acm annual report 2014 mon final

59
ЖИЛИЙН ТАЙЛАН 2014

Upload: artscouncilmn

Post on 04-Dec-2015

44 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

ACM Annual Report 2014 Mon Final

TRANSCRIPT

Page 1: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014

Page 2: ACM Annual Report 2014 Mon Final

Чингэлтэй дүүрэг,Жуулчны гудамж,

Дельта төв, 4-р давхар,ш/х 38/ 491,

Улаанбаатар 211238,Монгол улс

www.artscouncil.mnХавтасны зураг: МУЗ-ийн “Урлаг Хөгжлийн Төлөө” төсөл, М.Эрдэнэбаяр “Хандгай”, хаягдал дугуй, 2014

Page 3: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 3

АГУУЛГА

Монголын Урлагийн Зөвлөлийн Тэргүүний мэндчилгээ . . . . . . . . . . . . . . . . . . 4

Урлагийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6

Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 25

Соёлын өвийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 38

Хөгжлийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 48

МУЗ-ийн хандивлагчид . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 52

МУЗ-ийн төслийн дэмжигч хамтрагчид . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 53

МУЗ-ийн гишүүн байгууллага . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 54

МУЗ-ийн гишүүд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 55

Удирдах зөвлөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 56

Хороодын гишүүд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 57

Ажилтнууд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 58

Cанхүүгийн үйл ажиллагааны тайлан . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 59

Page 4: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 4

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Та бүхэнд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн 2014 оны тайланг хүргэж байгаадаа баяртай байна.

Бид байгууллагынхаа 2014 оны тайлангийн нүүр хуудсанд авьяаслаг зураач М.Эрдэнэбаярын бүтээсэн “Хандгай” уран баримлыг онцоллоо. Уг бүтээл нь бидний МУЗ-ийн АНУ-ын Азийн Сангийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн “Урлаг Хөгжлийн Төлөө” байгаль орчин, урлагийн боловсролын төслийн хүрээнд бүтээгдсэн цуврал бүтээлийн нэг бөгөөд эдүгээ Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлаж байна.

Энэхүү бүтээлийн сэдвийг тус хорооны иргэдийн оролцоотойгоор сонгосон бөгөөд 30 гаруй жилийн өмнө эзгүй хээр байсан энэ газарт хандгай үзэгдэх нь жирийн үзэгдэл байсан гэж энэ нутгийн уугуул иргэд бидэнд хуучилсан билээ. Харин сүүлийн 25 жилд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн улбаанд эзгүй шахам байсан хотын захын энэ хороонд хөдөөнөөс шилжин ирэгсдийн хашаа байшингаар дүүрч, байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдсаныг уран бүтээлч бидэнд сануулахыг хичээсэн буй за.

Нэгэнт нүүгээд ирсэн нүүдэл буцахгүй нь тодорхой. Харин бид үүссэн шинэ нөхцөл байдалд хэрхэн хүн ба байгальд ээлтэй орчинг бий болгох, тэр дундаа хог хаягдлаа хэрхэн бүтээлчээр дахин ашиглаж, тус хорооны хүүхэд залуучуудад цаг заваа зөв боловсон өнгөрүүлж болохыг энэхүү төслөөрөө дамжуулан харуулахыг хичээсэн билээ.

Төсөл маань нэг удаагийн ам тариа, уран бүтээлчийн ганцаардсан хашгираан байгаасай гэж бид хүсэхгүй байна. Цаашид МУЗ-өөс хэрэгжүүлэх урлаг ба тогтвортой хөгжлийн төлөөх төсөл, хөтөлбөрүүдэд бусад соёл урлаг, нийгмийн байгууллага хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бид 2014 онд МУЗ үйл ажиллагаагаа тогтвортой явагдаж, томоохон төслүүдийг шинээр санаачилж, уламжлалт төслөө улам чанаржуулан гүйцэтгэлээ хэмээн үзэж байна.

МУЗ-ийн үндсэн дөрвөн хөтөлбөрийн томоохон хөтөлбөрийн нэг бол Урлагийн хөтөлбөр байдаг. 2014 онд Урлагийн хөтөлбөр нь шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тавин ажилласан. Дээрх зорилгын хүрээнд 21 төсөл, соёлын солилцооны хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлж, 300 гаруй уран бүтээлч, урлагийн менежер, 7000 үзэгчдэд хүрч ажилласан.

Урлагийн хөтөлбөр 2014 онд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон уран бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгын хүрээнд шинээр “Агула” Арга Билэг, Хенри Каезег хамтлагийн хамтарсан тоглолт, “Түмэн Эх” чуулгын гоцлол бүжигчин Т.Содгэрэлийн бие даасан “Тусгал” тоглолт болон Канн, Берлин, Венец, Торонто, Гётеборг, Токио, Сан Паулугын олон улсын кино наадмын 12 шилдэг киног үзэгчдийн хүртээл болгосон. Монголын дүрслэх урлаг, кино, хөгжим, бүжгийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдэд Австри, АНУ, Алжир, Франц, Исланд, Орос, Казакстан, Палестин, Тайланд, Солонгос, Швейцарь, Мексик зэрэг дэлхийн 15 орны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, туршлага солилцох боломжийг олгосон.

Олон Нийтийн Урлагийн Боловсролын хөтөлбөр олон нийтэд үндэсний болон орчин үеийн урлагийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, энэ талаарх тэдний ойлголтыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад урлагийн боловсрол эзэмшихэд

Page 5: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 5

нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийт 9 төслийг хэрэгжүүлж, гадаад, дотоодын шинэ хамтрагч, хандивлагчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. 2014 онд МУЗ нь соёл урлагийн нийгмийн болон байгаль орчны тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох “хог хаягдал”-ыг багасгах, зохистой хэрэглээг хэвшүүлэх, урлагаар дамжуулан олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч, “Дараа нь харамсахгүйн тулд... Та хогоо багасга, бод, боловсруул!” үзэсгэлэнг Рио Тинто ХХК-тай, “Урлаг Хөгжлийн Төлөө” төслийг АНУ-ын Азийн Сантай тус тус хамтран хэрэгжүүлсэн.

Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд 2014 онд хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг сурталчлах, түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, соёлын өвийн мэргэжлийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр цогц ажил хийлээ. Тухайлбал “Музейн нууц” баримтат нэвтрүүлэг, Амарбаясгалант Хийдийн Хадгалалт Хамгаалалт төсөл, Ватиканы музейн сэргээн засварлагч мэргэжилтнүүдийн солилцооны солилцооны хөтөлбөр, Музейн хадгалалт хамгаалалтын хүчилгүй материал нийлүүлэх төсөл зэргийг хэрэгжүүлж, Өмнөговь аймагт язгуур урлагийн сургалт, орон нутгийн соёл урлагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Хөгжлийн хөтөлбөр нь МУЗ-ийн тогтвортой хөгжилд соёл урлагийг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон санаа, санаачлагыг хэрэгжүүлэн ажиллаж, гадаадын болон дотоодын бизнесийн байгууллагатай хамтран ажиллах замаар сан бүрдүүлж ажиллалаа.

2014 онд Бидний үйл ажиллагааг үр өгөөжтэй, тогтвортой байлгахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Азийн Сан, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөл, АНУ-ын ЭСЯ, Бээжин дэх Норвегийн ЭСЯ, М- Си-Эс Групп, MDC & KhanLex LLP хууль зүйн зөвлөгөө, Рио Тинто ХХК, Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, Соёл Урлаг Хөгжүүлэх Сан, Солонгосын Урлагийн Зөвлөл, ХААН Банк, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Ард Санхүүгийн Нэгдэл, Best Western Premier Туушин зочид буудал, Монголын Эдийн Засгийн Форум, Орифлэйм Монгол ХХК, Ноён Двайт Жи, Экран Либре, Франц, АНУ дахь Хүрээлэн буй орчны кино наадам, Ноён Иен Финдлей Броун, Туркиш Эйрлайнс, Туркийн ЭСЯ, Ватиканы музей, Итали, Америкийн Монголчуудын Соёлын Холбоо, АПУ ХК, Төгөлдөр Сан, ХАС Банк, Эйрлинк Монголиа ХХК, Эрнст энд Янг Монголиа Аудит ХХК зэрэг олон улсын болон үндэсний хандивлагчиддаа талархал илэрхийлье.

Эцэст нь урмаар тэтгэн, гар нийлж хамтран ажилласан бүхий л байгууллага, хувь хүн хамтрагч, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа мэхийн ёсольё.

Соёл урлаг Та бидний амьдралын салшгүй хэсэг байж, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Доктор Нацагийн ЖанцанноровМУЗ-ийн Тэргүүн

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналтХөгжмийн зохиолч, хөгжим судлаач

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Page 6: ACM Annual Report 2014 Mon Final

УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 6

“АГУЛА” Швейцарь-Монголын хамтарсан тоглолт, ДБЭТ, 2014

Page 7: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 7УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

МУЗ-ийн 2014 онд Урлагийн хөтөлбөр нь шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тавин ажилласан.

