ханамж

50
БҮЛЭГ 7 Ханамж ба эрэлт

Upload: just-burnee

Post on 12-Nov-2014

785 views

Category:

Documents


11 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: ханамж

БҮЛЭГ 7

Ханамж ба эрэлт

Page 2: ханамж

Энэхүү бүлгийг судалсанаар та дараах чадварыгэзэмшинэ:

Өрхийн хэрэглээний сонголт юугаар хязгаарлагдахыг тайлбарлах

Ханамжийн ойлголтыг ашиглаж таашаалыг тодорхойлох, нийт ханамж ба ахиу ханамжийн ялгааг мэдэх

Хэрэглэгчийн сонголтын ахиу ханамжийн онолыгтайлбарлах

Үнэ болон орлогын өөрчлөлтийн нөлөөг урьдчилан таамаглахад ахиу ханамжийн онолыг ашиглах

Үнэ цэнийн парадоксыг тайлбарлах

Page 3: ханамж

Ус чандмань эрдэнэ

Усны ашиг тус алмаазныхаас хол илүү байдаг атал яагаад алмааз үнэтэй, ус бараг үнэгүй байдаг юм бэ?

Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогч яагаад хүүхэд асрагчаас дунджаар 45 дахин илүү цалин авдаг вэ?

Энэхүү бүлэг танд эдгээр асуултад хариулахад тусална.

Page 4: ханамж

Өрхийн төсөв

Хэрэглээний боломж

Өрхийн хэрэглээний сонголт өрхийн орлого болон тэдний худалдан авч буй бараа, үйлчилгээний үнээр хязгаарлагдана.

Өрхийн зарцуулах орлогын хэмжээ өгөгдсөн байх бөгөөд өрх худалдан авах бараа, үйлчилгээнийхээ үнэнд нөлөөлж чаддаггүй.

Өрхийн төсвийн шулуун нь өрхийн хэрэглээний сонголтын хязгаарыг илэрхийлнэ.

Page 5: ханамж

Өрхийн төсөв

Зураг 7.1-д кино баундааны төсвийн шулууныг харуулав.

Өрх нь төсвийн шулуун дээрх ба түүнээс дотогш орших бүх цэг дээрх сонголтыг худалдан авч чадна.

Өрх төсвийн шулуунаас гадна орших цэгүүд дээрх сонголтыг худалдан авч чаддаггүй.

Page 6: ханамж

Өрхийн төсөв

Харьцангуй үнэ

Харьцангуй үнэ гэдэг нь нэг барааны үнийг нөгөө барааны үнэнд хуваасныг хэлнэ.

Киноны үзвэрийн үнэ 6$, зургаагаар багцалсанундааны үнэ 3$ гэе.

Тэгвэл ундаагаар илэрхийлэгдэх киноны харьцангуй үнэ нь киноны үнэ 6$-ийг багц ундааны үнэ 3$-т хуваасантай тэнцүү буюу кино 2 багц ундаатай тэнцүү байна.

Page 7: ханамж

Өрхийн төсөвҮнийн өөрчлөлт

х-тэнхлэг дээр тэмдэглэсэн барааны үнэ өөрчлөгдөхөд уг бараанаас худалдан авах боломжит хэмжээг өөрчлөх ба төсвийн шулууны налалт өөрчлөгддөг.

Зураг 7.2(a) киноны харьцангуй үнэ өөрчлөгдөхөд төсвийн шулууны налалт өөрчлөгдөж байгааг

Page 8: ханамж

Өрхийн төсөв

Бодит орлого

Өрхийн бодит орлого бол өрхийн худалдан авч чадах барааны тоо хэмжээгээр илэрхийлэгдэх орлого юм.

Ундаагаар илэрхийлэгдэх Лизагийн бодит орлого нь 10 багц ундаа болно (багц ундаанаас авах хамгийн дээд хэмжээ).

Лизагийн бодит орлого нь түүний мөнгөн орлогыг (30$)багц ундааны үнэнд (3$) харьцуулсантай тэнцүү байна.

Page 9: ханамж

Өрхийн төсөв

Орлогын өөрчлөлт

Орлого өөрчлөгдөхөд төсвийн шулуун шилжилт хийдэг.

