лекц

Post on 16-Apr-2017

282 Views

Category:

Documents

2 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Шууд танин мэдэхүйн процесс: Сэрэл, хүртэхүй

Хичээлийн агуулгаСэрлийн тухай үндсэн ойлголт, түүний хэлбэрүүд

Сэрлийн зааг

Хүртэхүйн зүй тогтол, түүний шинжүүд

Хүртэхүйн алдаа

Хүний идэвхитэй үйл ажиллагааны процесст хүрээлэн байгаа гадаад ертөнцийг танин мэдэх үйл ажиллагаа явагдана. Танин мэдэх үйл нь сэрлээс эхэлнэ. Сэрэл бол бодит ертөнцийн үзэгдэл юмсын шинж чанарыг тусгасан тусгалын үйл мөн.

Сэрэл- Sensation, ОщущениеТухайн үед хүний тархинд үйлдэл үзүүлсэн гадаад ертөнцийн юмс үзэгдлүүдийн салангид нэг шинжийг тусгасан тусгалыг сэрэл гэнэ

Сэрлийн тусламжтайгаар бид өөрийнхөө хүрээлэн байгаа юмс үзэгдлүүдийн хэлбэр, хэмжээ, дуу чимээ, өнгө, үнэр, амт нягт сийрэг, халуун хүйтэн зэрэг шинжүүдийг тусгаж танин мэднэ.

19-р зуунд германы эрдэмтэн Э.Вебер, Г.Фихнер нар сэрэлийн процессыг анх туршилтаар судалжээ.

Сэрэл үүсэхэд мэдрэх эрхтэнд шууд нөлөө үзүүлж байдаг бодит ертөнц юмс үзэгдэл шаардлагатай бөгөөд түүнийг цочроогч гэж нэрлэдэг.

Цочроогч мэдрэх эрхтэнд нөлөө үзүүлэхийг цочроол хэмээнэ. Цочроол нь мэдрэлийн эсүүдийн хөөрлийг үүсгэнэ. Мэдрэлийн эсүүдийн хөөрөл нь зохион байгуулалттай бий болсноор сэрэл бий болдог байна.

Сэрэл Гадаад орчноос ирэх цочроол

Цочроогчийн нөлөөлж буй мэдрэлийн эсүүд

Сонсгол Дуу авианы долгион Дотоод чихний эмгэн хумсанд байрлах даралтыг мэдрэгч эсүүд

Хараа Гэрлийн долгион Нүдний торлог дахь гэрэлд мэдрэг эсүүд

Шүргэх Арьсанд үүсгэх даралт Арьсны мэдрэлүүдийн мэдрэмтгий төгсгөл

Өвчний Аюулын, таагүй цочроол

Арьс болон бусад эдүүдийн өвчнийг мэдрэх мэдрэлийн эсүүд

Амт Шингэнд уусдаг юмс Хэлний янз бүрийн амтыг мэдрэх эсүүд

Үнэр Шингэнд уусдаг юмс Үнэрлэх мэдрэхүйн эсүүд

Гадаад дотоод орчноос ирж буй тодорхой цочроогчдыг хүлээн авахад тусгайлан зориулагдсан анатоми физиологийн аппаратыг сэрлийн задлан ялгагч (анализатор) гэнэ.

Сэрлийн задлан ялгагч 3 хэсгээс бүрдэнэ.

Хүлээн авагч(рецептор)- гадаад үйлдлийн хүчийг мэдрэлийн дохио болгон хувиргах зорилготой мэдрэх эрхтэн.

Мэдрэлийн долгионыг тархинд хүргэдэг мэдрэлийн дамжуулах зам.

Их тархины гадрын тал бөмбөлгийн гадарга дахь тархины төв.

Сэрлийн төрөл

Английн физиологич И.Церлингтон сэрлийг үндсэн 3 төрөлд ангилдаг. Гадаад хүлээн авагчийн сэрэл (Экстерорецептивные)-

биеийн гадаргад байрлах хүлээн авагчдад гадаад өдөөгчдийн нөлөөгөөр үүснэ.

Дотоод хүлээн авагчийн сэрэл (интерорецептивные)- бие организмд юу болж буйг мэдээллэх дохио (өлсөх, цангах, өвчний сэрэл )

Булчин хөдөлгөөний сэрэл (прориорецептивные)- булчин шөрмөс, эд эсэд бий болох ба энэхүү сэрлийн тусламжтайгаар тархи биеийн янз бүрийн хэсгүүдийн хөдөлгөөн байдлын тухай мэдээллийг авч байдаг.

