Артерийн даралт ихсэлт

Post on 22-Jun-2015

6.096 Views

Category:

Health & Medicine

0 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

www.facebook.com/TsahimEmch1

TRANSCRIPT

1

2

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭЛТ

НЭРШИЛ

• Артерийн даралт ихдэлт, цусны даралт ихдэлт

• Артерийн даралт ихсэх өвчин, цусны даралт ихсэх өвчин

• Шинж тэмдгийн артерийн даралт ихдэлт, хоёрдогч артерийн даралт ихдэлт

3

ТОДОРХОЙЛОЛТ

• Систолийн даралт ≥140 мм.м.у.б• Диастолийн даралт ≥90 мм. м. у.б• Артерийн даралт ихсэх өвчин

– Тодорхой шалтгаангүй АД ихсэх, архаг явцтай

• Артерийн даралт ихсэх хамшинж– Тодорхой шалтгаантай, ямар нэг

өвчинтэй холбоотой АД ихсэх

4

ТАРХАЛТ

• Дэлхийд АД ихдэлттэй 1,5 тэрбум хүн• Монгол улсад НХХ-ийн 28%• ОХУ-д НХХ-ийн 40%• АНУ-д 60 сая хүн

Нийгмийн тулгамдсан асуудал

5

ШАЛТГААН

• Анхдагч (85-90%)• Стресс• Таргалалт• Давсны хэрэглээ ихдэх• Архины буруу хэрэглээ• Хөдөлгөөний хомсдол• Удамшил• Хоолны зохисгүй хэрэглээ• Тамхидалт• Гиперхолестеринеми

• Хоёрдогч (10-15%)• Бөөрний эдийн эмгэгүүд• Бөөрний артерийн

судасны эмгэгүүд• Дотоод шүүрлийн

эмгэгүүд• Цусны хөдлөл зүйн эмгэг• Эмийн бэлдмэл, хорт

бодис

6

ЭМГЭГЖАМ

АД-ыг хянах, зохицуулах• Цусны хөдлөлзүй• Симпатик мэдрэл• Ренин-ангиотензин-альдостероны• Простагландин-кинины тогтолцоо

7

ЭМГЭГЖАМ

Цусны хөдлөлзүй• Зүрхний минутын эзэлхүүн

• Хэвийн буюу бага зэрэг нэмэгдсэн• Захын судасны эсэргүүцэл

• Ихэссэн • Тиреотоксикоз, гол судасны хавхлагын дутагдал

• ЗМ эзэлхүүн ихсэж, захын эсэргүүцэл багасдаг

8

ЭМГЭГЖАМ

Симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхижих• Катехоламин ихсэх, захын судас

нарийсаж АД ихсэх• Стресс, биеийн хүчний ачаалал,

архидалт, чихрийн шижин

9

ЭМГЭГЖАМ

• Ренин-ангиотензин-альдостероны тогтолцоо– Ренин• Ангиотензиныг ангиотензин I болгодог• Ангиотензин I нь идэвхигүй бүтээгдэхүүн, голдуу

уушги, бөөр, тархинд байдаг• Ангиотензин I-ийг Ангиотензин II болгоход

саатуулагч үүрэгтэй• Ангиотензин II нь судас агшаагч, альдостероны

ялгаралтыг идэвхижүүлдэг• Альдостерон натри, усыг хуримтлуулж АД

ихэсгэдэг• Бөөрний эдийн болон судасны гаралтай АД

ихдэх үед их тохиолддог.10

ЭМГЭГЖАМ

Простагландин-кининий тогтолцоо

• Брадикинин, нитрик оксид• Судас тэлж, АД бууруулдаг• Эдгээрийн хомсдол АД ихэсгэдэг• Бөөрний эдийн өвчин, бөөрний архаг

