buhiin hicheel

Post on 16-Apr-2017

795 Views

Category:

Documents

2 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

“Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль

Бүлэг сэдэв: Монгол үндэсний спорт

Ээлжит хичээл:Сэдэв: Үндэсний бөхийн

барилдаан Хамрах хүрээ : 1-5 анги

Боловсруулсан биеийн тамирын багш : Д. Мөнхбаяр

Зорилго: Үндэсний спорт, ёс заншлаа хадгалан үлдэх, сурталчилан таниуланаЗорилт: Бөх гэж ямар хүн болохыг ойлгох Бөхийн оноолт ба ам авах тухай ойлгохБөхийн өмсгөлийг мэдэх

Хичээлийн үйл ажиллагааШинэ мэдлэг олгох Бататгал Гэрийн даалгавар

Үндэсний бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл юм.

Шинэ мэдлэг Монгол бөхийн барилдааны өвөрмөц онцлог

талууд:

1.Мэхийн олон хувилбаруудтай 2.Биеийн жингийн ялгаагүй

3. Бага цагийн дотор олон бөхийг барилдуулдаг 4. Барилдааны талбайг хязгаарладаггүй

Бөх Монголчууд хэн нэгэн барилдсан, ноцолдсон хүнийг бөх гэж нэрлэж байгаагүй. Харин эрүүл чийрэг, хүч тэнхээ ихтэй, хурц хараатай, бусдын мэхийг хариулж чаддаг, ов мэхтэй, залирхаг хурдан шаламгай, эцэж цуцахгүй, биеийн гадаад үзэмжээр бахдам барилдааны дэвэлтийг үзэсгэлэнтэй сайхан хийдэг, эрдэмд чадалтай хүнийг нэрлэдэг.

Бөхийн оноолт Зүлэгт ногоон дэвжээнээ барилдах бөхчүүдийг нэг хоёрын даваанд оноолтоор, 3 даваанаас хойш цолтой бөхчүүдийн цолны болон амжилтын эрэмбээр ам авалтаар явуулахыг оноолт гэнэ.

Ам авах ёс:Ахлах цолтой бөхчүүд гарын даа нар дээр ирж бөхчүүдийн нэрсийг дуудуулан дуртай бөхөө нэр заан авч барилдахыг ам авах гэнэ.

Халх үндэсний бөхийн барилдаанд  -толгой, өвдөг, тохой, бүх биеэр унахыг өвдөг шороодуулах гэнэ.

Монгол бөхийн өмсгөл.Монгол бөхийн өмсгөл нь монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм.

Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай.

Монгол бөхийн өмсгөлд: -Дөрвөн талт жанжин малгай-Зодог шуудаг-Нөмрөг-Ээтэн хоншоортой монгол гутал орно.

Бататгал: -Ямар хүнийг бөх хүн гэж хэлэх вэ? -Бөхийн өмсгөлд юу юу ордог вэ? -Ам авах тухай

Гэрийн даалгавар: Хүүхдүүдээ !Бөхийн гараар хийх нэг мэх, хөлөөр хийдэг нэг мэхийн нэрийг мэдэж ирээрэй.

Анхаарал тавьсанд баярлалаа

top related