцах эмийг ард иргэдэд тогтмол олгон ажиллаж байна. Жилийн эцсийн байдлаар хорт хавдар, сэтгэцийн эмгэг, чихрийн бус шижин, уналт таталт, бамбай булчирхай, нүдний даралт ихсэх эмгэг зэрэг өвчнүүдэд нийт 35 нэр төрлийн эмээр 638 хүнд 13805463 төгрөгний эм тариаг үнэ төлбөргүйгээр олгосон байна. Үр дүн: Өнгөрсөн оны мөн үеэс төлбөрийг нь төр хариуцдаг эм олголт болон эмийн үнийн дүн 54,3%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна

80

4.5.3. “Эмийн аюулгүй байдлын хяналт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх” стратегийн хэрэгжилтийг сайжруулна.

/ I-IV улиралд /

Эрүүл мэндийн сайдын 415 дугаар тушаалын 3-р хавсралтын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдлыг бүртгэж, эмийн гаж нөлөөний бүртгэлийн санг бий болгосон. Эмийн гаж нөлөөний 4 тохиолдлыг шар хуудсаар бүртгэж, эмэн эмчилгээний зохицуулах хорооны хурлаар авч хэлэлцэн, Наранжогийн аргаар үнэлж, хурлын тэмдэглэл, шар хуудасны хамт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмийн зохицуулалтын албанд хүргүүлсэн. Ихэвчлэн антибиотик эмийн гаж нөлөө үүсдэгтэй холбогдуулан эмч нарт “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ” сэдвээр сургалт явуулсан. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд эмийн гаж нөлөөг бүртгэх тогтолцоо бүрдсэн. 4 эмийн гаж нөлөөг илрүүлж мэдээлсэн.

95

4.5.4. Эмийн сангуудад MNS 5260: 2015 стандартын хэрэгжилтэд дотоод хяналт хийх, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана.

/ III улиралд/

Эмийн санд тавигдах шаардлага MNS 5260: 2015 стандартын дагуу шалгуур үзүүлэлтээр дараах эмийн сангууд хамрагдсан. Үүнд: 23 эмийн сан байгаагаас 15- эм,эргэлтийн сан, 3-нийтийн үйлчилгээтэй нэг дүгээр зэрэглэлийн эмийн сан 5 -нийтийн үйлчилгээтэй хоѐр дугаар зэрэглэлийн эмийн сангууд үйл ажиллагаа явуулж байна. Эмийн сангуудын үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн хангамж дунджаар 86,2% байна. Амин чухал эмийн нөөцийн хангалтын дундаж 91,2%-тай, эмийн чанар аюулгүй байдлын дотоод хяналтын төлөвлөгөөний хэрэгжилт 85-90%-тай , Эмийн санд тавигдах стандартын хангалт 75-98,9%-тай, эмийн жор бичилтийн стандартын хэрэгжилт 90,2 %- тай үнэлэгдсэн. Үнэлгээнд хамрагдсан эмийн санд зөвлөмж арга зүйгээр тухай бүр хангасан.

87,0

Page 35: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

35

4.5.5. Орон нутагт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааг гарган ЭМЯаманд хүргүүлэн шийдвэрлүүлж ажиллана.

/ I-IV улиралд /

Эрүүл мэндийн яаманд эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж 2 удаа хүргүүлсэн бөгөөд орон нутгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрсдлээс хамгаалах үүднээс нэгдсэн эмнэлэгт гемодиализийн аппаратыг орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгний хөрөнгөөр шийдвэрлэн, ажиллах хүний нөөцийг мэргэшүүлэн сургаж байна. Үр дүн: Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт 0,7%-иар нэмэгдэж аймгийн хэмжээнд 65%-тай байна.

96,0

Тав. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд:

5.1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлж ажиллах.

5.1.1. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлгээ хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэл, зөвлөмж өгч ажиллана.

/ I-IV улиралд /

Эрүүл мэндийн газраас хяналтын 2 баг гарч Нэгдсэн эмнэлэг, УАУТөв, 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр стратегийн хэрэгжилтэнд 1-2 удаагийн хяналт үнэлгээ хийн эмнэлэг, эрүүл мэндийн төв бүрт хяналтын багийн зөвлөмжийг хүргүүллээ. Мөн эхний хагас жил болон жилийн эцсийн байдлаар эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн үндэсний хөтөлбөр, стартегийн хэрэгжилтийн тайланг авч хэрэгжилтийг тооцон ажиллалаа. Үр дүн: Аймгийн хэмжээнд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 90%, үндэсний стратегийн хэрэгжилт 85%-тай байна.

85

5.1.3. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд ажиллах нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнг бэлтгэж, тусгай орон тоогоор ажиллуулна.

/ I-IV улиралд /

Анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг мэргэшсэн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ханган тусгай орон тоогоор ажиллуулах бодлогыг барьж ажиллаж байгаа бөгөөд 2017 оны байдлаар 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 89,4% нийгмийн эрүүл мэнд хариуцсан ажилтныг тусгайлан томилж ажиллуулаад байна.

89,4

5.1.4 “Эрүүл хот, аймаг, сум, баг, байгууллага, өрх, иргэд”-ийг бий болгох “Эрүүл иргэнтэй Дундговь” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулна. / I-IV улиралд /

“Эрүүл иргэнтэй Дундговь” болох хүрээнд ТХДЖТ, Эрдмийн далай цогцолбор ЕБС, Шонхор фитнес клуб, Биеийн тамир спортын газартай хамтран “Өглөөний дасгал, алхалт, гүйлт”-ийн аяны удирдамжийг аймгийн Засаг даргаар батлуулан албан байгууллагууд болон иргэдийн оролцоог идэвхүүлсэн өглөөний дасгалыг 5, 6 сард өглөө бүр 06 цаг 30 минутанд төв талбайд зохион байгуулж явуулан давхардсан тоогоор 7000 гаруй иргэнийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээлүүллээ. Мөн Сайнцагаан сумын ЗДТГазар, БСУГазар, БТСГазар, Дэлхийн зөн ОНХХ, Мандал сургуультай хамтран аймгийн төвийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Хөдөлгөөн - эрч хүч - эрүүл мэнд” аяныг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зарлан зохион байгуулж явуулж, аянд нийт 1700 гаруй хүүхдийг хамрууллаа. “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг олон

90

Page 36: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

36

нийтэд сурталчилах, хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Сайнцагаан, Хулд, Луус, Дэлгэрхангай, Адаацаг сумдын ахмад настнуудын дунд “Спорт-Урлаг”-ын өдөрлөг, “Хийн дасгал”-ын тэмцээнийг аймгийн ахмадын хороотой хамтран Адаацаг суманд зохион байгуулж явууллаа. Өдөрлөг, сургалт, тэмцээний арга хэмжээнд нийт 200 гаруй хүн хамрагдсан. “Эрүүл өрх гэр” шалгаруулах хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-ын орон нутаг хөгжил хөтөлбөртэй хамтран аймгийн төвийн хэмжээнд "Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох" 3 сарын аяныг зарлан явуулж, болзолт уралдааны шалгаруулалтанд Сайнцагаан сумын 20 айл, өрх ариун цэврийн байгууламжаа “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага MNS 592452015” стандартын дагуу сайжруулж оролцсон ба Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Дундговь-ОНХХ-өөс хамтарсан үнэдгээний ажлын хэсэг гарч ажиллан, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу хамгийн сайн барьж тохижуулж ажилласан 9 айл өрхийг шалгаруулан, угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслээр тус тус шагнаж урамшууллаа. “Эрүүл иргэнтэй Дундговь” 8 зорилтын хүрээнд 64 хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүхий аймгийн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна.