2014 онд дээрх зорилгын хүрээнд 21 төсөл, соёлын солилцооны хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлж, 300 гаруй уран бүтээлч, урлагийн менежер, 7000 гаруй үзэгчдэд хүрч ажилласан.

Урлагийн хөтөлбөр 2014 онд соёлын олон төрлийг таниулан сурталчлах, шинэлэг чанартай уран бүтээл туурвих, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон уран бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгын хүрээнд шинээр “Агула” Арга Билэг, Хенри Кайзег хамтлагийн хамтарсан тоглолт, “Түмэн Эх” чуулгын гоцлол бүжигчин Т. Содгэрэлийн бие даасан “Тусгал” тоглолт болон Канн, Берлин, Венец, Торонто, Гётеборг, Токио, Сан Паулогийн олон улсын кино наадмын 12 шилдэг киног үзэгчдийн хүртээл болгосон. Монголын дүрслэх урлаг, кино, хөгжим, бүжгийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдэд Австри, АНУ, Алжир, Франц, Исланд, Орос, Казакстан, Палестин, Тайланд, Солонгос, Швейцарь, Мексик зэрэг дэлхийн 15 орны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, туршлага солилцох боломжийг олгосон.

2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Page 8: ACM Annual Report 2014 Mon Final

“БАРИМТАТ КИНОНЫ ЗОХИОЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?” СУРГАЛТ

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 8УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Монголын баримтат киноны залуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх.

Төслийн танилцуулга:МУЗ нь Монголын баримтат киноны залуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гурав дахь удаагаа Европын Холбооны дэмжлэгтэйгээр Францын Экран Либрэ ТББ-ын Казакстан улсад зохион байгуулсан “Баримтат киноны зохиол хэрхэн бичих вэ?” сургалтанд 2014 оны 3-р сарын 1-15 хооронд Монголын залуу киноны уран бүтээлч П.Лхагвадулам болон Б.Бэхээдэй нар шалгаран оролцсон. Мөн энэ удаад П.Лхагвадулам нь тус сургалтын үргэлжлэл семинарт хамрагдан энэ оны 7-р сарын 5-14 хооронд Арменийн Алтан Тоор 10 дахь Олон Улсын Кино Наадамд оролцсон байна.

Төслийн хамтрагч:Экран Ливрэ ТББ, Франц

Төслийн хандивлагч:Европын Холбоо

Page 9: ACM Annual Report 2014 Mon Final

Т.СОДГЭРЭЛИЙН АНХНЫ БИЕ ДААСАН “ТУСГАЛ” ТОГЛОЛТ

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 9УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Залуу уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явц болон бүтээлээ олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах

Төслийн танилцуулга:МУЗ нь залуу уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явц болон бүтээлээ олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилгын хүрээнд “Түмэн Эх” Чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан “Тусгал” тоглолтын зохион байгуулсан. Энэхүү тоглолт нь эмэгтэй хүний заяа төөрөг, хүсэл тэмүүлэл, зөн совин, зэрэг сэдвээр зургаан авьяаслаг бүжиг дэглээчийн долоон бүжгийн цоо шинэ бүтээлийг үндэсний хөгжим, байгалийн чимээ, электрон хөгжим болон DJ-тэй хослуулан нийт 300 үзэгчдэд хүргэсэн. Мөн энэхүү тоглолтонд дэлхийн загварын урлагт Монголын тамгыг тодоор сийлж буй залуу зохион бүтээгч Ариунаа Сури болон авьяаслаг залуу зураач У.Нарбаясгалан нарын ТУСГАЛ сэдвийн хүрээнд бүтээсэн бүтээлүүд багтсан. Энэхүү тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Aрд Санхүүгийн Нэгдэл болон ивээн тэтгэгчээр АПУ ХХК, Оргил Төв, Golden Gobi Chocolate компани дэмжиж ажилласан болно.

Төслийн хамтрагч:АПУ ХХКОргил Төв

Golden Gobi ChocolateVeranda Restaurant Xanadu Wines

Төслийн хандивлагч:Aрд Санхүүгийн Нэгдэл

Page 10: ACM Annual Report 2014 Mon Final

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 10УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Монголын залуу уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих орон зайг бий болгох, тэдний олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөрийг Солонгосын Урлагийн Зөвлөлийн санхүүжилт, Номадик Экспедишнс ХХК-ний дэмжлэгээр Өмнөговь аймагт долоо дахь жилдээ хэрэгжүүлсэн болно. “Шулуун бус” сэдвийн дор хэрэгжсэн энэхүү хөтөлбөрт зургаан Монгол, таван Солонгос уран бүтээлчид хамтран ажиллаж, уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Төслийн хамтрагч ба хандивлагч:Солонгосын Урлагийн зөвлөл, Солонгос

Page 11: ACM Annual Report 2014 Mon Final

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨР

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 11УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхийг бэхжүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Төслийн танилцуулга: 2014-2015 оны МУЗ-ийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт дүрслэх урлаг, тайзны урлаг, кино медиа, соёлын өв болон хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын 16 уран бүтээлч, менежерүүд хамрагдаж, чадавхи, хамтын ажиллагаагаа дээшлүүллээ. Оролцогчид манлайлал, менежмент, сан бүрдүүлэлт, соёлын бодлого, төсөл боловсруулах, засаглал, оюуны өмч, бүтээлч үйлдвэрлэл зэрэг цуврал сургалт, уулзалтууд болон МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн хуралд оролцон, өөрсдийн ажлын туршлагаа хуримтлуулав.

Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗ

Page 12: ACM Annual Report 2014 Mon Final

“УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ-2014” ХӨТӨЛБӨР

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 12УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: 18-25 насын соёл урлагийн салбарын залуу удирдагч, уран бүтээлчдийн манлайлал болон урлагийн менежментийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх

Төслийн танилцуулга: Уг хөтөлбөрийг Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 20 урлагийн залуу манлайлагчдыг шинээр төрүүлэв. Манлайлагчид нь дүрслэх урлаг, кино, телевиз, хөгжим, бүжиг, дизайны зэрэг соёл урлагийн залуу уран бүтээлч, оюутнууд бөгөөд манлайллын болон урлагийн менежмент, маркетингийн сургалтаар дамжуулан тэдгээрийн чадавхийг дээшлүүлж байна.

Энэхүү төслийн бас нэг чухал хэсэг нь оролцогчдоос шилдэг 4 залуу манлайлагчдыг шалгаруулан, Норвеги улсад зохион байгууллагддаг дэлхийн урлагийн наадамд уламжлал болгон оролцуулж, туршлага судлуулна.

Төслийн хандивлагч: Бээжин дэх Норвегийн Элчин Сайдын Яам

Page 13: ACM Annual Report 2014 Mon Final

22 ДАХЬ ВАШИНГТОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 13УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Монголын кино урлагийн салбар, уран бүтээлчдийн дэлхийн үзэгчдэд таниулан сурталчлах

Төслийн танилцуулга: МУЗ нь АНУ-ын Вашингтон хотод 2014 оны 3-р сарын 18-30 хооронд зохион байгуулагдсан 22 дахь Байгаль Орчны Сэдэвт Олон Улсын Кино Наадамд кино найруулагч З.Батбилэг, Б.Баяр нарыг оролцуулж, тэдний найруулсан “Тайгын дуучин”, “Би монгол хүн” ба “Уяач” зэрэг баримтат кино бүтээлийг олон улсын үзэгчдэд хүргэсэн. Тус наадамд нийтдээ 38 орны 200 гаруй бүтээл оролцож олны хүртээл болсон.

Төслийн хамтрагч:Байгаль орчны сэдэвт Олон улсын кино наадам, Вашингтон, АНУ

Page 14: ACM Annual Report 2014 Mon Final

“ИСТАНБУЛЫН НУУЦ” БАРИМТАТ КИНОГ МОНГОЛЫН ҮЗЭГЧДЭД ХҮРГЭВ

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 14УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Туркийн соёлыг Монголын ард түмэнд танилцуулах, хоёр орны соёл урлагийн солилцоог дэмжих

Төслийн танилцуулга: МУЗ нь Туркийн соёлыг Монголын ард түмэнд танилцуулах зорилгоор Монгол дахь Туркийн ЭСЯ болон Туркиш Эйрлайнтай хамтран 2014 оны 3-р сарын 26-ны өдөр “Истанбулын нууц” баримтат киног монголын үзэгчдэд хүргэсэн. Энэхүү төсөл нь Турк болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хөтөлбөрийн нэг хэсэг болон хэрэгжсэн бөгөөд кино найруулагч Шериф Енэнийг урьж үзэгчидтэй уулзсанаар Аялал жуулчлалын сэдэвтэй баримтат кино бүтээх талаар монгол уран бүтээлчидтэй туршлага солилцсон.

