№3 uls turiin helmegduulelt

24
Улс төрийн хэлмэгдүүлэлт Э.Цэрэнбаатар

Upload: enkh-tseba

Post on 20-Jun-2015

744 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: №3 uls turiin helmegduulelt

Улс төрийн хэлмэгдүүлэлт

Э.Цэрэнбаатар

Page 2: №3 uls turiin helmegduulelt

Удиртгал Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1921онд

эхлэн 1937  онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ.

Page 3: №3 uls turiin helmegduulelt

Их хэлмэгдүүлэлтийн үе шат 1-р үе: 1921-1939 он 2-р үе : 1940-1955 он 3-р үе : 1956-1990 он

Page 4: №3 uls turiin helmegduulelt

1-р үе шат 1921-1939 он

• 1921 он Саж лам тэргүүт 48 хүнийг хороов •1922 оны наймдугаар сард улаантнууд Ерєнхий сайд асан Бодоо, Дотоод яамны сайд асан Да лам Пунцагдорж, Тvр Засгийн газрын Ерєнхий сайд асан Чагдаржав нарыг хилс хэрэгт гvтгэн буудан хороов.•1924 оны наймдугаар сард Ерєнхий сайдын орлогч Солийн Данзанг Монгол эх орноо улаантан Оросын нєлєє, Оросын улаантны vзэл суртлаас ангид байлгах, эх орноо Швейцарь лугаа гурав дахь орон мэт тєвийг сахин хєгжvvлэх, хєрєнгє ємчийн харилцааг чєлєєтэй хєгжvvлэх гэсэн зєв эрмэлзлэлийнх нь тєлєє тvvнийг буудан хороов. •Ийнхvv Ардын намын анхны долоогоос Данзан, Бодоо, Чагдаржав, Лосол, Догсом нар буудагдан хороогдож, Сvхбаатар євчнєєр нас барж, анхны зургаа нь богино хугацаанд vгvй болов.

Page 5: №3 uls turiin helmegduulelt

1930 оны МАХНын VIII Их хурлаар социализм байгуулах зорилт тавьж, ноёд, тайж, лам хуврагуудыг феодал хэмээн зарлаж,тэднийг эрс эсэргvvцэх тєрийн бодлогоо улам хvчтэй болгов.Монголын буддын лам хуврагыг устгах бодлогыг 1933 оноос улам хvчтэй явуулж 1937 онд хэлмэгдvvлэлт дээд цэгтээ хvрэв.

Ийнхvv Монголын буддын лам нарыг устгах их хэлмэгдvvлэлт Монголд эхэлсэн юм.• Х.Чойбалсан 1937 онд Цэргийн яамны сайд болж бvх эрх мэдлийг гартаа авсны дараа улаан хядлага буюу их хэлмэгдvvлэлтийн ажлыг гардан зохион байгуулав.

Page 6: №3 uls turiin helmegduulelt

Х.Чойбалсан 1937 онд ЗХУын Дотоод хэргийн комиссар Ежовт бичсэн албан захидалдаа "1937 оны эхээр бид 1600 лам хуврагийг баривчилж, чангаар шийтгэв. Чойбалсан миний бие буддын лам нарыг устгах ажлыг эрчимтэй явуулахыг єєрийн ариун vvрэг болгоно" хэмээн бичиж байв.

Хамгийн их хэлмэгдvvлэлтэд єртсєн хvмvvс бол буддын лам хуврагууд юм. 1924-1938 онуудад улаантнууд буддын сvм хийдийн зургаан мянган, жасын 3.0 сая мал сvрэг, тэр vеийн ханшаар 60.0 сая тєгрєгийн эд хєрєнгийг хураан авав.

Page 7: №3 uls turiin helmegduulelt

1934 онд улаантнууд буриадуудыг цагаантны vлдэгдэл, японы тагнуул хэмээн нэр зvvж Хэнтийн бvлэг, Дорнодын бvлэгхэмээн улс тєрийн зохиомол хэрэг гаргаж хэдэн зуун хvмvvсийг буудан хороов.

1937 оны есдvгээр сарын 10ны шєнє Х.Чойбалсангийн тушаалаар 2100 хvнийг баривчилж, 317 ямар ч гэмгvй хvнийг буудан хороожээ.

