document9

46
ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ЯВДЛЫН ШАЛТГААН НӨХЦӨЛ , УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Upload: nomiobno

Post on 29-Jul-2015

134 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Document9

ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ

ЯВДЛЫН ШАЛТГААН НӨХЦӨЛ , УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Page 2: Document9

Зохион байгуулалттай гэмт явдлын ойлголт, үндсэн шинж  Зохион байгуулалттай гэмт явдал бол гэмт

явдлын нэлээд нарийн төвөгтэй, аюултай хэлбэрийн нэг бөгөөд юуны өмнө улс орны эдийн засаг, улс төр, хууль зүй, нийгмийн ёс суртахуунд халддагаараа илуу аюултай

Монгол Улсад гэмт явдлын бүтэц, бүрэлдэхүүнд хийсэн судалгаагаар зохион байгуулалттай гэмт хэргийн сонгодог хэлбэр буюу түүний аюултай шинжийг бүрэн агуулсан гэмт хэрэг цөөхөн тоотой үйлдэгдэж иржээ.

Page 3: Document9

Харин сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай гэмт хэргийн тухай яриа газар авч нэлээд хэмжээгээр үйлдэгдэх болсон нь криминологичдын анхаарлыг татах боллоо. Манай улсад гарч байгаа гэмт явдлын хандлага, шинж чанараас үзэхэд зохион байгуулалттай гэмт явдлын гаралт цаашдаа өсөх байдал ажиглагдаж байна. Энэ нь зохион байгуулалттай гэмт хэргийн талаар өгөх хууль зүйн ойлголтыг улам нарийвчлах, түүнтэй явуулах тэмцлийг боловсронгуй болгох шаардлага бий болж байгааг харуулж байна.

Page 4: Document9

Монгол Улсын эрүүгийн хуулинд 1993 онд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зохион байгуулалттай бoлгийн тухай тодорхой-лолтыг өгсөн юм. Эрүүгийн хуулийн 36-д

Page 5: Document9

Гэмт хэрэгт хамтран оролцох нь бүлэглэн гүйцэтгэх, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэртэй байна.

Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ.

Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэнэ.

Гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдчилан нэгдсэн, тогтвортой бүлгийг зохион байгуулалттай бүлэг гэнэ.

Гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилготой, бүтэц, зохион байгуулалт бүхий этгээдүүдийн нэгдлийг гэмт бүлэглэл гэнэ.

Page 6: Document9

Зохион байгуулалттай гэмт явдал нь олон улсын хэмжээнд нэлээд газар авч,учруулж байгаа хохирол нь улам нэмэгдэж, зарим талаар нэг улсын хүрээнээс хальж улс хоорондын буюу олон улсын шинжтэй болох явдал байгаагаас үндэслэн түүнтэй явуулах тэмцэлд улс орнууд хамтран оролцох тохиолдлууд цөөнгүй гарах боллоо.

Page 7: Document9

Зохион байгуулалттай гэмт явдалд байх үндсэн шинжийг дэлхийн ихэн хулс орнуудад үндсэндээ нэг мөр ойлгож байна гэж үзэж болно.

Зохион байгуулалттай гэмт явдалд байх үндсэн шинжийг дараахь байдлаар тодорхойлж болно.

Page 8: Document9

1-р шинж. Гэмт хэрэг үйлдэхээр тохирч нэгдсэн тодорхой хүмүүс нь гэмт хэргийн замд тогтвортой орсон байна. Тэд өөрийн гэсэн хатуу журам сахилгатай, өөрсдийн удирдлагаасаа хараат, тэднийгээ хаяж зайлж явах боломжгүй болсон байна.Гэмт бүлэглэлд оролцож байгаа хүмүүсийн тоо практик амьдрал дээр таваас доошгүй, дээд тал нь хэдэн зуу хүртэл хүн хамрагдах тохиолдол байна. Тэдний бүтэц зохион байгуулалт нь чухам ямар төрлийн гэмт хэрэг, ямар салбарт үйлдэх гэж байгаагаас хамаарч өөр өөр байдаг.

