lecture 15

Post on 24-Jun-2015

1.734 Views

Category:

Documents

4 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Lecture 15

Сангийн бодлого, түүний ангилал, хэрэгжүүлэх арга хэрэгслүүд

Улсын төсөв, төсвийн орлого, зарлага, төсвийн алдагдал

Мөнгөний Банкны тогтолцоо, банкны гүйцэтгэх үүрэг

бодлого, төрөл, хэрэгжүүлэх арга хэрэгслүүд

Сангийн бодлого нь макро эдийн засгийн онолын нэг гол асуудал юм. Төрөөс сангийн бодлогыг төсвөөрөө дамжуулан явуулдаг.

Макро эдийн засгийн үндсэн зорилгууд болох урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон ажилгүйдлийг бууруулах зэрэг эдийн засгийн хөгжлийн тулгуур асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төрийн үйл ажиллагааг сангийн бодлого гэж ойлгож болно.

Сангийн бодлогыг дотор нь зорилтот ба зорилтот бус гэж хоёр ангилж үздэг.

Зорилтот сангийн бодлого. Засгийн газраас урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, инфляцийг тогтворжуулах, ажлын байр бий болгох зорилгоор нийт эрэлт буюу төлөвлөгдсөн зардалд сангийн бодлогын арга хэрэгслүүдээрээ дамжуулан зориудаар нөлөөлж байгаа хэлбэр юм.

Зорилтот бус сангийн бодлого. Засгийн газраас тухайн хугацааны макро эдийн засгийн тогтворжилтыг хангах үүднээс зориудаар нийт эрэлтэд нөлөөлөх бодлого авч хэрэгжүүлээгүй байхад эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамааран аяндаа сангийн бодлогын арга хэрэгслүүд өөрчлөгдөж байх хэлбэр юм.

Улсын худалдаа буюу ЗГ зардал /төсөв/ТатварШилжих төлбөр зэргээр дамжуулан

хэрэгжүүлдэг.

Засгийн газраас төрийн байгууллагуудын хангамжийн зардал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар, дэд бүтэц болон батлан хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж буй зардлуудын аль нэгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах нь /G→G’↑/ нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардлыг өсгөх бөгөөд үүний дүнд төлөвлөгдсөн зардлын муруй ΔG-тэй тэнцүү хэмжээгээр зүүн дээш параллелиар шилжинэ.

Улсын зардлын үржүүлэгч буюу мультипликатор нь бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авсны үрдүнд өссөн улсын зарлагын нэмэгдэлт нь ДНБ-ийг нэмэгдүүлнэ. Үүнийг дараах томъёогоор харуулбал:

Мультипликатор= ΔДНБ/ΔG= 1/ (1-MPC)

ΔДНБ = ΔG *1/ (1-MPC)

Улсын худалдааг татварын орлоготой нэгэн адилаар 20 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ. Ахиу хэрэглээ МРС= 0,6 гэвэл:

Мультипликатор= 1/ (1-0,6)=2,5

Улсын зардлыг 1 төгрөгөөр нэмэгдүүлэхэд тэнцвэрт үндэсний орлого 2,5 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Тэгвэл улсын худалдааг 20 сая төгрөгөөр нэмэгдүүлэхэд үндэсний орлого (20 саяч 2,5)=50 сая төгрөгөөр нэмэгдэж байна.

Татварын үржүүлэгч буюу мультипликатор нь татварын орлогыг өөрчилсний үр дүнд улсын зарлагын өөрчлөлт нь ДНБ-ийг нэмэгдүүлэх юмуу эсвэл бууруулах харьцааг хэлнэ. Үүнийг дараах томъёогоор харуулбал:

Мультипликатор= ΔДНБ/ΔT=-MPC/(1-MPC)

ΔДНБ = ΔT *(-MPC)/ (1-MPC)

Татварын орлогын хэмжээг 20 сая төгрөгөөр бууруулсан. Ахиу хэрэглээ МРС= 0,6 байна гэж бодъё. Энэ нь татвар төлсний дараах орлогын өсөлтийн 60% нь хэрэглээнд, 40% нь хуримтлалд очдог гэсэн үг юм.

