document6
TRANSCRIPT
Этүгэн дээд сургууль
Лекц №6 Цацрагийн экологи
Бэлтгэсэн: Б. Балдан-Осор
Улаанбаатар 2011 он
Оршил • Аливаа амьд организмд байгалийн цацраг ямар
нэгэн хэмжээгээр байнга нөлөөлж байсан байна. (1950 аад он хүртэл)
– Энэ үед хортой нөлөө бага байсан.
• Орчин үед хүний бий болгосон зохиомол цацрагийн нөлөөний үр дагавар нь олон улсын сэтгэлийг түгшээж байна.
• Ялангуяа иончлогч цацрагийн их тун нь эс эдэд хүнд гэмтэл үүсгэж удам дамжсан өвчлөлүүдийг бий болгодог.
Үргэлжлэл
• Иончлогч цацраг нь өнө эртнээс байгаль дээр байсан бөгөөд маш бага тун хэмжээтэй байсан байна.
• Орчин үед техник технологийн үсрэнгүй хөгжил нь иончлогч цацрагийг их хэмжээтэйгээр үйлдвэрлэж байна. Тухайлбал атомын цахилгаан станцууд л гэхэд 2000 оны байдлаар дэлхий дээрх нийт эрчим хүчний 20% ийг хангаж байсан.
• Атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангавал байгаль орчинд хоргүй сайн технологи бөгөөд аюулгүй байдал алдагдвал маш өндөр хор уршиг үзүүлдэг.
Цацрагийн хүчин зүйл
• Эсрэг тэмдэгтэй цахилгаан цэнэгийг үүсгэж байгаа цацрагийг иончлогч цацраг гэнэ.
• Иончлогч цацрагийг үүсгэн нэг атомын цөм нөгөөд хувирахыг цацраг идэвх гэнэ.
• Иончлогч цацраг буюу цацраг идэвхт туяа нь амьд бие махбодийн доторх химийн холбоог задлан биологийн олон өөрчлөлтүүдийг бий болгодог.
Цацрагийн фон
•Тодорхойолт: Цацрагийн фон гэдэг нь сансарын ба дэлхийн гаралтай байгалийн эх үүсвэр болон хүний үйл ажиллагааны үр дүнд амь мандалд цацагдсан радионуклидүүдээс үүсэж байгаа иончлогч цацраг юм. •Эмчилгээ оношилгооны зориулалттай цацрагууд энд хамаардаггүй.•Цацрагийн фоныг 3 ангилж үздэг байна.– Байгалийн цацрагийн фон– Техникээр өөрчлөгдсөн байгалийн цацрагийн фон– Зохиомол цацрагийн фон
Байгалийн цацрагийн фон
• Цацрагийн фон гэдэг нь сансарын ба дэлхийн гаралтай байгалийн эх үүсвэрээс амьд организмд нөлөө үзүүлж буй иончлогч цацраг юм.
• Цацрагийн фон нь амьд организмд нөлөөлөх байдлаараа гадаад болон дотоод гэж ангилдаг.– Амьд бие организмын гадна оршиж гаднаас
үйлчилдэг– Ус, агаар хоол хүнсний хамт организмд нэвтрэн
дотроос үйлчилдэг.
Техникээр өөрчлөгдсөн байгалийн цацрагийн фон
• Хүний үйл ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлт үүсгэдэг байгалийн эх үүсвэрээр үүсгэгдсэн иончлогч цацраг юм.
• Тухайлбал
– Эрдэс бордоог бэлтгэх юмуу ашиглах (фосфорын бордоо)
– Ашигт малтмал олборлох ... гэх мэт
Зохиомол цацрагийн фон
• Амь мандалд сарнисан зохиомол радионуклидээс үүссэн цацраг юм. Үүнийг атомын цахилгаан станц, цөмийн бөмбөг дэлбэрэх үед үүсгэдэг байна.
