idevhtei surgaltii arga

Post on 20-Jun-2015

1.960 Views

Category:

Education

0 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

Идвэхтэй сургалтын арга

TRANSCRIPT

Сурагчид асуулт бичихЖишээ нь -• Шинэ сэдвийн талаар юу мэдэхийг

хүсэж байгаа талаар• Сурагчдын сурах үйл ажиллагааг

үнэлэхийн тулд багшаас болон бусдаасаа асуулт асуух

• Өөрсдийн сурах үйл ажиллагааны ташаа ойлголтууд түүнийг хэрхэн илрүүлэх талаар тайлбар хийх

Ангид асуултын хайрцаг байх ба сурагчид хичээлийн төгсгөлд асуултаа хийнэ

Эсвэл, a plenary сурагчдаар асуулт бичүүлж дараа нь анги хамт олноороо ажиллаж болно эсвэл дараагийн хичээлийн үндсэн хэсэг болгож болно.

Сурагчид асуулт асуухСурагчдад асуулт асуух боломж

олгоно. Сурагчид үе тэнгийхнээсээ эсвэл багшаас асууж болно, хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар ч асууж болно.

Бичгээр асуусан асуултуудыг ‘Асуултын хайрцаг’-т хийсэн байх ба энэ нь харилцааны бас нэг ялгаатай хэлбэрийг харуулж байгаа хэрэг

Сурагчдад гүйцэтгэсэн ажлынхаа талаар асуулт асуух цаг өгнө. Энэ нь үнэлгээг ил тод болгоно мөн ойлгомжгүй зүйлийг тодорхой болгоно.

Зөвхөн саналуудыг дүгнэх Сурагчдад урамшуулал эсвэл шийтгэл /дүнгээр дамжуулан/-ээс илүүтэй өөрсдийн хөгжил, ахицад анхаарал хандуулах боломжийг олгоно. Саналуудыг ном, номны өмнөх хүснэгт, өдрийн тэмдэглэл эсвэл сэтгүүлийг судлахдаа хийж болно. Саналууд нь сурагчид яавал илүү сайн байх вэ гэдгийг их тодорхой гаргаж өгнө. Үйл ажиллагаануудаа төлөвлө, өөрийн оюун санаанд байгаа бодолтойгоо ажилла – загварчлах болон үйл явцад дэмжлэг үзүүлэхийг зөвшөөр

Mid-unit үнэлгээНэгж хичээлийн төгсгөлд үнэлгээ

хийх нь багшид сурагчдын бэрхшээл болон нийтлэг байдаг ташаа ойлголтуудыг тодорхойлоход зарцуулах хугацааг багасгадаг

Нэгж хичээлийн явцад хийх үнэлгээнд зарцуулах хугацаа нь (тухайлбал 7 хичээлийн 5 нь) хянан нягтлах, эргэцүүлэх болон дахин сайжруулах боломжийг олгоно

Түүнчлэн энэ нь багшид тодорхой баримтаар сурагчдын ойлголт сул гэдэг нь харагдсан хэсэг дээр илүү сайн анхаарах боломжийг олгоно.

‘Магадгүй’Асуулт асуух үедээ , сурагчдад

илүү сайн бодох, байж болох хариултыг олох боломж олгох үүднээс “магадгүй” гэдэг үгийг оруулахыг зорино.

Тухайлбал: Ардчилал гэдэг ямар утгатай

вэ? Ардчилал ямар утгатай байж

магадгүй вэ?

Эхэндээ багшийн мэддэг нэг л хариултыг хэлнэ эндээс хоёр дахь хариулт нь аяндаа нээлттэй гарч ирнэ

Өнөөдөр Их Хямралын жилүүд хэрхэн харагдах бол?

Хүлээ-хугацаа

Энэ нь сурагчдад бодох хугацаа олгох ба ингэснээр сурагчид хариултаа бэлдэнэ. Нэгэнт ангийн бүх сурагч нэг ижил хурдаар эсвэл нэг ижил аргаар сэтгэхгүй тул хугацаа хүлээх нь сурагчдад асуултад хариулахдаа бодлоо цэгцлэх болон хариултаа олох боломжийг олгоно. Энэ нь 2 төрөлтэй – i)Багш ярих ба сурагчдаас хариулт авахаас өмнө хэсэг хугацаанд хүлээнэ.ii)Сурагчдын хариулт дуусна, багш хариултыг хэлэхээс өмнө хэсэг хүлээнэ. Энэ нь сурагчдад хариултаа нарийвчлан бодох, үргэлжлүүлэх боломж олгоно эсвэл өөр сурагч хариулах боломж гарна.

