Элит

4
Сэдэв : Элитийн онол Энэ чиглэлийнхэн сонгодог ардчиллын онолыг эсэргүүцэн гарч ирсэн. “Элит” гэдэг үг нь францийн дээд зэргийн, сонгодог, шалгарсан гэсэн үгнээс гаралтай. Энэ онлын үзэл санаа нь эртний грекийн философич Платоны үеэс эхлэлтэй юм. Платон нийгмийг шалгарсан хүн удирддаг гэж үзэж байсан. Элитийн онол нь 20-р зууны эхэн үед цэгцтэй онол болон бүрдсэн. Дэлхийн 2-р дайны өмнөх үед элитийн үзэл санаа нь Итали, Герман, франц зэрэг улсад, харин дэлхийн 2-р дайнаас хойш АНУ- д нилээд дэлгэрчээ. Элитийн онол нь дотроо олон урсгал чиглэлтэй хөгжиж ирсэн. Тэдгээрийг сонгодог элитийн онол орчин үеийн элитийн онол гэсэн 2 чиглэл болгон ангилаж үзэх болно. Сонгодог элитийн онол Энэ чиглэлийн гол төлөөлөгчид нь Италийн социологич Вильфредо Парето (1848-1923), Газтано Моска (1858-1941), Германы судлаач Р.Михельс (1876-1936) нар юм. Парето нь “Үзэл бодол ба нийгэм” номондоо засаглалын сэтгэл зүйн онолоо боловсруулсан. Түүний үзлээр нийгмийг элит удирдах бөгөөд элит нь олон түмнээс ялгарах онцлог шинжтэй байна. Энэ нь сэтгэл зүйн шинж юм гэж Парето үзсэн. Элитэд сэтгэл зүйн 2 шинж байна. 1. Өмнөх үеэс орчин үед тохирох зүйлийг нь өвлөн авч хэрэглэх чадвар. Ийм шинжийг өөртөө агуулсан улс төрийн зүтгэлтэн хувьсгал хийн, шинэчлэл хийнэ. Бүтээл туурвина. Нээлт гаргана. 2. Хуучнаа хадгалах консерватив маягийн шинж юм. Парето элитийг дотоод элит ба гадаад элит гэж 2 хэлбэр болгон ангилаж үзсэн. Дотоод элит гэдэг нь нийгмийг удирддаг. Гадаад элит нь нийгмийг удирддаггүй, дотоод элитэд нөлөөлдөг, санхүү, үйлдвэрлэл бизнесийн томоохон төлөөлөгчид юм. Орчин үеийн элитийн онол Энэ чиглэлийн төлөөлөгчид нь АНУ-ын эрдэмтэн Р.Миллс юм. Тэрээр 1956 онд “Засаглалын элит” гэдэг ном бичсэн. Миллсийн үзлээр АНУ-д элитийн гурван бүлэг байна. Энэ нь: Улс төрийн элит, цэргийн элит, корпорацийн элит юм. Улс төрийн элитэд ерөнхийлөгч, түүний багийнхан, төрийн департаментын гол хүмүүс багтдаг. Цэргийн элитэд армийн удирдалгууд багтдаг. Корпорацийн элитэд санхүү, үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгчид орно. Миллсийн үзлээр нийгэм орой, дунд, доод гэсэн хэсгээс тогтоно. Нийгмийн оройн хэсэгт элит, дунд хэсэгт мужийн захирагч, конгрессийн гишүүд, ҮЭ-ийн болон сум хийдийн удирдлагууд орно. Нийгмийн доод хэсэгт олон түмэн багтах бөгөөд тэд засаглалд орох боломжгүй, орох сонирхол ч үгүй идэвхигүй хэсэг юм. Энэтхэгийн улс төр судлаач П.Шаран орчин үеийн элитийг дотор нь дээд, дунд, захиргааны элит гэж гурван хэсэг хуваасан. Түүний үзлээр дээд элитэд шийдвэр гаргах үйл явцад биечлэн оролцдог засгийн газар, парламент, томоохон улс төрийн намуудын удирдлагууд, дунд элитэд орлого, мэдлэг, боловсрол сайтай хүмүүс орох бөгөөд тэд насанд хүрсэн нийт хүмүүсийн 5%-ийг эзлэдэг. Захиргааны элитэд яамд, төрийн департаментэд, удирдах албан тушаал хашдаг төрийн албан хаагчдын дээд давхарааны хүмүүс багтах ажээ. Элит ба эрх баригчид Зурагтаар нөхөн сонгуулийн сурталчилгаа явж байнаа. Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан ёслолын ажиллагааны хэсэг гарч байна. Ерөнхий сайд (одоо асан) С.Баярын дүрс, МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригт гарлаа. Би дотроо Д.Зоригтын сурталчилгаа юм болов уу гэж бодлоо. Гэтэл “ардчилсан” тодотголтой