• Гэвч эдгээр бий болсон иончлогч цацраг нь байгалийн цацрагийн фоныг 3-5% - оор ихэсгэдэг байна.
Иончлогч цацрагийн эх үүсвэрүүд
• Атомын цахилгаан станцын үйл ажиллагаа• Атомын цахилгаан станц • Рентген радио изотопын эмчилгээ оношилгоо• Гэр ахуйн тоног төхөөрөмж (телевизор, электрон
бараанууд гэх мэт)• Цөмийн бөмбөгийн дэлбэрэлт (туршилт хийх,
дайн хийх) • Сансрын туяа • Нарны гэрэл
Атомын цахилгаан станц
• 1954 оноос атомын цахилгаан станцыг ашиглаж эхлэн улам боловсронгуй болгосоор байна.
№ Он Цөмийн реакторын тоо
1 1984 345
2 1986 316
3 1988 433
4 1990 470
Атомын цахилгаан станц
• Аваар осолгүй ажиллах ёстой бөгөөд иончлогч цацраг байгаль орчинд цацагдахаас урьдчилан сэргийлэх ёстой бөгөөд радионуклид нь аюулгүй байдлын хэм хэмжээнээс хэтрэх ёсгүй.
• Атомын цахилгаан станц нь хөрсийг цацраг идэвхт бодисоор бохирдуулах нь харьцангуй бага байдаг.
• Агаарт хаягдаж байгаа бодисуудын ихэнх нь ксенон, криптон, аргон байдалтайгаар цацагддаг.
• Аюулгүй байдал алдагдвал агаарт цацагдаж байгаа иончлогч цацраг нь зарим тохиолдолд 1000 км зайд байгаа хүн амд нөлөөлдөг.
Атомын цахилгаан станц
• Цөмийн реактортой ойр амьдардаг хүмүүс илүү их цацрагийн тун биедээ шингээж авдаг байна.
• Хүн зөвшөөрөгдөх тун хэмжээнээс илүү их тунг биедээ шингээж авбал олон төрлийн өвчин тусч эхэлдэг байна.
• Атомын цахилгаан станцаас ялгарч байгаа иончлогч цацраг нь байгалийн цацрагийн фонын 3% иас илүү гардаггүй байна.
Атомын цахилгаан станц
Атомын цахилгаан станцын дэлбэрэлт
• 1986 онд Чернобылийн цахилгаан станц дэлбэрч маш их хэмжээний хор уршиг учруулж байсан байна.
• ОХУ-ын 17 муж цацраг идэвхт бодисоор бохирдсон бөгөөд хөрш зэргэлдээх улс орнуудын нутаг дэвсгэрийг хамарсан.
• Дэлхий дээр 14 улс, оронд 150 гаруй осол гарч байсан байна.
Атомын цахилгаан станцын хог хаягдал
• Атомын цахилгаан станцын хамгийн том асуудал нь олон янзын цацраг идэвхтэй хаягдал юм.
• Олон улс орнууд үүнийг бүрэн шийдэж чадахгүй байна.
• Шийдэж байгаа арга замууд – Далай тэнгисийн гүнд хаяж байна. – Ядуу буурай улс орнуудад мөнгө төлж газарт
булуулах– Гүн нүхэнд 500 жилийн баталгаатай хаалт
хийж түүн дотроо битүүмжлэх ... гэх мэт
Хог хаягдал хуримтлагдаж байгаа нь
Гарах арга зам
• Огторгуйд хаях:
o Энэ нь хөрөнгө мөнгөний хувьд асар их зардалтай тул одоогоор яригдаж байгаа, шийдэгдээгүй
oСарыг цацраг идэвхт хаягдлын хогийн цэг болгох. Үүнд бас хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна.
• Дэлхий дээр эдгээр хог хаягдалын асуудал маш их хурцаар тавигдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний бас нэгэн тулгамдсан асуудал болоод байна.