Page 9: Document9

Ихэнх тохиолдолд гэмт бүлэглэлийн гишүүд өөр өөрсдийн үүрэг ролийг сайн мэдэж байдаг.

Мафи буюу гэмт байгууллагад дараахь үндсэн шинжүүд байдаг.

- Материаллаг бааз, нэгдсэн мөнгөний фонд, банкны тооцоотой байна,

- Хамтын үйлдвэр, хоршоо, ресторан, казино гэх мэтийг эзэмшилдээ авсан байх ба түүний орлого, санхүүжилт нь удирдлагадаа заавал мэдээлэгдэж, хянагдаж байна.

Page 10: Document9

Гэмт байгууллага нь удирдагатай [зөвлөл] байна. Тэр нь хамтын удирдлагын байгууллага байх ба гишүүд нь ихэвчлэн тэгш эрхтэй байна.

- Өөрсдийн дунд тогтоосон хатуу дүрэм, журам, тангарагтай байна. Зарим тохиолдолд энэ бичгийн хэлбэртэй харилцан зөвшөөрч баталгаажсан байна. Удирдлагын системтэй, зарим тохиолдолд салбар удирдлагатай, тэднийг тодорхой чиг үүрэгтэй бүлгүүдэд хуваасан, мэдээллийн болон хяналтын албатай байдаг.

Page 11: Document9

Өөрсдийн дунд ойлголцох дохио болон хэллэгтэй байна.

- Мэдээллийн баазтай, тагнуулын болон сөрөг тагнуулын мэдээлэл цуглуулагчтай байна,

Өөрсдийн гэсэн төлөөний хүнийг засаглалын болон хууль хяналтын байгууллагад ажиллуулсан байх.

Эдгээр найман шинж гэмт байгууллага буюу мафид ихэвчлэн байдаг болох нь судалгаагаар тогтоогдож байгаа .

Page 12: Document9

Зохион байгуулалттай гэмт явдлын хоёр дахь шинж бол эдийн засгийн шинж юм. Баяжих, капитал хуримтлуулахыг гол зорилгоо болгож, хуулийг байнга зөрчиж байдаг, Гэмт байгууллага онц их хэмжээгээр өмч хөрөнгө ашиглахыг зорилгоо болгож улс, олон нийтийн байгууллага, хувийн секторуудад үлэмж хэмжээний материалын хохирол учруулсаар байдаг.

Page 13: Document9

Ийм томоохон операциуд нь уул уурхай, ашигт малтмалын салбар, банкны системд гол төлөв хийгдэж, улс оронд хэдэн арван тэрбумаар ярих хохирол авчирдаг байна. Банк хоорондын болон гадаадын банкуудын тооцоон дээр хийгдэх хуурамч операциудыг илрүүлэхэд төвөг бэрхшээл ихээхэн учирдаг байна.

Зохион байгуулалттай гэмт явдлын гурав дахь шинж бол коррупци мөн. Коррупцид төр засгийн өндөр албан тушаалын

Хүмүүс худалдагдсаны улмаас оролцогч болдгоороо ердийн хээл хахуулиас их ялгаатай байдаг

Page 14: Document9

Албан тушаалтнууд төр, олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах замаар хийсэн хууль бус хэлцлээс үүссэн тодорхой харилцаа нь коррупцийг бий болгодог байна. Ийм хууль бус хэлцлийн сэдэлт нь янз бур байж болох бөгөөд үүнээс үндэслэн коррупцийн хэлбэр нь өөр өөр байна.

Page 15: Document9

Жишээ нь түгээмэл тохиолддог улс төрийн коррупцид төр, засаглалын өндөр албан тушаалтнууд хууль ёс, ёс суртахууны хэм хэмжээ зөрчиж элсэхдээ зөвхөн хахууль авсны төлөө бус, улс төрийн ашиг хонжоо, нэр хүнд, ах дүүгийн холбоо зэрэг янз янзын сэдлийг дотроо агуулж байдаг.