1. Гадаад сэрэл

Харааны сэрэл: Гэрлийн туяа харааны задлан ялгагч болох бидний нүдний мэдрэмтгий хэсэг- торлог бүрхэвчинд нөлөөлсний үр дүнд үүсдэг. Хүн харааны сэрлийн тусламжтайгаар дийлэнх мэдээллийг олж авах бөгөөд юмсын өнгө, дүрс, хэлбэр, хэмжээ, байрлал зэрэг олон шинжийг харааны сэрлээр дамжуулан мэдэж авна.

Сонсголын сэрэл: Орон зайн сэрэлд хамаарагдах бөгөөд хүний амьдралд чухал үүрэгтэй. Үүний ачаар хүмүүс бусдын яриаг сонсож, бусад хүмүүстэй харилцах боломжтой болдог.

Үнэрлэх сэрэл: Зайны сэрэл бөгөөд хүрээлэн байгаа юмсын үнэрийг тусгадаг. Усанд уусдаг бодисууд бие биеэс ялгагдах үнэртэй байдаг бөгөөд эдгээр үнэрүүд бидний мэдрэх хэсгүүдэд нөлөөлж энэ сэрэл бий болно. Үнэрийн сэрэл нь хүн болон амьтанд ялгаатай хөгждөг. Ялангуяа нохой зэрэг амьтдын үнэрлэх сэрэл гойд хөгжсөн байдаг бөгөөд орчин тойрондоо үнэрийн сэрлээр баримжаалан явдаг.

Амтлах сэрэл: шүлс болон усанд уусч болох юмсыг амтлах хүлээн авагчийн үйлдлийг бий болгодог. Амтлах хүлээн авагч хэл нь хэлний өмнө хэсэг хажуугийн хэсэг, уг зэргээрээ амтлаг, хүчиллэг, гашуун, давслаг зүйлийг ялгаж мэдэрнэ.

Арьсны сэрэл: Арьсны гадаргуу дээр шүргэх халуун хүйтний өвчний сэрлийг задлан ялгах системүүд байдаг.

Хөдөлгөөний сэрлийн тогтолцоо: Хүний бие дээр дарах даралт, чичиргээ, үрэлт шүргэлтийг мэдрэх тогтолцоо юм.

Хэрэв шүргэх сэрлийн даралт хэт нэмэгдвэл энэ нь өвчний сэрэл болон өөрчлөгдөнө. Шүргэх сэрэл нь юмсын чанарыг танихад туслах мэдлэгийг өгдөг бол өвчний сэрэл организмд таагүй цочроогчийн талаар мэдээллэж, сэтгэлийн хөдөлгөөний хурц илрэлийг бий болгоно.

2. Дотоод сэрэлДотоод эрхтний байдлыг тусгадаг

сэрлийг дотоод сэрэл гэнэ.

Өвчний сэрэл

Өвчний сэрэл- хүний бие эрхтний гэмтэл, цочроогчийн тухай мэдээллэж бие махбодийг хамгаалах өвөрмөц үүргийг гүйцэтгэдэг. Өвчний сэрлийн эрчим нь өөр өөр байдаг бөгөөд их хүчтэй зарим тохиолдолд шокийн байдалд ч хүргэж болдог.

Тэнцвэрийн сэрэл- Хүний биеийн босоо байдлыг зохицуулдаг. Тэнцвэрийн сэрэл нь тэнцвэрийг мэдрэх эрхтний үйл ажиллагааны үр дүнд үүсдэг.

Дотоод чихэнд байрладаг тэнцвэрийн шингэний тусламжтайгаар хүн өөрийн тэнцвэрт байдлыг мэдэрдэг.

Хэрэв энэ сэрэл байхгүй бол бид бие махбодийнхоо янз бүрийн хөдөлгөөн, үйлдлийн хоорондох уялдааг хянахад маш хүндрэлтэй болно

3. Завсрын сэрэл ( булчин хөдөлгөөний сэрэл )

Энэ сэрлийн тусламжтай хүн өөрийн биеийн орон зай доторх байрлал, түүний бүх хэсгүүдийн харилцан хамаарал, биеийн болон тодорхой хэсгүүдийн хөдөлгөөн, булчингийн агшилт, суналт зэрэг мэдээллийг сэрж мэдэрдэг.

