зөвлөгөө

9

Upload: aajuu79

Post on 24-May-2015

1.492 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: зөвлөгөө
Page 2: зөвлөгөө

• Хүүхэд • Хүүхдэд өөрийг "би" гэдэг үзлийг зөв талаас нь төлөвшүүлэн

"Би чадна" гэсэн хүсэл тэмүүллийг төрүүлэх хэрэгтэй.• "Би чадна" гэсэн уриан дор энэ асуудал яригдах ёстой.

Ээжийн намуухан дуу эцгийн энхрий хайр 2 хослон нэгдэж байж энэ бүгд цогц биелэлээ олох ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ 5, 6 настай болонгуут л одоо манай хүүхэд хөгжих ёстой гэсэн ойлголт бий болдог.

•             Миний хүүхэд юунд сонирхож байна , тоглоомуудтайгаа яаж харьцаж байна, хэнтэй ямар төвшинд харьцаж байна, харилцааны ёс зүйг хэр зэрэг эзэмшиж байгааг хүртэл ажиглаж харж тогтоож байх ёстой. Хамгийн чухал нь харилцаа ! 

•             - Хүүхдэд чухал зайлшгүй шаардагдах хүмүүжил нь харилцаа, амьдрах ухаан юм.

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо

Page 3: зөвлөгөө

 Амьдрах ухаан нь маш энгийн зүйлээс эхэлдэг жамтай

 • Гутлаа яаж үдэх вэ?• Хувцсаа яаж эвхэх?• Хогийг хаана хаях?• Хүнтэй хэрхэн харилцах?• Аягаа хэрхэн угаах?• Хоолыг яаж идэх?• Яаж алхаж явах?• Тоглоомоороо хэрхэн тоглох? гэх мэт олон зүйлийг хэвшүүлнэ гэж

бодоход хүүхэд маш их юм сурч хүмүүжих ёстой байдаг билээ. Зарим аав, ээж, эмээ, өвөө ,ах, эгч нэр бүгдийг хийж бэлэнчлэх сэтгэлгээ багаас нь сургадаг. Үлгэрлэн дагуулах нь сургах арга барилын анхдагч гайхамшигт хүмүүжлийн хэрэгсэл билээ.

•             Миний хүү, ач охин нь жаахан юм, юм мэдэхгүй юм яах вэ? гэж хоолыг нь халбагдан өгч, гутлыг үдэж байгаа олон эцэг эх, эмээ, өвөөтэй тааралддаг.. Монголчуудын хэлж захиснаар “Хайр нь дотроо Хал нь гаднаа” гэсэн үгийн утгыг сайтар ойлгох хэрэгтэй .

Page 4: зөвлөгөө

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо

            Хүүхэд эхлээд харна, тусгаж авна, үлгэрлэн дагана, чадвар дадалтай болно .Үүнийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Хүүхдэд үлгэрлэн дагуулаад аливааг хийх хүсэл тэмүүллийг төлөвшүүлэх хэрэгтэй.

 • Хүүхдээ зөв хүмүүжүүлэх, нас, бие, сэтгэхүйн онцлогт

нийцүүлэн хөгжүүлэх нь эцэг эхчүүдийн гол бодлого байх учиртай. Эцэг, эх үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилттэй болгон хөгжүүлэхэд  чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэхийг дэмжих явдал тэдний үндсэн үүрэг байх ёстой.   

•      Хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх нь тэдний оюуны болон бие бялдарын хөгжилд хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Өв тэгш хүмүүжил нь үр хүүхдүүдийн маань өсөлт хөгжлийн "үндэс" болно.

Page 5: зөвлөгөө

ГЭР БҮЛ БА ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ

ГЭР БҮЛ• Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөөлдөг орчин

бол түүний гэр бүл. Аав ээжийн дотно харилцаанаас эхлээд найз нөхөд, сургууль багш, ангийн найзуудын харилцаа түүнд хүчтэй нөлөөлдөг. Үр хүүхдээ сайн сайхан явуулах, өндөр боловсролтой, хүний дор орохооргүй явуулах юмсан гэж боддог ч өдөр шөнөгүй ажилласан эцэг эх хүүхдийнхээ хүмүүжилд тэр бүр анхаарал тавьж чаддаггүй нь нэг талаар буруу биш ч амьдралтай дөнгөж танилцаж байгаа тэдэнд хамгийн чухал зөвлөгч нь яахын аргагүй та гэдгийг битгий мартаарай. Хүүхдэд цаг ямагт дотны зөвлөгч хэрэгтэй байдаг болохоор тэд таны зөвөлгөөг хүлээж байгаа.

