5a serjmyadag, otgonzaya

1
Цагаан сарын мэндийн шүлэг Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье 5А АНГИЙН СУРАГЧ СЭРЖМЯДАГ ОТГОНЗАЯА

Upload: ojargal

Post on 07-Jul-2015

1.049 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: 5a serjmyadag, otgonzaya

Цагаан сарын мэндийн шүлэг

Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд

Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд

Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод

Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу

Аагтай шаргал цай нарны туяатай самарч

Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье

Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна

Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна

Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна

Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө

Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд

Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү

Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод

Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье

Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

5А АНГИЙН СУРАГЧ

СЭРЖМЯДАГ

ОТГОНЗАЯА