Төслийн хамтрагч:Туркийн ЭСЯ

Төслийн хандивлагч:Туркиш Эйрлайн

Page 15: ACM Annual Report 2014 Mon Final

“АГУЛА” ШВЕЙЦАРЬ МОНГОЛЫН ХАМТАРСАН ШИНЭ ХӨГЖМИЙН ТӨСӨЛ

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 15УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:

Төслийн танилцуулга: МУЗ нь Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой 2014 онд тохиосонтой холбогдуулан Швейцарь Монголын эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэг болон хөгжлийн хамтын ажиллагааг хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан “Агула” шинэ хөгжмийн төслийг хэрэгжүүлсэн. Швейцарь Монголын мөнх цаст уулсыг билэгдэн уйгаржин Монгол бичгээр “Агула” (Уул) нэрээр овоглосон төслийн хүрээнд Швейцарийн Хенрих Кайзег болон Монголын “Арга Билэг” жазз хамтлагууд хамтран арван шинэ хөгжмийн бүтээлийг анх удаа хамтран бүтээж, 1000 гаруй үзэгчдэд 2014 оны 5-р сарын 29,30-нд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа хүргэсэн. Мөн “Musique Suisses” дуу бичлэгийн студийн продюсер Клаудио Данусер хүрэлцэн ирж, Швейцарийн хөгжмийн түүх, өнөөгийн байдлын тухай лекц ярилцлага, Швейцарийн дуурийн урлагийн цоморлиг тоглолтыг тус тус олон нийтэд хүргэсэн. Төслийн хоёрдугаар хэсэгт хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан цомгийг Швейцарийн “Musique Suisses” дуу бичлэгийн студитэй хамтран 2014 онд багтаан олон улсын худалдаанд гаргаж, 2015 онд Европын аялан тоглолтыг зохион байгуулна.

Төслийн хамтрагч:“Musique Suisses” дуу бичлэгийн студи, Швейцарь

Төслийн хандивлагч:Швейцарийн Хөгжлийн Агентлаг

Page 16: ACM Annual Report 2014 Mon Final

ЗУРААЧ Ч.ХҮРЭЛБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 16УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Монголын шилдэг уран бүтээлч Ч.Хүрэлбаатарын бие даасан үзэсгэлэнг олон нийтэд таниулан хүргэх

Төслийн танилцуулга:МУЗ нь Монголын дүрслэх урлагийн авьяаслаг уран бүтээлч Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны танхимд 2014 оны 6 сарын 6-15 хооронд зохион байгуулсан болно. Төслийн хүрээнд уран бүтээлчийн шилдэг уран бүтээлийн анхны каталогийг хэвлэн гаргасан болно.

Төслийн ивээн тэтгэгч:“Эм Ди Эс энд ХаанЛекс” хуулийн фирм “Клайд энд Ко” олон улсын хуулийн фирм Монголын Урчуудын Эвлэлийн хороо

Page 17: ACM Annual Report 2014 Mon Final

“ӨВС” ЗУРААЧ С.САРАНЦАЦРАЛТЫН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 17УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Монголын шилдэг уран бүтээлч С.Саранцацралтын бие даасан үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан хүргэх

Төслийн танилцуулга:МУЗ нь Монголын дүрслэх урлагийн эмэгтэй авьяаслаг уран бүтээлчдийн нэг С.Саранцацралтын “Өвс” уран бүтээлийн үзэсгэлэнг “Улаан Гэр” галерейд 2014 оны 6 сарын 12-25-ны хооронд зохион байгуулсан болно. Энэхүү үзэсгэлэн нь зураг төдий бус, зотон бус, бийр бус, будаг бус, бүхэлдээ зураачийн сэрэхүйд өртөж, урлаачийн танин барьж, тодотгон дамжуулсан байгаль эхийн энгүүн хүүрнэлийн тухай байсан.

Төслийн ивээн тэтгэгч:“Цэрэн Турс” ХХКХААН Банк

Page 18: ACM Annual Report 2014 Mon Final

АЗИЙН УРЛАГИЙН ТЕАТРЫН СОЛИЛЦОО

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 18УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Азийн орнуудын орчин үеийн урлаг солилцоо, Азийн театрын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь Азийн урлагийн театрын сүлжээний гишүүн байгууллагаар 2014 онд сонгогдон ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд МУЗ-ийн төлөөлөл Солонгосын Гуанжу хотноо айлчилж, Азийн Соёлын Төвийн ажлын явцтай танилцаж, Монголын орчин үеийн урлагийн өнөөгийн байдлыг танилцуулсан. Үүний сацуу тус театрын төлөөлөл 2014 оны 6-р сард Монголд хүрэлцэн ирж 2015 оны 9-р сард зохион байгуулах нээлтийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагаанд зориулан Монголын орчин үеийн урлаг, театр, хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвиж буй уран бүтээлчидтэй уулзлаа.

Төслийн хамтрагч: Азийн урлагийн театр, Солонгос

Page 19: ACM Annual Report 2014 Mon Final

“АРГА БИЛЭГ” ХАМТЛАГИЙН АНУ ДАХЬ АЯЛАН ТОГЛОЛТ

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 19УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Монголын үндэсний орчин үеийн хөгжмийг дэлхийд сурталчлах замаар уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан бүтээл туурвидаг уран бүтээлчдийг дэлхийд сурталчлах зорилгоор Арга Билэг хамтлагийн аялан тоглолтыг 2014 оны 9-р сарын 15-наас 10-р сарын 1-ний хооронд АНУ-ын Нью-Йорк, Сиатл, Чикаго, Денвер болон Блүүмингтон хотуудад зохион байгуулсан. Тус аялан тоглолтын хүрээнд нийт долоон тоглолтыг Блүүмингтоны Лотус Дэлхийн Хөгжмийн Наадам, Сиатлын Соёлыг Төв Өргөө, Денверийн Урлагийн Сургууль зэрэг томоохон тайзнаа зохион байгуулж нийт 2000 гаруй үзэгчдэд Монголын орчин үеийн хөгжмийн танилцуулсан. Энэхүү тоглолтыг зохион байгуулсанаар тус хамтлагийн мэргэжлийн ур чадвар нэмэгдүүлж, Хойд Америк болон Монголын уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.

Төслийн хамтрагч:Лотус Дэлхийн Хөгжмийн Наадам, АНУСиатлын Соёлын Төв Өргөө, АНУДенверийн Урлагийн Сургууль, АНУ

Page 20: ACM Annual Report 2014 Mon Final

УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 2014

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 20УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Кино урлагийн салбарын үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын үзэгчдэд дэлхийн шилдэг кино бүтээлийг хүргэх.

Төслийн танилцуулга:Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам-2014 /УБОУКН/-ыг Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Туркийн Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл болон Монголын Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран 2014 оны 10-р сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо амжилттай зохион байгуулсан. ССАЖЯ нь МУЗ-д тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар ажиллах хүсэлт тависны дагуу МУЗ нь тус наадмыг Олон улсын кино хөтөлбөр, Туркийн кино өдөрлөг, Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино Урлагийн Сан”-ийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр үндсэн дөрвөн хэсэгтэй зохион байгуулсан болно. Тус наадмын Олон улсын кино хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 онд дэлхийд нээлтээ хийсэн Канн, Берлин, Венец, Торонто, Гётеборг, Токио, Сан Пауло зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австри, Франц, Исланд, Орос, Казакстан, Палестин, Тайланд, Мексик, Монгол зэрэг орны нийт 16 бүтээлийг 2500 үзэгчдэд хүргэсэн. УБОУКН энэ жилээс эхлэн дэлхийн шилдэг кино хөтөлбөрөөс үзэгчдийн таашаалд нийцсэн нэг бүтээлийг шалгаруулсан бөгөөд 2014 оны Каннын олон улсын кино наадмын шилдэг зохиол шагналт, ОХУ-ын нэрт найруулагч Андрей Звягинцевын Левиафан кино хамгийн их саналыг авч УБОУКН –ын “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртсэн. Мөн наадмын хүрээнд гадаадын зочид төлөөлөгчид дэлхийн кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, шилдэг туршлага болон тулгамдаж буй асуудлын талаар Данийн кино судлаач Нис Грин, Истанбулын кино наадмын захирал Азизе Тан, Венецийн кино наадмын Азийн кино хөтөлбөрийн зөвлөх Паоло Бертуло, УБОУКН-ын олон улсын кино хөтөлбөрийн зөвлөх Тибу Брак нар өөрсдийн туршлагаас хуваалцаж, Улаанбаатар кино форумд Монголын 70 гаруй мэргэжлийн кино уран бүтээлчид оролцсон.

