монгол хатад

Post on 29-Jul-2015

544 Views

Category:

Documents

4 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Монгол хатад Хатан Мандухай сэцэн хатан Хулан хатан Сорхогтон Бэхи

Хатан гэдэг үг нь цэцэн хэрсүү-хатан ухаан, үзэсгэлэн гоо,нинжин сэтгэл, эрхэмсэг, дайчин зориг, урвашгүй үнэнч сэтгэл дээд язгуур гэсэн олон утга санааг илэрхийлдэг ажээ ..

Түүхэнд Чингис Хааны байгуулсан Монголын Их Эзэнт Гүрнийг төвхнүүлэн авч явахын төлөө алдар нэрээ дуурсагасан,Чингис хааны эх, хатад, охид, тэдний ач зээ охид, садан төрөл, ураг барилдсан олон эр зоригтой хатад байдаг.

Үүнд : Өэлүн Үжин, Бөртэ Үжин Есүгэн Хатан , Есүй Хатан, Хулан Хатан, Алага Бэхи, Чэчэйхэн Бэхи, Алалтун Бэхи, Дөргөнэ Их Хатан, Огул Хаймиш Их Хатан, Сорхогтани Бэхи, Хотол Цагаан, Самар Гүнж Мандухай Сэцэн Хатан гэх мэт олон Монгол эмэгтэйчүүд байдаг.

,,

Чингэс Хааны бүсгүй өв залгамжлагч нар үе дамжин, бие даан, улс орноо удирдаж, зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч хэрэг гардаг байв.

Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлтэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм.

Мандухай сэцэн хатан

Мандухай сэцэн хатан нь Түмэд аймгийн Энхүд овогтон Цоросбай Төмөр хэмээх хүний охин болж 1448 оны шар луу жил төржээ

Мандуул хаан удам залгах үргүй тул 40 нас гарсан хойноо 17 настай Мандухайг 1465 онд бага хатнаа болгон авсан аж. Мандухай дургүй байсан боловч ёсыг даган хатан нь болжээ.

Мандухай гоо үзэсгэлэн төгс, төрөлхийн сэцэн сэргэлэн байсан тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ.

Мандухай 19 наснаасаа эхлэн гурван жилийн турш их Монголын хаант улсын төрийг барьж байв.

1482 оны хар бар жил 34 настай Мандухай сэцэн хатан ба 19 настай Батмөнх даян хаан хоёрын дундаас хоёр ихэр хүү төрсөн нь Төрболд, Улсболд болой. 1484 оны хөх луу жил Төрөлт гүнж, Барсболд жонон хоёр ихэр төрөв.

100 гаруй жил үргэлжилсэн феодалын дайн Монголын ард түмэнд их хэмжээний хохирол, гай зовлонг авчирсан дотоодын хямрал, дайн тулалдааныг зогсоож, энх тайвныг цогцлоохын тулд Мандухай хатан хамаг бүхнээ зориулж ихийг бүтээсэн юм

Мандухайн сэцэн хатан зүүн, баруун түмэн, Ойрадын нэлээд хэсгийг улс төрийн арга, эв зүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзэлж авахаас өөр аргагүй байсан тул тулалдан байлдаж эзлэн авч тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ. .

МөнМин (Хятад) улсыг цэрэглэн довтолж, цагаан хэрмийг давуулан хөөж байж даран авч энхийн гэрээ байгуулсан байна.

Хулан хатан

Дайр-Үсэний охин Хулан хэдий арван наймтай ч эцгийн гэрт эрх танхи өссөн дураар омголон зантай хол ойрыг ухан бодох чадвартай сэргэлэн бүсгүй байв.

Тиймдээ ч мэргэд аймгийг нөмрөн ирэх аюулыг мэдэрч, басхүү эцэг өвгөдийн муйхар эсэргүүцлийн уршгаар алагдан үгүй болохыг хүсэхгүй байлаа .

Арван найман настай Хуланы хэлсэн үг дэндүү осолтой, хатуу шаардлага байв. Эцгийгээ боржигон аймагт буун өгч, өөрийгөө Тэмүжинд

бэлэглэхийг Хулан хатуу шаарджээ.

XIII зууны үеийн монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн, эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлгэ тэмдэг болгон олонтоо тэмдэглэгдсэн нэгэн бүсгүй бол Чингис хааны бага хатан Хулан билээ.

.

Хулан хатан энэ үеэс их хатан Бөртийн удаах байрыг эзлэн суух болжээ. Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, ариун нандин байсан тул төрийн их хатан Бөртэ ч түүнийг хүндэтгэн таалжээ.

Тэмүжин Хулан хатандаа маш их хайр халамжтай байжээ.

Сорхагтани Бэхи нь Чингис хааны бага хүү Тулуйн хатан байсан бөгөөд Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү хаадын төрсөн эх юм.

Тэрээр Тоорил ван хааны дүү Жаха Хамбугийн бага охин бөгөөд Чингис хааны Жорчидайд эхнэр болгосон Ибага бэхи хатны дүү юм

Сорхагтани 4 хүүхэдтэй байсан. Мөнх хаан: Их монгол улсын Их хаан (1251- 1259). Хубилай хаан: Их монгол болон Юан гүрний Их хаан (1260–1294) Хүлэгү хаан: Перс Туркийн ил хаант улсын хаан(1256–1264) . Аригбөх Түүний 4 дэх хүү бөгөөд Их хаанд өргөмжлөгдсөн боловч маш бага хугацаанд буюу 1260 он хүртэл төрийн эрхийг барьжээ.

Соргагтани Бэхи загалмайн шашинтай байсан нь гарцаагүй ба түүнийг нас барсанаас 20-хон жилийн дараа ирсэн Марко Поло үүнийг давхар баталжээ.

Гэвч тэрээр бүх шашинд тэнцүү ханддаг ухаалаг хүн байсан учир хүүхдүүд нь загалмайн шашинд элэгтэй л байсан болохоос хэн нь ч албан ёсоор эрхүүд болоогүй юм.

Тэр байтугай Монголд Төвдийн шарын шашин дэлгэрсэн хойно ч 20-р зуун хүртэл Өвөр Монголын буддын сүм хийдэд Соргагтани Бэхийн зураг нандин шүтээн болон хадгалагдаж байв.

top related