1937 онд ЗХУын Дотоодыг хамгаалахын тєлєєлєгч Фриновский гэгч Монголд ирж "Заговoр-хуйвалдаан" гэгч улс тєрийн зохиомол хэрэг дэгдээж ямар ч гэмгvй 115 монгол хvнийг нэг шєнє баривчилж бvгдийг нь буудан хороов. Энэхvv 1937 оны улаан террор буюу улаантны хядлагын vеэр 12.0 мянган монгол хvн алагдав

1937 онд Чойбалсан "єєрийгєє илчлэх" тушаал гаргаж vvний балгаар Монголын 761 хvн єєрийгєє илчилж баривчлагдан цаазлуулав.

Page 8: №3 uls turiin helmegduulelt

  Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9сарын 10нд байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ.

Page 9: №3 uls turiin helmegduulelt

Монголын 800 шахам сvм хийдийн 71.0 тонн алт, мєнгє, гуулин бурхад, эд зvйлсийг Зєвлєлт улсад шилжvvлсэн байна.1924 онд Монголд 112.0 мянган буддын лам хуварга байсан байна. Энэ тоо эрчимтэй буурч 1937 онд 70.0 мянган лам хуварга болсон байна.• 1937 онд улаантнууд Монголын ард тvмний таван зууны турш бvтээн байгуулсан 800 шахам буддын сvм хийд, 3000 буддын дацанг нурааж шатааж устгав. 70.0 мянган лам хуврагийн ихэнхийг алж хороон, vлдсэнийг нь шоронд арван жилээр хорьж заримыг нь хvчээр хар болгов.

Page 10: №3 uls turiin helmegduulelt

Манзушир хийд эрт ба эдүгээ

Page 11: №3 uls turiin helmegduulelt

1937 онд Ерєнхий сайд П.Гэндэн,1941 онд Ерєнхий сайд Амар нарыг баривчлан ЗХУд хvргvvлэн буудан хороов. Их хэлмэгдvvлэлтийн vед Монгол Улс эрэгтэй хvмvvсийнхээ 20.0 хувийг алджээ. Монголын тvvхэнд Монгол Улс ямар ч дайнд ийм их хvнээ алдаж байгаагvй билээ.

Page 12: №3 uls turiin helmegduulelt

2-р үе шат 1940-1955 он  Их хэлмэгдvvлэлт 1937 оноор дууссангvй. 1947 онд Порт

Артурын хэрэг хэмээх зохиомол хэргээр японы тагнуул хэмээн хэдэн арван гэмгvй хvнийг баривчилж хороов.

Онцгой бүрэн эрхт комиссыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ. 

Page 13: №3 uls turiin helmegduulelt

• 1944 онд Хэнтий аймгийн ӨмнӨдэлгэр суманд Ламаадан хэмээх арван настай хувилгаан хvvхдийг Дотоодыг хамгаалахынхан баривчилж буудан хороов. Ламаадан хvvгийн ээж, аавыг нь ч мєн буудан хороожээ.

1949 онд Монгол анхдугаар таван жилийн тєлєвлєгєє батлагдаж, ноосны төлөвлөгөө биелvvлээгvй малчдыг шоронд хорьж шийтгэдэг болов.

Page 14: №3 uls turiin helmegduulelt
Page 15: №3 uls turiin helmegduulelt
Page 16: №3 uls turiin helmegduulelt

3-р үе 1956-1990 Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р

үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв.

Page 17: №3 uls turiin helmegduulelt

1958 онд Сэхээтний тєєрєгдєл хэмээх улс тєрийн зохиомол хэрэг дэгдээж олон арван сэхээтнvvдийг хєдєє нутаг заав.• 1959 онд улаантнууд хєдєєний малчдыг хэдэн арван сая мал сvргийг хvчээр хураан авч нийгэмчлэв.Нийгмийн малыг хорогдуулсан, алдсан малчдыг шоронд хорьж шийтгэдэг болов. Vvнээс vvдэж "нэгдлийн ялтай мал" гэсэн ардын vг гарав.• 1960 онд соёлын довтолгоо гэгчийг явуулж Монгол ардын ёс заншлыг устгаж оронд нь социалист ёс суртахуун гэгчииг хvчээр тулгав.Малчид хєдєєд цагаан сараа хvртэл тэмдэглэж чадахаа болив. Овооны наадам, хvvхдийн даахь vргээх, ардын хурим найр зэрэг ёс байхгvй болов.

Page 18: №3 uls turiin helmegduulelt

1965 онд МАХНын Бvгд хурал дээр Ю.Цэдэнбал даргын болон тvvний тойрон хvрээлэгчдийн алдаа завхралыг шvvмжилж, эх орноо хэрхэн хурдан хєгжvvлэх талаар санал гаргасан Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарыг намын эсрэг бvлэглэл хэмээн улс тєрийн зохиомол хэргээр ял тулгаж, хэдэн арван сэхээтнийг хєдєє нутаг заав. Лоохуузыг хєдєє хоньчин болгож, Сурмаажавыг Бэрхийн уурхайд ажилчин болгожээ. Намын эсрэг бvлэглэлийн хамсаатан хэмээн тэдний найз нєхєд , эхнэр хvvхдийг нь хvртэл ажил, сургуулиас нь гаргаж хөдөө цөлж байв.

