бүжиг

3
                                          Бүжиг гэж юу ? Би бүжиглэх дуртай Бүжиг бол уян хатан байдал Бүжиг бол хөдөлгөөний эвсэл  Бүжиг бол хүч чадал Бүжиг бол тэсвэр тэвчээр Бүжиг бол аз жаргал Бүжиг бол амралт  Бүжиг бол сэтгэлийн илэрхийлэл Бүжиг бол хүний биеийн хөдөлгөөн бөгөөд урлагийн маш эртний төрөл. Олон мянган жилийн өмнө  арвин их ургац авах,дайн байлдаанд ялах зэрэг баярт үйл явдлыг тэмдэглэж өөрийн сэтгэлийн хөөрлөө биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх болсноор бүжиг анх үүссэн. Ард  түмэн,ястан үндэстэн бүр өөр өөрийн онцлог бүжигтэй.Тэдгээр бүжгүүд нь  тухайн ард түмний хоорондын харилцаа холбоо ,үзэл бодлыг илэрхийлж байдаг.Тэр дундаа үндэсний бүжгийн үе уламжилж ирсэн хөдөлгөөнөөр тухайн ард түмний түүхэн үйл явдал, зан заншил, өв соёлын онцлогийг ойлгох боломжтой. Ер нь хүмүүс үгээр илэрхийлж боломгүй зүйлийг бүжгээр илэрхийлдэг.Өнөөдөр дэлхий дээр бүжгийн олон төрлүүд бий болсон.Бүжгийг ганцаараа,хосоор,хамтлагаар бүжиж болдог.                                                                                     Морин хуур Морин хуураа татлаа Монгол аялгуу үүслээ Морин хуурын эгшгэнд Монгол бүгдээрээ багтана.

Upload: saruulkaa

Post on 09-Jul-2015

1.662 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: бүжиг

   

                                       Бүжиг гэж юу ?

➢ Би бүжиглэх дуртай➢ Бүжиг бол уян хатан байдал

➢ Бүжиг бол хөдөлгөөний эвсэл  ➢ Бүжиг бол хүч чадал➢ Бүжиг бол тэсвэр тэвчээр➢ Бүжиг бол аз жаргал➢ Бүжиг бол амралт ➢  Бүжиг бол сэтгэлийн илэрхийлэл➢ Бүжиг бол хүний биеийн хөдөлгөөн 

бөгөөд урлагийн маш эртний төрөл. Олон мянган жилийн өмнө  арвин их ургац авах,дайн байлдаанд ялах зэрэг баярт үйл явдлыг тэмдэглэж өөрийн сэтгэлийн хөөрлөө биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх болсноор бүжиг анх үүссэн.Ард  түмэн,ястан үндэстэн бүр өөр 

өөрийн онцлог бүжигтэй.Тэдгээр бүжгүүд нь  тухайн ард түмний хоорондын харилцаа холбоо ,үзэл бодлыг илэрхийлж байдаг.Тэр дундаа үндэсний бүжгийн үе уламжилж ирсэн хөдөлгөөнөөр тухайн ард түмний түүхэн үйл явдал, зан заншил, өв соёлын онцлогийг ойлгох боломжтой.Ер нь хүмүүс үгээр илэрхийлж боломгүй зүйлийг бүжгээр илэрхийлдэг.Өнөөдөр дэлхий дээр бүжгийн олон төрлүүд бий болсон.Бүжгийг ганцаараа,хосоор,хамтлагаар бүжиж болдог.                                                                                    Морин хуурМорин хуураа татлааМонгол аялгуу үүслээМорин хуурын эгшгэндМонгол бүгдээрээ багтана.

Page 2: бүжиг

                                            Дурсамж

    Чаддаг юмаа өөртөө  хадгалаад явж болохгүй.Аливаа зүйл үргэлжилж,өвлөгдөж  байх учиртай.Тийм учраас залуустаа өөрийн мэддэг чаддагаа харамгүй зааж сургахыг хичээдэг.Монгол сайхан орондоо монгол хүн болж төрсөндөө баярлаж, бахархахаас  аргагүй. Эцэг эх хоёр минь ёстой л хорвоод хосгүй хүмүүс байлаа.Ээж минь тогоочийн мэргэжилтэй. Тиймдээ ч юмуу ажил,амьдрал дээрээ нямбай, гавшгай хүн байж билээ.Ар гэр,ажил хоёроо гайхалтай хослуулж чаддаг,маш дайчин,юманд чин сэтгэлээсээ ханддаг,мөн ямар ч хүнийг ойлгож чаддаг хүн.Тэр бүхэн нь надад үлгэр дууриал болдог байлаа.Эхнэр хүн ямар байх ёстойг ээжээсээ л сурсан.Залуу байхад өөрийгөө үнэлдэггүй байж...Ажлаа ч амжуулаад,хоол ундаа ч хийгээд, хүүхдүүдээ  ч асраад л явж байлаа.Харин сүүлийн хэдэн жил олон зүйлийг оролдож үзэж байна.Жишээ нь: Жолооны курс, Магистр,Компьютер,Англи хэл,Бүжиг,Хөгжим ,HERBALIFE,Oreфлайм гээд л...Ер нь амьдралд хүн өөрийгөө өөрчилье гэж боддог шүү дээ.Цаг хугацаа саяхан мэт санагдавч аль хэдийн 53 жил урсан оджээ.

Page 3: бүжиг

Түмний хүүхдийг сургахын төлөө л зүтгэсээр 33 жил бага ангийн багшаар ажиллачихжээ.Багш болох гэж мунгинаж явахад минь түшиг 

тулгуур болж байсан сайхан буурлууд минь цөөрсөөр л ... Гэвч хүний хийж бүтээсэн бүхэн ард нь үлдэж хоцордог нь даанч сайхан.“Эзэн хичээвэл заяа хичээнэ,Санаа сайтын заяа түвшин” гэж хэлэх дуртай.Хүнлэг, энэрэнгүй,үнэнч шударга,уян хатан байх зарчмыг баримталдаг.Хамгийн хүчирхэг хүмүүс бол шинийг санаачлагачид байдаг.Аливаад санаачлагатай, хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын илэрхийлэл.Анх 1­р сургуулиас ажил амьдралын гараагаа эхэлж оюунлаг, гэгээлэг энэ хамт олны дунд өнгөрүүлснээ их аз завшаантай хэрэг хэмээн насан туршдаа баярлаж явдаг.Энэ сургуульд хамтдаа ажилласан найз нөхөд, тэдэнтэйгээ хийж бүтээсэн ажил маань мянга мянган шавь нарын минь үйл ажиллагаанд хувь нэмэр болсон гэж бодоход ямагт өөрөөрөө бахархмаар.Хамт ажилласан он жилүүдээрээ,хамтран ажилласан найз Өлзийбаяр,Одсүрэн,Эрдэнэцэцэг,Сэлэнгэ,Цэцэгмаа.....гэх мэт олон олон багын үнэнч найзуудаараа дандаа бахархах юм даа.