aристотель

9
“Аристотель”

Upload: eeneepeace

Post on 10-Aug-2015

124 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: Aристотель

“Аристотель”

Page 2: Aристотель

Аристотель гэж хэн бэ?

Аристотель Никомакос,

Фаистис нарын хүү МЭӨ 384 онд Тракиа эргийн Стагеира хотод төрсөн. Эртнээс эмчийн гэр бүлээс гаралтай эцэг нь III.Амюнтас Македон хааны ордны эмч байв. Практикын анагаах ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хөгжилд шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн аж.

Page 3: Aристотель

Бүтээл туурвил

Аристотель бол эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь юм. Тэрээр 17 насандаа түүний академид элсэн орсон. Гэхдээ Аристотель Платоны сургуулиас тусгаарлаж Афинд өөрийн бие даасан сургууль лицей байгуулж "Физик", "Метафизик", "Оюун санааны тухай", "Аналитик", "Категори", "Улс төр" зэрэг алдарт зохиолуудаа бичсэн бөгөөд нийт 150 орчим бүтээл туурвижээ.

Аристотелийн зохиолууд нь нэвтэрхий толь бичгийн шинжтэй бөгөөд маш өргөн хүрээтэй асуудлыг гүнзгий авч хамарсан байдаг юм.

Page 4: Aристотель

Түүхэнд гүйцэтгэсэн үүрэг Аристотель "эдийн засаг"-т нэр

өгсөн (ойкономиа) бөгөөд уг шинжлэх ухааныг өөрийн гэсэн зарчим, судлагдахуунтай болгоход их vvрэг гvйцэтгэжээ. Тэр эдийн засгийг нийгмийн, ер нь ёс суртахууны шинжлэх ухаан гэж vзэж байсан. Тvvний сургаальд Хомо политикус нь Хомо экономикустэй зөрчилддөггүй юм. Тэр хэт туйлшралгүй, ёс суртахуун , улс тєр ба шинжлэх ухааны чанадад орших, тийм эдийн засгийг хайх ерєнхий чиглэлийг тавиж өгсөн юм.

Мөн тэрбээр Сократ болон Платон нарийн адилаар "сонгодог гvн ухаан"-ий эх vvслийг үндэслэсэн.

Page 5: Aристотель

Түүний амьдрал хэрхэн өрнөсөн бэ?

20 жилийн турш Академийн

гишүүн байж Платоны дэргэд ажилласан. Багшаа өөд болсны дараа бага азийн Ассос дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дүүг эхнэр болгон авчээ. Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа үргэлжлүүлжээ. II.Филиппос македон хаан өөрийн хүү, хожмын Македонын Александрыг хүмүүжүүлж, сургах ажлыг түүнд даатгасан тул 342 онд хааны ордон байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хүмүүжүүлэх ажлаа дуусгаад тэрбээр Афинд эргэн ирж өөрийн философийн сургуулиа байгуулжээ. Лекцүүдээ алхаж явах зуураа уншдаг байсан заншлаас нь үүдэн сургуулийг нь перипатетик сургууль гэж нэрлэцгээсэн аж.

Page 6: Aристотель

Гол бүтээл

Түүний алдартай гол бүтээл нь: Политик, Афины төр улс, Никомахосын этика.

Политик бүтээлдээ Аристотель хүн төрөлхтний нийгмийн байгууллын байгалиас өгөгдсөн үндэс, сууриудыг нээн олохыг зорьжээ.

Page 7: Aристотель

Түүний алдаршилын замнал юу байв ?

Аристотель Платоны идеа-онолыг үгүйсгэн бодит байдлын гол чанарыг оюун санаанд биш, харин зүйлүүд, юмс үзэгдлүүдэд, өөрсөд дотор нь хайж байв. Шалтаг ба үр дагаварын уялдаа холбоонууд, оршихуйн хуультай байдлууд, хөгжил ба хувиралын бүр гүний шалтгаануудыг олохын тулд үргэлж тодорхой өгөгдөл, тоо,баримтуудаас эхэлдэг байлаа.

Аристотелийн философи дэлхий ертөнц болон хүнийг үзэх бүрэн рациональ арга зам хүмүүст өгсөн ба хэдийгээр тэр өөрөө ч бурханд итгэдэг нэгэн байсан нь маргаангүй боловч түүний философи олныг эзэмдэгч айдас хүйдэс болон өдөр дутмын үйл явдлуудыг бүрхсэн учир битүүлэг байдлын мананг устган үгүй болгоход чиглэж байв. Ийнхүү, тухайлбал Метеорологик хэмээх бүтээлдээ цахилгаан цахих болон тэнгэр дуугарахыг тайлбарлахдаа байгалийн үзэгдлийн (чийг, ууршил, үүлний нягтрал, нарны элч, усны төлөв байдал, хувирал гэх мэт) ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг нь Зевс аянга цахилгааны эзэн гэж итгэцгээдэг байсан тэр цаг үед тун бага шашны агуулгатай байгаа хэрэг.

Page 8: Aристотель

Онцгой арга барилч сэтгэгч тэрбээр улс төрийн үзэгдлүүдийг шинжлэх

ухааны үүднээс анх цэгцлэн системчилж, улс төрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн бөгөөд логикийн шинжлэх ухааныг үндэслэгч түүний үндсэн категориудгүйгээр орчин үеийн шинжлэх ухаан ба философи бий болохгүй байсан биз ээ. Yүний зэрэгцээ Аристотель шинжлэх ухааны мэргэжлийн судалгааг хөгжүүлэх талбарт хамгийн том гавъяатан. Олон номын сан байгуулж, шавь нарынхаа тусламжтайгаар байгаль, нийгмийн бүхий л салбарт мэдээ, баримт системтэй цуглуулах ажлыг эхлүүлжээ. Тэр өөрөө зоологит онцгой сайн байсан боловч зарим талаар өөрийн биеэр, зарим талаар хамтран ажиллагчдаараа дамжуулан одон орон судлал, математик, ургамал судлал гэх мэт салбаруудад эстетика, этика болон улс төрийн төрөлд хийсэн шигээ агуу их судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна. Жишээ нь: төрийн амьдралыг судлахдаа 158 төр улсын үндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Түүний 150 гаруй бүтээлийн нэрийг бүртгэсэн байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар эдгээр бүтээлүүд 450 000 орчим мөр бүхий ажээ. Онцгой оюун ухаантай энэ хүн юмыг бодит талаас нь авч үздэг, хүлээцтэй уян хатан, бага зэрэг егөөтэй, хүнлэг мөн чанартай нэгэн байлаа.

Page 9: Aристотель

Анхаарал тавьсанд баярлалаа !