монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн...

Post on 13-Jul-2015

551 Views

Category:

Documents

8 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Аюушийн Оюунчимэг 1967 ондУлаанбаатар хотод төрсөн . 1985 ондХэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10жилийн дунд сургууль, 1991 онд МУИС-

ийн Нийгмийн ухааны факультетыгхуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн.Хууль зүйн ухааны магистр. Нөхөр хоёрхүүхдийн хамт амьдардаг.

1991 онд Эрдэнэт хотын сум дундыншүүхийн шүүгчээр ажиллаж ажилхөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

1993-1994 онд Эрдэнэт хотын Засагдаргын Тамгын газрын хуулийн зөвлөх,

1994-1995 онд өмгөөлөгч,1995-1996 онд Улсын Нотариатын

конторын дарга,1997-2001 онд Монголын Нотариатчдын

Танхим байгуулагдахад бүхгишүүдийнхээ итгэлийг хүлээн анхныЕрөнхийлөгчөөр сонгогдон ажилласан,

2001-2009 онд дахин сонгогдонМонголын Нотариатчдын ТанхимынЕрөнхийлөгч,

2009-2013 он хүртэл Нотариатчдынтанхимын дэргэдэх Мэргэшлийнхорооны дарга, Монголын Худалдаа АжҮйлдвэрийн Танхимын дэргэдэх олонулсын болон үндэсний арбитрынарбитрч, “Зуун мод” Хууль зүйн товчоонызахирал,

2005 оноос “Нотариатын тухай хууль, эрхзүй”-н чиглэлийн сургалтыг их, дээдсургуулиудын хөтөлбөрт оруулах үйлсэдихээхэн хүчин чармайлт гарган байнгадэмжин ажиллаж, МУИС-ХЗС-ийн олонулсын тэнхимд эрх зүйн үйлчилгээхичээлийг удирдан олон сайхан шавийгбэлтгэхэд туслалцаа үзүүлсэн. Багш,судлаачийн хувьд “Хуульд зааснаар өвлөх”,“Гэрээслэлээр өвлөх”, “Итгэмжлэл”,“Нотариатын үйлдэл” зэрэг ном, гарынавлагуудыг онолын болон практикийнсудалгаан дээр тулгуурлан бичсэн.

2001 онд Зах зээлийн шилжилтийн үедМонголын Нотариатчдын танхимыгудирдан тус байгууллагын бааз суурийгбэхжүүлэх, бүрэн төлөвшихөд оруулсанхүчин зүтгэлийг өндрөөр үнэлэн Хуульзүйн албаны тэргүүний ажилтан цолтэмдэгээр,

2004 онд Нотариатын байгууллагын эрхзүйн зохицуулалтыг баталгаажуулах,

гадаад харилцааг хөгжүүлэхэд хийсэнэрэл хайгуул, түүний үндэс суурийгтавьсан түүхэн гавъяаг нь үнэлж төрийндээд одон медаль Хөдөлмөрийн хүндэтмедалиар,

Монголын Нотариатчдын танхимын“Хүндэт нотариатч” өргөмжлөл,Монголын өмгөөлөгчдийн холбооны“Хүндэт өргөмжлөл”, Худалдаа ажүйлдвэрийн танхимын Үндэснийарбитрын 2011 оны “Онцлох арбитрч”цол тэмдэгээр тус тус шагнуулсан.

1998 онд БНСУлсад “Хуульчийн ёс зүй”сэдэвт сургалтад хамрагдсан;

2005 онд АНУ-Висконсин, Иллинойс мужулсад БАР-ын шалгалтыг зохион байгуулжбуй үйл ажиллагаатай танилцах хөтөлбөртхамрагдсан;

2011 онд Япон улсын хуульч МоригиваЯсутомогийн “Хуульчийн ёс зүй” сэдэвтсургалтад хамрагдсан

2012 онд Германы олон улсын хамтынажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс зохионбайгуулсан “Хувьцаа, Үнэт цаас” сэдэвтсургалтуудад тус тус хамрагдсан.

Монголын Нотариатын байгууллага ньэнгийнээр хэлбэл нэгэн өрх гэр бүл юм. Гэрбүл сайн сайхан хөгжих дэвших, гишүүн бүраз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдрах ньтүүнийг авч яваа эцэг, эхээс шуудхамааралтай. Минийхээр бол энэ өрх гэрийнэцэг нь та биднээс итгэл хүлээн сонгогддогУдирдах зөвлөл, эх нь Ерөнхийлөгч гэжбоддог. Энэ гэр бүлийн тулгуур баганаболсон энэ хоёр субьектийн хоорондхариуцлага, итгэл хүндэтгэл байж гэмээнэбайгууллага сайн сайхан хөгжиж, нэг цулбайж түүний үндсэн дээр бид бүхэн энэ улс орны

иргэдэд эрх зүйн үйлчилгээг хүртээмжтэй,ахицтай хүргэн, хүлээн зөвшөөрөгдөх учиртай.Бид нэг цул байх ёстой. Олгой хагаравчтогоондоо байх ёстой гэж би үздэг. Энэбайгууллагыг цааш хөгжин дэвшихэд эцэг,эхээс гадна гэр бүлийн гишүүн бүрийн итгэл,сэтгэл, хүчин чармайлт зайлшгүйг та бидойлгох ёстой. Иймээс миний биеЕрөнхийлөгчөөр сонгогдвол та бүхнийхээөмнө гэр бүлээ нэгэн цул болгон зангидажНотариатын байгууллагыг шинэ түвшиндгаргахын төлөө өөрийн бүхий л хүчинчармайлтыг гарган ажиллахаахариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ирэх дөрвөн жилд байгууллагынзалгамж халааг алдагдуулахгүйгээр,байгууллагын стратеги зорилго,зорилтыг шинэ түвшинд гарганажиллахдаа дараахь ажлуудыг нэмж,түлхүү анхаарал хандуулан хийхээртөлөвлөж байна. Үүнд:

Нотариатын байгууллагын нийгэмдэзлэх байр суурь, үнэлэмжийгнэмэгдүүлэх, нотариатчдын удирдахбайгууллага болон нотариатчдынхоорондын хамтын ажиллагаанд эвнэгдлийг эрхэмлэж, эерэг уур амьсгалыгтөлөвшүүлж ажиллана.

Нотариатчдыг товчоогоор ажиллахболомж нөхцлийг хангах, энэ ньөмгөөллийн консалтинг /зөвөлгөө өгөх/

чиглэлээр ажилладаг фирмүүдтэйөрсөлдөх чадварыг бий болгох зорилгыгбарина. Учир нь нотариатчийн гол чигүүрэг бол зөвлөгөө өгөх, баримт бичигболовсруулах, баримт бичгийгбаталгаажуулах байдаг. Нотариатч ньтовчоо хэлбэрийн зохион байгуулалтадорж ажилласнаар өөрсдийн ажлыг зөвзохион байгуулалтад оруулж ажиламралт, чөлөөт цагийг зөв хослуулан

ажиллаж тэр хэмжээгээр ажлын бүтээмжөсөн, үйлчлүүлэгчдэд болон өөртөөсэтгэл ханамж өндөртэй ажиллах болно.Энэ чиглэлээр ажиллах, түүнийг хэрхэнзөв удирдан зохион байгуулахад зөвлөгөөчиглэл өгөхөөс гадна нотариатчдынхамгийн эхний хэрэгцээ болох өөрсдийнажлын байртай болох тал дээр анхаарлаахандуулж, банктай энэ чиглэлээрхамтран ажиллаж, бага хүүтэй ажлынбайрны зээл авах боломжийг бүрдүүлжажиллана.

Хуульчдын холбоонд элсэх хүсэлтэйнотариатчдыг нэгдсэн журмаарэмнэлэгийн үзлэгт хамруулах, элсэхэдтуслалцаа үзүүлэх, Хуульчдын холбоотойхамтран ажиллах, тус холбооноос зохионбайгуулж буй үргэлжилсэн сургалтандхамрагдаж буй нотариатчдын сургалтыгөөрийн байгууллагын сургалт болонкредит цагтай давхардуулахгүй байхаарнэгтгэн зохион байгуулна. /өөрөөр хэлбэлсургалт давхардуулахгүй байх аргахэмжээг авч ажиллана./

Шаардлага стандартад нийцсэннотариатын архивын байр худалдан авчнотариатчдын гар дээр байгаа архивынбаримт бичгийг нэн даруй хүлээн авна.Цаашид нотариатчдын архивын баримтбичгийг цахим хэлбэрт шилжүүлэх,архивын орчин үеийн систем бий болгонажиллана.

Байгууллагадаа сэтгэл оюун, эрч хүчээзориулан олон жил ажиллаж өөрийнажлын үр шимээс бидэнд хүртээжнотариатын байгууллагын оршинтогтнох бааз суурийг бий болгоходтөдийгүй өнөөгийн амжилтанд хүрэхэдтуслалцаа үзүүлэн ажиллаж байсангавъяаныхаа амралтыг авч байгааахмадууддаа тэтгэвэрт гарахад нь түүнийоруулсан мөнгөн хөрөнгийн 50 хүртэлхувийг буцаан олгож байх асуудлыгшийдвэрлэнэ.

Хүн өөртөө хэрэгтэй мэдээ, мэдээллийг цагтухайд нь хүлээн авч байх нь цаашидөөрийгөө хөгжүүлэх, боловсруулах, өөртөөитгэлтэй, чадварлаг байхын гол үндэс суурьболдог. Нотариатчдын танхимын үйлажиллагааны үндсэн чиглэл нь дээрдурьдсанаар гишүүдээ мэргэжил арга зүйннэгдсэн удирдлага, мэдээллээр хангахаасгадна гишүүдийнхээ хууль ёсны эрх, ашигсонирхлыг хамгаалах асуудал байдаг. Минийхувьд нотариатчдад тулгарч байгаа онолпрактикийн мэдлэг мэдээллийн талаартанхимын зүгээс дорвитой ажил хийхгүйбайна гэж үзэж байгаа бөгөөд энэ тал дээр

судалгаа хийх судалгааны багийг бодитоортасралтгүй ажиллуулан Сахилгын зөвлөл,Мэргэшлийн хороо, шүүхүүдэд гарч буйнотариаттай холбоотой алдаа, дутагдалдээр анализ дүгнэлт хийж, гарц гаргангишүүддээ цаг алдалгүй мэдээлэл хүргэжажиллана. Мэргэжлийн мэдлэг, ур чадвардутагдсаны улмаас шүүх, хуулийнбайгууллагаар шалгагдаж байгаагишүүдийнхээ үйл ажиллагаанд дүгнэлтхийж, судалгааны багт үүрэг өгч, энэ талдээр ямар гаргалгаа, гарц байж болох бүхболомжийг судлан гишүүдийнхээ эрхашгийг бүрэн хамгаалж ажиллана.

Нотариатч бүрийг гадаад арга хэмжээндидэвхи санаачлагатай оролцох боломж,нөхцлийг бүрдүүлэн ажиллана. /ялангуяаорон нутгийн нотариатчдыг өргөнхүрээгээр хамруулна./

Хамтран ажилладаг байгууллагууд болонбүх нотариатчдын санал, хүсэлтийг хүлээнавч, хэрэгжих байдлын судалгаа хийн, эргэххолбоотойгоор ажиллана.

Бүх гишүүдийн хурлаас Танхимын санхүү,мөнгөн хөрөнгийн төсөвийг батлуулж,төсөвийн хүрээнд захиран зарцуулна.Төсөвөөс гадуур гарах зардлын хувьдУдирдах зөвлөлөөр тогтоол гаргууланшийдвэрлэж нийт нотариатч нар болонхяналтын зөвлөлийн хяналтан дорзарцуулж байна.

Нотариатын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах хуулийн төсөлд минийбие нийт нотариатч нарт ашигтайгаарөөрчлөлт оруулах саналыг Хууль зүйняаманд тавьсан болно. Тухайлбал,Төслийн 6 дугаар зүйлийн 6.2-т“Нотариатч багшлах, эрдэмшинжилгээний ажил эрхлэхээс өөрцалин хөлстэй ажил, албан тушаалхавсран гүйцэтгэхийг хориглоно” гэсэнзаалтад “цалин хөлстэй” гэж нэмсэнийгхасах санал оруулсан.

Нотариатчийг Хуульчийн эрх зүйнбайдлын тухай хуульд заагдсанӨмгөөлөгчтэй адилтгаж үйл ажиллагаагнь хязгаарлахгүй байх. Нотариатчхуулиар хүлээсэн үүргийн дагуу зөвлөгөөөгч болох үндэслэлтэй гэж үзсэн.

Мөн Төслийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т“Нотариатын үйл ажиллагаа эрхлэхзөвшөөрлийг 3 жилийн хугацаагааролгоно” гэсэн заалт нэмсэнийг 3 жилийнхугацаагаар гэдгийг “хугацаагүй” олгоногэж өөрчлөх.

Төслийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т“Энэзүйлийн ...1-т заасан хугацаа дуусгаварболсон тухайд нотариатын үйлажиллагаа эрхлэх зөвшөөрөлэзэмшигчийн мэргэшлийн мэдлэг, урчадварын түвшинг Мэргэшлийнхорооноос үнэлнэ” гэсэн заалтыг хасах.Мэргэшлийн хороо зөрчил гаргасантухай бүр дүгнэлт гаргадаг тул үйлажиллагаагаа хэвийн явуулж байгаабусад нотариатчдыг 3 жил тутаматтестатчилах шаардлагагүй гэж үзсэн.

Нотариатын байгууллагын үйлажиллагааг хамгийн хурдан зохионбайгуулалтанд оруулдаг нэгж бол салбарюм. Мөн хувь Нотариатчдыг МонголынНотариатын хөгжилд ямар хувь нэмэроруулсан, ямар идэвхи зүтгэл гарганажилладаг талаар хамгийн зөвтодорхойлох нэгж юм. Салбарыг 1997оноос одоог хүртэл зохистой сайндэмжээгүй. Иймд салбарт тэднийоруулсан гишүүний татварын нэг болонтүүнээс дээш хувийг үлдээх,

буцаан олгуулах талаар шийдвэргаргуулан хэрэгжүүлж ажиллана. Харинсалбар бүр өөрийн дотоод зохионбайгуулалт нотариатчдынхаа хатуухяналт дор мөнгөн хөрөнгөө зарцуулахучиртай юм.

Нотариатчид бид байнгын суугаа ажилхийдэг онцлогтой. Тиймээснотариатчдынхаа эрүүл мэндийнасуудалд түлхүү анхаарч спорт, биеийнтамирын арга хэмжээг байнга дэмжинажиллана. Мөн нотариатчдыг урьдчилансэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулахажлыг зохион байгуулна.

Анхаарал тавьсанд баярлалаа

2013 он

top related