hvvhed harah uilchilgeenii tuhai

Post on 25-Jan-2017

801 Views

Category:

Law

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Бэлтгэсэн:Ц.Цэрэнжаргал Э.Шинэцэцэг

Б.Халиун2015-08-14

ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан.

Энэ хууль нь 8 бүлэг 16 зүйлтэй. Хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “хүүхэд харах үйлчилгээ” гэж бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАГЧ :

Хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас /2-5 / ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдана.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Хүүхэд харах үйлчилгээг үүсгэн байгуулагч өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслээр хангагдсан байна.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Хүүхэд харагч нь: - бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой; - хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан;

- бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн;

- халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл; - гэмт хэрэгт холбогдож байгаагүй; - 18-аас 65 насны МУ-ын иргэн байна.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтооно. Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон норматив зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад оруулахаар тусгажээ.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ

Хүүхэд харагч хүүхэд харах үйлчилгээнд зориулж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хэмжээнд багтаан төлбөр авч болно.

Хүүхэд харах үйлчилгээг иргэн зохион байгуулна.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг баг, хорооны Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн Сум, дүүргийн Засаг дарга олгоно.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

top related