cny tanih arga

Post on 16-Apr-2015

247 Views

Category:

Documents

4 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

public

TRANSCRIPT

БНХАУ-ЫН МӨНГӨН ТЭМДЭГТ “ЮАНЬ”-ИЙГ ТАНИХ АРГА

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс арилжааны

банкуудын хуульч нартай хийсэн уулзалтын үеэр Монголд их хэмжээгээр хуурамч юань

гүйлгээнд орж ирснийг мэдээлж, банк, санхүүгийн байгууллагууд сэрэмжтэй ажиллах,

гүйлгээ хийж буй ажиллагсдадаа юанийг таних талаар мэдээлэл өгөх шаардлагатай талаар

сануулсан юм.

Монголын Банкны Холбооноос дээрх асуудалтай холбоотойгоор юанийг таних аргын

талаар доор товч мэдээлэл бэлтгэлээ. Та бүхэн танилцаж, холбогдох ажиллагсдад

мэдээллийг дамжуулна уу.

Хятадын мэдээллийн сайтад юанийг “харах”, “тэмтрэх”, “сонсох” болон “шинжлэх” гэсэн

хэд хэдэн аргаар таньж болдог талаар бичжээ. Гэхдээ дор юанийн жинхэнэ эсэхийг таньж

болох аргуудыг үзүүллээ.

1/ Мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд хөндлөн болон босоо серийн дугаарыг хэвлэсэн байдаг.

Хөндлөн байрлалтай серийн дугаар нь 2 үсэг, 8 орон тооноос бүрдэх бөгөөд серийн дугаар

нь хар өнгөтэй, босоо байрлалтай серийн дугаар нь хөх өнгөтэй байдаг.

2/ Дүрсэнд нууцалсан тоо: Мөнгөн тэмдэгтийн нүүрэн талын баруун дээд буланд зууван

дугуй хэлбэрийн дүрслэл байдаг. Дэвсгэртийг нүдэндээ бага зэрэг ойртуулан тэгш хэмд

барьж, 45-90 хэмээр өөрчлөн харахад уг дүрслэл дотор “100”-ийн тоо харагдана. Энэ

нууцлал нь 50-тын дэвсгэртэд мөн байдаг.

3/ Усан хэвлэлт: Мөнгөн тэмдэгтийн нүүрэн талын зүүн хэсэгт хоосон цагаан зай байх

бөгөөд гэрэл ашиглан харахад Маогийн толгой, нүүрний дүрс, 100-н дүрс тодорч

харагдана. Хуурамч мөнгөн тэмдэгт нь мөн гэрлийн эсрэг харахад Маогийн дүрс бүхий

усан хэвлэлттэй харагдах боловч зөв харьцаагүй хэвлэгдсэн байдаг юм байна.

4/ Мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн цаас хатуу байдаг тул нугалахад шажигнан дуугарна.

5/ Метал хамгаалалтын зураас: Хуурамч мөнгөн тэмдэгт дэх метал зураас нь хэсэг

тасархай байдлаар харагдана. Харин жинхэнэ мөнгөн тэмдэгт дэх метал зураас нь

үргэлжилсэн бөгөөд шулуун тасраагүй байдаг. Доор харьцуулан үзүүллээ.

6/ Өнгөний хувирал: Жинхэнэ юанийн зөв талын зүүн доод буланд ногоон өнгөөр

хамгаалалт бүхий 100 гэсэн дүрсийг хэвлэсэн байдаг бөгөөд уг хэсгийн харах өнцгийг

өөрчлөн харахад цэнхэр өнгөтэй болон өөрчлөгддөг. /Доор өөрчлөгдөн харагдах өнгийг

үзүүллээ. Гэхдээ хуурамч юань ч өөрчлөгдөн харагдахаар хэвлэгддэг болсон гэдгийг

анхаарна уу./

7/ Ихэнх тохиолдолд гараар тэмтрэн шалгадаг боловч энэ нь мөн л шалгаж авах арга биш

болсон. Гэхдээ мөнгөн тэмдэгтийн доор үзүүлсэн “Дундад улсын ардын банк” гэсэн

хэсгийг тэмтэрч шалгахад илүүдэхгүй болов уу.

8/ Мөнгөн дэвсгэртийн нүүрэн тал дахь Маогийн толгойн хэсэгт, түүний буурал үсийг

анхаарч харах хэрэгтэй. Жинхэнэ дэвсгэрт дээр Маогийн үсний ширхэг маш тодорхой

харагдах бөгөөд туг тугаар биш ширхэг ширхгээр харагдана. Түүнчлэн үсний ширхэг нь

бүгд шулуун, уртаар дууссан байна. Харин хуурамч дэвсгэрт нь эсрэгээр буюу дээр

дурдсанаас зөрүүтэй байна.

Дээр дурдсан нэг шинж тэмдэг зөрөхөд хуурамч мөнгөн тэмдэгт болохыг анхаарна уу!

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНООС БЭЛТГЭВ.

top related