компьютерийн сүлжээний техник хангамж

Post on 16-Apr-2017

622 Views

Category:

Education

11 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Компьютерийн сүлжээний техник хангамж

Мэдээлэл зүйн багш Ж.Жавзмаа

Сүлжээний техник хангамжийн орчин:

Сүлжээний карт, сүлжээний кабель болон бусад

хаб, модем, дахин дамжуулагч, замчлагч

хамгаалагч гэх мэт төхөөрөмжүүд орно.

Сүлжээний техник ажиллагаанд хэрэглэгддэг

коннектор, сүлжээний бахь, сүлжээний хэвийн

ажиллагааг шалгадаг тестер гэх мэт

төхөөрөмжүүд орно

Сүлжээний топологи

• Сүлжээг хамгийн үр ашигтай найдвартай ажилгаатай зохион байгуулах загваруудыг сүлжээний топологи гэнэ.

• Топологи гэдэг нь грекээр топос-байр гэсэн үгнээс үүсчээ.

• Одон, цагриган, шугаман гэсэн 3 стандарт топологи байдаг.

Цагриган топологи

Төхөөрөмжүүд нь хоорондоо битүү цагираг үүсгэх

маягаар холбогдож энэ топологийг үүсгэдэг.

Өгөгдлийн дамжуулалт нь зөвхөн нэг чиглэлд

хийгдэнэ. Нэг төхөөрөмж ажиллахаа боливол

сүлжээ ажиллахаа болино. 

Одон топологи

Ямар нэгэн төхөөрөмж ажиллахгүй бол энэ нь

сүлжээний ажиллагаанд нөлөөлөхгүй. Шинээр

төхөөрөмж нэмж холбоход амар. Сүлжээн дэх

кабелийн гэмтлийг олж засахад хялбар байдаг.

Холбох төхөөрөмж ажиллахгүй бол сүлжээ

зогсоно.

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Дахин дамжуулагч-Repeater

Хол зайнд кабелиар холболт хийхэд

дохиог өсгөх зориулалтаар ашигладаг.

Дотоод сүлжээнд UTP CAT5 кабелийг

хэрэглэдэг бөгөөд кабелийн дээд урт нь

100 метрээс хэтрэхгүй байх ёстой. Ийм

учраас 100 метрээс хол зайнд 2

компьютерийг холбохдоо энэхүү

төхөөрөмжийг хэрэглэдэг байна.

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Гүүр-Bridge Зөвхөн 2 дотоод сүлжээг

хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сүлжээний ачааллыг хянах, нэг сүлжээний ачааллыг тухайн сүлжээнд барьснаар нөгөө сүлжээрүү гарах гарцыг чөлөөтэй болгох гол үүрэгтэй

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Замчлагч-Router

Замчлагчийг ашигласнаар

интернэтийн сүлжээнүүдийн

хооронд мэдээллээ дамжуулах

боломж бий болгоно. Гол үүрэг нь

тухайн сүлжээнээс гарч буй

мэдээллийг хамгийн дөт замаар

хүргэх явдал. Өгөгдөл

дамжуулахдаа IP хаягыг

ашигладаг учир замчлагч гэдэг.

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Хаб-Hub Дотоод сүлжээний гол тєхєєрємж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд хэрэглэгддэг бєгєєд гол үүрэг нь сигналыг єсгєх явдал юм. Уг тєхєєрємжийн Repeater-с ялгагдах зүйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг байдаг учраас multi-port repeater гэж нэрлэдэг. Компьютерийг дотоод сүлжээнд холбохдоо кабелийн нэг үзүүрийг hub-н нэг портонд, нєгєє үзүүрийг компьютер дэхь дотоод сүлжээний картанд залгадаг.

Сүлжээний холбох төхөөрөмжүүд

Свич-Switch Switch нь мэдээлэл дамжих явцад

тухайн мэдээллийн хүрэх дараагийн

цэг, түүнд хэрхэн хүрэх замыг нь зааж

өгөх зорилготой сүлжээний

төхөөрөмж юм. Хабын гүйцэтгэх

үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ 2

өөр компьютерийн нэгэн зэрэг

илгээсэн дохиог дотроо логик зам

үүсгэн саадгүй нэвтэрүүлдэг.

Галт хана-Firewall Сүлжээг гадны халдлагаас

хамгаалдаг программыг Firewall

гэдэг. Үүнийг монгол хэлнээ галт

хана гэж орчуулж хэрэглээд байдаг.

Firewall нь нийтийн сүлжээ болон

компьютерийн систем рүү интернэт

холболтоор дамжин ирж байгаа

мэдээллийг шүүх шүүлтүүр бүхий

техник хангамжийн тєхєєрємж

буюу програм юм.

Анхаарал тавьсанд баярлалаа

top related