geegdeh egshig (хуулбар)

Post on 01-Jun-2015

1.955 Views

Category:

Documents

4 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Сэдэв: Гээгдэх эгшиг

Үгэд залгавар залгавар залгахад балархай эгшгийн дүрэм ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ.

Гээгдэх эгшгийг гурван дүрмэнд хуваана.

Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ.

Жишээ: олон-олоноос, суртал-суртлаар, нутаг-нутгаар, дэвтэр-дэвтрийн, үзэг-үзгийг гэх мэт.

И-с бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ.

Жишээ: торго-тогыг, намна-намнаад, хойно-хойноос, хавтасла-хавтаслаад,

ногтло-нотлуул, гарга-гаргаад үсэг-н-үсгэн гэх мэт.

Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахадаа өмнө нь эгшиг жиийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ.Жишээ: үсэр-х-үсрэх, хоцор-х-хоцрох, сурагчид-д-сурагчдад нотол-х-нотлох,

1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй.

Жишээлбэл: Тунгалаг-Тунгалагаас, Баянхонгор-Баянхонгороор Монгол-Монголын, Дархан-Дарханыг, Хишигдэлгэр-Хишигдэлгэрээс гэх мэт.

2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгддөг тул балархай эгшгийг гээхгүй.

Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй.

Жишээлбэл: Тэнхим-ээр-тэнхмээр,

эрих-ийг-эрихийг

1-анги: 35-н үсгээ таниулах

1-анги

Хичээлийн зорилго: Гээгдэх эгшгийн дүрмийг таньж алдаагүй бичиж сурах.

Хичээлийн зорилт:Гээгдэх эгшгийн дүрэм ямар хэрэгтэйг хүүхдүүдэд ойлгуулах,Өмнө үзсэн бусадад дүрэмтэйгээ холбон ашиглаж сурах.Дотроо хэдэн дүрэмд хуваагддагийг нь мэдүүлэх.Эх хэлээрээ алдаагүй цэвэр бичдэг богоход сургана

Хичээлийн агуулга Суралцагчдыг өөрсдөөр нь

хичээлийг сэдүүлэх, алдаагаа олж сурахад суралцах үе шатыг оруулах, багийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож багаар ажиллаж сурахад сургах дасгал үйл ажиллагаанууд зэргийг оруулна.

Үе шат , Багшийн үйл ажиллагаа ба асуултууд.

Сурагчийн үйл ажиллагаа ба төсөөлөл.

Анхаарах зүйл ба дэмжлэг.

Сэдэлжүүлэх үе шат /3-мин/

Самбарт гээгдэх эгшигтэй үг, гээгдэхгүй эгшигтэй үгсийг бичиж , “Гээгдэх эгшигтэй” үгсийг өөрийн бодлоор ялгана уу. Хэмээн даалгавар өгнө.

Сурагчид гээгдэх эгшиг гэж юуг хэлэх вэ? гэсэн бодлоо ангийнхантайгаа болон багштайгаа ярилцана.

Багш хүүхэд бүрийг хичээлдээ идивхитэй оролцохыг уриална. Мөн энэ хичээлийг ойлгож авахын ач холбогдлыг ойлгуулана.

Мэдлэг бүтээлгэх үе /15-мин /

Багш сурагчдаар гээгдэх эгшигтэй үг зохиолгох уралдааныг явуулна. Ингэхдээ гээгдэх эгшгийн дүрмийг хэлж өгч хэдэн дүрэм байдгийг нь тайлбарлах хэрэгтэй.

Сурагчид багшийнхаа өгсөн дөөлгаварыг идэвхитэй гүйцэтгэн, гээгдэх эгшигтэй үг зохионо.

Заасан хугацаанд амжиж гүйцэтгэж түрүүлж дууссан нь илүү оноо авахыг сануулна.

Алжаал тайлах үе /2-3 мин/

“Манай гэр бүл” гэсэн тоглоом тоглуулна. Эхлээд багш хийж үзүүлнэ. Суралцагчид тоглоомын дүрмийг ойлгосоны дараа суралцагчид хийнэ.

Аав хуруу ажлаа хийгээд Дүн данЭэж хуруу юмаа оёод Шир, шир Ах хуруу тоогоо бодоод,Нэг хоёр гуравЭгч хуруу нүүрээ будаад Дөрөв, тав, зургаа Дүү хуруу мөөмөө хөхөөдШоп, шоп

Тоглоомд хүүхэд бүрийг оролцуулах. Суралцагчдыг амраах, сэргээх, хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, юм бичиж чилсэн хурууг нь амраах зэрэг.

