сэргэн мандал хичээл

Post on 16-Jun-2015

1.764 Views

Category:

Documents

1 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Сэргэн мандлын үе ба реннесанс

Т.Батчимэг А.Энхчимэг

Сэргэн мандалт гэж юу вэ?

Соёл урлаг , нийгэм эдийн засгийн бүх хүрээг хамарсан гүнзгий өөрчлөлтийн үйл явц нь түүхэнд “Сэргэн мандалт” гэж нэрлэгджээ. Энэхүү үйл явц нь Хойд Италид анх дэлгэрсэн бөгөөд улмаар Европын томоохон орнуудад түгсэн байна.

Сэргэн мандалт гэж юу вэ?

Шашны дарлалаас ангижирсан шинжлэх ухаан, урлаг XIII-XY зууны үед эхлээд Хойд Италид, дараа нь Eвропын бусад орнуудад

хүчтэй дэлгэрч эхэлсэн ба соёлын шинэ дэлгэрэлтийг дахин сэргэлт буюу

Реннесанс /францаар дахин сэргэсэн утгатай үг/ гэж нэрлэдэг ажээ.

Сэргэн мандалт нь 13-р зууны сүүл үеийн Флоренцоос үүсэлтэй гэдгийг ихэнх түүхчид

хүлээн зөвшөөрдөг ба Данте Алигери (1265-1321), Франческо Петрарка (1304-1375) нарын

зохиолууд, Жиотто ди Бондоне (1267-1337)–гийн уран зураг нь сэргэн мандалтын үеийн гол

төлөөлөл юм. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар эрдэмтэд, уран барилгачид, зураачид, зохиолчид

зэрэг хүмүүс хоорондын өрсөлдөөний үр дүнд сэргэн мандалт хэмээх ойлголт бүхий л салбарт

бий болсон гэж үздэг.

Сэргэн мандалт гэж юу вэ?

Флоренц (Италиар Firenze) нь Италийн Тоскана бүс болон Флоренц мужийн төв юм. 364,779 хүн амтай бөгөөд үүгээрээ Тосканад тэргүүлдэг.Флоренц нь Арно голын эрэг дээр орших бөгөөд дундад зууны үе, сэргэн мандалтын үед эзлэж байсан чухал байр суурь болон соёл урлаг, архитектураараа алдартай. Дундад зууны үед Европын худалдаа санхүүгийн төв байсан бөгөөд Италийн сэргэн мандалтын эхлэл цэг хэмээгддэг. Мөн "Дундад зууны үеийн Афин" хэмээгдэж байжээ.

Флоренц Гэгээн Эндрьюгийн сүм

Леонардо да Винчигийн урлагийн бүтээлүүд

Мона Лиза Тайная вечера

Леонардо да Винчигийн шинжлэх ухааны бүтээлүүд

Хүний биеийн бүтэц Автомашин

Микеланжело ди Лодовико Буонарроти Симони (Итали хэл: Michelangelo di Lodovico Buonarroti Simoni, 1475 оны гуравдугаар сарын 6 – 1564 оны хоёрдугаар сарын 18) ихэвчлэн Микеланжело гэдэг нэрээр хүмүүст алдаршсан, Италийн сэргэн мандалтын үеийн зураач, зохиолч, уран барилагч, барималч, яруу найрагч, зохион бүтээгч бөгөөд

өрнөдийн урлаг болон инженерчлэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний дахин давтагдашгүй авьяас суу билэг тэр үеийн урлагт ноёрхсон байсан хэвшмэл сэтгэлгээг эвдсэнийх нь төлөө түүнийг болон Леонардо да Винчи, Рафаэль Санти нарыг сэргэн мандалын үеийн их гурав ч гэгддэг. Нэрнийх нь үүсэл нь Микел (Michael) Анжэл (Тэнгэрийн дагина)(angelo) хоёрын нийлмэл юм. Амьдарч байсан цаг үедээ Микеланжело хамгийн агуу уран бүтээлч хэмээгдэж байсан бөгөөд одоог хүртэл хамгийн агуу уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогддог.

Микельанжело

Шөнө Давид

Рафаэ]ль Са] нти (итал. Raffaello Santi, Raffaello Sanzio, Rafael, Raffael da Urbino, Rafaelo) (1483 оны 3 сарын 28 - 1520 оны 4 сарын 6) Урбинод төрж, Ромд нас барсан. Италийн агуу уран зураач, графикч, архитектор, Умбрын уран зургийн сургуулийн төлөөлөгч.

Рафаэль Санти Сахиусан тэнгэрүүд

Рафаэль СантиСикстиний эх дагина Хүүхэдтэй мадонна

Дүгнэлт

1. Хойд Италид эхэлсэн соёл, урлаг, нийгэм эдийн

засгийн бүх салбарыг хамарсан XY-XYI зууны

үеийн нийгэм соёлын гүнзгийн өөрчлөлтийн үйл

явцыг түүхэнд СЭРГЭН МАНДАЛТ гэж нэрлэдэг.

Грек Ромын уламжлал дээр тулгуурласан сэргэх

мандалтын соёл нь хүн төрөлхтний иргэншлийн

хөгжлийн нэг үе болон үлджээ.

Дүгнэлт

2. Сэргэн мандалтын соёл шашны номлолын эсрэг

хүмүүнлэгийн /Гуманизм/ шинжлэх ухааны үндсийг бий

болгожээ. Энэ үеийн гол төлөөлөгчид нь Леонардо да Винчи,

Микельанжело, Буонаррети, Рафаэль Санти гарамгай

гуманист зохиолчид Томас Мор, Франсуа Рабле, Вилъям

Шекспир нарын бүтээлүүд нь шударга ёсонд тулгуурласан

нийгмийн шинэ байгууллыг хуучин бурангуй нийгмийн эсрэг

сөргүүлэн тавьсан байна.

Дүгнэлт

3. Сэргэн мандлын үеийн гуманист соёл, реалист урлаг нь

хүмүүсийн сайн сайхныг мэдрэх сэтгэлгээ, оюун

санааны өсөлт, тэдний ухамсарт гарсан өөрчлөлтүүд

нь эцсийн эцэст оюун ухаан шашны үзэл санааг ялан

давахад хүргэсэн юм.

top related