Upload: zolbayar-satemo

Post on 11-Nov-2014

50 views

Category:

Documents


8 download

DESCRIPTION

Элит

TRANSCRIPT

Page 1: Элит

Сэдэв : Элитийн онол

Энэ чиглэлийнхэн сонгодог ардчиллын онолыг эсэргүүцэн гарч ирсэн. “Элит” гэдэг үг нь францийн дээд зэргийн, сонгодог, шалгарсан гэсэн үгнээс гаралтай. Энэ онлын үзэл санаа нь эртний грекийн философич Платоны үеэс эхлэлтэй юм. Платон нийгмийг шалгарсан хүн удирддаг гэж үзэж байсан. Элитийн онол нь 20-р зууны эхэн үед цэгцтэй онол болон бүрдсэн. Дэлхийн 2-р дайны өмнөх үед элитийн үзэл санаа нь Итали, Герман, франц зэрэг улсад, харин дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-д нилээд дэлгэрчээ. Элитийн онол нь дотроо олон урсгал чиглэлтэй хөгжиж ирсэн. Тэдгээрийг сонгодог элитийн онол орчин үеийн элитийн онол гэсэн 2 чиглэл болгон ангилаж үзэх болно. 

Сонгодог элитийн онол Энэ чиглэлийн гол төлөөлөгчид нь Италийн социологич Вильфредо Парето (1848-1923), Газтано Моска (1858-1941), Германы судлаач Р.Михельс (1876-1936) нар юм. Парето нь “Үзэл бодол ба нийгэм” номондоо засаглалын сэтгэл зүйн онолоо боловсруулсан. Түүний үзлээр нийгмийг элит удирдах бөгөөд элит нь олон түмнээс ялгарах онцлог шинжтэй байна. Энэ нь сэтгэл зүйн шинж юм гэж Парето үзсэн. Элитэд сэтгэл зүйн 2 шинж байна.1. Өмнөх үеэс орчин үед тохирох зүйлийг нь өвлөн авч хэрэглэх чадвар. Ийм шинжийг өөртөө агуулсан улс төрийн зүтгэлтэн хувьсгал хийн, шинэчлэл хийнэ. Бүтээл туурвина. Нээлт гаргана. 2. Хуучнаа хадгалах консерватив маягийн шинж юм. Парето элитийг дотоод элит ба гадаад элит гэж 2 хэлбэр болгон ангилаж үзсэн. Дотоод элит гэдэг нь нийгмийг удирддаг. Гадаад элит нь нийгмийг удирддаггүй, дотоод элитэд нөлөөлдөг, санхүү, үйлдвэрлэл бизнесийн томоохон төлөөлөгчид юм. 