Сэрлийн ерөнхий шинжүүдЧанар ЭрчимҮргэлжлэх хугацааОрон зайн байрлалСэрлийн заагДасах чанар

Сэрлийн чанар

Тухайн төрлийн сэрлийг бусад сэрлүүдээс ялгаж буй гол онцлог.Жишээ нь: харааны сэрлүүд нь юмсын өнгө, гэрэлтүүлгээс, сонорын сэрлүүд нь дуу авианы өндөр нам, чанга сул зэргээс шалтгаална. Ягаан өнгийг аваад үзье. Яв ягаан, үзмэн ягаан гэх мэтчилэн хэд хэдэн янз байдаг шүү дээ.

Сэрлийн эрчим

Энэ нь сэрлийн тоон үзүүлэлт юм. үйлчилж буй өдөөгчийн хүч ба хүний мэдрэх эрхтний ажиллах чадвараас шалтгаална.Үйлчилж буй өдөөгчийн хүч хэдий чинээ их байвал мэдрэхүйн эрхтний мэдрэх чадвар төдий чинээ бага байна.

Сэрлийн үргэлжлэх хугацаа

Сэрлийг хугацааны талаас тодорхойлсон үзүүлэлт юм. Энэ нь мөн л үйлчилж буй өдөөгчийн хүч, хүний мэдрэхүйн эрхтний үйл аижллах чадвартай холбоотой байдаг.Өдөөгч үйлчилмэгц шууд сэрэл үүсдэггүй. Хэсэг

хугацааны дараа сэрэл үүсдэг. Үүнийг сэрлийн далд үе гэнэ.

Өдөөгчийн үйлчилгээ дуусмагц сэрэл устаж алга болохгүй, түүний ул мөр нь хэсэг хугацаанд хадгалагдсаар байдаг. Үүнийг сэрлийн хожуу илрэл гэнэ.

Сэрэл үүсэхэд нөлөө үзүүлэгч цочроолын хүчээс хамааран сэрлийн дээд доод зааг гэсэн ойлголт бий болно.Сэрэл үүсэхэд цочроогчийн зүгээс

организмд хамгийн бага хүчээр нөлөөлж буй тэр цэгийг буюу сэрэл үүсгэж эхэлж байгаа тэр үеийг сэрлийн доод зааг гэнэ.

Харин сэрж мэдрэх чадварыг үүсгэж байсан цочроогчийн хүч нэмэгдсээр сэрж мэдрэх чадварыг бий болгохоо болих тэр үеийг сэрлийн дээд зааг гэнэ.

.

Сэрлийн ялгах зааг. Нэгэн төрлийн хоёр цочроогчийн хоорондын эрчимийн өөрчлөлтийг хүн сэрж мэдрэх боломжтой хамгийн бага хэмжээ. Эрчимийн өөрчлөлт нь тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд энэхүү ялгааг сэрж мэдэрдэг. Жишээлбэл, 1 секундэд 400-402 хэлбэлзэх дуу авиа ижил хүртэгддэг ба 500 ба 510 кг жинтэй хоёр ачааг ижил хүндтэй санагддаг байна

Дасах чанарЮмс үзэгдлийн үйлчилгээний

нөлөөгөөр бидний мэдрэхүйн эрхтэнд гарах өөрчлөлтийг дасах чанар гэнэ.

Хүртэхүй

Хүртэхүй гэдэг нь юмс үзэгдлийн бүхий л шинж чанарыг нэгтгэн нэг бүхэл бүтэн дүр болгон тусгаж байгаа сэтгэцийн процессыг хэлнэ. Энэ сэтгэцийн процесс нь сэрлүүдийн үндсэн дээр үүсдэг

И.П.Павлов- мэдрэлийн эрхтний рецепторт гадаад ертөнцөөс үзүүлсэн үйлдлийн нөлөөгөөр их тархины гадарт бүрэлдэн тогтсон нөхцөлт рефлекс буюу мэдрэлийн түр холбоосыг гэж тодорхойлсон.

Хүртэхүйн физиологи үндэс

Хүн сэрлийн тусламжтайгаар ертөнцийн юмс үзэгдлүүдийн олон янзын шинж чанаруудын дотроос зөвхөн ганц нэг шинжийг тусгадаг бол хүртэхүй нь тэдгээр юмс үзэгдэлд байдаг бүхий л шинжүүдийг агуулсан сэрлийн дээд хэлбэр юм.

