money theory

Post on 22-Nov-2014

304 Views

Category:

Documents

3 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Мөнгөний бодлого

БҮЛЭГ 31

Мөнгөний бодлогын зорилгууд

Бүрэн ажил эрхлэлт, тогтвортой үнэ болон урт хугацааны хүүний түвшний зохицуулалт

Урт хугацаанд эдгээр зорилгууд нь нийцтэй бөгөөд бие биенийгээ бататгадаг боловч богино хугацаанд зөрчилдөж болох юм.

Хамгийн гол зорилго нь үнийн тогтвортой байдал юм.

Үнийн тогтвортой байдал бүрэн ажил эрхлэлт болон урт хугацааны хүүний түвшинг зохицуулах суурь шалтгаан болдог.

Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ

Үйл ажиллагааны “бүрэн ажил эрхлэлт”-ийн зорилгоТогтвортой үнэ нь гол зорилго боловч ХНС бизнесийн мөчлөгт мөн анхаарлаа хандуулдаг.

Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг хэмжихдээ ХНС үйлдвэрлэлийн зөрүү буюу потенциал ДНБ-ээс бодит ДНБ-ий хазайсан хувийг ашигладаг.

Эерэг үйлдвэрлэлийн зөрүү инфляцийн өсөлтийг харуулна.

Сөрөг үйлдвэрлэлийн зөрүү ажилгүйдэл хэвийн түвшнээсээ их байгааг илэрхийлнэ.

ХНС үйлдвэрлэлийн зөрүүг хамгийн бага байлгахыг эрмэлздэг.

Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ

Мөнгөний бодлогыг удирдах нь

Холбооны сангийн хүүХНС-ийн бодлогын арга хэрэгслийн сонголт (ихэнх төв банкны хийдэг сонголттой ижил) нь богино хугацааны хүүний түвшин юм.

Энэ сонголтыг хийсэн үед валютын ханш болон мөнгөний хэмжээ нь зах зээлийн зарчмаар тэнцвэр тогтдог.

ХНС-ийн зорилтод онцгой хүүний түвшин нь холбооны сангийн хүү бөгөөд энэ нь банкууд өөр хоорондоо зээлдэг овернайт зээлийн хүүний түвшин юм.

Мөнгөний бодлогыг удирдах нь

ХНС-ийн шийдвэр гаргах процессХНС дараахын алинийг нь ч сонгон ашиглах боломжтой.

Арга хэрэгслийн дүрэм

Зорилтод дүрэм

Мөнгөний бодлогыг удирдах нь

Арга хэрэгслийн дүрэмАрга хэрэгслийн дүрэм нь эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын түвшинд суурилсан бодлогын арга хэрэгслийг төлөвлөдөг.

Хамгийн алдартай арга хэрэгслийн дүрэм нь Тейлорын дүрэм бөгөөд

Холбооны сангийн хүүний түвшинг дараах хүчин зүйлсээс хамааруулан тогтоодог.

Зорилтод түвшнээс инфляцийн түвшний хазайх хазайлт

Үйлдвэрлэлийн зөрүүний чиглэл ба хэмжээ

Мөнгөний бодлогыг удирдах нь

Зорилтод дүрэмЗорилтод дүрэм нь бодлогын туйлын зорилтын таамаглал зорилтод түвшинд байхаар бодлогын арга хэрэгслээ төлөвлөдөг.

Хэрэв бодлогын туйлын зорилго 2 хувийн инфляцийн түвшин бөгөөд арга хэрэгсэл нь холбооны сангийн хүү бол зорилтод дүрэм нь холбооны сангийн хүүг инфляцийн түвшний таамаглалыг жилийн 2 хувьтай тэнцүү байх түвшинд тогтооно.

Мөнгөний бодлогыг удирдах нь

Холбооны сангийн хүүнд үзүүлэх нөлөөнүүд Тейлорын дүрэм нь холбооны сангийн хүү (FFR)-г тэнцвэрт бодит хүүний түвшин (Тейлор үүнийг жилийн 2 хувь гэж үзсэн) дээр инфляцийн түвшин (INF) болон үйлдвэрлэлийн зөрүү (GAP)-г дараах томъёоны дагуу нэмж тогтоодог (бүх утгууд нь хувиар илэрхийлэгдэнэ):

FFR = 2 + INF + 0.5(INF – 2) + 0.5GAP

Хэрэв инфляци зорилтод түвшиндээ байвал үйлдвэрлэлийн зөрүү тэг (бүрэн ажил эрхлэлттэй), 2 хувийн инфляцийн зорилттой үед холбооны сангийн хүү жилийн 4 хувь байна.

Мөнгөний бодлогыг удирдах нь

Мөнгөний бодлогыг удирдах нь

Мөнгөний бодлогыг удирдах нь

Мөнгөний бодлогыг удирдах нь

Холбооны сангийн хүүний зорилтод хүрэх: Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааНээлттэй зах зээлийн үйл ажиллагаа гэдэг нь ХНС засгийн газрын үнэт цаасыг арилжааны банк, ард иргэдээс худалдаж авах болон худалдах юм.

