7 анги хэрэглээний бичвэр

11
ХЭРЭГЛЭЭНИЙ БИЧВЭР

Upload: hadaaaaa

Post on 01-Jun-2015

1.126 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: 7 анги хэрэглээний бичвэр

ХЭРЭГЛЭЭНИЙ

БИЧВЭР

Page 2: 7 анги хэрэглээний бичвэр

Сэтгэгдэл Болсон явдал Өдрийн тэмдэглэл Аян замын тэмдэглэл Дурсамж Байгалийн зураглал Хөрөг найруулал Захидал Ярилцлага Илтгэл

Ёгт үлгэр Шог яриа Элэглэл Шүүмж Талархлын

зурвас Тодорхойлолт Өргөдөл Реферат Төлөвлөгөө Эсээ

Page 3: 7 анги хэрэглээний бичвэр

Өдрийн тэмдэглэл бичих:

Хүний амьдрал янз бүрийн үйл явдлаар баян байдаг. Алдартай хүмүүсийн намтар түүхийг сонирхон харахад тэд амьдралд тохиолдсон сонин содон үйл явдлаа өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг. Өдрийн тэмдэглэл бичих нь амьдралын тухай бодол эргэцүүлэлд өөрийгөө төвлөрүүлэхээс гадна өөртөө үнэнч, чин шударга байхад тустай. Өөрийн бие сэтгэл, оюун ухааныг хөгжүүлэх, зорилгоо биелүүлэхийн тулд мөрдөж байгаа өдөр тутмын мөрдлөгөө хэрхэн биелүүлж байгаагаа ажиглах, өөрийгөө шинжих, өөрийгөө хянах зорилгоор эхэлсэн энэхүү өдрийн тэмдэглэл нь яваандаа өөрийн болон бусдын сэтгэл санааг таних, сэтгэлийн шинжлэл хийж сурахад том сургууль болдог. Өдрийн тэмдэглэл нь өөрийгөө шинжижи сурахад ч, өрөөлийг шинжиж сурахад ч тустай. Мөн зохион найруулж бичих чадварыг хөгжүүлдэг ач холбогдолтой. Аливаа зүйлд өөрийн үнэлэмжээр хандаж дүгнэлт гаргаж сурахад ч тустай. Өдрийн тэмдэглэл нь үнэн зөв, баримттай, муу муухай зүйлийн тухай бичихгүй байх ёстой.

Page 4: 7 анги хэрэглээний бичвэр

ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ НЬ ЧАМД...

Сэтгэлийн тэнхээтэй байхад Өөрийнхөө өмнө хариуцлагатай, шударга амьдрахад Дотоод сэтгэлээ шүүн тунгаахад Өөрийгөө нээж олоход Өөртөө урам зориг хайрлахад Бухимдаж гомдсон сэтгэлээ аргадахад Зоригтой, хүчтэй байхад Хийх ажлын төлөвлөгөө, хийсэн ажлын дүгнэлт гаргахад Зугаатай хөгжилтэй байхад Нэр төртэй амьдрахад

Page 5: 7 анги хэрэглээний бичвэр

ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ЧАМАЙГ ӨӨРЧИЛНӨ.

Өдрийн тэмдэглэл бичих нь амьдралын тухай бодол эргэцүүлэлд өөрийгөө төвлөрүүлэхээс гадна өөртөө үнэнч, чин шударга байхад тустай гэж үзэж, өөрийгөө өөрөө хөгжүүлэх зорилго тавин түүнийгээ хэрэгжүүлэхээр өөртөө хатуу чанга мөрдлөг бий болгон мөрдөж эхэлсэн өдрөөсөө / Л.Толстой / өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлжээ.

Page 6: 7 анги хэрэглээний бичвэр

БИ ӨӨРТЭЙГЭЭ ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН

1847.04.05

Би өөртэйгээ хичээллэж эхэлснээс хойш маш их зүйлийг олж авсан ч өөртөө сэтгэл ханамжгүй байна. Өөрийгөө боловсруулахад хэдийчинээ цаашаа явна, төдийчинээ өөрийн дутагдлыг олж харах юм. Хүний гэгээрлийн дээд нь юу ч мэдэхгүйгээ мэдэх явдал гэж Сократ үнэнийг хэлжээ.

Л.Толстой

Page 7: 7 анги хэрэглээний бичвэр

ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХЭНД ЗОРИУЛАГДДАГ ВЭ?

1897.10.14

Энэ тэмдэглэлийг би хэн нэгэнд зориулж бичээгүй. Тийм учраас хэн нэгэн хүн унших нь миний нэгэн эрхэм мэдрэмжийг унтраах болно. Энэ мэдрэмж бол амьдралд минь тус дэм болдог үнэт мэдрэмж байгаа юм.

Л.Толстой

Page 8: 7 анги хэрэглээний бичвэр

ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХЭНД ЗОРИУЛАГДДАГ ВЭ?

1942.06.20

Энэхүү өдрийн тэмдэглэл гэсэн том нэртэй үдмэл дэвтрийг хэн нэгэнд хэзээ нэгэн цагт үзүүлэх бодол мэдээж надад алга. Харин үүнийг сэтгэл зүрхнийхээ хамаг нууцыг дэлгэж болох хамгаас итгэлт анд найзаа болгох гэсэн юм. Би чамайг Китти гэж нэрлэе. Үүнээс өөр ч бодол алга даа. Үнэхээр өдрийн тэмдэглэл чам шиг хамаг бүхнээ итгэн ярих тийм итгэлтэй найз охин надад алга аа.

Анна

Page 9: 7 анги хэрэглээний бичвэр

ЗОРИГТОЙ БАЙ

1854 он

Би хэн бэ?

Тэнэг, ноомой, уйтгартай, эмзэг, ичимхий, харанхуй мунхаг, тэсвэргүй, хуурамч, нэр алдарт дуртай, нямбай

биш, залхуу

Л.Толстой

Page 10: 7 анги хэрэглээний бичвэр

ГЭРИЙН

ДААЛГАВАР

Page 11: 7 анги хэрэглээний бичвэр

Чи өдрийн

тэмдэглэл бичээд

нэг үзээрэй. Чамд

таалагдах байх аа!