Page 16: Document9

Зохион байгуулалттай гэмт явдалд албан тушаалтан шууд гардан оролцох, эсхүл нэлээд нуугдмал хэлбэртэй оролцож, холбогдох албан тушаалтнуудад нөлөөлөх, холбоо тогтоож өгөх, гэмт хэрэгтнийг нуун далдлах, чухал мэдээ баримт, мэдээллээр хангах гэх мэт янз бүрийн арга хэлбэртэй байж болно.

Page 17: Document9

Гэмт бүлэглэл буюу мафийг зөвхөн өндөр албан тушаалтнууд толгойлно гэж үзэж болохгүй. Зарим тохиолдолд албан тушаалтан худалдагдах, шахаанд буюу заналхийлэлд орсноос гэмт бүлэглэлийн хүрээнээс буцаж гарах гарцгүй болсноо мэдэрч сэтгэл шулуудах тохиолдлууд байна.

Page 18: Document9

Өндөр албан тушаалтнууд оролцсон мафи, коррупцийг бүх тохиолдолд муу зүйл хийдэг гэж ойлгож болохгүй, нутаг усандаа буюу тодорхай салбарт ашигтай, хун ардад хэрэгтэй зүйл хийх явцдаа ашиг хонжоогоо олох явдал байна. Ийм арга нь илүү найдвартай бөгөөд өөрсдийн олсон ашиг орлогоо нийгэмд хэрэгтэй зүйлээр халхавчлах, эсхүл аль нэг намын сонгуулийн хөтөлбөрт тусгаад түүнийгээ улс төржүүлэх замаар хяналт шалгалтаас мултрах гэх мэт аргууд байдаг.

Page 19: Document9

Зарим улс орнууд зохион байгуулалттай гэмт булэглэлийнхээ тархалт, тоо хэмжээг ойролцоогоор тодорхойлж чадсан байдаг. Жишээ нь Оросын холбооны улсад 3 мянга гаруй зохион байгуулалттай гэмт бүлэг ажиллаж байгаа бөгөөд үүний 300 орчим нь мафийн шинжтэй байна гэжээ.

Орчин үеийн гэмт бүлэглэлүүд техник, шинжлэх ухааны ололтыг сайн ашигласан, техник,зэвсэгхэрэгслээр хангагдсан, хурд, хүчтэй машин унаатай байдаг тул түүнийг олж илрүүлэх хэцүү

Page 20: Document9
Page 21: Document9

Зохион байгуулалттай гэмт явдлын шалтгаан нөхцөл, гэмт бүлэглэлүүд оршин тогтнох орчин Зохион байгуулалттай гэмт явдал өсөх нь

улс орны улс төр, эдийн засгийн системд нөлөөлж улмаар төрийн тусгаар тогтнолд заналхийлдэг. Орчин үед зохион байгуулалттай гэмт бүлэглэл гадаад орнуудтай тухайлбал тухайн улс орнуудад байгаа өөрт тохиромжтой, ашигтай бүлэглэлүүдтэй холбоо тогтоох боломж нөхцөл бүрдсэний улмаас тэдний хоорондын холбоо хэлхээ улам батжиж байна.

Page 22: Document9

Орчин үед мансууруулах бодисоор хууль бус бизнес хийхэд олон тооны гэмт бүлэглэлүүд татагдан орж байна.

Мафийнхан хэдэн зуу [хэдэн арав биш) дахин нугардаг ийм ашигтай бизнесийн хажуугаар хэзээ ч зүгээр өнгөрч чаддаггүй. Манай орны хувьд харьцангүй шинэ гэж хэлж болох хар тамхи, мансууруулах бодисын наймаа хийх гадаад талын таатай орчин бүрдсэн байна. Ялангуяа энэ төрлийн наймааг манай улсаар дамжуулж гурав дахь улс оронд гаргахад таатай нөхцөл байгаа гэж гэмт бүлэглэлүүд тооцоолж байгаа юм.