Төслийн хамтрагч:Нийслэлийн Соёл Урлагийн ГазарМонгол дахь Туркийн Элчин Сайдын ЯамМонголын Кино Урлагийн Зөвлөл

Төслийн зохион байгуулагч ба Хандивлагч:Соёл, Спорт, Аялал Жуулчлалын ЯамСоёл Урлагийн Хөгжүүлэх Сан

Page 21: ACM Annual Report 2014 Mon Final

УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 2014

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 21УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Page 22: ACM Annual Report 2014 Mon Final

МИНАТЮР УРАН ЗУРГИЙН 7-Р НААДАМ

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 22УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Монголын соёл урлагийг гадаадад сурталчлах, уран бүтээлчийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь Алжирийн Тлемсэн хотод зохион байгуулагдсан Дэлхийн 34 орны 80 гаруй уран бүтээлчдийг оролцуулсан “Минатюр Уран Зургийн 7-р Наадам”-д зураач Л.Сүхбаатарыг оролцуулж, Монголын уран бүтээлчид өөрийн бүтээлийг олон улсын үзэгчдэд хүргэх, дэлхий дахинд өрсөлдөх боломжийг олгосон. Уран бүтээлч Л.Сүхбаатар нь тус наадмын Минатюр зургийн төрөлд 2-р байр эзэлсэн.

Төслийн хамтрагч:Минатюр уран зургийн Наадам, Алжир улс

Л.Сүхбаатар, “Нүүдэл” уран зураг

Page 23: ACM Annual Report 2014 Mon Final

“ҮЛ ТАЙЛАГДАХ ЗАНГИЛАА” ЗУРААЧ БУ.БАДРАЛЫН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 23УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Залуу уран бүтээлч Бу.Бадралын бие даасан үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан хүргэх

Төслийн танилцуулга:МУЗ нь урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг олон нийтэд таниулах, уран бүтээлчдийн туурвих, үзэл санаагаа илэрхийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор залуу уран бүтээлч Бу.Бадралын “Үл тайлагдах зангилаа” уран бүтээлийн үзэсгэлэнг “Улаан Гэр” галерейд 2014 оны 11 сарын 13-30-ны хооронд зохион байгуулсан болно.

Төслийн ивээн тэтгэгч:Ен Финдлей Браун, Азийн урлагийн түүх сэтгүүлХААН Банк

Page 24: ACM Annual Report 2014 Mon Final

“ГЭРЭЛТЭЙ ШИРЭЭ” АНИМЭЙШН КИНО СУРГАЛТ

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 24УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Монголын анимэйшн кино урлагийн салбарыг хөгжүүлэх, тус салбарын оюутан залуусын чадавхийг дээшлүүлэх, анимэйшн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуультай хамтран Монголын анимэйшн кино урлагийн салбарыг хөгжүүлэх, тус салбарын оюутан залуусын чадавхийг дээшлүүлэх, анимэйшн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор, Туркийн Элчин Сайдын Яам, Туркиш Эйрлайнс, Говь Ресторан, Алтан Бийр компанийн дэмжлэгтэйгээр “Гэрэлтэй ширээ” анимэйшн кино сургалтыг 2014 оны 11- сарын 17- 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь Турк Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд явагдсан бөгөөд Туркийн анимэйшн уран бүтээлч Мустафа Өзканыг Монголд урьж, 2 долоо хоногийн сургалтыг Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн 20 оюутан, 5 багшид зориулж явуулсан.

Төслийн хамтрагч: СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль

Төслийн ивээн тэтгэгч:Туркийн Элчин Сайдын ЯамТуркиш Эйрлайнс Говь РесторанАлтан Бийр

Page 25: ACM Annual Report 2014 Mon Final

ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 25

Дараа нь харамсахгүйн тулд Та хогоо багасга, бод, боловсруул! үзэсгэлэн

Page 26: ACM Annual Report 2014 Mon Final

ХӨТӨЛБӨРИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2014 онд МУЗ-ийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр нь соёл урлагийн хувь хүн болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг таниулан сурталчлах зорилго бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр олон нийтэд үндэсний болон орчин үеийн урлагийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, энэ талаарх тэдний ойлголтыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад урлагийн боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийт 9 төслийг хэрэгжүүлж, гадаад, дотоодын шинэ хамтрагч, хандивлагчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 180 хүүхдэд урлагийн боловсролын сургалт, хөтөлбөрт хамруулж, мэргэжлийн урлагийн сургуулийн 15 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон.

2014 онд МУЗ нь соёл урлагийн нийгмийн болон байгаль орчны тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох “хог хаягдал”-ыг багасгах, зохиостой хэрэглээг хэвшүүлэх, урлагаар дамжуулан олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч, “Дараа нь харамсахгүйн тулд... Та хогоо багасга, бод, боловсруул!” үзэсгэлэнг Рио Тинто ХХК-тай, “Урлаг Хөгжлийн Төлөө” төслийг АНУ-ын Азийн Сантай тус тус хамтран хэрэгжүүлсэн. Эдгээр төслүүдэд дүрслэх урлаг, медиа, фото чиглэлийн 20 уран бүтээлч хамтран ажиллаж, 10 богино хэмжээний видео бүтээлийг бүтээн, 20,000 гаруй хүнд мэдээ, мэдээлэл хүргэсэн.

Мөн энэ жил долоо дахь удаа Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах зорилготой “Соёлын Наадам”-ыг ССАЖЯ, Хаан Банк, Соёл Урлаг Хөгжүүлэх Сангийн дэмжлэгтэй Хүй Долоон Худагт амжилттай зохион байгуулж, 20,000 гаруй гадаад, дотоодын наадамчин олон соёлын наадмын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, 40,000 гаруй олон нийт наадмын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авсан.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Соёл урлагийн хувь хүн болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг таниулан сурталчлах.

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 26ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Page 27: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 27ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:

Авьяаслаг залуу уран бүтээлчид болон тэдний уран бүтээлийг танилцуулах, урлагийн тухай сонирхолтой яриа өрнүүлэх, харилцан үзэл бодлоо солилцох

Төслийн танилцуулга:

МУЗ нь Алтан Хальс Холбоотой хамтран “Урлагтай Яриа” цувралаар залуу кино найруулагч Ш.Ихбаяр болон түүний анхны бүрэн хэмжээний “Уран Хас” баримтат киног олон нийтэд танилцууллаа. “Уран Хас” баримтат кино нь залуу зураачдын гэр бүл, аж амьдралаа болон уран бүтээлээ туурьвих үйл явцыг сонирхолтойгоор илэрхийлсэн бүтээл юм. Цаашид МУЗ нь “Урлагтай Яриа” цувралын агуулгыг өргөжүүлэн, урлагаар дамжуулан хүн ба нийгмийн хөгжил, түүний олон талт оршихуй болон тэдэнд тулгарч байгаа өөрчлөлт шинэчлэлийн талаар үзэл бодлоо солилцох, олон нийтийн гоо зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Урлагтай Яриа” медиа төслийг хэрэгжүүлэн олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

Төслийн хамтрагч:Алтан Хальс Холбоо

2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

Найруулагч Ш.Ихбаярын “Уран Хас” баримтат киноны нээлт болон ярилцлага. Тэнгис кинотеатрт.

“УРЛАГТАЙ ЯРИА” ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА

Page 28: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 28ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Урлагаар дамжуулан олон нийтэд хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахад дэмжлэг үзүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь олон нийтэд хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалсан “Дараа нь харамсахгүйн тулд...Та хогоо багасга, бод, боловсруул!” орчин үеийн уран баримал, медиа урлагийн үзэсгэлэнг 2014 оны 3-р сарын 19-нөөс 4-р сарын 10-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Үзэсгэлэнд 7 уран бүтээлчийн дахивар хог хаягдлаар бүтээсэн 6 баримал, инстоляци, видео болон фото ажлууд тавигдсан бөгөөд нийт 2500 хүн үзэж, 10,000 хүнд мэдээ, мэдээлэл хүрсэн. Улмаар уриалгыг олон хүнд хүргэх зорилгоор 2014 оны 3-р сарын 24-25-ны өдөр Монголын Эдийн Засгийн Форумын үеэр “Байгалийн шивнээ” хэсэгт, 2014 оны 7-р сарын 04-ны өдөр АНУ-ын Тусгаар Тогтнолын Баярын үеэр тус тус аялуулж, нийтийн хүртээл болголоо.