• Цацраг идэвхт материал, хог хаягдал дээр байх шошго.
Иончлогч цацрагийг анагаах ухаанд хэрэглэх нь
• Орчин үед оношлогоо болон эмчилгээнд маш өргөн хэрэглэж байна.
• Гэвч тунг (дооз) тохируулж хэрэглэхгүй бол анагаах, эмчлэхээсээ илүү хор уршиг учруулж болно.
• Цацрагийн их тун нь амьд биеийн молекул, биохимийн холбоог өөрчлөн задалж улмаар олон төрлийн өвчин эмгэг үүсгэдэг. – Хортой, хоргүй хавдарууд, удамшлын өвчин
гэх мэт зэргийг үүсгэдэг байна.
Рентген оношлогоо
• Оношлогоо, эмчилгээнд тодорхой хугацаатайгаар хэрэглэнэ. • Тухайн хугацаанаас хэтэрвэл цацрагийн тун ихдэж хортой үйлчлэл үзүүлдэг байна.
Рентген оношлогоо
Цацрагийн шарлага
Иончлогч цацрагийн биологийн үйлчлэл
• Иончлогч цацраг нь Биологийн маш өндөр идэвхтэй.
• Гэхдээ шарлагын тунгаас бүх зүйл хамаарна.
• Тунг шингээж авахдаа амьтны аймаг болон ургамлын аймаг, бичил биетэн зэрэг нь ялгаатай байдаг.
• Мөн иончлогч цацрагийн биологийн үйлчлэл нь эд, эрхтэн бүрд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг.
Иончлогч цацрагийн биологийн үйлчлэл
• Иончлогч цацраг нь бие махбодийн биохимийн процесст нөлөөлж гажуудуулдаг.
• Цусанд шилжин биеийг бүхлээр нь хордуулж дархлааны системийг устгадаг байна.
• Иончлогч цацрагаар үүсгэгдсэн өвчлөлүүд
– Туяаны өвчин, арьсны үрэвсэл, цацрагаар үүсгэгдсэн нүдний цөцгий бүдгэрэх, үргүйдэлт, ургийн гаж хөгжлүүд...
– Хортой болон хоргүй хавдарууд удамшлын өвчнүүд ордог байна.
Цөмийн зэвсэг
• Анх 1945 онд АНУ Япон орны Хирошима, Нагасака хотууд дээр цөмийн бөмбөг хаяж туршсан байдаг.
• Үүнээс хойш АНУ. ОХУ. Англи. Хятад. Франц зэрэг улс орон нэлээд олон туршилтын дэлбэрэлтийг агаарт болон газар доор хийсэн байна.
• Агаарт болон газар доор их хэмжээний цацраг цацагдсан гэж үздэг бөгөөд эдгээр цацагдсан радионуклид нэг сараас 100 жил хүртэл оршдог байна.
Цөмийн зэвсэг 1945 он
Little boy
Дэлбэрч байх үе
Дэлбэрсэний дараа нь
Амьд үлдсэн хүн эмнэлэгт
Төрөлхийн удмын гажиг, согог той хүүхэд
Цөмийн дэлбэрэлт явагдахад юу болох вэ?
• Маш их хэмжээний агаарын даралт бий болж улмаар газраас байшин барилга, хүн амьтан, ургамлыг газрын хөрснөөс арчдаг.
• Маш өндөр тунгийн иончлогч цацраг 100км радиуст тархана.
• Маш их дулааныг үүсгэдэг.• Цацраг идэвхт тунадас үүсдэг.• Хүчиллэг шинж чанартай хар бараан үүлүүд бий
болж улмаар хүчлийн бороо орно. • Амьд үлдсэн амьд биетүүд хүчлийн бороонд
түлэгдэх, их халуунаас болж ам цанган уудаг байна.
Эрүүл чийрэг монгол хархүү
Анхаарал тавьсан явдалд баярлалаа