khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг...

29
1

Upload: others

Post on 19-Oct-2020

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

1

Page 2: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

2

Page 3: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

3

Page 4: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

4

Page 5: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

5

Page 6: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

6

БАТЛАВ. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД

“ШИЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ

УДИРДАМЖ

Уриа: Зүтгэл, итгэл, санаачилгыг дэмжиж, хамтдаа хөгжье.

Зорилго: “Зүтгэл-Итгэл-Санаачилга-2020” нэрлэсэн жилийн хүрээнд Хөвсгөл аймгийн төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйлчилгээний чанар, бүтээмжийг сайжруулж, салбар болон байгууллагадаа шинэ шийдэл, сайн туршлага, эерэг зөв хандлагатай үйлчилгээний соёлыг дэлгэрүүлж, инноваци бүхий техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц ажил, үйлчилгээг бий болгоход оршино.

Хамрах хүрээ: Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн

байгууллага, албан хаагчид Хугацаа, үе шат : Болзолт уралдааныг 2020 оны 01 сарын 16-ны

өдрөөс 12 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэг үе шаттайгаар зохион байгуулна.

Болзол, үйл ажиллагааны чиглэл:

Нэг. Төрийн байгууллага 1.1. Нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулагдах ажлын

тусгайлсан төлөвлөгөөг салбар, байгууллагын хэмжээнд боловсруулан баталж, хэрэгжүүлэх;

1.2. Салбар, байгууллагадаа техник, технологийн дэвшлийг ашиглан 2-оос доошгүй цогц үйлчилгээг шинээр нэвтрүүлж, үр дүнд хүрсэн байх;

1.3. Байгууллагын соёлыг төлөвшүүлэн тогтмолжуулж, түгээн дэлгэрүүлэх;

1.4. Салбар, байгууллагын чиг үүргийн онцлогоос хамаарч өөрийн санаачилгаар, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, үйлчлүүлэгчид бодитой дэмжлэг, ажил үйлчилгээ үзүүлсэн байна.

Хоёр: Төрийн албан хаагч: 2.1. Ажил мэргэжил, төрийн албаны чиглэлээр судалгааны

ажил,бүтээл туурвиж асуудлыг шийдвэрлэх талаар шинэ санаа, оновчтой шийдлийг дэвшүүлэх;

Page 7: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

7

2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага, ажил үйлчилгээг шинээр бий болгох;

2.3. Дэвшүүлэн гаргасан шинэ санаа, оновчтой шийдэлд инноваци, техник, технологийн дэвшлийг ашигласан байдал

Гурав. Шалгуур үзүүлэлт, аргачлал 3.1. Төрийн байгууллагын хэрэгжүүлэх болзол, үйл ажиллагааны

чиглэл тус бүрийг 0-25 хүртэл оноог өгч, нийт 100 хүртэл оноог дараах байдлаар харгалзаж дүгнэнэ.

№ Шалгуур үзүүлэлт Өгөх оноо

Дүгнэх аргачлал

Нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулагдах ажлын тусгайлсан төлөвлөгөөг салбар, байгууллагын хэмжээнд боловсруулан баталж, хэрэгжүүлэх;

1 Тусгайлан төлөвлөгөө гаргаж баталсан эсэх

5 хүртэл

Гүйцэтгэлийн хувиар тооцох

2 Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцоолж, зарцуулсан эсэх

10 хүртэл

Зардлын хэмжээгээр тооцох

3 Төлөвлөлтийн оновчтой, бодитой байдлаар тодорхойлсон эсэх

10 хүртэл

Чанарын үзүүлэлтээр тооцох

Салбар, байгууллагадаа техник, технологийн дэвшлийг ашиглан 2-оос доошгүй цогц үйлчилгээг шинээр нэвтрүүлж, үр дүнд хүрсэн байх;

1 Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэд ололтыг ашигласан байдал

5 хүртэл

Байгууллага, салбарын тэргүүлэх чиглэл, аймгаас нэрлэсэн жилийн зорилгод нийцсэн байдлыг тодорхойлох

2

Ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн өндөр үр ашигтай, цаг хугацааг хэмнэсэн байх

5 хүртэл

Үр дүнг өмнөх үзүүлэлттэй харьцуулж, мэдлэгийг бодиттой, шуурхай ажил үйлчилгээ болгосон байдалд шинжилгээ хийх 3

Хүнд суртал шат дамжлагыг бууруулсан байх

5 хүртэл

4 Ижил төрлийн технологи, ажил үйлчилгээ харьцуулах

10 хүртэл

Өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлт, үр ашгийн тооцооллоор илүү, хуулбарлаагүй байх

Байгууллагын соёлыг төлөвшүүлэн тогтмолжуулж, түгээн дэлгэрүүлэх;

1

Байгууллагын гадна болон дотор өнгө үзэмж, тохижилт хийгдэж үйлчилгээний таатай орчин бүрдсэн байдал

10 хүртэл

Шинээр хийгдсэн ажлыг урд өмнөхтэй нь харьцуулах

2 Байгууллага албан хаагчдын харилцаа хандлагын талаар

5 хүртэл

Үйлчлүүлэгчийн гомдол санал, сэтгэл ханамжийн судалгааны

Page 8: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

8

болон ёс зүйн зөрчил дутагдалгүй ажилласан байх

үр дүн, зөрчлийн тоонд үндэслэх

3 Албан хаагчдын хувцаслалт, жигдрэлт

5 хүртэл

Баримт нотолгоонд үндэслэх, ажиглалт хийх

4

Төрийн албан хаагчийн манлайллыг хэрэгжүүлж хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлсэн байдал

5 хүртэл

Талуудын сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийх

Салбар, байгууллагын чиг үүргийн онцлогоос хамаарч өөрийн санаачилгаар, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, үйлчлүүлэгчид бодитой дэмжлэг, ажил үйлчилгээ үзүүлсэн байдал