Нээлттэй ба хаалттай

Хаалттай асуулт нь үр дүнтэй хэдий ч сурагчдад хийсвэр сэтгэлгээний чадвараа ашиглах эсвэл илүү сайн ойлголттой болоход тус болдоггүй. Нээлттэй асуулт нь ийм боломжийг илүү гаргаж өгдөг ба иймээс сурах үйл ажиллагааг сайжруулдаг.

Тухайлбал,

Чи өчигдөр орой гадуур гарсан уу?

Өчигдөр сургуулийн дараа юу хийсэн бэ?

Жишээ ажилСурагчдын ажлыг төлөвлөхдөө,

илүү ойлгомжтой тодорхой байлгах үүднээс юу гэж асуусан, үнэлгээний шалгуурыг хангахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг харуулсан жишээнүүд үзүүлнэ.

Сурагчид тухайн жишээ ажлыг үнэлгээний шалгуурыг ашиглан засна. Энэ нь сурагчдад юу гэж асуусан, энэ нь үнэлгээний процесстэй хэрхэн холбогдох талаар ерөнхий ойлголт зураглал авахад тусална.

Сурагчдын засалтҮнэлгээний үйл явцад оролцсоноор, сурагчид тухайн сэдвийн, үнэлгээний процессын болон өөрсдийн сурах үйл ажиллагааны талаар илүү гүнзгий ойлголттой болно. Энэ нь сурагчдад “сурах гэж юу вэ” гэдгийг ухамсарлахад туслах ба ингэснээр өөрсдийн сурах үйл ажиллагааг энэ аргаараа хардаг болно. Сурагчид өөрсдийнхөө эсвэл өөр сурагчийн гэрийн даалгавар эсвэл хийсэн үнэлгээг засна.Засалтыг хос хосоороо эсвэл ганцаараа сурагчдын боловсруулсан эсвэл албан ёсны схемийн дагуу хийж болно.

Зорилгоо тодорхой болгох-Хичээлийн зорилтыг хичээлийн эхэнд самбарт бичнэ.-Сурагчидтай тэд яагаад сурч байгаа вэ сурч байгаа талаар ярилцана.-Богино-хугацааны болон урт хугацааны зорилгуудыг нөхцөл байдалтай нь холбон авч үзэх (тухайлбал, Шекспирт анализ хийх нь соёлын дэг жаягийн өргөн хүрээний мэдлэг болон бусад урт хугацааны зорилгуудын аналитик чадварт хувь нэмэр болно)-Сурагчид хичээлийн, нэгж хичээлийн болон тухайн хичээлийн зорилгын талаар тодорхой ойголттой байгааг шалгана-Зорилгыг сурагчидтай холбон тодорхойлох

Хичээлийн зорилтот хэсгийг тодорхойлох

Сурагчдаар хичээлийн эхэнд тухайн хичээл дээр юу хийх талаар зорилт тодорхойлуулахын тулд хичээлийг илүү зорилготой болгох.

Энэ нь хичээлийн туршид тодорхойлогдох ба plenary хэсэгт дахин эргэж харна.

Сурагчид өмнө тодорхойлсон зорилтууддаа хэрхэн хүрсэн талаараа бусдад үзүүлэх ба дараагийн хичээлийн зорилтоо тодорхойлно.

Багшийн дүгнэлтБагш ээлжит эсвэл нэгж

хичээлийн дүгнэлтийг сурагчдаас асуулт асууж тэдний ойлголтыг илрүүлэх замаар удирдан хийнэ.

Focus could also fall upon the effectiveness of the lesson at facilitating learning – i.e. can students think of ways that it could be altered to improve their learning?

Багш хичээлийн дүгнэлтийг тухайн хичээл зорилгодоо хүрсэн эсэхийг үнэлэх байдлаар хийж болно.

Сурагчийн дүгнэлт

Сурагчид өөрсдийн сурах үйл ажиллагааг хосоороо эсвэл ганцаараа дүгнэнэ. Энэ нь Plenary, бага-Plenary, эсвэл цаашид сайжруулах зүйлийг эсвэл нэгж хичээлийн үлдсэн хэсгийг төлөвлөхөд дэмжлэг болох үйл ажиллагаа байдлаар хийгдэж болно.

Гэрлэн ДохиоГэрлэн дохиог сурагчдын

ойлголтыг визуал байдлаар харуулахад ашиглаж болно.