Page 23: Document9

Түүнчлэн казино байгуулах нь гэмт бүлэглэлүүд оршин тогтох хуулиар тогтоосон чухал орчин гэж үздэг. Ийм ч учраас казиног ямар улс оронд, хаана, хэзээ байгуулж болох талаар дэлхийн мафиуд хоорондоо өрсөлдөх явдал түгээмэл тохиолддог байна.

Page 24: Document9

Тэд юуны өмнө казино байгуулж ажиллуулж болохыг хуулиар зөвшөөрүүлэх, тендерт ялахын төлөө улайрсан тэмцэл явуулдаг байна. Үүнийг 1998-1999 онд Монголд казино хэрхэн байгуулагдсан, хэрхэн унасан түүх гэрчилнэ.

Гэмт бүлэглэл оршин тогтох дотоодын таатай орчин гэж байна.

Page 25: Document9

Энд юуны өмнө улс орон дахь эмх замбараагүй байдал, эдийн засаг, бизнесийн хүрээнд төрийн зохицуулалт алдагдах, хяналт, шалгалтын механизм алдагдах, хууль хяналтын байгууллага ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байх зэрэг олон зүйлийг хамааруулан ойлгож болно. Ийм нөхцөл байдал нь нэг талаас зохион байгуулалттай гэмт явдал гарах таатай орчинг, нөгөө талаас түүнийг төрүүлэгч шалтгаан нөхцөл нь болж өгдөг.

Page 26: Document9

Аль ч улс оронд зохион байгуулалттай гэмт явдал түүний илрэн гарч байгаа хэлбэр, үүсэл, хөгжил нь өөрийн гэсэн онцлогтой байх бөгөөд тухайн орныхоо нийгэм-эдийн засгийн нөхцөлтэй холбоотой байдаг. Улс орны хэмжээнд гэмт явдлын гаралт нэмэгдэх, эдийн засгийн эмх замбараагүй байдал бий болох, ядуурал газар авах нь зохион байгуулалттай гэмт явдлын гаралтад шууд нөлөөлдөг болохыг криминологичдын судалгаа нотолж байна.

Page 27: Document9

Зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгчид нэмэгдэх, зохион байгуулалттай гэмт байгууллага олноор бий болох нь аяндаа мэргэжлийн гэмт явдлыг төрүүлдэг зүй тогтолтой . Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах нутаг дэвсгэрийг хуваан авах, өөрсдийн нөлөөгөө үзүүлэх хүрээгээ тогтоох, сүүдрийн эдийн засгийг бий болгох замаар үйл ажиллагаа явуулах нь цөөнгүй байна.

Page 28: Document9

Мөн хууль бусаар орлого ологчдыг олж тэднийг дарамтлах замаар сар тутам тодорхой хувь авах, нөгөө хэсэг нь эднийг хамгаалах нэрээр тодорхой хувь авах аргууд аль хэдийнээ хэвшил болж, тийм зүйл байх ёстой мэтээр амар тайван явцгаах болжээ. Ийм байдлыг тодорхой нутаг дэвсгэрт ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтнууд гэмт бүлэглэлийн нөлөөнд орсон, тэдэнтэй тэмцэх хүч мөхөсдсөн, аажмаар дасал болсон зэрэг олон шинжээр тайлбарладаг юм,

Page 29: Document9

Бүлэглэн гүйцэтгэсэн: 2008 онд улсын хэмжээнд 1831 2009 онд 1895 гэмт хэрэг гарч 3.5%

нэмэгдсэн СХД,СБД-т хамгийн ихээр үйлдэгдэж байна. Орон нутагт Сэлэнгэ, Төв аймагт

Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг: 2008 онд 140 гэмт хэрэг 2009 онд 44 гэмт хэрэг бүртгэгдэж 68.6%-иар

буурсан. Хөвсгөл, Хэнтий аймагт хамгийн их Багануурт

Page 30: Document9

Зохион байгуулалттай бүлэг үйлдсэн: 2008 онд 10 гэмт хэрэг 2009 онд 2 гэмт хэрэг бүртгэгдэж 80 %

буурсан Гэмт бүлэглэл үйлдсэн гэмт хэрэг

бүртгэгдээгүй байна. Төв аймагт хамгийн их байна.