Гэр, машин, мод, уул, байшин гэсэн биет ухагдахууныг үгээр тэмдэглэн илэрхийлж байгаа нь хүртэхүй юм

Жишээ нь:Өнгө хэлбэр, хэмжээг - харааны сэрлээрДуу чимээ, хол ойрыг - сонорын сэрлээрҮнэрлэж амтлах - хүртэх буюу үнэрлэж амтлах сэрлээр

Õ¿ðòýõ¿éí чàíàðóóä Хүртэхүйн олон янзын

чанаруудаараа сэтгэцийн бусад процессуудаас ялгаатай. Хүртэхүй нь юмс үзэгдлийг түүнд байдаг бүхэл бүтэц шинж чанаруудаар нь тусгадаг тусгалын процесс тул тэдгээр чанарууд заавал бүрэн хамгаалагдан тусгагдсан байдаг. Хүртэхүйн чанаруудыг дараах байдлаар ангилна

1. Хүртэхүйн бүхэллэг буюу биет бодит ÷àíàð.

Õ¿íä òóñãàãäàæ áàéãàà ç¿éë íü òîäîðõîé áèåòýé, áîäèòîé øèíæ ÷àíàðûã àãóóëñàí áàéíà. Õ¿í ãàäààä åðòºíöººñ òîäîðõîé äîõèî, ìýäýýã ìýäðýõ¿éí ýðõòíýýð äàìæóóëàí õ¿ëýýí àâäàã.

2.Õ¿ðòýõ¿éí á¿õýë á¿òýí ÷àíàð.

Õ¿í àëèâàà ¿çýãäýë þìñûã òóñãàõäàà ò¿¿íä áàéäàã á¿õ øèíæ áîëîõ õýëáýð õýìæýý, ºíãº, èõ áàãà æèí, õ¿íä õºíãºíèéã á¿ãäèéã íýãòãýí òóñãàäàã.

3. Õ¿ðòýõ¿éí óòãà èëýðõèéëñýí øèíæ. Õ¿ðòýõ¿éí òóñëàìæòàéãààð ¿¿ñýæ áàéãàà ä¿ð¿¿ä íü ÿìàãò ÿìàð íýãýí óòãà ñàíààã èëýðõèéëæ áàéäàã. Èéìýýñ áèä õ¿ðòýæ áàéãàà ç¿éëýý íýðëýæ ÷àääàã. Õ¿ðòýõ¿é õýë ñýòãýõ¿éòýé íÿãò õîëáîîòîé.

4.Õ¿ðòýõ¿éí òîãòâîðòîé ÷àíàð. Ãýðýëò¿¿ëýã, çàé, õàðàõ

÷èãëýëèéã ººð÷ëºõºä þìñûí õýëáýð õýìæýý, ºí㺠õàðüöàíãóé òîãòâîðòîé òóñãàãäàõûã õ¿ðòýõ¿éí òîãòâîðòîé ÷àíàð ãýíý.

5. Àïïåðöåíöè áóþó íýìýëò ÷àíàð. Õ¿ì¿¿ñèéí õàíäëàãà òóõàéí ¿åèéí áàéäàë, ìýðãýæèë ìýäëýã, òóðøëàãààñ õ¿ðòýõ ¿éë àæèëëàãàà øàëòãààëàõ ¿çýãäëèéã àïïåðöåíöè áóþó íýìýëò ÷àíàð ãýíý.

Õ¿ðòýõ¿é ¿¿ñýõýä ìýäðýõ¿éí ÿìàð ýðõòýí ãîëëîõ ¿¿ðýã ã¿éöýòãýæ

áàéãààãààð íü:Õàðààíû Ñîíîðûí

Õºäºë㺺íèé Òýíöâýðèéí

Õ¿ðòýõ¿éí àíãèëàë

Ìàòåðèàëëàã åðòºíöèéã òóñãàæ áàéãàà òóñãàëûí

õýëáýðýýð íü:Оðîí çàéí õ¿ðòýõ¿é

Цàã õóãàöààíû õ¿ðòýõ¿é

Õºäºë㺺íèé õ¿ðòýõ¿é

Õ¿ðòýõ¿é

1. Орон зайн хүртэхүй

Юмс үзэгдлүүдийн объёктив орон зайн харьцааг тусгасан тусгалыг орон зайн хүртэхүй гэнэ.