5.2. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх.

5.2.1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын календарчилсан төлөвлөгөөний дагуу сургалтын график гарган эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг тасралтгүй хийж ажиллана.

/ I-IV улиралд /

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдээс Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолын дагуу эрүүл мэндийн сургалт сурталчилгааны 2017 оны төлөвлөгөөг тус тус батлан гаргаж, төлөвлөгөөний дагуу “Хүүхдийн түлэгдэлт эцэг, эхийн хариуцлагаас”, “Архидан согтуурдаас сэргийлье”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжие”, “Ус чандмана эрдэнэ”, “Сүрьеэгийн халдвараас сэргийлье”, “Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр”, “Эрүүл гэр бүл”, “Тахигүй дэлхийн өдөр”, “Цэвэр орчин амьдралын баталгаа”, Гэдэсний халдвараас сэргийлье”, “Хөдөлгөөн эрүүл мэнд”, “Мансуурлаас сэргийлье”, “Тарваган тахлын халдвараас сэргийлье”, “Хүүхдийг хөхөөр хооллоѐ”, “Эмийг зохистой хэрэглэе”, “БЗДХ/ХДХВ,ДОХ-ын халдвараас сэргийлье”, “Дэлхийн алхалтын өдөр” зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд 45 сэдвийн хүрээнд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг зохион байгуулж, давхардсан тоогоор 38000 гаруй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олголоо. “Осол гэмтлээс сэргийлье”, “Сүрьеэгийн халдвараас сэргийлье” тэмдэглэлт өдрийн хүрээнд ЭМГ-аас тусгай аяны үйл ажиллагааны ажлын удирдамж гарган, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгөн ажиллаж, “Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлье”, “Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье”, “Бага насны хүүхдийг өндрөөс унахаас сэргийлье”, “Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлье”, “Бага насны хүүхдийг бүтэхээс сэргийлье”, “Сүрьеэ эдгэрдэг өвчин” зэрэг ТВ шторкийг байгууллагын цахим сайтанд байршуулан 559 хүнд эрүүл мэндийн боловсрол олгосон байна. Мөн ЭМГ-аас аймгийн төвд Онцгой байдлын дэргэхэд

95

Page 37: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

37

“Өсвөрийн аврагч бүлгэм”-ийн сурагчдад “Бага насны хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд өсвөрийн аврагч бидний оролцоо” сэдвээр, Цагдаагийн газар, Авто тээврийн газартай хамтран аймгийн таксины жолооч нарт “Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлье” өдөрлөг зохион байгуулж, “Хүүхдийг түлэгдэлт, зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх нь” сэдвүүдээр аймгийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургуулийн нийгмийн ажилтан нар болон хүүхдүүд, эцэг эхчүүдэд “Түлэгдэлт ба осол гэмтлээс урьдчилан сэргийлье” сэдвээр тус тус сургалтыг зохион байгуулж, нийт 245 хүнийг хамрууллаа. Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газартай хамтран Мандал худалдааны төвийн гаднах лед зурагтаар “Бага насны хүүхдийн түлэгдэлтээс сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь” видео шторкийг аяны турш өдөрт 4 удаа цацуулж, Онцгой байдлын газрын АЦС-оор аймаг, сум, баг, агентлагуудын удирдлагууд болон иргэдэд “Хүүхдийн түлэгдэлт Эцэг эхийн хариуцлагаас” масс мессеж илгээлээ. Эрүүл мэндийн газраас санаачлан Биеийн тамир, спортын газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, Эрдмийн далай цогцолбор сургууль, “Шонхор” фитнесс клубтэй хамтран “Өглөөний дасгал, алхалт, гүйлт”-ийн аяныг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлүүлэн “Идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эрүүл мэндээ хамгаалцгаая” уриан дор өглөө бүр 06 цаг 30 минутанд аймгийн төв талбайд “Өглөөний дасгал”-ийг зохион байгуулж, албан байгууллага аж ахуйн нэгжийн ажилчид, иргэд 150-300 гаруй хүн оролцууллаа. Эрүүл гэр бүл”, “Цэвэр орчин амьдралын баталгаа” зэрэг тэмдэглэлт өдрүүдээр Дэлхийн Зөн Дундговь орон нутгийн хөгжил хөтөлбөр, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн алба хамтран гэр хорооллын 600 айл өрхөөс “Ундны усны эрүүл ахуй”-н судалгааг 3 удаагийн давтамжтай гэр асуумжийн аргаар хийж, судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн иргэдэд “Гарын эрүүл ахуй”, “Ундны усны эрүүл ахуй” сэдвүүдээр сургалтыг хийж, 3 төрлийн гарын авлагыг таниулан сурталчилж, иргэдийн мэдлэг, хандлага 41%-иар нэмэгдсэн. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд “Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчлөлөөс сэргийлэх сургалт сурталчилгааг эрчимжүүлж ажиллах тухай” зөвлөмжийг хүргүүлж, 5-6 сард эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс 0-5 насны 1855 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, 3622 эцэг, эхчүүдэд “Гэдэсний халдвараас сэргийлье” зөвлөмж мэдээллийг өгч ажилласан байна. Мөн Дэлхийн Зөн Дундговь Орон нутгийн хөгжил хөтөлбөр, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд “Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох” 45 хоногийн болзолт уралдааныг 2017 оны 05 сарын 17-нээс 07 сарын 07 хүртэл зарлан явуулж, Улаан Загалмайн сайн дурын 40 идэвхтэнд “Сайжруулсан ариун цэврийн байгуулж” сургалтыг зохион байгуулж, айл өрхүүдээр “Сайжруулсан ариун цэврийн байгууламж” гарын авлагыг тараан сурталчилан ажилласан. Болзолт уралдааны шалгаруулалтанд Сайнцагаан сумын 20 айл, өрх ариун цэврийн байгууламжаа “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага

Page 38: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

38

MNS 592452015” стандартын дагуу сайжруулж оролцсон ба Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Дундговь-ОНХХ-өөс хамтарсан үнэдгээний ажлын хэсэг гарч ажиллан, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу хамгийн сайн барьж тохижуулж ажилласан 9 айл өрхөд угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслээр тус тус шагнаж урамшууллаа. Мөн энэ оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 07-ны өдрийг “Алхалтын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэр гаргаж БТСГ-тай хамтран “Бүх нийтээрээ алхая” уриан дор алхалт, спорт өдөрлөгийн үйл ажиллагааны удирдамжийг аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар батлуулж нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулан бүх нийтийн алхалтыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Мөн иргэдийг алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Мандалговь хотын захирагчийн 2017 оны А/09 дугаар захирамжаар аймгийн төвийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж авто машингүй өдөр болгосон юм. Бүх нийтийн алхалтанд 26 байгууллага, аж ахуйн нэгжийн 336 ажилтан, иргэд оролцож алхалт хийн, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллээ. Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болох 12 дугаар сарын 1-ний өдрийг “Би сэргийлж чадна, Харин та” уриан дор аймгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Би сэргийлж чадна, Харин та” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Дэвжээ тэмцээнд Ерөнхий боловсролын 5 сургуулийн 5 багийн 60 сурагчид мэндчилгээ, гэрийн даалгаварын үзүүлбэр тоглолт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдээллийн Powerpoint-ийг илтгэн тавьж, зохион байгуулагчдаас өгсөн даалгавруудыг биелүүлэн оролцон өрсөлдөж, тэргүүлсэн багийн сурагчдад “Өргөмжлөл”, мөнгөн шагналыг тус тус олгож, тусгай байрын 2 сургуулийн багийн сурагчдыг урамшууллаа. Үр дүн: Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд давхардсан тоогоор 43000 гаруй иргэнийг хамруулсан.