Орчин үеийн элитийн онол Энэ чиглэлийн төлөөлөгчид нь АНУ-ын эрдэмтэн Р.Миллс юм. Тэрээр 1956 онд “Засаглалын элит” гэдэг ном бичсэн. Миллсийн үзлээр АНУ-д элитийн гурван бүлэг байна. Энэ нь: Улс төрийн элит, цэргийн элит, корпорацийн элит юм. Улс төрийн элитэд ерөнхийлөгч, түүний багийнхан, төрийн департаментын гол хүмүүс багтдаг. Цэргийн элитэд армийн удирдалгууд багтдаг. Корпорацийн элитэд санхүү, үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгчид орно. Миллсийн үзлээр нийгэм орой, дунд, доод гэсэн хэсгээс тогтоно. Нийгмийн оройн хэсэгт элит, дунд хэсэгт мужийн захирагч, конгрессийн гишүүд, ҮЭ-ийн болон сум хийдийн удирдлагууд орно. Нийгмийн доод хэсэгт олон түмэн багтах бөгөөд тэд засаглалд орох боломжгүй, орох сонирхол ч үгүй идэвхигүй хэсэг юм. 

Энэтхэгийн улс төр судлаач П.Шаран орчин үеийн элитийг дотор нь дээд, дунд, захиргааны элит гэж гурван хэсэг хуваасан. Түүний үзлээр дээд элитэд шийдвэр гаргах үйл явцад биечлэн оролцдог засгийн газар, парламент, томоохон улс төрийн намуудын удирдлагууд, дунд элитэд орлого, мэдлэг, боловсрол сайтай хүмүүс орох бөгөөд тэд насанд хүрсэн нийт хүмүүсийн 5%-ийг эзлэдэг. Захиргааны элитэд яамд, төрийн департаментэд, удирдах албан тушаал хашдаг төрийн албан хаагчдын дээд давхарааны хүмүүс багтах ажээ.

Элит ба эрх баригчидЗурагтаар нөхөн сонгуулийн сурталчилгаа явж байнаа. Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан ёслолын ажиллагааны хэсэг гарч байна. Ерөнхий сайд (одоо асан) С.Баярын дүрс, МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригт гарлаа. Би дотроо Д.Зоригтын сурталчилгаа юм болов уу гэж бодлоо. Гэтэл “ардчилсан” тодотголтой Ерөнхийлөгчийн дүрс гарав. Төдөлгүй танхим Ардчилсан намын  туг барьсан хүмүүсээр дүүрлээ. Дараа нь АН-аас нэр дэвшигч гарч ирж эх орны хишиг- эрдэнийн хувийг өгүүлэх тухай амлалаа. Сурталчилгаа АН-ынх юм болов уу. Хэсэг хугацааны дараа Ерөнхий сайд С.Баяр, бас Ерөнхийлөгч ээлжлэн гарав. Дараа нь МАХН-ын лого гарснаа Д.Зоригт би эх орны хишгийг иргэддээ өгнө гэлээ. Ёстой холион бантан. Яг л хошин шог шиг. Гэхдээ манай хошин урлагийхан хамаагүй илүү амьдралтай, урлагтай  юм үзүүлдэг шүү.

Ардчиллын 20 жилийн хугацаанд олон сонгуулийг би бээр үзжээ. Заримыг нь удирдаж, заримд нь өөрөө нэр дэвшиж явсан. Гэхдээ энэ нөхөн сонгууль шиг марзан, утгагүй сонгууль лав байгаагүй.

Page 2: Элит

Өрсөлдөгч хоёр гол хүчний төлөөлөгчид хоорондоо юугаар ч ялгарсангүй, ямар үзэл бодол, юуны төлөө өрсөлдөж буйг хэн ч ойлгосонгүй.

За энэ яах вэ, манай улс төрийн амьдралын өнөөгийн арчаагүй дүр төрхийн мозаикийн өчүүхэн нэгэн хэсэг гэж хэлэх нэгэн бий. Тийм ч биз. Гэсэн ч энэ сонгууль бидэнд нэгэн зүйлийг л бодогдууллаа. Энэ бол Монгол улсын хөгжлийн ирээдүй нь юу юм бэ? Энэ ирээдүйг хэн тодорхойлж байгаа юм бэ? Ямар ч улс төрийн бодлогын ялгаа байхгүй болчихсон улс төрийн намуудыг бид ардчилсан төрийн цөм институт хэмээн үзсэн хэвээр байх уу? Бид ямар хүмүүсээр удирдуулж байна вэ? Эрх баригчид монголын улс төрийн элийт болж чадаж байна юу, үгүй юу?