Тухайлбал, • Сурагчдад улаан, шар, ногоон

картууд байх ба үүнийгээ ширээн дээр эсвэл агаарт харуулна (улаан = ойлгоогүй, ногоон = бүгдийг ойлгосон)

• Сурагчид гэрлийн дохиог ашиглан өөрсдөө үнэлгээ хийнэ. Багш үүнийг хараад журналдаа тэмдэглэж авна.

• Ангийн сурагчид илтгэлийг гэрлийн дохио ашиглан үнэлнэ.

Өөрийн үнэлгээний зорилтууд

Сурагчид өөрийн үнэлгээнд суурилсан зорилтуудтай байна.

Сурах үйл ажиллагааны эдгээр зорилгууд нь ямар нэг байдлаар тэмдэглэгдсэн байх ба сурагчид үүнийгээ дахин дахин харах боломжтой.

(тухайлбал, дэвтрийн нүүрэн дээр)

Сурагчид зорилгоо багшийн зорилтуудтай харьцуулах ба хэрэв ялгаатай байвал хэлэлцэнэ.

2 од ба нэг хүсэл

Хөндлөнгийн үнэлгээний хувьд,

сурагчдыг 2 од нэг хүсэл

хэлэхийг хүснэ.

Хоёр од = тухайн ажлын

хамгийн сайн 2 хэсэг

Нэг хүсэл = илүү сайн болгон

сайжруулах зүйл

Санаагаа тодорхой болго тэгээд хариул

Сурагчдад хариултаа хэлэхээс өмнө санаа бодлоо тодорхой болгох боломж олго –

• Хариулахаас өмнө 30 секунд чимээгүй бодно

• Эхний 2-3 минутад хос хосоороо Brainstorm хийнэ

• Хариулахаасаа өмнө зарим нэг санаагаа бичнэ

• Эхлээд хажуу талын сурагчтайгаа хэлэлцэнэ

Ерөнхий дүр зургийг тодорхойлох

Сурагчдаас хийсвэр сэтгэлгээ шаардсан асуудал шийдвэрлэх бодлого, эсвэл нээлттэй томоохон асуулт асуух замаар хичээлийн ерөнхий дүр зургийг тодорхойлно. Хариултуудад оролцож, дагах замаар ажиллана.

Тухайлбал, Вьетнамын дайны тухай хичээл дараах асуултаар эхэлж болно –

Америкчууд дайнд тулалдсан гэж боддог уу эсвэл тэднийг ялсан гэж боддог уу?

Хөршдөө хэлэх

Сурагчид өөрсдийн бодол санаагаа тодорхой болгохын тулд ‘хөршдөө хэлэх’-ийг ашиглана.

- Асуулт асууж, бодох хугацаа өгнө. Иймээс сурагчдыг юу бодож байгаагаа хажуу талын сурагчдадаа хэлэхийг хүснэ.

- Сурагчдад шинэ сэдэв юу болох талаар хэлж, хажуу талын сурагчдаа энэ сэдэвтэй холбоотой мэддэг бүхнээ хэлэхийг хүснэ.

Шинэ санаа бодлууд

Та асуултын хариултыг сонсож

байхдаа тэдний сэтгэлгээг нээж

өгөхийн тулд бусад сурагчид

энэ санааны талаар юу бодож

байгааг асуух хэрэгтэй

Тухайлбал “_______-ны санааны

талаар бусад сурагчид юу гэж

бодож байна?”

Ойж буухТухайн өрөөгөөр ойж буудаг

хариултууд нь сурагчдад илүү сайн ойлгох улмаар ташаа ойлголтын талаар илүү сайн тунгаах боломж олгоно.

Тухайлбал

“Жимми чи Сандрагийн хариултын талаар юу бодож байна?”

“Сандра, Карлагийн хариултыг илүү нарийвчилсан байдлаар яаж хэлэх вэ”

“Карл, бидний сонссон бүх хариултыг нэгтгээд нэг өгүүлбэрээр юу гэж хэлмээр байна?”

Хүлээ, Товч дүгнэлт гарга

Сурагчид таны асуусан асуултын хамгийн чухал түлхүүр үгнүүдийг олоод асуултаа энэ үгнүүдийн дагуу тохируулахыг хүлээ – сурагчид бүх түлхүүр үгнүүдээ нэгтгээд нэг хариулт эсвэл параграф (гэх мэт) болгон нэгдсэн хэлэлцүүлэг хийхээр асуулт асуу.

Буруу - хэлэлцБуруу хариултыг

хэлэлцүүлгийн гол санаа болгон ашигла.