5.2.2. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах график төлөвлөгөө гарган, иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааг хийж ажиллана. / I-IV улиралд /

Дундговийн амьдрал сонинтой хамран ажиллаж 9 сэдвээр, орон нутгийн “Цоглог” ТВ-тэй гэрээ байгуулан ажиллаж 38 сэдвээр шторк, эрүүл мэндийн зөвлөмж мэдээлэл, Эрүүл мэндийн газрын цахим сайтаар 70 сэдвээр, мөн Онцгой байдлын хэлтэс дахь АСЦ-оор аймгийн ЗДТГ-аас батлагдсан хуваарийн дагуу малчдад 48 сэдвээр тус тус эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллийг ард иргэд, малчдад хүргэлээ. Үр дүн: Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр тогтмол иргэдэд хүргэж байна.

90

5.2.3. Сайн дурын идэвхтэн, эрүүл мэндээ дээдлэгч иргэн, эрүүл мэндийг дэмжигч

Аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Ажлын байранд эрүүл мэндийг сайжруулъя” сарын аяныг зохион байгуулж, аяны хүрээнд “Ажлын байрандаа хийх дасгал хөдөлгөөн”-ийг тогтмолжуулах арга хэмжээг авч аймгийн төвийн “Ажлын байрандаа

100

Page 39: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

39

байгууллагыг шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулж, шалгаруулан алдаршуулж сурталчилна.

/ I-IV улиралд /

хийх дасгал”-ын заавар видео бичлэг CD –г олшруулан өгч зааж сурган заавар зөвлөмж өгсөн. Эрүүл мэндийн газраас эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг ажил амьдралдаа хэвшүүлж, энэ талаарх мэдлэгээ бусдад түгээн дэлгэрүүлж, бусдад үлгэр дуурайлал болж “Амьдралын зөв хэвшилтэй иргэдийн клуб”-ын хамт олныг “Эрүүл мэндээ дээдлэгч” хамт олноор шалгаруулж, тууштай идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэн үр дүн гаргасан 5 гишүүнийг “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ээр тус тус шалгарууллаа. Мөн “Эрүүл өрх гэр” шалгаруулах хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-ын орон нутаг хөгжил хөтөлбөртэй хамтран аймгийн төвийн хэмжээнд "Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох" 3 сарын аяныг зарлан явуулж, болзолт уралдааны шалгаруулалтанд Сайнцагаан сумын 20 айл, өрх ариун цэврийн байгууламжаа “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага MNS 592452015” стандартын дагуу сайжруулж оролцсон ба Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Дундговь-ОНХХ-өөс хамтарсан үнэдгээний ажлын хэсэг гарч ажиллан, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу хамгийн сайн барьж тохижуулж ажилласан 9 айл өрхийг шалгаруулан, угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслээр тус тус шагнаж урамшууллаа. Энэхүү “Эрүүл өрх, гэр бүл”-ээр шалгарсан” 9 айл өрхийг байгууллагын вэб сайт болон Цоглог ТВ-ээр сурталчиллаа. Үр дүн: “Эрүүл мэндээ дээдлэгч хамт олон”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ий тоо нэмэгдэж, байгууллага, аж ахуй нэгжийн ажиллагсад ажлын байран дээрээ тодорхой хугацаанд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломж бүрдэж, иргэдийн зөв дадал хэвшилтэй амьдрах хандлага нэмэгдсээр байна.

5.3. Эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн чанарыг сайжруулж, хог хаягдлын менежментийг хангаж ажиллах.

5.3.1. ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаалын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн халдвараас сэргийлэлт, хяналтын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулж ажиллана.

/ I-IV улиралд /

ЭМГ-ын даргын баталсан ажлын удирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг, УАУТ, 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн халдварын хяналт, сэргийлэлтэнд газар дээр нь очиж ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаалын дагуу 6 чиглэлийн 86 заалт шалгуур үзүүлэлтээр үнэлгээг хийн, хэрэгжилт бүрэн хангагдаагүй 27 заалтын үйл ажиллагаанд зөвлөмж өгч, эрүүл мэндийн байгууллагуудын Халдварын сэргийлэлт хяналтын багт үүрэг чиглэл өглөө.Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд ЭМС-ын 2014 оны 186 дугаар тушаалын дагуу эмнэлэг бүрт “Халдварын сэргийлэлт хяналтын баг” ажиллаж байгаа ба эмнэлгээс шалтгаалах халдварын тандалтыг тогтмол хийн сар бүр мэдээллийг Эрүүл мэндийн газарт ирүүлэн ажиллаж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх журам”-ыг Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн А/03 тоот тушааалаар батлан гаргаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн, тасаг бүрт ХСХ-ын баг төлөвлөгөөт үнэлгээ, хяналт хийн ажиллаж байна. Мэс заслын тасгийн 2 эргэн хэвтэлт, төрөх тасгийн 4 халуурсан эхийн тохиолдлуудад тухай бүр тандалт хийж

95

Page 40: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

40

ХСХ-ын багийн хурлаар хэлэлцсэн, эмч ажилчдаас эрүүл зүйн шинжилгээ авч нян тээгч ирлүүлэх шинжилгээг хийсэн ба нян тээгч болон эмгэг төрөгч илрээгүй болно. Эхний 6 сарын байдлаар эрүүл зүйн шинжилгээг 3 удаа нийт 228 сорьцонд хийж хяналтыг баталгаажууллаа. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төв бүр тушаалын дагуу халдварын сэргийлэлт, хяналтын багтай болж, ХСХ-ын төлөвлөгөөний хэрэгжилт 98% байна.

5.3.2. Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн хог хаягдлын менежмэнтэд хяналт тавих, устгах, тээвэрлэх нөхцлийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад хог хаягдлын менежмэнтийн талаарх сургалтыг зохион байгуулах, ажилтаныг бэлтгэж ажиллана

/ III улиралд /

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 болон 2014 оны 186 дугаар тушаалын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс эмнэлгийн хог хаягдлын ариутгал, халдваргүййтгэл, устгалын мэдээг сар бүр авч хяналт хийн ХӨСҮТ-ийн Эмнэлгээс шалгаалах халдвараас тандалтын албанд хүргүүлэн ажиллаж байна. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн хог хаягдал хариуцсан ээлжийн сувилагч, үйлчлэгч нарт Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 дугаар тушаалын дагуу “Эмнэлгийн хог хаягдлын менежмэнт, ангилан ялгалт, устгал” сэдэвт сургалтыг хийж чадавхжуулсан ба энэ онд Нэгдсэн эмнэлэг, 15 сумын эрүүл мэндийн төвүүдийн халдварын сэргийлэлт хяналтанд дэмжлэгт хяналт хийн, халдварын сэргийлэлт хяналтын багт эмнэлгийн хог хаягдлын менежментийн талаар тус бүр зөвлөмж хүргүүлсэн. Нэгдсэн эмнэлэг нь хог хаягдлыг хадгалах түр байрны гадна хэсэгтгадных үн орохыг хориглох, тамхи татахыг хориглох, халдвартай хог хаягдал гэсэн тэмдэглээг байршууллаа. Хог хаягдлын тээюэрлэх зориулалтын түрдэг сав 1 ширхэг, тээвэрлэх шар сав 4 ширхэгийн хангалт хийн төсвөөс 298 000 төгрөг зарцууллаа. Үр дүн: Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нэгдсэн эмнэлэг, 2 сум дундын эмнэлэг, 13 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн “Эмнэлгийн хог хаягдлын менежмент”-ын хэрэгжилт 98-тай байна.

95

5.4. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хангаж ажиллах

5.4.1. Хүүхдийн байгууллагуудын эрүүл ахуйн байдалд хяналт тавьж, багш ажилчид, хүүхэд, эцэг эхчүүдэд эрүүл ахуйн чиглэлээр сургалтыг зохион байгуулж ажиллана.

/ I-IV улиралд /

Аймгийн төвийн нийт хүүхдийн байгууллагуудад халдварт өвчнөөс сэргийлэхэд хүүхдийн байгууллагаас анхаарч, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөмж хүргүүлсэн. Говь-Угтаал сумын цэцэрлэгийн эрүүл ахуйн байдалд хяналт хийн, анхаарах асуудлуудад зөвлөмж өгч, ЭМС-ын 216 дугаар тушаалаар сургалт хийлээ. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд салхинцэцэг, гар хөл амны өвчлөл гарч байгаатай холбогдуулан, аймгийн төвийн 2, 3, 6, 4, 7-р цэцэрлэгүүд, Говь-Угтаал сумын цэцэрлэгүүдийн, нийт анги бүлгийн тоглоом, ширээ сандал, бусад талбайнуудад жавелионы 0,015%, 0,03%-ийн уусмалаар халдваргүйтгэл хийлээ. Үр дүн: Халдварт өвчний эсрэг голомтын арга хэмжээ цаг алдалгүй хийгдэж, хүүхдийн байгууллагуудын халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаа сайжирсан.

80

Page 41: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

41

5.4.2. Товлолын дархлаажуулалтын хамралт, бүртгэлд хяналт тавих, дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах, урвал хүндрэлийн тандалтыг тогтмол хийж ажиллана.

/ I-IV улиралд /

ХӨСҮТ-өөс 2017 оны вакцины татан авалтыг хийн вакцины нөөцийг бүрдүүлэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу 100% олгож, 15 сумын эрүүл мэндийн төвүүдээс товлолын дархлаажуулалтын хамрагдалтын мэдээг сар бүр, дархлаажууулалтын дараах урвал хүндрэлийн мэдээг 7 хоног тутамд авч хяналт тавин, аймгийн хэмжээний товлолт дархлаажуулалтын хамрагдалтын эхний 11 сарын тайлан, ДДУХ-ын тандалтын 1-43 долоо хоногийн мэдээг ХӨСҮТ-д хугацаанд нь мэдээллээ. Эрүүл мэндийн газраас хяналтын баг гарч зүүн бүсийн 10 сумын эрүүл мэндийн төвдийн / Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт Луус, Сайнцсагаан / 5 хүртэлх насны хүүхдийн 362 тарилгын гэрчилгээнд товлолт вакцинд хамрагдсан тэмдэглэгээ, дархлаажуулалтын бүрэн тунгийн хамрагдалт, анхан шатны маягтын хөтлөлтөнд тус тус хяналт үнэлгээ хийн, анхаарах асуудлуудад зөвлөмж өгсөн. Мөн 5 сард ХӨСҮТ-тэй хамтран Сайнцагаан, Өлзийт сумын эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дархлаажуулалтын цэгт вакцины хүйтэн хэлхээний менежмент, тайлангийн мэдээлэлт, вакцины нөөцийн тооцоолол, 0-5 хүртэлх насны хүүхдийн бүрэн тунгийн хамрагдалт зэрэгт дэмжлэгт хяналт хийн ажиллалаа. Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 5, 10 саруудад “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг зохион байгуулах тухай А/39 дугаар, А/ 87 тушаалууд гарч эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэн, 15 сумын эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмчлэгч эмч, багийн эмч нар, вакцинатори сувилагч нарт “Скайф”-аар зөвлөмж чиглэл өгч “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг 5 сарын 10-20-ны хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулж,”Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт”-аар 982 хүүхдийг 10 дугаар сард “Томуугийн эсрэг дархлаажуулалт”-аар эрсдэлт бүлгийн 3040 насанд хүрэгчид, 200 хүүхдийг дархлаажууллаа. Аймгийн хэмжээний дархлаажуулалтын цэгийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж /хөргөгч/-нд судалгааг шинэчлэн гарган, ХӨСҮТ-д хүсэлт хүргүүлж, 10-аас дээш жил болж байгаа 4 хөргөгчийг шийдвэрлэн Өлзийт, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дархлаажуулалтын цэг болон Эрүүл мэндийн газрын вакцин түгээх цэгт тус тус 1 хөргөгчийг шинэчлэлээ. Үр дүн: Эхний 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд товлолт дархлаажуулалтын хамрагдалт 98%, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалт аймгийн хэмжээнд 95.3%, томуугийн эсрэг дархлаажуулалт 100%-ийн хамрагдалттай хийгдлээ.

98.0

5.4.3. Амьсгалын замын халдварт өвчлөлүүд томуу, томуу төст өвчин, улаанбурхан,

Амьсгалын замын халдвараас /томуу, томуу төст өвчлөл, менингококкт халдвар/ урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд 2 удаагийн зөвлөмжийг хүргүүлж, “Менингококкт

95

Page 42: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

42

улаанэсэргэнэ, улаанууд, салхинцэцэг, гар хөл амны өвчин, менингококкт халдварт тандалт судалгааг хийж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангуулж ажиллана. / I-IV улиралд /

халдварын үед аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр ЭМС-ын удирдах ажилтны зөвлөгөөнөөр нийт ЭМБ-ын удирдлагуудад сургалт хийлээ. Сургалтанд сум, өрх, Нэгдсэн эмнэлэг, УАУТөв, ЗӨСТ, Хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн дарга нар 100% хамрагдлаа. Улаанбурхан цочмог сул саажилт өвчний үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ сэдэвт бүсийн сургалтыг зохион байгуулж сургалтанд дундговь, говьсүмбэр, дорноговь, төв, өмнөговь аймгийн 70 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа. 2017 жилийн эцсийн байдлаар салхинцэцэг 193, гахай хавдар 2, улаанэсэргэнэ 10, гар хөл амны өвчин 105 тохиолдлуудад тус тус тархвар судлалын судалгааг хийж, сарын шуурхай мэдээнд оруулж мэдээллээ. ЭМГ-ын даргын баталсан ажлын удирдамжийн дагуу 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төв, УАУТөв, Нэгдсэн эмнэлгийн халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдалд хяналт үнэлгээ хийж, анхаарах асуудлуудад зөвлөмж өгсөн. Үр дүн: ЭМБ-уудын халдварын сэргийлэлт хариу арга хэмжээний бэлэн байдал хангагдсан.