Төслийн хамтрагч:Нийслэлийн Захирагчийн ажлын АлбаМонголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо

Төслийн хандивлагч:Рио Тинто ХХК

“ДАРАА НЬ ХАРАМСАХГҮЙН ТУЛД...ТА ХОГОО БАГАСГА, БОД, БОЛОВСРУУЛ!” ҮЗЭСГЭЛЭН

Page 29: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 29ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Урлагаар дамжуулан нийслэл хотын иргэдийг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж, хогийг бүтээлчээр дахин ашиглах, дахин боловсруулах чиглэлээр олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Төслийн танилцуулга:“Урлаг Хөгжлийн Төлөө” олон нийтийн төслийн хүрээнд МУЗ нь Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 27-р хороог сонгон авч, уран бүтээлч М.Эрдэнэбаяр, Ё.Далх-Очир, Д.Батхолбоо нартай хамтран, дахивар хог хаягдал ашиглан 3 баримал, инстоляци болон 3 видеог бүтээн олон нийтэд танилцуулсан. Мөн эдгээр дүүрэгт байрлах нийслэлийн 102, 35, 26-р сургуулийн 100 гаруй сурагчдад зохистой хэрэглээг хэвшүүлэх, дахивар хог хаягдал ашиглан бүтээл хийх гар урлалын сургалтыг тус тус зохион байгуулж, хамтарсан үзэсгэлэнг толилууллаа. Тус төсөлд хороодын иргэд, уран бүтээлчид, сургуулийн ба хороодын захиргаа өргөнөөр оролцож, АНУ-ын Азийн Сангийн санхүүжүүлэн, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо тус тус дэмжиж, хамтран ажилласан болно.

Төслийн хандивлагч:АНУ-ын Азийн Сан

“УРЛАГ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” ОЛОН НИЙТИЙН ТӨСӨЛ

Төслийн хамтрагч:Нийслэлийн Захирагчийн ажлын АлбаМонголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний ХолбооБаянзүрх дүүргийн 27-р хорооХан-Уул дүүргийн 13-р хорооСүхбаатар дүүргийн 14-р хорооНийслэлийн 102, 35, 26-р сургууль

Page 30: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 30ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх

Төслийн танилцуулга:МУЗ нь Соёл Урлагийн Их Сургуультай хамтран долоо дахь жилдээ нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, Улсын Их Баяр Наадмын соёлын үйлчилгээ, урлагийн арга хэмжээг баяжуулах зорилготой “Соёлын Наадам”-ыг Хүй Долоон Худагт 2014 оны 7 сарын 11,12-нд зохион байгууллаа. Соёлын Наадмын үеэр “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” соёл урлаг, гар урлалын хотхоны бүтээлч үйл ажиллагаа болон “СЭРСЭН ТАЛ” үндэсний урлагийн тоглолтоор дамжуулан Монгол үндэсний соёл, зан заншил, уламжлалт мэдлэгийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүнийг таниулан сурталчилдаг.

Төслийн хамтрагч:Соёл Урлагийн Их СургуульУлсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо

Төслийн хандивлагч:Соёл, Спорт, Аялал Жуулчлалын ЯамХААН БанкСоёл Урлаг Хөгжүүлэх Сан

СОЁЛЫН НААДАМ

Page 31: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 31ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

СОЁЛЫН НААДАМ

Page 32: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 32ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Урлагаар дамжуулан эмнэлэгийн орчинд өвчтөний сэтгэл санаа, хүсэл эрмэлзлэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих, олон улсад өргөн дэлгэрсэн “art therapy” буюу “урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь АНУ-ын “Hospital Art” Сангийн багш, уран бүтээлчидтэй хамтран урлагаар дамжуулан эмнэлэгийн орчинд өвчтөний сэтгэл санаа, хүсэл эрмэлзлэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих “урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сургалтыг 2014 оны 6-р сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв эмнэлэгийн 40 өвчтөн, эмч ажилтан хамрагдан, амжилттай хамтран ажилласан.

Төслийн хамтрагч:П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв эмнэлэгт АНУ-ын “Hospital Art” Сан

“ӨНГӨТ ӨДӨР” СУРГАЛТ

Page 33: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 33ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Хөгжим Бүжгийн Коллежид амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутан сурагчдад сургалтын тэтгэлэг олгох замаар ирээдүйн авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэх

Төслийн танилцуулга:МУЗ нь Орифлэйм Монгол ХХК-тай хамтран гурав дахь жилдээ урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй 10 шилдэг оюутанд сургалтын тэтгэлгийг олголоо. 2014-2015 оны ээлжит сургалтын тэтгэлэгийг Хөгжим Бүжгийн Коллежийн оюутан Ц.Мандухай, М.Бямба-Эрдэнэ, М.Нямсүрэн, Т.Энхдулам, Б.Амаржаргал, Ж.Доржсүрэн, Б.Дөлгөөнзаяа, Г.Нямсүрэн, Д.Хосбаяр, Ж.Ариунзаяа нар хүлээн авсан.

Төслийн хамтрагч:Хөгжим Бүжгийн Коллеж

Төслийн хандивлагч:Орифлэйм Монгол ХХК

ОРИФЛЭЙМ МОНГОЛ ХХК-НЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

2013 оны хөтөлбөрийн оролцогчид

Page 34: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 34ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох замаар ирээдүйн авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэх

Төслийн танилцуулга:МУЗ нь “Ирээдүйн Авьяастан” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хөгжмийн урлагийн салбарт нэн шаардлагатай хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, удирдаач, утсан хөгжимчин мэргэжлээр суралцаж буй 5 оюутанд сургалтын тэтгэлэг олгов. Тав дахь жилдээ үргэлжилж буй тус тэтгэлгийг Хөгжим Бүжгийн Коллежийн оюутан Б.Анхмаа, А.Ариунномин, Б.Номуунаа болон Соёл Урлагийн Их Сургуулийн оюутан Ж.Нямсүрэн, Ж.Түвшинтөгс нар хүлээн авлаа.

Төслийн хамтрагч:Соёл Урлагийн Их СургуульХөгжим Бүжгийн Коллеж

Төслийн хандивлагч:Америкийн Монголчуудын Соёлын Холбоо, АНУ

“ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

2013 оны хөтөлбөрийн оролцогчид

Page 35: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 35ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бий болгох

Төслийн танилцуулга:МУЗ нь Зориг Сантай хамтран Монгол-Америкийн хүүхэд залуучуудын соёлын солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Хөгжим Бүжгийн Коллеж, “Ирээдүй” цогцолбор сургууль, 92-р сургуулийн нийт 80 сурагчид Монгол, Америкийн соёл, боловсролын салбарын мэдээлэл олгон, англи хэлний мэдлэгийг дээшлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2014 оны 3-р сард Монгол багш, сурагчид АНУ-д, 6-р сард Америк багш, сурагчид Монголд айлчлан хамтрагч сургууль, соёлын байгууллагатай танилцан, туршлага солилцсон.

Төслийн хамтрагч:Зориг Сан

Төслийн хандивлагч:АНУ дахь МУЗ

МОНГОЛ-АМЕРИКИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Page 36: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 36ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Сонгодог бүжгийн ангийн сурагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улмаар Монголын сонгодог бүжгийн хөгжилд хувь нэмэр оруулах

Төслийн танилцуулга:МУЗ нь Глобал Эдюкэйшн ХХК-тай хамтран Хөгжим Бүжгийн Коллежийн сонгодог бүжгийн ангийн 5 сурагчийг АНУ-ын Колорадо Балетын Академийн зуны эрчимжүүлсэн богино хэмжээний сургалтанд хамрагдахад тэтгэлэг олгон, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.

Төслийн хамтрагч:Хөгжим Бүжгийн КоллежГлобал Эдюкэйшн ХХК

Төслийн хандивлагч:АНУ-ын Элчин Сайдын ЯамАНУ дахь МУЗ

БАЛЕТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Page 37: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 37ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Хүний эрх, нийгмийн тэгш бус байдлыг урлагаар илэрхийлэх, энэ чиглэлийн уран бүтээлчдийг таницуулах, дэмжих, харилцан үзэл бодлоо солилцох замаар урлагийн хувь хүн болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь хүний эрх, нийгмийн тэгш бус байдлыг урлагаар илэрхийлэх, энэ чиглэлийн уран бүтээлчдийг танилцуулах, дэмжих, харилцан үзэл бодлоо солилцох замаар урлагийн хувь хүн болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 12-р сарын 19-ны өдөр “Урлаг ба Хүний Эрх” уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, залуу уран бүтээлч, хүний эрхийн мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судаллаа. Уулзалтын үеэр зураач Э.Лхагвадоржийн “Нийгмийн бохирдол” үзэсгэлэн, Ч.Хоролдоржийн “Зүүд” болон Глоб Интернэйшнл ТББ-ын “Шат бүхэн даваа байдаг” богино хэмжээний кино толилуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төслийн хандивлагч:Канадын Элчин Сайдын Яам

“УРЛАГ БА ХҮНИЙ ЭРХ” ЯРИЛЦЛАГА

Page 38: ACM Annual Report 2014 Mon Final

СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 38

“Хамаг монгол” язгуур урлагийн наадам, Улаанбаатар Палас

Page 39: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 39

ХӨТӨЛБӨРИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет ба биет бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын өвийн талаар сурталчлан мэдлэг олгох, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэгт чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ирсэн болно. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд төр захиргааны, мэргэжлийн соёл урлагийн байгууллага ба бизнесийн байгууллага, хөдөө орон нутгийн ардын авьяастнууд, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ.

