copy of library

Post on 23-Jun-2015

386 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Улаанбаатар хот

2012

Глобал Удирдагч Дээд Сургууль

Э.ГҮНДЭГМАА

Глобал удирдагч дээд сургуулийн Номын сангийн үйл ажиллагаа

Номын сан нь 2010 оны 5 сард номын сангийн автоматжуулалтын програм болох LIB4U программыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа

автоматжуулсан. Lib4U программыг нэвтрүүлснээр орчин үеийн автоматжуулсан

номын сан болох электрон каталог байгуулан интернэт, дотоод сүлжээгээр уншигчиддаа

ашиглуулах бүрэн боломжтой болсон.

ГУДС-ийн номын сангийн үндсэн үүрэг нь дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж, оюутан суралцагчдад бие даан суралцахад таатай орчинг бүрдүүлсэн, эрэлт хэрэгцээ, шаардлаганд нь нийцүүлсэн чанартай фондоор,автомажсан, шинэлэг, шуурхай үйлчилгээг үзүүлэхэд оршино.

.

Номын сан нь нийт 4000 гаруй ном хэвлэлтэй. Нэг оюутанд 19, нэг багш ажилтанд 193 ном хэвлэл ноогддог.Жилд дунджаар 4600 оюутанд 6000 хэвлэлээр үйлчилдэг .хайлтын компьютер,интернэт, канон, принтер, скайннер баркод уншигч, соронзон хаалга гэх мэт орчин үеийн дэвшилтэт техник технологийг үйлчилгээндээ ашигладаг.

Эрхэм зорилго: Их дээд сургуулийн номын сангийн стандартыг бүрэн хангасан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг  хангахуйц мэдээллээр хангаж, тохилог таатай орчинг бүрдүүлэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан сургуулийн мэдээлэл түгээх нөөцийн сан нь байх.

Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээндээ ГУДС-ийн захирлын 01 дүгээр тушаалаар баталсан “ГУДС-ийн номын сангийн дотоод журам”-ыг баримтлан, тус сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчдад нээлттэй, хагас чөлөөт сонголтын хэлбэрээр(Цайшид бүрэн чөлөөт

сонголтонд орхоор төлөвлөн ажилаж байна),оюутны үнэмлэхийг үндэслэн цагийн хуваарийн дагуу дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

Зорилт: Орчин үеийн шаардлагад нийцсан техник технологи шинэ хандлагуудыг нэвтрүүлж,цахим мэдээллийн сан байгуулан электрон мэдээллийн сантай болох,сургалтын чиглэл,оюутан суралцагчдийн хэрэгцээг хангахуйц ном сурах бичиг бүтээгдэхүүнээр фондын бүтцийг баяжуулан, сайжруулах.

Гэрээр ном олгох үйлчилгээ. Уншигчдын эрэлт, хэрэгцээг

хангахын тулд ном сурах бичиг, гарын авлагыг зохих журмын дагуу 5 хүртэл номыг үнэ төлбөргүй 1 хоногийн хугацаагаар гэрээр олгох үйлчилгээг үзүүлж байна. Уншигчдын цагийг хэмнэх, номын эргэлтийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор гэрээр авч ашиглаж байгаа номын хугацааг номын санд ирэлгүйгээр сунгуулах гэрээр авч ашиглаж байгаа номын хугацаа дууссан тухай мэдээллийг Glu_lib@yahoo.com хаягаар авч , “Онлайн лавлагаа”-г нэвтрүүлэн ажиллаж байна

Уншлагын танхимын үйлчилгээ.Номын сангийн уншлагын танхимын нэг хэсгийг чөлөөт сонголтын хэлбэрээр байрлуулсан. Гадаад хэл дээрхи бүх мэргэжлийн ном хэвлэл сонин, сэтгүүл болон уран зохиолын ном сурах бичгийг уншигч өөрөө сонгож унших боломжтой бөгөөд уншлагын танхимаар номын санд ганц хувьтай ном хэвлэлийг авч уншдаг.

Лавлагаа мэдээллийн үйлчилгээ: Номын сангаас уншигчдад зориулан мэргэжлийн чиглэлийн, сэдэвчилсэн лавлагаа өгдөг. Шинээр бүрдүүлж авсан ном, сурах бичиг, гарын авлага, e_book, e_каталог ашиглах заавар мэдээ мэдээллийг www.global-mn.blogspot.com , http://issuu.com/glubooks,Сайтаар дамжуулан “Шинэ номын мэдээ” уншлагын танхим дахь шинэ номын хэсэгт байршуулан тогтмол мэдээллэдэг.

Мөн сургуулийн вэб сайтад номын сангийн дүрэм журам,шинэ мэдээ мэдээлэл, электрон сонин, электрон каталог, е_номыг холбосон

Номын сангийн фонд бүрдүүлэлт

Номын сангийн фондонд байгаа мэргэжлийн ном, сурах бичгийн хангамжид байнга судалгаа хийж цөөн хувьтай байдаг, цаашид авах шаардлагатай эрэлт хэрэгцээ ихтэй ном, сурах бичгийн жагсаалтыг мэргэжлийн хичээлийн багш нарын саналыг үндэслэн фонд бүрдүүлэх төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байна.

ХЭВЛЭЛ ЗАХИАЛГА Номын сан нь өдөр тутмын хэвлэлээс гадна мэргэжлийн чиглэлийн сонин сэтгүүлүүдийг тогтмол захиалж байна.Үүнд:

Мэргэжлийн сонин

1 Санхүүгийн лавлах мэдээ

2 Санхүүгийн мэдээ

3 Мэргэшсэн нягтлан бодогч

4 Санхүүбанкны мэдээлэл

Цахим хувилбараар

Зууны мэдээ

Өдрийн сонин

Өнөөдөр

Үндэсний мэдээ

Мэргэжлийн сэтгүүл

Менежер

ММ нягтлан бодогчдын институт

Хүний нөөцийн удирдлага

Компьютер таймс

ГАДААД ХЭЛ ДЭЭР The economist

Өдрийн сонин

Үндэсний шуудан

Зууны мэдээ сонин

Glu_lib@yahoo.com хаягаар цахим

хувилбараар сонингоо уншина уу.

top related