5.4.4. Сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлж, эрт илрүүлэлт, төгс эмчилгээний чанарт тавих хяналтыг сайжруулах, аймгийн төвийн сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж ажиллана. / I-IV улиралд /

“Сүрьеэ ХДХВ, ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах эрсдлийн удирдлагын хөтөлбөр”-ийг боловсруулан гаргаж, ЭМС-ын 2014 оны 319 дүгээр тушаал, Био-аюултай илгээмж, биобэлдмэлийг цуглуулах, хадгалах, тээвэрлэх био-аюулгүй ажиллагааны гарын авлага номыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв бүрт хуваарилан олгож эрхзүйн орчныг бүрдүүлэн, энэ оны 1 сард 15 сумын эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн сорьц тээвэрлэлтэнд хяналт үнэлгээ хийж, сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах талаар зааварчилгааг өгсөн. Мөн Монголын сумын эмч, мэргэжилтний холбоотой хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалтыг зохион байгуулж, орон нутгийн шийдвэр гаргагч удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого, чиглэлүүдийг танилцуулан, хэлэлцүүлэг хийж цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын чиглэлийг хамтран гаргасан ба 8 сумын эрүүл мэндийн төвийг сонгон “Дэмжлэгт хяналт” хийж, сумын эрүүл мэндийн төвийн дарга, сорьц тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн нарт зөвлөмж өглөө. Аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар анхан шатны сумын эрүүл мэндийн төвүүдээс 86 сорьцыг тээвэрлэж 10 уушгины түрхэц эерэг сүрьеэг илрүүлэн, хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. Мөн энэ онд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Сүрьеэгийн халдвараас сэргийлье” 7 хоногийн аяны үйл ажиллагааны удирдамжийг гарган, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэх асуумж судалгааг иргэдээс авах, эрт илрүүлэг үзлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах, сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах чиглэл өгч ажиллан, цахим сайтуудад

85

Page 43: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

43

сүрьеэгийн халдвараас сэргийлэх 4 төрлийн зөвлөмж мэдээллийг байршуулан иргэдэд хүргэж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд тус бүрээс 1-2 удаагийн сургалтыг зохион байгуулан аймгийн хэмжээнд 2800 гаруй иргэдэд сүрьеэгийн халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгосон байна. Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерыг явуулын амбулаторийн багт 15 суманд ажиллуулан шаардлагатай 156 хүнийг сүрьеэгийн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулан ажиллалаа. Үр дүн: Аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар анхан шатны сумын эрүүл мэндийн төвүүдээс 86 сорьцыг тээвэрлэж 10 уушгины түрхэц эерэг сүрьеэг илрүүлэн, хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. Эмчилгээнд хамрагдалт 100%, эмчилгээний таслалт байхгүй байна.

5.4.5. БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлж ажиллана. / I-IV улиралд /

Нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинетаар 3216 хүнийг, Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвөөр 1351 хүнийг хамруулж, жилийн эцсийн байдлаар трихомониазын 54, тэмбүүгийн 63, гонококкт халдварын 7 өвчлөлийг тус тус илрүүлэн, хяналтанд авч, эмчилгээнд 100% хамруулсан. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд БЗДХ-ын илрүүлэг шинжилгээний оношлуурын хангалтыг нэмэгдүүлэхээр тусгаж төсөл хөтөлбөр бичин аймгийн ЗДТГ болон Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөв зэрэг холбогдох газруудад хандаж, Глобаль сангаас 45753662 төгрөгийн тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношилуур болон TPHA, RPR баталгаажуулах шинжилгээний урвалж бодисын хангалтыг авч эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан олгож аймгийн хэмжээнд “Эрүүл цус” аяныг хэрэгжүүлэн 16-54 насны ажилгүй, эмзэг бүлгийн, түр оршин суугч, хөдөлгөөнт хүн ам, уул уурхай, томоохон зах, худалдааны төвийн ажилчид зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам болон Ерөнхий боловсролын сургуулийн 10-12-р ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд нийт 5800 хүнийг ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдлуудыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Бэлгийн замар дамжих халдварын кабинетэд баталгаажуулах шинжилгээнд хамруулан хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. Үр дүн: 2400 хүн тун тэмбүүгийн баталгаажуулах урвалж, 8000 хүн тун ХДХВ, тэмбүүгийн хурдавчилсан оношилуурын хангалтыг хийж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тэмбүүгийн 29 шинэ өвчлөлийг илрүүлэн хяналтанд авч, эмчилгээнд хамруулсан. БЗДХ-ын өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс бодит тоогоор 12 тохиолдлоор буурч, энэ онд бүртгэгдсэн тохиолдлуудын эмчилгээнд хамрагдалт 100%, эдгэрэлт 100% байна.

95

Page 44: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

44

5.4.6. Иргэдийг хэт авиан оношилгоо, илрүүлэг шинжилгээнд хамруулах, илэрсэн элэгний В, С вирусын халдвар болон хатууралтай өвчтнийг хяналтанд авч эмчлэн эрүүлжүүлж, хавдар үүсэх эрсдлийг бууруулж ажиллана. / I-IV улиралд /

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 5 сарын 5-ны өдрийн А/150 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, 2017 оны 05 сарын 05-ны өдөр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны нээлтийг хийж, Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 05 сарын 30-ны өдрийн А/49 дугаар тушаалаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх “Удирдлага зохион байгуулалтын ажлын хэсэг”, “Эрт илрүүлэг шинжилгээ, оношилгооны ажлын хэсэг”, “Цахим бүртгэл, мэдээллийн ажлын хэсэг”, “Сургалт сурталчилгааны ажлын хэсэг”, “Эмчилгээ, хяналтын ажлын хэсэг”-үүдийг тус тус гарган, 40-65 насны даатгуулагч 8118 иргэнийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах 22,7 сая төгрөгийн төсвийг батлуулж, даатгуулагч 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч иргэнийг 50000 төгрөгийн “Багц” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээнд хамруулах эрүүл мэндийн даатгалын сангийн 116 сая 250 мянган төгрөгийн санхүүжилтийн эрхийг нээлгэн худалдан авах гэрээг тус тус Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулан аймгийн хэмжээнд 40-65 насны даатгуулагч иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд, 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч иргэдийг “Багц” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд хамруулж ажиллалаа. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газар нь Нэгдсэн эмнэлэг, 15 сумын эрүүл мэндийн төв, 2 өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулж 3 талын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүргийг батлан, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмчлэгч эмч, статистикч эмч, лаборант нарт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагаа болон “Цусны сорьц авах, ийлдэс ялгах, сорьц тээвэрлэх журам”, “40-65 насны даатгуулагч зорилтот насны иргэдийг элэгний В, С вирусийн эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах, цахим программд мэдээлэл оруулах, баталгаажуулах, баримт бичгийн хөтлөлт”, “40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчдийг “Багц” тусламж үйлчилгээнд хамруулах” зэрэг сэдвүүдээр тус тус 4-5 удаагийн сургалтыг хийж чадавхжуулсан ба хэрэгжүүлэх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын 2 албан тоот, Эрүүл мэндийн газрын даргын 10 албан бичгээр зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. Эрүүл мэндийн даатгалалын сангаас батлуулсан санхүүжилтийн дагуу “Монбиофарм” ХХК-тай худалдан авах гэрээг хийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг илрүүлэг шинжилгээний багцаар 100% хангаж, 2017 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд даатгуулагч 40-65 насны нийт 7429 зорилтот насны иргэдийг хамруулж, даатгалд хамрагдсан иргэдийн 91,5%-ийн хамрагдалттай, “багц” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч 1257 иргэнийг хамруулаад байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны цаг үеийн мэдээ мэдээлэл, иргэдэд сургалт сурталчилгаа хүргэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн

100

Page 45: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

45

газрын даргын тушаалаар орон нутгийн “Цоглог” ТВ-тэй гэрээ байгуулан иргэдэд сургалт сурталчилгааг тасралтгүй өгч байгаа ба сургалт сурталчилгааны материалуудыг хэвлүүлэн гаргаж, аймгийн замын “Төлбөр авах цэг”-т 1000 ширхэг, аймгийн төв талбайн зүүн самбарт баннер, олон хүн үйлчлүүлдэг байгууллага аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн самбарт 75 ширхэг зурагт хуудас байршуулж, мөн чанга яригчаар аймгийн төв болон гэр хорооллын гудамжуудаар, мэдээллийг өгч ажиллалаа. Үр дүн: Элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд зорилтот 40-65 насны 7429 даатгуулагч иргэнийг хамруулж, элэгний В вирустай 791, С вирустай 923 иргэнийг илрүүлж, элэгний С вирусийн эсрэг эмчилгээнд 128 иргэнийг хамруулж, 51 иргэний элэгний С вирус тэглэн эмчилгээг дуусгаж эрүүлжсэн үр дүнтэй байна.

5.4.7. Шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилчдыг элэгний В вирусын эсрэг дархлаажуулалтанд хамруулж, халдвар авах эрсдлийг бууруулж ажиллана. / Тухай бүр/

Эмч, эмнэлгийн ажилчдын элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдалтын судалгааг 2017 оны эхний 11 сарын байдлаар гаргахад аймгийн хэмжээнд нийт 699 ажилтнаас 615 эмнэлгийн ажилтанд В гепатитын эсрэг дарлаажуулалтанд хамрагдсан байгаа нь аймгийн хэмжээнд 88%-ийн хамрагдалттай байна. Он гарсаар Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд шинээр ажилд орсон 24 эмч, 7 эмнэлгийн тусгай мэргэжилтэн нийт 31 эрүүл мэндийн ажилтанг элэгний В вирусийн эсрэг дарлаажуулалтанд 100% хамрууллаа. Үр дүн: Шинээр ажилд орсон 31 эрүүл мэндийн ажилтан элэгний В вирусийн эсрэг дархлаажуулалтанд 100% хамрагдсан.

100

5.5. Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хангах

5.5.1. Зонхилон тохиолдох халдварт бус артерийн гипертензи, чихрийн шижин 2 хэв шинж, хөх, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт зорилтот бүлгийн иргэдийг хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг хийж үр дүнг тооцож ажиллана. / сар бүр /

Эмнэлэг эрүүл мэндийн төвүүд зорилтот насны иргэдийг зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт сарчилсан төлөвлөгөөний дагуу тогтмол хамруулан ажиллаж 2017 жилийн эцсийн байдлаар артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 9571 хүн хамрагдахаас зорилтот насны иргэдийн 84.0%, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэгт 10016 хүн хамрагдахаас 79,2% хамрагдсан байна. Хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 8526 хүн хамрагдахаас зорилтот насны иргэдийн 54,76%, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 2701 хүн хамрагдахаас зорилтот насны иргэдийн 84,0% тус тус хамрагдаж, артерийн гипертензийн 96, чихрийн шинжингийн 6 өвчлөлийг тус тус шинээр оношлон хяналтанд авлаа. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 2017 оны 06 сарын 20-ны өдрийн А/58 дугаар тушаалаар 06 сарын 05-наас 08 сарын 01-ны өдрийг хүртэл сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт зорилтот насны иргэдийг бүрэн хамруулъя” болзолт уралдааныг зарлан явуулсан.

85

Page 46: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

46

Үр дүн: Өнгөрсөн оны мөн үеийнхээс артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 14.1%-иар, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 17.5%-иар, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 9.9%-иар, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 6.9%-иар тус тус өссөн байна.

5.5.2. Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлт, спортын үйл ажиллагааг бүх нийтийг хамруулан зохион байгуулж хэрэгжүүлнэ.

/ I-IV улиралд /

“Идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эрүүл мэндээ хамгаалцгаая” уриан дор албан байгууллагууд, ард иргэдийн дунд өглөөний дасгалын сарын аяныг аймгийн ЭМГ, БТСГ, ТХДЖТ, ЭДЦС, “Шонхор” фитнес клубтэй хамтран өглөө бүр 06 цаг 30 минутанд төв талбайд зохион байгуулж өдөрт 150-300 хүн тогтмол хамрагдаж оролцсон. Сайнцагаан сумын ЗДТГазар, БСУГазар, БТСГазар, Дэлхийн зөн ОНХХ, Мандал сургуультай хамтран аймгийн төвийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Хөдөлгөөн - эрч хүч - эрүүл мэнд” аяныг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зарлан зохион байгуулж явуулж байна. Аянд нийт 1700 гаруй хүүхэд хамрагдлаа. “Мандалговь лиг-2017” сурагчдын хөл бөмбөгийн лигийн тэмцээнийг 3 насны ангилалаар зохион байгуулж явууллаа. Тэмцээнд аймгийн төвийн 6 сургуулийн 360 гаруй сурагчид хамрагдсан. Авто машингүй өдрийг тохиолдуулан байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд “LET’S GО HIKE” эко явган аялалыг “Байгальд ээлтэй аялцгаая” уриатайгаар зохион байгуулж явууллаа. Аялал тэмцээнд 150 гаруй хүн хамрагдлаа. “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Сайнцагаан, Хулд, Луус, Дэлгэрхангай, Адаацаг сумдын ахмад настнуудын дунд “Спорт-Урлаг”-ын өдөрлөг, “Хийн дасгал”-ын тэмцээнийг аймгийн ахмадын хороотой хамтран Адаацаг суманд зохион байгуулж явууллаа. Өдөрлөг, сургалт, тэмцээний арга хэмжээнд нийт 200 гаруй хүн хамрагдсан. Хүйтэн сэрүүний улиралд иргэдийг тогтмол идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх зорилгоор “Бүжиг-Хөдөлгөөн-Эрүүл амьдрал” аяныг 2017 оны 11 сараас 2018 оны 3 сар хүртлэх хугацаанд явуулж байна. Аян 7 хоног бүр 2 удаа тогтмол зохион байгуулагдаж төрийн болон төрийн бус байгууллагын ажиллагсад, болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, ахмад настнууд 300-400 орчим хүн хамрагдаж байна. Үр дүн: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд өсвөр үеийнхэн хичээлийн байрандаа, байгууллага аж ахуй нэгжийн ажиллагсад ажлын байран дээрээ болон чөлөөт цагаараа тодорхой хугацаанд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломж бүрдэж иргэд зөв дадал хэвшил төлөвшүүлэх хандлага нэмэгдэж байна.