Францын elite буюу шилэгдмэл, шилдэг, онцгой гэсэн үгийг XYII зуунаас дээд зэргийн чанартай  бүтээгдэхүүнд хэрэглэж эхэлсэн ба харин XYIII зуунаас энэ үгийг цэргийн шилэгдмэл анги, хэсэгт хэрэглэж яваандаа язгууртан дээдсийг тодорхойлдог болжээ. Язгууртан элийт нь эрх мэдлийг угсаа дамжин өвлөж авах явдал ХХ зуунд үгүй болсон. Учир нь боловсрол, хур хөрөнгөтэй хүмүүс төлөөллийн институтээр дамжин, өөрөөр хэлбэл сонгуулиар улс төрийн эрх мэдэлд хүрэх болсон нь гагцхүү сурвалжит гаралтай хүмүүс эрх мэдэлд хүрч байдаг, зөвхөн эдгээр хүмүүс л нийгмийн элийт болдог явдал халагдахад хүргэсэн билээ.

Монголчууд бид нийгмийн шилэгдмэл хэсэг хэрхэн бүрдэж энэхүү элийт нь олон зууны турш улс орны язгуур эрх ашиг, улс үндэстнээ хэрхэн удирдаж, хамгаалж байсныг буурал түүхээсээ сайн мэднэ. Их эзэн Чингис хаан дээд тэнгэрээс заяасан язгууртан угсаа – алтан ургийхныхаа  эгэл жирийн ард түмнээс сод билиг авьяас, хичээл зүтгэлээрээ тодорч гарсан Боорчи, Зэлмэ, Мухулай, Сүбэдэй, Зэлмэ, Зэв, Шихихутуг гээд өрлөг жанжин, үнэнч анд нөхдөө гарвал үүслээр өчүүхэн ч ялгалгүй монголын элийтийг бүрдүүлж ирсэн нь монголын элийтийн нэгэн онцлог юм. Заавал сурвалжит гарал угсаа бус харин төр түмнийхээ төлөө хүчин зүтгэх чадал авьяас, чинхүү шударга, сэтгэл зориг илүүтэй чухал байсныг манай элийтийн түүх тод харуулдаг. Нийгмийн үнэт зүйлийг тээгч элийт нь социалист системийн үед үзэл сурталжсан оюуны элийт болон “дарга” нарын давхраа байсан хэдий ч бас ч гэж багагүй шалгуурыг давж байсан юм.

Орчин үед эрх баригч давхрааны нэг онцлог бол баялаг улс төрийн эрх мэдэл болж хувирах мөн эсрэгээр улс төрийн эрх мэдэл баялагт хүрэх боломж болсон. Үүнийг сонгуулиас сонгуульд өртөг зардал улам ихсэж буй явдал гэрчилнэ.

Яагаад манайд хууль тогтоогчийн суудлын үнэ цэнэ ингэж тэнгэрт хадав? Зөвхөн төрийн ордонд суух, Их хурлын эрхэм гишүүний хангамжийг эдлэх гэж үү? Мэдээж үгүй. Тэгэх тусмаа 2008 оны Их хуралд орох нь стратегийн орд газрын хувь заяаг шийдэхээс эхлээд маш их эрх мэдэл, хөрөнгө баялгийг дагуулах нь анхнаасаа л тодорхой байсан. Тиймээс ч сонгуулиар мөнгөн бороо оруулсан. Гэхдээ ингэж гарч ирсэн төрийн түшээд шууд утгаараа эрх баригч болж байгаа ч төгс төгөлдөр утгаараа бол бүр биш юм.