2014 онд хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг сурталчлах, түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, соёлын өвийн мэргэжлийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр цогц ажил хийлээ. Тухайлбал “Музейн нууц” баримтат нэвтрүүлэг, Амарбаясгалант Хийдийн Хадгалалт Хамгаалалт төсөл, Ватиканы музейн сэргээн засварлагч мэргэжилтнүүдийн солилцооны солилцооны хөтөлбөр, Музейн хадгалалт хамгаалалтын хүчилгүй материал нийлүүлэх төсөл зэргийг хэрэгжүүлж, Өмнөговь аймагт язгуур урлагийн сургалт, орон нутгийн соёл урлагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлан түгээх, өвлүүлэн уламжлуулах

СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Page 40: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 40СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Соёлын хөдөлгөөнт өвийн ач холбогдлын тухай олон нийтийн ойлголтыг бэхжүүлэхМузей дэх түүх соёлын дурсгалт зүйлсийг хүүхэд залууст таниулан сурталчлахМузейн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх

Төслийн танилцуулга:Монголын музейн сан хөмрөг дэх түүх соёлын, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйлс, тэдгээртэй холбогдох соёлын биет бус өвийн талаар олон нийтэд бүтээлч, сонирхолтой хэлбэрээр таниулах сурталчлах “Музейн Нууц” ТВ цуврал баримтат нэвтрүүлгийн төслийг МУЗ 2014 оноос санаачлан “Хас банк”-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. “Музейн Нууц” ТВ цувралын анхны дугаар болох “Жаргалын тухай дууль буюу тахилч” баримтат киног 2014 онд МҮОНТВ, Дорноговь аймгийн Говийн Ноён Хутагтын Музейтэй хамтран бүтээн МҮОНТВ-ээр орон даяар 4 удаа нэвтрүүллээ. Тус нэвтрүүлэгт Дорноговь аймгийн Говийн Ноён Хутагтын музейд хадгалагдаж буй соёлын хосгүй үнэт үзмэрүүд, эд өлгийн зүйлсийн тухай сурталчлахаас гадна Монголчуудын эрт үеэс соёлын өвөө хамгаалж, хойч үедээ өвлүүлэн ирсэн уламжлалт ёс болох тахилчийн арга ухаан, уламжлалт ёсны тухай олон нийтэд таниулан сурталчиллаа.

Төслийн хамтрагч:Говийн ноён хутагтын музей ТББМҮОНТВ

Төслийн хандивлагч:Хас Банк

2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

“МУЗЕЙН НУУЦ” ТВ БАРИМТАТ НЭВТРҮҮЛЭГ

Говийн ноён хутагтын музей

Page 41: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 41СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах замаар уг соёлын дурсгалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой.

Төслийн танилцуулга:Соёлын биет өв-түүх соёлын дурсгалт газар болох “Амарбаясгалант хийдийг галын ба хулгайн аюулаас хамгаалах” төслийн 2-р шатыг АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын Өвийг Хамгаалах Сангийн санхүүжилтээр 2010 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2014 онд сүм дугануудын аянга хамгаалалтын системийг суурилууллаа.

Төслийн хандивлагч:АНУ-ын Элчин Сайдын Нэрэмжит Соёлын Өвийг Хамгаалах Сан

Төслийн хамтрагч: Амарбаясгалант хийдСэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарЯлгуунбаян ХХКМонгол Энерго Сервис ХХК

АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ

Амарбаясгалант хийд

Page 42: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 42СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Монголын музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахМузейн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхСоёлын өвийн салбарт олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь Монголын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй соёлын эд өлгийн зүйлсийг олон улсын стандарт түвшинд хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүчилгүй баглаа боодлын материалаар Монголын музейг хангаж, АНУ-ын Буркийн байгалийн түүх ба соёлын музейн мэргэжилтнүүд эд өлгийн зүйлсийн хадгалалт хамгаалалтын талаар Монголын музейн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах төслийг 2014 онд эхлүүллээ.

Төслийн хандивлагч: АНУ-ын Элчин Сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах санАНУ дах МУЗ

Төслийн хамтрагч:АНУ-ын Буркийн байгалийн түүх ба соёлын музей, АНУМонголын музейн нэгдсэн холбоо

“МУЗЕЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МАТЕРИАЛ БА СУРГАЛТ” ТӨСӨЛ

2009 оны Музейн хадгалалт хамгаалалтын материал ба сургалтын үеэр

Page 43: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 43СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Монголын бурханы шашны соёлыг дотоод гадаадад сурталчлахОлон нийтэд нээлттэй, сүм хийдийн тухай цогц мэдээллийн санг бий болгох Монголын бурханы шашны түүх, соёлын дурсгалыг баримтжуулан хойч үедээ үлдээх

Төслийн танилцуулга:МУЗ нь Сүм хийдийн түүхэн товчоо төслийн хүрээнд сүм хийдийн тухай орон даяар явуулсан судалгаагаар цуглуулсан мэдээллийг Төслийн зөвлөх Сю Бөрны удирдлаган дор олон жилийн турш цэгцлэн боловсруулсаны эцэст Монголын 100 гаруй сүм хийдийн тухай цогц мэдээлэл бүхий www.mongoliantemples.org цахим хуудсыг 2014 онд бүтээж дотоод гадаадын эрдэмтэд, түүх соёл сонирхон судлаачид болон олон нийтийн хүртээл болголоо.

Төслийн хандивлагч: АНУ дах МУЗСю Бөрн

Төслийн хамтрагч:Их Британы судлаач Сю БөрнАНУ дах МУЗ

МОНГОЛЫН СҮМ ХИЙДИЙН ВЭБ ХУУДАС

Page 44: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 44СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Соёлын өвийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх Соёлын өвийн сэргээн засварлалтын олон улсын туршлагаас судлахМонголын соёлын өвийн тухай олон улсад сурталчлах

Төслийн танилцуулга:МУЗ ба Соёлын өвийн төвийн төлөөлөл 2014 оны 11 сард Ватикан хот улсад болсон Соёлын өвийн сэргээн засварлалтын туршлага солилцох олон улсын семинарт оролцож Монголын соёлын биет өв- дурсгалын тухай илтгэл тавьж, тус музейгээс хэвлэн гаргадаг цуврал сэтгүүлд 13-р зууны үед хамаарах Монголын язгууртны дээл сэргээн засварласан тухай эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэж, Монголын соёлын өвийг олон улсад сурталчиллаа. Түүнчлэн Монголын соёлын өвийн төвийн сэргээн засварлагч Ватиканы музейн сэргээн засварлалтын 5 лабораторид зочилж, тэдний шилдэг туршлагаас суралцан цаашид хамтран ажиллах боломжийн талаар судаллаа.

Төслийн хандивлагч: Ватиканы музей, Итали

Төслийн хамтрагч:Соёлын өвийн төв, Итали

СОЁЛЫН ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СОЛИЛЦООНЫ ТӨСӨЛ

Page 45: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 45СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Соёлын өвийг хамгаалах орон нутгийн чадавхийг бэхжүүлэхХөдөө орон нутгийн соёлын байгууллагын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

Төслийн танилцуулга:МУЗ нь МУ-ын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2014 оны шинэчилсэн найруулгыг орон нутагт сурталчлан таниулах, хөдөө орон нутгийн музейг мэргэжлийн арга зүйгээр хангах, соёл урлагийн байгууллагын менежментийг дээшлүүлэх чиглэлээр Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад Оюутолгой ХХК-ны дэмжлэгтэйгээр сургалт зохион байгуулж соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллагууд, соёл урлагийн байгууллагын ажилтнууд, хувь хүмүүс зэрэг 100 орчим хүмүүсийг хамрууллаа.

Төслийн хандивлагч:Оюутолгой ХХК

Төслийн хамтрагч:Соёлын өвийн төвМонголын музейн нэгдсэн холбооӨмнөговь аймгийн музейӨмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдын соёлын төв

ОРОН НУТГИЙН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ

Page 46: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 46СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Биет бус соёлын өвийг олон нийт, хүүхэд залуучуудад өвлүүлэх Язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэхӨв тээгчдийг сурталчлах

Төслийн танилцуулга:МУЗ нь уртын дуу, морин хуур, ардын бүжиг, ерөөл магтаалын сургалтыг Оюутолгой ХХК-ны дэмжлэгтэйгээр Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад зохион байгуулж нийт 200 орчим хүмүүсийг хамрууллаа.

