lekts 5 ashgiig hamgiin ih bailgah nohtsol

Post on 24-Dec-2014

45 Views

Category:

Documents

8 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Ашгийг хамгийн их байлгах нөхцөл

Нийт орлого ба ахиу орлого

Пүүсийн нийт орлого нь бүтээгдэхүүний тоо хэмжээг үнээр үржүүлсэнтэй тэнцүү.

TR – нийт орлого

TR = P*Q

Ахиу орлого нь бүтээгдэхүүний тоо хэмжээ нэгжээр нэмэгдэхэд нийт орлого хичнээнээр нэмэгдэхийг илэрхийлнэ.

MR – ахиу орлого

MR = ∆TR/∆QMR

Q0

MR

Ахиу орлого өсч байснаа тодорхой цэгээс эхлэн буурч байгаа нь үр өгөөж буурах хуулиар тайлбарлагдана. Уг хууль нь үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх тусам нийт орлогын өсөлтийн хурд нэмэгдэж байснаа тодорхой цэгээс эхлэн буурна гэсэн зүй тогтолтой.

Пүүсийн ашиг

Пүүсийн гол зорилго нь ашиг олоход оршино. Нийт орлогоос нийт зардлыг хасвал ашиг гарна. π – ашиг

π = TR – TC

Ашгийг хамгийн их байлгах нөхцөл

Пүүсийн ашгийг хамгийн их байлгах нөхцлийг дараах аргаар тодорхойлно.

f´(π) = 0 байх бүтээгдэхүүний тоо хэмжээг олж тогтооно.

( TR – TC )´ = 0

( TR)´ – (TC)´ = 0

( TR)´ = MR

( TC)´ = MC

MR – MC = 0

MR = MC энэ нөхцлийг хангаж байх тоо хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэвэл пүүсийн ашиг хамгийн их байна. (эсвэл алдагдал нь хамгийн бага байна)

R\C

Q0

MR

MC

q

Дундаж бүтээгдэхүүн ба ахиу бүтээгдэхүүн

Пүүсийн хэмжээнд үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүнээс гадна дундаж ба ахиу бүтээгдэхүүнийг тооцоолж, шийдвэр гаргахад ашигладаг. Эдгээр нь үйлдвэрлэлийн орцын үр ашгийг илэрхийлнэ.

Нэгж орцод ноогдох бүтээгдэхүүний тоо хэмжээг дундаж бүтээгдэхүүн гэнэ.

APL = TP/L

TP – нийт бүтээгдэхүүн

APL- хөдөлмөрийн дундаж бүтээгдэхүүн

МPL- хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн

APL нь нэг ажилчны дундаж бүтээмжийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл нэг ажилчин дунджаар хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг илтгэнэ.

Орцын хэмжээг нэгжээр нэмэгдүүлэхэд нийт бүтээгдэхүүн хичнээнээр нэмэгдэх гэдгийг ахиу бүтээгдэхүүн илэрхийлнэ.

APL = ∆TP/∆L

MP\AP

L0

AP

MP

top related