Ямар нэг зүйлийг буруу гээд орхихын оронд “энэ сонирхолтой юм” гэж хэлэх. Үйл явцыг нээлттэй болгохын тулд учир шалтгаанд байгаа ташаа ойлголтыг ашигла.

Энэ нь буруу ташаа ойлгогдсон учир шалтгаан болон атмосферыг өөрчлөн сайжруулахад чиглэх ба буруу байхад дандаа буруудах албагүй юм.

Энэ буруу хариулт гэдэгт

сэтгэл хангалуун

байна... Үүнийг хэлэлцье

Асуулт дэвшүүлэх

Дараах асуултуудыг гаргаж ирэх –

• Нийтлэг ташаа ойлголтыг авч үзэх

• Хэлэлцүүлэг хийхэд хүргэх зөрчил үүсгэх

• Хоёрдмол санааг илрүүлэх, хэлэлцүүлэг болон асуудлыг тодорхой болгохыг дэмжих

Сэтгүүлийг судлах

Сурагчид мэдсэн зүйлээ

эргэцүүлэх болон өөрийн

сурах үйл ажиллагааг дүгнэхэд

туслах сургалтын сэтгүүл

зохионо. Энэ нь Plenary үйл

ажиллагаанууд, зорилт,

зорилго гэх мэтийг

тодорхойлох хүснэгтийг

багтааж болно.

Дахин ноороглохХичээлийн цагт сурагчид хийсэн

ажлаа дахин ноороглох цаг гарга.

Энэ нь сурагчдад сурах үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр санал өгөх үйл ажиллагаан дээр анхаарал хандуулах боломжийг олгоно.

Түүнчлэн энэ нь санал зөвлөмжийн үнэ цэнийг харуулах ба ингэснээр сурагчид илүү дэмжлэг бүхий орчинд ажиллах боломжтой болно.

Гол онцлогууд

Аман хэлбэрийн ажлуудтай

зэрэгцүүлэн хийгдэх бичгийн

даалгавруудыг төлөвлөхдөө

сурагчдад зориулан тэдний

сурсан зүйлийн гол гол

онцлогуудыг талаарх

ойлголтуудыг үзүүлэх болон

илүү боловсронгуй болгон

хөгжүүлэхээр бэлтгэх

хэрэгтэй.

Сайжруулах удирдамжСурагчдын хийсэн ажилд санал

өгөхдөө, сурагчид хэрхэн сайжруулж болохыг харуулсан жишээ удирдамж гаргах байдлаар хийх хэрэгтэй.

Үүнийг боловсруулахдаа сурагчдыг ангийнхаа өөр сурагчдын ажлыг үнэлэхдээ хийсэнтэй адилхан аргаар бичихийг хүснэ.

Удирдамжийн тэмдэглэлийн талаар хэлэлцэх, энэ нь өөр төрлийн зааварчилгаа болон сануулгаас яаж ялгагдахыг ярилцана

Санал, дараагийн арга хэмжээ

Сурагчдад өгөгдсөн саналын дагуу үргэлжүүлэх ажиллах боломж олгоно -

- Хичээл дээр сурагч бүртэй ярилцах цаг гарга.

- Сурагчийн дэвтэр дээр харилцан яриа бичих.

- Сурагчдын ажлын дэвтэр дээрх харилцан яриаг хэлбэршүүлэх зорилтын хуудас эсвэл саналыг ашигла

Бүлгийн саналСурагчдын ажилд өгсөн

хөндлөнгийн үнэлгээг харгалзсан бүлгийн саналыг багшид хандуулан гаргах ба энэ нь багшид тэдний сурах үйл ажиллагааны хэрэгцээг илүү зохион байгуулалттайгаар ухамсарлахад хэрэг болдог.

Хэрэв бүлэгт эргээд санал гарвал энэ нь нэлээд анхаарал татах ба өмнө нь аль хэдийн эрэмбэлэгдэж, ангилагдсан мэдээллийг харуулах болно (багшийн хувьд ямарч утгагүй давталт).

Ангийн сурагчийн засалтСурагчид үнэлгээний шалгуурыг

ашиглан бие биенийхээ ажлыг засна.

Сурах үйл ажиллагааны талаарх бодол санаа болон эргэцүүлэлийг дэмжиж ажиллана түүнчлэн сурагчид загвар ажлуудыг харж, өмнөх ташаа ойлголтуудын учир шалтгааныг олно

Дээрх ажлуудыг ээлжит хичээлүүд болон ажлын схемүүдэд хийж өгнө.