Төслийн хандивлагч:Оюутолгой ХХК

Төслийн хамтрагч:Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгаСоёлын өвийн төвМонголын ерөөлч магтаалчдын холбооӨмнөговь аймгийн соёлын өв тээгчид

ЯЗГУУР УРЛАГИЙН СУРГАЛТ

Page 47: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 47СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:Биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхУламжлалт ёс зан заншлыг сурталчлахУгсаатны соёлын олон төрөл зүйлийг сурталчлах

Төслийн танилцуулга: МУЗ нь угсаатны зүй, соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах, мартагдаж буй соёлын биет бус өвийг өвлүүлэн дэлгэрүүлэхэд бизнесийн ба олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хамаг Монгол” язгуур урлагийн наадмыг АПУ ХК-ны ажилтнуудын дунд зохион байгуулахад хамтран ажиллаа. Уг наадамд 500 гаруй хүн оролцсон ба Баяд, Буриад, Дархад, Дөрвөд, Захчин, Казак, Торгууд, Урианхай, Халх, Хотгойд, Хотон гэсэн нийт 11 угсаатны хэл соёл, ёс заншил зан үйл, язгуур урлагийн олон төрөл зүйлийг тайзны үзүүлбэр хэлбэрээр олон нийтэд нээлттэй сонирхуулж 5 төрлөөр хоорондоо өрсөлдөн шилдгээ тодруулсан билээ.

Төслийн хандивлагч:АПУ ХК

Төслийн хамтрагч:Угсаатны зүйн судлаачид Соёл судлаачид

ХАМАГ МОНГОЛ ЯЗГУУР УРЛАГИЙН НААДАМ

Page 48: ACM Annual Report 2014 Mon Final

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 48

Монголын Эдийн Засгийн Форум, Засгийн Газрын Ордон, 2014

Page 49: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 49ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

МУЗ-ийн Хөгжлийн хөтөлбөр нь Монголд үйл ажиллагаа явуулж бyй гадаадын болон дотоодын бизнесийн байгууллагатай хамтран ажиллах, гишүүнчлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах замаар МУЗ-ийн тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг болно.

Гишүүнчлэл

Хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсэг нь МУЗ-ийн гишүүнчлэлийн үйл ажиллагаа байдаг. 2014 онд байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, залуу уран бүтээлчийг дэмжих үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Бид танд урлагийг ойртуулна!” МУЗ-ийн гишүүнчлэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Түмэн Эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг “АРД” Санхүүгийн Нэгдэлийн ивээн тэтгэлэгээр зохион байгуулсан болно. 2014 онд МУЗ-ийн гишүүнчлэлд нийт долоон байгууллага, 88 хувь хүн элсэж, 50%-иар өссөн байна.

2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Төслийн хандивлагч:АРД Санхүүгийн Нэгдэл

Төслийн хамтрагч:Европын ХолбооМонголын Эдийн Засгийн ФорумМонголын Бизнесийн ЗөвлөлМУЗ-ийн гишүүн байгууллага ба хувь хүмүүсПрайс Вотер Күүперхаус ХХКТранспэранси ИнтернэшнлХанаду Вайнс ХААН БАНКХууль зүйн яам

Page 50: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 50ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Тус хөтөлбөр нь соёл урлагийн ач холбогдлыг бизнесийн салбарт таниулан сурталчлах зорилгоор Улаанбаатар хотноо 2014 оны 3-р сарын 24-нд зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн чуулга уулзалтын “Хүн – Хөгжлийн Оньс” сэдвийн хүрээнд “Монголын үнэт зүйлс” сэдвээр нээлттэй уулзалт ярилцлага, мөн хүн ба нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хөндсөн орчин үеийн дүрслэх ба видео урлагийн бүтээлүүд, ардын урлагийн тоглолтоос бүрдсэн цогц арга хэмжээг боловсруулан гурав дахь удаагаа амжилттай оролцсон болно.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Page 51: ACM Annual Report 2014 Mon Final

МУЗ-ийн Хөгжлийн хөтөлбөр нь бизнесийн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн болно. Энэхүү үйлчилгээний хүрээнд байгууллага хамт олны арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдлыг зохион байгуулсан болно. Хөгжлийн хөтөлбөр нь үндэсний гар урлал, бэлэг дурсгалын салбарт шинэ санаа, ур хийц бүхий бүтээгдэхүүнийг санаачлан гаргасан ба цаашид энэ чиглэлээр шинийг эрэлхийлэхэд анхааран ажиллаж байна.

МУЗ-ийн “Улаан гэр” галерей нь Монголын дүрслэх урлагийг гадаад дотоодод сурталчлах, уран бүтээлчдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, дүрслэх урлагийн бүтээлийг сурталчлах, зөвлөгөө өгөх, зуучлах, худалдах үйл ажиллагааг явуулдаг болно. 2014 онд төв ХААН БАНК дахь “Улаан гэр” галерейн үйл ажиллагааг өргөжүүлэн галерейд байгууллага хамт олны арга хэмжээ, хүлээн авалт, сургалт, үзэсгэлэн зохион байгуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Тус онд галерей нь нийт 23 уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж, уран бүтээлчдийг өргөнөөр дэмжиж ажиллаа.

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 51ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

“СОЁЛЫН ДОВТОЛГООН” ТА АМАР, БИД ХИЙЕ! ҮЙЛЧИЛГЭЭ

“УЛААН ГЭР” ГАЛЕРЕЙ

Page 52: ACM Annual Report 2014 Mon Final

Азийн СанАмерикийн Монголчуудын Соёлын ХолбооАНУ дахь Монголын Урлагийн ЗөвлөлАНУ дахь Хүрээлэн буй орчны кино наадамАНУ-ын ЭСЯАПУ ХКАрд Санхүүгийн НэгдэлБээжин дэх Норвегийн ЭСЯВатиканы музей, ИталиBest Western Premier Туушин зочид буудал (бэлэн бус)М Си Эс ГруппМонголын Эдийн Засгийн ФорумMDC & KhanLex LLP хууль зүйн зөвлөгөөНоён Двайт ЖиНоён Иен Финдлей БроунОрифлэйм Монгол ХХКРио Тинто ХХКСоёл Спорт Аялал Жуулчлалын ЯамСоёл Урлаг Хөгжүүлэх СанСолонгосын Урлагийн ЗөвлөлТөгөлдөр Сан /бэлэн бус/Туркийн ЭСЯТуркиш Эйрлайнс /бэлэн бус/ХААН БанкХАС Банк Швейцарийн Хөгжлийн АгентлагЭйрлинк Монголиа ХХК /бэлэн бус/Экран Либре, ФранцЭрнст энд Янг Монголиа Аудит ХХК /бэлэн бус/

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 52

2014 ОНЫ ХАНДИВЛАГЧИД

МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАНДИВЛАГЧИД:

Page 53: ACM Annual Report 2014 Mon Final

Амарбаясгалант хийд АНУ-ын Денвер хотод суугаа Монголын өргөмжит консулын газар АНУ-ын Лотус боловсрол, урлагийн сан АНУ-ын Сиатлын хотын захиргаа Боловсрол Телевиз Глоб Интернэйшнл ТББ Говь кашмер Гоодаль сэтгүүлГэрэг сэтгүүл Дорноговь аймгийн Говийн Ноён Хутагтын музей ТББДуурь Бүжгийн Эрдмийн Театр D-Light Европын холбоо Eagle Телевиз Eagle.mn Ikon.mn Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн МузейЗориг СанМонгол мессенжер сонин Монгол Телевиз Монголын музейн нэгдсэн холбооМҮОНРТНийслэл Гайд сэтгүүл Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар Нээлттэй Нийгэм ФорумNews.mn NTV Телевиз Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын соёлын төвӨмнөговь аймгийн Манлай сумын Засаг даргын тамгын газар, сумын соёлын төвӨмнөговь аймгийн музейӨмнөговь аймгийн Ханбогд сумын соёлын төвСанхүү эдийн засгийн дээд сургууль, Бизнесийн Удирдлагын Тэнхим

Саунд оф МонголиаСоёл Урлаг Хөгжүүлэх СанСоёл Урлагийн Их Сургууль Соёлын өвийн төвC1 ТелевизSBN Телевиз Тэнгис Кино Театр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаУлсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгаУлсын Их Баяр наадам зохион байгуулах хорооUBS Телевиз Хатагтай Жулиа Слоан Хөгжим Бүжгийн КоллежХөгжмийн боловсролыг дэмжих сан Эрүүл Мэнд ТелевизWhite Arch дуу бичлэгийн студи

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 53

МУЗ-ИЙН ХАМТРАГЧИД:

Page 54: ACM Annual Report 2014 Mon Final

Тэтгэгч: $1,000-$4,999

Занаду Вайнс /бэлэн бус/Номадик Экспедишнс ХХКТайваний худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар PWC аудит

Анд: $500-$999

ЖИ интернейшнл –Монгол дахь төлөөлөгчийн газар Луй Виттон Монгол ХХК Ноён Уул Эрдэнэ ХХКСант Марал СанТөр Хурах ХХК

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 54

МУЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА:

Page 55: ACM Annual Report 2014 Mon Final

Эрхэм Хандивлагч: 1 сая – дээш

Бямбасайхан Б.ба Өнөржаргал Д.Галтмаа Б.Марк Бэйли ба Ч.ДэлгэрцэцэгОнон Л.Питер Морроу Рожер Перри Солонго У.Урнаа МЦагаан П.