Энэ нь харааны булчингийн тусламжтайгаар юмсын хэлбэр, хэмжээг хүртдэг.

Цаг хугацааны хүртэхүй

Бодит үзэгдлийн объектив хурд , хэмжээ дарааллыг тусгасан тусгалын процессыг хэлнэ.

Энэ нь үзэгдэл хэзээ эхлээд хэзээ дуусахыг тодорхойлж өгдөг. Амьд организм юмс үзэгдэлийн хэзээ эхлэх, хэр удаан үргэлжлэх, хэдийд дуусах тэр бүх цаг хугацааг бүрэн мэдэрч хүлээн авдаг нь ач тустай юм.

Хөдөлгөөний хүртэхүй:

Тодорхой цаг хугацаанд орон зайд оршин байгаа бодит хөдөлгөөнийг тусгасан тусгалыг хэлнэ.

Энэ нь хүн болон амьтны хүрээлэн буй юмсын хөдөлгөөн, өөрчлөлтийг бүхэлд нь танин мэдэх үйл явц бөгөөд амьд организм нь юмс үзэгдлийн дүр загварыг тохирох хөдөлгөөнд нь хүртэж хүлээж авдаг.

Хүртэхүйн шинж

Шилэн сонгох шинж - Өөрийн сонирхолд илүү нийцсэн зүйлийг хүртэх чадвар 

Үргэлжлүүлэн гүйцэх шинж- хүний харааны хүртэхүйд орж буй юмс тусгаар олон жижиг хэсгээс бүрддэг. Уг хэсгүүдийн аль нэг жижиг хэсэг байхгүй тохиолдолд ч бид харааны хүртэхүйн тусламжтгаар үргэлжлүүлэн гүйцээж бүтэн болгож мэдэрнэ.

Бүхэллэг шинж- Харааны хүртэхүйд орж буй юсм үзэгдлийн өнгө, дүрс, хэлбэр хэмжээ байрлал гэх мэт олон шинжээр ялгаж харалгүй бүхлээр нь мэдэрнэ.

Сэргээн санах шинж – Хүний харааны хүртэхүйд бууж үлдсэн дүрслэлийг хүн өөр цаг хугацаанд сэргээн гаргах чадвартай. Нэг цаг хугацаанд 7-9 олонгүй мэдээллийг бид харааны хүртэхүйд буусан олон мэдээллээс сэргээж чаддаг.

Тогтвортой шинж - Хүний хүртэхүйд юмсын хэлбэр хэмжээ байнгын тогтвортой бууж тухайн юмс үзэгдлийг бусдаас ялгахад нөлөөлнө.

Тэнцвэртэй харьцаатай шинж – Хүртэхүйд бууж буй юмс үзэгдэл бусад юмстай харьцуулагдаж зөв хүртэгдэнэ.

Холбоослогдох шинж - Хүний хүртэхүй нь хүртэгдэж буй юмсын талаар төлөөллийг өөр бусад төлөөлөлтэй холбоослон хадгалж байдаг.

Хуурмаг үзэгдэлтэй шинж – Хүний хүртэхүй нь юмс үзэгдэлийн шинж байрлал тухайн хүний харааны тусгалын онцлог зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр бодитой юмсыг хуурмагаар хүртэж мэдэрдэг.

Дүрийг бүтээх шинжтэй – Хүртэхүйн тусламжтайгаар бүхэллэг дүрийг үүсгэнэ. Хүртэхүйд үүссэн дүрийн тусламжтайгаар янз бүрийн таних тэмдэг логог бүтээж ашигладаг байна.

Хүмүүсийн амьдралын туршлага, сонирхол, эрмэлзэл, мэргэжил мэдлэгээс хүртэхүйн хамаарал үүсч, үүнээс үүдэн хүмүүс ертөнцийн олон тооны юм үзэгдэлд хандах хандлага, харьцаа төлөвшин тогтдог байна.

Ашигласан ном зүйСэтгэл судал УБ хот 2013 он –

Б.Батсайхан, М.Дэлгэржав Ерөнхий сэтгэл судлал УБ хот

2007 он – Д.Санжжав, Л.ЖамцСэтгэл судлал УБ 2004 он -

О.Мягмар

Анхаарал хандуулсанд баярлалаа.

top related