Эрхий хурууБагш зааж байгаа зүйлийг

сурагчид хэрхэн ойлгосныг мэдэх үүднээс тэднээс эрхий хуруугаа ашиглан үзүүлэхийг хүснэ

Эрхий хуруу дээшээ = Би ойлгосон

Эрхий хуруу хажуу тийшээ харуулбал = тодорхой хэсгийг

Эрхий хуруу доошоо = Би ойлгоогүй

Хамтарч заах

Сурагчдын хөндлөнгийн үнэлгээ нь сурагчдын хамтран ажиллахыг шаарддаг. Үнэндээ AfL бол хамтын ажиллагаа юм. Тиймээс энэ нь хамтарч ажиллах чадварыг заадаг.

Энэ үйл явц нь асуудлыг сурагчидтай хэлэлцэж хамтран ажиллах болон энэ хамтын ажиллагаа анги танхимд ил тод байдлаар харагдахад дэмжлэг болдог

Гэрлэн-дохиог сайжруулахСурагчидтай хамтран тухайн

сэдэв, ажил эсвэл хичээлийг сайжруулахдаа тэднийг гэрлэн дохио ашиглан өөрсдийн ойлголтоо харуулахыг хүснэ.

Дараагаар нь сурагчид хийх сайжруулалтандаа илүү хянамгай хандаж хийсэн зүйлээ зүгээр л хянах эсвэл хийсэн тэмдэглэлээ үр дүнгүй уншихаас илүүтэй идэвхтэй оролцох боломжтой болно

Асуулт зохиож, хариулах

Шалгалтанд бэлтгэж байх үед

сурагчид өөрсдөө асуулт

зохиож түүндээ хариулах.

Энэ нь сурагчдыг үнэлгээний

бүтэц, ажиллах материалын

талаар тодорхой бодоход

хүргэнэ. Form as well as

function!

Сурагчдын үнэлгээний схем

Сурагчдаас тэдний өөрсдийнх үнэлгээний схемийг ганцаараа эсвэл бүлгээрээ боловсруулахыг хүснэ. Ингэснээр тэд өөрсдийнхөө ажлыг хосоороо эсвэл ганцаараа үнэлэх боломжтой.

Үнэлгээний схемийн зорилго буюу үнэлгээ нь үнэлгээ, харилцаа, стандартчилал болох талаар сурагчдад тайлбарлах.

Бүлгийн хариулт

Шалгалтын материал буцаан өгсөн эсвэл өөр тохиолдолд сурагчид зөв хариулт/шийдэл дээр санал нэгдэхийн тулд жижиг бүлгээр ажилладаг.

Санал нэгдэх явц нь санал нэгдэж байгаа хариултын зөв эсэхийн үндэслэл, буруу хариултын талаарх тайлбар дээр санал нэгдэх зэргийг дотроо агуулна.

Ярингаа бодох

Яриа нь сурагчдад бодлоо цэглэхэд туслах бөгөөд энэ нь тэдэнд тодорхой зүйл сургадаг.

Ярингаа бодох үйл ажиллагааг дараах байдлаар дэмжинэ–

- Хэлэлцүүлэг- Бүлгээр/хосоор ажиллах- Багш, сурагчид загварчлах

(жижиг бүлгээр ажиллах үед бүлгийн сурагч бүр хэлэцүүлэгт оролцох боломжтой бөгөөд том бүлгийн хувьд ийм боломж байдаггүй)

Асуултыг өөрчлөх

Баримт, факт сэргээн сануулах асуулт асуухын оронд түүнийг тодорхой үндэслэл шаардсан асуулт болгон өөрчилнө.

Ж.нь

‘Франц ардчилсан улс мөн үү?’

гэдэг асуулт

‘Ямар улсыг ардчилсан улс гэх вэ?’ гэж өөрчилж болно.

X ба YСурагчдаас Х нь яагаад Ү-ийн

жишээ болж байгааг асуу.

Жишээ нь алим яагаад жимсний жишээ болох вэ?

Үнэг яагаад сүүн тэжээлтэн амьтны жишээ вэ?

Ийм маягаар асуух нь баримтыг санахаас зайлсхийж тухайн тайлбарыг илүү тодорхой болгохыг шаарддаг..

Чиний мэдэх бүх зүйл

Сурагчид хичээлийн эхэнд ...........-

ийн тухай өөрийн мэдэх бүхнээ

бичнэ.

-Үүний дараа багш хичээлийг өмнөх

мэдлэгт тулгуурлаж,

давтахгүйгээр зааж болно.

