Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Post on 27-Jun-2015

193 Views

Category:

Education

4 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

9 сарын 1 нд бэлтгэн хүргэж байлаа

TRANSCRIPT

L/O/G/O

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

www.themegallery.com

"Монголын нууц товчоо" бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, "тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн".

www.themegallery.com

Монголын нууц товчооМонголын нууц товчоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ЗАРЛИГ 1. Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь "Монголын нууц товчоо"-г урлан бүтээж Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай.2. "Монголын нууд товчоо"-г айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, хүндлэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй.

www.themegallery.com

1

2

3

Мэдээлэл 1: “Монголын нууц товчоо” дахь хүүхдийг багаас сургаж, хүмүүжүүлэх тухай

Мэдээлэл -2: “Монголын нууц товчоон”-д зан заншил, гэрийн хүмүүжлийн тухай

Дүгнэлт.

www.themegallery.com

Эв нэгдлийн тухай

Нууц товчоонд: Алунгоо таван хөвгүүнээ сургаж өгүүлрүүн: ” Та таван хөвгүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хүнд хялбархан дийлдэнэ. Та нар эв эе нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлдэхгүй болно” (Монголын нууц товчоо. УБ. 2005 он. 23-р тал) гэж үр хүүхдээ эе эвтэй болж нэгдэн нягтрахыг хүмүүжүүлэн сургадаг билээ.

Энэ үеэс Тэмүжин “хоёр хүн эвтэй бөгөөс төмөр хүрээ мэт бэх, хорин хүн эвгүй бөгөөс эвдэрхий хүрээ мэт хэврэг” гэсэн үзэл нь туйлбартай болж, дайсныг ялахад өөр зуураа эв эетэй байж, эв эеийг эвдсэн хэнийг ч болов үл өршөөх ёс журмыг насан туршдаа хатуу баримталсан билээ.

www.themegallery.com

Тэмүжин бага залуу насандаа аюул түгшүүрт учирч байсан нь Тайчууд аймгийн дайралтад өртөж баригдсан ч өөрийн арга ухаан зоригоор зугтаж, Сорхан шар болон тэдний гэрийнхэний халуун дэмээр дайснаас мултарч чадсан. Энэ нь дараах сургамжийг олж авсан байна.1. Эгзэгтэй мөчийн өчүүхэн боломжийг алдалгүй ашиглаж чадвал амиа ч аварч болохыг ухаарсан.2. Хөнөөх сэтгэлтэн байхад туслах хүмүүс дайсан дотор ханилах, дагах нөхөд бий гэдгийг мэдэрсэн.3. Энэ үеэс ачиг үл умартах болгосон. Тухайлбал, 1206 онд бэрх үед нь тусласан Сорхон шард түүний хүслээр нутаг дархлан өгч, есөн гэм хийвээс үл хэрэгсэх болгосон билээ.

www.themegallery.com

Эрдэм номыг дээдлэх нь

Чингис хаан нэгэнтээ : “Морин дэл дээрээс төрийг байгуулах амархан, харин мориноос буугаад төрийг төвшитгөх бэрхтэй” хэмээн айлдсан нь дайн тулалдаанд ялалт ялагдал хүлээх нь хоромхон зуурын хэрэг байдаг бол харин төрийг энхжүүлэн тогтоож барих нь алс хэтийн, өнө мөнхийн, хүнд сорилт, хүчир ажил болохыг хэлсэн хэрэг юм.

www.themegallery.com

Төрт ёсны хүмүүжил.

Чингис хааны зарлигт “Алтан биеэ амусу хэмээвээс, Ахуй төр минь алдруузай, Бүтэн бие амусу хэмээвээс, Бүрэн улс минь сандруузай...” хэмээн айлдсан нь бутарсан улсаа бүртгэж, хагацсан улсаа хамтатгахын төлөө “сур дөрөө сунатал, төмөр дөрөө дөлөртөл жийж” эсгий туургатныг нэгтгэсэн Их хаан Чингисийн амьдралын зорилго гэж үзэж болох юм.

www.themegallery.com

МНТ-ны агуулгыг иргэний ёс, ардын сурган хүмүүжүүлэх ухааны өв, хүүхдийг амьдралд сургах ухааны харах толь гэх олон баримт байдаг. Энэ зохиолд хүний амьдралд суралцах арга ухааныг:

-Эхийн элбэрлийг бишрэн хүндэтгэх-Аавын ачлалыг эрхэмлэн дээдлэх-Ахас ихэсийг хүндэтгэн хамгаалах-Үнэнчээр нөхөрлөх, хүнийг хайрлах-Ухаалаг хандах, хүний үгийг сонсох-Үнэнч шударга байх, нөхөртөө туслахыг эрхэмлэх-Тусыг тусаар хариулах, эх нутгаа хайрлан хамгаалах-Унаа малаа гамнах-Анд нөхөр бололцох-Хэлсэндээ эзэн байх-Нэр төрөө эрхэмлэх-Зорьсондоо хүрэх-Хатуужил тэвчээртэй байх-Нөхрөө хамгаалах-Зарлигийг дагах-Сайнаар үлгэрлэх-Дэг журмыг сахих зэргээр авч үзэж болох юм.

www.themegallery.com

“Зарчимтай төрсөн Өүжин эхийнЗагас төмсөөр тэжээсэн хөвгүүдЗасагтан сайд болж өсөв.Гоо төрсөн Өүжин эхийнГогод мангираар тэжээсэн хөвгүүдХутагтан сайд болж өсөв” гэж бичсэнээс үзэхэд багадаа амьдралын хатуу бэрхийг амсаж, эрт ухаажиж хэрсүүжсэн хүүхэд хожим сайн хүн болон өсдөгийг энд өгүүлсэн байх юм.

www.themegallery.com

“Гоо төрсөн Өүжин эхГох дэгээ барин явжГол завийг өгсөн уруудажГогод мангирыг түүн явжХутагтан хөвгүүдээ тэжээн өсгөв...Зарчимтай Өүжиний тэжээсэн хөвгүүдЗасагт эр болон өсчЗамагтай усыг шүүрдэн байжЗагас жараахайг горхидон барьжЗаяат эхээ тэжээх болов”.Үүнийг өнгөц авч үзвэл эхний мөрөнд Өүлэн эх хүүхдүүдээ зовж зүдрэн өсгөж байгааг, дараагийн мөрөнд түүний хариуд хөвгүүд нь эргүүлэн хайрт эхээ тэжээж ач тусыг хариулж байгааг харуулжээ.Энэ мэтчилэн олон зүйлийн тухай мэдэж судалж үзэх үлгэрлэн суралцах боломж, эх түүхийн арвин баялаг хур бидэнд бий.

www.themegallery.com

Дүгнэлт.

" Нэг, хоёр жилийн цаадахыг хардаг улс хүнсээ бэлддэг Арав, хорин жилийн алсыг хардаг улс мод тарьдагЗуун жилийн алсыг хардаг улс хүнээ зөв төлөвшүүлэх бодлого гаргадаг"

L/O/G/O

Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа

Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа

top related