od ba nar 4r angi

Post on 12-Jun-2015

1.163 Views

Category:

Documents

5 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Сэдэв: Нар ба од

Хүн - байгаль 4-р анги

Өглөө ................ манддаг.

Шөнө.................. түгдэг

Тэр юу вэ?

Тоонон дээр тоогүй цоохор

Нар ба од

Сансрын тоос бөмбөлөг болон бөөгнөрч, хий болон хувирснаар од үүсдэг байна.Оддыг бүрдүүлэгч хий нь шатдаг учир од гэрэлтэж харагддаг.Нар нь улайдсан хийгээс тогтсон асар том бөмбөлөг юм.Од нь арван тэрбум жил гэрэлтдэг.Цэлмэг шөнө тэнгэрт түг түмэн од түгсэн харагддаг.Одод асаж буй гал мэт өөрөөсөө гэрэл цацруулдаг.Нар өдөр манддаг.Одод шөнө түгдэг.Бас нар том харагддаг бол одод өчүүхэн жижиг цэг шиг үзэгддэг.Нар гарахад дулаан болдог бол хичнээн цэлмэг шөнө үй түмэн од гялалзаж байвч хүйтэн байдаг.Ийм ялгаа байгаа ч гэсэн нар бол жирийн л нэг бидэнд хамгийн ойрхон оршдог од юм.Ийм учраас том харагддаг.Нар дэлхийд гэрэл дулаан өгдөг.Хэрэв нар байгаагүй бол дэлхий дээр амьд амьтан оршин байхын аргаггүй мөнхийн харанхуй,хүйтэн байх байжээ. Бусад одод нарнаас асар хол оршиж байгаа болохоор бидэнд өчүүхэн жижиг үзэгдэж байгаа юм.Гэвч үнэн хэрэгтээ зарим одод нарнаас хэдэн зуу дахин том.Нарнаас бага ч од бас бий.Огторгуй дахь одод улаан,шар,цагаан,цэнхэр,улбар шар зэрэг өнгөтэй байдаг.Оддын өнгө түүний дулааны хэмтэй хамааралтай.Одны гадаргын дулааны хэмжээ харилцан адилгүй ,одны гэрэлтэлтийн өнгө ч өөр өөр байдаг.Нар бол шар од юм. Дулааны хэм хамгийн намтай од улаан,гэтэл алтан шаргал өнгийн од дулааны дунд зэрэгт хамаарна.

400 ДАХИН Т ОМ

Маралын гялаан

Оддын температур нь харилцан адилгүй хэм халуун байдаг.

6000

3500

12000

Нар бол температураараа дунд зэргийн од юм.

6000 – 3500 = 2500 хэм шар од нь улаан одноос 12000 – 6000 = 6000 хэм цэнхэр од нь шар одноос

12000 - 3500 = 8500 хэм цэнхэр одноос улаан од

150000000 км

Нар нь дэлхийгээс сая гаруй дахин том хэмжээтэй юм.Нар нь дэлхийгээс асар хол орших учир нарны цацраг 8 минутын дараа л дэлхий дээр тусдаг.

1. Нэг зуун тавин сая км

2. 1000000 дахин том

3. 8мин = 480сек

•Өөрөө өөрийгөө үнэлээрэй

Маш сайн байна

Дөхөж байна Алдаагаа засаарай

Хойд зүг

ОдД.Нацагдорж

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо !Хязгааргүй огторгуй дунд зугаалсан олон улаан оч оо!Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо !Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүснэм

шүлгээс ...

Зургийг ажиглан үйл үгийг олж холбоо үг үүсгээрэй

Нармандах

хөөрөх

шарах

жаргах

Одод

түгэхгялалзаханивчих

гэрэлтэх

•Өөрөө өөрийгөө үнэлээрэй

Маш сайн байна

Дөхөж байна Алдаагаа засаарай

Алжаалаа тайлцгаая

Нараа нараа нааш ирСүүдэр сүүдэр цаашааНартай хоёулаа тоглоёНаадан бүжгээ хийцгээе

Зөв хариултыг сонгоно уу

1.Нар дэлхийгээс хэдэн км зайд оршдог вэ?а.1500000 б.1000000 в.10000000 г.150000000

2.Одны өнгө нь юунаас хамаардаг вэ?а. дулааны хэмээс б. гэрлээс в. жингээс г.анивчихаас

3.Аль нь хойд зүгийг заадаг од вэ?а. долоон бурхан б.алтан гадас в. марал г.нар

4.Нар дэлхийгээс хэд дахин том бэ?а.1000000 б.15000000 в.100000000 г.150000000

5. 3500 хэм нь ямар өнгөтэй одны температур вэ?а. шар б. цэнхэр в.улаан г. цагаан

Мэдлэгээ сорьцгооё

Хариугаа тааруулаарай найзууд аа !1.г 4.а2.а 5.в3.б

Өөрөө өөрийгөө үнэлээрэй

Маш сайн байна

Дөхөж байна Алдаагаа засаарай

Гэрийн даалгавар : 1. “ Од” 4 мөрт шүлэг зохион бичээрэй2. Сурах бичгийн 31р хуудсан дахь 4

асуултанд хариулж бичээрэй

Хичээлд идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа.

Хичээлийг боловсруулсан багш Ц.Саранчимэг Л.Болортунгалаг

Л.Эрдэнэтуяа

top related