Page 31: Document9

Зохион байгуулалттай гэмт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээГэмт явдлаас урьдчилан сэргийлэх

нийгэм-эдийн засаг, эрх зүйн арга хэмжээ нь зохион байгуулалттай гэмт явдлаас урьдчилан сэргийлэхэд үр нөлөөгөө үзүүлэх нь тодорхой юм. Гэвч зохион байгуулалттай гэмт явдалтай тэмцэх криминологийн тусгай арга хэмжээг бүх талаас оновчтой явуулах нь чухал

Page 32: Document9

Өнөөдрийн манай улсад үйлчилж байгаа эрүүгийн хууль тогтоомж, зохион байгуулалттай гэмт явдлын бүх хүрээ хязгаар, бүтэц, хэлбэрийг хараахан гүйцэд тодорхойлж чадаагүй байна. Мөн зохион байгуулалттай гэмт хэргийн удирдагч, зохион байгуулагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нарийн ялгамжтай болж чадаагүй байна. Энэ бүхэн нь зохион байгуулалттай гэмт явдалтай тэмцэх эрх зүйн арга хэмжээг илүү нарийн тодорхой болгохыг шаардаж байгаа юм.

Page 33: Document9

Зохион байгуулалттай гэмт хэргийн үндсэн хэлбэрүүдийг хууль тогтоомжоор зөв тодорхойлох нь уг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх эрх зүйн үндэс нь болдог.

Далд эдийн засгийг бий болгох гэмт хэрэг. Далд эдийн засгийг бий болгох ямар хэлбэр нь гэмт хэрэг болох вэ? гэдгийг эрх зүйн хувьд нарийн тодорхойлж өгснөөр түүнтэй явуулах эрх зүйн тэмцэл зөв явагдах юм.

Page 34: Document9

Зохион байгуулалттай гэмт явдлын үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг нь улс оронд хууль ёсны дагуу явагдаж буй эдийн засагт нэвтэрч далд эдийн засаг бий болгох явдал гэж үздэг.

Далд буюу сүүдрийн эдийн засаг нь албан ёсны статистик

мэдээнд тусгагдаагүй, өөрөөр хэлбэл төрийн хяналт шалгалтаас гадна улсын татвараас ангид байдаг утгаараа гэмт хэргийн шинжийг шууд агуулдаг.

Page 35: Document9

Өрнөдийн ихэнх оронд мансууруулах бодис, хар тамхины наймаа, зэвсгийн худалдаа, мөрийтэй тоглоом, янхны үйлчилгээ эдгээр нь үндсэндээ далд эдийн засгийг бий болгож байна гэж үздэг. Далд эдийн засгаас улбаалж үндэсний эдийн засагт үлэмж хохирол учрах тохиолдлууд бий. Мөн өмч хувьчлалын замаар олон тэрбумын үнэтэй үйлдвэр, аж ахуйг түүний өчүүхэн хэсгийг ч заль мэх хэрэглэн авснаас улбаалж далд эдийн засаг үүсэх явдал байна.

Page 36: Document9

Банк, санхүүгийн хууль бус ажиллагаа явуулах гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэг хэд хэдэн субъектыг хамарч зохион байгуулалттай явагдах нөхцөлийг шаарддаг. Энэ салбарт үйлдэгдэх гэмт хэрэг нь өөртөө янз бүрийн арга хэлбэрүүдтэй байна.

Page 37: Document9

Үүнд, мөнгө угаах, хууль бусаар дампууруулах, банкны бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, банкны хуурамч контор байгуулах, хуурамч компани байгуулах, хуурамч гүйлгээнүүд хийх, хуурамч данс нээх гэх мэт олон хэлбэрүүд байна. Эдгээрийн аль нь ч эрүүгийн хариуцлагын мултрах боломжгүй юм.

Page 38: Document9

Галт зэвсэг наймаалах гэмт хэрэг. Энэ гэмт хэргээс олох ашиг маш өндөр байдаг тул олон улсын шинж чанартай гэмт байгууллагуудын анхаарлыг ихэд татдаг байна. Галт зэвсгийн наймаанаас учрах хор хөнөөл үлэмж их байдаг тул хүн төрөлхтөнийг ямагт эмзэглүүлсээр ирсэн юм.

Page 39: Document9

Хууль бус цагаачлал буюу хүн наймаалах гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг манай орны хувьд харьцангуй шинэ хэрэг гэж үзэж болох юм. Хүмүүсийг хилийн чанадад ажилд оруулах, сургуульд сургах, охид эмэгтэйчуудийг янхны газар өгөхөөр нууцаар, хууль бусаар хил давуулах, шунахай буюу хувийн бусад сэдэлтээр хүүхэд худалдаалах зэрэг хэргүүд үүнд хамаарагддаг байна. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ хүмүүсийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, сайн сайхан амьжиргааг амлах замаар үйлддэг бөгөөд ийм хэргүүд дэлхийн улс орнуудын хэмжээнд нэлээд тархмалд тооцогддог.

Page 40: Document9

Үнэт эдлэлийн арилжаа хийх гэмт хэрэг. Түүхийн хосгүй ховор нандин эд зүйл, уран зураг, уран баримал, цутгуур урлагийн зуйлүүд, түүнчлэн археологийн ховор олдворын зүйлийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар хил давуулах, ялангуяа эдгээр зүйлийг музей болон Гандан хийд, Сан хөмрөг хадгалах газраас хулгай хийж хилийн чанадад гаргах явдал зохион байгуулалттай гэмт хэргийн нэлээд ноцтойд тооцогддог. Манай орны хувьд түүхийн ховор, үнэт зүйлийн хадгалалт, хамгаалалт харьцангуй сулаас шалтгаалж энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Page 41: Document9

Хүний эрхтнээр хууль бус наймаа хийх гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэг дэлхий дахинд үйлдэгдэж тархаж байгаа явц нь манай орныг ч тойрсонгүй. Ялангуяа ядуу амьдралтай, тэнэмэл гэгдэх хүмүүс энэ гэмт хэргийн золиос болох нь илүүтэй байна. Анагаах ухааны эрхтэн шилжүүлэн суулгах ололт амжилтыг сөргөөр ашиглаж буйн нэг үр дагавар нь энэ төрлийн хэрэг гэж үздэг.

Page 42: Document9

Зохион байгуулалттай янхандалт. Зохион байгуулалттай янхандах гэмт хэргийг зохион байгуулж, амар хялбар аргаар их хэмжээний ашиг олох явдал гарсаар байна. Энэ гэмт хэргийн сэдэлт нь зарим үед зөвхөн ашиг хонжоо олох хүрээнээс хальсан байдаг.

Page 43: Document9

Үнэт цаас, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг. Энэ гэмт хэргийг ихэнхдээ гэмт байгууллага олон оролцогчтой үйлддэг. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ доллар мэтийн дэлхийн аль ч улс оронд гүйлгээ хийж болох мөнгөн тэмдэгтийг сонгох нь түгээмэл байдаг. Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаас үйлдвэрлэх оролдлого манай оронд хэд хэдэн удаа гараад байна.

Page 44: Document9

Зохион байгуулалттай гэмт хэргийг газар авч гүнзгийрэхээс нь өмнө тэмцлээ хүчтэй явуулах нь улс орны хувьд илүү үр дүнгээ өгөх юм. Жишээ нь, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо олшрох тутам түүнтэй явуулах тэмцэл улам хүндэрдэг байна.

Page 45: Document9

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хуулийн байгууллага, ялангуяа цагдаагийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах явдал чухалд тавигддаг юм. Цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа техник хэрэгслийг орчин үеийн түвшинд хүргэхэд төр засгаас санхүүгийн туслалцаа үзүүлэх хэрэгцээ тулгарч байна.

Page 46: Document9