Тэтгэгч: 300,000-499,999Т

Ариунаа Б.Болор Л./бэлэн бус/Ганболд Ч.Мэргэн Ч.Насанцэнгэл Б.Оюунгэрэл П.Оюунцэцэг О.Сайнбаяр Д.Тогоо Ж.Энхтуяа О.Янник Кюгүнер

Анд: 100,000Т-299,999Т

Азжаргал Х.Алтайцэцэг С.Ашидмаа Д.Бат-Оргил Т.Баттөр /бэлэн бус/Батцэцэг Н.Батчулуун Ц.Баярмаа Б.Баярмаа Г.Баярмаа С.Баярмагнай П.Билэгт О.Болд М.Болор Э.БолормааБолормаа Ш.Буяннэмэх А.Ганболд Г.Ганболд Д.Ганзул Г.Гантөмөр Ц.Гэрэлтуяа Т.Даваасүрэн Ч.Дэлгэрмаа З.Дэлгэрсайхан А. Жулиа Питзен Зул-Эрдэнэ О.Ивана Гроллова Индра Б.Кегn Von HagenКурт Кателейн Лаурен Коусин

Лхамцэрэн Б.Мандиргуа Б.Машбадрах Б.Мөнхдэлгэр С.Мөнхсайхан Б.Мөнхсоёл Б.Мөнхтүвшин Ц.Мөнхтуяа Д.Мягмаржав C.Нандинцэцэг Д.Нарантуяа М.Нармандах Г.Ник Коусин Норов С.Одон Д.Оргилтуяа Д.Отгонсүрэн Б.Оюун Г.Оюунбилэг Б.Оюунсүрэн Ц.Санжмядагмаа Ж.Саруул Д.ТүмэнжаргалУндраа А.Хулан Х.Энхнасан Л.Энхтуяа Н.Энхцацрал Д.Эрдэнэбилэг Б.Янжинлхам М.Янжинсүрэн С.

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 55

МУЗ-ИЙН ГИШҮҮД /ХУВЬ ХҮМҮҮС/:

Page 56: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 56

УДИРДАХ ЗӨВЛӨЛ ***2014 оны 12 сарын байдлаар

Ё.БадралГүйцэтгэх захирал, Mongolia Quest

П.БатчимэгАПУ Трейдинг ХХК-ийн Ерөнхий Захирал

Л.БолдБарималч

Т.БэлгүтэйМонгол HD телевизийн техникийн продюсер ба МУЗ-ийн залуу манлайлагч ***

Б.БямбасайханТэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл

Ч.ГанболдТУЗ-ийн Дарга, ХАС Банк

У.ЖалсааЕрөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК

Н.ЖанцанноровМУЗ-ийн Тэргүүн

Ив ДэлунэФранц Улсын Элчин Сайд

Лейтон КрофтДэд Ерөнхийлөгч, Пибоди Энержи

Ли Тэ РуБНСУ-ын Элчин Сайд

Мандар ЖаявантТөлөөлөгч, Монголын Хөрөнгө Оруулалтын Сан

Мурат КарагөзТурк улсын Элчин Сайд

Г.Мэнд-ОоёоЕрөнхийлөгч, Монголын Соёл, Яруу Найргийн Академи

Норихико КатоГүйцэтгэх захирал, ХААН Банк

Ж.ОджаргалЕрөнхийлөгч, М-Си-Эс Холдинг

Х.ОтгонтуяаТөгөлдөр сангийн Тэргүүн

С.ОюунУИХ-ын гишүүн

Ж.ОюунгэрэлТУЗ-ийн Дарга, Петровис ХХК

Пайпер КэмпбелАНУ-ын Элчин Сайд*

Питер МорроуХамтрагч, Нова Терра

Л.СуматиЗахирал, Сант Марал Сан

Такенори ШимизуЯпон улсын Элчин Сайд

Уолтэр ЖенкинсЕрөнхийлөгч, Инклюсив Солюшнс ХХК

П.ЦагаанЕрөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга

Эндрү ВүүдлиОюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал

Б.ЭнхбатЗахирал, Хаан Лекс Адвокатс ХХК

* саналын эрхгүй гишүүн ** Удирдах зөвлөлийн зочин гишүүн ***2014 оны 12 сарын байдлаар

Page 57: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 57

МУЗ-ИЙН ХОРООДЫН ГИШҮҮД ** 2014 оны 12 сарын байдлаар

ГҮЙЦЭТГЭХ ХОРОО ХӨГЖЛИЙН ХОРОО ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО

Дарга:

Питер МорроуХамтрагч, Нова Терра

Гишүүд:

Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл

Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн

Лейтон КрофтДэд Ерөнхийлөгч, Пибоди Энержи

Л.Сумати Захирал, Сант Марал Сан

П.Цагаан Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга

Б.Энхбат Захирал, Ханлекс Адвокейтс ХХК

Дарга:

Б.БямбасайханТэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл

Гишүүд:

Ё.Бадрал Гүйцэтгэх захирал, Mongolia Quest

Ч.Ганболд ТУЗ-ийн Дарга, ХАС Банк

Н.Жанцанноров МУЗ-ийн тэргүүн

Марк БейлиГүйцэтгэх захирал, Лейтон Азиа ХХК

Х.Отгонтуяа Тэргүүн, Төгөлдөр Сан

Ж.Оюунгэрэл ТУЗ-ийн Дарга, Петровис ХХК

Р.Туяацэцэг Ерөнхий захирал, Монре Импекс ХХК

Питер МорроуХамтрагч, Нова Терра

Шон ХинтонТэрбиш Партнерс

Дарга:

Л.Болд Барималч

Гишүүд:

Г.Аюурзана Яруу найрагч

Б.Баяраа Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, СУИС

Н.Ганхуяг Урлагийн менежер

Г.Энхбат Захирал, Соёлын Өвийн Төв

Page 58: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 58

МУЗ-ИЙН АЖИЛТНУУД

Ц.Ариунаа Гүйцэтгэх захирал[email protected]

О.Одгэрэл Хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал[email protected]

С.Ичинхорлоо Санхүү, захиргаа хариуцсан захирал[email protected]

Б.Номинтуяа Урлагийн Хөтөлбөрийн захирал [email protected]

Х.Оюундарь Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөрийн захирал[email protected]

Д.Баянмөнх Соёлын Өвийн Хөтөлбөрийн захирал[email protected]

Б.Оюунсүрэн Маркетинг, олон нийттэй харилцах хөтөлбөр зохицуулагч [email protected]

Д.Оюунсүрэн Ерөнхий Нягтлан бодогч[email protected]

Б.Батгэрэл Хөтөлбөрийн ажилтан [email protected]

Д.Болорцэцэг Хөтөлбөрийн туслах[email protected]

Т.Ганцэцэг Улаан гэр галерейн ажилтан [email protected]

** 2014 оны 12 сарын байдлаар

Page 59: ACM Annual Report 2014 Mon Final

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ 59

САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ОРЛОГО 2014 2013 Өөрчлөлт

Уран Бүтээлчдийг Дэмжих хөтөлбөр 293,522 299,802 (6,280)

Урлагийн Боловсролын хөтөлбөр 87,532 38,289 49,243

Соёлын Өвийн хөтөлбөр 61,795 97,400 (35,605)

Хөгжлийн хөтөлбөр 71,636 76,971 (5,335)

Банкны хүү болон бусад орлого 10,502 9,100 1,402

Орлогын дүн 524,987 521,562 3,425

ЗАРДАЛ

Уран Бүтээлчдийг Дэмжих хөтөлбөр 284,922 286,043 (1,121)

Урлагийн Боловсролын хөтөлбөр 76,460 59,700 16,760

Соёлын Өвийн хөтөлбөр 73,889 45,523 28,366

Хөгжлийн хөтөлбөр 59,169 80,323 (21,154)

494,440 471,589 22,851

Захиргааны зардал 34,230 35,010 (780)

Зардлын дүн 528,670 506,599 22,071

ЦЭВЭР ДҮН (3,683) 14,963 (18,646)