1

Сайн туршлага, ажил үйлчилгээг сонирхогч талуудад түгээн дэлгэрүүлж байгаа байдал

5 хүртэл

Зохион байгуулсан ажлын үр дүнг нотолгоонд үндэслэж, бодиттойгоор тооцоолно. Тухайлбал: Ажлын байр, орон гэрээр хангах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах гэх мэт төрийн үйлчилгээг ахмад, дунд, залуучууд, хүүхэд г.м нийгмийн бүлгүүдэд үзүүлсэн байх

2 Шинээр нэвтрүүлсэн ажил үйлчилгээний нэр төрөл, тоо, чанар

10 хүртэл

3

Байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан ажлын хамрах хүрээ, үр дүн, үр өгөөжтэй байдал

10 хүртэл

3.2. Төрийн албан хаагчийн санаачлан гаргасан шинэ санаа оновчтой

шийдлийг үнэлэхдээ болзол, үйл ажиллагааны чиглэлийн 2.1, 2.2 тус бүрт 40 хүртэл, 2.3-д 20 оноогоор, нийт 100 оноог өгнө.

№ Шалгуур үзүүлэлт Өгөх оноо

Дүгнэх арга

Ажил мэргэжил, төрийн албаны чиглэлээр судалгааны ажил, бүтээл туурвиж асуудал шийдвэрлэх талаар шинэ санаа, оновчтой шийдлийг дэвшүүлэх;

1 Төрийн албаны шинэтгэлд чиглэсэн төрийн албан хаагчийн бүтээмжийг дээшлүүлэхүйц байдал

10 хүртэл

Бүтээл, судалгааны ажлыг ажлын хэсэг, олон нийтээр хэлэлцүүлэн харьцуулалт хийж, үнэлгээ өгөх

2

Инновацийг хөгжүүлэх, эерэг өөрчлөлт гаргаж тодорхой үр дүнд хүрэх талаар тооцоолол хийсэн байх

10 хүртэл

3 Шинэ санаа, оновчтой шийдэл нь хэрэгжихүйц байх

5 хүртэл

4 Бусдаас хуулбарлаагүй шинэлэг санаачилга байх

10 хүртэл

5 Олон нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчилсан байдал

5 хүртэл

Үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл,

Page 9: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

9

эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэлбэрээр нийтийн хүртээл болсон байдлыг харгалзах

Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага, ажил үйлчилгээг шинээр бий болгох;

1

Төрийн албан хаагчийн шинээр санаачилж, нэвтрүүлсэн ажил үйлчилгээ нь байгууллагын эсхүл салбарын хэмжээнд хэрэгжүүлэх

15 Ажил үйлчилгээ үр дүнд хүрсэн байна.

2

Байгууллага, хамт олондоо нэр хүндтэй, эерэг уур амьсгал бүрдүүлсэн сахилгын болон ёс зүйн зөрчилгүй байх

15 Судалгаа, нотолгоонд үндэслэн тооцно.

3 Мэдлэг, чадвар, туршлагаа бусадтай хуваалцаж хамт хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх

10 Сайн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байдлыг харгалзаж үнэлнэ.

Дэвшүүлэн гаргасан шинэ санаа, оновчтой шийдэлд инноваци, техник, технологийн дэвшлийг ашигласан байна

1 Инноваци, техник, технологийн дэвшлийг ашигласан байх

20 Харьцуулж үнэлгээ өгнө.

Дөрөв: Тайланд тавигдах шаардлага: 1. Тайланг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдах ажлын

хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 01-ний дотор ирүүлж, дүгнүүлнэ. 2.Тайланг ирүүлэхдээ байгууллага болон төрийн албан хаагч тус

тусдаа удирдамжид тусгагдсан болзол, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх аргачлалд нийцүүлж бичмэл болон цахим хэлбэрээр холбогдох баримт, нотолгооны хамт ирүүлнэ.

3. Байгууллагын тайланд шинэ ажил үйлчилгээг нэвтрүүлсний өмнөх болон дараах өөрчлөлт, үр дүнгийн талаар танилцуулга бүхий видео, шторкийг 10 хүртэл минутад багтааж ирүүлнэ.

4. Нэр дэвшиж байгаа байгууллагын ажил үйлчилгээний талаар иргэд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа (урд өмнөх ба дараа байдлаар харьцуулсан), байгууллагын гадна болон дотор өнгө үзэмжийг өмнө болон өөрчлөлтийн дараах үетэй харьцуулсан фото зураг, видео хэлбэрээр ирүүлж болно.

Тав: Шагнал, урамшуулал:

Төрийн байгууллага: 1-р байр 5.000.000 + Удирдлагыг гадаадад аялах эрх 2-р байр 3.000.000 + Удирдлагыг гадаадад аялах эрх 3-р байр 2.000.000 + Удирдлагыг гадаадад аялах эрх

Төрийн албан хаагч: 1-р байр 1,000,000 + Гадаадад аялах эрх

Page 10: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

10

2-р байр 700,000 + Гадаадад аялах эрх 3-р байр 500,000 + Гадаадад аялах эрх

Ажлын хэсгийн зүгээс шалгарсан байгууллага, төрийн албан хаагчийн

ажил үйлчилгээ, сайн туршлагыг үндэсний болон орон нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж, олон нийтэд сурталчлах ажлыг хариуцан зохион байгуулна.

Зургаа: Бусад 1. Байгууллага, төрийн албан хаагч зохион байгуулж буй ажил

үйлчилгээг тухай бүр хэвлэл мэдээллийн байгууллага, цахим зэрэг боломжтой бүх хэлбэрээр иргэд, олон нийтэд сурталчлан ажиллана.

2. Төрийн байгууллагаас энэхүү болзолт уралдаанд оролцсон

байдал, авсан үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан нийтлэг журмаар 2020 оны төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэхэд харгалзах гол үзүүлэлт болгоно.