90

Page 47: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

47

Зургаа. Байгалийн голомтын эпизоотологи тандалт судалгааг зохион байгуулах, гамшгийн үеийн

бэлэн байдлыг хангаж ажиллах” зорилтын хүрэнд:

6.1. Халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, хяналт, тандалт хийх

6.1.1. Тарваган тахлын байгалийн голомт хяналтын тандал шинжилгээнд Баянжаргалан, Говь-угтаал сумын /Хараатын өр/ голомтыг хамруулах, байгалын голомт хяналтын хайгуул шинжилгээг Дэлгэрцогт сумын нутагт хийнэ

/ II-III улиралд /

2017 оны эпизоотологи хайгуул шинжилгээний төлөвлөгөөний дагуу байгалийн голомт хяналтын тандал, хайгуул шинжилгээг 06 сарын 15-ны өдрөөс 06 сарын 22-ныг дуустал Дэлгэрцогт сумын нутагт хийж, Цахиурт бригад орчмын 45000 га талбайг хамруулан тус нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийлээ. 08 сарын 05-наас 8 сарын 14-ныг хүртэл Говьугтаал, Баянжаргалан сумын Хараатын өр голомтын 36000 га талбайг хамруулан тус нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тархалт, тоошил зэрэгт судалгааг хийсэн. Шинжилгээний хугацаанд 5 зүйлийн 72 жижиг мэрэгч амьтан олзворлон, 175 га талбайд хайгуул хийн 4 цэгт газраас махчин шувууны гулгидас 40 ш, үлийн цагаан оготны үхдэл 1, зэм 1, жижиг мэрэгчийн 736 нүхний амсар үзэн бүүрэг 46, хачиг 3-ийг цуглуулан лабораторит хүргүүллээ. Үр дүн: Судлагааны үр дүнд эерэг сорьц, тарваган тахлын нян илэрээгүй.

95

6.1.2. Хачгаар дамжих халдварын байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээг Говь-Угтаал сумын нутагт хийнэ.

/ II улиралд /

Хачгаар дамжих халдварын хайгуул шинжилгээг Говь-Угтаал сумын нутагт 36000 га талбайг хамруулан 04 сарын 12-ноос 04 сарын 14-ыг хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэв. Шинжилгээний хугацаанд 112 хачиг, 3 цэгт газарт 20 малд хачиг хайгуулдан 18 хачиг цуглуулан нийт 130 хачиганд холбогдох судалгааг хийн хачгуудын зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, байгаль цаг уурын онцлог шинжүүдийг судлан, дүгнэлт өгөв. Говь-Угтаал сумаас цуглуулсан хачгийн эпизоотологийн холбогдолд үнэлэлт дүгнэлт өгөхөөр 124 хачгийг ЗӨСҮТөвийн лабораторит шинжилгээнд хүргүүлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нутагт D.nuttalli зүйлийн хачиг тархсан, бэлчээр дэхь хачгийн тоошил 3,29 дарцаг/км, нэг мал дахь хачигны ноогдоц 0,9 байв. Бэлчээрийн хачгийн тоошил 2014 он Цагаандэлгэр (0,47), 2015 он Дэрэн (1,68) 2016 он, Эрдэнэдалай (2,35) сумдаас өндөр байна.

95

6.1.3. Ус намгийн шувуудын тооллого , ажиглалт судалгаа Адаацаг, Цагаандэлгэр сумдын нутагт хийнэ.

/ II-III улиралд /

2017 оны 05 сарын 3-4-ний өдрүүдэд Адаацаг, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдын нутагт тогтсон нуур усанд нүүдлийн шувуудын ажиглалт тандалт, тооллого хийлээ. Адаацаг сумын Баруун хар толгойн нуур, Цагаандэлгэр сумын Цэгээний нуур, Нарийн хар нуур, Дэрэнгийн Сангийн далай, Хороотын нуур, Говь-Угтаал сумын Хужир сүүж, Зүүн сүүжийн нууранд тогтсон нуур ус байхгүй нүүдлийн шувууд ажиглагдаж тоологдоогүй. Харин Адаацаг сумын “Сүм хөх бүрд”-ийн орчимд зэрлэг нугас 26, анхидал ангир 28, хондон ангир 52, улаан хөлт хөгчүү 3, мөнгөлөг цахлай 46, гангар хун 1, нийт 6 зүйлийн 156 ус намгийн шувуу ажиглагдав.

95

Page 48: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

48

Үр дүн: Ажиглалт тооллогын үед хөдөлгөөний идэвхи муутай, ноомойрсон, зан байдал дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн болон үхсэн шувууд тааралдаагүй. Шувуудын дунд томуу өвчин гарах эрсдэл бага байна. 2016 оны мөн үед 2 сумын нутагт 2 нуур усанд 9 зүйлийн 320 ус намгийн шувуу тоологдож байсан бол энэ жил шувуудын зүйлийн бүрдэл, тоошил бага байна.

6.2. Байгалийн голомтот нутгийн хүн амын дунд мэдлэг хандлага тодорхойлох тандал судалгаа явуулах

6.2.1. Хачигт халдварын хүн амын дундах тандалт судалгааг Говь-Угтаал сумын, тарваган тахлын мэдлэг хандлагын судалгаа Дэлгэрцогт сумын айл өрхүүдэд хийнэ.

/II улиралд /

2017 оны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хачигт халдварын хүн амын тандалт судалгааг 04 сарын 19-22-ны өдрүүдэд Говь-Угтаал суманд хийлээ. Судалгаагаар тус сумын Ажирхай, Морьт багийн малчин өрхийн 67 хүнээс “Хачигт халдвараас сэргийлэх” талаархи мэдлэг хандлагыг үнэлэх асуумж судалгааг авч, 53 хүний цусны ийлдсийг лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэн ЗӨСҮТ-д хүргүүлэв. Тарваган тахал өвчний мэдлэг хандлагын судалгаанд Дэлгэрцогт сумын 19 өрхийн 25 хүнийг хамруулсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн 68% эрэгтэй, тарваган тахал өвчний талаар мэдлэг түвшин 71,1% сайн, дадал хандлага 78.6% сайн, эрсдлийн хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Үр дүн: Судалгааны үр дүнд иргэдийн хачигт халдвараас сэргийлэх мэдлэгийн түвшин сайн, дадал хандлагын түвшин хангалтгүй тул цаашдаа иргэдэд хачигт халдвараас сэргийлэх дадал хандлагыг төлөвшүүлэх сургалт сурталчилгааг эмнэлэг эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулах шаардлагатай.