Мультипликатор= -0,6/ (1-0,6)=-2,5

Татварын орлогыг 1 төгрөгөөр бууруулахад тэнцвэрт үндэсний орлого 1,5 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Татварын орлогыг 20 сая төгрөгөөр бууруулахад үндэсний орлого (20 саяч*1,5)=30 сая төгрөгөөр нэмэгдэж байна.

Улсын төсөв нь улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хүн амын аж амьдралыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, орон нутгийг жигд хөгжүүлэх зорилгоор бүрдүүлэн ашиглаж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрсөн сан бөгөөд ДНБ-ийг дахин хуваарилах, эдийн засгийг төрөөс зохицуулах, урамшуулах, мөнгөн хөрөнгийн сангийн бүрдэлт, ашиглалтад хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг.

Монгол Улсын төсөвОрон нутгийн төсөвМонгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөвНийгмийн даатгалын сангийн төсөв

1. Бүх төрлийн татварын орлого (орлого ба ашигт ноогдуулах татвар, худалдааны татвар, гаалийн татвар, үл хөдлөх хөрөнгөд ноогдуулах татвар г.м)

2. Татварын бус орлого буюу улсын өмч хөрөнгө, улсын үйлдвэрийн газрууд, улсын худалдаанаас орох орлого

3. Үнэт цаас борлуулснаас олох орлого- уудаас бүрдэнэ.

1. Урсгал орлого - Урсгал орлого нь татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ.

2. Хөрөнгийн орлого - Төсвийн хөрөнгийн орлого нь өмч хувьчлалын орлого, төрийн өмчит ААН-ийн ногдол ашиг, үндсэн хөрөнгө борлуулсны орлого, газар худалдсаны орлого, барааны нөөцийн борлуулалтаас бүрдэнэ.

3. Тусламжийн орлого- Олон улсын байгууллага, гадаад орны урсгал болон хөрөнгийн тусламж, Засгийн газар ба нутгийн захиргаадын хоорондын тусламжаас бүрдэнэ.

1. Нийгэм соёлын арга хэмжээг санхүүжүүлэх, эрүүл мэнд, соёл, боловсрол, нийгмийн халамж г.м

2. Батлан хамгаалах, гадаад харилцаа, дипломат албыг санхүүжүүлэх;

3. Төр, засгийн удирдлагын аппаратыг санхүүжүүлэх;4. Дэд бүтэц дэх хөрөнгө оруулалт болон нийгмийн

шинжтэй улсын үйлдвэрийн газруудын алдагдлыг нөхөн санхүүжүүлэх;

5. Улсын гадаад, дотоод өрийг тус бүр санхүүжүүлэхэд гаргаж буй зардлуудаас бүрдэнэ.

1. Урсгал зардал

2. Хөрөнгийн зардал

3. Эргэж төлөгдөх зээл

Бараа үйлчилгээний зардал, татаас ба урсгал шилжүүлэг, зээлийн үйлчилгээний төлбөр

Төсвийн орлого, зарлага хоёр тэнцэж байвал үүнийг төсвийн тэнцэл гэнэ.

Хэрэв орлого нь зарлагаасаа давж байвал төсөв илүүдэлтэй буюу үлдэгдлийг засгийн газар дараа жилийн төсвийн орлогод шилжүүлнэ, урьдчилан төлөвлөгдөөгүй арга хэмжээнд зарцуулна.

Хэрэв зардал нь орлогоосоо давж байвал үүнийг төсвийн алдагдал гэнэ.

Төсвийн алдагдал гэдэг нь төсвийн зардлага нь орлогоосоо давах үзэгдэл юм. Алдагдлыг нэлээд хэдэн хэлбэрээр ангилдаг. Үүнд: урсгал тооцооноос гарах алдагдал, гадаад хүчин зүйлийн алдагдал, урсгал зарлагын өсөлтийн алдагдал, мөнгө зээлийн бодлогын алдагдал, субъектив хүчин зүйлийн алдагдал, хөрөнгө оруулалтын бодлогын алдагдал, урсгал орлогын алдагдал, санхүүгийн буруу бодлогын алдагдал зэрэг орно.