Page 6: зөвлөгөө

ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ• Өсвөр насны хүүхдийн хүмүүжил,төлөвшил тааруухан байгаа

бол зэмлэх биш харин учир шалтгаанд нь зөв дүгнэлт хийж, залруулах нь чухал.

• 1.Хүүхдийн өссөн орчин,гэр бүл түүний хүн болох эх суурийг тавьдаг.Иймд нийгмийг бүхэлд нь хамруулж,буруутгаж болохгүй.

• 2.Гэр бүл гишүүдийн зохион байгуулалт,харилцан уялдаа, эв нэгдэл нь хүүхдийн зөв төлөвшилд нэн чухал үүрэгтэй.

• 3.Хүүхэд багаасаа л хүрээлэн буй томчуудаас үлгэр жишээ аван өсдөг.Өөрөөр хэлбэл хажуудах хүнээсээ хамаарна гэсэн үг.Хэрэв эцэг эх нь байнга л хэн нэгнийг буруутгаж,шүүмжилж байдаг бол хүүхэд ч мөн бурууг бусдаас хайдаг эмх цэгцгүй хаиуцлагагүй нэгэн болох нь тодорхой.

• 4.Хүүхдийг хүмүүжүүлэхэд нэгэн хэв загвар байх ёсгүй. Хүүхэд бүр өөрийн онцлогтой байдаг тул, үүнийг харгалзах нь зүйтэй.

 

 

Page 7: зөвлөгөө

ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ• 5. Хүүхдйин хүмүүжил, төлөвшилд бага, ач холбогдолгүй зүйл гэж

байхгүй.”За тэр ч яахав хүүхэд юм чинь гэж” тоомжиргүй хандсаар байгаад эцэст нь дийлдэшгүй хүнтэй болсон байдаг шүү дээ.

• 6. Хүүхэд аливааг хүлээн авах чадвар маш өндөр байдаг. Томчуудын зүгээс гарах эерэг сайн, сөрөг мууг ч тусган авахдаа амархан байдгийг санууштай.

• 7.Хүүхдийг ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлэх нь хамгийн сайн эм болдог. Гэхдээ тэвчишгүй хөдөлмөр бие организмд нь ахадсан ажил хөдөлмөр мэдээж байж болохгүй. Хүүхэд багаасаа өөрт тохирсон ажил хийж хөдөлмөрийн дадал зуршил олж байвал мөнгөний үнэ цэнийг мэдэхээс эхлээд зөв төлөвшилтэй болж өсөхөд нь маш чухал нөлөө үзүүлдэг.

• 8.Хүүхдийн нэгэнт бий болсон буруу дадал зуршлыг засаж залруулах, ер нь дахин хүмүүжүүлэх хавьгүй хүндрэлтэй.Хүүхдийг дахин хүмүүжүүлэх маш их цаг хугацаа,тэсвэр тэвчээр хэрэгтэйгээс гадна хүүхдийн сэтгэл зүйг нэн сайн мэдэх шаардлагатай болдог.Иймд хүүхдийн бүр нялх байхад нь хүмүүжил,төлөвшилтийн зөв суурийг тавихаас халширч залхуурахгүй байхыг эцэг эхчүүд анхаарах нь зүй.

  

Page 8: зөвлөгөө

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг нь угтаа бол эцэг эхчүүд өөрсдийгөө хүмүүжүүлнэ гэсэн үг. Хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхийн тулд бид өөрсдийнхөө алдаа дутагдлаас зайлсхийж, өөрийгөө сурган хүмүүжүүлэхийн төлөө чармайн зүтгэх хэрэгтэй.

ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ

Page 9: зөвлөгөө

Анхаарал тавьсанд баярлалаа.