Харьцангуй үнэ өөрчлөгддөггүй учраас төсвийн шулууны налалт өөрчлөгддөггүй.

Зураг 7.2(б)-д орлого өөрчлөгдөхөд төсвийн шулуун хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулав.

Page 10: ханамж

Таашаал ба ханамж

Таашаал

Хэрэглэгчийн таашаал нь бараа, үйлчилгээг хэрэглэснээс тухайн хүнд бий болох ашиг тус эсвэл сэтгэл ханамжийг тодорхойлдог.

Тухайн бараа, үйлчилгээний хэрэглээнээс хүртэж буй ашиг тус, сэтгэл өег байдлыг ханамж гэж нэрлэдэг.

Нийт ханамж

Нийт ханамж нь бараа, үйлчилгээний хэрэглээнээс тухайн хүний авч буй нийт ашиг тус юм. Ерөнхийдөө их хэрэглээ их ханамж өгдөг.

Page 11: ханамж

Таашаал ба ханамж

157-р хуудсан дахь Хүснэгт7.1-д нийт ханамжийн хуваарийн жишээг харуулав.

Зураг 7.2(a)-д нийт ханамжийн муруйг харуулав.

Хэрэглээ нэмэгдэх тусам нийт ханамж өсдөг.

Page 12: ханамж

Таашаал ба ханамж

Ахиу ханамж

Ахиу ханамж бол хэрэглэсэн барааны тоо хэмжээ нэг нэгжээр өсөхөд тухайн бараанаас авах нийт ханамжийн өөрчлөгдсөн хэмжээ юм.

Бүтээгдэхүүний хэрэглээ өсөх тусам түүнээс бий болох ахиу ханамж буурдаг.

Хэрэглэж буй барааны тоо нэмэгдэх хэрээр ахиуханамж буурахыг ахиу ханамж буурах хууль гэнэ.

Page 13: ханамж

Таашаал ба ханамж

Зураг 7.2(б)-д ахиуханамж буурах хуулийг үзүүлэв.Ханамж болтемпературтай төстэй.

Хоѐулаа хийсвэр ойлголтууд ба хоѐулаа дурын нэгжээр хэмжигдэж болно.

Page 14: ханамж

Ханамжийг хамгийн их байлгах

Ахиу ханамжийн онол нь өрх нийт ханамжаа хамгийних байлгахуйц хэрэглээний боломжийг сонгодог гэсэн суурь нөхцөл дэвшүүлдэг.

Ханамж хамгийн их байх сонголт

Худалдан авах боломжтой хослол бүрээс бий болох нийт ханамжуудыг тооцож, ханамж хамгийн их байх сонголтыг хийдэг.

Хүснэгт 7.2 (хуудас 158)-д хэрэглэгчийн тэнцвэр гэж нэрлэгддэг ханамж хамгийн их байх хэрэглээний хослолын жишээг харуулав.

Page 15: ханамж

Ханамжийг хамгийн их байлгах

Нэг долларт ногдох ахиу ханамжуудыг тэнцүүлэхнь

Ахиуцын шинжилгээний тусламжтайгаар дараахдүрмээр хэрэглэгчийн нийт ханамж хамгийн их байна:

Бүх боломжит орлогоо зарцуулах ба бүх барааны нэг долларт ногдох ахиу ханамжуудыг тэнцүүлэх

Нэг долларт ногдох ахиу ханамж гэдэг нь тухайн барааны ахиу ханамжийг түүний үнэд нь харьцуулсан харьцаа юм.

Page 16: ханамж

Ханамжийг хамгийн их байлгах

Ханамжийг хамгийн их байлгах дүрэм:

Киноны ахиу ханамжийг MUM ,

Ундааны ахиу ханамжийг MUS ,

Киноны үнийг PM ,

Ундааны үнийг PS ,

Киноны нэг долларт ногдох ахиу хэнэмж нь MUM/PM.

Ундааны нэг долларт ногдох ахиу ханамж нь MUS/PS.

Page 17: ханамж

Ханамжийг хамгийн их байлгах

Нийт ханамж дараах нөхцөлд хамгийн их байна:

MUM/PM = MUS/PS

Хүснэгт 7.3 (хуудас 159) ба дараагийн слайдын Зураг7.4-д ханамжийг хамгийн их байлгах дүрэм хэрхэнажилладагийг харуулав.

