ÀÐÕÀÍÃÀÉ 2010 / оны онцлох 10 амжилт

Post on 21-Jan-2016

63 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

ÀÐÕÀÍÃÀÉ 2010 / оны онцлох 10 амжилт /. Эрүүл мэндийн салбарын байгууллагаа бэхжүүлэв - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

ÀÐÕÀÍÃÀÉ 2010/ оны онцлох 10 амжилт /

Эрүүл мэндийн салбарын байгууллагаа бэхжүүлэвХалдварт болон хүүхдийн эмнэлгийг 1.1 тэрбум төгрөгөөр, Хотонт, Хашаат сумдын эмнэлгийг 536.0

сая төгрөгөөр шинээр барьж Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн барилгыг 639.0 сая төгрөгөөр, төрөх тасгийн их засварыг 130 сая төгрөгөөр, Хайрхан сумын эмнэлгийн их засварыг 44.0 сая төгрөгөөр, Эрдэнэмандал сумын Сум дундын эмнэлгийн барилгын засварыг 180.0 сая төгрөгөөр, Жаргалант, Ихтамир, сумдын эмнэлгийн их засварыг 20.0 сая төгрөгөөр, Эрдэнэмандал, Өгийнуур сумын эхчүүдийн амрах байр, Цэнхэр сумын эмнэлгийн сантехникийн засварыг хийж эмнэлгийн үйлчилгээ шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүллээ

Аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн 4, Эрдэнэмандал сумын Сум дундын эмнэлэгт 2, Хангай, Төвшрүүлэх, Булган, Ихтамир, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Цэнхэр, Өндөр-Улаан, Батцэнгэл сумдын эмнэлэг, ЭМГазарт, БТХӨСТөв, БТСГазарт тус бүр 1 автомашины парк шинэчлэл хийгдсэн байна.

Боловсролд бодитой хөрөнгө оруулавЦэцэрлэг сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 262.9 сая төгрөгөөр

шинээр, Эрдэнэбулган сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 283.8 сая төгрөгөөр шинээр, Тариат сумын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөлийг 694.9 сая төгрөгөөр, Цахир суманд соёлын төвийн 250 суудалтай барилгыг 490.0 сая төгрөгөөр барьж ашиглалтанд орууллаа.

2010 онд Батцэнгэл суманд 75 ортой хүүхдийн цэцэрлэгийг 220.0 сая төгрөгөөр, Цэцэрлэг суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг 428.0 сая төгрөгөөр шинээр ашиглалтанд оруулж, Өндөр-Улаан суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 494.7 сая төгрөгөөр шинээр, Хотонт суманд 150 ортой дотуур байрны барилгыг 250.0

сая төгрөгийн санхүүжилтээр, шинээр барьж эхлээд байна. Эрдэнэмандал сумын 80 ортой дотуур байрыг 150.0 сая төгрөгөөр их засварт оруулсан.

Багшийн коллежийн 960 хүүхдийн суудал бүхий хичээлийн байрыг 500.0 сая төгрөгөөр, Батцэнгэл суманд спорт заалны барилгыг 250.0 сая төгрөгөөр, Цэнхэр суманд спорт заалны барилгыг 250.0 сая төгрөгөөр, Хашаат суманд дотуур байрны барилгыг 250.0 сая төгрөгөөр шинээр баригдаж эхэлсэн.Төвшрүүлэх суманд халаалтын зуухыг нь 122.0 сая төгрөгөөр шинэчилсэн.

Ажлын байрны тоо нэмэгдэвХөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 1,609,758 мянган

төгрөгний жижиг зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож 2500 гаруй ажлын байр бий болсон.

Тариалан эрлэлтийг дэмжив2010 онд 1300 га талбайд ногоон тэжээл тариалж 3426.2 тн ургац

хураан авлаа.

Төвшрүүлэх суманд 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй 38 нэр төрлийн техник бүхий “Орон нутгийн өмчит техник дундын төв”-ийг байгуулсан.

Засмал зам уртсавӨгийнуур-Хөшөө цайдамын чиглэлд 10 км,Хархорин – Цэцэрлэгийн хотын

чиглэлийн 115.4 км хатуу хучилттай замын ажлын 85.4 км замыг барьж дууссан, Ихтамир-Хануйн гүүр, Хануйн гүүр- Халзанбүргэтэй- Солонготын чиглэлд 218.2 км замын ажил хийгдэж байгаагаас 53,2 км хатуу хучилттай замын ажлыг дуусгав.

Íîãîîí öýöýðëýãò, ãýðýëòñýí õîòАймгийн Засаг даргын санаачилгаар “Сайхан хот – Сайхан амьдрал” уриалгыг

гаргуулан мод тарих ажлыг өрнүүлэн аж ахуйн нэгж, ард иргэд 5000 ширхэг улиасны мөчир, шар хуайс 100 ширхэгийг тарьж, Цэцэрлэг хотын төв зам болон гэр хороололд гэрэлтүүлэг тавьж, усан оргилуур байгуулав.

Хөгжлийн ирээдүйг хамтаараа хэлэлцэв“Архангайн хөгжил-өнөө, ирээдүй” сэдэвт бүх нийтийн өргөн хэлэлцүүлгийг

аймгийн хэмжээд 2010 оны 5 сард явуулсны дүнд 19 сум, 25 байгууллагаас давхардсан тоогоор 669 санал гарсан. Саналыг үндэслэн аймгийн хэтийн хөгжлийн цогц бодлогыг боловсруулав.

Хууль тогтоомж сурталчлав“ Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор Эрдэнэбулган, Өлзийт, Ихтамир, Булган, Цэнхэр сумдад аймгийн төвөөс Цагдаагийн газрын дэд дарга, Хэрэг бүртгэх тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэв журмын тасагийн дарга болон Олон нийттэй харилцах ахлах байцаагч нараар ахлуулсан 5-8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5 удаа, бусад сумдад сум дундын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүн сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын Газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж иргэдэд хууль тогтоомж сурталчлан мэдээлэл өгөв.

Ахмадуудаа анхааравЦэцэрлэг хотын төвд 325 сая төгрөгийн үнэ бүхий 2 давхар байрыг

ахмадуудад зориулан авч өгч “Ахмадын өргөө” байгуулав

Сумд хөгжих сантай боловУИХ-ын гишүүдийн багцаас “Сум хөгжүүлэх сан”, “Малчдын мөнгөн

орлогыг нэмэгдүүлэх сан” байгуулж уг хөрөнгөөр орон нутагт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл шалгаруулан санхүүжилт олгож байна.Аймгийн хэмжээнд 1,4 тэрбум төгрөгийг ЖДҮ хөгжүүлэхээр сумдад хувиарлан олгосон.

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ÖÝÖÝÐËÝÃ ÕÎÒ

top related