3. Ажлын хэсгээс нэгдсэн үнэлгээ өгөх, дүнг гаргахад байгууллага,

албан хаагчаас тайлангаа хамгаалах, тайлбар хийх, оролцох боломжийг олгоно.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Page 11: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

11

БАТЛАВ. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД

“ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨСӨЛ-МАНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН” ТӨСӨЛ

ХӨТӨЛБӨРҮҮДИЙН БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уриа: Зүтгэл, итгэл, санаачилгыг дэмжиж, хамтдаа хөгжье.

Зорилго: Шинэ санаачилга, оновчтой шийдэл, эерэг зөв хандлага,

эвсэг уур амьсгал, техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, инноваци

шингээсэн ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгож Хоймор

нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан

“ЗҮТГЭЛ-ИТГЭЛ- САНААЧИЛГА”-ыг дэмжих.

Хоёр. Зорилт:

1. Иргэндээ ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх

2. Иргэндээ ээлтэй үйлчилгээ бий болгох

3. Зөв хандлагыг түгээн дэлгэрүүлж сурталчлах

4. Инновацийг нэвтрүүлсэн санаачилгыг дэмжиж хөрөнгө оруулалт

хийх

5. Хувь хүний хөгжилд суурилсан үр дүнтэй бүтээлч ажил өрнүүлэх

Гурав. Хамрах хүрээ:

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын төсөл

хөтөлбөрийн байгууллага болон төрийн бус байгууллагууд

Дөрөв. Хугацаа:

Нэрлэсэн жилийн ажил нь 2 үе шаттай бүтэн жилийн хугацаанд

үргэлжилнэ.

4.1 Олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагын тайланг хагас

бүтэн жилээр Төрийн бус байгууллагаас ирүүлсэн төслийг хагас жилээр

дүгнэн урамшуулна.

Хагас жилийн тайланг 2020 оны 05 дугаар сарын 15

Жилийн тайланг 2020 оны 12 дугаар сарын 10

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны

удирдлагын хэлтэст ирүүлнэ.

Page 12: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

12

Тав. Шалгуур үзүүлэлт

5.1 Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн байгууллагуудын болзолт

уралдааныг дүгнэх шалгуур үзүүлэлт

№ Шалгуур үзүүлэлт Оноог

1 Нэрлэсэн жилийн хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж

хэрэгжүүлсэн байдал 0-5

2 Нэрлэсэн жилтэй холбоотой зохион байгуулсан онцлог,

шинэлэг ажил 0-10

3 Нэрлэсэн жилийн хүрээнд аймаг орон нутагт хэрэгжиж

байгаа төсөл хөтөлбөрийг дэмжсэн байдал

0-10

4

Нэрлэсэн жилтэй холбогдуулан ажлаа сурталчилсан

өдөрлөг зохион байгуулсан ажлын үр дүн, иргэдийг

хамруулсан байдал.

0-10

5 Нэрлэсэн жилтэй холбогдуулан төрийн болон төрийн бус

байгууллагуудтай хамтран ажилласан байх 0-5

Нийт оноо 40

Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн төслийг үнэлэх шалгуур үзүүлэлт

№ Шалгуур үзүүлэлт Оноо

1 Нийтийн сонирхол, нийтийн зорилгод чиглэсэн байх 0-5

2 Иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд оролцуулахад

нөлөөлсөн, дэмжсэн, уриалсан байх 0-5

3 Нийгэмд зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн

хэрэгсэл, сүлжээгээр сурталчлан таниулсан

0-5

4 Олон нийтийг хамарсан, оролцоонд тулгуурласан, хамтын

үйл ажиллагааг дэмжсэн 0-5

5 Бүтээлч, шинэлэг санал санаачилгыг тусгасан, оновчтой

шийдлийг дэвшүүлсэн байх 0-5

6 Хэрэгжих боломжтой, төслийн санхүүгийн эх үүсвэрийн

тодорхой хувийг шийдвэрлэсэн байх 0-5

7 Төрийн бус байгууллага нь 2020 оны 1 сарын 1-нээс өмнө

үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа нь тогтмолжсон байх 0-5

Нийт оноо 35

Зургаа. Шагнал урамшуулал:

Page 13: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

13

6.1 “ЗҮТГЭЛ-ИТГЭЛ-САНААЧИЛГА”-ыг дэмжих нэрлэсэн жилийн

удирдамж, шалгуурын дагуу шилдэг олон улсын төсөл хөтөлбөрийн

байгууллагыг хагас бүтэн жилээр үнэлж дүгнэн 2 үе шаттай шалгаруулж,

шагнаж урамшуулна.

1 дүгээр үе шат: 1 дүгээр байр 1500000

2 дугаар байр 1000000

2 дугаар үе шат: 1 дүгээр байр 1500000

2 дугаар байр 1000000

6.2 Болзол шалгуурыг хангасан төрийн бус байгууллагуудаас

ирүүлсэн 3 төслийг шалгаруулан тус бүр 1000000 төгрөгөөр дэмжиж

санхүүжүүлнэ.

6.3 Төрийн бус байгууллагаас ирүүлсэн төслийг хагас жилээр дүгнэж,

төсөл хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангана.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Page 14: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

14

БАТЛАВ. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД

“ЗҮТГЭЛ- ИТГЭЛ- САНААЧИЛГА”-ЫГ ДЭМЖИХ

НЭРЛЭСЭН ЖИЛИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ХӨВСГӨЛИЙН ХӨГЖИЛД- ГЭР БҮЛИЙН

ОРОЛЦОО” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уриа: Зүтгэл, итгэл, санаачилгыг дэмжиж, хамдтаа хөгжье.