Зөв болгох

Дахин хянаж засварлах, тайлбар

хийхэд анхаарлаа сайтар

хандуулах- сурагчдад өөрсдийн

хийсэн зүйлээ өөрсдөө зассан

эсэхийг нягталсны дараа дүгнэх

ажиллагаа эхэлдэг байх

шаардлага тавих (үүний тулд

хангалттай хугацаа өгөх

шаардлагатай).

Тусгайлан бэлдсэн шинжүүрүүд

Сурагчдад тохирсон, үнэлгээний

шинжүүдийг ламинатаар

бүрж бэлтгэх.

Ахиц дэвшлийг “зөөвөрлөх”Үнэлгээг сурагчдыг хөгжүүлэх

хэрэгсэл болгох ингэснээр тэдний хийж буй зүйлийг илүү утгатай болгох.

- Нэгж, бүлгүүдийн хоорондох сургалтыг холбох

- Сурган хүмүүжүүлэх сэтгүүл ашиглах

- Refer to past targets and highlight where the student is achieving this

- Сурагч хэрхэн хөгжиж буйг харуулсан зорилтын диаграмтай байх

- Үнэлгээг сурагчийн зорилготой холбох

Progress

Үгийн талаар хэлэлц

Хэлэлцүүлэгт оролцож байхдаа

түлхүүр үгнүүдийг сонгож,

анхаарал хандуул.

Тэдгээр үг хэрхэн хэрэглэгдэж

байгаа талаар хэлэлц –

Ямар нэгэн салаа утга байна уу?

Бүгд тухайн үгийг ижил байдлаар

хэрэглэж байна уу?

Харилцаа Сурагчдаас зөвхөн бичиг биш

зураг, жүжиг, баримал гэх мэт бусад хэлбэрийг ашиглан харилцахыг хүсэх.

Ийм хэлбэрүүд нь нэг ёсондоо мессеж учир харилцаа хэрхэн явагддагийг зарим хэлбэрээр илэрхийлдэг. Харилцааны өөр хэлбэр ашиглах нь багшид сурагчдын ойлголтыг өөр өнцгөөс харах боломж олгодог.

Нухацтай харилцан яриа

Багш сурагчийн хоорондын харилцан яриа нь нухацтай, сайтар тунгаан бодсон, ойлгоцыг сэргээн, дэлгэрүүлсэн, бүх сурагчдад өөрсдийн санааг илэрхийлэх боломж олгосон байх ёстой.

(Page 12, Inside the Black Box, Paul Black & Dylan William, inferNelson, 1998)

Харилцан ярианы чанарын талаар сурагчидтай хэлэлцэн түүний зорилго юу байсан, түүнийг яагаад сайжруулах хэрэгтэй, боломжтой бол хэрхэн сайжруулах, тухай ярилц.

Санал, зөвлөмжийг хослуулахСанал, зөвлөмжийг төрөл бүрийн

аргаар өгч болно. Дараах 2–ыг хослуулж болно–

i) Эерэг санал

Юмыг сайжруулах талаарх тайлбар бүхий бүтээлч шүүмж

ii) Агуулга бүхий илэрхийллүүд –

... учир .... надад таалагдлаа.

Энэ/дараагийн удаа ....

Хийсэн ажилтай холбоотой асуулт гэх мэт идэвхтэй илэрхийлэл

Юу сайн бэ?Ямар үйл ажиллагааг “сайн” гэж

үнэлэх, түүнд хэрхэн хүрэх талаар багш, сурагчийн хооронд нэгдсэн ойлголт бий болгоход цаг зарцуул.

‘Ямар үйл ажиллагааг “сайн” гэж үнэлэх талаар хэлнэ үү.’

‘Санамжийн талаар юу гэж боддог вэ?’

‘Дараагийн шатанд юу хийх/бодох талаар та байнга боддог уу?’

‘тухайн зүйл ”Сайн” болсон гэдгийн та мэддэг үү?’

гэх мэт асуулт ашиглаарай.

Өөрийгөө үнэлэхӨөрийгөө үнэлэх нь бид хэрхэн сурч байна вэ гэдэгт анхаардаг бол өөрийн үнэлгээ (Self-evaluation) нь бид юу сурч байгаа вэ гэдэгт анхаардаг. Сурагчдыг өөрийгөө үнэлж сургахын тулд дараах хэлбэрийн асуултуудыг ашигла:•Сурч байх үед юу тохиолдсон тухай бод•Яг юу таныг бодолхийлэхэд хүргэсэн бэ? Аль нь хэцүү байсан бэ?•Аль хэсэгт илүү дэмжлэг шаардлагатай байсан бэ?•Аль нь таалагдсан бэ?•Х-ийн тухай шинээр юу мэдсэн бэ?•Өөр ангид тохируулж сурах үйл ажиллагааг хэрхэн өөрчлөх вэ?Эдгээр асуултуудын хариултыг багш нар урьдчилан загварчилах замаар сурагчдад өөрийгөө хэрхэн үнэлэх талаар санаа өгч болно.