90

6.3. ОУХХ өвчин болон шинээр сэргэн тархах өвчнүүдийг тандан судлах урьдчилан сэргийлэх

6.3.1. Холерийн хяналтын шинжилгээг жуулчны баазуудад хийнэ. / Сайхан-овоо, Дэлгэрцогт, Адаацаг, Сайнцагаан сумын нутаг дахь /

/III улиралд /

Дэлгэрцогт, Сайхан-овоо, Адаацаг, Сайнцагаан сумдын жуулчдын баазуудад холерын хяналтын шинжилгээг тухайн сумдын нутагт үйл ажиллагаа явуулдаг 8 жуулчдын бааз, 1 зочид буудал, 1 цайны газраас 18 цэвэр ус, 79 арчдас 62, нийт 97 сорьц материалд холер өвчний үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийлээ.

Үр дүн: Холер өвчин үүсгэгч илэрээгүй байна.

100

6.3.2. Боомын хяналтын шинжилгээг Дэрэн Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Сайнцагаан сумдад хийнэ.

/ II-III улиралд/

2017 оны календарчилсан төлөвлөгөөнд тусгасаны дагуу 05 сарын 20-22-ны хооронд боом өвчний хяналтын шинжилгээнд Хулд, Эрдэнэдалай, Дэрэн, Цагаандэлгэр сумдын нутаг дахь 8 цэгт газраас 40 сорьц, Сайнцагаан сумын “Тогтох” мандал хүнсний захын мах, сүү цагаан идээний 6 лангуу, ажилчдын хормогч, жин хэмжүүрнээс нийт 18 арчдас дээжлэн шинжилсэн. Хулд, Эрдэнэдалай, Дэрэн, Цагаандэлгэр сумдын боом өвчний голомттой бүс нутагт амьдардаг 6 өрхийн 11 хүн, Тогтох мандал хүнсний зах болон гадаа талбайд үйл ажиллагаа явуулдаг 16, нийт 27 хүнд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тараан, мэдээлэл хийлээ. Үр дүн: Боом өвчний үүсгэгч болон эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээг хийж гүйцэтгэхэд боом өвчний үүсгэгч, эсрэгтөрөгч илрээгүй голомт тайван байна.

100

Page 49: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

49

6.4. Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах, сургалт сурталчилгаа зохион байгуулах

6.4.1. Гамшгийн онцгой үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.

/ I-IV улирал /

Аймгийн эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах төлөвлөөгөөний “Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны штаб, удирдлагын бүрэлдэхүүн” болон “Тохиолдсон гамшгийн сургамж, дүгнэлт” хэсгүүдэд 2016 онд гарсан Менингококкцемийн тохиолдлын талаарх мэдээлэл болон гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны штаб, ар тал хангалт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан”, болон холбоо, зарлал, мэдээлэл хариуцсан ажилтан нар өөрчллөгдсөн тул тодотгол хийв. Үр дүн: Эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгдэж хэвийн гамшиг, онцгой байдлын үеийн үйл ажиллагааны бэлэн байдал хангагдсан.

100

6.4.2. Онцгой байдлын газартай хамтран нэгдсэн эмнэлэг, сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг сургуулийг зохион байгуулна. / I-IV улирал /

Монгол улсын Засгийн газрын 2011 оны “Гамшиг аюулын тухай зарлан мэдээлэх тухай” 339-р тогтоолын дагуу “Мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг сургуулилт”-д аймгийн “Эрүүл мэндийн алба”-ны эмнэлгийн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн 60 хүн, 5 машин техник, 15 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн 173 ажилтан албан хаагчид аюулын дохиогоор цугларах дадлага сургуулилтанд оролцлоо. Мөн аймгийн Онцгой байдлын гадартай хамтран Говь-Угтаал суманд хээрийн эмнэлэг дэлгэх гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг сургуулилтыг зохион байгуулсан. Үр дүн: Эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлын чадавхи сайжирсан.

80

7.1 Нэмэлт бүтээгдэхүүн

7.1.1. Албан хаагч бүр байгууллагын орчинд болон нийтийн эзэмшлийн талбайд 1-ээс доошгүй мод тарих, байгууллага бүр 10м2 зүлэг, 10м

2 цэцгийн мандал мөн

батлагдсан загварын дагуу тус бүр 2 ширхэг хогийн сав хийж БОАЖГазарт актаар хүлээлгэж өгөх

Мод тарих үндэсний өдөр” буюу 5 сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн газрын гадна талын 300 м2 талбайд цэцгийн мандал, овьѐос, 150 ширхэг хайлаас тарьж суулгасан. Нэгдсэн эмнэлэг гадна эдэлбэр газрын талбайн 60%-д зүлэгжүүлэлт хийж, 2 төрлийн 217 ширхэг суулгац мод тарьсан. Мөн 298 мянган төгрөгийн санхүүжилтээр хог хаягдал тээвэрлэх зориулалтын түрдэг сав 1 ширхэг, тээвэрлэх шар сав 4 ширхэг хангалт хийлээ. Батлагдсан загварын дагуу 2 ширхэг хогийн савыг авч байршууллаа.

95

7.1.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж болон Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/14 тушаалыг хэрэгжүүлж ажиллах

Эмнэлэг бүр ХАБЭА-ийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэргэжүүлж ажиллах, ажиллагсадад хуулийн мэдлэг олгох ажлын байран дээрхи аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг баримтлаж ажиллах, ажиллагсдын эрүүл мэндэд ажлын байрны зүгээс нөлөөлөх таагүй нөхцлийг бууруулах ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. ХАБЭА –н соѐлыг нэмэгдүүлэх сарын аяны нээлтийн үйл ажиллагаанд эмч эмнэлгийн ажилчид

98

Page 50: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ

50

нийт 2 төрлийн цомог, ажлын байран дээрээ хэрэглэдэг аюулгүй ажиллагааны 6 төрлийн анхааруулга санамж, ХАБЭА чиглэлээр зохион байгуулж буй ажлуудаа танилцуулах зэргээр ард иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилан оролцлоо. Хийн даралтат савтай ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Өвчтний хяналтын монитор, пульсоксиметр аппаратны зориулалт, түгээмэл гэмтэл, аюулгүй ажиллагаа, тасаг нэгжүүдэд ажиллуулж буй тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа зэрэг сэвдүүдээр нийт 113 эмч мэргэжилтэн, ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Шинээр ажилд орсон эмч мэргэжилтнүүдэд тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулж, эргэн хяналт тавьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн дагуу эрүүл мэндийн байгууллагууд үр дүнгийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, зэргийн нэмэгдэл зэрэгт 180,0 сая төгрөг зарцуулсан байна. Шөнийн ээлжинд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд нэмэгдэл хөлсийг олгож хэвшлээ.

Хэрэгжилт 91,6 хувь

ТАЙЛАН НЭГТГЭСЭН: ЭТХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН П.ОЮУНЧИМЭГ

ХЯНАСАН: ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.БАТ-ОРШИХ

Page 51: 2017 ОНЫ (2017 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2017-onii-tuluvluguunii...ЭРЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЙЛ АЖИЛЛАГААНЫ