Зорилго: “Зүтгэл, итгэл, санаачилга”-ыг дэмжих 2020 оны нэрлэсэн

жилийн ажилд өрх, гэр бүлийн оролцоо, хамтын ажиллагааг уялдуулах,

аймаг, орон нутгийнхаа хөгжилд шинэ санал, санаачилга гаргаж

хэрэгжүүлсэн өрх, гэр бүлүүдийг шалгаруулж, урамшуулах, тэдний

туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.

Хугацаа:

1-р үе шат: 2020 оны 1 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 15

2-р үе шат: 2020 оны 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 10

Хамрах хүрээ: Хөвсгөл аймагт амьдарч байгаа нийт гэр бүлүүд /ахмад,

дунд, залуу/ нээлттэй оролцоно.

Болзолт уралдааны зохион байгуулагч:

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

Зохион байгуулах журам:

Уралдааны зорилго, болзол, журмыг өрх гэр бүл, иргэд олон нийтэд

танилцуулах, сурталчлах ажлыг 2020 оны 1 дүгээр сард багтаан зохион

байгуулагч талууд нээлттэй хийнэ. Удирдамжийг хэвлэл, мэдээллийн

байгууллага, цахим хуудсанд тогтмол байршуулж ажиллана.

Уралдааны удирдамжтай танилцсан, оролцох сонирхолтой гэр

бүлүүдийг аймгийн Хүүхдийн ордны 3-р давхар, 301 тоот өрөөнд өдөр бүр

хүлээн авч бүртгэнэ. Мөн “Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын

хөгжлийн газар” гэсэн нэртэй facebook хуудсанд болон 95045051 дугаарын

утсанд хандан бүртгүүлж болно.

Болзолт уралдаанд оролцогч гэр бүлүүд нь Хөвсгөл нутгийнхаа

хөгжилд хувь нэмрээ оруулах чиглэлээр хэдэн ч санал, санаачилга гаргаж

болно. Гэр бүлүүд дараах чиглэлүүдээс баримтлан өөрийн санал

санаачилгыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:

Page 15: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

15

1. Иргэд, өрх гэр бүлүүдийн түвшинд зөв дадал, хэвшлийг бий болгож,

аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх

2. Шинэ дэвшилтэд технологи, санал, санаачилгыг төрийн болон хувийн

хэвшлийн байгууллагуудад нэвтрүүлж, гэр бүлд ээлтэй үйлчилгээг бий

болгох.

3. Хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар

хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх

4. Хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, амьдрал,

хөдөлмөрт бэлтгэх, сургах

5. Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах

6. Хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг

нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага,

албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах.

7. Амьдрах орчноо тохижуулах, мод, зүлэгжилт бий болгох, өрхийн ус,

ариун цэврийн байгууламжийг сайжруулах.

8. Гэр бүлээрээ оюуны хөдөлмөр эрхэлж, судалгаа шинжилгээ хийх,

ном, зохиол бүтээл туурвих

9. Гэр бүлээрээ жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхлэх, гар

урлал хийх, ашиг, орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа сайжруулах

10. Гэр бүлээрээ спортын ямар нэг төрлөөр хичээллэх, нийтийн биеийн

тамирыг хөгжүүлэхэд санаачилга гаргах, улсын болон олон улс, тив,

дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож, аймаг, орон нутгийн

нэрийг гаргах.

11. Гэр бүлийн хосууд уран бүтээл туурвих, тайлан тоглолт зохион

байгуулж, олны хүртээл болгох, эерэг зөв хандлагыг гэр бүлдээ

төлөвшүүлэхийг нийгэмд уриалах, хүүхэд, залуучуудад ардын урлагийн өв

сангаас суралцуулах, хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлөх

12. Ажил, хөдөлмөргүй, эмзэг, хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд, гэр

бүлд туслах, хүмүүнлэгийн болон сайн дурын ажил өрнүүлэх, сайн үйлс

бүтээх

13. Гэмт хэрэг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох.

14. Аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах бусад

шинэ санал, санаачилга гаргах, хэрэгжүүлэх

Уралдаанд оролцох гэр бүлүүд дээрх чиглэлийн хүрээнд гаргасан

шинэ санал, санаачилгаа төсөл хэлбэрт оруулж, цаасаар албажуулан

зохион байгуулагч талуудад хүргүүлнэ. Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд

өрх, гэр бүлүүдээс хэрэгжүүлэх шинэ санал, санаачилгын жагсаалтыг

Page 16: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

16

зохион байгуулагч тал гаргаж, бүртгэлжүүлэн, тэдэнд зөвлөн туслах, үйл

ажиллагаанд нь хяналт тавьж, хамтран ажиллана.

Болзолт уралдааны хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа

баримтжуулан, зохион байгуулагчдаас өгсөн загварын дагуу тайлан

гаргаж, 2020 оны 5 дугаар сарын 5-ны дотор аймгийн Гэр бүл, хүүхэд,

залуучуудын хөгжлийн газарт ирүүлсэн байна. Тайланд тухайн гэр бүлийн

гаргасан санал, санаачилга, амжилтыг тодорхойлох баримтуудыг

хавсарган ирүүлнэ.

Онцлох, шинэлэг санал, санаачилга бүхий гэр бүлийг шалгаруулах

комиссыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд ирсэн

материалуудтай комисс танилцаж, шалгаруулалт хийж шилдгүүдийг

тодруулна. Шинэлэг санал, санаачилга гарган хэрэгжүүлсэн 10 гэр бүлийг

шалгаруулна. Оролцсон бүх гэр бүлд аймгийн Засаг даргын нэрэмжит

батламж олгоно.

Нийгэмд үр нөлөө бүхий шинэ санал, санаачилгуудаар зохион

байгуулагч тал инновацийн сан үүсгэж, мөрөөр нь телевизийн нэвтрүүлэг

хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй сурталчилж, олны хүртээл

болгоно.