1962 онд Д.ТємєрОчирыг Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэж vндэснии vзэл гаргав хэмээн бvх албан тушаалаас нь буулгаж хєдєє нутаг заав.

Page 19: №3 uls turiin helmegduulelt

 1974 онд яруу найрагч Р.Чойномыг улс тєрийн эсэргvv шvлэг бичсэн хэмээн таван жил шоронд хорив.

1940-д онд их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн цаазын ял сонсож байв.

• Нэрт эрдэмтэн Б.Ренчин 1950-д онд 10 жилийн хорих ял авч байсан ба 1975 онд түүний эсрэг Намын амьдрал сэтгvvлд тvvнийг цагаатны vлдэгдэл, хуучны ёсыг баримтлагч феодал хэмээн гvтгэж дайрсан єгvvлэл гарч vvнээс болж их эрдэмтэн таалал тєгсєв.

Page 20: №3 uls turiin helmegduulelt

 1980-д оны эхээр ШУАийн тэргvvн Ширэндэвийг огцруулж, улс тєрийн гишvvн ЖаланАажавыг бvх албан тушаал нь зайлуулж тvvнийг хєдєє аймгийн нэгэн сумын бригадын тоо буртгэгч болгов. Хэлмэгдvvлэлт ийнхvv 1984 хvртэл үргэлжлэв. 

Page 21: №3 uls turiin helmegduulelt

1984 онд Монголын тєр засгийг 40 жил удирдсан Ю.Цэдэнбалыг улс тєрийн тавцангаас буулгаж оронд нь аядуу зєєлєн бодлого баримталсан Ж.Батмєнх Монголын тєрийн тэргvvн болсноор хэлмэгдvvлэлт аажмаар намжсан юм.

1989 онд Монголд ардчилсан хувьсгал тайван замаар ялснаар Монгол Улс ардчилал, хvний эрхийг дээдэлсэн эрх чєлєєт орон болов. Хэлмэгдvvлэлт vvгээр эцэс болов.

Жаран жилийн хар дарсан зvvд vvгээр дуусав. 

Page 22: №3 uls turiin helmegduulelt

Монголчууд бид 69 жилийн ємнє Монгол оронд тохиосон Их хэлмэгдvvлэлтийн

эмгэнэлт vйл явдлыг мартаж болохгvй билээ. Их хэлмэгдvvлэлтэнд єртсєн

Монголын мянга мянган эх орончдоо бид мартаж болохгvй билээ.

Page 23: №3 uls turiin helmegduulelt

Хураангуйлал 1932–1940 онд 28,451 хүн баригдаж шийтгүүлсэн. Түүний 20,822 хүн

буюу 73% нь буудуулжээ.1932-1937оныг хүртлэх 5 жилд 1730 хүн шийтгэгдэж 162 буюу 0.9%

нь буудагдсан бол 1937-1940он хүртлэх 4 жилд 26,721 хүн шийтгэгдэж түүний 20,660 буюу 77% нь буудуулсан байна.

1937-1940 онд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9% -ийш эзлэж байсан бөгөөд энэ нь 1000 хүн тутмаас 10-11 хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан гэсэн үг юм.

1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурлийн гишүүдийн 72%, Төв хорооны тэргүүлэгчдийн 82%, намын төв комиссын гишүүдийн 57%, Төв шалган байцаах комиссын гишүүдийн 80% нь баригдаж шийтгүүлжээ.

Хэлмэгдүүлэлтийн оргил үе нь 1933, 1937, 1938, 1939, 1940 он байв.

Page 24: №3 uls turiin helmegduulelt

Цагаатгах ажил 1939-1942 онд 2000 иргэн цагааджээ. 1956-1990 онд 1500 иргэн цагаатгагдсан байна.1990 ээд оны эхээр Цагаатгах ажлыг удирдан зохион

байгуулах улсын комисс байгуулагдаж, 1998  оны 1 сарын 2 -нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг УИХ батласан юм.

2013 он 12- сарын 31 нд энэ ажил дуусна. Ийнхүү 70жилийн турш хэлмэгдэж хохирсон 36 мянга

гаруй иргэнээ төр цагаатган нөхөн төлбөр олгон дуусаж байна.