 Эрх баригч шинэ анги төлөвших технологи нь эрх мэдлийн шинэ томъёололыг бий болгоно. Энэ нь нэгд удирдагч хэмээх хүн гарч ирнэ. Тэр нь шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэгч, үнэт зүйлээ мэддэг, эх орны ирээдүй хойчийн төлөө чөмгөө дундартал зүтгэх хүн байх, хоёрт, тэрхүү хүнийг тойрон хүрээлэгчид буюу удирдах бүлэг байх ёстой. Чухам энэ тойрон хүрээлэгчид удирдагчийн үзэл санааг төгөлдөржүүлж улс төр, философийн агуулга бүхий бодлого болгоно. Гуравт энэ цөмийн гадна орших дэмжигчдийн бүлэг байх ёстой. Энэхүү дэмжих бүлэг нь үзэл санааг нь хүлээн зөвшөөрсөн, тэдгээр хүмүүсийн ухамсарт шингэхүйц санаа агуулсан, түүнийг нь сурталчилдаг тусгай бүлэг байх ёстой. Энэ бол элийт бүрдэх технологи юм.

Энэ технологийн дагуу авч үзвэл манайд өдгөө үндэсний удирдагч байна уу? Зарим нь одоогийн Ерөнхийлөгч хэмээх бол өөр нэг хэсэг нь С.Баяр байсан юм, даанч эрүүл мэндийн шалтгаанаар манлайлах улс төрчийн эгнээнээс гарчихлаа гэнэ. Гэтэл энд сэтгэл хөдлөлийн хүчин зүйлгүйгээр асуудалд хандвал улс орныхоо хөгжлийг яв цав тодорхойлж үндэстнээ уриалаад, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө багаа бүрдүүлж махран зүтгэх үндэсний лидер хараахан тодроогүй байна.  Жишээ нь, америкийн Рузвельт, францын Де Голль шиг, Их британий Тэтчэр эсхүл сингапурын Ли Куан, хятадын Дэн Сяо Пин шиг. Ямар нэгэн байдлаар харизмын зарим шинжийг агуулж буй дээрх

Page 3: Элит

хоёр хүнийг удирдагч хэмээн хүлээн зөвшөөрье. Гэвч улс орноо хөгжүүлэх гэсэн мөнөөх улс төр, философийн агуулга бүхий үзэл санаа нь хаа байна, түүнийг тээгч бүлэг, дэмжигчид байна уу? Дэмжигч бүлэг гэхээс илүү эрх мэдлийг бүчилсэн цөөн тооны тойрон хүрээлэгчид, тэрхүү лидерын нэр хүндээр улс төрийн карьер хийхийг оролдсон өөрсдийн үнэт зүйлсийг тодорхойлж мэдэхгүй зусарч, бялдууч хэсэг. Эндээс хэн ч хожихгүй. Лидер мэдээллийн вакуумд орж амьдралаас тасарна. Учир нь тойрон хүрээлэгчид зөвхөн магтан дуулна, бодлого хайрцаглагдана, олон өнцгөөс юмыг олж харж чадахаа болино. Нөгөөтэйгүүр дэмжих бүлэг өрсөлдөөнийг үл зөвшөөрөх тул (өөрсдөөсөө илүү боловсролтой, чадалтай хүмүүсийг цөм бүлэгт оруулахгүй байх, хавчих, шахах) улам бүр хаалттай болж цус ойртоно. Экс Ерөнхийлөгч эцэстээ яг л ийм байдалд орж унасан.

Элит хүний мөн чанартай шууд холбоотой. Элитийг бүрдүүлж буй хүмүүс бусдыг ятгаж, дагуулж, өөрсөддөө захируулж чадах ба шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэж чадна. Элит хувь хүнийхээ хувьд ч хүчтэй байх ёстой, энэ нь тэднийг эрх мэдэлтэй болгодог. Эндээс элит эрх мэдэл бие биесээ орлох нүүдэл гарч ирнэ. Эрх мэдэл болон хүчин зүтгэл нэгдсэн тохиолдолд элийтийн эрх барих эрхийг зөвтгөж болно. Харин хоорондоо нийцээгүй бол тэнцвэр алдагдана. Манайд нийгмийн сор хүмүүс элитэд шалгарч орохоос илүү улс төр дэх тохиолдол буюу намын удирдлагын үзэмжээр гарч ирсэн хүмүүс эрх барьж байгаа тул манай улс төрийн институтын нэр хүнд шалдаа унасан. Тэгээд ч боловсрол, мэдлэг, туршлага, чадвар гэхээсээ илүү тухайн эрх баригчид хэр үнэнч байх нь гол шалгуур болсон. Энэ нөхцөл байдалд эрх барих явдлыг хэрхэвч зөвтгөж болохгүй байна. Улс төрийн элитийн хувьд тоймлон үзвэл ийм зураглал харагдана.