Бататгах /5 мин/

Энэ хичээл дээр юу юу мэдэж авсныг анги хамт олоноос асуух санаа бодлоо хуваалцах

Суралцагчид саяны хичээл дээр юу юу сурч авсаа анги хамт олонтойгоо болон багштайгаа хуваалцаж дасгал ажиллах, цээж бичиг бичиж зөв буруугаа хянаж ярилцах.

Тухайн дүрэм дотроо хэдэн дүрэмнэс тогтсон, яагаад ийм дүрмэнд хуваасныг нь ярилцах.

Дүгнэх: Өнөөдрийн хичээл дээр

юуны тухай үзсэнээ ярилцах юу ойлгож авсанаа ярилцах. Ийм үгийг дахиж хэрэглэвэл алдахгүй гэдгээ ухамсарлах багаар уралдсан оноогоо дүгнэн гаргана.

Үнэлэх:

Багуудыг авсан онооных нь эрэмбээр байр эзлүүлж үсгэн үнэлгээгээр үнэлэх.

Гэрийн даалгавар

Гээгдэх эгшгийн дүмээ сайн уншиж ирэхийг сануулах, өнөөдрийн үзсэн үгсээ тогтоож ирэхийг хэлэх, мөн гээгдэх эгшгийн дүрэмтэй цээж бичгийн эх өгөх. Өөрөө бие дааж тус дүрэмтэй холбоотой үг сурч бичиж төмдэглэж ирэхийг анхааруулна.

Эх дээр ажиллах:

Хуурай газрын аргаар халах ба хөрөх нь далай

тэнгисээс илүү хурдан тул өдөрт салхи далай тэнгисээс

хуурай газар уруу үлээнэ. Харин шөнө салхи далай

тэнгисээс хуурай газар уруу үлээдэг.

Агаар халж дээш хөөрнө.

Халуун агаар дээш хөөрөхөд агаар сийрэг болдог.харин хүйтэн агаар тун нягт болохоор, нэг хэсэг нь урсан ирж, халуун агаарйн сийрэг хэсгийг нөхдөг.

Өөрөөр хэлбэл бусад газрын агаар урсан ирж, салхи үүснэ.

Энэ нь салхи хөдлөхөд, ямар хамаатай юм бэ? Ер нь салхи яаж үүсдэг вэ?

Харин хүйтэн болохоор хөрч, буцаад доош буудаг.

1. Эхэд ямар гарчиг өгвөл тохиромжтой вэ?

2. Эхүүдийг уншаад зөв дэс дараалаалалд оруулна уу.

3. Гээгдэх эгшгийн нэгдүгээр дүрэмтэй үгийг эхээс түүж бич.

4. Эхээс ойлгосон зүйлээ дэвтэртээ тэмдэглэж салхины үүслийн тухай хэрхэн ойлгосноо өөрийн үгээр ярь.

5. Асуух ба хүүрнэх өгүүлбэрийг ялгаж ялгааг нь тайлбарлаарай.

Нүдлэж тогтоох үг:хөөрөхөд, болохоор,салхи төнгисээс

Бодомж:

1. Бүх оноосон нэрийн гээгдэх эгшгийг гээж бичнэ.

2. Тархи, архи, горхи, тамхи, зэрэг үгсэд эгшгээр эхэлсэн залгаврыг шууд залгана.

3. Балархай “и” эгшгийг ямарч тохиолдолд гэээхгүй.

4. Ялгах эгшиггүүдийг ямагт гээхгүй бичнэ.

5. Гээгдэх эгшгийг 3 тохтолдолд хуваана.

6. Хэрвээ үгэнд хоёр ялгэх эгшиг байвал үгийн сүүлд орсон ялгэх эгшиг нь гээгдэнэ.

7.Үсрэх, боловсрол зэрэг үгс нь гээдэх эгшгийн 2-р дүрмээр бичигсэн.

8. Оноосон нэрийн бүх балархай эгшгийг гээгүй.

9.ж,ч,ш-н дараа орсон эгшиг бүрийг гээхгүй.

10. Галав, төлөв зэрэг үгсийн балархай эгшгийг гээхгүй бичдэг.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2-10 ангийн оюутан Г. Батцэцэг

top related