about forex

80
1 Анхны хичээл 1. Форекс гэж юу вэ? Сайн байцгаана уу?, Хүндэт ноёд, хатагтай нараа! Та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа бол валютын биржийн (Дэлхийн зах зээлийн) ажиллагаатай тодорхой танилцахыг хүссэн бололтой. Тавтай морилно уу? Форекс гэдэг нь Foreign exchange гэдэг үгний товчилсон хэлбэр буюу үгчлэн орчуулбал гадаад валютын солилцоо гэсэн утгыг агуулсан үг юм. Forex маань их олон янзын нэртэй FX, SpotFX, FOREX гэх мэт. Гэхдээ бид хэлж сурснаараа “Forex” нэрийг ашиглая. Олон улсын энэхүү форекс буюу валютын зах нь аугаа том санхүүгийн ертөнцийн нэгэн хэсэг юм. Дэлхийн худалдааны зах зээл дээр улаан буудайнаас эхлээд алмааз эрдэнийн чулуу хүртэл бүх л зүйлийн арилжаа наймааг хийдэг. Энэ бол найдвар, урам хугарал, уур хилэн ба хүйтэн тооцооны ертөнц юм. Энд л их хөрөнгө бий болно. Энэ бол шийдвэр гаргаж чаддаг хүчтэй хүмүүсийн ертөнц, энд амьдралыг ягаан шилний цаанаас харахгүй, энд хий хоосон мөрөөдөлд зай байхгүй ч яг үүгээр л арилжаа наймаа хийдэг юм. Гэвч энэ бүхнийг дарааллаар нь авч үзье! Форекс буюу валютын биржийн арилжаа (худалдаа) энэ өгүүлбэрийн биржийн худалдаагэдгийг тодотгомоор байна. Хэзээ анх яаж тэр үүсэн юм бол…? Орчин цагийн бирж гэж юу вэ? Түүн дээр юу юу худалдаалдаг вэ? Бид мөнгө хэрхэн үүссэн талаар сайн мэднэ. Монголчууд дэлхий дээр анх үнэт валютыг бий болгосон түүхтэй. Энэ нь Чингэс хааны алтан гэрэгэ буюу алтан пайз юм. Орчин цагийн бирж гэдэг бол дэлхийн худалдааны маш урт удаан хөгжлийн үр дүн юм. Торгоны замын тэмээн цуваанаас гараатай дуу ихтэй хар захуудаас эхлэн бөөний худалдаачид бага багаар (шат дарааллан) өнөөгийн форекс буюу худалдааны бирж гэдэгт орж ирсэн юм. Үүнээс өмнө тэд зөвхөн жилд нэг удаа яармаггэх тодорхой газарт цуглардаг байжээ. Яармаг гэдэг энэ үг нь Герман хэлнээс анх үүссэн түүхтэй. Гэвч улс орнуудын худалдааны хөгжил өсөж шинэ худалдааны замууд болон худалдааны төвүүд олноор нээгдэж, шинэ бараа бүтээгдэхүүн бий болсоор байв. Түүнчлэн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр том том худалдааны хотууд үүсч барааны эргэлт огцом өсч эхэлжээ. Антбернэн мэтийн том хотуудад өдөр тутмын худалдаа үүсэн бий болов. Эхлээд задгай талбайд дараа нь худалдаачид тусдаа байр талбай хөлсөлж эхлэв. Анхны тэр хэлбэрийг л бирж гэж нэрлэжээ. Англи хэлтэй улс орнуудад тэрхүү биржийг EXCHANGE гэж нэрлэдэг. Жил ирэх тусам биржийн худалдаа наймааны олон олон гудамууд бий болж орчин үеийн эдийн засгийн хөгжилтэй зарим орнуудад тэдгээрт зориулан төрөөс нь холбогдох хууль журам батлан гаргаж эхэлжээ. Хөгжлийн энэхүү өндөр шатанд хүртэл хөгжсөн бирж бол бидний танилцаж буй орчин үеийн бирж болох форексийн үүсэл бөгөөд дэлхийн эдийн засгийн хамгийн том, хамгийн чухал ертөнц мөн.

Upload: enkhorgil-otgoo

Post on 21-Apr-2015

425 views

Category:

Documents


17 download

TRANSCRIPT

Page 1: About FOREX

1

Анхны хичээл № 1. Форекс гэж юу вэ?

Сайн байцгаана уу?, Хүндэт ноёд, хатагтай нараа!

Та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа бол валютын биржийн (Дэлхийн зах зээлийн) ажиллагаатай тодорхой танилцахыг хүссэн бололтой. Тавтай морилно уу? Форекс гэдэг нь Foreign exchange гэдэг үгний товчилсон хэлбэр буюу үгчлэн орчуулбал гадаад валютын солилцоо гэсэн утгыг агуулсан үг юм. Forex маань их

олон янзын нэртэй FX, SpotFX, FOREX гэх мэт. Гэхдээ бид хэлж сурснаараа “Forex” нэрийг ашиглая.

Олон улсын энэхүү форекс буюу валютын зах нь аугаа том санхүүгийн ертөнцийн нэгэн хэсэг юм. Дэлхийн худалдааны зах зээл дээр улаан буудайнаас эхлээд алмааз эрдэнийн чулуу хүртэл бүх л зүйлийн арилжаа наймааг хийдэг.

Энэ бол найдвар, урам хугарал, уур хилэн ба хүйтэн тооцооны ертөнц юм. Энд л их хөрөнгө бий болно. Энэ бол шийдвэр гаргаж чаддаг хүчтэй хүмүүсийн ертөнц, энд амьдралыг ягаан шилний цаанаас харахгүй, энд хий хоосон мөрөөдөлд зай байхгүй ч яг үүгээр л арилжаа наймаа хийдэг юм. Гэвч энэ бүхнийг дарааллаар нь авч үзье! Форекс буюу валютын биржийн арилжаа (худалдаа) энэ өгүүлбэрийн “биржийн худалдаа” гэдгийг тодотгомоор байна. Хэзээ анх яаж тэр үүсэн юм бол…? Орчин цагийн бирж гэж юу вэ? Түүн дээр юу юу худалдаалдаг вэ?

Бид мөнгө хэрхэн үүссэн талаар сайн мэднэ. Монголчууд дэлхий дээр анх үнэт валютыг бий болгосон түүхтэй. Энэ нь Чингэс хааны алтан гэрэгэ буюу алтан пайз юм.

Орчин цагийн бирж гэдэг бол дэлхийн худалдааны маш урт удаан хөгжлийн үр дүн юм. Торгоны замын тэмээн цуваанаас гараатай дуу ихтэй хар захуудаас эхлэн бөөний худалдаачид бага багаар (шат дарааллан) өнөөгийн форекс буюу худалдааны бирж гэдэгт орж ирсэн юм. Үүнээс өмнө тэд зөвхөн жилд нэг удаа “яармаг” гэх тодорхой газарт цуглардаг байжээ. Яармаг гэдэг энэ үг нь Герман хэлнээс анх үүссэн түүхтэй.

Гэвч улс орнуудын худалдааны хөгжил өсөж шинэ худалдааны замууд болон худалдааны төвүүд олноор нээгдэж, шинэ бараа бүтээгдэхүүн бий болсоор байв. Түүнчлэн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр том том худалдааны хотууд үүсч барааны эргэлт огцом өсч эхэлжээ. Антбернэн мэтийн том хотуудад өдөр тутмын худалдаа үүсэн бий болов. Эхлээд задгай талбайд дараа нь худалдаачид тусдаа байр талбай хөлсөлж эхлэв. Анхны тэр хэлбэрийг л бирж гэж нэрлэжээ. Англи хэлтэй улс орнуудад тэрхүү биржийг EXCHANGE гэж нэрлэдэг. Жил ирэх тусам биржийн худалдаа наймааны олон олон гудамууд бий болж орчин үеийн эдийн засгийн хөгжилтэй зарим орнуудад тэдгээрт зориулан төрөөс нь холбогдох хууль журам батлан гаргаж эхэлжээ.

Хөгжлийн энэхүү өндөр шатанд хүртэл хөгжсөн бирж бол бидний танилцаж буй орчин үеийн бирж болох форексийн үүсэл бөгөөд дэлхийн эдийн засгийн хамгийн том, хамгийн чухал ертөнц мөн.

Page 2: About FOREX

2

Хичээл № 2. Биржийн барааны (чанар) үзүүлэлт

Биржийн барааны (чанар) үзүүлэлт: Биржийн барааны хамгийн гол үзүүлэлт нь “Ликбид” (likbid) үзүүлэлт буюу тухайн барааны эрэлт хэрэгцээний үзүүлэлт юм. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл: барааг чөлөөтэй худалдан авах ба чөлөөтэй худалдаалах боломжийг тухайн бараа хангаж чаддаг чадварын үзүүлэлт юм. Ийм үзүүлэлтийг хангасан буюу “likbid” үзүүлэлттэй бараа бүтээгдэхүүнүүдийг биржийн арилжаанд оруулдаг. Биржийн барааны хоёрдахь үзүүлэлт бол түүний чанарыг тодорхойлох маш тодорхой

дараалал бүхий үзүүлэлт юм. Үнэт металлуудын хувьд гэвэл тэдгээрийн “проба” юм. Харин нефть буюу газрын тосны хувьд тэр өөрөө хэд хэдэн сортод ангилагддаг бөгөөд тэрхүү сорт нь түүний чанарын ялгааг харуулж байдаг. Дээд зэргийн нефть бол “брэнд” сорт мөн. Биржийн барааны гуравдахь үзүүлэлт бол биржийн талбар дээр арилжаалахыг зөвшөөрсөн хамгийн бага хэмжээ юм. Өөрөөр хэлбэл бөөний багцад орох хамгийн бага хэмжээ гэж ойлгож болно. Энэ хэмжээг “Лот” (LOT) буюу багц гэдэг. Үнэт металлуудын хувьд бол лот буюу багцийг унаци-аар хэмждэг. Харин нефтийг баррель буюу торхоор хэмждэг байна. Гэтэл валютыг яаж хэмждэг юм бол...? Тэгвэл валютийг мөнгөний тоогоор шууд хэмжих бөгөөд жишээ нь Лондонгийн бирж дээр 1 багц валют арилжаалахад та 1,000,000 ширхэг валют арилжаалж байна гэж ойлгож болно. Биржийн барааны дөрөв дахь үзүүлэлт нь барааны эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор өөрчлөгддөг үнийн чөлөөт өөрчлөлт буюу ханшийн хэлбэлзэл юм. Түүний ханшийн өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй эрэлт хэрэгцээний болоод илүүдэл буюу нийлүүлэлтийн талаархи мэдээллийн дүнгээс хамаардаг байна. Биржийн төрөл: Биржийн бараанд төрөл бүрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна валют, нефть, алт, мөнгө, үнэт цааснууд, акци, облигаци зэрэг ордог байна. Харин ямар төрлийн бараа арилжаалдгаас хамаарч биржийг 3 төрөлд хуваадаг юм. 1. Эхлээд мэдээж барааны бирж орно. Яагаад гэвэл барааны биржээс бүх бирж үүссэн билээ. Гэхдээ тодорхой бараагаар буюу бодит бараагаар худалдаа хийдэггүй бөгөөд зөвхөн хугацаа хэмжээ үнийн саналаар урьдчилан гэрээ хэлцэл хийх замаар арилжаа наймаа хийгддэг. Тэрхүү гэрээ хэлцлээр хийгддэг арилжааг хугацаа төрлөөс нь хамааруулж форвард, фъючерс, опцион гэхчилэн нэрлэнэ. Урт хугацааны худалдааны гэрээнүүдийг хүлээлтээр хийх боломжтой юм. 2. Дараагийн ээлжинд хөрөнгийн биржүүд орж байна. Энд зөвхөн үнэт цааснууд арилжаална. Үнэт цаасанд акци, засгийн газрын бонд, облигаци болон илүү хүнд хөрөнгийн төрлүүд хамаарагддаг. Хөрөнгийн зах зээл бол өрийн зах зээл юм. Иймд сайхан амьдарч чадах нь өртэй амьдарч чадахийг хэлдэг байна. Энэ нь хувьд хүнд л ганцхан хамаардаггүй бөгөөд бүхэл бүтэн улс оронд хамаарна. Жишээ нь: Америкийн нэгдсэн улс. 3. Сүүлийн бүлэгт бидэнд хамгийн их хамаатай биржүүд орно. Энэхүү биржүүд дээр бид валютаар арилжаанд оролцоно. Энэ нь нэг валютыг нөгөө валютаар солилцоо хийх замаар арилжаа хийнэ гэсэн үг. Энэ арилжаа ямар зохион байгуулалтаар хэрхэн хийгддэг, яаж ашиг олж болох талаар бид суралцах болно.

Page 3: About FOREX

3

Хичээл № 3. Дэлхийн валютын систем:

Дэлхийн валютын систем: Өдөр бүр валют арилжааны урсгалд орж, валютын арилжаа хийхээсээ өмнө бид дэлхийн валютын системийн тогтолцоог ойлгох хэрэгтэй юм. Дэлхийн хоёрдугаар дайн дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчлөөд зогсохгүй Европыг бүхэлд нь болон Ази дахь хүчирхэг улс болох Японыг балгас болгож орхисон билээ. 1944 онд АНУ-ын Бреттонвүүд хотод ирээдүйн ялагч орнууд, тэдгээрийн дотор Зөвлөлт холбоот улс оролцон дайны дараахи эдийн засгийг сэргээн босгох хөрөнгийн механизмийн чиглэлээр шийдвэр гаргаснаар Олон улсын валютын санг байгуулжээ. Энэ цагаас эхлэн олон улсын хамааралтай ихэнх эдийн засгийн тооцоог Америк доллараар хийж байхаар тогтжээ. АНУ нь түүний төлөөсөнд алтаар төлбөр хийж байхаар алтны хангамжийн санг бүрдүүлэх үүрэг авсан байна. Шийдвэрийн дагуу нэг унц алтыг 35 америк доллар байхаар тогтоожээ. 1946 онд энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Зөвлөлт холбоот улс түүнд татгалзаж, өөрийн хөрөнгийн хамааралтай ноёрхлоо СЭВ-ийн орнууд гэгдэх баруун Европод байгуулав. 1971 он гэхэд дэлхийн эдийн засаг дахин эрчимжиж дайнд ялагдсан Герман, Япон хоёр улс эдийн засгаараа дэлхийн хэмжээнд тэргүүлэх байранд орж ирэв. Энэ үед ноён доллар өөрийн алтан хангамжиндаа хүрэлцэхээ больж ирмэгц Бреттонвүүдийн хэлэлцээрийг зогсоохоор шийдвэрлэжээ. Гэвч түр зуурын юм шиг үүрдийн юм үгүй гэдэг шиг 1976 онд хөрвөх валютын ханшийн системийг эцэслэн баталсан байна. Өнөөг хүртэл үнэт металлууд, нефть, олон улсын өр зээлийг цөмийг нь америк доллараар тооцсон хэвээр байна. Одоогоор Америк доллароос өөр олон улсын хэмжээнд хувьсах чадвартай валют гарч ирээгүй байна. Доллар – нөөцийн валют: Америк доллар нь дэлхийн хамгийн том үндэсний эдийн засгийн ачаар, мөн дэлхийн хоёрдугаар дайны дараахи сэргээн босголтын удааширалт, Бреттонвүүдийн хэлэлцээр зэргийн нөлөөгөөр дэлхийн хэмжээний жинхэнэ нөөцийн валют болон хувирчээ. Гэвч бүх юм хувьсан өөрчлөгддөг жамаар 1999 онд Европийн 16 улс нэгдэн өөр өөрсдийн мөнгөн тэмдэгтээс татгалзан нэгдсэн нэг валютыг бий болгожээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хүчин төгөлдөр байх алтернатив буюу маш хүчтэй хувьсах валютыг бий болгох оролдлого болсон. Магадгүй бидэнд 1,5 миллиард хүн амтай Хятадын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж “Юань” гэдэг нэгжийг валютын бирж дээр хэрэглэхэд хүргэх ч юм билүү… Исламийн ертөнцөд арав арван жилээр “Алтан Динар” гэгчийн талаархи яриа гарсаар… Амьдрал таамаглашгүй билээ… Мөнгө - бараа - төлбөр: Мөнгө нь өөрөө төлбөрийн хэрэгсэл төдийгүй мөнгөөр солилцох мөчид бараа болдог байна. Мөнгийг пүүс компани,

Page 4: About FOREX

4

банкууд, цаашлаад улс орнууд үйлдвэрлэлээ сайжруулахын төлөө худалдан авдаг юм. Мөнгөний хүүг мөнгөний эзэн авна. Жишээлбэл банкинд мөнгөө хадгалуулахад банк худалдан авагч болж та худалдагч болж байна гэсэн үг юм. Банк таны мөнгийг ашигласан учир танд мөнгөний хүү төлнө. Мөнгийг зарахын тулд мөнгөний захууд буюу валютын бирж дээр зарна. Энэ захын оролцогч нар мөнгийг өгч авахдаа аль алинд нь хүү төлж өгч авалцдаг. Энэ нь мөнгө өөрөө бирж дээр бараа болон арилжаанд оролцдог гэсэн үг юм. Биржийн барааны үзүүлэлтийн нэг болох валютын чанар нь улс орны үндэсний эдийн засгийн хөгжлийн төвшингөөр болон өөрийн хөрөнгийн амлалтыг биелүүлэх чадамжаар хэмжигддэг байна. Дэлхийн валютын үндсэн систем: Өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээл дээрх төлбөр тооцоонуудын дийлэнхи хэсгийг дараахи хэдхэн валютаар хийж гүйцэтгэж байна. Валют арилжаа хийгддэг мөнгөний нэгжүүд: Symbol Country Currency Nickname USD United States Dollar Buck EUR Euro members Euro Fiber JPY Japan Yen GBP Great Britain Pound Cable CHF Switzerland Franc Swissy CAD Canada Dollar Loonie AUD Australia Dollar Aussie NZD New Zealand Dollar Kiwi Forex-д валют маань байнга 3 үсгээр тэмдэглэгдсэн байдаг. Эхний хоёр үсэг нь улсын нэр, гурав дахь нь улсын мөнгөний нэгж. Швейцарь франкийг ихэнх хүмүүс орогнолын валют гэдэг юм. Яагаад гэвэл энэ оронд банкны нууцлал үндсэн хуулийн хамгаалалтанд байдаг учир дэлхийн ихэнх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд энэ нь орогнолын гэгдэх хамгийн гол үзүүлэлт болдог .

Хичээл № 4. Форексийн зах зээл болон түүний оролцогч нар:

Форексийн зах зээл болон түүний оролцогч нар: Гадаад валютыг бусад орнууд руу жуулчид, аялагчид, мөргөлчид гэх мэтчилэн улс хооронд зорчигчид зөөдөг. Далайгаар усан онгоцууд явж төрөл бүрийн ачаа бараа зөөж байна. Тэдгээрийн төлбөрт ирж буй мөнгөний урсгал бий болж байна. Гадаад валютын хэрэгцээ шаардлага янз бүрийн хүмүүс пүүс, компани болоод олон улс

орны хувьд үдийн цайны завсарлагагүйгээр, амралтын өдөргүйгээр өсч байдаг . Валютын зах дээр хэн ажилладаг вэ? 1. Төв банкууд. Тэдгээр нь өөрийн үндэсний эдийн засгийг дэмжих зорилгын үүднээс болоод үндэсний валютын ханшийг дэмжих зорилготойгоор оролцдог байна. 2. Арилжааны бусад банкууд. Харилцагч нарынхаа захиалгыг биелүүлэх өөрийн хөрөнгийн хөрвөх чадварыг хадгалах зорилгоор оролцоно. 3. Хөрөнгө санхүүгийн компани, брокерийн пүүс фермүүд. Хөрөнгийн активуудыг удирдах болоод зуучлалын ажиллагаа гүйцэтгэн ашиг олох зорилгоор оролцдог. 4. Хувь хүмүүс. Өөрийн хөрөнгийг өсгөх, санхүүгийн чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ хамтын болоод олны хүчээрээ оролцон хийгдэж буй үйлдлүүдээрээ дээрх хөрөнгийн бүлгүүдийн бодлогыг боловсруулахад нөлөөлдөг байна. Дэлхийн хэмжээний валютын бирж дээр багагүй хэмжээгээр валют солилцооны хэлэлцээрүүд явагддаг юм.

Хичээл № 5. Форекс зах зээлийн үзүүлэх үйлчилгээ:

Валютын арилжааны зах зээл нь сүүлийн 10 жилд ялангуяа 5 жилд огцом хурдтай өссөөр ирсэн. Валют арилжаанд зөвхөн банк, сангуудаас гадна хувь хүн, санхүүгийн бус байгууллагууд идэвхитэй оролцож байна. Сүүлийн жилүүдэд арилжаанд оролцогчид арилжааг зардал, цаг хугацаа бага зарцуулахаар хийгдэх замыг хайсаар ирсэн ба хамгийн сайн шийдэл нь интернэт дээр суурилсан арилжааны хэрэгсэл болоод байна. Форексийн зах

Page 5: About FOREX

5

зээл дээр өдөр бүр Монголын буюу Улаанбаатарын цагаар Даваа гарагийн 06.00 цагаас, Бямба гарагийн 04.00 цагийн хооронд арилжаа явагдах бөгөөд та 24 цагийн туршид цагийн зөрүүнээс шалтгаалахгүйгээр олон улсын валютын зах зээлийн хамгийн идэвхитэй цагууд болох Европ, Ази, АНУ-ын зах зээл дээр арилжаа хийх боломжтой. Та үндсэн валютуудын хосууд болох EUR/USD, EUR/GBP, USD/JPY, GBP/USD, XAU (алт) -аас гадна EUR/AUD, EUR/CHF, GBP/CHF, GBP/JPY, USD/CAD, AUD/CAD, SLV (мөнгө)–аар арилжаа хийх боломжтойгоос гадна олон томоохон хувьцаат компаниуд болох Microsoft., Jonson and Jonson, Google, Yahoo, Boing, General Motors, American Experss гэх мэт үнэт цаасууд дээр арилжаанд оролцож болно.

Хичээл № 6. Арилжаа яаж явагдах, юу юу мэдвэл зохих вэ?

Арилжаа яаж явагдах, юу юу мэдвэл зохих вэ? Форексийн зах дээр валют авах, зарахдаа дандаа хос хосоор зарагдаж худалдаж авдгийг та анзаарсан уу? USD/JPY, GBP/CAD гэх мэтчилэн. Форекс нь өөрөө OCT (Over the Counter) болон ”Interbank” гэж явдаг болохоороо интернэтийн сүлжээг

ашигладаг юм. Хэзээ арилжаа хийж болох уу? Forex маань ерөнхийдөө бол 24 цаг үргэлжилдэг юм. Японд байдаг Conbini дэлгүүр шиг гэх үү дэ… Гэхдээ тэрнээс хамаагүй гоё. Ингээд Forex market маань хэдээс үүд хаалга нээдгийг харцгаая! Time Zone New York GMT Tokyo Open 7:00 pm 0:00 Tokyo Close 4:00 am 9:00 London Open 3:00 am 8:00 London Close 12:00 pm 17:00 New York Open 8:00 am 13:00 New York Close 5:00 pm 22:00 Ямар валют хамгийн их гүйлгээтэй вэ? Хүмүүс өөрийн гэсэн дуртай хос-той байдаг. Валют болгон маань өөрийн гэсэн онцлог чанартай нэг стратеги дээр сайн арилжаа хийдэг бол нөгөө хос дээр байнга ашиг олно гэсэн утга биш юм. Тэгээд олон хүмүүс гол төлөв нэг хос барьж дагнаж явдаг, хамт унтаж, хамт баярлаж, хамт уйлж гашуудаж сурсны эцэст ямаршуухан зан характертэй гэдгийг мэддэг болно. Хүн болгон өөрийн гэсэн зан характертэй байдагтай адил юм. Яг тэрүүнтэй адилхан тухайн арилжаа хийхээр сонгож авсан валютынхаа хостой бага багаар ойртож, ойртож байгаад бүүр дассан үедээ эзэмдэж чаддаг болно. Одоо Central Bank-ны 2004 судалгааны тайланд оруулсан нэг зураг харуулъя.

Зураг 1.

Энэхүү зураг дээр 2004 оны статистикаар хэр олон хүн тухайн валютыг авж хэрэглэсэн байна гэдгийг харуулж байгаа нь: Quote Валют маань байнга хос хосоороо зарагдаж худалдан авагддагийг би дурдсан. GBP/USD = 1.7500 Яагаад хоёр валют байгаа хэрнээ нэг ханштай байдаг билээ? Энэ тохиолдолд GBP маань base currency буюу авах гэж буй валют харин USD маань counter bolon quote currency буюу төлбөр хийх валют юм. Хэрэв энэ хувилбараар худалдан авахыг хүсвэл та buy гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг. Харин үүний эсрэгээр буюу USD –ийг GBP –аар худалдаж авахыг

хүсвэл та sell гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг юм. Тодруулж хэлбэл: sell захиалга өгөх нь таны харилцаж буй валютын хосын байрлал солигдохыг хүссэний илэрхийлэл гэж ойлгож болох бөгөөд энэ тохиолдолд GBP маань (base currency) авах гэж буй валют байсан бол эсрэгээр (counter bolon quote currency) төлбөр хийх валют болон хувирч харин USD маань (counter bolon quote currency) төлбөр хийх валют байсан бол (base currency) буюу авах гэж буй валют болон өөрчлөгдөнө. Buy захиалга өгвөл та 1,0 GBP авахын тулд

Page 6: About FOREX

6

1.7500 USD төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно. Sell захиалга өгвөл та 1,0 USD авахын тулд 0.5714 GBP төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно. 1.0 GBP = 1.7500 USD 1.0 USD = 0.5714 GBP гэсэн ханш харагдаж байна. Тооцоо хийж үзъе. 1.0 GBP авахийн тулд 1.7500 USD төлөх юм бол 1.0 USD нь хэдэн GBP – тэй тэнцэх вэ? 1.0/1.7500 = 0.5714 гэсэн тоо гарч байгаа нь GBP – ийн ханш USD – той харьцах ханш юм. Long/Short Хамгийн эхлээд та buy/sell-ийг алийг нь хийх гэж байгаагаа сонгож мэдэх ёстой! Та урьд нь сонсож байсан байх л даа, маркетийн ерөнхий ойлголт бол бага үнэтэй байхад нь аваад (buy) өндөр үнэтэй болонгуут зарна (sell) гээд сонсож байсан уу? Buy low sell high Bid/Ask Bid ханш нь байнга Ask ханшаас бага байдаг. Bid нь интер банк танаас худалдаж авах гэсэн үнийн санал бол Ask нь танд зарах гэсэн үнийн санал гэж ойлгож болно. Bid/Ask ний зөрүүг spread гэж нэрлэдэг. Доорх жишээ нь дээр харъя Зураг дээр GBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449. энэ ханшийн хувьд spread нь буюу ханшийн зөрүү нь 0,004 байна. Margin Trading Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход тийм ч их мөнгө шаардагдахгүй. Margin Trading гэдэг нь монголчлон орчуулбал зээлийн арилжаа гэж ойлгож болох юм. Ингэхээр 10,000$, 100,000$ -оор арилжаанд оролцоход надад хэд хэрэгтэй вэ? 10,000$ юм уу 100,000$ -ийн данс нээлгэхийн тулд та ойролцоогоор 100-1000$ дансанд байршуулхад болно гэсэн үг юм.. Lot буюу багц Арилжааг хийхийн тулд худалдан авах гэж буй валют болон бусад үнэт бүтээгдэхүүнийг биржээс тогтоосон багцын хэмжээгээр хийдэг. Үүнийг Lot гэнэ. Энэ нь арилжаа хийх хамгийн бага багцын хэмжээ юм. Бид хуучнаар ярьж сурснаараа тайлбарлавал 60 мөнгөний пичень (жигнэмэг) авахдаа цаасыг нь задлаад ширхэг ширхэгээр нь авдаггүй биз дээ? Харин нэг боодол буюу цаастай хэвээр нь авдаг, тэр нэг цаас боодол пиченийг 1 lot гэж үзэж болох юм. Жишээ: GBP (Их Британий Funt) худалдан авахийн тулд та хэдэн Америк Dollar төлөхийг тооцоолъё. Нэг lot буюу 1 багц GBP (Их Британий Funt) нь 100,000 GBP (Их Британий Funt) бөгөөд 1% margin- аар GBP/USD гэсэн хосыг 1.5000 ханштай байхад нь авлаа гэж үзвэл та 100,000 GBP-г * 1,5000$ = 150.000 USD төлөх учиртай боловч өөрийн данснаасаа та ердөө 1.500 USD төлнө гэсэн үг юм. Таныг арилжаагаа хаах тухайн үед GBP/USD –ийн ханш 1.5050 болсон байв гэж үзвэл: Taны арилжаанаас олсон ашиг 50 pips буюу 500 USD болсон байна. 100.000 GBP * 1.5050 = 150.500 USD 100.000 GBP * 1.5000 = 150.000 USD 100.000 GBP * 0.0050 = 0.500 USD Ингээд таны олсон ашиг тань өөрийн нэр дээрх дансанд шилжин орно.

Хичээл № 7. Ханш болон захиалгын төрөл, хэллэг

Валютын арилжаа нь нэг валютаар нөгөө валютыг солилцох замаар явагддаг бөгөөд авах зарах хоёр нэгжүүд аль аль нь мөнгө байдаг тул худалдаа гэж үздэггүй байна. Тиймээс ч Форекс захыг валют арилжааны бирж хэмээдэг билээ. Харин одоо бид тэрхүү арилжааны хамгийн гол үзүүлэлт буюу валютын үнэлгээ болох ханшийн талаар мэдэх болно. Хэдийгээр энэ талаар хэн бүхэн тодорхой хэмжээнд мэддэг боловч түүний хэлбэлзэл хэрхэн хаанаас үүсэлтэй болох, форекс ертөнц дээр секунд тутам асар ихээр өөрчлөлт үзүүлдэг болохын хамаарал

эх үндсийг мэдэх нь чухал юм.

Нэг валютыг зах зээл дээр зарахын төлөө нөгөө валютаар төлбөр хийдэг болохоор харьцуулан арилжаалах гэж буй валютуудын хооронд үнэлгээний ханш тогтоодог.

Page 7: About FOREX

7

Энэ нь үнэн чанартаа тухайн валютыг бий болгогч улс гүрний санхүү, эдийн засгийн өсөлт бууралттай шууд хамааралтай бөгөөд харьцуулан арилжаалах гэж буй нөгөө орны санхүү эдийн засгийн өсөлт бууралт нь түүнтэй хэр өрсөлдөхүйц хэмжээнд байгаагийн илэрхийлэл болдог байна.

Бид дараахи жишээн дээрээс илүү дэлгэрэнгүй ойлголт авах болно.

EUR/USD = 1.3667 энд нэг л ханш харагдаж байна. Форекс

зах зээл дээр валютыг хосоор нь тэмдэглэн дунд нь нэг ханшаар

арилжаа явуулах үнэлгээг тогтоодог юм. Бид үүнийг хослуулан

бичсэн хоёр валютын аль нь төлбөрт зарцуулагдаж аль нь өөрт

авах гэж буйг сайн мэддэг байх нь чухал. Дээрх жишээн дээр

тайлбарлахад нэг /1.000/ euro-г авахын тулд та нэг гаран /1.3667/ usd төлөх учиртай

гэж ойлгож болно.

Ер нь форекс зах зээл дээр хосоор бичигдсэн 2 валютын өмнө нь бичигдсэн

валютыг авахын төлөө ард нь бичигдсэн валютаар төлбөр хийдэг гэсэн ерөнхий ойлголт

авч болно.

Өөрөөр хэлбэл EUR нь base currency буюу авах гэж буй валют харин USD нь counter

буюу quote currency буюу төлбөр хийх валют юм.

Энэ нь нэг талаас авах гэж буй валют нь таны хувьд бараа болох бөгөөд оронд нь

өгөх гэж буй валют нь төлбөрийн хэрэгсэл болж байгаа юм. Тиймээс форекс ертөнц дээр

мөнгө нь өөрөө барааны оронд хувиран хөрвөж байдаг. Мэдээж ханшийн өөрчлөлт нь

аливаа бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнэ нь өөрчлөгддөгтэй нэгэн

адил тухайн валютын өөрийн үнэ цэнэ, чадвартай шууд хамааралтай гэж ойлгож болно.

Хэрэв та жишээн дээр үзүүлснээр EUR авахыг хүсвэл авах захиалга буюу buy гэж

нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг. Харин үүний эсрэгээр буюу USD авахыг хүсвэл зарах

захиалга буюу sell гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг юм.

Тодруулж хэлбэл: sell захиалга өгөх нь таны харилцаж буй валютын хосын байрлал

солигдохыг хүссэний илэрхийлэл гэж ойлгож болох бөгөөд энэ тохиолдолд EUR маань

(base currency) авах гэж буй валют байсан бол эсрэгээр (counter буюу quote currency)

төлбөр хийх валют болон хувирч харин USD маань (counter буюу quote currency) төлбөр

хийх валют байсан бол (base currency) буюу авах гэж буй валют болон өөрчлөгдөнө.

Page 8: About FOREX

8

Buy захиалга өгвөл та 1.000 EUR авахын тулд 1.3667 USD төлөхийг хүсч байна

гэсэн захиалга болно.

Sell захиалга өгвөл та 1.000 USD авахын тулд 0.7317 EUR төлөхийг хүсч байна

гэсэн захиалга болно.

1.000 EUR = 1.3667 USD

1.000 USD = 0.7317 EUR гэсэн ханш харагдаж байна. Тооцоо хийж үзъе!

1.000 EUR авахийн тулд 1.3667 USD төлөх юм бол 1.000 USD нь хэдэн EUR – той

тэнцэх вэ?

1.000/1.3667 = 0.7317 гэсэн тоо гарч байгаа нь EUR – ийн USD – той харьцах ханш

юм.

За тэгэхээр бид ханшийн талаар мэдвэл зохих зүйлсийг мэдэж авсан гэж итгэж

байна. Харин бид энэхүү мэдлэгээ хэрхэн ашиглах нь бүхнээс чухал билээ. Мэдээж ямарч

зах зээл дээр арилжаа наймаа хийхэд үнэ ханш юу юунаас ч илүү чухал байдаг бол

ирээдүйн трейдэр болох гэж буй та бүхэн ч мөн адил үнэ ханшийн талаар улам бүр

ихийг мэддэг болно. Гэхдээ та бид өөрсдийн арилжаанд нөлөөлөх ханшийн өөрчлөлтийг

байнга судлан ажигладаг болох тул нэг талаасаа олон улсын санхүүгийн сайн дурын

судлаачид боллоо гэж үзсэн ч болох юм.

Хичээл № 8. Ханшийн өөрчлөлтөнд тулгуурлаж захиалгын төрлөө сонгох нь:

Энэ өдрийн мэнд...! Бидний түрүүчийн бичсэн сургалтын талаар санал сэтгэгдлээ үлдээсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна.

Өнөөдөр бид та бүхэнд дээрх гарчигийн доор сургалтаа өгөх гэж байна.

Валютын арилжаанд оролцохдоо арилжаа хийгч хэн боловч юуны түрүүнд захиалгын төрлөө зөв сонгох нь чухал юм. Энэ нь та аль валютыг өөртөө авч аль валютаар төлбөрөө хийхээ сонгоно гэсэн үг юм. Энэ сонголтыг бид захиалгын төрөл гэж хэлээд байгаа билээ. Өмнөх хичээлээр бид Buy, Sell гэсэн захиалгын төрлийн талаар анхны ойлголт авсан. Таны авах гэж байгаа валютын ханш өсөхөөр мэдээлэл агуулж байгаа бол та Buy төрлийн захиалга сонгоно, харин тухайн валютын ханш буурахаар мэдээлэлтэй байгаа бол Sell төрлийн захиалга сонгоно гэсэн үг

Page 9: About FOREX

9

юм. Энэ нь нэг талаараа ханш буурахад ашиг олох боломжтойг харуулж байгаа бөгөөд анхлан суралцагсад болоод энэ чиглэлийн талаар мэдээгүй хүмүүст худал үг мэт ойлгогддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ бид олон улсын санхүүгийн уналт, эдийн засгийн хямралын үед ч гэсэн бодит байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэн өндөр хэмжээний ашиг олж болох нь харагдаж байна.

Бид одоо захиалгын төрлөө хэрхэн сонгохоо мэдэж авлаа. Энд нэг анхаарах чухал зүйл нь юу вэ гэвэл: арилжаанд оролцохын өмнө маш сайн мэдээлэл цуглуулах шаардлагатай. Бидний арилжаа хийх гэж буй валютын өөрийнх нь чадвар өнөөдөр хэр зэрэг байх бол?, тухайн мөнгөний индекс хэр явж байгаа, өмнөх цагууд, өмнөх өдрүүдэд хэрхэн өөрчлөлт өгч байсан зэргээс тодорхой судалгаа хийсэн байх шаардлагатай. Энэхүү судалгааг дотор нь 2 төрөлд хуваадаг бөгөөд энэ талаар судлан мэдээлэл түгээдэг зориулалтын мэргэжлийн байгууллагууд маш олон байдаг. Бид дараа дараачийн хичээлүүдээрээ судалгаа шинжилгээний талаар дэлгэрэнгүй үзэх болно.

Бид өөр өөрсдийн зүгээс тодорхой хэмжээгээр судлан дүгнэлт гаргадаг хэдий ч ихэнхдээ буруу сонголт хийх нь элбэг байдаг. Үүнээс сэргийлэн алдагдлаа багасгахын тулд дээрх судалгаануудыг ашиглахаас гадна олон нийтээрээ ихэвчлэн ашигладаг тооцооллын зориулалттай тооны машин, графикийн шинжилгээний программ зэргийг байнга ашиглах хэрэгтэй болдог.

Нэмж хэлэхэд бид арилжаа хийх гэж буй валютынхаа талаар судлаад зогсохгүй бас харьцуулан арилжаалах гэж буй валютын талаар ч судлах шаардлагатай байдаг. Жишээ нь та EUR/USD төрөл дээр арилжаа хийх гэтэл судалгаа мэдээлэл дутуу дулимаг байгаа бол өөр нэгжээр арилжаа хийх нь дээр юм. Эсвэл та EUR/JPY, EUR/CAD, EUR/SHF гэх зэрэг нэгжүүдээс ч сонголт хийж болно. Учир нь та Европийн холбооний мөнгөний болоод эдийн засгийн байдлын талаар сайн судалсан байгаа үед харьцуулан арилжаа хийх гэж буй нэгжүүдээс аль сайн судалгаатай байгаатайгаа харьцаа үүсгэн ажиллах нь зүйтэй юм.

Хичээл № 9. Дээд доод ханш (Bid/Ask) болоод Buy/Sell захиалгад хэрхэн хамаарах тухай ойлголт

Юуны өмнө валютын ханш нь өөрөө дээд болон доод ханш гэсэн 2 төрөлтэй байдгийг бид мэднэ. Аль ч банк, валютын цэг дээр очиход авах болон зарах ханш гэсэн 2 ханш үйлчилдэг. Тэгвэл бид олон улсын Форекс зах зээл дээр ч мөн адил энэ 2 төрлийн ханшаар үйлчлүүлнэ. Бид ханшийг дээд доод гэж нэрлэдэг бол Форекс зах зээл дээр Bid (доод), Ask (дээд) гэж нэрлэдэг байна.

Bid ханш буюу доод ханш нь байнга Ask ханш буюу дээд ханшаас бага байх нь

ойлгомжтой. Өөрөөр хэлбэл Форекс зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч интер банк

танаас худалдаж авах гэсэн үнийн саналаа Bid ханшаар, танд худалдах гэсэн үнийн

саналаа Ask ханшаар илэрхийлэн санал болгож байна гэсэн үг юм.

Тиймээс бид аливаа нэг валютыг худалдаж авахыг хүсвэл Ask ханшаар авна, харин эргүүлэн худалдахыг хүсвэл Bid ханшаар худалдана. Үүнийг бид захиалгын төрөл болох Buy/Sell захиалгатайгаа хэрхэн уялдуулах вэ?

Доор би жишээгээр тайлбарлах бөгөөд үүний өмнө хэлэхэд Buy захиалга сонгоод арилжаанд оролцоход танд Ask ханш үйлчилэх болохыг харна. Харин Sell захиалга сонгоод арилжаанд оролцоход танд Bid ханш үйлчилнэ.

Page 10: About FOREX

10

Зураг 2.

Жишээ нь:

Зураг дээр GBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449.

Энд бид бас л Bid/Ask ханшийн харалдаа үйлчлэх захиалгын нэр буюу төрлийг (Buy/Sell) харж байна. Жишээтэй уялдуулан тайлбарлахад та энэ тохиолдолд Buy захиалга сонгосон бол 1.7449 гэсэн ханш танд үйлчилнэ, Sell захиалга сонгосон бол 1.7445 гэсэн ханш тус тус үйлчилнэ. Харин бид энэ удаа ханшийн дээд доод үнэ

болоод харьцах захиалгын төрлийн талаар сайн мэдэж авсан гэдэгт найдаж байна. Үүний дараа бид эдгээр ханшийн зөрүүний талаар болоод тэрхүү зөрүү хаана хэнд ашигтай болох Форекс зах зээл хаанаас хэрхэн санхүүждэг талаар дэлгэрэнгүй үзэх болно.

Идэвхи гарган үнэт цагаа зарцуулсан та бүхэнд талархлаа илэрхийлье!

Хүндэтгэсэн Mongoligan Forex Center...

Хичээл № 10. Дээд доод ханшийн зөрүү буюу SPREAD түүний талаар

Энэ өдрийн мэнд хүргэе! Өнөөдөр бид та бүхэнд дээд доод ханш буюу Bid/Ask ханшийн хооронд байдаг зөрүү болох spread-ын тухай заах болно.

Bid/Ask ханшийн хооронд байдаг зөрүүг SPREAD гэж нэрлэнэ.

Энэхүү зөрүүний талаар бид "Нийтэд хариулах нь..." сэдэв дотор бага боловч

ойлголт оруулсан байгаа. Түүнийг завандаа уншаарай. Одоо би доорх жишээн дээр

дэлгэрэнгүй тайлбарлая.

Зураг 3.

Зураг дээр GBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449. Энэ ханшийн хувьд spread нь буюу ханшийн зөрүү нь 0,004 байна. Энэ нь тухайн зах зээл дээр таны төлж буй зөрүүний төлбөр буюу цорын ганц татвар нь юм гэж ойлгож болно. Энэхүү зөрүүгээр Форекс зах зээл нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг гол хөшүүргээ болгодог байна.

Иймээс та арилжаанд оролцохдоо захиалга өгөх бүрд таны арилжаа эхлэх тэр мөчид spread нь буюу ханшийн зөрүүний алдагдлаас эхэлдэг. Жишээлбэл та дээрхи зураг дээр үзүүлсэн хослол дээр захиалга өгсөн гэж үзвэл 0,004 гэсэн зөрүүний алдагдалтайгаар арилжаа эхлэнэ.

Одоо маш анхааралтай уншаарай.

Энэ тохиолдолд та Buy захиалга өгөхөд танд 1,7449 гэсэн Ask ханш үйлчлэх бөгөөд тухайн мөчид зах зээл дээрхи ханш 1,7445 байх юм. Тодруулж хэлбэл та тухайн валютын

Page 11: About FOREX

11

ханшийг 1,7449 хүртэл өсөхийг хүлээж байж данс тань 0,00-ийн ашигтай болох бөгөөд ханш 1,7449-өөс дээш гарах мөчөөс л таны бодит ашиг орж эхлэнэ гэсэн үг юм.

Харин та Sell захиалга өгсөн бол 1,7445 гэсэн Bid ханш үйлчлэх бөгөөд тухайн

мөчид зах зээл дээрхи ханш 1,7449 байх юм. Тодруулж хэлбэл та тухайн валютын

ханшийг 1,7445 хүртэл унахыг хүлээж байж данс тань 0,00-ийн ашигтай болох бөгөөд

ханш 1,7445-өөс доош орох мөчөөс л таны бодит ашиг орж эхлэнэ гэсэн үг юм.

Энэ утгаараа та Форекс зах зээл дээр төлөх байсан татвараа төллөө гэж ойлгож

болно. Харин таны өгсөн захиалга бодсон өсөлт уналтаас чинь эсрэгээр өөрчлөгдвөл ашиг

биш алдагдал орж эхлэнэ. Энэ тохиолдолд та алдагдлаа улам бүр их болохоос өмнө

эрсдлээс хамгаалж тухайн мөчид байгаа бага хэмжээний алдагдлыг хүлээн зөвшөөрч

арилжаагаа зогсоох хэрэгтэй болно. Гэхдээ бас тухайн үед таны тооцоолсон нөхцөл

байдал түр зуурын эсрэг байхыг үгүйсгэхгүй бөгөөд төдөлгүй буцаад ашиг орох чиглэл

рүүгээ орж болно.

Тиймээс та энэхүү зах зээл дээр арилжаанд оролцохдоо ашиг олох захиалга

өгөхөөсөө өмнө захиалгын төрлөө маш зөв сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та тухайн

ханш дээшээ өсөх үү, доошоо унах уу гэдэг талаас нь урьдчилан сайн тооцоолох ёстой

юм.

Захиалгаас ашиг олохын мөн чанар нь захиалга өгөхөд байдаг...

Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Сурлагын өндөр амжилт хүсэн хүндэтгэсэн:

"Mongolian Forex Center"

Хичээл № 11. Margin Trading буюу Зээлийн арилжаа, түүний тухай

Шинэ хичээл маань Margin Trading буюу Зээлийн арилжаа-ны талаар өгүүлэх юм.

Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход маш их

хэмжээний мөнгө шаардагдана хэмээн ихэнх хүмүүс боддог. Энэ

зах дээр арилжаанд оролцоход бидэнд доод тал нь 50-200

ам.доллар байхад болно. Мэдээж үүнээс ч их байхыг хориглоогүй.

Дансаа нээхэд шаардагдах дээрх хэмжээний мөнгийг зах зээл дээрх

Page 12: About FOREX

12

өөрийн дансанд байршуулах бөгөөд энэ нь таныг арилжаанд оролцох эрх авах баталгааны

мөнгө болох юм. Үүнийг Diposit гэж ч хэлдэг. Энэхүү баталгааг байршуулснаар та тухайн

мөнгөнийхөө 50-400 дахин их хэмжээний мөнгөөр арилжаанд оролцох эрхтэй боллоо гэж

ойлгож болно. Энэ нь өөрөө танд зээлийн арилжаа хийх эрх буюу Margin Trading олгож

байна гэсэн үг юм.

Арилжаанд оролцохын тулд дээр хэлсэн байршуулах мөнгөний доод хэмжээ болон

зээлийн өсгөвөрлөх хэмжээ зэрэг нь форекс зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч

байгууллагуудаас тогтоодог учир тэдний онцлогоос хамаарч өөр өөр байдаг байна.

Ингэхээр 10,000$, 100,000$ -оор арилжаанд оролцоход танд хэд байх хэрэгтэй вэ?

10,000$ юм уу 100,000$-ийн хэмжээний данс нээлгэхийн тулд та ойролцоогоор 100-1000$

дансанд байршуулхад болно гэсэн үг юм.

Нэгэн жишээ татаж дэлгэрэнгүй тайлбарлая!

Анх арилжааны данс нээлгэхээр AVAFX гэдэг компанид бүртгүүлсэн гэж тооцъё!

Тус байгууллага нь танд 200 хувийн өсгөвөрлөх эрх олгодог. Арилжааны дансанд

байршуулах мөнгөний доод хэмжээ 100,0 ам.доллар (100,0 евро) байдаг. Энэ журмаар та

100,0 ам.доллар байршуулсан бол та зах зээл дээр 20,000 ам.долларын арилжаа хийх

эрхтэй болно. Энэ мөнгө нь таны арилжаа хийх гэж буй дэлгэц дээр чинь харагдахгүй ч

арилжааны захиалга хийхэд энэ зарчмаар тооцогддог. Өөрөөр хэлбэл та нефть худалдан

авах боллоо гэхэд худалдан авах доод хэмжээ нь 2,000 ам доллар байна. Иймээс та 2,000

ам.долларын арилжааны захиалга өгөхөд танаас 10 ам.доллар зарцуулагдана. Яагаад энд

доод хэмжээ гэж бичээд байгаа вэ гэвэл: форекс зах зээл маань арилжаанд оролцож байгаа

бүх л нэгжүүдэд багцын хэмжээг тогтоосон байдаг. Үүнийг Lot буюу багц гэж нэрлэдэг.

За ингээд энэхүү хичээл маань өндөрлөж байна. Та бүхэн хичээлтэй холбогдсон

аливаа асуултаа сэтгэгдлээр үлдээнэ биз дээ. Хэрэв танд ойлгомжгүй байгаа асуудал

байвал анхнаас нь сайтар лавлаж мэдэж авахыг хичээгээрэй. Яагаад гэвэл дараа дараачийн

хичээлүүдэд өмнө орсон хичээлүүд дээр өгүүлсэн үг хэллэг, зарчим цөм мөрдөгдөх юм.

Дараагийн хичээлээр бид арилжаанд мөрдөгддөг (Lot) багц болон түүний тухай

мэдэж авах болно.

Хичээнгүйлэн суралцаж буй танд дахин амжилт хүсье!

Page 13: About FOREX

13

Хичээл № 12. Арилжааны ханшийн зөрүүг тоолохын тулд хэрэглэгдэх нэгж буюу Pip гэж юу вэ?

Арилжаа хийх үед оролцож байгаа хэн боловч нийтээр дагаж нэрлэдэг цөөнгүй үг хэллэг байдгын нэг бол PIP юм. Үүнийг бид өөр өөринхөөрөө зөрүү, нэгж, бутархай гэх мэтээр яаж ч нэрлэж болох бөгөөд форекс бирж дээр бүгд PIP гэсэн ганцхан ухагдахуунд захирагдана.

За тэгвэл Pip-ийг хаана хэрэглэдэг түүнийг яаж тоолох вэ?

Жишээ авч үзье: EUR/USD 1.2250 гэсэн ханшаас 1.2251 гэсэн ханш хүртэл

хэлбэлзэв. Энэ нь 1 pip өссөн гэж тооцогдоно. Pip-ээрээ та олсон ашиг алдагдлаа тооцох

учиртай юм. Хэрэв хасах pip-тэй явж байгаа бол та алдагдалтай байна харин нэмэх pip-тэй

байвал та ашигтай байна гэсэн үг.

Тэгвэл 1.2251 байсан ханш 6 pip-ээр дахин өслөө гэвэл хэд болох вэ? Тиймээ 1.2257 болно. Харин USD/JPY нэгжийн хувьд 88.58 байсан бол дээрхийн нэгэн адил 6 pip-ээр дахин өслөө гэвэл хэд болох вэ? Тиймээ 88.64 болно. Эндээс харахад ямар ч валютын нэгж байсан түүний форекс бирж дээр арилжаанд оролцуулдаг үнийн бутархайн орон хэд байхаас үл хамаарч байгааг мэдэж болно.

Ямар нэгэн валютын ханшийг форекс дээр хэдэн оронтой бутархайгаар тогтоосон байна түүний хамгийн арын бутархай нэгжийн тоог PIP гэж ойлгоно. Энэ тоогоор дээд доод ханшийн зөрүү болон ашиг алдагдлын зөрүүг тоолдог. За бид энэ удаа ханшийн зөрүүг яаж тоолох юу гэж нэрлэдэг талаар үзлээ. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье!

Currency pairs 1 pip 1 pip move per 100k (lot)

EURUSD .0001 EUR 100'000 x .0001 = USD 10.00

USDJPY .01 USD 100'000 x .01 = JPY 1'000 / spot = approx USD 9.7

USDCHF .0001 USD 100'000 x .0001= CHF 10.00 / spot = approx USD 8.5

GBPUSD .0001 GBP 100'000 x .0001 = USD 10.00

EURJPY .01 EUR 100'000 x .01 = JPY 1'000 / spot = approx USD 9.7

EURCHF .0001 EUR 100'000 x .0001 = CHF 10.00 / spot = approx USD 8.5

EURGBP .0001 EUR 100'000 x .0001 = GBP 10.00 / spot = approx USD 19.00

GBPJPY .01 GBP 100'000 x .01 = JPY 1'000 / spot = approx USD 9.7

Page 14: About FOREX

14

GBPCHF .0001 GBP 100'000 x .0001 = CHF 10.00 / spot = approx USD 8.5

CHFJPY .0001 CHF 100'000 x .01 = JPY 1'000 / spot = approx USD 9.7

USDCAD .0001 USD 100'000 x .0001= CAD 10.00 / spot = approx USD 8.00

AUDUSD .0001 AUD 100'000 x .0001 = USD 10.00

USDSGD .0001 USD 100'000 x .0001= / spot = approx USD 6.00

USDSEK 0.001 USD 100'000 x .001= / spot = approx USD 1.6

USDNOK .0001 USD 100'000 x .0001= / spot = approx USD 1.6

USDHKD 0.001 USD 100'000 x .001= / spot = approx USD 1.2

AUDJPY .01 USD 100'000 x .0001= / spot = approx USD 9.7

Хичээл № 13. Арилжаанд оролцоход хэрэглэгдэх программ буюу платформын талаар:

Олон улсын валютын биржийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд хэрхэн дамжуулдаг, оролцогчид хаагуур дамжуулан арилжаанд оролцдог вэ?

Энэхүү зах зээлийн үйл ажиллагааг дэлхийн томоохон төв биржүүдээр дамжуулан тасралтгүй явуулдаг гэдгийг бид мэдсэн. Харин тэдгээр төв биржүүд дээр явагдаж байгаа арилжааг оролцогчдод хүргэх, оролцогчдын захиалгыг хүлээн авч арилжаанд оролцуулахын тулд зориулалтын программ хангамжийг ашигладаг. Үүнийг бид

арилжааны платформ гэж ойлгоно.

Энэ нь интэрнэтээр дамжуулан хэрэглэгчдийг зах зээлтэй холбох хэрэгсэл бөгөөд энэхүү хэрэгслийг үйлдвэрлэгч, дамжуулагч гэж маш олон бие даасан олон улсын байгууллагууд байдаг. Тиймээс тэрхүү платформ нь гаргагч байгууллагуудаас хамаарч өөр өөр байх төдийгүй интэрнэтээр холбогдох аргачлалаасаа хамаарч харилцан адилгүй байна. Ихэнх платформууд нь оролцогчид өөрийн компьютер дээрээ татан авч

суулгадаг бие даасан тусдаа программ байдаг бол зарим дамжуулагчдын платформ нь зөвхөн өөрийн байгууллагын вэбсайт дотроо байрлаж ажилладаг.

Page 15: About FOREX

15

Бид өөрийн орны хөрөнгийн бирж дээр жишээ татан тайлбарлах гэж үзье. Ямар нэгэн хувьцаа үнэт цаас худалдан авах болоод эргүүлэн худалдах шаардлага гарсан үедээ бид хөрөнгийн биржийн арилжаанд оролцогч брокерийн пүүсүүдийн аль нэгэнд хандан захиалгаа өгөхөөс гадна холбогдох дансанд мөнгөө тушаах, борлуулсан орлогоо татаж авах ажиллагааг бас өөрсдөө гүйцэтгэдэг. Бидний судлаад байгаа энэ зах зээл бол яг үүний нэг адил зарчмаар явагддаг боловч оролцогчдын захиалгыг дамжуулах явц нь технологийн хөгжлийг дагаад гардан гүйцэтгэх механик ажиллагаануудыг хурдан хялбар болгосон автоматжуулсан хувилбар нь гэж ойлгож болно.

Арилжааны платформ нь оролцогчдоос ирүүлж байгаа захиалгыг зах зээл рүү дамжуулах, тэдний хэлцлийг зах зээл дээр (олон улсын биржүүд дээр) дамжуулан гүйцэтгэх ажиллагааг явуулна.

Манай хөрөнгийн бирж дээр та арилжаа хийх захиалга өгсөн бол таны өмнөөс хөрөнгийн бирж дээр брокерийн байгууллага арилжаанд оролцож таны захиалгыг гүйцэтгэдэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл форекс зах зээл дээр та арилжаа хийхдээ ямар нэгэн байгууллагаар дамжуулан арилжаанд оролцохгүйгээр өөрийн хүсэл санаачлагаар арилжаанд шууд оролцох боломжийг гагцхүү арилжааны платформ ашиглан гүйцэтгэдэг байна. Ялгаа нь гэвэл хөрөнгийн бирж дээр захиалгаа брокерийн байгууллагаар дамжуулдаг бол форекс бирж дээр зөвхөн арилжааны платформ ашиглан автоматаар дамжуулдагт байгаа юм.

Платформ ашиглахын тулд та тухайн платформ дээр данс болон арилжаа хийхтэй холбоотой бусад мэдээллийг харуулдаг багажуудыг сайтар эзэмшиж чаддаг болсон байх шаардлагатай. Арилжаа дамжуулж буй платформууд нь өөр өөрийн онцлогоос хамаарч төрөл бүрийн багажууд байрлуулсан байдаг ба тэдгээрийг зориулалтын дагуу янз бүрээр нэрлэдэг. Бид дараагийн хичээлүүдээрээ тэдгээр багажуудыг гол төлөв яаж нэрлэдэг, ямар зорилготой, яаж ашигладаг талаар дэлгэрэнгүй бичих болно.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Хичээл № 14. Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай:

Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай:

Энэ хичээлийг эхлүүлэхийн өмнө та бүхэнд арилжааны явцад зайлшгүй мэдэж байх шаардлагатай арилжааны флатпорм дээр ихэнх тохиолдолд хэрэглэгддэг нийтэч үг хэллэгийн талаар бичих болно.

Аccount information - Дансны мэдээлэл: Энэ бол таны арилжааны дансны мэдээллийг агуулдаг багаж юм. Уг нэрийн доор таны нэр, дансны дугаар бас нийт баланс, тэдгээртэй холбоотой бусад мэдээллүүд агуулна.

Page 16: About FOREX

16

Position - Арилжааны талаархи мэдээллүүд багтана. Энэ нь таны захиалга буюу

хийгдэж байгаа арилжаа, хаагдсан арилжаа, урьдчилсан захиалга зэргийн мэдээллүүдийг

агуулна.

Оpen position - Нээлттэй арилжаа. Энэ нь таныг арилжаанд оролцоход хийсэн

захиалгын хэмжээ, захиалгын дугаар, одоогийн ашиг алдагдлын хэмжээ, захиалгад

оруулсан мөнгөн дүн зэргийн мэдээллийг агуулах бөгөөд зөвхөн одоогийн нээлттэй

байгаа захиалгын мэдээллийг харуулна.

Closed position - Хаагдсан арилжаа. Энэ нь таны урьд өмнө нь хийгдэж дууссан

арилжаануудын талаархи мэдээллийг агуулдаг хэсэг бөгөөд дансны тань хуулга гэж

ойлгож болно. Тухайн арилжаануудын ашиг, алдагдал, цаг хугацаа, арилжааны төрөл,

валютын төрөл гэх мэт бүх мэдээлэл орно. Энэ дотроо сүүлийн 30 хүртэл арилжааны

мэдээллийг агуулдаг бөгөөд тохиргоо хийж 100 хүртэл ихэсгэж болдог.

Free margin (Usable margin) - Энэ нь таны баланс дахь мөнгөнөөсөө арилжаанд

оруулсан мөнгөн дүнг хассан тоо бөгөөд дахин арилжаанд оруулж болох үлдэгдэл

мөнгөний хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ энэхүү үлдэгдэл мөнгөө эрсдлийн нөөц мөнгө

гэж гол төлөв тооцон ашигладаг. Учир нь таны арилжааны явцад ашиг орохоосоо өмнө

алдагдалтай явагдаж байгаа үед тэрхүү алдагдлыг даах чадвар байх шаардлагатай бөгөөд

тэр шаардлагыг энэхүү хэмжүүрээр хангадаг. Өөрөөр хэлбэл ашиг орох хүртэлх тухайн

арилжааны амьсгалах орон зайны багтаамжийн хэмжээ гэж үздэг.

Мargin (Used margin) - Энэ нь таны арилжаанд зарцуулагдсан мөнгөний хэмжээг

харуулдаг. Хэрэв та дахин арилжааны захиалга өгвөл энэхүү хэмжээ захиалгад

зарцуулагдсан хэмжээгээр нэмэгдэх болно.

Margin Call (Equity) - Эрсдлийн сангийн хэмжээний хязгаар. Энэ бол таны хийсэн

арилжааны болзошгүй алдагдлын хэмжээг харуулдаг бөгөөд хязгаарын цэгт хүрсэн

тохиолдолд дансыг тань хаах зорилготой зүйл юм.

Тодруулан хэлбэл: Таны данс (account) чинь эрсдлийн нөөц хэмжээ (margin

requirement)-д хүрэхгүй болсон тохиолдолд таны нээлттэй байгаа арилжаа (open position)

шууд автоматаар хаагдаж, та алдагдал хүлээнэ гэсэн үг.

Яагаад вэ?

Page 17: About FOREX

17

Та 100$ хэмжээтэй free margin буюу арилжаа хийх боломжит дансны үлдэгдэлтэй

гэсэн жишээн дээр үзье. Та ийм үед нэг захиалга өгтөл таны данс шууд хасах pip буюу

алдагдалтай эхэллээ, энэ байдал цааш үргэлжилсээр таны эрсдлийн нөөц хэмжээ (margin

requirement) арилжааны хэлбэлзэх буюу амьсгалах орчин зайг өгөөгүй учраас та шууд 80-

100% алдагдал хүлээж байгаа юм.

Жишээ 1:

Та 2,000$ standart account нээгээд (ухаан муутай алхам) 1 lot-р захиалга өглөө. 1,000$

margin. Таны usable margin (эрсдэл даах чадварыг хангах болоод дахин арилжаа хийх

боломжит үлдэгдлийн хэмжээ) одоо 1.000$ үлдлээ. Ханш хүссэнээс тань эсрэг явсаар

үргэлжлээд байх юм бол таны usable margin- аас хасагддаг тул таны алдагдал 1,000$

буюу usable margin –ны үлдэгдэл хэмжээтэй тэнцүү хэмжээний алдагдалд орох тухайн

агшинд Margin Call ажиллаж таны нээлттэй байсан арилжааг автомат-аар зогсоон ялагдал

хүлээлгэнэ.

Энэхүү хичээл дахин үргэлжилнэ...

Хичээл № 15. Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай: (үргэлжлэл)

Манай сургалтыг шамдан үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье!

Өнөөдрийн хичээлээр өмнө үзсэн 15 дугаар хичээлийн

үргэлжлэлийг бичих болно. За ингээд хичээлдээ оръё!

Арилжаа хийхийн тулд бид арилжааны захиалга өгдөг. Захиалгын төрөл буюу

Buy/Sell –ээс гадна захиалгыг:

- тухайн үеийн ханшинд тулгуурлаж өгөх,

- урьдчилж захиалга өгөх

гэсэн хэлбэрүүд бас байдаг. Мөн түүнчлэн өгөгдсөн захиалгадаа алдагдал хүлээх цэг,

ашиг авах хязгаар зэргийг оруулж бас болдог.

Page 18: About FOREX

18

Market Order – Одоо цагийн захиалга. Энэ нь та арилжааны тухайн үеийн ханшаар

захиалга өгөхөд хэрэглэдэг команд юм. EUR/USD одооны ханш 1.2140 байхад buy/sell

гэдэг захиалгын төрлөө сонгоод команд өгнө гэсэн үг.

Entry Order – Урьдчилан өгөх захиалга. Энэ захиалга нь бирж дээр одоогийн

мөрдөгдөж байгаа ханшаас үл хамааран таны авахыг хүсч байгаа ханшаар өгөгддөг

захиалга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл таны захиалга өгөх гэж буй мөчид жишээ нь

EUR/USD 1.2050 байлаа гэхэд та тухайн үед авах сонирхолгүй харин ханшийг 1.2010

болох мөчид авах хүсэлтэй байж болно. Энэ тохиолдолд та хүссэн ханшаараа саналаа

оруулаад урьдчилж захиалгаа өгч болдог. Энэ захиалгын хэлбэрийг Entry Order гэх

бөгөөд энэ нь дотроо BUY/SELL гэсэн 2 ангилалтай. Тодруулан хэлбэл урьдчилан BUY

захиалга өгөхийг хүсвэл Entry Order Buy гэсэн хэлбэрийг сонгон ханшаа оруулдаг бол

эсрэгээр урьдчилан Sell захиалга өгөхийг хүсвэл Entry Order Sell гэсэн хэлбэрийг

сонгоно. Мөн та ямар нэг урьдчилсан захиалга өгсөн бол түүнийгээ буцаан хүчингүй

болгож болно. Гэхдээ таны урьдчилж өгсөн захиалгын ханшинд хүрээгүй байгаа нөхцөлд

ашиглагдана. Өөрөөр хэлбэл EUR/USD 1.2050 ханштай байх үед та 1.2010 гэсэн ханшаар

урьдчилж захиалга өгсөн байсан гэж үзвэл зах зээл дээр ханш 1.2010 хараахан хүрээгүй

тохиолдолд таны захиалга арилжаанд оролцоогүй хүлээгдэж байгаа гэсэн үг юм.

Хүлээгдэж байгаа бүх л хугацааны хэзээ нь ч та уг захиалгаа цуцлаж болно.

Үүнээс гадна та ямар захиалга өгснөөс үл хамааран өгөгдсөн захиалгынхаа ашиг

алдагдлын хэмжээг өөрөө тохируулан захиалгаа эцэслэн гүйцэтгэх ханшийг оруулж

болдог. Үүнийг доор жишээгээр оруулъя.

Limit Order – Одооны ханш EUR/USD 1.2050 байя гэж бодъё. Гэхдээ та ханш 1.2070

хүрэх үед хийсэн захиалгынхаа ашгийг татаж авах буюу захиалгаа эцэслэн зогсоох

хүсэлтэй байгаа гэж үзвэл та 1.2070 хүртэл хүлээж суухгүйн тулд энэхүү limit order

хэмээх командыг ашиглан урьдчилан ханшаа оруулна. Өгөгдсөн энэхүү захиалга нь бодит

арилжааны явцад 1.2070 хүрэхгүй ч байж болно. Харин эсрэгээрээ 1.2030 хүрэхийг

үгүйсгэхгүй. Хэрэв таны хүссэнээр 1.2070 гэсэн ханшинд хүрсэн тохиолдолд таны өгсөн

захиалга биелж арилжаа зогсон ашиг тань таны дансанд автоматаар шилжигдэнэ.

Stop-loss Order – таны нээлттэй байгаа арилжаа (open position)-д алдагдлын хязгаар

тогтоох багаж юм. Жишээ нь та өөрийн арилжаагаа өснө гэж тооцоолж байгаа ч

болзошгүй тохиолдолд унавал -50 pip хүртэлх алдагдлыг хүлээхэд татгалзахгүй гэж

урьдчилан зөвшөөрч байгааг тохируулна гэсэн үг юм. (эсвэл 1,2050-аас buy захиалга

Page 19: About FOREX

19

өгсөн бөгөөд өсөлгүй 50 pip унах буюу 1,2000 болвол тэр цэг миний алдагдлаа хүлээх

эцсийн цэг болно гэж урьдчилан бүртгэж тэр ханшаа оруулна гэсэн үг юм)

Limit Order болон Stop-loss Order-ийн тохиргоог заавал тогтсон зөрүүний тоо,

ханшаар оруулах албагүй, харин та өөрийн хүссэн ханш болон зөрүүний pip-ээр

тохируулан оруулж ч бас болдог. Мөн дээр өгүүлсэнтэй адилаар ашиг алдагдлынхаа

хязгаарын ханшийг цуцлах өөрчлөх боломж бий.

Limit Order болон Stop-loss Order гэсэн энэ 2 тохиргоог та одоогийн болон

урьдчилан өгөх аль ч хэлбэрийн захиалгад ашиглаж болно. Хэрэв энэ тохиргоог

ашиглаагүй бол та өөрөө арилжааны явцыг харж сахиж сууж байгаад алдагдал болон

ашгаа авах тухайн цэгт очиход захиалгаа эцэслэн зогсоох команд өгнө.

Үүнийг Close order гэж нэрлэдэг. Энэ захиалгаар та нээлттэй байгаа арилжаагаа

зогсоох боломжтой. Нэг үгээр хэлбэл та авсан валютаа ашигтай болсон тохиолдолд зах

зээлд буцаан зарах команд гэж ойлгож болно. Энэ нь арилжааг дуусгавар болголоо гэсэн

үг юм. Та хэдийгээр арилжааны захиалга өгсөн ч тэрхүү захиалгаа дуусгавар болгох

команд өгөхгүй тохиолдолд таны захиалгад хамаарах ашиг (алдагдал) танд шууд

хамаарлагүй бөгөөд таны дансанд нэмэгдэж оролгүй байсаар байх болно. Тэрхүү ашигаа

өөрийн дансанд оруулан авахыг баталгаажуулах команд бол захиалгыг эцэслэн дуусгавар

болгох энэхүү команд юм.

Тодруулга: Энэхүү хичээлүүд дээр хэрэглэгдэж буй үг хэллэгүүд нь форекс захын ажиллагааг дамжуулагч брокер байгууллагууд бүгд нэгэн ижил хэрэглэдэг гэж ойлгож болохгүй бөгөөд ихэнхдээ ашиглагддаг нэршлээр оруулсан болохыг анхааруулж байна. Ерөнхийдөө хичээлүүдээр заагдсан утгыг илэрхийлсэн ойролцоо үг нэршлийг ашигладаг юм.

Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье! Дараагийн хичээл хүртэл түр баяртай.

Хүндэтгэсэн: “Mongolian Forex Center”

Хичээл № 16. Суурь шинжилгээ ба техник шинжилгээ, судалгаа (Fundamental & Technical)

Fundamental шинжилгээ Technical шинжилгээ

Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход бид юуны түрүүнд

Page 20: About FOREX

20

ханшийн талаархи судалгаа шинжилгээ хийж өөрийн гэсэн дүгнэлт гаргасны эцэст өсөх унах аль хувилбар дээр арилжаанд оролцохоо шийдэх хэрэгтэй болдог. Үүнийг мэдэхгүйгээр таамгаар буюу төсөөллөөр хэрхэвч арилжаанд оролцож болохгүй. Бид энэ талаар ерөнхий ойлголттой байх нь зайлшгүй бөгөөд тэрхүү чухал судалгаа шинжилгээг гаргадаг мэргэжлийн маш олон байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллагууд нь шинжилгээний дүнгээ нийтэд мэдээлж байдаг. Энэхүү судалгааг дотор нь хоёр төрөлд хуваан авч үздэг.

-

Fundamental буюу суурь судалгаа

- Technical буюу техник судалгаа

гэсэн энэ хоёр судалгаа нь хоорондоо их зөрдөг учраас арилжаанд оролцогчид буюу

трейдэр маань аль алиныг нь мэддэг байх шаардлагатай.

Fundamental буюу суурь шинжилгээ

Fundamental судалгаа нь тухайн валютын хувьд ханшинд нөлөөлдөг улс төр, санхүү эдийн засгийн байдал, улсын хөгжил зэрэгтэй уялдуулан гаргадаг шинжилгээ судалгааг хэлнэ. Тодруулан хэлбэл тухайн улсын санхүү эдийн засгийн байдал нь өсөлттэй, тогтвортой, уналттай алин болохыг судлан гаргадаг шинжилгээ юм.

Үндсэн асуудал нь валютын хүү өсөх буурахаас голлон шалтгаалах бөгөөд мэдээж ганц энэ үзүүлэлт дээр тулгуурлана гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Fundamental-ийн ерөнхий гаргах ёстой үзүүлэлт бол аль улсын эдийн засаг санхүү нь тогтвортой байна тэр улсын мөнгө хатуу чанга байна гэдгийг тогтооход ач холбогдол нь оршино.

Үүнийг шинжлэх ухааны үүднээс тогтоон гаргадаг тодорхой дүрэм, аргачлал байдаг бөгөөд бид үүнийг судлан суралцах юм.

Technical буюу техник шинжилгээ

Техник шинжилгээ гэдэг нь нэг үгээр хэлбэл валютын ханшийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл валютын хэлбэлзлийг өмнөх цаг хугацааны мөчлөгүүдээр уялдуулан ханшийн хүснэгтэн болон тоон үзүүлэлтүүдийг ашиглан гаргадаг шинжилгээ юм. Бидний хийх судалгаанд ханшийн график болох хүснэгт чухал үүрэгтэй бөгөөд түүн дээрээс маш олон агууламжуудыг харж уншиж болно. Жишээ нь (trend) хэлбэлзэл (ханшийн өсөлт уналтын аль нэг тийшээ зааж байгаа байдал) аль тийшээ явж байгаа, ханш хэд хүртэл яваад буцаад эргэх, хандлага хаашаа байх гээд их олон агуулгыг хэлж өгдөг юм.

Page 21: About FOREX

21

Хамгийн түрүүнд та юу сурах ёстой вэ? гэвэл хэлбэлзлийг ялгаж сурах явдал юм. Хэлбэлзлийг та хаашаа чиглэж байгааг мэдэхгүй бол та buy/sell-ээ сонгож чадахгүй гэсэн үг. Тиймээс байнга хэлбэлзлээ ажиглаж сур! Та хэлбэлзлийг зөгнөх (predict) сэтгэхүйгээр хандах гэж оролдсоны хэрэггүй. Яагаад гэвэл анхан сонирхогчид зөгнөх сэтгэлгээгээр хандсанаас ихэвчлэн алддаг.

Тэр нь ч бас үнэн. Форекс зах зээлд анх ороод шинэ трэнд эхлэж байна гэж үзээд buy

захиалга хийхэд үнэндээ тэр хэлбэлзэл нь sell сигнал байгааг зааж байж болно.

Бид энэ шинжилгээг зөв болоод магадлал өндөр байдлаар гаргахын тулд хүснэгт дэх ханшийн өөрчлөлтийг харуулдаг график буюу чартыг уншиж сурах нь хамгаас чухал юм. Үүнтэйгээ зэрэгцүүлээд бид гаднаас ирж буй олон мэдээллүүдийг нэгтгэн судлаж үзээд эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэдийгээр техник шинжилгээ нь тухайн валютын өнгөрсөн түүхээс үндэслэн судлан гаргадаг боловч тэр бүр 100 хувийн магадлал өгдөггүй. Тиймээс энэхүү судалгааг гаргадаг байгууллагууд тухайн судалгааныхаа магадлалын хувийг 70-80 хувьтай гэх мэтчилэн тодруулан гаргаж өгдөг. Энэ магадлалын хувийг дээрх судалгаануудын аль аль дээр нь гаргадаг.

Бид ханшийн өмнөх үеийн хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг судлан тооцоолохын тулд график сайн уншиж чаддаг байхаас гадна түүн дээрээ ямар томъёолол ашиглах, түүнийг хэрхэн арилжаандаа зөв оновчтой хэрэглэх гэдгийг ч мөн дэлгэрэнгүй суралцсан байх шаардлагатай. Энэ талаар бид маш олон арга технологи, хэрэгслийг судлан суралцана.

Өнөөдрийн хичээлийг үүгээр өндөрлөж байна. Бид дараагийн хичээлээр грфик болон түүний төрөл, унших аргачлалын талаар бичих болно. Та бүхний эрдмийн үйлст өндөр амжилт хүсье! Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Хичээл № 17. CHART – График ба түүний төрөл, унших аргачлал:

Бид график уншиж сурахын өмнө арилжааны зах зээл дээр нээлтийн ханш, хаалтын ханшийг хэрхэн тодорхойлдог талаар тодорхой ойлголттой болсон байх хэрэгтэй. Мэдээллийн сувгуудаар ханшийн мэдээг зарлахдаа тухайн өдрийн арилжааны эхэнд нээгдэх үед эхэлсэн ханштай уялдуулан мэдээлдэг билээ. Энэ нь тухайн өдрийн нээлтийн ханш болдог. Харин тухайн өдрийн арилжааны төгсгөлд хамгийн сүүлд

төгсгөсөн ханшийг хаалтын ханш гэнэ. Бид өдрийн хувьд ханшийг нээлтийн болон хаалтын ханш хэмээн ялган мэдсэн ч энэ зарчмын дагуу цаг хугацааны хувьд өдрийн, 7 хоногийн, сарын, улирлын жилийн гэж ханшийг бас тогтоон гаргадаг. Түүнчлэн сүүлийн 1 цагийн хувьд, 30 минутын хувьд, 5 минутын хувьд гэх мэтчилэн хамгийн бага хугацааны хувьд ч нээлт, хаалтын ханш тогтоож авч үздэг байна.

Бид нээлт хаалтын ханшийг тогтоож мэдсэнээрээ графикаар цаашид ханш хаашаа чиглэхийг мэдрэх хамгийн анхны чухал мэдээлэл авч байна гэсэн үг.

Ханшийн хэлбэлзлийг тоон үзүүлэлтээр гаргахаас гадна график үзүүлэлтээр гаргадаг.

Энэхүү график нь дотроо үндсэн 4 төрөлд ангилагдана.

1. Tick chart буюу Ask & Bid график

Page 22: About FOREX

22

2. Line chart буюу шугаман график

3. Bar chart буюу босоо график

4. Candlestick chart буюу “лаа” хэлбэрт график

Tick chart

зураг 1. Энэ график нь төдийлэн ашиглагдах нь ховор байдаг бөгөөд ханшийн дээд доод цэгийг хамтаднь үзүүлж гаргадаг график юм. (зураг 1.) Зарим брокер пүүс ханшийн дээд доод цэгүүд ойртож холддог горимтой ажилладаг платформ ашигладаг. Харин ихэнх пүүс үндсэндээ дээд доод ханшийн зөрүү тогтмол байдаг учир үүнээс бусад 3 төрлийн график ашигладаг. Энэ графикийн үзүүлэлтийг дараах зургаас харж болно.

зураг 2.

Үндсэндээ дээд ханш болон доод ханшийг хамтад нь зурж гаргадаг. (зураг 2.)

Line chart Зураг 3.

Line chart буюу шугаман

график нь зөвхөн тухайн хугацааны

хаалтын ханшуудыг хооронд нь

холбож татсан шугамаар мэдээллийг

илэрхийлдэг график юм. Ерөнхий

хэмжээнд хэр хэлбэлзэж байгааг

хаалтын ханшуудын байдлаар

харуулдаг байна. (зураг 3.)

Page 23: About FOREX

23

Bar chart

зураг 4.

Bar chart буюу босоо график нь

тухайн хугацааны нээлтийн болоод

хаалтын ханшуудыг тэмдэглээд

ханшийн дээд болон доод цэгийг

давхар харуулах боломжоор

бүтээгдсэн график юм. Иймээс

OHLC (Open High Low Close) гэж

бас нэрлэдэг байна. (зураг 4)

Бид энэ графикийг хэрхэн

уншиж сурах вэ? гэвэл: Доорхи

зургаас та хараад мэдэх болно.

зураг 5.

Нээлтийн ханш, хаалтын ханш, дээд цэг, доод цэг зэргийг

бүгдийг нэг дор харуулж байгааг харж байна.

(Open= нээлтийн ханшийн цэг, High= ханшийн дээд цэг, Low=

ханшийн доод цэг, Close= хаалтын ханшийн цэг)

(зураг 5)

Зураг 6.

Candlestick chart

Candlestick chart буюу “лаа” хэлбэрт

график нь Япон эрдэмтний бүтээсэн

график болохоор японooс гаралтай

Page 24: About FOREX

24

гэдэг юм. Япон график ч гэж нэрлэх нь бий. Японы тариачид будаагаа худалдаж зарж

авахдаа candlestick-г ашигладаг байсан ч гэж бичсэн байдаг. Яaгаад заавал candle гэж

нэрлэсэн юм бэ? Яaгаад гэвэл candle гэдэг үгийг монгол хэл рүү хөрвүүлбэл “ЛАА” гэсэн

утгатай болохыг та мэдэж болно. Энэ “ЛАА” хэлбэрт график маань бас босоо графикийн

нэгэн адил нээлтийн ханш, хаалтын ханш, ханшийн дээд доод цэг зэргийг адилхан

харуулна. (зураг 6) Энэ нь юугаараа ялгаатай давуу юм бэ гэвэл: харахад хялбар,

ойлгомжтой болоод зогсохгүй өссөн буурсан байдлыг BODY буюу их биеийнхээ хэмжээ

болоод өнгөөр тодорхойлж чаддаг байна.

зураг 7.

Та

телевизээр

New York-

ийн

хөрөнгийн

бирж гарах

болгонд нэг

“БУХ”-ын

хөшөө

харагддагийг

анзаарсан уу?

Та энэ бух

форекстэй

ямар

холбоотой

зүйл гэдгийг

мэдэх үү?

Бух-аар худалдан авагч буюу buy захиалгаар голлон дагнадаг арилжаа хийгч

трейдэрүүдийг билэгдэн нэрлэдэг. Мөн энэ хэллэгийг өсөлтийн гарфик дээр бух гарафик

ч гэж ашигладаг. Харин үүний эсрэгээр sell голлон дагнадаг арилжаа хийгч трейдэрүүдийг

баавгай буюу BEAR хэмээн билэгдэн нэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор өсөлтийг бух

хэмээн нэрийдэж, уналтыг баавгай гэж нэрлэж хэдийн заншжээ. (зураг 7)

Page 25: About FOREX

25

Жишээ нь:

"BEAR CANDLE" = “БААВГАЙ ЛАА” нь нийлүүлэлт ихэссэний улмаас эрэлт багасч

ханш уналттай байгааг харуулж байгаа юм.

"BULLISH" буюу "BULL CANDLE" = “БУХ ЛАА” нь нийлүүлэлт багассанаас шалтгаалж

эрэлт ихэсч ханш өссөнийг илэрхийлнэ.

Дээрхи зурган дээр байгаа хоёр лаа нь улаан ба ногоон өнгөтэй байна. Ногоон өнгөөр

өсөлтийг илэрхийлж байгаа бөгөөд "Bull Candle" гэж нэрлэнэ. Үүнийг мэдэхийн тулд

"Open" буюу нээлтийн ханш доороос эхлээд "Close" буюу хаалтын ханш дээрээ хаагдсан

байгааг харж болно. (зураг 7)

Улаан өнгөөр уналтыг илэрхийлсэн байдаг бөгөөд candle маань "Bear Candle" гэж

нэрлэгддэг. Яaгаад гэвэл дээрхээс эсрэгээр "Open" буюу нээлтийн ханш дээрээс эхлээд

"Close" буюу хаалтын ханш доороо хаагдсан байгааг харж болно.

Өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Бид энэ удаа график түүний ангилал ялгааны талаар үзсэн бол дараагийн хичээлээр хамгийн их ашиглагддаг лаан графикийн талаар дэлгэрэнгүй үзэх болно. Дараагийн хичээл улам бүр сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ихийг мэдэх үйлст өндөр амжилт хүсээд хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Page 26: About FOREX

26

Хичээл № 18. Candlestick буюу лаан графикийн хэлбэрүүд, арилжаанд хэрхэн ашиглах...

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Өнөөдрийн хичээлээр өмнөх хичээл дээр үзсэн графикууд дотроос хамгийн их ашиглагддаг, бас хамгийн их мэдээллийг агуулж чаддаг лаан графикийн хэлбэрүүд болоод тэдгээрийн үр дүн, арилжаанд хэрхэн ашиглаж болох талаар заах болно.

зураг 1.

Бидний явуулж байгаа энэхүү сургалтууд нь зохион байгуулагч бидний өөрсдийн олж судалсан, орчуулж мэдсэн зүйлсүүдийг нэгтгэн монгол хэлбэрт хөрвүүлэн оруулж байгаа тул энэ бүхэнд зарим нэг алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Та бүхэн үүнийг зөв талаас нь бодолцохыг хүсч байгаагаа үүгээр илэрхийлье!

Өнөөдрийн хичээл. Лаан

график нь босоо графикийн шинэчлэн сайжруулсан хувилбар гэж ойлгож бас болно. (зураг 1) Гэхдээ одоогоор дээрх 3 төрлийн графикийг аль алинийг нь ашиглаж байгаа бөгөөд хамгийн их мэдээллийг агуулж чаддаг гэсэн утгаар нь энэхүү лаан графикийг хамгийн ихээр ашигладаг. Лаан график нь өсөлт, уналтыг харуулахаас гадна тухайн хугацаанд хэр их уналт, хэр их өсөлт өгсөн болоод хамгийн дээд доод хязгаарыг ч бас илэрхийлж чаддаг. (зураг 2)

Page 27: About FOREX

27

зураг 2.

Өмнөх хичээл дээр бид өсөлт уналтын графикийг өнгөөр илэрхийлдэг гэж үзсэн бөгөөд үүнийг уналт нь улаан өсөлт нь ногоон өнгөөр илэрхийлдэг гэж ойлгосон. Гэхдээ дамжуулагч брокер компаниудын ашиглагдаж байгаа платформуудаас шалтгаалж өсөлтийг цагаан, уналтыг хар өнгөөр ч бас илэрхийлдэг.

Лааны хэлбэрүүд нь болоод

биеийн урт богино хэмжээнээс

шалтгаалан дараагийн лаа хэр

хэмжээтэй ямар өнгөтэй болох

үүгээрээ өсөлт уналтын алин болохыг болоод хэр их зөрүүтэйгээр өөрчлөгдөх болох

талаархи тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан байдгыг олж мэдэх болно. Энэ бүхэн

олон жилийн давтамж судалгааны үндсэн дээр судлаач шинжээчид гарган тодорхойлсон

байдаг бөгөөд нийтэч дүгнэлтүүдийг тайлбарлан бичсэн байдаг. Тиймээс энэ бүх тайлал

нь бас 100 хувь магадлалтай гэсэн хатуу ойлголт авч болохгүй гэдгийг анхааруулах

хэрэгтэй. Ер нь магадлалуудын хувьд ихэнх тохиолдолд давтагддаг хөдөлгөөнүүдийг

тайлбарлах болно.

зураг 3

Open; Close; High; Low гэсэн цэгүүдийг бид

лаан гарфик дотроос харж байгаа. (зураг 3)

Харин их биеийн дээд доод хэсэгт гаргасан

илүү зураасыг бид лааны утас гэж ойлгож

болно. Энэ утас тодорхой агуулга илэрхийлдэг

болоод ч лаан график гэж нэрлэхэд нөлөөлсөн

байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ лаа бол

дээшээ бас доошоо гарсан утастайгаараа

онцлог байна. (зураг 3) Тэдгээр утаснуудыг

Lower Shadow, Upper Shadow гэж нэрлэнэ.

Page 28: About FOREX

28

Эдгээр утаснуудын урт богино нь бас өөр өөрийн гэсэн мэдээлэл агуулж байдаг. Их урт

байвал ханшийн рекорд цэг хаалт нээлтийнхээ ханшаас их хол очсон, харин их богино

байвал хаалт нээлтийн ханшинд ойролцоо рекорд цэгүүд тогтоосон гэж үзнэ.

Зураг 4

Sexy Candle лааны бие

Лаа нь өөрөө утастай байдгийн адил биетэй

байгааг бид харж байна. Лааны бие нь тухайн

хугацааны туршид арилжааны өсөлтийн эсвэл

уналтийн хэмжээг илэрхийлнэ. (зураг 4) Хэрэв

бие нь богино заримдаа биегүй шахуу

хэмжээтэй лаа үүссэн байвал тэр хугацаанд

арилжаа төдийлэн явагдаагүй буюу явагдсан ч

ханшийн хувьд өөрчлөлт ихээр өгөөгүйн

илэрхийлэл болно. Харин хэдий чинээ урт

биетэй байна төдий чинээ арилжаа идэвхитэй, ханш хол хэлбэлзсэнийх гэж тодорхойлдог.

зураг 5

Long upper Shadow – Энэ хэлбэр нь ханш

нээгдэх мөчид өсөлт өгсөн боловч хаагдах

мөчид уналттай төгссөн болохыг харуулж

байна. Өөрөөр хэлбэл хугацааны эхэнд ханш

нээгдэх мөчид бух буюу bullish байж байгаад

хугацааны төгсгөл рүү bear буюу баавгай хүч

түрэн орж ирсэнээр лааг эсрэгээр өөрчилсөн

гэдгийг үзүүлж байгаа юм. Бух баавгай хоёр

байнга тэмцэлддэг гэдэг бөгөөд энэ удаад

баавгайн хүч ихэсч ханшийг доошоо

буулгасан байна. (зураг 5а) Цагаан лаа буюу

Long lower Shadow нь харин дээрхийн яг эсрэг үзүүлэлтийг харуулна. Энэ удаад харин

баавгайн хүч суларч улмаар бухын ялалт гарснаар ханшийг өсгөсөн байна. (зураг 5б)

Page 29: About FOREX

29

Зураг 6

Харин дараагийн зураг дээрх хэлбэр бол

төдийлэн арилжаа тийм ч их явагдаагүй

бөгөөд бух баавгайн хүч аль аль нь бас тийм ч

ихгүй байж өнгөрснийг харуулж байна.

(зураг 6)

зураг 7

Харин энэ зураг дээр бол цагаан ба хар лаа илт давамгайлсан байна. Цагаан нь бухнууд баавгайг ялсан. Хар лаа нь нөгөө утгаараа бавгайнууд ямар ч боломж олголгүй бухыг ялсан гэсэн үг. (зураг 7)

Page 30: About FOREX

30

зураг 8

Doji

Doji лаа нь их жижигхэн биетэй бараг биегүй ч байж болно. Энэ нь тухайн хугацаанд бух баавгай хоёр аль аль нь бие биеээ ялж чадаагүй бөгөөд трэнд үүсэх бол ханш эсрэг тийшээ эргэх магадлал байна гэдгийг илэрхийлж байгаа юм. (зураг 8, 9)

зураг 9

Page 31: About FOREX

31

зураг 10

Long candle + Doji

Ханшийн өөрчлөлт болон өсөлт уналтын явцыг Trend гэж гол төлөв ярьж бичдэг бөгөөд

бид график зөв уншиж сурснаараа

өсөлтийн trend, эсвэл уналтын trend ойртож байгааг болоод өнгөрсөн ханш аль trend-ээр явагдаж өнгөрснийг төвөггүй мэддэг болно. Дараах хэлбэрүүд дээр Bull Trend -ээр арилжаа үргэлжилж байгаад Doji гарж ирсэн байна. Энэ нь trend эргэхийн дохио болох магадлалтай, гэхдээ шууд sell захиалга сонгох гэж яарах хэрэггүй юм. Учир нь 100 хувь trend эргэнэ гэж батлаагүй байгаа. Бид үүнийг бага зэргийн магадлал бий л гэж ойлгож болно. Харин Doji гарч ирэхдээ баруун талын баавгай буюу bear candle-ийн close хязгаар болох хаалтын ханшийн цэгээс доор гарч ирсэн үед дээрх магадлал өмнөхөөсөө илүү болохыг мэдэж авч болно. (зураг 10а) Харин дараагийн хэлбэр нь дээрхийн эсрэг боловч өсч яваад унах биш унаж яваад өсөх trend үүсэх гэж буйн шинж гэж ойлгоно. (зураг 10б)

Хэдийгээр энэ хичээлээр график уншиж сурах анхны сургалтуудыг олж мэдэж байгаа боловч дахин сануулж хэлэхэд энэ бүхэн магадлалын талаар бага зэргийн мэдээлэл агуулж байгаа гэж үзэх хэрэгтэй, хэдийгээр энэ магадлалууд нь ихэнх төлөв зөв байх үндэслэлтэй гэгддэг бөгөөд бид эдгээрээс илүү их баталгаа, олон нөлөөлийн хүчин зүйлүүдийг сурч мэдэх шаардлагатай. Иймээс бодит арилжаанд оролцох асуудлын талаар одоогоор бодох хэрэггүй, харин дадлагын данс нээж дадлагажих хэрэгтэй гэж зөвлөж байна.

Энэ удаагийн хичээлийн сэдэв өмнөх хичээлүүдийн сэдвүүдийн дэргэд агуулга ихтэй учир хуваан бичихээр шийдвэрллээ. Дараагийн хичээлээр та бүхэн энэхүү хичээлийн үргэлжлэлийг хүлээн авах болно. Та бүхэнд үнэт цагаа зориулан байж хичээнгүйлэн шамдаж байгаад дахин талархлаа илэрхийлж байна. Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Page 32: About FOREX

32

Хичээл № 19. Лантуу буюу Hammer, Hangin man

зураг 1.

Бид Hammer, Hangin man гэж нэрлэгддэг лааг лантуу хэмээн нэрлэж болох юм. Үүнийг хэлбэрийнх нь хувьд ийн нэрлэх нь амар болов уу. (зураг 1) Арилжааны явцад лантуу үүсэхэд трэнд эсрэг тийш үүсч магадгүй гэсэн дохио гэж ойлгож болно. Арилжааны график дээр хэрхэн харагддагийг доорх зургаас сайтар ажиглаж аваарай. (зураг 2)

зураг 2.

Зураг дээрээс харахад ханш уналттай явж байгаад бух лантуу (Hammer) гарч ирсэн байгаа бөгөөд үүний дараагаас өссөн байна. Энэ нь баавгайн хүч эрс суларч эсрэгээр бух хүч түрэн орж ирж буйг илтгэнэ. Ингэснээр бух хүчтэйгээр ханшийг өсгөсөн байна. Тэгвэл зургийн хойд хэсэгт бол өсөлттэй трэндийн төгсгөлд баавгай лантуу (Hangin man) гарч ирсэнээр бухийн хүч эрс саарч улмаар баавгайн эсэргүүцэл ихэсч ханшийг буулгасан трэнд харагдаж байна. Энэ тохиолдол нь өмнөх хичээлүүдэд өгүүлэгдсэний нэгэн адил

Page 33: About FOREX

33

мөн л 100 хувь баталж байгаа гэж хүлээж авах хэрэггүй бөгөөд гол төлөв тохиолддог болохоор ийн тайлбарладаг.

зураг 3.

зураг 4.

Энэ нь лантууны бас нэгэн төрөл бөгөөд дээрхээс төдийлэн их ялгаа байхгүй юм.

Лантууны өөрийнх хувьд тухайн хугацаанд бух лантуу үүсэх эхний мөчөөс хаагдах

төгсгөлийн мөч хүртэлх хугацаанд их уналттай байсан ханш өсөлт орж эргэсэн байгааг

харуулж байсан бол inverted hammer -ийн хувьд бол лантуу эхлэх мөчөөс төгсөх мөч

хүртэлх хугацаанд огцом өсөлт орж ирээд өсөлтийн хэмжээ бага зэрэг хасагдан дууссан

байгаа юм. (зураг 3) Inverted hammer-ийг буцах лантуу гэж тодруулан нэрлэж болно.

Эдгээр нь ердөө тухайн лантууны өөрийнх нь тавилангаараа өөр байгааг харуулах бөгөөд

дараагийн хугацаанд гаргах үр дүн төлөвийн хувьд ижил зүйлийг мэдээлдэг гэж ойлгож

Page 34: About FOREX

34

болох юм. Shooting Star гэдэг нь мөн л дээрхийн адил баавгай лантууны нэгэн хэлбэр

бөгөөд харваж байгаа од гэсэн утгыг агуулсан нэршил юм. (зураг 3)

Та бүхэн зураг дээр бас сайн ажиглалт хийж аваарай. (зураг 4) Энэхүү зураг дээрх байдал нь зураг 2-т үзүүлсэнтэй их төстэй байгаа бөгөөд лантууны төрөл нь өөр байгаа ч үзүүлэх үр дүн нь ижил байгааг харж болно.

Одоо бид лаан графикуудын хэрхэн үүсч бий болдог талаар үзье!

зураг 5.

Дээрхи зураг дээрээс бид Hammer буюу бух лантуу хэрхэн бий болсон түүхийг харж болно. Хугацааны эхэнд буюу нээлтийн үеийн лаа болох баавгайн лаа болон хаалтын үеийн сүүлчийн лаа болох бух лаа хоёрын нийлбэрээс уг бух лантуу үүссэн байгаа нь харагдаж байна. Энэ хугацаанд бух лаа нь баавгай лаанаас их ба урт байсан тул энэхүү бух лаа үүссэн байна. Энэ нь хугацааны төгсгөлд буюу дараагийн хугацаа руу шилжих тохиолдолд үлдэж харагдах хэлбэр болно. (зураг 5) Гэхдээ бид лаануудын хаалт нээлтийн ханшийн түвшинг эндээс харж болж байгаатай адил тухайн хугацааны хамгийн дээд болон доод ханшийн цэгийг ч бас харж байна. Тэгвэл зургийн зүүн талын хэсэгт бол хугацааны эхэнд бух лаагаар нээгдэж хугацааны төгсгөлд баавгай лаагаар хаагдсан тохиолдлыг харж байна. Энэ тохиолдолд баавгай лантуу болох харваж байгаа од бий болгожээ.

Page 35: About FOREX

35

зураг 6.

Харин энэ зураг ханш нээгдэх мөчид баавгай лаа байсан бөгөөд ханш хаагдах мөчид бух лаа болсон хэдий ч нээлтийн ханшийн цэгээс доор хаагдсан болохоор баавгай лантуу үүсч байна. Зургийн зүүн талын хэсэгт бол нээлтйин ханшийн үед бух лаа байсан бөгөөд хаагдах мөчид баавгай лаа болсон байна. Гэхдээ хаагдах мөчид нээлтийн ханшаас дээр хаагдсан байгаа тул бух од харвасан байдал үүссэн байна. (зураг 6)

зураг 7.

Энэ зураг дээр харин бид арай өөр үр дүнг харж байна. Энэ зургаар бол хугацааны эхэн дунд эцэс аль алинд нь бух лаа тууштай үргэлжилсэн болохоор хугацааны эцэст энэ лааны түүх урт биетэй өсөлтийн лаа буюу том бух бий болсон байгааг харуулж байна. Харин зургийн зүүн хэсгийн байдал бол утгын хувьд ижил боловч эсрэг үзүүлэлтийг гаргасан байна.

Page 36: About FOREX

36

За ингээд энэ удаагийн хичээл үүгээр өндөрлөж байна. Та бүхэн шамдан суралцаж байгаад итгэлтэй байна. Сурлагын өндөр амжилт хүсье!

"Mongoligan Forex Center"

Хичээл № 20. Support болон Resistance, түүнийг ашиглах нь...

Support Resistance гэдэг нь аль нэгэн трэндийн хязгаарууд гэсэн ерөнхий утгыг

агуулдаг бөгөөд тэдгээрийг судалгаа гаргадаг компаниудын нэрээр нэрлэхээс гадна

тухайн үеийн графикийн нэршлүүдтэй холбон тайлбарласан ч

байдаг.

Энэ зураг дээр байгаагаар үзвэл ханшийн өсөлттэй явагдаж байгаа маркет буюу bull market гэж үзнэ. Энэ тохиолдолд Support

Resistance- ийн үндсэн хууль болох resistance юм уу support – ийн шугам дээр хүрээд ханш эсрэг тийшээ явна гэсэн ерөнхий утгатай ойлголт гэж болно. Ханшийн уналтын хязгаарыг support (зураг 1) гэх бөгөөд өсөлтийн хязгаарыг resistance (зураг 2) гэнэ. Эдгээр давхацсан бүсүүдийг холбосон шугамыг support level, resistance level гэдэг.

Хэрэв Resistance юм уу support-ийн шугамыг нэвтлэн гарвал цаашид өсөлт болон уналт үргэлжлэн явдаг гэж ойлгож болно. Харин бид support level resistance level гэдгийг хэрхэн мэдэх, түүний шугамийг яаж зурах гэдгийг мэдэх нь чухал юм.

зураг 2.

Page 37: About FOREX

37

зураг 1

Бид дээд доод ханшийн хаалтын цэгүүдийг холбосноор support level, resistance level гэдэг шугамуудыг зурж болно. Гэхдээ уналтаас (өсөлтөөс) эргэн өсч (унаж) буцаад дараагийн уналтын (өсөлтийн) доод (дээд) цэг хүрэх тэр үеэс эхлэн уг шугамыг татдаг. Бид нэгэнт татсан шугам хаагуур байгааг харж байгаа болохоор дараагийн өсөлт эсвэл уналт нь уг шугамаас давах уу, эргээд буцах уу гэдгийг л ажиглах хэрэгтэй. Ингэснээрээ бид цаашид энэ байдлаараа хэр удаан үргэлжлэх эсвэл энэ байдал эвдэгдэн өөр нөхцөл байдал үүсч болохыг урьдчилан мэдрэх боломжтой болно.

Support level, resistance level-ийг зарим тохиолдолд бага зэрэг сэтлэх буюу нэвтлэн гарах нь бий. Үүнийг үнэхээр нэвтэрсэн гэж шууд үзэж бас болдоггүй байна. Бага зэргийн сэтрэлт байж болох бөгөөд үүнийг тест гэж бас нэрлэдэг байна. Энэ нь support level, resistance level -ийн шугамыг сэтлэх оролдлого байх бөгөөд хэрэв энэ тест нэг биш давтагдаж байвал тэрхүү support level, resistance level шугам нь тийм ч бат бөх хязгаар гэж үзэж болохгүй болж байгаагийн шинж юм. Харин хаалтын ханшууд нь уг шугамуудын дотор талд хаагдаад байвал энэ шугам үнэхээр бат бөх шугам бөгөөд давах магадлал тун бага байх юм байна гэж ойлгож болох юм.

Арилжааны явцад ханш support level, resistance level -ийг даван гарч цаашид улам бүр үргэлжилбэл тухайн шугам эвдэрлээ гэж үзнэ. Хэрэв resistance level эвдэгдсэн бол resistance level нь support level болж хувирдаг ба харин support level эвдэгдсэн бол support level нь resistance level болон хувирна.

Нэмж хэлэхэд эдгээр шугамууд нь заавал налуу эсвэл тэгш хэвтээ байх албагүй, гагцхүү хэд хэдэн рекорд цэгүүд хологдсон байх нь л чухал юм.

Page 38: About FOREX

38

Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Энэ өдрийн мэнд хүргье!

Өнөөдрийн хичээлээрээ бид өмнөх хичээлээс үндэслэн ханшийн дээд болон доод цэгүүдийг болон өсөлт уналтын бүсүүдийг олж тогтоогоод тэдгээрийг дараагийн давталттай холбон шугам татсанаар бид тухайн арилжааны явц өсөөлттэй эсвэл уналттай байгааг мэдэхээс гадна хэр үргэлжлэх, цаашид ханш эсрэг зүгтээ эргэх мөч ойртож байгаа эсэхийг мэдрэх боломжууд олгож байдаг гэдгийг сайн тогтоож авах хэрэгтэй.

Тэгэхээр одоо бид дээд доод цэгийн талаар сайн мэдэх тул харин тэдгээрийн бүс (zone) гэдэг талаар эхлээд үзье. (зураг 1)

зураг 1

Бид энэ зураг дээр өсөлт уналтын цэгүүд болон тэдгээрийн бөөгнөрлийг бүс гэж хэлж байгаа бөгөөд өсөлтийн бүсийг Resistance zone, уналтын бүсийг Support zone гэж нэрлэдэг.

Эдгээрийг бид хамгийн дээд хамгийн доод буюу их бүс болоод тэдгээрийн дотор байх бүсүүдийг бага бүс хэмээн нэрлэдэг. Энхүү бүсүүдийг их бүс бага бүс гэж ангилсан нь арилжааны явцад ханш цаашид хэрхэн өрнөхийг мэдрэхэд нөлөөтэй үзүүлэлт мөн. (зураг 2)

Дараагийн зураг дээрээс тодорхой харъя.

Page 39: About FOREX

39

зураг 2

Ханшийн дээд доод их бүсүүдийн хооронд ханшийн богино хэлбэлзлэлүүдийг бага бүсүүд болгон нэрлэснээрээ бидний арилжааны ханш өсөлттэй эсвэл уналттай явахыг тодорхойлдог. Одоо бид ханшийн өсөлт уналтын чиглэлийг тодорхойлох бөгөөд хэрхэн зурахийг үзье. Ханш уналттай байх тохиолдолд дээд ханшуудыг холбож уналтын чиглэлийг гаргадаг бол ханшийн өсөлтийн чиглэлийг тодорхойлохдоо доод ханшуудыг холбож өсөлтийн чиглэлийг тодорхойлдог байна. Үүнийг уналтын чиглэл буюу downtrend, өсөлтийн чиглэл буюу uptrend гэж нэрлэдэг. (зураг 3)

зураг 3

Page 40: About FOREX

40

Зураг дээрээс харахад өсөлтийн болон уналтын үед өсөлт уналтын чиглэлийг зурдагтай нэгэн адил ханшийн тогтвортой үед чиглэлийг зурна. Энэ тохиолдолд тогтвортой чиглэлийн шугам татаад түүнийгээ sideways trend гэж нэрлэнэ.

зураг 4

Одоо бид өсөлт уналтын чиглэлийг нэгэнт тогтоож сурсан болохоор түүнийхээ тусламжтайгаар өсөлт уналтын хонгилийг тодорхойлон зурж сурах юм. Энэ нь тухайн зурагдсан хонгилын хүрээнд ханш хэлбэлзэн явагдахыг тодорхойлж байгаа гэж ойлгож болно. (зураг 4) Гэхдээ бид тэрхүү шугамыг татахдаа уналтын трэнд байгаа бол resistance бүсийг холбосон шугамтай параллель шугам татан доод цэгүүдийг дайруулан татна. Энэ нь уналтын хонгил болно. Харин өсөлтийн хонгилыг татахдаа дээрхийн эсрэгээр support бүсүүдийг холбосон шугамтай параллель шугам татан ханшийн дээд цэгүүдийг дайруулан татдаг. Энэ нь өсөлтийн хонгил болох юм.

Бид өсөлт уналтын хонгилыг тодорхойлсноороо (зарим хүмүүс коридор тунель гэж ч ярьж бичдэг) тухайн үед арилжааны захиалга өгөх чиг хандлагыг мэдрэх боломж бүрддэг гэж ойлгож болох боловч хэрэв зурагдсан хонгилоосоо аль нэгэн тийшээ хэтрэн тэмүүлбэл уг хонгилийг хүчингүй болж байна гэж үзнэ. Энэ мөчид ямар нэгэн захиалга өгөхгүй байх нь дээр юм. Харин дараагийн тренд үүссэний дараагаар шинэ хонгилийн шугамыг татан тодорхойлсны дараа арилжаагаа эхлэх нь зөв байх юм.

За бид энэ удаагийнхаа хичээлийг үүгээр өндөрлөж байна. Бид дараа дараачийн хичээлүүдээрээ Форекс ертөнцийн амьдралд томоохон нээлтүүдийг бий болгосон олон эрдэмтэдийн зарим нэгийнх нь талаар өгүүлэх болно. Тэдний амьдрал түүхийг бус форекс зах зээл дээр тэдний бий болгосон дүрэм томъёо, арга техникийн талаар болоод түүнийг хэрхэн ашиглах талаар бичих болно.

Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсэн хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Page 41: About FOREX

41

Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...

Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ бид өмнө үзсэн хичээлийн төгсгөлд амласан ёсоор Форекс ертөнцийн алдартнуудын заримаас бичих гэж байна.

Ralph Nelson Elliott болон Эллиотын давалгааны зарчим

Энэ хүний талаар инжинерийн боловсрол эзэмшсэн хүн болгон мэддэг билээ. Гэхдээ бид өнөөдөр энэ хүний түүх намтрын талаар биш форекс ертөнцөд оруулсан хувь нэмэр, алдарт нээлтийн талаар өгүүлэх гэж байна.

Ralph Nelson Elliot нь 1871 оны 7 сарын 28-ны өдөр Техас мужийн Канзаст төрсөн. Тэрээр инжинерийн боловсрол эзэмшсэн бөгөөд 1930-аад оны эхээр хөрөнгийн биржийн ханшийн үзүүлэлтүүдэд судалгаа шинжилгээ хийж эхэлсэн гэдэг. Ralph Nelson Elliot нь өөрийн хийж байгаа шинжилгээ судалгаагаа гол төлөв Доу Джонсын

индекс дээр хийдэг байжээ.

Судалгаа хийж байхдаа тэр индексийн ханшийн өөрчлөлтүүдэд нэгэн хөдөлгөөн давтагдаж байгааг олж харжээ. Энэ нь одоогийн бидний арилжаанд ашиглагддаг нэгэн хууль буюу зарчим болох давлагааны тухай анх олж мэдсэн байна. Үүнийг тэрээр ямар нэгэн тодорхой хэмнэлтэй байгааг зүйрлэн хэлэхдээ далайн давалгаа хүчтэй давалгаалж орж ирээд буцдаг, дахин орж ирээд буцдаг.

Гэхдээ дараа дараачийн давталтууд нь анхны хүчтэй давалгаанаасаа арай хүч багатай орж ирээд буцдаг байнгын давтамжтай байна. Энэ давалгаа бол ханшийн буюу үнийн хэлбэлзэлтэй нэгэн адил бөгөөд ханш аль нэг тийшээ явж байгаа бол тэр л зүгтээ үргэлжилэн явах бөгөөд хүчтэй өсөлт (уналт) ирсэний дараа өмнөхөөсөө хүч нь багасан орж ирнэ. Үүнийг бид Эллиот давалгааны зарчим гэж нэрлэж байна.

Хэдийгээр энэ зарчмыг анх нээсэн гэж үздэг боловч хамгийн анхны эх үндсийг 13 зууны үед амьдарч байсан Италийн аугаа эрдэмтэн Фибоначчийн нээсэн тоон дарааллын хууль гэж үздэг байна.

Хэрэв та бүхэн энэ бүхний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл: http://www.elliottwave.com/info/elliott_bio.aspx гэсэн хаягаар хандан орж үзэж болно.

Одоо ингээд Leonardo Pisano Fibonacci -ийн талаар болоод түүний нээсэн тоон дарааллын хуулийн талаар сонирхцогооё.

Leonardo Pisano Fibonacci нь өөрийнх нь жинхэнэ нэр биш бөгөөд Leonardo of Pisa, Leonardo Pisano, Leonardo Bigollo гэхчилэн нэрлэдэг байсан бөгөөд

Page 42: About FOREX

42

Фибоначчи гэсэн нэрээрээ алдаршсан юм. Тэрээр 1170-1228 оны хооронд амьдарч байсан.

Римын император Фридрих II тухайн үед дайн тулааны оронд цусгүй тэмцээн буюу математикийн уралдаан тэмцээн их явуулдаг байжээ. Энэ л үед ноён Фибоначчи од болжээ. Тэрээр "Liber Abaci" хэмээх номондоо туулайн үржих томъёо буюу тоон дарааллын талаар бичсэн нь шинэ нээлт болжээ. Торонд эр туулай суулгаад эм туулай нэмж оруулна. (1+1) Тэд хоёулаа боллоо. Туулайнууд үржлийн ажлаа зөнгөөрөө хийцгээнэ. Аз жаргалтай шөнийн дараа туулайнууд яг Фибоначчийн тоон дарааллаар өсөн үржиж эхлэнэ. Энэ нь1 эм туулай биологийнхоо үржлээр жилд 300 гаруй болон үрждэгийг харуулж байгаа юм.

Фибоначчийн тоон дараалал нь:

1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144... гэх мэтчилэн үргэлжилнэ. Энэхүү тоон дараалал нь зүгээр ч нэг тооны дараалал биш юм. Тухайн тоонууд байнгын өөр хоорондоо холбоотой байна. Хоёр хөрш тооны нийлбэр нь дараагийн тоотой тэнцүү байдаг. Жишээ нь:

1+1=2

1+2=3

2+3=5

3+5=8

5+8=13 гэх мэт...

Ямарч тоог дараагийн тоотой харьцуулахад 0,618 гэсэн тоонд ойртож очоод байдаг. Жишээлбэл:

1/1=1;

1/2=0.5

2/3=0.67

3/5=0.6

5/8=0.625

13/21=0.619

21/34=0.617

34/55=0.618

55/89=0.6179

89/144=0.618

144/233=0.618 гэх мэтчилэн үргэлжилнэ. Тоонууд маань дандаа 0,618 гэсэн бутархай тооны орчим эргэлдэнэ.

Page 43: About FOREX

43

Харин одоо бид дараагийн тоог урьдах тоотой харьцуулан харцгаая.

13/8=1.625

21/13=1.615

34/21=1.619

55/34=1.617

89/55=1.618

144/89=1.6179 гэх мэтээр үргэлжлэх бөгөөд бас л тоонууд маань 1,618 гэсэн тооны хавьд эргэлдэж байгааг анзаарч болно.

Нэг тоо алгасаад дараагийн тоотой харьцуулбал:

13/34=0.382

Нэг тоог алгасаад өмнөх тоотойгоо харьцуулбал:

34/13=2.615 гэх мэт сонирхолтой тоонууд гараад байна.

1,618

0,618 гэсэн эдгээр коэффицентийг эртний Грек болон Египтийн математикчид мэддэг байжээ. Түүнийг "Алтан коэффицент" (Алтан судал) гэж нэрлэдэг байна. Энэ зарчмыг ашиглан Египтийн приамидууд баригдсан байдаг гэж үздэг.

Дээрхи зургуудаас хараад та бүхэн алтан судал буюу алтан коэфицент үйлчилсэн байгааг анзаарч байгаа бизээ.

За одоо тэгвэл бидний арилжаанд хэрхэн ашиглагддагийг дараах зургуудаас харцгаая.

Page 44: About FOREX

44

Үнэ өсөөд буурлаа. Энэ тохиолдолд бууралтын түвшинг зааж байна.

Хэрэв ханш өсвөл өсөлтийн боломжит түвшинг бас зааж байна.

Page 45: About FOREX

45

Өсөлтийн түвшин 1,618 коэфиценттын ойр байгааг харлаа.

Өсөлтийн хувь 1,618; 2,618; 4,236 гэсэн коэфицент заадаг бол ханшийн уналтийн хувь 0,618; 0,382; 0,236 гэсэн коэфицентуудад ойрхон очих болно. Яагаад заавал 38% эсвэл 62% хувь байх ёстой гэж... Фибоначчи-ийн тоо болгон дараагийн тооны 62 хувьтай тэнцүү байдаг юм. Тиймээс ханшийн өсөлтийн үед ч тэр ханшийн уналтын үед ч тэр тухайн ханшийн 38% болон 62% хувьд хүрэх магадлал өндөр байдаг байна.

Page 46: About FOREX

46

Хичээл № 23. Индикатор түүний тухай ерөнхий ойлголт...

Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид индикаторуудын талаар бичих болно. Форексийн зах зээл дээр арилжаанд оролцоход бид их олон төрлийн багаж хэрэгслийг ашиглахаас гадна мэдээлэл, шинжилгээний талаар байнгын хангамжаар хангагдах шаардлагатай байдаг. Эдгээрийн ихэнх нь арилжааны платформууд дотор байрлаж байдаг ба ашиглаж байгаа платформоос шалтгаалж тэдгээрийн талаархи мэдээллүүд нь их бага янз бүр байдаг. Ерөнхийдөө эдгээрийг агуулга зориулалтынх нь хувьд ангилан төрөлжүүлдэг бөгөөд тэдгээрийн дотор ихэнх төлөв ашиглагддаг мэдээллэгчүүдийг платформууд өөртөө агуулсан байдаг гэж ойлгож болно.

Бид мэдээллэгч гэж хэлж бичээд байгаа нь энэхүү форекс ертөнцөд ашиглагддаг хамгийн гол хэрэглэгдэхүүний талаар маш сайн ойлголттой байх шаардлагатай бөгөөд энэ удаа бид зөвхөн ерөнхий ойлголт оруулах гэж байна. Арилжаа явуулахад бид хамгийн түрүүнд ханшийн хэлбэлзэл ямар хэмжээнд байгаа, одоогоор захиалгийн төрөл хэмжээ хэр байгаа, оролцогчдын түвшин хэр байгаа, ханш цаашид өсөх буух талаархи урьдчилсан таамаг магадлалуудыг мэдэж байх нь хамгаас чухал гэдэгтэй санал нийлэх бизээ. Тиймээс эдгээр мэдээллүүдийг зориулалт агуулагын хувьд тус тусад шинжилэн гаргадаг байгууллага, эрдэмтэн судлаачид байдаг бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь INDICATOR хэмээн нэрлэдэг байна. Бид үүнийг мэдрэгч гэж орчуулахыг хүсэж байна. Ингээд мэдрэгчүүдийг утга зориулалтынх нь хувьд дотор нь хэд хэдэн төрөлд ангилан авч үздэг талаар танилцуулахыг зорилоо.

Мэдрэгчүүд нь дотроо одоогийн ханшийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага, оролцогчдын болон захиалгын төрлийн харьцаа гэх зэрэг маш олон талаас нь шинжилэн харуулдаг тусгай багажуудтай байдаг.

Хичээл цааш үргэлжилнэ...

Page 47: About FOREX

47

Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...

Форекс хэмээх энэ хүйтэн ертөнцтэй нас хүйс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлалгүйгээр хүссэн хүн болгон харьцаж болно. Форексийг яагаад хүйтэн ертөнц гэж хэлээд байгаа тухай та гайхаж байж болох юм.

Хүн энэ амьдралдаа өөрийн буруу хийсэн үйлдлүүдээсээ болж олон олон саад бэрхшээлтэй учирч тэр бүгдийг найз нөхөд, лам хуварга, засал ном, танил тал, арын хаалга, авилга, хээл хахууль, магадгүй бүүр муу аргаар ч даван туулдаг байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл Форекст дээрхи аргууд, хэрэглүүрүүд 0,00001 хувь ч хэрэг болдоггүй болохоор л хүйтэн ертөнц гэж нэрлэсэн юм. Тиймээс энэ ертөнцөд өөрөө өөрийгөө удирдаж чаддаг, хүчтэй хүмүүс л ихэнхдээ оролцдог юм.

Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...

Форекс бол бизнес!, Гэхдээ шалгарсан хүмүүст л зориулагдсан бизнес юм. Энэ бизнест зөвхөн боловсролтой, оюуны өндөр чадамжтай, өөрөө өөрийгөө удирдах чадвартай хүмүүс л амжилтанд хүрнэ.

Тийм учраас Форексийг тоглоом эсвэл агшин зуур баяжих хэрэгсэл хэмээн бодож ойлгож байгаа хэн боловч буруу хаягаар хандаж илүү цаг зарцуулж байгаа гэдгийг хэлэх байна. Харин тэр хүн та бол өөрийгөө өөр газраас олж авахыг хичээгээрэй.

Page 48: About FOREX

48

Хичээл № 23-ын үргэлжлэл...

Энэ өдрийн мэндийг хүргэе! Бид өмнөх хичээлээр мэдрэгчийн талаар тоймлон хүргэсэн бөгөөд энэ удаа арай дэлгэрэнгүй өгүүлэх гэж байна. Өмнө хэлсэнчилэн мэдрэгчүүд маань зорилго агуулгаараа дараах байдлаар хуваарилагддаг байна.

Гэхдээ энэ хуваарилалт нь мөн л дамжуулагч платформ болон байгууллагуудаас гаргадаг өөр өөр ангилалууд ч байдаг.

Хэдийгээр эдгээрийг зориулалтын дагуу ангилж байгаа ч зохиогчид болоод гаргасан байгууллагууд нь чиглэл зориулалтынх нь хувьд зарим нэг нь дагнан гаргадаг бол зарим хэсэг нь бүх чиглэлд зохицуулан гаргадаг ч байдаг байна.

За ингээд доор зарим нэгэн ангилалаар харуулсан төрөл ангилалын хэлбэрийг бичиж үлдээлээ.

1. Treind

1.1. Average Directional Movement Index

1.2. Bollinger Bands

1.3. Commodity Channel Index

1.4. Moving Average

1.5. Parabolic SAR

1.6. Standard Deviation

2. Oscillators

2.1. Average True Range

2.2. Bear Power

2.3. Bull Power

2.4. DeMarker

2.5. Envelopes

2.6. Force Index

2.7. Ichimoku Kinko Hyo

2.8. MACD

2.9. Momentum

Page 49: About FOREX

49

2.10. Moving Average of Oscillator

2.11. Relative Vigor Index

2.12. Stochastic Oscillator

2.13. Williams’ Percent Range

3. Volumes

3.1. Accumulation/Distribution

3.2. Money Flow Index

3.3. On Balance Volume

3.4. Volumes

4. Bill Williams

4.1. Accelerator Oscillator

4.2. Alligator

4.3. Awesome Oscillator

4.4. Fractals

4.5. Gator Oscillator

4.6. Market Facilitation

5. Custom

5.1. Accelerator

5.2. Accumulation

5.3. Alligator

5.4. ATR

5.5. Awesome

5.6. Bands

5.7. Bears

5.8. Bulls

5.9. CCI

Page 50: About FOREX

50

5.10. Heiken Ashi

5.11. Ichimoku

5.12. iExposure

5.13. MACD

5.14. Momentum

5.15. Moving Averages

5.16. OsMA

5.17. Parabolic

5.18. RSI

5.19. Stochastic

5.20. ZigZag

Энэ бүхнийг оролцогчид өөр өөрсдийнхөө ашиглаж сурсан зарим хэсгийг ашигладаг бол гаргач байгууллагуудын хувьд аль болох сонголт өндөртөйгээр зохион байгуулдаг.

Бид ч гэсэн энэ бүхний учрыг бүрэн судлан суралцах гэж мэрийхээсээ өмнө өөрийн гэсэн үндсэн хэдэн мэдрэгчүүдийг сонгон судлах нь зүйтэй юм. Ингэснээрээ таны эргэлзээний хэмжээ бага байх учир арилжааны явцад давуу талаа харуулах болно. Учир нь эдгээр бүх мэдрэгчүүд маш олон агуулга илэрхийлэхийн дотор өөр хоорондоо зөрүү мэдээллүүдийг өгдөг тохиолдлууд ч бий. Бид дараа дараачийн хичээлүүдээрээ эдгээр мэдрэгчүүдээс зарим нэгийнх нь талаар цувралаар танилцуулах болно.

Хичээл № 25. Symbol Guide буюу арилжааны нэгжүүдийн талаар:

Сайн байцгаана уу, эрхэм уншигч та бүхэндээ айлчилж буй үхэр жилийн мэндийг дэвшүүлээд өмнөх хулгана жилийн хувьд сүүлийн бичлэгээ оруулж байна. Шинэ гарч буй үхэр жилд бид бүхний холбоо харилцаа улам бүр бэхжин зузаарч олон олон шинэ бичлэгүүдээр бэлэг барихаа амлаж байна. Та бүхэнд асар их боломж, өргөн уудам зам байгаа гэдгийг тэмдэглээд тэрхүү уужим замаар тууштай бас тэвчээртэй алхан явсаар дараа жилийн энэ өдөр баяртайгаар эргэн уулзалдахын ерөөлийг дэвшүүлье!

Бид өөрийн сургалтын блогоороо дамжуулан түгээж байгаа энэхүү сургалтаа түрхэн зуур завсарласандаа уншигч олноосоо хүлцэл хүсч байна. Бид нэгэнт эхэлсэн энэ ажлаа дуусгахын төлөө цаашид улам бүр идэвхи санаачлагатай ажиллаж, үргэлж хамтдаа байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдийгээр форекс гэгч аугаа том ертөнц нь өөрөө хөгжил дэвшлийн тэргүүнд байнга байдагтай холбоотойгоор бидний ажил ч мөн дуусашгүй гэдэгт итгэж болно.

Өнөөдрийн хичээл.

Page 51: About FOREX

51

Форекс зах зээл дээр бид дан ганц валютын арилжаа хийхээс гадна үнэт цаас хувьцаа болоод алт, мөнгө, нефть зэргийн арилжаанд оролцож болдог талаар өмнөх хичээлүүд дээрээ дурьдаж байсан бол өнөөдөр та бүхэндээ зориулж уг зах зээл дээр тэдгээрийн товчилсон нэр болоод хэрэглээнд ашиглагддаг хэллэг буюу хэвшмэл нэрсийн талаар танилцуулахыг зорилоо.

Symbol Guide

Symbol Currency Pair Trading Terminology EUR/USD Euro / US Dollar "Euro"USD/JPY US Dollar / Japanese Yen "Dollar Yen" USD/CHF US Dollar / Swiss Franc "Dollar Swiss", or "Swissy"

GBP/USD British Pound / US Dollar "Cable"

USD/CAD US Dollar / Canadian Dollar "Dollar Canada" AUD/USD Australian Dollar / US Dollar "Aussie Dollar" EUR/GBP Euro / British Pound "Euro Sterling" EUR/JPY Euro / Japanese Yen "Euro Yen" EUR/CHF Euro / Swiss Franc "Euro Swiss" GBP/CHF British Pound / Swiss Franc "Sterling Swiss" GBP/JPY British Pound / Japanese Yen "Sterling Yen" CHF/JPY Swiss Franc / Japanese Yen "Swiss Yen" NZD/ZD New Zealand Dollar / US Dollar "New Zealand Dollar" or "Kiwi"

USD/ZAR US Dollar / South African Rand "Dollar Zar" or "South African Rand"

GLD/USD Spot Gold "Gold"SLV/USD Spot Silver "Silver"

SP500/USD S&P 500 Index (CFD) "S & P 500" NASDAQ100/USD Nasdaq 100 Index (CFD) "Nasdaq"

DOW/USD Dow Jones Industrial Average Index (CFD) "Dow"

NIKKEI225/USD Nikkei 225 Index (CFD) "Nikkei"

DAX30/USD Dax 30 Index (CFD) "Dax"

CRUDE OIL (LIGHT) Crude Oil (CFD) "Crude" or "Crude Oil"

Бид хэдийгээр энэ бүхнээр бүгдээр нь арилжаа хийхгүй ч энэ зах зээл дээр ажиллаж сурахын хувьд заавал мэддэг байх шаардлагатай гэж үзлээ.

Энэ хичээл дээр бичигдсэн нэгжүүд нь зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч брокер байгууллагуудын дийлэнх нь дамжууладаг нийтэч нэгжүүд бөгөөд зарим брокер байгууллагууд нь эдгээрээс илүү олон нэгжээр үйлчилгээ үзүүлдэг бол зарим нь үүнээс ч цөөн нэгжээр үйлчилгээ өгдөг болохыг нэмж хэлэх нь зөв болов уу.

Page 52: About FOREX

52

Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:

Шинэ гарсан үхэр жилийн анхны хичээлээ хүргэж байна. Та бүхэн сайхан шинэлсэн үү? Энэ өдрөөс эхлээд бид бүхэн арилжаанд оролцохдоо хэрхэн мөнгөө байршуулах, ямар карт, ямар дансаар дамжуулж болох, өөр ямар ямар арга боломжууд байдаг тухай болоод дамжуулагч брокер байгууллагуудын талаар цуварлаар танилцуулахаар боллоо.

Юуны өмнө бид уг арилжаанд оролцож эхлэхээсээ өмнө мөнгөний урсгалаа хэрхэн зохицуулах талаар сайтар судлан мэдсэн байх шаардлагатай. Манай иргэд ер нь ямар ямар замаар

арилжааны дансандаа хөрөнгө байршуулдаг, ямар замаар олсон ашиг орлогоо татаж авдаг талаар эхлээд жаахан сонирхоё!

Энэ асуудлын хувьд мэдээж олон боломж байгаа. Зарим нь олон улсын картаар дамжуулдаг байхад зарим нэг нь өөрийн хадгаламжийн харилцах данснаасаа ч дамжуулалт хийж байдаг. Гэтэл зарим нэг нь интэрнэт банкны данс нээлгэн түүгээрээ дамжуулан бүхий л гүйлгээгээ зохицуулдаг байна.

Мэдээжийн хэрэг эдгээрийн хооронд зарим нэгэн ялгаа байгаа. Банкаар гүйлгээ хийхэд найдвартай баталгаатай гэж үзэх нь давуу байдаг ч манай хүмүүсийн хувьд маш их хугацаа алддагт нь төдийлэн ойшоодоггүй байх жишээтэй. Тэгвэл олон улсын картаараа дамжуулан гүйлгээ хийхэд арай хурдан байж болдог ч манайд өөрийн картын дансаараа интэрнэт ашиглан шууд гүйлгээ хийхэд зарим нэгэн хязгаарлалт байдаг. Энэ нь интэрнэт холболт олон улсын зэрэглэл, банкны харилцаа гэх мэтийн хөндлөнгийн зарим нэгэн шалтгаануудтай байдаг. Эдгээрээс гадна хаагуур ямар замаар гүйлгээ дамжуулах нь бидэнд шимтгэлийн болоод татвар хураамжийн хэмжээгээр аль нь бага байх гэхчилэн бодох эргэлзэх асуудлууд багагүй гардаг.

Бид энэ бүхнийг өөрт аль болох хурдан бөгөөд найдвартай, дээр нь бага зардалтай байлгах гэсэн давхар сонирхлуудаа нэгэн зэрэг бүрэн хангахыг зоридог. Иймээс бид хамтдаа энэ бүхний талаар сайтар судалж байх шаардлагатай гэж үзэж байна.

Тиймээс бид эхлээд картаар эсвэл харилцах дансаар гүйлгээгээ дамжуулах уу? эсвэл аль нэгийг нь бас интэрнэт данстайгаа холбон түргэн шуурхай хэлбэрийг сонгох уу гэдгээ шийдэх шаардлагатай байдаг. Хэдийгээр банк болоод картын гүйлгээгээр бүхнийг зохицуулж болох боловч интэрнэт данс ашигласнаараа бид дээр бичсэн зорилгоо нэгэн зэрэг хангах боломж бага боловч нэмэгдэх юм. Ингэхээр бид ямар нэгэн интэрнэт данс ашиглах нь дээр байгаа нь харагдаж байна.

Дэлхийн хэмжээнд гэвэл интэрнэт банк маш олон байх нь ойлгомжтой, гэвч бид олон улсад нэр хүндтэй бас хамгаалалт хяналт өндөр, эрсдлээс хангалттай хамгаалж болохуйц тийм интэрнэт банкыг олж сонгох хэрэгтэй. Та бүхэн мэдэж байгаа байх. Олон хүмүүс интэрнэтээр бараа бүтээгдэхүүн захиалж орлого татаж авдаг. Тэр хүмүүс өөр өөрийн гэсэн харилцаж дадсан интэрнэт банкаар дамжуулдаг. Бидний хамгийн сайн мэддэг интэрнэт гүйлгээний систем бол PAYPAL, MONEYBOOKERS, WEBMONEY, E-GOLD зэрэг системүүд билээ.

Эдгээр нь өөр хоорондоо харилцан адилгүй үйлчилгээтэй байдаг. Эдгээрийг бид хэрхэн ашиглах, яаж дансаа нээх, харилцах данс болон картаа хэрхэн холбох гэхчилэн ажлуудыг гүйцэтгэж сурах хэрэгтэй. Үүний тулд нэгэн системийн талаар та бүхэнд танилцуулах хэрэгтэй гэж үзээд MONEYBOOKERS гүйлгээний системийг товч танилцуулахаар шийдлээ. Бид дараа дараагийн удаа эдгээрийн талаар цуварлаар нийтлэх болно.

Page 53: About FOREX

53

За ингээд MONEYBOOKERS-ийн талаар товчхон өгүүлье. Энэ нь олон улсын интэрнэт гүйлгээний дэлхийн хэмжээнд өргөн тархсан нэгэн том сүлжээ билээ. Өнөөдөр энэ системийг ашиглаж байгаа 6,9 сая харилцагч байна. 2001 онд санхүүгийн үйлчилгээний чиглэлээр Лондон хотод байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн 35 орны 12 хэл дээр үйлчилгээ үзүүлж байна. 2007 он гэхэд 7000 худалдааны байгууллагуудтай хамтран ажиллаж чаддаг болсон байна. Харин өнөөдрийн байдлаар 20,000 онлайн дэлгүүр үйлчилгээ авдаг болжээ.

Та бүхэн энэ байгууллагын вэб сайтаар зочилон улам бүр дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мэдээж хамгаалалт хяналтын тал дээр маш өндөр зэрэглэлтэй. Өнөөдөр Монгол улстай харилцаж байгаа харилцаа нь манай банк, улс төрийн байдалтай хамааралтай байх магадлалтай ч олон улсын үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа таны хөрөнгийг баталгаатай дамжуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Нэмж та бүхэнд дуулгахад энэ байгууллагаар үйлчлүүлэхээр данс нээсэн хүн энэ байгууллагыг бусдад сурталчилж чадсанаараа өөртөө бас шагнал хүлээн авдаг болохыг та бүхэн мэдэж болно. Үүнийг бичсэн гол шалтгаан минь гэвэл бид үүнийг төдийлэн ач холбогдол өгдөггүй байдлаасаа болж гаднаас олгож буй шагнал урамшууллыг гадныханд алддаг, түүнчлэн үүнийг мэдсэнээрээ өөрийн оронд тэр олон олон шагнал урамшууллын бага боловч хөрөнгийг тогтоон татаж авч болж байгаа билээ.

Энэ бүхний талаар сайт дээр нь байгаа танилцуулга дотроос харж болно.

Хэрэв та энэ байгууллагаар үйлчлүүлэхийг хүсвэл доорхи баннер дээр дарж ороод бүртгүүлж болно.

Одоо бид энэ байгууллагад хэрхэн дансаа нээлгэх талаар болоод яаж ашиглах, үр дүнгийн талаар жаахан танилцъя.

Эхлээд бид дансаа нээх бөгөөд тэр дансандаа өөрийн хувийн дансаа холбох юм. Хэрэв бид арилжааны ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлэхээр болж дансандаа мөнгөө байршуулах болвол өөрийн MONEYBOOKERS данснаасаа гүйлгээ хийж болно. Энэ тохиолдолд таны гүйлгээ хийсэн тухайн мөчид л мөнгө тань арилжааны дансанд орох болно. Харин MONEYBOOKERS дансандаа мөнгөө хэрхэн байршуулах вэ гэхээр та 1. банкнаас тушааж оруулах, 2. өөрийн олон улсын картаар холболт хийж оруулж болно.

Бид арилжааныхаа ашгийг татан авахад хэдийгээр картаараа татан авах захиалга өгч болдог ч картанд орж ирэхдээ 5-21 хоног ч хүлээх магадлалтай. Харин интэрнэт данснаасаа карт руугаа шилжүүлэг хийхэд хугацааны хувьд хамаагүй богино болохыг та мэдрэх болно. Энэ мэтчилэн байнга үйлчлүүлээд эхлэхээр цааш цаашдаа улам бүр шуурхай болдог байна.

Бид ямар зардал гаргах вэ?

Хамгийн эхлээд интэрнэт дансандаа мөнгө байршуулахад банкнаас шилжүүлэн оруулбал зардалгүй, харин картаар дамжуулах болвол танаас нэг удаа 1,01 доллар-с 2,99 долларын хооронд нэг удаагийн хураамж авдаг. Түүнээс хойш танаас гүйлгээний дүнгийн 1,9 хувийн шимтгэл авах болно.

Page 54: About FOREX

54

MONEYBOOKERS VS. OTHER WAYS TO TRANSFER MONEY

Bank transfer Cheque Moneybookers Duration 2-5 days 3-12 days REAL-TIME Cost - domestic transfer

up to € 5 up to € 5 + postage 1% but maximum € 0.50

Cost - international transfer

up to € 30 up to € 30 + postage

1% but maximum € 0.50

Required details

Name, account number, bank

name, sort code and/or

SWIFT/IBAN

Name and postal address

ONLY EMAIL

Instant online shopping

No No Yes

Security

Providing bank details may allow

unauthorised debits from your

account

Risk of cheque fraud

Keeps your financial

information safe

Regulated financial institution?

Yes Yes Yes FSA regulated

Өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Бид дараагийн хичээлүүдээрээ урьд амласны дагуу брокер байгууллагуудын танилцуулгыг цувралаар хүргэх болно. Та бүхнийг хүндэтгэсэн: Mongolian Forex Center...

Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)

Сайн байна уу, эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье!

Бид өмнөх зөвлөмжөөрөө олон улсын интэрнэт гүйлгээний системийг хэрхэн ашиглах талаар өгүүлсэн ч хэрхэн дансаа нээлгэх болоод ямар ямар зүйлс дээр анхаарах юуг мэдэж байвал зохих талаар нэмж оруулах шаардлагатай болохыг мэргэн уншигч та бүхнээс олж мэдлээ. Иймээс энэ удаа гол зүйлсийг нэмж оруулахаар шийдвэрлэлээ.

Юуны өмнө бид энэ системд бүртгүүлэхдээ хамгийн гол олон улсын банк санхүүгийн гүйлгээний үйл ажиллагаанд оролцох гэж байгаа гэдгээ сайтар бодож аливаа үйлдлийг маш хянамгай үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай.

Хэрэв та өөрийн хайрамжгүй нэг л буруу үйлдэл гаргавал та цаашид ямар нэгэн гүйлгээ хийх, цаашлаад дахин шинээр данс нээлгэх эрхээ ч хасуулж болно. Иймээс та юуны өмнө бүртгэлийн маягтыг үнэн зөв бөглөх, төрсөн он сар өдрөө зөв оруулах (төрсөн он сар өдрөөр тулгаж гүйлгээг дамжуулдаг тул буруу оруулбал таны гүйлгээ хийгдэхгүй), банкны данс болон картын дугаар, CV код, SWIFT код зэргээ бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй.

Page 55: About FOREX

55

Түүнчлэн таны интэрнэт олон улсын данс тань өөрийн тань е-мэйл хаягаар нэрлэгддэг тул та ганц идэвхитэй зөв хаягаа оруулах бөгөөд түүний доор тухайн дансандаа нэвтрэх нууц үгийг асуусан байдаг

тул та өөрийн мартахааргүй нууц үгийг оруулах шаардлагатай. Ихэнх төлөв е-мэйл хаяг руу нэвтэрдэг нууц үгээ оруулж байгаа нь зарим тохиолдолд зөв санагддаг. Учир нь өөрийн нэвтрэх нууц үг олон янз байхад хүн санамсаргүй төөрөлдөх тохиолдол гардаг. Хэрэв нэвтрэх мөчид буруу гурван удаа нууц үгээ оруулбал таны данс түгжигддэг гэдгийг анхаарч авах хэрэгтэй. Гэхдээ таны түгжээ 24 цагийн дараа тайлагдана.

Бүртгэлд таны мэйл хаяг болоод нэр, данс өөрчлөгдөх болмжтой бөгөөд төрсөн он сар өдөр хэзээ ч өөрчлөгдөх боломжгүй байдаг. Таны данс өөрийн болон баталгаажихад зарим нэгэн нэмэлт шаардлага үүсдэг. Энэ нь та тухайн байгууллага руу өөрийн иргэний үнэмлэх, эсвэл жолооны үнэмлэх болоод картны хуулбараа ар өвөргүй татаж оруулсан факс эсвэл [email protected] гэсэн мэйл хаягаар зургийн файлаар илгээх шаардлага юм. Үүн дээр та нэмж банкны гүйлгээ хийж байсан хуулга болон гүйлгээний баримтаа хуулбарлан оруулна. Үүн дээр нэмж анхаарахад та болж өгвөл банкны тамга тэмдэг бүхий англи хэл дээр хуулгаа гаргуулж аваад илгээвэл сайн байдаг. Ингэснээр таны дансыг бүрэн баталгаажуулах болно. Та бүхэн үүнийг өөрийн хувийн нууц алдагдах талаар санаа зовохыг үгүйсгэхгүй. Гэхдээ дэлхийн хэмжээнд 7,000,000 хэрэглэгчийн данс хариуцаж байгаа байгууллагын хувьд хамгаалалт маш өндөр байхаас гадна, олон улсын терор санхүүжилтээс сэргийлэх шаардлага байгаа гэдгийг ухамсарлан хүлээн авах нь зохилтой.

Та энэхүү дансыг дан ганц виза картаар холбох боломжоор хязгаарлагддаг гэж ойлгож болохгүй. Үүн дээр та хувийн харилцах хэдэн ч данс, хэдэн ч виза карт холбож болно. Гагцхүү та тэдгээрийн аль нь яг одоогоор чухал ач холбогдол бүхий болохоо баталгаажуулан оруулах ёстой. Үүнийг та өөрийн дансанд нэвтэрч ороод My Account гэсэн хавтас дотор байгаа Credit/debit card гэсэн мөрний харалдаа байгаа Verify гэсэн дээр идэвхижүүлэн дарах ёстой. Ингэхэд таны картын дугаар бүхий хүснэгт гарч ирэх бөгөөд та түүний харалдаа байгаа primary гэсэн товчийг мөн идэвхижүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь таны дансыг идэвхитэй байлгахыг хүссэн команд гэж ойлгоорой. Харин Verify гэсэн үгийг идэвхижүүлэн дарснаар таны картын CV код буюу картын ар талд байдаг 3 оронтой тоог асуусан цонх гарч ирэх бөгөөд түүнийг бөглөөд доор нь байгаа:

I herewith declare that I am the owner of the above entered credit/debit card and authorise Moneybookers Ltd. to debit a random verification fee between USD 1.01 - 2.99 from this card.

гэсэн бичиг бүхий өмнөө идэвхижүүлэн зөвшөөрөх жижиг цонх бүхий хэсэг дээр чагтлана. Ингэснээр таны картыг холбох туршилтын гүйлгээг картнаас чинь татах болно. Үүний дараа та юу ч битгий оролдоорой. Таны банкны виза картнаас аяндаа 1,01-2,99 долларын хооронд дурын нэгэн гүйлгээг нэхэмжилсэн байх ёстой. Та банкныхаа картнаас өглөг тал дээр нь хэдэн долларын гүйлгээ нэхэмжилсэнийг хуулгаа авч мэдсэнийхээ дараа интэрнэт данс руугаа нэвтрэн ороод уг мөнгөний хэмжээг бөглөн илгээснээр бүрэн баталгаажих юм.

Энэ бүрхэн танаас нэг л удаа их төвөгтэй мэтээр шаардагдах байж болох ч энэ бүхэн амьдралдаа нэг л удаа гүйцэтгэх алхам билээ. Үүнээс хойш та байнга ямар нэгэн чирэгдэлгүйгээр интэрнэтээр мөнгөн гүйлгээгээ цаг алдалгүй гүйцэтгэж байх болно.

Page 56: About FOREX

56

Та интэрнэт дансандаа картнаасаа мөнгө байршуулах бол: UPLOUD PUNDS гэсэн цэсийг ашиглах бөгөөд харин интэрнэт данснаасаа карт руугаа мөнгө татах бол WITHDRAW, интэрнэт данс бүхий хүмүүс өөр хоорондоо гүйлгээ хийх бол SEND MONEY гэсэн цэсүүдийг тус тус ашиглана.

Таны WITHDRAW цэсийг ашиглан картандаа таталт хийхэд танаас картны дугаар биш картны харилцах дансны дугаар шаардлагатай болдог. Үүнийг та өөрийн My Account дотроо ороод Bank account гэсэн мөрний харалдаа ADD гэсэн товчийг даран орж харилцах банкныхаа SWIFT кодыг оруулсаны дараа дансныхаа дугаарыг оруулна. Ингээд таны картын харилцах дансны дугаар бүртгэгдэж мөнгөө картандаа татах боломж нээгдэнэ.

Бид энэхүү блогоороо дамжуулан та бүхэнд заавар зөвлөгөө өгөхийг хүсч байгаа ч зарим тохиолдолд бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа харамсалтай байна. Хэрэв та бүхэн өөрийн энэхүү дансны талаар мэдэхгүй чадахгүй асуудал гараад байвал манай төв дээр ирэх буюу мессэнжэр хаягаар хандан заавар зөвлөгөө авч болно. Та бүхэнд бид харамгүй туслахыг зорих болно.

Өнөөдрийн хичээлийг анхаарал хандуулан судалсан танд баярлалаа. Таныг хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Цуврал № 3. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Брокер байгууллагуудын танилцуулга, цуврал)

Мэргэн уншигч та бүхэндээ энэ өдрийн түмэн амгаланг эрье!

Бид өмнөх цувралуудаараа арилжаанд оролцохын өмнө мөнгөний урсгалаа хэрхэн тохируулах, түүнийг яаж ашиглах талаар зөвлөж байсан. Өнөөдөр бид та бүхэнд арилжааны данс хэрхэн нээх, хэрхэн сонгох талаар зөвлөмжүүдээ эхлэх гэж байгаадаа баяртай байна. Хэдийгээр өнөөдөр дэлхийн хэмжээнд энэхүү том зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч байгууллагууд олон олноороо байдаг ч

тэдгээрийн дундаас өөрт хэрэгтэй, ашиг олох магадлал өндөр, эрсдлийн хувьд аль болох бага байх нөхцлийг бүрдүүлсэн байгууллагыг сонгох нь чухал байдаг.

Тэр бүр тэдгээр олон байгууллагыг бүрэн судлана гэдэг асуудал эргэлзээтэй бөгөөд боломжоороо судлан ашиглалтанд туршигдаж танигдсан зарим нэг байгууллагуудын талаар цувралаар оруулахыг зорьж байна.

Өнөөдрийн бидний танилцах байгууллага бол "Straighthold Investment Group" гэдэг байгууллага юм. Энд бид тэрхүү байгууллагын өөрийнх нь танилцуулгыг орчуулан тавилаа.

"Straighthold Investment Group"

Page 57: About FOREX

57

"Straighthold Investment Group" нь арилжаанд оролцогчдод Форекс зах зээл буюу Форекс маркет дээр гайхамшигтай ажлын нөхцөл санал болгож байна.

Lite Forex project-ийн гол зорилго нь анхлан суралцаж байгаа трэйдэрүүдийн хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн шатны трэйдэр болох амжилтанд хүрэх хялбар замыг олоход нь туслана. ("Straighthold Investment Group" нь өөрийн байгууллагын дамжуулж байгаа үйлчилгээнийхээ салбарыг "Lite Forex" гэж нэрлэдэг)

Манай арилжаанд оролцох нөхцөл болзол нь энэ зах зээлийн тэргүүлэгчдийн таашаалд нийцсэнээрээ "Lite Forex project" нь шилдэг онцгой төсөл мөн болохоо харуулж байна гэж бид бүхэнд мэдрэгддэг. Доор манай байгууллагатай хамтран ажиллах 12 зүйл бүхий онцгой нөхцлийн талаар толилуулж байна.

1. "Lite Forex" нь танд Форекс маркет дээр арилжаанд оролцох онцгой боломж санал болгож байна. Зөвхөн НЭГ ДОЛЛАР-оор!

2. "Lite Forex" нь танд Форекс маркет дээр арилжаанд оролцоход дадлагын данснаас гадна бодит арилжааны хоёр төрлийн данс эзэмших боломж олгож байна. 1 доллар-с 3000 доллар хүртэлх зэрэглэл бүхий болоод 10 доллараас дээш хязгааргүй хэмжээний зэрэглэлтэй 2 төрлийн данс эзэмших боломжтой.

3. "Lite Forex"-ийн REALForex Account төрлийн энэхүү дансаар гүйлгээ хийхэд бүх гүйлгээнүүд US cent-ээр хийгдэнэ. Та 0.1 lot-оор 1%-ийн margin-тай буюу 1:100 leverage-тэйгээр, эсвэл 0.5 %-ийн margin-тай 1:500 хүртэл leverage -тэйгээр арилжаанд оролцож болно.

4. COMMISSION-FREE FOREX TRADING - Форекс арилжааны ямар нэгэн татваргүй. Энэ нь "Straighthold Investment Group" танд Форекс маркет дээр валютын гүйлгээг хийхдээ хамгийн бага зардлаар хийхийг санал болгож байна. Та татвар шимтгэл төлөхгүй зөвхөн spred -ийн зөрүүгээ л төлнө.

5. INTEREST INCOME - ашиг орлогын хувь (%):

Бид зөвхөн арилжааны дансны баланст (competitive) эсрэг орлогын хувь төлөх бөгөөд энэ нь сарын арилжаанд тулгуурласан татвар биш юм. (өгөгдсөн захиалгын гүйцэтгэл хийгдээгүй үлдэгдэлтэй арилжаатай хоног тутам BUY захиалгын арилжаанд хүү тооцон төлдөг ба SELL захиалгын арилжааны дүнгээс хувь тооцон ноогдуулдаг ажиллагаа байдаг)

6. UNBEATABLE FIXED BID/ASK SPREADS-засварлах болох тохируулан оруулах боломжгүй тогтмол ханшийн зөрүү (bid/ask-ийн зөрүү spred) санал болгож байна. Энэхүү зөрүү 3 point (pip)-ээс эхлэнэ. Ажилжааны идэвхитэй үед ч ханшийн зөрүүний хэмжээ өөрчлөгдөхгүй.

7.NSTANT EXECUTION-Яаралтай гүйцэтгэл. Захиалга оруулахын тулд бид "Instant Execution" технологи ашиглан агшин зуур захиалгыг хүлээн авч гүйцэтгэдэг. Энэ үйлчилгээний давуу тал нь арилжаанд оролцогч нь open эсвэл close захиалгаа өгөхөд бид тухайн мөчид хүлээн авч чадах бөгөөд өгөгдсөн тухайн мөчөөс хойш ханш хэлбэлзэх нь нөлөөлөхгүйгээр гүйцэтгэлийг хийж чаддагт оршино.

8. NO DEALING DESK

Page 58: About FOREX

58

Арилжаанд оролцоход ажлын байр болоод орон зайн хязгаарлалт үгүй.

9. Авто хэджийн технологитой. Энэ нь зөвхөн арилжаанд оролцож буй трэйдэрийн гүйлгээг бүр мөсөн арилгах хэрэгцээг хангахад туслах зорилготой.

10. Дансны гүйлгээний үйлчилгээний алхмууд нь маш өндөр зэрэгт автоматжуулагдсан бөгөөд олон улсад ашиглагддаг хамгийн түгээмэл электрон төлбөрийн системүүдийг ашиглан хамтран ажилладаг.

11. Арилжааны дээд ангилалын дансны төрөл нь арилжаанд оролцогчдод 1:50-аас 1:200 хүртэл levrage-ийг санал болгож байна. Арилжаанд оруулах хамгийн бага хэмжээ 10 доллараас эхлэнэ. (LITEForextm Account)

12. WIDE PARTNERSHIP OPPORTUNITIES-хамтын ажиллагааны түгээн дэлгэрүүлэх үйлчилгээний санал. Эрсдлээс хол байж найдвартай орлоготой болохыг хүссэн үйлчлүүлэгчиддээ форекс арилжаанд оролцохгүйгээр "Lite Forex" -ийн талаар түгээн дэлгэрүүлэх Affiliate хөтөлбөр болон Introducing Broker, White Label гэсэн программуудыг санал болгож байна.

Энэ байгууллагын үйлчилгээнд санал болгож буй хоёр төрлийн дансны үзүүлэлтийн хүснэгтийг доор орууллаа.

Page 59: About FOREX

59

LITEForex REALForex

Deposit Currency US Cents US Dollars

Minimal deposit $1 $10

Maximal Deposit $3000 no limit

Lot Size* 100000 100000

Minimal Contract 0.1 0.01

Maximal Contract 100 100

Leverage 1:500-1:100 1:200-1:50

Margin requirement** 1% 1%

Locked margin*** 50% 25%

Margin Call Level 20% 50%

Stop Out Level 10% 20%

Interest Rate**** 0% 3.50%

Straighthold Investment Group, Inc

Тайлбар: Бид энэ байгууллагын талаар өөрсдийнх гаргасан танилцуулгыг орчуулан хүргэх гэж боломжоороо хичээлээ. Эдгээр дээр нэмж хэдэн зүйл тайлбарлаж байна.

Арилжааны тань дансны өдөр тутмын гүйлгээний түүх буюу хуулга нь таны е-мэйл хаягаар өдөр бүр ирэх бөгөөд та тухайн цагт арилжааны дуусгавар болгоогүй захиалгатай байсан ч энэхүү түүх ирнэ. Зарим байгууллагууд арилжаа бүрэн дуусгавар болсон тохиолдолд энэхүү хуулгыг илгээдэг.

Түүнчилэн та энэ байгууллагад үйлчлүүлэхэд өөрийн дансны баталгаа болоод хамгаалалтанд хамрагдах хэрэгтэй бөгөөд үүний тулд та өмнөх хичээлүүд дээр зөвлөсөнчилөн өөрийн иргэний эсвэл жолооны үнэмлэх дансны хуулга зэргийг зургийн файлаар илгээх хэрэгтэй. Ингэснээр та арилжааны ашиг орлогоосоо хүссэн цагтаа хүссэн хэмжээний мөнгийг өөрийн харилцах данс болоод виза карт, интэрнэт дансандаа татан авах боломж нээгдэнэ. Энэ үйлдэл мөн л нэг л удаа гүйцэтгэснээр цаашид танаас элдэв ямарч шаардлага дахин нэхэгдэхгүй болно.

Хэрэв та энэ байгууллагад нэгдэн орж үйлчлүүлэхийг хүсч байвал бичлэгийн дээр байгаа Лого бүхий баннер дээр даран орж бүртгүүлж болно. Эсвэл энд хаягийг нь орууллаа. ЭНД ДАР

Page 60: About FOREX

60

Хичээлийг цаг гарган тухлан судласан танд баярлалаа. Таны ирээдүйн сайн сайханд өндөр амжилт хүсэн хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Цуврал №4. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж

Эрхэм уншигч таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.

Өнөөдөр бид зарим нэгэн тодруулга заавар өгөхөөр шийдвэрллээ.

Юуны өмнө бидний явуулж байгаа хичээл зөвлөмжүүд зарим нэгэнд нь хэрэг болж байгаад баяртай байна. Та бүхэнд энэхүү зах зээл дээр бие даан ажиллаж сурахад шаардлагатай бүхнийг блогоороо дамжуулан заах гэж ихэд хичээж байгаа ч зарим нэгэн зүйл дээр бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байна. Гэсэн хэдий ч аль болох элдэв төвөг чирэгдэлгүйгээр ажиллах нөхцөл боломжийн талаар байнга судлан ажиллаж байгаагаа илэрхийлмээр байна.

Манайд ирж буй зарим нэгэн сэтгэгдлүүдэд брокер байгууллагын талаар болон ашиг татан авах тал дээр эргэлзсэн, болгоомжлуулсан тухай бичсэн байна. Энэ бүхэнд нэгэн тайлбар нэмж оруулъяа. Брокер байгууллагуудын хувьд бид их олон талаас нь судлан туршдаг. Туршилт бүхнээсээ бид мөнгөө алдсан дүгнэлт хэзээ ч олж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Учир нь брокер байгууллагууд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, интэрнэтээр олон улсын хэмжээн түгээн зуучлан дамжуулах эрхийг олж авах нь олон улсын хэмжээнд асар өндөр босго, том шалгууруудыг ханган байж сая ажиллагаагаа эхэлдэг. Дээр нь нэмж хэлэхэд энэ зах зээл дээр хаанахын ямарч брокероор дамжуулан арилжаанд оролцож буй харилцагчид дан ганц хувь хүмүүс, дан ганц монголчууд биш олон улсын банк санхүүгийн байгууллага, сангууд, хувь хүмүүс бүгд нэгэн зэрэг оролцдог. Иймээс бид энэ бүхэнд мөнгөө алдах, луйвардуулах гэсэн хардаж сэрдсэн болгоомжилж айсан байдлаар хандах нь буруу гэж үзэж байна.

Нэгэн сэтгэгдэл дээр мөнгөө татаж авч үзсэн хүн байна уу, бас өөр нэгэн сэтгэгдэл дээр энэ байгууллагууд зарим нэг нь Cyprus-т байрладаг болохоор муу байгууллага гэх мэтчилэн бичсэн байна. Хэдийгээр эдгээр байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрт салбарлан ажиллаж байгаа ч зарим нэгэн байгууллагуудын төв нь Cyprus мэтийн арал орнуудад байрладаг нь үнэн. Учир нь эдгээр орнуудад татварын чөлөөт бүс гэж явдаг тул ямар ч томоохон байгууллагуудын хувьд төвөө байгуулан ажиллахыг зоридог нь нууц биш. Олон улсын хэмжээнд энэ нь аралын орнуудын хөгжил болоод гадны хөрөнгө оруулалтыг татах таатай бодлогын хүрээнд үүссэн үр дүн гэдгийг зөвөөр ухамсарлан хүлээн авах нь зохилтой билээ. Татвар төлөх дарамт бага тусмаа оролцогч нарт эерэгээр нөлөөх нь илүүтэй байдаг гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ бүхий л асуудал хувь хүний өөрийн хүсэл сонирхол, дур зоргын асуудалтай шууд холбоотой асуудал учир хэн нэгнийг аль нэгэн газарт зуучлуулах талаар хэн ч дураараа уруу татах боломжгүй. Үүний төлөө хувь хүн өөрөө өөртөө л ашиг олох зорилгоор, өөрийн дур хүсэл сонирхлын дагуу ажиллаж байдаг.

Мөнгө болон ашиг орлогоо татан авахад ямар ч брокер байгууллага татгалзах эрхгүй байдаг. Гагцхүү таны данс мөн эсэх, эзэмшиг ч нь өөрийн дансандаа татаж байгаа нь бодит эсэх гэхчилэн шалгуурууд байдаг. Та нэгэнт гүйлгээ хийсэн л бол танд мөнгө очих нь дамжиггүй. Харин тэднээс танд зарим нэг шаардлага хүссэн захидал ирэхийг үгүйсгэхгүй. Жишээ нь: "Straighthold Investment Group" -ийн дамжуулж байгаа үйл

Page 61: About FOREX

61

ажиллагаанд оролцсон хэн боловч ашиг татан авах анхны оролдлогоо хийх мөчид танд арилжааны платформ дээр захиа ирдэг бөгөөд гүйлгээ хийх тусгай дугаар олгодог. Уг дугаарыг хүлээн авах банкны болон интэрнэт данс эзэмшдэг байгууллага руу гаа захидлаар илгээн зөвшөөрүүлдэг. Ингэснээр таны хүсэлтийг дамжуулан явуулж буй"Straighthold Investment Group" арилжааны данснаас хасаад илгээх байгууллага руу тань шилжүүлэхэд хүлээн авч буй байгууллага нь зөвшөөрөлгүйгээр таны дансанд шууд хийдэггүй байна. Харин таны ирүүүлсэн код дугаарыг хүлээн авсны дараачаас эхлээд танд дахин ямар нэгэн төвөг чирэгдэлгүйгээр байнгын үйлчилгээгээр хангадаг байна. байгууллагаас хүлээн авахад татгалзахгүй болно. Тодруулан хэлбэл таны шилжүүлэхийг хүссэн мөнгийг

Энэ мэтчилэн та аль ч байгууллагаар үйлчлүүлэхэд бусадтай адил баримтын баталгаажуулалт, анхааруулга, бусад шаардлагатай бүхнийг нэхэх болно. Энэ бүхэн олон улсын хэмжээнд заавал гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн асуудал юм. Учир нь ямар нэгэн террор санхүүжилт, хар мөнгө угаах мэтчилэн буруу зорилгын хүрээнд боломж олгохгүй байх олон улсын хуулийг сахин хамгаалж хүндэтгэн авч үзэж буйн үр дүн гэдгийг мэддэг байх нь чухал юм.

Бид өмнөх хичээлүүдээрээ интэрнэт гүйлгээний системд хэрхэн үйлчлүүлэх данс эзэмших талаар бичсэн бөгөөд энэ удаа өөрийн хувийн дансаа хэрхэн холбох талаар болон арилжааны дансандаа хэрхэн мөнгө байршуулах тал нэмэлт тайлбар оруулж байна. Арилжааны данс нээхийн өмнө та уг дансандаа дипозит буюу арилжаанд оролцоход хэрэглэх мөнгөө хаанаас оруулахаа шийдвэрлэсэн байх хэрэгтэй. Хэрэв та интэрнэт гүйлгээний системийн ашиглахаар шийдвэрлэсэн бол интэрнэт дансаа нээх, түүндээ өөрийн виза карт эсвэл харилцах дансаа холбосон байх шаардлагатай. Түүнчилэн интэрнэт дансандаа мөнгөө оруулсан байх хэрэгтэй.

Ингээд та арилжааны дансандаа мөнгө оруулахын тулд эхлээд тухайн арилжааны данс байршиж буй брокер байгууллагынхаа вэб сайтаар орон гүйлгээгээ хийнэ. Өөрөөр хэлбэл та интэрнэт данснаасаа шилжүүлэг хийх биш харин тухайн брокер байгууллагынхаа вэб сайтаас интэрнэт дансаа дуудан мөнгөө татдаг журамтай. Ингэхийн тулд та вэб сайтанд өөрийн логин нууц үгээ нэвтрэн ороод мөнгө цэнэглэх үйлчилгээг авна. Танаас цэнэглэх мөнгөө өөрийн виза карт эсвэл интэрнэт данснаасаа хийх талаар сонголт хийхийг шаардана. Та сонголтоо хийсний дараа гүйлгээгээ үргэжлүүлнэ. Хэрэв та интэрнэт данснаасаа гүйлгээгээ гаргах бол уг сайт дотроос интэрнэт данс эзэмшдэг байгууллагынхаа дансыг дуудан гүйлгээгээ баталгаажуулдаг. Ингэснээр таны мөнгө арилжааны дансанд тэр дороо орно.

Манай байгууллагаас арилжаанд бие даан арилжаанд оролцогчдод нэгэн анхааруулгыг хүргэж байна. Хэдийгээр энэ зах зээл дээр бие даан оролцохыг бид үгүйсгэхгүй ч нэлээд дадлага эрдэм мэдлэг чухал гэдгийг нэмж өгүүлмээр байна. Энэ зах зээл нь ашиг олох боломжийнхоо хэрээр эрсдэл дагуулдаг тул та нэлээдгүй дадлага эзэмшиж багагүй мэдлэг хуримтлуулах нь хамгаас чухал билээ. Мөнгө ашиг олох нь тодорхой тул та тэрнээс хоцрохгүй, харин сайн дадлага мэдлэг олж авсны дараагаас эхлэн арилжаанд бодит мөнгөөр оролцох нь зөв. Манай монголчууд бид хийсвэр мөнгөтэй дадлагын дансаар арилжааны дадлага олж авах нь сул байдаг гэж үздэг. Тиймээс зарим хүмүүс бодит мөнгөөр арилжаанд оролцож өөрийн чадварыг харанхуй сорьдог явдал их байдаг. Энэ бол шууд хэлэхэд буруу алхам юм. Үнэхээр бодит мөнгөөрөө ажиллаж байж л дадлага мэдлэг хуримтлуулна гэж үзэж байгаа бол юуны өмнө их хэмжээний мөнгөөр өндөр босготой байгууллагаар дамжин арилжаанд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Page 62: About FOREX

62

Үүний оронд та бодит арилжаанд хамгийн бага хөрөнгөөр оролцож болохуйц боломжийн хөнгөн босготой байгууллагуудыг эрэлхийлэх нь чухал юм. Манай зарим хүмүүс доод хэмжээ нь 500-2000 долларын хөрөнгөөр анхны хөрөнгө байршуулахыг шаарддаг байгууллагад хүртэл үйлчлүүлэн дадлагын дутагдал гаргасан байдаг. Бидний өмнө оруулсан танилцуулга дээр хамгийн багадаа 10 доллароор арилжаанд оролцох боломжтой тухай танилцуулсан. Бид өнөөдөр үнэн шударга үйлчилгээтэй, он удаан жил сайн ажилласан байгууллагыг эрэлхийлэхээсээ наана нь өөрсдөө сайтар судлан дадлагажсан байх нь зөв юм. Харин ч удаан оршин тогтносон олонд нэртэй байгууллага байх тусмаа босго өндөр, шаарлага чирэгдэл их байдаг. Тэдний дэргэд шинэ тулгар хөгжин буй харилцагчдаа татахын төлөө шаргуу ажиллаж байгаа хөнгөлөлт сайтай, босго бага байгууллагыг сонгох нь ихэнх төлөв сайн талаар давуу байдаг. Учир нь тэд томоохон байгууллагуудтай адил их ашиг олоогүй болохоор ирээдүйн их ашгийн төлөө харилцагчиддаа их ашиг олгодогоо таниулахыг зоридог. Ингэснээрээ олон харилцагчдыг өөртөө татаж чаддаг билээ.

You have received new funds

Dear Jargalsaikhan Shagdar, Greetings from moneybookers.com! You have just received money from Straighthold Investment Group, Inc. ([email protected]).

Transaction details

Amount: USD 9.90 Moneybookers Transaction ID: 152675253 Your Transaction ID for this payment: Detail 1: C-36062-49308:withdraw money

Your money is waiting for you in your Moneybookers account - https://www.moneybookers.com. IMPORTANT: If you are using Moneybookers commercially, we STRONGLY advise that you check in your Moneybookers account history that the money is there. Have you increased your withdrawal and receiving limits? Just log into your Moneybookers account and click View Limits in the “My Account” section. Kind regards, Moneybookers

Moneybookers Security Reminders Protect Your Password Moneybookers and its representatives will NEVER ask you to reveal your password. There are NO EXCEPTIONS to this policy. If anyone asks for your password by phone or by email, or on any website other than moneybookers.com, refuse and immediately report this to [email protected].

Page 63: About FOREX

63

Access your account ONLY using the login link on the Moneybookers homepage Please be advised that Moneybookers and its representatives will NEVER send you an email asking you to provide your login details within a form provided or to click on a hyperlink to access your account! Immediately report any incident to [email protected]. Case Sensitive Login Please remember your password is case-sensitive, at least 6 characters long and contains at least one number or non-alphabetic character such as '-'.

You've got cash

Dear Jargalsaikhan Shagdar, Greetings from moneybookers.com! We would like to inform you that you have received a payment from Straighthold Investment Group, Inc. ([email protected]).

Payment details

Amount: USD 43.75 Moneybookers Transaction ID: 147866330 Your Transaction ID for this payment: Detail 1: C-36062-48464:withdraw money

Your money is waiting for you in your Moneybookers account - www.moneybookers.com. IMPORTANT: If you are using these notification emails to confirm payments from your customers, we STRONGLY advise that you check in your Moneybookers account history that the money is there. Moneybookers reserves the right to hold the funds in a recipient’s account until necessary security checks have been undertaken before the funds can be withdrawn or spent.

Moneybookers Security Reminders Protect Your Password Moneybookers and its representatives will NEVER ask you to reveal your password. There are NO EXCEPTIONS to this policy. If anyone asks for your password by phone or by email, or on any website other than moneybookers.com, refuse and immediately report this to [email protected]. Access your account ONLY using the login link on the Moneybookers homepage Please be advised that Moneybookers and its representatives will NEVER send you an email asking you to provide your login details within a form

Moneybookers Ltd., London, Registered in England and Wales no 4260907.

Registered office: Welken House, 10-11 Charterhouse Square, London, EC1M 6EH, United Kingdom. Authorised and regulated by the Financial Services Authority of the United Kingdom (FSA).

Page 64: About FOREX

64

provided or to click on a hyperlink to access your account! Immediately report any incident to [email protected]. Case Sensitive Login Please remember your password is case-sensitive, at least 6 characters long and contains at least one number or non-alphabetic character such as '-'.

Ингээд өнөөдрийн та бүхэндээ хүргэх бичлэгээ өндөрлөж байна. Бидэн үнэтэй санал шүүмжлэл, мэдэхийг хүссэн олон олон захидлууд бичдэг мэргэн уншигчиддаа дахин талархал илэрхийлж байна.

Хүндэтгэсэн: “Mongolian Forex Center”

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд хэрхэн сургалтанд хамрагдах боломжтой вэ?

Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Манай байгууллагад ирсэн захиан дунд гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд цөөнгүй хандаж байгаа нь илэрхий байна. Тэднээс сургалтын талаар сонирхох

хичээл сургалт авах зэрэг тал дээр хүндрэлтэй байгаа талаар их бичсэн байна. Манай байгууллагаас явагдаж байгаа сургалтууд одоогоор танхимын хэлбэрээр явагдаж байгаа ч

бид энэхүү асуудалд анхаарал тавихаар шийдвэрлэснээ толилуулах гэж байна.

Манай сургалтанд зайнаас хамрагдах боломжийг судлан үзсэний үндсэн дээр мэргэжлийн вэб сайт гаргахаар ажиллахын зэрэгцээ онлайн сургалтыг өнөөгийн боломжид тулгуурлан явуулж эхлэхээр боллоо. Энэхүү сургалтанд хамрагдахыг хүссэн хэн боловч бүртгүүлэх бөгөөд

манай байгууллагын виза картанд төлбөрөө тушаасан байх шаардлагатай.

Бид сургалтын материалыг болон холбогдох захиа гарын авлага зэргийг суралцагчдын хувийн е-майл хаягаар илгээх бөгөөд тодорхой цагийн хуваарийн дагуу онлайн холболтоор шууд холбогдон сургалтаа явуулах болно.

Энэхүү сургалтыг анхлан шинээр явуулах гэж байгаа тул хүндрэл бэрхшээлтэй зарим нэг асуудал гарч болохыг үгүйсгэхгүй. Хэдийгээр ийм ч гэсэн бид бүхэн хамрагдаж байгаа бүх суралцагч нарт хүргэх мэдлэгийг бүрэн эзэмшүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажилана.

Moneybookers Ltd., London, Registered in England and Wales no 4260907.

Registered office: Welken House, 10-11 Charterhouse Square, London, EC1M 6EH, United Kingdom. Authorised and regulated by the Financial Services Authority of the United Kingdom (FSA).

Page 65: About FOREX

65

Та бүхэн энэхүү сургалтын талаар өөрсдийн санал бодол болоод суралцах захиалгаа дараах хаяг утсаар холбогдон өгнө үү.

[email protected]

утас 7013-3353 Анхааруулах нь: Манай байгууллагы ажлын цагийн хуваарь ням гарагаас бусад өдөр өдрийн 12:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд ажилладаг тул та энэ цагаас өмнө ирэхгүй байхыг хүсье.

Үнэ төлбөргүй танилцуулах сургалт дахин явагдах боллоо...

Эрхэм уншигч сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Манай олон олон уншигч сонирхогчдоос болон энэ зах зээлийн талаар мэдэхийг хүссэн бусад хүмүүсийн хүсэл сонирхолд бага боловч тус болох үүднээс дараах сэдвийн доор нэг удаагийн үнэ төлбөргүй танилцуулах сургалтыг дахин зохион байгуулах гэж байна. Түүнчилэн тус зах зээл дээр арилжаанд оролцон ашиг орлого олж байгаа талаар

бодит жишээн дээр тухайн арилжааны мөнгөн гүйлгээний баримтаар танилцуулах, амжилттай ажиллаж буй монгол оролцогчтой биечлэн уулзуулан зөвлөгөө өгнө.

Сургалтын агуулга:

1. Санхүүгийн зах зээл, хувь хүний оролцоо

2. Форекс гэж юу вэ?

3. Ижил төстэй зах зээл болоод форексийн ялгаа

4. Хэрхэн бага хөрөнгөөр арилжаанд оролцож болох вэ?

5. Дадлага болон туршилтийн арилжаанд яаж оролцох вэ?

6. Арилжаа хийхэд надаас юу юу шаардагдах бол?

7. Нас хүйс, мэдлэг боловсрол, хөрөнгийн чадвар ялгаатай юу?

8. Форекс зах зээлийн ажиллагаа хэдийд хэр хугацаанд үргэлжилдэг, зах зээлийн үйл ажиллагааг хэн яаж дамжуулдаг, хувь хүн өөрийн хүссэн газраасаа хаагуур дамжуулж хэрхэн оролцдог вэ?

9. Арилжаанд оролцоход хөрөнгө мөнгөө хэрхэн байршуулах, олсон ашгаа хэрхэн татаж авдаг, хэр хугацаа хэр зардал ордог вэ?

10. Чадвараа дээшлүүлэхэд юу юу мэдвэл зохих, мэдлэгээ хаанаас олж авч болох вэ?

Page 66: About FOREX

66

11. Гадаад мэдээ болон холбогдох мэдээ мэдээллийг яаж цаг алдалгүй түргэн олж авах, тэдгээрийг арилжаанд хэрхэн ашиглах вэ?

12. Энэ зах зээлийн талаар хэн хэн хаана яаж танилцуулж байгаа, Монгол оронд өмнө нь ашиглаж байсан уу, одоогийн хөгжил хэр байгаа бол?

13. Энэ чиглэлийн Монгол байгууллагууд болоод холбогдох монгол вэб сайтуудын талаар.

14. Оролцогчдын хүссэн дурын асуултанд хариулах нь...

Бидний зохион байгуулах уг сургалт нь 2009 оны 07 дугаар сарын 04-ны БЯМБА гарагт өөрийн сургалтын байранд өглөөний 13:00 цагт эхлэх болно. Сургалт 3 цаг үргэлжилнэ.

Та бүхэн сургалтын сэдэвт нэмүүлэх болон хасуулах шаардлагатай мэдээлэл, саналаа манай мэйл хаягаар илгээгээрэй. Таны санал хүсэлтийг хүлээн авч хөтөлбөртөө оруулахыг зорих болно.

Бидэнтэй доорхи хаяг утсаар холбогдож болно.

Mессэнжер болон мэйл хаяг: [email protected]

Байршил: 11-р хороолол, Сэлбэ Плаза, 4 давхарт 8 тоот. /Soraksan солонгос рестораны дээд талд/100-н айлаас урагш, бензин

колонкийн урд талд "Таны дэлгүүр"-тэй байр/

Холбогдох утас: 7013-3353, 9181-8504

Page 67: About FOREX

67

СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.

Бид өдөр бүр форексийн шинэ хичээл гэсэн энэхүү сургалтаа блогоороо дамжуулан үнэ төлбөргүй хүргэж байгаа билээ. Бидэнд энэ ажлыг эхэлснээс хойш маш их санал хүсэлт ирж байгаагийн дотор уг хичээлүүдийг нарийвчлан судалж заалгахыг хүссэн хүсэлт их байна. Бид форекс зах зээл дээр хэрхэн амжилттай ажиллах талаархи сургалтыг өөрийн сургалтын лабораторид гурван үе шаттайгаар явуулж эхэллээ. Та манай 3 шатны сургалтаас өөрийн сурахыг хүссэн ангидаа сонголт хийн суралцаж болно.

1-р анги: Анхан шатны сургалт - хугацаа 1 долоо хоног

Тус сургалтаар Форекс зах зээлийн талаар болоод арилжааны брокер байгууллагуудын ялгаа, тэдгээрийн платформ дээр хэрхэн ажиллах, хөрөнгө байршуулах, ашиг татаж авах тухай үндсэн сургалтууд орно. Бие даан зах зээл дээр ажиллах чадвар эзэмшинэ.

2-р анги: Дунд шатны сургалт - хугацаа 1 сар

Арилжааны тактикийн алхмууд, тэдгээрийг арилжаанд хэрхэн ашиглах, техник шинжилгээг бие даан гаргаж сурах, сарын арилжааны ашгийн доод хэмжээг 50%- 100% -д барих чадварыг эзэмшүүлнэ.

3-р анги: Гүнзгийрүүлсэн шатны сургалт - хугацаа 2 долоо хоног

Ойрын болон алсын арилжааны ялгаа, тэдгээр дээрхи тактикийн алхмууд, арилжаанд ашиглах, суурь шинжилгээг ашиглах, сарын арилжааны ашгийн доод хэмжээг 100 хувиас дээш хэмжээнд хүргэх чадварыг эзэмшүүлнэ.

Манай сургалтын лаборатори нь цөөн хүнд чанартай сургалт хүргэх үүднээс нэг ангидаа 6 суралцагч хамруулахаар зохион байгуулагдсан. Сургалт ажлын өдрүүдэд (даваа-баасан) өдөр оройн 2 ээлжээр явагдах бөгөөд өдрийн ээлж 14:00-16:00, оройн ээлж 19:00-21:00 цагуудад тус тус үргэлжилнэ.

Сургалтанд хамрагдахыг хүссэн хүмүүс өдөр бүр 15:00 цагаас 19:00 цагийн хооронд сургалтын байранд ирж бүртгүүлнэ үү.

Бидэнтэй доорхи утас, хаягаар шууд холбогдож болно.

Page 68: About FOREX

68

Нэмж шинээр зайны сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байна.

Mессэнжер болон мэйл хаяг: [email protected]

Байршил: 11-р хороолол, Сэлбэ Плаза, 4 давхарт 8 тоот. /Soraksan солонгос рестораны дээд талд/100-н айлаас урагш, бензин колонкийн урд талд "Таны дэлгүүр"-тэй байр/

Холбогдох утас: 7013-3353, 9181-8504

ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА...

Юуны өмнө мэргэн уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Бид өнөөдрийг хүртэл энэхүү блогоороо дамжуулан та бүхэн тус зах зээл дээр бие даан ажиллаж сурах чадвар эзэмшүүлэхийн төлөө ерөнхий онолын сургалтыг явуулсаар ирсэн билээ. Энэхүү блог дээрхи хичээлүүдийг уншигчид бодитоор сайтар мэдэж ойлгохын төлөө их ханддаг болохыг бид дүгнэж үзээд цаашд дэлгэрүүлэн уг хичээлийн мэргэжлийн шатны сургалтыг зайны хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Манайд хандаж буй хэрэглэгч уншигчидаас ирүүлсэн нийт саналын дийлэнх хэсэг нь биечлэн ирж тогтсон цагийн хуваарьт багтан танхимаар сургалт авах боломж хомс байдаг болохыг олж мэдлээ. Иймээс бид дийлэнхийн саналыг хүндэтгэн авч үзэхийн үүднээс интэрнэт технологийн эрин үед амьдарч байгаа тэрхүү боломжийг ашиглан хүн бүр өөрийн хүссэн газраас, хүссэн цагтаа, хүссэн хэмжээний мэдлэгийг олж авах боломжоор хангах зорилгоор дэлхийн жишигт хүрэхүйц төвшинд уг сургалтаа эхлүүлэх болсноо мэдэгдэж байгаадаа бахархалтай байна.

Та бүхэн энэ хугацаанд тухайн зах зээлийн талаар зөвхөн ерөнхий төвшинд ойлгон авсан гэж үзэж байгаа бол өнөөдөр та бүхэн дараачийн алхамд шилжин очиход бэлэн болсон байгаа гэдэгт итгэж байна. Иймээс уг зах зээл дээр хэрхэн алдагдал эрсдэлгүй ажиллах, хэрхэн ашиг олж болох, уг алхмуудыг ямар арга тактик, ямар судалгаа шинжилгээний үндсэн дээр ямар шийдвэрийн дагуу ажиллах талаар мэргэжлийн өндөр мэдлэг шаардлагатай болох юм. Энэ хүсэл эрмэлзлэл өнөөгийн монголчууд бидний ихэнх сонирхогчдод байгаа гэдэг нь тодорхой.

Манай байгууллага ажиллаж эхэлсэн цагаасаа эхлэн энэ зах зээлийн талаар үнэн бодит мэдээллийг сонирхогч уншигч бүхэнд өгөхийг үндсэн зарчмаа болгон ажилласаар ирсэн билээ. Энэхүү зах зээлийн дунд Монголчууд бид эрсдэлгүй ашигтай ажиллахад үнэхээр мэргэжлийн үүднээс хандах нь зөв гэдгийг та бүхэн ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн өнөөдөр энэхүү зах үнэн эсэхэд эргэлзэх биш үнэхээр эрсдэлгүй ашиг орлого олж болох нь үнэн бодит зүйл мөн болохыг өөр өөрийн хэмжээнд батлахыг хүсэж байгаа бол энэ бүхнийг бид та бүхэнд хүргэх боломжтой болохоо илэрхийлж байна. Дэлхийд энэ зах зээл дээр ажиллаж, сая саяар нь ашиг орлого олж байгаа олон олон арилжаачид бидний дунд бидэнтэй хамт нэг ертөнц нэг л дэлхий дээр амьдарч байгаа нь бидний итгэл

Page 69: About FOREX

69

үнэмшил бахархал юм. Дэлхийн хэмжээнд нэр цуутай гэгдэх тэдгээр трэйдэрүүд бас л бидний нэгэн адил мэддэггүйгээсээ мэддэг болох хүртлээ асар их замыг туулсан байдаг. Тэдгээрийн түүх замналыг нь судлаж үзвэл өнөөгийн үеээс тэс өөр ертөнцөд, огт мэдэхгүй үнэхээр хоосон зэлүүд газраас гараагаа эхэлж их цаг хугацаа, хөрөнгө зарсан байдаг. Тэгвэл бидэнд тэдний өнгөрүүлсэн тэрхүү асар их цаг хугацаа, хүнд нөхцлийг дахин давтан туулах шаардлагагүй болсон нь БИДЭНД ОЛДСОН АЛТАН БОЛОМЖ билээ.

Хэдийгээр бид тэдэнтэй эн зэрэгцэх төвшинд тийм ч хурдан хүч амжихгүй ч өнөөдөр тэдний нэгэн адил ашиг орлогын хэмжээгээрээ бус эрсдэл алдагдалгүй өөрт хангалттай ашиг орлого олдог болж чадах ирээдүй байна. Өнөөдөр компьютер, интэрнэтгүй айл өрх, улс орон байхгүй болсон төдийгүй энэ зах зээлийн хөгжлийн өндөр түвшин, дадлага туршлагын арвин их нөөц бололцоо тэдгээрийг судлан мэдэж ашиглах боломж нь хөгшин залуу, нас хүйс, өнгө зүс харгалзахгүйгээр нээлттэй байгаа нь АСАР ТОМ АЗ ЗАВШААН юм. Иймээс энэхүү аз завшаан болсон алтан боломжийг ашиглаж МОНГОЛ хүн бүр өөр өөрийн хүсэл мөрөөдлийн эхлэл болсон эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА орох цаг нь нэгэнт болжээ.

Хэн нэгэн нь энэ бүхнийг хэзээ нэгэн цагт эхлүүлэх нь тодорхой байсан ч яагаад өнөөдөр бид эхлүүлж болохгүй гэж...

Тэгвэл өнөөдөр бид эхлэлийг нь тавьж өгөхийг хүсэж байна, харин та бүхэн цаашид хөгжүүлэн авч явах болно. Нэгэн цагт Монголын трэйдэрүүд өөрийн гэрээс бус Сидней, Токио, Лондон, Нью-Йоркийн биржүүд дээр гарч ажиллан шилдэгүүд болон тодрох нь гарцаагүй гэдэгт итгэж байна. Гэхдээ өнөөдөр эхлэвэл....

Ингээд өнөөдөр бид их үйлийн эхлэлийг хэрхэн тавих талаар доор дэлгэрэнгүй тайлбараа толилуулж байна.

Юуны өмнө бид ерөнхий онолын суурь мэдлэг төдийгүй, мэргэжлийн анхан дунд шатны мэдлэг олгох цогц сургалтыг танхимаар биш онлайнаар олгох бөгөөд та бүхэн их өндөр төлбөр мөнгө, орон зай, цаг хугацаанд баригдахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Та тус сургалтыг хүлээн авснаар өөрийн дансан дахь мөнгийг ямар нэгэн эрсдэлгүйгээр сар бүр тогтвортойгоор 100-с доошгүй хувь өсгөж сурах чадвартай болох болно. Жишээ нь та арилжаагаа 1,000 доллараар эхэлсэн бол эхний сардаа 2,000 доллар-с дээш, 5,000 доллараар эхэлсэн бол 10,000 доллар-с дээш, 500,000 доллараар эхэлсэн 1,000,000 доллар-с дээш хэмжээнд хүртэл өсгөж чадна гэсэн үг. Манай доорхи хөтөлбөрөөр өмнө сурсан суралцагчдын дансны хуулбар ашиг орлогын хэмжээг тухайн сургалтын хөтөлбөрт хамрагдагсад сонирхох бүрэн боломжтой бөгөөд хуулбар ба тухайн оролцогчдын холбогдох мэйлийг хамтад нь илгээж болно.

Иж бүрэн цогц сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулга.

Уг сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн бүлэгтэй.

1. Цогц сургалтын хөтөлбөр

2. Нэмэлт сургалтын хөтөлбөр

3. Урамшуулал

1. Цогц сургалтын хөтөлбөрийн агуулга.

Page 70: About FOREX

70

1.1. Техник шинжилгээ

• Лааны хэлбэрүүд

• Тэдгээрийг хэрхэн ашиглах,

• Шинжилгээ хийж, ханшийн өсөлт уналтын ханалтыг тодорхойлж сурах

• Үргэлжилэх чиглэлийг тодорхойлох

• Графикийн алтан хэлбэрүүд

• Алтан хэлбэрийг хэрхэн ашиглах

• SELL, BUY цэгийг хэрхэн тодорхойлох

• Индикатор

• Түүний ажиллах зарчим,

• Преиод буюу өгөгдлийн давтамжийн тохиргоог хэрхэн зөв тохируулах

• Валютууд өөр хоорондоо хэрхэн индикатор болох

• Арилжаанд хэрхэн ашиглах

• Фибо сетка

• Техник тооцоонд хэрхэн ашиглах

• Ресистэнц, суппорт цэгүүдтэй хэрхэн хослуулах,

• Эллиот буюу давалгааны онол

• Давалгаа хэдэн үечлэлттэй явагдах, түүнийг тодорхойлох

• Арилжаанд хэрхэн ашиглах, ямар захиалгыг давуу хийх вэ?

• Хугацааны мөчлөг

• Платформ дээр буй арилжааны хослолуудын ханшийн графикийн хугацааны мөчлөгүүдийг хэрхэн зөв байрлуулж, техник шинжилгээнд хэрэглэх, SELL, BUY сигналуудыг хэрхэн тодорхойлох

Page 71: About FOREX

71

1.2. Суурь шинжилгээ

• Шинжилгээнд ашиглах мэдээ мэдээллийг хаанаас хэрхэн олж болох,

• Мэдээ мэдээллийн гарах цаг хугацааг яаж мэдэх

• Мэдээ мэдээллийг арилжаанд нөлөөлөх зэрэгллээр хэд хуваадаг болох,

• Мэдээ гарснаар арилжаан дахь ханш хэрхэн өөрчлөгдөх, түүн дээр эрсдэлгүй ажиллах

1.3.Трэйдэрийн арилжаанд баримтлах АЛТАН зарчим

2. Нэмэлт сургалтын хөтөлбөрийн агуулга

2.1.Дэлхийн трэйдэрүүдийн ашиглаж байгаа индикаторуудын нэрийн жагсаалт, эдгээрийг арилжааны ямар хослолуудад хэрхэн хуваарилан ашиглах

2.2.Дэлхийн трэйдэрүүдийн арилжааны тактик, түүнийг өөрийн арилжаанд хэрхэн хослуулан ашиглах

2.3.Арилжаанд зөвшөөрөгдсөн автомат арилжааны системийн нэрсийн жагсаалт, арилжаанд ашиглах аргачлал, зарчимууд

3. Урамшуулал

3.1.Форекс биржийн үүсэл (баримтат түүхэн кино, ведио бичлэгүүд)

3.2.Форекс трэйдэрийн түүх (баримтат түүхэн кино, ведио бичлэгүүд)

3.3.Холбоотой түүхэн баримтат түүхэн кино, ведио бичлэгүүд

Сургалт хэрхэн явагдах вэ?

Зайны сургалтын хувьд танхимын сургалтаас ялгаатай зарим нэгэн зүйлс байдаг.

Тиймээс сургалтанд хамрагдагсдыг орон зай цагийн зөрүү болон бусад холбогдох асуудлуудтай уялдуулан хэсэгчилэн ангилах шаардлагатай. Иймээс хамрагдагсдыг бүртгэн авч ангиудад хуваарилан онлайн цагуудыг тогтоон гаргах шаардлагтай. Сургалтын хөтөлбөрийг текст болон видео хичээлийн (монгол хэл дээр) хэлбэрээр таны мэйлээр илгээнэ. Та онлайнаар холбогдох шууд сургалтын цагаас бусад цагуудаар өмнө нь өөрт байгаа завтай цагтаа сайтар үзэж, судлан уншиж танилцсан байх шаардлагатай. Манай зайны сургалтын явагдах хуваарь нь 7 хоногт 2 удаа онлайн шууд холболтоор хамрагдагсдын дунд нээлттэйгээр явагдах бөгөөд 2 долоо хоногийн хугацаатай үргэлжилэнэ. Нэг удаагийн шууд сургалт 3 цаг үргэлжилэх бөгөөд эхний нэг цагт хамрагдагсдын асуултанд тайлбар өгнө. (зөвхөн сургалттай холбоотой асуудлаар)

Сургалтын нийт төлбөр 150,000 төгрөг (нэг зуун тавин мянган төгрөг)

Page 72: About FOREX

72

Сургалтын хөтөлбөрийн агуулга болоод үр дүн, төлбөрийн хэмжээ таалагдахгүй байгаа хүн бидэнд хандахгүй байхыг хүсье.

Суралцахыг хүсэгчдын бүртгэлийг [email protected] мэйл хаягаар хүлээн авна. Холбогдох утас: 7013-3353 (манай байгууллагын ажлиллах цагийн хуваарь 12:00-22:00 байдаг болохыг анхаарна уу?)

Бүртгэгдсэн хүмүүст мэйлээр дамжуулан аль бүсийн ямар ангид хамруулах болоод сургалтын товын хамт мэдэгдэх болно.

Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Сэтгэгдлүүд:

Топ хичээл № 1. Валютын худалдаанд нөлөөлдөг хүчин зүйлүүд

Валют солилцооны эрч нь маш олон хүчин зүйлүүдээс хамаардаг боловч гол төлөв зарах болон авах хэрэгцээнээс хамаардаг ба эдгээр хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр тодорхой валютын арилжаалагдах үнийн хэлбэлзэл үүсдэг.

Дэлхий дээр болж байгаа үйл явдлуудаас хамгийн их хамаардаг зах нь forex юм. Тодорхой валютын зарах болон авах хэрэгцээ маш олон тооны хүчин зүйлээс хамаардаг.

Эдгээр хүчин зүйлүүдийг

эдийн засгийн, улс төрийн болон тухайн зах зээлийн онцлогоос хамааралтай гэж ангилдаг.

Эдийн засгийн хүчин зүйлүүд:

Эдийн засгийн хүчин зүйлүүдэд засгийн газрын агентлаг болон төв банкны эдийн засгийн хувьд баримталж байгаа бодлого, эдийн засгийн ерөнхий байдал болон бусад холбогдох эдийн засгийн хүчин зүйлүүд ордог.

Эдийн засгийн бодлого нь засгийн газрын татварын бодлого (төсөв/түүний зарцуулалт) ба мөнгөний бодлогоос бүрддэг (төв банк мөнгөний нийлүүлэлтийг хянах байдал түүний хүү гэх мэт).

Эдийн засгийн хүчин зүйл

Үүнд:

Засгийн газрын төсвийн алдагдал болон илүүдэл:

Зах зээлд засгийн газрын төсөв нь их алдагдалтай байх сөрөгөөр нөлөөлдөг бол харин илүүдэл байх нь эерэгээр нөлөөлдөг. Үүний үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ тогтоогдож өгдөг.

Худалдааны баланс ба хөгжлийн төлөв:

Page 73: About FOREX

73

Улс хоорондын худалдаа нь тодорхой улсын бараа үйлчилгээний хэрэгцээ болон түүнд шаардлагатай гадаад валютын хэрэгцээг бас харуулж өгдөг . Худалдааны алдагдал болон илүүдэл нь тухайн улсын эдийн засгийн хүчин чадал ба дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг харуулдаг.

Жишээ нь: гадаад худалдааны алдагдал нь үндэсний мөнгөн тэмдэгтэд сөргөөр нөлөөлдөг.

Инфиляцийн түвшин ба түүний өсөх ба буурах хэтийн төлөв:

Инфиляц хэт ихэссэн тохиолдолд тухайн орны мөнгөн тэмдэгт тэр хэрээр үнэ цэнээ алддаг. Энэ нь инфиляц тухайн мөнгөний худалдан авах чадварыг бууруулдагтай холбоотой.

Гэвч инфиляц өсөх үед бас худалдан авах чадвар сайжрах бас тохиолдол байдаг энэ нь төв банк нь инфиляцийн эсрэг арга хэмжээ авч богино хугацааны зээлийн хүүг өндөрсгөнө гэсэн хүлээлтээс үүдэлтэй.

Эдийн засгийн эрүүл байдал ба өсөлт:

Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP), ажил хийж буй иргэдийн тоо блон хувь, жижиглэнгийн борлуулалт, хүчин чадлын бүрэн ашиглалт гэх мэт хүчин зүйлүүд нь тухайн орны эдийн засгийн өсөлт ба эрүүл хөгжлийг тодорхойлдог.

Ерөнхийдөө тухайн орны эдийн засаг хэр их хүчтэй ба эрүүл байгаагаас шалтгаалан түүний мөнгөн тэмдэгт тэр хэрээр хүчтэй байдаг ба бас түүнийг худалдан авах сонирхол улам өсдөг.

Улс төрийн хүчин зүйлүүд:

Валют арилжааны захад дотоодын, орон нутгийн болон олон улсын байдлын хүчин зүйл болон үйлд явдлууд их нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Жишээ нь: улс төрийн үймээн, тогтворгүй байдал нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.

Улс төрийн татвар төлөгч тодорхой хүчний бослого мөн хөрш орнуудад болж буй үймээн самуун бусаддаа муугаар нөлөөлдөг.

Зах зээлийн сэтгэл зүй:

Зах зээлийн сэтгэл зүй ба трейдерүүдийн мэдрэмж нь forex захад дараахи байдлаар нөлөөлдөг:

Чанартай орчин руу зугтах:

Олон улсын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын найдвартай орчин хайх шалтаг болдог ба энэхүү орчинд хүчтэй гэсэн тодотголтой валют илүү өндөр ханшаар худалдаалагддаг.

Удаан хугацааны хөгжлийн төлөв:

Валютын зах зээл нь өөрийн онцлогийн дагуу мэдэгдэхүйц хөгжих төлөв чиг шугамтай байдаг ба энэ нь тодорхой бизнесийн хэмнэлтэй явагддаг. Судлаачид эдийн засгийн болон

Page 74: About FOREX

74

улс төрийн ямар нэгэн хүчин зүйл болон хандлагаас хамааран удаан хугацааны өөрчлөлт явагддагыг сайтар шинждэг.

"Сургаар худалдан авч, бодит байдлыг зар":

Энэ нь зах зээлийн алтан зарчим ба ялангуяа валютын захын хувьд бизнес хийх нэн оновчтой аргачлал юм. Тодорхой зах зээлийн өөрчлөлтийн хандлагыг урьдчилан тооцоолж арилжаа хийхийг хэлж байгаа бөгөөд зөв үед нь шийдвэр гарган эсрэг үйлдэл хийхийн зэрэгцээ зах зээлийн аяыг даган хэт их худалдан авах буюу хэт их зарахаас урьдчилан сэргийлэхээс гадна том эрсдлээс хамгаалж өгдөг.

Эдийн засгийн тоон үзүүлэлт:

Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нь ерөнхий эдийн засгийн бодлого, тайлан зэрэгт тусдаг ба зах зээлд их хүчтэй нөлөөлөх боломжтой. Энэ нь ялангуяа сэтгэл зүйн шинж чанартай ба зах зээлийн богино хугацаанд үйлчлэх шийдлүүдэд хүчтэй нөлөөлдөг.

Худалдаа хийх аргачлал

Бусад худалдааны зах зээлийн адил forex захын үнийн өөрчлөлт нь бас тодорхой жишгийн загвараар явагддаг. Жишээ нь EUR/USD харьцаа тогтмол нэгэн загварын дагуу цаг хугацааны үед өөрчлөгддөг байдлыг валютын худалдаачид үнийн график судалсны үндсэн дээр ашиглаж болох юм.

№ 1. Дэлхийн шалгарсан трэйдэр

Санхүүгийн зах зээл дээр өөрийн байр сууриа нэгэнт тогтоож чадсан шалгарсан Trader-ийн талаар та бүхэнд танилцуулах гэж байна. Түүний нэрийг Larry Williams гэдэг бөгөөд өдгөө 63 настай.

Энэ хүн сард тухайн арилжаанд оруулж буй мөнгөө 900% өсгөдөг бөгөөд 46 жилийн турш commodity төрлийн арилжаа хийж байгаа

бөгөөд S&P 500-ийн дундаж индекс дээр ихэвчлэн арилжаанд ордог байна.

Larry Williams бүх цаг үеийн тредерүүдэд домог болон үлдсэн нэгэн захиалга хийсэн бөгөөд 10,000$-ийн захиалгыг нэг ч удаа Close хийлгүй 1,100,000$ болгон өсгөсөн байна. Түүний амжилт үүгээр зогссонгүй өнөөдрийг хүртэл амжилт нь үргэлжилсээр...

№ 1. Ирүүлсэн сэтгэгдлүүдэд тусгагдсан нийтэч сэдвүүдэд хариулах нь:

Энэхүү блогоо нээгээд удаагүй ч сэтгэгдлээ үлдээсэн болон хандсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье!

Бид та бүхнээс ирүүлсэн сэтгэгдэл болон хандсан нийт хүмүүст хэрэгтэй байгаа гэж олж мэдсэн бүхий л сэдэвт нэгдсэн хариулт өгч байх нь хэрэгтэй юм байна гэж үзээд энэхүү сэдвийг шинээр

нээлээ.

Энэ удаагийн анхны бичлэгээр холбоо тогтоох хавтас дахь мэдээлэлд сэтгэгдлээ үлдээсэн зочны асуултанд хариулахаар шийдлээ.

Page 75: About FOREX

75

Тэрээр зочин маань өмнө нь Анод банкнаас дамжуулдаг платформ дээр ажиллаж үзсэн байна. Манай Монгол хүмүүсийн хувьд энэ үйлчилгээг анх нээсэн цагаас нь сонирхож эхэлсэн хүмүүс цөөнгүй байдаг гэдэгт санал нийлэх бизээ. Ер нь анх удаа Монгол оронд энэхүү боломжийг бүрдүүлж бий болгосон гэдэг утгаараа Анод банкны мэргэжилтнүүд асар том нээлт хийсэн гэхэд болно. Хэдийгээр Форекс зах зээлийн талаар мэддэг, сонссон, бүр энэ зах зээл рүү хэрхэн орж болдог бол хэмээн эрэлхийлэн мөрөөдөж явсан маш олон хүмүүс байдаг юм билээ.

Өнөөдөр техник, технологийн эрин асар хурдацтай хөгжихийн зэрэгцээгээр эгэл жирийн ард иргэд хүртэл уг том ертөнцөд ажиллаж, суралцах боломж хамтдаа хөгжиж байна. 1990-ээд оны эхэн үеэс өмнөх бүхий л цаг хугацааны туршид тэрхүү гайхамшигт ертөнцөд ердөө л улс орнуудын засгийн газрууд, төв банкууд, томоохонд тооцогдох зарим арилжааны банкууд, санхүүгийн болоод нэртэй том пүүс компаниуд л оролцож чаддаг байсан гэдэг. Харин тухайн үед хувь хүн иргэн оролцохыг хүсвэл 50,000-аас доошгүй хэмжээний америк долларын дипозит байршуулж байж оролцох боломж нь нээгддэг байсан байна.

Дээр өгүүлсэнчилэн Анод банк дан ганцаар энэхүү үйл ажиллагааг эрхлэн санаачилсан гэвэл бас өрөөсгөл юм. Манай оронд Анод банкнаас гадна Худалдаа хөгжлийн банк мэт зарим цөөн хэдэн банкинд уг үйлчилгээг авах боломж бас байдаг билээ. Та бүхэн Худалдаа хөгжлийн банкны вэбсайтаар зочилж сонирхож болно. Тэнд бичсэн журмаар бол харилцагч та барьцаа хөрөнгө 50,000-аас доошгүй, албан байгууллага бол 100,000-аас доошгүй хэмжээний америк доллар болон алтны данс барьцаалж байж арилжааны данс нээлгэх боломжтойг олж уншиж болох юм. ( http://www.tdbm.mn/ )

Энэ мэтчилэн дан ганц Монгол орон төдийгүй дэлхийн олон улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд дээрхи үйл ажиллагааг дамжуулан гүйцэтгэдэг бөгөөд зах зээлийн шударга зарчмын үүднээс хөгжлийн шинэ шат ахих бүрд тэдний хооронд байршуулах хөрөнгөөс эхлээд дээд доод ханшийн зөрүү зэргийг маш багаар санал болгох замаар өрсөлдөөн нь улам бүр ихэссээр байна.

Энэ нь эгэл жирийн ард иргэд бидэнд боломж улам бүр нээгдсээр байгаагийн илрэл гэж үзэж болно. Энд бид ганцхан юуг өгүүлэх гээд байна вэ гэхээр энэхүү ФОРЕКС хэмээс аугаа том ертөнц дээр зөвхөн цөөн хэдэн Монголчууд биш дэлхийн олон олон ард иргэд байгууллага, пүүс компаниуд, засгийн газрууд бүгд оролцдог учир энэ бол ердөө ч нэг казино, тааварт тоглоом болон мөрийтэй тоглоомын ертөнц биш юм. Гагцхүү энэ зах зээл нь бодит үнэн зах зээл мөн гэдгийг дээрхи бүхэн баталж байгаа юм.

Нэмж хэлэхэд энэхүү зах зээл яагаад ингэж олон жил улам бүр хөгжин боловсорч байгааг нэгэн жишээгээр тайлбарлахыг хичээе! Энд хамгийн чухал нэгэн үзүүлэлт нь spread буюу дээд доод ханшийн зөрүүнээс ашиг авдаг асуудал юм. Энэ нь бид бүхэн арилжаанд оролцох анхны алхам дээр зах зээл маань өөрөө автоматаар татан авдаг байна. Өөрөөр хэлбэл оролцогч бүхэн захиалга хийсэн бүхэнд зах зээл маань өөрийн олдог гол ашиг болох ханшийн зөрүүгээ татан авдаг. Дэлхийн хэмжээнд энэ зах зээл дээр оролцогчдын тоо болоод эргэлддэг хөрөнгийн хэмжээг (жил, сар бүр өсөн нэмэгдэж мэдээллийн сувгуудаар олон өөр өөр тоо тавигддаг болохоор тодорхой бичсэнгүй) тооцож үзвэл тэдгээрийн хийгдсэн захиалга бүрийн ханшийн зөрүүнээс дор хаяж 2 pips-ийн зөрүү (зөрүүний нэгжийн нэршил) татан авдаг гээд төсөөлөхөд уг зах зээлийн утга учир танигдах буй за.

Page 76: About FOREX

76

Иймээс хүмүүсийн гол төлөв асуугаад эргэлзээд байдаг дампуурчихвал олсон ашгийг минь өгөхгүй, ашгаас минь шимтгэл аваад байх болов уу гэх зэрэг олон олон болгоомжлол, эргэлзээ нь үндэслэлгүй зүйл гэдэг нь тодорхой юм.

Эргэж олдомгүй үнэт цагаа зориулан анхаарал тавьсанд талархал илэрхийлье!

Та бүхэнд ажлын амжилт хүсэн хүндэтгэсэн: "Forex center of Mongolia" хамт олон.

Монголчууд бид л ертөнцийг дахин эзэгнэх болно...

№ 2. Тодруулах зүйлс олон байгааг мэдэж авлаа...

Манай сургалтыг анхаарал тавин үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Энэхүү сургалтаа эхлээд дөнгөж 7 хоног өнгөрч байгаа ч одоогийн байдлаар шуудангийн

хайрцагт 56 захидал ирсэн байгааг үзэхэд бид илүү их ажиллах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрлөө . За ингээд сэтгэгдлээ үлдээсэн болоод хандсан та бүхэндээ хэрэгтэй гэж хүссэн бүх асуултанд тань хариулт өгөхийг хичээе!

Эхлээд блогийн хуудсуудын талаар жаахан тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Уучлаарай, мэдэх хүмүүс нь ойлгомжтой зүйл тайлбарлалаа гэж битгий ундууцаарай. Юуны өмнө энэхүү блог дээр бичигдсэн бүх бичлэгийг үзэхийн тулд эхний нүүрэн дээр гарсан бичлэгүүд нь сүүлийн бичлэгүүд юм. Бичлэг нэмэх бүрд шинэ бичлэгүүд нь дээрээ гарч өмнөх бичлэгүүд нь доошоо суусаар хуудас дүүрч байгаа бөгөөд түүнээс ч өмнөх анхны бичлэгүүд нь дараагийн хуудас гэсэн хуудас руу ард нь орж байгаа. Одоогоор би үүнийг нэг дор харуулах ба сүүлийн бичлэг нь хамгийн сүүлд, эхний бичлэг нь хамгийн эхэнд оруулах талаар тохируулж чадахгүй байгаадаа хүлцэл өчиж байгааг минь хүлээн авна уу! Ирсэн асуултууд дотор хаяг, утас болоод бичигдсэн сэдэв хичээлийн талаар цөөнгүй дурьдсан болохоор тэр хүмүүс ард нь орчихсон хуудсыг олж уншаагүй юм болов уу гэсэндээ үүнийг бичлээ.

Одоо би сургалттай холбоотой нийтлэг асуултуудад хариулъя!

- Энгийн хүмүүсийн хувьд жаахан ойлгомжгүй байна? сургалт чинь үнэгүй гэдэг үнэн үү?

- Энэ асуултанд би дахиад хариулъя. Бидний явуулж байгаа цуврал сургалтыг блог дээрээс эхнээс нь дэс дараатай цэгцтэй уншиж судлавал ойлгомжтой байгаа гэж найдаж байна. Он сар өдрөөр нь шүүгээд ч уншсан болно шүү дээ. Гэхдээ ойлгоогүй зүйлээ тодорхой асууж байвал хариулахад татгалзах зүйлгүй.

Page 77: About FOREX

77

Манай сургалт үнэ төлбөргүй явагдаж байна. Яагаад гэвэл бид энэхүү бүх сургалтыг өөрийн блогоор дамжуулан өдөр бүр цувралаар бичиж нийтэлж байна, цаашид ч энэ хэвээр байх болно. Тиймээс энэ бүхэн төлбөр шаардагдахгүй сургалт билээ. Гагцхүү интернэтээр үнэ төлбөргүй олж авсан энэхүү мэдлэгээ баталгаажуулан өөрийн болгож авахыг хүссэн хүмүүст бид тодорхой хэмжээний төлбөртэйгээр мэдлэг баталгаажуулах сургалт явуулах болно. Энэ сургалтанд та заавал хамрагдах шаардлагагүй ч байж болох бөгөөд нэгэнт эхлэлийг нь тавьсан болохоор цаашид бие даан үргэлжлүүлэн суралцаж болно.

- Илүү ихийг хурдан сурмаар байна, интернэтээр заагддаг хичээлүүд хаанаас олж болох вэ?, аргаа сайн олохгүй байна?

- Энэ бол амархан сурж болох мэдлэг биш гэмээр байна. Хэдийгээр бидний явуулж байгаа энэ зүйл бол Форекс ертөнцийг бүрэн таних асуудлын дэргэд өчүүхэн зүйл юм. Гэхдээ хүсвэл интернэтээс маш их сургалт гарын авлага, ном товхимол, видео бичлэгүүдийг үнэтэй үнэгүй татан авч судлаж болохийг үгүйсгэхгүй л дээ. Бид ч бас энэ замаар анх эхэлсэн. Манай зарим хүмүүс янз бүрийн судалсан судлаагүй программ, платформ дээр дадлагын дансаар арилжаанд оролцох, эрсдлийн тооцоо судалгаа, дадлага багатайгаар бодит дансанд их мөнгө оруулах гэхчилэн төрөл бүрээр туршиж бас алддаг гэдгийг хэлмээр байна. Бид хамгийн гол нь олон хүн дутуу мэдлэг эзэмшснээс ихийг алдахаас урьдчилан сэргийлэхийг хүсч байна. Эхлэл гэдэг маш их хүч, оюун, цаг зарцуулдаг гэдэгтэй санал нийлнэ биз дээ. Орчуулах, харьцуулах, өөрийн хэллэгт хөрвүүлэх, мэргэжлийн хэллэгийг зөв оновчтой сонгох гээд асар их бэрхшээлүүд туулж байж бидний энэхүү хичээлүүд бэлэн болж эхэлж байгаа билээ. Гэхдээ чадвартай олон сайхан залуус бидний дунд цөөнгүй байгаа. Хэрэв татгалзахгүй бол гадаад хэл дээр олж болох сайтууд бий. Та хүсвэл хайлтын цонхоор Forex гээд л бичээд хайхад болно. Тэнд түмэн хаягууд бий.

Харин энэ замаар биш Монголчилсон замаар одоогийнхоос илүү хэмжээнд суралцахыг хүсвэл бидэнтэй холбогдон биечлэн ирж уулзахыг зөвлөж байна. Удахгүй бид өөрсдийн бүх мэддэг чаддаг бүхнээ гурван бүлэгт хуваан сургалтын лабораториор явуулахаар бэлтгэж байна. Та энэ сургалтуудад өөрийн сурахыг хүссэн ангидаа сонголт хийн суралцаж болно.

1-р анги: Ерөнхий мэдлэгийн онол баталгаажуулах сургалт - хугацаа 1 долоо хоног (төлбөр 100,0 мян.төг)

2-р анги: Дунд шатны мэдлэг олгох, баталгаажуулах сургалт - хугацаа 1 сар (төлбөр 350,0 мян.төг)

3-р анги: Гүнзгийрүүлсэн мэдлэгийн баталгаажуулах сургалт - хугацаа 2 долоо хоног (төлбөр 250,0 мян.төг)

Хэрэв та 1-р ангид суралцах шаардлагагүй гэж үзвэл өөрт шаардлагатай гэж үзсэн аль ч ангиа сонгон суралцаж болохоос гадна бүх ангид нэг мөр суралцахыг ч зөвшөөрнө. Манай сургалтын лаборатори нь цөөн хүнд чанартай сургалт хүргэх үүднээс нэг ангидаа 6 суралцагч хамруулахаар зохион байгуулагдсан байгаа. Сургалт ажлын өдрүүдэд (даваа-баасан) өдөр оройн 2 ээлжээр явагдах бөгөөд өдрийн ээлж 14:00-16:00, оройн ээлж 19:00-21:00 цагуудад тус тус үргэлжилнэ.

- Форекс алга болох уу, дампуурах уу, ашгаа хэрхэн авах вэ, дансаа яаж цэнэглэх вэ?

Page 78: About FOREX

78

- Дээрхи нийтлэг асуултанд хариулъя! Энэ аугаа ертөнц манай гараг дээр маш олон жил бүрэн бүтнээрээ оршин тогтнож байгаа, цаашид ч байх болно гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Дэлхий хэзээ нэг мөнгөний нэгжтэй болно тэр болтол лав оршин тогтнох нь дамжиггүй гэж би хувьдаа боддог. Мэдээж их олон шалтгаанууд та бүхэн надад тавих байх л даа. Би энд нэг зүйлийг маш тодорхой тайлбарлах нь зөв гэж үзлээ. Жишээ нь та "Нарантуул" зах руу зорилгоосоо үл хамааран орох бүртээ 100 төгрөг төлдөг. Энэ тохиолдолд та зах дээр маш их ашиг олсон ч тэр эсвэл бүх зүйлээ хулгайд алдсан ч тэр таны энэ асуудлаас үл хамааралтайгаар "Нарантуул" байж л байна. Харин ч захын орлого улам бүр нэмэгдсээр л байх болно. Яг үүнтэй нэгэн адил форекс зах буюу валютын бирж нь та бидний арилжаа хийсэн болгонд ханшийн зөрүүний хэмжээгээр авах ёстой орлогоо авдаг. Энэ талаар та "Дээд доод ханшийн зөрүү буюу Spread" гэсэн гарчиг дор нийтэлсэн бичлэгээс тодруулан мэдэж аваарай. Тиймээс бидний дээрх арилжаанд алдсан ч тэр олсон ч тэр форекс ашигтай л байдаг. Олон улсын санхүү эдийн засгийн хямрал ч төдийлэн нөлөөлөхгүй гэхэд болно. Учир нь валютыг хосоор нь хооронд нь солилцдог ажиллагаа байж л байвал тэдгээр орнуудын мөнгөний ханш нэг нь уналаа гэхэд нөгөө нь чангарч байдаг болохоор арилжаа байсаар л байх болно. Иймээс бид энэ зах зээл буюу форекс алга болох, дампуурах талаар санаа зовохгүй байж болно. Харин байдал өөрчлөгдвөл дэлхийн хэмжээнд асар том өөрчлөлт гарах нь дамжиггүй, гэхдээ л тэр болтол бидэнд дор хаяж 5 жил байх байлгүй дээ... За за энэ бол хэтрүүлэг шүү!

За одоо би арилжаанд оролцоход данс хэрхэн цэнэглэх, олсон ашгаа хэрхэн татаж авах талаар товчхон өгүүлье. Энэ алхам бол форексийн үйл ажиллагааг дамжуулж байгаа (олон байгууллага байдаг) арилжаа хийх гэж буй тухайн байгууллагаас шууд хамааралтай. Зарим байгууллага нь өөрийн гэсэн виза, мастер картууд гаргасан байдаг ба та түүнийг нь өөрийн нэр дээр захиалан авч (дунджаар төлбөр нь 15-50 ам.доллар) орлого зарлагаа өөрөө интернэтээр хийж болно. Орлогын хувьд та картандаа оруулсан мөнгөө аль ч (монголдоо ч болно) банкинд очоод картаа өгөөд эсвэл АТМ-ээс бэлнээр нь авч болдог. Ер нь аль ч байгууллагаар дамжуулсан адил Монголын Худалдаа хөгжил, Голомт банкны олон улсын эрхтэй картаар орлого зарлагын гүйлгээнүүдээ хийж болно. Мөн бэлэн болгохоос бусад тохиолдолд та интернэтээр гүйлгээгээ хийж болно.Тухайн байгууллагын вэбсайтаар хандан шаардлагатай гэсэн бичиг баримтаа файлаар илгээх бага зэргийн ажил ордог. Эдгээр алхмууд нь ихэнх дамжуулагч байгууллагуудад хэрэглэгддэг бөгөөд зарим нь үүнээс ч хялбар, зарим нь хүндрэл ихтэй ч байх нь бий. Гэхдээ энэ талаар удахгүй та дэлгэрэнгүй мэдлэгтэй болох болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ гарчиг доор нийтлэх энэ 7 хоногийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Та бүхний хүссэн сайн бүхэн дэлгэрэн хөгжих болтугай!

Хүндэтгэсэн: "Forex center of Mongolia"

Монголчууд бид л ертөнцийг дахин эзэгнэх болно...

Page 79: About FOREX

79

№ 3. Сэтгэгдлүүдэд...

Эрхэм та бүхэнд энэ өдрийн мэнд хүргээд хэдэн асуултанд хариу өгч байна.

Өнөөдөр Лхагваа гэж хүн хэд хэдэн сэтгэгдэл үлдээсэн байсан. Арилжаа хийдэг байсан туршлагатай хүн гэж санагдсан. Гэхдээ хөрөнгийн бирж дээрээс хувьцааны арилжаанд оролцож байсан гэж ойлгосон. Буруу мэдэрсэн бол уучлаарай, Лхагваа!

Та мэдэж байгаа байх л даа гэхдээ мэдээгүй бусдад нь гэхэд бидний явуулж байгаа хичээлийн ерөнхий сэдэв нь олон улсын санхүүгийн зах зээл бөгөөд үүнд Лхагваагийн оролцож байсан зах зээл ч гэсэн тодорхой хэмжээгээр хамаатай гэж болно. Энэхүү зах зээл нь хөрөнгийн болон валютын бирж гээд тус тусдаа байдаг бөгөөд бид үүнээс валютын бирж дээр хэрхэн арилжаанд оролцож болох тухай голлон зааж байгаа.

Бид гэхдээ энэ зах зээл дээрээс дан ганц валют биш бас хувьцаа болоод үнэт бүтээгдэхүүнүүд ч арилжиж болно л доо. Эрин цагийн хөгжилтэй холбоотойгоор 1990-ээд оноос хойш хэрэгцээтэй гэсэн ихэнх зүйлсээр арилжаа хийх нөхцөл бүрдсэн байгаа.

Энэ зах зээл дээрээс хэрэв хувьцаа худалдаж авлаа гэхэд хадгалж байгаад жил бүр ноогдох ноогдол ашиг авах гэсэн ойлголт ордоггүй гэхэд болно. Учир нь уг захын гол үйл ажиллагаа нь тухайн хувьцааг авч зарж болдог ч оролцогч бидний хувьд дан ганц тэдгээрийн ханшийн өсөлт бууралтаас ашиг олох зорилгоор ханддаг болохоор энэхүү зорилгод л нийцэн ажилладаг. Мэдээж ойрын арилжаанд оролцоход та авсан нэгжээ тухайн өдөртөө буюу ойрын хэд хоног дотор багтаан ашиг гарган буцаан зарах шаардлагатай байдаг. Ингээд Лхагваа таны асуултанд хариу өглөө гэж бодож байна.

Танд нэмж хэлэхэд өмнө нь энэ зах зээлд оролцож байсны хувьд бусадтайгаа сэтгэгдлээ хуваалцаж зөвлөн ярилцаж байгаасай гэж зохион байгуулагчдын зүгээс хүсэж байна. Таны дадлага, алдаа оноо бусдад маань хэрэгтэй гэж үзсэн билээ. Таны майл хаягыг бид бүртгэн авсан. Хэрэгтэй асуулт тавьж олонд тус нэмэрээ оруулсан танд ажил амьдралын их амжилт хүсэж байна.

Бидний энэхүү үйл хэрэгт өөрийн мэддэг чаддагаа бусдад хүргэхийг хүссэн хэн боловч блог эрхлэгчдээс ABTOR-ын эрх аван бичлэг оруулж болохыг үүгээр мэдэгдэж байна.

Зочин гэж хандсан танд хариултаа үргэлжлүүлье.

Таны асуултнаас зээлийн арилжааны талаар зөв сайн ойлгосон байгаа нь харагдаж байна. Та зөвхөн арилжааны зориулалттайгаар зээлийн лимитээр арилжаанд түр зуур ашиглан ашиг олж байгаа гэж ойлгох хэрэгтэй, түүнээс эргүүлэн төлөх бүгдийг нь өөрөөр ашиглах зэрэг ойлголт байхгүй гэж болно. Танд эргүүлэн төлөх асуудал гэж байхгүй. Та тухайн үед валют авахын тулд зээл ашиглах бөгөөд буцаан зарах тохиолдолд зарагдсан орлогоос ашиг нь л танд үлдэж зарцуулагдсан бусад мөнгө нь бирждээ буцаад орно гэж бас ойлгож болно.

Та нэгэн жишээ татсан байсан. Ер нь таны бодож байгаа ойлголт утгын хувьд зөв хариулт байна. Гэхдээ ихэнх дамжуулагч арилжааны байгууллагууд нь өөрийн тань дансны мэдээлэл дотор зээлийн хэмжээ болоод өсгөвөрлөсөн хэмжээг харуулдаггүй. Өөрөөр хэлбэл та 100$-р дансаа цэнэглэсэн гэж үзвэл хэдийгээр 20,000$ зарцуулагдах арилжаанд

Page 80: About FOREX

80

оролцсон ч таны дансан дээр харагдах хэмжээ бол 100$ гэж л харагдана. Үүнтэй нэгэн адилаар та 1000$-н ашиг олсон ч таны дансан дээр (1000/200) 5$-ын ашиг л харагдана гэсэн үг юм.

За эцэст нь Japanaas гэсэн нэрийн дор сэтгэгдэл үлдээсэн танд хариулт өгч байна.

Бид хэдийгээр танаас бага мэдлэгтэй байж болох боловч олсон мэдсэн бүхнээ бусдаас харамлалгүй нээлттэй харилцаж байгаа нь танд яагаад таалагдаагүй гэдгийг сайн ойлгохгүй байна.

Манай байгууллага харин таныг их сонирхож байна. Харамсалтай нь та сэтгэгдэлдээ мэйл хаягаа бичээгүй байлаа. Бидэнд энэ чиглэлээр анх судалгаа хийж суралцаж эхлэх тухайн үе буюу тэртээ 1996 оноос хойш бидэнд хэн ч зөвлөж, туслаж, мэддэгээ хэлж өгч байгаагүй билээ. Тиймээс ч бид үнэндээ багагүй хөрөнгө мөнгөө үрж байснаа нуухыг хүсэхгүй байна. Та ч бас тэрхүү хүйтэн гэгддэг зах зээл дээр арилжаа хийж судалж бас ихийг алдаж байж сурсан байхыг үгүйсгэхгүй. Иймээс бусад олон Монголчууд алдаж онож явсан олон хүмүүсийн туршлага зөвлөмжийг хэдий чинээ сайн сонсож мэдвэл төдий чинээ зөв эхлэх болно гэж хүссэндээ энэ бүхнийг зохион байгуулж байгаа юм.

Энэ зах зээл дээр ороцогчдийн ихэнх хувь нь алдагдал хүлээдэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Үүний цаана ашиг олдог хувь бас бий. Гагцхүү энэ бодит ертөнц мөн бөгөөд бизнесийн маш хатуу дүрэмтэй байдгийг ухаарах хэрэгтэй. Бидний өмнө нийтэлсэн Форекс гэж юу вэ? гэсэн бичлэг дотор ч дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тэнд бичихдээ:

<<Энэ бол найдвар, урам хугарал, уур хилэн ба хүйтэн тооцооны ертөнц юм. Энд л их хөрөнгө бий болно. Энэ бол шийдвэр гаргаж чаддаг хүчтэй хүмүүсийн ертөнц, энд амьдралыг ягаан шилний цаанаас харахгүй, энд хий хоосон мөрөөдөлд зай байхгүй ч яг үүгээр л арилжаа наймаа хийдэг юм. >> гэж бичжээ.

Тиймээ! Энэ бүхний утга учрыг бүрэн гүйцэд ухаарч ойлголгүй маш олон хүмүүс дутуу дулимаг хандаж их хөрөнгө мөнгө алддаг. Харин үүнээс хэн, хэзээ, хэнийг, яаж урьдчилан сэргийлж байсан, чадна гэж шийдвэр гаргасанд нь цааш нь хэн, хэзээ, хэнд, яаж зааж тусалсан юм бол...???

Эцэст нь хэлэхэд энэ үйл ажиллагааг нээлтэй зохион байгуулж байгаа болохоор хүссэн хүн бүхэнд чөлөөтэй харилцах боломжийг нээлээ гэж үзэж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар хувийн үзэл бодол өөрийн мэдлэг чадвараар бусдыг дайрч давшлах элдэв сөрөг мэдээллээр олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэрэгслийг ашиглахыг таашаахгүй байгаагаа Japanaas хэмээх нэрийн доор сэтгэгдэл үлдээгч эрхэм танд зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна.

Энэ мэт харилцааны доголдолтой олныг үл хүндэтгэсэн сэтгэгдлийг дахин тавибал таны сэтгэгдэл хэзээ ч нийтэд нийтлэгдэхгүй болох арга хэмжээг авах болно.

Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"