ХНС үнэт цаас худалдан авах үедээ үнэт цаасны төлбөрийг төлснөөр банкны нөөцийг шинээр бий болгоно.

ХНС үнэт цаасыг худалдах үед банкууд эзэмшиж буй нөөцөөрөө төлбөрийг төлдөг.

Тиймээс нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа банкны нөөцөд нөлөөлнө.

Мөнгөний бодлогыг удирдах нь

Зураг 31.4-д нээлттэй зах зээлийн худалдан авалтын ХНС болон Америка банкны тэнцэл дэх нөлөөг харуулав.

Нээлттэй зах зээлийн худалдан авалт банкны нөөцийг өсгөдөг.

Мөнгөний бодлогыг удирдах нь

Зураг 31.5-д нээлттэй зах зээлийн борлуулалтынХНС болон Америка банкны тэнцэл дэх нөлөөг харуулав.

Нээлттэй зах зээлийн борлуулалт банкны нөөцийг бууруулдаг.

Мөнгөний бодлогыг удирдах нь

Нөөцийн зах зээлийн тэнцвэрЗураг 31.6-д нөөцийн зах зээлийг дүрслэв.

x-тэнхлэг эзэмшиж буй нөөцийн хэмжээг илэрхийлнэ.

y-тэнхлэг холбооны сангийн хүүг илэрхийлнэ.

Мөнгөний бодлогыг удирдах нь

Банкны нөөцийн эрэлт нь RD муруй юм.

Холбооны сангийн хүү нь эзэмшиж буй нөөцийн алдагдсан боломжийн зардал учраас холбооны сангийн хүү өндөр байвал нөөцийн эрэлтийн хэмжээ бага байдаг.

Нөөцийн эрэлт сөрөг налалттай байна.

Мөнгөний бодлогыг удирдах нь

Улаан шулуун нь ХНС-ийн зорилтод холбооны сангийн хүүг илэрхийлнэ.

ХНС-ийн нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа банкны систем дэх нөөцийн бодит хэмжээг тодорхойлдог.

Мөнгөний бодлогыг удирдах нь

Нөөцийн зах зээлийн тэнцвэр холбооны сангийн хүүг тодорхойлно.

Тиймээс ХНС холбооны сангийн хүүг зорилтод түвшиндээ барихдаа нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг ашигладаг.

Мөнгөний бодлогын шилжих механизм

Товч тоймХНС холбооны сангийн хүүг бууруулснаар:

1. Бусад богино хугацааны хүүний түвшин болон валютын ханш суларна.

2. Мөнгөний хэмжээ болон зээлжих сангийн нийлүүлэлт өснө.

3. Урт хугацааны хүүний түвшин буурна.

4. Хэрэглээний зардал, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт өснө.

Мөнгөний бодлогын шилжих механизм

5. Нийт эрэлт өснө.

6. Бодит ДНБ-ий өсөлт болон инфляцийн түвшин нэмэгдэнэ.

ХНС холбооны сангийн хүүг өсгөх үед эсрэг чиглэлд дараалласан нөлөөлөл явагдана.

Зураг 31.7-д нэгээс хоёр жилийн хугацаанд өрнөдөг эдгээр дараалласан нөлөөллүүдийн товч дүгнэлтийг схемчилж харуулав.

Мөнгөний бодлогын шилжих механизм

Хүүний түвшний өөрчлөлтЗураг 31.8-д гурван хүүний түвшний хэлбэл-злийг харуулав. Үүнд:

Богино хугацаат үнэт цаасны хүү

Урт хугацаат бондын хүү

Холбооны сангийн хүү

Мөнгөний бодлогын шилжих механизм

ХНС уналттай тэмцэх нь Хэрэв инфляци бага, үйлдвэрлэлийн зөрүү сөрөг бол ХНЗЗХ зорилтод холбооны сангийн хүүгээ бууруулна.

Мөнгөний бодлогын шилжих механизм

ХНС уналттай тэмцэх ньМөнгөний нийлүүлэлтийн өсөлт богино хугацаанд зээлжих сангийн нийлүүлэлтийг өсгөнө.

Мөнгөний бодлогын шилжих механизм

ХНС инфляцитай тэмцэх ньХэрэв инфляци хэт өндөр, үйлдвэрлэлийн зөрүү эерэг бол ХНЗЗХ зорилтод холбооны сангийн хүүгээ өсгөнө.

Мөнгөний бодлогын шилжих механизм

ХНС инфляцитай тэмцэх ньМөнгөний нийлүүлэлтийн бууралт богино хугацаанд зээлжих сангийн нийлүүлэлтийг бууруулна.

Мөнгөний бодлогын шилжих механизм

Лекц дуусав.

top related