дутагдал

11

ЭМНЭЛЗҮЙ• Толгой өвдөх

Өглөөгүүр, дагзны чамархайн хэсэгт байршилтайОюуны болон биеийн ачааллын үед

• Толгой эргэхТархины судасны агшилттай холбоотой

• Нүд бүрэлзэхТорлог бүрхэвчийн судасны үйл ажиллагааны

болон бүтцийн өөрчлөлт• Зүрхээр өвдөх

Титэм судасны эмгэгтэй холбоотой стенокардийн өвдөлт

АД ихдэлттэй холбоотой зүрхний оройн орчмын нухах маягийн

Мэдрэлийн гаралтай өвдөлт12

ЭМНЭЛЗҮЙ

Бай эрхтэн Бай эрхтэний гэмтэл Гэмтсэн эрхтэний хүндрэл

Зүрх Зүрхний зүүн ховдлын томролШинжилгээгээр батлагдсан байх

Зүрхний дутагдалЗүрхний шигдээсСтенокарди

Тархи Тархины артерийн дотор хана зузаарах

Тархины ишемийн түр зуурын атакТархинд цус харвах

Бөөр Протеинури Хоногт 300 мг хүртэл ялгарах

Бөөрний архаг дутагдалШижингийн нефропати

Нүд Артериол нарийсаж, венул өргөсөх

Торлог бүрхэвчийн цус харвалтХарааны мэдрэлийн хөхлөг хавагнах

Гол судас, захын судас

Шагай бугалганы индекс < 0.9 Гол судасны хууралтат цүлхэнЗахын артерийн өвчний шинж тэмдэг

13

АНГИЛАЛ

• Шалтгаанаар:анхдагч, хоёрдогч• АД-ын түвшингээр (ДЭМБ, 1999)

Зэрэглэл СДаралт ДДаралт АД дахин шалгах, хянах t

Хэвийн даралт 120-129 80-84 2 жилд 1 удаа

Артерийн хэвийн өндөр даралт

130-139 85-89 Жилд 1 удаа

АД ихдэлтийн 1-р зэрэг

140-159 90-99 2 сард

АД ихдэлтийн 2-р зэрэг

160-179 100-109 1 сард

АД ихдэлтийн 3-р зэрэг

180-209 110-119 1-7 хоногт

Дан систолийн АД ихдэлт

≥140 < 90 Систолын даралтын түвшнээс хамаарна

14

АНГИЛАЛ• Артерийн даралтын түвшингээр (шинэ ангилал, 2003)

Үе шат САД ДАД Амьдралын хэв маяг өөрчлөх

Эхний эмийн эмчилгээ

Тодорхой заалтгүй

Тодорхой заалттай

Артерийн хэвийн даралт

<120 <80 дэмжих үгүй үгүй

АД ихдэлтийн урьдал үе

120-139

80-89 тийм үгүй Тодорхой заалтаар эм сонгох

АД ихдэлтийн I үе шат

140-159

90-99 тийм Нэг эмийн бэлдмэл

Тодорхой заалтаар эм сонгох, бусад төрлийн эм өгөх

АД ихдэлтийн II үе шат

≥ 160 ≥ 100 Тийм 2 эмийн хослол

Тодорхой заалтаар эм сонгох, бусад төрлийн эм өгөх15

АНГИЛАЛ

• Диастолийн даралтын түвшингээр (1999, англи )

Артерийн даралт ихдэлтийн хэлбэр

Диастолийн артерийн даралт

Хөнгөн 90-104

Хүндэвтэр 105-119

Хүнд ≥ 120

16

АНГИЛАЛ

АД ихсэх механизмаар

АД ихдэлтийн төрөл Эмнэлзүйн онцлог

Гиперадреналины төрөл САД давамгайлан ихсэж, ЗЦ-ын тоо олширно, цусны хөдлөлзүйн гиперкинетик хэлбэртэй төстэй

Ангиотензин хамааралтай төрөл

ДАД давамгайлан ихсэж, цусанд ренин ихсэнэ, бөөрний судасны гаралтай АД ихдэлттэй төстэй

Натри хамааралтай төрөл Хаван давамгайлан илэрч, цусанд ренин буурсан байна

17

АНГИЛАЛ

Цусны хөдлөлзүйн хэлбэр

Хэлбэр АД-ын түвшин Судасны лугшилтын тоо

Гиперкинетик хэлбэрийн даралт

Систолын артерийн даралт давамгайлж ихэснэ

Олширно

Эукинетик хэлбэрийн даралт ихдэлт

Систолын ба диастолын АД адилхан ихэснэ

Хэвийн

Гипокинетик хэлбэрийн даралт ихдэлт

Диастолын АД давамгайлж ихсэнэ

Хэвийн эсвэл цөөрнө

18

АНГИЛАЛБай эрхтэн гэмтсэн байдлаар

Үе шат Бай эрхтэний гэмтэл

Гэмтсэн эрхтэний хүндрэл

I үе шат

Байхгүй Байхгүй

II үе шат

Бий Байхгүй

III үе шат

Бий Бий

19

АНГИЛАЛЯвцаар нь

Шалгуур үзүүлэлт Тайван явцтай АД ихдэлт

Хоруу явцтай АД ихдэлт

Өвчний явц Алгуурхан Хурдан, давшингуй

АД-ын түвшин Үе үе ихсэнэ, гэхдээ өндөр бус

Тогтвортой өндөр байх (>210/120)

Бай эрхтэний хүндрэл Хожуу илрэнэ Эрт, богино хугацаанд илэрнэ

Эмчилгээний үр дүн Сайн Хангалтгүй

Өвчний тавилан Удаан хугацаанд хүндрэхгүй үргэлжлэх боломжтой

Муу, 1-2 жил үргэлжлэх тавилантай, эмчлэхгүй тохиолдолд 3-6 сарын хугацаанд үхэлд хүргэнэ

20

ОНОШЛОГОО

• Асуумж• Бодит үзлэг, АД давтан хэмжих• Лабораторийн багажийн шинжилгээ (2 үе

шаттай)

21

АСУУМЖ Зовиур

• Тархины талаас илрэх шинж тэмдгүүдТолгой өвдөх, толгой эргэх, чих шуугих

• Мэдрэл сульдалын шинж тэмдгүүдЯдрах, цочромтгой болох, нойр хулжих

• Зүрхний талаас илрэх шинж тэмдгүүдЗүрхээр өвдөх, зүрх дэлсэх, амьсгаадах

• Нүдний талаас илрэх шинж тэмдгүүдНүд бүрэлзэх, хараа муудах

• Бөөрний талаас илрэх шинж тэмдгүүдАм цангах, олон удаа шээх

22

АСУУМЖ

Артерийн даралт ихдэлтийн байдал (өвчний түүхээс)• АД ихдэлтийн эхлэл, явц, үргэлжилсэн

хугацаа• Хийлгэсэн шинжилгээний үр дүн• Цусны даралт бууруулах ямар эмчилгээ

хийлгэсэн, эмчилгээний үр дүн

23

АСУУМЖ

Артерийн даралт ихдэлтийн эрсдэлт хүчин зүйл (амьдралын түүхээс)• Удамшил• Тамхидалт• Цусны холестерин, ТГ ихдэлт• Таргалалт• Хөдөлгөөний хомсдол• Буруу хооллолт• Стресс (ажлын нөхцөл, гэр бүлийн байдал)• Чихрийн шижин• Архины хэрэглээ• Давсны хэрэглээ

24

БОДИТ ҮЗЛЭГ

• Эрсдэлт хүчин зүйл• Хоёрдогч даралт ихдэлтийн шинж тэмдэг• Бай эрхтний гэмтэл зэргийг илрүүлэх

– Судасны лугшилт хатуу байх– Зүрхний оройн түлхэлт зүүн тийш

шилжиж, илүү хүчтэй, тархалттай болох– Зүрхний харьцангуй бүдэг чимээний зүүн

хязгаар тэлэгдэх– Гол судасны цэгт II авиа өргөгдөх

25

ЭРСДЛИЙН ЗЭРГИЙГ ТОДОРХОЙЛОХ

Эрсдэлт хүчин зүйл

Бай эрхтний гэмтэл (эмнэлзүйн шинж тэмдэггүй байна)

Гэмтсэн эрхтний хүндрэл

• эр > 55• эм > 65• Тамхидалт• Гэр бүлийн удамшлын өгүүлэмж• Гиперхолестеринеми• Хэвлийн таргалалт• СРБ (≥ 1 мг/дл)

• Зүүн ховдлын зузааралт• Нүдний угт ангиопати илрэх• Микроальбуминури• Хэт авиан шинжилгээгээр судасны дотор хана зузаарах, товруу үүсэх

• Тархины цус харвалт• Тархины цусан хангамжийн дутагдал• Зүрхний архаг дутагдал• Цээжний бах• Зүрхний шигдээс• Бөөрний архаг дутагдал• Шижингийн нефропати• Торлогийн цус харвалт• Дискийн хаван• Гол судасны цүлхэн• Захын артерийн өвчин

26

ЭРСДЛИЙН ЗЭРГИЙГ ТОДОРХОЙЛОХ

эрсдэлт хүчин зүйль бай эрхтэний

гэмтэл

АД-ын түвшин

I зэрэг II зэрэг III зэрэг

Эрсдэлт хүчин зүйл байхгүй

Бага эрсдэл (I) Дунд зэргийн эрсдэл (II)

Өндөр эрсдэл (III)

Эрсдэлт хүчин зүйл 1-2

Дунд зэргийн эрсдэл (II)

Дунд зэргийн эрсдэл (II)

Маш өндөр эрсдэл (IV)

Эрсдэлт хүчин зүйл ≥ 3. бай эрхтний эмнэлзүйн шинж тэмдэггүй гэмтэл

Өндөр эрсдэл (III)

Өндөр эрсдэл (III)

Маш өндөр эрсдэл (IV)

Бай эрхтний эмнэлзүйн шинж тэмдэгтэй гэмтэл, чихрийн шижин

Маш өндөр эрсдэл (IV)

Маш өндөр эрсдэл (IV)

Маш өндөр эрсдэл (IV)

27

ЭРСДЛИЙН ЗЭРЭГ БА ТАВИЛАН

Эрсдлийн зэрэг Зүрх судасны хүндрэл үүсэх магадлал (ойрын

10 жилд)

Бага <15%

Дунд зэрэг 15-20%

Өндөр 20-30%

Маш өндөр >30%

28

ХҮНДРЭЛИЙН ХЭЛБЭР

Цочмог хүндрэл Архаг хүндрэл

Тархины талаас криз, тархины цус харвалт, тархины цусан хангамжийн хямрал

Зүрхний талаас зүрхний шигдээс, тогтворгүй явцтай цээжний бах, зүрхний багтраа, уушгины хаван

Нүдний талаас нүдний угт цус хурах, харааны мэдрэлийн диск ба торлог бүрхэвчийн хаван

Тархины талаас тархины цусан хангамжийн дутагдал

Зүрхний талаас тогтвортой явцтай цээжний бах, зүрхний архаг дутагдал

Бөөрний талаас нефроангиосклероз, бөөрний архаг дутагдал

29

ЭМЧИЛГЭЭ

• Сэргээн засах эмчилгээ

• Эмийн эмчилгээ

• Мэс заслын эмчилгээ

30

ЭМЧИЛГЭЭ

• Тамхинаас татгалзах• Биеийн жинг хэвийн болгох (БЖИ<25кг/м2)• Биеийн тамирын дасгал хийх• Архины хэрэглээг бууруулах (<30 мл хатуу архи

хоногт)• Давсны хэрэглээг багасгах (< 5 гр хоногт)• Хоолны дэглэм барих: амьтны гаралтай өөх тосыг

хязгаарлах• Стресс тайлж сурах

31

ЗӨВЛӨГӨӨ

• Артерийн даралтын түвшинг тогтмол шалгаж хянаж байх

• Биеийн жинг хэвийн хэмжээнд барих• Давс бага хэрэглэх, давсалсан хүнс хэрэглэхээс

зайлсхийх• Архины хэрэглээг стандарт хэмжээнээс

хэтрүүлэхгүй байх• Жимс, хүнсний ногоог ахиу хэрэглэх, өөх тос ихтэй

хоолноос татгалзах• Эмчийн хяналтанд тогтмол байх• Биеийн хөдөлгөөнт дасгалын талаарх эмчийн

заавар зөвлөгөөг дагах• Эмчийн заавраар даралт бууруулах эмийг тогтмол

хэрэглэх 32

33

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

top related