Болзолт уралдаанд амжилттай оролцсон гэр бүлүүдэд аймгийн Засаг

даргын нэрэмжит шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Шагналын сан

5.000.000 төгрөг.

Шинэ санал, санаачилгыг үнэлэх шалгуур:

№ Шалгуур Үнэлэх аргачлал Авах оноо

1 Гаргасан санал, санаачилгын шинэлэг, нийгэмд үр нөлөө бүхий байдал

Гэр бүлүүдээс ирүүлсэн төсөлтэй танилцах, комиссоор хэлэлцэх

25

2 Гэр бүлийн гишүүдийн оролцоо, хамтын ажиллагаа

Өрхийн гишүүдээс оролцсон хүний тоо, мэдээллийг авах

25

3 Зохион байгуулсан ажлын хэрэгжилт, үр дүн, гарсан ахиц, өөрчлөлт

Гэр бүлүүдээс ирүүлсэн тайлан, хөндлөнгийн үнэлгээ, нийтэд хүрсэн байдлыг комиссоор хэлэлцэх, газар дээр нь танилцах

50

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Page 17: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

17

БАТЛАВ. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД

ХӨВСГӨЛ АЙМГИЙН 2020 ОНЫ “ЗҮТГЭЛ-ИТГЭЛ-

САНААЧИЛГА”-ЫГ ДЭМЖИХ НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД НИЙТ ЕБС-ИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ”УРАЛДААНЫ

УДИРДАМЖ Уриа: Зүтгэл, итгэл, санаачилгыг дэмжиж хамтдаа хөгжье

Нэг. Зорилго: Хүүхэд, өсвөр үеийн багаар хамтран ажиллах,бүтээлч сэтгэлгээг

илрүүлэх, шинэ санаа, шийдлийг дэмжих, хөгжүүлэх, эцэг эх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх. Хоёр. Хамрах хүрээ:

Хөвсгөл аймгийн нийт ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид

Гурав. Хугацаа: 2019-2020 оны хичээлийн жилийн III улиралд

Дөрөв. Хамтран ажиллах байгууллага: Хөвсгөл аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ерөнхий боловсролын 32 сургууль Тав. Аяны хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа

I. 1 дүгээр үе- Багийн зохион байгуулалтад орж, шинэ санаа шийдлээ нэгтгэх, боловсруулах, турших

II. 2 дугаар үе-Боловсруулсан бүтээлээ сургуулийн хэмжээнд сурталчлах, сайжруулах

III. 3 дугаар үе-Тайлан хамгаалалт буюу сум орон нутгийн удирдлагууд, олон нийтэд сурталчлах /Үнэлгээ, дүгнэлт, шагнал урамшуулал/ Зургаа. Үйл ажиллагааг зохион байгуулах, үнэлэх

6.1. Оролцох чиглэх /Дараах чиглэлээс сонгон багаар оролцоно/ 1) Цахим орчинд эх хэл, үндэсний бичгээрээ зөв бичиж харилцах,

ном унших, чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэхийг уриалсан

Page 18: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

18

цуврал хичээл, ярилцлага, нийтлэл бичих, анимэшн, FRAME бүтээх зэрэг

үйл ажиллагааг блог, пэйж хуудас бүлгэм зэрэг цахим талбарт түгээн

дэлгэрүүлэх, сурталчлах гэх мэт “Хүүхэд цахим орчинд зөв зохистой

харилцахыг уриалсан бүтээл” байна.

2) Монгол ёс заншил, өв соёлоо эрхэмлэн дээдлэх, монгол хүн

байхын утга учрыг үе тэнгийнхэндээ ухааруулах, хүүхдийн эрх, үүрэг,

эерэг зөв хандлагад нөлөөлөх зорилготой мультимедиа дизайн болон

бусад зураг бичлэгийн программуудыг ашиглан богино хэмжээний

анимэшн бүтээх, цахим талбарт түгээн дэлгэрүүлэх гэх мэт “Хүүхдийн

хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөхүйц бүтээл” байна.

3) Элсэлтийн ерөнхий шалгалт болон ерөнхий боловсролын

сургалтын судлагдахууны сэдэв, агуулга, танин мэдэхүй болон сэтгэх

чадварын тест боловсруулан, сан бүрдүүлж, бичил программ бүтээх,

хичээл сургалтад ашиглах гар утасны хэрэглүүр буюу аппликейшн бүтээх

гэх мэт “Хүүхэд өөрөө бие даан суралцах боломж, гарцыг нээсэн бүтээл”

байна.

6.2. Баг, зохион байгуулалт

Сонирхлоороо нэгдсэн 5 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг байна.

Багийн гишүүд бүр үүрэг оролцоотой, хамтран ажилласан байна.

Багийн ахлагчтай бөгөөд тайлан хамгаалахад гишүүд бүр үүрэгтэй

оролцоно.

6.3 Дүгнэх ерөнхий шалгуур үзүүлэлт:

Шинэлэг санаа /Инноваци/ гаргасан/0-5 оноо/

Бүтээлийг хуулбарлаагүй байх ба сурагч өөрсдөө сэтгэж бүтээсэн

байна. /0-5 оноо/

Багийн оролцоо, хөгжсөн байдал, хүүхэд бүрийн оролцоо, бүтээлч

хандлага /0-5 оноо/

Сургууль, сум, аймаг орон нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн

байдал, иргэд, олон нийтийн хандлага, дэмжлэг /0-5 оноо/

Бүтээл нь оновчтой, үр дүнд хүрсэн байдал /0-5 оноо/

Хэрэглээ болгон ашиглаж буй байдал /0-5 оноо/

Бүтээлийн тайлан хамгаалалт/5-20 оноо/

Нийт 50 оноотой.