Өөр нэг хандлага бол соёлын элит юм. Жинхэнэ элит гэдэг бол оюун санааны охь юм. Тиймээс хүний үүсэл гарал элит болоход шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс элит олон түмэнд таалагдах гэж эрх барих бус харин тэднийг илүү эрхэмсэг болгох ёстой. Соёл нь нийт хүн төрөлхтөний өв учраас элитийн бүтээн туурвиж буй дүр төрх нь хувь хүнд чиглэхгүй. Соёлын бүтээгчид олон түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг тул элит болно. Хэрэв элит энэхүү зорилгоо биелүүлэхгүй бол хүнд хэцүү үр дагаварт хүрнэ. Гэхдээ энэхүү соёлын элит олон түмнээс тасарч цөөн хүрээнд эргэлдэх ёсгүй. Тусгаарлагдах, биеэ тоох, эгэл хүмүүсийг дорд үзэх энэ бүгд элийтийг мөхөлд хүргэнэ. Харин олон түмнээ гэх сэтгэл элитийг аврана. Энэ бүгдээс нийгэмд болж буй үйл явцад уян хатан хандах, оролцох, хариуцлага хүлээх чадвар зэрэг нь элийтийг тодорхойлно. Манайд нийгмийн уур амьсгалыг тодорхойлох, улс төрчдийн увайгүй араншинг сөрж зогсох сэхээтэн, оюунлаг давхраа байхгүй гэхэд хилсдэхгүй. Төрийн тэргүүнээс олгож буй утга учиргүй шагналын бороо хүмүүсийг эвдэж эргээд шагнал авсан хүмүүс нь занганд орсон мэт улс төрчдийн сонгуулийн сурталчилгаанд нь тайзны чимэг болон суух нь өрөвдөлтэй бөгөөд ичгүүртэй. Хамгийн гол нь үндэсний соёлыг тээгч, үзэл санааг илэрхийлэгч хэмээх мөнөөх л элитийг тодорхойлох гол шинж үгүй.

Элит олон түмний хөдөлгөөнт нэгдэл байх ёстой. Элит бүтээгчид байна. Олон нийт нэгэнт урсгалаар явж байгаа тул хэзээ ч бүтээгч байж чадахгүй. Өөрийн цаг хугацаанд оргилд гарч чадахуйц сэтгэдэг хүмүүс эрх мэдлийг атгах ёстой. Орчин үеийн амьдралын хэв загварыг эрх мэдэлтэн болон нийт нийгэмд хэвшүүлэх үүргийг хүлээнэ.

Эндээс элитийг эрх барьж буй хүмүүс болох улс төрчид, түшмэд мөн баячууд, соёл урлагийн болон эрдмийн хүмүүстэй шууд адилтгаж болохгүй гэдэг нь харагдаж байна. Улс орны эрхэм зорилго, түүх, ирээдүй, орчин үеийн ертөнцөд эзлэх орон зайн төсөөлөл энэ бүгдийг ойлгож мэдэрсэн, үүнээс гадна орчин үеийн удирдагчдыг өсөн торних орчныг бий болгож тэдгээр хүмүүсийг улс төр, бизнес, соёлын салбарт нийлүүлдэг давхраа хэмээн өргөн утгаар ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харамсалтай нь орчин үед гадаад ертөнцтэй өрсөлдөх чадвартай эрх мэдлийн, нийгмийн, соёлын амьдралын загварыг бүтээх элит манайд үндсэндээ үгүй байна.