lekts 4 pvvsiin onol

Post on 28-Jul-2015

39 Views

Category:

Documents

5 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Пүүсийн онол

Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл дээр нийлүүлэлтийг пүүсүүд хийдэг. Өөрөөр хэлбэл пүүсүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Пүүсийн гол зорилго нь ашиг олоход чиглэдэг.

Пүүсийн онол нь пүүсийн үйл хөдлөл болон орлого, зардлын төрлүүдийг судална.

Пүүст ашиглагдах нөөцүүд

Бодит амьдрал дээр пүүсүүд олон төрлийн нөөц ашиглах боловч микро ЭЗО-д үүнийг ерөнхийд нь хоёр ангилдаг. Үүнд:

- хөдөлмөр

- капитал

Үйлдвэрлэлийн функц

Үйлдвэрлэлийн хэмжээ ба нөөцийн хоорондын хамаарлыг үйлдвэрлэлийн функц гэнэ.

Y = f (L, K)

Энэхүү функцийн хэлбэр нь шугаман ба шугаман бус хэлбэрүүдтэй.

Пүүсийн зардал

Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай нөөцийг худалдан авах, олж бэлтгэх, ашиглахтай холбогдон гарах мөнгөн төлбөрийг

үйлдвэрлэлийн зардал гэнэ.

Үйлдвэрлэлийн хугацаа

Үйлдвэрлэлд ашиглагдаж буй нөөцийн өөрчлөлтөөс хамааруулаад үйлдвэрлэлийн хугацааг ангилдаг.

• Богино хугацаа

• Урт хугацаа

Богино хугацааны үйлдвэрлэлийн зардлын онцлог

Богино хугацааны үйлдвэрлэлийн зардлыг бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарах байдлаар нь 2 ангилна.

- хувьсах зардал

- тогтмол зардал

Хувьсах зардал гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнээс хамааран гардаг зардал юм. Жишээ нь: түүхий эд материалын зардал, ажилчдын цалингийн зардал г.м

Тогтмол зардал гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнээс үл хамааран гардаг зардал юм. Жишээ нь: зээлийн хүүгийн зардал, түрээсийн зардал г.м

Дундаж зардал ба ахиу зардал

Нэгж бүтээгдэхүүнд ноогдох

зардлыг дундаж зардал гэнэ. Энэ нэгж бүтээгдэхүүний өртөг гэсэн үг.

Ахиу зардал нь бүтээгдэхүүнийг нэгжээр нэмж үйлдвэрлэх тусам нийт зардал хичнээнээр нэмэгдэх вэ гэдгийг илэрхийлнэ.

Тэмдэглэл

Нийт зардал – Total cost - TCТогтмол зардал – Fixed cost - FCХувьсах зардал – Variable cost - VCДундаж зардал – Average cost - ACАхиу зардал – Marginal cost - MCДундаж тогтмол зардал – Average fixed cost - AFCДундаж хувьсах зардал - Average variable cost - AVC

TC = VC + FC AC = TC/Q MC = ∆TC/∆QAFC = FC/QAVC = VC/Q

Томъёо

C

Q0

ACMC

Q TC FC VC AC AVC AFC MC0 360 360 0 - - - -5 370 360 10 74 2 72 2

10 375 360 15 37.5 1.5 36 115 390 360 30 26 2 24 320 440 360 80 22 4 18 1025 550 360 190 22 7.6 14.4 22

Q TC FC VC AC AVC AFC MC0 1240 1240 0 - - - -1 1250 1240 10 1250 10 1240 102 1255 1240 15 627.5 7.5 620 53 1270 1240 30 423.3 10 413.3 154 1320 1240 80 330 20 310 505 1610 1240 370 322 74 248 290

Анхааран сонссон та бүхэнд баярлалаа

top related