Долоо: Дүгнэх, шагнал урамшуулал

Page 19: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

19

2020 оны 4 дүгээр сарын 13-нд аяныг дуусгаж, тайлан, баг, хамт олны бүтээлийг хүлээн авна. 10 ЕБС, багийг шалгаруулж шагнаж урамшуулал олгоно.

Шагналын сан 3 сая төгрөг.

I байр 1, цом, өргөмжлөл, 1 000 000 төгрөг II байр 1, цом, өргөмжлөл, 500 000 төгрөг III байр 1, цом, өргөмжлөл, 300 000 төгрөг Тусгай байр-6, өргөмжлөл, 200 000 төгрөг /1 200 000 төгрөг/

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Page 20: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

20

БАТЛАВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

______________Л.ГАНБОЛД

“ЗҮТГЭЛ-ИТГЭЛ-САНААЧИЛГА“-ЫГ ДЭМЖИХ 2020 ОНЫ НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО- ХАНДЛАГА,

МАНЛАЙЛАЛ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ Зорилго: Аймгийн нэрлэсэн жилийн ажилд залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулах, аймаг орон нутгийнхаа хөгжилд, шинэ санаа, санаачилга, эерэг зөв хандлага гаргаж хэрэгжүүлсэн залуучуудыг шалгаруулж, урамшуулах, тэдний туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ. Уриа: “Зүтгэл, итгэл, санаачилгыг дэмжиж хамтдаа хөгжье” Хамрах хүрээ: 18-34 насны Хөвсгөл аймгийн оюутан, залуучууд нээлттэй оролцоно. Хугацаа:

1-р үе шат: 2020 оны 01 дүгээр сарын 16-наас 6 дугаар сарын 1

2-р үе шат: 2020 оны 7 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 10

Зохион байгууллагч:

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Зохион байгуулах журам:

Уралдааны зорилго, болзол журмыг оюутан, залуучууд, олон нийтэд

танилцуулах, сурталчлах ажлыг 2020 оны 1 дүгээр сард багтаан

зохион байгуулагч талууд нээлттэй явуулна. Удирдамжийг хэвлэл

мэдээллийн байгууллага, цахим хуудсанд тогтмол байршуулж

ажиллана.

Уралдааны удирдамжтай танилцсан байх, оролцох залуучууд

сонирхлын бүлгээрээ нэгдэж энэхүү ажилд оролцоно. Багийн

бүрэлдэхүүн 5 залуугаас бүрдсэн байна. Оролцох багуудыг аймгийн

Page 21: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

21

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн

ордны 3-р давхар, 301 тоот өрөөнд өдөр бүр хүлээн авч бүртгэнэ.

“Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэсэн

нэртэй facebook хуудсанд болон 95045051 дугаарын утсанд хандан

бүртгүүлж болно.

Болзолт уралдаанд оролцогч оюутан залуучууд нь Хөвсгөл

нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах чиглэлээр хэдэн ч санал

санаачилга гаргаж болно. Оюутан залуучууд дараах чиглэлүүдээс

баримтлан өөрийн санал санаачилгыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:

1. Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалт, нийтэд тустай сайн дурын

ажил

2. Залуучуудад эрүүл амьдралын зөв дадал хэвшил олгох, хорт

зуршил, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

3. Үе тэнгийн залуучууд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл

төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох

4. Ёс заншил, үндэсний өв уламжлалаа дээдлэх, хадгалан

хамгаалах, сурталчлан таниулах

5. Залуучуудад гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн

эрүүл мэндийн мэдлэг, зан үйл төлөвшүүлэх

6. Зорилтот бүлгийн залуучуудад чиглэсэн биеийн тамир, спорт,

нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ

7. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байнгын болон түр

ажлын байраар хангах

8. Залуучуудын хөгжил, оролцоог идэвхжүүлэх, тэдэнд чиглэсэн

хөгжлийн үйлчилгээг нийгмийн бүх түвшинд нэвтрүүлэх

9. Залуучуудыг гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэх

10. зураг бичлэгийн программуудыг ашиглан богино хэмжээний

анимэшн бүтээх, цахим орчинд байрлуулж, like, share цуглуулах

11. Хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадварыг

эзэмшүүлэх

Page 22: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

22

12. Номын сангийн үйлчилгээг залуучуудад хүртээмжтэй болгох,

цахим номын санг хөгжүүлэх санаачилга гаргах

13. Соёл, урлаг, шинжлэх ухааны шинэ бүтээл туурвих

14. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагатай

хамтрах, тэднийг залуучуудыг дэмжих ажилд татан оролцуулах

15. Залуучуудыг дэмжихэд чиглэсэн үйлчилгээний шинэ дэвшилтэд

технологи, санал санаачилгыг төрийн болон төрийн бус,

үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэх.

16. Мэргэжлийн ур чадвараа сайжруулах, шинэ мэргэжил эзэмших

17. Залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг, хариуцлагыг

дээшлүүлэх.

18. Өөрсдийн эрх ашигт нөлөөлөх, шийдвэр гаргах түвшинд

оролцох, хэрэгжилтийг зохион байгуулах

19. Залуучуудын чөлөөт цагийн орчны үр нөлөөг хангах, орчин,

нөхцөлийг сайжруулах

Уралдаанд оролцогч оюутан, залуучууд дээрх чиглэлийн хүрээнд

гаргасан шинэ санал, санаачилгаа төсөл хэлбэрт оруулж, цаасаар

албажуулан зохион байгуулагч талуудад хүргүүлнэ.

Болзолт уралдааны хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа

баримтжуулан зохион байгуулагч талаас өгсөн зааврын дагуу тайланг

бичиж 2020 оны 05 дугаар сарын 25-ны дотор Аймгийн Гэр бүл,

хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлсэн байна.

Тайланд өөрсдийн гаргасан санал санаачилга, эх баримтуудыг

зургаар баримтжуулан хавсралтаар ирүүлнэ.