Сайн асуулт гэж юу?

Сурагчидтай сайн асуулт гэж юу болох талаар ярилц. Энэ үйл явц сурагчдад нээлттэй болон хаалттай асуултын ялгааг тодорхой харуулна. Үүний дараа тэд тухайн сэдвээр асуулт зохиож, аль нь сайн асуулт болохыг шийдэж, хэлэлцээд тэдгээрт хариулна.

График боловсруулагчСурагчдыг өөрийгөө үнэлэхэд график боловсруулагч ашигла.

KWLСэдвийн эхэнд сурагчид дараах гурван багана бүхий хүснэгт зохионо –

Юу мэддэг;Юу мэдэхийг хүсэж байгаа;Юу сурсан.

Сурагчид хоорондоо хэлэлцэн эхний хоёр баганыг бөглөх бөгөөд гуравдах баганыг хичээлийн дараа (эсвэл явцад) бөглөнө.

“Би хэрхэн сурах вэ” – гэсэн хаягтай багана байж болно.

Хамтрагчтайгаа ярилцах

Сүүлийн хичээлийн эхлэлд эсвэл тусгайлсан хэсэгт сурагчид бусадтайгаа дараах зүйлүүдийн талаар саналаа хуваалцах:

• Тэдний сурсан 3 шинэ зүйл• Тэдний хувьд юу амархан

байсан• Тэдний хувьд юу амархан

байсан • Цаашид юуны талаар сурмаар

байна

Тэмдэглэлийн наадаг цаас

Сургалтыг үнэлэхдээ тэмдэглэлийн наадаг цаас ашиглах.

Бүлгээрээ, хосоороо, дангаараа дараах асуултуудад хариулна:

• Би юу сурсан бэ?• Аль нь амархан байсан бэ?• Аль нь хүнд байсан бэ?• Миний мэдмээр байгаа зүйл?

Хамтран суралцагчдаа хариулт өгөхХосоороо болон хамтарч үнэлгээ өгөхСурагчид хамтран суралцагчдадаа эсвэл хамт суралцдаг бүлгийнхнээ өөрийнх нь ажилд үнэлэлт дүгнэлт өгүүлэхээр урих. Үүнийг үр дүнтэй болгохын тулд сурагчид сургалтын зорилго, амжилтын шалгуурын талаар ойлголттой болсон байх ёстой.Тэд мөн сургалтын зорилгод эерэг бөгөөд конструктив хариу өгөхийн тулд хамтран суралцагчийнхаа асуултад хариулах нь чухал гэдгийг ойлгосон байх ёстой. Сурагчид тухайн ажил/даалгаврын гүйцэтгэгчээс асуулт асууж болно.

Hands DownСурагчдад асуулт асуух үедээ л гараа өргөх, хариулах бол өргөх шаардлагагүй гэдгийг хэл. Ингэснээр багш хариулт хэлэх сурагчдыг сонгох боломжтой болж сэдвийг бүгд ойлгосон эсэхээр мэдээлэл олж авч чаднаwww.classtools.net – хуудсан дээр “fruit machine” гэж нэрлэгдэх програм байдаг. Энд сурагчид өөрийн нэрийг оруулж хадгалахад сурагчдын нэрийг санамсаргүйгээр сонгодог. Савхан дээр сурагчдын нэрийг бичин санамсаргүйгээр нэгийг сонгон асуултад хариулахыг хүсэх.Бөмбөг, тоолуур дээр тоо бичин сугалуулах замаар бүртгэх, суудал хуваарилах, үүнийгээ дахин хуваарилах

Сайн асуултын хэлбэрүүд

Яагаад … вэ?

Хэрэв … вэ?

Хэрхэн … вэ?

... талаар тайлбарлах боломжтой юу?

... юу болох вэ?

Сургалтыг зохицуулах

Сурагчдыг сурах үйл

ажиллагаандаа төвлөрч байх

үед анги дотуур тойрон

явснаар багш суралцаж буй

талаар мэдээлэл цуглуулах,

үнэлгээний төрөл бүрийн

стратегиудыг ашиглах,

тохиромжтой үед нь оролцох

гэх мэт боломж олгоно.

