нэг

16
НЭГ нэг найдвар, нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан ефес 4:4-6 НЭГ НЭГ нэг н э г н э г нэг

Upload: sinka-csaba

Post on 05-Jul-2015

1.324 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: нэг

НЭГнэг найдвар, нэг бие, нэг Сүнс,

нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан

ефес 4:4-6НЭГ

НЭГ нэг

нэг

нэг

нэг

Page 2: нэг

Нэг : Сайн мэдээАлсын харааЗорилгоЗамХүсэлЗагалмайЕСҮСЧуулган

Бид : ЭвтэйХүчтэй

Page 3: нэг

нэгЭцэг

Хүү

Ариун сүнс

Page 4: нэг

нэгбие

сэтгэл

сүнс

Page 5: нэг

Бид:ЭВТЭЙТиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм. Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Колоссай 3:12-15

Page 6: нэг

Бид:ХҮЧТЭЙ

Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.

Филиппой 4:12

Page 7: нэг

Нэг байхын холбоос ХАЙР16 Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг.Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. 17 Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг. 18 Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна. 19 Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм. 20 Хэрэв хэн нэгэн нь "Би Бурханыг хайрладаг" гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол, тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. 21 Бурханыг хайрладаг нэгэн нь мөн ах дүүгээ хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.

1 Иохан 4:16-21

Page 8: нэг

Нэгийг сүйтгэгчЭдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм.

Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.

Галат 5:19-21

Page 9: нэг

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээшүлгийг О.Дашбалбар

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүүшархлуул

Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ

Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

Ачийг чинь тэд бас бүү мартагээ

Page 10: нэг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй тэрийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоноо

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүйминь

Чамайг хайрласаных нь хариуд хайрла

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болохшүү дээ

Page 11: нэг

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаарзангирч

Бидний хацар дээр нулимас хүртэл нэгянзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учралтохиолдоно

Бүсгүйн нулимасыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад

Page 12: нэг

Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч

Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла

Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөгболохоор

Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладагболохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэжбодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэжойлгоно

Page 13: нэг

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Page 14: нэг

Тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан нь Христ Есүсийн дагуу та нарыг нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэснээр бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар нэг дуу хоолойгоор алдаршуулахын тул юм.Тиймээс мөн Христ та нарыг Бурханы алдрын төлөө хүлээн авсны адил бие биеэ хүлээж авагтун.

Ром 15:5-7

Page 15: нэг

Харин Эзэнтэй нийлсэн хүн нэг сүнс байна. 1 Коринт 6:17

Хэдийгээр тэнгэрт болон газарт бурхад хэмээгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг хэмээсэн ч гэсэн, бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр байгаа бөгөөд бид ч Түүгээр байгаа юм.

1 Коринт 8:5-6

Page 16: нэг

Иохан 17:20-23

Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно.