зузаалайтан crassulaceae dc

Post on 21-Jun-2015

215 Views

Category:

Documents

8 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Зузаалайтан - Crassulaceae DC.

Crassulaceae DC.

• Scientific classification:• Kingdom: Plantae• (unranked): Angiosperms• (unranked): Eudicots• (unranked): Core

eudicots• Order: Saxifragales• Family: Crassulaceae

DC.Crassula Ovata

Friendship Tree

• Зузаалайтан (Crassulaceae) овгийн энэ ургамлын шинжлэх ухааны нэр нь латины "седо" - суумал гэсэн үгнээс гаралтай нь түүний олон зүйл хадны ангал дахь шороонд урган хадан дээр сууж унжсан байдалтай харагддагтай холбоотой байж болно.

Orostachys thyrsiflora Fisch.- Цацагт үлд өвс

• Таних шинж: Хоёр наст өвс. Уртавтар юмуу шугамархуу навчис нь бүгд өргөслөг оройтой. Навчис нь хөрсөн дээр тэвэглэн байрлахын дээр мөгөөрслөг цагаан эмжээртэй бүтэн захтай байдаг. Хар хүрэн өнгийн тоосовчит дохиур бүхий цайвах ягаан цэцэгс нь мэдэгдэхүйц урт цэцгийн хөл дээр байрлана.

• Ургах орчин: Хад чулуурхаг хажуу, хад асган дунд, голын эргийн элс хайргархаг хөрсөнд ургана.

• Ач холбогдол: Энэ ургамлыг арьсны үлд, хогжруут цахлай болон гэдэс дотор эвгүйдэхь халуурч суулгах өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.

Orostachys malacophylla (Pall.) Fisch. - Зөөлөн навчит Yлд өвс

• Tаних шинж: Ишний болоод дэвсээ навчис өргөсгvй, мөлгөр, өндгөрхvv, гонзгойдуу, зуувандуу хэлбэртэй, махлаг, бvтэн ирмэгтэй. Цэцэглэх ишний навч 3-4 см хvртэл урт. Цэцгийн дагавар өргөн-өндгөрхvv, голдуу шvдлэг. Энгийн юмуу салаалсан тvрvvндээ олон цэцэгтэй. Дэлбийн хэлтэс ногоовтор юмуу шар, 4-6 мм урт, vзvvртээ шvдлэг, дохиур шар.

• Тархалт: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод Монгол. Дундговьд: Төв, хойд, зvvн талын сумдын нутагт элбэг тохиолдоно.

• Ургах нөхцөл: Гол, горхины эргийн хайрга, чулуурхаг бэл, хад асгаар ургана.

• Ач холбогдол: Бог мал сайн иддэг бэлчээрийн ургамал. Чимэглэлийн зориулалтаар ашиглаж болно.

Тархацын зураг

Orostachys spinosa (L.) C.A.Mey. - Хатгуурт Yлдэн өвс (Юлт, Шивvvрт Yлдэн өвс, Yлд өвс)

• Tаних шинж: Ишний навч нь юлдэрхvv юмуу шугамархуу, 1-3 см урт, vзvvрийн болон дэвсээ навчис зууван, vзvvртээ мөгөөрслөг цагаан хайрс юмуу өргөстэй. Цэцэг ногоовтор шар, ганц ганцаараа байрладаг, суумал юмуу богинохон шилбэтэй. Дэвсээ навч тод мэдэгдэм. Дохиур шар тоосовчтой.

• Тархалт: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Олон нуурын хөндий, Говь Алтай, Дорнод Говь, Их нууруудын хотгор. Дундговьд: Төв, баруун, хойд талын сумдын нутагт тохиолдоно.

• Ургах нөхцөл: Уул толгодын чулуурхаг хажуу, бэл, эргийн элс, хайрганд ургана.

• Ач холбогдол: Ногоон байхад нь бог мал сайн иддэг бэлчээрийн ургамал бөгөөд чимэглэлийн зориулалтаар ашиглаж болно.

Тархацын зураг

Orostachys fimbriata (Turcz.) Berger. - Цацаглиг Yлд өвс (Хөхөөн айраг, Зvргий)

• Tаних шинж: Дэвсээ навчны мөгөөрслөг цагаан хайрс шvдэрхэг, цэцэглэлтийн эд vед бараг хатдаг, vзvvртээ өргөслөг. Ишний навчис гонзгойдуу-юлдэн, vзvvртээ сортой. Цэцэг улаавтар, хатахдаа хөхөрдөг мөчирлөг тvрvv баг цэцгийг vvсгэнэ. Тоосовч нил ягаан.

• Тархалт: Хэнтий, Хангай, Дундад Халх, Хянган, Ховд, Дорнод Монгол, Олон нуурын хөндий, Дорнод говь, Говь Алтай. Дундговьд: Бvх сумдын нутагт тохиолдоно.

• Ургах нөхцөл: Уул толгодын энгэр бэл, элсэнцэр хөрстэй тэгш талд ихэвчлэн ургана.

• Ач холбогдол: Бог мал, бvх улиралд сайн иддэг бэлчээрийн ургамал.

Тархацын зураг

• Могойн идээний төрөлд 600 орчим зүйлийн махлаг, шүүспэг навчтай олон наст хагас сөөглөг ургамал хамрагдах бөгөөд хоёр ба нэг настай зүйл нь ховор байдаг. Могойн идээ нь дэлхийд их тархсан ургамал бөгөөд ихэнх нь Өмнөд Америкт ургана. Манайд ч зэрлэгээр ургадаг. Тасалгааны цэцгийн аж ахуйд S. spirium, S. morganianum зэрэг зүйлийг нь тарьдаг.

S.spirium (carneum hort) - Могойн идээ

• Шөвгөрдүү хэлбэрийн жижигхэн махлаг навчтай, цайвар ногоон өнгийн шүүслэг, намхан энэ ургамлын эх нутаг нь Мексик. Энэ нь гэрэлсэг ургамал учир наранд ил ба хагас сүүдэрлэг газар сайн ургана. Жижиг мөчрөөр нь түргэн хугацаанд амархан үржүүлж болно. Өргөн амсартай үзэмжит саванд жижигхэн арш, зузаалай, аруу зэрэг ургамалтай хамтад нь тарихад зохимжтой байдаг.

• Таримал зүлгэнд оролцуулж тарихад зохимж сайтай боломжийн тэсвэртэй ургамал юм. Өвлийн цэцэрлэгт хөрс бүрхүүлж ургуулахаар тайрч хяргахад тохиромжтои. Өдрийн гэрлийн дэнлүүний гэрэлтлийн нөхцөлд маш сайн ургана.

S.spirium (carneum hort) - Могойн идээ

K.Blosfeldiona - Блоссфельд зузаахай

• Шри-Ланкаас гаралтай зузаалайтан (Crassulaceae) овгийн энэ ургамал 35-40 см өндөр, бага зэрэг салаалсан гөлгөр иш, 7 см урт, 4 см өргөн уртавтар өндөг хэлбэрийн махлаг зузаан, гялтганасан хар ногоон өнгийн навчтай, нарлаг газар байлгавал навч нь улаан өнгөтэй болж эхэлдэг, 25-30 см урт цэцэглэх ишийн оройд улаан өнгийн олон жижиг цэцэг толгой хэлбэрийн баг цэцэг үүсгэн бөөнөөр дэлгэрсэн байдаг. Хавар 3-р сард цэцэглэнэ. Үр, навч, мөчрөөр үржинэ. Энэ нь гэрэлсэг ургамал учир гэрэл сайн үзэх байранд ургуулна.

K.Blosfeldiona - Блоссфельд зузаахай

Аихризон-Aichryson

Echeveria - Эхевери

Rhodiola Rosea L. – Алтан гагнуур

Rhodiola Rosea L.

Crassula Lycopodioides

Aeonium Korneliuslemslii

S. sempervivum

Crassula rupestris

top related