1. Төсвийн алдагдлыг хорогдуулах замаар алдагдлыг нөхөх

2. Татварын хувь хэмжээг өсгөх замаар төсвийн алдагдлыг нөхөх

3. Төсвийн алдагдлыг улсын өр болгон хувиргаж нөхөх

4. Улсын мэдлийн хөрөнгийг арилжаалж нөхөх5.Цаасан мөнгө гүйлгээнд нэмж гарган мөнгөний

нийлүүлэлтийг нэмэгдүүлж улсын өрийг төлөх

Өнөөдөр ихэнхи улс орнууд банкны 2 шатлалт тогтолцоотой. Энэ нь:

- Төв банк - Арилжааны банкаас бүрдэнэ.

Төв банк нь тухайн улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд арилжааны банкуудаа заавал байлгах нөөцийн нормоор хангаж байдаг.

Арилжааны банкуудын эцсийн зээлдүүлэгч нь төв банк байна.

Арилжааны банкууд нь ашгийн төлөө бизнесийн байгууллага бөгөөд тэд үйлчлүүлэгчдээсээ хадгаламж авч тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт хийх, зээл олгоход ашиглах юм. Хөрөнгийн зах зээл дээр арилжааны банк нь гол үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл хадгаламж хийх хүсэлтэй болон өнөөгийн хэрэглээндээ зориулж зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст харилцан ашигтай ажиллах боломжоор хангаж өгдөг.

Мөнгөний бодлого нь улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизм дээр суурилан хэрэгждэг онцлогтой.

Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн орчинд нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэнэ.

Мөнгөний бодлогын зорилтыг хангах үүргийг ихэнхи оронд хэрэгжүүлэх эрхийг нь тухайн Улсын Төв банкинд хуулиар олгосон байдаг.Манай улсын Төв банкны хуулинд “Төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал бол төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилт мөн” гэж заасан байдаг.

1. Мөнгөний зөөлөн бодлого2. Мөнгөний хатуу бодлого

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төв банкнаас явуулж буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой бодлогыг мөнгөний зөөлөн бодлого гэнэ.Зөөлөн бодлогын гол зорилго нь хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсгөх, банкны нөөцлөх хэрэгцээг бууруулж ажилгүйдлийг багасгахад чиглэгддэг. Гэхдээ энд үйлдвэрлэлийн бүтцийг шинэчлэх асуудлыг анхаарч үзэх ёстой.

Заавал нөөцийг ихэсгэх, зээлийн хүүг өндөрсгөх гэх мэт мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглан мөнгөний нийлүүлэлтийг багасгахад чиглэгдсэн төв банкны үйл ажиллагааг мөнгөний хаэтуу бодлого гэнэ.Уг бодлогын зорилго нь дотоодын үнийн өсөлтийг бууруулж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтворжуулах буюу ханш уналтыг хязгаарлахад чиглэгддэг.

Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөн мөнгөний зөөлөн бодлогыг авч хэрэгжүүлэх нь оновчтой байдаг.Эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн болон оргил үед үнийн ерөнхий түвшний өсөлтийг бууруулах, үнийн ерөнхий түвшний өсөлтөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор мөнгөний хатуу бодлогыг авч хэрэгжүүлдэг.

Төв банк нь мөнгөний бодлогын зорилготой уялдуулан мөнгөний нийлүүлэлтийн олон аргыг хэрэглэдэг хэрэглэдэг. Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх байдлаар нь:

1. Шууд арга 2. Шууд бус арга

Шууд аргад арилжааны банкны зээлийн үлдэгдэлд хязгаарлалт тогтоох, хүүгийн түвшинг өөрчлөх зэрэг аргууд орох бөгөөд мөнгөний нийлүүлэлтийг богино хугацаанд багасгах зорилго тавьсан үед хэрэглэдэг.

• Заавал байлгах нөөцийн арга• Нээлттэй зах зээлийн гүйлгээ• Хүүгийн нэгдсэн бодлого• Төв банкны зээлжүүлэлт гэх мэт аргууд орно.

top related