Шинэ санал, санаачилга бүхий оюутан залуучуудыг шалгаруулах

комиссыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд

ирсэн материалуудтай комисс танилцаж, шалгаруулалт хийж

шилдгүүдийг тодруулна.

Page 23: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

23

Нийгэмд үр нөлөө бүхий шинэ санал, санаачилга гаргасан,

хэрэгжүүлсэн талуудын үйл ажиллагаагаар телевизийн нэвтрүүлэг,

контент бэлтгэн мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулна.

Дүгнэх ерөнхий шалгуур үзүүлэлт: Нийт 50 оноо.

o Шинэлэг санаа, санаачилга гаргасан байдал-10 оноо

o Аймаг орон нутаг, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн

байдал-10 оноо

o Зохион байгуулсан ажлын хэрэгжилт, үр дүнд хүрсэн байдал- 10

оноо

o Залуучуудын оролцоо, бүтээлч хандлага, хамтын ажиллагааг

хангасан-10 оноо

o Тайлан бичсэн байдал- 5 оноо

Шагналын сан 3.000.000 төгрөг.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Page 24: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

24

БАТЛАВ. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД

“ЗҮТГЭЛ – ИТГЭЛ – САНААЧИЛГА”-ЫГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД

ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА“ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уриа: Зүтгэл, итгэл, санаачилгыг дэмжиж, хамтдаа хөгжье. Нэг. Зорилго

Шинэ санаачилга, оновчтой шийдэл, эерэг зөв хандлага, эвсэг уур

амьсгал, техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, инноваци шингээсэн

ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгож Хоймор нутгийнхаа хөгжил

дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан “ЗҮТГЭЛ-ИТГЭЛ-

САНААЧИЛГА”-ыг дэмжихэд оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж,

байгууллагууд (төрийн болон орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн)-ын

дунд нэрлэсэн жилийн хүрээнд бүтэн жилийн турш 2 үе шаттайгаар зохион

байгуулагдана.

Гурав. Болзолт уралдааны чиглэл

Болзолт уралдаан дараах 3 төрлөөр зохион байгуулагдана.

3.1 “Шинэ бүтээгдэхүүн - Шинэлэг үйлчилгээ”

- Дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлсэн байх

- Байгаль орчинд ээлтэй, аюулгүй байх, /хог хаягдлыг дахин

ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах/

- Чирэгдэлгүй шуурхай чанартай үйлчилгээг бий болгосон байх

- Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн байх

- Үйлчлүүлэгчдэд зориулсан тохилог орчин бүрдүүлсэн байх

Page 25: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

25

3.2. “Нийгмийн хариуцлага – Нийтийн эрх ашиг”

- Нийгэмд чиглэсэн бүтээлч ажил хийсэн байдал

- Ажиллагсдын нийгмийн баталгааг хангасан байдал

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байх

- Ажиллах орчин нөхцөл стандартын шаардлага хангасан байх

- Ажлын байраа тогтмол хадгалж, ажлын байр нэмэгдүүлсэн байх

3.3.“Хамтын ажиллагаа – Хариуцлагатай түншлэл”

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажил зохион

байгуулсан байх (Төрийн байгууллагатай хамтран ажилласан тохиолдолд

санхүүжилтийг хувийн хэвшлээс шийдвэрлэсэн байх)

- Гадаад болон дотоод экспорт, импорт хийсэн байдал

- Мэргэжилтэй боловсон хүчнийг гадаадад сургалтад хамруулсан

байдал

- Гадны байгууллагаас хөрөнгө оруулалт татсан байдал

- Хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдсан байдал

Дөрөв. Болзолт уралдааныг дүгнэх

Уралдааны төрөл тус бүрийг 100 оноогоор дүгнэнэ. Аж ахуйн нэгж

байгууллага хэдэн ч төрөлд оролцож болох ба төрийн болон орон нутгийн

өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг тус тусад дүгнэн шагнаж

урамшуулна.

Уралдааныг 2 үе шаттай явуулах бөгөөд эхний шатны

шалгаруулалтыг 2020 оны 05 дугаар сарын 10-ны дотор дараагийн шатны

шалгаруулалтыг 2020 оны 12 дугаар сарын 5-ны дотор үнэлэх бөгөөд

тайланг зохион байгуулах ажлын хэсэг буюу аймгийн Засаг даргын Тамгын

газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст

ирүүлнэ. Ирүүлсэн тайланд үндэслэн дараах шалгуур үзүүлэлтийг

хангасан байдлаар болзолт уралдааныг дүгнэнэ.

Page 26: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

26

4.1. “Шинэ бүтээгдэхүүн – Шинэлэг үйлчилгээ”

№ Шалгуур үзүүлэлт Авбал зохих

оноо

1 Тухайн байгууллагын түвшинд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал

20

2 Бүтээгдэхүүн үйлчилгээ стандартын шаардлага хангасан байдал

20

3 Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн байдал 20

4 Хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдсэн байдал 20

4.2. “Нийгмийн хариуцлага – Нийтийн эрх ашиг”

№ Шалгуур үзүүлэлт Авбал зохих

оноо

1 Санаачлан зохион байгуулсан бүтээлч ажил нийтийн эрх ашигт нийцсэн байна

20

2 Ажиллагсдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээ, нэр төрөл нэмэгдсэн байна

20

3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байна

20

4 Ажлын байраа тогтмол хадгалж, ажлын байр нэмэгдүүлсэн байдал

20

4.3. “Хамтын ажиллагаа – Хариуцлагатай түншлэл”

№ Шалгуур үзүүлэлт Авбал зохих

оноо

1 Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч ажилласан байдал

20

2 Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад ба дотоодод сурталчилсан байдал /нийт бараа бүтээгдэхүүнд эзлэх хувь/