A B C DСурагч бүр A, B, C, D үсэг

бичсэн карттай байхаар картуудыг (ламинатордаж) бэлдэх. Дөрвөн хариулт бүхий асуулт асууж сурагчид өөрийн хариултыг харуулна.

Тэднийг бусдын хариултыг харахгүй байх талаас нь урамшуулаарай.

Энэ яагаад хамгийн илүү нь вэ?

Гэрийн даалгаварт сурагчдадаа өөрсдийн хамгийн сайн хийсэн бүтээлээ тогтоох, түүнийг яагаад хамгийн сайн бэ гэдгийг тайлбарлах даалгавар өг.

Энэхүү тайлбар нь амжилтын шалгуур, түвшин, зорилт зэргийг хамарсан байх хэрэгтэй

Үзүүлээд тайлбарлах

Сурагчид өөрсдийн хариулт танд болон бусдàдаа хурдан хугацаанд харуулдаг байхын тулд бага оврын цагаан самбар ашиглах.

Идэвхтэй сурагч

AfL-ийн гол санаа нь сурагчид

идэвхтэй, сургалтын гол

оролцогч байх ёстой.

Хичээлийн агуулга энэ зүгт

чиглэсэн байхаар аргуудыг

бодож олох хэрэгтэй.

Хэрвээ агуулга уйтгартай

байвал түүнийг хөгжилтэй

эсвэл сонирхолтой болгох

арга ол.

Урт ба богино хугацааАхиц дэвшлийг өргөн утгаар нь

хангахын тулд сурагчид урт болон богино хугацааны зорилтыг хоёуланг тавих хэрэгтэй.

Богино хугацааны зорилтыг 1-2 долоо хоногт шалгах бол урт хугацааны зорилтыг хугацааны төгсгөлд эргэн дүгнэнэ.

Урт хугацааны зорилттîй байх нь багш, сурагчдын ойрын хугацааны зорилтыг илүү сайн гаргахад тустай. Энэ нь тухайн сэдвийн хувьд сурагчдыг илүү ихээр идэвхжүүлж буй хэсэг дээр төвлөрөх боломж олгоно.

Нэг минутын товчлол-Minute Paper

Сурагчид хичээлийн үеэр

сурсан хамгийн чухал

(хэрэгтэй, утгатай, гэнэтийн

г.м.) хэсгийг онцолж бичнэ.

Эрэл, хайгуул хийсэн асуулт

Хичээл дээр өндөр түвшинд сэтгэх явдлыг дэмжих зорилгоор эрэл, хайгуул хийсэн асуулт ашиглах.

Жнь:

Нэгдсэн вант улс хэр зэрэг

ардчилсан улс вэ?

Яагаад манай сургуульд олон

үндэстэн, ястны хүүхдүүд

суралцдаг вэ?

Инээмсэглэж байгаа дүрсүүд

Сурагчид тухайн сэдэв тэдэнд хэр зэрэг тохирч байгааг инээмсэглэж буй дүрсээр илэрхийлж болно.

Цааш үргэлжлүүлэхэд

бэлэн

Зарим хэсгийг ойлгож байгаа ч

бүгдийг биш

Ойлгоогүй, дахин үзэх хэрэгтэй

Квадратууд

Сурагчид тухайн ажлыг

дууссаны дараа харгалзах

хуудсан дээр квадрат зурна.

Хэрэв тэд ажлыг ойлгоогүй

бол улаан, дунд зэрэг

ойлгосон бол шар, сайн

ойлгосон бол квадратыг

ногооноор будна.

Ойлгомжгүй хэсэг

Сурагчид тодорхойгүй

байсан нэг, эсвэл хоёр

сэдвийг бичнэ. Үүнийг

өмнөх хичээл, бүлэг

хичээлийн төгсгөл, өмнөх

үйл ажиллагаанаас ч авч

болно. Багш болон

ангиараа нийлээд энэхүү

ойлгомжгүй байдлаас

тайлах оролдлого хийдэг.

Нэг өгүүлбэрт багтаасан дүгнэлт

Сурагчид тухайн сэдвээр мэдлэгээ дүгнэсэн өгүүлбэр бичнэ.

Энэ өгүүлбэр нь хэн, юу, хэзээ, яагаад, хэрхэн, хаана гэх мэтийг тусгасан байвал зохино.

Үүний дараа сурагчид харилцан бие биеэ хянах, дахин засварлаж болно.

top related