механик боловсруулалтын технологи

Post on 08-Jan-2017

31 Views

Category:

Engineering

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Механик боловсруулалтын

технологи

ОМБСМ 2АБэлтгэсэн багш Б.Хулан

“Технологи” гэсэн нэр томъёо нь “techne” гэсэн грек гаралтай үг бөгөөд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон материалын хэлбэр, хэмжээ, шинж чанар, бүтцийг өөрчлөх, бэлтгэх, боловсруулах аргуудын мөн чанарыг илтгэсэн утгатай юм.

Техникийн шаардлагын дагуу эд ангийн хэлбэр дүрс, хэмжээ, физик химийн шинж чанар, дотоод бүтцийг өөрчлөх процессийг механик боловсруулалтын технологийн процесс гэнэ.

Технологийн процесс нь дараах хэдэн элементүүдээс тогтдог. Үүнд:

• Хэлбэр үүсгэх •Угсрах

Хоёр буюу олон эд ангийг салдаг, салдаггүй холбосоор холбон угсаргааны нэгжүүд үүсгэн, тэдгээрийг дахин угсарч, техникийн шаардлага хангасан эдэлхүүн гарган авах процессийг угсаргааны технологийн процесс гэнэ.

Мөн түүхий эд, бэлдцийг үйлдвэр дотор тээвэрлэх, багаж, хэрэгслийг солих, ирлэх, ажилбар хоорондын болон эцсийн бүтээгдэхүүний хэмжээний нарийвчлал, гадаргуун цэвэршилтийг шалгах зэрэг ажлууд нь үйлдвэрлэлийн технологийн процесст хамаарна.

Бэлдцийн механик боловсруулалтын аргыг оновчтой сонгохын тулд ямар дарааллаар, ямар аргаар, ямар гадаргууг боловсруулахыг заасан төлөвлөгөө хийдэг. Үүнтэй холбоотойгоор механик боловсруулалтын бүх процессийг технологийн ажилбар, шилжилт, явалт, байрлал, байршил, үйлдлүүдэд хуваадаг.

• Технологийн ажилбар • Технологийн шилжилт

Технологийн процессийн үндсэн хэсэг нь ажилбар юм.

Нэг эсвэл хэд хэдэн ажилчид нэг ажлын байранд тухайн багцийн дараагийн эд анги орж ирэх хүртэл гүйцэтгэж байгаа технологийн процессийн төгс үйл ажиллагааг технологийн ажилбар гэнэ.

Технологийн шилжилт - зорох багаж, боловсруулагдаж буй гадаргуу, зоролтын горим тогтмол үед хийгдэж байгаа төхнологийн ажилбарын төгс үйл ажиллагаа юм. Хэрэв зорох гадаргуу өөрчлөгдөх, зоролтын горим өөрчлөгдөх, зорох багажны аль нэг нь л өөрчлөгдөх тохиолдолд шинээр шилжилт үүсдэг.

Туслах шилжилт - хэлбэр дүрс, хэмжээ, гадаргуугийн барзгар өөрчлөгдөхгүй зөвхөн ажилчин эсвэл тоног төхөөрөмжөөр хийгдэх технологийн шилжилт хийхэд зайлшгүй шаардлагатай технологийн ажилбарын төгс үйл ажиллагаа юм. Жишээ нь бэлдцийг суурилуулах, багаж солих гэх мэт.

• Туслах шилжилт • Байрлал

Технологийн ажилбарт зөвхөн нэг удаагийн бэхэлгээгээр гүйцэтгэгдэж байгаа ажлыг байрлал гэнэ.

Байршил нь байрлалын нэг хэсэг бөгөөд нэг удаагийн бэхэлгээнд эд ангийн нэг байдалд л гүйцэтгэгдэж байгаа ажил юм.

• Байршил

Технологийн ажилбарыг хийж гүйцэтгэхэд ажилчны хийсэн хөдөлгөөн бүрийг тусгай үйлдэлд хуваадаг. Ажлын байран дахь нэг ажилчны төгс үйл ажиллагааг үйлдэл гэнэ. Үйлдэл нь ихэнхдээ туслах үйл ажиллагаагаар илэрнэ. Жишээ нь: суурь машиныг асаах, унтраах, зоролтын горимыг тохируулах гэх мэт.

Техникийн бичиг баримтад эдгээр ажилбар, технологийн шилжилтийг кодоор илэрхийлж бичдэг. Жишээлбэл: 30- зорох, 36- фрезердэх, 33- өнгөлөх, 81- бэхлэх, гэх мэт.

Мэдвэл зохих ойлголтууд

1.Технологи, түүний процесс гэж юу болох2.Технологийн процессын элементүүд

Анхаарал тавьсанд баярллаа.

top related