20

3 Мэргэжилтэй боловсон хүчнийг гадаад сургалтад хамруулсан байдал

20

4 Гадны байгууллагаас хөрөнгө оруулалт татсан байдал 20

4.4. Нийтлэг тавигдах шаардлага

№ Шалгуур үзүүлэлт Авбал зохих

оноо

1 Байгууллага нь нэрлэсэн жилийн төлөвлөгөөг боловсруулан баталж дүгнэсэн байдал

5

Page 27: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

27

2 Болзолт уралдааны тайлан мэдээг хугацаанд нь ирүүлсэн байдал

5

3 Нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулж буй ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилсан байдал

5

4 Байгууллагын шинэлэг ажил, үйлчилгээ нь өмнө хийгдэж байгаагүй, зөвхөн тухайн онд санаачлан хэрэгжүүлсэн байдал

5

Тав. Болзолт уралдааныг шагнах

Шагналын сан нийт 10,000.000 сая төгрөг байна. Үүнд:

1-р үе шат

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллага

1-р байр: 1500000

2-р байр: 1000000

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага

1-р байр: 1500000

2-р байр: 1000000

2-р үе шат

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллага

1-р байр: 1500000

2-р байр: 1000000

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага

1-р байр: 1500000

2-р байр: 1000000 төгрөг байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО,

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Page 28: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

28

БАТЛАВ. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН

БАЙГУУЛАГДАХ “ЭЕРЭГ МЭДЭЭ ЗӨВ ТУСГАЛ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уриа: Зүтгэл, итгэл, санаачилгыг дэмжиж, хамтдаа хөгжье. Зорилго: Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” 2016-2020 оны

үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн, нэрлэсэн жилийн

хүрээнд явагдаж буй болзол уралдаануудын шинэлэг ололт амжилт,

мэдээ мэдээлэл, тэргүүн туршлагуудыг олон нийтэд сурталчлан

таниулж, эерэг сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх.

Хамрах хүрээ: Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд

Хугацаа: 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын

15 хүртэл 4 сарын хугацаанд зохион байгуулагдана.

Шагнал урамшуулал:

1-р байр 2.000.000

2-р байр 1.500.000

3-р байр 1.000.000

Шилдэг 2 сэтгүүлч тус бүр 500.000

Шалгуур үзүүлэлт, аргачлал

№ Шалгуур Үнэлэх аргачлал Оноо

1 Нийгмийг соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн контентийг шинээр санаачлан хэрэгжүүлсэн байх

Гаргасан санал, санаачилга нийгэмд сайн үр нөлөөг харуулсан байдал Иргэдэд мэдээлэл хүрсэн байдал

20

2

Нэрлэсэн жилийн хүрээнд зохиогдож байгаа болзолт уралдаан болон оролцогчдын тэргүүн туршлагыг сурталчлах сурвалжлага мэдээ нэвтрүүлэг бэлтгэн эфирээр болон цахим орчинд түгээсэн байх

Иргэдэд хүргэсэн мэдээллийн тоо, чанар, үзсэн иргэдийн хандалт, олон нийтийн сүлжээгээр Like share-н авсан байдал

20

3 Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян санаачилж хэрэгжүүлэн үр дүнд хүрсэн байх.

Зохион байгуулсан ажлын хэрэгжилт, үр дүн гарсан байдал Зохион байгуулсан ажлын үр дүнг нотолгоонд

20

Page 29: khovsgol.gov.mnkhovsgol.gov.mn/beta/upload/files/nerlesen-jil.pdf · 7 2.2. Санаачилгыг салбар, байгууллагадаа нэвтрүүлэн сайн туршлага,

29

үндэслэж, бодиттойгоор тооцоолно.

4

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан задлан шинжилсэн, сурвалжлага, мэдээ бэлтгэх /2ш/

Үр дүнг өмнөх үзүүлэлттэй харьцуулж, дүн шинжилгээ хийсэн байдал, иргэдэд мэдээлэл хүрсэн байдал

20

5

Зүтгэж, итгэж, санаачилж хамтдаа хөгжье сэдэвт бүтээл хийх (Сэтгүүл зүйн аль ч төрлөөр байж болно)

Бүтээлийг ажлын хэсэг, цахимд байршуулан олон нийтээр хэлэлцүүлэн харьцуулалт хийж, хамгийн их like, авснаар нь үнэлгээ өгнө

20

Тавигдах шаардлага:

1. Нэрлэсэн жилийн хүрээнд төлөвлөгөөг боловсруулан баталж,

хэрэгжүүлэх

2. Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм

хэмжээг баримталсан байх

3. Баримт, судалгааг бие дааж гүйцэтгэн, шинэлэг санаа тусгасан

байх

4. Олон нийтийг эерэг хандлагад уриалан дуудсан байх

5. Ил тод, нээлттэй, үнэн зөв мэдээлэлд тулгуурласан байх

6. Шуурхай, цаг үеэ олсон байх

7. Телевиз, радиогийн нэвтрүүлэг, мэдээ нь эфирээр цацагдаж олон

нийтэд хүрсэн, CD-нд хуулж баримтжуулсан байх.

8. Эфирээр дамжуулсан, сайтад мэдээлэл нийтэлсэн материалыг

он, сар дарааллаар нь хавтаслан, баримтжуулсан байх.

9. Нэвтрүүлгийн чанар Full HD, хугацаа 20 минутаас дээш байх

Тайланд: 1. Тайланг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл

мэдээллийн албанд 2020 оны 05 дугаар сарын 20-ний дотор ирүүлж, дүгнүүлнэ.

2. Тайланг ирүүлэхдээ болзол, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх аргачлалд нийцүүлж бичмэл болон цахим хэлбэрээр холбогдох баримт, нотолгооны хамт ирүүлнэ.

3. Хийгдсэн бүтээл болон ажлын талаар танилцуулга бүхий видео, шторк хийж 10 хүртэл минутад багтаан тайланд ирүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА