achilles brochure mon 2017 - · pdf file1965 онд Америкийн иргэн Дик...

20
УРИЛГА ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР- 2017 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ХАНДИВЫН ГҮЙЛТ

Upload: duongduong

Post on 06-Feb-2018

229 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

УРИЛГАИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР- 2017

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ХАНДИВЫН ГҮЙЛТ

Page 2: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

Эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтгаж Таныг болон Танай байгууллагын хамт олныг “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар - 2017” марафон гүйлтэнд оролцон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ

оруулахыг урьж байна. Таны оруулсан хувь нэмэр бусдын амьдралд том өөрчлөлтийг бий болгох хүчтэй билээ. Бид “Итгэл найдвар, Боломж –Улаанбаатар” гүйлтийг жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэн 2015 оноос хойш Улаанбаатар хотод зохион байгуулж ирлээ. Үүнээс хойш Итгэл найдвар, Боломж –Улаанбаатар марафонд давхардсан тоогоор нийт 600 гаруй хүн гүйж, 650 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж, 30 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцжээ. Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан хандив, орлого нь нийгэмд, үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, улмаар тив дэлхийн олон улсын марафон оролцох боломж бүрдүүлэх зорилготой “Марафон аялал”, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг спортоор нийгэмшүүлэх “Ахиллис Монгол клуб”, тусгай сургууль дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйлтээр нийгэмшүүлж, өөртөө итгэх итгэл бий болгох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Ахиллис Хүүхэд”, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийн дэмжих бүлгийн “Даван туулагч”, цаашдаа энэхүү нөлөөлийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулан хамрах хүрээг өргэжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Дашрамд энэхүү арга хэмжээний үйл ажиллагааны зардлыг хэмнэн, үүсгэн байгуулагч Ариг банкны хамт олон гардан зохион байгуулж хандив тусламжыг зорилтот бүлэг болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэн, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх” дээрх үйлсэд 100% зарцуулдагийг дурдахад таатай байна. Энэ удаагийн “Итгэл найдвар, Боломж –Улаанбаатар 2017” гүйлт 2017 оны 9 дүгээр сарын 9-ны Бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Ахиллис Монгол ТББ нь Дик Траумын үүсгэн байгуулсан Ахиллис Интенэйшнл байгууллагын 73 дахь салбар болон 2015 онд Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан билээ.

БУСДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ҮЙЛ БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨРИ-мэйл: [email protected]

Холбогдох дугаар: 70133060 (24/7)

Эрхэм ноён/ хатагтай таныг энэхүү гүйлтэнд бусдыг манлайлан дуудаж энэхүү урилгыг цааш өөрийн найз нөхөд, хамт олондоо түгээж өгнө гэдэгт гүнээ найдаж байна.

Д.ТөмөрхүүУдирдах зөвлөлийн даргаАриг Банк

О.СаранчулуунАхиллис МонголТББ-ын тэргүүн

Удирдах зөвлөлийн дарга

Энэхүү урилганд өөрийн байгууллага болон Итгэл найдвар, Боломж Улаанбаатар хандивын гүйлтийн талаарх товч мэдээллийг хавсаргалаа.

Page 3: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө алдсан.

1976 онд Траум жил бүр зохион байгуулагддаг Нью -Йорк хотын марафонд оролцож гүйлтийн

зайгаа амжилттай дуусгаж барианд орсноор тус марафонд оролцсон анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн болсон.

1983 онд Траум Ахиллис Трак клуб буюу одоогийн Ахиллис Интернэйшнл байгууллагыг үүсгэн

байгуулжээ.

1988онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анхны 10 км-ын уралдаан Нью-Йорк хотын

Үндэсний паркад зохион байгуулагдсан. Мөн тус онд Траум Польш улсад болсон марафоны 100км-ийн зайнд гүйж барианд орсон хөгжлийн бэрхшээлтэй анхны хүн болсон юм.

Ахиллис Кидс нь 1991 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш Нью-Йорк хотын уралдаануудад оролцож эхэлсэн бөгөөд 2001 онд Брүүклинд Ахиллис марафон зохион байгуулсанаар эхлэл тавигдсан.

2003 онд “Итгэл найдвар, Боломж” уриан дор 5 км-ын анхны гүйлт зохион байгуулагдсан. Дик Траум 2004 онд 34 шархадсан дайчдыг “Итгэл найдвар, Боломж” гүйлтэнд уриалан оролцуулсан юм.

2010 оны 4 сарын 18-нд Үндэсний Еврейчүүдийн Спортын алдартнуудын танхимд албан ёсоор багтсан тэрээр Нью-Йоркийн Их сургуулийн баклавар, магистр болон докторын зэрэгтэй бөгөөд одоо Манхэттен дүүрэгт амьдарч байна,

Дик Траум

Page 4: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

Ахиллис Интернэйшнл нь дэлхийн 70 гаруй оронд 10,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан спортын үйл ажиллагаагаа явуулж байна.

Page 5: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө
Page 6: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР Х А Н Д И В Ы Н Г Ү Й Л Т

Ахиллис Монгол ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх улмаар тэдний өөртөө итгэх итгэл, урам зоригийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой билээ.ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР хандивын гүйлтийг жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулж буй гол зорилго нь

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх үйл ажиллагаанд хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийг бий болгох

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв ойлголтыг нийгэмд түгээх явдал юм.

Анхны “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар” марафоны түүх Ахиллис Монгол ТББ хамт олон анх “Хамтдаа гүйцгээе” төслийг санаачлан 2014 оны 5-р сараас хойш “Хамтдаа гүйцгээе-1”, “Хамтдаа гүйцгээе-2”, “Итгэл найдвар, Боломж анхны эхлэлийн хандив босгох АНУ дахь аян”, Лантуун Дохио ТББтэй хамтарсан “Гинжийг таслая” нөлөөлийн гүйлт , “Ахиллис Хүүхэд-Багачуудын гүйлт”, хамгийн сүүлд “Итгэл найдвар, Боломж” ОУ- дах Ахиллисын жишиг марафон гэх мэт нийт 20 гаруй том жижиг гүйлтийн арга хэмжээг зохион байгуулсан. Үүний үр дүнд 350 хөгжлийн бэрхшээлтэй сурагчид, 700 гаруй хүүхдүүдийг гүйлтэнд хамруулж, гэмтэл, осол өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон 20 гаруй хүнд дэмжих бүлгийн үйлчлгээ үзүүлж, нийт 7000 орчим хүнийг гүйлтийн спортод татаж, 600 гаруй сайн дурын оюутан залуусыг сургаж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэгийг түгээж байна.

Page 7: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

“ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР- 2015-2016 ” МАРАФОНЫ ФОТО ЦОМГООС

Өнгөрсөн онуудад “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар” марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихээр гэр бүл, найз нөхөд, хамт олноороо олон мянган хүн цугларсан юм.

Зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөтөч нартай хамт гүйсэн ба тэд

марафон эхлэхээс өмнө бэлтгэлээ хангаж эхэлсэн.

Page 8: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө
Page 9: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

Тэргэнцэртэй 21км-ын зайд Л.Энхманлай түрүүлсэн бөгөөд түүний дараа 2015 оны 11 сард тэрээр Нью-Йорк хотын марафонд Монголын 3 хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хамт Ахиллис Монгол ТББ-ын санхүүжилтаар амжилттай оролцсон.

Зүүн талаас: Монголын хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Улаанбаатар хотын захирагч (2015 онд) Э.Бат-Үүл, Ахиллис Монгол ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн О.Саранчулуун, Ахиллис Монгол ТББ-ын үүсгэн байгуулагч, Ахиллис Монгол ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Төмөрхүү.

Нийт 350 гаруй сайн дурын ажилтнууд эрүүл мэнд, боловсрол, яаралтай түргэн тусламжийн чиглэлээр бэлтгэгдэн марафоныг зохион байгуулахад үнэт цагаа зарцуулан, сэтгэл зүрхээрээ хамтран ажилласан.

Марафон нь нийт 8 насны ангиллаар явагдсан, үүнд: 10-19 нас, 20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас, 70-79 нас болон 80-аас дээш нас.

Page 10: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

Зохион байгуулагчид:

2017

Page 11: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

Зай 3 км 5 км 10 км 21 км 42 км 3 км тэргэнцэртэй

Насны ангилал (10 -19; 20 - 29; 30 - 39; 40 - 49; 50 - 59; 60 - 69; 70 -79; 80+)

Хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн бүртгэлийн хураамж (MNT)

5,000 8,000 10,000 15,000 25,000 -

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэлийн хураамж (MNT)

5,000 8,000 10,000 15,000 25,000 3,000

Эхлэх цагууд 9:00 10:0 11:00 11:00 11:00 11:15

Шагнал

Төрөл тус бүрт:Ялагч: Алтан медаль, БатламжII байр: Мөнгөн медаль, Батламж III байр: Хүрэл медаль, БатламжГүйлтийн зайгаа дуусгасан хүн бүрт:Батламж

Шагнал гардуулах цаг 10:15 11:30 13:30 16:00 18:00 13:00

ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР- 2017Хэзээ: 2017 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр. 9:00 цагтХаана: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд

Page 12: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

A B C D E F G H Z

A B C D E F G H Z

-099909990999

7

ØҮҮГ×ИД ªГªХ ХÝСÝГТЭЭШ

БҮРТГЭЛ:1. Ахиллис Монгол ТББ-ын Ариг Банк дахь 2100112266 тоот дансанд

бүртгэлийн хураамжаа тушаана (онлайнаар шилжүүлж болно).

2. Хураамжаа Ариг Банк дээр биеэр ирж төлсөн бол таны гүйлтийн дугаарыг Ариг Банкны бүх Өргөөдөөс шууд олгоно.

3. Хураамжаа онлайнаар шилжүүлсэн бол манай бүртгэл хариуцсан ажлын хэсгээс таньтай холбогдож гүйлтийн дугаараа хэрхэн авах талаар мэдээлэл өгнө. Та онлайнаар хураамжаа төлөхдөө “гүйлгээний утга” хэсэгт өөрийн нэр болон холбоо барих утасны дугаараа заавал бичнэ үү.

Дансны нэр: Гүйлт2017

Дансны дугаар: 2100112265

Хүлээн авах банк: Ариг Банк

Гүйлгээний утга хэсэгт: Өөрийн овог нэр, утасны дугаарыг бичнэ

Жишээ нь: Доржийн Дулмаа, 88150938

4. Байгууллага, хамт олноороо бүртгүүлэх бол манай бүртгэл хариуцсан ажлын хэсгийн ахлагч С. Мөнхтамга (99226082) эсвэл Утсаар халамжлах төв (70133060) –тэй утсаар холбогдож бүртгүүлэх захиалгаа өгнө үү.

Барианд шүүгч тасалж авах хэсэг

Тээшинд өгөх хэсэг

Насны ангилал

Гүйх зай

Гүйлтийн дугаар

Гүйлтийн дугаар:

Page 13: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

ИТГÝЛ НАЙДВАР, ÁОЛОМÆ ÓЛААНÁААТАР-2017АРГА ХÝМÆÝÝГÝÝР ДАМÆÓÓЛАН ХªГÆЛИЙН ÁÝРХØÝÝЛТÝЙ ИРГÝДИЙГ ДÝМÆИХ ÁОЛОМÆÓÓД

ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР-2017 АРГА ХЭМЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ БОЛОМЖУУД

“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017” хандивын гүйлтэнд

оролцох

Футболка худалдаж авах

Хандив өгөх/иргэд/

Техникийн тусламж үзүүлэх, ивээн тэтгэх

Мэдээллийн ивээн тэтгэгч

Албан ёсны ивээн тэтгэгч

Үзэсгэлэн болон усны цэгийг ивээн тэтгэх

Хандивын гүйлтэнд оролцох. Таны гүйлтийн хураамж гүйлтийн ангиллаас хамаарч өөр үнэтэй.

5000₮, 8000₮, 10,000₮, 15,000₮, 25,000₮

Үнэ: 20,000₮Хэмжээ: S, M, L

Та хүссэн хэмжээгээр хандив өгөх боломжтой

Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтэн болон хэсэгчилсэн байдлаар ивээн тэтгэж хангах байгууллага.Ж/нь: Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тээврийн үйлчилгээ, байр сууц гэх мэт.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслэлүүд болон үйлчилгээгээр ивээн тэтгэж, хангах байгууллага.Ж/нь: телевиз, фм радио гэх мэт.

Мөнгөн санхүүжилт үзүүлж ивээн тэтгэх

Үзэсгэлэн болон Усны цэгт асар түрээслэн оролцох.

Дансны мэдээлэл

Дансны нэр: Гүйлт2017

Дансны дугаар: 2100112265

Хүлээн авах банк: Ариг Банк

Гүйлгээний утга хэсэгт: Өөрийн овог нэр, утасны дугаарыг бичнэ

Жишээ нь: Доржийн Дулмаа, 88150938

Та болон танай байгууллага хандив өгөхийг хүсвэл дараах утсаар

холбогдоно уу. Марафоны зохион байгуулагч О.Саранчулуун,

Утас- 99039680Имэйл хаяг:

[email protected]Фэйсбүүк: achillesinternati onalmongolia

Page 14: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

¯çýñãýëýíХувь хүн болон албан байгууллагууд “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017”- ийн Үзэсгэлэнгийн хэсэгт өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, асар түрээслэн тус арга хэмжээг дэмжин оролцох боломжтой.

Мөн та гүйлтийн зам дагуу байрлах “Усны цэг”-үүд дээр асар түрээслэн, ус болон хүнсээр марафонд гүйгчдийг ханган дэмжих боломжтой. Ж/нь: Марафонд гүйгчдэд ус нь зайлшгүй хэрэгцээт хүнс. Мөн та өөрийн компаний бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан тараах боломжтой.

Óñíû öýã

Page 15: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

Марафонд гүйгчид буюу төлбөрөө төлсөн хүмүүст гүйлтийн үеийн гэнэтийн ослын даатгалыг Ард болон Практикал даатгал компаниуд хариуцан даатгалыг хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Даатгагч Ард даатгал Практикал даатгалЗай 3km, 10km 5km, 21km, 42km

Даатгал

Page 16: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

БИД ЯАГААД ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР -2017 МАРАФОНД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?Хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцөл, орчин, тэдэнд тулгардаг бэрхшээлийн талаар олон нийт төдийлэн сайн мэдээлэлгүй байдаг. Иймд бид энэхүү танилцуулах материалдаа “хөгжлийн бэрхшээл”-ийн талаар товч ойлголтыг хавсаргалаа.

Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?

Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас жирийн иргэдийн адил нийгмийн харилцаанд оролцох чадваргүй болохыг хэлнэ. Тухайлбал, бие организмын бүтэц болон үйл ажиллагаа доголдох, бие дааж үйлдэл хийх боломжгүй болох улмаар нийгмийн амьдралд оролцоход хүндрэл учрах юм. Хөгжлийн бэрхшээлүүд нь хүнд өөр өөр замаар нөлөөлдөг. Олон хүмүүс тэргэнцэртэй эсвэл дүлий, сохор хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрөөр харьцах хандлага гаргадаг. Гэвч тэрхүү хандлага нь тэдэнд улам ялгаварлалыг бий болгодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь энгийн хүмүүсийн адил биеийн галбир, хэмжээ, арьсны өнгө, хүйс, соёлоороо өөр өөр, харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цорын ганц ялгарч байгаа зүйл нь жирийн хүмүүс амьдрал дээр хийдэг зарим зүйлсийг хийж чаддаггүй явдал юм. Тэдэнд магадгүй хөгжлийн бэрхшээлээс үүдэлтэй гардаг асуудлуудыг шийдэхэд туслах сайжруулалт болон өөрчлөлт шаардлагатай юм.

Хөгжлийн бэрхшээл нь төрөлхийн эсвэл олдмол байж болох бөгөөд тухайн хүний хөгжлийн бэрхшээл нь онцлог шинжтэй байдаг. Хөгжлийн бэрхшээл нь олон төрлийн хэлбэрүүдтэй бөгөөд дараах бүлгүүдээр тодорхойлогдоно.

• Бие махбоди /биеийн хөдөлгөөн эсвэл шаламгай байдалд нөлөөлдөг/• Оюун ухаан /сурах чадвар нөлөөлдөг/• Сэтгэц /тархины бодох үйл ажиллагаанд нөлөөлдөг/• Сэтгэл мэдрэл /сонсох, харах чадварт нөлөөлдөг/• Мэдрэлийн системийн /зарим биеийн хэсэг эсвэл оюун ухааны үйл ажиллагаа алдагдах/

Мөн хөгжлийн бэрхшээл нь бие организмд өвчин үүсгэх, биеийн галбир алдагдах болон төрх байдалд нөлөөлдөг.

Page 17: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

• Өнөөдөр дэлхий дээр 1 тэрбум гаруй буюу 7 хүн тутмын 1 нь хөгжлийн бэрхшээлийн асуудалтай байна.

• Хөгжлийн бэрхшээлтэй 2 хүн тутмын 1 нь эмнэлэгийн бүрэн үйлчилгээ авч чаддаггүй.

• Дэлхий дээр 70 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцэр ашиглах шаардлагатай боловч тэдний ердөө 5-15 хувь нь л тэргэнцэртэй байна.

• Хараа муутай хүмүүс мөн хөгжлийн бэрхшээлтэй гэж тооцогддог бөгөөд 200 сая гаруй хүнд нүдний шил болон харааны бусад хэрэгслүүд шаардлагатай байна.

• Дэлхий дээр нийт 360 сая гаруй хүмүүс сонсголын асуудалтай байгаа боловч сонсголын тусламжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нийт хэрэгцээний ердөө 10%-ийг хангаж байгаа бол 3% нь хөгжиж буй орнууд эзэлдэг.

Өнөөгийн ийм нөхцөлд бид хамтран, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэн тив, дэлхийд амжилт гаргахад нь тусалж тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь та бидний ёс зүйн үүрэг билээ. Тив, дэлхийд спортын амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь зөвхөн өөртөө итгэх итгэл нь нэмэгдээд зогсохгүй бусад мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлгэр дууриалал болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өөрийн өмнөө дэвшүүлсэн зорилгодоо алхам алхмаар хүрч, хөдөлмөрийн бүрэн чадамжтай иргэн-та бидэнтэй жил бүрийн 9 сарын 9-ны өдрийг хамт спортоор тэмцэлдэн өнгөрүүлсэнээр өөрийгөө нийгмээс тусгаарлах үзэл бодол нь аажим аажмаар багасч, таны адил Монгол улсын хамгийн чухал иргэн гэдгээ мэдрэн амьдрал ахуйгаа хөтөлж явах нь “Итгэл найдвар, Боломж” марафон зохион байгуулагч, оролцогчид, дэмжигчдийн эцсийн зорилго байх болно.

Page 18: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

“Хараагүй болно” гэдэг нь амьдралдаа “Алсын хараагүй” болно гэсэн үг биш”

–Стивен Вондэр

“Хөгжлийн бэрхшээл гэдэг нь хэвийн зүйл. Бид, “хөгжлийн бэрхшээл нь аливаа зүйлийг хийх боломжийг хязгаарладаг” гэсэн ойлголтоосоо татгалзах ёстой. Учир нь, тэр бол буруу бөгөөд хөгжлийн бэрхшээл нь намайг ямар ч зүйл хийхийг зогсоож чадахгүй..”

–Бенжамин Сноу

Колорадогийн 8-р ангийн сурагч Бенжамин Сноугийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх хандлага” эссендээ бичсэн ишлэлээс.

.... бэрхшээлүүдийг бид хамруулж анхаарлаа хандуулах ёстой. Ер нь бол саад бэрхшээлүүдийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулж, хангалттай санхүүжилт болон тэдний чадавхийг нээх туршлага, үйл ажиллагаанд хөрөнгөө оруулах нь бидний ёс зүйн үүрэг юм...”

– Стифен Хокинг

Ишлэлүүд

Page 19: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

“Бид хүмүүст амжилтанд хүрэх боломжийг өгнө. Хэрэв би үүнийг хийж чадвал, түүнийг ч мөн хийж чадна гэсэн бодлыг хүмүүсийн тархинд суулгах нь эргээд хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлдэг. Бид хамтдаа нэгдэж чадвал бүх зүйлсийг илүү сайжруулж чадна.” [Ахиллис Интернэйшнл байгууллагын зорилгоос]

- Дик Траум Ахиллис Интернэйшнлыг үүсгэн байгуулагч

Хувь тавилан их зүйлийг тодорхойлдог ч, та өөрөө ч бас олон зүйлийг тодорхойлно. Цөхрөлтгүй оролд Тууштай бай.

-Андреа Бочелли

Надад “Чи чадахгүй” гэж бүү хэл!Хуан Хосе Мендес

Page 20: Achilles Brochure Mon 2017 - · PDF file1965 онд Америкийн иргэн Дик Траум 23 насандаа машины ослын улмаас баруун хөлөө

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

achillesmongolia.mnachillesinternationalmongolia/events