Page 18: ханамж

Ханамжийг хамгийн их байлгах нөхцөл

Хэрвээ MUM/PM > MUS/PS байх нөхцөлд ундаанд зарцуулах нэг долларыг кинонд зарцуулснааркиноны нийт ханамж нь ундааны нийт ханамжийн бууралтаас илүүгээр нэмэгддэг ба улмаар нийт ханамж өсдөг.

Зөвхөн MUM/PM = MUS/PS, үед л төсвийг дахин хуваарилах, нийт ханам- жийг өсгөх боломжгүй.

Page 19: ханамж

Ханамжийг хамгийн их байлгах

Хэрвээ MUS/PS > MUM/PM байх нөхцөлд кинонд зарцуулах нэг долларыг ундаанд зарцуулснаарундааны нийт ханамж нь киноны нийт ханамжийн бууралтаас илүүгээр нэмэгддэг ба улмаар нийт ханамж өснө.

Зөвхөн MUM/PM = MUS/PS, үед л төсвийг дахин хуваарилах, нийт ханам- жийг өсгөх боломжгүй.

Page 20: ханамж

Ахиу ханамжийн онолын урьдчилсантаамаглалуудКино үзвэрийн үнэ буурах

Аливаа барааны үнэ буурахад түүний эрэлтийн тоо хэмжээ өсдөг. Энэ нь эрэлтийн муруй сөрөг налалттай холбоотой юм.

Тухайлбал, киноны үнэ буурвал MUM/PM өсөхийг бид мэдэх ба иймээс хэрэглэгч хэрэглээнийхээ тоо хэмжээг өөрчлөхөөс өмнө MUM/PM > MUS/PS болно.

Хэрэглэгчийн тэнцвэрийг дахин хангахын тулд (хамгийн их нийт ханамж) хэрэглэгч кино үзэх тоог нэмэгдүүлснээр MUM-ийг бууруулж, MUM/PM = MUS/PS

нөхцлийг дахин хангана.

Page 21: ханамж

Ахиу ханамжийн онолын урьдчилсантаамаглалууд

Нэг барааны үнэ өөрчлөгдөхөд нөгөө барааны эрэлтөөрчлөгддөг.

Сая үзсэнээр, киноны үнэ буурвал MUM/PM өсч, улмаархэрэглэгч хэрэглээнийхээ тоо хэмжээг өөрчлөхөөсөмнө MUM/PM > MUS/PS нөхцөл үүснэ.

Хэрэглэгчийн тэнцвэрийг дахин хангахын тулд (хамгийн их нийт ханамж) хэрэглэгч ундааны хэрэглээгээ бууруулах замаар MUS–ийг нэмэгдүүлэн MUM/PM = MUS/PS нөхцлийг дахин хангуулдаг.

Page 22: ханамж

Таамаглалууд …

Хүснэгт 7.4 ба Зураг 7.5- д эдгээр таамаглалыг дүрслэв.

Киноны үнийн буурахад түүний эрэлтийн тоо хэмжээ өснө. Энэ нь киноны эрэлтийн муруйн дагуу цэгэн шилжилт хийлгэнэ.Мөн ундааны эрэлтбуурна. Энэ нь ундааны эрэлтийн муруйг шилжүүлнэ.

Page 23: ханамж

Ахиу ханамжийн онолын урьдчилсантаамаглалууд

Ундааны үнийн өсөлт

Одоо ундааны үнэ өссөн гэж үзье.

Улмаар MUS/PS буурах ба хэрэглэгч хэрэглээнийхээ тоо хэмжээг өөрчлөөгүй тохиолдолд MUS/PS < MUM/PM болно.

Тэнцвэрт хэрэглээг дахин хангахын тулд (хамгийн их нийт ханамж) хэрэглэгч ундааны хэрэглээг бууруулах замаар MUS–ийг өсгөх ба киноны хэрэглээг нэмэгдүүлэх замаар MUM.–ийг бууруулдаг. Эдгээр өөрчлөлт нь MUM/PM = MUS/PS нөхцлийг дахин хангуулна.

