Хүнсний спектр судалгаа

Post on 11-Jan-2016

206 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

Хүнсний спектр судалгаа Махны спектр шинжилгээг хонины нас, хүйсээр судлах Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн Илтгэгч: ЭШ-ний ажилтан Ц. Цэенханд - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Хүнсний спектр судалгаа

Махны спектр шинжилгээг хонины нас, хүйсээр судлах

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

Илтгэгч: ЭШ-ний ажилтан Ц. Цэенханд Док.проф. Б. Минжигдорж

ЗорилгоХонины махны найрлага чанар өөрөөр хэлбэл уураг, тос нь

түүний нас, хүйс, тарга хүчний байдлаас ихээхэн шалтгаалдаг болохыг орчин үеийн “IR Prestige-21” багаж төхөөрөмж ашиглан спектометрийн аргаар тодорхойлоход оршино.

Оршил

Монгол хонь жилийн турш бэлчээрийн маллагаанд байж өвөл, хаврын улиралд бүс, нутаг, нас, хүйснээс хамаарч амьдын жингээ 23-35% алдаж онд ордог ч зун, намрын улиралд богино хугацаанд таргалж, хаврийн жингээ 25-60% хүртэл нэмэгдүүлж хямд өртөгтэй экологийн цэвэр мах өгдөгөөрөө улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой.

Хонь олон төрлийн ургамал, түүний дотор 20 гаруй зүйлийн эмийн ургамал иддэг учир махны амт, чанар өндөр үнэлэгдэж, үл орлох амин хүчлээс тогтсон уургийг үлэмж хэмжээгээр агуулж хүний бие махбодид шараардагдах азотын балансыг хангадаг онцлогтой.

Хонины махны найрлага дахь уураг, тос зэрэг нь нас, хүйсний байдлаас шалтгаалж янз бүр байна. Жишээ нь: Хурганы маханд чийг 62.6, уураг 16.6, тос 19.6 хувь байдаг бол нас ахих тутам махны чийг багасаж, тосны хэмжээ ихсэж, илчлэг чанар нэмэгддэг байна.

Махны найрлага, чанар

Хонины насНайрлага, %

Чийг Тос Уураг Эрдэс Кг махны

илчлэг/ккал/

7 сартай хурга 62.2 19.53 16.59 0.78 2559.0 ккал

1.5 нас 61.3 21.44 17.56 0.82 2655.4 ккал

2.5 нас 56.0 26.1 17.44 0.82 3253.0 ккал

3.5 нас 53.8 28.7 16.83 0.87 3416.8 ккал

4.5 нас 51.0 32.6 15.6 0.8 3701.1 ккал

Судалгааны материал, арга зүйБид Дорнод аймгийн Дашбалбар сумын үетэн-алаг өвст шим

тэжээл сайтай ургамалтай, ус, хужир элбэг уудам тал нутагт зохицсон шүүслэг, зөөлөн, амтлаг махтай, махны чиглэлийн хонины маханд судалгаа хийлээ. Судалгаанд эр хонь, эр төлөг, эр хурга, 3,4,6 настай эм хонины махыг хамруулав.

Махны дээж ба калийн бром(KBr)-ыг 1:100 жингийн харьцаа бүхий хольцийг хаш чулуун аяга, нухууранд хийж нунтаглаад гар шахуургаар шахан нимгэн тунгалаг үе бэлтгэж өндөр мэдрэмж бүхий нил улаан туяаны спектрометр “IR Prestige-21” –т хийж, 4000-400см ֿ1 долгионы тоон утгын мужид KBr-ийн спектртэй харьцуулан хэмжилтийг “IRSolution” программаар боловсруулан, функционал бүлгийн өөрчлөлтүүдийг ашиглан гүйцэтгэв.

Судалгааны ажлын үр дүн

Хонины маханд нил улаан туяаны спектрын хэлбэлзэлүүд дараах байлаар илэрч байна.

Хонины мах

Эр хонь

Эр төлөг

Эр хурга

Эм хонь 3 настай

Эм хонь 4 настай

Эмхонь 6 настай

Аmid I (NH) 3300 3294 3294 3292 3308 3298

Аmid II (NH, OH) 1541 1545 1541 1543 1537 1541

Аmid III (NH, OH, CN) 1169 1171 1159 1171 1169 1163

Тосны хүчлийн (CH) 2961 2959 2957 2957 2959 2961

Тосны хүчлийн (C=O) 1744 1742 1742 1742 1744 1744

Судалгааны ажлын үр дүн

Эр хонь

Эр хурга

Эр төл

өг

C=O <- Fat1745

Amid I-> C=O NH, OH <-Amid II

CH <-Fat

NH, OH <-Amid III

Эм хонь

4 нас

Эм

хонь

3 нас

Эм хонь

6 нас

Amid I-> C=O NH, OH <-Amid IICH <-Fat

NH, OH <-Amid III

Судалгааны ажлын үр дүн

Дүгнэлт Нил улаан туяаны спектрийн аргаар анх удаа хонины маханд

шинжилгээ хийж байгаа нь судалгааны ажлын шинэлэг тал юм.

Долгионы утгын 2961м-1-т тосны хүчлийн СН эр хонинд илүү илэрч байгаа нь нас ахих тусам махны чийг багасаж, тосны хэмжээ ихсэж байгааг нотолж байна.

Долгионы утгын 1171, 1545, 3294, -д Аmid I,II,III уураг эр шүдлэн, 3настай эм хонинд их илэрч байгаа нь бусад насны хонины махны уургаас илүү байна. Шүдлэн хонины махаар шөл уудаг уламжлал үүнтэй холбоотой.

Судалгааны дүнгээс үзэхэд НУТ-ны спектруудын шингээлтийн зурвасууд хэлбэр дүрсийн хувьд ижил төстэй байгаа нь ажиглагдаж байна.

Àíõààðàë òàâüñàíä áàÿðëàëàà

БШУЯам, ҮХААЯам, ШУА, БШНЛаборатори хамтран зохион байгуулсан

“Хүнсний спектр” Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцсондоо болон, хамтарч ажилласандаа

баярласнаа илэрхийлье.

top related