өөрийн веб сайтыг хийх

Post on 10-Jul-2015

3.717 Views

Category:

Education

6 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

2011.04.06

Блог (Blog) гэдэг нь "Web log" гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач

холбогдол нь албан байгууллагаас эхлээд хувь хүн ч гэсэн хэвлэн

нийтлэгч болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та вэб сайт буюу хувийн

хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо монголдоо

төдийгүй дэлхий даяар цацна гэсэн үг.

Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ дамжуулан онлайн сонин,

сэтгүүл гаргаж байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж

байх, нийгэмд болж бүтэхгүй байгаа болон болж байгаа зүйлийн

талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн сонирхолын дагуу

бусдад хэрэгцээтэй мэдээлэл хүргэж байх (төрөл бүрийн зөвлөгөө гэх

мэт) мөн түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтлөж байх ч боломжтой.

Хамгийн гол нь блог дахь бичлэгүүдээ та өөрөө хэний ч оролцоо

хяналтүйгээр байнга хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын

системтэй байна. Үүнийг Вэбийн агуулгын удирдлагын систем буюу

CMS гэдэг. Энэ нь ямар нэгэн техникийн мэдлэг шаардагдахгүйгээр

маш хялбараар өөрийн Вэб сайтыг удирдах боломж олгодог.

Wordpress.com, Blogger.com зэрэг блогийн

сайтуудын үнэгүй блогийн бэлэн загвар

ашиглаад блог улмаар вэб урлан өөрсдийн үзэл

бодлоо дэлхий ертөнцөд тараан түгээх өргөн

боломжтой болсон.

Өөрийн блогийг нээхийн тулд юуны өмнө

https://www.blogger.com/start хаягаар орж Create

A Blog товч дээр дарснаар гарч ирэх

бүртгэлийн хуудсыг бөглөснөөр таны аккаунт

үүснэ.

Энэхүү бүртгэлийн хуудасны хамгийн доод

талын Word Verification гэсэн хэсэгт буй кодыг

яг давтаж оруулахгүй бол хүлээж авахгүй.

Тэгээд цааш үргэлжлүүлэхийн тулд Continue

гээд явна.

Аливаа блог болоод вэбийн амин сүнс нь

толгой буюу Header-т байдгаа. Гоѐ толгойтой

вэб нь сайхан малгайтай хүн л гэсэн үг.

Тухайн толгойгоо Photoshop програм дээр

хийгээд JPEG форматаар хадгална. Тэгээд

Layout-maket хавтсаар орж Header гэдгийн ар

талын Edit буюу засварын линкээр дамжин

нээгдэх цонхноос From your computer горимыг

сонгоод Browse товчоор өөрийн компьютер

дээр хадгалсан нөгөө file-аа File Upload ажлын

цонхоо олж Open гэхэд тэрээр ачаалагдсан

толгойн чимэглэл болон орж ирнэ.

top related