Page 24: ханамж

Таамаглалууд …

Хүснэгт 7.5 ба Зураг 7.6- д эдгээр таамаглалыг дүрслэв.

Ундааны үнийн өсөхөд түүний эрэлтийн тоо хэмжээ буурна. Энэ нь ундааны эрэлтийн муруйн дагуу цэгэн шилжилт хийлгэнэ.Мөн киноны эрэлт өснө.Энэ нь киноны эрэлтийн муруйг шилжүүлнэ.

Page 25: ханамж

Ахиу хаманжийн онолын урьдчилсантаамаглалууд

Орлогын өсөлт

Орлого өсөхөд хэвийн барааны эрэлт өсдөг.

Хүснэгт 7.6 (хуудас 163)-д энэхүү таамаглалыг үзүүлэв.

Хүснэгт 7.7 (хуудас 163)-д ахиу ханамжийн онолынурьдач нөхцөл болон таамаглалыг нэгтгэсэн харуулав.

Page 26: ханамж

Ахиу ханамжийн онолын урьдчилсантаамаглалууд

Температур: Адилтгал

Ханамж, температур хоѐр адилхан. Хоѐулаа хийсвэр ойлголт бөгөөд хоѐулангийнх нь хэмжих нэгжийг дураар сонгож авдаг.

Ус хэзээ мөс болдог, хэзээ ууршдаг талаар таамаглахад температур гэх ойлголт тусалдагтай тун адилаар, хэрэглэгчийн сонголтыг таамаглахад ханамж гэх ойлголт бидэнд тусална.

Ханамжийн тухай ойлголт бидэнд тухайн барааны үнэ буурахад яагаад хүмүүс түүнийг ихээр худалдан авдаг, хүмүүсийн орлого өсөхөд яагаад тэд ихэнх бараагнэмж худалдан авдгийг ойлгоход тусална.

Page 27: ханамж

Үр ашиг, үнэ, үнэ цэн

Хэрэглэгчийн үр ашиг

Хэрэглэгчид өөрсдийн ханамжийг хамгийн их байлгаснаар тэд нөөцийг үр ашигтай ашиглаж байдаг.

Хэрэглэгчийн ханамж хамгийн их үед тухайн бараа, үйлчилгээний нэг нэгжид нэмж төлөхөд бэлэн байгаа хамгийн их үнэ бол ахиу ашиг тус юм.

Page 28: ханамж

Үр ашиг, үнэ, үнэ цэн

Үнэ цэнийн парадокс

Ус амьдралд онцгой чухал зүйл боловч хямд, харин алмааз устай харьцуулахад хэрэгцээ багатай эдболовч маш үнэтэй байдаг. Яагаад? Нийт ханамж, ахиу ханамжийн ялгааг ойлговол энэ толгой эргүүлсэн асуудлыг шийдэж чадна.

Дараагийн слайдны Зураг 7.7-д уг парадоксын тайлбарыг харуулав.

Page 29: ханамж

Үр ашиг, үнэ, үнэ цэн

Бид хэрэглээнээс нийт ханамж авах боловч зарим зүйлсийг нэмж хэрэглэснээр бид бага хэмжээний ахиу ханамж авдаг.

Усны хувьд хямд үнэтэй, нийт ханамж өндөртэй, ахиу ханамж багатай.

Алмаазны хувьд өндөр үнэтэй, нийт ханамж бага, харин ахиу ханамж өндөртэй.

Гэхдээ ус ба алмаазны нэг долларт ногдох ахиу ханамжууд нь тэнцүү байна.

Page 30: ханамж

Үр ашиг, үнэ, үнэ цэн

Үнэ цэн ба хэрэглэгчийнхожоо

Усны нийлүүлэлт төгс мэдрэмжтэй, иймээс усны хэрэглээ их ба усны хувьд хэрэглэгчийн хожоо их байна.

Эсрэгээр, алмаазны нийлүүлэлтийн муруй нь төгс мэдрэмжгүй, иймээс үнэ нь өндөр ба алмаазны хувьд хэрэглэгчийн хожоо бага байна.

Page 31: ханамж

ЛЕКЦ ДУУСАВ.